O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.
Хичээл №1          Эхийг задлан тайлбарлах1.Эхээ анхааралтай сайн унших2.Эхийг цогцолбороор зааглан тайлбарлах3.Цогцолбор ...
Эрх багачуудын наадам                             Ишиг хурганы тоглоом болов.Дээрх эхийг өнгөц ойлговол,намар оройхон салх...
тийшээ тахийж махийсан хэлбэртэй болсон гэнэ./МААЗ/***Энэ эх нь 3 цогцолбороос бүтсэн бөгөөд цогцолбор тус бүрийн санааг т...
тодорхойлоод,тулгуур үгийг ялгасны дараа ямар зүйлээс          санаа авч бичсэнийгтаамаглал дэвшүүлэн олж болно.          ...
Дэл сүүлний салхин дунд      Үнэн дүнжгэр уулынхаа      Дэнж бэлийн цэцгэн дунд      Бүрэг номхон зантай      Бүдрэхдээ гу...
Хичээл №3                           Эхийн үйлдэгчийг тодорхойлохЭхэд өгүүлэгдэж байгаа үйл явдал, хэрэг явдлыг бүтээгч үйл...
Халуун уур дорхноо дээшээ дэгдэж агаарын хамгийн өндөр, хамгийн хүйтэн давхраандгарчээ.Үүлний цаана дээшээ хөөрсөн дусал д...
Próximos SlideShares
Carregando em…5
×

зайн сургалт

1.347 visualizações

Publicada em

  • Login to see the comments

зайн сургалт

  1. 1. Хичээл №1 Эхийг задлан тайлбарлах1.Эхээ анхааралтай сайн унших2.Эхийг цогцолбороор зааглан тайлбарлах3.Цогцолбор бүрийн санаанд тохирсон нэр өгөх4.Эхийн гол санааг ялгаж бичих5.Эхээс тулгуур үгийг ялгах6.Эхийн гол санааг хэлц үгээр илэрхийлэх7.Эхийн гол санаа,тулгуур үгээс ургуулан төрсөн санааг/үүдэл санаа/тодорхойлох8.Эхийн гол ба төрсөн санаанаас ургуулан дэвшүүлсэн асуудал буюу сэдвийгтодорхойлох9.Эхээс түлхүүр үгийг ялгаж бичих10.Эхийн шинэ санааг тодорхойлох11.Эхийн зорьсон санааг тодорхойлох12.Эхийн шинэ ба зорьсон санаанаас төгс санааг олж тодорхойлох13.Эхийн сэдэв буюу дэвшүүлсэн асуудал,төгс санааны харьцааг тайлбарлах Эхийн санааХүн аливаа зүйлийг ойлгож ухаарах нь хамгийн чухал.Гэхдээ анхны удаа уншаад лорхивол өнгөц ойлгоод түүний далд ямар санаа өгүүлснийг орхигдуулдаг.Харин далдсанааг олж түүнийгээ ухаарах,тайлбарлах нь хамгийн чухал хэрэгцээ болжбайна.Жишээ нь: Салхинд хийссэн хамхуулын хэлсэн нь Үрийн сайнаар ургаж Үндэсний муугаар ховхорлоо. Төрсөн газар төхөмдсөн Төлдрийн салхи мэднэ. Нүүхийг салхи мэднэ. Буухыг бут мэднэ. Энэхэн бие минь Эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эргийн мухарт хэвтэж Элс цөлөнд хутгалдаж
  2. 2. Эрх багачуудын наадам Ишиг хурганы тоглоом болов.Дээрх эхийг өнгөц ойлговол,намар оройхон салхинд хөөгдөн яваа хамхуулын байдлыгүзүүлсэн юм шиг боловч далд санаа нь хүний эрхэнд орж,өөрийн мэдэлгүй амьдарч, энэяваа насандаа хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөөж байгаа хүнийг шүүмжлэн үзүүлсэнбайгаа нь эхийн далдсанаа болно.*****Ямар ч эх гарчиг,цогцолбор,эхлэл хэсэг,гол хэсэг,төгсгөл хэсэг,сэдэв,тулгууртүлхүүр нэгж, санаа,сэтгэгдлээс бүтнэ. . Цогцолборыг яаж таньж тодорхойлох вэ?Эхийг задлан шинжлэхдээ хамгийн түрүүнд цогцолборыг олж сурах чухал.Эхийнхамгийн бага нэгж нь цогцолбор юм.Нэг санааг агуулсан хэд хэдэн өгүүлбэрийгцогцолбор гэнэ.Хэд хэдэн цогцолбор нийлж мөчлөг болно.Цогцолборыг бичигт доголмөрнөөс эхэлж бичнэ.Жишээ нь: Хур сойр хоёрын үлгэр1.Эрт урьд цагт өвөл болдоггүй,шувууд хаашаа ч нүүдэллэннисдэггүй байжээ.Удалгүй хүйтэн ирж шувууд дулаан газар руу нисдэг болов.2.Гэтэл нэгэн сойр шувуу нутгаасаа явалгүй үлдэхээр шийдсэн гэнэ.Сойрын ах хуршувуу:-Дүү минь эндээс явцгаая.Хөлдөж үхэх нь байна шүү дээ гэж ятгав.Гэвч сойрын дүү хуршувуу:–Үгүй,би төрсөн нутгаасаа хаашаа ч явахгүй.Хүүхдүүд минь энд төрсөн.Ах минь та чгэсэн бүү яв.Хоёулаа өвлийн хүйтэнд даарахгүйшүү дээ гэж гэнэ. Хур шувуу явах гэж хичнээн зүтгэвч сойр шувуу түүний сүүлнийөднөөс сайтар зуураад битгий яваач хэмээн ятган уйлж гэнэ.Хур шувуу дүүгээөрөвдөөд тэсэж чадахгүй хамт үлдэхээр шийджээ. 3.Тэр цагаас хойш хур шувууны сүүлний өд нь хэт их татагдснаас болоод тал бүр
  3. 3. тийшээ тахийж махийсан хэлбэртэй болсон гэнэ./МААЗ/***Энэ эх нь 3 цогцолбороос бүтсэн бөгөөд цогцолбор тус бүрийн санааг тодорхойлбол:1.Хүйтэн цаг ирж шувууд дулаан газар луу нисдэг болов.2.Сойр шувуу нутгаасаа явахгүй гэж шийдээд ахыгаа ятган авч үлдсэн.3.Хур шувууны сүүлний өд тахийсан махийсан болсон гэсэн 3 санааг агуулжээ.Эдгээр санааг нэгтгэн дүгнэж үзвэл:Сойр шувуу хөлдөж үхэх аюул ирсэн ч халуун газарлуу явсангүй.Учир нь халуун орноос төрсөн нутаг гэсэн гол санааг илэрхийлжээ.Голсанааг тулгуур үгээс гаргаж болно.****Дараах эхийн гол санааг тулгуур үгээс ургуулан гаргаж үзье. Цэцэрлэгч өвгөнЦэцэрлэгч өвгөн хүүхдүүдээ цэцэрлэгийн ажилд сургахсан гэж хүсдэг байжээ.Нас барахболохоор хүүхдүүдээ дуудан ирүүлж:-За хүүхдүүд минь,Намайг өнгөрөхөөр та нар усан үзмийн цэцэрлэгт нуусан юмыг олжаваарай| гэж захижээ.Цэцэрлэг дотор эрдэнэ бий байх гэж өвгөний хүүхдүүд бодоод эцгээ нас барсны дараацэцэрлэгийн бүх газрыг онгичин ухжээ.Усан үзмийн газрыг хичнээн ухавч эрдэнэолдсонгүй.Харин усан үзэм тарьсан газрын хөрсийг сайн сэндийлж ухсаны ачаар жимсучиргүй их ургах болж тэд баян чинээлэг элбэг хангалуун амьдрах болжээ.****Эхээс тулгуур үгийг ялган бичвэл: Цэцэрлэгч өвгөн,хүүхдүүд,ажил,усан үзмийн цэцэрлэг,газар,эрдэнэ,баян чинээлэггэсэн үгсийг үйл үгтэй холбон найруулж эхийн гол санааг гаргана. Эхийн гол санаагбичвэл:****Хүүхдүүд нуусан эрдэнийг хайж усан үзмийн газрыг хичнээн сэндийлсэн ч эрдэнэолдоогүй харин усан үзэм нь сайхан ургаж,баян чинээлэг амьдарч байна.*****Аливаа эх нь төрсөн санаа,гол санаа,шинэ санаа,зорьсон санаатай байх ба төрсөнсанаа,гол санаа хоёр нь сэдвээ тодорхойлж,шинэ санаа,зорьсон санаа хоёр нь төгссанааг бий болгоно. Хичээл№2 Эхийн төрсөн санааг яаж тодорхойлох вэ?Энэ нь зохиол бичигдэхээс өмнө зохиолчид төрсөн үүдэл санаа болно.Өөрөөрхэлбэл,ямар нэгэн хэрэг явдлаас үүдэн зохиол бичих болсон шалтгаан сэдэц санаагольё.Төрсөн санааг олохдоо цогцолбороор зааглан цогцолборын санааг
  4. 4. тодорхойлоод,тулгуур үгийг ялгасны дараа ямар зүйлээс санаа авч бичсэнийгтаамаглал дэвшүүлэн олж болно. Илжиг морь хоёрНэг хүн илжиг морь хоёртой байжээ.Замаар явж байхдаа илжиг нь моринд:-Миний ачаа тун хүнд байна.Би бүгдийг нь хүргэж чадахгүй нь.Чи миний ачаанаасбагахныг боловч авч хөнгөлж өгөөч гэхэд морь хайхарсангүй Илжиг зүтгэсээр байгаадхамаг тамираа барж ойчиж үхжээ.Эзэн илжигний бүх ачааг моринд ачиж бас дээр ньилжигний нойтон арьс тохоход морь янцаглан:-Би гэдэг амьтан ингэж зовлонд баригдах гэж.Хөөрхий би яасан азгүй юм бэ?Түрүүндтүүний ачааг бага ч атугай хөнгөлж өгөх нь яав даа.Одоо бүх ачааг нь аваад бас нойтонарьсыг нь тээж явах гэж дээ хэмээн гасалжээ.*****Энэ эхийг зохиогч юунаас санаа авч бичих болсон юм бэ? Гэдэг ньл төрсөн санааболно шүү дээ.Эхийнхээ гол санаа,тулгуур үг хоёрыг олж чадсан бол төрсөн санаагаатаамаглан олно.******Төрсөн санаа мөн л тулгуур үгтэй холбоотой.Эхийг амиа бодогч хүнээс санаа авчбичсэн байж болно. Эхийн шинэ санааг яаж тодорхойлох вэ?Хэлний дүрслэх хэрэглүүрээр оновчтой сонин ,уран шинэ дүр дүрслэл санаа бүтээхийгхэлнэ.Шинэ санаа нь түлхүүр үгийн тусламжтайгаар бүтнэ.Өөрөөхэлбэл,эхэд адилтгал,зүйрлэл ,хүншүүлэл,төлөөлөл,тойруулал, хэрхэн хэрэглэснийг олж тайлбарлах бахэрэглэх юм. Хүүдээ унших шүлэг Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ Азгүй хүнээ би... Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь Агуу орчлонг олж ядан тэнчигнэнэ. Залуу насны багтаж ядсан ааганд Заамны товч нулимс шиг унаж Дээлийн битгий хэл Дэлхий багадсан чиний насыг аав нь Үүл хуйлартал янцгаах морьдын
  5. 5. Дэл сүүлний салхин дунд Үнэн дүнжгэр уулынхаа Дэнж бэлийн цэцгэн дунд Бүрэг номхон зантай Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон Аав нь хүүгээ согтуу явахыг харахад Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа Нэг нь үхэхэд Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа... Чи бидэн хоёр хэн хэндээ ганц шүү үр минь. /Б.Л/Энэ эхээс дүрслэх ур маягтай үгийг олж хэрхэн хэрэглэснийг тайлбарлана. Үүнд: 1. Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь- тойруулал, хүүгээ юугаар ч дутаагаагүй эрхлүүлж өсгөсөн тухай2.Агуу орчлонг олж ядан тэнчигнэнэ. - хэтрүүлэл, хүүгийн согтуу яваа байдлыгхаруулсан3.Заамны товч нулимс шиг унаж – зүйрлэл, согтуу хүн дээлийнхээ энгэрийн товчийгтовчлолгүй унжуулсан байдлыг дусч байгаа нулимстай зүйрлэжээ.4.Дэлхий багадсан чиний нас – хэтрүүлэл, юу ч хийж бүтээж чадах залуу нас5.Үүл хуйлартал янцгаах морьд – ихэсгэл, эр хүний хүч шаардсан ажил6.Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай – зүйрлэл, согтуу яваа хүүгээ хараадудмыг минь залгаад амьдарлаа аваад явж чадахгүй нь дээ гэж бодож байгаа7.Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа – ихэсгэл, согтуу хүн юмыг хэд хэд болгонхардаг гэж ярьдаг 8. Нэг нь үхэхэд Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа – зүйрлэл, юу ч мэдэхгүй хөөрхөн баярлажбайгаа хүүхэдтэй зүйрлэсэн.
  6. 6. Хичээл №3 Эхийн үйлдэгчийг тодорхойлохЭхэд өгүүлэгдэж байгаа үйл явдал, хэрэг явдлыг бүтээгч үйлдэгч нь амьтай амьгүйюмаар илэрнэ. Үйлдэгчийг эрхэн үйлдэгч, энгийн үйлдэгч гэж хоёр ангилна.•Эрхэн үйлдэгч- Үйлийн идэвхтэй санаачлагч эзэн, хүсэл зорилгоо гүйцэлдүүлэгч,бүхнийг өөртөө эрхшээсэн байна.•Энгийн үйлдэгч Үүнд: 1.Эдлэн үйлдэгч – гадна дотны нөлөөг бие сэтгэлээрээ эдлэх 2.Өртөн үйлдэгч – Үйлэнд өртөж байгаа юм ба хүн 3.Сөрөн үйлдэгч – эрхэн үйлдэгчид саал тотгор бологч буюу дайсан 4.Хүлээн үйлдэгч - сайн бүхнийг хүлээгч эзэн бие 5.Хэрэглэн үйлдэгч – үйлд оролцогч бодит юм 6.Туслан үйлдэгч – эрхэн үйлдэгчид туслагч буюу нөхөр 7. Орон – үйлийн болж буй оронДараах эхийн үйдэгчийг тодорхойлъё. Хэрхэн тодорхойлж байгааг сайн ажиглаж учрыгнь олоорой. Дараа нь өөр эх дээр дуурайн ажиллаж үзээрэй. УсДалайн ус дассан газраа дураараа тонгочиж байжээ. Харин тэгтэл нэг өдөр ус тэнгэртгарах юмсан гэдэг тэнэг бодолд автжээ. Ингээд галыг тус болооч гэв. Гал түүнийгшатаам хурц дөлөөрөө нүдэнд өртмөөргүй уурын дусал болгосонд тэр нь агаараасхавьгүй хөнгөн байлаа.
  7. 7. Халуун уур дорхноо дээшээ дэгдэж агаарын хамгийн өндөр, хамгийн хүйтэн давхраандгарчээ.Үүлний цаана дээшээ хөөрсөн дусал дусал уур дагжин чичирч эрүү ам нь эвлэхгүй тэсхөлджээ. Дуслууд дулаацах гэхдээ бие биедээ наалдаж агаараас арай хүнд болждорхноо газарт унажээ.Ус алдар нэр горилж тэнгэрт хөөрсөн авч тэндээс тийнхүү хөөгдөн буужээ.Ангасан газар тэрхүү бороог ганц ч дусал үлдээлгүй залгиж орхилоо.•Эрхэн үйлдэгч – Ус. Учир нь үйлийг санаачлан хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх үйлхийсэн.•Хэрэглэн үйлдэгч – Гал. Ус галыг хэрэглэн тэнгэрт гарчээ.•Хүлээн үйлдэгч – Ус. Бүх үйлийг хүлээн үйлдсэн.•Бүтээн үйлдэгч – Уурын дусал, мөс, бороо, ус•Өртөн үйлдэгч – Алдар нэр•Туслан үйлдэгч – Гал•Орон – Далай, тэнгэр, газар.

×