Mais conteúdo relacionado
Semelhante a зайн сургалт (20)
Mais de zagdsuren_jargal (20)
зайн сургалт
- 1. Хичээл №1
Эхийг задлан тайлбарлах
1.Эхээ анхааралтай сайн унших
2.Эхийг цогцолбороор зааглан тайлбарлах
3.Цогцолбор бүрийн санаанд тохирсон нэр өгөх
4.Эхийн гол санааг ялгаж бичих
5.Эхээс тулгуур үгийг ялгах
6.Эхийн гол санааг хэлц үгээр илэрхийлэх
7.Эхийн гол санаа,тулгуур үгээс ургуулан төрсөн санааг/үүдэл санаа/тодорхойлох
8.Эхийн гол ба төрсөн санаанаас ургуулан дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг
тодорхойлох
9.Эхээс түлхүүр үгийг ялгаж бичих
10.Эхийн шинэ санааг тодорхойлох
11.Эхийн зорьсон санааг тодорхойлох
12.Эхийн шинэ ба зорьсон санаанаас төгс санааг олж тодорхойлох
13.Эхийн сэдэв буюу дэвшүүлсэн асуудал,төгс санааны харьцааг тайлбарлах
Эхийн санаа
Хүн аливаа зүйлийг ойлгож ухаарах нь хамгийн чухал.Гэхдээ анхны удаа уншаад л
орхивол өнгөц ойлгоод түүний далд ямар санаа өгүүлснийг орхигдуулдаг.Харин далд
санааг олж түүнийгээ ухаарах,тайлбарлах нь хамгийн чухал хэрэгцээ болж
байна.Жишээ нь:
Салхинд хийссэн хамхуулын хэлсэн нь
Үрийн сайнаар ургаж
Үндэсний муугаар ховхорлоо.
Төрсөн газар төхөмдсөн
Төлдрийн салхи мэднэ.
Нүүхийг салхи мэднэ.
Буухыг бут мэднэ.
Энэхэн бие минь
Эндэгнэж дэндэгнэж л явна.
Эцэст нь эргийн мухарт хэвтэж
Элс цөлөнд хутгалдаж
- 2. Эрх багачуудын наадам
Ишиг хурганы тоглоом болов.
Дээрх эхийг өнгөц ойлговол,намар оройхон салхинд хөөгдөн яваа хамхуулын байдлыг
үзүүлсэн юм шиг боловч далд санаа нь хүний эрхэнд орж,өөрийн мэдэлгүй амьдарч, энэ
яваа насандаа хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөөж байгаа хүнийг шүүмжлэн үзүүлсэн
байгаа нь эхийн далд
санаа болно.
*****Ямар ч эх гарчиг,цогцолбор,эхлэл хэсэг,гол хэсэг,төгсгөл хэсэг,сэдэв,тулгуур
түлхүүр нэгж, санаа,сэтгэгдлээс бүтнэ.
.
Цогцолборыг яаж таньж тодорхойлох вэ?
Эхийг задлан шинжлэхдээ хамгийн түрүүнд цогцолборыг олж сурах чухал.Эхийн
хамгийн бага нэгж нь цогцолбор юм.Нэг санааг агуулсан хэд хэдэн өгүүлбэрийг
цогцолбор гэнэ.Хэд хэдэн цогцолбор нийлж мөчлөг болно.Цогцолборыг бичигт догол
мөрнөөс эхэлж бичнэ.Жишээ нь:
Хур сойр хоёрын үлгэр
1.Эрт урьд цагт өвөл болдоггүй,шувууд хаашаа ч нүүдэллэн
нисдэггүй байжээ.
Удалгүй хүйтэн ирж шувууд дулаан газар руу нисдэг болов.
2.Гэтэл нэгэн сойр шувуу нутгаасаа явалгүй үлдэхээр шийдсэн гэнэ.Сойрын ах хур
шувуу:
-Дүү минь эндээс явцгаая.Хөлдөж үхэх нь байна шүү дээ гэж ятгав.Гэвч сойрын дүү хур
шувуу:
–Үгүй,би төрсөн нутгаасаа хаашаа ч явахгүй.Хүүхдүүд минь энд төрсөн.Ах минь та ч
гэсэн бүү яв.Хоёулаа өвлийн хүйтэнд даарахгүй
шүү дээ гэж гэнэ. Хур шувуу явах гэж хичнээн зүтгэвч сойр шувуу түүний сүүлний
өднөөс сайтар зуураад битгий яваач хэмээн ятган уйлж гэнэ.Хур шувуу дүүгээ
өрөвдөөд тэсэж чадахгүй хамт үлдэхээр шийджээ.
3.Тэр цагаас хойш хур шувууны сүүлний өд нь хэт их татагдснаас болоод тал бүр
- 3. тийшээ тахийж махийсан хэлбэртэй болсон гэнэ./МААЗ/
***Энэ эх нь 3 цогцолбороос бүтсэн бөгөөд цогцолбор тус бүрийн санааг тодорхойлбол:
1.Хүйтэн цаг ирж шувууд дулаан газар луу нисдэг болов.
2.Сойр шувуу нутгаасаа явахгүй гэж шийдээд ахыгаа ятган авч үлдсэн.
3.Хур шувууны сүүлний өд тахийсан махийсан болсон гэсэн 3 санааг агуулжээ.
Эдгээр санааг нэгтгэн дүгнэж үзвэл:Сойр шувуу хөлдөж үхэх аюул ирсэн ч халуун газар
луу явсангүй.Учир нь халуун орноос төрсөн нутаг гэсэн гол санааг илэрхийлжээ.Гол
санааг тулгуур үгээс гаргаж болно.
****Дараах эхийн гол санааг тулгуур үгээс ургуулан гаргаж үзье.
Цэцэрлэгч өвгөн
Цэцэрлэгч өвгөн хүүхдүүдээ цэцэрлэгийн ажилд сургахсан гэж хүсдэг байжээ.Нас барах
болохоор хүүхдүүдээ дуудан ирүүлж:
-За хүүхдүүд минь,Намайг өнгөрөхөөр та нар усан үзмийн цэцэрлэгт нуусан юмыг олж
аваарай| гэж захижээ.
Цэцэрлэг дотор эрдэнэ бий байх гэж өвгөний хүүхдүүд бодоод эцгээ нас барсны дараа
цэцэрлэгийн бүх газрыг онгичин ухжээ.Усан үзмийн газрыг хичнээн ухавч эрдэнэ
олдсонгүй.Харин усан үзэм тарьсан газрын хөрсийг сайн сэндийлж ухсаны ачаар жимс
учиргүй их ургах болж тэд баян чинээлэг элбэг хангалуун амьдрах болжээ.
****Эхээс тулгуур үгийг ялган бичвэл:
Цэцэрлэгч өвгөн,хүүхдүүд,ажил,усан үзмийн цэцэрлэг,газар,эрдэнэ,баян чинээлэг
гэсэн үгсийг үйл үгтэй холбон найруулж эхийн гол санааг гаргана. Эхийн гол санааг
бичвэл:
****Хүүхдүүд нуусан эрдэнийг хайж усан үзмийн газрыг хичнээн сэндийлсэн ч эрдэнэ
олдоогүй харин усан үзэм нь сайхан ургаж,баян чинээлэг амьдарч байна.
*****Аливаа эх нь төрсөн санаа,гол санаа,шинэ санаа,зорьсон санаатай байх ба төрсөн
санаа,гол санаа хоёр нь сэдвээ тодорхойлж,шинэ санаа,зорьсон санаа хоёр нь төгс
санааг бий болгоно.
Хичээл№2
Эхийн төрсөн санааг яаж тодорхойлох вэ?
Энэ нь зохиол бичигдэхээс өмнө зохиолчид төрсөн үүдэл санаа болно.Өөрөөр
хэлбэл,ямар нэгэн хэрэг явдлаас үүдэн зохиол бичих болсон шалтгаан сэдэц санааг
ольё.Төрсөн санааг олохдоо цогцолбороор зааглан цогцолборын санааг
- 4. тодорхойлоод,тулгуур үгийг ялгасны дараа ямар зүйлээс санаа авч бичсэнийг
таамаглал дэвшүүлэн олж болно.
Илжиг морь хоёр
Нэг хүн илжиг морь хоёртой байжээ.Замаар явж байхдаа илжиг нь моринд:
-Миний ачаа тун хүнд байна.Би бүгдийг нь хүргэж чадахгүй нь.Чи миний ачаанаас
багахныг боловч авч хөнгөлж өгөөч гэхэд морь хайхарсангүй Илжиг зүтгэсээр байгаад
хамаг тамираа барж ойчиж үхжээ.Эзэн илжигний бүх ачааг моринд ачиж бас дээр нь
илжигний нойтон арьс тохоход морь янцаглан:
-Би гэдэг амьтан ингэж зовлонд баригдах гэж.Хөөрхий би яасан азгүй юм бэ?Түрүүнд
түүний ачааг бага ч атугай хөнгөлж өгөх нь яав даа.Одоо бүх ачааг нь аваад бас нойтон
арьсыг нь тээж явах гэж дээ хэмээн гасалжээ.
*****Энэ эхийг зохиогч юунаас санаа авч бичих болсон юм бэ? Гэдэг ньл төрсөн санаа
болно шүү дээ.Эхийнхээ гол санаа,тулгуур үг хоёрыг олж чадсан бол төрсөн санаагаа
таамаглан олно.
******Төрсөн санаа мөн л тулгуур үгтэй холбоотой.Эхийг амиа бодогч хүнээс санаа авч
бичсэн байж болно.
Эхийн шинэ санааг яаж тодорхойлох вэ?
Хэлний дүрслэх хэрэглүүрээр оновчтой сонин ,уран шинэ дүр дүрслэл санаа бүтээхийг
хэлнэ.Шинэ санаа нь түлхүүр үгийн тусламжтайгаар бүтнэ.Өөрөөхэлбэл,эхэд адилтгал,
зүйрлэл ,хүншүүлэл,төлөөлөл,тойруулал, хэрхэн хэрэглэснийг олж тайлбарлах ба
хэрэглэх юм.
Хүүдээ унших шүлэг
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг олж ядан тэнчигнэнэ.
Залуу насны багтаж ядсан ааганд
Заамны товч нулимс шиг унаж
Дээлийн битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
- 5. Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа...
Чи бидэн хоёр хэн хэндээ ганц шүү үр минь. /Б.Л/
Энэ эхээс дүрслэх ур маягтай үгийг олж хэрхэн хэрэглэснийг тайлбарлана. Үүнд:
1. Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь- тойруулал, хүүгээ
юугаар ч дутаагаагүй эрхлүүлж өсгөсөн тухай
2.Агуу орчлонг олж ядан тэнчигнэнэ. - хэтрүүлэл, хүүгийн согтуу яваа байдлыг
харуулсан
3.Заамны товч нулимс шиг унаж – зүйрлэл, согтуу хүн дээлийнхээ энгэрийн товчийг
товчлолгүй унжуулсан байдлыг дусч байгаа нулимстай зүйрлэжээ.
4.Дэлхий багадсан чиний нас – хэтрүүлэл, юу ч хийж бүтээж чадах залуу нас
5.Үүл хуйлартал янцгаах морьд – ихэсгэл, эр хүний хүч шаардсан ажил
6.Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай – зүйрлэл, согтуу яваа хүүгээ хараад
удмыг минь залгаад амьдарлаа аваад явж чадахгүй нь дээ гэж бодож байгаа
7.Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа – ихэсгэл, согтуу хүн юмыг хэд хэд болгон
хардаг гэж ярьдаг
8. Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа – зүйрлэл, юу ч мэдэхгүй хөөрхөн баярлаж
байгаа хүүхэдтэй зүйрлэсэн.
- 6. Хичээл №3
Эхийн үйлдэгчийг тодорхойлох
Эхэд өгүүлэгдэж байгаа үйл явдал, хэрэг явдлыг бүтээгч үйлдэгч нь амьтай амьгүй
юмаар илэрнэ. Үйлдэгчийг эрхэн үйлдэгч, энгийн үйлдэгч гэж хоёр ангилна.
•Эрхэн үйлдэгч- Үйлийн идэвхтэй санаачлагч эзэн, хүсэл зорилгоо гүйцэлдүүлэгч,
бүхнийг өөртөө эрхшээсэн байна.
•Энгийн үйлдэгч Үүнд:
1.Эдлэн үйлдэгч – гадна дотны нөлөөг бие сэтгэлээрээ эдлэх
2.Өртөн үйлдэгч – Үйлэнд өртөж байгаа юм ба хүн
3.Сөрөн үйлдэгч – эрхэн үйлдэгчид саал тотгор бологч буюу дайсан
4.Хүлээн үйлдэгч - сайн бүхнийг хүлээгч эзэн бие
5.Хэрэглэн үйлдэгч – үйлд оролцогч бодит юм
6.Туслан үйлдэгч – эрхэн үйлдэгчид туслагч буюу нөхөр
7. Орон – үйлийн болж буй орон
Дараах эхийн үйдэгчийг тодорхойлъё. Хэрхэн тодорхойлж байгааг сайн ажиглаж учрыг
нь олоорой. Дараа нь өөр эх дээр дуурайн ажиллаж үзээрэй.
Ус
Далайн ус дассан газраа дураараа тонгочиж байжээ. Харин тэгтэл нэг өдөр ус тэнгэрт
гарах юмсан гэдэг тэнэг бодолд автжээ. Ингээд галыг тус болооч гэв. Гал түүнийг
шатаам хурц дөлөөрөө нүдэнд өртмөөргүй уурын дусал болгосонд тэр нь агаараас
хавьгүй хөнгөн байлаа.
- 7. Халуун уур дорхноо дээшээ дэгдэж агаарын хамгийн өндөр, хамгийн хүйтэн давхраанд
гарчээ.
Үүлний цаана дээшээ хөөрсөн дусал дусал уур дагжин чичирч эрүү ам нь эвлэхгүй тэс
хөлджээ. Дуслууд дулаацах гэхдээ бие биедээ наалдаж агаараас арай хүнд болж
дорхноо газарт унажээ.
Ус алдар нэр горилж тэнгэрт хөөрсөн авч тэндээс тийнхүү хөөгдөн буужээ.
Ангасан газар тэрхүү бороог ганц ч дусал үлдээлгүй залгиж орхилоо.
•Эрхэн үйлдэгч – Ус. Учир нь үйлийг санаачлан хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх үйл
хийсэн.
•Хэрэглэн үйлдэгч – Гал. Ус галыг хэрэглэн тэнгэрт гарчээ.
•Хүлээн үйлдэгч – Ус. Бүх үйлийг хүлээн үйлдсэн.
•Бүтээн үйлдэгч – Уурын дусал, мөс, бороо, ус
•Өртөн үйлдэгч – Алдар нэр
•Туслан үйлдэгч – Гал
•Орон – Далай, тэнгэр, газар.