SlideShare uma empresa Scribd logo
1 de 43
Технологийн үе шатны
аргаар өртөг тооцох
НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.
1. Технологийн үе шатны аргаар өртөг
тооцох арга ажиллагаа, дараалал
Өртөг тооцсноор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг
холбогдох өртгийн объектоор хуримтлуулан бүртгэж
үйлдвэрлсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн ажил
үйлчилгээг үнэлж, дараагийн дамжлагад шилжүүлэх,
дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдэл өртгийг тооцох
болоцоог хангадаг.
Үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэж энэхүү өртгийг
тодорхойлдог аргуудын нэг нь технологийн үе шатны
арга / цаашид ТҮША гэх/ юм.
ТҮША-ыг бүтээгдэхүүний тасралтгүй үргэлжлэх
шугаман шат дамжлагад бөөнөөр нь үйлдвэрлэдэг
үйлдвэрлэлийн газруудад хэрэглэдэг.
Жишээ нь: оёдол, нэхмэл, металл, хуванцар,
нефть, элсэн чихэр, мод, гурил, мал аж ахуй, газар
тариалан зэрэг анхны материалыг технологын янз
бүрийн шатаар эцсийн бүтээгдэхүүн болгодог
үйлдвэрлэлийн салбаруудад хэрэглэвэл илүү үр
дүнтэй байдаг.
ТҮША-ын онцлог нь:
1. Зардлыг цех тасаг, шат дамжлаг тус бүрээр нь
үйлдвэрлэлийн зардлын дансуудад хуримтлуулан
бүртгэдэг. Өөрөөр хэлбэл өртгийн объект нь
тухайн цех тасаг, шат дамжлага, нэгж хэлтэс байна
гэсэн үг.
2. Бүртгэлийн үндсэн баримт нь
*Үйлдвэрлэлийн өртгийн тайлан* байна. Энэ
тайлант хугацаанд гарсан үйлдвэрлэлийн нийт
болон нэгжийн өртгийг тодорхойлоход аль алинд
нь ашиглагдана.
ТҮША-ын онцлог нь:
3. Бүтээгдэхүүний нэгжийн өртгийг тодорхойлоход
эквивалент бүтээгдэхүүн гэсэн өвөрмөц ойлголтыг
хэрэглэдэг.
4. Нэг дамжлагын бэлэн болгосон ажлыг дараагийн
дамжлагад өртгөөр нь шилжүүлдэг бөгөөд ТҮША-ын
үед эхний дамжлагад материал, хөдөлмөр, ҮНЗ гэсэн
зардал гарч энэ нь дараагийн дамжлагад шилждэг.
Харин дараагийн цех дамжлагуудад өмнөх дамжлагаас
гарч ирсэн ажлыг хувиргах өртөг гарч ирдэг. Энэ бүгд
нийлээд тайлант хугацааны эцэс дэх дуусаагүй
үйлдвэрлэлийн өртгийг бүрдүүлэх үйл явц болдог.
Аливаа нэг үйлдвэрийн газрын үйлдвэрлэж
байгаа бүтээгдэхүүн, ашиглаж буй техник
технологи, эсвэл үйлдвэрлэлийн үйл явцын
онцлогоос хамаараад үйлдвэрлэлийн шат
дамжлага, зохион байгуулалт нь эрс ялгаатай
байдаг.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн энэ хөдөлгөөнийг
дотор нь:
1. дараалсан
2. зэрэгцээ
3. сонгомол хөдөлгөөн гэж ангилдаг.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараалсан
хөдөлгөөн:
Бүтээгдэхүүний дараалсан хөдөлгөөний үед
үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь
үйлдвэрлэлийн бүх үе шатыг адилхан дамжиж
бэлэн бүтээгдэхүүн болдог.
Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь нэг
цехээс нөгөөд шилжихдээ тухайн цехэд
хуримтлагдсан нийт зардлаараа үнэлэгдэн
дараагийн дамжлагад шилжинэ.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараалсан
хөдөлгөөн:
Үйлдвэрлэлийн нэгжийн хөдөлгөөний зардлын урсгалыг оёдлын
үйлдвэрлэлийн жишээгээр илэрхийлэн харуулбал
ДҮ-эсгэх ДҮ-оёх ДҮ-индүүдэх ДҮ-савлах
Бэлэн
бүтээгдэхүүн
ШМЗ
ШХЗ
ҮНЗ
1
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/1/
2
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/2/
3
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/3/
4 4
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зэрэгцээ хөдөлгөөн:
Зэрэгцээ хөдөлгөөн гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл
нь нэгэн цаг хугацаанд үйлдвэрлэлийн 2 буюу хэд
хэдэн дамжлаганд нэгн зэрэг явагдаж байх тохиолдол
юм. Зэрэгцээ хөдөлгөөний 2 хэлбэр байдаг.
1. Бүтээгдэхүүний тодорхой нэгж хэсгүүдийг бие
даасан цех буюу үйлдвэрлэлийн нэгжүүд дээр зэрэг
үйлдвэрлэн эхэлж, дараа дараагийн дамжлагыг аль
нэгэнд тэдгээр нэгжүүдийг нэгтгэх байдлаар явагдах
2. Өртгийн нэг объектод хэд хэдэн төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлээд дараагийн шат дамжлагаас
нь салган тус тусад нь өөр өөр шат дамжлагуудаар
үйлдвэрлэх
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зэрэгцээ хөдөлгөөн:
ДҮ-зүсэх ДҮ-харуулдах ДҮ-угсрах Бэлэн бүтээгдэхүүн
ШМЗ
ШХЗ
ҮНЗ
1
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/1/
3
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/3+4/
5 5ДҮ-хайлах ДҮ-цутгах
ШМЗ
ШХЗ
ҮНЗ
2
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/2/
4
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сонгомол хөдөлгөөн:
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлгөөний энэ
төрөл үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг
тодорхой сонгосон хөдөлгөөнөөр үйлдвэрлэлийн
нэгж дамжуулан үйлдвэрлэх үед илэрдэг.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлгөөний энэ
төрөл нь дараалсан болон зэрэгцээ
хөдөлгөөнүүдийн аль алиныг нь өөртөө агуулсан
өвөрмөц төрөл юм.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сонгомол хөдөлгөөн:
ДҮ-нядлах ДҮ-савлах Бэлэн бүтээгдэхүүн
ШМЗ
ШХЗ
ҮНЗ
1
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/1+2+3/
4 4
ДҮ-татах
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/1/
2
ДҮ-утах
ӨЦӨ
ШХЗ
ҮНЗ
/1/
3
2. Материал, хөдөлмөр, ҮНЗ-ыг
хуримтлуулан бүртгэх нь
Материалын зардал:
ТҮША-аар үед материалын зардал нь ихэвчлэн эхний
дамжлагуудад гардаг бол дараа дараагийн
дамжлагуудад ихэвчлэн хөдөлмөр, ҮНЗ гэсэн хувиргах
өртөг ихэвчлэн гардаг.
Гэхдээ дараагийн дамжлагад материал нэмж оруулж
болох бөгөөд энэ нь бүтээгдэхүүний тоо хэмжээ болон
нэгжийн өртөгт нөлөөлдөг.
Үйлдвэрлэлд зарцуулсан материалын хэмжээ ямар
системд байгаагаас нь хамааруулан гүйцэтгэлийн
болон үлдэгдлийн гэсэн хоёр аргаар тооцогддог.
Материалын зардал:
Материалын өртгийг тодорхойлох, материал тавьж олгох зэрэг
ажлыг материалын нярав гүйцэтгэнэ. Харин нэхмэжлэх ажлыг
цехийн мастер гүйцэтгэнэ.
Зарцуулсан материалын зардалд дансны бичилт хийхдээ ямар
системд байгаагаас нь хамааруулан бүртгэлд тусгана. Хэрвээ
байнгын систем ашиглаж байвал *Түүхий эд материал* гэсэн
ганц данс ашиглах бөгөөд материалын хөдөлгөөнийг гарсан
тухай бүрд нь бүртгэлд тусгаж байх шаардлагтай.
Харин цаг үеийн системийн үед *Түүхий эд материал* гэсэн
дансанд зөвхөн үлдэгдлийг тусгаж , материалын хөдөлгөөнийг
*Татан авалт* гэсэн данс ашиглаж бүртгэнэ.
Хөдөлмөрийн зардал:
Дамжлагуудад гарсан шууд хөдөлмөрийн зардал нь
ихэвчлэн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээгээр
тодорхойлогдоно.
Хөдөлмөрийн зардлыг тооцоолох үндэслэл нь бүтээлийн
норм, нормын гүйцэтгэл, ажлын үнэлгээ, ажлын наряд
зэрэг байна.
Цалин хөлстэй холбоотой дараахь журналын бичилт
хийгдэнэ.
Дт Дуусаагүй үйлдвэрлэл ххх
Кт Олгохоор тооцсон цалингийн өглөг ххх
ҮНЗ:
ҮНЗ-ыг бүтээгдэхүүний өртөгт бодит болон
тооцоолсон дүнгийн аль нэг хувилбараар
шингээдэг. Ингэхдээ:
1-р хувилбарыг Т дансаар харуулбал:
ШБМ, ШБХ,
Бусад зардал ҮНЗ
Дуусаагүй
үйлдвэрлэл
х
х х
ШМЗ
ШХЗ
ҮНЗ/х/
ҮНЗ:
2- хувилбарыг Т дансаар харуулбал:
ШБМ,
ШБХ, Бусад
зардал
Гүйцэтгэлээр
х ҮНЗ
ҮНЗ-ын
хяналт
Тооцоолсон
ҮНЗ
Дуусаагүй
үйлдвэрлэл
х х х х у у у у
3. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан,
түүний бүтэц
Үйлдвэрлэлийн өртгийн тайлан
ТҮША-аар өртөг тооцоход цех дамжлагад гарсан зардлыг үйлдвэрлэлийн өртгийн
тайланд нэгтгэнэ. Энэ тайлангаар нэгтгэгдсэн үзүүлэлтээр үндэслэн үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж дансны бичилт хийнэ.
Үйлдвэрлэлийн өртгийн тайлан нь дараахь үзүүлэлтүүдийг агуулдаг. Үүнд:
• Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаарх үзүүүлэлт
• Өмнөх дамжлагаас шилжиж ирсэн зүйлсийн нийт болон нэгжийн өртөг
• Тухайн цех дамжлагад нэмж оруулсан материал, хөдөлмөр, ҮНЗ-ийн дүн
• Тухайн цехэд нэмэгдсэн нэгжийн өртөг
• Тухайн цехэд үйлдвэрлэлийн эхнээс хуримтлагдсан нийт болон нэгжийн өртөг
• Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний болон эцсийн үлдэгдлийн өртөг
• Дараагийн дамжлагад буюу бэлэн бүтээгдэхүүний агуулахад шилжүүлсэн
бүтээгдэхүүний өртөг зэрэг болно.
Үйлдвэрлэлийн өртгийн тайлангийн
бүтэц:
1. Толгойн хэсэг
2. Тоо хэмжээний үзүүлэлт
3. Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг
4. Нэмэлт тооцоолол
1. Толгойн хэсэг
Энд тухайн компанийн болон цех тасгийн нэр,
дугаар, өртгийн тайлан бэлтгэж буй хугацаа,
хэрэглэж байгаа арга зэргийг тусгана.
2. Тоо хэмжээний үзүүлэлт
Энд цехийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нийт
тоо хэмжээ болон түүний орлого, зарлага, үлдэгдлийг
холбогдох орлого, зарлагын сувгаар нь балансжуулан
харуулна.
Тоо хэмжээний үзүүлэлтийг ашиглан эквивалент
бүтээнгдэхүүний тооцоо, цехэд нэмэгдсэн өртөг,
дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл өртөг болон
тухайн цехээс дараагийн цехэд шилжүүлсэн эсвэл
үйлдвэрлэж дууссан бүтээгдэхүүний өртгийг
тодорхойлно.
3.Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг
1. Тухайн цехийн буюу өртгийн объектод
тусгагдах зардал
2. Цехийн зардлын хуваарилалт, бүтэц
гэсэн хоёр хэсгэс бүрдэнэ.
4. Нэмэлт тооцоолол
Нэгжийн өртөг тооцохтой холбоотой нэмэлт тооцооллын хэсгийн
бэлтгэнэ. Энэ хэсэгт хоёр төрлийн тооцооллыг бэлтгэдэг.
1. Эквивалент бүтээгдэхүүн /ЭБ/-Тухайн цех буюу өртгийн объектоос
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зардлын төсөв нормативаар нь
дамжууулан зардлын элемент бүрийн хувьд үйлдвэрлэж дууссан
бүтээгдэхүүний тооцоонд шилжүүлэн гаргах арга зам юм. Энэхүү бэлэн
бүтээгдэхүүнд тооцсон хэмжээг эквивалент бүтээгдэхүүн гэдэг.
ЭБ=Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүн + Дуусаагүй
үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдлийн иж бүрдлийн хувь
Иж бүрдлийн хувь гэдэг нь үйлдвэрлэлд холбогдох зардлын
элементийн зарцуулагдсан хувь хэмжээ юм.
4. Нэмэлт тооцоолол
2.Нэгжийн өртөг /НӨ/ -Үүнийг зардлын элемент тус
бүрийн хувьд тооцох бөгөөд тэдгээрийн нийлбэр нь
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгжийн өртөг байна.
Тухайнцехийнөртөг
Нэгжийнөртөг=
Эккивалентбүтээгдэхүүн
4.Хэвийн болон хэвийн бус
хорогдолтой үеийн үйлдвэрлэлийн
өртгийн тайлан бэлтгэх арга зүй
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад асгарах,
уурших, хаягдах, гэмтэл гологдол гэх зэрэг янз
бүрийн шалтгаанаар элдэв хорогдлууд гардаг.
Хорогдлыг дотор нь хэвийн болон хэвийн бус гэж
ангилдаг. Хорогдлыг бүтээгдэхүүний гарцын
үзүүлэлтээр тодорхойлоно.
Үйлдвэрлэхбүтээгдэхүүн
Гарцынхувь= х100%
ЗарцуулахматериалаартооцсонЭБ
Гарцын хувийг төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн
үзүүлэлтээр тодорхойлоно. Төлөвлөгөөт
үзүүлэлтээр тооцсон гарцын хувь нь хэвийн
хэмжээний хорогдлыг илэрхийлнэ.
Гарсан хорогдол төсөвлөсөн хэмжээнээс бага бол
хэвийн, харин их бол хэвийн бус байна.
Хэвийн болон хэвийн бус хорогдол хоёулаа гарах
тохиолдол ч байдаг бөгөөд эдгээрийн нөлөөллийг
эквивалент бүтээгдэхүүн болон нэгжийн өртөг
тодорхойлохдоо авч үздэг.
Хэвийн хорогдол:
Үйлдвэрлэлд гарч байх гологдлын норматив
хэмжээ. Ихэвчлэн бүтээгдэхүүний гарцын
үзүүлэлтээр тодорхойлогдоно. Хэвийн хорогдлыг:
Үйлдвэрлэлийн процессийн явцад илэрсэн
Үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд илэрсэн
гэж ангилна.
Хэвийн хорогдол-явцад илэрсэн
Хэвийн хорогдлын иж бүрдлийн хувь дуусаагүй
үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдлийн иж бүрдлийн хувиас бага
байвал түүнийг үйлдвэрлэлийн процессийн явцад илэрсэн
гэж үздэг.
Энэ тохиолдолд уг хорогдлын өртгийг үйлдвэрлэлийн
процесст байгаа бүх бүтээгдэхүүнд шингээнэ. Үүний тулд
эквивалент бүтээгдэхүүний тооцоонд хэвийн хорогдлын тоо
хэмжээг оруулахгүй.
Хэрвээ хэвийн хорогдол эхнийхээс бусад цех дамжлагад
илэрсэн бол хорогдлын хэмжээгээр өмнөх цехийн өртөгт
залруулга хийнэ.
Хэвийн хорогдол-явцад илэрсэн
Хэрвээ хэвийн хорогдол эхнийхээс бусад цех дамжлагад
илэрсэн бол хорогдлын хэмжээгээр өмнөх цехийн
өртөгт залруулга хийнэ.
Хэвийн хорогдол-төгсгөлд илэрсэн
Хэвийн хорогдлын иж бүрдлийн хувь нь дуусаагүй
үйлдвэрлэлийн иж бүрдлийн хувиас их байвал
үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд илэрсэн гэж үздэг.
Хэвийн хорогдол үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд
илэрсэн ба бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс хүлээн авах
үед илэрсэн бол түүнийг зөвхөн гадагш шилжүүлсэн
бүтээгдэхүүнд шингээнэ.
Хэвийн хорогдол-төгсгөлд илэрсэн
Үүний тулд эквивалент нэгжид хэвийн хорогдлын тоо
хэмжээг оруулж тооцно.
ЭБ= Гадагшшилжүүлсэнбүтээгдэхүүн+Дуусаагүйүйлдвэрлэлийнэцсийн+Хэвийнхорогдол*Иж
үлдэгдлийнижбүрдлийнхувь бүрдлийнхувь
Хэвийн бус хорогдол:
Хэвийн хорогдлоос илүү гарсан гологдлын хэмжээ. Хэвийн бус хорогдол
нь хэвийн хорогдлын нэгэн адил үйлдвэрлэлийн процессийн явцад болон
төгсгөлд илэрч болно.
Гэхдээ энэ нь өртгийн тооцоонд нөлөөлөхгүй. Хэвийн бус хорогдлын
өртгийг ямарч тохиолдолд зөвхөн гадагш шилжүүлж байгаа
бүтээгдэхүүнд шингээнэ.
Өөрөөр хэлбэл, хэвийн бус хорогдлыг аль үе шатанд илрүүлснээс
хамааран эквивалент бүтээгдэхүүний тооцоонд оруулан түүнд өртөг
тусгайлан хуваарилж, шалтгааныг нь тодорхойлон холобгдох журналын
бичилтийг бэлтгэнэ. Хэвийн бус хорогдлын тооцоолол нь төгсгөлд
илэрсэн хэвийн хорогдлын өртгийг тооцохтой адил тооцоог хийнэ.
5. Материалын нэмэгдэлтэй үеийн
үйлдвэрлэлийн өртгийн тайлан
бэлтгэх арга зүй
Үйлдвэрийн өртгийн тайлан-
материалын нэмэгдэлтэй
Үйлдвэрлэлийн үе шатны аргаар өртөг тооцож байгаа
тохиолдолд эхний цехээс бусад цех дамжлагад
материал нэмж оруулах нь бүтээгдэхүүний хэмжээ
болон өртөгт хоёр янзаар нөлөөлнө.
1. Материал нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо
хэмжээнд нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн нэгжийн өртгийг
нэмэгдүүлнэ.
2. Нэмж оруулсан материал нь бүтээгдэхүүний тоо
хэмжээ болон нэгжийн өртгийг хоёуланг нь өөрчилж
болно.
Үйлдвэрийн өртгийн тайлан-
материалын нэмэгдэлтэй
Материалыг үйлдвэрлэлийн эхэнд, явц дунд, эцэст
олгох тохиолдуудыг эквивалент бүтээгдэхүүний
тооцоонд харгалзан үздэг.
Мөн материалыг нэмж оруулахад өмнөх цехээс
шилжиж ирсэн бүтээгдэхүүний тоонд нөлөөлж байвал
тухайн цехийн өртөгт залруулга хийнэ.
Гэхдээ үйлдвэрлэлийн аль үе шатанд материалыг нэмж
оруулснаас хамаарч эквивалент нэгжийн тооцоог
гүйцэтгэнэ.
6. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний
үлдэгдэлтэй нөхцөлд үйлдвэрлэлийн
өртгийн тайлан бэлтгэх арга зүй
Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэлтэй нөхцөлд
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг үндсэн хоёр
аргаар тооцно.
1. Дундаж өртгийн арга /ДӨА/- Үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний өртгийг дуусаагүй үйлдвэрлэлийн
эхний үлдэгдлийн дундажаар тооцох арга
2. Үйлдвэрлэлд эхэлж орсныг эхэлж үйлдвэрлэж
дуусгах арга /FIFO/-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний
өртгийг дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлээс
үйлдвэрлсэн бүтээгдэхүүний хувьд, дараа нь тайлант
үеийн үйлдвэрлэлийн хувьд тооцох арга юм.
Дундаж өртгийн арга FIFO
1. Өртгийн тайлангийн цехэд тооцогдох зардал хэсгийг дараахь байдлаар ангилна
А. Өмнөх цехийн өртөг:
1. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн
өмнөх цехийн өртөг
2. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өмнөх цехийн
өртөг
Б. Тухайн цехийн өртөг:
1. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн
өртөг
2. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өртөг
А. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний
үлдэгдлийн өртөг:
1. Өмнөх цехийн өртөг
2. Тухайн цехийн өртөг
Б. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өртөг:
1. Өмнөх цехийн өртөг
2. Тухайн цехийн өртөг
Дундаж өртгийн арга FIFO
2. Холбогдох нэгжийн өртгийн тооцоолол
Тооцооллыг дуусаагүй үйлдвэрлэлийн эхний
үлдэгдэл ба тайлант үеийн үйлдвэрлэлийн
дунджаар хийнэ. Үүнд:
А. Өмнөх цехийн Өмнөх цехийн өртөг
нэгжийн =
өртөг Нийт тоо хэмжээ
Б. Тухайн Тухайн цехийн нийт өртөг
цехийн =
өртөг Эквивалент бүтээгдэхүүн
ЭБ = ГШБ + ДҮС2*иж бүрдлийн хувь
Тооцооллыг зөвхөн тайлант үеийн үйлдвэрлэлийн
хувьд хийнэ . Үүнд:
Тайлант үеийн үйлдвэрлэлийн
А. Өмнөх цехийн өмнөх цехийн өртөг
нэгжийн =
өртөг тайлант үеийн үйлдвэрлэлийн
нийт тоо хэмжээ
Тайлант үеийн үйлдвэрлэлийн
Б. Тухайн тухайн цехийн нийт өртөг
цехийн =
өртөг Эквивалент бүтээгдэхүүн
ЭБ = ГШБ + ДҮС2*иж бүрдлийн хувь-ДҮС1*иж
бүрдлийн хувь
Дундаж өртгийн арга FIFO
3. Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг
Дундаж нэгжийн өртгөөр
тооцно.
ГШБ = Тоо хэмжээ * Нэгжийн
нийт өртөг
Тайлбар:
ГШБ-Гадагш шилжүүлсэн
бүтээгдэхүүн
ДҮС1-Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний
үлдэгдэл
ДҮС2- Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн
үлдэгдэл
ББ- Бэлэн бүтээгдэхүүн
ДҮС1-ээс гадагш шилжүүлсэн өртөг, тайлант үеийн
үйлдвэрлэлээс шилжүүлсэн өртөг гэж ялгаж тооцно.
ГШБ-ний өртөг:
ДҮС1-ээс шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг:
 Өмнөх цехийн өртөг ххх
 Нэмэлт өртөг ххх хххх
/ДҮС1*дуусгах хувь*нэгжийн өртөг/
Тайлант үеийн үйлдвэрлэлээс шилжүүлсэн өртөг:
(ГШБ-ДҮС2)*Нэгжийн нийт өртөг хххх
НИЙТ ӨРТӨГ хххх
ДҮС1-ийн өртгийг тусад нь тооцсоноос нэгжийн нийт
өртгөөр бүтээгдэхүүнийг гадагш шилжүүлэх
боломжгүй болно. Иймд бэлэн бүтээгдэхүүний дундаж
нэгжийн өртгийг дахин тооцно.
ББ-ний нэгжийн Нийт өртөг
нийт дундаж =
өртөг Нийт тоо хэмжээ

Mais conteúdo relacionado

Mais procurados

Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16
ariunubu
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
Enebish Vandandulam
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12
Bbujee
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Odko Ts
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
Enebish Vandandulam
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
Enebish Vandandulam
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
Enebish Vandandulam
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
Enebish Vandandulam
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгө
Davaa Davaa
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох арга
Tengis Batsukh
 

Mais procurados (20)

Ppe
PpePpe
Ppe
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
 
НББОУС-21
НББОУС-21НББОУС-21
НББОУС-21
 
Ias 12
Ias 12Ias 12
Ias 12
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгө
 
зардал
зардалзардал
зардал
 
Sb 6 uh
Sb 6 uhSb 6 uh
Sb 6 uh
 
Зардлын бүртгэл Лекц 11,12
Зардлын бүртгэл Лекц 11,12Зардлын бүртгэл Лекц 11,12
Зардлын бүртгэл Лекц 11,12
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох арга
 
Sb 5 bm
Sb 5 bmSb 5 bm
Sb 5 bm
 

Semelhante a технологийн үе шатны аргаар өртөг тооцох

Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
Bbujee
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
Enebish Vandandulam
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16
Bbujee
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14
Bbujee
 
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїйїйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
Gerel Gerel
 
E.zasag.tootsoo
E.zasag.tootsooE.zasag.tootsoo
E.zasag.tootsoo
noonii
 
үйлдвэрлэлийн дадлага 1
үйлдвэрлэлийн дадлага  1үйлдвэрлэлийн дадлага  1
үйлдвэрлэлийн дадлага 1
Byambadrj Myagmar
 

Semelhante a технологийн үе шатны аргаар өртөг тооцох (20)

Amraagiin zardal
Amraagiin  zardalAmraagiin  zardal
Amraagiin zardal
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
 
Sedev 7 unshih
Sedev 7 unshihSedev 7 unshih
Sedev 7 unshih
 
Зардлын бүртгэл Лекц 13. 14
Зардлын бүртгэл Лекц 13. 14Зардлын бүртгэл Лекц 13. 14
Зардлын бүртгэл Лекц 13. 14
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16
 
Зардлын бүртгэл Лекц 10
Зардлын бүртгэл Лекц 10Зардлын бүртгэл Лекц 10
Зардлын бүртгэл Лекц 10
 
Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3
 
3 baraa material
3 baraa material3 baraa material
3 baraa material
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14
 
ҮНЗ
ҮНЗҮНЗ
ҮНЗ
 
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїйїйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Econ l5.2020 2021on
Econ l5.2020 2021onEcon l5.2020 2021on
Econ l5.2020 2021on
 
E.zasag.tootsoo
E.zasag.tootsooE.zasag.tootsoo
E.zasag.tootsoo
 
үйлдвэрлэлийн дадлага 1
үйлдвэрлэлийн дадлага  1үйлдвэрлэлийн дадлага  1
үйлдвэрлэлийн дадлага 1
 
Yalgaa khud ba uild baiguullag
Yalgaa khud ba uild baiguullagYalgaa khud ba uild baiguullag
Yalgaa khud ba uild baiguullag
 
Лекц №10 Нэгж бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд
Лекц №10 Нэгж бүтээгдэхүүний өртөг тооцох аргуудЛекц №10 Нэгж бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд
Лекц №10 Нэгж бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд
 

Mais de Enebish Vandandulam (11)

Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
 
СТОУС 16:Түрээс
СТОУС 16:ТүрээсСТОУС 16:Түрээс
СТОУС 16:Түрээс
 
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээСТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
 
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
 
СТОУС 11
СТОУС 11СТОУС 11
СТОУС 11
 
СТОУС 12
СТОУС 12 СТОУС 12
СТОУС 12
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
 
Agro acc
Agro accAgro acc
Agro acc
 

технологийн үе шатны аргаар өртөг тооцох

  • 1. Технологийн үе шатны аргаар өртөг тооцох НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.
  • 2. 1. Технологийн үе шатны аргаар өртөг тооцох арга ажиллагаа, дараалал Өртөг тооцсноор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг холбогдох өртгийн объектоор хуримтлуулан бүртгэж үйлдвэрлсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн ажил үйлчилгээг үнэлж, дараагийн дамжлагад шилжүүлэх, дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдэл өртгийг тооцох болоцоог хангадаг. Үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэж энэхүү өртгийг тодорхойлдог аргуудын нэг нь технологийн үе шатны арга / цаашид ТҮША гэх/ юм.
  • 3. ТҮША-ыг бүтээгдэхүүний тасралтгүй үргэлжлэх шугаман шат дамжлагад бөөнөөр нь үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн газруудад хэрэглэдэг. Жишээ нь: оёдол, нэхмэл, металл, хуванцар, нефть, элсэн чихэр, мод, гурил, мал аж ахуй, газар тариалан зэрэг анхны материалыг технологын янз бүрийн шатаар эцсийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэрлэлийн салбаруудад хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.
  • 4. ТҮША-ын онцлог нь: 1. Зардлыг цех тасаг, шат дамжлаг тус бүрээр нь үйлдвэрлэлийн зардлын дансуудад хуримтлуулан бүртгэдэг. Өөрөөр хэлбэл өртгийн объект нь тухайн цех тасаг, шат дамжлага, нэгж хэлтэс байна гэсэн үг. 2. Бүртгэлийн үндсэн баримт нь *Үйлдвэрлэлийн өртгийн тайлан* байна. Энэ тайлант хугацаанд гарсан үйлдвэрлэлийн нийт болон нэгжийн өртгийг тодорхойлоход аль алинд нь ашиглагдана.
  • 5. ТҮША-ын онцлог нь: 3. Бүтээгдэхүүний нэгжийн өртгийг тодорхойлоход эквивалент бүтээгдэхүүн гэсэн өвөрмөц ойлголтыг хэрэглэдэг. 4. Нэг дамжлагын бэлэн болгосон ажлыг дараагийн дамжлагад өртгөөр нь шилжүүлдэг бөгөөд ТҮША-ын үед эхний дамжлагад материал, хөдөлмөр, ҮНЗ гэсэн зардал гарч энэ нь дараагийн дамжлагад шилждэг. Харин дараагийн цех дамжлагуудад өмнөх дамжлагаас гарч ирсэн ажлыг хувиргах өртөг гарч ирдэг. Энэ бүгд нийлээд тайлант хугацааны эцэс дэх дуусаагүй үйлдвэрлэлийн өртгийг бүрдүүлэх үйл явц болдог.
  • 6. Аливаа нэг үйлдвэрийн газрын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, ашиглаж буй техник технологи, эсвэл үйлдвэрлэлийн үйл явцын онцлогоос хамаараад үйлдвэрлэлийн шат дамжлага, зохион байгуулалт нь эрс ялгаатай байдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн энэ хөдөлгөөнийг дотор нь: 1. дараалсан 2. зэрэгцээ 3. сонгомол хөдөлгөөн гэж ангилдаг.
  • 7. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараалсан хөдөлгөөн: Бүтээгдэхүүний дараалсан хөдөлгөөний үед үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлийн бүх үе шатыг адилхан дамжиж бэлэн бүтээгдэхүүн болдог. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь нэг цехээс нөгөөд шилжихдээ тухайн цехэд хуримтлагдсан нийт зардлаараа үнэлэгдэн дараагийн дамжлагад шилжинэ.
  • 8. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараалсан хөдөлгөөн: Үйлдвэрлэлийн нэгжийн хөдөлгөөний зардлын урсгалыг оёдлын үйлдвэрлэлийн жишээгээр илэрхийлэн харуулбал ДҮ-эсгэх ДҮ-оёх ДҮ-индүүдэх ДҮ-савлах Бэлэн бүтээгдэхүүн ШМЗ ШХЗ ҮНЗ 1 ӨЦӨ ШХЗ ҮНЗ /1/ 2 ӨЦӨ ШХЗ ҮНЗ /2/ 3 ӨЦӨ ШХЗ ҮНЗ /3/ 4 4
  • 9. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зэрэгцээ хөдөлгөөн: Зэрэгцээ хөдөлгөөн гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь нэгэн цаг хугацаанд үйлдвэрлэлийн 2 буюу хэд хэдэн дамжлаганд нэгн зэрэг явагдаж байх тохиолдол юм. Зэрэгцээ хөдөлгөөний 2 хэлбэр байдаг. 1. Бүтээгдэхүүний тодорхой нэгж хэсгүүдийг бие даасан цех буюу үйлдвэрлэлийн нэгжүүд дээр зэрэг үйлдвэрлэн эхэлж, дараа дараагийн дамжлагыг аль нэгэнд тэдгээр нэгжүүдийг нэгтгэх байдлаар явагдах 2. Өртгийн нэг объектод хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дараагийн шат дамжлагаас нь салган тус тусад нь өөр өөр шат дамжлагуудаар үйлдвэрлэх
  • 10. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зэрэгцээ хөдөлгөөн: ДҮ-зүсэх ДҮ-харуулдах ДҮ-угсрах Бэлэн бүтээгдэхүүн ШМЗ ШХЗ ҮНЗ 1 ӨЦӨ ШХЗ ҮНЗ /1/ 3 ӨЦӨ ШХЗ ҮНЗ /3+4/ 5 5ДҮ-хайлах ДҮ-цутгах ШМЗ ШХЗ ҮНЗ 2 ӨЦӨ ШХЗ ҮНЗ /2/ 4
  • 11. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сонгомол хөдөлгөөн: Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлгөөний энэ төрөл үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг тодорхой сонгосон хөдөлгөөнөөр үйлдвэрлэлийн нэгж дамжуулан үйлдвэрлэх үед илэрдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлгөөний энэ төрөл нь дараалсан болон зэрэгцээ хөдөлгөөнүүдийн аль алиныг нь өөртөө агуулсан өвөрмөц төрөл юм.
  • 12. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сонгомол хөдөлгөөн: ДҮ-нядлах ДҮ-савлах Бэлэн бүтээгдэхүүн ШМЗ ШХЗ ҮНЗ 1 ӨЦӨ ШХЗ ҮНЗ /1+2+3/ 4 4 ДҮ-татах ӨЦӨ ШХЗ ҮНЗ /1/ 2 ДҮ-утах ӨЦӨ ШХЗ ҮНЗ /1/ 3
  • 13. 2. Материал, хөдөлмөр, ҮНЗ-ыг хуримтлуулан бүртгэх нь
  • 14. Материалын зардал: ТҮША-аар үед материалын зардал нь ихэвчлэн эхний дамжлагуудад гардаг бол дараа дараагийн дамжлагуудад ихэвчлэн хөдөлмөр, ҮНЗ гэсэн хувиргах өртөг ихэвчлэн гардаг. Гэхдээ дараагийн дамжлагад материал нэмж оруулж болох бөгөөд энэ нь бүтээгдэхүүний тоо хэмжээ болон нэгжийн өртөгт нөлөөлдөг. Үйлдвэрлэлд зарцуулсан материалын хэмжээ ямар системд байгаагаас нь хамааруулан гүйцэтгэлийн болон үлдэгдлийн гэсэн хоёр аргаар тооцогддог.
  • 15. Материалын зардал: Материалын өртгийг тодорхойлох, материал тавьж олгох зэрэг ажлыг материалын нярав гүйцэтгэнэ. Харин нэхмэжлэх ажлыг цехийн мастер гүйцэтгэнэ. Зарцуулсан материалын зардалд дансны бичилт хийхдээ ямар системд байгаагаас нь хамааруулан бүртгэлд тусгана. Хэрвээ байнгын систем ашиглаж байвал *Түүхий эд материал* гэсэн ганц данс ашиглах бөгөөд материалын хөдөлгөөнийг гарсан тухай бүрд нь бүртгэлд тусгаж байх шаардлагтай. Харин цаг үеийн системийн үед *Түүхий эд материал* гэсэн дансанд зөвхөн үлдэгдлийг тусгаж , материалын хөдөлгөөнийг *Татан авалт* гэсэн данс ашиглаж бүртгэнэ.
  • 16. Хөдөлмөрийн зардал: Дамжлагуудад гарсан шууд хөдөлмөрийн зардал нь ихэвчлэн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээгээр тодорхойлогдоно. Хөдөлмөрийн зардлыг тооцоолох үндэслэл нь бүтээлийн норм, нормын гүйцэтгэл, ажлын үнэлгээ, ажлын наряд зэрэг байна. Цалин хөлстэй холбоотой дараахь журналын бичилт хийгдэнэ. Дт Дуусаагүй үйлдвэрлэл ххх Кт Олгохоор тооцсон цалингийн өглөг ххх
  • 17. ҮНЗ: ҮНЗ-ыг бүтээгдэхүүний өртөгт бодит болон тооцоолсон дүнгийн аль нэг хувилбараар шингээдэг. Ингэхдээ: 1-р хувилбарыг Т дансаар харуулбал: ШБМ, ШБХ, Бусад зардал ҮНЗ Дуусаагүй үйлдвэрлэл х х х ШМЗ ШХЗ ҮНЗ/х/
  • 18. ҮНЗ: 2- хувилбарыг Т дансаар харуулбал: ШБМ, ШБХ, Бусад зардал Гүйцэтгэлээр х ҮНЗ ҮНЗ-ын хяналт Тооцоолсон ҮНЗ Дуусаагүй үйлдвэрлэл х х х х у у у у
  • 19. 3. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, түүний бүтэц
  • 20. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан ТҮША-аар өртөг тооцоход цех дамжлагад гарсан зардлыг үйлдвэрлэлийн өртгийн тайланд нэгтгэнэ. Энэ тайлангаар нэгтгэгдсэн үзүүлэлтээр үндэслэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж дансны бичилт хийнэ. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан нь дараахь үзүүлэлтүүдийг агуулдаг. Үүнд: • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаарх үзүүүлэлт • Өмнөх дамжлагаас шилжиж ирсэн зүйлсийн нийт болон нэгжийн өртөг • Тухайн цех дамжлагад нэмж оруулсан материал, хөдөлмөр, ҮНЗ-ийн дүн • Тухайн цехэд нэмэгдсэн нэгжийн өртөг • Тухайн цехэд үйлдвэрлэлийн эхнээс хуримтлагдсан нийт болон нэгжийн өртөг • Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний болон эцсийн үлдэгдлийн өртөг • Дараагийн дамжлагад буюу бэлэн бүтээгдэхүүний агуулахад шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг зэрэг болно.
  • 21. Үйлдвэрлэлийн өртгийн тайлангийн бүтэц: 1. Толгойн хэсэг 2. Тоо хэмжээний үзүүлэлт 3. Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг 4. Нэмэлт тооцоолол
  • 22. 1. Толгойн хэсэг Энд тухайн компанийн болон цех тасгийн нэр, дугаар, өртгийн тайлан бэлтгэж буй хугацаа, хэрэглэж байгаа арга зэргийг тусгана.
  • 23. 2. Тоо хэмжээний үзүүлэлт Энд цехийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нийт тоо хэмжээ болон түүний орлого, зарлага, үлдэгдлийг холбогдох орлого, зарлагын сувгаар нь балансжуулан харуулна. Тоо хэмжээний үзүүлэлтийг ашиглан эквивалент бүтээнгдэхүүний тооцоо, цехэд нэмэгдсэн өртөг, дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл өртөг болон тухайн цехээс дараагийн цехэд шилжүүлсэн эсвэл үйлдвэрлэж дууссан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно.
  • 24. 3.Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг 1. Тухайн цехийн буюу өртгийн объектод тусгагдах зардал 2. Цехийн зардлын хуваарилалт, бүтэц гэсэн хоёр хэсгэс бүрдэнэ.
  • 25. 4. Нэмэлт тооцоолол Нэгжийн өртөг тооцохтой холбоотой нэмэлт тооцооллын хэсгийн бэлтгэнэ. Энэ хэсэгт хоёр төрлийн тооцооллыг бэлтгэдэг. 1. Эквивалент бүтээгдэхүүн /ЭБ/-Тухайн цех буюу өртгийн объектоос үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зардлын төсөв нормативаар нь дамжууулан зардлын элемент бүрийн хувьд үйлдвэрлэж дууссан бүтээгдэхүүний тооцоонд шилжүүлэн гаргах арга зам юм. Энэхүү бэлэн бүтээгдэхүүнд тооцсон хэмжээг эквивалент бүтээгдэхүүн гэдэг. ЭБ=Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүн + Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдлийн иж бүрдлийн хувь Иж бүрдлийн хувь гэдэг нь үйлдвэрлэлд холбогдох зардлын элементийн зарцуулагдсан хувь хэмжээ юм.
  • 26. 4. Нэмэлт тооцоолол 2.Нэгжийн өртөг /НӨ/ -Үүнийг зардлын элемент тус бүрийн хувьд тооцох бөгөөд тэдгээрийн нийлбэр нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгжийн өртөг байна. Тухайнцехийнөртөг Нэгжийнөртөг= Эккивалентбүтээгдэхүүн
  • 27. 4.Хэвийн болон хэвийн бус хорогдолтой үеийн үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэх арга зүй
  • 28. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад асгарах, уурших, хаягдах, гэмтэл гологдол гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар элдэв хорогдлууд гардаг. Хорогдлыг дотор нь хэвийн болон хэвийн бус гэж ангилдаг. Хорогдлыг бүтээгдэхүүний гарцын үзүүлэлтээр тодорхойлоно. Үйлдвэрлэхбүтээгдэхүүн Гарцынхувь= х100% ЗарцуулахматериалаартооцсонЭБ
  • 29. Гарцын хувийг төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн үзүүлэлтээр тодорхойлоно. Төлөвлөгөөт үзүүлэлтээр тооцсон гарцын хувь нь хэвийн хэмжээний хорогдлыг илэрхийлнэ. Гарсан хорогдол төсөвлөсөн хэмжээнээс бага бол хэвийн, харин их бол хэвийн бус байна. Хэвийн болон хэвийн бус хорогдол хоёулаа гарах тохиолдол ч байдаг бөгөөд эдгээрийн нөлөөллийг эквивалент бүтээгдэхүүн болон нэгжийн өртөг тодорхойлохдоо авч үздэг.
  • 30. Хэвийн хорогдол: Үйлдвэрлэлд гарч байх гологдлын норматив хэмжээ. Ихэвчлэн бүтээгдэхүүний гарцын үзүүлэлтээр тодорхойлогдоно. Хэвийн хорогдлыг: Үйлдвэрлэлийн процессийн явцад илэрсэн Үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд илэрсэн гэж ангилна.
  • 31. Хэвийн хорогдол-явцад илэрсэн Хэвийн хорогдлын иж бүрдлийн хувь дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдлийн иж бүрдлийн хувиас бага байвал түүнийг үйлдвэрлэлийн процессийн явцад илэрсэн гэж үздэг. Энэ тохиолдолд уг хорогдлын өртгийг үйлдвэрлэлийн процесст байгаа бүх бүтээгдэхүүнд шингээнэ. Үүний тулд эквивалент бүтээгдэхүүний тооцоонд хэвийн хорогдлын тоо хэмжээг оруулахгүй. Хэрвээ хэвийн хорогдол эхнийхээс бусад цех дамжлагад илэрсэн бол хорогдлын хэмжээгээр өмнөх цехийн өртөгт залруулга хийнэ.
  • 32. Хэвийн хорогдол-явцад илэрсэн Хэрвээ хэвийн хорогдол эхнийхээс бусад цех дамжлагад илэрсэн бол хорогдлын хэмжээгээр өмнөх цехийн өртөгт залруулга хийнэ.
  • 33. Хэвийн хорогдол-төгсгөлд илэрсэн Хэвийн хорогдлын иж бүрдлийн хувь нь дуусаагүй үйлдвэрлэлийн иж бүрдлийн хувиас их байвал үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд илэрсэн гэж үздэг. Хэвийн хорогдол үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд илэрсэн ба бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс хүлээн авах үед илэрсэн бол түүнийг зөвхөн гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүнд шингээнэ.
  • 34. Хэвийн хорогдол-төгсгөлд илэрсэн Үүний тулд эквивалент нэгжид хэвийн хорогдлын тоо хэмжээг оруулж тооцно. ЭБ= Гадагшшилжүүлсэнбүтээгдэхүүн+Дуусаагүйүйлдвэрлэлийнэцсийн+Хэвийнхорогдол*Иж үлдэгдлийнижбүрдлийнхувь бүрдлийнхувь
  • 35. Хэвийн бус хорогдол: Хэвийн хорогдлоос илүү гарсан гологдлын хэмжээ. Хэвийн бус хорогдол нь хэвийн хорогдлын нэгэн адил үйлдвэрлэлийн процессийн явцад болон төгсгөлд илэрч болно. Гэхдээ энэ нь өртгийн тооцоонд нөлөөлөхгүй. Хэвийн бус хорогдлын өртгийг ямарч тохиолдолд зөвхөн гадагш шилжүүлж байгаа бүтээгдэхүүнд шингээнэ. Өөрөөр хэлбэл, хэвийн бус хорогдлыг аль үе шатанд илрүүлснээс хамааран эквивалент бүтээгдэхүүний тооцоонд оруулан түүнд өртөг тусгайлан хуваарилж, шалтгааныг нь тодорхойлон холобгдох журналын бичилтийг бэлтгэнэ. Хэвийн бус хорогдлын тооцоолол нь төгсгөлд илэрсэн хэвийн хорогдлын өртгийг тооцохтой адил тооцоог хийнэ.
  • 36. 5. Материалын нэмэгдэлтэй үеийн үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэх арга зүй
  • 37. Үйлдвэрийн өртгийн тайлан- материалын нэмэгдэлтэй Үйлдвэрлэлийн үе шатны аргаар өртөг тооцож байгаа тохиолдолд эхний цехээс бусад цех дамжлагад материал нэмж оруулах нь бүтээгдэхүүний хэмжээ болон өртөгт хоёр янзаар нөлөөлнө. 1. Материал нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн нэгжийн өртгийг нэмэгдүүлнэ. 2. Нэмж оруулсан материал нь бүтээгдэхүүний тоо хэмжээ болон нэгжийн өртгийг хоёуланг нь өөрчилж болно.
  • 38. Үйлдвэрийн өртгийн тайлан- материалын нэмэгдэлтэй Материалыг үйлдвэрлэлийн эхэнд, явц дунд, эцэст олгох тохиолдуудыг эквивалент бүтээгдэхүүний тооцоонд харгалзан үздэг. Мөн материалыг нэмж оруулахад өмнөх цехээс шилжиж ирсэн бүтээгдэхүүний тоонд нөлөөлж байвал тухайн цехийн өртөгт залруулга хийнэ. Гэхдээ үйлдвэрлэлийн аль үе шатанд материалыг нэмж оруулснаас хамаарч эквивалент нэгжийн тооцоог гүйцэтгэнэ.
  • 39. 6. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэлтэй нөхцөлд үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэх арга зүй
  • 40. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэлтэй нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг үндсэн хоёр аргаар тооцно. 1. Дундаж өртгийн арга /ДӨА/- Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн дундажаар тооцох арга 2. Үйлдвэрлэлд эхэлж орсныг эхэлж үйлдвэрлэж дуусгах арга /FIFO/-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлээс үйлдвэрлсэн бүтээгдэхүүний хувьд, дараа нь тайлант үеийн үйлдвэрлэлийн хувьд тооцох арга юм.
  • 41. Дундаж өртгийн арга FIFO 1. Өртгийн тайлангийн цехэд тооцогдох зардал хэсгийг дараахь байдлаар ангилна А. Өмнөх цехийн өртөг: 1. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн өмнөх цехийн өртөг 2. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өмнөх цехийн өртөг Б. Тухайн цехийн өртөг: 1. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн өртөг 2. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өртөг А. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн өртөг: 1. Өмнөх цехийн өртөг 2. Тухайн цехийн өртөг Б. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өртөг: 1. Өмнөх цехийн өртөг 2. Тухайн цехийн өртөг
  • 42. Дундаж өртгийн арга FIFO 2. Холбогдох нэгжийн өртгийн тооцоолол Тооцооллыг дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл ба тайлант үеийн үйлдвэрлэлийн дунджаар хийнэ. Үүнд: А. Өмнөх цехийн Өмнөх цехийн өртөг нэгжийн = өртөг Нийт тоо хэмжээ Б. Тухайн Тухайн цехийн нийт өртөг цехийн = өртөг Эквивалент бүтээгдэхүүн ЭБ = ГШБ + ДҮС2*иж бүрдлийн хувь Тооцооллыг зөвхөн тайлант үеийн үйлдвэрлэлийн хувьд хийнэ . Үүнд: Тайлант үеийн үйлдвэрлэлийн А. Өмнөх цехийн өмнөх цехийн өртөг нэгжийн = өртөг тайлант үеийн үйлдвэрлэлийн нийт тоо хэмжээ Тайлант үеийн үйлдвэрлэлийн Б. Тухайн тухайн цехийн нийт өртөг цехийн = өртөг Эквивалент бүтээгдэхүүн ЭБ = ГШБ + ДҮС2*иж бүрдлийн хувь-ДҮС1*иж бүрдлийн хувь
  • 43. Дундаж өртгийн арга FIFO 3. Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг Дундаж нэгжийн өртгөөр тооцно. ГШБ = Тоо хэмжээ * Нэгжийн нийт өртөг Тайлбар: ГШБ-Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүн ДҮС1-Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл ДҮС2- Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл ББ- Бэлэн бүтээгдэхүүн ДҮС1-ээс гадагш шилжүүлсэн өртөг, тайлант үеийн үйлдвэрлэлээс шилжүүлсэн өртөг гэж ялгаж тооцно. ГШБ-ний өртөг: ДҮС1-ээс шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг:  Өмнөх цехийн өртөг ххх  Нэмэлт өртөг ххх хххх /ДҮС1*дуусгах хувь*нэгжийн өртөг/ Тайлант үеийн үйлдвэрлэлээс шилжүүлсэн өртөг: (ГШБ-ДҮС2)*Нэгжийн нийт өртөг хххх НИЙТ ӨРТӨГ хххх ДҮС1-ийн өртгийг тусад нь тооцсоноос нэгжийн нийт өртгөөр бүтээгдэхүүнийг гадагш шилжүүлэх боломжгүй болно. Иймд бэлэн бүтээгдэхүүний дундаж нэгжийн өртгийг дахин тооцно. ББ-ний нэгжийн Нийт өртөг нийт дундаж = өртөг Нийт тоо хэмжээ