SlideShare uma empresa Scribd logo
1 de 6
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө




­Бага насны хүүхдийн үг яриаг чин сэтгэлээсээ сонсож байх нь чухал. Энэ нь хүүхдийг санаа 
бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход нь чухал нөлөөтэй.
­Хүүхдэд хүндэтгэлтэй хандах нь тэднийг аливаа асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэхэд нь тус 
болдог.
­Өөрийнх нь яриаг ээж аав нь анхааралтай сонсож буйг хүүхэд чинь мэдэрсэнээр өөрийгөө "их 
чухал" хүн" болохыг ч мэдэрдэг.
­Хүүхэд ямар нэг юм хүсэх юмуу эсвэл уйтгарлах үедээ энэ бүхнийг ээж аавдаа ойлгуулж ярихыг 
хүсдэг. Энэ үед нь аав ээж нь үл ойшоосон байдал гаргавал хүүхдийн чинь найрсаг харьцаа 
эвдэрч эхэлдэг.
­Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлж буй үгний утгыг ойлгохыг хичээгээрэй. Тэгээд дараа нь 
үнэн зөвийг олоход нь хүүхэддээ туслаарай.
­Хэрэв хүүхэд "Би хоол идмээргүй байна" гэвэл аав ээж нь "Чи жаахан ч гэсэн идээд үз л дээ" 
гэх мэтээр хүүхэддээ итгүүлэх аргыг хэрэглэж байгаарай.
­Хүүхэд бол таны хүүхэд ирээдүй. Иймд та хүүхдийнхээ үгийг сонсож түүнийг хүндэтгэж буйгаа 
ойлгуулж чадвал хүүхэд чинь найрсаг нөхөрсөг зантай нэгэн болон өснө. 
Монголчууд бид 
хүүхдийнхээ бие хүн болж 
төлөвшдөг хамгийн эмзэг үе 
шилжилтийн насанд эзэнгүй 
шахам орхидог тухай дээр 
өгүүлсэн. Энэ нь хүүхдийн 
хүмүүжилд ихээхэн сөрөг үр 
дагаврыг авчирдаг. 
Шилжилтийн насны 
хүүхэдтэй эцэг эхчүүдийн 
дунд судалгаа явуулж 
сонирхсон асуултыг нь тэднээс авсан юм. Энэхүү асуултуудад мэргэжлийн сэтгэл зүйчтэй 
хамтран хариулснаа танд сонирхуулж байна. Магадгүй танай гэр бүлд ч гэсэн доорх ярвигтай 
асуудлууд тохиолддог байж болох юм.   


1. Манай найзууд их хэмжээний халаасны мөнгөтэй явдаг гэж хүү маань гомдоллоод байх юм. 16 
настай хүүхдэд өнөө үед хэр их  мөнгө өгвөл тохиромжтой вэ?
  ­ Эцэг эхчүүд өөрсдийн орлогоос шалтгаалж хүүхдэдээ хэдэн төгрөг өгөхөө шийддэг. Бусад 
эцэг, эхчүүдийн хүүхдэдээ өгдөг мөнгөний хэмжээгээр жишиг тогтоож болохгүй. Хүү чинь тэр 
мөнгийг юунд зарцуулж байгааг анзаарахад гэмгүй шүү. Хэрэв өдөр тутмын хэрэгцээнд 
зарцуулдаг бол их мөнгө өгөөд  хэрэггүй. Хүүд чинь мөнгө хангалттай биш бол тэр өөрөө ажил 
хийж болно шүү дээ. Жишээ нь танай албан газар гар хурууны үзүүрт зарах, хүүхэд өлхөн хийчих 
чимхлүүр ажил гарч болох юм. Миний танилын нэг хүү аавынхаа үйлдвэрт сурталчилгааны мате­
риал тарааж өгч хэдэн төгрөг авдгийг лав мэдэх юм байна. Харин гэртээ аяга таваг угаах, өрөө 
тасалгаагаа цэвэрлэх ажил мэдээж үнэ хөлстэй байж болохгүй. Зарим аав, ээжүүд “Чамайг 
тэрийг цэвэрлэчихвэл тэдэн төгрөг өгнө” гэж хэлдэг. Энэ бол огт буруу зүйл юм.
2. 12­той хүү минь өөртөө тун итгэлгүй. Өөрийнхөө байнгын эргэлзээ, сул талыг тэр хүчээр 
дарахыг оролддог. Бид түүнийг яаж өөрийн ухаантай, биеэ даасан хүн болгох вэ?
   ­ Миний бодлоор та хүүхдийнхээ хэцүү асуудлыг өөрийнх нь өмнөөс нэг биш удаа шийдэж 
байсан байна. Энэ нь хэдийгээр сайхан ч гэсэн буруу зүйл.  Өөртөө итгэх итгэл нь хүүхэд өөрөө 
өөртөө итгэж сурахаас үүсдэг. Эрх танхи өссөн хүүхэд шилжилтийн насандаа ирж, бие даасан 
байдлыг мэдэрч эхлэхээрээ ихэнхдээ айн тулгамддаг. Та түүнийг спортоор “эмчилж” болно. 
Хэрэв хүү чинь багийн спортод тийм ч дуртай биш байвал ширээний теннис, шатар даам зэрэг 
ганцаарчилсан төрлийг санал болгох хэрэгтэй. Энэ нь түүнээс ихээхэн анхаарал, өөрийгөө хянах 
чадвар шаарддаг. Аль аль нь түүнд хэрэгтэй. Хүүдээ зуны амралтаар аав ээжгүйгээр ганцаараа 
ямар нэгэн зүйл хийх санал тавьж болно. Хэрэв тэр өөрөө сонговол бүр сайн.
3. Хөвгүүдийн шилжилтийн насанд эрэгтэй хүн хэр чухал нөлөөтэй вэ?
   ­ Эрэгтэй хүүхдэд эцэг хүн зайлшгүй нөлөөтэй байдаг. Хэн нэгэн эрэгтэй хүний үүрэг, роль 
байхгүй бол хөвгүүд 10­тайгаасаа эхлээд шилжилтийн насны хөгжлийн бэрхшээлтэй болох нь 
бий. Хөвгүүд үүнийг мэдрээд зогсохгүй аавыг нь орлох хүнийг өөрийнхөө таньж мэдэх хүмүүс 
дотроос идэвхтэйгээр хайж эхэлдэг. Хажуу айлын тэтгэвэртээ гарсан мужаанаас эхлээд цагдаа, 
эмч, багш нар дотроо хүртэл мөрөөдлийнхөө аавыг тэд эрсээр байдаг. Хамгийн тохиромжтой нь 
мэдээж гэрт нь байгаа эр хүн юм. Харин өрх толгойлсон эхчүүд ихэнхдээ эрчүүдтэй танил­
цахаасаа айж, учир мэдэх болсон хүү нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэхээс эмээдэг. 
Аавыг нь орлох хүнд хөвгүүд харин ч дуртай байдаг.
4. Хүү маань шилжилтийн насандаа яваа. Хүүхдийнхээ сэтгэл санааны тогтвортой бус байдлыг 
анзаарахгүй өнгөрөх үү, эсвэл ямар нэгэн зүйл хийх ёстой юу?
  ­ Хэрэв хүүгийн чинь сэтгэл санаа тогтворгүй байгаа бол тайван орхисон нь дээр. Дааврын 
өөрчлөлтөөс болж хүүхэд нь зөрүүд хөшүүн, сэтгэл санаа нь тавгүй болдгийг олон эцэг эх 
ойлгодоггүй. Шилжилтийн насны нэг онцлог бол хүүхдүүд энэ үедээ ойлгогдохыг хүсдэггүй. 
Учир нь тэд өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй. Тэд ийм тогтворгүй үедээ тайван байхыг хүсдэг. Энэ 
үед эцэг эхчүүд зөв ойлгож, аль болох эв зүйгээр харьцахыг хичээгээрэй. Хүү чинь хэрэв хүсвэл 
ойрхон байгаарай. Харин хүсэхгүй байгаа бол зүгээр л ажигла.
5. Манай охин 14­тэй. Тэр дуучин Жастин Тэмберлэйкт үхтэлээ дурлачихаад түүнээс өөр хэнийг 
ч ингэж хайрлахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Үүнд ноцтой хандаж охинтойгоо энэ талаар ярих 
хэрэгтэй юу?
   ­ Одуудад шилжилтийн насны олон охид дурладаг. Хайртай хүндэлж явдаг дуучнаа 
мөрөөдөж, бодож яагаад болохгүй гэж. Үеийнхнийх нь сонсох дуртай, бас дэлхий даяар од 
болсон царайлаг дуучин мэдээж хэрэг түүний хувьд хэнтэй ч зүйрлэмгүй харагдаж байгаа. Өөр 
нэгэн “бодит” Жастин Тэмберлэйк гарч иртэл түүнд охин чинь дурласаар байх болно. Та энэ 
байдалд, ялангуяа охиныхоо түүнд дурласан сэтгэлийг нь бодож ноцтой хандах хэрэггүй. 
Түүнийг шоолохгүйгээр сонсоорой. Та ингэснээрээ охиныхоо сэтгэл санааг ойлгох болно. Хэрэв 
та хүсвэл багадаа хэнд ингэтлээ дурлаж байснаа ч ярьж болно шүү дээ.
6. Хүү маань өдөржин компьютерийн өмнө сууж PC тоглож, эсвэл чааталж  ихэнх цагаа 
өнгөрөөдөг. Үүнийг нь болиулахын тулд би юу хийх ёстой вэ?
   ­ Хүүгээ юуг хамгийн сайн чадаж, юугаар бахархдагийг нь асуугаарай. Хэрэв түүний 
хариулт нь зөвхөн компьютертэй холбоотой байвал та даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Түүн­
тэй энэ талаар ярилцаж болно. Хүүхдүүд ямар нэгэн даалгавар авч, түүнийгээ биелүүлж, 
өөрөөрөө бахархахыг хүсдэг. Харин амьдрал дээр тэдэнд ийм боломж олдохгүй бол үүнийг 
компьютерийн тоглоомоос авахыг чармайдаг байна.  
7. Манай хүү 15­тай. Найзуудтайгаа нийлээд мансууруулах өвс (хортой өвс) татаж үзсэн тухай би 
өөр хүний амнаас сонслоо?
   ­ Мансууруулах өвсийг сонирхож татах нь өсвөр насныхны дунд элбэг үзэгдэл. Та үүнд 
хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хүүдээ хар тамхины хор хөнөөл, хэрэв удаан хугацаагаар 
хэрэглэх юм бол тархины эд эсийг гэмтээдгийг ойлгуулаарай. Гэхдээ номлож тайлбарлах биш, 
харин “Чи бол ухаантай хүүхэд, энэ бол тун болчимгүй алхам. Ирээдүйгээ баллах зүйл хийхгүй 
байх аа гэж найдаж байна” гэхчлэн учирлаж ойлгуулаарай.  
8. 11 настай охин минь гэрийн ажил хийхээс байнга хойш суух юм. “Би яагаад дандаа аяга таваг 
угаах ёстой юм бэ?” гэж урдаас гөжүүдэлдэг. Түүнтэй энэ талаар ярилцах ёстой юу, эсвэл?
  ­ Бүх асуудалд заавал сурган хүмүүжүүлэгчийн байр сууринаас хандах гэсний хэрэггүй. 
Хэрэв “Яагаад” гэдэг асуултдаа ухаалаг тайлбартай хариу хүлээх биш, эцэг эхээ удаан 
хугацаагаар тайлбарлуулж, хүнд байдалд оруулах гэсэн хүсэл эрмэлзэл нуугдаж байвал заримдаа 
“Тэгэх л ёстой болохоор” гэж хариулж болно. Хамгийн чухал нь шилжилтийн насны хүүхдэдээ 
эцэг, эх нь ямар үүрэг хүлээх ёстойг тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Үүнийг бас бичгээр ч хийж 
болно. Шилжилтийн насны хүүхдүүд гэрээ хийх дуртай байдаг. 11­12 насны хүүхдүүд гэр бүлдээ 
туслах хэрэг гарвал ямар мартамхай болдог гэж бодно. Хэрэв хоёр талаас зөвшилцөн 
тохиролцоонд хүрсэн л бол “Хийх ёстой л юм чинь” гэж бардам хариулж болно.
9. Дөнгөж 15 настай мөртлөө манай охин эсрэг хүйсийнхээ хүнийг харахаараа сонин авир гаргаж 
эхэлдэг. Биеийнхээ хөдөлгөөнийг өөрчилж, яг л театрын тайзан дээр зогсож байгаа юм шиг 
маяглах юм. Энэ нь эмэгтэй хүүхдийн шилжилтийн насанд тохиолддог зүйл үү?
  ­ Хэтэрхий  их санаа зовсны хэрэггүй. Ийм насанд байдаг л зүйл. Гэхдээ бусдын сонирхлыг 
татах гэсэн охины чинь хүсэл хэр хэмжээнээс хэтэрч болохгүй. Зарим охид шилжилтийн насанд 
хүрч, бие галбир нь өөрчлөгдөхөөр бусдаас содон хувцаслахыг хүсдэг. Мөн эсрэг хүйсийнхээ 
хүмүүсийн анхаарлын төвд байхыг чармайж эхэлдэг. Гэхдээ манай охидын дунд ийм нүүрэмгий 
байх нь цөөхөн л дөө. Монгол охид хэтэрхий ичимхий, бүрэг байдаг нь зарим талаараа бие 
галбирт нь ч нөлөөлөх нь бий. Тухайлбал зарим охид хөхөө ургахаар түүнээсээ ичиж, мөрөө 
хавчиж явсаар байгаад бөгтөр болчихдог талтай. Тиймээс эцэг эхчүүд энэ үед нь илэн далангүй 
ярилцаж, ямар нэгэн болчимгүй алхам, тэнэг үйлдэл хйихээс нь охиноо урьдчилан сэргийлж 
болно.   
10. Эхнэр бид хоёр хагас жилийн өмнө салсан. 12 настай том охин маань үүнээс болж их 
шаналдаг. Охин маань хичээлдээ эрс муудаж байгаа нь ажиглагдах боллоо. Түүнд яаж хэлж 
ойлгуулах вэ?
   ­ Та юу ч хэлээд хэрэггүй, зүгээр л сонсох хэрэгтэй. Түүнд энэ салалт ямар хэцүү байгааг 
өөрөөр нь яриулах хэрэгтэй. Охиныхоо яаж ганцаардаж байгааг ойлгохыг хичээ. Түүний хувьд 
аав нь гэрээсээ явсан асуудал хамгийн аймшигтай бөгөөд аавдаа хаягдаж хоцорсон арчаагүй сул 
дорой нэгэн мэт мэдрэмж түүнд төрдөг. Тиймээс түүний хичээл сургуульд нь анхаарч, хамтдаа 
гэрийн даалгаврыг нь хийлцэж, сэтгэл санааг нь хуваалцаж найзууд шиг хандах хэрэгтэй. Ингэс­
нээр тэр аавдаа хаягдаагүй гэдгээ мэдрэх болно.
11. 13 настай охин минь бидэнд дандаа худлаа хэлдэг. Түүний энэ зуршлыг болиулахын тулд бид 
яах ёстой вэ?
   ­ Худлаа ярьж, хулгай хийх нь шилжилтийн насны эхэн үед гардаг үзэгдэл. Худлаа ярьс­
наараа тэд хэвийн хил хязгаараас хальж хэр хол очихоо сорьж үзэх гэдэг. Эцэг эхийн үүрэг бол 
хүүхдээ түшиж, зөв зам руу нь залж, тэдэнд үлгэр жишээ болж, хүүхдийнхээ үг яриа, үйл 
хөдөлгөөнд нь нийтээр заншсан хэв маяг, үнэлэлтийг  суулгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 
өөрсдөө худлаа ярьдаггүй байхын дээр шударгаар үнэнээ хэлж, хүүхдийнхээ худлаа ярьж байгааг 
мэдвэл түүнийг нь хэлж хэмжээнээсээ хэтэрч байгааг нь сануулж байх нь чухал.
12. Манай охин дөнгөж 17 настай. Тэр өөрөөсөө хоёр насаар ах найз залуутайгаа унтахыг хүсээд 
байна. Үүнийг нь яаж болиулах вэ?
   ­ Охин чинь өөрийнхөө нууцыг танд ярьсан нь нээлттэй байгаагийн шинж. Үүн дээр нь  
тулгуурлаад энэ сэдвийг хөндөх хэрэгтэй. Охин чинь өөрөө үүнийг хүсэж байгаа эсэхээ сайн 
мэдэхгүй болохоор таныг туршлагаасаа хуваалцаасай гэж бодож байна. Охиндоо “Арай л эрт 
байна, жаахан хүлээх хэрэгтэй” гэдгийг ойлгуул. Харин охин чинь баяр хөөр болж танд 
баярласнаа илэрхийлнэ гэж горьдсоны хэрэггүй. Гэхдээ л тэр найз залуудаа “Би чамтай унтмаар 
л байна, даанч манай мангар аав, ээж хоёр зөвшөөрөхгүй байна” гэж хэлж магадгүй. Ингэснээрээ 
та буруутан болж магад, гэхдээ тэр үүнийг тэвчээд өнгөрөх болно.
13. Манай хүү 11 настай. Сурлагадаа тийм ч сайн биш, үг дуу цөөтэй болохоор ангийнхан нь 
гадуурхдаг бололтой. Харин сүүлийн үед бусдын сонирхлыг татах гэж сахилгагүйтэх боллоо. 
Бид юу хийх ёстой вэ?
   ­ Хүү чинь бусдын анхаарлыг албан хүчээр татах гэж оролдож байгаа боловч зөв замаа 
олохгүй, ангидаа алиа салбадай болж ч мэдэх юм. Ямар ч гэсэн та хүүгийнхээ энэ байдлыг нэг их 
дэмжсэний хэрэггүй. Түүний оронд хүүгийнхээ юуг хамгийн сайн хийж чаддагийг нь мэдэх 
хэрэгтэй. Ийм хүүхдүүд алиалах авьяастай байдаг бөгөөд жүжиглэх дуртай байдаг. Түүнийг 
Хүүхдийн ордны жүжгийн дугуйланд бүртгүүлж болно шүү дээ. Түүнээс гадна найзуудыг нь урьж 
хүү чинь тэдний дунд биеэ яаж авч явж байгааг сэм ажиглаарай. Магадгүй тэр байнга бусдын 
анхааралд байх гэж оролдож, тэгснээрээ улам их ганцаарддаг ч юм бил үү?  
14. 14­тэй хүү минь өнгөрсөн хагас жилийн хугацаанд биднээс их хөндийрсөн. Тэр юм л бол 
бодолд автаж, заримдаа дэндүү уйтгартай, цөхөрсөн байдалтай болчих юм. Хүүхэд сэтгэл 
санааны хямралд орно гэж байдаг уу?
   ­ Хүүхдүүд, ялангуяа шилжилтийн насны эрэгтэй хүүхдүүд бидний төсөөлж байгаагаас ч 
илүү хүнд асуудалтай байдаг. Аргаа барах, итгэл алдрах, цөхөрч байгаа юм шиг мэдрэмж нь 
хүчтэй болох юм бол синдром өөрөөр хэлбэл сэтгэл санааны хямрал үүсэх тохиолдол бий. Ийм 
хүүхдүүдэд тусламж хэрэгтэй. Эцэг эхчүүд шилжилтийн насны яг ийм үед төдийлэн тус болж 
чаддаггүй. Харин нагац ах, өвөө нь ч юмуу, эсвэл таньдаг хүн нь л энэ үед ойртон  тусалж чадна. 
Хэрвээ дээрдэхгүй арай өөр арга барилаар үзэх хэрэгтэй.
15.  Бид охидтойгоо бүгдтэй нь адилхан харилцах ёстой гэж боддог боловч өдөр тутмын 
амьдралд өөр өөрөөр харьцах ёстой юм гэдгийг анзаарч байна. Нэг нь үгэнд сайн ордог байхад 
нөгөөх нь үгүй. Зарим үед бид өөрсдөө хүсээгүй ч хатуу байх шаардлагатай болдог. Ингэх 
хэрэгтэй юу?
  ­ Хүүхдүүдтэйгээ яг адилхан харьцаж байгаа хүн зан чанарынх нь хувьд  тэдний ялгааг 
мэдэрч буурь суурьтай хандахгүй байна гэсэн үг. Хүүхэд болгонтой  хэрхэн тулж харьцах вэ 
гэдэгт асуудлын гол нь байдаг. Нэг хүүхдийг нөгөөтэй нь хэзээ ч битгий зүйрлэ. Харин өөртэйгээ 
адилхан бодож зүйрлэ гэж 200­гаад жилийн өмнө сурган хүмүүжүүлэгч Пэсталоци хэлсэн байдаг. 
Хүүхэд болгонтой тааруулж харьцах хэрэгтэй. Үгэнд хурдан ордог хүүхдээ сайшааж, хэмжээ 
хязгаарыг мэддэггүй хүүхдэд замыг нь зааж өг. Олон хүүхэдтэй байх тусмаа хүн их зүйл сурдаг. 
Төлөвлөснөөр тань бүх зүйл бүтэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
16. Охин маань цаг үргэлж найзуудтайгаа утсаар ярьж, мэссэж бичдэг нь биднийг их нэрвтүүлдэг. 
Түүнд яаж хязгаар тавих вэ?
   ­ Охин чинь тэр үедээ бүхнийг мартдаг нь таныг улам бүр нэрвтүүлж байна уу? Тэгвэл та 
хязгаарлах хэрэгтэй. Гэрийн даалгавраа хийсний дараа найзуудтайгаа ярь, эсвэл хооллож байх 
үед бүү ярь гэх мэтээр байнга сануулж байх нь зүйтэй.
17. Манай охины найз залуу 17­той, түүнээс хоёр ах. Охин маань заримдаа шөнө дөл болтол 
гэртээ орж ирдэггүй. Үглэж загнаад үгэнд орохгүй юм. Яаж харилцах ёстой вэ?
  ­ Ер нь хүү, охиныхоо найзуудтайгаа уулзах явдалд аав ээж нь хугацааг нь тааруулж өгч байх 
ёстой. 15­тай зарим хүүхдүүд өөрийгөө шөнө дөл болтол гадуур явах насанд хүрсэн юм шиг 
боддог байхад заримд нь цаг хугацааны хязгаар бага тогтоох хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тэд 
биеэ даах чадваргүй. Хэрвээ охин чинь найз залуутайгаа тэгж л их цуг баймаар байгаа бол гэртээ 
түүнийг урьж 22 цаг хүртэл байхыг зөвшөөрч болохгүй гэж үү? Гадуур хаана, юу хийж байгаа бол 
гэж санаа зовсноос л хамаагүй дээр шүү дээ.
18. Манай охин 16­тай, саяхнаас 22­той найз залуутай болсон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх 
хэрэгтэй юу?
   ­ Үүнд заасан хууль байхгүй, та өөрөө ч гэсэн охиноо найзтайгаа уулзахыг нь дандаа хянаж 
байхыг хүсэхгүй байгаа биз дээ. 22 настай эрчүүдийн зан байдал, хувийн хүмүүжил янз бүр 
байдаг. Харин тэр залуу охиноор чинь нэг шөнийн зугаагаа гаргаад орхичихыг үгүйсгэх аргагүй. 
Залуус гэнэн жаахан охидыг урхидаж, “Чи хайртай л юм бол надтай унт” гэж ятгадаг тал бий. 
Хамгийн чухал нь танай охин өөрийнхөө хязгаарыг мэдэж, өөрөө хүсээгүй юмаа хийхгүй байх 
ёстой. Ингэхийн тулд охин чинь тантай илэн далангүй ярих нь чухал. Хэрэв та найз залууг нь 
хүлээн зөвшөөрөхгүй бол охин чинь тантай ямар ч асуудлаа ярихгүй байх болно.
19. Охин минь шилжилтийн насандаа яваа юм. Насных нь онцлог юм болов уу, сүүлийн үед тэр их 
онгироо, дээрэнгүй, их мэдэгч зантай болчихлоо. Бид яаж түүнд энэ тэнэг байдлыг нь ойлгуулах 
вэ?
  ­ Түүний энэ ааш нь шилжилтийн насны онцлог, сэтгэл санааны тогтвортой биш байдлаас 
болж байгаа юм. Тэр таны хайрыг мэдрэхгүй ч байж магад. Та нэг сарын турш үүнийг анзааралгүй 
байж, охины чинь юу танд таалагддагийг хэлж сайшаа. Шүүмжлэхдээ “Чи их зан гаргаад байна” 
гэхийн оронд “Чиний надтай харьцаж байгаа хоолойны өнгө надад таалагдахгүй байна”  гэж 
хэлэх хэрэгтэй.
20. Манай хүү 15 настай. Тэр удаа дараа миний түрийвчнээс мөнгө хулгайлах боллоо. Янз бүрээр 
шийтгэж ч үзсэн.  Гэрт хорих, шахалт хавчлагыг тэр маш их  эсэргүүцдэг. Бид одоо юу хийхээ 
мэдэхгүй байна?
   ­ Ихэнх эцэг эх хүүхдүүд нь хулгай хийхэд их сандардаг. Түүнийгээ тэр болгон ярьдаггүй. 
15 настай хүүхдийн тухайд жаахан хүнд асуудал л даа. Хүү чинь одоо шударга ёс гэж юу 
байдгийг мэддэг болсон байх ёстой. Гэрт хорьж  “яллах”­аа ор тас мартах хэрэгтэй. Ингэснээр 
хүүхэд улам цаашилдаг. Хүүхдийн сэтгэл судлаачтай ярьж хулгай хийх үйлдлийн цаана ямар 
нэгэн сэтгэл санааны асуудал байна уу, үгүй юу гэдгийг олж  мэд. Ихэнхдээ тэд эцэг эх нь өөрийг 
нь хайрлахгүй байна гэж боддог. Эсвэл тэдний дуртай юм бүхэн бэлэн байх ёстой гэж үздэг эрх 
хүүхдүүд байх нь бий. Та зүгээр л гэр бүлээрээ солонгос хоолны газар очихоор төлөвлөсөн нэг 
оройн хоолоо болиод “20 мянган төгрөг байсан чинь алга болчихож,  бидэнд одоо мөнгө алга” 
гээд хэлчих. Ингэхдээ та “Аав ээж хоёр нь мөнгөний төлөө морь мал болтлоо зүтгэж байна, 
хүүдээ өгч байгаа мөнгө болгон аав ээжийн чинь чамд хайртайгийн илрэл юм шүү” гэдгийг 
ойлгуулахыг хичээ. Ингээд нэг удаа өрөвдүүлэх гэж үз. Ихэнх эрэгтэй хүүхэд үүнийг их сайн 
тусгаж авдаг.
null

Mais conteúdo relacionado

Mais procurados

Mais procurados (12)

Zovolgoo
ZovolgooZovolgoo
Zovolgoo
 
IrgeniiBolovsroloorYarijSurgakh
IrgeniiBolovsroloorYarijSurgakhIrgeniiBolovsroloorYarijSurgakh
IrgeniiBolovsroloorYarijSurgakh
 
пүрэвсүрэн зөвөлгөө
пүрэвсүрэн зөвөлгөөпүрэвсүрэн зөвөлгөө
пүрэвсүрэн зөвөлгөө
 
гарчиггүй 2
гарчиггүй 2гарчиггүй 2
гарчиггүй 2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
уранбилэг эцэг эхэд зөвөлгөө
уранбилэг эцэг эхэд зөвөлгөөуранбилэг эцэг эхэд зөвөлгөө
уранбилэг эцэг эхэд зөвөлгөө
 
Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1
 
Saraaa
SaraaaSaraaa
Saraaa
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoo
 
Advice
AdviceAdvice
Advice
 
Zovlogoo
ZovlogooZovlogoo
Zovlogoo
 
эцэг эхийн зөвлөгөө
эцэг эхийн зөвлөгөөэцэг эхийн зөвлөгөө
эцэг эхийн зөвлөгөө
 

Semelhante a зөвлөгөө 2

хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111hishgee79
 
зөвөлгөө2
зөвөлгөө2зөвөлгөө2
зөвөлгөө2duya21
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3bulgababu
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжnaraa30
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsambaa111
 
Zuvulgee
ZuvulgeeZuvulgee
Zuvulgeeodnoo44
 
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргахүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргаSoko_92
 
гэр бүлийн хүмүүжил
гэр бүлийн хүмүүжилгэр бүлийн хүмүүжил
гэр бүлийн хүмүүжилpagmapagma
 
гэр бүлийн хүмүүжил
гэр бүлийн хүмүүжилгэр бүлийн хүмүүжил
гэр бүлийн хүмүүжилpagmapagma
 
Zovolgoo 2
Zovolgoo 2 Zovolgoo 2
Zovolgoo 2 oyuka102
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3oyunbatbarha
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2sergelen97
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5Altansuh
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8adavaa
 

Semelhante a зөвлөгөө 2 (20)

хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
зөвөлгөө2
зөвөлгөө2зөвөлгөө2
зөвөлгөө2
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Zuvulgee
ZuvulgeeZuvulgee
Zuvulgee
 
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргахүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
 
гэр бүлийн хүмүүжил
гэр бүлийн хүмүүжилгэр бүлийн хүмүүжил
гэр бүлийн хүмүүжил
 
гэр бүлийн хүмүүжил
гэр бүлийн хүмүүжилгэр бүлийн хүмүүжил
гэр бүлийн хүмүүжил
 
Zovolgoo 2
Zovolgoo 2 Zovolgoo 2
Zovolgoo 2
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8
 

Mais de tuul_48

боолоо 9 р анги
боолоо 9 р ангибоолоо 9 р анги
боолоо 9 р ангиtuul_48
 
боолоо судалгаа
боолоо судалгаабоолоо судалгаа
боолоо судалгааtuul_48
 
боолоо судалгаа
боолоо судалгаабоолоо судалгаа
боолоо судалгааtuul_48
 
боолоо хэрэглэгдэхүүн
боолоо хэрэглэгдэхүүнбоолоо хэрэглэгдэхүүн
боолоо хэрэглэгдэхүүнtuul_48
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнtuul_48
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнtuul_48
 
цогт тайж хичээл
цогт тайж хичээлцогт тайж хичээл
цогт тайж хичээлtuul_48
 
зураг
зурагзураг
зурагtuul_48
 
цогт тайж хичээл
цогт тайж хичээлцогт тайж хичээл
цогт тайж хичээлtuul_48
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнtuul_48
 
хөгжмийн цахим судалгаа
хөгжмийн цахим судалгаахөгжмийн цахим судалгаа
хөгжмийн цахим судалгааtuul_48
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнtuul_48
 
травитта 8анги н.хичээл
травитта 8анги н.хичээлтравитта 8анги н.хичээл
травитта 8анги н.хичээлtuul_48
 
Zain surgalt
Zain surgaltZain surgalt
Zain surgalttuul_48
 
Tuul tsahim sudalgaa
Tuul tsahim sudalgaaTuul tsahim sudalgaa
Tuul tsahim sudalgaatuul_48
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1tuul_48
 
зөвлөгөө 3
зөвлөгөө 3зөвлөгөө 3
зөвлөгөө 3tuul_48
 
Hicheel 1
Hicheel 1Hicheel 1
Hicheel 1tuul_48
 
Hicheel 2
Hicheel 2Hicheel 2
Hicheel 2tuul_48
 

Mais de tuul_48 (20)

боолоо 9 р анги
боолоо 9 р ангибоолоо 9 р анги
боолоо 9 р анги
 
боолоо судалгаа
боолоо судалгаабоолоо судалгаа
боолоо судалгаа
 
боолоо судалгаа
боолоо судалгаабоолоо судалгаа
боолоо судалгаа
 
боолоо хэрэглэгдэхүүн
боолоо хэрэглэгдэхүүнбоолоо хэрэглэгдэхүүн
боолоо хэрэглэгдэхүүн
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
цогт тайж хичээл
цогт тайж хичээлцогт тайж хичээл
цогт тайж хичээл
 
зураг
зурагзураг
зураг
 
цогт тайж хичээл
цогт тайж хичээлцогт тайж хичээл
цогт тайж хичээл
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
хөгжмийн цахим судалгаа
хөгжмийн цахим судалгаахөгжмийн цахим судалгаа
хөгжмийн цахим судалгаа
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
травитта 8анги н.хичээл
травитта 8анги н.хичээлтравитта 8анги н.хичээл
травитта 8анги н.хичээл
 
Uzuulen
UzuulenUzuulen
Uzuulen
 
Zain surgalt
Zain surgaltZain surgalt
Zain surgalt
 
Tuul tsahim sudalgaa
Tuul tsahim sudalgaaTuul tsahim sudalgaa
Tuul tsahim sudalgaa
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
зөвлөгөө 3
зөвлөгөө 3зөвлөгөө 3
зөвлөгөө 3
 
Hicheel 1
Hicheel 1Hicheel 1
Hicheel 1
 
Hicheel 2
Hicheel 2Hicheel 2
Hicheel 2
 

зөвлөгөө 2