SlideShare uma empresa Scribd logo
1 de 161
Baixar para ler offline
197
2015-2019 оны дунджаар 3545 тн байгалийн хадлан бэлтгэсэн бөгөөд га-аас 5.3 ц
ургац авчээ. 2027 онд шаардагдах 131842 тонн хадланг өөрийн талбайгаас хадаж
бэлтгэнэ гэвэл 23971га талбайтай байх тооцоо гарлаа.
Сумын хэмжээнд хадлан хадахад боломжтой хөрс, ургамлын нөмрөг бүхий
газрууд, бэлчээрийн ургац, гадаргын налуужилт зэрэг хүчин зүйлсийг
тохиромжтой байдлын үнэлгээгээр тодорхойлогдсоны үндсэн дээр 741 га талбайд
хадлан хадах боломжтой байна. Энэхүү талбайд бэлтгэх хадлан нь 4075.5 тонн
болно.
Харин жил бүр ургац сайтай бэлчээр, ойн цоорхой зэргээс малчд хадлан бэлтгэдэг
практик байгаа бөгөөд энэ нь цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Гагцхүү
тухайн жилийн хур тунадас, цаг агаарын бусад нөхцөл, бэлчээрийн ачаалал
зэргээс хамааран ихээхэн хэлбэлздэг энэхүү үзүүлэлтийг нарийн төлөвлөх
боломжгүй юм.
Хүснэгт 8.1.5.2 Хадлангийн газрын төлөвлөгөө, байршил
Багийн нэр Газрын нэр Талбай /га/ Эзлэх хувь
Байшир Хүрэн шанд 483.5 65.2
Байшир Рашаант 64.0 8.6
Бодонт Хойд зуух 48.2 6.5
Бодонт Урд зуух 45.5 6.1
Ямаат Зодохын хөндий 99.8 13.5
Нийт 741.0 100.0
Эх сурвалж: БСТ-н тооцоо
Иймд хадлан, тэжээл бэлтгэлийг цаашид нэмэгдүүлэхдээ атаршсан талбайд
тэжээлийн ургамал тариалах, хадлангийн талбайг хашиж хамгаалах, усалж бордох
замаар ургацыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, хадах боломжтой бэлчээр газрыг
хадах, үлдэгдлийг худалдан авах зэргээр тэжээл хангамжийг шийдвэрлэх
боломжтой юм.
8.1.6 Тариалангийн газрын төлөвлөлт
Тариалангийн тухай хууль, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр, ”Жимс, жимсгэнэ”
үндэсний хөтөлбөр, Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026
дунд хугацааны бодлогын баримт бичиг, Архангай аймгийн тогтвортой хөгжлийн
хэтийн зорилт 2026 дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөө, “Хүнсний ногоо”, ”Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
аймгийн төлөвлөгөө /2018-2022/, “Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд
хөтөлбөр/2019-2023/, Сумын төрийн албан хаагчид, иргэд, малчдын гаргасан
санал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын боловсруулсан хөдөөгийн
хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх “RuralInvest” программ, “Технологи
нэвтрүүлэх гарын авлага” МАА, газар тариалан хосолсон загвар аж ахуйн
198
чиглэлээр гарсан бусад зөвлөмж зэргийг ашиглан энэхүү төлөвлөгөөг
боловсруулав.
Өлзийт сум нь одоогоор 2036 га талбайд тариалалт эрхэлж, 2770 га газар
атаршсан талбайг огт ашиглаагүй байна. Цаашид атаршсан газрыг иргэдэд
эзэмшүүлж, ногоон тэжээл, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг төрөл бүрийн
тариалалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Иймээс ирэх 7 жилийн хугацаанд
атаршсан газраа эргэж бүрэн ашиглахаар төлөвлөж байна. Төлөвлөлтийг 2020-
2023, 2024-2025, 2026-2027 он гэсэн 3 үе шаттайгаар хийв
Хүснэгт 8.1.6.1 Атаржсан газрыг ашиглах төлөвлөгөө
№ Багийн нэр Төлөвлөлт он Талбай /га/ Эзлэх хувь
Ашиглах
зориулалт
1 Байшир 2020-2023 266.3
47.5
2 Байшир 2023-2025 632.3
3 Байшир 2025-2027 416.2
Нийт 1314.8
4 Бодонт 2020-2023 374.4
47.3
5 Бодонт 2023-2025 233.8
6 Бодонт 2025-2027 701.6
Нийт 1309.8
7 Хөшөөт 2020-2023 68.6
5.3
8 Хөшөөт 2023-2025 65.3
9 Хөшөөт 2025-2027 11.5
Нийт 145.4
Дүн 2770.0 100.0
199
Зураг 8.1.6.1. Тариалангийн газрын төлөвлөлт
Газар тариалангийн газрын төлөвлөгөөний гол зорилго нь сумын хүн амын төмс,
хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон малын тэжээлийн хэрэгцээг аль болох
сумын дотоодын үйлдвэрлэлээр хангахад оршино. Энэ үүднээс эхний ээлжид
газар тариалангийн бүтээгдэхүүний хэрэгцээг тооцов. Ингэхдээ хүн амын хүнсний
зохистой хэрэглээг тогтоосон Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэс болгов. Үүнд
1 жишсэн хүн /1 хүнийг 0.9 итгэлцүүрээр үржүүлж гаргана/ жилдээ төмс 43.8 кг,
хүнсний ногоо 94.9 кг, жимс, жимсгэнэ 73 кг хэрэглэхээр тооцсон болно.
200
Хүснэгт 8.1.6.2 Сумын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ногоон
тэжээлийн хэрэгцээ
Он 2019 2027
Жишсэн хүний тоо 3063 3398
Төмсний нийт хэрэгцээ, тн 134.1 148.8
Хүнсний ногооны нийт хэрэгцээ, тн 290.65 322.47
Жимс, жимсгэнийн нийт хэрэгцээ, тн 223.58 248.05
Малын тоо, хонин толгой 2399 1857
Ногоон тэжээлийн нийт хэрэгцээ, тн 1583.6 1225.7
Эх сурвалж: Хүн амын хүнсний зохистой хэрэглээг тогтоосон Монгол улсын эрүүл
мэндийн сайдын тушаал, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, БСТ-н тооцоо
Тус сумын газар тариалангийн төлөвлөлтийн хүрээнд төмс, хүнсний ногоо, жимс
жимсгэнэт бут, сөөг, ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг 3 үе
шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2027 онд байх сумын нийт үхрийн 1%,
адууны 1% нь үүлдэр сайжирсан мал байна гэсэн үндэслэл дээр тулгуурлан
ногоон тэжээл тариалалтыг тооцов. Хэрэгжүүлэх хугацааг сумын ИТХ, ЗДТГ тухайн
үед нь иргэд, ААН-тэй хамтран зохицуулах боломжтой юм. Шаардлагатай хөрөнгө
оруулалтыг таримлын төрөл бүрд тусгаж оруулав.
Хүснэгт 8.1.6.3 Төмс тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө, сумын дүнгээр
Он 2019 Хэрэгжүүлэх үе шат
2023 2025 2027
Жишсэн хүний тоо 3063 3264 3330 3398
Хүн амын төмсний нийт хэрэгцээ, тн 134.1 143 145.9 148.8
Хэрэгцээг хангах хувь 5.2 10.0 20.0 30.0
Хэрэгцээг хангах төмсний хэмжээ, тн 7 14.3 29.2 44.6
1 га-ын төмсний ургац, цн 80 85 90 95
Төмс тариалахад одоо олгосон талбай,
га
10.3
Төмс тарихад шаардагдах талбай, га 0.88 1.68 3.24 4.70
Шаардагдах хөрөнгө оруулалт, мянган
төгрөг /1 га-д 8880/
7770
14935.4 28781.8 41735.7
Эх сурвалж: БСТ-н тооцоо
Сумын хүн амын төмсний хэрэгцээний 10, 20, 30 хувийг хангахад нэг га-аас 85-95
цн ургац хураана гэж үзвэл 1.68-4.7 га талбай шаардлагатай байна. 2019 оны
байдлаар сумын хэмжээнд 0.88 га талбайд төмс тарьсан байна. Цаашид иргэн,
ААН –д төмс тариулахаар олгосон талбай 10.3 га талбайг бүрэн ашиглах үед
сумын хүн амын төмсний хэрэгцээний 20, 30 хувийг хангаад зогсохгүй илүү
үйлдвэрлэх боломж байна. Одоо ашиглаагүй байгаа газар тариалангийн
зориулалттай 2800 га талбайгаас ашиглаж төмс үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
боломжтой.
201
Хүснэгт 8.1.6.4 Хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө
Он
2019
Хэрэгжүүлэх үе шат
2023 2025 2027
Жишсэн хүний тоо 3062.7 3264 3330 3398
Хүн амын хүнсний ногооны нийт
хэрэгцээ, тн
290.6 309.75 316.02 322.5
Хүн амын хүнсний ногооны хэрэгцээг
хангах хувь
1.7 10.0 20.0 30.0
Хэрэгцээг хангах хүнсний ногооны
хэмжээ, тн
5 31.0 63.2 96.7
1 га-аас хураах хүнсний ногооны
ургац, цн
70 75 80 85
Хүнсний ногоо тариалахад олгосон
талбай, га
Шаардагдах талбай, га 0.71 4.13 7.90 11.38
Шаардагдах хөрөнгө оруулалт, мянган
төгрөг, /1 га-д 8170/
5835.7 33742.4 64546.47 92985.23
Эх сурвалж: БСТ-н тооцоо
Сумын хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 10, 20, 30 хувийг хангахад нэг га-
аас 70-85 цн ургац хураана гэж үзвэл 4.13-11.38 га талбай шаардлагатай байна.
2019 оны байдлаар сумын хэмжээнд 0.71 талбайд хүнсний ногоо тарьсан байна.
Газрын нэгдмэл сангийн тайланд орсон хүнсний ногоо тариулахаар одоогоор
ашиглаагүй байгаа 2800 га талбайгаас ашиглах замаар сумын нийт хүн амын
хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй зарим талбайг өөр
зориулалтаар ашиглах боломж байна. Хамгийн гол нь га-ийн ургацыг байнга
нэмэгдүүлэх хэрэгтэй, ингэснээр сумын дотоодын хэрэгцээг хангаж чадна.
Хүснэгт 8.1.6.5 Жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө
Он 2019 Хэрэгжүүлэх үе шат
2023 2025 2027
Жишсэн хүний тоо 3062.7 3264 3330 3398
Жимс, жимсгэнийн нийт хэрэгцээ, тн 223.58 238.27 243.09 248.05
Хэрэгцээг хангах хувь 1.3 10.0 20.0 30.0
Хэрэгцээг хангах жимс, жимсгэнийн
хэмжээ, тн
3 23.8 48.6 74.4
1 га-с хураах жимс, жимсгэнийн
ургац, цн
30 35 40 50
Шаардагдах талбай, га 1.00 6.81 12.15 16.54
Шаардагдах хөрөнгө оруулалт,
мянган төгрөг, /1 га-д 14842/
14842 101040.94 180397.09 245441.16
202
Эх сурвалж: БСТ-н тооцоо
Сумын хүн амын жимс, жимсгэнийн хэрэгцээний 10, 20, 30 хувийг хангахад нэг га-
аас 30-50 цн ургац хураана гэж үзвэл 6.81-16.54 га талбай шаардлагатай байна.
2019 оны байдлаар сумын хэмжээнд 1.0 га талбайд жимс, жимсгэнэт мод, бут
тарьсан байна. Жимс, жимсгэнэ бүхий мод, бут тарихад дутаж байгаа талбайг
одоогоор ашиглахгүй байгаа 2800 га талбайгаас гарган ашиглах боломж бий.
Хүснэгт 8.1.6.6 Ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө
Он 2019 Хэрэгжүүлэх үе шат
2023 2025 2027
Малын тоо, хонин толгойгоор 379 360 325 293
Ногоон тэжээлийн нийт хэрэгцээ, тн 249.88 237.38 214.24 193.40
Ногоон тэжээлийн хэрэгцээ хангалт,
хувь
50.0% 10.0% 15.0% 20.0%
Хэрэгцээг хангахад шаардагдах
ногоон тэжээл, тн
125.0 23.74 32.1 38.7
Га-аас хураах ногоон тэжээлийн
ургац, цн
20 20 20 20
Ногоон тэжээл тарихад шаардагдах
талбай, га 62.50 11.87 16.07 19.34
Ногоон тэжээлийн зориулалтаар
олгосон талбай, га
2000.2
Шаардагдах хөрөнгө оруулалт,
мянган төгрөг, /1 га-д 6800/
425000 80716 109276 131512
Эх сурвалж: БСТ-н тооцоо
Одоогоор ашиглахгүй байгаа 1859 га атаршсан газраас хур тунадас ахиу унадаг,
янз бүрийн аргаар усалгаа хийх боломж, хөрсний бүтэц, тариалалт, ургац хураалт
явуулах технологид тохиромжтой байдал зэргийг харгалзан ногоон тэжээл
тариалах талбайг сонгох замаар төлөвлөсөн хангамжийг бий болгох боломжтой
гэж үзлээ.
Сумаас авсан мэдээллээр 2019 он гэхэд тус суманд төмс, хүнсний ногооны зоорь
байхгүй. Иймээс 2027 он гэхэд жилдээ 50 тн буюу төмс, хүнсний ногооны нийт
ургацын 35.4 хувийг хадгалах хүчин чадал бүхий зоорьтой болохоор төлөвлөгөөнд
тусгав.
Хүснэгт 8.1.6.7 Төмс, хүнсний ногооны зоорь барих төлөвлөгөө
Он 2019 Хэрэгжүүлэх үе шат
I II III
Хураах төмсний хэмжээ, тн 7 14.3 29.2 44.6
Хураах хүнсний ногооны хэмжээ, тн 5 31.0 63.2 96.7
Төмс, хүнсний ногооны зоорь барих, багтаамж тн 0 10 30 50
Шаардагдах хөрөнгө оруулалт, 12000 мян.төг/10 тн 0 12000 36000 60000
203
Эх сурвалж: БСТ-н тооцоо
Гэхдээ төлөвлөгөөний хэрэгжилтийн үе шат бүрд хүчин чадлыг нэмэгдүүлэх
замаар дурдсан хэмжээнд хүрэхээр тооцсон бөгөөд зоорио төвлөрсөн байдлаар
ашиглах уу, эсвэл өрх айл, аж ахуйн нэгжийг түшиглэсэн бага хүчин чадлын олон
зоорьтой байх уу гэдгийг төлөвлөгөөний эхнээс нарийн тооцох, шийдвэрлэх нь
зүйтэй юм.
8.1.7 Хамгаалах, нөхөн сэргээх газрын төлөвлөлт
8.1.7.1 Бэлчээрийн доройтолд орсон газрыг сэргээх, хамгаалах
Өлзийт сумын нийт нутгийн 46% буюу 79934 га талбайд хортон мэрэгч ихээхэн
тархаж, өсөж үржсэнээр бэлчээрийн ургамлын гарцыг муутгаж, мал идэх өвсгүй
болгож бэлчээрт сөргөөр нөлөөлж байгаа учраас нутгийн малчид отроор
нүүдэллэн өвлийн хахир хатууг даван туулж байна. Иймээс цаашдаа бэлчээрийг
сэргээх үүднээс хэд хэдэн арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Үүнд:
I. Бэлчээрт хор хөнөөл учруулж байгаа үлийн цагаан оготныг байгаль орчинд
халгүй аргаар устгах
II. Бэлчээрийн даац, ачааллыг бууруулах зорилгоор малыг эдийн засгийн
эргэлтэд оруулан, чанаржуулан, ашиг шим өндөртэй, бэлчээрт тохирсон
тооны малтай болох
Үлийн оготно тэмцэх арга хэмжээ. Энэ амьтан нь чийг тунадас багатай, дулаан,
ургамлан нөмрөгөөр тачир сийрэг, зөөлөн хөрстэй, өндөрлөг биш нутагт илүү сайн
амьдардаг байна. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын болон хүн, малын нөлөөгөөр
ургамал нь хэт их ачаалалтай ашиглагдаж талхлагдсан төв суурин газар, айлын
өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн уст цэгийн орчим үлийн цагаан оготно амьдрах
таатай орчин болдог байна.
Тэмцэх аргууд
Иймээс улс орнууд түүний хөнөөлөөс сэргийлэх, арилгах арга хэмжээнд ашиглах
байгаль орчинд халгүй арга технологийг боловсруулсаар байна. Өнөөгийн
байдлаар бэлчээрийн болон аж ахуйн талбайд тархсан үлийн цагаан оготнотой
тэмцэхэд
1) Энгийн механик арга /амьдрах тохиромжтой орчныг нь алдагдуулах/
2) Химийн арга
3) Биологийн арга
4) Микробиологийн аргуудыг ашиглаж байна.
5) Бэлчээрийн менежментийн арга
Энгийн механик арга (Амьдрах тохиромжтой орчныг нь алдагдуулах)
Энгийн механик аргууд нь үлийн цагаан оготнын амьдрах тохиромжтой орчныг нь
алдагдуулах, идэш тэжээлийн нөөцийг нь устгахад тулгуурласан дараах аргууд
багтана. Үүнд:
 Ус цутгах
204
 Утах
 Цооноглох
 Хөеө ноохойг нь авах
 Бүх төрлийн урхи, занга тавих
Эдгээр аргууд нь гарын доорх энгийн материалуудыг ашиглах боломжтой,
хэрэглэх зарчим нь илүү хялбар байдаг тул тухайн орон нутагт байнга оршин сууж
бэлчээрийн ашиг шимийг нь хүртдэг иргэд, малчид цаг улирлын байдалд
тохируулан жилийн турш хэрэглэж болдог давуу талтай төдийгүй байгаль орчинд
ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ эдгээр аргууд нь голдуу бага
хэмжээний талбайд тархсан тохиолдолд түлхүү хэрэглэгдэх бөгөөд их хэмжээний
тархалттай бэлчээрт бусад аргуудтай хослуулан иргэд, малчдын оролцоонд
тулгуурлан хэрэглэх нь ажлын үр ашгийг нэмэгдүүлдэг байна (Scott. E et al.,1994).
Химийн арга
Өнөө үед хүчтэй химийн бодис /цайрын фосфид гэх мэт/ болон амьтны цус
бүлэгнүүлэх бодисууд /Chlorophacinone, Diphacinone/ ерөнхий хэрэглээний ба
мэргэжилтний хяналтын доорх хэрэглээний гэсэн 2 бүлэгт хуваагдан хэрэглэгдэж
байна. Эдгээр нь үрлэн болон шингэн хэлбэрээр худалдаалагддаг. Химийн арга
хэрэглэж буй тохиолдолд бодисыг 21-28 хоногийн зайтайгаар 2 удаагийн
давталттай хийх шаардлагатай болно. Учир нь эдгээр бодисын үйлчилгээ илэртэл
18-20 хоногийн хугацаа шаардана. Гэвч химийн аргаар үлийн цагаан оготнотой
тэмцэхэд 6 түүнтэй зэрэгцэн амьдардаг бусад амьтан, ургамлын хэвийн амьдрал,
амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан тул хэрэглэхээс татгалзаад
байна.
Биологийн арга
Үлийн цагаан оготнотой тэмцэх биологийн арга нь тэдгээрээр хооллодог бусад
төрлийн амьтдыг ашиглан авлахад суурилдаг. Өөрөөр хэлбэл үлийн цагаан
оготноор хооллодог махчин амьтад /үнэг, хярс, үен гэх мэт/, махан идэштэн
шувуудыг /талын сар, шонхор, харцага гэх мэт/ оготнын тархалт ихтэй нутгуудад
нутагшуулах, хамгаалах, амьдрах орчныг нь бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
хэрэгтэй юм. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг биологийн арга бол оготнын тархалт
ихтэй нутагт “Т” хэлбэрийн шувууны суудлыг мод, чулуу, төмөр зэргийг ашиглан
мал амьтан мөргөж шүргэхэд унахааргүйгээр бэлчээрт 1-1.5 метрийн өндөрт бат
бөх босгох юм.
Микробиологийн арга
Үлийн цагаан оготнын тоо олширч их хэмжээний талбайг хамран хөнөөл учруулж
байгаа тохиолдолд тэдний тоог бууруулах хамгийн хурдан, илүү үр дүнтэй арга
бол микробиологийн арга юм. Микробиологийн арга гэдэг нь үлийн цагаан оготнод
өвчин үүсгэгч бактериар баяжуулсан тэжээлийг өгөөш болгон тархалт ихтэй
бэлчээрт тавьж өгөхийг хэлнэ. Өвчин үүсгэгч бактери нь зөвхөн үлийн цагаан
оготнод нөлөө үзүүлэхээр тооцсон байдаг тул бусад мал, амьтанд сөрөг нөлөө
205
үзүүлдэггүй байна. Микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг
нэлээд улс орон хэрэглэж байгаа бөгөөд өвчин үүсгэгч бодисын үйлчлэл нь аажим
байдаг төдийгүй халдварладаг тул тэмцэх ажлын үр ашгийг нэмэгдүүлдэг давуу
талтай.
Бэлчээрийн менежментийн арга
Үлийн цагаан оготно нь богино өвстэй бэлчээрт, байршдаг ба бэлчээр талхлагдсан
газар нутгуудад популяци нь өндөр түвшинд хүрдэг. Үлийн цагаан оготнын хэт
олшролтыг зохицуулах хамгийн хямд, үр дүнтэй, удаан хугацааны арга нь
бэлчээрийн талхлагдлыг багасгах, ургамлын нөхөн ургах боломжийг хангах хэлбэр
мөн. Сүүлийн үед бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэхэд хэрэглэх шаардлагатай
хэмээн тодорхойлж буй энэ арга нь дан ганц мэрэгчтэй тэмцэх төдийгүй
бэлчээрийн менежментийг сайжруулж зохистой ашигласнаар байгаль орчин,
нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлнэ.
Зураг 8.1.7.1.1 Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан
оготнотой тэмцэх аргуудыг нутаг бэлчээрийн онцлогт тохируулан хэрэглэх
бүдүүвч
Дээрх тэмцэх аргийг үндэслэн доорх зургийг хийж гүйцэтгэлээ. Зургаас харвал
малчин айл бүр 1 км радиуст энгийн механик арга, 3км радиуст бол Микробиологи,
Биологийн арга хэрэглэж тэмцэхээр төлөвлөж өгөв. Өрх бүр энгийн механик
аргаар тэмцэж чадвал нийт талбайн 70-80 хувийг бууруулна.
Хүснэгт 8.1.7.1 Энгийн аргаар бэлчээр хортон мэрэгчтэй тэмцэхэд
шаардлагатай зардалын тооцоо
Хэрэгжүүлэх үе шат Талбай /га/ Нэгж өртөг Нийт өртөг
I үе 15000 1,900₮ 28,500,000₮
II үе 15000 1,900₮ 28,500,000₮
III үе 15000 1,900₮ 28,500,000₮
IV үе 15000 1,900₮ 28,500,000₮
206
V үе 19000 1,900₮ 36,100,000₮
Нийт 79000 1,900₮ 150,100,000₮
Зураг 8.1.7.1.2 Бэлчээрийн доройтлыг сэргээх төлөвлөлт
8.2 Хот тосгон бусад суурин газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт
Газрын мэргэжлийн байгууллага “Геоботаник” ХХК 2018 онд газрын төлөв байдлын
чанарын хянан баталгааны ажил хийж гүйцэтгэсэн байна. Тухайн байгууллагын
тодорхойлсон судалгаагаар сумын тэг гортиг буюу суурин газрын хилийг цаашид
207
томсгон, өргөтгөхөөр төлөвлөж өгсөн байна. Одоо ашиглаж байгаа 293 га талбайг
1009.2 га болгож өргөтгөхөөр төлөвлөж байна. Зураг 8.2.1-т харуулав.
208
Зураг 8.2.1 Сумын тэг гортиг төлөвлөлт
Эх сурвалж: Геоботаник ХХК
209
8.2.1 Барилга, байгууламж төлөвлөлт
ЗДТГ-ын 2 давхар байр-1, сургуулийн өргөтгөл барих-1-2 давхар, Цэцэрлэгийн
өргөтгөл, орон сууц-1 давхар байр, мал эмнэлгийн лаборатори-1, ногооны зоорь-1,
эрүүл мэндийн төвийн өргөтгөл, махны үйлдвэрийн барилга, цэвэрлэх байгууламж
зэрэг барилгуудыг төлөвлөж өгсөн байна.
Мөн соёл амралтын хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн – 2.5 га талбайг төлөвлөж
өгсөн. Цаашид сумын төвийн хөгжлийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагын
дүгнэлтийн дагуу хийлгэх шаардлагатай.
Байгалийн эрсдэл: Одоогийн сумын төвийн байршил нь газарзүйн байршлаар
Орхон голын хөндий хэсэгт байрлах ба 1294-1303.1 м д.т.д өндөрт байрладаг.
Газарзүйн байрлалын хувьд үерийн гамшигт өртөж болзошгүй эрсдэлтэй. Сумын
төвийн зүүн, зүүн урд хэсэг нь эрсдэлийн бүсэд байгаа юм. Доорх зурагт бор
өнгөөр харагдаж байгаа газрууд нь бороо хур орох тохиолдолд ус хуримтлагдан
тогтох хонхор газрууд юм. Цаашид сумын төвийн хөгжлийн төлөвлөгөөг хийхдээ
бороор тэмдэглэсэн газруудад төлөвлөж болохгүйг анхаарах нь зүйтэй.
Зураг 8.2.1.1 Сумын төвийн төлөвлөлтийн эрсдэлийн зураг 3D
8.2.2 Хог хаягдлын төлөвлөлт
Бодлого чиглэл. Архангай аймгийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах” дэд
хөтөлбөр
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар
тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг
батлагдсан нь аймгийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”
боловсруулах нэг үндэслэл болж байгаа юм.
210
Энэхүү дэд хөтөлбөр нь 2019-2024 онуудад дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Сумын хүн ам өсөж, төвлөрөл нэмэгдэж байгаатай холбогдуулан байгаль орчинд
хор хөнөөл учруулаад зогсохгүй орчны бохирдол ихсэх магадлалтай байна.
Тулгамдаж буй бэрхшээл: Өлзийт сумын айл өрхүүд нь гудамж талбайд ил задгай
хог хаягдлаа хаядаг бөгөөд хугацаанд нь зайлуулдаггүй, хог агуулж байгаа сав нь
эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, хогийн цэг хашаажуулсан боловч хашаанаас
гадна хогоо асгадаг гэх зэрэг бэрхшээлүүд тулгамдаж байна. Энэ нь байгаль
орчинд сөргөөр нөлөөлж хөрсний бохирдол үүсгэж, улмаар өвчин тархах эх үүсвэр
болж байна. Мөн хогны нэг машин байгаа нь эвдэрсэн ба тэр болгон айлуудын
хогыг ачин тээвэрлэж чаддаггүй байна.
Малын сэг зэм: Малчид үхсэн малын сэг зэм устгахдаа хойрго ханддаг бөгөөд
зарим айлууд нь газар ухаж булшилж хаядаг байна.
Цаашид авах арга хэмжээ, төлөвлөлт
Хог хаягдлыг цаашид ангилан ялгах, хог шатаах зуухтай болох, ангилсан хогоо
дахин боловсруулах үйлдвэр байгуулах, аж ахуй нэгж байгууллага, олон нийтийн
газарт аюултай хог хаягдал ангилах савуудыг байршуулах, гэх зэрэг хэд хэдэн
ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн 3-5 тооны даацтай, зориулалтын
бүхээгтэй хогны машин 1 шинээр авахаар төлөвлөж байна.
Бодлогын чиглэл, зорилт:
 Орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг
хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх;
 Агаар, хөрс, усан орчныг хүний болон аж ахуйн үйл ажиллагаатай
холбоотой аливаа бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах
ажлыг сумын бүх түвшинд зохион байгуулж сумын нутаг дэвсгэрийн
байгалийн унаган төрх байдлыг тогтвортой хадгалж, нутаг дэвсгэртээ хог
хаягдал хаядаггүй сум, баг болно;
 Аюултай хог хаягдлыг савлах, эх үүсвэр дээр түр хадгалах, тээвэрлэх үйл
ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлж, биелэлтэд хатуу хяналт тавих
журмыг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн тэргүүний туршлага,
санаачлагыг дэлгэрүүлэх /Хог хаягдлын тухай хууль /шинэчилсэн
найруулга, 2017 он/ 22, 23, 24 дугаар зүйл/.
 Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагатай хог хаягдлын гэрээ
байгуулахдаа “Хог хаягдлыг устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах
ерөнхий шаардлагыг хангах /Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
2018 оны 443 дугаар тушаалаар батлагдсан/” чиглэлээр хог хаягдлын гэрээ
байгуулсан байгууллагад дэмжлэг үзүүлэх, хэрхэн хамтран ажиллах болон
гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тухай заалтуудыг гэрээнд тодорхой
тусгаж байх
 “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах
аргачилсан заавар /БОАЖ сайдын 2018 оны А/445 дугаар тушаалаар
баталсан/”-ын дагуу “Сум, багийн хогийн төвлөрсөн цэг”-ийг үлгэр жишээ
тохижуулах ажлыг зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгжийн дэмжлэг,
211
туслалцаа авах санаачилгыг өрнүүлэх /Хог хаягдлын тухай хууль
/шинэчилсэн найруулга, 2017 он/ , 10 дугаар зүйлийн 2.3 болон 2.17 /.
 Ахуйн шингэн хог хаягдлыг зайлуулах бага оврын зөөврийн цэвэр
байгууламж багийн төвд суурилуулах
 Аж ахуйн нэгж, айл өрхийн бие засах газрын асуудлыг шинэ технологийн
дагуу сонголт хийж, нэвтрүүлэх
 Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө
боловсруулж хэрэгжүүлэх, энэ хүрээнд хог хаягдлыг бууруулах, дахин
боловсруулах өртөг-үр ашгийн тооцоо, хөрөнгө оруулалтын зардлыг
тооцоолж гаргах /хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний
хөтөлбөр/
Хөрөнгө оруулалт
Хүснэгт 8.2.2.1 Шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо
№ Нэр төрөл Үйлдвэрлэгч улс Марк, модель Нэгжийн үнэ,
₮
Давуу, сул
тал
11. Хогны машин
(бүхээгтэй,
шахагчтай)
БНХАУ Faw, бусад 37.000.000 Үнэ хямд,
эвдрэл их,
сэлбэгийн
олдоц бага
12. Хогны машин
(бүхээгтэй,
шахагчтай)
БНСУ Hyundai, Mayti 45.000.000 Эвдрэл их,
сэлбэгийн
олдоц их
13. Хогны машин
(бүхээгтэй,
шахагчтай)
Япон Nissan,
Mitsubishi
58.000.000 Үнэ өндөр,
эвдрэл бага,
сэлбэгийн
олдоц их
14. Хог ангилан
ялгах сав (150кг,
листэн төмөр)
Монгол улс 300.000 Орон нутагт
үйлдвэрлэх
боломжтой
15. Хог шатааж
эрчим
үйлдвэрлэх
үйлдвэр
БНХАУ 60.000.000 Утаан дахь
хорт бодисын
агууламж
бага.
8.3 Зам, шугам сүлжээний газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт
8.3.1 Авто замын газрын төлөвлөгөө
Нутгийн иргэдийн санал, мөн иргэдийн хэрэгцээт байдлын үнэлгээ болон авто
замын газрын тохиромжтой байдлын үнэлгээ зэргийг үндэслэн тус суманд хэд
хэдэн газар зам засах сайжруулах, шинээр хатуу хучилттай авто зам тавих зэрэг
ажлуудыг ирэх 7 жилийн төлөвлөгөөнд суулгаж өглөө. Үүнд:
212
 Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамирын чиглэлийн гүүр,
хатуу хучилттай авто замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх
 Мянганы замын босоо тэнхлэгийн Өлзийт-Хайрхан-Хөвсгөл чиглэлийн хатуу
хучилттай авто замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх
Тус суманд нийт 682.5 га талбайд 70 км авто зам төлөвлөсөн /хүснэгт 8.3.1.1/.
Хүснэгт 8.3.1.1 Авто замын газрын төлөвлөгөө
№ Замын төрөл Замын чиглэл
Замын урт
/км/
Хамгаалалтын зурвас
Өргөн /м/ Талбай /га/
1
Хатуу
хучилттай
авто зам
Хэвтээ тэнхлэгийн
Орхон гол-Их тамирын
чиглэлийн гүүр, мянганы
зам
10 100 88.6
2
Өлзийт-Хайрхан-
Хөвсгөл чиглэлийн хатуу
хучилттай авто зам
60 100 593.9
Нийт 70 - 682.5
Хүснэгт 8.3.1.2 Хатуу хучилттай автозамын санхүүгийн тооцоо
№ Замын төрөл Замын чиглэл
Замын
урт /км/
Нэгж км-ын
жишиг үнэ,
сая ₮
Нийт
төсөв, сая
₮
1
Хатуу
хучилттай
авто зам
Хэвтээ тэнхлэгийн
Орхон гол-Их тамирын
чиглэлийн гүүр, мянганы
зам
10 1,000₮ 10,000₮
2
Өлзийт-Хайрхан-
Хөвсгөл чиглэлийн хатуу
хучилттай авто зам
60 1,000₮ 60,000₮
Нийт 70 70,000₮
8.3.2 Даваа, гуу жалга засах газрын төлөвлөгөө
Нутгийн иргэдийн санал, мөн иргэдийн хэрэгцээт байдлын үнэлгээ болон
тохиромжтой байдлын үнэлгээнд тулгуурлан үер усны гамшгаас болж эвдэрч
213
сүйдсэн овоо, даваа, гуу жалга болон бартаатай замыг засах төлөвлөгөөг
боловсруулсан. Үүнд:
 Байшир багийн Хурцын даваа, Далтын даваа
 Бодонт багийн Хавчуу, Зуухын даваа
Хүснэгт 8.3.2.1. Авто замын газрын төлөвлөгөө
Багийн нэр Газрын нэр 2 Төрөл
Байршлын солбицол
Уртраг Өргөрөг
Байшир Хурцын давааны зам Даваа засах 102° 22' 28.4" E 48° 06' 55.2" N
Байшир Далтын давааны зам Даваа засах 102° 19' 52.5" E 48° 08' 12.9" N
Бодонт Зуухын давааны зам Даваа засах 102° 23' 35.5" E 48° 0' 29.5" N
Бодонт Хавчуу Даваа засах 102° 24' 7.2" E 48° 3' 30.8" N
214
Зураг 8.3.2.1 Авто замын газрын төлөвлөлт
8.3.3 Цахилгаан холбооны шугамын газрын төлөвлөлт
Өлзийт сум нь Булган аймгаас цахилгааны эх үүсвэрээ хангадаг ба тэдний зүгээс
шинээр станц барих болон засварлах төлөвлөгөө Эрдэнэт-Булганы цахилгаан
түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид байхгүй байна.
Сум орон нутаг иргэдийн зүгээс хэд хэдэн газарт гар утасны антен босгох хэрэгтэй
байна гэсэн санал өгсөн. Үүнд:
 Байшир багийн Норжин уул
 Бодонт багийн Баянхайрхан уул
 Ямаат багийн хөшиг зэрэг газруудыг нэрлэсэн байна.
215
Хүснэгт 8.3.3.1 Гар утасны антен байгуулах газруудын байршил
Багийн нэр Газрын нэр
Байршлын солбицол
Уртраг Өргөрөг
Байшир 2028.8 Норжин чомбо овоо 102° 17' 24.8" E 48° 11' 6.7" N
Бодонт
1829.2 Баян хайрхан Уул
/10км хүртэл харна/
101° 27' 24.1" E 47° 58' 50.8" N
Ямаат 1815.2 /15 км хүртэл харна / 102° 41' 21.9" E 48° 6' 23.9" N
Зураг 8.3.3.1 Шугам, сүлжээний газрын төлөвлөлт
216
8.4 Усан сан бүхий газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт
Нутгийн иргэдийн санал, мөн иргэдийн хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн
шинээр худаг гаргах, хөв бий болгох, булгийн эх хаших зэрэг ажлуудыг ирэх 7
жилийн төлөвлөгөөнд суулгалаа.
Ус хүрэлцээгүй талбайг тогтоохдоо усан хангамжийн эх үүсвэрээс ойрын хөлийн
мал бэлчих зай буюу 3 км радиус татаж тооцон, үлдсэн талбайг усны хүрэлцээ
муутай гэж тооцов.
Сумын хэмжээнд нийт 14 худаг шинээр гаргах, 14 булаг, шандын эхийг хашиж
хамгаалах, 8 газарт ус хуримтлуулах хөв барих зэрэг ажлыг төлөвлөгөөнд тусгав.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8.4-р хавсралтад үзүүлэв.
Хүснэгт 8.4.1 Төлөвлөлтөд тусгагдсан уст цэгийн тоо
№ Багийн нэр
Төлөвлөсөн
ХугацааХудгийн тоо
Булаг, шандын
тоо Хөв
1 Ямаат 6 5 2 2020-2027
2 Бодонт 4 3 2 2020-2027
3 Байшир 4 6 4 2020-2027
Нийт 14 14 8
Хүснэгт 8.4.2 Худаг гаргах санхүүжилт
№ Багийн нэр
Шаардлагатай санхүүжилт
Худгийн
тоо
Нэгж жишиг үнэ,
мян.төг
Төсөв Хугацаа
1 Ямаат 6 25,000₮ 150,000₮ 2020-2027
2 Бодонт 4 25,000₮ 100,000₮ 2020-2027
3 Байшир 4 25,000₮ 100,000₮ 2020-2027
Нийт 14 425,000₮
Хүснэгт 8.4.3 Хөв байгуулах санхүүжилт
№ Багийн нэр
Шаардлагатай санхүүжилт
Хөв Нэгж жишиг үнэ, мян.төг Төсөв Хугацаа
1 Ямаат 2 10,000₮ 20,000₮ 2020-2027
2 Бодонт 2 10,000₮ 20,000₮ 2020-2027
3 Байшир 4 10,000₮ 40,000₮ 2020-2027
Нийт 8 80,000₮
217
Хүснэгт 8.4.4 Булаг, шандын эх хамгаалах санхүүжилт
№
Багийн
нэр
Шаардлагатай санхүүжилт
Булаг,
шанд
Нэгж жишиг үнэ,
мян.төг
Төсөв Хугацаа
1 Ямаат 5 5,000₮ 25,000₮ 2020-2027
2 Бодонт 3 5,000₮ 15,000₮ 2020-2027
3 Байшир 6 5,000₮ 30,000₮ 2020-2027
Нийт 14 70,000₮
Зураг 8.4.1. Усан сан бүхий газрын төлөвлөлт
8.5 Тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт
Өлзийт сумын Ямаат багийн нутагт орших 1526.6 Нурамт уул, Бодонт, Байшир
багийн нутагт орших 1783.1 Их бумба овоо /Төмөртийн нуруу/, зэрэг газруудыг
орон нутгийн тусгай хамгаалалтад авах, Эртний нийслэл Луут хот орчмын газрыг
218
Улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй хэрэгтэй гэсэн саналыг үндэслэн
төлөвлөв.
Өлзийт сумын хувьд цаашид 3 газрын байршил нутгийг төлөвлөв. Нийт газар
нутгийн 15526.9 га талбай буюу 9.0% -ийг хамгаалах шаардлагатай гэж үзэн
төлөвлөлтөд тусгав.
Хүснэгт 8.5.1 Төлөвлөж буй тусгай хамгаалалтад авах газрын нэрс
№
Хамгаалалтад авах газрын
нэр
Экосистемий
н хувьд
хамгаалах
талбай /га/
Хамгаалалты
н зэрэглэл
Төлөвлөл
т он
Эзлэ
х
хувь
1
1783.1 Их бумба овоо
/Төмөртийн нуруу/
1730.0
Орон нутгийн
тусгай
хамгаалалт
болон улсын
хамгаалалта
д авах
2020-
2027
1.0
2
1526.6 Нурамт уул
371.1
Орон нутгийн
тусгай
хамгаалалта
д авах
2020-
2027
0.2
3
Хүннү гүрэн Луут хотын
туурь орчмын газар
/Тэнгэрийн хүү Модунь
Шаньюй/
13425.8
Улсын тусгай
хамгаалалта
д авах
2020-
2023
7.8
Нийт 15526.9 9.0
219
Зураг 8.5.1 Тусгай хамгаалалттай газрын төлөвлөлт
220
8.6 Аялал, рекреацийн нөөц бүхий газрын газар зохион байгуулалтын
төлөвлөлт
Эдийн засгийн бүсчлэл: Архангай аймгийн хэмжээнд бүлэг суурины тогтолцоо
буюу эдийн засгийн бүсчлэлээр 4 бүс болгон хуваасан байна.
 I-бүс Хоргын бүс
 II-бүс Хануйн бүс
 III-бүс Өгий нуурын бүс
 IV-бүс Булган Уулын бүс
Зураг 8.6.1 Аймгийн Эдийн засгийн бүсчлэл
Өлзийт сум нь Өгий нуурын бүс нутагт хамрагддаг. Өгий нуурын бүсийг соёл
шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлалын бүс байхаар төлөвлөсөн
байна. Архангай аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2006 онд газрын
мэргэжлийн байгууллага Цогт-Хангай ХХК 27хийж гүйцэтгэсэн байна.
Аялал жуулчлалын дэд хөтөлбөр: Архангай аймгийн аялал жуулчлалын дэд
хөтөлбөрийг 2015 онд баталсан бөгөөд 2015-2030 он хүртэл төлөвлөсөн бодлогын
баримт 28бичгийг хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэхэд ногоон хөгжил, түүний
салбар чиглэлүүд, гадаад харилцааны үндсэн бодлогууд ихээхэн уялдаж өгөх юм.
Дэд хөтөлбөрийн үндсэн зорилго: Архангай аймгийн түүх соёлын дурсгал,
уламжлалт зан заншил, шашин соёл, байгалийн баялаг, үзэсгэлэнт газар
27 Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө - Цогт хангай ХХК 2006
28 Аялал жуулчлалын дэд хөтөлбөр 2015-2030 он
221
тэдгээрийн нөөц боломж, орон нутгийн онцлогт тулгуурласан тогтвортой,
ногоон хөгжлийн бодлогод нийцсэн хариуцлагатай аялал жуулчлалыг
цогцоор хөгжүүлж эдийн засгийн биеэ даасан тэргүүлэх салбарын нэг болгоно.
Энэхүү дэд хөтөлбөрт 4 чиглэлийн тойрон аяллын маршрут төлөвлөсөн байна.
Өлзийт сумын хувьд энэхүү хөтөлбөрт яг тодорхой нэр заасан газар байхгүй
байна.
8.6.1 Аялал, Рекреацийн газрын төлөвлөлт
Өлзийт сумын аялал рекреацийн газрын тохиромжтой байдлын үнэлгээнд
суурилан сумын иргэд, олон нийтийн саналыг үндэслэн сумын аялал жуулчлалын
маршрутыг төлөвлөсөн. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа “Бошигт тур” гэр
буудал, Н.Сүхбаатар гэр буудал, Д.Батгэрэл гэр буудал, Тахилт малчдын бүлгийн
/Ч.Алтаншагай/ явган аялал гэх үйл ажиллагаа явуулдаг газрууд мөн одоогоор үйл
ажиллагаа явуулаагүй байгаа “Номун хулст” гэр тур, гэх зэрэг эдгээр газруудын
үйл ажиллагааг сайжруулах цаашид өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай.
Сум орон нутгийн удирдлагууд болон малчид иргэдийн саналаар аялал
жуулчлалаар доорх газруудыг төлөвлөв.
 Хөшөө цайдам-Өгийн нуур-Алтанзуу хийд-Хүннү гүрний Эртний нийслэл
Луут хот-Гол мод гэсэн чиглэлийн маршрут. Энэхүү аялал жуулчлалын гол
цэгүүдийг Олон Улсын аялал жуулчлалын маршрутад оруулах
 Орхон гол дагуу Эко загасчлал, тур байгуулах
Монголын газар нутаг дээр Түрэгийн үеэс эхлэн хүн чулуунууд бий болсон байна.
Тэд хаад эхэс дээдсийнхээ онгоныг байгуулахдаа гантиг чулуу зэргээр тэдний дүр
төрхийг дүрслэн хөшөөг нь хийдэг байжээ. Түрэгүүдийн байгуулсан тэдгээр чулуун
хөшөөнүүд өнөө үед үлдэж ирэхдээ толгойгүй байдлаар ихэвчлэн олдсон билээ.
Энэ нь түрэгийн дараа уйгарууд Монголын нутагт орж ирэхдээ нэлээд сүйтгэсэнтэй
холбоотой. Монголын нутгаас дундад зууны үед хамрах хүн чулуунууд нэлээд
олддог бөгөөд янз бүрийн хэлбэр дүрстэй байдгаараа онцлогтой.
Эртний нүүдэлчид /Хүннү, Түрэг, Уйгарын хаант улсын нийслэл /-ийн өлгий нутаг
учраас өвөг дээдсийн үлдээсэн хүн төрөлхтний үнэт түүх, соёлын биет болон биет
бус өвөөр дамжуулан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, нүүдлийн
соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм.
222
Зураг 8.6.1.1 Аялал, рекреацийн газрын төлөвлөлт
223
Дээрх аяллын маршрут болон байгаль, түүх, соёлын дурсгалт газрын нөөц,
ашиглалт, хамгаалалтын горимыг харгалзан аялал, жуулчлалын төлөвлөлтийн
бүсчлэлийг гаргасан.
Зураг 8.6.1.2 Аялал жуулчлалын бүс нутгийн төлөвлөлтийн зураг
Эх сурвалж: БОАЖГ-ын мэдээ, БСТ-ын боловсруулалт
224
Дээрх зураг дээр аялал, жуулчлалын бүс нутгийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэхдээ
дараах хоёр бүсийг төлөвлөсөн. Үүнд:
 Тусгай горимын зохицуулалттай аялал жуулчлалын бүс
 Аялал жуулчлалын бүс
Тусгай горимын зохицуулалттай аялал жуулчлалын бүсэд ашиглалтын дараах
горимыг баримтална:
Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс О,1-З,О км-
ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар
хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон
түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол
учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Дэлхийн болон Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг
хуулиар тогтооно.
Аялал жуулчлалын бааз байгуулах шаардагдах зардлын тооцоо:
Хүснэгт 8.6.1.1 Гэр бааз байгуулахад шаардлагатай анхны хөрөнгө оруулалтын
зардал
№ Шаардлагатай эд, зүйлсийн нэрс Нэгж үнэ Тоо, хэмжээ Өртөг
1 4 ханатай гэр 800,000₮ 10 8,000,000₮
2 Био 00 530000 3 1,590,000₮
3 Гар угаалтуур 100000 4 400,000₮
4 Шүршүүр 200000 2 400,000₮
5 Цахилгаан үүсгүүр 1200000 1 1,200,000₮
6 Нарны толин систем 8000000 1 8,000,000₮
7 Газан тогоо 300000 1 300,000₮
8 Бусад 2000000 1 2,000,000₮
Нийт 21,890,000₮
8.7 Ойн сан бүхий газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт
8.7.1 Ойн төлөвлөлт
Өлзийт сумын хэмжээнд нийт 4874.6 га талбайг ойн сан эзэлж байна. Энэ нь
сумын нийт газар нутгийн 2.8% -ийг эзэлж байна. Газрын тухай хуулиар ойн нөхөн
төлжилтийг хангах ойн захаас 100 метр хүртэлх зурвас газар болон ойн цоорхойд
мал бэлчээх, сэлгээгүй хадлан бэлтгэх зэргээр ой мод байгалийн жамаар үрээ
хаяж, нөхөн төлжих боломжийг алдагдуулахгүй байх шаардлагатай. Өлзийт сумын
225
ойн санг 29Монгол Улсын “Ойн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу ногоон бүс,
хориотой зурвасын ой гэсэн бүсэд ангилав.
Ойн ашиглалт хамгаалалтын бүсэд дараах бүс, арга хэмжээг төлөвлөв. Үүнд:
 Ногоон бүсийн ой
 Хориотой зурвасын ой
Ногоон бүсийн ой: Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг
хангах зорилгоор хот тосгон суурин газрын эргэн тойрны ойд ногоон бүс тогтоодог.
Өлзийт сумын ойн сангийн 19.2 хувь буюу 936 га талбай ногоон бүсийн ойд
хамаарч байна. Ногоон бүсийн ойн сангийн 801 га буюу 85.6 хувь нь ойгоор
бүрхэгдсэн талбай, 135 га буюу 14.4 хувь нь ойгоор бүрхэгдээгүй талбай байна.
Ойгоор бүрхэгдсэн талбайн 93.4 хувийг байгалийн ой эзлэх бөгөөд бүрэлдэхүүний
хувьд шинэс зонхилон ургана.
Хориотой зурвасын ой
Ой нь ургаж байгаа хугацаандаа олон чухал үүрэг гүйцэтгэдгийн нэг нь гадаргын
болон газар доорх усны горимыг зохицуулах, усны чанарыг дээшлүүлэх, ус
хамгаалалтын үүрэг юм. Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын
ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторх ой
хамаарна. Өлзийт сумын ойн сангийн 80.8 хувь буюу 3940 га талбай хориотой
зурвасын ойд хамаарч байна.
Тахирмаг 8.7.1.1 Ойн сангийн бүсийн ангилал
Ой зохион байгуулалтын ажлын нэг зорилго нь ойн талбай, нөөц, бүрэлдэхүүн,
чанар, төлөв байдал, өөрчлөлтийг судалж тогтоосны үндсэн дээр ойн санд
хэрэгжүүлэх шаардлагатай ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөж өгөх явдал юм.
29 Ой зохион байгуулалтын ажлын тайлан-2017 он
Хамгаалалтын бүс
4876 га
Ногоон бүсийн ой
936 га
Хориотой зурвасын ой
3940 га
226
Зураг 8.7.1.1 Ойн ашиглалт хамгаалалтын бүсийн төлөвлөлт
Эх сурвалж: Ойн судалгаа хөгжлийн төв
227
8.7.2 Ойн нөөц
Нэгж талбайд ургасан модны ишний нийт эзлэхүүнийг ойн нөөц гэсэн
үзүүлэлтээр илэрхийлнэ. Ойн нөөц нь аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, ойг зүй
зохистой ашиглах, хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах бодлого чиглэлийг
тогтооход гол үзүүлэлт болдог.
Өлзийт сумын ойн сангийн байгалийн ойн нөөц 364700 шоо.метр гэж
тогтоогдов. Ойн сангийн нийт нөөцөд байгалийн ойн нөөцөөс гадна тармаг мод
болон бүлэг модны нөөц, хатсан, унасан модны нөөц орно. Ойн нөөцийн дүнг
8.7.2.1-р хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 8.7.2.1 Өлзийт сумын ойн нөөц
Ургаа ой
Ургаа
ойн
нөөц
Хатсан
модны
нөөц
Унанги
модны
нөөц
Ойн
нийт
нөөц
Ойн нөөц налуугийн бүлгээр
ойн
нөөц
тармаг
мод
бүлэг
мод
I II III IY
0-15
хэм
16-25
хэм
26-35
хэм
36-с
дээш
Аж ахуйн төрөл: Хамгаалалтын бүс-Ногоон бүс
55370 780 1300 57450 7330 30 64810 4800 34460 16110
Аж ахуйн төрөл: Хамгаалалтын бүс-Хориотой зурвасын ой
309330 6980 9020 325330 17340 4290 346960 20040 93010 191340 4940
Сумын хэмжээгээр
364700 7760 10320 382780 24670 4320 411770 24840 127470 207450 4940
Өлзийт сумын ойн нийт нөөц 411770 шоо.метр байгаагаас ургаа ойн нөөц 382780
шоо.метр, хатсан модны нөөц 24670 шоо.метр, унанги модны нөөц 4320 шоо.метр
байна гэж тогтоогдсон байна. Байгалийн ойн нөөцийн 24840 шоо.метр нь
налуугийн I бүлэг буюу 0-15 хэмд, 127470 шоо.метр нь налуугийн II бүлэг буюу 16-
25 хэмд, 207450 шоо.метр нь налуугийн III бүлэг буюу 26-35 хэмд, 4940 шоо.метр
нь налуугийн IV бүлэг буюу 36 хэмээс дээш налууд ургаж байна. Байгалийн ойн
нөөцийг модны төрөл тус бүрээр авч үзвэл:
Шинэс (Larix sibirica L) - 361700 шоо.метр
Бургас (Salix sp) - 3000 шоо.метр нөөцтэй байна.
8.7.3 Ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээ
Ойжуулалт ойг нөхөн сэргээх арга хэмжээний зорилго нь ойн нөөцийг арвижуулах,
ойн удмын санг хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, ойн хамгаалалтын ач
холбогдлыг алдагдуулахгүй байх явдал юм. Үүний тулд ойн түймэр, хөнөөлт шавж,
өвчинд нэрвэгдсэн болон мод бэлтгэсэн талбайд нэн түрүүнд мод тарьж ургуулах,
нөхөн сэргээх ажлыг хийх хэрэгтэй. Ойг нөхөн сэргээх арга хэмжээг зориудаар
ойжуулах, байгалийн сэргэн ургалтад туслах гэсэн 2 хэлбэрээр хийдэг.
8.7.3.1 Ойжуулалт
Ойд их хэмжээний талбайг хамруулан огтлолт хийснээс болон түймрийн
улмаас хөрсний гадаргын температур өндөр болж, хөрсний өнгөн хэсгийн чийгийн
хангамж үлэмж хэмжээгээр багасах, өвслөг ургамал ихээр урган өсвөр ургац
228
шинээр гарч ирэхэд саад учруулснаас ойн сэргэн ургах үйл явц удааширч бараг
ахиж сэргэхгүй байдалд хүрдэг. Иймд ширэгжилд явагдахаас өмнө зориудаар
ойжуулах ажлыг гүйцэтгэх хэрэгтэй байдаг.
Ой зохион байгуулалтын ажлаар ойжуулалт хийх талбайг тогтоодог бөгөөд энд
тармаг модтой талбай, шатсан талбай, мод бэлтгэсэн талбай хамаарна.
Тооцооноос үзэхэд сумын хэмжээгээр ойгоор бүрхэгдээгүй 952 га талбай
бүртгэгдсэн байна. Үүнийг газрын төрөл тус бүрээр авч үзвэл тармаг мод 242 га,
шатсан талбай 230 га, мод бэлтгэсэн талбай 129 га, ойжих талбай 252 га, хөнөөлт
шавж өвчинд нэрвэгдсэн талбай 98 га байна.
Эдгээрээс эхний ээлжид байгалийн аясаар сэргэн ургалт явагдаагүй буюу
хангалтгүй ургалттай мод бэлтгэсэн болон шатсан талбайг сонгож ойжуулалт хийх
нь зүйтэй байдаг. Тус сумын ойн санд байгалийн сэргэн ургалт харьцангуй сайн
явагдаж байгаа тул 293 га талбайд ойжуулалт, 149 га талбайд байгалийн сэргэн
ургалтад туслах арга хэмжээг төлөвлөв.
8.7.4 Ойн хамгааллын арга хэмжээ
Ойг хамгаалах арга хэмжээнд ой, хээрийн түймэр болон хөнөөлт шавж, өвчин
зэрэг ойн төлөв байдлыг доройтуулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ойн
баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн
даацад тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавьж гарсан
зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагаа хамаарна.
Арчилгааны огтлолт төлөвлөлт: Гэрэлтүүлэх ба тохируулах огтлолтыг ургамал
ургалтын хугацаанд хавар, зун, намар хийнэ. Сийрэгжүүлэх болон завсрын
огтлолтыг жилийн бүх улиралд хийж болно. Хүчтэй салхитай болон их хүйтэн үед
огтлолт хийж болохгүй. Мод бэлтгэх бүх үйл ажиллагаа нь (унагах, хураах,
цагаалах) үлдэж байгаа моддыг гэмтээхгүй байхаар дэс дараалалтайгаар явуулна.
Өлзийт сумын ойн санд хэрэгжүүлэх арчилгааны огтлолтын хэлбэрийг төлөвлөж
24-р хүснэгтээр үзүүлэв.
Хүснэгт 8.7.4.1 Арчилгааны огтлолт
Арга хэмжээний
төрөл
Талбай
/га/
Нийт нөөц
/шоо.метр/
Огтлох нөөц
/шоо.метр/
Завсрын огтлолт 230 21650 3658
Тус суманд арчилгааны огтлолт явуулах шаардлагатай 21650 шоо метр нөөц
бүхий 230 га талбай байгаагаас завсрын огтлолтоор 230 га талбайгаас 3658 шоо
метр мод ашиглах боломжтой байна.
Цэвэрлэгээний огтлол төлөвлөлт: Тус сумын ойн санд 1005 га талбайд 25870
м3 хатсан мод, 4330 м3 унанги мод тэмдэглэгдсэн байна. Үүнээс ойн цэвэрлэгээний
ажлыг 293 га талбайгаас 2930 м3 унанги мод, 650 га талбайгаас 20990 м3 хатсан
модны нөөц ашиглахаар төлөвлөж байна.
229
Хүснэгт 8.7.4.2 Цэвэрлэгээний ажлын төлөвлөлт
д/д Цэвэрлэгээний төрөл Талбай (га)
Нөөц
(шоо метр)
1 Унанги мод 293 2930
2 Хатсан мод 650 20990
Ойд цэвэрлэгээний ажил хийснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн
хэрэгцээний болон түлшний хэрэгцээг хангах боломжтой. Ойн цэвэрлэгээний
ажлыг арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагаас гадна ойн
нөхөрлөл, иргэн гэрээ байгуулан хийж гүйцэтгэнэ. Харин ойн цэвэрлэгээний
огтлолтыг зөвхөн арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага
гүйцэтгэнэ.
230
Зураг 8.7.4.1 Ойн сан бүхий газрын төлөвлөлт
231
8.8 Хамгаалалтын бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөлт
Өлзийт сумын нутагт гадаргын ус болон зам, шугам сүлжээний газрын
хамгаалалтын бүсүүдийг дараах зорилгоор тогтоож байна. Үүнд:
 Усны эх, ундарга, нөөцийг хомстох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер
усны гамшгаас сэргийлэх;
 Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн, амьтан
осолдохоос урьдчилан сэргийлэх;
Тус сумын нутагт гадаргын ус болон зам, шугам сүлжээний газрын хамгаалалтын
бүсүүдийг дараах хууль, дүрэм, журам, стандартыг баримталж тогтоосон болно.
Хүснэгт 8.8.1 Хамгаалалтын бүс
Төрөл
Хамгаалалтын
бүсийн төрөл
Хамгаалалтын
бүсийн өргөн
/м/
Эрх зүйн баримт бичиг
Усансанбүхийгазар
Гол
Онцгой 100
МУ-ын "Усны тухай хууль",
БОАЖ-ын сайд ЭМ-ийн сайд
нарын 2009 оны 51/75 дугаар
хамтарсан тушаалын 1-р
хавсралт "Усны сан бүхий
газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүс, ус
хангамжийн эх үүсвэрийн эрүүл
ахуйн бүсийн дэглэм"
Энгийн 200
Нуур
Онцгой 100
Онцгой 200
Булаг
Энгийн 50
Онцгой 200
Худаг
Эрүүл ахуйн
хамгаалалтын
50
Эрүүл ахуйн
хязгаарлалтын
200
Зам,шугамсүлжээнийгазар
Эрчим
хүчний
шугам
Хамгаалалтын
бүс
15
"Харилцаа холбооны тухай
хууль", ЗГ-ын 2001 оны 263-р
тогтоол
Холбоо,
мэдээлэл
дамжуулах
шугам
Хамгаалалтын
бүс
10
Орон
нутгийн
чанартай
авто зам
Зурвас газар
60
МУ-ын "Авто замын тухай" хуульХээрийн
гол зам
20
Байнгын
хээрийн
зам
20
232
8.8.1 Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс
Орхон гол, Бодонтын гол, Хавчуугийн гол, Бухын гол, Хархираан гол бусад жижиг
гол, горхины онцгой хамгаалалтын бүсийг 100 метр, энгийн хамгаалалтын бүсийг
200 метр, 26 булгийн онцгой хамгаалалтын бүсийг 50 метр, энгийн хамгаалалтын
бүсийг 200 метрээр тус тус төлөвлөсөн. Тус сумын нутагт байгаа 41 худгийн эрүүл
ахуйн хамгаалалтын бүсийг 50 метр, хязгаарлалтын бүсийг 200 метрээр төлөвлөж
байна.
Хүснэгт 8.8.1.1 Усны хамгаалалтын бүсүүд, талбайгаар
Төрөл
Хамгаалалтын бүсийн
төрөл
Хамгаалалтын
бүсийн өргөн /м/
Хамгаалалтын
бүсийн талбай /га/
Гол
Онцгой 100 1691.3
Энгийн 200 3400.4
Булаг
Онцгой 100 20.3
Энгийн 200 81.6
Нуур
Онцгой 100 1211.6
Энгийн 200 2607.1
Худаг
Эрүүл ахуйн хамгаалалтын 50 32.1
Эрүүл ахуйн хязгаарлалтын 200 514.8
Нийт 20712.2
“Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус
хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-30д усны эх, ундарга,
нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх
зорилгоор усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус
хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн зааг, бүсийн дэглэмийг тогтоох
бөгөөд уг тогтоосон бүсүүдэд зөвшөөрөх ба хориглох газар ашиглалтын
хэлбэрүүдийг доорх байдлаар дурдаж байна.
1) Онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөх газар ашиглалтын хэлбэр. Үүнд:
 Хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн байгууламж барьж
ашиглах.
 Гадаргын усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглах тохиолдолд гадаргын усыг
цэвэршүүлэх байгууламж барих.
 Зураг төсөл нь батлагдаж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн усны
барилга байгууламж /үерийн хамгаалалт, тохируулгын байгууламж, усан
цахилгаан станц гэх мэт/ барих.
 Ариутгах татуургын байгууламжаас бусад иргэний болон дэд бүтцийн
барилга байгууламж /гүүр, зам, усан зогсоол, цэвэр усны шугам сүлжээ,
цахилгаан дамжуулах шугам гэх мэт/ барих.
30 Усны тухай хууль “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн
эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”
233
 Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын
талбай байгуулах, мод бут сөөг тарих.
 Гол мөрний эх, ундарга буюу голын эх хэсэгт түүнээс усны хагалбарын хил
хүртэлх зайд болон голын уртын дагуу, булаг, шандын эхийн эргэн тойронд
болон эхээс доош урсах хэсгийн 2 талын эргээр, нуур, усан сангийн эргээр
мал бэлчээх.
 Хяналт-шинжилгээний цооног гаргах, хяналт-шинжилгээ явуулах.
2) Онцгой хамгаалалтын бүсэд хориглох газар ашиглалтын хэлбэр. Үүнд:
 Дээр дурдсанаас бусад бүх төрлийн газар ашиглалтын үйл ажиллагаа
явуулах, зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно.
3) Энгийн хамгаалалтын бүсэд хориглох газар ашиглалтын хэлбэр. Үүнд:
 Түгээмэл тархалттай ашигт малтмал хайх, олборлох.
 Мод бут огтлох.
 Хаягдал бохир усыг цэвэршүүлэх байгууламжгүй буюу ариутгах татуургад
холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах.
 Газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис
хадгалах, агуулах.
 Шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах.
 Хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах.
 Бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх.
 Мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах.
 Стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж
ашиглах.
4) Худаг уст цэгийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах
үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
 Газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, мод бут огтлох, элс
хайрга чулуу олборлох;
 Ашиглалтаас гарсан цооногийг техникийн болон бусад зорилгоор нөөцөд
байлгах;
 Цэвэрлээгүй хаягдал бохир ус болон хог хаягдал хаях, хаягдлын сан
байршуулах;
 Уст үеийн дээд талтай залгаа үеийн чулуулагт нөлөөлөх аливаа
ажиллагаа явуулах;
 Судалгаа шинжилгээ, унд ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног
өрөмдөх;
 Төвлөрсөн ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээтэй газар
унд ахуйн зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;
 Бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх;
 Газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис,
түүнийг агуулсан ашигт малтмал хадгалах, агуулах, халдварт өвчин
тарааж болзошгүй зүйлс байрлуулах;
 Шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах;
 Мал амьтны гаралтай түүхий эд боловсруулах, хадгалах;
234
 Орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж
барьж ашиглах;
 Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох;
5) Худаг уст цэгийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд онцгой хамгаалалтын
бүсийн дэглэмийг мөрдөхөөс гадна дараах үйл ажиллагааг хориглоно.
Үүнд:
 Гаднын хүн орох;
 Авто тээврийн болон зөөврийн бусад хэрэгсэл байрлуулах;
 Мал бэлчээх, мал аж ахуй болон туслах аж ахуй эрхлэх, ногоо тарих;
8.8.2 Зам, шугам сүлжээний газрын хамгаалалтын бүс
“Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд”-д зааснаар холбоо мэдээлэл
дамжуулах болон эрчим хүчний сүлжээнд зориулан олгосон хамгаалалтын зурвас
газрын өргөнийг 15 метрээр төлөвлөж байна.
Хүснэгт 8.8.2.1 Шугам сүлжээний газрын хамгаалалтын бүс
№
Төрөл
Хамгаалалтын
бүсийн төрөл
Хамгаалалтын
бүсийн өргөн
/м/
Хамгаалалтын
бүсийн талбай
/га/
1 Холбоо, мэдээлэл
дамжуулах
Хамгаалалтын бүс 15 43.4
2 Эрчим хүчний шугам Хамгаалалтын бүс 15 23.9
Нийт 67.3
Хүснэгт 8.8.2.2 Авто замын зурвас газрын хэмжээ
№ Авто замын төрөл Хамаарагдах зам Зурвас газрын
өргөн /м/
1 Улсын чанартай авто
зам
• Улс хооронд
• Нийслэлийг аймгийн төвүүдтэй
• Аймгийн төвүүдийг хооронд
• Хилийн боомтуудтай холбосон
100
2 Орон нутгийн
чанартай авто зам
• Аймгийн төвийг сумын төвтэй 60
3 Аж ахуйн дотоодын
гол зам
• Сумын төвийг багийн төвтэй
• Төмөр замын өртөө зөрлөгтэй
холбосон зам 20
4 Хээрийн гол зам
• Аж ахуйн төвийг үйлдвэрлэлийн
төвтэй холбосон / зуслан,
намаржаа, өвөлжөө/
5 Байнгын хээрийн зам • Хадлан, тариалангийн зам
Хүснэгт 8.8.2.3. Замын хамгаалалтын зурвас
Төрөл
Хамгаалалтын бүсийн
төрөл
Хамгаалалтын
бүсийн өргөн
Хамгаалалтын
бүсийн талбай
235
/м/ /га/
Улсын чанартай
авто зам
Зурвас газар 100 149.8
Орон нутгийн
чанартай авто
зам
Зурвас газар
60 356.1
Хээрийн гол зам 20 288.2
Нийт 794.1
Эрчим хүчний хамгаалалтын зурвас газарт дараах үйл ажиллагаа эрхэлж болно.
Үүнд:
 Хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто
замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам
сүлжээний ашиглалтын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
 Хамгаалалтын зурваст эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн
горим, ажиллагааг алдагдуулахаар үйл ажиллагаа явуулахыг хатуу
хориглоно.
 Дулааны шугамд тусгай зориулалтын автомашин, механизмаар ажил,
үйлчилгээ явуулах шаардлагын үүднээс түүний дээгүүр өнгөрөх цахилгаан
болон холбооны агаарын шугамыг 10 м-ээс доошгүй өндөрт татсан байна.
 Эрчим хүчний шугам сүлжээг шилжүүлэх, түүнд өөрчлөлт хийх зайлшгүй
шаардлага гарвал холбогдох зардлыг хүсэлт тавьсан байгууллага хариуцаж,
шугам сүлжээний ашиглалт хариуцсан байгууллагын зөвшөөрлөөр түүний
хяналтын дор гүйцэтгэнэ.
 Хамгаалалтын зурвас дотор газар дор байрласан инженерийн шугам
сүлжээг ашиглагч байгууллага нь уг шугамын байршлын зураглалыг эрчим
хүчний хангагч байгууллагад өгсөн байвал зохино.
 Хамгаалалтын зурваст газар шорооны ажил гүйцэтгэсний дараа
хамгаалалтын зурвасын талбайг хэвийн байдалд нь оруулан сэргээнэ.
236
Зураг 8.8.2.1 Хамгаалалтын бүсийн төлөвлөлтийн зураг
237
8.9 Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийн төлөвлөлт
Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг Газрын Харилцаа, Геодези,
Зураг Зүйн Газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21 өдрийн А/22 дугаар
тушаалаар батлагдсан “Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг
зориулалтаар нь бүртгэн, баталгаажуулах түр заавар”-ын дагуу бүртгэн газар, ус,
ой, бэлчээр, хадлан зэрэг байгалийн нөөцийг арвижуулан өсгөж, ашиглан
хамгаалах зорилгыг хангах үүднээс дараах байдлаар төлөвлөж байна.
Бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах талаар. Малчдын ашиглаж
ирсэн дөрвөн улирлын бэлчээр, ус, хужир мараа, нөөц нутгийн одоогийн эрхийг
бүртгэж, бэлчээр ашиглалтын гэрээгээр албажуулахаар төлөвлөв. Өлзийт сум нь
2019 оны байдлаар 582 малчин өрх байгаа бөгөөд өвөлжөө, хаваржаа нь 517 гэсэн
тооцоо байна. Газрын нэгдмэл сангийн мэдээгээр сумын дүнгээр 34.4 га талбайг
өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Үүнийг нэг өрхөд 0.07 га гэж
тооцвол нийт малчин өрхийн 491 буюу 95% гэрчилгээгээ авсан бөгөөд үлдсэн 26
буюу 5% нь өвөлжөө, хаваржааныхаа доорх газрын гэрчилгээгээ хараахан
баталгаажуулж амжаагүй байна.
Өвөлжөө, хаваржааны гэрчилгээ нь зөвхөн бууцны доорх газрыг хамардаг учраас
түүнийг тойрсон бэлчээрийг ашиглах эрх нь ялгаагүй албан бус зүй ёсны эрхэд
хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл сумын бэлчээр бүхэлдээ зүй ёсны эрхийн
хүрээнд зохицуулагдаж байна. Өлзийт сумын хувьд БАХ-ууд 2015 онд
байгуулагдсан боловч түүнээс хойш малын тоо тогтмол өсөж ирсэн байна. 2019
онд хийсэн судалгаагаар сумын хэмжээнд 9 бэлчээр ашиглалтын хэсэг /БАХ/
байгуулагдаж, үүнд нийт бэлчээрийн 100% хамрагдсан байна. БАХ-н түвшинд
бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах нь сайшаалтай зүйл боловч дундаж БАХ-н
гишүүн өрхийн тоо олон, хамрагдах бэлчээр нутаг том учир бэлчээрийн зохистой
ашиглалтыг тогтоож, бэлчээрийн даац хэтрэлт, талхагдлаас сэргийлэх механизм
болж хараахан чадахгүй байна. Суманд 2019 онд явуулсан судалгаагаар 582
малчин өрхөөс Та БАХ-н гишүүн өрх мөн үү? гэж асуухад 100% нь гишүүн биш,
гэж хариулсан нь БАХ бэлчээрийн зохистой ашиглалтыг төлөвшүүлэх механизм
болж чадахгүй байгааг харуулж байна. Үүний гол шалтгаан нь хэтэрхий том,
өрхийн тоо олон учраас гишүүд хоорондоо зөвшилцөж, нэгдсэн шийдвэр гаргах
боломжгүйд байна. Энэ нь ялангуяа малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэн
цөөлөх гэх мэтийн эмзэг асуудал тодорхой харагдаж, энэ талаар тавьсан зорилт
биелэгдэхгүй байна.
Иймд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ажлыг БАХ-н дотор жижиг бүлгийн
түвшинд зохион байгуулах нь илүү үр дүнтэй болохыг энэ талаарх сайн туршлага
харуулсан тул энэхүү төлөвлөлтөд бэлчээр ашиглалтын гэрээг малчдын бүлгийн
түвшинд байгуулан ажилласан. Бэлчээр ашиглалтын гэрээг нэвтрүүлсэн ажлыг
талаар 5.2.1-р бүлгээс харна уу.
Сумын хэмжээнд Байшир, Бодонт, Ямаат, Хөшөөт багийн малчдыг хамруулсан 29
малчдын бүлэг шинээр байгуулагдаж албан ёсоор бүлгээ баталгаажуулав. 29
238
бүлэгт 110 малчин өрх хамрагдсан нь сумын нийт малчин өрхийн 19% -ийг эзэлж
байна. Цаашид бүлэг зохион байгуулалтад ороогүй 472 өрх буюу 81% -ийг 3 үе
шаттайгаар хамруулахаар төлөвлөв. Бэлчээр ашиглалтын төлөвлөлтийн талаар
8.1.1-р бүлгээс харна уу.
Ан амьтан хамгаалах, ашиглах талаар. Өлзийт сумын нутагт ховор болон
ховордож байгаа ан амьтад байгаа тул тэдгээрийг хамгаалж, өсгөх, нутагшуулах
нь энэхүү төлөвлөлтийн үндсэн зорилго юм. Иймд дээр 5.8.2-д дурдсан ан
амьтдын байршил давхацсан бүс нутаг /Зураг 5.8.2.1-г харах/-т байгуулагдах
малчдын бүлэг, ойн нөхөрлөлүүдэд бэлчээр ашиглах гэрээ, ойн нөөцийг эзэмших
гэрээн дээр нэмж гэрээт бэлчээр, ойн нутаг дэвсгэрт байгаа зэрлэг амьтныг
хамгаалах гэрээг давхар байгуулахыг зөвлөж байна.
Ан амьтан, ховор ургамал хамгаалах төлөвлөлт
Сумын малчин өрх бүрээр орж судалгаа авахад тарвага өсгөж үржүүлэх,
хамгаалах, өмнө тарвагатай байсан газарт шинээр тарвага нутагшуулах саналууд
гарсан байна. Тухайлбал 582 малчин өрхөөс асуулга авахад 305 өрх буюу 52% нь
тарвага хамгаалах, өсгөх тухай санал гаргасан байна. Иргэдийн саналыг үндэслэн
тухайн газруудыг цаашдаа хамгаалахаар төлөвлөлтөд суулгаж өгөв. Үүнд:
 Тарвага өсгөж үржүүлэх, нутагшуулах
 Загас үржүүлэх, хамгаалах
Зүй ёсны эрхийг бүртгэн албажуулж, төлөвлөх, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон
нутгийн захиргааны оролцоо, дэмжлэг нэн ялангуяа Газрын даамал, Байгаль
орчны хяналтын улсын байцаагч, ХАА-н тасгийн мэргэжилтнүүд, байгаль
хамгаалагч, багийн Засаг дарга нарын идэвх, санаачилга, гүйцэтгэх үүрэг онц
чухал юм.
239
Зураг 8.9.1 Зүй ёсны эрхийн төлөвлөлт
240
8.10 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ
Бэлчээр нь биологийн төрөл зүйлийн гол цөмийг бүрдүүлдэг бөгөөд уул уурхай,
дэд бүтцийн зэрэг хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанаас улбаалсан
байнгын сөрөг нөлөөлөлд өртөж байдаг.
Өлзийт сумын хувьд үйл ажиллагаа явуулж байгаа уурхай одоогоор байхгүй ч
Өлзийт-Хайрхан сум чиглэлийн замын далангийн ажил гүйцэтгэхдээ олон газрыг
ухаж, нийт 40 га бэлчээрийн талбай эвдэрсэн байна (Зураг 5.2.8.1-г харна уу).
Сумын зүгээс уг газруудыг цаашдаа нөхөн сэргээх шаардлагатай гэж үзэж байгаа
тул эдгээр газарт дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөв.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д “биологийн
олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах” гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн
унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр
газарт нөхөн хамгаалах арга хэмжээг ойлгоно гэж заажээ.
Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах дараах үндсэн 3 төрөл байна.
Үүнд:
1. Нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг яг ижил зүйлээр нь
орлуулах буюу нөхөн сэргээх
2. Нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг өөр зүйлээр орлуулах буюу
нөхөн сэргээх
3. Төлбөрөөр буюу санхүүгийн дүйцүүлэн хамгаалах
Өлзийт сумын эврэлд орсон газар нь зам тавихтай холбогдон гарсан бөгөөд энэ
ажлыг гүйцэтгэсэн байгууллагад нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг
дээр дурдсан 1 ба 2-р аргаар нөхөн сэргээх мэргэжлийн чадавх дутагдалтайг
харгалзан санхүүгийн дүйцүүлэн хамгаалах аргыг санал болгож байна. Бэлчээрт
учирсан хохирлыг нөхөх санхүүгийн дүйцүүлэн хамгаалах зардлыг шууд ба шууд
бус гэж 2 хуваана.
Шууд зардлыг тооцох. Өлзийт сумын хэмжээнд нэг малчин өрх дунджаар 186.5 га
бэлчээр ашиглаж, түүнээс жилдээ 19053 мянган төгрөгтэй тэнцэхүйц МАА-н
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь 1 га газарт 102.2 мянган төгрөг болж байна. 40
га газар бэлчээр эвдэрнэ гэдэг нь энэхүү бэлчээрт МАА-н үйлдвэрлэл эрхлэн жил
бүр 4088 мянган төгрөг /102:2*40/-ийн орлого олох боломжийг байхгүй болгосон
хэрэг юм. Санхүүгийн дүйцүүлэн хамгаалах нийт зардлыг энэхүү жилийн орлогын
алдагдсан боломжийг тухайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээж эргээд бэлчээрийн
зориулалтаар ашиглах боломжтой болох хүртэл шаардагдах жилээр үржүүлж
гаргадаг. Тухайлбал, үүнд 5 жил шаардагдана гэж үзвэл энэ нь 20.4 сая төгрөг
болох юм. Харин энэхүү хугацаа тодорхойгүй, аль эсвэл тухайн газрыг дахин хэзээ
ч нөхөн сэргээхгүй гэж үзвэл жилийн орлогын алдагдлыг капиталчлах аргаар буюу
банкны хүүд хувааж тооцдог. Тухайлбал, өнөөгийн арилжааны банкны
хадгаламжийн жилийн хүү 14% гэж үзвэл, 4088 мянган төгрөг нь 29.2 сая төгрөг
болно /4088:14%/. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний нөхөн олговрыг тухайн газрыг
эвдрэлд оруулсан хохироогчоос гаргуулж аваад түүнийгээ банканд хадгалуулсан
241
тохиолдолд хүүгийн орлого нь учирсан хохирол болох 4088 мянган төгрөгийг жил
бүр нөхөөд явна гэсэн үг юм.
Шууд бус зардлыг тооцох. Тухайн эвдэрсэн газраас идээшилдэг байсан мал,
зэрлэг амьтан дайжин өөр газар идээшилснээс сумын бэлчээрийн ачаалал
нэмэгдэж, сөрөг нөлөөлөл үүсдэг. Үүнийг тооцохдоо эхний ээлжид бэлчээр
эвэрснээс бэлчээрийн нөөцөд учирсан нийт алдагдлыг гаргана. Эвэрсэн нийт 40 га
бэлчээрийн дундаж ургац нь 2.5 цн байгаа тул бэлчээрийн тэжээлийн нийт
алдагдсан нөөц нь 100 цн болж байна /40 х 2.5/. Өлзийт сумын бэлчээрийн
тэжээлийн нийт нөөц 343649 цн юм. Алдагдсан бэлчээрийн тэжээлийн нөөцийн
сумын нийт нөөцөд эзлэх хувь нь 0.02% болж байна. Өлзийт сумын МАА-н
бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2019 оны байдлаар 15985.3 сая төгрөг
болж байна. Шууд бус сөрөг нөлөөллийн хэмжээ нь алдагдсан бэлчээрийн нөөцтэй
дүйх тул сумын МАА-н нийт бүтэгдэхүүнд энэхүү алдагдлын эзлэх хувиар тооцож
3.2сая төгрөг болж байна.
Ийнхүү эвдэрсэн 40 га бэлчээрийн санхүүгийн дүйцүүлэн хамгаалах нийт зардлын
хэмжээ нь 32.4 сая төгрөг болж байна. Үүнийг тухайн бэлчээрийг эвдрэлд
учруулсан буруутай этгээдээс гаргуулан авч, орлогыг хохирсон малчид, хэрвээ
үүнийг тогтоох боломжгүй бол сум авч, бэлчээрийг хамгаалж, сайжруулах арга
хэмжээнд зарцуулах нь зүйтэй юм.
242
Зураг 8.10.1 Дүйцүүлэн хамгаалах газрын төлөвлөлт
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02
Ulziit 02

Mais conteúdo relacionado

Mais procurados

уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтZaya Shirentogtokh
 
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онErdenebolor Baast
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценозdavaa627
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудtuugiituugii
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүйbatsuuri
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙsaikhanaa.o
 
Guide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongoliaGuide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongoliaurgtug
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxГазарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxEnkh Tseba
 
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтхүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтZorigo Zorigo
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ N G
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрOyundari Nyamsuren
 
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголтOyuntuya Ochirbat
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7E-Gazarchin Online University
 
Herchmen zuraglal
Herchmen zuraglalHerchmen zuraglal
Herchmen zuraglalbileg84
 

Mais procurados (20)

уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлт
 
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
Lects6
Lects6Lects6
Lects6
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
 
Guide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongoliaGuide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongolia
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
Экологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалалЭкологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалал
 
Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
Resourse-байгалийн нөөц баялаг
Resourse-байгалийн нөөц баялагResourse-байгалийн нөөц баялаг
Resourse-байгалийн нөөц баялаг
 
1 new
1 new1 new
1 new
 
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxГазарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
 
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтхүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
 
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
 
Herchmen zuraglal
Herchmen zuraglalHerchmen zuraglal
Herchmen zuraglal
 

Mais de hi_bmb

05-1719 Авлига үнэлгээ.pdf
05-1719 Авлига үнэлгээ.pdf05-1719 Авлига үнэлгээ.pdf
05-1719 Авлига үнэлгээ.pdfhi_bmb
 
А-13 Сургалтын төлөвлөгөө.pdf
А-13 Сургалтын төлөвлөгөө.pdfА-13 Сургалтын төлөвлөгөө.pdf
А-13 Сургалтын төлөвлөгөө.pdfhi_bmb
 
Zahialagch medee.pdf
Zahialagch medee.pdfZahialagch medee.pdf
Zahialagch medee.pdfhi_bmb
 
Aktuud 2008-2023 01.pdf
Aktuud 2008-2023 01.pdfAktuud 2008-2023 01.pdf
Aktuud 2008-2023 01.pdfhi_bmb
 
ГТ журам.pdf
ГТ журам.pdfГТ журам.pdf
ГТ журам.pdfhi_bmb
 
2023 ГЗБГЗЗГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
2023 ГЗБГЗЗГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf2023 ГЗБГЗЗГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
2023 ГЗБГЗЗГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdfhi_bmb
 
2023 аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
2023 аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf2023 аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
2023 аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdfhi_bmb
 
ГХБХБГ Стратеги төлөвлөгөө 2022-2025.pdf
ГХБХБГ Стратеги төлөвлөгөө 2022-2025.pdfГХБХБГ Стратеги төлөвлөгөө 2022-2025.pdf
ГХБХБГ Стратеги төлөвлөгөө 2022-2025.pdfhi_bmb
 
2023 ГЗБТ.pdf
2023 ГЗБТ.pdf2023 ГЗБТ.pdf
2023 ГЗБТ.pdfhi_bmb
 
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...hi_bmb
 
2. Монгол бичиг.pdf
2. Монгол бичиг.pdf2. Монгол бичиг.pdf
2. Монгол бичиг.pdfhi_bmb
 
AB Todorhoiloltuud.pdf
AB Todorhoiloltuud.pdfAB Todorhoiloltuud.pdf
AB Todorhoiloltuud.pdfhi_bmb
 
ГХБХБГ 2022 IV tailan.pdf
ГХБХБГ 2022 IV tailan.pdfГХБХБГ 2022 IV tailan.pdf
ГХБХБГ 2022 IV tailan.pdfhi_bmb
 
2023 оны батлагдсан төлөвлөгөө А-07.pdf
2023 оны  батлагдсан төлөвлөгөө А-07.pdf2023 оны  батлагдсан төлөвлөгөө А-07.pdf
2023 оны батлагдсан төлөвлөгөө А-07.pdfhi_bmb
 
Surgaltiin medeelel.pdf
Surgaltiin medeelel.pdfSurgaltiin medeelel.pdf
Surgaltiin medeelel.pdfhi_bmb
 
Tolowlogoo.pdf
Tolowlogoo.pdfTolowlogoo.pdf
Tolowlogoo.pdfhi_bmb
 
Ashig sonirholiin zorchilgvi.pdf
Ashig sonirholiin zorchilgvi.pdfAshig sonirholiin zorchilgvi.pdf
Ashig sonirholiin zorchilgvi.pdfhi_bmb
 
ГХБХБГ-илтгэл.pptx
ГХБХБГ-илтгэл.pptxГХБХБГ-илтгэл.pptx
ГХБХБГ-илтгэл.pptxhi_bmb
 
2022 оны ГЗБТөлөвлөгөө
2022 оны ГЗБТөлөвлөгөө2022 оны ГЗБТөлөвлөгөө
2022 оны ГЗБТөлөвлөгөөhi_bmb
 
2021 gzb tolwlogoo
2021 gzb tolwlogoo2021 gzb tolwlogoo
2021 gzb tolwlogoohi_bmb
 

Mais de hi_bmb (20)

05-1719 Авлига үнэлгээ.pdf
05-1719 Авлига үнэлгээ.pdf05-1719 Авлига үнэлгээ.pdf
05-1719 Авлига үнэлгээ.pdf
 
А-13 Сургалтын төлөвлөгөө.pdf
А-13 Сургалтын төлөвлөгөө.pdfА-13 Сургалтын төлөвлөгөө.pdf
А-13 Сургалтын төлөвлөгөө.pdf
 
Zahialagch medee.pdf
Zahialagch medee.pdfZahialagch medee.pdf
Zahialagch medee.pdf
 
Aktuud 2008-2023 01.pdf
Aktuud 2008-2023 01.pdfAktuud 2008-2023 01.pdf
Aktuud 2008-2023 01.pdf
 
ГТ журам.pdf
ГТ журам.pdfГТ журам.pdf
ГТ журам.pdf
 
2023 ГЗБГЗЗГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
2023 ГЗБГЗЗГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf2023 ГЗБГЗЗГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
2023 ГЗБГЗЗГ-тай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
 
2023 аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
2023 аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf2023 аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
2023 аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө.pdf
 
ГХБХБГ Стратеги төлөвлөгөө 2022-2025.pdf
ГХБХБГ Стратеги төлөвлөгөө 2022-2025.pdfГХБХБГ Стратеги төлөвлөгөө 2022-2025.pdf
ГХБХБГ Стратеги төлөвлөгөө 2022-2025.pdf
 
2023 ГЗБТ.pdf
2023 ГЗБТ.pdf2023 ГЗБТ.pdf
2023 ГЗБТ.pdf
 
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
 
2. Монгол бичиг.pdf
2. Монгол бичиг.pdf2. Монгол бичиг.pdf
2. Монгол бичиг.pdf
 
AB Todorhoiloltuud.pdf
AB Todorhoiloltuud.pdfAB Todorhoiloltuud.pdf
AB Todorhoiloltuud.pdf
 
ГХБХБГ 2022 IV tailan.pdf
ГХБХБГ 2022 IV tailan.pdfГХБХБГ 2022 IV tailan.pdf
ГХБХБГ 2022 IV tailan.pdf
 
2023 оны батлагдсан төлөвлөгөө А-07.pdf
2023 оны  батлагдсан төлөвлөгөө А-07.pdf2023 оны  батлагдсан төлөвлөгөө А-07.pdf
2023 оны батлагдсан төлөвлөгөө А-07.pdf
 
Surgaltiin medeelel.pdf
Surgaltiin medeelel.pdfSurgaltiin medeelel.pdf
Surgaltiin medeelel.pdf
 
Tolowlogoo.pdf
Tolowlogoo.pdfTolowlogoo.pdf
Tolowlogoo.pdf
 
Ashig sonirholiin zorchilgvi.pdf
Ashig sonirholiin zorchilgvi.pdfAshig sonirholiin zorchilgvi.pdf
Ashig sonirholiin zorchilgvi.pdf
 
ГХБХБГ-илтгэл.pptx
ГХБХБГ-илтгэл.pptxГХБХБГ-илтгэл.pptx
ГХБХБГ-илтгэл.pptx
 
2022 оны ГЗБТөлөвлөгөө
2022 оны ГЗБТөлөвлөгөө2022 оны ГЗБТөлөвлөгөө
2022 оны ГЗБТөлөвлөгөө
 
2021 gzb tolwlogoo
2021 gzb tolwlogoo2021 gzb tolwlogoo
2021 gzb tolwlogoo
 

Ulziit 02

  • 1. 197 2015-2019 оны дунджаар 3545 тн байгалийн хадлан бэлтгэсэн бөгөөд га-аас 5.3 ц ургац авчээ. 2027 онд шаардагдах 131842 тонн хадланг өөрийн талбайгаас хадаж бэлтгэнэ гэвэл 23971га талбайтай байх тооцоо гарлаа. Сумын хэмжээнд хадлан хадахад боломжтой хөрс, ургамлын нөмрөг бүхий газрууд, бэлчээрийн ургац, гадаргын налуужилт зэрэг хүчин зүйлсийг тохиромжтой байдлын үнэлгээгээр тодорхойлогдсоны үндсэн дээр 741 га талбайд хадлан хадах боломжтой байна. Энэхүү талбайд бэлтгэх хадлан нь 4075.5 тонн болно. Харин жил бүр ургац сайтай бэлчээр, ойн цоорхой зэргээс малчд хадлан бэлтгэдэг практик байгаа бөгөөд энэ нь цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Гагцхүү тухайн жилийн хур тунадас, цаг агаарын бусад нөхцөл, бэлчээрийн ачаалал зэргээс хамааран ихээхэн хэлбэлздэг энэхүү үзүүлэлтийг нарийн төлөвлөх боломжгүй юм. Хүснэгт 8.1.5.2 Хадлангийн газрын төлөвлөгөө, байршил Багийн нэр Газрын нэр Талбай /га/ Эзлэх хувь Байшир Хүрэн шанд 483.5 65.2 Байшир Рашаант 64.0 8.6 Бодонт Хойд зуух 48.2 6.5 Бодонт Урд зуух 45.5 6.1 Ямаат Зодохын хөндий 99.8 13.5 Нийт 741.0 100.0 Эх сурвалж: БСТ-н тооцоо Иймд хадлан, тэжээл бэлтгэлийг цаашид нэмэгдүүлэхдээ атаршсан талбайд тэжээлийн ургамал тариалах, хадлангийн талбайг хашиж хамгаалах, усалж бордох замаар ургацыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, хадах боломжтой бэлчээр газрыг хадах, үлдэгдлийг худалдан авах зэргээр тэжээл хангамжийг шийдвэрлэх боломжтой юм. 8.1.6 Тариалангийн газрын төлөвлөлт Тариалангийн тухай хууль, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр, ”Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр, Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026 дунд хугацааны бодлогын баримт бичиг, Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026 дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Хүнсний ногоо”, ”Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөө /2018-2022/, “Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөр/2019-2023/, Сумын төрийн албан хаагчид, иргэд, малчдын гаргасан санал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын боловсруулсан хөдөөгийн хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх “RuralInvest” программ, “Технологи нэвтрүүлэх гарын авлага” МАА, газар тариалан хосолсон загвар аж ахуйн
  • 2. 198 чиглэлээр гарсан бусад зөвлөмж зэргийг ашиглан энэхүү төлөвлөгөөг боловсруулав. Өлзийт сум нь одоогоор 2036 га талбайд тариалалт эрхэлж, 2770 га газар атаршсан талбайг огт ашиглаагүй байна. Цаашид атаршсан газрыг иргэдэд эзэмшүүлж, ногоон тэжээл, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг төрөл бүрийн тариалалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Иймээс ирэх 7 жилийн хугацаанд атаршсан газраа эргэж бүрэн ашиглахаар төлөвлөж байна. Төлөвлөлтийг 2020- 2023, 2024-2025, 2026-2027 он гэсэн 3 үе шаттайгаар хийв Хүснэгт 8.1.6.1 Атаржсан газрыг ашиглах төлөвлөгөө № Багийн нэр Төлөвлөлт он Талбай /га/ Эзлэх хувь Ашиглах зориулалт 1 Байшир 2020-2023 266.3 47.5 2 Байшир 2023-2025 632.3 3 Байшир 2025-2027 416.2 Нийт 1314.8 4 Бодонт 2020-2023 374.4 47.3 5 Бодонт 2023-2025 233.8 6 Бодонт 2025-2027 701.6 Нийт 1309.8 7 Хөшөөт 2020-2023 68.6 5.3 8 Хөшөөт 2023-2025 65.3 9 Хөшөөт 2025-2027 11.5 Нийт 145.4 Дүн 2770.0 100.0
  • 3. 199 Зураг 8.1.6.1. Тариалангийн газрын төлөвлөлт Газар тариалангийн газрын төлөвлөгөөний гол зорилго нь сумын хүн амын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон малын тэжээлийн хэрэгцээг аль болох сумын дотоодын үйлдвэрлэлээр хангахад оршино. Энэ үүднээс эхний ээлжид газар тариалангийн бүтээгдэхүүний хэрэгцээг тооцов. Ингэхдээ хүн амын хүнсний зохистой хэрэглээг тогтоосон Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэс болгов. Үүнд 1 жишсэн хүн /1 хүнийг 0.9 итгэлцүүрээр үржүүлж гаргана/ жилдээ төмс 43.8 кг, хүнсний ногоо 94.9 кг, жимс, жимсгэнэ 73 кг хэрэглэхээр тооцсон болно.
  • 4. 200 Хүснэгт 8.1.6.2 Сумын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ногоон тэжээлийн хэрэгцээ Он 2019 2027 Жишсэн хүний тоо 3063 3398 Төмсний нийт хэрэгцээ, тн 134.1 148.8 Хүнсний ногооны нийт хэрэгцээ, тн 290.65 322.47 Жимс, жимсгэнийн нийт хэрэгцээ, тн 223.58 248.05 Малын тоо, хонин толгой 2399 1857 Ногоон тэжээлийн нийт хэрэгцээ, тн 1583.6 1225.7 Эх сурвалж: Хүн амын хүнсний зохистой хэрэглээг тогтоосон Монгол улсын эрүүл мэндийн сайдын тушаал, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, БСТ-н тооцоо Тус сумын газар тариалангийн төлөвлөлтийн хүрээнд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэт бут, сөөг, ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2027 онд байх сумын нийт үхрийн 1%, адууны 1% нь үүлдэр сайжирсан мал байна гэсэн үндэслэл дээр тулгуурлан ногоон тэжээл тариалалтыг тооцов. Хэрэгжүүлэх хугацааг сумын ИТХ, ЗДТГ тухайн үед нь иргэд, ААН-тэй хамтран зохицуулах боломжтой юм. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг таримлын төрөл бүрд тусгаж оруулав. Хүснэгт 8.1.6.3 Төмс тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө, сумын дүнгээр Он 2019 Хэрэгжүүлэх үе шат 2023 2025 2027 Жишсэн хүний тоо 3063 3264 3330 3398 Хүн амын төмсний нийт хэрэгцээ, тн 134.1 143 145.9 148.8 Хэрэгцээг хангах хувь 5.2 10.0 20.0 30.0 Хэрэгцээг хангах төмсний хэмжээ, тн 7 14.3 29.2 44.6 1 га-ын төмсний ургац, цн 80 85 90 95 Төмс тариалахад одоо олгосон талбай, га 10.3 Төмс тарихад шаардагдах талбай, га 0.88 1.68 3.24 4.70 Шаардагдах хөрөнгө оруулалт, мянган төгрөг /1 га-д 8880/ 7770 14935.4 28781.8 41735.7 Эх сурвалж: БСТ-н тооцоо Сумын хүн амын төмсний хэрэгцээний 10, 20, 30 хувийг хангахад нэг га-аас 85-95 цн ургац хураана гэж үзвэл 1.68-4.7 га талбай шаардлагатай байна. 2019 оны байдлаар сумын хэмжээнд 0.88 га талбайд төмс тарьсан байна. Цаашид иргэн, ААН –д төмс тариулахаар олгосон талбай 10.3 га талбайг бүрэн ашиглах үед сумын хүн амын төмсний хэрэгцээний 20, 30 хувийг хангаад зогсохгүй илүү үйлдвэрлэх боломж байна. Одоо ашиглаагүй байгаа газар тариалангийн зориулалттай 2800 га талбайгаас ашиглаж төмс үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой.
  • 5. 201 Хүснэгт 8.1.6.4 Хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө Он 2019 Хэрэгжүүлэх үе шат 2023 2025 2027 Жишсэн хүний тоо 3062.7 3264 3330 3398 Хүн амын хүнсний ногооны нийт хэрэгцээ, тн 290.6 309.75 316.02 322.5 Хүн амын хүнсний ногооны хэрэгцээг хангах хувь 1.7 10.0 20.0 30.0 Хэрэгцээг хангах хүнсний ногооны хэмжээ, тн 5 31.0 63.2 96.7 1 га-аас хураах хүнсний ногооны ургац, цн 70 75 80 85 Хүнсний ногоо тариалахад олгосон талбай, га Шаардагдах талбай, га 0.71 4.13 7.90 11.38 Шаардагдах хөрөнгө оруулалт, мянган төгрөг, /1 га-д 8170/ 5835.7 33742.4 64546.47 92985.23 Эх сурвалж: БСТ-н тооцоо Сумын хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 10, 20, 30 хувийг хангахад нэг га- аас 70-85 цн ургац хураана гэж үзвэл 4.13-11.38 га талбай шаардлагатай байна. 2019 оны байдлаар сумын хэмжээнд 0.71 талбайд хүнсний ногоо тарьсан байна. Газрын нэгдмэл сангийн тайланд орсон хүнсний ногоо тариулахаар одоогоор ашиглаагүй байгаа 2800 га талбайгаас ашиглах замаар сумын нийт хүн амын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй зарим талбайг өөр зориулалтаар ашиглах боломж байна. Хамгийн гол нь га-ийн ургацыг байнга нэмэгдүүлэх хэрэгтэй, ингэснээр сумын дотоодын хэрэгцээг хангаж чадна. Хүснэгт 8.1.6.5 Жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө Он 2019 Хэрэгжүүлэх үе шат 2023 2025 2027 Жишсэн хүний тоо 3062.7 3264 3330 3398 Жимс, жимсгэнийн нийт хэрэгцээ, тн 223.58 238.27 243.09 248.05 Хэрэгцээг хангах хувь 1.3 10.0 20.0 30.0 Хэрэгцээг хангах жимс, жимсгэнийн хэмжээ, тн 3 23.8 48.6 74.4 1 га-с хураах жимс, жимсгэнийн ургац, цн 30 35 40 50 Шаардагдах талбай, га 1.00 6.81 12.15 16.54 Шаардагдах хөрөнгө оруулалт, мянган төгрөг, /1 га-д 14842/ 14842 101040.94 180397.09 245441.16
  • 6. 202 Эх сурвалж: БСТ-н тооцоо Сумын хүн амын жимс, жимсгэнийн хэрэгцээний 10, 20, 30 хувийг хангахад нэг га- аас 30-50 цн ургац хураана гэж үзвэл 6.81-16.54 га талбай шаардлагатай байна. 2019 оны байдлаар сумын хэмжээнд 1.0 га талбайд жимс, жимсгэнэт мод, бут тарьсан байна. Жимс, жимсгэнэ бүхий мод, бут тарихад дутаж байгаа талбайг одоогоор ашиглахгүй байгаа 2800 га талбайгаас гарган ашиглах боломж бий. Хүснэгт 8.1.6.6 Ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө Он 2019 Хэрэгжүүлэх үе шат 2023 2025 2027 Малын тоо, хонин толгойгоор 379 360 325 293 Ногоон тэжээлийн нийт хэрэгцээ, тн 249.88 237.38 214.24 193.40 Ногоон тэжээлийн хэрэгцээ хангалт, хувь 50.0% 10.0% 15.0% 20.0% Хэрэгцээг хангахад шаардагдах ногоон тэжээл, тн 125.0 23.74 32.1 38.7 Га-аас хураах ногоон тэжээлийн ургац, цн 20 20 20 20 Ногоон тэжээл тарихад шаардагдах талбай, га 62.50 11.87 16.07 19.34 Ногоон тэжээлийн зориулалтаар олгосон талбай, га 2000.2 Шаардагдах хөрөнгө оруулалт, мянган төгрөг, /1 га-д 6800/ 425000 80716 109276 131512 Эх сурвалж: БСТ-н тооцоо Одоогоор ашиглахгүй байгаа 1859 га атаршсан газраас хур тунадас ахиу унадаг, янз бүрийн аргаар усалгаа хийх боломж, хөрсний бүтэц, тариалалт, ургац хураалт явуулах технологид тохиромжтой байдал зэргийг харгалзан ногоон тэжээл тариалах талбайг сонгох замаар төлөвлөсөн хангамжийг бий болгох боломжтой гэж үзлээ. Сумаас авсан мэдээллээр 2019 он гэхэд тус суманд төмс, хүнсний ногооны зоорь байхгүй. Иймээс 2027 он гэхэд жилдээ 50 тн буюу төмс, хүнсний ногооны нийт ургацын 35.4 хувийг хадгалах хүчин чадал бүхий зоорьтой болохоор төлөвлөгөөнд тусгав. Хүснэгт 8.1.6.7 Төмс, хүнсний ногооны зоорь барих төлөвлөгөө Он 2019 Хэрэгжүүлэх үе шат I II III Хураах төмсний хэмжээ, тн 7 14.3 29.2 44.6 Хураах хүнсний ногооны хэмжээ, тн 5 31.0 63.2 96.7 Төмс, хүнсний ногооны зоорь барих, багтаамж тн 0 10 30 50 Шаардагдах хөрөнгө оруулалт, 12000 мян.төг/10 тн 0 12000 36000 60000
  • 7. 203 Эх сурвалж: БСТ-н тооцоо Гэхдээ төлөвлөгөөний хэрэгжилтийн үе шат бүрд хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар дурдсан хэмжээнд хүрэхээр тооцсон бөгөөд зоорио төвлөрсөн байдлаар ашиглах уу, эсвэл өрх айл, аж ахуйн нэгжийг түшиглэсэн бага хүчин чадлын олон зоорьтой байх уу гэдгийг төлөвлөгөөний эхнээс нарийн тооцох, шийдвэрлэх нь зүйтэй юм. 8.1.7 Хамгаалах, нөхөн сэргээх газрын төлөвлөлт 8.1.7.1 Бэлчээрийн доройтолд орсон газрыг сэргээх, хамгаалах Өлзийт сумын нийт нутгийн 46% буюу 79934 га талбайд хортон мэрэгч ихээхэн тархаж, өсөж үржсэнээр бэлчээрийн ургамлын гарцыг муутгаж, мал идэх өвсгүй болгож бэлчээрт сөргөөр нөлөөлж байгаа учраас нутгийн малчид отроор нүүдэллэн өвлийн хахир хатууг даван туулж байна. Иймээс цаашдаа бэлчээрийг сэргээх үүднээс хэд хэдэн арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Үүнд: I. Бэлчээрт хор хөнөөл учруулж байгаа үлийн цагаан оготныг байгаль орчинд халгүй аргаар устгах II. Бэлчээрийн даац, ачааллыг бууруулах зорилгоор малыг эдийн засгийн эргэлтэд оруулан, чанаржуулан, ашиг шим өндөртэй, бэлчээрт тохирсон тооны малтай болох Үлийн оготно тэмцэх арга хэмжээ. Энэ амьтан нь чийг тунадас багатай, дулаан, ургамлан нөмрөгөөр тачир сийрэг, зөөлөн хөрстэй, өндөрлөг биш нутагт илүү сайн амьдардаг байна. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын болон хүн, малын нөлөөгөөр ургамал нь хэт их ачаалалтай ашиглагдаж талхлагдсан төв суурин газар, айлын өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн уст цэгийн орчим үлийн цагаан оготно амьдрах таатай орчин болдог байна. Тэмцэх аргууд Иймээс улс орнууд түүний хөнөөлөөс сэргийлэх, арилгах арга хэмжээнд ашиглах байгаль орчинд халгүй арга технологийг боловсруулсаар байна. Өнөөгийн байдлаар бэлчээрийн болон аж ахуйн талбайд тархсан үлийн цагаан оготнотой тэмцэхэд 1) Энгийн механик арга /амьдрах тохиромжтой орчныг нь алдагдуулах/ 2) Химийн арга 3) Биологийн арга 4) Микробиологийн аргуудыг ашиглаж байна. 5) Бэлчээрийн менежментийн арга Энгийн механик арга (Амьдрах тохиромжтой орчныг нь алдагдуулах) Энгийн механик аргууд нь үлийн цагаан оготнын амьдрах тохиромжтой орчныг нь алдагдуулах, идэш тэжээлийн нөөцийг нь устгахад тулгуурласан дараах аргууд багтана. Үүнд:  Ус цутгах
  • 8. 204  Утах  Цооноглох  Хөеө ноохойг нь авах  Бүх төрлийн урхи, занга тавих Эдгээр аргууд нь гарын доорх энгийн материалуудыг ашиглах боломжтой, хэрэглэх зарчим нь илүү хялбар байдаг тул тухайн орон нутагт байнга оршин сууж бэлчээрийн ашиг шимийг нь хүртдэг иргэд, малчид цаг улирлын байдалд тохируулан жилийн турш хэрэглэж болдог давуу талтай төдийгүй байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ эдгээр аргууд нь голдуу бага хэмжээний талбайд тархсан тохиолдолд түлхүү хэрэглэгдэх бөгөөд их хэмжээний тархалттай бэлчээрт бусад аргуудтай хослуулан иргэд, малчдын оролцоонд тулгуурлан хэрэглэх нь ажлын үр ашгийг нэмэгдүүлдэг байна (Scott. E et al.,1994). Химийн арга Өнөө үед хүчтэй химийн бодис /цайрын фосфид гэх мэт/ болон амьтны цус бүлэгнүүлэх бодисууд /Chlorophacinone, Diphacinone/ ерөнхий хэрэглээний ба мэргэжилтний хяналтын доорх хэрэглээний гэсэн 2 бүлэгт хуваагдан хэрэглэгдэж байна. Эдгээр нь үрлэн болон шингэн хэлбэрээр худалдаалагддаг. Химийн арга хэрэглэж буй тохиолдолд бодисыг 21-28 хоногийн зайтайгаар 2 удаагийн давталттай хийх шаардлагатай болно. Учир нь эдгээр бодисын үйлчилгээ илэртэл 18-20 хоногийн хугацаа шаардана. Гэвч химийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэхэд 6 түүнтэй зэрэгцэн амьдардаг бусад амьтан, ургамлын хэвийн амьдрал, амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан тул хэрэглэхээс татгалзаад байна. Биологийн арга Үлийн цагаан оготнотой тэмцэх биологийн арга нь тэдгээрээр хооллодог бусад төрлийн амьтдыг ашиглан авлахад суурилдаг. Өөрөөр хэлбэл үлийн цагаан оготноор хооллодог махчин амьтад /үнэг, хярс, үен гэх мэт/, махан идэштэн шувуудыг /талын сар, шонхор, харцага гэх мэт/ оготнын тархалт ихтэй нутгуудад нутагшуулах, хамгаалах, амьдрах орчныг нь бүрдүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг биологийн арга бол оготнын тархалт ихтэй нутагт “Т” хэлбэрийн шувууны суудлыг мод, чулуу, төмөр зэргийг ашиглан мал амьтан мөргөж шүргэхэд унахааргүйгээр бэлчээрт 1-1.5 метрийн өндөрт бат бөх босгох юм. Микробиологийн арга Үлийн цагаан оготнын тоо олширч их хэмжээний талбайг хамран хөнөөл учруулж байгаа тохиолдолд тэдний тоог бууруулах хамгийн хурдан, илүү үр дүнтэй арга бол микробиологийн арга юм. Микробиологийн арга гэдэг нь үлийн цагаан оготнод өвчин үүсгэгч бактериар баяжуулсан тэжээлийг өгөөш болгон тархалт ихтэй бэлчээрт тавьж өгөхийг хэлнэ. Өвчин үүсгэгч бактери нь зөвхөн үлийн цагаан оготнод нөлөө үзүүлэхээр тооцсон байдаг тул бусад мал, амьтанд сөрөг нөлөө
  • 9. 205 үзүүлдэггүй байна. Микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг нэлээд улс орон хэрэглэж байгаа бөгөөд өвчин үүсгэгч бодисын үйлчлэл нь аажим байдаг төдийгүй халдварладаг тул тэмцэх ажлын үр ашгийг нэмэгдүүлдэг давуу талтай. Бэлчээрийн менежментийн арга Үлийн цагаан оготно нь богино өвстэй бэлчээрт, байршдаг ба бэлчээр талхлагдсан газар нутгуудад популяци нь өндөр түвшинд хүрдэг. Үлийн цагаан оготнын хэт олшролтыг зохицуулах хамгийн хямд, үр дүнтэй, удаан хугацааны арга нь бэлчээрийн талхлагдлыг багасгах, ургамлын нөхөн ургах боломжийг хангах хэлбэр мөн. Сүүлийн үед бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэхэд хэрэглэх шаардлагатай хэмээн тодорхойлж буй энэ арга нь дан ганц мэрэгчтэй тэмцэх төдийгүй бэлчээрийн менежментийг сайжруулж зохистой ашигласнаар байгаль орчин, нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Зураг 8.1.7.1.1 Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх аргуудыг нутаг бэлчээрийн онцлогт тохируулан хэрэглэх бүдүүвч Дээрх тэмцэх аргийг үндэслэн доорх зургийг хийж гүйцэтгэлээ. Зургаас харвал малчин айл бүр 1 км радиуст энгийн механик арга, 3км радиуст бол Микробиологи, Биологийн арга хэрэглэж тэмцэхээр төлөвлөж өгөв. Өрх бүр энгийн механик аргаар тэмцэж чадвал нийт талбайн 70-80 хувийг бууруулна. Хүснэгт 8.1.7.1 Энгийн аргаар бэлчээр хортон мэрэгчтэй тэмцэхэд шаардлагатай зардалын тооцоо Хэрэгжүүлэх үе шат Талбай /га/ Нэгж өртөг Нийт өртөг I үе 15000 1,900₮ 28,500,000₮ II үе 15000 1,900₮ 28,500,000₮ III үе 15000 1,900₮ 28,500,000₮ IV үе 15000 1,900₮ 28,500,000₮
  • 10. 206 V үе 19000 1,900₮ 36,100,000₮ Нийт 79000 1,900₮ 150,100,000₮ Зураг 8.1.7.1.2 Бэлчээрийн доройтлыг сэргээх төлөвлөлт 8.2 Хот тосгон бусад суурин газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт Газрын мэргэжлийн байгууллага “Геоботаник” ХХК 2018 онд газрын төлөв байдлын чанарын хянан баталгааны ажил хийж гүйцэтгэсэн байна. Тухайн байгууллагын тодорхойлсон судалгаагаар сумын тэг гортиг буюу суурин газрын хилийг цаашид
  • 11. 207 томсгон, өргөтгөхөөр төлөвлөж өгсөн байна. Одоо ашиглаж байгаа 293 га талбайг 1009.2 га болгож өргөтгөхөөр төлөвлөж байна. Зураг 8.2.1-т харуулав.
  • 12. 208 Зураг 8.2.1 Сумын тэг гортиг төлөвлөлт Эх сурвалж: Геоботаник ХХК
  • 13. 209 8.2.1 Барилга, байгууламж төлөвлөлт ЗДТГ-ын 2 давхар байр-1, сургуулийн өргөтгөл барих-1-2 давхар, Цэцэрлэгийн өргөтгөл, орон сууц-1 давхар байр, мал эмнэлгийн лаборатори-1, ногооны зоорь-1, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, махны үйлдвэрийн барилга, цэвэрлэх байгууламж зэрэг барилгуудыг төлөвлөж өгсөн байна. Мөн соёл амралтын хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн – 2.5 га талбайг төлөвлөж өгсөн. Цаашид сумын төвийн хөгжлийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу хийлгэх шаардлагатай. Байгалийн эрсдэл: Одоогийн сумын төвийн байршил нь газарзүйн байршлаар Орхон голын хөндий хэсэгт байрлах ба 1294-1303.1 м д.т.д өндөрт байрладаг. Газарзүйн байрлалын хувьд үерийн гамшигт өртөж болзошгүй эрсдэлтэй. Сумын төвийн зүүн, зүүн урд хэсэг нь эрсдэлийн бүсэд байгаа юм. Доорх зурагт бор өнгөөр харагдаж байгаа газрууд нь бороо хур орох тохиолдолд ус хуримтлагдан тогтох хонхор газрууд юм. Цаашид сумын төвийн хөгжлийн төлөвлөгөөг хийхдээ бороор тэмдэглэсэн газруудад төлөвлөж болохгүйг анхаарах нь зүйтэй. Зураг 8.2.1.1 Сумын төвийн төлөвлөлтийн эрсдэлийн зураг 3D 8.2.2 Хог хаягдлын төлөвлөлт Бодлого чиглэл. Архангай аймгийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөр Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлагдсан нь аймгийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр” боловсруулах нэг үндэслэл болж байгаа юм.
  • 14. 210 Энэхүү дэд хөтөлбөр нь 2019-2024 онуудад дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Сумын хүн ам өсөж, төвлөрөл нэмэгдэж байгаатай холбогдуулан байгаль орчинд хор хөнөөл учруулаад зогсохгүй орчны бохирдол ихсэх магадлалтай байна. Тулгамдаж буй бэрхшээл: Өлзийт сумын айл өрхүүд нь гудамж талбайд ил задгай хог хаягдлаа хаядаг бөгөөд хугацаанд нь зайлуулдаггүй, хог агуулж байгаа сав нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, хогийн цэг хашаажуулсан боловч хашаанаас гадна хогоо асгадаг гэх зэрэг бэрхшээлүүд тулгамдаж байна. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж хөрсний бохирдол үүсгэж, улмаар өвчин тархах эх үүсвэр болж байна. Мөн хогны нэг машин байгаа нь эвдэрсэн ба тэр болгон айлуудын хогыг ачин тээвэрлэж чаддаггүй байна. Малын сэг зэм: Малчид үхсэн малын сэг зэм устгахдаа хойрго ханддаг бөгөөд зарим айлууд нь газар ухаж булшилж хаядаг байна. Цаашид авах арга хэмжээ, төлөвлөлт Хог хаягдлыг цаашид ангилан ялгах, хог шатаах зуухтай болох, ангилсан хогоо дахин боловсруулах үйлдвэр байгуулах, аж ахуй нэгж байгууллага, олон нийтийн газарт аюултай хог хаягдал ангилах савуудыг байршуулах, гэх зэрэг хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн 3-5 тооны даацтай, зориулалтын бүхээгтэй хогны машин 1 шинээр авахаар төлөвлөж байна. Бодлогын чиглэл, зорилт:  Орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх;  Агаар, хөрс, усан орчныг хүний болон аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой аливаа бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг сумын бүх түвшинд зохион байгуулж сумын нутаг дэвсгэрийн байгалийн унаган төрх байдлыг тогтвортой хадгалж, нутаг дэвсгэртээ хог хаягдал хаядаггүй сум, баг болно;  Аюултай хог хаягдлыг савлах, эх үүсвэр дээр түр хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлж, биелэлтэд хатуу хяналт тавих журмыг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн тэргүүний туршлага, санаачлагыг дэлгэрүүлэх /Хог хаягдлын тухай хууль /шинэчилсэн найруулга, 2017 он/ 22, 23, 24 дугаар зүйл/.  Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагатай хог хаягдлын гэрээ байгуулахдаа “Хог хаягдлыг устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагыг хангах /Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 443 дугаар тушаалаар батлагдсан/” чиглэлээр хог хаягдлын гэрээ байгуулсан байгууллагад дэмжлэг үзүүлэх, хэрхэн хамтран ажиллах болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тухай заалтуудыг гэрээнд тодорхой тусгаж байх  “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах аргачилсан заавар /БОАЖ сайдын 2018 оны А/445 дугаар тушаалаар баталсан/”-ын дагуу “Сум, багийн хогийн төвлөрсөн цэг”-ийг үлгэр жишээ тохижуулах ажлыг зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгжийн дэмжлэг,
  • 15. 211 туслалцаа авах санаачилгыг өрнүүлэх /Хог хаягдлын тухай хууль /шинэчилсэн найруулга, 2017 он/ , 10 дугаар зүйлийн 2.3 болон 2.17 /.  Ахуйн шингэн хог хаягдлыг зайлуулах бага оврын зөөврийн цэвэр байгууламж багийн төвд суурилуулах  Аж ахуйн нэгж, айл өрхийн бие засах газрын асуудлыг шинэ технологийн дагуу сонголт хийж, нэвтрүүлэх  Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, энэ хүрээнд хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах өртөг-үр ашгийн тооцоо, хөрөнгө оруулалтын зардлыг тооцоолж гаргах /хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр/ Хөрөнгө оруулалт Хүснэгт 8.2.2.1 Шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо № Нэр төрөл Үйлдвэрлэгч улс Марк, модель Нэгжийн үнэ, ₮ Давуу, сул тал 11. Хогны машин (бүхээгтэй, шахагчтай) БНХАУ Faw, бусад 37.000.000 Үнэ хямд, эвдрэл их, сэлбэгийн олдоц бага 12. Хогны машин (бүхээгтэй, шахагчтай) БНСУ Hyundai, Mayti 45.000.000 Эвдрэл их, сэлбэгийн олдоц их 13. Хогны машин (бүхээгтэй, шахагчтай) Япон Nissan, Mitsubishi 58.000.000 Үнэ өндөр, эвдрэл бага, сэлбэгийн олдоц их 14. Хог ангилан ялгах сав (150кг, листэн төмөр) Монгол улс 300.000 Орон нутагт үйлдвэрлэх боломжтой 15. Хог шатааж эрчим үйлдвэрлэх үйлдвэр БНХАУ 60.000.000 Утаан дахь хорт бодисын агууламж бага. 8.3 Зам, шугам сүлжээний газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт 8.3.1 Авто замын газрын төлөвлөгөө Нутгийн иргэдийн санал, мөн иргэдийн хэрэгцээт байдлын үнэлгээ болон авто замын газрын тохиромжтой байдлын үнэлгээ зэргийг үндэслэн тус суманд хэд хэдэн газар зам засах сайжруулах, шинээр хатуу хучилттай авто зам тавих зэрэг ажлуудыг ирэх 7 жилийн төлөвлөгөөнд суулгаж өглөө. Үүнд:
  • 16. 212  Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамирын чиглэлийн гүүр, хатуу хучилттай авто замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх  Мянганы замын босоо тэнхлэгийн Өлзийт-Хайрхан-Хөвсгөл чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх Тус суманд нийт 682.5 га талбайд 70 км авто зам төлөвлөсөн /хүснэгт 8.3.1.1/. Хүснэгт 8.3.1.1 Авто замын газрын төлөвлөгөө № Замын төрөл Замын чиглэл Замын урт /км/ Хамгаалалтын зурвас Өргөн /м/ Талбай /га/ 1 Хатуу хучилттай авто зам Хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамирын чиглэлийн гүүр, мянганы зам 10 100 88.6 2 Өлзийт-Хайрхан- Хөвсгөл чиглэлийн хатуу хучилттай авто зам 60 100 593.9 Нийт 70 - 682.5 Хүснэгт 8.3.1.2 Хатуу хучилттай автозамын санхүүгийн тооцоо № Замын төрөл Замын чиглэл Замын урт /км/ Нэгж км-ын жишиг үнэ, сая ₮ Нийт төсөв, сая ₮ 1 Хатуу хучилттай авто зам Хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамирын чиглэлийн гүүр, мянганы зам 10 1,000₮ 10,000₮ 2 Өлзийт-Хайрхан- Хөвсгөл чиглэлийн хатуу хучилттай авто зам 60 1,000₮ 60,000₮ Нийт 70 70,000₮ 8.3.2 Даваа, гуу жалга засах газрын төлөвлөгөө Нутгийн иргэдийн санал, мөн иргэдийн хэрэгцээт байдлын үнэлгээ болон тохиромжтой байдлын үнэлгээнд тулгуурлан үер усны гамшгаас болж эвдэрч
  • 17. 213 сүйдсэн овоо, даваа, гуу жалга болон бартаатай замыг засах төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд:  Байшир багийн Хурцын даваа, Далтын даваа  Бодонт багийн Хавчуу, Зуухын даваа Хүснэгт 8.3.2.1. Авто замын газрын төлөвлөгөө Багийн нэр Газрын нэр 2 Төрөл Байршлын солбицол Уртраг Өргөрөг Байшир Хурцын давааны зам Даваа засах 102° 22' 28.4" E 48° 06' 55.2" N Байшир Далтын давааны зам Даваа засах 102° 19' 52.5" E 48° 08' 12.9" N Бодонт Зуухын давааны зам Даваа засах 102° 23' 35.5" E 48° 0' 29.5" N Бодонт Хавчуу Даваа засах 102° 24' 7.2" E 48° 3' 30.8" N
  • 18. 214 Зураг 8.3.2.1 Авто замын газрын төлөвлөлт 8.3.3 Цахилгаан холбооны шугамын газрын төлөвлөлт Өлзийт сум нь Булган аймгаас цахилгааны эх үүсвэрээ хангадаг ба тэдний зүгээс шинээр станц барих болон засварлах төлөвлөгөө Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид байхгүй байна. Сум орон нутаг иргэдийн зүгээс хэд хэдэн газарт гар утасны антен босгох хэрэгтэй байна гэсэн санал өгсөн. Үүнд:  Байшир багийн Норжин уул  Бодонт багийн Баянхайрхан уул  Ямаат багийн хөшиг зэрэг газруудыг нэрлэсэн байна.
  • 19. 215 Хүснэгт 8.3.3.1 Гар утасны антен байгуулах газруудын байршил Багийн нэр Газрын нэр Байршлын солбицол Уртраг Өргөрөг Байшир 2028.8 Норжин чомбо овоо 102° 17' 24.8" E 48° 11' 6.7" N Бодонт 1829.2 Баян хайрхан Уул /10км хүртэл харна/ 101° 27' 24.1" E 47° 58' 50.8" N Ямаат 1815.2 /15 км хүртэл харна / 102° 41' 21.9" E 48° 6' 23.9" N Зураг 8.3.3.1 Шугам, сүлжээний газрын төлөвлөлт
  • 20. 216 8.4 Усан сан бүхий газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт Нутгийн иргэдийн санал, мөн иргэдийн хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн шинээр худаг гаргах, хөв бий болгох, булгийн эх хаших зэрэг ажлуудыг ирэх 7 жилийн төлөвлөгөөнд суулгалаа. Ус хүрэлцээгүй талбайг тогтоохдоо усан хангамжийн эх үүсвэрээс ойрын хөлийн мал бэлчих зай буюу 3 км радиус татаж тооцон, үлдсэн талбайг усны хүрэлцээ муутай гэж тооцов. Сумын хэмжээнд нийт 14 худаг шинээр гаргах, 14 булаг, шандын эхийг хашиж хамгаалах, 8 газарт ус хуримтлуулах хөв барих зэрэг ажлыг төлөвлөгөөнд тусгав. Дэлгэрэнгүй мэдээллийг 8.4-р хавсралтад үзүүлэв. Хүснэгт 8.4.1 Төлөвлөлтөд тусгагдсан уст цэгийн тоо № Багийн нэр Төлөвлөсөн ХугацааХудгийн тоо Булаг, шандын тоо Хөв 1 Ямаат 6 5 2 2020-2027 2 Бодонт 4 3 2 2020-2027 3 Байшир 4 6 4 2020-2027 Нийт 14 14 8 Хүснэгт 8.4.2 Худаг гаргах санхүүжилт № Багийн нэр Шаардлагатай санхүүжилт Худгийн тоо Нэгж жишиг үнэ, мян.төг Төсөв Хугацаа 1 Ямаат 6 25,000₮ 150,000₮ 2020-2027 2 Бодонт 4 25,000₮ 100,000₮ 2020-2027 3 Байшир 4 25,000₮ 100,000₮ 2020-2027 Нийт 14 425,000₮ Хүснэгт 8.4.3 Хөв байгуулах санхүүжилт № Багийн нэр Шаардлагатай санхүүжилт Хөв Нэгж жишиг үнэ, мян.төг Төсөв Хугацаа 1 Ямаат 2 10,000₮ 20,000₮ 2020-2027 2 Бодонт 2 10,000₮ 20,000₮ 2020-2027 3 Байшир 4 10,000₮ 40,000₮ 2020-2027 Нийт 8 80,000₮
  • 21. 217 Хүснэгт 8.4.4 Булаг, шандын эх хамгаалах санхүүжилт № Багийн нэр Шаардлагатай санхүүжилт Булаг, шанд Нэгж жишиг үнэ, мян.төг Төсөв Хугацаа 1 Ямаат 5 5,000₮ 25,000₮ 2020-2027 2 Бодонт 3 5,000₮ 15,000₮ 2020-2027 3 Байшир 6 5,000₮ 30,000₮ 2020-2027 Нийт 14 70,000₮ Зураг 8.4.1. Усан сан бүхий газрын төлөвлөлт 8.5 Тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт Өлзийт сумын Ямаат багийн нутагт орших 1526.6 Нурамт уул, Бодонт, Байшир багийн нутагт орших 1783.1 Их бумба овоо /Төмөртийн нуруу/, зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, Эртний нийслэл Луут хот орчмын газрыг
  • 22. 218 Улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй хэрэгтэй гэсэн саналыг үндэслэн төлөвлөв. Өлзийт сумын хувьд цаашид 3 газрын байршил нутгийг төлөвлөв. Нийт газар нутгийн 15526.9 га талбай буюу 9.0% -ийг хамгаалах шаардлагатай гэж үзэн төлөвлөлтөд тусгав. Хүснэгт 8.5.1 Төлөвлөж буй тусгай хамгаалалтад авах газрын нэрс № Хамгаалалтад авах газрын нэр Экосистемий н хувьд хамгаалах талбай /га/ Хамгаалалты н зэрэглэл Төлөвлөл т он Эзлэ х хувь 1 1783.1 Их бумба овоо /Төмөртийн нуруу/ 1730.0 Орон нутгийн тусгай хамгаалалт болон улсын хамгаалалта д авах 2020- 2027 1.0 2 1526.6 Нурамт уул 371.1 Орон нутгийн тусгай хамгаалалта д авах 2020- 2027 0.2 3 Хүннү гүрэн Луут хотын туурь орчмын газар /Тэнгэрийн хүү Модунь Шаньюй/ 13425.8 Улсын тусгай хамгаалалта д авах 2020- 2023 7.8 Нийт 15526.9 9.0
  • 23. 219 Зураг 8.5.1 Тусгай хамгаалалттай газрын төлөвлөлт
  • 24. 220 8.6 Аялал, рекреацийн нөөц бүхий газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт Эдийн засгийн бүсчлэл: Архангай аймгийн хэмжээнд бүлэг суурины тогтолцоо буюу эдийн засгийн бүсчлэлээр 4 бүс болгон хуваасан байна.  I-бүс Хоргын бүс  II-бүс Хануйн бүс  III-бүс Өгий нуурын бүс  IV-бүс Булган Уулын бүс Зураг 8.6.1 Аймгийн Эдийн засгийн бүсчлэл Өлзийт сум нь Өгий нуурын бүс нутагт хамрагддаг. Өгий нуурын бүсийг соёл шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлалын бүс байхаар төлөвлөсөн байна. Архангай аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2006 онд газрын мэргэжлийн байгууллага Цогт-Хангай ХХК 27хийж гүйцэтгэсэн байна. Аялал жуулчлалын дэд хөтөлбөр: Архангай аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг 2015 онд баталсан бөгөөд 2015-2030 он хүртэл төлөвлөсөн бодлогын баримт 28бичгийг хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэхэд ногоон хөгжил, түүний салбар чиглэлүүд, гадаад харилцааны үндсэн бодлогууд ихээхэн уялдаж өгөх юм. Дэд хөтөлбөрийн үндсэн зорилго: Архангай аймгийн түүх соёлын дурсгал, уламжлалт зан заншил, шашин соёл, байгалийн баялаг, үзэсгэлэнт газар 27 Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө - Цогт хангай ХХК 2006 28 Аялал жуулчлалын дэд хөтөлбөр 2015-2030 он
  • 25. 221 тэдгээрийн нөөц боломж, орон нутгийн онцлогт тулгуурласан тогтвортой, ногоон хөгжлийн бодлогод нийцсэн хариуцлагатай аялал жуулчлалыг цогцоор хөгжүүлж эдийн засгийн биеэ даасан тэргүүлэх салбарын нэг болгоно. Энэхүү дэд хөтөлбөрт 4 чиглэлийн тойрон аяллын маршрут төлөвлөсөн байна. Өлзийт сумын хувьд энэхүү хөтөлбөрт яг тодорхой нэр заасан газар байхгүй байна. 8.6.1 Аялал, Рекреацийн газрын төлөвлөлт Өлзийт сумын аялал рекреацийн газрын тохиромжтой байдлын үнэлгээнд суурилан сумын иргэд, олон нийтийн саналыг үндэслэн сумын аялал жуулчлалын маршрутыг төлөвлөсөн. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа “Бошигт тур” гэр буудал, Н.Сүхбаатар гэр буудал, Д.Батгэрэл гэр буудал, Тахилт малчдын бүлгийн /Ч.Алтаншагай/ явган аялал гэх үйл ажиллагаа явуулдаг газрууд мөн одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа “Номун хулст” гэр тур, гэх зэрэг эдгээр газруудын үйл ажиллагааг сайжруулах цаашид өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Сум орон нутгийн удирдлагууд болон малчид иргэдийн саналаар аялал жуулчлалаар доорх газруудыг төлөвлөв.  Хөшөө цайдам-Өгийн нуур-Алтанзуу хийд-Хүннү гүрний Эртний нийслэл Луут хот-Гол мод гэсэн чиглэлийн маршрут. Энэхүү аялал жуулчлалын гол цэгүүдийг Олон Улсын аялал жуулчлалын маршрутад оруулах  Орхон гол дагуу Эко загасчлал, тур байгуулах Монголын газар нутаг дээр Түрэгийн үеэс эхлэн хүн чулуунууд бий болсон байна. Тэд хаад эхэс дээдсийнхээ онгоныг байгуулахдаа гантиг чулуу зэргээр тэдний дүр төрхийг дүрслэн хөшөөг нь хийдэг байжээ. Түрэгүүдийн байгуулсан тэдгээр чулуун хөшөөнүүд өнөө үед үлдэж ирэхдээ толгойгүй байдлаар ихэвчлэн олдсон билээ. Энэ нь түрэгийн дараа уйгарууд Монголын нутагт орж ирэхдээ нэлээд сүйтгэсэнтэй холбоотой. Монголын нутгаас дундад зууны үед хамрах хүн чулуунууд нэлээд олддог бөгөөд янз бүрийн хэлбэр дүрстэй байдгаараа онцлогтой. Эртний нүүдэлчид /Хүннү, Түрэг, Уйгарын хаант улсын нийслэл /-ийн өлгий нутаг учраас өвөг дээдсийн үлдээсэн хүн төрөлхтний үнэт түүх, соёлын биет болон биет бус өвөөр дамжуулан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм.
  • 26. 222 Зураг 8.6.1.1 Аялал, рекреацийн газрын төлөвлөлт
  • 27. 223 Дээрх аяллын маршрут болон байгаль, түүх, соёлын дурсгалт газрын нөөц, ашиглалт, хамгаалалтын горимыг харгалзан аялал, жуулчлалын төлөвлөлтийн бүсчлэлийг гаргасан. Зураг 8.6.1.2 Аялал жуулчлалын бүс нутгийн төлөвлөлтийн зураг Эх сурвалж: БОАЖГ-ын мэдээ, БСТ-ын боловсруулалт
  • 28. 224 Дээрх зураг дээр аялал, жуулчлалын бүс нутгийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэхдээ дараах хоёр бүсийг төлөвлөсөн. Үүнд:  Тусгай горимын зохицуулалттай аялал жуулчлалын бүс  Аялал жуулчлалын бүс Тусгай горимын зохицуулалттай аялал жуулчлалын бүсэд ашиглалтын дараах горимыг баримтална: Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс О,1-З,О км- ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Дэлхийн болон Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг хуулиар тогтооно. Аялал жуулчлалын бааз байгуулах шаардагдах зардлын тооцоо: Хүснэгт 8.6.1.1 Гэр бааз байгуулахад шаардлагатай анхны хөрөнгө оруулалтын зардал № Шаардлагатай эд, зүйлсийн нэрс Нэгж үнэ Тоо, хэмжээ Өртөг 1 4 ханатай гэр 800,000₮ 10 8,000,000₮ 2 Био 00 530000 3 1,590,000₮ 3 Гар угаалтуур 100000 4 400,000₮ 4 Шүршүүр 200000 2 400,000₮ 5 Цахилгаан үүсгүүр 1200000 1 1,200,000₮ 6 Нарны толин систем 8000000 1 8,000,000₮ 7 Газан тогоо 300000 1 300,000₮ 8 Бусад 2000000 1 2,000,000₮ Нийт 21,890,000₮ 8.7 Ойн сан бүхий газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт 8.7.1 Ойн төлөвлөлт Өлзийт сумын хэмжээнд нийт 4874.6 га талбайг ойн сан эзэлж байна. Энэ нь сумын нийт газар нутгийн 2.8% -ийг эзэлж байна. Газрын тухай хуулиар ойн нөхөн төлжилтийг хангах ойн захаас 100 метр хүртэлх зурвас газар болон ойн цоорхойд мал бэлчээх, сэлгээгүй хадлан бэлтгэх зэргээр ой мод байгалийн жамаар үрээ хаяж, нөхөн төлжих боломжийг алдагдуулахгүй байх шаардлагатай. Өлзийт сумын
  • 29. 225 ойн санг 29Монгол Улсын “Ойн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу ногоон бүс, хориотой зурвасын ой гэсэн бүсэд ангилав. Ойн ашиглалт хамгаалалтын бүсэд дараах бүс, арга хэмжээг төлөвлөв. Үүнд:  Ногоон бүсийн ой  Хориотой зурвасын ой Ногоон бүсийн ой: Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор хот тосгон суурин газрын эргэн тойрны ойд ногоон бүс тогтоодог. Өлзийт сумын ойн сангийн 19.2 хувь буюу 936 га талбай ногоон бүсийн ойд хамаарч байна. Ногоон бүсийн ойн сангийн 801 га буюу 85.6 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай, 135 га буюу 14.4 хувь нь ойгоор бүрхэгдээгүй талбай байна. Ойгоор бүрхэгдсэн талбайн 93.4 хувийг байгалийн ой эзлэх бөгөөд бүрэлдэхүүний хувьд шинэс зонхилон ургана. Хориотой зурвасын ой Ой нь ургаж байгаа хугацаандаа олон чухал үүрэг гүйцэтгэдгийн нэг нь гадаргын болон газар доорх усны горимыг зохицуулах, усны чанарыг дээшлүүлэх, ус хамгаалалтын үүрэг юм. Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторх ой хамаарна. Өлзийт сумын ойн сангийн 80.8 хувь буюу 3940 га талбай хориотой зурвасын ойд хамаарч байна. Тахирмаг 8.7.1.1 Ойн сангийн бүсийн ангилал Ой зохион байгуулалтын ажлын нэг зорилго нь ойн талбай, нөөц, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг судалж тогтоосны үндсэн дээр ойн санд хэрэгжүүлэх шаардлагатай ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөж өгөх явдал юм. 29 Ой зохион байгуулалтын ажлын тайлан-2017 он Хамгаалалтын бүс 4876 га Ногоон бүсийн ой 936 га Хориотой зурвасын ой 3940 га
  • 30. 226 Зураг 8.7.1.1 Ойн ашиглалт хамгаалалтын бүсийн төлөвлөлт Эх сурвалж: Ойн судалгаа хөгжлийн төв
  • 31. 227 8.7.2 Ойн нөөц Нэгж талбайд ургасан модны ишний нийт эзлэхүүнийг ойн нөөц гэсэн үзүүлэлтээр илэрхийлнэ. Ойн нөөц нь аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, ойг зүй зохистой ашиглах, хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах бодлого чиглэлийг тогтооход гол үзүүлэлт болдог. Өлзийт сумын ойн сангийн байгалийн ойн нөөц 364700 шоо.метр гэж тогтоогдов. Ойн сангийн нийт нөөцөд байгалийн ойн нөөцөөс гадна тармаг мод болон бүлэг модны нөөц, хатсан, унасан модны нөөц орно. Ойн нөөцийн дүнг 8.7.2.1-р хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 8.7.2.1 Өлзийт сумын ойн нөөц Ургаа ой Ургаа ойн нөөц Хатсан модны нөөц Унанги модны нөөц Ойн нийт нөөц Ойн нөөц налуугийн бүлгээр ойн нөөц тармаг мод бүлэг мод I II III IY 0-15 хэм 16-25 хэм 26-35 хэм 36-с дээш Аж ахуйн төрөл: Хамгаалалтын бүс-Ногоон бүс 55370 780 1300 57450 7330 30 64810 4800 34460 16110 Аж ахуйн төрөл: Хамгаалалтын бүс-Хориотой зурвасын ой 309330 6980 9020 325330 17340 4290 346960 20040 93010 191340 4940 Сумын хэмжээгээр 364700 7760 10320 382780 24670 4320 411770 24840 127470 207450 4940 Өлзийт сумын ойн нийт нөөц 411770 шоо.метр байгаагаас ургаа ойн нөөц 382780 шоо.метр, хатсан модны нөөц 24670 шоо.метр, унанги модны нөөц 4320 шоо.метр байна гэж тогтоогдсон байна. Байгалийн ойн нөөцийн 24840 шоо.метр нь налуугийн I бүлэг буюу 0-15 хэмд, 127470 шоо.метр нь налуугийн II бүлэг буюу 16- 25 хэмд, 207450 шоо.метр нь налуугийн III бүлэг буюу 26-35 хэмд, 4940 шоо.метр нь налуугийн IV бүлэг буюу 36 хэмээс дээш налууд ургаж байна. Байгалийн ойн нөөцийг модны төрөл тус бүрээр авч үзвэл: Шинэс (Larix sibirica L) - 361700 шоо.метр Бургас (Salix sp) - 3000 шоо.метр нөөцтэй байна. 8.7.3 Ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээ Ойжуулалт ойг нөхөн сэргээх арга хэмжээний зорилго нь ойн нөөцийг арвижуулах, ойн удмын санг хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, ойн хамгаалалтын ач холбогдлыг алдагдуулахгүй байх явдал юм. Үүний тулд ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн болон мод бэлтгэсэн талбайд нэн түрүүнд мод тарьж ургуулах, нөхөн сэргээх ажлыг хийх хэрэгтэй. Ойг нөхөн сэргээх арга хэмжээг зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтад туслах гэсэн 2 хэлбэрээр хийдэг. 8.7.3.1 Ойжуулалт Ойд их хэмжээний талбайг хамруулан огтлолт хийснээс болон түймрийн улмаас хөрсний гадаргын температур өндөр болж, хөрсний өнгөн хэсгийн чийгийн хангамж үлэмж хэмжээгээр багасах, өвслөг ургамал ихээр урган өсвөр ургац
  • 32. 228 шинээр гарч ирэхэд саад учруулснаас ойн сэргэн ургах үйл явц удааширч бараг ахиж сэргэхгүй байдалд хүрдэг. Иймд ширэгжилд явагдахаас өмнө зориудаар ойжуулах ажлыг гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Ой зохион байгуулалтын ажлаар ойжуулалт хийх талбайг тогтоодог бөгөөд энд тармаг модтой талбай, шатсан талбай, мод бэлтгэсэн талбай хамаарна. Тооцооноос үзэхэд сумын хэмжээгээр ойгоор бүрхэгдээгүй 952 га талбай бүртгэгдсэн байна. Үүнийг газрын төрөл тус бүрээр авч үзвэл тармаг мод 242 га, шатсан талбай 230 га, мод бэлтгэсэн талбай 129 га, ойжих талбай 252 га, хөнөөлт шавж өвчинд нэрвэгдсэн талбай 98 га байна. Эдгээрээс эхний ээлжид байгалийн аясаар сэргэн ургалт явагдаагүй буюу хангалтгүй ургалттай мод бэлтгэсэн болон шатсан талбайг сонгож ойжуулалт хийх нь зүйтэй байдаг. Тус сумын ойн санд байгалийн сэргэн ургалт харьцангуй сайн явагдаж байгаа тул 293 га талбайд ойжуулалт, 149 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах арга хэмжээг төлөвлөв. 8.7.4 Ойн хамгааллын арга хэмжээ Ойг хамгаалах арга хэмжээнд ой, хээрийн түймэр болон хөнөөлт шавж, өвчин зэрэг ойн төлөв байдлыг доройтуулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацад тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавьж гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагаа хамаарна. Арчилгааны огтлолт төлөвлөлт: Гэрэлтүүлэх ба тохируулах огтлолтыг ургамал ургалтын хугацаанд хавар, зун, намар хийнэ. Сийрэгжүүлэх болон завсрын огтлолтыг жилийн бүх улиралд хийж болно. Хүчтэй салхитай болон их хүйтэн үед огтлолт хийж болохгүй. Мод бэлтгэх бүх үйл ажиллагаа нь (унагах, хураах, цагаалах) үлдэж байгаа моддыг гэмтээхгүй байхаар дэс дараалалтайгаар явуулна. Өлзийт сумын ойн санд хэрэгжүүлэх арчилгааны огтлолтын хэлбэрийг төлөвлөж 24-р хүснэгтээр үзүүлэв. Хүснэгт 8.7.4.1 Арчилгааны огтлолт Арга хэмжээний төрөл Талбай /га/ Нийт нөөц /шоо.метр/ Огтлох нөөц /шоо.метр/ Завсрын огтлолт 230 21650 3658 Тус суманд арчилгааны огтлолт явуулах шаардлагатай 21650 шоо метр нөөц бүхий 230 га талбай байгаагаас завсрын огтлолтоор 230 га талбайгаас 3658 шоо метр мод ашиглах боломжтой байна. Цэвэрлэгээний огтлол төлөвлөлт: Тус сумын ойн санд 1005 га талбайд 25870 м3 хатсан мод, 4330 м3 унанги мод тэмдэглэгдсэн байна. Үүнээс ойн цэвэрлэгээний ажлыг 293 га талбайгаас 2930 м3 унанги мод, 650 га талбайгаас 20990 м3 хатсан модны нөөц ашиглахаар төлөвлөж байна.
  • 33. 229 Хүснэгт 8.7.4.2 Цэвэрлэгээний ажлын төлөвлөлт д/д Цэвэрлэгээний төрөл Талбай (га) Нөөц (шоо метр) 1 Унанги мод 293 2930 2 Хатсан мод 650 20990 Ойд цэвэрлэгээний ажил хийснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн хэрэгцээний болон түлшний хэрэгцээг хангах боломжтой. Ойн цэвэрлэгээний ажлыг арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, иргэн гэрээ байгуулан хийж гүйцэтгэнэ. Харин ойн цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
  • 34. 230 Зураг 8.7.4.1 Ойн сан бүхий газрын төлөвлөлт
  • 35. 231 8.8 Хамгаалалтын бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөлт Өлзийт сумын нутагт гадаргын ус болон зам, шугам сүлжээний газрын хамгаалалтын бүсүүдийг дараах зорилгоор тогтоож байна. Үүнд:  Усны эх, ундарга, нөөцийг хомстох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх;  Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх; Тус сумын нутагт гадаргын ус болон зам, шугам сүлжээний газрын хамгаалалтын бүсүүдийг дараах хууль, дүрэм, журам, стандартыг баримталж тогтоосон болно. Хүснэгт 8.8.1 Хамгаалалтын бүс Төрөл Хамгаалалтын бүсийн төрөл Хамгаалалтын бүсийн өргөн /м/ Эрх зүйн баримт бичиг Усансанбүхийгазар Гол Онцгой 100 МУ-ын "Усны тухай хууль", БОАЖ-ын сайд ЭМ-ийн сайд нарын 2009 оны 51/75 дугаар хамтарсан тушаалын 1-р хавсралт "Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм" Энгийн 200 Нуур Онцгой 100 Онцгой 200 Булаг Энгийн 50 Онцгой 200 Худаг Эрүүл ахуйн хамгаалалтын 50 Эрүүл ахуйн хязгаарлалтын 200 Зам,шугамсүлжээнийгазар Эрчим хүчний шугам Хамгаалалтын бүс 15 "Харилцаа холбооны тухай хууль", ЗГ-ын 2001 оны 263-р тогтоол Холбоо, мэдээлэл дамжуулах шугам Хамгаалалтын бүс 10 Орон нутгийн чанартай авто зам Зурвас газар 60 МУ-ын "Авто замын тухай" хуульХээрийн гол зам 20 Байнгын хээрийн зам 20
  • 36. 232 8.8.1 Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс Орхон гол, Бодонтын гол, Хавчуугийн гол, Бухын гол, Хархираан гол бусад жижиг гол, горхины онцгой хамгаалалтын бүсийг 100 метр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метр, 26 булгийн онцгой хамгаалалтын бүсийг 50 метр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тус тус төлөвлөсөн. Тус сумын нутагт байгаа 41 худгийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг 50 метр, хязгаарлалтын бүсийг 200 метрээр төлөвлөж байна. Хүснэгт 8.8.1.1 Усны хамгаалалтын бүсүүд, талбайгаар Төрөл Хамгаалалтын бүсийн төрөл Хамгаалалтын бүсийн өргөн /м/ Хамгаалалтын бүсийн талбай /га/ Гол Онцгой 100 1691.3 Энгийн 200 3400.4 Булаг Онцгой 100 20.3 Энгийн 200 81.6 Нуур Онцгой 100 1211.6 Энгийн 200 2607.1 Худаг Эрүүл ахуйн хамгаалалтын 50 32.1 Эрүүл ахуйн хязгаарлалтын 200 514.8 Нийт 20712.2 “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-30д усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн зааг, бүсийн дэглэмийг тогтоох бөгөөд уг тогтоосон бүсүүдэд зөвшөөрөх ба хориглох газар ашиглалтын хэлбэрүүдийг доорх байдлаар дурдаж байна. 1) Онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөх газар ашиглалтын хэлбэр. Үүнд:  Хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн байгууламж барьж ашиглах.  Гадаргын усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглах тохиолдолд гадаргын усыг цэвэршүүлэх байгууламж барих.  Зураг төсөл нь батлагдаж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн усны барилга байгууламж /үерийн хамгаалалт, тохируулгын байгууламж, усан цахилгаан станц гэх мэт/ барих.  Ариутгах татуургын байгууламжаас бусад иргэний болон дэд бүтцийн барилга байгууламж /гүүр, зам, усан зогсоол, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаан дамжуулах шугам гэх мэт/ барих. 30 Усны тухай хууль “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”
  • 37. 233  Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих.  Гол мөрний эх, ундарга буюу голын эх хэсэгт түүнээс усны хагалбарын хил хүртэлх зайд болон голын уртын дагуу, булаг, шандын эхийн эргэн тойронд болон эхээс доош урсах хэсгийн 2 талын эргээр, нуур, усан сангийн эргээр мал бэлчээх.  Хяналт-шинжилгээний цооног гаргах, хяналт-шинжилгээ явуулах. 2) Онцгой хамгаалалтын бүсэд хориглох газар ашиглалтын хэлбэр. Үүнд:  Дээр дурдсанаас бусад бүх төрлийн газар ашиглалтын үйл ажиллагаа явуулах, зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно. 3) Энгийн хамгаалалтын бүсэд хориглох газар ашиглалтын хэлбэр. Үүнд:  Түгээмэл тархалттай ашигт малтмал хайх, олборлох.  Мод бут огтлох.  Хаягдал бохир усыг цэвэршүүлэх байгууламжгүй буюу ариутгах татуургад холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах.  Газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис хадгалах, агуулах.  Шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах.  Хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах.  Бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх.  Мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах.  Стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах. 4) Худаг уст цэгийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:  Газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, мод бут огтлох, элс хайрга чулуу олборлох;  Ашиглалтаас гарсан цооногийг техникийн болон бусад зорилгоор нөөцөд байлгах;  Цэвэрлээгүй хаягдал бохир ус болон хог хаягдал хаях, хаягдлын сан байршуулах;  Уст үеийн дээд талтай залгаа үеийн чулуулагт нөлөөлөх аливаа ажиллагаа явуулах;  Судалгаа шинжилгээ, унд ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;  Төвлөрсөн ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээтэй газар унд ахуйн зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;  Бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх;  Газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис, түүнийг агуулсан ашигт малтмал хадгалах, агуулах, халдварт өвчин тарааж болзошгүй зүйлс байрлуулах;  Шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах;  Мал амьтны гаралтай түүхий эд боловсруулах, хадгалах;
  • 38. 234  Орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах;  Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох; 5) Худаг уст цэгийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөхөөс гадна дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:  Гаднын хүн орох;  Авто тээврийн болон зөөврийн бусад хэрэгсэл байрлуулах;  Мал бэлчээх, мал аж ахуй болон туслах аж ахуй эрхлэх, ногоо тарих; 8.8.2 Зам, шугам сүлжээний газрын хамгаалалтын бүс “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд”-д зааснаар холбоо мэдээлэл дамжуулах болон эрчим хүчний сүлжээнд зориулан олгосон хамгаалалтын зурвас газрын өргөнийг 15 метрээр төлөвлөж байна. Хүснэгт 8.8.2.1 Шугам сүлжээний газрын хамгаалалтын бүс № Төрөл Хамгаалалтын бүсийн төрөл Хамгаалалтын бүсийн өргөн /м/ Хамгаалалтын бүсийн талбай /га/ 1 Холбоо, мэдээлэл дамжуулах Хамгаалалтын бүс 15 43.4 2 Эрчим хүчний шугам Хамгаалалтын бүс 15 23.9 Нийт 67.3 Хүснэгт 8.8.2.2 Авто замын зурвас газрын хэмжээ № Авто замын төрөл Хамаарагдах зам Зурвас газрын өргөн /м/ 1 Улсын чанартай авто зам • Улс хооронд • Нийслэлийг аймгийн төвүүдтэй • Аймгийн төвүүдийг хооронд • Хилийн боомтуудтай холбосон 100 2 Орон нутгийн чанартай авто зам • Аймгийн төвийг сумын төвтэй 60 3 Аж ахуйн дотоодын гол зам • Сумын төвийг багийн төвтэй • Төмөр замын өртөө зөрлөгтэй холбосон зам 20 4 Хээрийн гол зам • Аж ахуйн төвийг үйлдвэрлэлийн төвтэй холбосон / зуслан, намаржаа, өвөлжөө/ 5 Байнгын хээрийн зам • Хадлан, тариалангийн зам Хүснэгт 8.8.2.3. Замын хамгаалалтын зурвас Төрөл Хамгаалалтын бүсийн төрөл Хамгаалалтын бүсийн өргөн Хамгаалалтын бүсийн талбай
  • 39. 235 /м/ /га/ Улсын чанартай авто зам Зурвас газар 100 149.8 Орон нутгийн чанартай авто зам Зурвас газар 60 356.1 Хээрийн гол зам 20 288.2 Нийт 794.1 Эрчим хүчний хамгаалалтын зурвас газарт дараах үйл ажиллагаа эрхэлж болно. Үүнд:  Хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээний ашиглалтын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.  Хамгаалалтын зурваст эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн горим, ажиллагааг алдагдуулахаар үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно.  Дулааны шугамд тусгай зориулалтын автомашин, механизмаар ажил, үйлчилгээ явуулах шаардлагын үүднээс түүний дээгүүр өнгөрөх цахилгаан болон холбооны агаарын шугамыг 10 м-ээс доошгүй өндөрт татсан байна.  Эрчим хүчний шугам сүлжээг шилжүүлэх, түүнд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарвал холбогдох зардлыг хүсэлт тавьсан байгууллага хариуцаж, шугам сүлжээний ашиглалт хариуцсан байгууллагын зөвшөөрлөөр түүний хяналтын дор гүйцэтгэнэ.  Хамгаалалтын зурвас дотор газар дор байрласан инженерийн шугам сүлжээг ашиглагч байгууллага нь уг шугамын байршлын зураглалыг эрчим хүчний хангагч байгууллагад өгсөн байвал зохино.  Хамгаалалтын зурваст газар шорооны ажил гүйцэтгэсний дараа хамгаалалтын зурвасын талбайг хэвийн байдалд нь оруулан сэргээнэ.
  • 40. 236 Зураг 8.8.2.1 Хамгаалалтын бүсийн төлөвлөлтийн зураг
  • 41. 237 8.9 Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийн төлөвлөлт Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг Газрын Харилцаа, Геодези, Зураг Зүйн Газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21 өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан “Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг зориулалтаар нь бүртгэн, баталгаажуулах түр заавар”-ын дагуу бүртгэн газар, ус, ой, бэлчээр, хадлан зэрэг байгалийн нөөцийг арвижуулан өсгөж, ашиглан хамгаалах зорилгыг хангах үүднээс дараах байдлаар төлөвлөж байна. Бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах талаар. Малчдын ашиглаж ирсэн дөрвөн улирлын бэлчээр, ус, хужир мараа, нөөц нутгийн одоогийн эрхийг бүртгэж, бэлчээр ашиглалтын гэрээгээр албажуулахаар төлөвлөв. Өлзийт сум нь 2019 оны байдлаар 582 малчин өрх байгаа бөгөөд өвөлжөө, хаваржаа нь 517 гэсэн тооцоо байна. Газрын нэгдмэл сангийн мэдээгээр сумын дүнгээр 34.4 га талбайг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Үүнийг нэг өрхөд 0.07 га гэж тооцвол нийт малчин өрхийн 491 буюу 95% гэрчилгээгээ авсан бөгөөд үлдсэн 26 буюу 5% нь өвөлжөө, хаваржааныхаа доорх газрын гэрчилгээгээ хараахан баталгаажуулж амжаагүй байна. Өвөлжөө, хаваржааны гэрчилгээ нь зөвхөн бууцны доорх газрыг хамардаг учраас түүнийг тойрсон бэлчээрийг ашиглах эрх нь ялгаагүй албан бус зүй ёсны эрхэд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл сумын бэлчээр бүхэлдээ зүй ёсны эрхийн хүрээнд зохицуулагдаж байна. Өлзийт сумын хувьд БАХ-ууд 2015 онд байгуулагдсан боловч түүнээс хойш малын тоо тогтмол өсөж ирсэн байна. 2019 онд хийсэн судалгаагаар сумын хэмжээнд 9 бэлчээр ашиглалтын хэсэг /БАХ/ байгуулагдаж, үүнд нийт бэлчээрийн 100% хамрагдсан байна. БАХ-н түвшинд бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах нь сайшаалтай зүйл боловч дундаж БАХ-н гишүүн өрхийн тоо олон, хамрагдах бэлчээр нутаг том учир бэлчээрийн зохистой ашиглалтыг тогтоож, бэлчээрийн даац хэтрэлт, талхагдлаас сэргийлэх механизм болж хараахан чадахгүй байна. Суманд 2019 онд явуулсан судалгаагаар 582 малчин өрхөөс Та БАХ-н гишүүн өрх мөн үү? гэж асуухад 100% нь гишүүн биш, гэж хариулсан нь БАХ бэлчээрийн зохистой ашиглалтыг төлөвшүүлэх механизм болж чадахгүй байгааг харуулж байна. Үүний гол шалтгаан нь хэтэрхий том, өрхийн тоо олон учраас гишүүд хоорондоо зөвшилцөж, нэгдсэн шийдвэр гаргах боломжгүйд байна. Энэ нь ялангуяа малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэн цөөлөх гэх мэтийн эмзэг асуудал тодорхой харагдаж, энэ талаар тавьсан зорилт биелэгдэхгүй байна. Иймд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ажлыг БАХ-н дотор жижиг бүлгийн түвшинд зохион байгуулах нь илүү үр дүнтэй болохыг энэ талаарх сайн туршлага харуулсан тул энэхүү төлөвлөлтөд бэлчээр ашиглалтын гэрээг малчдын бүлгийн түвшинд байгуулан ажилласан. Бэлчээр ашиглалтын гэрээг нэвтрүүлсэн ажлыг талаар 5.2.1-р бүлгээс харна уу. Сумын хэмжээнд Байшир, Бодонт, Ямаат, Хөшөөт багийн малчдыг хамруулсан 29 малчдын бүлэг шинээр байгуулагдаж албан ёсоор бүлгээ баталгаажуулав. 29
  • 42. 238 бүлэгт 110 малчин өрх хамрагдсан нь сумын нийт малчин өрхийн 19% -ийг эзэлж байна. Цаашид бүлэг зохион байгуулалтад ороогүй 472 өрх буюу 81% -ийг 3 үе шаттайгаар хамруулахаар төлөвлөв. Бэлчээр ашиглалтын төлөвлөлтийн талаар 8.1.1-р бүлгээс харна уу. Ан амьтан хамгаалах, ашиглах талаар. Өлзийт сумын нутагт ховор болон ховордож байгаа ан амьтад байгаа тул тэдгээрийг хамгаалж, өсгөх, нутагшуулах нь энэхүү төлөвлөлтийн үндсэн зорилго юм. Иймд дээр 5.8.2-д дурдсан ан амьтдын байршил давхацсан бүс нутаг /Зураг 5.8.2.1-г харах/-т байгуулагдах малчдын бүлэг, ойн нөхөрлөлүүдэд бэлчээр ашиглах гэрээ, ойн нөөцийг эзэмших гэрээн дээр нэмж гэрээт бэлчээр, ойн нутаг дэвсгэрт байгаа зэрлэг амьтныг хамгаалах гэрээг давхар байгуулахыг зөвлөж байна. Ан амьтан, ховор ургамал хамгаалах төлөвлөлт Сумын малчин өрх бүрээр орж судалгаа авахад тарвага өсгөж үржүүлэх, хамгаалах, өмнө тарвагатай байсан газарт шинээр тарвага нутагшуулах саналууд гарсан байна. Тухайлбал 582 малчин өрхөөс асуулга авахад 305 өрх буюу 52% нь тарвага хамгаалах, өсгөх тухай санал гаргасан байна. Иргэдийн саналыг үндэслэн тухайн газруудыг цаашдаа хамгаалахаар төлөвлөлтөд суулгаж өгөв. Үүнд:  Тарвага өсгөж үржүүлэх, нутагшуулах  Загас үржүүлэх, хамгаалах Зүй ёсны эрхийг бүртгэн албажуулж, төлөвлөх, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргааны оролцоо, дэмжлэг нэн ялангуяа Газрын даамал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ХАА-н тасгийн мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч, багийн Засаг дарга нарын идэвх, санаачилга, гүйцэтгэх үүрэг онц чухал юм.
  • 43. 239 Зураг 8.9.1 Зүй ёсны эрхийн төлөвлөлт
  • 44. 240 8.10 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ Бэлчээр нь биологийн төрөл зүйлийн гол цөмийг бүрдүүлдэг бөгөөд уул уурхай, дэд бүтцийн зэрэг хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанаас улбаалсан байнгын сөрөг нөлөөлөлд өртөж байдаг. Өлзийт сумын хувьд үйл ажиллагаа явуулж байгаа уурхай одоогоор байхгүй ч Өлзийт-Хайрхан сум чиглэлийн замын далангийн ажил гүйцэтгэхдээ олон газрыг ухаж, нийт 40 га бэлчээрийн талбай эвдэрсэн байна (Зураг 5.2.8.1-г харна уу). Сумын зүгээс уг газруудыг цаашдаа нөхөн сэргээх шаардлагатай гэж үзэж байгаа тул эдгээр газарт дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөв. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д “биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах” гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг ойлгоно гэж заажээ. Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах дараах үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1. Нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг яг ижил зүйлээр нь орлуулах буюу нөхөн сэргээх 2. Нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг өөр зүйлээр орлуулах буюу нөхөн сэргээх 3. Төлбөрөөр буюу санхүүгийн дүйцүүлэн хамгаалах Өлзийт сумын эврэлд орсон газар нь зам тавихтай холбогдон гарсан бөгөөд энэ ажлыг гүйцэтгэсэн байгууллагад нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг дээр дурдсан 1 ба 2-р аргаар нөхөн сэргээх мэргэжлийн чадавх дутагдалтайг харгалзан санхүүгийн дүйцүүлэн хамгаалах аргыг санал болгож байна. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөх санхүүгийн дүйцүүлэн хамгаалах зардлыг шууд ба шууд бус гэж 2 хуваана. Шууд зардлыг тооцох. Өлзийт сумын хэмжээнд нэг малчин өрх дунджаар 186.5 га бэлчээр ашиглаж, түүнээс жилдээ 19053 мянган төгрөгтэй тэнцэхүйц МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь 1 га газарт 102.2 мянган төгрөг болж байна. 40 га газар бэлчээр эвдэрнэ гэдэг нь энэхүү бэлчээрт МАА-н үйлдвэрлэл эрхлэн жил бүр 4088 мянган төгрөг /102:2*40/-ийн орлого олох боломжийг байхгүй болгосон хэрэг юм. Санхүүгийн дүйцүүлэн хамгаалах нийт зардлыг энэхүү жилийн орлогын алдагдсан боломжийг тухайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээж эргээд бэлчээрийн зориулалтаар ашиглах боломжтой болох хүртэл шаардагдах жилээр үржүүлж гаргадаг. Тухайлбал, үүнд 5 жил шаардагдана гэж үзвэл энэ нь 20.4 сая төгрөг болох юм. Харин энэхүү хугацаа тодорхойгүй, аль эсвэл тухайн газрыг дахин хэзээ ч нөхөн сэргээхгүй гэж үзвэл жилийн орлогын алдагдлыг капиталчлах аргаар буюу банкны хүүд хувааж тооцдог. Тухайлбал, өнөөгийн арилжааны банкны хадгаламжийн жилийн хүү 14% гэж үзвэл, 4088 мянган төгрөг нь 29.2 сая төгрөг болно /4088:14%/. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний нөхөн олговрыг тухайн газрыг эвдрэлд оруулсан хохироогчоос гаргуулж аваад түүнийгээ банканд хадгалуулсан
  • 45. 241 тохиолдолд хүүгийн орлого нь учирсан хохирол болох 4088 мянган төгрөгийг жил бүр нөхөөд явна гэсэн үг юм. Шууд бус зардлыг тооцох. Тухайн эвдэрсэн газраас идээшилдэг байсан мал, зэрлэг амьтан дайжин өөр газар идээшилснээс сумын бэлчээрийн ачаалал нэмэгдэж, сөрөг нөлөөлөл үүсдэг. Үүнийг тооцохдоо эхний ээлжид бэлчээр эвэрснээс бэлчээрийн нөөцөд учирсан нийт алдагдлыг гаргана. Эвэрсэн нийт 40 га бэлчээрийн дундаж ургац нь 2.5 цн байгаа тул бэлчээрийн тэжээлийн нийт алдагдсан нөөц нь 100 цн болж байна /40 х 2.5/. Өлзийт сумын бэлчээрийн тэжээлийн нийт нөөц 343649 цн юм. Алдагдсан бэлчээрийн тэжээлийн нөөцийн сумын нийт нөөцөд эзлэх хувь нь 0.02% болж байна. Өлзийт сумын МАА-н бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2019 оны байдлаар 15985.3 сая төгрөг болж байна. Шууд бус сөрөг нөлөөллийн хэмжээ нь алдагдсан бэлчээрийн нөөцтэй дүйх тул сумын МАА-н нийт бүтэгдэхүүнд энэхүү алдагдлын эзлэх хувиар тооцож 3.2сая төгрөг болж байна. Ийнхүү эвдэрсэн 40 га бэлчээрийн санхүүгийн дүйцүүлэн хамгаалах нийт зардлын хэмжээ нь 32.4 сая төгрөг болж байна. Үүнийг тухайн бэлчээрийг эвдрэлд учруулсан буруутай этгээдээс гаргуулан авч, орлогыг хохирсон малчид, хэрвээ үүнийг тогтоох боломжгүй бол сум авч, бэлчээрийг хамгаалж, сайжруулах арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй юм.
  • 46. 242 Зураг 8.10.1 Дүйцүүлэн хамгаалах газрын төлөвлөлт