SlideShare uma empresa Scribd logo
1 de 12
Baixar para ler offline
Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБ-ын
“Ирээдүй XXI зуун” сургууль
“БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН”
“БАГШ, АЖИЛТНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ”
СУДАЛГААНЫ АЖЛЫН НЭР
Суралцагчид зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар эзэмшихэд танхимын болон цахим
сургалтын нөлөөлөл
БАГШ, АЖИЛТНЫ НЭР
ГХГС-тай ЕБ-ын “Ирээдүй XXI зуун” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш: Г.Гэрэлмаа,
П.Мөнгөнбаясгалан, Д.Хишигжаргал, Б.Чинзориг, Н.Батцэцэг
Мөрөн сум 2021.01.15
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
2
НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА
1.1 Хураангуй : Бидний ажлын зорилго нь бүхий л цаг үед яригдсаар байдаг сурагчдын
зөв бичих дүрмийн алдаатай бичдэг байдлыг танхимын ба цахим сургалтын үед
хэрхэн өөрчлөгдөж байгаад дүн шинжилгээ хийж, цахим сургалтын үед хэрэгжүүлж
болох шинэлэг арга зүй, боломжит программыг илрүүлж, сургалтад нэвтрүүлэх
боломжийг судалж үзлээ.
1.2 Түлхүүр үг :
Зөв бичих дүрэм, алдаагүй бичих чадвар , танхимын ба цахим сургалт, программ.
1.3 Сэдэв сонгосон үндэслэл :
- Сурагчид 1-5-р ангид суралцах хугацаандаа 1113 цагийн, 6-9-дүгээр ангид 264 цагийн,
10-12-дугаар ангид 99 цагийн, нийт суралцах хугацаандаа 1476 цагийн монгол хэлний хичээл
судалдаг бөгөөд энэ цаг хугацааны нэлээд хэсгийг өдрийн тэмдэглэл, аян замын тэмдэглэл,
захидал, намтар, өргөдөл, илтгэл, эсээ бичих гэх мэт өөрийн ирээдүйн амьдралд хэрэг болох
олон төрлийн найруулгаар зөв сайхан алдаагүй бичиж сурахад зарцуулдаг. Сурагчдын монгол
хэл хичээлийн мэдлэг, чадварыг шат шатанд үнэлэхдээ дээрх бичлэгийн төрлүүдийн аль нэгээр
хэр зэрэг сайн найруулгатай, зөв алдаагүй бичиж байна вэ? гэдгээр нь үнэлдэг.
- Мөн цахим сургалтын үед буюу цахим хэрэглээг илүүтэй ашиглаж байгаа өнөөгийн
нөхцөл байдлын үед сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар сул байгааг харж
болохоор байгаа бөгөөд энд цахим сургалт хэрхэн нөлөөлж буй нь сонирхол татаж байна.
- Цахим хэрэглээний үед сурагчид зөв бичгийн дүрмийн алдаа маш их гаргаж байгаа нь
ихээр ажиглагдаж байна.
1.4 Судалгааны зорилго:
Сургалтын хөтөлбөр дэх сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадварт танхимын
болон цахим сургалт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох.
1.5 Судалгааны зорилт:
• Суралцагчдын “Зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар”- т дүн шинжилгээ өгөх,
Манай сургуулийн 2017,2018,2019 оны 5,9,12-дугаар анги төгсөгчдийн улсын шалгалтын эх
зохион бичих даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, ихэвчлэн зөв бичгийн дүрмийн
ямар алдааг гаргаж байгааг илрүүлэх
• Танхимын болон цахим сургалтын үеийн хичээл сургалтын байдал сурагчдын зөв бичих
дүрмийн алдаагүй бичих чадварт хэрхэн нөлөөлж буйг ажиглах,
• Цахим сургалтын үед монгол хэлний багш нарын ашигладаг хэрэглээний программууд
нь зөв бичих дүрмийн алдааг илрүүлэх, засах, үнэлэхэд хэр тохиромжтой болохыг
тодорхойлох, гарц гаргалгаа олох
1.6 Судалгааны обьект:
Хөвсгөл аймгийн монгол хэл уран зохиолын багш нар, 2017, 2018, 2019 онд 5, 9, 12-р анги
төгссөн Ирээдүй сургуулийн сурагчид, 2020 онд гарааны үнэлгээ өгсөн Ирээдүй сургуулийн 5,
9, 12-р ангийн сурагчид.
1.7 Судлах зүйл:
Сурагчдын алдаагүй зөв бичих чадвар болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс.
1.8 Судалгааны таамаглал :
Сурагчдын зөв бичгийн дүрмийн алдаа цахим сургалтын үед ихсэх хандлагатай байж
болох юм. Нөгөө талаас багш нарын ашигладаг Zoom, Google meet, Camtasia studio,
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
3
Classroom гэх мэт программууд нь сурагчдын зөв бичих дүрмийн алдааг засан
сайжруулахад төдийлөн сайн нөлөөлж чадахгүй байж болзошгүй юм.
1.9 Судлагдсан байдал:
Танхим болон цахим сургалтын үеийн хичээл сургалтын үйл ажиллагааны давуу болон сул
талуудыг илрүүлсэн үндэсний хэмжээний судалгаануудыг эрх бүхий байгууллагуудаас гаргасан
байдаг.
1.10 Судалгааны арга:
- Асуулга судалгаа (Хөвсгөл аймгийн монгол хэл, уран зохиолын 60 багш. Хөвсгөл аймгийн
ерөнхий боловсролын сургууль тус бүрээс асуулгад хамрагдсан.)
- Ажиглалтын
- Туршилтын
- Түүврийн
- Харьцууллын аргад тулгуурлан илтгэлээ бичлээ.
Илтгэлийн судалгааны арга зүй нь тухайн нэг асуудлыг илрүүлэх, түүнд хариулт хайхдаа
судалгааны аргуудыг хослуулан ашигласан нь судалгааны үр дүн бодитой болох давуу талтай.
1.11 Судалгааны шинэлэг тал
Суралцахуйн зорилтын анхаарал татсан тодорхой нэг сэдвийн хүрээнд ажиглалт хийж түүнийг
хэрэгжүүлэхэд танхим болон цахим сургалтын үеийн хичээл үйл ажиллагааны зохион
байгуулалт алдаа оноог харьцуулан авч үзэж. асуудлыг шийдвэрлэх цахим технологийн олон
хувилбар боломжуудыг судлан дүгнэлт гаргасан. Мөн сурагчдын алдаагүй бичих чадварыг
хөгжүүлэх арга аргачлалууд байдаг хэдий ч цахим сургалтын үеийн нөлөөлөл түүнд дэмжлэг
үзүүлэх арга аргачлал тооцсон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэ сэдвийн шинэлэг
тал юм.
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
4
ХОЁР. АСУУДАЛ ТОДОРХОЙЛОХ
2.1 Онолын хэсэг
Ард түмнийхээ оюун ухаанаар олон зууны турш боловсрон сайжирсан зөв бичих зүйн
нэгдмэл дүрэм нь утга зохиолын хэлний хэм хэмжээг тодорхойлох гол зарчим болж өгдөг.
Зөв бичих хэм хэмжээнд суралцана гэдэг зөв бичих дүрмийн дагуу зөв бичнэ гэсэн үг
бөгөөд зөв бичих хэм хэмжээг зөв бичих дүрэм, зөв бичих зүйн толь бичгээр тогтооно.
Зөв бичих дүрэм мэддэггүй, зөв бичих зүйн толь ашигладаггүй хүн сонсгол, дуудлагаар
баримжаалан бичиж, зөв бичих хэм хэмжээг зөрчин, зөв бичих дүрмийн алдаа гаргадаг.
Тухайлбал: “Явсан юм” гэдгийг “явсымаа” гэж сонссоноороо бичих тохиолдол элбэг гаргадаг.
2018 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” –ийг эрхлэн хэвлүүлж, олны хүртээл
болгосноор бид бүх нийтийн даган мөрдөх дүрэмтэй, зөв буруу бичснээ шалгах толь бичигтэй
болж байна. Гэвч өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөв бичгийн дүрмийн алдааны
талаар олон нийтийн шүүмжлэл тасралтгүй үргэлжилсээр байдаг. Энэ бүхнийг шийдвэрлэх гол
гарц бол хүүхдэд багаас нь зөв бичих дүрмийг шат дарааллаар нь мэдүүлж, зөв сэтгэх, ярих,
бичихэд сургах нь чухал юм. Энэ томоохон үүргийг монгол хэл, уран зохиолын багш нар
биелүүлж байгаа нь бахархалтай. Мөн энэ асуудлыг дан ганц монгол хэлний багш нарт
хамаатуулан орхиж болохгүй юм.
Кирил үсгийн дүрмийг төрөл зүйлд хуваан үзвэл 66 төрлийн 123 зүйлийн бүгд 189
дүрэмтэ. Үүн дээр 25 гажилтыг нэмбэл 214 дүрэмтэй болох аж. Эдгээр дүрмүүдийг судлахдаа
бага болосролын түвшинд авиа зүйн холбогдолтой дүрмийг голчлон судална. Жишээ нь:
Балархай эгшгийн гээгдэх, үл гээгдэх дүрэм, тэмдэг үсгийн дүрэм гэх мэт.
Суурь боловсролын түвшинд үг зүйн холбогдолтой дүрмийг голчлон судалдаг байна.
Тухайлбал: Тийн ялгалын нөхцлийг зөв залгах, зэрэгцүүлэн холбох ж,ч нөхцөлийг ялган бичих,
нэр, үйл үг бүтээх дагаварт холбогдох дүрэм гэх мэт.
Бүрэн дунд боловсролын түвшинд өгүүлбэр зүйн холбогдолтой дүрмийг нарийвчлан
судлах шаардлагатай байдаг. Жишээ нь: цэг тэмдгийн дүрэм, сул үгийг зөв бичих дүрэм гэх мэт.
Нас сэтгэхүйд нь тохируулаад зөв бичгийн дүрмийг үр өгөөжтэй заахдаа өнөөгийн
боловсролд үр өгөөжөө өгсөн тайлбартай дасгалын арга зэрэг сургалтын оновчтой сайн
аргуудаас сонгон хичээл сургалтдаа ашиглах нь нэн тэргүүний асуудал билээ.
БНМАУ-ын гавьяат багш Г.Рэнцэндорж “Тайлбартай дасгалын арга” гэдэг бол ямар нэг
дүрэм тодорхойлолтыг багшийн удирдлаган дор сурагчид ээлж дараалан тайлбарлаж бичих,
сонсох, харах, ярих, зэрэг эрхтнүүд нэгэн зэрэг оролцож байдаг үйл ажиллагааг хэлдэг байна.
Өсвөр насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог нь ямар нэг шинжлэх ухааны үндсийг ойлгохдоо
бодит зүйл дээр үзэж, биеэрээ олон дахин хийж, олон дахин сонссоны үр дүнд мэдлэг олж авч,
энэ нь дадал болдог. Диалектик материалист сургаал ёсоор танин мэдэхүй бол практикаас
үндэслэн үүсээд байнга хөгжиж байдаг, хөгжихдөө шууд тулж ажиглахаас хийсвэр сэтгэхүйд
шилжин орж хөгждөг байна. Иймээс багш бүр аливаа хийж байгаа ажилдаа үр бүтээлтэй,
амжилттай байхын тулд сайн аргуудыг түлхүү хэрэглэн, түүнийгээ баяжуулан хөгжүүлэх нь багш
хүний үүрэг мөн.
Боловсролын салбарт түгээмэл авч хэрэглэх болсон суралцагчийн мэдлэгийг өргөжүүлэх чиг
хандлагатай конструктивизмийн онолоор суралцагч нь дараах чадваруудыг эзэмшсэн байна.
 Асуудал шийдвэрлэх чадвар
 Харилцааны чадвар
 Ажиглалт хийх чадвар
 Практик чадвар юм.
Гэвч мэдээлэл технологийн харилцаанд тулгуурлан сургалтын үйл ажиллагаа явуулахад
багахан бэрхшээл тулгамдаж байгаа боловч түүнээс гарах гаргалгаа, ямар нөөц боломж
бололцоо байна гэдгийг судалгааны ажлаар дамжуулан судлахыг зорилоо.
2.2 Асуудал илрүүлэх судалгаа
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
5
1. Суралцагчдын “Зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар”- т дүн шинжилгээ өгөх,
хэрэгжүүлж буй арга туршлагаа солилцох
1.1 ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын эх хэлний мэдлэг, чадварыг илрүүлэх даалгавар нь эх
зохион бичихдээ зөв бичих дүрмийн алдаагүй бичих явдал юм. Тухайлбал, 2017 оны улсын
шалгалтын мэдээгээр тавдугаар анги төгсөж буй сурагч “Миний ухаарал” сэдвээр 140-160
үгтэй эх, есдүгээр ангийн сурагч “Амьтныг хайрласан минь ийм учиртай” сэдвээр 180-200 үгтэй
эх, арван хоёрдугаар ангийн сурагч уншсан эхээс сэдэвлэн гэнэн томоогүй насны ухаарал
авсан тухайгаа дүү нартаа зориулан өөрөө гарчиг сонгон өгч 250-300 үгтэй эх, арван
хоёрдугаар ангийн сурагч бүрийн өгдөг ЭНШ-ын хоёрдугаар хэсгийн даалгаварт “Өөрийгөө
хөгжүүлээрэй” сэдвээр 200-250 үгтэй эх зохион бичиж алдаагүй зөв бичих даалгаварт тодорхой
оноо авсан байна. Энэхүү даалгаврын гүйцэтгэлд нийт 20 оноо авахаас зөв бичих дүрмийн
алдаагүй бичсэн эсэхэд 4 оноог авах ёстой бөгөөд энэ нь тухайн ажлын онооны 20% -ыг эзэлж
байна.
Үүнээс харахад монгол хэлний шат шатны боловсролыг үнэлэхдээ алдаагүй бичих
чадварыг нэлээд чухалчилдаг гэж хэлж болох юм.
Төгсөх ангийн монгол хэлний улсын шалгалтын шалгуур үзүүлэлтийг харвал:
Шалгуур үзүүлэлт Авах оноо Эзлэх хувь
Сэдэв, зорилго 4 20%
Бүтэц 3 15%
Найруулга 3 15%
Үг сонголт 2 10%
Үгийн тоо 2 10%
Зөв бичих 4 20%
Бичгийн хэв 2 10%
Нийт оноо 20 100%
Зөв бичих чадвар 20% байгаа нь шалгуурын голлох үзүүлэлтүүпийн нэг болох нь харагдаж
байна. Үүнээс үндэслэн Ирээдүй сургуулийн 5,9,12-р ангийн сүүлийн 3 жилийн монгол хэлний
улсын шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж үзлээ.
Судалгааг дүгнэн үзвэл: 5, 9, 12-р ангийн эх зохион найруулах чадварын гүйцэтгэлийн 3
жилийн дундаж 77,6% байхад зөв бичих чадварын нийт гүйцэтгэлийн дундаж нь 59,4% байна.
(77,6-59,4=18,2%-аар буурсан.) Энэ нь сурагчдын зөв бичих дүрмийн мэдлэг, чадвар сул
байгааг илэрхийлж байгаа бөгөөд эх зохион бичих даалгаврын гүйцэтгэлийн оноог бууруулж
байгааг харж болно.
78
74
80
81
62
70
84
84
86
56
57
59
55
56
59
61
64
68
2017 2018 2019 2017 2018 2018 2017 2018 2019
5 9 12
5, 9, 12 АНГИЙН СУРАГЧДЫН ЭХ ЗОХИОХ ЧАДВАР
Эх зохиох чадварын гүйцэтгэл Зөв бичих чадварын гүйцэтгэл
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
6
1.2. 2017,2018,2019 оны 5,9,12-дугаар анги төгсөгчдийн улсын шалгалтын эх зохион бичих
даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж зөв бичих дүрмийн алдаатай бичдэг эсэхийг
тодруулж ихэвчлэн ямар алдаа гаргадаг болохыг илрүүлэхэд:
 Үйл үг үүсгэх –л дагаврын дүрэм
 Ялгах эгшгийн дүрэм
 Цэг, тэмдгийн дүрэм
 Балархай эгшгийн дүрэм.
 Ярианы хэллэгээр бичих зэрэг алдааг түгээмэл гаргаж байгааг монгол хэлний улсын
шалгалтын 5,9,12-дугаар ангийн бүх сурагчдын материалыг нэг бүрчлэн судалж
гаргалаа.
Сурагчид эх зохион бичихдээ зөв бичгийн дүрмийн ямар ямар алдаа гаргадгийг дараах
бичвэрүүдээс харъя.
Баримтууд:
1. Энэ сурагч явчихсан гэдэг үгийг -явцан гэж ярианы найруулгаар бичиж хэлзүйн алдаа
гаргажээ.
2. Энэ сурагч харьяалахын тийн ялгалын нөхцөлийг дутуу бичсэнээс хэлзүйн алдаа
гаргажээ.
3. Үйл үг үүсгэх Л дагаварыг буруу залгасан
5,9,12-р ангийн улсын шалгалтын материалыг харахад сурагчид шалгалт өгөхдөө яарч сандрах,
анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, зөв бичгийн дүрмийг сайн нүдэлж цээжлэхгүй, өөрийн
болгох арга барил эзэмшээгүй зэрэг учир дутагдал гаргасаар байна.
1.3 Иймээс бид шалгалтын нийт гүйцэтгэлээс нэлээдгүй оноог бууруулдаг зөв бичгийн дүрэмд
анхаарч, хүүхэд нэг бүрийг зөв бичүүлэх тал дээр анхааран ажилласнаар бага боловч үр дүнд
хүрч байна. Сурагчдыг зөв бичгийн дүрмийн алдаагүй бичүүлэхийн тулд манай сургуулийн
монгол хэлний багш нар “Бурууд нүд хурц” алдаа засах аргыг хоёр хувилбараар сүүлийн хэдэн
жил идэвхтэй ашигласнаар манай сургуулийн сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих
чадвар бага ч гэсэн ахисан түвшинтэй байгааг харж болно. Энэ арга үр дүнтэй байна.
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
7
Энэ графикаас харахад сүүлийн гурван жил ахисан байдалтай байна. Энэ аргыг бусад
сургуулийн багш нар хичээл дээрээ хэрэглэн туршвал үр дүнтэй болох нь баталж байна.
1-р хувилбар: “Бурууд нүд хурц” арга нь 3 алхамтай.
Үүнд.
56
57
59
54
56
58
60
2017 2018 2019
Зөв бичих дүрэм
5-р анги
55
56
59
52
54
56
58
60
2017 2018 2019
Зөв бичих дүрэм
9-р анги
61
64
68
55
60
65
70
2017 2018 2019
Зөв бичих дүрэм
12-р анги
№ Ташаарсан нь Сурагчийн
олсон үг
Зөв хувилбар
1. Өөдлөж Өөдөлж
2. Хугцаанд Хугацаанд
3. Чавчалгүй Чавчилгүй
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
8
 Өгөгдсөн хэсгийг анхааралтай уншиж алдаатай үгийг олох, таамаглах
 Өөрийн олсон болон таамагласан үгийг зөв хариутай харьцуулан дүгнэх.
Зөв болгон бичсэн үг бүрт холбогдох зөв бичгийн дүрмийг тайлбартай дасгалын
зарчмаар буухиа хэлбэрээр тайлбарлах.
АЖЛЫН ХУУДАС
Хэсэг тус бүрээс алдаатай бичсэн үгийг олж холбогдох зөв бичгийн дүрмийг тайлбарлах
Төрийн далбаа соёмбо тэмдэгтэй бөгөөд гал шиг өөдлөж, нар сар шиг өдөр шөнөгүй
мандан гийхийн санаа агуулсан гэдэг. Голын хоёр загас эр эмгүй энх жаргалын далайд умбаад
өнийн хугцаанд өдөржин жаргахдаа загас мэт нүд цавчалгүй сонор сэрэмжтэй байхыг сургажээ.
Олон хоногоор хурц нар шараж, хур чийг дутагдхад ган гачиг болно.
СУРАГЧДЫН ТАЙЛБАР ЖИШЭЭ
1. Холбогдох дүрмийг тайлбарлая
1. Өөдөлж: өөд+л=өөдөл 9+л=ЭЛ, эгшигт гийгүүлэгчийн
дараа заримдаг гийгүүлэгчийг эгшиггүй бичнэ. 7+9=эгшиггүй
2. Хугацаанд: Үгийн дунд ялгах эгшгийг гээхгүй.
3. Чавчилгүй: Үгийн тэргүүн үеэс хойш орсон Ж,Ч,Ш-ийн дараа
богино эгшиг бичих болвол зөвхөн “И” эгшиг бичнэ.
4.Шарж: Богино эгшиг бүхий нэг үетэй “р” гийгүүлэгчээр төссөн үгэнд зэрэгцүүлэн
холбох нөхцөлийг залгахдаа их төлөв “Ж” нөхцөлийг залгана. Мөн эгшигт гийгүүлэгчийн
дараа заримдаг гийгүүлэгчийг эгшиггүй бичнэ.7+9=эгшиггүй
5.Дутагдахад: Үйл үгийн “Х” нөхцөлийн өмнө орсон балархай эгшгийг гээхгүй.
Танхимын сургалтын үе: Эх зохион бичих даалгавар нь анги бүрд адил 20 оноотой
үүний 4 оноо нь зөв бичих дүрмийн даалгаварт оногддог. Энэ 4 оноо бага оноо биш юм. Учир
нь анги нийтийн эх зохион бичих чадварын гүйцэтгэлийн дундаж 62% байхад алдаагүй зөв
бичих чадварыг илтгэх даалгаврын гүйцэтгэл нь 48% байгаа нь тухайн сурагчийн эх зохион
бичих чадварын гүйцэтгэлийн оноог бууруулж байгаа даалгавар болж байна.
Цахим сургалтын үе: Цахим сургалтын үеийн эх зохион бичих даалгаврын гүйцэтгэл
өмнөх оны гүйцэтгэлийн дунджаас 9%-аар, зөв бичих дүрмийн гүйцэтгэлийн хувь өмнөх оны
гүйцэтгэлийн дунджаас 9,7%-аар буурсан байна. Энэ нь цахим сургалтын үед сурагчид эх
зохион найруулан бичихдээ зөв бичих дүрмийн алдаатай бичих нь өмнөх жилүүдийнхээс
ихсэж байгааг ажиглаж болох юм.
Сурагчдын зөв бичих дүрмийн алдаатай бичих байдал нь цахим сургалтын үед
танхимын сургалтын үеийнхээс нэмэгдсэн тул багш сурагчид анхаарч ажиллах, асуудлыг
шийдвэрлэх чухал шаардлага үүсчээ.
62
50.5
ЭХ зохиох чадвар Зөв бичих чадвар
2019 оны Танхимын сургалтын
үеийн гарааны шалгалтын дундаж-
5,9,12-р анги
53
40.8
2020
2020 оны Цахимын сургалтын
үеийн гарааны шалгалтын
дундаж-5,9,12-р анги
ЭХ зохиох чадвар Зөв бичих чадвар
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
9
Танхимаар хичээллэж байх үед сурагчдын зөв бичгийн дүрмийн алдааг “бурууд нүд
хурц” гэх мэт аргаар бага багаар засах гарцыг олоод ажиллаж байсан бол цахим сургалт руу
шилжсэнээр өмнө хэрэгжүүлж байсан аргууд маань зогсонги байдалд орж, зөв бичгийн
алдаагүй бичих чадварыг хөгжүүлэхэд асуудал гарч байгаа нь ажиглагдаж байна. Иймээс багш
бид цаг үеийн байдлаас шалтгаалан нэн даруй хүүхдэд үр өгөөжтэй шинэлэг аргыг цахим
сургалтанд бий болгох хэрэгцээ үүссэн байна.
3.Цахим сургалтын үед монгол хэлний багш нарын ашигладаг хэрэглээний программууд
нь зөв бичих дүрмийн алдааг илрүүлэх, засах, үнэлэхэд хэр тохиромжтой болохыг
тодорхойлох, гарц гаргалгаа олох
- Хөвсгөл аймгийн Монгол хэлний 50 багшаас судалгаа авахад (Хөвсгөл аймгийн харьяат
сургууль тус бүрээс асуулгад хамрагдсан):
1.Цахим сургалтын үед ихэвчлэн ямар программ ашиглан хичээл сургалтын үйл ажиллагааг
зохион байгуулдаг вэ? гэсэн асуулт судалгаанд хамгийн олон давтагдсан хариулт бол
- Zoom
- Google meet
- Camtasia studio
- Classroom гэсэн хариултуудыг ирүүлжээ.
2.Дээрх программыг ашиглаад сурагчдын зөв бичгийн дүрмийн алдаагүй бичих чадварыг
ахиулахад ямар боломж байна вэ? гэсэн асуултад:
Манай багш нар дээрх программуудыг ашиглаж сурагчидтай өдөр бүр холбогдож байгаа ч
дээрх программууд нь зөв бичгийн дүрмийн алдааг шалгаж, сайжруулахад төдийлөн үр дүнтэй
биш байна гэж хариулсан болно.
Дээрх программууд давуу болон сул талтай байна.
Үр дүнтэй биш байгаа нь дараах зүйлүүдээс шалтгаалж байна.
 Багш хичээл ордог ангийн сурагчдын гэрийн даалгавар, хичээлийн тэмдэглэлийг сурагч
нэг бүрээс зурган хэлбэрээр хүлээн авч, засаж шалгахад маш их цаг зарцуулах
 Сурагчдын илгээсэн зураг бүдэг, чанарын шаардлага хангахгүй байх
 Сурагчидтайгаа цахимаар холбогддог ч амьд харилцаа үүсэхгүй байх.
 Цахим сургалтад бүх сурагч хамрагдах бололцоо хомс байх. /Хөдөө сумын хүүхдүүд/
 Цахимаар зөв бичих дүрмийн алдааг засах, үнэлэх боломж бага.
 Цахим үнэлгээний программууд нь ихэвчлэн тестийн болон богино хариултын
сонголтуудтай байгаа нь учир дутагдалтай байгаа бөгөөд бидний эрж хайж байгаа зөв
бичих дүрмийн алдааг засах, өргөн хүрээтэй ажиллах боломж хомс байна.
2.3 Судалгааны дүгнэлт
Утга төгс эх найруулан бичихийн тулд зөв бичих дүрмийн алдаагүй бичих нь хамгийн
чухал алхам гэдгийг баталж, сурагчдад энэ чадвар дутмаг байгааг харьцуулсан ажиглалт болон
туршилтын судалгаагаар нотоллоо. Мөн хөвсгөл аймгийн монгол хэлний багш нарын цахим
сургалтын үед ихэвчлэн ашигладаг программуудыг илрүүлж энэ нь зөв бичих дүрмийн алдаагүй
бичих чадварыг дээшлүүлж буй эсэхэд үнэлгээ өглөө. Танхимын сургалтын үед тулгардаг
асуудал цахим сургалтын үед хэрхэн өөрчлөгдөж ямар үр дүнд хүрч байгааг илрүүлж цахим
сургалтаар хичээллэх нь сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадварыг төдийлөн
хөгжүүлж чадахгүй байгааг баталж чадсанаар судалгааны ажлын эхэнд дэвшүүлсэн зорилго,
зорилтондоо хүрлээ.
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
10
ГУРАВ. АСУУДАЛ ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ
3.1 Бодлогын хувилбар, шийдлүүд:
Сурагчдын зөв бичгийн дүрмийн алдааг илрүүлэх, үнэлэхэд ашиглаж болох программ
хангамжуудыг судалж давуу болон сул талуудыг тодорхойллоо:
Хичээл сургалтыг зохион байгуулах боломжтой программууд:
1. Google meet – Зайнаас хичээлийн үйл ажиллагааг явуулах боломжтойгоороо давуу
талтай ч багш сурагчийн амвд харилцаа үүсдэггүй.
2. Zoom - Зайнаас хичээлийн үйл ажиллагааг явуулах боломжтойгоороо давуу талтай ч
багш сурагчийн амвд харилцаа үүсдэггүй.
3. Powtoon – Хичээлийг сонирхолтой хөдөлгөөнтэй хэлбэрээр бэлтгэн бичлэг хэлбэрээр
хадгалж болох давуу талтай.
4. Apowersoft – Дэлгэцээ бичин дуу дүрс оруулж видео хичээл блэтгэж болно.
5. Camtasia – Цахим хичээл бэлтгэн дуу дүрс оруулах гэх мэт өргөн сонголттой.
6. Bandicom – Дэлгэцээ бичих дуу дүрс оруулах боломжтой.
7. Whiteboard – Цахим орчинд ажиллах бөгөөд сурагч бүр өөрийн гэсэн цагаан самбар дээр
ажиллаж багш хяналт тавина. Утсаар холбогдох боломжтой бөгөөд 6-8-р ангийнхны
сонирхол хэрэгцээнд илүү тохирсон.
8. Storyjumper – Цахим ном бэлтгэх бөгөөд зөв бичих дүрмийн тухайд сурагчид залхах,
уйдах нь хурдан байдаг тул цахим ном бэлтгэн өгвөл сонирхол, сэдлийг нь төрүүлэх
давуу талтай.
9. 3d pageflip – 3d цахим ном бэлтгэх боломжтой.
Үнэлгээний программууд:
1. Google form – Цахим орчинд тест, асуултын шалгат авч болно.
2. Peardeck – Хичээлийн явцад хүүхдүүд багшийн бэлдсэн асуулт даалгаварт хариулах ба
үр дүн нь шууд нийтэд харагдана
3. Edpuzzle – Энэ программ нь багш өөрийнхөө дуу хоолой оруулаад цээж бичиг авах, тест
болон хариулт авах боломжтой.
4. Google extention – Асуулт нь өөрөө дуугаа бичүүлэх, сонгох даалгавар оруулах, задгай
даалгавар оруулах зэрэг байна.
5. Socrative – Богино хугацаанд асуулт болон тестийн шалгалт авах боломжтой.
Гар утасны аппликейшн
1. Чимэгэ гар - Яриаг хөрвүүлж текст болгодог бөгөөд зөв бичгийн дүрмийн алдаа
гаргадаггүй учир сурагчид гар утасны энгийн хэрэглээ зурвас явуулах үедээ ч алдаагүй
бичих боломжтой.
3.2 Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөлт, санаа:
 Edpuzzle.com : Энэ программ нь багш өөрийнхөө дуу хоолой оруулаад цээж бичиг авах,
тест болон хариулт авах боломжтой. Багшийн ажлыг хөнгөвчлөх, хүүхдүүдтэйгээ шууд
харилцах боломжийг нэмэгдүүлж байна.
 Алдааг шалгагч: Энэ нь ахлах ангийн сурагчдын хувьд тохиромжтой бөгөөд богино
хугацаанд алдаатай үгээ засах боломжийг олгодог.
 White board: Цагаан самбар нь дунд ангийн хүүхдүүд илүү сонирхолтой бөгөөд ухаалаг
утсыг ашиглах бүрэн боломжтой. Багш нь хүүхдүүдийн цагаан самбарт бичсэн үгийг
засах, үнэлэх, тайлбарлах, хариу илгээх боломжтой.
 Чимэгэ гар: Яриаг хөрвүүлж текст болгодог бөгөөд зөв бичгийн дүрмийн алдаа
гаргадаггүй учир сурагчид гар утасны энгийн хэрэглээ зурвас явуулах үедээ ч алдаагүй
бичих боломжтой.
 Google extention – Асуулт нь өөрөө дуугаа бичүүлэх, сонгох даалгавар оруулах, задгай
даалгавар оруулах зэрэг байна. Дуугаа оруулан цээж бичгийн шалгалт авах давуу
талтай.
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
11
ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
Танхимын сургалтын үед явуулж байсан аргууд маань тодорхой хугацааны турш бага
багаар ахиж, сурагчдад үр өгөөжөө өгч байсан хэдий ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан
цахим сургалтын үйл ажиллагаанд шилжсэнээр эдгээр аргуудыг цаашид явуулахад хүндрэл
үүссэн. Учир нь эдгээр аргууд нь цахим сургалтын үед тохиромжгүй учраас өөр арга зам хайх,
олох хэрэгцээ үүсэж байна. Edpuzzle.com, алдааг шалгагч, white board гэх мэт цахим сургалтад
түшиглэсэн программуудыг суралцан хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглах нь
оновчтой байж болох юм.. Иймээс цахим сургалтын үед сурагчдын алдаагүй зөв бичих
чадварыг хөгжүүлэхэд илүү тохирсон арга зүй зайлшгүй шаардлагатай байна.
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
12
ТАВ. НОМ ЗҮЙ , АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
1. 6-12-дугаар ангийн монгол хэлний сурах бичиг
2. “Орчин цагийн монгол хэл” УБ хот, 2008 он
3. “Эх хэлний товчоо” УБ хот, 2019 он
4. Сургалтын хөтөлбөр, УБ хот, 2019 он Бага, суурь, бүрэн дунд
5. Суралцахуйн удирдамж, УБ хот, 2019 он
6. “Орчин цагийн монгол хэл”, УБ, 2008 он, Ц.Өнөрбаян нар.
7. “Монгол хэлний зөв бичих дүрэм ба дасгал даалгавар”, УБ, 2020 он, МУБИС-ийн багш Н.
Даваасүрэн, Хобби сургуулийн багш Б. Энхчимэг.
8. “Тайлбартай дасгалын арга 50 жил”, УБ, 2016 он, Ш. Жагдал, Ц. Дашзэвэг.

Mais conteúdo relacionado

Semelhante a Ирээдүй МХУЗ ЗАН

мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрмхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 
Aaya tailan 2011
Aaya tailan 2011Aaya tailan 2011
Aaya tailan 2011Ajaa123
 
Монгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйМонгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйGe Go
 
Eh helnii hereglee
Eh helnii heregleeEh helnii hereglee
Eh helnii heregleeGe Go
 
Eh helnii hereglee
Eh helnii heregleeEh helnii hereglee
Eh helnii heregleeGe Go
 
Presentation
PresentationPresentation
Presentationtsewegmed
 
сурагчдын шалгалтанд хийсэн дүн шинжилгээ
сурагчдын шалгалтанд хийсэн дүн шинжилгээсурагчдын шалгалтанд хийсэн дүн шинжилгээ
сурагчдын шалгалтанд хийсэн дүн шинжилгээhoianseku
 
хоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах аргахоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах аргаOtgonzaya Maagshin
 
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах ньхүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах ньTand amjilt Husie
 
монгол хэлний найруулгазүй 1
монгол хэлний найруулгазүй 1монгол хэлний найруулгазүй 1
монгол хэлний найруулгазүй 1oyunaadorj
 
мх 1 хөтөлбөр
мх 1 хөтөлбөрмх 1 хөтөлбөр
мх 1 хөтөлбөрAviraa Avirmed
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаарTumurOchirGantumur
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтZaya80
 

Semelhante a Ирээдүй МХУЗ ЗАН (20)

мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрмхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
Aaya tailan 2011
Aaya tailan 2011Aaya tailan 2011
Aaya tailan 2011
 
Монгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйМонгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүй
 
Eh helnii hereglee
Eh helnii heregleeEh helnii hereglee
Eh helnii hereglee
 
Eh helnii hereglee
Eh helnii heregleeEh helnii hereglee
Eh helnii hereglee
 
Ugiin Utga
Ugiin UtgaUgiin Utga
Ugiin Utga
 
Presentation
PresentationPresentation
Presentation
 
сурагчдын шалгалтанд хийсэн дүн шинжилгээ
сурагчдын шалгалтанд хийсэн дүн шинжилгээсурагчдын шалгалтанд хийсэн дүн шинжилгээ
сурагчдын шалгалтанд хийсэн дүн шинжилгээ
 
Mgl 7
Mgl 7Mgl 7
Mgl 7
 
хоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах аргахоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах арга
 
ЭДЦС Бага 3-н О
ЭДЦС Бага 3-н ОЭДЦС Бага 3-н О
ЭДЦС Бага 3-н О
 
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах ньхүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
монгол хэлний найруулгазүй 1
монгол хэлний найруулгазүй 1монгол хэлний найруулгазүй 1
монгол хэлний найруулгазүй 1
 
Лекц №1
Лекц №1Лекц №1
Лекц №1
 
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
 
мх 1 хөтөлбөр
мх 1 хөтөлбөрмх 1 хөтөлбөр
мх 1 хөтөлбөр
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 

Mais de БШУ-ны газар Хөвсгөл

ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг БШУ-ны газар Хөвсгөл
 

Mais de БШУ-ны газар Хөвсгөл (20)

Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdfИх-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
 
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdfAlag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
 
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdfСАЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
 
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
Мөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdfМөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdf
 
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptxДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
 
ЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.ОюунжаргалЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.Оюунжаргал
 
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.ОюунЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
 
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.БаднаагаравЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
 
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.ДэлгэрмааТитэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
 
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
 
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэгМөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
 
Мөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэгМөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэг
 
Сод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБССод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБС
 
Цэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББЦэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББ
 
Мөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэгМөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэг
 
Бүрэнхаан БС
Бүрэнхаан БСБүрэнхаан БС
Бүрэнхаан БС
 
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, ЦогтгэрэлТитэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
 
ЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.БаднаагаравЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.Баднаагарав
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
 

Ирээдүй МХУЗ ЗАН

  • 1. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБ-ын “Ирээдүй XXI зуун” сургууль “БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН” “БАГШ, АЖИЛТНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ” СУДАЛГААНЫ АЖЛЫН НЭР Суралцагчид зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар эзэмшихэд танхимын болон цахим сургалтын нөлөөлөл БАГШ, АЖИЛТНЫ НЭР ГХГС-тай ЕБ-ын “Ирээдүй XXI зуун” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш: Г.Гэрэлмаа, П.Мөнгөнбаясгалан, Д.Хишигжаргал, Б.Чинзориг, Н.Батцэцэг Мөрөн сум 2021.01.15
  • 2. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 2 НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА 1.1 Хураангуй : Бидний ажлын зорилго нь бүхий л цаг үед яригдсаар байдаг сурагчдын зөв бичих дүрмийн алдаатай бичдэг байдлыг танхимын ба цахим сургалтын үед хэрхэн өөрчлөгдөж байгаад дүн шинжилгээ хийж, цахим сургалтын үед хэрэгжүүлж болох шинэлэг арга зүй, боломжит программыг илрүүлж, сургалтад нэвтрүүлэх боломжийг судалж үзлээ. 1.2 Түлхүүр үг : Зөв бичих дүрэм, алдаагүй бичих чадвар , танхимын ба цахим сургалт, программ. 1.3 Сэдэв сонгосон үндэслэл : - Сурагчид 1-5-р ангид суралцах хугацаандаа 1113 цагийн, 6-9-дүгээр ангид 264 цагийн, 10-12-дугаар ангид 99 цагийн, нийт суралцах хугацаандаа 1476 цагийн монгол хэлний хичээл судалдаг бөгөөд энэ цаг хугацааны нэлээд хэсгийг өдрийн тэмдэглэл, аян замын тэмдэглэл, захидал, намтар, өргөдөл, илтгэл, эсээ бичих гэх мэт өөрийн ирээдүйн амьдралд хэрэг болох олон төрлийн найруулгаар зөв сайхан алдаагүй бичиж сурахад зарцуулдаг. Сурагчдын монгол хэл хичээлийн мэдлэг, чадварыг шат шатанд үнэлэхдээ дээрх бичлэгийн төрлүүдийн аль нэгээр хэр зэрэг сайн найруулгатай, зөв алдаагүй бичиж байна вэ? гэдгээр нь үнэлдэг. - Мөн цахим сургалтын үед буюу цахим хэрэглээг илүүтэй ашиглаж байгаа өнөөгийн нөхцөл байдлын үед сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар сул байгааг харж болохоор байгаа бөгөөд энд цахим сургалт хэрхэн нөлөөлж буй нь сонирхол татаж байна. - Цахим хэрэглээний үед сурагчид зөв бичгийн дүрмийн алдаа маш их гаргаж байгаа нь ихээр ажиглагдаж байна. 1.4 Судалгааны зорилго: Сургалтын хөтөлбөр дэх сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадварт танхимын болон цахим сургалт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох. 1.5 Судалгааны зорилт: • Суралцагчдын “Зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар”- т дүн шинжилгээ өгөх, Манай сургуулийн 2017,2018,2019 оны 5,9,12-дугаар анги төгсөгчдийн улсын шалгалтын эх зохион бичих даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, ихэвчлэн зөв бичгийн дүрмийн ямар алдааг гаргаж байгааг илрүүлэх • Танхимын болон цахим сургалтын үеийн хичээл сургалтын байдал сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадварт хэрхэн нөлөөлж буйг ажиглах, • Цахим сургалтын үед монгол хэлний багш нарын ашигладаг хэрэглээний программууд нь зөв бичих дүрмийн алдааг илрүүлэх, засах, үнэлэхэд хэр тохиромжтой болохыг тодорхойлох, гарц гаргалгаа олох 1.6 Судалгааны обьект: Хөвсгөл аймгийн монгол хэл уран зохиолын багш нар, 2017, 2018, 2019 онд 5, 9, 12-р анги төгссөн Ирээдүй сургуулийн сурагчид, 2020 онд гарааны үнэлгээ өгсөн Ирээдүй сургуулийн 5, 9, 12-р ангийн сурагчид. 1.7 Судлах зүйл: Сурагчдын алдаагүй зөв бичих чадвар болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс. 1.8 Судалгааны таамаглал : Сурагчдын зөв бичгийн дүрмийн алдаа цахим сургалтын үед ихсэх хандлагатай байж болох юм. Нөгөө талаас багш нарын ашигладаг Zoom, Google meet, Camtasia studio,
  • 3. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 3 Classroom гэх мэт программууд нь сурагчдын зөв бичих дүрмийн алдааг засан сайжруулахад төдийлөн сайн нөлөөлж чадахгүй байж болзошгүй юм. 1.9 Судлагдсан байдал: Танхим болон цахим сургалтын үеийн хичээл сургалтын үйл ажиллагааны давуу болон сул талуудыг илрүүлсэн үндэсний хэмжээний судалгаануудыг эрх бүхий байгууллагуудаас гаргасан байдаг. 1.10 Судалгааны арга: - Асуулга судалгаа (Хөвсгөл аймгийн монгол хэл, уран зохиолын 60 багш. Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургууль тус бүрээс асуулгад хамрагдсан.) - Ажиглалтын - Туршилтын - Түүврийн - Харьцууллын аргад тулгуурлан илтгэлээ бичлээ. Илтгэлийн судалгааны арга зүй нь тухайн нэг асуудлыг илрүүлэх, түүнд хариулт хайхдаа судалгааны аргуудыг хослуулан ашигласан нь судалгааны үр дүн бодитой болох давуу талтай. 1.11 Судалгааны шинэлэг тал Суралцахуйн зорилтын анхаарал татсан тодорхой нэг сэдвийн хүрээнд ажиглалт хийж түүнийг хэрэгжүүлэхэд танхим болон цахим сургалтын үеийн хичээл үйл ажиллагааны зохион байгуулалт алдаа оноог харьцуулан авч үзэж. асуудлыг шийдвэрлэх цахим технологийн олон хувилбар боломжуудыг судлан дүгнэлт гаргасан. Мөн сурагчдын алдаагүй бичих чадварыг хөгжүүлэх арга аргачлалууд байдаг хэдий ч цахим сургалтын үеийн нөлөөлөл түүнд дэмжлэг үзүүлэх арга аргачлал тооцсон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэ сэдвийн шинэлэг тал юм.
  • 4. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 4 ХОЁР. АСУУДАЛ ТОДОРХОЙЛОХ 2.1 Онолын хэсэг Ард түмнийхээ оюун ухаанаар олон зууны турш боловсрон сайжирсан зөв бичих зүйн нэгдмэл дүрэм нь утга зохиолын хэлний хэм хэмжээг тодорхойлох гол зарчим болж өгдөг. Зөв бичих хэм хэмжээнд суралцана гэдэг зөв бичих дүрмийн дагуу зөв бичнэ гэсэн үг бөгөөд зөв бичих хэм хэмжээг зөв бичих дүрэм, зөв бичих зүйн толь бичгээр тогтооно. Зөв бичих дүрэм мэддэггүй, зөв бичих зүйн толь ашигладаггүй хүн сонсгол, дуудлагаар баримжаалан бичиж, зөв бичих хэм хэмжээг зөрчин, зөв бичих дүрмийн алдаа гаргадаг. Тухайлбал: “Явсан юм” гэдгийг “явсымаа” гэж сонссоноороо бичих тохиолдол элбэг гаргадаг. 2018 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” –ийг эрхлэн хэвлүүлж, олны хүртээл болгосноор бид бүх нийтийн даган мөрдөх дүрэмтэй, зөв буруу бичснээ шалгах толь бичигтэй болж байна. Гэвч өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөв бичгийн дүрмийн алдааны талаар олон нийтийн шүүмжлэл тасралтгүй үргэлжилсээр байдаг. Энэ бүхнийг шийдвэрлэх гол гарц бол хүүхдэд багаас нь зөв бичих дүрмийг шат дарааллаар нь мэдүүлж, зөв сэтгэх, ярих, бичихэд сургах нь чухал юм. Энэ томоохон үүргийг монгол хэл, уран зохиолын багш нар биелүүлж байгаа нь бахархалтай. Мөн энэ асуудлыг дан ганц монгол хэлний багш нарт хамаатуулан орхиж болохгүй юм. Кирил үсгийн дүрмийг төрөл зүйлд хуваан үзвэл 66 төрлийн 123 зүйлийн бүгд 189 дүрэмтэ. Үүн дээр 25 гажилтыг нэмбэл 214 дүрэмтэй болох аж. Эдгээр дүрмүүдийг судлахдаа бага болосролын түвшинд авиа зүйн холбогдолтой дүрмийг голчлон судална. Жишээ нь: Балархай эгшгийн гээгдэх, үл гээгдэх дүрэм, тэмдэг үсгийн дүрэм гэх мэт. Суурь боловсролын түвшинд үг зүйн холбогдолтой дүрмийг голчлон судалдаг байна. Тухайлбал: Тийн ялгалын нөхцлийг зөв залгах, зэрэгцүүлэн холбох ж,ч нөхцөлийг ялган бичих, нэр, үйл үг бүтээх дагаварт холбогдох дүрэм гэх мэт. Бүрэн дунд боловсролын түвшинд өгүүлбэр зүйн холбогдолтой дүрмийг нарийвчлан судлах шаардлагатай байдаг. Жишээ нь: цэг тэмдгийн дүрэм, сул үгийг зөв бичих дүрэм гэх мэт. Нас сэтгэхүйд нь тохируулаад зөв бичгийн дүрмийг үр өгөөжтэй заахдаа өнөөгийн боловсролд үр өгөөжөө өгсөн тайлбартай дасгалын арга зэрэг сургалтын оновчтой сайн аргуудаас сонгон хичээл сургалтдаа ашиглах нь нэн тэргүүний асуудал билээ. БНМАУ-ын гавьяат багш Г.Рэнцэндорж “Тайлбартай дасгалын арга” гэдэг бол ямар нэг дүрэм тодорхойлолтыг багшийн удирдлаган дор сурагчид ээлж дараалан тайлбарлаж бичих, сонсох, харах, ярих, зэрэг эрхтнүүд нэгэн зэрэг оролцож байдаг үйл ажиллагааг хэлдэг байна. Өсвөр насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог нь ямар нэг шинжлэх ухааны үндсийг ойлгохдоо бодит зүйл дээр үзэж, биеэрээ олон дахин хийж, олон дахин сонссоны үр дүнд мэдлэг олж авч, энэ нь дадал болдог. Диалектик материалист сургаал ёсоор танин мэдэхүй бол практикаас үндэслэн үүсээд байнга хөгжиж байдаг, хөгжихдөө шууд тулж ажиглахаас хийсвэр сэтгэхүйд шилжин орж хөгждөг байна. Иймээс багш бүр аливаа хийж байгаа ажилдаа үр бүтээлтэй, амжилттай байхын тулд сайн аргуудыг түлхүү хэрэглэн, түүнийгээ баяжуулан хөгжүүлэх нь багш хүний үүрэг мөн. Боловсролын салбарт түгээмэл авч хэрэглэх болсон суралцагчийн мэдлэгийг өргөжүүлэх чиг хандлагатай конструктивизмийн онолоор суралцагч нь дараах чадваруудыг эзэмшсэн байна.  Асуудал шийдвэрлэх чадвар  Харилцааны чадвар  Ажиглалт хийх чадвар  Практик чадвар юм. Гэвч мэдээлэл технологийн харилцаанд тулгуурлан сургалтын үйл ажиллагаа явуулахад багахан бэрхшээл тулгамдаж байгаа боловч түүнээс гарах гаргалгаа, ямар нөөц боломж бололцоо байна гэдгийг судалгааны ажлаар дамжуулан судлахыг зорилоо. 2.2 Асуудал илрүүлэх судалгаа
  • 5. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 5 1. Суралцагчдын “Зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар”- т дүн шинжилгээ өгөх, хэрэгжүүлж буй арга туршлагаа солилцох 1.1 ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын эх хэлний мэдлэг, чадварыг илрүүлэх даалгавар нь эх зохион бичихдээ зөв бичих дүрмийн алдаагүй бичих явдал юм. Тухайлбал, 2017 оны улсын шалгалтын мэдээгээр тавдугаар анги төгсөж буй сурагч “Миний ухаарал” сэдвээр 140-160 үгтэй эх, есдүгээр ангийн сурагч “Амьтныг хайрласан минь ийм учиртай” сэдвээр 180-200 үгтэй эх, арван хоёрдугаар ангийн сурагч уншсан эхээс сэдэвлэн гэнэн томоогүй насны ухаарал авсан тухайгаа дүү нартаа зориулан өөрөө гарчиг сонгон өгч 250-300 үгтэй эх, арван хоёрдугаар ангийн сурагч бүрийн өгдөг ЭНШ-ын хоёрдугаар хэсгийн даалгаварт “Өөрийгөө хөгжүүлээрэй” сэдвээр 200-250 үгтэй эх зохион бичиж алдаагүй зөв бичих даалгаварт тодорхой оноо авсан байна. Энэхүү даалгаврын гүйцэтгэлд нийт 20 оноо авахаас зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн эсэхэд 4 оноог авах ёстой бөгөөд энэ нь тухайн ажлын онооны 20% -ыг эзэлж байна. Үүнээс харахад монгол хэлний шат шатны боловсролыг үнэлэхдээ алдаагүй бичих чадварыг нэлээд чухалчилдаг гэж хэлж болох юм. Төгсөх ангийн монгол хэлний улсын шалгалтын шалгуур үзүүлэлтийг харвал: Шалгуур үзүүлэлт Авах оноо Эзлэх хувь Сэдэв, зорилго 4 20% Бүтэц 3 15% Найруулга 3 15% Үг сонголт 2 10% Үгийн тоо 2 10% Зөв бичих 4 20% Бичгийн хэв 2 10% Нийт оноо 20 100% Зөв бичих чадвар 20% байгаа нь шалгуурын голлох үзүүлэлтүүпийн нэг болох нь харагдаж байна. Үүнээс үндэслэн Ирээдүй сургуулийн 5,9,12-р ангийн сүүлийн 3 жилийн монгол хэлний улсын шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж үзлээ. Судалгааг дүгнэн үзвэл: 5, 9, 12-р ангийн эх зохион найруулах чадварын гүйцэтгэлийн 3 жилийн дундаж 77,6% байхад зөв бичих чадварын нийт гүйцэтгэлийн дундаж нь 59,4% байна. (77,6-59,4=18,2%-аар буурсан.) Энэ нь сурагчдын зөв бичих дүрмийн мэдлэг, чадвар сул байгааг илэрхийлж байгаа бөгөөд эх зохион бичих даалгаврын гүйцэтгэлийн оноог бууруулж байгааг харж болно. 78 74 80 81 62 70 84 84 86 56 57 59 55 56 59 61 64 68 2017 2018 2019 2017 2018 2018 2017 2018 2019 5 9 12 5, 9, 12 АНГИЙН СУРАГЧДЫН ЭХ ЗОХИОХ ЧАДВАР Эх зохиох чадварын гүйцэтгэл Зөв бичих чадварын гүйцэтгэл
  • 6. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 6 1.2. 2017,2018,2019 оны 5,9,12-дугаар анги төгсөгчдийн улсын шалгалтын эх зохион бичих даалгаврын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж зөв бичих дүрмийн алдаатай бичдэг эсэхийг тодруулж ихэвчлэн ямар алдаа гаргадаг болохыг илрүүлэхэд:  Үйл үг үүсгэх –л дагаврын дүрэм  Ялгах эгшгийн дүрэм  Цэг, тэмдгийн дүрэм  Балархай эгшгийн дүрэм.  Ярианы хэллэгээр бичих зэрэг алдааг түгээмэл гаргаж байгааг монгол хэлний улсын шалгалтын 5,9,12-дугаар ангийн бүх сурагчдын материалыг нэг бүрчлэн судалж гаргалаа. Сурагчид эх зохион бичихдээ зөв бичгийн дүрмийн ямар ямар алдаа гаргадгийг дараах бичвэрүүдээс харъя. Баримтууд: 1. Энэ сурагч явчихсан гэдэг үгийг -явцан гэж ярианы найруулгаар бичиж хэлзүйн алдаа гаргажээ. 2. Энэ сурагч харьяалахын тийн ялгалын нөхцөлийг дутуу бичсэнээс хэлзүйн алдаа гаргажээ. 3. Үйл үг үүсгэх Л дагаварыг буруу залгасан 5,9,12-р ангийн улсын шалгалтын материалыг харахад сурагчид шалгалт өгөхдөө яарч сандрах, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, зөв бичгийн дүрмийг сайн нүдэлж цээжлэхгүй, өөрийн болгох арга барил эзэмшээгүй зэрэг учир дутагдал гаргасаар байна. 1.3 Иймээс бид шалгалтын нийт гүйцэтгэлээс нэлээдгүй оноог бууруулдаг зөв бичгийн дүрэмд анхаарч, хүүхэд нэг бүрийг зөв бичүүлэх тал дээр анхааран ажилласнаар бага боловч үр дүнд хүрч байна. Сурагчдыг зөв бичгийн дүрмийн алдаагүй бичүүлэхийн тулд манай сургуулийн монгол хэлний багш нар “Бурууд нүд хурц” алдаа засах аргыг хоёр хувилбараар сүүлийн хэдэн жил идэвхтэй ашигласнаар манай сургуулийн сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадвар бага ч гэсэн ахисан түвшинтэй байгааг харж болно. Энэ арга үр дүнтэй байна.
  • 7. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 7 Энэ графикаас харахад сүүлийн гурван жил ахисан байдалтай байна. Энэ аргыг бусад сургуулийн багш нар хичээл дээрээ хэрэглэн туршвал үр дүнтэй болох нь баталж байна. 1-р хувилбар: “Бурууд нүд хурц” арга нь 3 алхамтай. Үүнд. 56 57 59 54 56 58 60 2017 2018 2019 Зөв бичих дүрэм 5-р анги 55 56 59 52 54 56 58 60 2017 2018 2019 Зөв бичих дүрэм 9-р анги 61 64 68 55 60 65 70 2017 2018 2019 Зөв бичих дүрэм 12-р анги № Ташаарсан нь Сурагчийн олсон үг Зөв хувилбар 1. Өөдлөж Өөдөлж 2. Хугцаанд Хугацаанд 3. Чавчалгүй Чавчилгүй
  • 8. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 8  Өгөгдсөн хэсгийг анхааралтай уншиж алдаатай үгийг олох, таамаглах  Өөрийн олсон болон таамагласан үгийг зөв хариутай харьцуулан дүгнэх. Зөв болгон бичсэн үг бүрт холбогдох зөв бичгийн дүрмийг тайлбартай дасгалын зарчмаар буухиа хэлбэрээр тайлбарлах. АЖЛЫН ХУУДАС Хэсэг тус бүрээс алдаатай бичсэн үгийг олж холбогдох зөв бичгийн дүрмийг тайлбарлах Төрийн далбаа соёмбо тэмдэгтэй бөгөөд гал шиг өөдлөж, нар сар шиг өдөр шөнөгүй мандан гийхийн санаа агуулсан гэдэг. Голын хоёр загас эр эмгүй энх жаргалын далайд умбаад өнийн хугцаанд өдөржин жаргахдаа загас мэт нүд цавчалгүй сонор сэрэмжтэй байхыг сургажээ. Олон хоногоор хурц нар шараж, хур чийг дутагдхад ган гачиг болно. СУРАГЧДЫН ТАЙЛБАР ЖИШЭЭ 1. Холбогдох дүрмийг тайлбарлая 1. Өөдөлж: өөд+л=өөдөл 9+л=ЭЛ, эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгчийг эгшиггүй бичнэ. 7+9=эгшиггүй 2. Хугацаанд: Үгийн дунд ялгах эгшгийг гээхгүй. 3. Чавчилгүй: Үгийн тэргүүн үеэс хойш орсон Ж,Ч,Ш-ийн дараа богино эгшиг бичих болвол зөвхөн “И” эгшиг бичнэ. 4.Шарж: Богино эгшиг бүхий нэг үетэй “р” гийгүүлэгчээр төссөн үгэнд зэрэгцүүлэн холбох нөхцөлийг залгахдаа их төлөв “Ж” нөхцөлийг залгана. Мөн эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгчийг эгшиггүй бичнэ.7+9=эгшиггүй 5.Дутагдахад: Үйл үгийн “Х” нөхцөлийн өмнө орсон балархай эгшгийг гээхгүй. Танхимын сургалтын үе: Эх зохион бичих даалгавар нь анги бүрд адил 20 оноотой үүний 4 оноо нь зөв бичих дүрмийн даалгаварт оногддог. Энэ 4 оноо бага оноо биш юм. Учир нь анги нийтийн эх зохион бичих чадварын гүйцэтгэлийн дундаж 62% байхад алдаагүй зөв бичих чадварыг илтгэх даалгаврын гүйцэтгэл нь 48% байгаа нь тухайн сурагчийн эх зохион бичих чадварын гүйцэтгэлийн оноог бууруулж байгаа даалгавар болж байна. Цахим сургалтын үе: Цахим сургалтын үеийн эх зохион бичих даалгаврын гүйцэтгэл өмнөх оны гүйцэтгэлийн дунджаас 9%-аар, зөв бичих дүрмийн гүйцэтгэлийн хувь өмнөх оны гүйцэтгэлийн дунджаас 9,7%-аар буурсан байна. Энэ нь цахим сургалтын үед сурагчид эх зохион найруулан бичихдээ зөв бичих дүрмийн алдаатай бичих нь өмнөх жилүүдийнхээс ихсэж байгааг ажиглаж болох юм. Сурагчдын зөв бичих дүрмийн алдаатай бичих байдал нь цахим сургалтын үед танхимын сургалтын үеийнхээс нэмэгдсэн тул багш сурагчид анхаарч ажиллах, асуудлыг шийдвэрлэх чухал шаардлага үүсчээ. 62 50.5 ЭХ зохиох чадвар Зөв бичих чадвар 2019 оны Танхимын сургалтын үеийн гарааны шалгалтын дундаж- 5,9,12-р анги 53 40.8 2020 2020 оны Цахимын сургалтын үеийн гарааны шалгалтын дундаж-5,9,12-р анги ЭХ зохиох чадвар Зөв бичих чадвар
  • 9. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 9 Танхимаар хичээллэж байх үед сурагчдын зөв бичгийн дүрмийн алдааг “бурууд нүд хурц” гэх мэт аргаар бага багаар засах гарцыг олоод ажиллаж байсан бол цахим сургалт руу шилжсэнээр өмнө хэрэгжүүлж байсан аргууд маань зогсонги байдалд орж, зөв бичгийн алдаагүй бичих чадварыг хөгжүүлэхэд асуудал гарч байгаа нь ажиглагдаж байна. Иймээс багш бид цаг үеийн байдлаас шалтгаалан нэн даруй хүүхдэд үр өгөөжтэй шинэлэг аргыг цахим сургалтанд бий болгох хэрэгцээ үүссэн байна. 3.Цахим сургалтын үед монгол хэлний багш нарын ашигладаг хэрэглээний программууд нь зөв бичих дүрмийн алдааг илрүүлэх, засах, үнэлэхэд хэр тохиромжтой болохыг тодорхойлох, гарц гаргалгаа олох - Хөвсгөл аймгийн Монгол хэлний 50 багшаас судалгаа авахад (Хөвсгөл аймгийн харьяат сургууль тус бүрээс асуулгад хамрагдсан): 1.Цахим сургалтын үед ихэвчлэн ямар программ ашиглан хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг вэ? гэсэн асуулт судалгаанд хамгийн олон давтагдсан хариулт бол - Zoom - Google meet - Camtasia studio - Classroom гэсэн хариултуудыг ирүүлжээ. 2.Дээрх программыг ашиглаад сурагчдын зөв бичгийн дүрмийн алдаагүй бичих чадварыг ахиулахад ямар боломж байна вэ? гэсэн асуултад: Манай багш нар дээрх программуудыг ашиглаж сурагчидтай өдөр бүр холбогдож байгаа ч дээрх программууд нь зөв бичгийн дүрмийн алдааг шалгаж, сайжруулахад төдийлөн үр дүнтэй биш байна гэж хариулсан болно. Дээрх программууд давуу болон сул талтай байна. Үр дүнтэй биш байгаа нь дараах зүйлүүдээс шалтгаалж байна.  Багш хичээл ордог ангийн сурагчдын гэрийн даалгавар, хичээлийн тэмдэглэлийг сурагч нэг бүрээс зурган хэлбэрээр хүлээн авч, засаж шалгахад маш их цаг зарцуулах  Сурагчдын илгээсэн зураг бүдэг, чанарын шаардлага хангахгүй байх  Сурагчидтайгаа цахимаар холбогддог ч амьд харилцаа үүсэхгүй байх.  Цахим сургалтад бүх сурагч хамрагдах бололцоо хомс байх. /Хөдөө сумын хүүхдүүд/  Цахимаар зөв бичих дүрмийн алдааг засах, үнэлэх боломж бага.  Цахим үнэлгээний программууд нь ихэвчлэн тестийн болон богино хариултын сонголтуудтай байгаа нь учир дутагдалтай байгаа бөгөөд бидний эрж хайж байгаа зөв бичих дүрмийн алдааг засах, өргөн хүрээтэй ажиллах боломж хомс байна. 2.3 Судалгааны дүгнэлт Утга төгс эх найруулан бичихийн тулд зөв бичих дүрмийн алдаагүй бичих нь хамгийн чухал алхам гэдгийг баталж, сурагчдад энэ чадвар дутмаг байгааг харьцуулсан ажиглалт болон туршилтын судалгаагаар нотоллоо. Мөн хөвсгөл аймгийн монгол хэлний багш нарын цахим сургалтын үед ихэвчлэн ашигладаг программуудыг илрүүлж энэ нь зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадварыг дээшлүүлж буй эсэхэд үнэлгээ өглөө. Танхимын сургалтын үед тулгардаг асуудал цахим сургалтын үед хэрхэн өөрчлөгдөж ямар үр дүнд хүрч байгааг илрүүлж цахим сургалтаар хичээллэх нь сурагчдын зөв бичих дүрмийн алдаагүй бичих чадварыг төдийлөн хөгжүүлж чадахгүй байгааг баталж чадсанаар судалгааны ажлын эхэнд дэвшүүлсэн зорилго, зорилтондоо хүрлээ.
  • 10. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 10 ГУРАВ. АСУУДАЛ ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ 3.1 Бодлогын хувилбар, шийдлүүд: Сурагчдын зөв бичгийн дүрмийн алдааг илрүүлэх, үнэлэхэд ашиглаж болох программ хангамжуудыг судалж давуу болон сул талуудыг тодорхойллоо: Хичээл сургалтыг зохион байгуулах боломжтой программууд: 1. Google meet – Зайнаас хичээлийн үйл ажиллагааг явуулах боломжтойгоороо давуу талтай ч багш сурагчийн амвд харилцаа үүсдэггүй. 2. Zoom - Зайнаас хичээлийн үйл ажиллагааг явуулах боломжтойгоороо давуу талтай ч багш сурагчийн амвд харилцаа үүсдэггүй. 3. Powtoon – Хичээлийг сонирхолтой хөдөлгөөнтэй хэлбэрээр бэлтгэн бичлэг хэлбэрээр хадгалж болох давуу талтай. 4. Apowersoft – Дэлгэцээ бичин дуу дүрс оруулж видео хичээл блэтгэж болно. 5. Camtasia – Цахим хичээл бэлтгэн дуу дүрс оруулах гэх мэт өргөн сонголттой. 6. Bandicom – Дэлгэцээ бичих дуу дүрс оруулах боломжтой. 7. Whiteboard – Цахим орчинд ажиллах бөгөөд сурагч бүр өөрийн гэсэн цагаан самбар дээр ажиллаж багш хяналт тавина. Утсаар холбогдох боломжтой бөгөөд 6-8-р ангийнхны сонирхол хэрэгцээнд илүү тохирсон. 8. Storyjumper – Цахим ном бэлтгэх бөгөөд зөв бичих дүрмийн тухайд сурагчид залхах, уйдах нь хурдан байдаг тул цахим ном бэлтгэн өгвөл сонирхол, сэдлийг нь төрүүлэх давуу талтай. 9. 3d pageflip – 3d цахим ном бэлтгэх боломжтой. Үнэлгээний программууд: 1. Google form – Цахим орчинд тест, асуултын шалгат авч болно. 2. Peardeck – Хичээлийн явцад хүүхдүүд багшийн бэлдсэн асуулт даалгаварт хариулах ба үр дүн нь шууд нийтэд харагдана 3. Edpuzzle – Энэ программ нь багш өөрийнхөө дуу хоолой оруулаад цээж бичиг авах, тест болон хариулт авах боломжтой. 4. Google extention – Асуулт нь өөрөө дуугаа бичүүлэх, сонгох даалгавар оруулах, задгай даалгавар оруулах зэрэг байна. 5. Socrative – Богино хугацаанд асуулт болон тестийн шалгалт авах боломжтой. Гар утасны аппликейшн 1. Чимэгэ гар - Яриаг хөрвүүлж текст болгодог бөгөөд зөв бичгийн дүрмийн алдаа гаргадаггүй учир сурагчид гар утасны энгийн хэрэглээ зурвас явуулах үедээ ч алдаагүй бичих боломжтой. 3.2 Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөлт, санаа:  Edpuzzle.com : Энэ программ нь багш өөрийнхөө дуу хоолой оруулаад цээж бичиг авах, тест болон хариулт авах боломжтой. Багшийн ажлыг хөнгөвчлөх, хүүхдүүдтэйгээ шууд харилцах боломжийг нэмэгдүүлж байна.  Алдааг шалгагч: Энэ нь ахлах ангийн сурагчдын хувьд тохиромжтой бөгөөд богино хугацаанд алдаатай үгээ засах боломжийг олгодог.  White board: Цагаан самбар нь дунд ангийн хүүхдүүд илүү сонирхолтой бөгөөд ухаалаг утсыг ашиглах бүрэн боломжтой. Багш нь хүүхдүүдийн цагаан самбарт бичсэн үгийг засах, үнэлэх, тайлбарлах, хариу илгээх боломжтой.  Чимэгэ гар: Яриаг хөрвүүлж текст болгодог бөгөөд зөв бичгийн дүрмийн алдаа гаргадаггүй учир сурагчид гар утасны энгийн хэрэглээ зурвас явуулах үедээ ч алдаагүй бичих боломжтой.  Google extention – Асуулт нь өөрөө дуугаа бичүүлэх, сонгох даалгавар оруулах, задгай даалгавар оруулах зэрэг байна. Дуугаа оруулан цээж бичгийн шалгалт авах давуу талтай.
  • 11. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 11 ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ Танхимын сургалтын үед явуулж байсан аргууд маань тодорхой хугацааны турш бага багаар ахиж, сурагчдад үр өгөөжөө өгч байсан хэдий ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим сургалтын үйл ажиллагаанд шилжсэнээр эдгээр аргуудыг цаашид явуулахад хүндрэл үүссэн. Учир нь эдгээр аргууд нь цахим сургалтын үед тохиромжгүй учраас өөр арга зам хайх, олох хэрэгцээ үүсэж байна. Edpuzzle.com, алдааг шалгагч, white board гэх мэт цахим сургалтад түшиглэсэн программуудыг суралцан хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглах нь оновчтой байж болох юм.. Иймээс цахим сургалтын үед сурагчдын алдаагүй зөв бичих чадварыг хөгжүүлэхэд илүү тохирсон арга зүй зайлшгүй шаардлагатай байна.
  • 12. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 12 ТАВ. НОМ ЗҮЙ , АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ 1. 6-12-дугаар ангийн монгол хэлний сурах бичиг 2. “Орчин цагийн монгол хэл” УБ хот, 2008 он 3. “Эх хэлний товчоо” УБ хот, 2019 он 4. Сургалтын хөтөлбөр, УБ хот, 2019 он Бага, суурь, бүрэн дунд 5. Суралцахуйн удирдамж, УБ хот, 2019 он 6. “Орчин цагийн монгол хэл”, УБ, 2008 он, Ц.Өнөрбаян нар. 7. “Монгол хэлний зөв бичих дүрэм ба дасгал даалгавар”, УБ, 2020 он, МУБИС-ийн багш Н. Даваасүрэн, Хобби сургуулийн багш Б. Энхчимэг. 8. “Тайлбартай дасгалын арга 50 жил”, УБ, 2016 он, Ш. Жагдал, Ц. Дашзэвэг.