Mais conteúdo relacionado
hogjil
- 1. Багш өөрийгөө хөгжүүлэх нь
Н.Оюунчимэг (Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 81-р цэцэрлэгийн багш)
Багш хүүхэд, залуусыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүргээ амжилттай биелүүлэхийн тулд сургалтын ажлаа
өнөөдрөөр хязгаарлах бус ирээдүйгээ харж олон талын мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай.
Өнөө үед нийгмийн амьдрал эрчимтэй өөрчлөгдөн хөгжихийн хэрээр хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхолд ч хувирал
өөрчлөлт гарч байна. Үүнийг багш байнга мэдэрч, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа шинэчлэн өөрчилж,
боловсронгуй болгох чадвартай байх нь зүйн хэрэг.
Хөгжил гэж юу вэ? гэдгийг хамгийн түрүүнд тодруулах шаардлагтай юм. Хөгжил бол өөрчлөлт билээ. Багш өнөө үед
юуг өөрчлөх хэрэгтэй вэ? гэсэн асуулт тун чухал юм. Мэдээж хэрэг бэрхшээл учирч, тулгамдаж байгаа асуудлуудыг нэн
түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал багшийн харилцаа хандлага, сэтгэлгээ, арга барил, зан байдал гэх зэрэг олон
зүйлийг нэрлэж болно.
Шинэчлэлийн явц нь багшийг тэр тусмаа багш өөрөө өөрийгөө хөгжүүлэн шинэчлэх асуудлыг шууд дэвшүүлэн тавьж
байна. Дээрх шинэчлэлийг хүний төлөвшлийн суурь үндсийг олгодог сургуулийн өмнөх боловсролын багш нараас
эхэлбэл үр өгөөжөө өгөх нь дамжигггүй.
Багшийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого
Өнөө үед “багшийн хөгжил” гэсэн ухагдахуун нь багшийн хөгжилд багш бие хүн өөрөө голлох үүрэгтэйг илэрхийлдэг.
Ийнхүү шинэ ухагдахууныг дагаад багшийн ажлын утга агуулга өөрчлөгдөж байна. Өнөөдөр улсын хэмжээнд багш нарыг
хөгжүүлэх талаар дараах ажлууд хийгдэж эхлээд байна. Тухайлбал:
1. Шаталсан сургалт. Богино хугацаанд багш танхимд суралцан кредит цуглуулна. Мөн бие даан боловсролын
зэрэгтэй болох түүнийгээ ахиулах боломжтой болно.
2. Эрхийн бичгийн сургалт. Багш бэлтгэдэг их дээд сургуулиуд тодорхой чиглэл, сэдэв, асуудлаар хөтөлбөр
боловсруулж, тэдгээрээс багш нар сонгон суралцана.
3. Богино хугацааны сертифекатын сургалт. Уг сургалтаар хөрвөх чадвартай багш бэлтгэдэг.
4. Багш өөрөө бие дааж суралцах, өөрийгөө хөгжүүлэх ажил
Багшийн хөгжлийн асуудал орчин үед уян хатан, чанартай, багш нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, эрчимтэй, нээлттэй,
сонголт хийх боломжтой байх хэрэгтэй.
Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа бол багш мэргэжлийн болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн
мэдлэг, арга барил, ур чадвар, үзэл бодол, харилцаа, хандлага, сэтгэлгээгээ бие дааж ухамсартайгаар өөрчлөн
сайжруулахад чиглэсэн үйлдлүүд юм.
Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа нь олон чиглэлтэй. Юуны түрүүнд багш өөрийнхөө суурь мэдрэмжээ
хөгжүүлэх шаардлагатай.
Цаг үе нийгэмд гарч буй өөрчлөлтүүдийг соргогоор мэдрэх мэдрэмжээ хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой.
Багш хүн өөрөөсөө байнга нийгэм надад ямар нөлөө үзүүлж байна вэ? ямар шаардлага шинээр тавьж байна
гэдгийг хамгийн түрүүнд мэдэрч ухаарч ажилдаа тусгах нь чухал.
Сэтгэл судлал болон боловсрол судлалд ямар шинэ өөрчлөлт гарч байгааг мэдэрч дүн шинжилгээ хийн,
шинжлэх ухааны шинэ нээлт ололтоос өөрт хэрэгтэйг нь сурган хүмүүжүүлэх ажилдаа ашиглах нь нэн чухал.
Сургалтанд баримталж буй үзэл баримтлал зарчим агуулга арга технологид шинээр гарч байгаа шинэчлэлийг
цаг тухайд нь ойлгон мэдэж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь багшийн хөгжлийн хөшүүрэг болно.
Өнөө үөд багш сурагчдаа мэдрэх мэдрэмжээ зайлшгүй хөгжүүлэх хэрэгцээ бий болсон байна. Хүүхдийн хүсэл сонирхол,
сэтгэл санаа, ертөнцийг үзэх үзэл, бие бялдар, ёс суртахуун, зан үйлд гарч буй бүхий л өөрчөлтийг мэдэрч ажиллах нь
нэн тэргүүнд дэвшигдэж байна. Багш өөрийнхөө хэлсэн үг хийж буй үйлдлийн нөлөө, үр дагаварыг урьдчилан тооцоолох
чадвартай байх ёстой. Би хэр ойлгомжтой ярьж байна вэ, миний ярьж байгааг хүүхдүүд хүлээн авч байна уу? Би хэт
хурдан эсвэл чанга ярьж байна уу, би хүүхдэд ямар нөлөө үзүүлж байгаа бол? гэдгийгээ хянан мэдэрч үйл
ажиллагаандаа тохируулан өөрчлөх чадвар бас шаардагдаж байна. Багш цаг хугацаа, орон зай, гоо зүй, ёс суртахууны
гэх мэт олон талын мэдрэмжээ байнга хөгжүүлж байх хэрэгцээ гарна. Багш юуны түрүүнд сурган хүмүүжүүлэх
сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. Үүний тулд багш нар тухайн цаг үеийн мэдээллийг хугацаа алдалгүй олж авах, ном
зохиол унших, бусад багш нарын арга туршлагаас суралцан ажилдаа дүн шинжилгээ хийж, ололт амжилтаа баяжуулах,
эцэг эхтэй хамтарч ажиллах, төсөл боловсруулах гэх мэт олон боломжийг ашиглах хэрэгтэй.
Багш өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагааны нэг чиглэл бол сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, эв дүй, сургах
технологио шинэчлэн боловсронгуй болгох юм.
Багш дан ганцаараа бүх хүүхдийг сурган амжилтанд хүрэх магадлал бага учраас бусад багш нар, эцэг эхчүүдтэй хамтын
үйл ажиллагаа явуулан харилцан суралцаж, нэг баг болж ажиллах нь үр дүнд хүрэх гарц мөн.
Багшийн хөгжил нь хүүхдийн хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд хөгжиж буй багш л хүүхдийг хөгжүүлж чадна.
Би 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн БХАН-ийн “Алхам алхмаар” хөтөлбөрийн “Хүүхэд төвтэй сургалтын орчин,
арга зүй” төслийг хэрэгжүүлэгч багшаар ажиллах болсон юм. “Алхам алхмаар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад “Өөрөө
өөрийгөө” хөгжүүлэх үйл ажиллагаа идэвхжиж байна. Хөтөлбөрийн загвар хоёр ангийг бусад ангиуд дагалдан ажиллаж
байгаа нь нийт багшид өөрийгөө хөгжүүлэх шаардлагыг дэвшүүлсэн юм. Багшийн тасралтгүй сурах хөгжих үйл явцын үр
дүнд боловсролын салбарт:
Шинэ мэдлэг
Шинэ хандлага
Шинэ итгэл үнэмшил
Соёлын үнэт зүйлс үйлдвэрлэгдэн тооны болон чанарын өөрчлөлт шинэчлэлт гарч байдаг.
- 2. Манай улс дэлхийн бусад улс орны нийтлэг жишгийн дагуу багшийн хөгжлийн талаарх ойлголт, үзэл баримтлалаа
шинэчилсэн.
"Багш ажил дээрээ сургуульд түшиглэсэн сургалтаар тасралтгүй хөгжих" зорилго үйл ажиллагааны үр дүнд
багшийн хөгжлийн
Бодлого
Тогтолцоо
Чиглэл боловсронгуй болж байна.
Багш судлаач байна гэдэг нь:
Цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд судлаачийн байр сууринаас хандах юм.
Энэ нь цэцэрлэгийнхээ хүрээний болон өөрийн сурах, сургах үйл явцад тулгарах асуудлыг шинжлэх ухааны үндэстэй
судалж шийдвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр боловсрол судлалын ухаанд хувь нэмрээ оруулна.
Багш судлаач байвал:
Цэцэрлэг нь боловсрол судлалын судлагааг эрхэлдэг нэгж байгуулга болно.
Цэцэрлэгийн хөгжил - Багшийн хөгжлөөс - Багшийн хөгжил -өөрөө, Багш-судлаач байхаас хамаарна.
Багшийн сурах, сургах үйл явцыг зохион байгуулах нь бүхэлдээ судалгааны ажил байна.
Багш бол судлаач
ДАВУУ ТАЛ БЭРХШЭЭЛ
Багшийн ажил угаасаа судалгааны ажил Багш өөрийгөө судлаач
гэхээс айдаг
Судлах зүйл, судлагдахуун нь байнга
багштай хамт байна. Шинжлэх ухааны
судалгаанд бодитой баримт цуглуулах
боломжтой.
Судалгааны арга зүйн
барил дутмаг
Судлагдахууны талаарх мэдээллийг
тодорхой хугацааны хязгаарт бус
тэдгээр юмс үзэгдлийн шинжээр тэр
хугацааны туршид зардал чирэгдэл
багатай судлах боломжтой.
Цуглуулсан баримт
материалдаа
шинжилгээ хийж дүнг
гарган дүгнэлт хийх
чадвар дутагдана.
Ажлаасаа
хөндийрөхгүйгээр
тасралтгүй хийх
Бүтээл нь шинжлэх
ухааны үндэслэл
тааруу, судалгааны
бүтээлийн хэмжээнд
хүрэхгүй байж болно.
Судалгааныхаа үр дүнг
ажилдаа нэвтрүүлж үр ашгийг
Багшлах ажлын явцад их
хэмжээний баримт, мэдээлэл
Ажлын их туршлагатай, бүтээлч, судлаач
багш төлөвшинө.
Багш хүний сэтгэлгээний авдрандаа хураасан алтнаас нь хувь хүртэж, ариун нандин завьяандаа дүүргэсэн рашаанаас
нь амсаж үзээгүй хүн энэ хорвоод байхгүй.
Бид х ндлэн дээдэëäýãү , õàéðëàäàã áàãø íàðàà àíõíû áàãø, àíãèéí áàãø, à÷òàé áàãø, ñàéí áàãø õýìýýí îâîãëîí
ýðõýìëýäýã нь öààíàа õ¿¿õäýä õàéðòàé ò¿¿íä ñýòãýë ç¿ðõýý çîðèóëñàí, ººðòºº õ¿íèé ýðõýì ñàéí ñàéõàí ÷àíàðûã
àãóóëñàí, шавь нарынхаа òºëºº ÷àäàõ á¿õíýý çîðèóëñàí эрхэм õ¿í áàéсных õýìýýí áîäîæ áàéíà.