SlideShare uma empresa Scribd logo
1 de 14
Мубис-Гхс-Ххб-1 О.Бямбажал
Үйлдлийн системийн мэдээллийн
хамгаалалт
Системийн нууцлал, хамгаалалтын
асуудал
 Мэдээллийн үнэ цэнэ өсөхийн хирээр мэдээллийн
хамгаалалт, аюулгүй, найдвартай байдлын асуудал
маш хурцаар тавигдаж байгаа нь ойлгомжтой.
Тухайн мэдээллийн хир өртөгтэйгээс хамаараад энэ
бол маш их том сэдэв байдаг. Жишээ нь гэхэд
банкны салбарынхан харилцагчдынхаа мэдээллийг
алдвал ямар хохиролтой вэ гэдэг нь ойлгомжтой
юм. Нэгэнтээ бид үргэлж хоорондоо холбогдсон
сүлжээний орчинд ажиллаж амьдрах цаг ирсэн нь
тодорхой болохоор мэдээллийн хамгаалалт, аюулгүй
байдлын талаарх үндсэн суурь ойлголтууд,
чадварыг суралцах зайлшгүй шаардлагатай байна.
Системийн нууцлал, хамгаалалттай холбоотой ойлголтуудыг товч
тайлбарлаж, хэрхэн хамгаалах талаар зөвлөмж: Ямар ч антивирусны
програмууд болон хамгаалалтын системүүд шинээр гарч ирж буй
халдлагуудыг шууд таниж, хамгаалах чадваргүй байдаг тул системийн
хэрэглэгчдэд халдлагуудаас хэрхэн хамгаалах талаарх мэдлэг, үндсэн
ойлголт байх хэрэгтэй. Үүнчлэн системд учирч болох халдлагуудаас
хэрхэн хамгаалах мэдлэг нь цаашлаад системийн арчилгаа, оношилгоо,
удаан хугацааны найдвартай ажиллагаанд чухал үүрэгтэй.Үүнд дараах
бүлгүүдийг авч үзнэ.
 1. Patch management
 2. Email security - Түгээмэл халдлагууд
 3. Virus, Spyware and Adware
 4. Firewall, piracy
1.1 Patch management - Системийн
нөхөөс
 Хамгийн эхний анхаарах зүйл бол үйлдлийн
системдээ үйлдвэрлэгчээс гаргасан patch буюу
засвар үйлчилгээг тогтмол татаж авч занших
хэрэгтэй. Windows Update хэсгээс Microsoft- н
гаргасан Security update үүдийг татаж авч
суулгах буюу Windows XP Service Pack 2 гэх
мэтчилэн багцуудаар нь татаж авч суулгаж
болно.
2. Email security
 2.1 HTML мэйл болон Хавсаргасан файлууд
(attachments) Анхандаа имэйлүүд нь зүгээр л
ямар ч формат, загваргүй текстүүд байсан. Одоо
бол илүү гоё загвар бүхий болж html мэйлүүд ихээр
ирэх болсон. Html мэйл уншихаар мэйл уншигч
програмуудаа тохируулсан үед (Outlook, Outlook
express, Thunderbird, Evolution …) дээр нь дарвал
ажиллаж эхлэх аюултай код агуулсан холбоосуудыг
идэвхижүүлж харуулдаг учраас халдлагад өртөх
магадлал нэмэгддэг (жишээ нь, phishing attack).
Харин хавсаргасан файлын хувьд макро вирус
юмуу .exe файлын вирусууд агуулсан байх
магадлал өндөртэй.
2.2 Spam
 Спэм бол маркетингийн зорилгоор явуулж буюу бүлэг
мэйл (mass mail) юм. Спэм тараагчид нь аль болох олон
хүний имэйл хаягийг цуглуулаад төрөл бүрийн зар,
сурталчилгааг явуулдаг. Symantec (Norton Antivirus-г
зохиогч) компаний мэдэгдсэнээр корпорацийн
үйлчлүүлэгчиддээ үзүүлдэг шүүлтийн (filter) систем нь
2 тэрбум гаруй спэм мессежүүдийг долоо хоног тутамд
илрүүлж устгадаг гэсэн бол Hotmail үйлчилгээг
эзэмшдэг Майкрософт мессэж шүүлтүүрүүд нь өдөр бүр
3 тэрбум гаруй спэм мессежүүдийг
үйлчлүүлэгчдийнхээ цахим шуудангаас устгадаг гэсэн
байна. Спэмээс сэргийлэхэд ихэвчлэн мэйл сервэрийн
түвшинд шүүлтүүр програмууд ашигладаг ба хувь
хүмүүс бас анхаарах зөвлөмжүүд байдаг.
2.3 Phishing
 Гэмт хэрэгтнүүд цахим шууданг ашиглан компаниуд болон
хэрэглэгчдийг залилж мэхлэх аргыг сэдсээр л байдаг. Сүүлийн
үед phishing attack үүний нэг хэлбэр нь болоод байна. Дээрх
халдлага нь үндсэндээ бол спэм, цахим шуудангаар тардаг учир
хэрэгжүүлэхэд маш хялбар хямд байдаг. Энэхүү халдлагад тухайн
хэрэглэгч рүү банкнаас нь мэйл ирэх бөгөөд таны данстай
холбоотой тодруулах зүйл байгаа тул дараах холбоосон дээр дарж
манай банктай холбогдоно уу гэсэн урилга байдаг. Үнэндээ бол
гэмт хэрэгтэнүүдийн дуурайлган хийсэн цахим хуудас руу зочилж
нууц үг, картны дугаараа оруулах гэж байгаагаа ихэнх нь
анзаардаггүй. Цахим шуудандаа html мэйл харуулдаггүй
хэрэглэгчдийн хувьд дээрх хуурамч линк идэвхжих боломжгүй
гэсэн үг. Gartner хэмээх мэдээллийн технологийн алдартай
судалгааны компаний мэдэгдсэнээр 2004 онд Америкийн банкууд
болон зээлийн карт эзэмшигч компаниуд $1.2 тэрбум гаруй
долларын хохирлыг phishing attack аас болж амссан гэсэн байдаг
нь банкны систем хурдацтай хөгжиж байгаа манай орны хувьд энэ
тал дээр бүгд анхаарах шаардлагатай л болж байна гэдгийг хэлээд
байгаа үг.
3. Virus, Spyware and Adware
 3.1 Компьютерийн вирус, антивирусны
програмууд Компьютерийн вирусууд нь мэдээжээр хамгийн их
гэмтэл учруулдаг зүйлс юм. Вируснууд дискнээс файлуудыг
устгаж, компьютерт хадгалагдаж буй нууц мэдээллүүдийг
дэлхийгээр нэг майлдэж, хакер болон спэммэрүүдийн
довтолгооны үед ашиглагдах програмыг мэдэгдэлгүйгээр
суулгадаг. Ингэж гэмтэл учруулсныхаа дараагаар вируснууд цахим
шуудан болон тухайн компьютерийн сүлжээг ашиглан өөрийгөө
хувилан тараадаг. Ингэж өөрийгөө хувилж ажилладаг
програмуудыг жинхэнэ вирус гэж нэрлэнэ. Харин файл устгах ч
юмуу эсвэл нууц хаалга (backdoor) нээгээд орхидог ч өөрийгөө
хувилан бусад компьютерүүдэд түгээх талаар оролддоггүй
программуудыг Trojan Horse (Тройн морь) гэж нэрлэдэг.
Вируснууд ихэвчлэн Microsoft – ын үйлдлийн системүүдийг
онилдог боловч Mac OS, Linux болон гар утаснууд ч гэсэн
вирустэх боломжтой. Вируснуудын ихэвчлэн хийдэг үйлдлүүд нь
дандаа болохгүй бүтэхгүй талын үйлдлүүд байдаг.“malicious
actions”

Вируснүүдийн хийдэг гол үйлдлүүд
 · Спэмийн нууц хаалга (back-door)суулгадаг. Энэ нь спэм тараагчид
халдварлагдсан компьютерийн хэрэглэгчийн имэйл хаягийг
ашиглан спэм тараахад хүссэн үедээ хандах боломжийг олгодог.
Спэм тараагчдийн гол хүндрэлтэй асуудлын нэг нь юу байдаг вэ
гэвэл тэдэнд үргэлж шинэ имэйл хэрэглэгчид шаардлагатай
болдог. Учир нь имэйл үйлчилгээ үзүүлэгчид нь хэрвээ ямар нэг
хаягнаас спэм явуулаад эхэлвэл хааж орхидог. Тэгэхээр нэлээд
нарийн бүтэцтэй нууц хаалга нээгч програмуудыг компьютерийн
вирусын тусламжтайгаар суулгаснаар спэм тараагчид нь тэрхүү
хэрэгцээгээ хангасаар байна.
 Distributed Denial of Service Attack zombie bots - Хакерууд
тодорхой нэг сервэр рүү маш олон газраас зэрэг халдах халдлага
хийхэд халдварлагдсан компьютерийг ашиглах боломж олгох.
Энэхүү дайрах тушаал хүлээж буй
компьютерийг робот буюу зомби бот гэж нэрлэдэг.
 · Send or delete files - Файлуудыг устгах болон нууц мэдээлэлийг
зөвшөөрөлгүйгээр мэйлдэнэ.
 · Install a keystroke logger -Товч бүртгэгч суулгана.
 · Install a screen grabber - Дэлгэц хуулагч суулгана.
Вирус
 Вирус хэрхэн тардаг вэ. Хэрвээ халдварлагдсан компьютер сүлжээнд холбоотой бол
тэрхүү вирус нь сүлжээг ашиглан бусад компьютерүүдийг хайж болно. Энэ нь
сүлжээний тохируулга болон хэрэглэгчийн эрхээс хамаардаг. Вирусүүд ердийн
програмтай адилаар зохиогдсон програм учраас түүний юу хийх нь үйлдлийн
системээр оноож өгсөн эрхээр л хязгаарлагдаж байдаг. Жишээ нь админ эрхтэйгээр
холбогдсон хэрэглэгчийн ID-г ашиглаж байгаа вирус илүү их зүйлийг хийх
боломжтой байна гэсэн үг. Сүлжээний орчинг ашиглан халдварлах, сүйтгэх үйл
ажиллагааг явуулдаг олон тооны вирус байдаг ч гэсэнкомпьютерүүдэд
халдварлагдах хамгийн түгээмэл арга бол имэйлээр дамжихбайдаг. Имэйлээр
халдварлагдах нь маш амархан. Вирус компьютерийн хатуу дискнээс имэйл хаяг
агуулсан файл, документуудыг хайж олоод тэдгээр рүү өөрийгөө илгээнэ. Хүлээн
авагчид нь танидаг хүнээс ирсэн файл учраас санамсаргүйгээр хавсаргасан файлыг
нээхээр дарахад л вирусны програм идэвхжиж дээрх процесс давтагдах болно.
Тэгэхээр найдвартай эх сурвалжаас ирснийг нь нягталсныхаа дараагаар хавсаргасан
файлыг татахаар дарах нь маш чухал хамгаалалт болно.
 Вируснээс хамгаалах, цэвэрлэх Вирусээр халдварлагдсан эсэхийг мэдэх ганц
найдвартай арга бол антивирус програм ажиллуулах байдаг. Шинэ гарч ирж байгаа
вируснүүдийг байнга таниж байхын тулд програмаа болон антивирусныхаа
датабэйсийг байнга шинэчилж update хийж байх шаардлагатай. Хууль бусаар crack
ашигласан програмуудаас татгалзаж аль болох найдвартай лицензтэй програмууд
худалдаж авч ашиглах. Сүүлийн үеийн антивирусны програмууд нь бүх төрлийн
халдлагуудаас хамгаалах боломжтойгоор (internet security) түгээгдэх нь их болсон.
Spyware
 Spyware – гэдэг нь хэрэглэгчийн үйл ажиллагаа
хянаж, тагнуулдаж байдаг програмуудын ерөнхий
нэр юм. Зарим спайвэйэр мэдээлэлээр хангах
болон маркетингийн зорилгоор ашиглагддаг.
Жишээ нь хэрэглэгч принтерийн драйвэр
суулгалаа гэж үзье. Тэгвэл нэмэлт спайвэйэр
компонент хэдэн хуудас хэвлэгдэж байгааг
принтер үйлдвэрлэгчид явуулдаг байх жишээтэй
гэх мэт. Ер нь олон тооны spyware компьютерт
ажиллах нь үйл ажиллагааг мэдэгдэхүйц
удаашруулж орхидог. Зарим spyware-ууд маш илүү
аюултай бөгөөд таныг онлайн худалдаа хийх үедээ
гараас бичиж байгаа нууц үгийг бичиж аваад
хакеруудад дамжуулж орхидог.
Adware
 Adware – програмууд нь халдварлагдсан хэрэглэгчдэд
реклам сурталчилгааг тодорхой давтамжтайгаар,
ихэнхдээ вэб хуудас үзэж байх үед харуулах зорилготой
байдаг. Эдгээр нь spyware-аас аюулын хувьд багад
тооцогддог учир нь буцааж эзэндээ мэдээлэх буюу,
тагнуулын шинж чанартай үйлдэл хийдэггүй. Adware,
Spyware үүд нь оргүй хоосноос гараад ирдэг зүйл биш
юм. Ихэвчлэн ямар нэг програм суулгах үед
чимээгүйгээр давхар суудаг. Имэйлд хавсаргасан файл
болон инстант мессенжерээр халдах тохиолдол бага
боловч байдаг. Spyware үүд нь интернэт хөтөчийн
нэмэгдэл буюу түүлбар хэрэгслүүд, анимэйтэд курсор
байдлаар элбэг тохиолддог. Интернэтээс нэмэлт
програмуудыг татаж авч суулгах чадвартай төдийгүй,
системийн регистерт халдаж, системээс устгахад ч
гэсэн хүндрэлтэй болгодог.
3.3 Hoaxes Зарим кибер гэмт хэрэгтэнүүд вирус зохиож зугаагаа гаргаж байхад
зарим нь хөакс буюу хуурамч имэйл, зурвас илгээж үймээн самуун, тааламжгүй
байдал үүсгэх зорилго өвөрлөдөг.
 4.1 Firewall Интернэтэд холбогдсон компьютер бүхэн нь бүгдийг хамарсан
нэг том сүлжээний гишүүн болж байгаатай ижил юм. Компьютерүүд
интернэтэд холбогдохдоо ихэвчлэн TCP/IP гэсэн протокол ашиглаж
холбогддог. Энэ протоколд ойролцоогоор 65000 боломжит порт хэмээх
холболтуудаар өгөгдөл солилцдог. Өргөн хэрэглэгддэг үйлчилгээнүүд
өөрсдийн гэсэн тогтсон портын дугаартай байдаг. Жишээ нь вэб хуудас
үзэх http протокол 80 – р портыг SMTP мэйл илгээх протокол 25 –р
портыг гэх мэт. Интернэтээр холбогдох боломж бүхий програм бичих
програм зохиогчид нь 1024-с дээшхи дугаар бүхий дурын портыг ашиглах
боломжтой байдаг. Firewall гэдэг нь интернэтээр дамжиж буй
холболтуудыг тэдгээрийн гарал үүсэл, очих газар, чиглэл болон портын
дугаараар нь хаах боломжтой электрон шүүлтүүр юм. Зарим firewall-ууд нь
сүлжээнд холбох зориулалттай тусгай төхөөрөмжүүд байдаг. Зарим хувийн
гэж нэрлэгдэх personal firewall –ууд нь суулгасан компьютерээ л хамгаалах
зориулалттай програм хангамж. Windows XP Service Pack 2 оос эхлэн
хувийн firewall суулгагдсан байдаг боловч чанарын хувьд муу тул
антивирусны програмуудтай хамт суулгагддаг firewallууд юмуу ZoneAlarm
firewall-ыг (www.zonealarm.com) сонгох нь зүйтэй.
4.2 Piracy Мэдээллийг хууль бусаар авч хэрэглэхийг хэлнэ. Хууль бусаар олж
авсан програм нь вирусны халдлагад өртөх магадлал өндөртэй, цаашдаа
компаний зүгээс үзүүлэх дэмжлэг үйлчилгээ байхгүйгээс гадна гэмт хэрэг байдаг.
Хууль бусаар түгээгддэг гол бүтээгдэхүүнүүд нь програм хангамж, хөгжим, бичлэг,
кино, электрон ном зэрэг байдаг. DRM – Digital Rights Management гэсэн үг
өргөн хэрэглэгдэх болсон. Энэ нь тухайн бүтээлийг зохиогч нь үг бүтээл хэрхэн
түгээгдэхийг удирдах боломжийг олгож буй технологи юм. Жишээ нь Adobe
Acrobat, pdf файлыг хуулагдахгүй, хэвлэгдэхгүй гэх мэт олон боломжуудыг
олгодог. mp3 форматад DRM-г хэрэгжүүлэх боломж байдаггүй бол windows
media audio .wma болон Apple –н .aac файлууд DRM-г хэрэгжүүлэх боломжтой
байдаг.
 Мэдээллийн технологи хөгжихийн хирээр энэхүү
асуудал улам бүр хурцаар тавигдах тул та бүхэн
нууцлал хамгаалалын асуудлаар байнга сонирхож,
судлаж байх хэрэгтэй. Амжилт хүсье!

Mais conteúdo relacionado

Mais procurados

программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
shulam
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
E-Gazarchin Online University
 
компьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамжкомпьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамж
Baaya Badrakh
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
Khishighuu Myanganbuu
 
оролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмжоролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмж
jaagii_1980
 
мэдээллийн системийг хөгжүүлэх
мэдээллийн системийг хөгжүүлэхмэдээллийн системийг хөгжүүлэх
мэдээллийн системийг хөгжүүлэх
Khishighuu Myanganbuu
 
Компьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээКомпьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээ
Munkhtsetseg Myagmar
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
Sainbuyn Baagii
 
хайлтын систем
хайлтын системхайлтын систем
хайлтын систем
henjii
 
техник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамжтехник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамж
denkhee68
 
U.cs101 алгоритм программчлал-1(1)
U.cs101   алгоритм программчлал-1(1)U.cs101   алгоритм программчлал-1(1)
U.cs101 алгоритм программчлал-1(1)
Badral Khurelbaatar
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн систем
Baaya Badrakh
 

Mais procurados (20)

программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
компьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамжкомпьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамж
 
Ms word
Ms wordMs word
Ms word
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
 
оролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмжоролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмж
 
5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал
 
мэдээллийн системийг хөгжүүлэх
мэдээллийн системийг хөгжүүлэхмэдээллийн системийг хөгжүүлэх
мэдээллийн системийг хөгжүүлэх
 
Компьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээКомпьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээ
 
Lecture4
Lecture4Lecture4
Lecture4
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээлзурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
 
хайлтын систем
хайлтын системхайлтын систем
хайлтын систем
 
техник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамжтехник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамж
 
U.cs101 алгоритм программчлал-1(1)
U.cs101   алгоритм программчлал-1(1)U.cs101   алгоритм программчлал-1(1)
U.cs101 алгоритм программчлал-1(1)
 
It101 lect9
It101 lect9It101 lect9
It101 lect9
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн систем
 
2
22
2
 

Destaque (6)

мэдээллийн нууцлалт, хамгаалалт ба хандалт
мэдээллийн нууцлалт, хамгаалалт ба хандалтмэдээллийн нууцлалт, хамгаалалт ба хандалт
мэдээллийн нууцлалт, хамгаалалт ба хандалт
 
E m.sp713, lesson 7
E m.sp713, lesson 7E m.sp713, lesson 7
E m.sp713, lesson 7
 
IS101 2014 lec1
IS101 2014 lec1IS101 2014 lec1
IS101 2014 lec1
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн систем
 
компьютер ба аюулгүй ажиллагаа
компьютер ба  аюулгүй ажиллагаакомпьютер ба  аюулгүй ажиллагаа
компьютер ба аюулгүй ажиллагаа
 
Г.НОМИН-ЭРДЭНЭ - МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГЫН СУДАЛГАА
Г.НОМИН-ЭРДЭНЭ - МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГЫН СУДАЛГААГ.НОМИН-ЭРДЭНЭ - МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГЫН СУДАЛГАА
Г.НОМИН-ЭРДЭНЭ - МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГЫН СУДАЛГАА
 

Semelhante a үйлдлийн системийн мэдээллийн хамгаалалт hhb

Semelhante a үйлдлийн системийн мэдээллийн хамгаалалт hhb (20)

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
мубис, компьютер мэдээллийн технологийн сургууль
мубис, компьютер мэдээллийн технологийн сургуульмубис, компьютер мэдээллийн технологийн сургууль
мубис, компьютер мэдээллийн технологийн сургууль
 
вирус гэж юу вэ
вирус гэж юу вэвирус гэж юу вэ
вирус гэж юу вэ
 
Virus
VirusVirus
Virus
 
вирус
вирусвирус
вирус
 
Virus
VirusVirus
Virus
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 
Update хийх шаардалгатай 6 зүйл
Update хийх шаардалгатай 6 зүйлUpdate хийх шаардалгатай 6 зүйл
Update хийх шаардалгатай 6 зүйл
 
011 хамгаалалт ба ёс зүйн асуудлууд
011 хамгаалалт ба ёс зүйн асуудлууд011 хамгаалалт ба ёс зүйн асуудлууд
011 хамгаалалт ба ёс зүйн асуудлууд
 
вирус
вирусвирус
вирус
 
Computer virus
Computer virusComputer virus
Computer virus
 
9 сарын 17
9 сарын 179 сарын 17
9 сарын 17
 
Presentation1234
Presentation1234Presentation1234
Presentation1234
 
Lecture 14 os
Lecture 14 osLecture 14 os
Lecture 14 os
 
Lec3.
Lec3.Lec3.
Lec3.
 
Mab shirbazar
Mab shirbazarMab shirbazar
Mab shirbazar
 
011 az
011 az011 az
011 az
 
It101 8
It101 8It101 8
It101 8
 
U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8
 

үйлдлийн системийн мэдээллийн хамгаалалт hhb

  • 2. Системийн нууцлал, хамгаалалтын асуудал  Мэдээллийн үнэ цэнэ өсөхийн хирээр мэдээллийн хамгаалалт, аюулгүй, найдвартай байдлын асуудал маш хурцаар тавигдаж байгаа нь ойлгомжтой. Тухайн мэдээллийн хир өртөгтэйгээс хамаараад энэ бол маш их том сэдэв байдаг. Жишээ нь гэхэд банкны салбарынхан харилцагчдынхаа мэдээллийг алдвал ямар хохиролтой вэ гэдэг нь ойлгомжтой юм. Нэгэнтээ бид үргэлж хоорондоо холбогдсон сүлжээний орчинд ажиллаж амьдрах цаг ирсэн нь тодорхой болохоор мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын талаарх үндсэн суурь ойлголтууд, чадварыг суралцах зайлшгүй шаардлагатай байна.
  • 3. Системийн нууцлал, хамгаалалттай холбоотой ойлголтуудыг товч тайлбарлаж, хэрхэн хамгаалах талаар зөвлөмж: Ямар ч антивирусны програмууд болон хамгаалалтын системүүд шинээр гарч ирж буй халдлагуудыг шууд таниж, хамгаалах чадваргүй байдаг тул системийн хэрэглэгчдэд халдлагуудаас хэрхэн хамгаалах талаарх мэдлэг, үндсэн ойлголт байх хэрэгтэй. Үүнчлэн системд учирч болох халдлагуудаас хэрхэн хамгаалах мэдлэг нь цаашлаад системийн арчилгаа, оношилгоо, удаан хугацааны найдвартай ажиллагаанд чухал үүрэгтэй.Үүнд дараах бүлгүүдийг авч үзнэ.  1. Patch management  2. Email security - Түгээмэл халдлагууд  3. Virus, Spyware and Adware  4. Firewall, piracy
  • 4. 1.1 Patch management - Системийн нөхөөс  Хамгийн эхний анхаарах зүйл бол үйлдлийн системдээ үйлдвэрлэгчээс гаргасан patch буюу засвар үйлчилгээг тогтмол татаж авч занших хэрэгтэй. Windows Update хэсгээс Microsoft- н гаргасан Security update үүдийг татаж авч суулгах буюу Windows XP Service Pack 2 гэх мэтчилэн багцуудаар нь татаж авч суулгаж болно.
  • 5. 2. Email security  2.1 HTML мэйл болон Хавсаргасан файлууд (attachments) Анхандаа имэйлүүд нь зүгээр л ямар ч формат, загваргүй текстүүд байсан. Одоо бол илүү гоё загвар бүхий болж html мэйлүүд ихээр ирэх болсон. Html мэйл уншихаар мэйл уншигч програмуудаа тохируулсан үед (Outlook, Outlook express, Thunderbird, Evolution …) дээр нь дарвал ажиллаж эхлэх аюултай код агуулсан холбоосуудыг идэвхижүүлж харуулдаг учраас халдлагад өртөх магадлал нэмэгддэг (жишээ нь, phishing attack). Харин хавсаргасан файлын хувьд макро вирус юмуу .exe файлын вирусууд агуулсан байх магадлал өндөртэй.
  • 6. 2.2 Spam  Спэм бол маркетингийн зорилгоор явуулж буюу бүлэг мэйл (mass mail) юм. Спэм тараагчид нь аль болох олон хүний имэйл хаягийг цуглуулаад төрөл бүрийн зар, сурталчилгааг явуулдаг. Symantec (Norton Antivirus-г зохиогч) компаний мэдэгдсэнээр корпорацийн үйлчлүүлэгчиддээ үзүүлдэг шүүлтийн (filter) систем нь 2 тэрбум гаруй спэм мессежүүдийг долоо хоног тутамд илрүүлж устгадаг гэсэн бол Hotmail үйлчилгээг эзэмшдэг Майкрософт мессэж шүүлтүүрүүд нь өдөр бүр 3 тэрбум гаруй спэм мессежүүдийг үйлчлүүлэгчдийнхээ цахим шуудангаас устгадаг гэсэн байна. Спэмээс сэргийлэхэд ихэвчлэн мэйл сервэрийн түвшинд шүүлтүүр програмууд ашигладаг ба хувь хүмүүс бас анхаарах зөвлөмжүүд байдаг.
  • 7. 2.3 Phishing  Гэмт хэрэгтнүүд цахим шууданг ашиглан компаниуд болон хэрэглэгчдийг залилж мэхлэх аргыг сэдсээр л байдаг. Сүүлийн үед phishing attack үүний нэг хэлбэр нь болоод байна. Дээрх халдлага нь үндсэндээ бол спэм, цахим шуудангаар тардаг учир хэрэгжүүлэхэд маш хялбар хямд байдаг. Энэхүү халдлагад тухайн хэрэглэгч рүү банкнаас нь мэйл ирэх бөгөөд таны данстай холбоотой тодруулах зүйл байгаа тул дараах холбоосон дээр дарж манай банктай холбогдоно уу гэсэн урилга байдаг. Үнэндээ бол гэмт хэрэгтэнүүдийн дуурайлган хийсэн цахим хуудас руу зочилж нууц үг, картны дугаараа оруулах гэж байгаагаа ихэнх нь анзаардаггүй. Цахим шуудандаа html мэйл харуулдаггүй хэрэглэгчдийн хувьд дээрх хуурамч линк идэвхжих боломжгүй гэсэн үг. Gartner хэмээх мэдээллийн технологийн алдартай судалгааны компаний мэдэгдсэнээр 2004 онд Америкийн банкууд болон зээлийн карт эзэмшигч компаниуд $1.2 тэрбум гаруй долларын хохирлыг phishing attack аас болж амссан гэсэн байдаг нь банкны систем хурдацтай хөгжиж байгаа манай орны хувьд энэ тал дээр бүгд анхаарах шаардлагатай л болж байна гэдгийг хэлээд байгаа үг.
  • 8. 3. Virus, Spyware and Adware  3.1 Компьютерийн вирус, антивирусны програмууд Компьютерийн вирусууд нь мэдээжээр хамгийн их гэмтэл учруулдаг зүйлс юм. Вируснууд дискнээс файлуудыг устгаж, компьютерт хадгалагдаж буй нууц мэдээллүүдийг дэлхийгээр нэг майлдэж, хакер болон спэммэрүүдийн довтолгооны үед ашиглагдах програмыг мэдэгдэлгүйгээр суулгадаг. Ингэж гэмтэл учруулсныхаа дараагаар вируснууд цахим шуудан болон тухайн компьютерийн сүлжээг ашиглан өөрийгөө хувилан тараадаг. Ингэж өөрийгөө хувилж ажилладаг програмуудыг жинхэнэ вирус гэж нэрлэнэ. Харин файл устгах ч юмуу эсвэл нууц хаалга (backdoor) нээгээд орхидог ч өөрийгөө хувилан бусад компьютерүүдэд түгээх талаар оролддоггүй программуудыг Trojan Horse (Тройн морь) гэж нэрлэдэг. Вируснууд ихэвчлэн Microsoft – ын үйлдлийн системүүдийг онилдог боловч Mac OS, Linux болон гар утаснууд ч гэсэн вирустэх боломжтой. Вируснуудын ихэвчлэн хийдэг үйлдлүүд нь дандаа болохгүй бүтэхгүй талын үйлдлүүд байдаг.“malicious actions” 
  • 9. Вируснүүдийн хийдэг гол үйлдлүүд  · Спэмийн нууц хаалга (back-door)суулгадаг. Энэ нь спэм тараагчид халдварлагдсан компьютерийн хэрэглэгчийн имэйл хаягийг ашиглан спэм тараахад хүссэн үедээ хандах боломжийг олгодог. Спэм тараагчдийн гол хүндрэлтэй асуудлын нэг нь юу байдаг вэ гэвэл тэдэнд үргэлж шинэ имэйл хэрэглэгчид шаардлагатай болдог. Учир нь имэйл үйлчилгээ үзүүлэгчид нь хэрвээ ямар нэг хаягнаас спэм явуулаад эхэлвэл хааж орхидог. Тэгэхээр нэлээд нарийн бүтэцтэй нууц хаалга нээгч програмуудыг компьютерийн вирусын тусламжтайгаар суулгаснаар спэм тараагчид нь тэрхүү хэрэгцээгээ хангасаар байна.  Distributed Denial of Service Attack zombie bots - Хакерууд тодорхой нэг сервэр рүү маш олон газраас зэрэг халдах халдлага хийхэд халдварлагдсан компьютерийг ашиглах боломж олгох. Энэхүү дайрах тушаал хүлээж буй компьютерийг робот буюу зомби бот гэж нэрлэдэг.  · Send or delete files - Файлуудыг устгах болон нууц мэдээлэлийг зөвшөөрөлгүйгээр мэйлдэнэ.  · Install a keystroke logger -Товч бүртгэгч суулгана.  · Install a screen grabber - Дэлгэц хуулагч суулгана.
  • 10. Вирус  Вирус хэрхэн тардаг вэ. Хэрвээ халдварлагдсан компьютер сүлжээнд холбоотой бол тэрхүү вирус нь сүлжээг ашиглан бусад компьютерүүдийг хайж болно. Энэ нь сүлжээний тохируулга болон хэрэглэгчийн эрхээс хамаардаг. Вирусүүд ердийн програмтай адилаар зохиогдсон програм учраас түүний юу хийх нь үйлдлийн системээр оноож өгсөн эрхээр л хязгаарлагдаж байдаг. Жишээ нь админ эрхтэйгээр холбогдсон хэрэглэгчийн ID-г ашиглаж байгаа вирус илүү их зүйлийг хийх боломжтой байна гэсэн үг. Сүлжээний орчинг ашиглан халдварлах, сүйтгэх үйл ажиллагааг явуулдаг олон тооны вирус байдаг ч гэсэнкомпьютерүүдэд халдварлагдах хамгийн түгээмэл арга бол имэйлээр дамжихбайдаг. Имэйлээр халдварлагдах нь маш амархан. Вирус компьютерийн хатуу дискнээс имэйл хаяг агуулсан файл, документуудыг хайж олоод тэдгээр рүү өөрийгөө илгээнэ. Хүлээн авагчид нь танидаг хүнээс ирсэн файл учраас санамсаргүйгээр хавсаргасан файлыг нээхээр дарахад л вирусны програм идэвхжиж дээрх процесс давтагдах болно. Тэгэхээр найдвартай эх сурвалжаас ирснийг нь нягталсныхаа дараагаар хавсаргасан файлыг татахаар дарах нь маш чухал хамгаалалт болно.  Вируснээс хамгаалах, цэвэрлэх Вирусээр халдварлагдсан эсэхийг мэдэх ганц найдвартай арга бол антивирус програм ажиллуулах байдаг. Шинэ гарч ирж байгаа вируснүүдийг байнга таниж байхын тулд програмаа болон антивирусныхаа датабэйсийг байнга шинэчилж update хийж байх шаардлагатай. Хууль бусаар crack ашигласан програмуудаас татгалзаж аль болох найдвартай лицензтэй програмууд худалдаж авч ашиглах. Сүүлийн үеийн антивирусны програмууд нь бүх төрлийн халдлагуудаас хамгаалах боломжтойгоор (internet security) түгээгдэх нь их болсон.
  • 11. Spyware  Spyware – гэдэг нь хэрэглэгчийн үйл ажиллагаа хянаж, тагнуулдаж байдаг програмуудын ерөнхий нэр юм. Зарим спайвэйэр мэдээлэлээр хангах болон маркетингийн зорилгоор ашиглагддаг. Жишээ нь хэрэглэгч принтерийн драйвэр суулгалаа гэж үзье. Тэгвэл нэмэлт спайвэйэр компонент хэдэн хуудас хэвлэгдэж байгааг принтер үйлдвэрлэгчид явуулдаг байх жишээтэй гэх мэт. Ер нь олон тооны spyware компьютерт ажиллах нь үйл ажиллагааг мэдэгдэхүйц удаашруулж орхидог. Зарим spyware-ууд маш илүү аюултай бөгөөд таныг онлайн худалдаа хийх үедээ гараас бичиж байгаа нууц үгийг бичиж аваад хакеруудад дамжуулж орхидог.
  • 12. Adware  Adware – програмууд нь халдварлагдсан хэрэглэгчдэд реклам сурталчилгааг тодорхой давтамжтайгаар, ихэнхдээ вэб хуудас үзэж байх үед харуулах зорилготой байдаг. Эдгээр нь spyware-аас аюулын хувьд багад тооцогддог учир нь буцааж эзэндээ мэдээлэх буюу, тагнуулын шинж чанартай үйлдэл хийдэггүй. Adware, Spyware үүд нь оргүй хоосноос гараад ирдэг зүйл биш юм. Ихэвчлэн ямар нэг програм суулгах үед чимээгүйгээр давхар суудаг. Имэйлд хавсаргасан файл болон инстант мессенжерээр халдах тохиолдол бага боловч байдаг. Spyware үүд нь интернэт хөтөчийн нэмэгдэл буюу түүлбар хэрэгслүүд, анимэйтэд курсор байдлаар элбэг тохиолддог. Интернэтээс нэмэлт програмуудыг татаж авч суулгах чадвартай төдийгүй, системийн регистерт халдаж, системээс устгахад ч гэсэн хүндрэлтэй болгодог.
  • 13. 3.3 Hoaxes Зарим кибер гэмт хэрэгтэнүүд вирус зохиож зугаагаа гаргаж байхад зарим нь хөакс буюу хуурамч имэйл, зурвас илгээж үймээн самуун, тааламжгүй байдал үүсгэх зорилго өвөрлөдөг.  4.1 Firewall Интернэтэд холбогдсон компьютер бүхэн нь бүгдийг хамарсан нэг том сүлжээний гишүүн болж байгаатай ижил юм. Компьютерүүд интернэтэд холбогдохдоо ихэвчлэн TCP/IP гэсэн протокол ашиглаж холбогддог. Энэ протоколд ойролцоогоор 65000 боломжит порт хэмээх холболтуудаар өгөгдөл солилцдог. Өргөн хэрэглэгддэг үйлчилгээнүүд өөрсдийн гэсэн тогтсон портын дугаартай байдаг. Жишээ нь вэб хуудас үзэх http протокол 80 – р портыг SMTP мэйл илгээх протокол 25 –р портыг гэх мэт. Интернэтээр холбогдох боломж бүхий програм бичих програм зохиогчид нь 1024-с дээшхи дугаар бүхий дурын портыг ашиглах боломжтой байдаг. Firewall гэдэг нь интернэтээр дамжиж буй холболтуудыг тэдгээрийн гарал үүсэл, очих газар, чиглэл болон портын дугаараар нь хаах боломжтой электрон шүүлтүүр юм. Зарим firewall-ууд нь сүлжээнд холбох зориулалттай тусгай төхөөрөмжүүд байдаг. Зарим хувийн гэж нэрлэгдэх personal firewall –ууд нь суулгасан компьютерээ л хамгаалах зориулалттай програм хангамж. Windows XP Service Pack 2 оос эхлэн хувийн firewall суулгагдсан байдаг боловч чанарын хувьд муу тул антивирусны програмуудтай хамт суулгагддаг firewallууд юмуу ZoneAlarm firewall-ыг (www.zonealarm.com) сонгох нь зүйтэй.
  • 14. 4.2 Piracy Мэдээллийг хууль бусаар авч хэрэглэхийг хэлнэ. Хууль бусаар олж авсан програм нь вирусны халдлагад өртөх магадлал өндөртэй, цаашдаа компаний зүгээс үзүүлэх дэмжлэг үйлчилгээ байхгүйгээс гадна гэмт хэрэг байдаг. Хууль бусаар түгээгддэг гол бүтээгдэхүүнүүд нь програм хангамж, хөгжим, бичлэг, кино, электрон ном зэрэг байдаг. DRM – Digital Rights Management гэсэн үг өргөн хэрэглэгдэх болсон. Энэ нь тухайн бүтээлийг зохиогч нь үг бүтээл хэрхэн түгээгдэхийг удирдах боломжийг олгож буй технологи юм. Жишээ нь Adobe Acrobat, pdf файлыг хуулагдахгүй, хэвлэгдэхгүй гэх мэт олон боломжуудыг олгодог. mp3 форматад DRM-г хэрэгжүүлэх боломж байдаггүй бол windows media audio .wma болон Apple –н .aac файлууд DRM-г хэрэгжүүлэх боломжтой байдаг.  Мэдээллийн технологи хөгжихийн хирээр энэхүү асуудал улам бүр хурцаар тавигдах тул та бүхэн нууцлал хамгаалалын асуудлаар байнга сонирхож, судлаж байх хэрэгтэй. Амжилт хүсье!