SlideShare uma empresa Scribd logo
1 de 27
Baixar para ler offline
Adobe Photoshop CS3


                             Adobe Photoshop CS3
          Adobe Photoshop CS3 програм нь фото болон төрөл бүрийн зураг засварлах, зураг
эвлүүлэн зохиомжлох, зураг зурахад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд
өргөн ашигладаг. Сонин сэтгүүл, хаяг реклам, танилцуулга сав баглаа боодолд ашиглагдах
зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно. Улмаар бэлтгэсэн эхийг хэвлэлийн эх
бэлтгэх Adobe PageMaker,Adobe InDesign зэрэгт зурган файл хэлбэрээр оруулан ашиглаж
болно.

   Хуучин зураг сэргээн засварлаж элдэв хэлбэр дизайнтай болгох, цээж зураг болон бусад
төрлийн зургийг мантажлан цэгцлэх зэрэг зурагтай холбоотой бүхий л зүйлийг хийнэ.

         Тус програм дээр *psd, *jpg, *eps, *bmp, * tif гэх мэт маш олон төрлийн зурагтай
ажиллах боломжтой бөгөөд зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгон
хадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг.

        Adobe Photoshop програм дээр ер нь шинээр зураг зурахаасаа илүү бэлэн зургийн
файлууд дээр (хуучин зураг) боловсруулалт хийх нь илүү тохиромжтой. Та боловсруулах гэж
байгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертаа оруулаад хадгалсан байх ѐстой.

       Зургийг компьютерт оруулахын тулд дараах Scanner, Digital Camer, Internet зэргийг
ашиглана. Харин боловсруулсан зургаа хэвлэх бол Photo Printer ашиглах шаардлагатай.

        Ер нь зурган файлын маш их цуглуулгатай байх нь таны ажил цаг хугацааг
хөнгөвчилнө. Ялангуяа хээ, хүрээ, суурь фон зураг, өнгөний фон, лого, дүрс тэмдэгт зэргийг
өөрийн компьютерт цуглуулан байрлуулах хэрэгтэй. Зургийг хольж зурагнаас гаргах шинэ
хэлбэр дизайн үүсгэх боломжтой.

                       График (зургийн) файлын төрөл
Зураг, графиктай ажилладаг маш олон төрлийн програм байхаас гадна тэдгээр дээр
боловсруулагдсан файлууд өөр өөр өвөрмөц хэлбэр дизайнтай байна. Adobe Photoshop
програм нь маш олон төрлийн зургийн файлтай ажиллах чадвартай. Зураг, график файлуудыг
2 ангилна.

         Растерын график (цэгийн цугларалтаар зурна)

         Векторын график (математик обьектоор зурна)

График(зураг) файлын Resolution гэдэг нь тус файлын нарийвчлалын зэрэг буюу нягтрал юм.
Resolution буюу DPI гэдэг нь 1 inch (2.54см) доторх цэгийн олоног.

Растер-ын график файланд нягтрал байдаг. Харин Векторын график файланд нягтрал байхгүй.
Тиймээс векторын график файлыг жижигрүүлэн, томруулан хэвлэхэд зургийн чанар хэвээр
хадгалагдана. Харин Растерын график файлыг томруулан хэвлэхэд зургийн чанар муудна.




                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

Растерын график файлын форматууд нь цэгүүдээс бүрдэнэ.

   -   Photoshop програмын үндсэн файл (*,psd) Layer, Path, Channel…бүгд хадгалагдана.
   -   ВМР файл (*, bmp) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр
       хэрэглэх боломжтой ба Layer, Path, Channel... зэргийг үгүйсгэнэ.
   -   JPEG файл (*,jpg) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх
       боломтой ба хэмжээ нь багасаж хадгалагдана. dpi өндөр Layer, Path, Channel ... зэргийг
       үгүйсгэнэ.
   -   TIFF файл(*.tif) хэвлэлд нэлээд өргөн хэрэглэх ба Photoshop програмын үүсгэсэн Path
   -   GIF файл (*.gif) интернэтэд өргөн хэрэглэдэг. Хөдөлгөөнтэй файл болж хадгалагдана.
   -   EPS файл (*. eps) растер ба вектор графикт алинд нь ч шилждэг формат.

Векторын график файлууд математик обьектоор зурагдана.

   -   Corel програмын үндсэн файл (*,cdr)
   -   WMF файл (*.wmf)
   -   EPS файл(*.eps)вектор график формат.



Photoshop програмын хувьд Растерын график файл үүсгэнэ. Гэвч тухайн файлынхаа dpi өндөр
байлгах юм бол тухайн зураг чанар сайтай хэвлэгдэнэ. Dpi өндөр болох тутам файлын хэмжээ
дагаад их болно. Файлын хэмжээг аль болох бага байлгах хэрэгтэй. Иймээс таны боловсруулж
байгаа файл /зураг/ Dpi өндөр, хэмжээ бага байлгахыг зориорой. Хамгийн Dpi өндөртэй,
хэмжээ багатай зургийн файлын төрөл JPEG юм. Энэ төрлийн зураг нь бусад програмуудын
хувьд ч өргөн хэрэглэгдэнэ. Ер нь хэрэглээн дээр

        Digital photo camera-jpeg, jpg төрлийн файл үүсгэнэ.

        Scanner- jpeg, jpg, tif төрлийн файл үүсгэнэ.

        Internet-jpeg, jpg, png, gif төрлийн файл ашиглана.



       Тиймээс зургийн төрлүүдийг хооронд хөрвүүлэх шаардлага амьдрал дээр маш их
гарна. Энэ үйлдлийг Adobe Photoshop програм илүү сайн гүйцэтгэнэ. Зурган файлтай
ажиллахад түүний шинж чанартай сайн танилцах хэрэгтэй.

       Зурган файлууд нь бодит амьдрал дээр маш их ашиглагдах бөгөөд бид файлын өмнөх
icon-ын хэлбэрээр нь ялгаж ашиглана. Windows Explorer програм дээр ижил төрлийн
файлуудын icon ижил байдаг.




                                                              Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




                           Зурган файлын шинж чанар
Зурган файлын хувьд:

   1. File Size- диск дээр байрлах файлын хэмжээ
   2. Document Size- зургийн өргөн өндрийн хэмжээ
   3. Зургийн нягтрал- зураг нь маш олон цэгээс бүрдэнэ.



Тайлбар :

       File Size гэдэг нь диск төхөөрөмж дээр хэр хэмжээ эзлэж байгааг илэрхийлнэ. Bit, byte,
kb, mb, gb нэгжээр хэмжигдэнэ. Энэ нь тухайн файлыг хадгалах, зөөвөрлөхөд ашиглагдах
хэмжээ юм. Жишээ нь: 128mb хэмжээтэй Flash дискэнд 10mb хэмжээтэй хэд хэдэн зураг орох
вэ гэдэг асуудал. Тиймээс энэ хэмжээ нь бага байх нь бидэнд ашигтай.

         Document Size гэдэг нь /pixel/ цэгээр, эсвэл уртыг хэмжих нэгжээр илэрхийлэгдэнэ.
Жишээ нь 9 см*12 см, 10 см*15 см гэх мэтээр бодит амьдрал дээр ашиглагдах хэмжээ. Мөн
100х150, 800х600, 1024х768 гэх мэт pixel буюу цэгээр илэрхийлнэ. Хэвлэх төхөөрөмжөөр
хэвлэхэд гарах бодит хэмжээ учир ямар зориулалтаар ашиглахаас хамаарч хэмжээ нь янз бүр
байна.

         Зургийн нягтрал

гэдэг нь зургийг бүрдүүлэгч цэгүүдийн нягтаршил бөгөөд энэ нь их байвал уг зураг тод
байдаг. Тиймээс нягтралыг их байлгах хэрэгтэй. Нягтралыг DPI нэгжээр хэмжинэ. Вэб
хуудсанд ашиглах зурагны хувьд 72 dpi, сэтгүүлд хэрэглэх бол 300 dpi, байх жишээтэй.
Хэвлэлийн эх бэлтгэх үед олон зургийг ашиглан боловсруулах бөгөөд тэдгээр зураг өндөр /
dpi, / нягтралтай бол хялбар боловсруулагдана. Ер нь зураг чанартай тод гоѐ байхын тулд
өндөр нягтралтай байна.




                                                           Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




                               Document Size: 10cm*15cm

                              Нягтрал: 300 dpi

                              File Size:200кв

                              Type: JPEG




                              Document Size: 10cm*15cm

                               Нягтрал: 72 dpi

                               File Size: 68 кв

                               Type: JPEG




        Scanner зэргийг ашиглан зураг компьютерт оруулахаар бол dpi-ыг нь өндөр сонгох
хэрэгтэй. Харин Digital camerа ашиглан зураг авах үед нягтралыг тохируулаж өгөх хэрэгтэй.

         Нягтрал их байх тусам File Size их байна. Гэхдээ JPEG төрлийн зургийн хувьд
нягтрал өндөртэй, File Size багатай байдаг учир түгээмэл хэрэглэдэг.

          Зургийн нягтрал, Document Size ижил бөгөөд зөвхөн төрөл нь өөр байх тохиолдолд
File Size өөр өөр болдог. Жишээ нь map_soyombo нэртэй зурган файлыг өөр өөр төрлөөр
хадгалан үзүүллээ.

               map_soyombo,gif -360kb

               map_soyombo,jpeg -35kb




                                                          Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

               map_soyombo,tif -473kb

               map_soyombo,psd -274kb

Хамгийн оновтой хэлбэр бол JPEG төрлийн файл. Энэ төрлийн файл нь олон төрлийн бараг
бүх програм дээр нээгдэж ажиллах боломжтой.




        Мөн төрлөөс хамаарч өөр өөр зориулалттай байдаг. Ном сэтгүүл, хэвлэлийн эхийн
бэлтгэсэн файлуудын хувьд tiff, tif, pdf байх шаардлагатай. Харин вэб хуудсанд ашиглах
зургууд нь jpeg,jpg, gif, png, ico зэрэг File Size бага байдаг файлууд байх шаардлагатай. Энд
сонирхуулахад gif, төрлийн зураг нь хөдөлгөөнтэй байдаг бөгөөд өөр төрлийн болгоход
хөдөлгөөн нь алга болно.

Adobe Photoshop програмийн үндсэн цонх нь ерөнхийдөө PageMaker програмтай төстэй
цонхны бүтэцтэй ба menu (Цэс), tools ( хэрэглүүр), options bar (хэрэглүүрийн туслагч),
самбарууд зэргээс бүрдэнэ. Мөн хуваарийн шугам guide, координатын эх зэргийг хэрэглэнэ.
Menu: (цэс) тус програм нь хийх үйлдлүүдээ төрөлжүүлэн агуулсан 9-н цэстэй ба windows
үйлдлийн систем дээрх бусад програмуудын цэсний бүтэцтэй төстэй. Эдгээр цэсэн дэх
командуудын үүргийг хойно дэлгэрэнгүй авч үзнэ.
Tools: энэ нь зурагтай ажиллах бүх хэрэглүүрийг агуулсан байдаг ба эндээс зургийг
тэмдэглэх, таслах, будах, арилгах гэх мэт бүхий л зүйлийг хийж болно.
Options bar: хэрэглүүртэй (tools) ажиллаж байхдаа тэдгээрийн хийж байгаа үйлдлийг
тохируулж болно. Жишээ нь. Бийр харандаа, баллуурын хэмжээ хэлбэрийг солих, будгийг
уусгах хэлбэр гэх мэт... ямар хэрэглүүр сонгосноос хамааран энэ мөр өөрчлөгдөнө.
Самбар: тус програм дээр хийх үйлдлүүдийг дэлгэрэнгүй агуулсан ажлын самбар.
Самбаруудыг windows цэсний командуудыг ашиглан гаргаж ирнэ. Эдгээр цонхнууд нь нэлээд
чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хуваарийн шугам: таны зургийг зөв байрлуулахад туслах шугам. Үүнийг хэрэглэснээр
зургийн хэмжээг зөв тодорхойлох, хийж байгаа зүйлийнхээ хэмжээг мэдэж болно.




                                                           Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

Guide: обьектыг (зургийг) байрлуулахад тусладаг хэвлэхэд гардаггүй шугам. Та энэ шугамыг
хуваарийн шугамнаас хэдийг ч татаж гаргаж ирж мөн буцаан хийж болно.
Status bar: нээлттэй зургийн масштаб, өмнөх ба одоогийн хэмжээ, ямар үйлдэл хийж байгаа
зэргийг харуулсан өөрөөр хэлбэл төлөв байдлыг зааж байгаа мөр юм. Програмын цонхны доод
хэсэгт байрлана.




                 Options bar

                                                     Самбар



         tools




        хуваарийн шугам




                 масштаб




                                                        Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




                                                     Tools
                                                     Хэрэглүүрийг чадварлаг ашигласнаар
                                         Зургийг сайн засварлаж сурна.
                                            Windows цэсний Tools командын
                                            Тусламжтайгаар хэрэглүүрийг
                          Үндсэн              дэлгэц дээр гаргана.
                    хэрэглүүрүүд          эдгээр хэрэглүүрүүдийг илүү
                                      боловсронгуй болгодог зүйл бол
                                             options bar юм.




                      Хэрэглүүрийн өнгө дээд сумаар нь сольж болно.

                      Дэвсгэр өнгө

                      Маск болон стандарт төлөвт шилжих

                      Дэлгэц дээр баримтыг янз бүрээр харах




           Хэрэглүүр болгон өөр өөрийн гэсэн нэртэй байх бөгөөд хоорондоо ижил төстэй
үүрэг гүйцэтгэдэг байдлаараа групп болон байрласан байна. Зарим хэрэглүүрийн доод талд
жижиг гурвалжин хар дүрс байгаа болтус хэрэглүүр нь задарч арай өөр хэлбэр дүрстэй ижил
үйлдэл хийдэг хэрэглүүрүүдийн сонголт гарна гэсэн үг. Зарим хэрэглүүрийг байнга ашигладаг
бол заримыг нь огт ашиглахгүй тохиолдол гардаг. Байнга ашиглагдах хэрэглүүрийг гарны
товчлуурын тусламжтай дуудаж ашиглах нь хөдөлмөр хөнгөвчилнө.

          Хэрэглүүр тус бүрийн гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй авч үзье. Та сайн ашиглаж
сурах хэрэгтэй.




                                                          Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

                      Сонголт идэвхжүүлэлтийн багц хэрэглүүрүүд

           Зургийг тэмдэглэж байгаад зөөх, будах, арилгах зэрэг үйлдэл хийхэд тухайн
тэмдэглэгдсэн хэсэгт хийгдэнэ. Сонгож идэвхжүүлсэн /тэмдэглэсэн/ хэсгийг буцаахын тулд
select цэсний Deselect команд өгөх ба Ctrl+D товч дарж болно. Ер нь select цэсний
командуудаар сонгох тэмдэглэх тохиргоо хийнэ. Дараах хэрэглүүрүүд нь бүгд л тэмдэглэх
идэвхижүүлэх үйлдэл хийнэ. Тэмдэглэгдсэн хэсэг тойроод нарийн электрон хүрээтэй болно.




          Энэ хэрэглүүрүүд нь ерөнхийдөө зургийг ямар нэг хэлбэр хэмжээгээр тэмдэглэхэд
зориулагдсан. Тэгш өнцөгт, Эллипс, нэг цэг бүхий хөндлөн босоо хэлбэртэй тэмдэглэнэ.




            Дурын чиглэлээр зурах хэлбэрээр, цэг хатгах замаар, цэг хатгах өнгө соронзлохыг
хослуулан тэмдэглэнэ. Эдгээр бугуйлан хэрэглүүрүүд нь нэлээд өргөн хэрэглэгдэх бөгөөд
Lasso Tool нь хулганаар дурын чиглэлээр чирэх замаар эхний болон сүүлийн цэг холбогдож
тэмдэглэгдэнэ. Цэг хатгаж байх үед буруу цэг дээр хатгалт хийвэл backspace товч дарж
хатгасан цэгийг нэг нэгээр нь устгана. Polygonal Lasso Tool нь цэг хатгаж тэр цэгүүд нь
холбогдож олон өнцөгт хэлбэрээр тэмдэглэгдэнэ. Олон өнгө ороогүй өнгөний ялгарал сайтай
зураг дээр Magnetic Lasso Tool ашиглана.




                                                          Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




        Дээрх Quick Selection Tool, Magic Wand Tool хоѐр нь бараг адил үүрэгтэй. Эдгээр нь
хулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй муж тэмдэглэгдэнэ. Ер нь
сонгож, идэвхжүүлэх хэрэглүүрүүд дээр нэмэлт муж тэмдэглэх шаардлагатай бол Shift товч
дарж байгаад тэмдэглэж болно.



                         Зөөх, тайрах, зүсэлт хийх хэрэглүүрүүд

          Эдгээр хэрэглүүрүүд нь зураг болон идэвхитэй давхаргыг зөөх байрлалыг өөрчилөх,
таслах тайрахад хэрэглэнэ. Move Tool нь үндсэн хэрэглүүр буюу байнга сонголттой байх
ѐстой. Бусад хэрэглүүрийг ашиглаж дуусаад л тус хэрэглүүрийг сонгож бусад үйлдэл хийдэг.
Харин Crop Tool нь зургийг таслах /тайрах/ үед л ашиглана. Таслах хэмжээг дурын байдлаар
болон тодорхой хэмжээ өгч болдог. Хэмжээг тус хэрэглүүрийг сонгосоны дараа Options Bar
дээр бичиж өгнө. Жишээ нь цээж зураг үүсгэх




       Харин Slice Tool нь зургийг тэгш өнцөгт хэлбэрээр олон хэсэг болгож зүсэхэд
хэрэглэнэ. Энэ нь вэб хуудсанд ашиглагдах зургийг олон жижиг зураг болгож ашигладаг.
Харахад нэг зураг боловч цаанаа олон зураг файл болгосон жижиг зурагнууд Slice Select Tool
нь зүссэн зургийг тэмдэглэхэд хэрэглэнэ. Олон хэсэг болгож зүссэн зургийг Save web ... гэж
хадгална. Бусад үед энэ хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд тийм ч чухал хэрэгцээтэй
хэрэглүүр бишээ.




                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

                            Зурах будах, багц хэрэглүүрүүд

Таны сонгосон өнгө, хэлбэр, хэмжээгээр зурах будах үүрэг гүйцэтгэнэ. Зурах будах хэлбэр,
хэмжээ бусад тохиргоог Options Bar дээрээс сонгоно.




           Эдгээр хэрэглүүрүүдийг Shift   товчны хамт хэрэглэхэд шулуун хэлбэртэй
зурагдана. Мөн зургийн тодорхой хэсгийг урьдчилан тэмдэглэж байгаад зурвал тэр хэсэгт л
зурагдана.



                      Зурганд нөхөөс тавих, хувилах хэрэглүүрүүд

          Зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилан нөхөх үйлдэл гүйцэтгэнэ. Эдгээр
үйлдэлүүд нь нэлээд ашиглагдана. Хуучин муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил
өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой байдаг.




           Та Healing Brush Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан
дарж байгаад хулганын зүүн даралтаар зурган дээрээс нөхөөс хийх хэсгийг тэмдэглэж авна.
Улмаар нөхөх газраа будах маягаар чирнэ.




                                                        Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

           Энэ үйлдэл дууссаны дараа хуулбарлагдсан хэсэг нь тухайн орчны өнгө хэлбэрт
зохицон өнгөний уусалт өгнө. Patch Tool хэрэглүүрийг хэрэглэхдээ та зургийн нөхөөс тавих
хэсгийг сонгож, идэвхжүүлдэг бүлэг хэрэглүүрийн тусламжтайгаар тэмдэглэсэн эсвэл Patch
Tool хэрэглүүрээр өөрөөр нь зурах замаар нөхөөс тавих хэсгийг тэмдэглэнэ. Дараа нь нөхөөс
болгох хэсэгт тэмдэглэсэн хэсгийг чирэн тавина.

          Нөхөөс хийхдээ Patch Tool хэрэглүүр ашиглан нөхөгдөх хэсгийг тэмдэглэхээс
гадна тэмдэглэдэг бусад хэрэглүүрүүдийг ашиглаж болно. Red eye tool нь шинээр нэмэгдсэн.
Фото зураг авахуулахад гэрлийн хугарлын улмаас хүний нүд улаан болсон байдаг. Тэр улаан
нүдний хэсгийг арилгах үйлдэл хийнэ. Илүү хялбар болгосон.




             Эдгээр хэрэглүүрүүд нь зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилах, тамгалах
үйлдэл гүйцэтгэнэ. Улмаар зургийг нөхөх болно гэсэн үг юм. Тус програм дээр хуучран
муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой
байдаг. Clone Stamp Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан дарж
байгаад хулганы зүүн даралтаар зурган дээрээ цэг тэмдэглэнэ.

             Дараа нь өөр хэсэгт хулганы зүүн даралтаар будах маягаар чирж эхэлбэл тэр
хэсэгт өмнө тэмдэглэсэн цэгээс эхлэн зураг хуулбарлаж эхэлнэ. Pattern Stamp Tool хэрэглүүр
нь стандарт хээ болон зохиомол хээгээр тамгална. Тамганы хэлбэр хэмжээг Options Bar
дээрээс сонгоно.

           Дээрх хэрэглүүрүүд нь маш их ашиглагдана. Ялангуяа хуучин зураг сэргээн
засварлах үед нөхөх, гэмтэлгүй хэсгээр нь гэмтэлтэй хэсгийг дарахад хэрэглэнэ.




                         Баллуурдах, арилгах багц хэрэглүүрүүд

       Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг баллуурдах, мөн дэвсгэр өнгөгүй болгоход хэрэглэнэ.
Бид баллуур ашиглахаас гадна тэмдэглэж байгаад шууд устгах үйлдэл ашигладаг.



                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




        Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгөөр баллуурдана. Бид дэвсгэр өнгө,
хэрэглүүрийн өнгөний тухай дээр үзсэн. Баллуурын хэлбэр хэмжээ, өнгө нэвтрэлт зэргийг
Options Bar дээр тохируулна. Background Eraser Tool            хэрэглүүр нь дэвсгэр өнгө,
хэрэглүүрийн өнгийг давхаргаар нь арилгаж зургийн цаад тунгалаг байдлыг гаргана. Тунгалаг
зургийн хувьд давхарга нь нэвтрэн харагдана гэсэн үг юм. Magic Eraser Tool хэрэглүүр нь
хулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй мужаар арилгана.



                    Уусалтаар ба цулгай өнгөөр будах хэрэглүүрүүд

        Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг цулгай өнгөөр боло
өнгө уусгаж будна. Будах үйлдэл хийхэд өнгөний мэдлэг хэрэгтэй байдаг. Дараа нь өнгөний
талаар авч үзнэ.




          Хэрэглэхийн өмнө будах өнгийг сонгосон байх ѐстой. Gradient Tool хэрэглүүрийг
ашиглан уусалт хийж будахын тулд оруулах, уусалт болон уусалтын хэлбэрийг Options Bar
дээрээс сонгож байрлуулна.




         Дараа нь уусалт хийж будах талбараа сонгоод нэг захаас нь нөгөө зах хүртэл
хулганы зүүн талын товчлуурыг даран чирээд эцэст нь нэг цэг дээр хулганы зүүн товчлуураар
нэг удаа товшилт хийхэд уусалт хийгдэнэ. Paint Bucket Tool хэрэглүүр нь таны сонгосон
өнгөөр сонгосон зургийг эхлэн дарсан цэг дээрээс ижил өнгөний мужтай хэсгийг будна.




                                                        Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

                   Бүдэгрүүлэх, тодруулах, өнгө холих хэрэглүүрүүд

         Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийн өнгийг тодорхой
хэлбэр хэмжээтэйгээр хувиргана.




          Зургийн өнгийг тодруулахын тулд Blur Tool хэрэглүүрийг ашиглана. Харин
Sharpen Tool, Smudge Tool хоѐр нь зургийн өнгийг тодруулах, өнгө холих тараах үйлдэл
хийнэ. Эдгээр хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar дээрээс
сонгосон байх ѐстой. Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ.




           Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг өнгийг тодорхой
хэлбэр хэмжээтэйгээр dodge Tool гэрэлтүүлж, харин Burn Tool нь сүүдэртүүлж өгдөг.
Амьдрал дээр маш өргөн хэрэглэнэ. Таны гаднаас оруулсан зураг гэрэл муутай харанхуй,
эсвэл гэрэл ихтэй байгаа бол эдгээр хэрэглүүрийн тусламжтай гэрэл, сүүдэр нь тохирсон
болгож болно.



           Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ.
Гэрэлтүүлэх гэдэг нь зургийн өнгийг цайруулах, сүүдэртүүлэх гэдэг нь зургийн өнгийг
харлуулах явдал юм. Мөн хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar
дээрээс сонгоно.



Path-тай ажиллах хэрэглүүрүүд



                                                        Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

           Эдгээр хэрэглүүрүүд нь Pen буюу үзгэн хэрэглүүрээр үүсгэсэн Path буюу зураасыг
зөөх, байрлал, сэлгэх, хэмжээ харьцаа зэргийг өөрчлөхөд хэрэглэнэ.




          Та өөрийн хүссэн хэмжээ хэлбэртэй Path зурж байгуулахад хэрэглэнэ. Path нь тус
програм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэнэ.




             Дээрх хэрэглүүрүүд нь цэг хатгаж Path байгуулах, чөлөөтөй зурж Path байгуулах,
цэг нэмэх, цэг хасах, цэгийг удидана. Байгуулагдаж байгаа Path ба зураас нь олон цэгээс
бүрдэнэ. Тэдгээр цэгүүд нь шүргэгч шулуунтай тэр шулууныг нь ашиглаж Path ба зураасны
хэлбэрийг өөрчилж болно. Мөн эдгээр цэгийг зангуу цэг гэж нэрлэх тохиолдол байна. Path-ын
хэлбэр хэмжээг Options Bar дээрээс сонгож тохируулж болно. Мөн Path самбар дээр Path-ыг
хадгалах, устгах, идэвхижүүлэлтийг Path болгох, Path ашиглан зургийг таслах зэрэг үйлдлийг
хийнэ.




                                Текст бичих хэрэглүүрүүд

         Аливаа програмын хувьд текст бичих түүнийг янз бүрээр хэлбэршүүлэх нь нэлээд
чухал үүрэгтэй байна. Эдгээр хэрэглүүрийг текст бичихэд хэрэглэнэ.




                                                          Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




         Сонгосон өнгөөр хөндлөн ба босоо бичихийн тулд эхний хоѐрыг идэвхижүүлж
хөндлөн ба босоо бичихийн тулд үлдсэн хоѐрыг сонгож бичнэ. Эдгээр хэрэглүүрүүдийг
ашиглахын өмнө бичих текстийн фонт, хэмжээ, хэлбэр өнгө зэргийг Options Bar дээрээс
сонгосон байх шаардлагатай. Эсвэл Character самбар ашиглаж болно. Гэхдээ текстээ бичсэний
дараа фонтоо солих, хэмжээг өөрчлөх гм тохиргоог хийх боломжтой. Бичсэн текст бие даасан
Layer буюу давхарга болдог. Идэвхижүүлэлтээр бичдэг хэрэглүүр нь таны сонгосон фонт,
хэлбэр хэмжээгээр текст бичих ба бичсэн текст нь хөндий идэвхжүүлсэн хэлбэртэй болно.
Текстийн хүрээгээр идэвхижсэн байна. Өөрөөр хэлбэл бидний сонгож идэвхижүүлдэг
хэрэглүүртэй адил гэсэн үг.

Дүрс байгуулах хэрэглүүрүүд

       Геометрийн янз бүрийн хэлбэр дүрсийг зураас болон дүүргэлтээр байгуулдаг
хэрэглүүрүүд. Та бэлэн дүрс зурах үйлдэл хийх болно.




            Тэгш өнцөгт, мохоо өнцөгт, эллипс, олон өнцөгт, шулуун шугам, дурын дүрс
зэргийг зурах боломжтой. Эдгээр хэрэглүүрүүдийг хэмжээ, харьцаа, хэлбэр, өнгө, дүүргэлтийн
хэлбэр зэргийг Options Bar     дээр тохируулна. Мөн та аль нэг дүрсийг ижил харьцаатай
байгуулах гэж байгаа бол Shift товчлуурыг дарж байгаад зураарай. Зурсан дүрс бие даасан
Layer ба давхарга болдог.




                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

Текст болон дуут тэмдэглэгээ хийх хэрэглүүрүүд

         Зургийн аль нэг хэсэгт өөрийн хүссэн хэмжээ, хэлбэртэй текстэн болон дуут
тэмдэглэгээ хийхэд хэрэглэнэ. Note Tool нь текстэн тэмдэглэгээ хийх, Audio Annotation Tool нь
дуут тэмдэглээ хийнэ. Нэг их ашигладаггүй.




Өнгөний мэдрэмж хэрэглүүрүүд

           Зурагтай ажиллаж байхад зургийн аль нэг хэсгийн өвөрмөц өнгийг бусад зурганд
хэрэглэх, тэр өнгөний кодыг мэдэх мөн зургийн обьектын хэмжээг олох зэрэгт хэрэглэгдэнэ.
Өнгө соруулан авч тэр ашиглах нь нэлээд хэрэглэгдэнэ.




       Та Eyedropper Tool хэрэглүүрийг ашиглаж зургийн өнгийг мэдэрч хэрэглүүрийн өнгө
болгож аваад тус хэрэглүүрээр будах, зураг үйлдэл хийж болно. Color Sample Tool хэрэглүүр
нь зураг дээрх өнгөнүүдийн кодыг мэдээлэх үүрэгтэй. Ruler Tool нь хэмжээг гаргах, Count
Tool нь дарсан цэгийг дугаарлах ба өнгөний мэдээллийг гаргах.




Цаас гүйлгэгч, масштаб хэрэглүүрүүд

           Зургийн хэмжээг томруулах буюу том хэмжээний зураг нь компьютерий
дэлгэцэнд багтаагүй тохиолдолд тус зургийг дээш доош, зүүн, баруун тийш хөдөлгөж зөөх.
Мөн зургийн масштабыг томруулах жижигрүүлэхэд өргөн хэрэглэнэ.




                                                           Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




Hand Tool                                                  Цаас гүйлгэгч

Zoom Tool                                                  масштаб өөрчлөх



         Аливаа зургийг боловсруулж байхад масштабыг томруулж жижигрүүлж харах мөн
засвар өөрчлөлллт хийхэд илүү тохиромжтой. Энэ үйлдлийг гар дээрээс Ctrl+, Ctrl-, хос
товчлуурын тусламжтай гүйцэтгэнэ. Байнга хэрэглэдэг хэрэглүүр юм аа.



        Том хэмжээний зурагтай ажиллах эсвэл зургийн масштабыг нэмээд дэлгэц дээр
бүтнээрээ харагдахгүй байгаа тохиолдолд Hand Tool хэрэглэнэ. Ямар нэг хэрэглүүр
сонголттой байхад Hand Tool хэрэглүүрийг сонгох шаардлага гарвал гар дээр байгаа Space
товчыг дарж болно.




Options Bar   /нэмэгдэл тохиргооны мөр/

          Бид Tools буюу хэрэглүүрүүдийн үүргийг нэг бүрчлэн авч үзлээ. Тэдгээрийн
гүйцэтгэж байгаа үйлдлийг дэлгэрэнгүй авч үзлээ. Тэдгээрийн гүйцэтгэж байгаа үйлдлийг
дэлгэрэнгүй болгож өгдөг самбар бол Options Bar    бөгөөд програмын цонхны дээд хэсэгт
байрлана. Энэ самбар нь ямар хэрэглүүр сонгож байна гэдгээс хамааран байнга өөрчлөгдөж
байдаг. Жишээ нь: бийрний хэрэглүүр сонгоход бийрний зурах хэмжээ, хэлбэр уусалт зэргийг


                                                        Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

тохируулах самбар болж хувирах, үсэг бичдэг хэрэглүүрийг сонгоход үсгийн фонт, хэмжээ,
хэлбэр зэргийг тохируулах самбар болж хувирах зэргээр өөрчлөгдөнө. Зарим нэг өргөн
хэрэглэдэг Options Bar мөрний үүргийг авч үзье.

Ерөнхийдөө Options Bar      нь элдэв тохиргоо хийхэд зориулагдсан ба тохиргоог дараах
байдлаар хийнэ.

                      А     B



                                                  А– цэсийг дэлгэх В – хэмжээг хулганы
заагчаар өөрчлөх




                                     Хэлбэр дүрс сонгох цэс гаргах

                                     Тохиргооны нэмэлт цэс гаргах




                                                       Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

Зургийг тэмдэглэх бүх төрлийн хэрэглүүрүүдийн нэмэлт тохиргоог гүйцэтгэж болно. Жишээ
нь: тэмдэглэгээг нэмэх, хасах, нэгтгэх гэх мэт




Зургийн хэлбэр хэмжээг өөрчлөх хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд таны тэмдэглэсэн
зураг, давхарга зэргийг аль нэг талаар нь зэрэгцүүлэх, хоорондох зайг ижил болгох зэрэгт
хэрэглэнэ.




Зургийн таслах хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд тасалж байгаа зургийн өргөн өндөр
нягтралын хэмжээг хүссэнээрээ тогтоож зургийг тасална.




Текст бичих хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд таны бичих гэж байгаа текстийн үсгийн
фонт, хэмжээ, хэлбэр, өнгө зэргийг тохируулахад хэрэглэнэ.




Дүрс зурах хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд тэдгээр дүрсийн хэлбэр, хэмжээ, өнгө
зэргийг тохируулна. Мөн дүрсийг нэгтгэх, хасах зэргийг гүйцэтгэж болно.




                               Өргөн хэрэглэдэг самбарууд

         Photoshop програм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол Palette ба самбарууд
юм. Color , layers, Character,History, Styles, Swatches, Info зэрэг самбаруудыг өргөн
хэрэглэнэ. Ер нь бүх л самбарууд нь өөр өөрийн гэсэн үүрэг онцлогтой ба эдгээр самбаруудыг
Window цэснээс гаргана. Тус програмын цонхны баруун талд байрладаг.




                                                          Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




            Мөн өөрийн хэрэглэх самбаруудыг хооронд нь нэгтгэж групп болгож бусад
самбарыг нь далд хийх нь таны ажлын талбарыг эмх цэгцтэй байлгадаг. Жишээ нь хамгийн их
хэрэглэдэг layers, History хоѐрыг нэгтгэж нэг групп болгох. Самбарын нэр дээр дараад чирэх
замаар нөгөө самбарын групп дээр байрлуулах.




                                 Swatches- бэлэн өнгөнүүд авч ашиглах боломжтой. Та
                                 өөрийн хүссэн өнгийг шууд сонгож улмаар зурах будах
                                 бичих үйлдэл хийнэ.




                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

                                 Color- стандарт өнгө хольж шинэ өнгө гаргаж ашиглах,
                                 манай жишээн дээр RGB буюу улаан ногоон хөх гэсэн 3-н
                                 өнгийг хольж байна. Нэг өнгө нь 0-255 хүртэл утга авч
                                 холигдоно.




                                Styles- бэлэн загвар бүхий хэлбэрүүд энэ нь Layers болон
                                Path дээр шууд хэрэглэж болно. Жишээ нь: текст бичээд
                                дараа нь Styles самбараас хэлбэршүүлж болно.




                                Info- хулганы заагч байрлах цэгийн өнгөний код, заагчийн
                                байрлал, өргөн өндрийн хэмжээ, файлын хэмжээ зэргийг
                                мэдээлэх үүрэгтэй. Манай жишээ дээр R-49,G-52, B-33 гэсэн
                                RGB өнгөний хольц байгаа бол CMYK хольцоор ба
                                харуулсан байна.

                                                              Navigator- зургийн
харагдах масштабыг өөрчлөх.                                   Энэ нь том хэмжээтэй
зургийн хувьд зургийн аль нэг                                 хэсэгт хялбар очих
масштабыг хялбар нэмэх хасах                                  үйлдлийг гүйцэтгэхэд
хэрэглэнэ.




                          History-хийсэн үйлдлийг хадгалах самбар бөгөөд тус самбараас
                          үйлдэл буцааж болно. Буруу үйлдэл хийхэд тохиолдолд үйлдэл
                          буцаах нь маш их хэрэглэгдэнэ.




                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

Layers- энэ самбар нь давхаргатай ажиллахад зориулагдсан бөгөөд давхарга нь Photoshop
програмын хувьд нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг учир давхаргын талаар дэлгэрэнгүй авч үзнэ.



                   Character- энэ самбар нь текстийн фонт, хэмжээ, хэлбэр зэрэгтэй
                   ажиллахад зориулагдсан. Мөн үсгийн өргөн, өдөр, налалт өнгө зэргийг
                   бүрэн ихээр нь тохируулах боломжтой. Бичсэн текстээ сонгож байгаад тус
                   самбар дээр ажиллана.




                   Paragraph- тус самбар дээр текстийн параграфтай ажиллана. Их
                   хэмжээний текст бичсэн тохиолдолд түүнийг эмх цэгцтэй болгоход
                   хэрэглэнэ.




Бид энд түгээмэл хэрэглэдэг самбаруудын талаар авч үзлээ. Эдгээр самбар тус бүрийн хийх
үйлдэл өөр өөр бөгөөд нэмэлт тохиргоо гаргах, илүү ихийг хийхийн тулд самбарын баруун
дээд өнцөгт байрлах зураас дээр дарж нэмэлт цэсийг гаргаж улмаар өөрийн хэрэгтэй командыг
сонгон                                                                          хэрэглэнэ.




                                   Шинэ баримт нээх

        Photoshop програм дээр шинээр зураг зурах нь нэлээд ховор харин ямар нэг шинэ
хуудас нээж байгаад түүн дэрээ өөр зургууд, текст зэргийг оруулж зургийн файл үүсгэж
болдог. Ерөнхийдөө бол хуучин зургийн файл дээр нэмэлт өөрчлөлт хийж түүнийгээ өөр
нэрээр хадгалах замаар зургийн файл үүсгэнэ. Шинээр зураг зурах юм уу шинээр файл
үүсгэхдээ File/New команд өгөхөд нээгдэх цонхны




                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




Name-шинэ файлынхаа нэрийг өгнө.

Image Size- цаасны хэмжээ хамаарсан файлын хэмжээ

     Width- цаасны өргөн                 /mm,cm,inch,pixel…/

     Height- цаасны өндөр                /mm,cm,inch,pixel…/

     Resolution-зургийн нягтрал ба dpi

     Mode-өнгөний хэлбэр

         Contents суурь өнгөний хэлбэрийг сонгоно. Эдгээрийг тохируулаад ОК товч дарна.
Улмаар цаас нээгдэж та хүссэн зургийн файлыг үүсгэж болно. Ихэнх тохиолдолд File/Open
команд өгч диск төхөөрөмж дээр байгаа зургийн файлаа нээж түүн дээрээ засвар хийнэ. Мөн
File/Import команд өгч Скайнер болон дижитал камерын зураг оруулж түүн дээрээ засвар
хийдэг. Оруулсан зургаа заавал хадгалах ѐстой.




                                    Баримтаа хадгалах

       Хадгалах үйлдэл нь ердийн Windows үйлдлийн системийн бусад хэрэглээий
програмуудтай яг адилхан. Харин зургийн төрлийг сольж хадгалах нь тус Adobe Photoshop
програм дээр нэлээд хийгдэнэ. Тус програм дээр төрлийг өөрчлөх зургаа нээгээд дараа нь
File/Save As команд өгнө. Улмаар гарч ирэх цонхны Format талбараа файлын төрлийг сонгож
хадгална.




                                                           Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




           Adobe Photoshop програмын psd,pdd төрлийн файлын хувьд анхаарах зүйл байдаг.
Уг төрөл нь давхаргатай болон давхаргагүй зургаас бүрдэнэ. Хэрэв давхаргатай зургаас
бүрдэж байгаа бол түүнийг JPEG болон бусад төрлийн файл болгож хадгалах тохиолдолд
давхарга нь нэгдэж давхаргагүй файл болдог. Тиймээс засварлах, нэмэлт өөрчлөлт хийх
psd,pdd төрлийн файлыг бусад төрлөөр хадгалаж болохгүй. Эх хувийг нь өөрчлөхгүй шинээр
хадгалаж болно.




                                   Layers ба давхарга

            Adobe Photoshop програм дээр нэлээд олон зургийг нийлүүлэн зохиомжлоход
тэдгээрийг нь тус тусдаа үе давхарга болгон хэрэглэх нь илүү хялбар байна. Зургийн PSD
төрөл нь давхаргыг хэвээр хадгална. Харин бидний өргөн хэрэглэдэг JPEG төрөл давхаргыг
нэгтгэж хадгалдаг. Тус програм нь давхаргатай зураг бий болгодог бөгөөд та тус зургийг аль
төрлөөр хадгалснаас хамааран давхарга нь нэгдэх, эсвэл давхарга хэвээр байна. Тухайн
зургийг дахин засварлах бол заавал давхаргатай н хадгалах нь тохиромжтой. Өөрөөр хэлбэл
psd төрлөөр хадгалах.




                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

           Тус програм дээр давхаргатай ажилладаг Layers нэртэй самбар байдаг. Давхарга
бүр дээр тус тусдаа үйлдэл хийгдэнэ. Иймээс тус зургийн файлтай ажиллаж байх үед хийгдэж
байгаа өөрчлөлт нь зөвхөн идэвхитэй давхаргын хувьд хийгддэг. Тухайн үед аль давхарга
идэвхитэй байгааг Layers цонх заах бөгөөд идэвхитэй давхаргад харгалзах нэр хөх дэвсгэртэй
байдаг. Дараах самбар нийт 4-н давхарга байна.




                                                         Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3




New Layer- шинэ давхарга үүсгэх

Duplicate Layer- давхаргыг хуулбарлах

Delete Layer- давхаргыг устгах

Delete Linked Layer-холбоостой давхаргыг устгах

Delete hidden layer- нууцалсан давхаргыг устгах

New layer set – давхарга агуулах хавтас үүсгэх

New set from linked- холбоостой давхаргыг 1 хавтсанд хийх.

Lock all layers in set- хавтсанд байгаа давхаргыг цоожлох

Layer properties- давхаргын нэр ба өнгийг өөрчлөх

Blending options- давхаргыг холих

Merge visible- давхаргыг нэгтгэх

Flatten image- давхаргыг нэгтгэж зураг болгох

Palette options- самбарын тохиргоо




                                                             Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
Adobe Photoshop CS3

            Мөн Layer цэсний командуудын тусламжтайгаар дээрх давхаргыг устгах,
нэгтгэх, шинээр үүсгэх, хэлбэршүүлэх гэх мэт үйлдлүүдийг хялбар гүйцэтгэнэ. Идэвхитэй
давхарга дээр хэрэглүүрүүдийн үйлдэл хийгдлэнэ.



Давхаргын байрлал

            Давхаргын байрлалыг солихдоо тухайн давхаргыг сонгоод түүнийгээ чирэн нөгөө
давхаргын хаана байрлуулах газар тавих замаар гүйцэтгэж болно. Давхарга нь олон зургийг
давхарлаж байгаа үйлдэл өөрөөр хэлбэл хамгийн нүүрэн талд байгаа зураг нь бүтнээрээ
харагдах, харин хамгийн цаад талд байгаа зураг нь өмнөх зургуудын завсар зай нэвтрэлээс
хамааран харагдана.



Давхарга үүсгэх, устгах, хуулах

Давхаргыг шинээр үүсгэх нь хялбар байдаг. Ердийн санах ойн команд буюу




                                                        Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ

Mais conteúdo relacionado

Mais procurados

хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмууд
Tsetsenkhuu Otgonbayar
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
shulam
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийх
Munkhbayar Tumurbat
 
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р ангимэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
janchiw
 
Insert цэсний командууд
Insert цэсний командуудInsert цэсний командууд
Insert цэсний командууд
Onon Tuul
 
File shahah zadlah hicheel
File shahah zadlah hicheelFile shahah zadlah hicheel
File shahah zadlah hicheel
dajaaaaaa
 
цэс командууд
цэс командуудцэс командууд
цэс командууд
henjii
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
E-Gazarchin Online University
 

Mais procurados (20)

хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмууд
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
 
Excel
ExcelExcel
Excel
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийх
 
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р ангимэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
 
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
 
загвар гэж юу вэ
загвар гэж юу вэзагвар гэж юу вэ
загвар гэж юу вэ
 
мэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэсмэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэс
 
C cons
C consC cons
C cons
 
хичээл № 5 powerpoint
хичээл № 5 powerpointхичээл № 5 powerpoint
хичээл № 5 powerpoint
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
Insert цэсний командууд
Insert цэсний командуудInsert цэсний командууд
Insert цэсний командууд
 
File shahah zadlah hicheel
File shahah zadlah hicheelFile shahah zadlah hicheel
File shahah zadlah hicheel
 
класс диаграм
класс диаграмкласс диаграм
класс диаграм
 
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)
01_6-р анги (Мэдээ, Мэдээлэл түүний шинж чанар)
 
цэс командууд
цэс командуудцэс командууд
цэс командууд
 
Se304
Se304Se304
Se304
 
Smallbasic
SmallbasicSmallbasic
Smallbasic
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
Компьютер, интернет ашиглах суурь чадамжийн хөтөлбөр/туршилтын/
Компьютер, интернет ашиглах суурь чадамжийн хөтөлбөр/туршилтын/Компьютер, интернет ашиглах суурь чадамжийн хөтөлбөр/туршилтын/
Компьютер, интернет ашиглах суурь чадамжийн хөтөлбөр/туршилтын/
 

Destaque (20)

Adobe photoshop
Adobe photoshopAdobe photoshop
Adobe photoshop
 
Photoshop-ийн хичээл
Photoshop-ийн хичээлPhotoshop-ийн хичээл
Photoshop-ийн хичээл
 
Photoshop cs3 bagaj
Photoshop cs3 bagajPhotoshop cs3 bagaj
Photoshop cs3 bagaj
 
фотошоп
фотошопфотошоп
фотошоп
 
фотошоп цэсний тайлбар
фотошоп цэсний тайлбарфотошоп цэсний тайлбар
фотошоп цэсний тайлбар
 
заавар
зааварзаавар
заавар
 
Photoshop 8 lesson
Photoshop 8 lessonPhotoshop 8 lesson
Photoshop 8 lesson
 
цахим хичээл энхжаргал
цахим хичээл энхжаргалцахим хичээл энхжаргал
цахим хичээл энхжаргал
 
Publisher
PublisherPublisher
Publisher
 
Чарівний світ Photoshop
Чарівний світ PhotoshopЧарівний світ Photoshop
Чарівний світ Photoshop
 
Font
FontFont
Font
 
Photoshop програмын цэсүүд
Photoshop програмын цэсүүдPhotoshop програмын цэсүүд
Photoshop програмын цэсүүд
 
Зөвлөгөө
ЗөвлөгөөЗөвлөгөө
Зөвлөгөө
 
Songolt
SongoltSongolt
Songolt
 
фотошоп
фотошопфотошоп
фотошоп
 
9 photoshop-in tohirgoo zurag zurah
9 photoshop-in tohirgoo zurag zurah9 photoshop-in tohirgoo zurag zurah
9 photoshop-in tohirgoo zurag zurah
 
Etat
EtatEtat
Etat
 
Readme
ReadmeReadme
Readme
 
Font driver tohirgoo
Font driver tohirgooFont driver tohirgoo
Font driver tohirgoo
 
Corel Draw
Corel DrawCorel Draw
Corel Draw
 

Semelhante a Adobe photoshop cs (13)

мэдээлэл зүйн хичээлийн 10
мэдээлэл зүйн хичээлийн 10мэдээлэл зүйн хичээлийн 10
мэдээлэл зүйн хичээлийн 10
 
Web design lecture 3
Web design  lecture 3Web design  lecture 3
Web design lecture 3
 
For tuuguu
For tuuguuFor tuuguu
For tuuguu
 
L2com357 coreldraw
L2com357 coreldrawL2com357 coreldraw
L2com357 coreldraw
 
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монголAdobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
 
SPSS программын хэрэглээ
SPSS программын хэрэглээSPSS программын хэрэглээ
SPSS программын хэрэглээ
 
Printer
PrinterPrinter
Printer
 
Photo shop програмыí òóõàé b
Photo shop програмыí òóõàé bPhoto shop програмыí òóõàé b
Photo shop програмыí òóõàé b
 
7r angi medeelel tehnologi
7r angi medeelel tehnologi7r angi medeelel tehnologi
7r angi medeelel tehnologi
 
4. скайнер
4. скайнер4. скайнер
4. скайнер
 
Garaltin tuhuurumj
Garaltin tuhuurumjGaraltin tuhuurumj
Garaltin tuhuurumj
 
Lk4
Lk4Lk4
Lk4
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 

Adobe photoshop cs

  • 1. Adobe Photoshop CS3 Adobe Photoshop CS3 Adobe Photoshop CS3 програм нь фото болон төрөл бүрийн зураг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурахад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд өргөн ашигладаг. Сонин сэтгүүл, хаяг реклам, танилцуулга сав баглаа боодолд ашиглагдах зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно. Улмаар бэлтгэсэн эхийг хэвлэлийн эх бэлтгэх Adobe PageMaker,Adobe InDesign зэрэгт зурган файл хэлбэрээр оруулан ашиглаж болно. Хуучин зураг сэргээн засварлаж элдэв хэлбэр дизайнтай болгох, цээж зураг болон бусад төрлийн зургийг мантажлан цэгцлэх зэрэг зурагтай холбоотой бүхий л зүйлийг хийнэ. Тус програм дээр *psd, *jpg, *eps, *bmp, * tif гэх мэт маш олон төрлийн зурагтай ажиллах боломжтой бөгөөд зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгон хадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг. Adobe Photoshop програм дээр ер нь шинээр зураг зурахаасаа илүү бэлэн зургийн файлууд дээр (хуучин зураг) боловсруулалт хийх нь илүү тохиромжтой. Та боловсруулах гэж байгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертаа оруулаад хадгалсан байх ѐстой. Зургийг компьютерт оруулахын тулд дараах Scanner, Digital Camer, Internet зэргийг ашиглана. Харин боловсруулсан зургаа хэвлэх бол Photo Printer ашиглах шаардлагатай. Ер нь зурган файлын маш их цуглуулгатай байх нь таны ажил цаг хугацааг хөнгөвчилнө. Ялангуяа хээ, хүрээ, суурь фон зураг, өнгөний фон, лого, дүрс тэмдэгт зэргийг өөрийн компьютерт цуглуулан байрлуулах хэрэгтэй. Зургийг хольж зурагнаас гаргах шинэ хэлбэр дизайн үүсгэх боломжтой. График (зургийн) файлын төрөл Зураг, графиктай ажилладаг маш олон төрлийн програм байхаас гадна тэдгээр дээр боловсруулагдсан файлууд өөр өөр өвөрмөц хэлбэр дизайнтай байна. Adobe Photoshop програм нь маш олон төрлийн зургийн файлтай ажиллах чадвартай. Зураг, график файлуудыг 2 ангилна. Растерын график (цэгийн цугларалтаар зурна) Векторын график (математик обьектоор зурна) График(зураг) файлын Resolution гэдэг нь тус файлын нарийвчлалын зэрэг буюу нягтрал юм. Resolution буюу DPI гэдэг нь 1 inch (2.54см) доторх цэгийн олоног. Растер-ын график файланд нягтрал байдаг. Харин Векторын график файланд нягтрал байхгүй. Тиймээс векторын график файлыг жижигрүүлэн, томруулан хэвлэхэд зургийн чанар хэвээр хадгалагдана. Харин Растерын график файлыг томруулан хэвлэхэд зургийн чанар муудна. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 2. Adobe Photoshop CS3 Растерын график файлын форматууд нь цэгүүдээс бүрдэнэ. - Photoshop програмын үндсэн файл (*,psd) Layer, Path, Channel…бүгд хадгалагдана. - ВМР файл (*, bmp) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломжтой ба Layer, Path, Channel... зэргийг үгүйсгэнэ. - JPEG файл (*,jpg) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломтой ба хэмжээ нь багасаж хадгалагдана. dpi өндөр Layer, Path, Channel ... зэргийг үгүйсгэнэ. - TIFF файл(*.tif) хэвлэлд нэлээд өргөн хэрэглэх ба Photoshop програмын үүсгэсэн Path - GIF файл (*.gif) интернэтэд өргөн хэрэглэдэг. Хөдөлгөөнтэй файл болж хадгалагдана. - EPS файл (*. eps) растер ба вектор графикт алинд нь ч шилждэг формат. Векторын график файлууд математик обьектоор зурагдана. - Corel програмын үндсэн файл (*,cdr) - WMF файл (*.wmf) - EPS файл(*.eps)вектор график формат. Photoshop програмын хувьд Растерын график файл үүсгэнэ. Гэвч тухайн файлынхаа dpi өндөр байлгах юм бол тухайн зураг чанар сайтай хэвлэгдэнэ. Dpi өндөр болох тутам файлын хэмжээ дагаад их болно. Файлын хэмжээг аль болох бага байлгах хэрэгтэй. Иймээс таны боловсруулж байгаа файл /зураг/ Dpi өндөр, хэмжээ бага байлгахыг зориорой. Хамгийн Dpi өндөртэй, хэмжээ багатай зургийн файлын төрөл JPEG юм. Энэ төрлийн зураг нь бусад програмуудын хувьд ч өргөн хэрэглэгдэнэ. Ер нь хэрэглээн дээр Digital photo camera-jpeg, jpg төрлийн файл үүсгэнэ. Scanner- jpeg, jpg, tif төрлийн файл үүсгэнэ. Internet-jpeg, jpg, png, gif төрлийн файл ашиглана. Тиймээс зургийн төрлүүдийг хооронд хөрвүүлэх шаардлага амьдрал дээр маш их гарна. Энэ үйлдлийг Adobe Photoshop програм илүү сайн гүйцэтгэнэ. Зурган файлтай ажиллахад түүний шинж чанартай сайн танилцах хэрэгтэй. Зурган файлууд нь бодит амьдрал дээр маш их ашиглагдах бөгөөд бид файлын өмнөх icon-ын хэлбэрээр нь ялгаж ашиглана. Windows Explorer програм дээр ижил төрлийн файлуудын icon ижил байдаг. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 3. Adobe Photoshop CS3 Зурган файлын шинж чанар Зурган файлын хувьд: 1. File Size- диск дээр байрлах файлын хэмжээ 2. Document Size- зургийн өргөн өндрийн хэмжээ 3. Зургийн нягтрал- зураг нь маш олон цэгээс бүрдэнэ. Тайлбар : File Size гэдэг нь диск төхөөрөмж дээр хэр хэмжээ эзлэж байгааг илэрхийлнэ. Bit, byte, kb, mb, gb нэгжээр хэмжигдэнэ. Энэ нь тухайн файлыг хадгалах, зөөвөрлөхөд ашиглагдах хэмжээ юм. Жишээ нь: 128mb хэмжээтэй Flash дискэнд 10mb хэмжээтэй хэд хэдэн зураг орох вэ гэдэг асуудал. Тиймээс энэ хэмжээ нь бага байх нь бидэнд ашигтай. Document Size гэдэг нь /pixel/ цэгээр, эсвэл уртыг хэмжих нэгжээр илэрхийлэгдэнэ. Жишээ нь 9 см*12 см, 10 см*15 см гэх мэтээр бодит амьдрал дээр ашиглагдах хэмжээ. Мөн 100х150, 800х600, 1024х768 гэх мэт pixel буюу цэгээр илэрхийлнэ. Хэвлэх төхөөрөмжөөр хэвлэхэд гарах бодит хэмжээ учир ямар зориулалтаар ашиглахаас хамаарч хэмжээ нь янз бүр байна. Зургийн нягтрал гэдэг нь зургийг бүрдүүлэгч цэгүүдийн нягтаршил бөгөөд энэ нь их байвал уг зураг тод байдаг. Тиймээс нягтралыг их байлгах хэрэгтэй. Нягтралыг DPI нэгжээр хэмжинэ. Вэб хуудсанд ашиглах зурагны хувьд 72 dpi, сэтгүүлд хэрэглэх бол 300 dpi, байх жишээтэй. Хэвлэлийн эх бэлтгэх үед олон зургийг ашиглан боловсруулах бөгөөд тэдгээр зураг өндөр / dpi, / нягтралтай бол хялбар боловсруулагдана. Ер нь зураг чанартай тод гоѐ байхын тулд өндөр нягтралтай байна. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 4. Adobe Photoshop CS3 Document Size: 10cm*15cm Нягтрал: 300 dpi File Size:200кв Type: JPEG Document Size: 10cm*15cm Нягтрал: 72 dpi File Size: 68 кв Type: JPEG Scanner зэргийг ашиглан зураг компьютерт оруулахаар бол dpi-ыг нь өндөр сонгох хэрэгтэй. Харин Digital camerа ашиглан зураг авах үед нягтралыг тохируулаж өгөх хэрэгтэй. Нягтрал их байх тусам File Size их байна. Гэхдээ JPEG төрлийн зургийн хувьд нягтрал өндөртэй, File Size багатай байдаг учир түгээмэл хэрэглэдэг. Зургийн нягтрал, Document Size ижил бөгөөд зөвхөн төрөл нь өөр байх тохиолдолд File Size өөр өөр болдог. Жишээ нь map_soyombo нэртэй зурган файлыг өөр өөр төрлөөр хадгалан үзүүллээ. map_soyombo,gif -360kb map_soyombo,jpeg -35kb Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 5. Adobe Photoshop CS3 map_soyombo,tif -473kb map_soyombo,psd -274kb Хамгийн оновтой хэлбэр бол JPEG төрлийн файл. Энэ төрлийн файл нь олон төрлийн бараг бүх програм дээр нээгдэж ажиллах боломжтой. Мөн төрлөөс хамаарч өөр өөр зориулалттай байдаг. Ном сэтгүүл, хэвлэлийн эхийн бэлтгэсэн файлуудын хувьд tiff, tif, pdf байх шаардлагатай. Харин вэб хуудсанд ашиглах зургууд нь jpeg,jpg, gif, png, ico зэрэг File Size бага байдаг файлууд байх шаардлагатай. Энд сонирхуулахад gif, төрлийн зураг нь хөдөлгөөнтэй байдаг бөгөөд өөр төрлийн болгоход хөдөлгөөн нь алга болно. Adobe Photoshop програмийн үндсэн цонх нь ерөнхийдөө PageMaker програмтай төстэй цонхны бүтэцтэй ба menu (Цэс), tools ( хэрэглүүр), options bar (хэрэглүүрийн туслагч), самбарууд зэргээс бүрдэнэ. Мөн хуваарийн шугам guide, координатын эх зэргийг хэрэглэнэ. Menu: (цэс) тус програм нь хийх үйлдлүүдээ төрөлжүүлэн агуулсан 9-н цэстэй ба windows үйлдлийн систем дээрх бусад програмуудын цэсний бүтэцтэй төстэй. Эдгээр цэсэн дэх командуудын үүргийг хойно дэлгэрэнгүй авч үзнэ. Tools: энэ нь зурагтай ажиллах бүх хэрэглүүрийг агуулсан байдаг ба эндээс зургийг тэмдэглэх, таслах, будах, арилгах гэх мэт бүхий л зүйлийг хийж болно. Options bar: хэрэглүүртэй (tools) ажиллаж байхдаа тэдгээрийн хийж байгаа үйлдлийг тохируулж болно. Жишээ нь. Бийр харандаа, баллуурын хэмжээ хэлбэрийг солих, будгийг уусгах хэлбэр гэх мэт... ямар хэрэглүүр сонгосноос хамааран энэ мөр өөрчлөгдөнө. Самбар: тус програм дээр хийх үйлдлүүдийг дэлгэрэнгүй агуулсан ажлын самбар. Самбаруудыг windows цэсний командуудыг ашиглан гаргаж ирнэ. Эдгээр цонхнууд нь нэлээд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хуваарийн шугам: таны зургийг зөв байрлуулахад туслах шугам. Үүнийг хэрэглэснээр зургийн хэмжээг зөв тодорхойлох, хийж байгаа зүйлийнхээ хэмжээг мэдэж болно. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 6. Adobe Photoshop CS3 Guide: обьектыг (зургийг) байрлуулахад тусладаг хэвлэхэд гардаггүй шугам. Та энэ шугамыг хуваарийн шугамнаас хэдийг ч татаж гаргаж ирж мөн буцаан хийж болно. Status bar: нээлттэй зургийн масштаб, өмнөх ба одоогийн хэмжээ, ямар үйлдэл хийж байгаа зэргийг харуулсан өөрөөр хэлбэл төлөв байдлыг зааж байгаа мөр юм. Програмын цонхны доод хэсэгт байрлана. Options bar Самбар tools хуваарийн шугам масштаб Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 7. Adobe Photoshop CS3 Tools Хэрэглүүрийг чадварлаг ашигласнаар Зургийг сайн засварлаж сурна. Windows цэсний Tools командын Тусламжтайгаар хэрэглүүрийг Үндсэн дэлгэц дээр гаргана. хэрэглүүрүүд эдгээр хэрэглүүрүүдийг илүү боловсронгуй болгодог зүйл бол options bar юм. Хэрэглүүрийн өнгө дээд сумаар нь сольж болно. Дэвсгэр өнгө Маск болон стандарт төлөвт шилжих Дэлгэц дээр баримтыг янз бүрээр харах Хэрэглүүр болгон өөр өөрийн гэсэн нэртэй байх бөгөөд хоорондоо ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг байдлаараа групп болон байрласан байна. Зарим хэрэглүүрийн доод талд жижиг гурвалжин хар дүрс байгаа болтус хэрэглүүр нь задарч арай өөр хэлбэр дүрстэй ижил үйлдэл хийдэг хэрэглүүрүүдийн сонголт гарна гэсэн үг. Зарим хэрэглүүрийг байнга ашигладаг бол заримыг нь огт ашиглахгүй тохиолдол гардаг. Байнга ашиглагдах хэрэглүүрийг гарны товчлуурын тусламжтай дуудаж ашиглах нь хөдөлмөр хөнгөвчилнө. Хэрэглүүр тус бүрийн гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй авч үзье. Та сайн ашиглаж сурах хэрэгтэй. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 8. Adobe Photoshop CS3 Сонголт идэвхжүүлэлтийн багц хэрэглүүрүүд Зургийг тэмдэглэж байгаад зөөх, будах, арилгах зэрэг үйлдэл хийхэд тухайн тэмдэглэгдсэн хэсэгт хийгдэнэ. Сонгож идэвхжүүлсэн /тэмдэглэсэн/ хэсгийг буцаахын тулд select цэсний Deselect команд өгөх ба Ctrl+D товч дарж болно. Ер нь select цэсний командуудаар сонгох тэмдэглэх тохиргоо хийнэ. Дараах хэрэглүүрүүд нь бүгд л тэмдэглэх идэвхижүүлэх үйлдэл хийнэ. Тэмдэглэгдсэн хэсэг тойроод нарийн электрон хүрээтэй болно. Энэ хэрэглүүрүүд нь ерөнхийдөө зургийг ямар нэг хэлбэр хэмжээгээр тэмдэглэхэд зориулагдсан. Тэгш өнцөгт, Эллипс, нэг цэг бүхий хөндлөн босоо хэлбэртэй тэмдэглэнэ. Дурын чиглэлээр зурах хэлбэрээр, цэг хатгах замаар, цэг хатгах өнгө соронзлохыг хослуулан тэмдэглэнэ. Эдгээр бугуйлан хэрэглүүрүүд нь нэлээд өргөн хэрэглэгдэх бөгөөд Lasso Tool нь хулганаар дурын чиглэлээр чирэх замаар эхний болон сүүлийн цэг холбогдож тэмдэглэгдэнэ. Цэг хатгаж байх үед буруу цэг дээр хатгалт хийвэл backspace товч дарж хатгасан цэгийг нэг нэгээр нь устгана. Polygonal Lasso Tool нь цэг хатгаж тэр цэгүүд нь холбогдож олон өнцөгт хэлбэрээр тэмдэглэгдэнэ. Олон өнгө ороогүй өнгөний ялгарал сайтай зураг дээр Magnetic Lasso Tool ашиглана. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 9. Adobe Photoshop CS3 Дээрх Quick Selection Tool, Magic Wand Tool хоѐр нь бараг адил үүрэгтэй. Эдгээр нь хулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй муж тэмдэглэгдэнэ. Ер нь сонгож, идэвхжүүлэх хэрэглүүрүүд дээр нэмэлт муж тэмдэглэх шаардлагатай бол Shift товч дарж байгаад тэмдэглэж болно. Зөөх, тайрах, зүсэлт хийх хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зураг болон идэвхитэй давхаргыг зөөх байрлалыг өөрчилөх, таслах тайрахад хэрэглэнэ. Move Tool нь үндсэн хэрэглүүр буюу байнга сонголттой байх ѐстой. Бусад хэрэглүүрийг ашиглаж дуусаад л тус хэрэглүүрийг сонгож бусад үйлдэл хийдэг. Харин Crop Tool нь зургийг таслах /тайрах/ үед л ашиглана. Таслах хэмжээг дурын байдлаар болон тодорхой хэмжээ өгч болдог. Хэмжээг тус хэрэглүүрийг сонгосоны дараа Options Bar дээр бичиж өгнө. Жишээ нь цээж зураг үүсгэх Харин Slice Tool нь зургийг тэгш өнцөгт хэлбэрээр олон хэсэг болгож зүсэхэд хэрэглэнэ. Энэ нь вэб хуудсанд ашиглагдах зургийг олон жижиг зураг болгож ашигладаг. Харахад нэг зураг боловч цаанаа олон зураг файл болгосон жижиг зурагнууд Slice Select Tool нь зүссэн зургийг тэмдэглэхэд хэрэглэнэ. Олон хэсэг болгож зүссэн зургийг Save web ... гэж хадгална. Бусад үед энэ хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд тийм ч чухал хэрэгцээтэй хэрэглүүр бишээ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 10. Adobe Photoshop CS3 Зурах будах, багц хэрэглүүрүүд Таны сонгосон өнгө, хэлбэр, хэмжээгээр зурах будах үүрэг гүйцэтгэнэ. Зурах будах хэлбэр, хэмжээ бусад тохиргоог Options Bar дээрээс сонгоно. Эдгээр хэрэглүүрүүдийг Shift товчны хамт хэрэглэхэд шулуун хэлбэртэй зурагдана. Мөн зургийн тодорхой хэсгийг урьдчилан тэмдэглэж байгаад зурвал тэр хэсэгт л зурагдана. Зурганд нөхөөс тавих, хувилах хэрэглүүрүүд Зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилан нөхөх үйлдэл гүйцэтгэнэ. Эдгээр үйлдэлүүд нь нэлээд ашиглагдана. Хуучин муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой байдаг. Та Healing Brush Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан дарж байгаад хулганын зүүн даралтаар зурган дээрээс нөхөөс хийх хэсгийг тэмдэглэж авна. Улмаар нөхөх газраа будах маягаар чирнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 11. Adobe Photoshop CS3 Энэ үйлдэл дууссаны дараа хуулбарлагдсан хэсэг нь тухайн орчны өнгө хэлбэрт зохицон өнгөний уусалт өгнө. Patch Tool хэрэглүүрийг хэрэглэхдээ та зургийн нөхөөс тавих хэсгийг сонгож, идэвхжүүлдэг бүлэг хэрэглүүрийн тусламжтайгаар тэмдэглэсэн эсвэл Patch Tool хэрэглүүрээр өөрөөр нь зурах замаар нөхөөс тавих хэсгийг тэмдэглэнэ. Дараа нь нөхөөс болгох хэсэгт тэмдэглэсэн хэсгийг чирэн тавина. Нөхөөс хийхдээ Patch Tool хэрэглүүр ашиглан нөхөгдөх хэсгийг тэмдэглэхээс гадна тэмдэглэдэг бусад хэрэглүүрүүдийг ашиглаж болно. Red eye tool нь шинээр нэмэгдсэн. Фото зураг авахуулахад гэрлийн хугарлын улмаас хүний нүд улаан болсон байдаг. Тэр улаан нүдний хэсгийг арилгах үйлдэл хийнэ. Илүү хялбар болгосон. Эдгээр хэрэглүүрүүд нь зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилах, тамгалах үйлдэл гүйцэтгэнэ. Улмаар зургийг нөхөх болно гэсэн үг юм. Тус програм дээр хуучран муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой байдаг. Clone Stamp Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан дарж байгаад хулганы зүүн даралтаар зурган дээрээ цэг тэмдэглэнэ. Дараа нь өөр хэсэгт хулганы зүүн даралтаар будах маягаар чирж эхэлбэл тэр хэсэгт өмнө тэмдэглэсэн цэгээс эхлэн зураг хуулбарлаж эхэлнэ. Pattern Stamp Tool хэрэглүүр нь стандарт хээ болон зохиомол хээгээр тамгална. Тамганы хэлбэр хэмжээг Options Bar дээрээс сонгоно. Дээрх хэрэглүүрүүд нь маш их ашиглагдана. Ялангуяа хуучин зураг сэргээн засварлах үед нөхөх, гэмтэлгүй хэсгээр нь гэмтэлтэй хэсгийг дарахад хэрэглэнэ. Баллуурдах, арилгах багц хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг баллуурдах, мөн дэвсгэр өнгөгүй болгоход хэрэглэнэ. Бид баллуур ашиглахаас гадна тэмдэглэж байгаад шууд устгах үйлдэл ашигладаг. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 12. Adobe Photoshop CS3 Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгөөр баллуурдана. Бид дэвсгэр өнгө, хэрэглүүрийн өнгөний тухай дээр үзсэн. Баллуурын хэлбэр хэмжээ, өнгө нэвтрэлт зэргийг Options Bar дээр тохируулна. Background Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгө, хэрэглүүрийн өнгийг давхаргаар нь арилгаж зургийн цаад тунгалаг байдлыг гаргана. Тунгалаг зургийн хувьд давхарга нь нэвтрэн харагдана гэсэн үг юм. Magic Eraser Tool хэрэглүүр нь хулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй мужаар арилгана. Уусалтаар ба цулгай өнгөөр будах хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг цулгай өнгөөр боло өнгө уусгаж будна. Будах үйлдэл хийхэд өнгөний мэдлэг хэрэгтэй байдаг. Дараа нь өнгөний талаар авч үзнэ. Хэрэглэхийн өмнө будах өнгийг сонгосон байх ѐстой. Gradient Tool хэрэглүүрийг ашиглан уусалт хийж будахын тулд оруулах, уусалт болон уусалтын хэлбэрийг Options Bar дээрээс сонгож байрлуулна. Дараа нь уусалт хийж будах талбараа сонгоод нэг захаас нь нөгөө зах хүртэл хулганы зүүн талын товчлуурыг даран чирээд эцэст нь нэг цэг дээр хулганы зүүн товчлуураар нэг удаа товшилт хийхэд уусалт хийгдэнэ. Paint Bucket Tool хэрэглүүр нь таны сонгосон өнгөөр сонгосон зургийг эхлэн дарсан цэг дээрээс ижил өнгөний мужтай хэсгийг будна. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 13. Adobe Photoshop CS3 Бүдэгрүүлэх, тодруулах, өнгө холих хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийн өнгийг тодорхой хэлбэр хэмжээтэйгээр хувиргана. Зургийн өнгийг тодруулахын тулд Blur Tool хэрэглүүрийг ашиглана. Харин Sharpen Tool, Smudge Tool хоѐр нь зургийн өнгийг тодруулах, өнгө холих тараах үйлдэл хийнэ. Эдгээр хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar дээрээс сонгосон байх ѐстой. Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ. Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг өнгийг тодорхой хэлбэр хэмжээтэйгээр dodge Tool гэрэлтүүлж, харин Burn Tool нь сүүдэртүүлж өгдөг. Амьдрал дээр маш өргөн хэрэглэнэ. Таны гаднаас оруулсан зураг гэрэл муутай харанхуй, эсвэл гэрэл ихтэй байгаа бол эдгээр хэрэглүүрийн тусламжтай гэрэл, сүүдэр нь тохирсон болгож болно. Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ. Гэрэлтүүлэх гэдэг нь зургийн өнгийг цайруулах, сүүдэртүүлэх гэдэг нь зургийн өнгийг харлуулах явдал юм. Мөн хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar дээрээс сонгоно. Path-тай ажиллах хэрэглүүрүүд Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 14. Adobe Photoshop CS3 Эдгээр хэрэглүүрүүд нь Pen буюу үзгэн хэрэглүүрээр үүсгэсэн Path буюу зураасыг зөөх, байрлал, сэлгэх, хэмжээ харьцаа зэргийг өөрчлөхөд хэрэглэнэ. Та өөрийн хүссэн хэмжээ хэлбэртэй Path зурж байгуулахад хэрэглэнэ. Path нь тус програм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэнэ. Дээрх хэрэглүүрүүд нь цэг хатгаж Path байгуулах, чөлөөтөй зурж Path байгуулах, цэг нэмэх, цэг хасах, цэгийг удидана. Байгуулагдаж байгаа Path ба зураас нь олон цэгээс бүрдэнэ. Тэдгээр цэгүүд нь шүргэгч шулуунтай тэр шулууныг нь ашиглаж Path ба зураасны хэлбэрийг өөрчилж болно. Мөн эдгээр цэгийг зангуу цэг гэж нэрлэх тохиолдол байна. Path-ын хэлбэр хэмжээг Options Bar дээрээс сонгож тохируулж болно. Мөн Path самбар дээр Path-ыг хадгалах, устгах, идэвхижүүлэлтийг Path болгох, Path ашиглан зургийг таслах зэрэг үйлдлийг хийнэ. Текст бичих хэрэглүүрүүд Аливаа програмын хувьд текст бичих түүнийг янз бүрээр хэлбэршүүлэх нь нэлээд чухал үүрэгтэй байна. Эдгээр хэрэглүүрийг текст бичихэд хэрэглэнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 15. Adobe Photoshop CS3 Сонгосон өнгөөр хөндлөн ба босоо бичихийн тулд эхний хоѐрыг идэвхижүүлж хөндлөн ба босоо бичихийн тулд үлдсэн хоѐрыг сонгож бичнэ. Эдгээр хэрэглүүрүүдийг ашиглахын өмнө бичих текстийн фонт, хэмжээ, хэлбэр өнгө зэргийг Options Bar дээрээс сонгосон байх шаардлагатай. Эсвэл Character самбар ашиглаж болно. Гэхдээ текстээ бичсэний дараа фонтоо солих, хэмжээг өөрчлөх гм тохиргоог хийх боломжтой. Бичсэн текст бие даасан Layer буюу давхарга болдог. Идэвхижүүлэлтээр бичдэг хэрэглүүр нь таны сонгосон фонт, хэлбэр хэмжээгээр текст бичих ба бичсэн текст нь хөндий идэвхжүүлсэн хэлбэртэй болно. Текстийн хүрээгээр идэвхижсэн байна. Өөрөөр хэлбэл бидний сонгож идэвхижүүлдэг хэрэглүүртэй адил гэсэн үг. Дүрс байгуулах хэрэглүүрүүд Геометрийн янз бүрийн хэлбэр дүрсийг зураас болон дүүргэлтээр байгуулдаг хэрэглүүрүүд. Та бэлэн дүрс зурах үйлдэл хийх болно. Тэгш өнцөгт, мохоо өнцөгт, эллипс, олон өнцөгт, шулуун шугам, дурын дүрс зэргийг зурах боломжтой. Эдгээр хэрэглүүрүүдийг хэмжээ, харьцаа, хэлбэр, өнгө, дүүргэлтийн хэлбэр зэргийг Options Bar дээр тохируулна. Мөн та аль нэг дүрсийг ижил харьцаатай байгуулах гэж байгаа бол Shift товчлуурыг дарж байгаад зураарай. Зурсан дүрс бие даасан Layer ба давхарга болдог. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 16. Adobe Photoshop CS3 Текст болон дуут тэмдэглэгээ хийх хэрэглүүрүүд Зургийн аль нэг хэсэгт өөрийн хүссэн хэмжээ, хэлбэртэй текстэн болон дуут тэмдэглэгээ хийхэд хэрэглэнэ. Note Tool нь текстэн тэмдэглэгээ хийх, Audio Annotation Tool нь дуут тэмдэглээ хийнэ. Нэг их ашигладаггүй. Өнгөний мэдрэмж хэрэглүүрүүд Зурагтай ажиллаж байхад зургийн аль нэг хэсгийн өвөрмөц өнгийг бусад зурганд хэрэглэх, тэр өнгөний кодыг мэдэх мөн зургийн обьектын хэмжээг олох зэрэгт хэрэглэгдэнэ. Өнгө соруулан авч тэр ашиглах нь нэлээд хэрэглэгдэнэ. Та Eyedropper Tool хэрэглүүрийг ашиглаж зургийн өнгийг мэдэрч хэрэглүүрийн өнгө болгож аваад тус хэрэглүүрээр будах, зураг үйлдэл хийж болно. Color Sample Tool хэрэглүүр нь зураг дээрх өнгөнүүдийн кодыг мэдээлэх үүрэгтэй. Ruler Tool нь хэмжээг гаргах, Count Tool нь дарсан цэгийг дугаарлах ба өнгөний мэдээллийг гаргах. Цаас гүйлгэгч, масштаб хэрэглүүрүүд Зургийн хэмжээг томруулах буюу том хэмжээний зураг нь компьютерий дэлгэцэнд багтаагүй тохиолдолд тус зургийг дээш доош, зүүн, баруун тийш хөдөлгөж зөөх. Мөн зургийн масштабыг томруулах жижигрүүлэхэд өргөн хэрэглэнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 17. Adobe Photoshop CS3 Hand Tool Цаас гүйлгэгч Zoom Tool масштаб өөрчлөх Аливаа зургийг боловсруулж байхад масштабыг томруулж жижигрүүлж харах мөн засвар өөрчлөлллт хийхэд илүү тохиромжтой. Энэ үйлдлийг гар дээрээс Ctrl+, Ctrl-, хос товчлуурын тусламжтай гүйцэтгэнэ. Байнга хэрэглэдэг хэрэглүүр юм аа. Том хэмжээний зурагтай ажиллах эсвэл зургийн масштабыг нэмээд дэлгэц дээр бүтнээрээ харагдахгүй байгаа тохиолдолд Hand Tool хэрэглэнэ. Ямар нэг хэрэглүүр сонголттой байхад Hand Tool хэрэглүүрийг сонгох шаардлага гарвал гар дээр байгаа Space товчыг дарж болно. Options Bar /нэмэгдэл тохиргооны мөр/ Бид Tools буюу хэрэглүүрүүдийн үүргийг нэг бүрчлэн авч үзлээ. Тэдгээрийн гүйцэтгэж байгаа үйлдлийг дэлгэрэнгүй авч үзлээ. Тэдгээрийн гүйцэтгэж байгаа үйлдлийг дэлгэрэнгүй болгож өгдөг самбар бол Options Bar бөгөөд програмын цонхны дээд хэсэгт байрлана. Энэ самбар нь ямар хэрэглүүр сонгож байна гэдгээс хамааран байнга өөрчлөгдөж байдаг. Жишээ нь: бийрний хэрэглүүр сонгоход бийрний зурах хэмжээ, хэлбэр уусалт зэргийг Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 18. Adobe Photoshop CS3 тохируулах самбар болж хувирах, үсэг бичдэг хэрэглүүрийг сонгоход үсгийн фонт, хэмжээ, хэлбэр зэргийг тохируулах самбар болж хувирах зэргээр өөрчлөгдөнө. Зарим нэг өргөн хэрэглэдэг Options Bar мөрний үүргийг авч үзье. Ерөнхийдөө Options Bar нь элдэв тохиргоо хийхэд зориулагдсан ба тохиргоог дараах байдлаар хийнэ. А B А– цэсийг дэлгэх В – хэмжээг хулганы заагчаар өөрчлөх Хэлбэр дүрс сонгох цэс гаргах Тохиргооны нэмэлт цэс гаргах Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 19. Adobe Photoshop CS3 Зургийг тэмдэглэх бүх төрлийн хэрэглүүрүүдийн нэмэлт тохиргоог гүйцэтгэж болно. Жишээ нь: тэмдэглэгээг нэмэх, хасах, нэгтгэх гэх мэт Зургийн хэлбэр хэмжээг өөрчлөх хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд таны тэмдэглэсэн зураг, давхарга зэргийг аль нэг талаар нь зэрэгцүүлэх, хоорондох зайг ижил болгох зэрэгт хэрэглэнэ. Зургийн таслах хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд тасалж байгаа зургийн өргөн өндөр нягтралын хэмжээг хүссэнээрээ тогтоож зургийг тасална. Текст бичих хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд таны бичих гэж байгаа текстийн үсгийн фонт, хэмжээ, хэлбэр, өнгө зэргийг тохируулахад хэрэглэнэ. Дүрс зурах хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд тэдгээр дүрсийн хэлбэр, хэмжээ, өнгө зэргийг тохируулна. Мөн дүрсийг нэгтгэх, хасах зэргийг гүйцэтгэж болно. Өргөн хэрэглэдэг самбарууд Photoshop програм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол Palette ба самбарууд юм. Color , layers, Character,History, Styles, Swatches, Info зэрэг самбаруудыг өргөн хэрэглэнэ. Ер нь бүх л самбарууд нь өөр өөрийн гэсэн үүрэг онцлогтой ба эдгээр самбаруудыг Window цэснээс гаргана. Тус програмын цонхны баруун талд байрладаг. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 20. Adobe Photoshop CS3 Мөн өөрийн хэрэглэх самбаруудыг хооронд нь нэгтгэж групп болгож бусад самбарыг нь далд хийх нь таны ажлын талбарыг эмх цэгцтэй байлгадаг. Жишээ нь хамгийн их хэрэглэдэг layers, History хоѐрыг нэгтгэж нэг групп болгох. Самбарын нэр дээр дараад чирэх замаар нөгөө самбарын групп дээр байрлуулах. Swatches- бэлэн өнгөнүүд авч ашиглах боломжтой. Та өөрийн хүссэн өнгийг шууд сонгож улмаар зурах будах бичих үйлдэл хийнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 21. Adobe Photoshop CS3 Color- стандарт өнгө хольж шинэ өнгө гаргаж ашиглах, манай жишээн дээр RGB буюу улаан ногоон хөх гэсэн 3-н өнгийг хольж байна. Нэг өнгө нь 0-255 хүртэл утга авч холигдоно. Styles- бэлэн загвар бүхий хэлбэрүүд энэ нь Layers болон Path дээр шууд хэрэглэж болно. Жишээ нь: текст бичээд дараа нь Styles самбараас хэлбэршүүлж болно. Info- хулганы заагч байрлах цэгийн өнгөний код, заагчийн байрлал, өргөн өндрийн хэмжээ, файлын хэмжээ зэргийг мэдээлэх үүрэгтэй. Манай жишээ дээр R-49,G-52, B-33 гэсэн RGB өнгөний хольц байгаа бол CMYK хольцоор ба харуулсан байна. Navigator- зургийн харагдах масштабыг өөрчлөх. Энэ нь том хэмжээтэй зургийн хувьд зургийн аль нэг хэсэгт хялбар очих масштабыг хялбар нэмэх хасах үйлдлийг гүйцэтгэхэд хэрэглэнэ. History-хийсэн үйлдлийг хадгалах самбар бөгөөд тус самбараас үйлдэл буцааж болно. Буруу үйлдэл хийхэд тохиолдолд үйлдэл буцаах нь маш их хэрэглэгдэнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 22. Adobe Photoshop CS3 Layers- энэ самбар нь давхаргатай ажиллахад зориулагдсан бөгөөд давхарга нь Photoshop програмын хувьд нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг учир давхаргын талаар дэлгэрэнгүй авч үзнэ. Character- энэ самбар нь текстийн фонт, хэмжээ, хэлбэр зэрэгтэй ажиллахад зориулагдсан. Мөн үсгийн өргөн, өдөр, налалт өнгө зэргийг бүрэн ихээр нь тохируулах боломжтой. Бичсэн текстээ сонгож байгаад тус самбар дээр ажиллана. Paragraph- тус самбар дээр текстийн параграфтай ажиллана. Их хэмжээний текст бичсэн тохиолдолд түүнийг эмх цэгцтэй болгоход хэрэглэнэ. Бид энд түгээмэл хэрэглэдэг самбаруудын талаар авч үзлээ. Эдгээр самбар тус бүрийн хийх үйлдэл өөр өөр бөгөөд нэмэлт тохиргоо гаргах, илүү ихийг хийхийн тулд самбарын баруун дээд өнцөгт байрлах зураас дээр дарж нэмэлт цэсийг гаргаж улмаар өөрийн хэрэгтэй командыг сонгон хэрэглэнэ. Шинэ баримт нээх Photoshop програм дээр шинээр зураг зурах нь нэлээд ховор харин ямар нэг шинэ хуудас нээж байгаад түүн дэрээ өөр зургууд, текст зэргийг оруулж зургийн файл үүсгэж болдог. Ерөнхийдөө бол хуучин зургийн файл дээр нэмэлт өөрчлөлт хийж түүнийгээ өөр нэрээр хадгалах замаар зургийн файл үүсгэнэ. Шинээр зураг зурах юм уу шинээр файл үүсгэхдээ File/New команд өгөхөд нээгдэх цонхны Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 23. Adobe Photoshop CS3 Name-шинэ файлынхаа нэрийг өгнө. Image Size- цаасны хэмжээ хамаарсан файлын хэмжээ Width- цаасны өргөн /mm,cm,inch,pixel…/ Height- цаасны өндөр /mm,cm,inch,pixel…/ Resolution-зургийн нягтрал ба dpi Mode-өнгөний хэлбэр Contents суурь өнгөний хэлбэрийг сонгоно. Эдгээрийг тохируулаад ОК товч дарна. Улмаар цаас нээгдэж та хүссэн зургийн файлыг үүсгэж болно. Ихэнх тохиолдолд File/Open команд өгч диск төхөөрөмж дээр байгаа зургийн файлаа нээж түүн дээрээ засвар хийнэ. Мөн File/Import команд өгч Скайнер болон дижитал камерын зураг оруулж түүн дээрээ засвар хийдэг. Оруулсан зургаа заавал хадгалах ѐстой. Баримтаа хадгалах Хадгалах үйлдэл нь ердийн Windows үйлдлийн системийн бусад хэрэглээий програмуудтай яг адилхан. Харин зургийн төрлийг сольж хадгалах нь тус Adobe Photoshop програм дээр нэлээд хийгдэнэ. Тус програм дээр төрлийг өөрчлөх зургаа нээгээд дараа нь File/Save As команд өгнө. Улмаар гарч ирэх цонхны Format талбараа файлын төрлийг сонгож хадгална. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 24. Adobe Photoshop CS3 Adobe Photoshop програмын psd,pdd төрлийн файлын хувьд анхаарах зүйл байдаг. Уг төрөл нь давхаргатай болон давхаргагүй зургаас бүрдэнэ. Хэрэв давхаргатай зургаас бүрдэж байгаа бол түүнийг JPEG болон бусад төрлийн файл болгож хадгалах тохиолдолд давхарга нь нэгдэж давхаргагүй файл болдог. Тиймээс засварлах, нэмэлт өөрчлөлт хийх psd,pdd төрлийн файлыг бусад төрлөөр хадгалаж болохгүй. Эх хувийг нь өөрчлөхгүй шинээр хадгалаж болно. Layers ба давхарга Adobe Photoshop програм дээр нэлээд олон зургийг нийлүүлэн зохиомжлоход тэдгээрийг нь тус тусдаа үе давхарга болгон хэрэглэх нь илүү хялбар байна. Зургийн PSD төрөл нь давхаргыг хэвээр хадгална. Харин бидний өргөн хэрэглэдэг JPEG төрөл давхаргыг нэгтгэж хадгалдаг. Тус програм нь давхаргатай зураг бий болгодог бөгөөд та тус зургийг аль төрлөөр хадгалснаас хамааран давхарга нь нэгдэх, эсвэл давхарга хэвээр байна. Тухайн зургийг дахин засварлах бол заавал давхаргатай н хадгалах нь тохиромжтой. Өөрөөр хэлбэл psd төрлөөр хадгалах. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 25. Adobe Photoshop CS3 Тус програм дээр давхаргатай ажилладаг Layers нэртэй самбар байдаг. Давхарга бүр дээр тус тусдаа үйлдэл хийгдэнэ. Иймээс тус зургийн файлтай ажиллаж байх үед хийгдэж байгаа өөрчлөлт нь зөвхөн идэвхитэй давхаргын хувьд хийгддэг. Тухайн үед аль давхарга идэвхитэй байгааг Layers цонх заах бөгөөд идэвхитэй давхаргад харгалзах нэр хөх дэвсгэртэй байдаг. Дараах самбар нийт 4-н давхарга байна. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 26. Adobe Photoshop CS3 New Layer- шинэ давхарга үүсгэх Duplicate Layer- давхаргыг хуулбарлах Delete Layer- давхаргыг устгах Delete Linked Layer-холбоостой давхаргыг устгах Delete hidden layer- нууцалсан давхаргыг устгах New layer set – давхарга агуулах хавтас үүсгэх New set from linked- холбоостой давхаргыг 1 хавтсанд хийх. Lock all layers in set- хавтсанд байгаа давхаргыг цоожлох Layer properties- давхаргын нэр ба өнгийг өөрчлөх Blending options- давхаргыг холих Merge visible- давхаргыг нэгтгэх Flatten image- давхаргыг нэгтгэж зураг болгох Palette options- самбарын тохиргоо Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 27. Adobe Photoshop CS3 Мөн Layer цэсний командуудын тусламжтайгаар дээрх давхаргыг устгах, нэгтгэх, шинээр үүсгэх, хэлбэршүүлэх гэх мэт үйлдлүүдийг хялбар гүйцэтгэнэ. Идэвхитэй давхарга дээр хэрэглүүрүүдийн үйлдэл хийгдлэнэ. Давхаргын байрлал Давхаргын байрлалыг солихдоо тухайн давхаргыг сонгоод түүнийгээ чирэн нөгөө давхаргын хаана байрлуулах газар тавих замаар гүйцэтгэж болно. Давхарга нь олон зургийг давхарлаж байгаа үйлдэл өөрөөр хэлбэл хамгийн нүүрэн талд байгаа зураг нь бүтнээрээ харагдах, харин хамгийн цаад талд байгаа зураг нь өмнөх зургуудын завсар зай нэвтрэлээс хамааран харагдана. Давхарга үүсгэх, устгах, хуулах Давхаргыг шинээр үүсгэх нь хялбар байдаг. Ердийн санах ойн команд буюу Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ