SlideShare uma empresa Scribd logo
1 de 6
Baixar para ler offline
ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРТӨГ
ТООЦОЛТ БОЛОН БҮРТГЭЛИЙН ЗАРИМ АСУУДЛУУД
Э.Вандандулам, Д.Отгонбаатар
e.vandandulam@yahoo.com, d_oogiiemi2004@yahoo.com
МУИС-ийн Орхон сургууль
Түлхүүр үг
Өртөг, Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлт, бодит үнэ цэнэ, Дуусаагүй үйлдвэрлэл, олз,
гарз, Эргэлтийн сүргийн мал, Үндсэн сүргийн мал, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын
стандарт
Хураангуй
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт “эрчимжсэн аж ахуй, фермер”-ийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, нөхөрлөл, бүлэг, хоршоод ихээр бий болсон. Энэ чиглэлээр
хөгжихийн тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ өртгийг хэрхэн тооцож, зах зээлийн үнийг
бодитойгоор тогтоож, бүртгэх тайлагнах арга зүйг хэвшүүлэх зүй ёсны шаардлага гарсны
дагуу энэ асуудалд багахан ч болов хариу өгөх үүднээс эрдэмтдийн судалгааны үр дүнд
тулгуурлан хийсэн өөрсдийн судалгааны ажлаа та бүхэнд толилуулж байна.
Оршил
Манай улс эрт дээр үеэсээ мал аж ахуйг эрхэлж ирсэн нүүдэлчин соёл иргэншилэй ард
түмэн билээ. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнээр мал аж ахуйн үйлдвэрлэл бараг
бүхэлдээ хувьчлагдсан гэж хэлж болно. Манай улсын эдийн засгийн хамгийн чухал хөдөлгөгч
хүч болох хөдөө аж ахуйн салбар тэр дундаа жилээс жилд тоо толгой нь өсөх болсон мал аж
ахуйн гаралтай бүтээгдэхүүнийхээ өртгийг хэрхэн тооцох асуудал чухал болж байна. Энэ нь
нэгдүгээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын зардал өртгийг бодитой тооцох боломж,
хоёрдугаарт өртгийг бодитойгоор тооцсоноор зах зээлийн шударга бодит үнэ тогтох зэрэг
чухал ач холбогдолтой юм.
Бид энэхүү судалгааны ажлаараа мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийг хэрхэн бодитой
тооцох, үүндээ тулгуурлан нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэлд
хэрхэн тусгаж, тайлагнах арга зүйг тодорхойлохыг зорилоо.
Энэ чиглэлээр дотоод гадаадын олон эрдэмтэн судлаачид судалгаа, шинжилгээний
ажил хийсэн байдаг бөгөөд бид бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүй, бүртгэл, тайлагналын
асуудлыг хамруулан авч уншигчид судлаачдад илүү дөхөмтэй болгох үүднээс энгийн бодит
тоон мэдээлэл, эрдэмтдийн судалгааны үр дүн зэрэг үндэслэн хийсэн нь энэхүү судалгааны
ажлын онцлог, ач холбогдол нь болж байна.
Эрчимжсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцолт
Сүүний чиглэлийн үхрийн аж ахуйд гарах зардлыг өртөгт хуваарилахдаа, өртгийн
төвтэй нь уялдуулан зардлыг шууд ба шууд бус гэж ангилан бүртгэх нь өртгийг бодитой
тооцоолоход чухал ач холбогдолтой юм. Сүүний үхрийн аж ахуйд бүтээгдэхүүний өртөг
тооцох дараах хоёр үндсэн арга байдаг. Үүнд:
1. Малын бодит үнэ цэнэ /зах зээлийн үнэ/ ба бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд
үндэслэх
2. Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх1
Иймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйг сүүний чиглэлийн
үхрийн фермерийн аж ахуйн жишээн дээр авч үзье.
Архангай аймгийн Хан-Өндөр хоршоог сонгон авч бүрэн шингээлтийн өртгийн
системийг ашиглан гүйцэтгэлээрх өртгийн сууриар өртгийн тооцоог хийж гүйцэтгэлээ.
Бидний судалгаагаар энэхүү аж ахуй өнөөгийн нөхцөлд сүүний үхрийн фермерийн аж ахуйн
1
Алтанцэцэг.С., Ph.D, “Мал аж ахуйн фермерийн аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн шинэчлэл” өгүүлэл, Н.И.Атанов,
В.Ю.Буров, Д.Д.Цыренов ред “Приоритетные направления социально-экономического развития байкальского региона и востока россии в
условиях глобальных и региональных вызовов”, Науки российской федерации бурятский государственный университет, Улан Үдэ, 2013 г,
19-20-р тал
зөв технологи, менежменттэй жишиг аж ахуйг төлөөлж чадна гэж үзсэний үндсэн дээр
сонгосон. Энэ аж ахуй нь сүүний алатау-монголын эрлийз үхэртэй бөгөөд энэхүү фермерийн
аж ахуй нь 2013 оны эцэст саалийн эрлийз үнээ 24, өсвөр мал 19, оны тугал 24, бух 1 нийт 68
үхэртэй байсан. Аж ахуйн 2014 оны сүргийн бүтэц, түүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөн дараах
байдалтай байсан.
Хүснэгт 1
Сүргийн бүтэц хөдөлгөөн
Нас хүйс
Оныэхэнд
Орлого Зарлага
Оныэцэстбайх
Насдэвших
Бойжуулахтөл
Гаднаасавах
Бүгд
Насдэвших
Хэрэгцээнд
Гадагшөгсөн
Зүйбусхорогдол
Бүгд
Тоо
Дундажжин
Бүгд
Бух 1 0 0 0 1
3 ба түүнээс
дээш настай
эр 1 0 0 0 1
эм 24 4 4 3 460 1.38 1 4 24
2 настай
эр 0 0 0 0
эм 6 6 6 4 0 2 6 6
Өнгөрсөн
жилийн төл
эр 1 1 1 1 300 0.3 1 1
эм 11 11 11 6 0 5 11 11
Энэ жилийн
төл
эр 12 12 12 1 0 10 1 12 12
эм 12 12 12 11 0 1 12 12
Бүгд
тоо 68 22 24 0 46 22 4 760 1.68 17 3 46 68
хээлтэгч 30 0 0 30
Тус фермер нь өөрт байгаа материаллаг нөөц боломжиндоо тохируулж сүргийн бүтцээ хэвийн хэмжээнд нь
байлгадаг.
Хүснэгт 2
Фермерийн аж ахуйн зардлын ангилалт
Өртөг ба
зардлын объект
Зардлын зүйл
Өртгийн
объектод шууд
хамаарах
зардал
Өртгийн
объектод шууд
бус хамаарах
зардал
Өртгийн
объектод
хамаарахгүй
зардал
Үндсэн сүрэг
Саальчдын цалин хөлс 5,000,000
Нийгмийн даатгалын шимтгэл 550,000
Хөдөлмөр хамгааллын зардал 100,000
Төлийн арчилгаа маллагааны
зардал
240,000
Элэгдлийн зардал 2,850,000
Өсвөр буюу
тэжээж буй мал
Тусгайлсан тэжээлийн зардал 240,000
Элэгдлийн зардал 60,000
Өртгийн
объектод шууд
бус хамаарах
зардал
Малчдын цалин 6,000,000
Нийгмийн даатгалын шимтгэл 660,000
Тэжээлийн зардал 11,000,000
Эм тарилгын зардал 680,000
Элэгдлийн зардал 590,000
Шатахууны зардал 300,000
Удирлага ба
борлуулалтын
зардал
Цалингийн зардал 3,000,000
Нийгмийн даатгалын шимтгэл 330,000
Элэгдлийн зардал 500,000
Тээврийн зардал 6,000,000
Бусад зардал 700,000
Нийт 9,040,000 19,230,000 10,530,000
1. Малын бодит үнэ цэнэ ба бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх
Энэхүү аргаар бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо эхлээд өртгийн объектод шууд бус
хамаарах зардлыг үндсэн болон өсвөр үхрийн сүрэгт хуваарилна. Үүний тулд суурь
үзүүлэлтийг хамаарлын шинжилгээгээр тогтоож, үүндээ үндэслэн холбогдох нормоор
үржүүлэн хуваарилж болох боловч манай өнөөгийн нөхцөлд ийм боломж байхгүй байгаа
учраас сүргийн зах зээлийн үнэлгээнд үндэслэн холбогдох хувийн жингээр зардлыг
хуваарилах нь зохимжтой юм. Бидний судалгааны тооцоонд хамаарагдах үхрийн хувийн
жингээр нь ангилбал үндсэн сүргийн малд 57%, өсвөр малд 43% тус тус байв.
Хүснэгт 3
Өртгийн объектод шууд бус хамаарах зардлын,
өртгийн төв дэх хуваарилалт
Өртгийн төв
Хувийн
жин
Хувиарлагдсан зардал
Үндсэн сүрэг 57% 10,961,100
Өсвөр мал 43% 8,268,900
Нийт 100% 19,230,000
Өртгийн төвүүдэд зардлаа хуваарилсны дараа өртгийн төвөөс үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүнд хуваарилах шаардлага гарна. Ингэхийн тулд өртгийн төв дэх зардлыг шинж
чанарын өөр өөр үзүүлэлтэнд харьцуулах замаар өртгийг тооцоолно.
Өсвөр малын амьдын жингийн өсөлтийн өртгийг тооцох
Өсвөр малд хуваарилагдсан зардал дээр уг төвд шууд хамаарах зардлыг нэмж, амьдын
жингийн дундаж өсөлтийн дүнд харьцуулах замаар амьдын жингийн өсөлтийн өртгийг
тооцно.2
Амьдын жингийн өсөлтийг тооцохын тулд өсвөр малын насны бүлэг тус бүрээр
сүргийн бүтэц хөдөлгөөнд үндэслэн амьдын жингийн дундаж өсөлтийн нийлбэрийг
тодорхойлно. Үүнийг дээр дурьдагдсан сүргийн бүтцийн мэдээлэл, аж ахуй эрхлэгчдийн тоон
мэдээлэл зэрэгт үндэслэн тооцвол 6535 кг гэсэн тооцоо гарсан.
Өртөг АЖӨ =
8,268,900 + 300,000
6,535
= 1311
Үндсэн бүтээгдэхүүний өртөг тооцох
Одоо бид үндсэн сүргийн өртгийн төвийн зардлыг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний
найрлага дахь ашиг шимт, тэжээллэг чанар байдал болох уургийн агууламжинд үндэслэн
хуваарилах нь зүйтэй юм. Иймээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох сүү болон тугалын
уургийн хэмжээг тодорхойлохын тулд гадна дотны судлаачдын судалгааны үр дүнгүүдээс
хамгийн тохиромжтойг нь ашиглан тооцооллыг хийсэн болно.
Хүснэгт 4
Үйлдвэрлэсэн сүүн дэх уургийн хэмжээ
Бүтээгдэхүүний
нэр
Саалинд
ашиглах
үнээ
Нэг үнээнээс
саасан сүү /жилд
дунджаар/
Тайлант жилд
үйлдвэрлэсэн
сүү /л/
Тайлант жилд
үйлдвэрлэсэн
сүү /кг/
Уургийн
агууламж
/хувь/
Сүүний
уураг
/кг/
Сүү 24 2800 67200 69216 3.525* 2440
* Р.Индра, А.Игумнова, К.В.Маркова, Ж.Сүхдолгор нарын Алатау-Монгол үхрийн 1-р үеийн эрлийз үнээний сүүний уургийн агууламж
3,75%, Хүнс хөдөө аж ахуйн яам “Сүүний үхрийн фермерийн аж ахуйн технологи” номны 34-р талд манай оронд үржүүлж буй Алатау үнээний
сүүн дэх уургийн агууламж 3,3% гэж тодорхойлсныг дунджаар [3.525] гэж тооцов.
Энэ чиглэлээр П.В.Демченко, доктор С.Алтанцэцэг зэрэг судлаачдын судалгааны, тугалын 6
сар хүртэлх настай үеийн амьдын жин дэх уургийг хэмжээг 21,36% гэж тооцоолсон үр дүнд
үндэслэн тугалын төрөх үеийн амьдын жин дэх уургийн хэмжээг тооцоолбол дараах байдалтай
байна.
Хүснэгт 5
Тугалын төрөх үеийн амьдын жин дэх уургийн агууламж
Бүтээгдэхүүний нэр,
төрөл
Төрөх үеийн
амьдын жин
Тоо
Нийт амьдын
жин
Тугал төрөх үеийн
амьдын жин дэх уураг
Тугал эр 24 12 288 61.5
Тугал эм 28 12 336 71.8
Дүн 24 624 133.3
2
Алтанцэцэг.С. Ph.D, “Мал аж ахуйн фермерийн аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн шинэчлэл” өгүүлэл, Н.И.Атанов,
В.Ю.Буров, Д.Д.Цыренов ред “Приоритетные направления социально-экономического развития байкальского региона и востока россии в
условиях глобальных и региональных вызовов”, Науки российской федерации бурятский государственный университет, Улан Үдэ, 2013 г,
23-р тал
Эндээс үндсэн сүргийн өртгийн төвийн зардлыг үйлвэрлэж буй бүтээгдэхүүн болох сүү
тугалын үйлдвэрлэгдэн гарах үеийн буюу сүүний хувьд саасан сүүний уургийн хэмжээ,
тугалын хувьд төрөх үеийн амьдын жин дэх уургийн хэмжээ тус бүрийн хувийн жингээр
бүтээгдэхүүн тус бүрт хуваарилагдах зардлыг тодорхойлъё.
Хүснэгт 6
Малын бодит үнэ цэнэ ба бүтээгдэхүүний шимт чанарын
үзүүлэлтэнд үндэслэсэн нэгжийн өртгийн тооцоо
Бүтээгдэхүүн
Уургийн
хэмжээ
Хувийн
жин
Үндсэн сүргийн
өртгийн төвд
хуваарилагдсан
зардал
Үндсэн сүргийн
өртгийн төвд
шууд хамаарах
зардал
Үндсэн сүргийн
өртгийн төвд
хамаарах нийт
зардал
Нэгжийн
өртөг
Сүү 2440 94.8% 10,393,327 8,287,277 18,680,604 270
Тугал 133.3 5.2% 567,773 452,723 1,020,496 42521
Дүн 2573.3 10,961,100 8,740,000 19,701,100
2. Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх
Энэ аргын хувьд нэг өртгийн төвтэй тул өртгийн төвүүдэд зардал хуваарилах
шаардлагагүй бөгөөд гол онцлог нь үндсэн бүтээгдэхүүний хооронд зардлыг зөвхөн
бүтээгдэхүүний найрлага дахь уургийн агууламжийн хэмжээнд үндэслэн хуваарилна. Иймээс
бид өсвөр малын амьдын жингийн өсөлтөн дэх уургийн хэмжээг эрдэмтдийн судалгаанаас
оновчтой сонгох нь чухал юм. Сүү болон тугалын амьдын жин дэх уургийг хэмжээг нэгдүгээр
аргын тооцоололтой адил тул тооцоолол хийх шаардлагагүй гэж үзлээ.
Өсвөр малын амьдын жингийн өсөлт дэх уургийн агууламжийг тооцох
Бидний хийсэн судалгааны дүнгээс өсвөр үхрийн өсөлтийн уургийн дундаж хувь, өсвөр
үхрийн жингийн өсөлт дэх хуурай бодисын уургийн хувийг тодорхойлсон П.В.Демченкогийн
судалгааны дүн зэрэгт үндэслэн сонгосон аж ахуйн өсвөр үхрийн амьдын жингийн өсөлт дэх
уургийн агууламжийг тооцоолох боломжтой юм. Тооцоог дараах хүснэгтээр хийв.
Хүснэгт 7
Амьдын жингийн өсөлт дэх уургийн хэмжээ
Өсвөр малын
насны бүлэг
Хүйс
Амьдын
жингийн өсөлт
Өсвөр үхрийн жингийн өсөлтийн
химийн найрлага дахь уургийн %
Амьдын жингийн
өсөлт дэх уураг
0-9 сартай
эр 1440 21.36 308
эм 1140 21.36 244
12-24 сартай
эр 250 15.26 38
эм 2145 15.26 327
24-30 сартай
эр 0 15.43 0
эм 1560 15.43 241
Дүн 6535 1157
Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэсэн нэгжийн өртгийн тооцоо
Сүүний үхрийн аж ахуйн өртгийн төвөөс үйлдвэрлэж буй сүү ба тугал, өсвөр үхрийн
амьдын жингийн өсөлт зэрэг бүтээгдэхүүнд өртөг тооцохдоо өртгийн төвд хамаарах нийт
зардлыг сүү, тугал, амьдын жингийн өсөлт гэсэн үндсэн бүтээгдэхүүний найрлага дахь
уургийн хувиар үржүүлэх замаар тухайн бүтээгдэхүүнд хуваарилагдах зардлыг тодорхойлно.
Тухайн бүтээгдэхүүнд шууд ба шууд бус хамаарах зардлын нийлбэрийг үйлдвэрлэсэн сүү,
бойжуулсан төлийн тоо, амьдын жингийн өсөлтийн дүнд харьцуулснаар сүү ба тугал, өсвөр
үхрийн амьдын жингийн өсөлтийн нэгжийн өртгийг тодорхойлно.
Хүснэгт 8
Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд
үндэслэсэн нэгжийн өртгийн тооцоо
Бүтээгдэхүүний
нэр
Уургийн
хэмжээ
Хувийн
жин
Үндсэн сүргийн
өртгийн төвд
хуваарилагдсан
зардал
Үндсэн сүргийн
өртгийн төвд
шууд хамаарах
зардал
Үндсэн сүргийн
өртгийн төвд
хамаарах нийт
зардал
Нэгжийн
өртөг
Сүү 2440 65.4% 12,577,281 5,899,484 18,476,765 267
Тугал 133 3.6% 687,080 322,281 1,009,360 42057
Амьдын
жингийн өсөлт
1157 31.0% 5,965,639 2,798,235 8,763,874 1341
Дүн 3730 100% 19,230,000 9,020,000 28,250,000
Хүснэгт 9
Дээрх хоёр аргаар тооцоолсон нэгж бүтээгдэхүүний өртгийн харьцуулалт
Бүтээгдэхүүний нэр 1-р арга 2-р арга
Сүү 270 267
Тугал 42521 42057
Амьдын жингийн өсөлт 1311 1341
Эрчимжсэн мал аж ахуйн нягтлан бодох бүртгэлийн асуудлууд
Малын бодит үнэ цэнэ ба бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх аргаар
өртөг тооцох хандлагад үндэслэн бүртгэлд тусгаж Хан-Өндөр хоршооны санхүүгийн тайланг
бэлтгэе.
Бүртгэлд “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-41 буюу Хөдөө аж ахуй”-д
биологийн хөрөнгө, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, засгийн газрын буцалтгүй тусламжийг
хэрхэн бүртгэх талаар тодорхой тайлбарласан байдаг. Энэхүү стандартаар биологийн
хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөх үед болон тайлангийн үе бүрт борлуулалтын зардлыг хассан
бодит үнэ цэнээр хэмжинэ харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулалтын зардлыг
хассан хүлээн авалтын үе дэх бодит үнэ цэнээр нь үнэлнэ, харин дараа үеүдэд НББОУС-2 буюу
Бараа материал болон бусад холбогдох СТОУС-ын дагуу бүртгэнэ.3
Биологийн хөрөнгийг борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр анх хүлээн
зөвшөөрөх болон биологийн хөрөнгийн борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнийн
өөрчлөлтөөс үүсэх олз ба гарзыг үүссэн тухайн тайлант үеийн ашиг алдагдлаар бүртгэх ёстой.4
Стандарт тайлант хугацаа бүрт бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэхийг шаарддаг. Хан-Өндөр
хоршооны сүүний үнээний фермерийн бодит үнэ цэнийн талаарх мэдээлэл дараах байдалтай
байв.
Хүснэгт 10
Өсвөр малын насны бүлэг 01-01 03-31 06-30 10-31 12-31
0-9 сартай 150000 250000 300000
12-24 сартай 150000 250000
24-30 сартай 400000 300000 500000
30-аас дээш сартай 400000
Бух 700000 600000 800000
Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг хийвэл дараах байдалтай байна
Хүснэгт 11
1-р улирлын бүртгэл 2-р улирлын бүртгэл 3-р улирлын бүртгэл 4-р улирлын бүртгэл
Дт: ДҮ 8,507,500
БУЗ 1,707,500
НДШ өр 100,000
ХХОАТ-ын өр 50,000
Кт: МХ 1,013,325
НДШ өр 192,500
ХХОАТ-ын өр 39,250
Дт: ДҮ 5,182,500
БУЗ 3,207,500
НДШ өр 192,500
ХХОАТ-ын өр 39,250
Кт: МХ 8,293,000
НДШ өр 262,500
ХХОАТ-ын өр 66,250
Дт: ДҮ 5,182,500
БУЗ 3,207,500
НДШ өр 262,500
ХХОАТ-ын өр 66,250
Кт: МХ 8,390,000
НДШ өр 262,500
ХХОАТ-ын өр 66,250
Дт: ДҮ 9,377,500
БУЗ 1,707,500
НДШ өр 262,500
ХХОАТ-ын өр 66,250
Кт: МХ 11,085,000
НДШ өр 262,500
ХХОАТ-ын өр 66,250
Төл хүлээн авах үед:
Дт: Төл мал 3,600,000
Кт:ДҮ 1,020,496
БҮЦ-н олз 2,579,504
Зүй бус хорогдол гарах
үед:
Дт: Бусад зардал 300,000
Кт: Төл мал 300,000
Зүй бус хорогдол гарах
үед:
Дт: Бусад зардал 400,000
Кт: ҮСМал 400,000
Тайлант хугацаа бүрт биологийн хөрөнгө болох үхэр сүргийг борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр
нь үнэлж бүртгэх
Дт: БҮЦ-н гарз 2,600,000 Дт: Төл мал 2,200,000 Дт: ЭСМал 500,000 Дт: Төл мал 1,100,000
3
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт-2010, А хэсэг, орчуулга, А787-р
тал, 12, 13-р зүйл
4
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт-2010, А хэсэг, орчуулга, А788-р
тал, 26-р зүйл
Кт: ЭСМал 200,000
ҮСМал 2,400,000
Кт: БҮЦ-н олз 2,200,000 Кт: БҮЦ-н олз 500,000 Кт: БҮЦ-н олз 1,100,000
Махны хувийн хэрэгцээнд зарцуулсан
Дт: ГТА 900,000
Кт: ҮСМал 900,000
Дт: ГТА 900,000
Кт: ҮСМал 900,000
Дт: ГТА 900,000
Кт: ҮСМал 900,000
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох сүүний үйлдвэрлэл ба борлуулалт
ХАА-н бүтээгдэхүүн буюу БМ-ыг анхлан хүлээн зөвшөөрөх:
Дт: БМ 526,602
Кт: ДҮ 365,969
БҮЦ-н олз 160,633
Дт: БМ 5,376,602
Кт: ДҮ 3,736,121
БҮЦ-н олз 1,639,879
Дт: БМ 13,440,000
Кт: ДҮ 9,340,302
БҮЦ-н олз 4,099,698
Дт: БМ 7,537,398
Кт: ДҮ 5,238,212
БҮЦ-н олз 2,299,186
Борлуулалт хийсэн үед
Дт: МХ 789,903
Кт: БО 789,903
Дт: ББӨ 526,602
Кт: БМ 526,602
Дт: МХ 8,064,000
Кт: БО 8,064,000
Дт: ББӨ 5,376,602
Кт: БМ 5,376,602
Дт: МХ 20,160,000
Кт: БО 20,160,000
Дт: ББӨ 13,440,000
Кт: БМ 13,440,000
Дт: МХ 11,306,097
Кт: БО 11,306,097
Дт: ББӨ 7,537,398
Кт: БМ 7,537,398
Худалдан борлуулсан
Дт: МХ 4,600,000
ҮСМал 3,400,000
Мал бор. Олз 1,200,000
Дт: МХ 3,500,000
Төл мал 2,500,000
Мал бор. Олз 1,000,000
Биологийн хөрөнгийн өсөлт нас дэвшилтээс үүсэх олз гарзыг бүртгэх нь
Дт: ЭСМал 500,000
ҮСМал 12,200,000
БҮЦ-н гарз 4,098,900
Кт: ДҮ 8,548,900
Төл мал 3,050,000
ҮСМал 5,200,000
Дүгнэлт
Дээрх судалгааны ажлын үр дүнгээс харахад мал аж ахуйн үйлдвэрлэлийн өртөг тооцох
арга зүйг улам боловсронгуй болгож, нийтийн хүртээл болгох, бүртгэл тооцооллын үйл
ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна.
Бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүй нь шимт чанар буюу уургийн агууламжийн
үзүүлэлтийг ашиглаж байгаа нь эдийн засгийн үр ашигт байдал, өртөг хоорондын хамаарлыг
илүү сайжруулж өгч байна. Энэ агуулгаараа бүтээгдэхүүний өртөг бодитой оновчтой
тодорхойлогдох чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж болох юм.
Ашигласан мэдээллийн эх үүсвэр
1. Алтанцэцэг.С., “Мал аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн асуудал” нэг сэдэвт
эрдэм шинжилгээний бүтээл, УБ, 2011 он
2. Алтанцэцэг.С., “Мал аж ахуйн фермерийн аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн
шинэчлэл” өгүүлэл, Н.И.Атанов, В.Ю.Буров, Д.Д.Цыренов ред “Приоритетные
направления социально-экономического развития байкальского региона и востока россии
в условиях глобальных и региональных вызовов”, Науки российской федерации бурятский
государственный университет, Улан Үдэ, 2013 г
3. Буяндалай.Д., Цэнд-Аюуш.М., “Сүүний үхрийн аж ахуйн үйлдвэрлэлийн технологи” УБ,
2003 он
4. Демченко П.В., “Биологические закономерности повышения продуктивности животных”
М.: Колос, 1972 г
5. Индра.Р., Игумнова.А., Маркова.К.В., Сүхдолгор.Ж., “Алатау-Монгол үхрийн 1-р үеийн
эрлийз үнээний сүүний уургийн агууламж” судалгааны ажил
6. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл, ММНБИ орч, “Санхүүгийн
тайлагналын олон улсын стандарт-2010”, А хэсэг
7. Хүнс хөдөө аж ахуйн яам “Сүүний үхрийн фермерийн аж ахуйн технологи” УБ, 2012 он
8. Цэгмид.М., Алатау “Монголын эрлийз үхрийн бэлчээрийн маллагаанд зохицох чадвар,
сүүн ашиг шим” УБ, 1996 он

Mais conteúdo relacionado

Mais procurados

урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
Bachkana Enhbat
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
Enebish Vandandulam
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Byambadrj Myagmar
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Chuluun Zulaa
 
Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8
ariunubu
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Chuluun Zulaa
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох арга
Tengis Batsukh
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Chuluun Zulaa
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Byambadrj Myagmar
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
Bbujee
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
Enebish Vandandulam
 

Mais procurados (20)

урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
НББОУС-21
НББОУС-21НББОУС-21
НББОУС-21
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
 
Бүлэг5
Бүлэг5Бүлэг5
Бүлэг5
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
 
Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7
 
Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
Зардал зардлын тооцоо
Зардал зардлын тооцооЗардал зардлын тооцоо
Зардал зардлын тооцоо
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох арга
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
Sb 6 uh
Sb 6 uhSb 6 uh
Sb 6 uh
 

Destaque

курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
Prime Rose Snowdrop
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Adilbishiin Gelegjamts
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
batnasanb
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
Enebish Vandandulam
 
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэлвалютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
Turu Turuu
 

Destaque (9)

валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээл
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
бүлэг 1
бүлэг 1бүлэг 1
бүлэг 1
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэлвалютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
 

Semelhante a Agro acc

Н.Батнасан - БЭЛТГЭЛИЙН СҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батнасан - БЭЛТГЭЛИЙН СҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батнасан - БЭЛТГЭЛИЙН СҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батнасан - БЭЛТГЭЛИЙН СҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ШИНЭ ХАНДЛАГА
batnasanb
 
Д.Должин Ц.Сэлэнгэ - НИЙСЛЭЛИЙН МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛД
Д.Должин Ц.Сэлэнгэ - НИЙСЛЭЛИЙН МАХНЫ  ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН  ЗАРИМ АСУУДАЛДД.Должин Ц.Сэлэнгэ - НИЙСЛЭЛИЙН МАХНЫ  ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН  ЗАРИМ АСУУДАЛД
Д.Должин Ц.Сэлэнгэ - НИЙСЛЭЛИЙН МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛД
batnasanb
 
Б.Мөнхсаруул Ө.Мөнхчулуун Г.Хулан С.Эрдэнэцогт - САЛБАРЫН ДОРОЙ БАЙДАЛ ИНФЛЯЦ...
Б.Мөнхсаруул Ө.Мөнхчулуун Г.Хулан С.Эрдэнэцогт - САЛБАРЫН ДОРОЙ БАЙДАЛ ИНФЛЯЦ...Б.Мөнхсаруул Ө.Мөнхчулуун Г.Хулан С.Эрдэнэцогт - САЛБАРЫН ДОРОЙ БАЙДАЛ ИНФЛЯЦ...
Б.Мөнхсаруул Ө.Мөнхчулуун Г.Хулан С.Эрдэнэцогт - САЛБАРЫН ДОРОЙ БАЙДАЛ ИНФЛЯЦ...
batnasanb
 
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭЭ.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
batnasanb
 
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
batnasanb
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
batnasanb
 
Food research theory
Food research theoryFood research theory
Food research theory
YaBayarkhuu
 
Э.Баянжаргал - Архангай аймгийн хүн амын хооллолтын байдлын зарим үнэлгээ
Э.Баянжаргал - Архангай аймгийн хүн амын хооллолтын байдлын зарим үнэлгээЭ.Баянжаргал - Архангай аймгийн хүн амын хооллолтын байдлын зарим үнэлгээ
Э.Баянжаргал - Архангай аймгийн хүн амын хооллолтын байдлын зарим үнэлгээ
batnasanb
 

Semelhante a Agro acc (20)

Н.Батнасан - БЭЛТГЭЛИЙН СҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батнасан - БЭЛТГЭЛИЙН СҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батнасан - БЭЛТГЭЛИЙН СҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батнасан - БЭЛТГЭЛИЙН СҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ШИНЭ ХАНДЛАГА
 
тахианы аж ахуй
тахианы аж ахуйтахианы аж ахуй
тахианы аж ахуй
 
Д.Должин Ц.Сэлэнгэ - НИЙСЛЭЛИЙН МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛД
Д.Должин Ц.Сэлэнгэ - НИЙСЛЭЛИЙН МАХНЫ  ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН  ЗАРИМ АСУУДАЛДД.Должин Ц.Сэлэнгэ - НИЙСЛЭЛИЙН МАХНЫ  ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН  ЗАРИМ АСУУДАЛД
Д.Должин Ц.Сэлэнгэ - НИЙСЛЭЛИЙН МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛД
 
Б.Мөнхсаруул Ө.Мөнхчулуун Г.Хулан С.Эрдэнэцогт - САЛБАРЫН ДОРОЙ БАЙДАЛ ИНФЛЯЦ...
Б.Мөнхсаруул Ө.Мөнхчулуун Г.Хулан С.Эрдэнэцогт - САЛБАРЫН ДОРОЙ БАЙДАЛ ИНФЛЯЦ...Б.Мөнхсаруул Ө.Мөнхчулуун Г.Хулан С.Эрдэнэцогт - САЛБАРЫН ДОРОЙ БАЙДАЛ ИНФЛЯЦ...
Б.Мөнхсаруул Ө.Мөнхчулуун Г.Хулан С.Эрдэнэцогт - САЛБАРЫН ДОРОЙ БАЙДАЛ ИНФЛЯЦ...
 
лекц № 9
лекц № 9лекц № 9
лекц № 9
 
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭЭ.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
 
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
 
Milk pre
Milk preMilk pre
Milk pre
 
Food research theory
Food research theoryFood research theory
Food research theory
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
 
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
 
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгааМалчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
 
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MON
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл
 
Э.Баянжаргал - Архангай аймгийн хүн амын хооллолтын байдлын зарим үнэлгээ
Э.Баянжаргал - Архангай аймгийн хүн амын хооллолтын байдлын зарим үнэлгээЭ.Баянжаргал - Архангай аймгийн хүн амын хооллолтын байдлын зарим үнэлгээ
Э.Баянжаргал - Архангай аймгийн хүн амын хооллолтын байдлын зарим үнэлгээ
 
мкт судлагааны тайлан
мкт судлагааны тайланмкт судлагааны тайлан
мкт судлагааны тайлан
 
Battsengel plan 02
Battsengel plan 02Battsengel plan 02
Battsengel plan 02
 

Mais de Enebish Vandandulam

СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээСТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
Enebish Vandandulam
 
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
Enebish Vandandulam
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
Enebish Vandandulam
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
Enebish Vandandulam
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
Enebish Vandandulam
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
Enebish Vandandulam
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
Enebish Vandandulam
 

Mais de Enebish Vandandulam (13)

Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
 
СТОУС 16:Түрээс
СТОУС 16:ТүрээсСТОУС 16:Түрээс
СТОУС 16:Түрээс
 
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээСТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
 
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээзах зээлийн идэвхжилийн шинжилгээ
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
 
СТОУС 11
СТОУС 11СТОУС 11
СТОУС 11
 
СТОУС 12
СТОУС 12 СТОУС 12
СТОУС 12
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
 

Agro acc

  • 1. ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРТӨГ ТООЦОЛТ БОЛОН БҮРТГЭЛИЙН ЗАРИМ АСУУДЛУУД Э.Вандандулам, Д.Отгонбаатар e.vandandulam@yahoo.com, d_oogiiemi2004@yahoo.com МУИС-ийн Орхон сургууль Түлхүүр үг Өртөг, Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлт, бодит үнэ цэнэ, Дуусаагүй үйлдвэрлэл, олз, гарз, Эргэлтийн сүргийн мал, Үндсэн сүргийн мал, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт Хураангуй Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт “эрчимжсэн аж ахуй, фермер”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, нөхөрлөл, бүлэг, хоршоод ихээр бий болсон. Энэ чиглэлээр хөгжихийн тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ өртгийг хэрхэн тооцож, зах зээлийн үнийг бодитойгоор тогтоож, бүртгэх тайлагнах арга зүйг хэвшүүлэх зүй ёсны шаардлага гарсны дагуу энэ асуудалд багахан ч болов хариу өгөх үүднээс эрдэмтдийн судалгааны үр дүнд тулгуурлан хийсэн өөрсдийн судалгааны ажлаа та бүхэнд толилуулж байна. Оршил Манай улс эрт дээр үеэсээ мал аж ахуйг эрхэлж ирсэн нүүдэлчин соёл иргэншилэй ард түмэн билээ. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнээр мал аж ахуйн үйлдвэрлэл бараг бүхэлдээ хувьчлагдсан гэж хэлж болно. Манай улсын эдийн засгийн хамгийн чухал хөдөлгөгч хүч болох хөдөө аж ахуйн салбар тэр дундаа жилээс жилд тоо толгой нь өсөх болсон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийхээ өртгийг хэрхэн тооцох асуудал чухал болж байна. Энэ нь нэгдүгээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын зардал өртгийг бодитой тооцох боломж, хоёрдугаарт өртгийг бодитойгоор тооцсоноор зах зээлийн шударга бодит үнэ тогтох зэрэг чухал ач холбогдолтой юм. Бид энэхүү судалгааны ажлаараа мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийг хэрхэн бодитой тооцох, үүндээ тулгуурлан нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэлд хэрхэн тусгаж, тайлагнах арга зүйг тодорхойлохыг зорилоо. Энэ чиглэлээр дотоод гадаадын олон эрдэмтэн судлаачид судалгаа, шинжилгээний ажил хийсэн байдаг бөгөөд бид бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүй, бүртгэл, тайлагналын асуудлыг хамруулан авч уншигчид судлаачдад илүү дөхөмтэй болгох үүднээс энгийн бодит тоон мэдээлэл, эрдэмтдийн судалгааны үр дүн зэрэг үндэслэн хийсэн нь энэхүү судалгааны ажлын онцлог, ач холбогдол нь болж байна. Эрчимжсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцолт Сүүний чиглэлийн үхрийн аж ахуйд гарах зардлыг өртөгт хуваарилахдаа, өртгийн төвтэй нь уялдуулан зардлыг шууд ба шууд бус гэж ангилан бүртгэх нь өртгийг бодитой тооцоолоход чухал ач холбогдолтой юм. Сүүний үхрийн аж ахуйд бүтээгдэхүүний өртөг тооцох дараах хоёр үндсэн арга байдаг. Үүнд: 1. Малын бодит үнэ цэнэ /зах зээлийн үнэ/ ба бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх 2. Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх1 Иймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйг сүүний чиглэлийн үхрийн фермерийн аж ахуйн жишээн дээр авч үзье. Архангай аймгийн Хан-Өндөр хоршоог сонгон авч бүрэн шингээлтийн өртгийн системийг ашиглан гүйцэтгэлээрх өртгийн сууриар өртгийн тооцоог хийж гүйцэтгэлээ. Бидний судалгаагаар энэхүү аж ахуй өнөөгийн нөхцөлд сүүний үхрийн фермерийн аж ахуйн 1 Алтанцэцэг.С., Ph.D, “Мал аж ахуйн фермерийн аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн шинэчлэл” өгүүлэл, Н.И.Атанов, В.Ю.Буров, Д.Д.Цыренов ред “Приоритетные направления социально-экономического развития байкальского региона и востока россии в условиях глобальных и региональных вызовов”, Науки российской федерации бурятский государственный университет, Улан Үдэ, 2013 г, 19-20-р тал
  • 2. зөв технологи, менежменттэй жишиг аж ахуйг төлөөлж чадна гэж үзсэний үндсэн дээр сонгосон. Энэ аж ахуй нь сүүний алатау-монголын эрлийз үхэртэй бөгөөд энэхүү фермерийн аж ахуй нь 2013 оны эцэст саалийн эрлийз үнээ 24, өсвөр мал 19, оны тугал 24, бух 1 нийт 68 үхэртэй байсан. Аж ахуйн 2014 оны сүргийн бүтэц, түүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөн дараах байдалтай байсан. Хүснэгт 1 Сүргийн бүтэц хөдөлгөөн Нас хүйс Оныэхэнд Орлого Зарлага Оныэцэстбайх Насдэвших Бойжуулахтөл Гаднаасавах Бүгд Насдэвших Хэрэгцээнд Гадагшөгсөн Зүйбусхорогдол Бүгд Тоо Дундажжин Бүгд Бух 1 0 0 0 1 3 ба түүнээс дээш настай эр 1 0 0 0 1 эм 24 4 4 3 460 1.38 1 4 24 2 настай эр 0 0 0 0 эм 6 6 6 4 0 2 6 6 Өнгөрсөн жилийн төл эр 1 1 1 1 300 0.3 1 1 эм 11 11 11 6 0 5 11 11 Энэ жилийн төл эр 12 12 12 1 0 10 1 12 12 эм 12 12 12 11 0 1 12 12 Бүгд тоо 68 22 24 0 46 22 4 760 1.68 17 3 46 68 хээлтэгч 30 0 0 30 Тус фермер нь өөрт байгаа материаллаг нөөц боломжиндоо тохируулж сүргийн бүтцээ хэвийн хэмжээнд нь байлгадаг. Хүснэгт 2 Фермерийн аж ахуйн зардлын ангилалт Өртөг ба зардлын объект Зардлын зүйл Өртгийн объектод шууд хамаарах зардал Өртгийн объектод шууд бус хамаарах зардал Өртгийн объектод хамаарахгүй зардал Үндсэн сүрэг Саальчдын цалин хөлс 5,000,000 Нийгмийн даатгалын шимтгэл 550,000 Хөдөлмөр хамгааллын зардал 100,000 Төлийн арчилгаа маллагааны зардал 240,000 Элэгдлийн зардал 2,850,000 Өсвөр буюу тэжээж буй мал Тусгайлсан тэжээлийн зардал 240,000 Элэгдлийн зардал 60,000 Өртгийн объектод шууд бус хамаарах зардал Малчдын цалин 6,000,000 Нийгмийн даатгалын шимтгэл 660,000 Тэжээлийн зардал 11,000,000 Эм тарилгын зардал 680,000 Элэгдлийн зардал 590,000 Шатахууны зардал 300,000 Удирлага ба борлуулалтын зардал Цалингийн зардал 3,000,000 Нийгмийн даатгалын шимтгэл 330,000 Элэгдлийн зардал 500,000 Тээврийн зардал 6,000,000 Бусад зардал 700,000 Нийт 9,040,000 19,230,000 10,530,000 1. Малын бодит үнэ цэнэ ба бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх Энэхүү аргаар бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо эхлээд өртгийн объектод шууд бус хамаарах зардлыг үндсэн болон өсвөр үхрийн сүрэгт хуваарилна. Үүний тулд суурь үзүүлэлтийг хамаарлын шинжилгээгээр тогтоож, үүндээ үндэслэн холбогдох нормоор үржүүлэн хуваарилж болох боловч манай өнөөгийн нөхцөлд ийм боломж байхгүй байгаа
  • 3. учраас сүргийн зах зээлийн үнэлгээнд үндэслэн холбогдох хувийн жингээр зардлыг хуваарилах нь зохимжтой юм. Бидний судалгааны тооцоонд хамаарагдах үхрийн хувийн жингээр нь ангилбал үндсэн сүргийн малд 57%, өсвөр малд 43% тус тус байв. Хүснэгт 3 Өртгийн объектод шууд бус хамаарах зардлын, өртгийн төв дэх хуваарилалт Өртгийн төв Хувийн жин Хувиарлагдсан зардал Үндсэн сүрэг 57% 10,961,100 Өсвөр мал 43% 8,268,900 Нийт 100% 19,230,000 Өртгийн төвүүдэд зардлаа хуваарилсны дараа өртгийн төвөөс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хуваарилах шаардлага гарна. Ингэхийн тулд өртгийн төв дэх зардлыг шинж чанарын өөр өөр үзүүлэлтэнд харьцуулах замаар өртгийг тооцоолно. Өсвөр малын амьдын жингийн өсөлтийн өртгийг тооцох Өсвөр малд хуваарилагдсан зардал дээр уг төвд шууд хамаарах зардлыг нэмж, амьдын жингийн дундаж өсөлтийн дүнд харьцуулах замаар амьдын жингийн өсөлтийн өртгийг тооцно.2 Амьдын жингийн өсөлтийг тооцохын тулд өсвөр малын насны бүлэг тус бүрээр сүргийн бүтэц хөдөлгөөнд үндэслэн амьдын жингийн дундаж өсөлтийн нийлбэрийг тодорхойлно. Үүнийг дээр дурьдагдсан сүргийн бүтцийн мэдээлэл, аж ахуй эрхлэгчдийн тоон мэдээлэл зэрэгт үндэслэн тооцвол 6535 кг гэсэн тооцоо гарсан. Өртөг АЖӨ = 8,268,900 + 300,000 6,535 = 1311 Үндсэн бүтээгдэхүүний өртөг тооцох Одоо бид үндсэн сүргийн өртгийн төвийн зардлыг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний найрлага дахь ашиг шимт, тэжээллэг чанар байдал болох уургийн агууламжинд үндэслэн хуваарилах нь зүйтэй юм. Иймээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох сүү болон тугалын уургийн хэмжээг тодорхойлохын тулд гадна дотны судлаачдын судалгааны үр дүнгүүдээс хамгийн тохиромжтойг нь ашиглан тооцооллыг хийсэн болно. Хүснэгт 4 Үйлдвэрлэсэн сүүн дэх уургийн хэмжээ Бүтээгдэхүүний нэр Саалинд ашиглах үнээ Нэг үнээнээс саасан сүү /жилд дунджаар/ Тайлант жилд үйлдвэрлэсэн сүү /л/ Тайлант жилд үйлдвэрлэсэн сүү /кг/ Уургийн агууламж /хувь/ Сүүний уураг /кг/ Сүү 24 2800 67200 69216 3.525* 2440 * Р.Индра, А.Игумнова, К.В.Маркова, Ж.Сүхдолгор нарын Алатау-Монгол үхрийн 1-р үеийн эрлийз үнээний сүүний уургийн агууламж 3,75%, Хүнс хөдөө аж ахуйн яам “Сүүний үхрийн фермерийн аж ахуйн технологи” номны 34-р талд манай оронд үржүүлж буй Алатау үнээний сүүн дэх уургийн агууламж 3,3% гэж тодорхойлсныг дунджаар [3.525] гэж тооцов. Энэ чиглэлээр П.В.Демченко, доктор С.Алтанцэцэг зэрэг судлаачдын судалгааны, тугалын 6 сар хүртэлх настай үеийн амьдын жин дэх уургийг хэмжээг 21,36% гэж тооцоолсон үр дүнд үндэслэн тугалын төрөх үеийн амьдын жин дэх уургийн хэмжээг тооцоолбол дараах байдалтай байна. Хүснэгт 5 Тугалын төрөх үеийн амьдын жин дэх уургийн агууламж Бүтээгдэхүүний нэр, төрөл Төрөх үеийн амьдын жин Тоо Нийт амьдын жин Тугал төрөх үеийн амьдын жин дэх уураг Тугал эр 24 12 288 61.5 Тугал эм 28 12 336 71.8 Дүн 24 624 133.3 2 Алтанцэцэг.С. Ph.D, “Мал аж ахуйн фермерийн аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн шинэчлэл” өгүүлэл, Н.И.Атанов, В.Ю.Буров, Д.Д.Цыренов ред “Приоритетные направления социально-экономического развития байкальского региона и востока россии в условиях глобальных и региональных вызовов”, Науки российской федерации бурятский государственный университет, Улан Үдэ, 2013 г, 23-р тал
  • 4. Эндээс үндсэн сүргийн өртгийн төвийн зардлыг үйлвэрлэж буй бүтээгдэхүүн болох сүү тугалын үйлдвэрлэгдэн гарах үеийн буюу сүүний хувьд саасан сүүний уургийн хэмжээ, тугалын хувьд төрөх үеийн амьдын жин дэх уургийн хэмжээ тус бүрийн хувийн жингээр бүтээгдэхүүн тус бүрт хуваарилагдах зардлыг тодорхойлъё. Хүснэгт 6 Малын бодит үнэ цэнэ ба бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэсэн нэгжийн өртгийн тооцоо Бүтээгдэхүүн Уургийн хэмжээ Хувийн жин Үндсэн сүргийн өртгийн төвд хуваарилагдсан зардал Үндсэн сүргийн өртгийн төвд шууд хамаарах зардал Үндсэн сүргийн өртгийн төвд хамаарах нийт зардал Нэгжийн өртөг Сүү 2440 94.8% 10,393,327 8,287,277 18,680,604 270 Тугал 133.3 5.2% 567,773 452,723 1,020,496 42521 Дүн 2573.3 10,961,100 8,740,000 19,701,100 2. Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх Энэ аргын хувьд нэг өртгийн төвтэй тул өртгийн төвүүдэд зардал хуваарилах шаардлагагүй бөгөөд гол онцлог нь үндсэн бүтээгдэхүүний хооронд зардлыг зөвхөн бүтээгдэхүүний найрлага дахь уургийн агууламжийн хэмжээнд үндэслэн хуваарилна. Иймээс бид өсвөр малын амьдын жингийн өсөлтөн дэх уургийн хэмжээг эрдэмтдийн судалгаанаас оновчтой сонгох нь чухал юм. Сүү болон тугалын амьдын жин дэх уургийг хэмжээг нэгдүгээр аргын тооцоололтой адил тул тооцоолол хийх шаардлагагүй гэж үзлээ. Өсвөр малын амьдын жингийн өсөлт дэх уургийн агууламжийг тооцох Бидний хийсэн судалгааны дүнгээс өсвөр үхрийн өсөлтийн уургийн дундаж хувь, өсвөр үхрийн жингийн өсөлт дэх хуурай бодисын уургийн хувийг тодорхойлсон П.В.Демченкогийн судалгааны дүн зэрэгт үндэслэн сонгосон аж ахуйн өсвөр үхрийн амьдын жингийн өсөлт дэх уургийн агууламжийг тооцоолох боломжтой юм. Тооцоог дараах хүснэгтээр хийв. Хүснэгт 7 Амьдын жингийн өсөлт дэх уургийн хэмжээ Өсвөр малын насны бүлэг Хүйс Амьдын жингийн өсөлт Өсвөр үхрийн жингийн өсөлтийн химийн найрлага дахь уургийн % Амьдын жингийн өсөлт дэх уураг 0-9 сартай эр 1440 21.36 308 эм 1140 21.36 244 12-24 сартай эр 250 15.26 38 эм 2145 15.26 327 24-30 сартай эр 0 15.43 0 эм 1560 15.43 241 Дүн 6535 1157 Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэсэн нэгжийн өртгийн тооцоо Сүүний үхрийн аж ахуйн өртгийн төвөөс үйлдвэрлэж буй сүү ба тугал, өсвөр үхрийн амьдын жингийн өсөлт зэрэг бүтээгдэхүүнд өртөг тооцохдоо өртгийн төвд хамаарах нийт зардлыг сүү, тугал, амьдын жингийн өсөлт гэсэн үндсэн бүтээгдэхүүний найрлага дахь уургийн хувиар үржүүлэх замаар тухайн бүтээгдэхүүнд хуваарилагдах зардлыг тодорхойлно. Тухайн бүтээгдэхүүнд шууд ба шууд бус хамаарах зардлын нийлбэрийг үйлдвэрлэсэн сүү, бойжуулсан төлийн тоо, амьдын жингийн өсөлтийн дүнд харьцуулснаар сүү ба тугал, өсвөр үхрийн амьдын жингийн өсөлтийн нэгжийн өртгийг тодорхойлно. Хүснэгт 8 Бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэсэн нэгжийн өртгийн тооцоо Бүтээгдэхүүний нэр Уургийн хэмжээ Хувийн жин Үндсэн сүргийн өртгийн төвд хуваарилагдсан зардал Үндсэн сүргийн өртгийн төвд шууд хамаарах зардал Үндсэн сүргийн өртгийн төвд хамаарах нийт зардал Нэгжийн өртөг Сүү 2440 65.4% 12,577,281 5,899,484 18,476,765 267 Тугал 133 3.6% 687,080 322,281 1,009,360 42057
  • 5. Амьдын жингийн өсөлт 1157 31.0% 5,965,639 2,798,235 8,763,874 1341 Дүн 3730 100% 19,230,000 9,020,000 28,250,000 Хүснэгт 9 Дээрх хоёр аргаар тооцоолсон нэгж бүтээгдэхүүний өртгийн харьцуулалт Бүтээгдэхүүний нэр 1-р арга 2-р арга Сүү 270 267 Тугал 42521 42057 Амьдын жингийн өсөлт 1311 1341 Эрчимжсэн мал аж ахуйн нягтлан бодох бүртгэлийн асуудлууд Малын бодит үнэ цэнэ ба бүтээгдэхүүний шимт чанарын үзүүлэлтэнд үндэслэх аргаар өртөг тооцох хандлагад үндэслэн бүртгэлд тусгаж Хан-Өндөр хоршооны санхүүгийн тайланг бэлтгэе. Бүртгэлд “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-41 буюу Хөдөө аж ахуй”-д биологийн хөрөнгө, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, засгийн газрын буцалтгүй тусламжийг хэрхэн бүртгэх талаар тодорхой тайлбарласан байдаг. Энэхүү стандартаар биологийн хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөх үед болон тайлангийн үе бүрт борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжинэ харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулалтын зардлыг хассан хүлээн авалтын үе дэх бодит үнэ цэнээр нь үнэлнэ, харин дараа үеүдэд НББОУС-2 буюу Бараа материал болон бусад холбогдох СТОУС-ын дагуу бүртгэнэ.3 Биологийн хөрөнгийг борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр анх хүлээн зөвшөөрөх болон биологийн хөрөнгийн борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүсэх олз ба гарзыг үүссэн тухайн тайлант үеийн ашиг алдагдлаар бүртгэх ёстой.4 Стандарт тайлант хугацаа бүрт бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэхийг шаарддаг. Хан-Өндөр хоршооны сүүний үнээний фермерийн бодит үнэ цэнийн талаарх мэдээлэл дараах байдалтай байв. Хүснэгт 10 Өсвөр малын насны бүлэг 01-01 03-31 06-30 10-31 12-31 0-9 сартай 150000 250000 300000 12-24 сартай 150000 250000 24-30 сартай 400000 300000 500000 30-аас дээш сартай 400000 Бух 700000 600000 800000 Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг хийвэл дараах байдалтай байна Хүснэгт 11 1-р улирлын бүртгэл 2-р улирлын бүртгэл 3-р улирлын бүртгэл 4-р улирлын бүртгэл Дт: ДҮ 8,507,500 БУЗ 1,707,500 НДШ өр 100,000 ХХОАТ-ын өр 50,000 Кт: МХ 1,013,325 НДШ өр 192,500 ХХОАТ-ын өр 39,250 Дт: ДҮ 5,182,500 БУЗ 3,207,500 НДШ өр 192,500 ХХОАТ-ын өр 39,250 Кт: МХ 8,293,000 НДШ өр 262,500 ХХОАТ-ын өр 66,250 Дт: ДҮ 5,182,500 БУЗ 3,207,500 НДШ өр 262,500 ХХОАТ-ын өр 66,250 Кт: МХ 8,390,000 НДШ өр 262,500 ХХОАТ-ын өр 66,250 Дт: ДҮ 9,377,500 БУЗ 1,707,500 НДШ өр 262,500 ХХОАТ-ын өр 66,250 Кт: МХ 11,085,000 НДШ өр 262,500 ХХОАТ-ын өр 66,250 Төл хүлээн авах үед: Дт: Төл мал 3,600,000 Кт:ДҮ 1,020,496 БҮЦ-н олз 2,579,504 Зүй бус хорогдол гарах үед: Дт: Бусад зардал 300,000 Кт: Төл мал 300,000 Зүй бус хорогдол гарах үед: Дт: Бусад зардал 400,000 Кт: ҮСМал 400,000 Тайлант хугацаа бүрт биологийн хөрөнгө болох үхэр сүргийг борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэх Дт: БҮЦ-н гарз 2,600,000 Дт: Төл мал 2,200,000 Дт: ЭСМал 500,000 Дт: Төл мал 1,100,000 3 Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт-2010, А хэсэг, орчуулга, А787-р тал, 12, 13-р зүйл 4 Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт-2010, А хэсэг, орчуулга, А788-р тал, 26-р зүйл
  • 6. Кт: ЭСМал 200,000 ҮСМал 2,400,000 Кт: БҮЦ-н олз 2,200,000 Кт: БҮЦ-н олз 500,000 Кт: БҮЦ-н олз 1,100,000 Махны хувийн хэрэгцээнд зарцуулсан Дт: ГТА 900,000 Кт: ҮСМал 900,000 Дт: ГТА 900,000 Кт: ҮСМал 900,000 Дт: ГТА 900,000 Кт: ҮСМал 900,000 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох сүүний үйлдвэрлэл ба борлуулалт ХАА-н бүтээгдэхүүн буюу БМ-ыг анхлан хүлээн зөвшөөрөх: Дт: БМ 526,602 Кт: ДҮ 365,969 БҮЦ-н олз 160,633 Дт: БМ 5,376,602 Кт: ДҮ 3,736,121 БҮЦ-н олз 1,639,879 Дт: БМ 13,440,000 Кт: ДҮ 9,340,302 БҮЦ-н олз 4,099,698 Дт: БМ 7,537,398 Кт: ДҮ 5,238,212 БҮЦ-н олз 2,299,186 Борлуулалт хийсэн үед Дт: МХ 789,903 Кт: БО 789,903 Дт: ББӨ 526,602 Кт: БМ 526,602 Дт: МХ 8,064,000 Кт: БО 8,064,000 Дт: ББӨ 5,376,602 Кт: БМ 5,376,602 Дт: МХ 20,160,000 Кт: БО 20,160,000 Дт: ББӨ 13,440,000 Кт: БМ 13,440,000 Дт: МХ 11,306,097 Кт: БО 11,306,097 Дт: ББӨ 7,537,398 Кт: БМ 7,537,398 Худалдан борлуулсан Дт: МХ 4,600,000 ҮСМал 3,400,000 Мал бор. Олз 1,200,000 Дт: МХ 3,500,000 Төл мал 2,500,000 Мал бор. Олз 1,000,000 Биологийн хөрөнгийн өсөлт нас дэвшилтээс үүсэх олз гарзыг бүртгэх нь Дт: ЭСМал 500,000 ҮСМал 12,200,000 БҮЦ-н гарз 4,098,900 Кт: ДҮ 8,548,900 Төл мал 3,050,000 ҮСМал 5,200,000 Дүгнэлт Дээрх судалгааны ажлын үр дүнгээс харахад мал аж ахуйн үйлдвэрлэлийн өртөг тооцох арга зүйг улам боловсронгуй болгож, нийтийн хүртээл болгох, бүртгэл тооцооллын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна. Бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүй нь шимт чанар буюу уургийн агууламжийн үзүүлэлтийг ашиглаж байгаа нь эдийн засгийн үр ашигт байдал, өртөг хоорондын хамаарлыг илүү сайжруулж өгч байна. Энэ агуулгаараа бүтээгдэхүүний өртөг бодитой оновчтой тодорхойлогдох чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж болох юм. Ашигласан мэдээллийн эх үүсвэр 1. Алтанцэцэг.С., “Мал аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн асуудал” нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, УБ, 2011 он 2. Алтанцэцэг.С., “Мал аж ахуйн фермерийн аж ахуйн бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүйн шинэчлэл” өгүүлэл, Н.И.Атанов, В.Ю.Буров, Д.Д.Цыренов ред “Приоритетные направления социально-экономического развития байкальского региона и востока россии в условиях глобальных и региональных вызовов”, Науки российской федерации бурятский государственный университет, Улан Үдэ, 2013 г 3. Буяндалай.Д., Цэнд-Аюуш.М., “Сүүний үхрийн аж ахуйн үйлдвэрлэлийн технологи” УБ, 2003 он 4. Демченко П.В., “Биологические закономерности повышения продуктивности животных” М.: Колос, 1972 г 5. Индра.Р., Игумнова.А., Маркова.К.В., Сүхдолгор.Ж., “Алатау-Монгол үхрийн 1-р үеийн эрлийз үнээний сүүний уургийн агууламж” судалгааны ажил 6. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл, ММНБИ орч, “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт-2010”, А хэсэг 7. Хүнс хөдөө аж ахуйн яам “Сүүний үхрийн фермерийн аж ахуйн технологи” УБ, 2012 он 8. Цэгмид.М., Алатау “Монголын эрлийз үхрийн бэлчээрийн маллагаанд зохицох чадвар, сүүн ашиг шим” УБ, 1996 он