SlideShare uma empresa Scribd logo
1 de 11
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН
БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
(Бакалаврын түвшинд)
Боловсролын хүрээлэн, ДБМБСС
Р.Нурбек, Б. Лхамцэрэн
nurbek@mier.mn, lkhamtseren@mier.mn
Хураангуй
Энэхүү судалгааны зорилго нь Дээд боловсролын тухай хуулийн 7.1, 7.2, 7.З-т заасны
дагуу их сургууль, дээд сургууль, коллежийн элсэлтийн бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн
байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх зарим саналыг дэвшүүлэхэд
чиглэсэн юм. Ингэхдээ 2014-2017 оны БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн систем,
МИДСК-ын сүүлийн 5 жилийн тайлан, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, статистик
мэдээллийг эх сурвалж болгон ашиглав.
Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт
тухайн жилүүдэд нийт 110277 элсэгч бүртгэгдсэн байна. Бид Монгол Улсын нийт их, дээд
сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн тоо, насжилт, нэг хөтөлбөрт ногдох элсэгчийн
тоо, ЭЕШ-ын хэмжээст болон босго оноо, дотоод, гадаад элсэлт, хяналтын тоо гэх мэт
үзүүлэлтийг сонгон авч шинжилгээ хийв.
Судалгааны зарим сонирхолтой баримтаас дурдахад, 2017 онд нийт 78 дээд боловсролын
сургалтын байгууллага давхардсан тоогоор 812 бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрт 29871
оюутан элсүүлсэн байна.
Нийт 812 хөтөлбөрийн 342 хөтөлбөрт буюу 42% нь 1282 оюутан элссэн байхад, хамгийн
их элсэгчтэй 1 хөтөлбөрт 1093 оюутан элссэн байгаа нь нэг талаас дээд боловсролын сургалтын
байгууллагуудын санхүүжилтийн гол эх үүсвэр нь үндсэн үйл ажиллагааны орлого болох сургалт
төлбөр байгаа учраас элсэгчдийн тоогоор хөөцөлдөн оршин тогтнох явдал, нөгөө талаас нийгэм,
эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт зэрэг олон
асуудлыг эргэн харах цаг болсныг батлан харуулж байна.
Түлхүүр үг: дээд боловсрол, ЕБС төгсөгч, босго оноо, хэмжээст оноо, дээд боловсролын
сургалтын байгууллагад элсэгчид
EXAMINING CURRENT SITUATION OF HIGHER EDUCATION ENROLLMENT IN
MONGOLIA
(Undergraduate level)
Nurbyek R., Lkhamtseren B.
nurbek@mier.mn, lkhamtseren@mier.mn
Sector of higher and vocational education research, Mongolian Institute for Educational Research
Abstract
The current study aims to determine current situation and challenges of university and college
enrollment policy and its implementation in accordance with Article 7.1, 7.2 and 7.3 of Law on Higher
Education.
In this study, Education Information System 2014-2017, Ministry of Education, Culture, Science and
Sports, and annual reports by Consortium of Mongolian Universities and Colleges, and relevant legal
documents and statistics news were used for qualitative and quantitative analysis.
Therefore the study examined number of undergraduate curricula and its validity period, and cut score
and standardized score for university and college entrance, and domestic and international enrolment,
and students’ quota in Mongolian universities.
According to Education Information System, totally 110277 acceptees were registered for
undergraduate course during the period 2014 to 2017.
Some research findings say that 29871 students were enroled in 812 undergraduate programs of 78
higher education institutions in 2017. 1282 students are enroled in 342 programs, which is 42 per cent of
total 812, however 1093 students are studying only in one. This facts shows that it is the right time to
look back some issues such as socio-economic policy, planning, labour market demand and supply on
the one hand, and the main funding source of tertiary education institutions - the students’ fees on which
depends their existence.
Keywords: higher education, undergraduate, cut score, standardized score, college entrance
Оршил
Монгол Улсад 2016-2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулсан 95 дээд боловсролын
сургалтын байгууллагын 32.6 хувь нь их сургууль, 60.0 хувь нь дээд сургууль, 3.2 хувь нь
коллежийн ангилалд багтаж, 4.2 хувь нь гадаадын салбар сургууль байв. ЕБС-ийг төгсөгчдийн 83
хувь нь их, дээд сургуульд, 11 орчим хувь нь мэргэжил, боловсрол сургалтын байгууллагад,
үлдсэн хувь нь гадаадын их, дээд сургуульд элсэх болон хөдөлмөрийн зах зээлд шилжиж буй дүр
зураг харагдаж байна. Газар зүйн байршлаар авч үзвэл, нийт элсэгчдийн 90.0 хувь нь
Улаанбаатар хотын их, дээд сургууль, үлдсэн 10.0 орчим хувь нь хөдөө орон нутаг дахь салбар
сургуулиудад элсэн суралцдаг.
Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх
шаардлагыг хангахуйц сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн шаардлага хангасан багшлах боловсон
хүчин, чадварлаг багшийн боловсруулсан хичээлийн хөтөлбөр, шинжлэх ухаанчаар удирдах
удирдлага, сургалтын бодлого, шаардлагад тэнцэхүйц сурах хүсэл эрмэлзлэл бүхий элсэгч
оюутан, энэ бүх шаардлага нөхцөлийг хангаж төгссөн төгсөгчид, тэднийг ажлын байраар хангаж
байгаа байгууллагуудын хамтын ажиллагаа гэх мэт олон оролцогчийн хүчин чармайлт, нэгдсэн
нэг бодлого чухал гэдэгтэй (Б. Очирхуяг ба бусад, 2018) бид санал нэг байна.
Энэхүү судалгааны зорилго нь сургалтын байгууллагуудын элсэлтийн бодит байдал, дээд
боловсролын тухай хуулийн 7.1, 7.2, 7.З-т заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллежийн
элсэлтийн бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж,
шийдвэрлэх зарим саналыг дэвшүүлэхэд чиглэсэн юм. Ингэхдээ 2014-2017 оны БСШУСЯ-ны
Боловсролын салбарын мэдээллийн систем (БСМС), МИДСК-ын сүүлийн 5 жилийн тайлан,
холбогдох эрх зүйн баримт бичгүүд, статистик мэдээллийг эх сурвалж болгон ашиглав.
Элсэлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчин
Дэлхий нийтийн боловсролын чиг хандлага 1990 оноос өмнө элитийн боловсрол үе ба цөөн
элсэгчтэй, чанартай цөөн хөтөлбөртэй байсан бол 1990 оноос хойш дээд боловсрол нь бүх
нийтийн боловсролын чиг хандлагад шилжсэн бөгөөд их, дээд сургуулийн тоо олширч сургалтын
чанарын асуудлууд орхигдож, дээд боловсролоор бизнес хийх хандлага бий болж байна. Орчин
үеийн боловсролын чиг хандлага нь бие даан суралцах, нас, цаг хугацаанаас үл хамааран өөрийн
мэдлэг, боловсролыг тасралтгүй хөгжүүлэх чиглэл рүү хандаж байна. Боловсролын чиг хандлага
элитийнхээс, бүх нийтийнх улмаар насан туршийн боловсрол болж байгаатай холбоотойгоор их,
дээд сургуулиудын элсэлтийн шалгалт, тэдгээрт тавигдах шаардлага өөрчлөгдөн шинэчлэгдсээр
ирсэн. Монголын дээд боловсролын хөгжил нь тухайн нийгмийнхээ хөгжлийн чиг хандлага, үзэл
баримтлалыг агуулсан, тодорхой эрх зүйн хүрээнд бодлого зорилтоо хэрэгжүүлж ирсэн байдаг
(Б. Очирхуяг ба бусад, 2018). Үүнтэй бид санал нэг байгаа. Өнөөдрийн байдлаар их, дээд
сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль,
МУ-ын Засгийн Газрын 37-р тогтоол, БСШУСЯ-ны сайдын А/79, А/87 тоот журам, босго оноог
тогтоох А/131, А/195 тоот тушаал, их, дээд сургуулиудын элсэлтийн журмын хүрээнд элсэлтийн
үйл ажиллагаа явагдаж байна.
Хүснэгт 1. Их, дээд сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, элсэлтийн журам, босго оноо
№
Хууль, дүрэм, журам,
тушаал,
мөрдөж эхэлсэн хугацаа
2013
2014
2015
2016
2017
2018
Хууль журам, дүрмийн зүйл, заалтад орсон өөрчлөлт
1
Боловсролын тухай хууль
Аж ахуйн үйл
ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хууль
20.1.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 15.7.8,
15.7.9, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд
сургууль, коллежид, боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага олгоно.
Дээд боловсролын тухай
хууль
7.1.-д Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд
буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг,
чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан
элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой,
шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний
зохистой арга хэлбэр бүхий байна. 7.2.Элсэгчдийн тоог
боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын
сургалтын орчны болон холбогдох бусад стандартад
нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын
удирдах зөвлөл тогтооно. 7.З.Оюутан, магистрант,
докторант элсүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага тогтооно хэмээн заажээ.
БСШУ-ны Сайдын 2010
оны 314 дугаар тушаал
“Загвар батлах тухай”
Хүчингүй болсон
Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
- Сургалт явуулах мэргэжлийн нэр, индекс
- Санал болгож буй нөхцөлүүд. Үүнд:
1. Сургалтын хэлбэр
2. Элсэгчдийн боловсролын түвшин
3. Сургалтын хугацаа
4. Суралцагчдын тоо
5. Багшлах бүрэлдэхүүн /үндсэн ба цагийн
багшийн хувь/
6. Сургалтын агуулгын багтаамж /багц цаг/
7. Бусад сургуулиас шилжүүлэн тооцож болох
багц цагийн дээд хэмжээ
8. Сургалтын кабинет, лабораторийн бүрдэл
9. Мастерын газрын бүрдэл
10. Төгсгөгчдөд олгох боловсролын зэрэг,
мэргэжил
БСШУ-ны сайдын 2014
оны А/289 тоот тушаал
“Загвар батлах тухай”
- Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн индекс/
- Мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн нэр
- Сургалтад баримтлах шаардлагын үзүүлэлт. Үүнд:
1. Сургалтын хэлбэр /өдөр, орой, эчнээ, экстернет/
2. Элсэгчдийн боловсролын түвшин
3. Сургалтын хугацаа
4. Сургалтын агуулгын багтаамж /багц цаг/
5. Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг
6. Мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-өөр сургалт эрхлэх
зөвшөөрөл олгосон шийдвэрийн он.сар.өдөр.дугаар
2
БСШУ-ны сайдын 2015
оны А/210 тоот тушаал
Дээд боловсролын тухай хуулийн 7,2 дахь заалтыг үндэслэн
их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн
хөтөлбөрт 2015-2016 оны хичээлийн жилд элсэгчдийн тоог
баталсан.
Дээд боловсролын тухай
хуулийн 7-р зүйлийн 7.2
дахь хэсэг (2016 оны 4-р
сарын 14-ний өдрийн
хуулиар өөрчлөлт орсон)
“Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд
боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад
стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын
байгууллагын удирдах зөвлөл тогтооно.
МИДСК-ийн 2016 оны 04-
р сарын 15-ны өдөр
баталсан журам
МИДСК-ийн гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг,
орон нутагт оюутан элсүүлэх журам
МИДСК-ийн
ерөнхийлөгчийн 2017 оны
03-р сарын 15-ны өдрийн
А/03 дугаар тушаал
Элсэлтийн төв комисс байгуулах тухай
Сургуулийн удирдах
зөвлөлийн тогтоол
Сургуулийн оюутан элсүүлэх журам
БСШУС-ын Сайдын 2017
оны 1а/4347 тоот албан
бичиг
2017-2018 онц хичээлийн жилд сургалтын байгууллагын
удирдах зөвлөл нь ХЗЗ-н эрэлтийг баримжаалж, хичээлийн
байрны хүчин чадал, багшийн ачаалал хэтрүүлэхгүйгээр
тусгай зөвшөөрөл, сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг
шаардлагын дагуу орчинг бүрдүүлж, тухайн жилд
элсэгчдийн хяналтын тоог тогтоох чиглэл өгсөн.
3
Дээд боловсролын тухай
хуулийн 7-р дугаар
зүйлийн 7.3 дахь хэсэг
Оюутан, магистрант, докторант элсүүлэх журмыг
боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага тогтооно
БСШУ-ны Сайдын 2013
оны А/79 дугаар тушаал,
“Оюутан элсүүлэх журам”
Журмын 1.11 Дээд боловсролын байгууллагад элсэгчдийн
хангавал зохих энэхүү журмын 2.2-д заасан ерөнхий
шалгалтын үндэсний хэмжээний босго оноог боловсролын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
тогтоож болно
БСШУ-ны Сайдын А/131
дугаар тушаал
Босго оноо тогтоосон
БСШУ-ны Сайдын 2014
оны А/143 дугаар тушаал
“Элсэлтийн чанарыг сайжруулах зарим арга хэмжээний
тухай” 2014-2015 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх
үндэсний хэмжээний босго оноог бакалаврын хөтөлбөрт
элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт 400 оноо байхаар
тогтоосон
БСШУ-ны Сайдын 2016
оны 3-р сарын 16-ны
өдрийн А/87 дугаар
тушаал
 “Оюутан элсүүлэх журам”-ын 1.11 дэх заалтыг
“Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захирагааны
төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго
оноог харгалзан сургуулийн оноог тогтооно гэж
өөрчөлт оруулсан байна.
 Ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноонд
суурилан өөрийн сургуулийн элсэлтийн босго оноог
400 ба түүнээс дээш байхаар тогоон албажуулахыг
үүрэг болгосон
БСШУС-ын Сайдын 2017
оны “Босго оноо тогтоох
тухай” А/131 дугаар
тушаал
Өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсрлын сургалтын
байгууллагад 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын
хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын босго оноог
400 байхаар тогтоосон
БСШУС-ын Сайдын 2018
оны А/195 дугаар тушаал
“Босго оноо тогтоох тухай”
1. 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт
их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын
үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр
харгалзахгүй 480, коллеж, орон нутгийн их, дээд сургуульд
400 оноогоор тус тус тогтоосон.
2. Энэхүү тушаалаар тогтоосон үндэсний хэмжээний босго
онооноос дээш байхаар сургуулийн оноог тогтоон
албажуулж, Удирдах зөвлөлөөрөө батлуулсан оюутан
элсүүлэх хяналтын тоондоо багтаан нээлттэй, ил тод
мэдээлж ажиллахыг дээд боловсролын сургалтын
байгууллагын захирал нарт үүрэг болгосон.
Тайлбар:
1. Дээд боловсролын сургалтын байгууллагууд сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл,
нөхцөл шаардлагыг БСШУС-ын 2014 оны А/289 тоот тушаалаар өөрчлөж батлахдаа багшлах
бүрэлдэхүүн, сургалтын кабинет, лабораторийн бүрдэл, мастерын газрын бүрдэл зэрэг
шалгуур үзүүлэлтийг хассан байна. Энэ нь сургалтын байгууллагууд хүний нөөц,
материаллаг бааз, орчин нөхцөлөөс хэтэрсэн элсэлт авах боломжийг бүрдүүлэхээр байна.
2. Элсэлтийн хяналтын тоог Дээд боловсролын тухай хуулийн 7.2 дахь хэсэгт 2016 онд орсон
өөрчлөлтийн дагуу дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад
нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтоодог болсон.
3. Үндэсний хэмжээний босго оноог 2014 оноос бакалаврын хөтөлбөрт элсэхэд шалгалт тус
бүрт 400 байхаар тогтоосон бол ирэх 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт
их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог
өмчийн хэлбэр харгалзахгүй 480; коллеж, орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус
тус тогтоосон. Мөн элсэлтийн журамд элсэгчдэд өндөр шаардлага тавих зарим нэмэлт
өөрчлөлтүүдийг тугасаж өгсөн нь элсэгчдийн чанарт ахиц гарах ач холбогдолтой томоохон
алхам болж байна.
Боловсролын салбарын мэдээллийн систем дэх их, дээд сургуульд элсэгчдийн мэдээлэлд
хийсэн тойм шинжилгээ
БСМС-д 2014-2017 онд дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын зэрэг олгох
сургалтын хөтөлбөрт тухайн жилүүдэд нийт 110277 элсэгч бүртгэгдсэн байна. Монгол Улсын
дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн тоо, насжилт,
нэг хөтөлбөрт ногдох элсэгчийн тоо, ЭЕШ-ын хэмжээст болон босго оноо, дотоод, гадаад элсэлт,
хяналтын тоо гэх мэт үзүүлэлтийг сонгон авч шинжилгээ хийв.
Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын түвшний элсэлтийн үйл
ажиллагааг зохион байгуулахад оролцогч талуудад Боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага, БСШУСЯ, МИДСК, БҮТ, Дээд боловсролын сургалтын
байгууллагууд, олон нийт (эцэг эх, багш, суралцагчид) зэргийг хамруулж болох юм.
Зураг 1. ЕБС төгсөгч болон их, дээд сургууль төгсөгчдийн харьцаа (сүүлийн 4 жилээр)
34238
19472
36207
37581
33850 35181 35889
48962
0
10000
20000
30000
40000
50000
60000
2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017
12-р ангийн нийт төгсөгч
Их, дээд сургууль төгсөгч /Бак,
маг, док/
Poly. (Их, дээд сургууль төгсөгч
/Бак, маг, док/)
Зураг 1-ээс харахад ЕБС, их, дээд сургууль төгсөгчдийн тоо тэнцүү байгаа юм. 2014-2015
хичээлийн жилийн хувьд ЕБС төгссөн их, дээд сургуульд элсэгчдийн тоо хамгийн бага байсан нь
төрөлт болон боловсрол салбарын 12 жилийн системд шилжсэнтэй холбоотой.
Зураг 2. Боловсролын салбарын мэдээллийн систем дэх элсэгчдийн ерөнхий мэдээлэл
(сүүлийн 4 жилээр)
Зураг 2-оос харахад: тухайн жилд ЕБС-ийн 12-р анги төгсөгчдөөс ЭЕШ өгч, их, дээд сургуульд
бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн хувьд 74-88 орчим хувь; өмнөх оны ЭЕШ-ын хүчинтэй
оноогоор элсэгчид 8.0-13.0 хувь (2272-3125 элсэгч); гадаадаас элсэгчид 0.2-1.0 хувь (8-198
элсэгч); өмнөх дипломоор элссэн элсэгчид 0.4-0.6 хувь (28-136 элсэгч); ЭЕШ-ын оноогүй, нотлох
боловсролын баримтгүйгээр элсэгчид 4.0-12.0 хувь (1169-3961 элсэгч); ЭЕШ-ын хүчингүй
оноогоор элсэгчид 2.0-5.0 хувь (496-997 элсэгч); ЭЕШ-ыг нөхөн өгсөн юмуу болоогүй шалгалтын
дүнг урьдчилан оруулсан элсэгчид дунджаар 1.0 хувь (206-257 элсэгч) тус тус эзэлж болно.
Эндээс үзэхэд элсэгчдийн 11.0-15.0 хувь нь тухайн жилд элсэлтийн журам (ДБ-ын тухай хууль,
оюутан элсүүлэх журам) зөрчсөн тохиолдлууд болох нь харагдаж байгаа юм. Үүнийг дараах
ЭЕШ-ын хэмжээст онооны 5 жилийн дундаж үзүүлэлт батлаж байна (Зураг 3).
Нэг талаас тухайн жилд ЕБС-ийн 12-р
анги төгсөгчдийн 85 хувь нь ЭЕШ-ын
400 болон түүнээс дээш оноо авч их,
дээд сургуульд элсэн суралцдаг
болохыг (Зураг 2) харуулж байна. Нөгөө
талаас ЭЕШ-аар авах ёстой босго оноог
авч чадаагүй ч их, дээд сургуульд элсэн
суралцах нөхцлийг олгож байгаа нь
боловсролын чанарт нөлөөлж, улмаар
сургалтын төлбөрт суурилсан “амь
зогоосон” сургалтыг тэтгэж, дэмжиж
73.5 1 0.5
12
10 1
2
79.6
1
0.4
13 1
5
87.4
1
0.6
7
1
3
85.3
0.2
0.5 4 8 2
0%
10%
20%
30%
40%
50%
60%
70%
80%
90%
100%
ТухайнжилдЕБС-ийн
12-рангитөгсөнЭЕШ
өгч,ихсургуульд
элсэгчдийнтоо
ГадаадаасМонгол
улсадэлсэгчдийнтоо
Өмнөхдипломоор
элссэнэлсэгчдийнтоо
/Эчнээанги
ЯмарнэгэнЭЕШ
оноо,диплом,баримт
нотолгоогүй
элсэгчдийнтоо
ӨмнөхоныЭЕШ-ын
хүчинтэйоноогоор
элсэгчдийнтоо
ЭЕШ-ыгнөхөнөгсөн
юмууболоогүй
шалгалтындүнг
урьдчиланоруулсан…
ЭЕШ-ынхүчингүй
оноогоорэлссэн
элсэгчдийнтоо
ЭЕШ оноо/огноо
2017
2016
2015
2014
Зураг 3. ЭЕШ-ийн хэмжээст онооны 5 жилийн дундаж
15%
69%
16%
2013-2017 оны
хэмжээст онооны
тархалт 400 хүртэл
2013-2017 оны
хэмжээст онооны
тархалт 400-600
2013-2017 оны
хэмжээст онооны
тархалт 600+
буй хэрэг юм.
Бакалаврын хөтөлбөрийн тухайд
Суралцагчдын мэргэжлийн чиглэлийг тодорхойлохдоо ЮНЕСКО-гоос батлан гаргаж,
өөрийн гишүүн орнууддаа зөвлөмж болгосон “Боловсролын олон улсын стандарт ангилал” –ыг
баримталж байна. БСШУ-ны Сайдын 2014 оны А/78, А/370 тоот тушаалын хүрээнд бакалаврын
181 багц хөтөлбөр, магистрын 71 багц хөтөлбөр, докторын сургалтын 49 багц хөтөлбөрөөр
сургалт эрхэлж байна. Суралцагчдын тоо тогтмол өсч байгаа инженер технологи, бизнес-эрх зүй,
боловсрол зэрэг мэргэжлийн чиглэлүүдийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үзүүлэлт мөн л
өндөр хувьтай байгаа юм.
Хүснэгт 2. Их, дээд сургуулийн элсэлт авсан хөтөлбөр, элсэгчийн тоо
Хөтөлбөрийн тоо Оюутны тоо Нэг хөтөлбөрт ноогдох
оюутны дундаж тоо
2014 2015 2016 2017 2014 2015 2016 2017 2014 2015 2016 2017
1-9 элсэгчтэй хөтөлбөр 167 286 220 342 774 1158 937 1282 5 4 4,2 4
10-99 элсэгчтэй хөтөлбөр 408 290 295 411 13567 8703 9178 13711 33 30 31 33
100-999 элсэгчтэй
хөтөлбөр
80 43 56 58 18364 8719 14903 13845 230 203 266 239
1000-аасдээш элсэгчтэй
хөтөлбөр
- 1 - - 1093 - - 1093
Судалгааны зарим сонирхолтой баримтаас дурдахад, 1-9 хүртэл элсэгчтэй хөтөлбөрийн тоо
сүүлийн 4 жилд өссөн бөгөөд тэдгээр хөтөлбөрийн 95.0 хувь төрийн бус өмчийн их, дээд
сургууль, төрийн өмчийн хөдөө орон нутаг дахь салбар сургууль, харин үлдсэн 5.0 хувийг соёл,
урлаг, батлан хамгаалах, хууль сахиулах, цөм технологийн зэрэг онцлогтой мэргэжлээр төрийн
өмчийн томоохон их сургуулиуд элсүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийт хөтөлбөрийн 40.0 хувийг эрэлт
багатай, нийлүүлэлт ихтэй хөтөлбөрүүд эзэлжээ.
Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.2 дахь хэсгийн нэмэлт өөрчлөлтөөр (2016
оны 4-р сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон) их, дээд сургуульд элсэгчдийн хяналтын
тоог тухай сургалтын байгууллагын удирдах зөвлөл өөрөө тогтоодог болсноос хойш 1 хөтөлбөрт
элсүүлэх оюутны тоо эрс өссөн байна. Тухайлбал, 2017 онд нийт 78 дээд боловсролын сургалтын
байгууллага давхардсан тоогоор 812 бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрт 29871 оюутан
элсүүлсэн байна. Нийт 812 хөтөлбөрийн 342 хөтөлбөрт буюу 42.0% нь 1282 оюутан элссэн
байхад, 1 хөтөлбөрт 1093 оюутан элссэн байна. Энэ нь нэг талаас дээд боловсролын сургалтын
байгууллагуудын санхүүжилтийн гол эх үүсвэр нь үндсэн үйл ажиллагааны орлого болох
сургалтын төлбөр байгаа учраас элсэгчдийн тоогоор хөөцөлдөн оршин тогтнох явдал, нөгөө
талаас нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт
зэрэг олон асуудлыг эргэн харах цаг болсныг батлан харуулж байна.
2006 оноос хойш ЭЕШ-ыг орон даяар нэгдсэн цахим системээр бүртгэн, шалгуулах хичээлээ
чөлөөтэй сонгох эрхтэй болгож, нэгдсэн шалгалтыг 200-800 хэмжээст оноогоор үнэлж,
амжилттай зохион байгуулж байна. БҮТ-ийн албаны мэдээлэлд үндэслэн тооцоо хийж үзэхэд
ЭЕШ-д шалгуулагчдын дийлэнх нь математик, нийгмийн тухай мэдлэг, англи хэл, монгол хэл,
физик зэрэг хичээлүүдийг сонгон шалгуулдаг байна (Зураг 4).
Зураг 4. ЭЕШ-д хамгийн их сонгон өгдөг хичээлийн нэрс, шалгуулагчдын тоо (сүүлийн 5 жил)
Харин хими, биологи, монгол улсын түүх, газарзүй, орос хэл зэрэг хичээлүүдийн сонгох
шалгуулагчдын тоо бага байгаа нь зарим шинжлэх ухаан, мэргэжил дотоодод шинэ тутам
хөгжиж эхэлсэн, мөн эдгээр хичээлийг сонирхогчид бага байгаатай холбоотой юм.
Өнөөдөр их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа нь хот,
орон нутагт ялгаатай байдлаар явагдаж байгаа бөгөөд орон нутагт МИДСК-иас боловсруулсан
элсэлтийн журмын дагуу элсэлтийн үйл ажиллагааг явуулж эрхийн бичиг олгодог бол зарим их,
дээд сургуулиуд орон нутагт цахим элсэлт зохион байгуулж байна (Б. Очирхуяг ба бусад, 2018).
Зураг 5. МИДСК-ийн хөдөө ороннутгаас элсүүлсэн
элсэгчдийн хувь хэмжээ (сүүлийн 5 жил)
Зураг 6. Хот, хөдөө орон нутгийн элсэгчдийн
тоо
Бид МИДСК-ийн албаны эх сурвалжийг ашиглан сүүлийн 5 жилийн хөдөө орон нутгаас
элсүүлсэн элсэгчдийн тоонд шинжилгээ хийж үзэв. Судалгааны дүнгээр нийт элсэгчдийн 25.0
хувийг МИДСК хөдөө орон нутгаас элсүүлж, 75.0 хувь нь тухайн сургалтын байгууллагын цахим
сүлжээ, шууд болон шууд бус төлөөлөгчдөөр дамжуулан элсдэг болох нь тодорхой байна.
Зураг 6-аас харахад, 2015-2018 онд их, дээд сургуульд хөдөө орон нутгийн элсэгчдийн тоо
өсөн нэмэгдэж, идэвхтэй байдал ажиглагдаж байгаа бол хотын элсэгчдийн хувьд буурах
хандлагатай байна. Энэ нь хотын ЕБС төгсөгчид гадаадын улс орны их, дээд сургуульд
тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцах болсонтой холбоотой.
Гадаадын улс орноос МУ-ын их, дээд сургуульд элсэгчид
0
5000
10000
15000
20000
25000
30000
35000
40000
2013
2014
2015
2016
2017
2 per. Mov.
Avg. (2017)
11421 10711 5860 7690 7515
21852 22028 12655 21462 22356
0%
10%
20%
30%
40%
50%
60%
70%
80%
90%
100%
2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018
ДБСБ-ын бие дааж элсүүлсэн элсэгчдийн тоо
МИДСК-ынОроннутгаас элсүүлсэн элсэгчдийн тоо
22639
15482 18639
13568
22099 22771
0%
10%
20%
30%
40%
50%
60%
70%
80%
90%
100%
2015-2016 2016-2017 2017-2018
Хөдөө Хот
2014-2017 онд МУ-ын их, дээд сургуульд нийт 39 орны 493 оюутан бакалаврын хөтөлбөрт элсэн
суралцаж байгаа бөгөөд 64 хөтөлбөрөөр төрийн болон төрийн бус өмчийн сургуульд суралцаж
байна. БНХАУ, ОХУ, БНСУ, Турк, Япон, Казахстан, Узбекистан, БНАСАУ зэрэг улс орны
суралцагчид 90.0 хувийг эзэлж байгаа юм. Цаашид манай их, дээд сургуулиуд дотоодын
элсэгчдийг булаацалдах бус харин хамтран хөгжих замыг эрэлхийлэх, дэлхийн 7,2 тэрбум хүн ам
бүхий гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай олон улсын хөтөлбөр санал болгон элсэгчдийг ихээр
татах үйл ажиллагаанд анхаарал хандуулах цаг болсныг доорх тоог үзүүлэлт батлан харуулж
байна. Мэргэжлийн чиглэлийн хувьд соёл, урлаг, судлал, олон улсын харилцаа, монгол судлал,
хэл шинжлэлийн чиглэлээр суралцагчид дийлэнх хувийг эзэлж байна.
Зураг 7. Гадаад улс орнуудаас Монгол улсад суралцаж буй оюутны тоо, (улс орноор)
2017 оны 03 дугаар сард Засгийн газрын мэдээ сонинд нийтлэгдсэн дотоодын болон гадаадын
улс орны их, дээд сургуульд элсэн суралцагчдын талаар гаргасан инфографикаас харахад:
дотоодын их, дээд сургуульд нийт 174 мянган оюутан (59.0 хувь нь эмэгтэй, 41.0 хувь нь
эрэгтэй), гадаад улс орны их, дээд сургуульд 130 мянган монгол оюутан суралцаж байгаагийн
62.0 хувь нь хувийн зардлаар, 35.0 хувь нь Засгийн газрын тэтгэлгээр, 3.0 хувь нь төрийн сангийн
зээлээр суралцдаг байна. Суралцаж буй улс оноор нь авч үзвэл, БНХАУ-д 27.0, БНСУ -д 17.0
хувь, ОХУ-д 14.0 хувь, АНУ-д 10.0 хувь, Японд – 9.0 хувь бусад улс орнууд үлдсэн 36.0 хувийг
тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тоо өсөн
нэмэгдэж, суралцагчид олон улсын сургалтын хөтөлбөр сонгох, Засгийн газар хоорондын
тэтгэлэгтэйгээр суралцах хандлагатай болж, дотоодын их, дээд сургуульд элсэгчидтэй тэнцэх
хэмжээний суралцагчыг гадаад зах зээлд алдаж байгааг харуулжээ. Үүнд сургалтын
байгууллагууд болон төр, бизнес, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран дээд боловсролын
салбарыг олон улсад өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх цаг болжээ.
Дүгнэлт
Дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн гол эх үүсвэр нь үндсэн үйл
ажиллагааны орлого болох сургалтын төлбөр байгаа учраас элсэгчдийн тоогоор хөөцөлдөн
оршин тогтнох явдал, нөгөө талаас нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн зах
зээлийн эрэлт, нийлүүлэлт зэрэг олон асуудлыг эргэн харах цаг болсныг батлан харуулж байна.
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас их, дээд сургуулийн
элсэлтийн босго оноог 400 болгож, Дээд боловсролын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу
1 1
158
38
15
198
6 1 1 1 1 1 4 6 5 3 1 2 1 6 16 2 1 1 1 1 1 5 3 1 1 1 1 1 1 1 2 1 2
0
50
100
150
200
250
Canada
Poland
Russian…
Korea,…
Japan
China
Kazakhstan
Philippines
Malaysia
Bahrain
Nepal
VietNam
Lao…
Uzbekistan
Afghanistan
Kyrgyzstan
Indonesia
Ukraine
Austria
Korea,…
Turkey
France
Germany
Tajikistan
UnitedStates
Micronesia,…
Andorra
Macao
Myanmar
Morocco
Mauritania
Netherlands…
SaintLucia
Liechtenstein
Portugal
Thailand
Azerbaijan
Belgium
Turksand…
элсэгчдийн хяналтын тоог тухайн сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр тогтоодог болсон
өөрчлөлтүүд төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн хувьд элсэгчдийн тоо, багшлах хүний
нөөц, сургалтын орчин, материаллаг баазын хэт ачаалал үүсэх, нөгөө талд төрийн бус өмчийн
сургуулийн хувьд ”зах зээлгүй болох” зэрэг олон эрсдэлт нөлөө урган гарсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээнээс үл хамааран дээд боловсролын сургалтын
байгууллагад элсэн суралцах “үүд хаалга” нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулийн
босго алхах боломжгүй ЕБС-ийг төгсөгч гэж нэгээхэн ч үгүй болжээ.
Санал
- Боловсролын бодлого боловсруулагч байгууллагын зүгээс их, дээд сургуулиудын сургалт
эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо улсаас дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн
бодлоготойгоо уялдуулан тухайн сургуулийн статус, хүчин чадлыг харгалзан хатуу чанд
шалгуур, шаардлагыг баримтлан олгоход анхаарах;
- Элсэлтийн үйл ажиллагааны олон улсын сайн туршлагад тулгуурлан цахим систем
нэвтрүүлэн хүний хөндлөнгийн оролцоог бууруулж, нээлттэй ил тод шударга зарчмаар
зохион байгуулах;
- Дээд боловсролын сургалтын байгууллагууд дотоод чанарын соёлыг хөгжүүлэх,
интернациональчлалын бодлогод ихээхэн анхаарал хандуулах;
- Монгол улсын их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа
тооцоонд үндэслэн сургалтын хөтөлбөрүүдээ шинэчлэн сайжруулах, зарим хөтөлбөрийн
насжилтын асуудалд анхаарах зэргээр сургалтын бодлого төлөвлөлттэйгээр уян хатан хандах
зэрэг олон хэрэгцээ шаардлага урган гарч байна.
Ном зүй
1. УИХ, Боловсролын тухай хууль, 2002. www.legalinfo.mn
2. УИХ, Дээд боловсролын тухай хууль, 2002. www.legalinfo.mn
3. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт., YAMAT-08 (ISCO-08), Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яам, УБ., 2010.
4. БШУ-ны Сайдын 2014 оны А/174, А/370, А/285 тоот тушаал., БШУЯ., УБ., 2014.
5. Боловсролын салбарын мэдээллийн систем http://esis.edu.mn/hr/login.html Боловсролын салбарын
2015-2016 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл 1, БСШУЯ, УБ., 2016.
6. “Сургалтын үйл ажиллагаа ба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа” гарын авлага Дээд боловсролыг
хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах зөвлөх үйлчилгээ., АХБ, БСШУСЯ, IRIM, УБ., 2016.
7. Дэлхийн банк, Монгол Улсын Дээд боловсрол: Бодлогын баримт бичиг., ХХИ., УБ, 2010
8. Барометрийн судалгаа. Хөдөлмөрийн Яам, 2014.
9. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа. ХЯ., УБ., 2015.
10. Ажиллах хүчний судалгаа. ҮСХ. УБ., 2017 оны 2 дугаар сарын мэдээ
11. Б. Очирхуяг ба бусад. Их, дээд сургуулийн элсэлтийн шинэчилсэн бодлого /”Тогтвортой хөгжил-
Дээд боловсрол” улсын 2-р зөвлөгөөний илтгэлийн эмхэтгэл. –УБ., 2018. Х.71-76.
12. Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага /Боловсролын хүрээлэнгийн 60 жилийн ойн эрдэм
шинжилгээний хурлын эмхэтгэл. – УБ., 2016.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Mais conteúdo relacionado

Mais procurados

ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаMunkhtur Davaanyam
 
сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах Haliun53
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагdeegii0909
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээBuka King
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcSICA LLC
 
өргөмжлөл
өргөмжлөлөргөмжлөл
өргөмжлөлBama740517
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)mngntsetseg_bsndorj2014
 
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлтБизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлтAdilbishiin Gelegjamts
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварСумъяа Алтангэрэл
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварMONKEY D
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйSerod Khuyagaa
 
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент batnasanb
 
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Ankhbileg Luvsan
 
үйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланүйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланessasura
 

Mais procurados (20)

Monitorng hiih
Monitorng hiihMonitorng hiih
Monitorng hiih
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
үнэлгээ
үнэлгээүнэлгээ
үнэлгээ
 
сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llc
 
өргөмжлөл
өргөмжлөлөргөмжлөл
өргөмжлөл
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
 
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлтБизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
 
Kognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onolKognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onol
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
 
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудалБизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
 
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
 
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
 
үйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланүйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайлан
 

Semelhante a ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭUniversity of Finance and Economics /UFE/
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMbg Muugii
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013mecss
 
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оныҮйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оныChuka Davaanyam
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудUnuruu Dear
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 NUM_IT
 
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016University of Finance and Economics /UFE/
 
Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн чиг хандлага олон улсад уялдах нь
Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн чиг хандлага олон улсад уялдах ньМэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн чиг хандлага олон улсад уялдах нь
Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн чиг хандлага олон улсад уялдах ньᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelelMunkhtuya Dashnyam
 
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам Khishig Altankhuyag
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛUniversity of Finance and Economics /UFE/
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилтKocmoc Umbrella
 

Semelhante a ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ (20)

сба 2013-2014
сба 2013-2014сба 2013-2014
сба 2013-2014
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
 
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛДТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copy
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013
 
Iltgel 2019
Iltgel 2019Iltgel 2019
Iltgel 2019
 
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оныҮйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
 
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
 
Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн чиг хандлага олон улсад уялдах нь
Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн чиг хандлага олон улсад уялдах ньМэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн чиг хандлага олон улсад уялдах нь
Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн чиг хандлага олон улсад уялдах нь
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel
 
Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
 
Zuvlumj 2014
Zuvlumj 2014Zuvlumj 2014
Zuvlumj 2014
 
хөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөөхөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөө
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
 

Mais de University of Finance and Economics /UFE/

XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ University of Finance and Economics /UFE/
 
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭUniversity of Finance and Economics /UFE/
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСUniversity of Finance and Economics /UFE/
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬUniversity of Finance and Economics /UFE/
 
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...University of Finance and Economics /UFE/
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...University of Finance and Economics /UFE/
 
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...University of Finance and Economics /UFE/
 

Mais de University of Finance and Economics /UFE/ (8)

XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
 
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
 
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАРДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
 
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
 
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

  • 1. ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ (Бакалаврын түвшинд) Боловсролын хүрээлэн, ДБМБСС Р.Нурбек, Б. Лхамцэрэн nurbek@mier.mn, lkhamtseren@mier.mn Хураангуй Энэхүү судалгааны зорилго нь Дээд боловсролын тухай хуулийн 7.1, 7.2, 7.З-т заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллежийн элсэлтийн бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх зарим саналыг дэвшүүлэхэд чиглэсэн юм. Ингэхдээ 2014-2017 оны БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн систем, МИДСК-ын сүүлийн 5 жилийн тайлан, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, статистик мэдээллийг эх сурвалж болгон ашиглав. Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт тухайн жилүүдэд нийт 110277 элсэгч бүртгэгдсэн байна. Бид Монгол Улсын нийт их, дээд сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн тоо, насжилт, нэг хөтөлбөрт ногдох элсэгчийн тоо, ЭЕШ-ын хэмжээст болон босго оноо, дотоод, гадаад элсэлт, хяналтын тоо гэх мэт үзүүлэлтийг сонгон авч шинжилгээ хийв. Судалгааны зарим сонирхолтой баримтаас дурдахад, 2017 онд нийт 78 дээд боловсролын сургалтын байгууллага давхардсан тоогоор 812 бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрт 29871 оюутан элсүүлсэн байна. Нийт 812 хөтөлбөрийн 342 хөтөлбөрт буюу 42% нь 1282 оюутан элссэн байхад, хамгийн их элсэгчтэй 1 хөтөлбөрт 1093 оюутан элссэн байгаа нь нэг талаас дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн гол эх үүсвэр нь үндсэн үйл ажиллагааны орлого болох сургалт төлбөр байгаа учраас элсэгчдийн тоогоор хөөцөлдөн оршин тогтнох явдал, нөгөө талаас нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт зэрэг олон асуудлыг эргэн харах цаг болсныг батлан харуулж байна. Түлхүүр үг: дээд боловсрол, ЕБС төгсөгч, босго оноо, хэмжээст оноо, дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчид EXAMINING CURRENT SITUATION OF HIGHER EDUCATION ENROLLMENT IN MONGOLIA (Undergraduate level) Nurbyek R., Lkhamtseren B. nurbek@mier.mn, lkhamtseren@mier.mn Sector of higher and vocational education research, Mongolian Institute for Educational Research Abstract The current study aims to determine current situation and challenges of university and college enrollment policy and its implementation in accordance with Article 7.1, 7.2 and 7.3 of Law on Higher Education. In this study, Education Information System 2014-2017, Ministry of Education, Culture, Science and Sports, and annual reports by Consortium of Mongolian Universities and Colleges, and relevant legal documents and statistics news were used for qualitative and quantitative analysis. Therefore the study examined number of undergraduate curricula and its validity period, and cut score and standardized score for university and college entrance, and domestic and international enrolment, and students’ quota in Mongolian universities.
  • 2. According to Education Information System, totally 110277 acceptees were registered for undergraduate course during the period 2014 to 2017. Some research findings say that 29871 students were enroled in 812 undergraduate programs of 78 higher education institutions in 2017. 1282 students are enroled in 342 programs, which is 42 per cent of total 812, however 1093 students are studying only in one. This facts shows that it is the right time to look back some issues such as socio-economic policy, planning, labour market demand and supply on the one hand, and the main funding source of tertiary education institutions - the students’ fees on which depends their existence. Keywords: higher education, undergraduate, cut score, standardized score, college entrance Оршил Монгол Улсад 2016-2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулсан 95 дээд боловсролын сургалтын байгууллагын 32.6 хувь нь их сургууль, 60.0 хувь нь дээд сургууль, 3.2 хувь нь коллежийн ангилалд багтаж, 4.2 хувь нь гадаадын салбар сургууль байв. ЕБС-ийг төгсөгчдийн 83 хувь нь их, дээд сургуульд, 11 орчим хувь нь мэргэжил, боловсрол сургалтын байгууллагад, үлдсэн хувь нь гадаадын их, дээд сургуульд элсэх болон хөдөлмөрийн зах зээлд шилжиж буй дүр зураг харагдаж байна. Газар зүйн байршлаар авч үзвэл, нийт элсэгчдийн 90.0 хувь нь Улаанбаатар хотын их, дээд сургууль, үлдсэн 10.0 орчим хувь нь хөдөө орон нутаг дахь салбар сургуулиудад элсэн суралцдаг. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх шаардлагыг хангахуйц сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн шаардлага хангасан багшлах боловсон хүчин, чадварлаг багшийн боловсруулсан хичээлийн хөтөлбөр, шинжлэх ухаанчаар удирдах удирдлага, сургалтын бодлого, шаардлагад тэнцэхүйц сурах хүсэл эрмэлзлэл бүхий элсэгч оюутан, энэ бүх шаардлага нөхцөлийг хангаж төгссөн төгсөгчид, тэднийг ажлын байраар хангаж байгаа байгууллагуудын хамтын ажиллагаа гэх мэт олон оролцогчийн хүчин чармайлт, нэгдсэн нэг бодлого чухал гэдэгтэй (Б. Очирхуяг ба бусад, 2018) бид санал нэг байна. Энэхүү судалгааны зорилго нь сургалтын байгууллагуудын элсэлтийн бодит байдал, дээд боловсролын тухай хуулийн 7.1, 7.2, 7.З-т заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллежийн элсэлтийн бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх зарим саналыг дэвшүүлэхэд чиглэсэн юм. Ингэхдээ 2014-2017 оны БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн систем (БСМС), МИДСК-ын сүүлийн 5 жилийн тайлан, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, статистик мэдээллийг эх сурвалж болгон ашиглав. Элсэлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчин Дэлхий нийтийн боловсролын чиг хандлага 1990 оноос өмнө элитийн боловсрол үе ба цөөн элсэгчтэй, чанартай цөөн хөтөлбөртэй байсан бол 1990 оноос хойш дээд боловсрол нь бүх нийтийн боловсролын чиг хандлагад шилжсэн бөгөөд их, дээд сургуулийн тоо олширч сургалтын чанарын асуудлууд орхигдож, дээд боловсролоор бизнес хийх хандлага бий болж байна. Орчин үеийн боловсролын чиг хандлага нь бие даан суралцах, нас, цаг хугацаанаас үл хамааран өөрийн
  • 3. мэдлэг, боловсролыг тасралтгүй хөгжүүлэх чиглэл рүү хандаж байна. Боловсролын чиг хандлага элитийнхээс, бүх нийтийнх улмаар насан туршийн боловсрол болж байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт, тэдгээрт тавигдах шаардлага өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн. Монголын дээд боловсролын хөгжил нь тухайн нийгмийнхээ хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалыг агуулсан, тодорхой эрх зүйн хүрээнд бодлого зорилтоо хэрэгжүүлж ирсэн байдаг (Б. Очирхуяг ба бусад, 2018). Үүнтэй бид санал нэг байгаа. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, МУ-ын Засгийн Газрын 37-р тогтоол, БСШУСЯ-ны сайдын А/79, А/87 тоот журам, босго оноог тогтоох А/131, А/195 тоот тушаал, их, дээд сургуулиудын элсэлтийн журмын хүрээнд элсэлтийн үйл ажиллагаа явагдаж байна. Хүснэгт 1. Их, дээд сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, элсэлтийн журам, босго оноо № Хууль, дүрэм, журам, тушаал, мөрдөж эхэлсэн хугацаа 2013 2014 2015 2016 2017 2018 Хууль журам, дүрмийн зүйл, заалтад орсон өөрчлөлт 1 Боловсролын тухай хууль Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 20.1.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 15.7.8, 15.7.9, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллежид, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Дээд боловсролын тухай хууль 7.1.-д Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна. 7.2.Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно. 7.З.Оюутан, магистрант, докторант элсүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно хэмээн заажээ. БСШУ-ны Сайдын 2010 оны 314 дугаар тушаал “Загвар батлах тухай” Хүчингүй болсон Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл - Сургалт явуулах мэргэжлийн нэр, индекс - Санал болгож буй нөхцөлүүд. Үүнд: 1. Сургалтын хэлбэр 2. Элсэгчдийн боловсролын түвшин 3. Сургалтын хугацаа 4. Суралцагчдын тоо 5. Багшлах бүрэлдэхүүн /үндсэн ба цагийн багшийн хувь/ 6. Сургалтын агуулгын багтаамж /багц цаг/ 7. Бусад сургуулиас шилжүүлэн тооцож болох багц цагийн дээд хэмжээ 8. Сургалтын кабинет, лабораторийн бүрдэл 9. Мастерын газрын бүрдэл 10. Төгсгөгчдөд олгох боловсролын зэрэг, мэргэжил БСШУ-ны сайдын 2014 оны А/289 тоот тушаал “Загвар батлах тухай” - Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн индекс/ - Мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн нэр - Сургалтад баримтлах шаардлагын үзүүлэлт. Үүнд: 1. Сургалтын хэлбэр /өдөр, орой, эчнээ, экстернет/ 2. Элсэгчдийн боловсролын түвшин 3. Сургалтын хугацаа 4. Сургалтын агуулгын багтаамж /багц цаг/ 5. Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг
  • 4. 6. Мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-өөр сургалт эрхлэх зөвшөөрөл олгосон шийдвэрийн он.сар.өдөр.дугаар 2 БСШУ-ны сайдын 2015 оны А/210 тоот тушаал Дээд боловсролын тухай хуулийн 7,2 дахь заалтыг үндэслэн их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2015-2016 оны хичээлийн жилд элсэгчдийн тоог баталсан. Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.2 дахь хэсэг (2016 оны 4-р сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон) “Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно. МИДСК-ийн 2016 оны 04- р сарын 15-ны өдөр баталсан журам МИДСК-ийн гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутагт оюутан элсүүлэх журам МИДСК-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн А/03 дугаар тушаал Элсэлтийн төв комисс байгуулах тухай Сургуулийн удирдах зөвлөлийн тогтоол Сургуулийн оюутан элсүүлэх журам БСШУС-ын Сайдын 2017 оны 1а/4347 тоот албан бичиг 2017-2018 онц хичээлийн жилд сургалтын байгууллагын удирдах зөвлөл нь ХЗЗ-н эрэлтийг баримжаалж, хичээлийн байрны хүчин чадал, багшийн ачаалал хэтрүүлэхгүйгээр тусгай зөвшөөрөл, сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын дагуу орчинг бүрдүүлж, тухайн жилд элсэгчдийн хяналтын тоог тогтоох чиглэл өгсөн. 3 Дээд боловсролын тухай хуулийн 7-р дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг Оюутан, магистрант, докторант элсүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно БСШУ-ны Сайдын 2013 оны А/79 дугаар тушаал, “Оюутан элсүүлэх журам” Журмын 1.11 Дээд боловсролын байгууллагад элсэгчдийн хангавал зохих энэхүү журмын 2.2-д заасан ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно БСШУ-ны Сайдын А/131 дугаар тушаал Босго оноо тогтоосон БСШУ-ны Сайдын 2014 оны А/143 дугаар тушаал “Элсэлтийн чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 2014-2015 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноог бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт 400 оноо байхаар тогтоосон БСШУ-ны Сайдын 2016 оны 3-р сарын 16-ны өдрийн А/87 дугаар тушаал  “Оюутан элсүүлэх журам”-ын 1.11 дэх заалтыг “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захирагааны төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго оноог харгалзан сургуулийн оноог тогтооно гэж өөрчөлт оруулсан байна.  Ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноонд суурилан өөрийн сургуулийн элсэлтийн босго оноог 400 ба түүнээс дээш байхаар тогоон албажуулахыг үүрэг болгосон БСШУС-ын Сайдын 2017 оны “Босго оноо тогтоох тухай” А/131 дугаар тушаал Өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсрлын сургалтын байгууллагад 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон БСШУС-ын Сайдын 2018 оны А/195 дугаар тушаал “Босго оноо тогтоох тухай” 1. 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж, орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон. 2. Энэхүү тушаалаар тогтоосон үндэсний хэмжээний босго онооноос дээш байхаар сургуулийн оноог тогтоон албажуулж, Удирдах зөвлөлөөрөө батлуулсан оюутан элсүүлэх хяналтын тоондоо багтаан нээлттэй, ил тод
  • 5. мэдээлж ажиллахыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосон. Тайлбар: 1. Дээд боловсролын сургалтын байгууллагууд сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардлагыг БСШУС-ын 2014 оны А/289 тоот тушаалаар өөрчлөж батлахдаа багшлах бүрэлдэхүүн, сургалтын кабинет, лабораторийн бүрдэл, мастерын газрын бүрдэл зэрэг шалгуур үзүүлэлтийг хассан байна. Энэ нь сургалтын байгууллагууд хүний нөөц, материаллаг бааз, орчин нөхцөлөөс хэтэрсэн элсэлт авах боломжийг бүрдүүлэхээр байна. 2. Элсэлтийн хяналтын тоог Дээд боловсролын тухай хуулийн 7.2 дахь хэсэгт 2016 онд орсон өөрчлөлтийн дагуу дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтоодог болсон. 3. Үндэсний хэмжээний босго оноог 2014 оноос бакалаврын хөтөлбөрт элсэхэд шалгалт тус бүрт 400 байхаар тогтоосон бол ирэх 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480; коллеж, орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон. Мөн элсэлтийн журамд элсэгчдэд өндөр шаардлага тавих зарим нэмэлт өөрчлөлтүүдийг тугасаж өгсөн нь элсэгчдийн чанарт ахиц гарах ач холбогдолтой томоохон алхам болж байна. Боловсролын салбарын мэдээллийн систем дэх их, дээд сургуульд элсэгчдийн мэдээлэлд хийсэн тойм шинжилгээ БСМС-д 2014-2017 онд дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт тухайн жилүүдэд нийт 110277 элсэгч бүртгэгдсэн байна. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн тоо, насжилт, нэг хөтөлбөрт ногдох элсэгчийн тоо, ЭЕШ-ын хэмжээст болон босго оноо, дотоод, гадаад элсэлт, хяналтын тоо гэх мэт үзүүлэлтийг сонгон авч шинжилгээ хийв. Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын түвшний элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцогч талуудад Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, БСШУСЯ, МИДСК, БҮТ, Дээд боловсролын сургалтын байгууллагууд, олон нийт (эцэг эх, багш, суралцагчид) зэргийг хамруулж болох юм. Зураг 1. ЕБС төгсөгч болон их, дээд сургууль төгсөгчдийн харьцаа (сүүлийн 4 жилээр) 34238 19472 36207 37581 33850 35181 35889 48962 0 10000 20000 30000 40000 50000 60000 2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 12-р ангийн нийт төгсөгч Их, дээд сургууль төгсөгч /Бак, маг, док/ Poly. (Их, дээд сургууль төгсөгч /Бак, маг, док/)
  • 6. Зураг 1-ээс харахад ЕБС, их, дээд сургууль төгсөгчдийн тоо тэнцүү байгаа юм. 2014-2015 хичээлийн жилийн хувьд ЕБС төгссөн их, дээд сургуульд элсэгчдийн тоо хамгийн бага байсан нь төрөлт болон боловсрол салбарын 12 жилийн системд шилжсэнтэй холбоотой. Зураг 2. Боловсролын салбарын мэдээллийн систем дэх элсэгчдийн ерөнхий мэдээлэл (сүүлийн 4 жилээр) Зураг 2-оос харахад: тухайн жилд ЕБС-ийн 12-р анги төгсөгчдөөс ЭЕШ өгч, их, дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн хувьд 74-88 орчим хувь; өмнөх оны ЭЕШ-ын хүчинтэй оноогоор элсэгчид 8.0-13.0 хувь (2272-3125 элсэгч); гадаадаас элсэгчид 0.2-1.0 хувь (8-198 элсэгч); өмнөх дипломоор элссэн элсэгчид 0.4-0.6 хувь (28-136 элсэгч); ЭЕШ-ын оноогүй, нотлох боловсролын баримтгүйгээр элсэгчид 4.0-12.0 хувь (1169-3961 элсэгч); ЭЕШ-ын хүчингүй оноогоор элсэгчид 2.0-5.0 хувь (496-997 элсэгч); ЭЕШ-ыг нөхөн өгсөн юмуу болоогүй шалгалтын дүнг урьдчилан оруулсан элсэгчид дунджаар 1.0 хувь (206-257 элсэгч) тус тус эзэлж болно. Эндээс үзэхэд элсэгчдийн 11.0-15.0 хувь нь тухайн жилд элсэлтийн журам (ДБ-ын тухай хууль, оюутан элсүүлэх журам) зөрчсөн тохиолдлууд болох нь харагдаж байгаа юм. Үүнийг дараах ЭЕШ-ын хэмжээст онооны 5 жилийн дундаж үзүүлэлт батлаж байна (Зураг 3). Нэг талаас тухайн жилд ЕБС-ийн 12-р анги төгсөгчдийн 85 хувь нь ЭЕШ-ын 400 болон түүнээс дээш оноо авч их, дээд сургуульд элсэн суралцдаг болохыг (Зураг 2) харуулж байна. Нөгөө талаас ЭЕШ-аар авах ёстой босго оноог авч чадаагүй ч их, дээд сургуульд элсэн суралцах нөхцлийг олгож байгаа нь боловсролын чанарт нөлөөлж, улмаар сургалтын төлбөрт суурилсан “амь зогоосон” сургалтыг тэтгэж, дэмжиж 73.5 1 0.5 12 10 1 2 79.6 1 0.4 13 1 5 87.4 1 0.6 7 1 3 85.3 0.2 0.5 4 8 2 0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100% ТухайнжилдЕБС-ийн 12-рангитөгсөнЭЕШ өгч,ихсургуульд элсэгчдийнтоо ГадаадаасМонгол улсадэлсэгчдийнтоо Өмнөхдипломоор элссэнэлсэгчдийнтоо /Эчнээанги ЯмарнэгэнЭЕШ оноо,диплом,баримт нотолгоогүй элсэгчдийнтоо ӨмнөхоныЭЕШ-ын хүчинтэйоноогоор элсэгчдийнтоо ЭЕШ-ыгнөхөнөгсөн юмууболоогүй шалгалтындүнг урьдчиланоруулсан… ЭЕШ-ынхүчингүй оноогоорэлссэн элсэгчдийнтоо ЭЕШ оноо/огноо 2017 2016 2015 2014 Зураг 3. ЭЕШ-ийн хэмжээст онооны 5 жилийн дундаж 15% 69% 16% 2013-2017 оны хэмжээст онооны тархалт 400 хүртэл 2013-2017 оны хэмжээст онооны тархалт 400-600 2013-2017 оны хэмжээст онооны тархалт 600+
  • 7. буй хэрэг юм. Бакалаврын хөтөлбөрийн тухайд Суралцагчдын мэргэжлийн чиглэлийг тодорхойлохдоо ЮНЕСКО-гоос батлан гаргаж, өөрийн гишүүн орнууддаа зөвлөмж болгосон “Боловсролын олон улсын стандарт ангилал” –ыг баримталж байна. БСШУ-ны Сайдын 2014 оны А/78, А/370 тоот тушаалын хүрээнд бакалаврын 181 багц хөтөлбөр, магистрын 71 багц хөтөлбөр, докторын сургалтын 49 багц хөтөлбөрөөр сургалт эрхэлж байна. Суралцагчдын тоо тогтмол өсч байгаа инженер технологи, бизнес-эрх зүй, боловсрол зэрэг мэргэжлийн чиглэлүүдийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үзүүлэлт мөн л өндөр хувьтай байгаа юм. Хүснэгт 2. Их, дээд сургуулийн элсэлт авсан хөтөлбөр, элсэгчийн тоо Хөтөлбөрийн тоо Оюутны тоо Нэг хөтөлбөрт ноогдох оюутны дундаж тоо 2014 2015 2016 2017 2014 2015 2016 2017 2014 2015 2016 2017 1-9 элсэгчтэй хөтөлбөр 167 286 220 342 774 1158 937 1282 5 4 4,2 4 10-99 элсэгчтэй хөтөлбөр 408 290 295 411 13567 8703 9178 13711 33 30 31 33 100-999 элсэгчтэй хөтөлбөр 80 43 56 58 18364 8719 14903 13845 230 203 266 239 1000-аасдээш элсэгчтэй хөтөлбөр - 1 - - 1093 - - 1093 Судалгааны зарим сонирхолтой баримтаас дурдахад, 1-9 хүртэл элсэгчтэй хөтөлбөрийн тоо сүүлийн 4 жилд өссөн бөгөөд тэдгээр хөтөлбөрийн 95.0 хувь төрийн бус өмчийн их, дээд сургууль, төрийн өмчийн хөдөө орон нутаг дахь салбар сургууль, харин үлдсэн 5.0 хувийг соёл, урлаг, батлан хамгаалах, хууль сахиулах, цөм технологийн зэрэг онцлогтой мэргэжлээр төрийн өмчийн томоохон их сургуулиуд элсүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийт хөтөлбөрийн 40.0 хувийг эрэлт багатай, нийлүүлэлт ихтэй хөтөлбөрүүд эзэлжээ. Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.2 дахь хэсгийн нэмэлт өөрчлөлтөөр (2016 оны 4-р сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон) их, дээд сургуульд элсэгчдийн хяналтын тоог тухай сургалтын байгууллагын удирдах зөвлөл өөрөө тогтоодог болсноос хойш 1 хөтөлбөрт элсүүлэх оюутны тоо эрс өссөн байна. Тухайлбал, 2017 онд нийт 78 дээд боловсролын сургалтын байгууллага давхардсан тоогоор 812 бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрт 29871 оюутан элсүүлсэн байна. Нийт 812 хөтөлбөрийн 342 хөтөлбөрт буюу 42.0% нь 1282 оюутан элссэн байхад, 1 хөтөлбөрт 1093 оюутан элссэн байна. Энэ нь нэг талаас дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн гол эх үүсвэр нь үндсэн үйл ажиллагааны орлого болох сургалтын төлбөр байгаа учраас элсэгчдийн тоогоор хөөцөлдөн оршин тогтнох явдал, нөгөө талаас нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт зэрэг олон асуудлыг эргэн харах цаг болсныг батлан харуулж байна. 2006 оноос хойш ЭЕШ-ыг орон даяар нэгдсэн цахим системээр бүртгэн, шалгуулах хичээлээ чөлөөтэй сонгох эрхтэй болгож, нэгдсэн шалгалтыг 200-800 хэмжээст оноогоор үнэлж, амжилттай зохион байгуулж байна. БҮТ-ийн албаны мэдээлэлд үндэслэн тооцоо хийж үзэхэд ЭЕШ-д шалгуулагчдын дийлэнх нь математик, нийгмийн тухай мэдлэг, англи хэл, монгол хэл, физик зэрэг хичээлүүдийг сонгон шалгуулдаг байна (Зураг 4).
  • 8. Зураг 4. ЭЕШ-д хамгийн их сонгон өгдөг хичээлийн нэрс, шалгуулагчдын тоо (сүүлийн 5 жил) Харин хими, биологи, монгол улсын түүх, газарзүй, орос хэл зэрэг хичээлүүдийн сонгох шалгуулагчдын тоо бага байгаа нь зарим шинжлэх ухаан, мэргэжил дотоодод шинэ тутам хөгжиж эхэлсэн, мөн эдгээр хичээлийг сонирхогчид бага байгаатай холбоотой юм. Өнөөдөр их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа нь хот, орон нутагт ялгаатай байдлаар явагдаж байгаа бөгөөд орон нутагт МИДСК-иас боловсруулсан элсэлтийн журмын дагуу элсэлтийн үйл ажиллагааг явуулж эрхийн бичиг олгодог бол зарим их, дээд сургуулиуд орон нутагт цахим элсэлт зохион байгуулж байна (Б. Очирхуяг ба бусад, 2018). Зураг 5. МИДСК-ийн хөдөө ороннутгаас элсүүлсэн элсэгчдийн хувь хэмжээ (сүүлийн 5 жил) Зураг 6. Хот, хөдөө орон нутгийн элсэгчдийн тоо Бид МИДСК-ийн албаны эх сурвалжийг ашиглан сүүлийн 5 жилийн хөдөө орон нутгаас элсүүлсэн элсэгчдийн тоонд шинжилгээ хийж үзэв. Судалгааны дүнгээр нийт элсэгчдийн 25.0 хувийг МИДСК хөдөө орон нутгаас элсүүлж, 75.0 хувь нь тухайн сургалтын байгууллагын цахим сүлжээ, шууд болон шууд бус төлөөлөгчдөөр дамжуулан элсдэг болох нь тодорхой байна. Зураг 6-аас харахад, 2015-2018 онд их, дээд сургуульд хөдөө орон нутгийн элсэгчдийн тоо өсөн нэмэгдэж, идэвхтэй байдал ажиглагдаж байгаа бол хотын элсэгчдийн хувьд буурах хандлагатай байна. Энэ нь хотын ЕБС төгсөгчид гадаадын улс орны их, дээд сургуульд тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцах болсонтой холбоотой. Гадаадын улс орноос МУ-ын их, дээд сургуульд элсэгчид 0 5000 10000 15000 20000 25000 30000 35000 40000 2013 2014 2015 2016 2017 2 per. Mov. Avg. (2017) 11421 10711 5860 7690 7515 21852 22028 12655 21462 22356 0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100% 2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018 ДБСБ-ын бие дааж элсүүлсэн элсэгчдийн тоо МИДСК-ынОроннутгаас элсүүлсэн элсэгчдийн тоо 22639 15482 18639 13568 22099 22771 0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100% 2015-2016 2016-2017 2017-2018 Хөдөө Хот
  • 9. 2014-2017 онд МУ-ын их, дээд сургуульд нийт 39 орны 493 оюутан бакалаврын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа бөгөөд 64 хөтөлбөрөөр төрийн болон төрийн бус өмчийн сургуульд суралцаж байна. БНХАУ, ОХУ, БНСУ, Турк, Япон, Казахстан, Узбекистан, БНАСАУ зэрэг улс орны суралцагчид 90.0 хувийг эзэлж байгаа юм. Цаашид манай их, дээд сургуулиуд дотоодын элсэгчдийг булаацалдах бус харин хамтран хөгжих замыг эрэлхийлэх, дэлхийн 7,2 тэрбум хүн ам бүхий гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай олон улсын хөтөлбөр санал болгон элсэгчдийг ихээр татах үйл ажиллагаанд анхаарал хандуулах цаг болсныг доорх тоог үзүүлэлт батлан харуулж байна. Мэргэжлийн чиглэлийн хувьд соёл, урлаг, судлал, олон улсын харилцаа, монгол судлал, хэл шинжлэлийн чиглэлээр суралцагчид дийлэнх хувийг эзэлж байна. Зураг 7. Гадаад улс орнуудаас Монгол улсад суралцаж буй оюутны тоо, (улс орноор) 2017 оны 03 дугаар сард Засгийн газрын мэдээ сонинд нийтлэгдсэн дотоодын болон гадаадын улс орны их, дээд сургуульд элсэн суралцагчдын талаар гаргасан инфографикаас харахад: дотоодын их, дээд сургуульд нийт 174 мянган оюутан (59.0 хувь нь эмэгтэй, 41.0 хувь нь эрэгтэй), гадаад улс орны их, дээд сургуульд 130 мянган монгол оюутан суралцаж байгаагийн 62.0 хувь нь хувийн зардлаар, 35.0 хувь нь Засгийн газрын тэтгэлгээр, 3.0 хувь нь төрийн сангийн зээлээр суралцдаг байна. Суралцаж буй улс оноор нь авч үзвэл, БНХАУ-д 27.0, БНСУ -д 17.0 хувь, ОХУ-д 14.0 хувь, АНУ-д 10.0 хувь, Японд – 9.0 хувь бусад улс орнууд үлдсэн 36.0 хувийг тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тоо өсөн нэмэгдэж, суралцагчид олон улсын сургалтын хөтөлбөр сонгох, Засгийн газар хоорондын тэтгэлэгтэйгээр суралцах хандлагатай болж, дотоодын их, дээд сургуульд элсэгчидтэй тэнцэх хэмжээний суралцагчыг гадаад зах зээлд алдаж байгааг харуулжээ. Үүнд сургалтын байгууллагууд болон төр, бизнес, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран дээд боловсролын салбарыг олон улсад өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх цаг болжээ. Дүгнэлт Дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн гол эх үүсвэр нь үндсэн үйл ажиллагааны орлого болох сургалтын төлбөр байгаа учраас элсэгчдийн тоогоор хөөцөлдөн оршин тогтнох явдал, нөгөө талаас нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт зэрэг олон асуудлыг эргэн харах цаг болсныг батлан харуулж байна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог 400 болгож, Дээд боловсролын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу 1 1 158 38 15 198 6 1 1 1 1 1 4 6 5 3 1 2 1 6 16 2 1 1 1 1 1 5 3 1 1 1 1 1 1 1 2 1 2 0 50 100 150 200 250 Canada Poland Russian… Korea,… Japan China Kazakhstan Philippines Malaysia Bahrain Nepal VietNam Lao… Uzbekistan Afghanistan Kyrgyzstan Indonesia Ukraine Austria Korea,… Turkey France Germany Tajikistan UnitedStates Micronesia,… Andorra Macao Myanmar Morocco Mauritania Netherlands… SaintLucia Liechtenstein Portugal Thailand Azerbaijan Belgium Turksand…
  • 10. элсэгчдийн хяналтын тоог тухайн сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр тогтоодог болсон өөрчлөлтүүд төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн хувьд элсэгчдийн тоо, багшлах хүний нөөц, сургалтын орчин, материаллаг баазын хэт ачаалал үүсэх, нөгөө талд төрийн бус өмчийн сургуулийн хувьд ”зах зээлгүй болох” зэрэг олон эрсдэлт нөлөө урган гарсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээнээс үл хамааран дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах “үүд хаалга” нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулийн босго алхах боломжгүй ЕБС-ийг төгсөгч гэж нэгээхэн ч үгүй болжээ. Санал - Боловсролын бодлого боловсруулагч байгууллагын зүгээс их, дээд сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо улсаас дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн бодлоготойгоо уялдуулан тухайн сургуулийн статус, хүчин чадлыг харгалзан хатуу чанд шалгуур, шаардлагыг баримтлан олгоход анхаарах; - Элсэлтийн үйл ажиллагааны олон улсын сайн туршлагад тулгуурлан цахим систем нэвтрүүлэн хүний хөндлөнгийн оролцоог бууруулж, нээлттэй ил тод шударга зарчмаар зохион байгуулах; - Дээд боловсролын сургалтын байгууллагууд дотоод чанарын соёлыг хөгжүүлэх, интернациональчлалын бодлогод ихээхэн анхаарал хандуулах; - Монгол улсын их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа тооцоонд үндэслэн сургалтын хөтөлбөрүүдээ шинэчлэн сайжруулах, зарим хөтөлбөрийн насжилтын асуудалд анхаарах зэргээр сургалтын бодлого төлөвлөлттэйгээр уян хатан хандах зэрэг олон хэрэгцээ шаардлага урган гарч байна. Ном зүй 1. УИХ, Боловсролын тухай хууль, 2002. www.legalinfo.mn 2. УИХ, Дээд боловсролын тухай хууль, 2002. www.legalinfo.mn 3. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт., YAMAT-08 (ISCO-08), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, УБ., 2010. 4. БШУ-ны Сайдын 2014 оны А/174, А/370, А/285 тоот тушаал., БШУЯ., УБ., 2014. 5. Боловсролын салбарын мэдээллийн систем http://esis.edu.mn/hr/login.html Боловсролын салбарын 2015-2016 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл 1, БСШУЯ, УБ., 2016. 6. “Сургалтын үйл ажиллагаа ба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа” гарын авлага Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах зөвлөх үйлчилгээ., АХБ, БСШУСЯ, IRIM, УБ., 2016. 7. Дэлхийн банк, Монгол Улсын Дээд боловсрол: Бодлогын баримт бичиг., ХХИ., УБ, 2010 8. Барометрийн судалгаа. Хөдөлмөрийн Яам, 2014. 9. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа. ХЯ., УБ., 2015. 10. Ажиллах хүчний судалгаа. ҮСХ. УБ., 2017 оны 2 дугаар сарын мэдээ 11. Б. Очирхуяг ба бусад. Их, дээд сургуулийн элсэлтийн шинэчилсэн бодлого /”Тогтвортой хөгжил- Дээд боловсрол” улсын 2-р зөвлөгөөний илтгэлийн эмхэтгэл. –УБ., 2018. Х.71-76. 12. Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага /Боловсролын хүрээлэнгийн 60 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. – УБ., 2016.