Mais conteúdo relacionado
Semelhante a Тусгаар тогтнол тэмцэл (20)
Тусгаар тогтнол тэмцэл
- 2. Тэмцэл, хувьсгал тусгаар тогтнол хэмээх
ойлголтууд нь харилцан нягт
уялдаатай, түүхэн тодорхой нөхцөлд бие биеэ
нөхцөлдүүлж байдаг ухагдахуун юм.
Өнгөрсөн зуунуудын түүхээс үзэхэд улс
төрийн тэмцлийн өрнөл нь нэг бол үндэсний
юмуу, нийгмийн хувьсгалд, маш цөөн
тохиолдолд, эвлэрэлд хүргэж иржээ.
- 3. Үндэсээ чөлөөлөх тэмцлийн гол үр дүн нь
үндэсний тусгаар тогтнолын тухай асуудал
юм. Төрийн тусгаар тогтнол хэмээх нь ямар
нэг харийн улс гүрний эрхшээл, шахалтанд
орохгүйгээр зөвхөн үндэсний эрх ашиг, ард
түмнийхээ хүсэл зорилгот нийцүүлэн, төрийн
гадаад дотоод бодлогыг боловсруулах,
хэрэгжүүлэх боломж, энэ тухайд улс төр эрх
зүйн үндэсний болон олон улсын шинжтэй
баталгаат нөхцөл бүрэлдсэн байхыг хэлнэ.
- 4. XX зуун нь дэлхийг донсголсон, малгайчилж
явсан агуу их Чингис хааны уугуул
Монголын хувьд алдсан тусгаар тогтнолоо
эргүүлэн сэргээхийн төлөө тууштай тэмцсэн
тэмцлийн зуун буюу энэхүү тэмцлийн үр дүнд
Монгол нь дэлхий дахинаа хүлээн
зөвшөөрөгдсөн бүрэн эрхт тусгаар тогтносон
улс болон сэргэн мандсан арвин баялаг
тэмцэл ололтын түүхийг багтаасан зуун
байсан юм.
- 5. Монгол улс тусгаар тогтнолоо
сэргээн, дэвшил хөгжлийн замд орсон зууны
түүхэн үйл явдал дотроо
1911он, 1921, 1990оны хувьсгалуудын
асуудлыг ахмад түүхчид, эрдэмтэд маань тал
бүрээс нь нягтлан судалж эдгээр
хувьсгалуудын үүсэл хөгжил, хувьсгалын
тохироо бүрэлдсэн байдал, ялалт шинж
маяг, ач холбогдлын асуудлыг өөрсдийн
бүтээлүүдэд хөндөж, шинжлэх ухааны
үндэстэй хариу өгөхийг оролдохын зэрэгцээ
хувьсгалын ээдрээтэй асуудлыг судлах замаар
зохих үнэлэлт дүгнэлт өгч, сонирхолтой
саналуудыг дэвшүүлсэн нь уг асуудлын
судалгаанд чухал алхам болсон байна.
- 6. Эдгээр хувьсгалуудын талаар түүхчид, улс
төрчид, судлаачдын дотор санал бүрэн
нэгдмэл болж чадаагүйн дээр сүүлийн үед
эдгээр түүхэн үйл явцын зарим нэг талыг
өрөөсгөлөөр дөвийлгөх нөгөө хэсгийг нь үл
ойшоох хандлага илэрсээр байна.
Нөгөө талаар энэхүү түүхэн үйл ядлыг улс
төрийн зорилготойгоор мушгин гуйвуулах
хандлага ч байсаар байгаа юм.
- 7. Тухайлбал, 1994онд Бээжин хотноо хэвлэгдэн
гарсан “Гадаад Монголын тусгаар тогтнолын
нууц “ номонд тусгаар тогтносон Монгол улс
гэж байхгүй гэсэн үзэл нэвт шингэсэн, түүнээ
батлахын тулд түүхэн болсон үйл явцыг
санаатайгаар гуйвуулан тайлбар хийж, хэл,
хил, зан заншил, ахуй амьдрал, сэтгэлгээ уг
гарал үүслээрээ ч тэр давтагдашгүй өвөрмөц
Монголыг хятадын мах цусны бүрэлдэхүүн
хэсэг хэмээн нотлохыг оролдсон байдаг.
- 8. Мөн өнгөрч буй зууны сүүлийн 70 жилийн
түүхийн явцыг бүхэлд нь хараар үнэлэх, ерөөс
сүйрэл гажуудал зогсонги байдлын үе гэх буюу
бүр эсрэгээр сүүлийн 70 жил нь нийгэм эдийн
засаг, оюун соѐлын оргилуун амжилт олж, ард
түмний аж байдал, соѐлын хэмжээ ихээхэн
дээшилсэн гэсэн үзэл баримтлал ч байсаар
байгаа юм.
Нэг л монголын нэг л үеийн тухай хоорондоо
эсрэг тэсрэг ийм хоѐр дүгнэлт аль аль нь зөв
байж таарахгүй бөгөөд монголын нийгмийн
эерэг сөрөг үзэгдэл буюу нааштай цааштай
алхамын аль алиныг нь үүрэх нь түүхэн үнэнд
нийцэх хийгээд үүнд 1911, 1921, 1990 оны түүхэн
үйл явцыг бүхэлд нь авч үзэж байж хариуг хайх
нь үнэнд дөхөж очих буй заа.
- 9. Туураг тусгаар монгол улс нь хүн төрөлхтөний
түүхэн ээдрээтэй өнгөрч буй зуун жилийн туршид
улс үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн
тогтоож сахин хамгаалахын тулд тууштай
тэмцэж бодитой үр дүнд хүрсэн нь үгүйсгэж
хэрхэвч болохгүй түүхэн үнэн юм. Ингэж монгол
улс тусгаар тогтнол, дэвшил хөгжлийн замаар
алгуур боловч урагшлах үйлсэд 1911-1912 оны
ялгуусан үйл явц, 1921 оны үндэсний ардчилсан
хувьсгал томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд
эдгээр түүхэн үйл явдлыг мөр даран гарсан 1990
оны ардчилсан эргэлт ч дээрхи түүхэн үйл
явцын зорилго зорилтыг өөртөө агуулж
байснаараа нэгдмэл, зүйрлэвэл хүйс нэгтэй
түүхэн үзэгдэл байсан юм.
- 10. Нэг . зууны эхний хагаст Монголд улс төрийн
хоѐр томоохон үйл явдал болсны эхнийх нь
1911-1912 оны үндэсний эрх чөлөөний
хөдөлгөөн хувьсгал байлаа.
1911-1912 оны Монголын ард түмний ҮЭЧХ-
ний түүхэн асуудлыг судлан боловсруулсан,
хөндөж тавьсан манай эрдэмтэд, БНМАУ-ын
түүхийн удаа дараа хэвлэгдсэн нэгэн боть,
Монголын түүхийн гурван ботийн 3-р боть,
МАХН-ийн товч түүх зэрэг бүтээлүүд нь
Монгол улс Манжийн 200 гаруй жилийн
дарлалаас ангижирч, энэхүү хөдөлгөөний үр
дүнд Монгол улс үндэс угсааныхаа тусгаар
тогтнол бүрэн эрхт байдлыг сэргээн тогтоосон
юм.
- 11. Доктор Л. Жамсран:(их хүрээнд байсан
манжийн засаг захиргааг хөөн
зайлуулж, Монголын төр, засгийн газрыг
байгуулсан нь үндэсний эрх чөлөөний
хувьсгалын ялалт мөн гэж үзэх ѐстой. Энэ бол
нийгмийн хувьсгал биш учраас оршин
тогтнож байгаа нийгмийн байгууллагыг
устгаж шинэ нийгэм байгуулах зорилт
тавиагүй. )
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эн
тэргүүний зорилт бол харийн ноѐрхлыг устгаж
үндэсний тусгаар тогтнолоо олох явдал байдаг.
- 12. 1911-1912 оны ҮЭЧХ-ний үр дүнд Монголын ард
түмэн манжийн 200 гаруй жилийн дарлалыг
түлхэн унагаж өлзий учрал бүрдсэн өдөр хэмээн
бэлэгшээж, Монголын цагаагчин гахай жилийн 11-
р сарын шинийн 9-н буюу Европын 1911 оны 12-р
сарын 16ны (12-р сарын 29ны ) өдрийг сонгон
тохиолдуулж Богд Жибзундамба хутагтаа
хэмжээгүй эрхт эзэн хаанаар өргөмжлөн оны цолыг
олноо өргөгдсөнөөр тунхаглаж, Монголын
төр, засгийн удирдах дээд өдөрлөг хэмжээгүй эрхт
эзэн хаанд зөвлөх бүхий 2 тамхимыг
байгуулж, дотоод, гадаад, сан, шүүх, цэрэг зэрэг 5-н
яамдыг байгуулж, төрийн төв аппаратыг
төвхнүүлсэн төдийгүй орон нутгийн төр засгийн
байгууллагуудыг бий болгож Монголын
төр, засгийн уламжлалт дэг жаягийг үндэс
болгож, манжийн үеийнхээс эрс өөрөөр өөрчилсөн
байна.
- 13. Үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн
мандуулсан Богд хаант Монгол улсын
төр, засгийн газар сэргэн мандсан эзэн хаант
улс Дундад иргэн улс, Хаант Орос улс АНУ
,Япон, Англи, Франц, Герман
,Дани, Голланд, Бельги, Австри зэрэг дэлхийн
томоохон улсуудад хандаж тэдгээрээр
уламжлан дэлхий дахинд тусгаар тогтнолоо
зарлан тунхаглаж дипломат төлөөлөгч
солилцох, худалдааны гэрээ хэлэлцээр
байгуулах бодлогоо явуулж буйгаа нэр төртэй
мэдэгдсэн байна.
- 14. Монгол улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн
шийтгэх яамны бичигт: “Монгол улсын эзэн
хаан хичээнгүйлэн их Орос улсын эзэн их
баатар цагаан хаан таны амгаланг эрмой. Их
хаан танаас тусгайлан элчин сайд
Коростовецийг мөхөс улсад илгээн найрамдан
ард хүн нар энх түвшин жаргасай хэмээснийг
мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн
сэтгэлээр мэхийн баярлаж амой, “Эдүгээ
тусгайлан гадаад яамны эрхэлсэн сайд Чин
ван Ханддорж, сайд Ширэнэндамдин нарыг
томилон манай улсын бичгийг өргөж
талархав.
- 15. Монголын лам, хар, дээдэс, доодос, нэгэн зэрэг
идэвхийлэн хөдөлж амь насаа эрсдүүлэн байж
сэргээсэн үндэсний тусгаар тогтнол нь Манж
дайчин гүрний олон үе дамжсан эзлэн
түрэмгийлэх дарангуйллыг түлхэн унагаасан
төдийгүй, Монголыг дэлхий дахинаас салган
тусгаарлаж манж хятадын түгжигдмэл, Хятадын
дотоод хоцрогдсон муж болгон үүрд эзэмших
бодлого, явууллагад шийдвэрлэх цохилт болсон
юм
1921 оны үндэсний ардчилсан хувьсгал бол
Монгол улсын дэвшил хөгжлийн зам дахь шинэ
чухал үе шатыг нээсэн юм. С.Сүрэнхорлоо нэлээд
бодитой санааг дэвшүүлж 1921 оны хувьсгалыг
үндэсний ардчилсан хувьсгал мөн гэж анхлан
дүгнэсэн байдаг.
- 16. Д.Даш нарын зэрэг зарим түүхчид 1921 оны
хувьсгалыг асуудлыг манай ахмад түүхчид
эрдэмтэд өөрсдийнхөө бүтээлүүдэд хөндөж
тавьсан хийгээд шинжлэх ухааны үндэстэй
саналуудыг дэвшүүлсэн байдгийг тэмдэглэх
хэрэгтэй юм.
Эдгээр саналын зэрэгцээ дэд доктор Ш.Бат-Очир
1921 оны хувьсгал бол хувьсгал биш, энэ бол
оросоос экспортлосон түүхэн үзэгдэл ийм учраас
түүнд хувьсгалын тохироо, шинж маягийн
асуудлаар яриад байх юмгүй гэсэн хандлагатай
санааг өөрийнхөө “БНМАУ-ын шилжилтийн
харилцааны зарим асуудал “ хэмээх 1957 онд
хэвлүүлсэн бүтээлдээ тодорхой хэлсэн байдаг.
- 17. XX зууны эхэн үед өрнөсөн ард түмний тэмцэл
нь 20-иод он болоод ирэхэд феодалын
нийгмийн харилцааг халах, Монгол орныг
хөгжлийн тэргүүлэх хандлагыг барьж
урагшлуулах нийгэм эдийн засгийн шинэ
байгуулалд шилжих нөхцлийг хангахад бүрэн
чиглэсэн байна.
- 18. 1918-1919 оны үеэр Нийслэл Хүрээнд хоѐр
нууц бүлгүүдийг үндэслэн байгуулсан манай
хувьсгалчид 1920 оны 6-р сард МАХН-ын эх
үндэс МАН хэмээх нэгдмэл хувьсгалт
байгууллагыг зохион байгуулж, 1921 оны 3-р
сард МАН-ын зохион байгуулах анхдугаар их
хурлыг хуралдуулж МАХН байгуулсан
Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.
Лосол , Д. Чагдаржав, Х.Чойбалсан нар
тэдгээрийн үндэслэсэн нууц бүлэг, хувьсгалт
байгууллага, МАН-с 1919-1921 оны үед
Монголын ард түмэнд хандаж гаргасан
уриа, тунхаг, ухуулаг бичиг, зөвлөмж
, чиглэлүүд, МАН-ын баримт бичгүүдэд
тэмцлийн зорилго, чиглэлийг тодорхойлсон
байдаг.
- 19. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал нь
шинж маягийн хувьд жижиг хөрөнгтний буюу
ерөөс хөрөнгтний ардчилсан шинжийг
агуулсан хувьсгал бөгөөд их гүрнээс
үндэснийхээ ашиг сонирхолд бага буурай
орныг хүчээр нийцүүлээд нэгтгэдэг зүй жамт
ѐсны шууд үр хөврөлөөр уг шинжээ алдсан,
энэхүү алдсан шинжийг 1990 оны ардчилсан
хувьсгал сэргээн хөгжүүлэх нь оруулсан юм.
- 20. Улс орны тусгаар тогтнол, үе үе цаг цагаар
ямагт асар их үнэ цэнээр хамгаалагдаж
байдгийг түүх нэгэнт нотолсон хийгээд улс
орны тусгаар тогтнолыг гадны болон
дотоодын аюул заналаас байнга сэрэмжлэн
хамгаалж , түүний гол баримтлал-Үндэсний
үзэл санааг ариун тунгалагаар
мандуулж, залгамж үеийнхний амьдралын
хөтөлбөр байх ѐстойг түүхэн туршлага баталж
байна.
- 21. XX зууны сүүлч үе болоод ирэхэд Монгол
оронд гаднаас нь хүчээр тулгасан “шинэ”
нийгмийн харилцаа, тэр нийгмийг
үйлдвэрлэн бүтээгчдийн хоорондын нэн
тохиромжгүй тогтолцоо ерөөс “хуарангийн
социализм” үйлдвэрлэн бүтээгчдийн ахуй
амжиргаа оюун соѐлын хэрэгцээг хавтгайд нь
зогсоох л төдий ядуу тарчиг амьдралд
хүргэсэн байна.
1990 оны хувьсгал засгийн эрх авах асуудлыг
1921 оны үндэсний ардчилсан хувьсгал лугаа
нэгэн адил тайван журмаар шийдсэн.
- 22. 1990оны ардчилсан хувьсгал нь 1911-1912
оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, мөн
1921 оны үндэсний ардчилсан хувьсгал
монголын ард түмний үндэсний тусгаар
тогтнолыг сэргээсэн ололтыг уламжлан
шинэчлэн бататгаж, 1921оны төрийн эрхийг
ард түмний гарт шилжүүлсэн ардчиллыг
төгөлдөржүүлж, завсрын гажуудлаас
гарган, зах зээлийн буюу хөрөнгөлөг нээлттэй
эдийн засагт суурилсан хүн төрөлхтөний
хөгжлийн нийтлэг хандлагыг
баримталсан, өргөн олог түмний оюуны
чававх, хүч хөдөлмөрийн үрээр цогцлох
ардчилсан нийгэм байгуулах замд Монгол
улсыг эргэлт буцалтгүй оруулсан байна.
- 23. 1945оны 2-р сарын 4-11ний хооронд
хуралдсан Ялалтын бага хуралд ЗХУ-ын
оруулсан санал, санаачлага шахалтаар АНУ,
АНГЛИ Монголын статус квог хүлээн
зөвшөөрч , 1945онд ДИУ, 1949 онд БНХАУ,
1950, 1960-оноос Европ Азийн ардчилсан
орнууд манай орныг зөвшөөрөн хүлээж, 1961
онд БНМАУ НҮБ-д элссэнээр дипломат
харилцааны өргөн цэлгэр хаалга нээгдсэн
байна .
- 24. Ийнхүү Монгол улс тусгаар тогтнол, дэвшил
хөгжлийн замаар хөгжих бололцоог 1911-1912
оны ҮЭЧХ, 1921 оны үндэсний ардчилсан
хувьсгал, 1990 оны ардчилсан хангаж
хувьсгал өгсөн юм.