SlideShare uma empresa Scribd logo
1 de 6
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ 
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ 
Алив сайхнаа бусдаас битгий хармал 
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул 
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх 
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ 
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ 
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол 
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг 
Ачийг чинь тэд бас бүү мартаг 
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд 
Гарцаагүй түүнийг нь олж хэл 
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр 
Газар дээр нэг бус удаа тохиолдоно 
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг 
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь 
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла 
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ 
Бидний амьдрал авь адилхан 
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч 
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч 
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно 
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг 
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад 
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч 
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно 
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор 
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла 
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй 
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор 
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор 
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном 
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ 
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла 
ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА 
Охин үрээ хайрла! 
Омогдож загнахдаа ч хайрла! 
Охин үрээ хайрла! 
Ойворгон зэмлэхдээ ч хайрла! 
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ 
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг 
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг 
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ 
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа 
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл 
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана 
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна 
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга 
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл 
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл 
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ! 
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна 
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл 
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла 
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла 
Үрийн эх болох гэж алтан заадал сална 
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл 
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа 
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо 
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул 
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана 
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул 
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана 
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь 
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь 
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана 
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа 
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана 
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна 
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна 
Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла 
Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла 
Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла 
Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла 
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно 
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү? 
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл 
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл 
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл 
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй 
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй 
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй 
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт 
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла 
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий 
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно 
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа 
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм 
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл 
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
ЦЭЦГЭН ЭРХ 
Ээжээ 
Ээжээ таны цаст цагаан 
Гантиг өлмийд тань 
Цэцгэн эрх өргөе гэж 
Цэцэг түүлээ 
Таны 
Сайхан сэтгэлээ олдог байсан 
Номин талаас 
Сайн мууг ялгалгүй сэрүүцдэг 
Үүлэн сүүдэр дороос 
Эзгүйд минь миний дууг сонсдог 
Эрх танхай 
Цэнхэр горхины хөвөөнөөс 
Цэцэг түүлээ 
Цэцэг түүхдээ би 
Уйлж түүлээ 
Унсан харууслын нулимс 
Онсон цэцэг бүрийг олж түүлээ 
Таньдаа 
Цэцгэн эрх өргөе гэхэд 
Нэгэн зуны байтугай 
Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь 
Санчигандаа өнчин хяруу бий 
Эх минь 
Орчлонгийн өнө мөнхийн шүүдэр дор 
Одлоо гэж зүүдэллээ 
Одод хийссэн үхлийн хар шуурганд 
Осголоо гэж хайллаа 
Ээжээ би таныгаа 
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингнэж 
Мандах нарны зүг урганаа гэж уужирлаа 
Ирэх шаргал үрээ 
Эртэшгүй цагаан цолмон болж 
Эхлэл бүхний манлайд 
Гялалзана гэж тайтгарлаа 
Ижий минь та 
Хагцалаар чулуужсан аялгуу 
Халуун нараар царцсан сүү 
Ээжээ 
Би таны үргэлжлэл.
Ганцхан ижийдээ унших шүлэг 
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой 
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай 
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан 
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон 
Ганцхан намайг гэж ижий та Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ? 
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж 
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа 
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй 
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж 
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд 
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа 
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг 
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн 
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь 
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь 
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд 
Цагдаа, эсвэл үүдний манаач 
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч 
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа… 
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь 
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө 
Даамай их хайр тань аанай л хэвээрээ 
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа 
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ 
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай 
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань 
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа 
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд 
Зүгээр л дэргэд минь байж хайрла 
Ижий гэж дуудах болгондоо баярладаг 
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Mais conteúdo relacionado

Mais procurados

чингис хаан
чингис хаанчингис хаан
чингис хаан
Oyuhai1127
 
хэл заслын дасгалууд1
хэл заслын дасгалууд1хэл заслын дасгалууд1
хэл заслын дасгалууд1
SHAGDARJAV
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
delgerya
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
guest00835cf3
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
Munkh Orgil
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7б
chemistry teacher
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
sainaa88
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг
pvsa_8990
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
saruush undrah
 
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээамьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
neegii
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
BaigalBaigalmaa
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
Oyuhai1127
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар
Amarjargal_se
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
shand1_Bondok
 

Mais procurados (20)

чингис хаан
чингис хаанчингис хаан
чингис хаан
 
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
хэл заслын дасгалууд1
хэл заслын дасгалууд1хэл заслын дасгалууд1
хэл заслын дасгалууд1
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7б
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
 
найруулах чадвар
найруулах чадварнайруулах чадвар
найруулах чадвар
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimj
 
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээамьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
D nimsuren 4tsag
D nimsuren 4tsagD nimsuren 4tsag
D nimsuren 4tsag
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 

Destaque (10)

цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэг
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
хонхны баяр
хонхны баярхонхны баяр
хонхны баяр
 
Orgomjlol
OrgomjlolOrgomjlol
Orgomjlol
 
өргөмжлөл
өргөмжлөлөргөмжлөл
өргөмжлөл
 
Ssssssssssssssssssssss
SsssssssssssssssssssssSsssssssssssssssssssss
Ssssssssssssssssssssss
 
миний шүлгийн анхны ном
миний шүлгийн анхны номминий шүлгийн анхны ном
миний шүлгийн анхны ном
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
шүлэг заах арга зүй
шүлэг заах арга зүйшүлэг заах арга зүй
шүлэг заах арга зүй
 
Orgomjlol. mendchilgee
Orgomjlol. mendchilgeeOrgomjlol. mendchilgee
Orgomjlol. mendchilgee
 

Semelhante a шүлэг

Semelhante a шүлэг (20)

Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1
 
оюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүноюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүн
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
Hereglegdehuun 2
Hereglegdehuun 2Hereglegdehuun 2
Hereglegdehuun 2
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүд
 
Shuleg
ShulegShuleg
Shuleg
 
Hereglegdehuun 3
Hereglegdehuun 3Hereglegdehuun 3
Hereglegdehuun 3
 
Aman zohiol
Aman zohiolAman zohiol
Aman zohiol
 
монгол хэл ц 2
монгол хэл ц 2монгол хэл ц 2
монгол хэл ц 2
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargal
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 

шүлэг

  • 1. Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий хармал Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй түүнийг нь олж хэл Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно Чамд дуралсан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь Чамд хайралсаных нь нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ Бидний амьдрал авь адилхан Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
  • 2. Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ! Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла Үрийн эх болох гэж алтан заадал сална Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
  • 3. Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү? Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
  • 4. ЦЭЦГЭН ЭРХ Ээжээ Ээжээ таны цаст цагаан Гантиг өлмийд тань Цэцгэн эрх өргөе гэж Цэцэг түүлээ Таны Сайхан сэтгэлээ олдог байсан Номин талаас Сайн мууг ялгалгүй сэрүүцдэг Үүлэн сүүдэр дороос Эзгүйд минь миний дууг сонсдог Эрх танхай Цэнхэр горхины хөвөөнөөс Цэцэг түүлээ Цэцэг түүхдээ би Уйлж түүлээ Унсан харууслын нулимс Онсон цэцэг бүрийг олж түүлээ Таньдаа Цэцгэн эрх өргөе гэхэд Нэгэн зуны байтугай Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ
  • 5. Сайхан ижий минь Санчигандаа өнчин хяруу бий Эх минь Орчлонгийн өнө мөнхийн шүүдэр дор Одлоо гэж зүүдэллээ Одод хийссэн үхлийн хар шуурганд Осголоо гэж хайллаа Ээжээ би таныгаа Мянган үндэсний үзүүр бүхэнд шингнэж Мандах нарны зүг урганаа гэж уужирлаа Ирэх шаргал үрээ Эртэшгүй цагаан цолмон болж Эхлэл бүхний манлайд Гялалзана гэж тайтгарлаа Ижий минь та Хагцалаар чулуужсан аялгуу Халуун нараар царцсан сүү Ээжээ Би таны үргэлжлэл.
  • 6. Ганцхан ижийдээ унших шүлэг Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй Орон дээрээс минь алгасалгүй тонгойж Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа… Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!