SlideShare a Scribd company logo
Enviar pesquisa
Carregar
Leg14
Denunciar
Compartilhar
Мөнх- Очир
ДаТС Оюутны Зөвлөл
Seguir
•
16 gostaram
•
17,727 visualizações
1
de
82
Leg14
•
16 gostaram
•
17,727 visualizações
Denunciar
Compartilhar
Мөнх- Очир
ДаТС Оюутны Зөвлөл
Seguir
Recomendados
Leg1 por
Leg1
Мөнх- Очир
21K visualizações
•
24 slides
эрдэм шинжилгээний ажил бичих заавар por
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
Шинэбаяр Найдан
43.9K visualizações
•
33 slides
сэтгэл судлалын шинжлэх ухаан por
сэтгэл судлалын шинжлэх ухаан
Thistle Khongorzul
50.9K visualizações
•
21 slides
Leg8 por
Leg8
Мөнх- Очир
12.9K visualizações
•
15 slides
Leg11 por
Leg11
Мөнх- Очир
16K visualizações
•
28 slides
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал por
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Bayasaa Хөгжилтэй амьдрал
11.6K visualizações
•
9 slides
Mais conteúdo relacionado
Mais procurados
лекц por
лекц
Psychology Psy
20.1K visualizações
•
54 slides
темперамент por
темперамент
Өөрийнхөөрөө Бай
53.9K visualizações
•
21 slides
хүний хөгжил por
хүний хөгжил
Dorj Otgonchimeg
88.7K visualizações
•
14 slides
Lekts 4 por
Lekts 4
Siner AG
5.5K visualizações
•
45 slides
сэтгэхүй ба хэл яриа por
сэтгэхүй ба хэл яриа
Ариунгэрэл Миз
13.9K visualizações
•
34 slides
бие хүний зан төлөв лекц 2 por
бие хүний зан төлөв лекц 2
Tserendulam Gan-Erdene
21.1K visualizações
•
30 slides
Mais procurados
(20)
лекц por Psychology Psy
лекц
Psychology Psy
•
20.1K visualizações
темперамент por Өөрийнхөөрөө Бай
темперамент
Өөрийнхөөрөө Бай
•
53.9K visualizações
хүний хөгжил por Dorj Otgonchimeg
хүний хөгжил
Dorj Otgonchimeg
•
88.7K visualizações
Lekts 4 por Siner AG
Lekts 4
Siner AG
•
5.5K visualizações
сэтгэхүй ба хэл яриа por Ариунгэрэл Миз
сэтгэхүй ба хэл яриа
Ариунгэрэл Миз
•
13.9K visualizações
бие хүний зан төлөв лекц 2 por Tserendulam Gan-Erdene
бие хүний зан төлөв лекц 2
Tserendulam Gan-Erdene
•
21.1K visualizações
Лекц 7 por Temuulen Baldan
Лекц 7
Temuulen Baldan
•
46K visualizações
ухамсар, түүний мөн чанар por Siner AG
ухамсар, түүний мөн чанар
Siner AG
•
18.7K visualizações
эрик эриксон por Zaya G
эрик эриксон
Zaya G
•
16.7K visualizações
ёс зүй нийгмийн хариуцлага por Munkhtur Davaanyam
ёс зүй нийгмийн хариуцлага
Munkhtur Davaanyam
•
31.1K visualizações
сэдэл ба сэдэлжүүлэлт por Tserendulam Gan-Erdene
сэдэл ба сэдэлжүүлэлт
Tserendulam Gan-Erdene
•
14.2K visualizações
Философи гэж юу вэ por Tserensambuu Baasankhuu
Философи гэж юу вэ
Tserensambuu Baasankhuu
•
21.1K visualizações
зөвлөгөө өгөх үндсэн зарчим por Bayar Be
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
Bayar Be
•
13.2K visualizações
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг por Enkhtuya Batchuluun
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
Enkhtuya Batchuluun
•
17.2K visualizações
Харилцаа гэж юу вэ? por Tuvshinsanaa Baasanjav
Харилцаа гэж юу вэ?
Tuvshinsanaa Baasanjav
•
79.8K visualizações
философи 1 por Жак М.У
философи 1
Жак М.У
•
45.8K visualizações
найруулгын алдаа түүний үндэс por National University Of Mongolia
найруулгын алдаа түүний үндэс
National University Of Mongolia
•
24.3K visualizações
Leg16 por Мөнх- Очир
Leg16
Мөнх- Очир
•
5.7K visualizações
Нийгмийн тухай мэдлэг On social science por National of University Mongolia
Нийгмийн тухай мэдлэг On social science
National of University Mongolia
•
25.5K visualizações
Ой тогтоолт por Borte
Ой тогтоолт
Borte
•
28.7K visualizações
Similar a Leg14
PTON111-Хичээл-3 por
PTON111-Хичээл-3
E-Gazarchin Online University
268 visualizações
•
32 slides
илтгэл por
илтгэл
bshur
33.1K visualizações
•
18 slides
Leg13.1 por
Leg13.1
Мөнх- Очир
7.6K visualizações
•
27 slides
ESON101-Хичээл 2 /20190116/ por
ESON101-Хичээл 2 /20190116/
E-Gazarchin Online University
214 visualizações
•
30 slides
PDON101-Хичээл-12 -2 por
PDON101-Хичээл-12 -2
E-Gazarchin Online University
147 visualizações
•
23 slides
ECON302-хичээл 9 /20190312/ por
ECON302-хичээл 9 /20190312/
E-Gazarchin Online University
2.4K visualizações
•
32 slides
Similar a Leg14
(20)
PTON111-Хичээл-3 por E-Gazarchin Online University
PTON111-Хичээл-3
E-Gazarchin Online University
•
268 visualizações
илтгэл por bshur
илтгэл
bshur
•
33.1K visualizações
Leg13.1 por Мөнх- Очир
Leg13.1
Мөнх- Очир
•
7.6K visualizações
ESON101-Хичээл 2 /20190116/ por E-Gazarchin Online University
ESON101-Хичээл 2 /20190116/
E-Gazarchin Online University
•
214 visualizações
PDON101-Хичээл-12 -2 por E-Gazarchin Online University
PDON101-Хичээл-12 -2
E-Gazarchin Online University
•
147 visualizações
ECON302-хичээл 9 /20190312/ por E-Gazarchin Online University
ECON302-хичээл 9 /20190312/
E-Gazarchin Online University
•
2.4K visualizações
хөгжлийг хөтлөхүй por Oyu Erdene
хөгжлийг хөтлөхүй
Oyu Erdene
•
1.4K visualizações
сэтгэл судлал por eegii_ss22
сэтгэл судлал
eegii_ss22
•
12.1K visualizações
ECON303-Хичээл 10 /20190318/ por E-Gazarchin Online University
ECON303-Хичээл 10 /20190318/
E-Gazarchin Online University
•
724 visualizações
ESON101-Хичээл 8 /20190306/ por E-Gazarchin Online University
ESON101-Хичээл 8 /20190306/
E-Gazarchin Online University
•
945 visualizações
S.ss702 l 3. value por Baasansuren Naranbaatar
S.ss702 l 3. value
Baasansuren Naranbaatar
•
3.3K visualizações
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3 por E-Gazarchin Online University
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
E-Gazarchin Online University
•
2K visualizações
1 new por BMunguntuul
1 new
BMunguntuul
•
6.3K visualizações
ESON101-Хичээл 3 /20190123/ por E-Gazarchin Online University
ESON101-Хичээл 3 /20190123/
E-Gazarchin Online University
•
183 visualizações
Nas zui por oyunerdene2013
Nas zui
oyunerdene2013
•
10.8K visualizações
ажлын амжилт ба харилцаа por Болормаа Дашдондовын
ажлын амжилт ба харилцаа
Болормаа Дашдондовын
•
14.7K visualizações
бие хүн ба би por А. Итгэл
бие хүн ба би
А. Итгэл
•
16.6K visualizações
Зөвлөмж por oyunerdene_gansukh
Зөвлөмж
oyunerdene_gansukh
•
1K visualizações
сурагчдад өгөх зөвлөгөө por batbayarD
сурагчдад өгөх зөвлөгөө
batbayarD
•
801 visualizações
сурагчдад өгөх зөвлөгөө por Subd85
сурагчдад өгөх зөвлөгөө
Subd85
•
1.8K visualizações
Mais de Мөнх- Очир
2 huchin zuiliin sydalgaa por
2 huchin zuiliin sydalgaa
Мөнх- Очир
317 visualizações
•
1 slide
2 ererbiin sydalgaa por
2 ererbiin sydalgaa
Мөнх- Очир
694 visualizações
•
12 slides
Leg15 por
Leg15
Мөнх- Очир
999 visualizações
•
22 slides
Leg13.2 por
Leg13.2
Мөнх- Очир
3K visualizações
•
13 slides
Leg12 por
Leg12
Мөнх- Очир
2.7K visualizações
•
30 slides
Leg10.2 por
Leg10.2
Мөнх- Очир
1.5K visualizações
•
18 slides
Mais de Мөнх- Очир
(20)
2 huchin zuiliin sydalgaa por Мөнх- Очир
2 huchin zuiliin sydalgaa
Мөнх- Очир
•
317 visualizações
2 ererbiin sydalgaa por Мөнх- Очир
2 ererbiin sydalgaa
Мөнх- Очир
•
694 visualizações
Leg15 por Мөнх- Очир
Leg15
Мөнх- Очир
•
999 visualizações
Leg13.2 por Мөнх- Очир
Leg13.2
Мөнх- Очир
•
3K visualizações
Leg12 por Мөнх- Очир
Leg12
Мөнх- Очир
•
2.7K visualizações
Leg10.2 por Мөнх- Очир
Leg10.2
Мөнх- Очир
•
1.5K visualizações
Leg10.1 por Мөнх- Очир
Leg10.1
Мөнх- Очир
•
1.1K visualizações
Leg9 por Мөнх- Очир
Leg9
Мөнх- Очир
•
5.1K visualizações
Leg6 por Мөнх- Очир
Leg6
Мөнх- Очир
•
12.1K visualizações
Leg7 por Мөнх- Очир
Leg7
Мөнх- Очир
•
11.8K visualizações
Leg5 por Мөнх- Очир
Leg5
Мөнх- Очир
•
4.1K visualizações
Leg4 por Мөнх- Очир
Leg4
Мөнх- Очир
•
15.1K visualizações
Leg3 por Мөнх- Очир
Leg3
Мөнх- Очир
•
1.8K visualizações
Leg2 por Мөнх- Очир
Leg2
Мөнх- Очир
•
2.4K visualizações
Cem3 por Мөнх- Очир
Cem3
Мөнх- Очир
•
13.8K visualizações
Cem1 por Мөнх- Очир
Cem1
Мөнх- Очир
•
2.3K visualizações
Cem14 por Мөнх- Очир
Cem14
Мөнх- Очир
•
2.1K visualizações
Cem13 por Мөнх- Очир
Cem13
Мөнх- Очир
•
1.7K visualizações
Cem12 por Мөнх- Очир
Cem12
Мөнх- Очир
•
2.1K visualizações
Cem11 por Мөнх- Очир
Cem11
Мөнх- Очир
•
2.1K visualizações
Leg14
1.
LOGO Сэдэв: Бие хүний
сэтгэл зүй “Бие хүн нь нийгмийн харилцааны субъект ба объект юм” А.Г.Ковалёв
2.
LOGO Хүний сэтгэц болон
сэтгэцийн үзэглүүд нь зөвхөн хүний хөгжлийн төдийгүй, мөн нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчны харилцан үйлдлийн үр дүн юм. Харин хүний сэтгэцийн баялаг нь түүний бусад хүмүүстэй янз бүрийн холбоо харилцаа тогтоох, амьдралд хандах идэвхээс хамаардаг. Энэ тохиолдолд хүн нийгмийн гишүүн , бие хүн болон тодорхойлогдоно. Нийгмийн нэг гишүүний хувьд бие хүн материаллаг баялгийг үйлдвэрлэх ба хэрэглэх процесст бий болдог янз бүрийн харилцааны нөлөөллийн хүрээнд оршдог. Бие хүн бүлэг дотроо тодорхой нэр хүнд олж, тодорхой байр эзэлж тодорхой үүрэг хүлээдэг.
3.
LOGO Бие хүн үзэл
суртлын харилцааны хүрээнд оршиж байдаг. Үзэл суртал нь нийгмийн талаарх үзэл санааны системийн хувьд бие хүнд асар их нөлөөлдөг бөгөөд түүний сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзэл, хувийн болон нийгмийн тогтсон хандлага зэргийг олон талаар төлөвшүүлдэг. Мөн бие хүний сэтгэл зүйд багтдаг түүний нийгмийн бүлэг дэхь хүмүүсийн харьцаа хандлага нөлөөлнө. Хүмүүс харилцан үйлдэх ба харилцах явцдаа өөр хоорондоо нөлөөлдөг учраас нийтлэг үзэл бодол, нийгмийн тогтсон хандлага нь нийгэмд, хөдөлмөрт, хүмүүст, өөрийн чанарт хандлагын бусад төрлүүдэд төлөвшдөг.
4.
LOGO Бие хүн нийгмийн
харилцааны зөвхөн объект төдийгүй, мөн түүний субъект өөрөөр хэлбэл идэвхтэй дуу хоолой болж байдаг. Бие хүн хүмүүстэй харилцаа хандлаганд орохдоо түүнийг бүтээдэг, ингэхдээ түүнийг дур зоргооороо бус нийгмийн объект зүй тогтолын нөлөө шаардлагаар бий болдог. Гэхдээ түүхэн шаардлага бие хүний өвөрцөгц онцлог, түүний нийгмийн өмнө өөрийн зан үйлийн хүлээх хариуцлагыг үгүйсгэдэггүй. Бие хүн ухамсартай, идэвхтэй хүн. Тэрээр дарлагдах байдалтайгаа эвлэрх, эсвэл шударга бус зүйлийн төлөө тэмцэх олон нийтийн амьдралын төлөө өөрийгөө зориулах, эсвэл хувийн сонирхолоор амьдрах зэрэг алив нэгэн аж төрөх ёсыг сонгож болно.
5.
LOGO Бие хүний мөн
чанар болон түүнийг тодорхойлох үндсэн онцлог: 1. Хүний ертөнцийг үзэх үзлийн агуулга түүний сэтгэл зүйн мөн чанар. 2. Нийгмийн янз бүрийн давхаргуудын сонирхолыг тусгах ертөнцийг үзэх үзлийн ба итгэл үнэмшлийн бүхэллэг байдлын төвшин, тэдгээрт зөрчил байгаа эсвэл үгүй эсэх 3. Нийгэм дэх өөрийн байр суурийг ухамсарлан ойлгох төвшин 4. Хэрэгцээ болон сонирхолын агуулга ба шинж байдал 5. Сонирхолын тогтвор ба өөрчлөгдөх байдал 6. Сонирхолын явцуу ба өргөн хүрээ 7. Бие хүний хувийн янз бүрийн чанарын өвөрмөц харьцаа, хамаарал ба илрэл
6.
LOGO Нийгмийн төрх Бүхэллэг байдал Шатлал Гаднаас
хамаарах шинж байдал Бие хүний хөгжлийн онцлогийг нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлүүд Дотоодоос хамаарах шинж байдал Жигд бус Тэгшитгэх Цомтгол Бие хүний хөгжлийн онцлог
7.
LOGO Бие хүний гаднаас
хамаарах шинж байдал . Хүн гадаад хүчин зүйлүүдийн нөлөөгөөр төлөвшиж бие хүн болдог. Бие хүний нийгмийн төрх нь түүний төлөвшиж буй нийгмйин харьцаа хандлагаар тодорхойлогдоно. Хүмүүсийн багтаж буй нийгмийн бүлэг дэхь материалаг баялагийг үйлдвэрлэх ба хэрэглэх процесст юуны өмнө улс төрийн харьцаа ,үзэл суртлын харьцаа бий болно.
8.
LOGO Бие хүний бүхэллэг
байдал нь түүний хөгжлийн явцад нөлөөлөх гадаад зүйлийн иж бүрдлээс хамаардаг. Хэрвээ аль нэгэн хүчин зүйл голлох нөлөөтэй ба зарим нь дутагдалтай байвал хэрвээ хүн нийгмийн сөрөг нөхцөлд олон нийтийн бүхийл нөлөөлийг бүрэн авах нь хязгаарлагдмал болон түүний бие хүний хэвийн ба тал бүрийн хөгжлийн талаар ярих ч хэрэггүй . Бие хүний хөгжлийн шатлал нь нас ба нийгмийн тодорхой үе шатанд бие хүн болон төлөвшдөг бөгөөд тэдний хувьд шат болон өөрийн онцлог шинжтэй байдаг. Түүнээс гадна бие хүний шинж жигд биш хөгждөг талаар ярьж болно. Тухайлбал бие хүний чиг хандлага нь авъяасыг бодвол нилээд хойно төлөвшдөг.
9.
LOGO Дотоодоос хамаарах шинж
байдал . Бие хүн зөвхөн гадаад нөлөөллөөс бус мөн дотоод буюу хүний бие махбадын онцлогоор тодорхойлддог. Бие хүний хөгжлийн жигд бус байдлаас хамаарч тухайн хүн өөрийн бодгаль хувийн сэтгэгц физиологийн онцлогоос хамааран хурцтайгаар нөгөө нь удаан явцтай хөгжиж болно. Мөн бие хүний шинжид хөгжлийн жигд бус байдал илэрдгийг анхаарах хэрэгтэй. Бие хүний хөгжил дэхь цомтгол шинээр хүн бие махбодын дотоод боломжийг дайчлан эцсийн дүнд чанарын шинэ бүрдэлд хүргэдэг юм. Бие хүний хөгжлийн тэштгэх шинж нь тухайн хүний удамшлийн эсвэл сэтгэл физиологийн согог өвөрмөц байдал нь бие хүний хөгжлийн явцад хүч болоцоогоо дайчлах сэтгэлийн тэвчээрийн хүчээр хожуу ч гэсэн хөгжлийн тодорхой амжилтанд хүрч болдог.
10.
LOGO Бие хүний сэтгэцийн
хөгжлийг хөдөлгөч хүч Сэтгэцийн хөгжлийн урьдчилсан нөхцөл Сэтгэцийн хөгжлийн хүчин зүйл Сургалт хүмүүжил Дотоод ДотоодГадаадГадаад БиогенетикОрчин Сэдлийн идэвх Бие хүний сэтгэцийн хөгжлийн хөдөлгөгч хүч Бие хүний сэтгэцийн хөгжлийн төвшин Бодит хөгжлийн төвшин Ойрын хөгжлийн төвшин Ойрын хөгжлийн төвшин Бодит хөгжлийн төвшин
11.
LOGO Бие хүн болох
хүн нь байнгад хөгжиж боловсронгуй болж байдаг. Нэг талаас түүний хөгжлийн онцлог ,төвшинг тогтмол хянах ба тэмдэглэн тогтоож болно, нөгөө талаас хүний хүмүүжил сургалтын процесс идвэхтэй нөлөөлж болно. Сэтгэцийн хөгжлийг хөдөлгөгч хүч – энэ бол зөрчил бие хүний хэрэгцээ ба гадаад нөхцөл байдлын хоорондох бие бялдарын өсөж буй чадвар ,оюуны хэрэгцээ ба хуучин үйл ажиллагааны шинэ шаардлага ба төлөвшөөгүй чадвар дадлын хоорондох зөрчил.
12.
LOGO Бие хүний сэтгэцийн
хөгжлийн хүчин зүйлс –хамгийн өргөн утгаараа түүний амьдрал үйл ажиллагааны зайлшгүй шаардлагатай холбоотой тэрхүү объектив байдлаар оршиж буй зүйлийг тодорхойлдог. Бие хүний сэтгэцийн хөгжлийн хүчин зүйлс гадаад ба дотоод гэж байж болно. Хүний хөгжих гадаад хүчин зүйлсэд хүрээлэн байгаа орчин ба нийгэм ордог. Дотоод хүчин зүйлд хүний биогенетикийн физиологийн онцлог ба сэтгэц ордог. Бие хүний сэцгэцийн хөгжлийн урьдчилсан нөхцөл бодгальд тодорхой нөлөө үзүүлэх зүйлс өөрөөр хэлбэл түүний сэтгэцийн хөгжлийн төвшин , онцлогоос шалтгаалах нөхцөл байдал болно.
13.
LOGO Тэдгээр нь гадаад
ба дотоод гэж байдаг . Бие хүний сэтгэлзүйн хөгжлийн урьдчилсан гадаад нөхцөлд хүний хүмүүжлийн чанар ба онцлог ордог. Бие хүний хөгжлийн урьдчилсан дотоод нөхцөлд идэвх ба хүсэл мөн түүнчилэн бие хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх сонирхолын дагуу хүн удирдлага болгох сэдэл ба зорилго хамаардаг. Сэтгэцийн хөгжлийн төвшин бие хүний төлөвшлийн зан бүрийн шат болон процесс дахь хүний хүүхдийн сэтгэцийн хөгжлийн хэмжээ ба үзүүлэлт.
14.
LOGO Бие хүний бодит
хөгжлийн төвшин хүн бие дааж янз бүрийн үүрэг даалгаварыг гүйцэтгэх чадварыг тодорхойлох үзүүлэлт болно. Тэр нь дадал чадвар суралцах байдал түүний чанар ба хөгжлийг тодорхойлдог. Сэтгэл судлалын орчин үеийн түвшинд түүний туршилтын хавсарга судалгаагаар тусгай багажийн тусламжаар эдгээр чухал шинж байдлыг хэмжин тодорхойлох боломжтой болжээ. Бие хүний ойрын хөгжлийн төвшин хүн бие дааж гүйцэтгэж чадахгүй гэхдээ бусдын багавтар тусламжаар хийж чадах байдлын үзүүлэлт болно.
15.
LOGO Бие хүний сэтгэцийн
хөгжлийн үндсэн чиглэл ба хандлага Хөгжлийн чиг хандлага Бие хүний танин мэдэхүйн ба сэтгэл хөдлөл –сэтгэлийн тэнхээний хөгжил Чиг хандлага зан байдал ба авьъас чадварын хөгжил Үйл ажиллагааны сэтгэлзүйн бүтэцийн хөгжил Сэтгэцийн хөгжлийн үндсэн хандлагууд 2 531 4 Ханд лага Хандлага Ханд лага Ханд лага Ханд лага Хөгжлийн процесст төлөвшинө Зорилго тавих авьяас үйлдлийг төлөвлөх чадвар чадвар Арга ба ажилбарыг өөрийгөө зохицуулах ба сонгох чадвар өөрийгөө хянах чадвар Сэтгэл болон харьцаа зорилтын хооронд зориудаар тогтоох чадвар
16.
LOGO Бие хүний танин
мэдэхүйн ба сэтгэл хөдлөл, сэтгэлийн тэнхээ – зоригийн хөгжил Эдгээр салбаруудад сургалтын процесст болон хүний оюуны ба сэтгэл хөдлөл – зоргийн зан үйлийн туршлагаар хуримтлагдан хөгждөг. Бие хүний оюун ухаан , сэтгэл хөдлөл, мэдрэмж ба сэтгэлийн тэнхээний бүхэллэг бүтцийн төлөвшил сэтгэн бодох үйл ажиллагаа нарийсах ба хүрээлэн буй ертөнц ,нийгмийн орчны үйлчилгээг сэтгэлийн хөдлөл тэнхээгээр хүртэн хүлээн авах чиглэлээр энэхүү процесс явагддаг.
17.
LOGO Бие хүний чиглэл
зан төлөв ба авъяас чадварын хөгжил Бие хүний сэдэл хэрэгцээний хүрээ үүсэж ,бүрэлдэн нарийсах явцаар түүнийг чиглүүлэх голлох хандлагыг тодорхойлж болно. Мөн хүний зан төлөв ,авьъас чадварын голлох ,үндсэн хандлагыг тодорхойлдог. Бие хүний үйл ажиллагааны сэтгэцийн бүтцийн хөгжил Хүний үйл ажиллгагааны өөрийнх нь ажилбарын тал нарийсч сэдэл ба зорилгын хоорондын харьцаа өөрчлөгдөн бие хүний үйл ажиллаганы сэтгэл зүйн бүтэц хөгжиж байдаг.
18.
LOGO Хандлага1. Нийгэм ба
хүрээлэн буй орчны нөлөөллийг үнэлэх зориудын биш, шууд хүртэхүйгээс зориудын ,ухамсартайгаар түүнтэй харилцан үйлдэх хөдөлгөөнд илэрдэг. Хандлага 2. Хүний тархины анализ – синтез үйл ажиллгагаа үүсэн бий болж тогтворжиход ,түүний сэтгэл хөдлөл - зоригийн хүрээ нарийсч илэрдэг. Хандлага 3. Бодит зүйлийг хийж үзэх дүрсэлж үзэх тусгалын хэлбэрээс аажмаар түүнийг хийсвэр –логикоор ухаарч ойлгоход шилжихэд оршино. Сэтгэцийн хөгжлийн үндсэн хандлагууд
19.
LOGO Хандлага 4. Бие
хүний амьдрал ба үйл ажиллагааны бүх тал аажмаар нарийн төвөгтэй болох ба оюун ухаанжсанаар зан үйл ба авьъас чадварын чиг хандлага төлөвшихөд хүргэх ба темпераментийн эерэг ,сөрөг талыг ухамсарлах,тэдгээрийг бие хүнийг төгөлдөржүүлэхэд үр ашигтай хэрэглэхэд энэ хандлага тодорхойлогдоно. Хандлага 5. Бие хүний нийгмийн ба мэргэжлийн хүрээлэнд төлөвшилийн процессийн төгсөх түүний дасан зохицоход байж болох чиглэл шинж байдлын талаар гэрчилнэ.
20.
LOGO Оросын сэтгэл судлаачдын
бие хүнийг судлах хандлагууд Б.Г.Ананьевийн хандлага. Бие хүнийг 1. Биологийн төрөл болох 2. Бодгаль болох хүний онтогенез ба амьдралын зам 3. Хүн бие хүн болох 4. Хүн хүмүүн төрөлхтний нэгэн хэсэг гэсэн дөрвөн талаас авч үздэг. К.А.Абульхановагийн хандлага Бие хүнийг амьдралын замын субъект ба үйл ажиллагааны субъект болох талаас нь авч үздэг. Түүний хөгжлийн сууринд идэвх санаачлага , хариуцлага цаг хуваарилах чадвар, нийгмийн сэтгэлгээ зэрэг чанарууд орно.
21.
LOGO А.Н.Леонтьев ба А.В.Петровский
нарын хандлага энэ хандлагын дагуу сэтгэцийн ямар ч үзэгдлийг тайлбарлахад бие хүн гадны бүхий үйлчлэл дотоод нөхцөлөөр дамжих бүхэллэг систем учир түүний хүчээр нийгмийн янз бүрийн хэмжигдэхүүний хэсгүүд ба тогтвортой байдлыг ялган авч үзэх болно. В.В.Мясищевийн хандлага Бие хүний цөм нь түүний гадаад ертөнц ба өөртөө хандах хандлагын систем бөгөөд хүний ухамсраар хүрээлэн буй бодит үнэнийг тусгах тусгалын нөлөөн дор төлөвшдөг гэж үздэг.
22.
LOGO Цэргийн сэтгэл зүйчдийн
хандлага энэ хандлагын дагуу бие хүн гэдэг нь тодорхой бүлэг ,нийгмийн төлөөлөгч болох хүн бөгөөд тодорхой үйл ажиллагааны төрлийг эрхэлдэг, хүрээлэн буй орчинд хандах өөрийн хандлагыг ухамсарладаг нийгэм- сэтгэлзүйн хувийн онцлогийг хадгалагч юм. К.К.Платоновын хандлага Бие хүн хөдлөнги үйл ажиллагааны бүтэц бөгөөд түүний элементүүд нь: 1. Чиг хандлага 2. Туршлага 3. Сэтгэцийн процессийн онцлог 4. Био сэтгэл зүйн шинж болно.
23.
LOGO Д.Н.Узнадзегийн хандлага Бие
хүнийг бүхэллэг, оюун санааны бүрдэл бөгөөд сэдэл ба үйл хөдлөл нь ухамсарлагдаагүй байдалтай байж болно. Д.ИФельдштейний хандлага Бие хүн социаль хөгжлийн янз бүрийн шатыг дамжин онтогенезд үе шаттайгаар хөгждөг. Ингэхдээ түүний төлөвшлийн тэргүүлэх хүчин зүйл нь нийгмийн тустай үйл ажиллагаа болно. Өрнөдийн сэтгэл судлалд бие хүний гарал ба ойлголтын талаар янз бүрийн хандлага байдаг.
24.
LOGO Социогенетик хандлага нь
нийгмийн бүтэц ,нийгэмших арга хүрээлэн буй хүмүүст харьцаа хандлагаас нь үүдэн бие хүний онцлогийг тайлбарлахыг хичээдэг. Тийнхүү нийгэмшлийн онолын дагуу хүн биологийн амьтан болон төрдөг бөгөөд зөвхөн амьдрал нийгмийн нөхцөлийн нөлөөллийн ачаар бие хүн болдог. Энэ хандлагын хүрээн дэх өөр нэгэн хандлага болох сургахуйн онол нь бие хүний амьдрал, түүний хандлага бол эзэмшсэн мэдлэг ба дадлын нийлбэр , батжуулсан сургалтын үр дүн гэж үздэг/Э.Торндайк, Б.Скиннер зэрэг/.
25.
LOGO Дүрийн онол Нийгэм
нь хүн бүрт түүний байр суурийг тодорхойлох тогтвортой зан үйлийн арга үүргийн цуглуулагыг өгдөг.Эдгээр дүрүүд бие хүний зан үйлийн шинж байдалд түүний бусад хүмүүстэй харьцах хандлаганд ул мөр үлдээдэг. /У.Доллард, К.Левин зэрэг/ Эцэст нь эдгээр онолууд бие хүний нийгмийн зан үйл нь хязгаарлагдсан орчноос үүдэн хүн ямар нэгэн байдлаар аргагүй зохицоход хүрдэг гэдгийг тайлбарлаж байна. Ингэхдээ хүний амьдралын нийгэм түүхэн бодит нөхцөлийг огт тооцдоггүй.
26.
LOGO Биогенетикийн хандлага. Бие
хүний хөгжлийн үндэс бол бие махбодын хөгжих биологийн процесс гэж үздэг . Тийхүү С.Холл бие хүний хөгжил нь ан гөрөө хийх түүж цуглуулах зэрэг нийгмийн хөгжлийн үе шатуудыг жижигрүүлсэн байдлаар давтдаг гэж үздэг. Хүний бие галибарын онцлогоор бие хүний хэв шинжийг илэрхийлсэн биогенетикийн өөр нэгэн хувилбарыг Э.Кречмер боловсруулсан. Бие хүний тухай З.Фрейдийн тайлбарт биологизм онцгой хурц гардаг бөгөөд бие хүний бүхий л зан үйл хүний физиологийн үл ухамсарлагдах дур хүслээр нөхцөлддөг гэж үздэг.
27.
LOGO Сэтгэц генетикийн хандлага
биологи , орчны ач холбогдолын алийг ч үгүйсгээгүй ,гэхдээ сэтгэцийн процессуудын хөгжлийг тэргүүн зэрэгт дэвшүүлсэн байна. Энэхүү хандлагын хүрээнд сэтгэц динамикийн чиг баримжааллын төлөөлөгчид бие хүний зан үйлийг сэтгэлий Хөдөлгөөн дур хүсэл ба сэтгэцийн бусад зүй зохисоос гадуурх бүрэлдэхүүн хэсгүүдээр дамжуулан тайлбарладаг . /Э.Эриксон ба бусад/ Когнитив чиг баримжааллын төлөөлөгчид бие хүний сэтгэцийн оюун ухаан –танин мэдэхүй хүрээний хөгжлийг авч үзэхийг эрхэмлэдэг байна./Ж.Пиаже, Д.Келли , ба бусад/. Персонолог чиг баримжааллын байр сууринд байгаа эрдэмтэд анхаарлаа бие хүний хөгжил бүхэлд нь /Э.Шпрангер ,А.Маслоу/ хандуулж байна.
28.
LOGO Бие хүний сэтгэл
зүйн бүтэц Байгалийн орчин Үйл ажиллагаа Нийгмийн орчин Бодгаль-сэтгэл зүйн тал Ертөнцийг үзэх үзлийн тал Нийгэм-сэтгэл зүйн тал Сэтгэцийн процесс Сэтгэцийн шинж Сэтгэцийн байдал Сэтгэл зүйн бүрдэл Зан суртахууны төрх Ертөнцийг үзэх үзэл Ёс суртахууны төрх Бусад хүмүүст хандах хандлага Нийгмийн дүр Нийгмийн байр суурь Нийгмийн тогтсон хандлага Бие хүн
29.
LOGO Бие хүний сэтгэл
зүйн тал нь түүний сэтгэцийн процесс, шинж , байдал ба бүрдлийн онцлогийг тусгадаг . Сэтгэцийн процессууд- бие хүнээс хүрээлэн буй бодит байдлын ухамсарлал ба анхдагч тусгал болох сэтгэцийн үзэгдлүүд юм. Сэтгэцийн шинж -бие хүний нилээд тогтвортой байнгад илэрдэг зан үйл ба үйл ажиллагааны тодорхой төвшинг илэрхийлэх онцлог. Бие хүний шинжийг дараах байдлаар ялгадаг : чиг хандлага, темперамент, зан төлөв ба авъяас. Сэтгэцийн байдал –бие хүний сэтгэцийн тухайн цаг мөч бүр дэх ажиллах чадварын төвшин ба ажиллагааны чанар болно.
30.
LOGO Сэтгэцийн бүрдэл -
хүнээс амьдралын ба мэргэжлийн туршлага олж авах процесст төлөвших сэтгэцийн үзэгдэл бөгөөд түүний агуулганд мэдлэг, дадал ба чадварын онцгой хослол ордог . Бие хүний ертөнцийг үзэх үзлийн тал нь нийгэмд зохих байраа эзлэх боломж олгох олон нийтийн ач холбогдол бүхий чанар ба онцлогийг тусгадаг. Бие хүний ертөнцийг үзэх үзэл – ухамсар, амьдралын тодорхой зорилго ба сонирхол, хандлага, байр суурь хэлбэрээр хадгалагдан хуимтлагдсан ба түүний дотоод баялаг болсон тогтож бий болсон систем болно. Бие хүний зан суртахууны төрх – нийгэм дэх зан үйл, үйлдлийг тодорхойлогч ба түүнд хатуу тогтсон хэвшлийг тусгагч зан суртахууны талаар төсөөллийн систем юм.
31.
LOGO Бие хүний нийгэм
сэтгэл зүйн тал нь нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэх, бусад хүмүүс дунд тодорхой байр суурь эзлэх боломж олгож , бие хүний үндэс чанар ба шинж байдлыг тусгадаг . Бусад хүмүүст хандах хандлага-бие хүний зан үйлийн харилцаанд ба бусад хүмүүстэй харилцан үйлдэхэд тусгагч, хувийн ба нийгэм-сэтгэл зүйн илрэлийн цогц юм. Бие хүний /нийгмийн/ дүр –бусад хүмүүсийн зүгээс тодорхой нэр хүнд ба итгэлийг байлдан дагуулах боломж олгогч хувийн ба нийгэм сэтгэл зүйн онцлогоор нөхцөлдөгч бие хүний зан үйлийн ердийн арга юм. Бие хүний /нийгмийн / тогтсон хандлага нь бусад хүмүүст болон нийгэмд хандах сэтгэл санаа юм. Бие хүний /нийгмийн / байх суурь нь бусад хүмүүстэй харьцах харьцаандаа хэрэгжүүлэн хамгаалдаг бие хүний үзэл бодол, итгэл үнэмшил ба төсөөлөл юм.
32.
LOGO Бие хүний чиг
хандлага Чиг хандлага Бие хүн Е Р Т Ө Н Ц И Й Г Ү З Э Х Ү З Э Л С Э Д Л Ү Ү Д Т О Г Т С О Н Х А Н Д Л А Г А Х Э Р Э Г Ц Э Э З О Р И Л Г О
33.
LOGO Хүн – нийгмийн
орчинтойгоо салшгүй холбоотой нийгмийн амьтан бөгөөд түүнгүйгээр оршин тогтнож чадахгүй. Тэр нь өөрийн зорилго чиглэлтэй үйл ажиллагааны үр дүнд нийгмээс бүх хэрэгцээтэй зүйлээ авдаг, ингэхдээ тодорхой зорилго ба үүрэг зорилтыг удирдлага болгодог. Хүний үйл ажиллагаа, нийгэм дэх түүний зан үйл ямагт субъектив байдлаар тодорхойлогдож түүний хэрэгцээгээ хангах байдлаар илэрдэг. Мөн амьдрал ба хүмүүжлийн процесст тогтож бий болсон бие хүнд байх шинж чанар, өөрөөр хэлбэл нийгэмд бүхэлд нь ба өөрийн үйл ажиллагаанд хандах өвөрмөц хандлага тухайн нийгмийн орчин дахь зан үйл илэрдэг
34.
LOGO Чиг хандлага нь
чухамдаа бие хүний дээр дурьдсан олон онцлогийн цомхон байдлийн илрэл. Түүний зан үйл ба үйлдлийн үндсэн утга учир түүнд төвлөрч байдаг. Бие хүний чиг хадлага - бол түүний сэтгэцийн шинж бөгөөд хэрэгцээ, сэдэл ертөнцийг үзэх үзэл тогтсон хандлага ба амьдралын зорилго үйл ажиллагаанд илэрдэг. Бие хүний хэрэгцээ - ямар нэгэн гачигдлыг амсаж үзэх явдал юм. Бие хүний сэдэл - хэрэгцээтэй холбоотойгоор тодорхой үйл ажиллагаанд өдөөн оруулах дотоод хүчин зүйл юм.
35.
LOGO Тогтсон хандлага нь
тодорхой үйл ажиллагааг үр бүтээлтэй биелүүлэх боломж олгох бэлэн байдал бөгөөд үйл ажиллагааны чанарт чухал ач холбогдолтой асуудал .Тэдгээрийн үндсэн үүрэг . Үйл ажиллагаа явагдах тогтвортой шинж байдлыг тодорхойлох . Бие хүнийг шийдвэр гаргах ба стандарт нөхцөл байдал дахь үйл ажиллагааны явцыг зориуд хянах шаардлагаас чөлөөлөх. Зорилго - бие хүнд ихээхэн ач холбогдол бүхий юмс , үзэгдэл үүрэг, зорилт, объект бөгөөд үүнд хүрэх ба эзэмших нь түүний амьдрал, үйл ажиллагааны гол утга учир болно. Зорилго нь бие хүний хэрэгцээг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны эцсийн үр дүн байдлаар гарч ирдэг.
36.
LOGO Ертөнцийг үзэх үзэл
- ухамсарт нь амьдралын тодорхой дотоод баялаг ба нийгэм хүмүүсийн харьцаа байгальд хандах шинжлэх ухааны үзэл бодол итгэл үнэмшлийн тогтож бий болсон систем болно. Бие хүний тогтсон хандлага - алив нэгэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсвэл өөрийн хувийн идэвхийг зогсоон саатуулах дотоод хөг болно.
37.
LOGO Бие хүний хэрэгцээний
бүтэц ба онцлог Бие хүний хэрэгцээ Материаллаг Оюуны санааны Нийгмийн Хэрэгцээний онцлог 1. Тодорхой агуулгатай 2. Өвөрмөц шинж бүхий сэтгэлийн хөдөлгөөний байдал дагалдан тухайн хэрэгцээг ухамсарлах 3. Хэрэгцээг хангахад өдөөгч сэтгэл хөдлөл-зоригийн байдал 4. Хэрэгцээг хангасны дараа эдгээр байдал сулрах эсвэл бүрмөсөн алга болох 5. Хэрэгцээний эх үндсэнд байгаа гачигдал өөрийн талаар мэдээлэхэд давтагдан үүсэх
38.
LOGO Амьд бие махбод
бүрд амьдрахын тулд гадаад орчны тодорхой нөхцөл ба хэрэгсэл хэрэгтэй . Хүн бусад амьд амьтдын адил оршин тогтнохын тулд тодорхой орчин ба нөхцөл дэх үйл ажиллагаа хэрэгтэй байдаг. Тэрээр гадаад ертөнцтэй, бусад хүмүүстэй харилцахад хүнс, ном, зугаа цэнгэл зэрэгтэй байх ёстой. Хэрэгцээ - бие хүн ямар нэгэн зүйлд гачигдал амсах явдал юм. Хүний хэрэгцээ амьтдынхаас ямар нэгэн хэмжээгээр тогтвортой, хязгаарлагдмал, голчлон биологийн гачигдлаас ялгаатай бөгөөд түүний амьдралын туршид цаг ямагт өөрчлөгдөх ба олширсоор байдаг. Хүний нийгэм өөрийн гишүүдэд урьд байгаагүй шинэ шинэ хэрэгцээг бий болгосоор байдаг.
39.
LOGO Хэрэгцээний энэхүү байнгын
шинэчлэлд нийгмийн үйлдвэрлэл багагүй үүрэг гүйцэтгэдэг: Хэрэглээний улам бүр шинэ шинэ юмс хийж бүтээснээр хүмүүсийн амьдралд шинэ хэрэгцээг үүсгэдэг. Хэрэгцээний өвөрмөц онцлог : а) хүмүүсийн эзэмших гэж эрмэлзсэн юмс, эсвэл хүнд ханамжтай сэтгэлийг төрүүлэх ёстой ямар нэгэн үйл ажиллагаа /жишээ нь, тодорхой ажил, тоглоом гэх мэт/ –тай хэрэгцээний тодорхой агуулга гол төлөв холбоотой;
40.
LOGO б) өвөрмөц шинж
байдал бүхий сэтгэлийн хөдөлгөөний доголдсон тухайн хэрэгцээг их буюу багаар тодорхой ухамсарлах /тухайн хэрэгцээтэй холбоотой объектийн сэтгэл татам байдал, тааламжгүй гэх мэт/; в) хэрэгцээг хангах арга замыг эрж хайхад чиглүүлэх сулавтар ч ухаарал хол төлөв байдаг боловч сэтгэл хөдлөл-зоригийн байдал ямагт байдаг; г) сулрал заримдаа бүрмөсөн алга болох ба урьд нь хэрэгцээгээ хангасан зарим тохиолдолд тэдгээр нь огт эсрэг байдал болж хувирна /жишээ нь, хэтэрхий их цадсан үед хоол харахад дургүй хүрэх мэдрэмж үүсдэг/;
41.
LOGO д) давтан үүсэх
хэрэгцээ нь түүний эх үүсвэр байсан гачигдал дахин сэргэх үед гарна. Хүний хэрэгцээ олон янз. Тэдгээрийг материалаг /хувцас, хоол хүнс, дулаан, байр орон гэх мэт/ ,оюуны санааны хэрэгцээ гэж ялгана. Оюуны санааны хэрэгцээ нь хүний оршин тогтох нийгэмтэй холбоотой үйл ажиллагаа, хөдөлмөр, бие биетэйгээ харилцах, мэдлэг олж авах, шинжлэх ухааныг судлах, урлагийг бүтээх гэх мэт болно.
42.
LOGO Сэдлийн сэтгэл зүйн
тодорхойлолт Хүчээр нь Агуулгаар нь Хүчтэй Сул Доод Дээд Биологийн Нийгмийн Сэдлүүд Ажиллагаанд орохын өмнөх цомтгол Симпатик тогтолцооны хөөрөл Сэтгэлийн догдлолын ихсэлт Ноёлох сэдэлжүүлэлтийн хөөрөл Сэдэлжүүлэлтийн нейроны механизм Сэтгэцийн үйл ажиллагааны тогтолцоо Төрлүүд Физиологийн үндэс
43.
LOGO Сэдэл - бие
хүний хэрэгцээтэй холбоотой дотоод хүч бөгөөд тодорхой үйл ажиллагаанд түүнийг өдөөж байдаг. Сэдэл бол ухамсарлагдаж, ухаарагдаж, мэдрэгдсэн хэрэгцээ юм. Сэдэл олон янз байдаг. Гэхдээ тэднийг ихэвчлэн доод /биологийн/ ба дээд /нийгмийн/ гэж хуваадаг. Биологийн сэдлүүд нь хүний физиологийн хэрэгцээг тусгадаг дур хүсэл юм. Нийгмийн сэдлүүд - бие хүний сонирхол, шүтээн, итгэл үнэмшил бөгөөд амьдралд ихээхэн ач холбогдол бүхий үүрэг гүйцэтгэдэг.
44.
LOGO Сэдлийн физологи үндэс.
Хэрэгцээ нь сэдэл болон өсөхдөө төв мэдрэлийн тогтолцоо болон бие махбодын бусад нөөц хүч боломжийг идэвхжүүлдэг. Сэдэлжүүлэлт нь юуны өмнө афферент нэгдэл болон үйлдлийн дүнгийн акцекторын тохирох үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Ажиллагаанд орохын өмнөх цомтгол- функциональ системийн онцгой байдлыг сэдэлт бий болгодог бөгөөд зохих үйл ажиллагааг гүйцэтгэхэд бие организмын бэлхэн байдлыг хангадаг. Түүний нөлөөгөөр симпатик мэдрэлийн тогтолцооны идэвх дээшлэн /хөөрөл үүссэний үр дүнд/ вегетатив хариу үйлдэл хүчтэй болж хүний организмын эрэл хайгуулын идэвх өснө.
45.
LOGO Үүнээс гадна субьектив
сэтгэлийн хөдөлгөөний догдлол үүсдэг бөгөөд зохих хэрэгцээг хангах хүртэл тэдгээр нь голдуу сөрөг өнгө аястай байдаг. Дээр дурьдсан зүйл хүссэндээ хүрэхэд ая таатай нөхцлийг бий болгодог. Хэрэгцээний олон хувилбар хүнийг янз бүрийн үйлдэлд өдөөж нэг цаг үед зэрэгцэн орших нь цөөнгүй. Ийм учраас хэрэгтэй үйлдлээ хийхэд ноёлогч сэдэлтийн хөөрөл үүрэг гүйцэтгэдэг.
46.
LOGO А.А.Ухтомскийн томъёолсон ноёлох
зарчмын дагуу тухайн цаг мөч бүрт илүү чухал хэрэгцээний сэдэлт ноёлж байдаг бөгөөд тодорхой чиглэлтэй зан үйлийг өдөөх хөөрөл хэрэгцээг хангах хүртэл хадгалагдсаар байна. Түүнээс гадна сэдэлийн тархины гадар доорх төвийн хөөрөл үүсэнгүүтээ хямралт төвшин хүртэл хуримтлагдах бөгөөд түүний дараа эд эсэд тодорхой цэнэгүүдийг түгээж эхлэх ба хэрэгцээ хангагдтал идэвхээ хадгалдаг. Үүнд л сэдлийн нейроны механизм илэрдэг.
47.
LOGO Бие хүний сонирхлын
сэтгэл зүйн шинж байдал 1. Үйлдэлтэй 2. Үйлдэлтэй бус 3. Тогтвортой 4. Тогтвогүй 5. Шууд 6. Дам 7. Гүнзгий 8. Өнгөц 9. Хүчтэй 10. Сул 11. Идэвхтэй 12. Идэвхгүй 1. Зөвхөн танин мэдэхүйн процессуудын төдий бус мөн янз бүрийн үйл ажиллагааны салбарт хүний бүтээлч хүчний өдөөн идэвхжүүлэгч 2. Үйл ажиллагааны зорилго ба ажилбарыг хэвийнхээс илүү их тодорхой болох 3. Хүний мэдлэгийг тухайн тусгай салбарт өргөжүүлэх ба гүнзгийрүүлэх 4. Зохих үйл ажиллагааг удаан хугацаагаар эрхлэхэд өдөөгч сэтгэл хөдлөлийн өвөрмөц ханамж Сонирхол Сонирхол
48.
LOGO Хэрэгцээ хүнд 2
янзаар мэдрэгддэг. Нэг талаас хойшлуулшгүйгээр хангагдахыг шаардах өвөрмөц сэтгэл догдлол бүхий бодитой гачигдал, нөгөө талаас ямар нэгэн төсөөллийн хэлбэрээр хэрэгцээний ухамсарлах. Ингэж ухамсарлах нь сонирхол төлөвших бие хүний сэдлийн чанарын онцлог нөхцөл мөн. Сонирхол – бие хүнийг хүрээлэн буй амьдралын тодорхой үзэгдлийг танин мэдэхэд тусгайлан чиглэгдсэнийг илэрхийлэх ба үйл ажиллагааны тодорхой төрөлд их эсвэл багаар байнгын авъяас чадварыг тодорхойлогч сэдлүүд болно.
49.
LOGO Сонирхол нь хүний
өөрийн мэдлэгийг өргөтгөн дэлгэрүүлэх бие хүний амьдралын бүх тал, үйл ажиллагааны бүх төрлүүдийг хамарсан олон янзын байж болно. Юуны өмнө янз бүрийн мэдлэгийн болон үйл ажиллагааны салбарт тэдгээр нь агуулгаараа ялгагддаг: матеататик, хими, түүх, уран зохиолыг сонирхох, техник зохион бүтээх, шинжлэх ухааны, хөгжмийн, олон нийтийн амьдрал, нийгмийн гэх зэрэг сонирхлууд. Үүнээс гадна схем дээр үзүүлсэн сэтгэл зүйн шинж байдлаас шалтгаалан сонирхлын төрлүүдийг хуваадаг бөгөөд дэлгэрэнгүй тайлбарлалт шаардлагагүй.
50.
LOGO Хүнд сонирхол үүсгэгч
объектуудын тоо /юмс, үзэгдэл, үйл ажиллагааны төрлүүд/ бие хүний олон талт хөгжил ба оюуны баялгийг гол төлөв үзүүлэгч сонирхлын хүрээ багтаамжийг тодорхойлдог. Гэвч олон сонирхлоос бие хүний дур хүслийг илүү их татаж гол сонирхлыг ялганх эсвэл түүний үйл ажиллагааны төрөл дэхь тэргүүлэх сонирхлыг ялган авч үзэх ёстой: хөдөлмөрийн сургалтын, эрдэм шинжилгээний, нийгмийн, чөлөөт цагийн гэх мэт.
51.
LOGO Сонирхлын онцлогууд: а) үйл
ажиллагааны янз бүрийн салбар дахь хүний танин мэдэх процесс төдийгүй мөн бүтээлч өдөөгч хүчний идэвхжүүлэлт; б) үйл ажиллагааны зорилго ба ажилбарыг ердийнхээс илүү тодорхой болгодог; в) тухайн тусгай салбарт хүний мэдлэгийг өргөжүүлэх ба гүнзгийрүүлэх, түүнд тохирох практик дадал ба чадварыг хөгжүүлэх; г) тохирох үйл ажиллагааг удаан хугацаагаар эрхлэхэд өдөөгч, сэтгэл хөдлөлийн өвөрмөц ханамж таашаал. Сонирхол чиглэлтэй төлөвших ёстой. Үүний тулд юуны өмнө, бие хүний үйл ажиллагаанд чухал шаардлагатай объектийг танин тэдэх ба мэдлэг олж авахын тулд сонирхлын объектоос авч байгаа мэдээллийн ач холбогдлыг харуулах шаардлагатай
52.
LOGO Бие хүний тухай
товч ухагдахуун Бие хүн бол нэг талаас ухамсартай,хэл яриатай,байгаль орчныг танин мэдэж,түүнийг идэвхтэй хувьсган өөрчлөх чадвартай биологийн амьтан юм. Ийм учраас дээд зэргийн зохион байгуулалттай амьтны хувьд хүн хөл дээрээ цэх шулуун явж ертөнцийг танин мэдэж түүнийг хувьсган өөрчлөх хэрэглүүр болсон өндөр хөгжилтэй гар болон тархитай,бие махбодийн тодорхой зохион байгуулалт,нарийн бүтэцтэй амьтан юм. Нөгөө талаас хүн нь нийгмийн харилцаа,хамтын хөдөлмөр нь хүний биологийн шинж чанар, биологийн бүтцийг хувьсган өөрчилж хөгжүүлсэн юм.
53.
LOGO Сэтгэл судлалын ухаанд
хүн,бие хүн,хувь хүн гэсэн гурван үндсэн ухагдахуун буюу нэр томьёо хэрэглэгддэг. Эдгээр нь үндсэндээ цөм хүний тухай өгүүлэх боловч тус тусдаа харилцан ялгаатай өөр өөр ухагдахууны агуулгыг илэрхийлж байдаг. Бие хүн нь нийгэм,түүхийн бүтээгдэхүүн бөгөөд бие хүний тухай өгүүлэхэд түүний биологийн болон төрөлхийн шинжүүд хийсвэрлэгдэн ойлгогддог юм. Бие хүн бол нийгмийн доторх хүн,түүхт процессын обьект ,субьект нь юм. Бие хүн гэдэг тодорхойлолтод хүний нийгмийн бүх шинж чанарууд агуулагдана.
54.
LOGO К.Маркс’’ хүний мөн
чанар нь тухайлсан тодорхой нэг хувь хүнд байдаг хийсвэр зүйл биш юм. Бие хүн нь өөрийн үнэхээрийн байдлаар нийгмийн бүхий л харилцааны цогцолбор юм’’ гэжээ. Зөвлөлтийн нэрт сэтгэл зүйч А. И. Леонтьев бие хүн бол нийгэм түүхийн хожмын бүтээгдэхүүн, хүний нийгэм залгамжлалын бүтээгдэхүүн юм гэж бичсэн байна. Тийм учраас товчоор хэлбэл, бие хүн нь нийгэм түүхийн ба нийгэм залгамжлалын харьцангуй хожмын бүтээгдэхүүн юм. Нийгэм түүхээс гадуур орших бие хүн байдаггүй. Бие хүний төлөвшил, хөгжилт нь тухайн нийгмийн нийгэм - эдийн засгийн нөхцлөөр тодорхойлогдоно.
55.
LOGO Тухайн нийгэмд амьдарч
нийгмийн харилцаа болон материаллаг үйлдвэрлэлд идэвхтэй оролцогч тодорхой түүхт хүнийг бие хүн гэж нэрлэнэ. Тийм учраас жижиг хүүхэд болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг бие хүн гэж үзэхгүй. Хувь хүн гэдэг ухагдахууны агуулга нь бие хүнээс үлэмж явцуу бөгөөд хүн нэг бүрийн амьдралын өвөрмөц,давтагдашгүй онцлог чанаруудын нийлбэрийг илэрхйилсэн байдаг. Хувь хүн нь юуны түрүүнд удамшлын бүтээгдэхүүн,биологийн эволюци хөгжлийн бүтээгдэхүүн юм.
56.
LOGO Хувь хүн нь
амьдралын хөгжлийн эртний шатанд үүсэж буй болдог тодорхой субьектын бүхэл бүтэн чанар,онцлогуудыг илэрхийлсэн ухагдахуун юм. Тийм учраас хүний амьдралын бие биедээ давтагдашгүй онцлог шинжүүдийг илэрхийлсэн биологи сэтгэл зүйн өвөрмөц онцлог бүхий тодорхой нэг хүнийг хувь хүн гэнэ. Хувь хүн нь сэтгэл зүйн өвөрмөц давтагдашгүй онцлогоор бие биенээсээ харилцан ялгаатай байдаг.
57.
LOGO Бие хүнийг тодорхойлох
сэтгэл зүйн үндсэн онцлог шинж байдаг. Үүнд Нэгдүгээрт, бие хүний тогтвортой шинж. Ямар ч нөхцөлд бие хүний дотоод агуулга нь түүний сэтгэцийн бүрдлийн харьцангуй тогтвортой чанараар илэрхийлэгдэж байдаг. Хоёрдугаарт,бие хүний шинж чанаруудын нэгдэл. Бие хүний сэтгэцийн процесс,сэтгэцийн шинжүүд нь хоорондоо нягт харилцан холбоотой хөгжиж байдгаараа тодорхой бие хүнийг бүрэлдүүлж байдаг юм.
58.
LOGO Тийм учраас бие
хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх процесс нь сургалт хүмүүжлийн иж бүрэн ажлын үр дүн юм. Гуравдугаарт, бие хүний идэвхт чанар. Хүрээлэн байгаа орчин болон хүн өөрийн хувийн төрөлх чанараа танин мэдэж, тэдгээрийг хувьсган өөрчлөхөд чиглэгдсэн олон янзын олон талт үйл ажиллагаагаар бие хүний идэвхтэй чанар илэрхйилэгдэж байдаг байна.
59.
LOGO Бие хүний нийгмийн
шинж чанар, түүнийг төлөвшүүлэх нь Хүн нь нийгмийн бүтээгдэхүүн болохын зэрэгцээгээр байгалийн буюу биологийн бүтээгдэхүүн юм. Тийм учраас бие хүн нь өөрийн төрөлхийн шинжээр нийгмийн чанарыг илэрхийлэхийн хамт өөрийн бие махбодийн бүтцээр биологийн онцлог шинжийг агуулуж байдаг юм. Бие хүнийг төлөвшүүлэхэд биологийн болон нийгмийн факторууд хэрхэн нөлөөлдөг,өөрөөр хэлбэл, бие хүний хөгжилд нэг талаас хүний биологийн буюу төрөлхийн шинжүүд болон амьдралын явцад нөлөөлөх нийгмийн хүчин зүйлүүдийн харилцан холбоо,харилцан үйлдлийн харьцаа ямар байдалтай байдгийг товч авч үзье.
60.
LOGO Бие хүний төрөлх
чанар,түүний сэтгэл зүйн хувийн онцлог чанарууд зан төлөв, темперамент, авьяас билэг нь төрөлхийн удамшлаар дамжин олгогддог уу эсвэл тэдгээр нь хүний амьдрал, үйл ажиллагааны гадаад нөхцөл, сургалт, хүмүүжлийг ажлын нөлөөгөөр төлөвшин тогтдог уу гэсэн асуулт тавигдаж болох юм. Хөрөнгөтний сэтгэл зүйчид хүний сэтгэц нь биологийн үүднээс өмнөх үеэс дараачийн үр удамд дамжин удамшигдаж байдаг зүйл гэж тодорхойлдог байна
61.
LOGO Тийм учраас тэд
бие хүний сэтгэцийн бүх онцлогууд нь төрөлхөөс хүнд заяагдсан байдаг тул хүн төрөхдөө түүний зан төлөв, оюун ухаан,ёс суртахууны чанарууд нь бэлэн хэлбэрээр төлөвшигдсөн байдаг гэж батлахыг эрмэлздэг байна. Марксист-Ленинист философи сэтгэл судлалын шинжлэх ухаан нь бие хүний хөгжилт түүний нийгмийн шинж чанарыг шинжлэх ухааны үүднээс үнэн зөв тайлбарладаг юм. Хүн бүр нь нийгмийн амьдрал,үйл ажиллагааны явцад ямагт бие биетэйгээ тодорхой харьцаанд оршино.
62.
LOGO Нийгмийн энэхүү харилцаа
нь бие хүнийг төлөвшүүлэн хөгжүүлдэг байна. Нийгмийн тодорхой харьцаанд хүмүүс нийгмийн дагаж биелүүлэх хэв журам,ёс зүй,зан заншил,хэм хэмжээг хэлбэрэлтгүй мөрдөж өөртөө тэдгээрийг аажмаар төлөвшүүлдэг юм.
63.
LOGO Тийм учраас бие
хүний сэтгэцийн онцлог нь түүний эзэлж байгаа байр сууриар тодорхойлогддог байна. К.Маркс нийгэмд хүний эзлэх байр суурийг тодорхойлж хэлэхдээ нийгмийн ахуй нь бие хүний шинж болон бие хүнийг өөрийг нь төлөвшүүлдэг гэсэн байна. Ийм учраас бие хүний мөн чанар нь өөрийнхөө шинжээр нийгмийн шинж чанар,бүтээлч идэвхийг хөгжүүлэхийн эх булаг нь түүнийг хүрээлэн байгаа нийгмийн ахуй,нийгмийн орчин юм. Бие хүний хөгжлийн бүхий л процесс нь чухамдаа нийгмийн туршлагыг эзэмших явдал юм.
64.
LOGO Сургалт хүмүүжлийн ажлын
явц болон хүмүүс нь бусад хүмүүстэйгээ харьцах явцад ёс суртахууны чанарууд,зан төлөв,эр зориг сонирхол,хэрэгцээ,авьяас билэг зэрэг бие хүний онцлог шинжүүд төлөвшин бүрэлдэнэ. Хүн нь нийгмийн бүтээгдэхүүн болохын зэрэгцээгээр байгалийн бүтээгдэхүүн гэдгийг бид дээр цухас дурдсан билээ.Хүний биологийн буюу байгалийн төрөлх шинжийг үгүйсгэж болохгүй. ’’Хүн бол байгалийн шууд бүтээгдэхүүн юм. Байгалийн бүтээгдэхүүний хувьд ч мөн амьд байгалийн хувьд ч хүн нь байгалийн хүчээр бүтээгдсэн юм’’ гэж К. Маркс тодорхойлсон байна.
65.
LOGO Хүний сэтгэцийн онцлог
нь түүний тархи ба мэдрэлийн тогтолцооны хөгжилт дээр тулгуурлаж хөгждөг юм. Өөрөөр хэлбэл,хүний сэтгэцийг хөгжүүлэхэд түүний тархи ба мэдрэлийн тогтолцоо зайлшгүй нөлөөлнө. Ийм учраас хүний төрөлхийн онцлог нь түүний сэтгэцийг хөгжүүлэх урьдчилсан зайлшгүй нөхцөл боловч тэр нь хүний зан төлөв,авьяас билэг,сонирхол, хэрэгцээ,үзэл итгэлийг урьдчилан тодорхойлж чадахгүй.
66.
LOGO Хүний сэтгэцийн нэг
ч онцлог чанар төрөлхөөс заяагдсан байдаггүй юм. Тархи нь биологийн бүхэл бүтэн бүтэцтэй бие боловч тэр нь зөвхөн бие хүний шинж чанар илрэн гарах урьдчилсан нөхцөлийг буй болгодог юм. Ийм учраас бие хүний бүхий л шинж чанар нь хүний нийгмийн ахуйн бүтээгдэхүүн юм. Хүний нийгмийн хүрээнээс гадуур хөгжсөн тархи нь хэзээ ч бие хүнийг төлөвшүүлэхэд нөлөөлөхгүй. Жишээ нь 1920 онд Энэтхэгт чонын үүрнээс 6,7 настай хоёр охиныг олжээ.Хүний гарт ороод тэр дорхноо бага нь нас барж том /түүний г Кармала гэж нэрлэдэг байсан/ 10 гаруй жил амьдарсан байна.
67.
LOGO Мөн хэдэн жилийн
дараа Энэтхэгт нэг эрэгтэй хүүхдийг чонын сүргээс, Африкт хоёр эрэгтэй хүүхдийг сармагчны сүргээс тус тус олсон байна. Эдгээр хүүхдийн аль аль нь босоо зогсож чадахгүй зөвхөн дөрвөн хөллөж явах,мод өөд авирч асах,түүхий мах, жимс идэх,хувцас өмсөхгүй,шалан дээр нүцгэн унтах, улих зэргээр зэрлэг амьтны байдлаар амьдарч байгаад нас барсан байна. Тийм учраас хүний мэдрэлийн тогтолцоо нь хүнээс байгаль ертөнцийг танин мэдэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх төдийхнөөр бие хүн төлөвшихэд нөлөөлдөг бөгөөд харин бие хүн төлөвших процесс нь нийгмийн амьдралын тодорхой нөхцөлд сургалт хүмүүжлийн ажлын үр дүнд явагддаг идэвхтэй үйл ажиллагаа юм.
68.
LOGO Бие хүний төлөвшил
нь нийгмийн байгууллын шинж чанараас шууд хамаардаг байна. Хүн хүнээ дарлан мөлжих зарчим дээр үндэслэсэн ангит нийгмийн нийтлэг төлөөлөгчдийн оюун санаа нь социалист нийгмийн хүний оюун санааны хөгжлөөс эрс ялгаатай. Капиталист нийгэмд хүмүүс нь дарлагч дарлагдагч гэсэн эсрэг тэсрэг хоёр бүлэгт хуваагдсанаас болж хүмүүсийн хооронд эвлэршгүй зөрчилтэй харьцаа тогтоно. Ийм нийгэмд бие хүнийг эрх нөлөөтэйгөөр хөгжүүлэх боломж огт байдаггүй. Гагцхүү социализм,коммунизмын үед бие хүнийг бүх талаар нь өв тэгш хөгжүүлэх боломж бүрэн дүүрэн хангагдсан байна. Шинэ нийгмийн байгуулал нь бүх талын өв тэгш хөгжилтэй шинэ бие хүнийг төлөвшүүлэн хөгжүүлнэ.
69.
LOGO Хүн өмнөөө тавьсан
зорилго чиглэлтэй юманд тэмүүлэл эрмэлзлэлтэй,ажил үйлст татагдан орох тодорхой сэдэлтэй байх нь бие хүний чухал шинж мөн. Идэвхт чанар нь хүний үйл ажиллагаа болон хүрээлэн байгаа орчинтой харьцах явцад илэрч гардаг юм. Хүн өөртөө ямар нэгэн тодорхой чиг зорилготой байж тэрхүү зорилгодоо хүрэхэд түүнд юу нөлөөлж байна вэ? гэвэл юуны өмнө хүнийг тийнхүү чиглэл зорилгоо биелүүлэх идэвхтэй үйл ажиллагаанд татан оруулж байгаа зүйл нь хүний хэрэгцээ юм. Бие хүний чиг зорилго
70.
LOGO Хүн өөртөө амьдралын
чухал шаардлагатай бөгөөд өөрийн гачигдаж дутагдаж байгаа зүйлийг ухамсарлан ойлгож түүнд сэтгэл санаагаар татагдан тэрхүү шаардлагат зүйлийг хангахын тулд идэвхтэй үйл ажиллагаанд орохыг хэрэгцээ гэнэ. Бие хүний идэвхт чанар нь хэрэгцээг хангахад чиглэгддэг юм. Хүний энэхүү хэрэгцээ нь түүний оршин амьдрахын үндэс болдог. Амьдрахын тулд хүн хоол унд идэж,уух,унтаж амрах, орон байр,хувцас хунар хэрэглэх шаардлагатай байдаг. Энэ бүхэн нь хүний төрөлхийн хэрэгцээ юм. Хүний энэхүү хэрэгцээ нь амьтны биологийн хэрэгцээнээс үндсээрээ ялгаатай юм.
71.
LOGO Хүний хэрэгцээгээ хангах
арга нь нийгмийн шинж чанартай байдаг өөрөөр хэлбэл,хүний хэрэгцээгээ хангах асуудал нь түүний амьдран байгаа нийгэм болон нийгмийн сургалт хүмүүжлийн агуулгаас шалтгаална. Жишээ нь: амьтан орон байрны хэрэгцээгээ байгалийн бэлэн зүйлээр хангадаг бол хүн байшин барилга босгож гэр орон сууц барьж өөрийн хэрэгцээг хангадаг юм. ’’Түүхий махыг хумс,шүдээрээ зулгааж өлсгөлөнгөөс гарахаас чанасан махыг хутга сэрээний тусламжтайгаар идэж өлсгөлөнгөөс гарах нь огт өөр юм’’ гэж К. Маркс тодорхойлсон байна.
72.
LOGO Хүний төрөлхийн хэрэгцээнээс
гадна хүнд оюун санааны буюу нийгмийн хэрэгцээ гэж байна. Хүний оюун санааны буюу нийгмийн хэрэгцээ нь мэдлэг эзэмших, бусад хүмүүстэй хэл яриагаар харьцах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл ахуй, соёлын хэрэгцээт (ном сонин унших, радио телевиз сонсох ) зүйлээ хангах хэлбэрээр илэрч гардаг юм. Хөдөлмөрлөх хэрэгцээ бол хүний хамгийн чухал бөгөөд хүнд ихээхэн ач холбогдолтой хэрэгцээ юм. Хүний хэрэгцээ нь хүний нийгмийн нийгэм түүхийн бүтээгдэхүүн юм. Хүний хэрэгцээ нь янз бүрийн эрин үед,янз бүрийн нийгмийн байгууллын нөхцөлд өөр өөр байдаг онцлогтой. Хүмүүсийн төрөлхийн буюу оюун санааны хэрэгцээ нь хүн төрөлхтөний түүхт хөгжлийн явцад үүсэж хөгжиж цаашид улам улам нарийсан боловсронгуй болж хөгжиж ирсэн түүхтэй.
73.
LOGO Хүний танин мэдэх
хэрэгцээ нь сонирхлоор илэрч гардаг байна. Эерэг сэтгэлийн хөдөлгөөн дээр үндэслэн хүнээс тодорхой эд юмс үзэгдлүүдэд хандах дотоод хандлага,хүний танин мэдэх идэвхтэй чиглэлийг сонирхол гэдэг. Хүний сонирхол нь түүний амьдралын нийгэм түүхийн нөхцөлөөр тодорхойлогдоно. Хүний сонирхол нь асар их ач холбогдолтой бөгөөд хүн мэдлэг эзэмших өөрийн оюун санаагаа хөгжүүлэх,бэрхшээлийг давж тодорхой амжилтад хүрэх идэвхтэй үйл ажиллагаанд татан оруулдаг юм. Хүний сонирхол нь өөрийн агуулга, далайц, тогтворгүй гүн чанар үйлчлэх хүрээгээр тодорхойлогдоно.
74.
LOGO Хүний сонирхлын агуулга
нь сонирхол чухам юунд ямар обьектод чиглэгдэж байгаагаар тодорхойлогддог байна. Жишээ нь, хэрвээ хүн техник сонирхдог бол тэр нь техникийн сонирхол,хөгжим театр урлагт сонирхдог бол тэр нь урлагийн сонирхол гэх мэтээр сонирхлын агуулга тодорхойлогдоно. Хүний сонирхол нь олон янз байна. Сонирхлыг түүний агуулга,чиглэлээр нь материаллаг сонирхол,нийгмийн сонирхол, оюун санааны сонирхол гэж ангилна.
75.
LOGO Орон сууц, хувцас
хунар хоол унд зэрэг амьдралын чухал хэрэгцээг хангах зорилгоор үүсэж байгаа хүний дотоод сэтгэлийн хандлагыг материаллаг сонирхол гэнэ. Хүний өдөр тутмын амьдралын хэрэгцээт зүйл нь материаллаг сонирхлыг үүсгэж хөгжүүлнэ. Шинжлэх ухаан техник,урлаг уран сайхан,ном зохиол радио телевиз зэрэг хүний сурах мэдэх үйл ажиллагаатай холбогдсон эрмэлзэл тэмүүллийг оюун санааны сонирхол гэнэ. Оюун санааны сонирхол нь хүний боловсрол хүмүүжил, соёлын төвшингөөр тодорхойлогдоно.
76.
LOGO Хүмүүсийн хоорондын харилцааны сэтгэл
зүйн зарим асуудал Тодорхой бие хүнийг төлөвшүүлэх хүчин зүйлүүд нь хөдөлмөр ба хүмүүсийн хоорондын харилцаа юм. Эдгээрийн дотроос энд зөвхөн харилцааны тухай асуудлыг товч дурдах болно. Харилцаа гэдэг бол хүмүүсийн хоорондын мэдээлэл солилцох,хүмүүс бие биедээ харилцан нөлөөлөх, бие биеэ харилцан ойлголцох харилцан санаа сэтгэлээ мэдэлцэх явцад хүмүүсийн хооронд тогтож байгаа холбоог хэлнэ. Энэ учраас харилцаа бол хүмүүсийн хооронд сэтгэл зүйн харьцаа ,холбоог тогтоож бие биеэ харилцан ойлголцох, мэдлэг, чадвар дадлага харилцан солилцоход нөлөөлдөг идэвхтэй процесс юм.
77.
LOGO Хүмүүсийн хооронд тогтоогдох
харилцан холбоо нь бие хүн,хувь хүмүүсийн оршин амьдрахын зайлшгүй нөхцөл юм. Сэтгэл судлалын ухаанд харилцаа гэдэг ухагдахуунаас гадна коммуникация буюу харилцан дамжуулж нэвтрэлцэх гэдэг ухагдахуун байдаг. Харин харилцааг бодвол дамжуулж харилцан нэвтрэлцэх гэдэг ухагдахуун нь үлэмж өргөн утгатай ухагдахуун юм. Харилцан дамжуулж нэвтрэлцэх гэдэг бол нэг системээс нөгөө системд мэдээллийн дохиог дамжуулах явцад үйлчилдэг хоёр системийн харилцан үйлдэл юм. Жишээ нь электрон тооцоолох хоёр машин нь радио холбоогоор хоорондоо харилцан нэгдсэн байдаг.
78.
LOGO Машин тус бүр
нь өөр өөрийн тодорхой программаар ажилладаг. Хэрвээ эдгээр машинууд нь мэдээллийг бие биедээ харилцан дамжуулж солилцдог бол тэрхүү хоёр машины хооронд харилцан нэвтрэлцэх процесс үйлчилж байгаа юм. Түүнчлэн нисэх онгоцны нисгэгч онгоц жолоодож яваа нь хүн ба машины хооронд мөн л харилцан дамжуулж нэвтрэлцэх процесс үйлчилж байна. Үүний дүнд хүн техник хоёрын хооронд харилцан дамжуулах процесс үйлчилж байгаагаас биш харин харилцаа явагдахгүй байгаа юм.
79.
LOGO Харилцаа бол зөвхөн
хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох процесс юм.Хүмүүсийн хооронд үйлчлэх харилцаа нь шууд ба шууд биш харилцаа гэсэн хоёр хэлбэрээр явагдана. Хүмүүс бие биетэйгээ шууд нүүр нүүрээр учирч амьд холбоо тогтоохгүйгээр харилцах харилцааг шууд биш харилцаа гэнэ. Жишээ нь хүмүүс телевизийн нэвтрүүлэг үзэх хэвлэл уран сайхны нэвтрүүлэг зэрэг нь шууд биш харилцаа юм. Харилцаа нь бие хүнийг судлахад ихээхэн ач холбогдолтой юм. Зөвлөлтийн сэтгэл судлаач Б.Ф.Ломов бид тодорхой нэг хувь хүний амьдралыг судлахдаа зөвхөн тэр хүн юуг яаж хийж байгаагаар нь уг хүний үнэнхүү нүүр царайг тогтоон тодорхойлж чадахгүй харин түүнийг судлахдаа тэр хүн хүнтэй яаж харилцаж байгааг нь судлах хэрэгтэй гэж бичсэн байна.
80.
LOGO Харилцааны мөн чанар
нь мэдээллийг дамжуулах явдал юм. Харилцааны агуулга нь шинжлэх ухаан ахуй амьдралын тухай мэдлэгийг хүнд хүргэх явдал юм. Эдгээр мэдээллэлийг хүмүүс бие биедээ дамжуулан хүргэх явцад тэдний хооронд харилцаа үүсэж буй болно. Мөн харилцааны явцад хүмүүс бие биедээ мэдлэг чадвар дадлыг харилцан дамжуулдаг юм. Жишээ нь хөдөлмөрийн хичээлийн багш сурагчдад багаж зэмсгийг хэрхэн эзэмшиж барьж сурах тухай ярьж биеэр үзүүлж байгаа нь тэдэнд хөдөлмөрийн чадвар дадлыг эзэмших арга барилыг дамжуулж байгаа юм.
81.
LOGO Харилцааны агуулга нь
хүн өөрөө болдог бөгөөд хүний гадаад байдал,төрх төлөв зэрэг нь цөм харилцааны агуулгын тодорхойлдог юм. Хүмүүс өөрийн ах дүүс, дотны хүмүүстэйгээ уулзаж учрахдаа баяр хөөр болж сэтгэл догдлон бие биедээ ойр дотно ханддаг. Ер нь хүмүүс бие биетэйгээ учран золгох, бие биеэ харж үзэх, хамт байж нэгэн сэтгэл санаагаар амьдрах гэсэн оргилуун хүсэл тэмүүлэлтэй байдаг билээ. Жишээ,болгож ЗХУ-ын ’’Хаврын арван долоон учрал’’ киноны гол баатар Зөвлөлтийн тагнуулч Штирлиц германы фашистуудад эзлэгдсэн.
82.
LOGO Зөвлөлтийн нутгийн нэгэн
бүсэд орших жижигхэн кафед өөрийн эхнэртэйгээ уулзахдаа бие биеэ үл таних дүр гаргаж нэг ч үг солихгүй бие биеэ үл таних байдлаар богинохон мөчид уулзаж өнгөрдгийг бид мэднэ. Анх тэр хоёр бие биеэ харангуут шууд уулзаж бие биеэ тэврэлцэн учирч олон зүйлийг ярих хүсэл тэмүүлэл хичнээн их байсан ч гэсэн тэвчиж өнгөрүүлсэн нь тэдний сэтгэл санаа, тэвчээр зоригийн лут их гайхамшгийг харуулж байгаа юм. Гэвч нэг ч үг дуугарахгүй зөвхөн үл мэдэгдэм байдлаар биеэ олж харж,дотоод сэтгэл санаа нь нэгэн чигт байгаа байдал нь тэдний хоорондын харилцааны агуулгыг тодорхойлж байгаа юм.