O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio

Confira estes a seguir

1 de 5 Anúncio

Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн

Baixar para ler offline

Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн

Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн

Anúncio
Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Quem viu também gostou (8)

Semelhante a Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн (20)

Anúncio

Mais de erdmiinshuvuu (20)

Mais recentes (20)

Anúncio

Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн

  1. 1. Жолоочид зориулсан аппликейшн Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал Монгол улс, Шинжлэх уаан технологийн сургаалийн харъяа Бизнесийн удирдлага хүмүүилэгийн сургууль Erdenebaatar94@gmail.com, muugiitsb@gmail.com Хураангуй Энэхүү илтгэлийн хүрээнд жолоочдод өдөр тутам тулгамдаж байдаг асуудлуудыг дэвшүүлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийллээ. Илтгэлийн зорилго нь сүүлийн үеийн техник технологийг ашиглан өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж болохыг харуулахад оршино. Торгууль төлөлт, татвар, техникийн үзлэг талаарх мэдээлэл болон автомашины тухай зөвлөгөө,үүнтэй холбоотой засвар,худалдаа үйлчилгээний мэдээлэл болон замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг ухаалаг гар утас ашиглан хүргэснээр гарах үр дүн болон жолоочдод зориулсан системйин хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон. Түлхүүр үг: Жолооч, автомашин, замын түгжрэл, ухаалаг гар утас, Удиртгал Автомашин эзэмшигч нарт шаардлагатай автомашины татвар, даатгал, торгууль зэргийн мэдээлэл нэг дор төвлөрсөн байдаггүй улмаас эдгээрээс өөрт хэрэгтэйг хайж олоход төвөгтэй байдаг. Мөн Улаанбаатар хотын замын түгжрэл нь жолооч нарт төдийгүй хотын нийт иргэдийн хувьд томоохон асуудал билээ. Дээрх хүндрэл бэрхшээлийг онцлон авч шийдвэрлэх зорилгоор жолооч нарт зориулсан ухаалаг гар утасны аппликейшн бий болгоход шаардагдах тухайн аппликейшний эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж, үр дүнг ашиглан уг аппликейшний урьдчилсан загварыг гаргав. Онцолж буй асуудлууд  Мэдээллийн нэгдсэн бус байдал Автомашин эзэмшигч хүн бүрт шаардлагатай мэдэллүүдийг холбогдох байгууллагуудаас интернет сүлжээ, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээдэг. Гэвч энэ арга нь зорилтот бүлэг болох жолооч нарт бүрэн хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь жолооч нарт хэрэгтэй автомашины татвар, даатгал, зөрчлийн мэдээлэл болон бусад мэдээллүүдийг түгээдэг нэгдсэн веб сайт, телевизийн суваг, хэвлэмэл материал зэрэг мэдээллийн хэрэгсэл байдаггүй. Тухайн жолооч автомашиныхаа торгуулийн талаар мэдээлэл авахыг хүсвэл http://www.torguuli.mn сайтруу хандана, тогтоол журам, шинэ мэдээлэл авах бол замын цагдаагийн газрын http://trafficpolice.gov.mn сайтруу хандана, харин тээврийн хэрэгслийн даатгалын тухай мэдээлэл шаардлагатай бол даатгалын байгууллагуудын веб сайтуудаас сонгох хэрэгтэй болдог. Энэ мэтээр жолооч нар олон эх сурвалж дамжсан мэдээллээс өөрт шаардлагатайг үнэн зөвөөр олж авахад цаг хугацаа, хөдөлмөр, өртөг зардал гэх мэт нөөцүүдийг зарцуулж байдаг.  Улаанбаатар хотын замын түгжрэл Тээврийн эрэлтийг урьдчилан тооцоолох систем (STRADA) –ээр одоогийн зам тээврийн нөхцөл байдлыг загварчилж үзэхэд зам түгжрэлтэй байх нөхцөл харагдахгүй, замын ачаалал 0.41 орчим байна. Гэвч бодит байдал дээр хотын төв хэсэг ба хотын төв рүү чиглэсэн гол зам түгжрэл ихтэй харагдаж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийг үүсгэж буй гол шалтгаан нь зам дутмаг гэхээс илүү замын зохисгүй ашиглалт, тээврийн хяналт үр өгөөжгүй
  2. 2. байгаагаас замын багтаамжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа явдал юм. Аппликейшны хэсэг Ухаалаг гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувь нь андроид үйлдлийн систем бүхий гар утас хэрэглэдэг. Тиймээс уг аппликейшнийг андроид үйлдлийн системд зориулан гаргах нь өргөн хүрээг хамарч чадна. Аппликейшн нь жолоочийн хувийн мэдээлэл болон автомашины мэдээллийг бүртгэн тухайн мэдээлэл дээр суурилан ажиллана. Ийм учраас мэдээллүүдийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөж бүртгүүлснээр жолооч шаардлагатай мэдээллүүдээ түргэн шуурхай, үнэн зөв, баталгаатайгаар хүлээн авах нөхцөл бүрдэнэ. Зураг 1. Аппликейшний мод бүтэц 1. Мэдэгдлийн хэсэг Энэ хэсэгт автомашины татвар, даатгал, тухайн автомашины бүртгэл дээрх зөрчил, торгуулийн мэдэгдэл зэргийг багтаасан байна. Жолоочийн гар утсыг интернет холболт бүхий нөхцөлд тус хэсэг ажиллана. Татвар, даатгал, торгууль зэрэг мэдээллийг тус тусын үндсэн эх сурвалжаас албан ёсны эрхийн дагуу татан авч жолоочийн гар утсанд мэдэгдэл болгон илгээнэ. 2. Мэдээллийн хэсэг Энэ хэсэгт автомашин эзэмшигч нарт зориулсан засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн тухай, техникийн зөвлөгөө мөн холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа мэдээллүүдийг дээрхийн адил үндсэн эх сурвалжаас нь баталгаатайгаар авч гар утсанд илгээнэ. 3. Замын түгжрэл хэсэг Энэ хэсгийн тусламжтайгаар жолооч гар утаснаасаа нийслэл хотын авто замын газрын зураг дээрээс хотын аль зам түгжрэлтэй, ачаалалтай, чөлөөтэй байна вэ гэдгийг харах боломжтой болно. Ингэснээр тухайн жолооч түгжрэлтэй буюу ачаалалтай замуудаас зайлсхийж чөлөөтэй замуудыг сонгосноор хүрэх цэгтээ цаг хугацаа, шатахуун гэх мэт зардлыг хэмнэн очих болно. Үүний үр дүнд хотын замын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Жолооч гар утсаа байнгын интернет холболт бүхий байлгаснаар замын түгжрэлийн мэдээллийг бодит цагт нь хүлээн авч аль хэсэгт замын ачаалал нэмэгдэж байна гэдгийг мэдсэнээр хэзээ хөдөлгөөнд хаагуур оролцохоо сонгож тухайн жолоочийн түгжрэлд саатахүй байх боломж нь улам нэмэгдэнэ. Аппликейшний энэхүү хэсэгт жолооч өөрийн байгаа байршил болон хүрэх газрын байршлийг оруулж
  3. 3. өгнө. Систем нь хоёр байршлын хоорондын зай болон нийт явах хугацааг тооцоолж өгөх бөгөөд бусад боломжтой замын хувилбаруудыг санал болгоно. Хамтарч ажиллах байгууллагууд  Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв  Албан журмын даатгагчдын холбоо  Нийслэлийн замын цагдаагийн газар  Авто тээврийн үндэсний төв  Нийслэлийн тееврийн газар  Torguuli.mn Судалгааны хэсэг Аппликейшний эрэлт хэрэгцээг тодорхойлохын тулд 7 хоногийн хугацаанд нийт 252 жолоочоос судалгаа авсан. 1-р асуулт: Хотын замын ачааллын талаарх мэдээллийг утаснаасаа авах нь таны өдөр тутмын ажлыг хэр хөнгөвчлөх вэ ? Зураг 1. 1-р асуултанд хариулсан байдал Асуултанд хариулсан байдлыг харвал жолоочдод замын түгрэлийн мэдээлэл хэрэгцээтэй байдаг бөгөөд өдөр тутамдаа ашиглах сонирхол өндөр байна. 2-р асуулт: Та торгууль, татвар, техникийн үзлэгийн мэдээллийг авахдаа өөр өөр сайтаас авах нь төвөгтэй санагддаг уу ? Зураг 2. 2-р асуултанд хариулсан байдал 0 20 40 60 80 100 120 140 Маш их Их Дунд Бага 0 50 100 150 200 250 Тийм Үгүй Мэдэхгүй
  4. 4. Санал асуулгаас үзвэл жолооч нар төрийн байгууллагуудаас гаргаж буй автомашинтай холбоотой мэдээллийг нэг цэгээс авах сонирхолтой бөгөөд замын хөдөлгөөнтэй хобоотой үйл ажиллагаа явуулдаг байгуллага тус бүр өөрийн вебсайтаар мэдээлэл өгдөг нь төвөгтэй байдаг хандлага харагдаж байна. 3-р асуулт: Жолооч та ямар нэгэн төлбөр шимтгэл (татвар, торгууль гэх мэт) төлөхөө мартах тохиолдол гарж байсан уу? Зураг 3. 3-р асуултанд хариулсан байдал Дээрх асуултанд санал асуулгад оролцсон хүмүүсийн 81% нь тийм гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд аппликейшн ашиглан төлбөр хураамж төлөх ххугацааг жолоочид сануулж өгснөөр хоцрох, мартах явдал багасна. 4-р асуулт: Хэрэв танд торгууль,татварыг хаана хэзээ төлөх болон замын ачааллын талаарх мэдээллүүдийг нэгтгэн танд хүргэдэг аппликейшн байвал та хэрэглэх үү ? 0 50 100 150 200 250 Тийм Үгүй
  5. 5. Зураг 4. 4-р асуултанд хариулсан байдал Дээрх асуултанд судалгаанд оролцогчдын 97% нь тийм гэж хариулснаас үзвэл ийм төрлийн аппликейшн хөгжүүлэх нь эрэлттэй байна гэж харагдаж байна. 5-р асуулт: Танд ямар мэдээлэл хэрэгтэй байдаг вэ ? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын диилэнх нь доорх хариултуудыг өгсөн. Үүнд:  автомашины зөвлөгөө  сэлбэг худалдаа, авто засварын газрын мэдээллүүд  автомашины бүх төрлийн мэдээлэл гэсэн хариултууд зонхилж байсан ба автомашинтай холбоотой бүхий л мэдээллийг авах сонирхолтой байгаа нь ажиглагдаж байлаа. Жолооч нар олон төрлийг мэдээллийг нэг дор төвлөрүүлж түүнээс өөрт хэрэгтэй мэдээллийг авахыг хүсдэг болох нь анзаарагдаж байна. Иймээс жолооч нарт зориулсан аппликейшн хөгжүүлэх нь хэрэгтэй бөгөөд эрэлт хэрэгцээ байгаа нь харагдаж байна. Дүгнэлт Уг ажлын хүрээнд жолооч нарт тулгамдаж буй асуудлуудыг онцлон түүнийг шийдэж болох шийдлийг дэвшүүллээ. Энэ шийдэл нь жолооч нарт шаардлагатай мэдээллүүдийг бүх албан ёсны эх сурвалжаас нь авч тухайн жолоочийн хувийн болон автомашины мэдээлэлд тохируулан хүргэх зорилготой ухаалаг гар утасны аппликейшн юм. Уг аппликейшний зах зээл дээрх эрэлт хэрэгцээг судлах зорилгоор 7 хоногийн хугацаанд 252 жолооч нараас судалгаа авахад судалгаанд оролцогсдын дийлэнх хувь нь энэхүү аппликейшнийг ашиглах сонирхолтой болох нь тэдгээр хүмүүсийн хариултаас харагдаж байна. Иймээс энэ аппликейшнийг зах зээлд гарган цаашид хөгжүүлэх нь хэрэгцээтэй гэж үзэж байна. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд гар утас ашиглах нь аюул дагуулсан үйлдэл учир цаашид аппликейшнийг хөгжүүлэхдээ дуу хоолойн коммандаар удирддаг байхаар хөгжүүлэх нь уг аппликейшнийг хэрэглэх явцад ямар нэгэн аюул, эрслэл үүсэхээс сэргийлж чадна. Ашигласан материалын жагсаалт: [1] (Монгол Улс, Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгаа) [2]http://trafficpolice.gov.mn/ [3] www.ubits.mn [4]https://play.google.com/store/apps/details?id=br.co m.easytaxi Зохиогчийн тухай: Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал нар нь ШУТИС-БУХС- ийн Мэдээллийн системийн менежментийн 4-р курсын оюутнууд. Удирдагч багш: ахлах багш, магистр О.Мөнхзул 0 50 100 150 200 250 300 Тийм Үгүй Мэдэхгүй

×