SlideShare uma empresa Scribd logo
1 de 15
Baixar para ler offline
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2011 оны 01-р сарын
                                 10-ны өдрийн 11/02 тоот тогтоолын 1-р хавсралт

                        МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ
                                   Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол Улсын Их Сургууль (цаашид МУИС гэнэ)-ийн үндсэн үйл ажиллагааг
    бүтээмжтэй, үр нөлөөтэй, ил тод, хууль ѐсны дагуу хэрэгжүүлэхэд энэ дүрмийн
    зорилго оршино. Хуулиар тусгайлан зохицуулаагүй харилцааг энэхүү дүрмээр
    зохицуулна.
1.2 МУИС нь хамтын болон өөрийн удирдлагатай, нийтийн өмчид суурилсан, 1942
    онд байгуулагдсан хуулийн этгээд мөн.
1.3 МУИС-ийн захиргаа нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.
    МУИС-ийн хууль ѐсны хаяг нь “Монгол Улс, Улаанбаатар хот, 210646, Монгол
    Улсын Их Сургууль (The National University of Mongolia), Их сургуулийн гудамж-
    1”, цахим хуудас нь www.num.edu.mn болно.
1.4 МУИС тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг,
    өөрийн бэлгэдэл (эмблем, туг)-тэй байна.
                         Хоѐр. МУИС-ийн үйл ажилллагааны зарчим
2.1 МУИС үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
    2.1.1 Хууль ѐсыг дээдлэх,
           Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд
           боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль
           болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж,
           хууль дээдлэх ѐсыг хэрэгжүүлнэ.
    2.1.2 Эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх,
          2.1.2.1 Эрдэмтдийн судалгааны үр дүн, баримталсан онол, арга зүй,
                  хандлагыг улс үндэстний эрх ашиг, хүнлэг ѐсонд харшилснаас
                  бусад тохиолдолд хүндэтгэх;
          2.1.2.2 Сургалтын төлөвлөгөө болон эрдэм шинжилгээний төслүүдийг бие
                  даан сонгох, хэрэгжүүлэх;
          2.1.2.3 Төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах, онолын болон
                  хэрэглээний судалгаа хийх чиглэлээ бие даан тодорхойлох;
          2.1.2.4 Шаталсан сургалтын (бакалавр, магистр, доктор) үйл ажиллагааг
                  тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бүхэлд нь хариуцаж, хариуцлага
                  хүлээх эрхийг эдлэх;
    2.1.3 Бие даасан байдлыг хангах,
          2.1.3.1 МУИС-ийн бие даасан байдалд хууль бусаар оролцох, халдахыг үл
                  зөвшөөрөх;
          2.1.3.2 Дотоод, гадаадын байгууллага, иргэдтэй гэрээ, хэлцэл хийх,
                  хамтран ажиллах арга, хэлбэрээ бие даан сонгох;
          2.1.3.3 Олон улсын байгууллагад элсэх эрхээ бие даан хэрэгжүүлэх;
          2.1.3.4 Боловсролын үйлчилгээний хөлсийг зардал, эрсдэл, хөгжлийн
                  шаардлагыг тооцон өөрөө тогтоох;
          2.1.3.5 Үндсэн болон бүтцийн нэгжийн бие даасан байдлыг хангах,
                  хариуцлага хүлээх боломж, чадварыг нэмэгдүүлэх;
          2.1.3.6 Багш, эрдэм шинжилгээний ажилтныг сонгон шалгаруулж авахдаа
                  сургалт, эрдэм шинжилгээний ажлын эрх ашгийн үүднээс зохих
                  болзол тавих;
          2.1.3.7 Эзэмшиж буй эд хөрөнгийг ашиглах, хуульд заасны дагуу захиран
                  зарцуулах;
    2.1.4 МУИС-ийн нутаг дэвсгэрийн халдашгүй байдлыг хамгаалах,
                                                                              1
МУИС-ийн захиргаа нутаг дэвсгэрийн халдашгүй байдлыг хамгаалах
          үүрэгтэй бөгөөд МУИС-ийн нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг
          хориглоно.
         2.1.4.1 МУИС-ийн байгууламж, түүний эзэмшил нутаг дэвсгэрт гадны
                 байгууллага, хувь хүн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах;
         2.1.4.2 МУИС-ийн нутаг дэвсгэрт шашны болон улс төрийн нам, түүний
                 байгууллага байрлах;
         2.1.4.3 МУИС-ийн байр, байгууламжийг улс төрийн нам, шашны
                 байгууллага үйл ажиллагаандаа ашиглах;
                             Гурав. МУИС-ийн үндсэн чиг үүрэг
3.1 Шинжлэх ухаан, технологийн ололт, сургалтын нэгдсэн (улсын) стандарт,
     нийгмийн эрэлтэд тулгуурлан бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт
     эрхэлж, мэргэжлийн болон иргэний өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэх;
3.2 Шинжлэх ухааны онолын болон хэрэглээний судалгаа явуулж, шинэ мэдлэг
     бүтээж, сургалт, судлагааны       эргэлтэд оруулах, инновацийн бодлого
     хэрэгжүүлэх;
3.3 Монголын түүх, хэл, соѐл, уламжлалт мэдлэг ухааныг судлах, түгээн
     дэлгэрүүлэх замаар монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаачдыг бэлтгэх;
3.4 Үндэсний эрдэмтдийн халааг шавь сургалтаар бэлтгэх, профессор, багш нарын
     чадварлаг нөөцийг бүрдүүлэх;
3.5 Сургалт, эрдэм шинжилгээний ажлын таатай орчин бий болгох, тасралтгүй
     шинэчлэн хөгжүүлэх;
3.6 Эзэмшилдээ байгаа эд хөрөнгийг хамгаалах, зохистой ашиглах, үйл
     ажиллагаандаа шаардлагатай орлогыг бүрдүүлэх, оновчтой зарцуулах;
3.7 Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн МУИС-д үйлчлэх дүрэм,
     журмыг боловсруулан мөрдөх, боловсронгуй болгох;
3.8 Багш, ажилтан, суралцагчдын эрхийг хамгаалах, ажиллах, амьдрах, суралцах
     хэвийн нөхцлийг бүрдүүлэх;
3.9 Гадаад, дотоодын боловсрол, шинжлэх ухааны болон бусад байгууллагатай үр
     ашигтай хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх;
3.10 Ажиллагсад болон суралцагчдад үндсэн үйл ажиллагааны дагуу үйлчилгээ
     үзүүлэх;
3.11 Төгсөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургалтыг зохион байгуулах;
                         Дөрөв. МУИС-ийн удирдлагын тогтолцоо
4.1 МУИС хуульд заасны дагуу үүсгэн байгуулагч, багш, төгсөгч, суралцагчийн
    төлөөлөл бүхий Удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөл нь бүрэлдэхүүний
    шинж чанараараа Хамтын удирдлагын байгууллага мөн.
    4.1.1 МУИС-ийн Удирдах зөвлөл нь 25 гишүүнтэй байна. Түүний 13 нь үүсгэн
          байгуулагчийн, 5 нь багш, эрдэм шинжилгээний ажилтны, 5 нь
          төгсөгчийн, 2 нь суралцагчийн төлөөлөл байна.
    4.1.2 МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаатай томилох
          ба сонгоно. Удирдах зөвлөлд сонгогдох багш нарыг МУИС-ийн багш
          нарын нийт төлөөллөөс сонгоно.
    4.1.3 Суралцагчийн төлөөллийг МУИС-ийн оюутны эрх, ашиг сонирхлыг
          хамгаалдаг байгууллагуудын гишүүдээс сонгоно.
    4.1.4 Төгсөгчдийн төлөөллийн байгууллагуудаас нэр дэвшүүлсэн хүнийг МУИС-
          ийн Төгсөгчдийн холбооны хурлаас сонгоно.
    4.1.5 МУИС-ийн Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дундаас ил санал
          хураалтаар олонхийн саналаар сонгоно.
    4.1.6 МУИС-ийн Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн
          бичгийн даргыг гишүүдийн дундаас олонхийн саналаар сонгоно.
                                                                            2
4.1.7 МУИС-ийн Удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
          4.1.7.1 МУИС-ийн дүрэм, хөгжлийн бодлого, стратегийг батлах, тэдгээрт
                  нэмэлт өөрчлөлт оруулах;
          4.1.7.2 Хөрөнгө оруулалт, төсвийг батлах, зарцуулалтанд хяналт тавих;
          4.1.7.3 Сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн
                  хэмжээг тогтоох;
          4.1.7.4 МУИС-ийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт
                  өгөх;
          4.1.7.5 МУИС-ийн үндсэн нэгжийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах,
                  татан буулгах тухай Эрдмийн зөвлөлийн саналыг хэлэлцэж
                  шийдвэрлэх;
          4.1.7.6 Харьяа дээд сургууль, коллеж, гүнзгийрүүлсэн сургалттай
                  ерөнхий боловсролын сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах
                  тухай МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн саналыг хэлэлцэн эрх бүхий
                  байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
          4.1.7.7 МУИС-ийн захирлын ажлын байрны тодорхойлолтын талаар
                  санал боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн
                  захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
4.2 МУИС эрдэмтдийн төлөөлөл бүхий Эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөл
    нь МУИС-ийн өөрийн удирдлагын байгууллага мөн.
    4.2.1 Эрдмийн зөвлөлийн гишүүнийг факультет/сургуулийн бүх багш, эрдэм
          шинжилгээний ажилтны дийлэнх олонхийн буюу гуравны хоѐроос
          доошгүй ирцтэй хурлаас нууц санал хураалтаар олонхиор сонгоно.
          МУИС-ийн захирал, дэд захирлууд Эрдмийн зөвлөлийн гишүүн байна.
    4.2.2 Эрдмийн зөвлөлийн гишүүн докторын зэрэгтэй байна.
    4.2.3 Эрдмийн зөвлөлийн нийт гишүүдийн тоо 81 байна.
    4.2.4 Эрдмийн      зөвлөлд     сонгох   гишүүний    тоо   нь    бүрэлдэхүүний
          факультет/сургууль бүрт тогтмол 3 орон тоо, тухайн эрдмийн хамт олны
          доторх эрдмийн зэрэгтэй багш, эрдэм шинжилгээний ажилтны тоонд
          нийцүүлэн жишсэн нэмэлт орон тооноос тус тус бүрдэнэ.
    4.2.5 Эрдмийн зөвлөлийн гишүүний сонгуулийг 3 жил тутамд явуулна. Орон
          гарч гишүүдийн тоо 3/4-аас доош орсон тохиолдолд нөхөн сонгууль
          хийнэ.
    4.2.6 Эрдмийн зөвлөл нь дарга, тэргүүлэгчид, эрдэмтэн нарийн бичгийн дарга,
          төрөлжсөн хороодтой байна.
    4.2.7 Эрдмийн зөвлөлийн дарга нь МУИС-ийн захирал байна.
    4.2.8 Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид нь эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн
          нарийн бичгийн дарга, төрөлжсөн хороодын дарга нараас бүрдэнэ.
    4.2.9 Эрдмийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
          4.2.9.1. МУИС-ийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэлэлцэх;
          4.2.9.2. МУИС-ийн гадаад болон дотоод хамтын ажиллагааны бодлого,
                   түүний хэрэгжилтийг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх;
          4.2.9.3. МУИС-ийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж,
                   Удирдах зөвлөлийн хуралд оруулах;
          4.2.9.4. МУИС-д нийтлэг үйлчлэх журмуудыг хэлэлцэж, хэрэгжилтэд
                   хяналт тавих;
          4.2.9.5. МУИС-ийн профессор, дэд профессор цолыг Эрдмийн
                   зөвлөлийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн олгох, МУИС-ийн
                   “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол олгох;
          4.2.9.6. МУИС-ийн      хөгжлийн    бодлого,   стратегийн   хэрэгжилтийг
                   хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгч, үр дүнг Удирдах зөвлөл болон
                   боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
                   байгууллагад танилцуулах;
                                                                                3
4.2.9.7. Сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн
                   хэмжээг тогтоож, Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэх;
          4.2.9.8. МУИС-ийн үндсэн нэгж байгуулах, өөрчлөх, татан буулгах
                   саналыг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
          4.2.9.9. МУИС-ийн захирал албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж
                   үзвэл түүнийг чөлөөлөх саналыг Удирдах зөвлөлд гаргах;
          4.2.9.10.МУИС-ийн захирлын тухайн хичээлийн жилийн ажлын тайланг
                   хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх;
          4.2.9.11.Харьяа     дээд   сургууль,   коллеж,   мэргэжлийн     сургалт
                   үйлдвэрлэлийн төв, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий
                   боловсролын сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар
                   санал гаргах;
4.3 МУИС нь профессор багш, ажилтны төлөөлөл бүхий Хамт олны зөвлөлтэй
    байна.
    4.3.1 Хамт олны зөвлөлд багш, ажилтны төлөөлөл 2:1 харьцаатай байх ба
          гишүүдийн тоо 60-аас хэтрэхгүй байна.
    4.3.2 Хамт олны зөвлөлд бүрэлдэхүүний болон салбар нэгжийн төлөөлөл тэгш
          орно.
    4.3.3 Хамт олны зөвлөлийн гишүүний сонгуулийг 3 жил тутамд явуулах бөгөөд
          тухайн нэгжийн хамт олны хурлаас нууц санал хураалтаар сонгоно.
    4.3.4 Хамт олны зөвлөл нь бүрэлдэхүүний болон салбар нэгжийн төлөөллөөс
          бүрдсэн тэргүүлэгч гишүүдтэй байна. Зөвлөлийн тэргүүнийг тэргүүлэгч
          гишүүдийн хурлаас нууц санал хураалтаар сонгоно.
    4.3.5 Хамт олны зөвлөл үйл ажиллагааны журамтай байна.
    4.3.6 Хамт олны зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
          4.3.6.1 Багш, ажилтан, суралцагчдын ажиллах, суралцах, амьдрах таатай
                  орчин, хэвийн нөхцлийг бүрдүүлэх талаар санал дэвшүүлэх;
          4.3.6.2 Хамт олны нийгмийн асуудлыг судалж, санал боловсруулан
                  холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх;
          4.3.6.3 МУИС-д мөрдөх дүрэм, журмыг өөрчлөх, шинэчлэх чиглэлээр
                  санал оруулах;
          4.3.6.4 Төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тайланд үнэлэлт дүгнэлт
                  өгөх, хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавих, Удирдах зөвлөлөөр
                  хэлэлцүүлэх шийдвэр гаргах;
          4.3.6.5 МУИС-ийг хөгжүүлэх сангийн тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт
                  өгөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
          4.3.6.6 Байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох;
          4.3.6.7 МУИС-ийн үйл ажиллагаанд нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ
                  эрхлэх тухай шийдвэр гаргах;
4.4 МУИС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Захирал удирдана.
    4.4.1 МУИС-ийн захирлыг Боловсролын тухай болон бусад хуулийг баримтлан
          боловсролын асуудал эрхэлсэн сайд 5 жилийн хугацаагаар томилох
          бөгөөд ажлын үр дүнг харгалзан энэ хугацааг дахин нэг удаа сунгаж
          болно.
    4.4.2 МУИС-ийн захирлын албан тушаалд тавих шаардлагыг Боловсролын
          тухай хуулийн 28.1.19 дэх заалтын дагуу боловсролын асуудал эрхэлсэн
          төрийн захиргааны төв байгууллагын баталсан ажлын байрны
          тодорхойлолтоор тогтооно.
    4.4.3 МУИС үндсэн үйл ажиллагааны чиглэлээр дэд захирлуудтай байна. Дэд
          захирлуудыг захирал томилж, албан тушаалд тавих шаардлага, ажлын
          байрны тодорхойлолтыг батална.
    4.4.4 Захирал сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү
          дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ.
                                                                                4
Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг дэд захиралд түр
          орлуулна. Түр орлосон этгээдийн гаргасан шийдвэрийн хариуцлагыг
          захирал хүлээнэ.
    4.4.5 Захирал МУИС-ийг төлөөлнө.
    4.4.6 МУИС-ийн захирлын эрх, үүрэг:
          4.4.6.1 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион
                  байгуулах, ерөнхий менежерийн бүрэн эрхийг хуулийн дагуу
                  хэрэгжүүлэх;
          4.4.6.2 Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн талаарх төрийн
                  бодлогод нийцүүлэн сургуулийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө
                  боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах;
          4.4.6.3 МУИС-ийг гадаад харилцаанд төлөөлж, бусад орны их, дээд
                  сургууль, эрдэм шинжилгээний болон бусад байгууллага,
                  иргэдтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
          4.4.6.4 Үндсэн болон харъяаллын, үйлчилгээний нэгж байгуулах, татан
                  буулгах, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх саналаа удирдах
                  зөвлөл, эрдмийн зөвлөл, хамт олны зөвлөл, үүсгэн байгуулагчид
                  тавьж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
          4.4.6.5 Багш, удирдах болон гүйцэтгэх ажилтны ажлын байрны
                  тодорхойлолтыг батлах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ
                  байгуулах, биелэлтийг дүгнэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах;
          4.4.6.6 Үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцүүлж, үнэлэлт дүгнэлт
                  гаргуулах;
          4.4.6.7 Багш, ажилтан, суралцагчдын ажиллах, суралцах, амьдрах таатай
                  орчин, хэвийн нөхцлийг бүрдүүлэх;
          4.4.6.8 Суралцагчдад тэтгэлэг олох ажлыг зохион байгуулах, төгсөгчдийг
                  ажлын байраар хангахад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх;
          4.4.6.9 Сургуулийг хөгжүүлэх хөрөнгө босгох, сургуулийн санхүү,
                  хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
          4.4.6.10 Сургуулийг хөгжүүлэхэд төгсөгч, дэмжигчдийг татан оролцуулах
                  хөшүүрэг, механизм бий болгож хэрэгжүүлэх;
          4.4.6.11 МУИС-ийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх ажлыг
                  зохион байгуулах;
          4.4.6.12 Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
    4.4.7 Захирлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад нь зөвлөх,
          захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй
          Захиргааны зөвлөлийг ажиллуулна.
                                   Тав. МУИС-ийн бүтэц
5.1 МУИС-ийн бүтэц нь үндсэн болон үйлчилгээний нэгжээс бүрдэнэ. Үндсэн нэгж
    нь бүрэлдэхүүний (сургууль/факультет, төгсөлтийн дараах сургууль (Graduate
    School),   эрдэм     шинжилгээний      хүрээлэн)    болон     салбар    нэгж
    (сургууль/факультет, төгсөлтийн дараах сургууль (Graduate School), эрдэм
    шинжилгээний хүрээлэн)-ээс бүрдэнэ. Үндсэн нэгж эрдмийн зөвлөлтэй байна.
5.2 Салбар нэгж нь Монгол Улсын Иргэний хуулийн 29.6-д зааснаар хуулийн
    этгээдийн эрхгүй бөгөөд МУИС-ийн оршин байгаа газраас өөр газар байрлаж,
    түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэнэ. Салбар
    нэгжийн эрх зүйн байдал нь бүрэлдэхүүний нэгжтэй ижил байна.
5.3 Үндсэн нэгж нь тэнхим, судалгааны лаборатори, профессорын багаас бүрдэх
    ба эдгээрийг бүтцийн нэгж гэнэ. Бүтцийн нэгжийг байгуулах, өөрчлөн байгуулах,
    татан буулгах асуудлыг үндсэн нэгжийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн
    МУИС-ийн захирал шийдвэрлэнэ. Профессорын багийн үйл ажиллагааг
    журмаар зохицуулна.
                                                                                5
5.4 МУИС-ийн үйлчилгээний нэгж нь номын сан, хэвлэх үйлдвэр, сургуулийн
    эмнэлэг, шинжлэх ухаан-технологийн парк, судалгааны музей, мэдээлэл,
    технологи дамжуулах, зохион бүтээх, туршилт-үйлдвэрлэлийн төв, дадлагын
    бааз зэргээс бүрдэнэ. Үйлчилгээний нэгж байгуулах, өөрчлөн байгуулах, татан
    буулгах асуудлыг хамт олны зөвлөлийн саналыг үндэслэн Захирал
    шийдвэрлэнэ.
5.5 МУИС харьяалалдаа дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн,
    гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах асуудлыг
    Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн Дээд боловсролын тухай хууль,
    Шинжлэх ухаан, технологийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
5.6 МУИС үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажлын алба, хэлтэстэй байна.
    Эдгээрийн тоо, бүтэц, орон тоог Захиргааны зөвлөлийн саналыг үндэслэн
    захирал батална. Алба, хэлтсийн даргыг эрхэлсэн дэд захирлын саналыг
    үндэслэн Захирал томилно.
                            Зургаа. Үндсэн нэгжийн удирдлага
6.1 Үндсэн нэгжийн удирдах дээд байгууллага нь Эрдмийн зөвлөл мөн.
    6.1.1 Эрдмийн зөвлөл үндсэн нэгжийн эрдмийн зэрэгтэй багш, эрдэм
           шинжилгээний ажилтан (гэрээт багш, гэрээт эрдэм шинжилгээний
           ажилтан орохгүй) нараас бүрдэнэ.
    6.1.2 Эрдмийн зөвлөлийн даргыг эрдмийн зөвлөлөөс сонгоно.
    6.1.3 Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргыг гишүүдийн дотроос эрдмийн
           зөвлөлийн дарга томилно.
6.2 Эрдмийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
    6.2.1 Үндсэн нэгжийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг
           хэлэлцэх, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох;
    6.2.2 Үндсэн нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, шинээр бий болгох
           асуудлыг өөрийн болон захирал/деканы санаачилгаар хэлэлцэх, санал
           дүгнэлт гаргах;
    6.2.3 Үндсэн нэгжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн явц, тайланг
           хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх;
    6.2.4 Үндсэн нэгжийн эрдэмтдийн боловсруулсан эрдэм шинжилгээний төсөл,
           суурь судалгааны талаар дүгнэлт гаргах;
    6.2.5 Захирал/деканыг сонгон шалгаруулалтыг явуулах ажлын хэсэг гаргах,
           хамт олны саналыг авах ажлыг зохион байгуулах;
    6.2.6 Багшаар ажиллуулах хүний эрдэм шинжилгээний             бүтээл, ажлын
           туршлагатай танилцаж, багшаар ажиллуулах эсэхийг нууц санал
           хураалтаар дийлэнх олонхиор шийдвэрлэж, дүнг МУИС-ийн захиралд
           ажлын 5 хоногт багтаан хүргүүлэх;
    6.2.7 Багш ажилтны аттестатчиллын дүнд үндэслэн авах арга хэмжээг
           тодорхойлж, захирал/деканд чиглэл өгөх;
    6.2.8 Багш ажилтныг цол, шагналд нэр дэвшүүлэх; факультет/сургуулийн
           хүндэт цол олгох асуудлаар шийдвэр гаргах;
    6.2.9 Факультет/сургуулийн нийт профессор багш нарын албан тушаалын
           зэрэглэлийг хэлэлцэж, санал оруулах;
    6.2.10 Багш нарт бүтээлийн чөлөө олгох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргуулах,
           үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах;
6.3 Үндсэн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал/декан удирдана.
    6.3.1 Захирал/декан нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад
           5-аас доошгүй жил ажилласан, докторын зэрэгтэй эрдэмтэн байна.
           Захирал/деканыг үндсэн нэгжийн хамт олны саналыг үндэслэн МУИС-ийн
           захирал 3 жилийн хугацаагаар томилно.
    6.3.2 Ажлын хэсэг захирал/деканд нэр дэвшигчийн ирүүлсэн материал,
                                                                              6
хөтөлбөртэй танилцаж, шаардлага хангасан нэр дэвшигчдийг хамт олны
        хуралд оруулж хэлэлцүүлнэ.
6.3.3   Хамт олны хурлыг ажлын хэсэг зохион байгуулж, удирдана. Хуралд
        үндсэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, сургалтын туслах ажилтан
        орно. Хамт олны хурлын нууц санал хураалтаар 40-өөс дээш хувийн
        дэмжлэг авсан 2 хүртэл хүнийг МУИС-ийн захиралд захирал/деканаар
        томилуулахаар танилцуулна.
6.3.4   Захирал/декан бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө ажлын
        тайлангаа хамт олны хуралд хэлэлцүүлнэ. Хамт олон захирал/деканы
        ажлыг нууц санал хураалтаар үнэлнэ. Хуралдаанд оролцсон хамт олны
        олонх нь захирал/деканы ажлыг хангалттай гэж үнэлбэл нэг удаа улираан
        ажиллуулах саналыг үндсэн нэгжийн эрдмийн зөвлөл МУИС-ийн
        захиралд танилцуулна.
6.3.5   Хэрэв хамт олны хурлаас захирал/деканы ажлыг хангалтгүй гэж үнэлсэн
        эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаандаа тайлангаа тавиагүй
        нөхцөлд үүрэгт ажлаас чөлөөлнө.
6.3.6   Захирал/декан хичээлийн жил бүр ажлын төлөвлөгөө боловсруулан
        мөрдөж, биелэлтийг хамт олны хуралд тайлагнана.
6.3.7   Ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа захирал/деканыг хугацаанаас
        өмнө өөрчлөх саналыг хамт олны гишүүн гаргах эрхтэй. Уг саналыг
        эрдмийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн тохиолдолд хамт
        олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
6.3.8   Захирал/деканы эрх, үүрэг:
        6.3.8.1 МУИС-ийн нэгдсэн бодлого, стратегийн хүрээнд үндсэн нэгжийн
                 үйл ажиллагааг удирдах;
        6.3.8.2 Үндсэн нэгжийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулан
                 мөрдөж ажиллах;
        6.3.8.3 Шаталсан сургалтын (бакалавр, магистр, доктор) хөтөлбөрийг
                 хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, магадлан итгэмжлүүлэх
                 ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах;
        6.3.8.4 Хүний нөөцийн бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
        6.3.8.5 Үндсэн нэгжийн оюутныг шилжүүлэх, улираах, хасах асуудлыг
                 МУИС-ийн захиргаанд уламжлан шийдвэрлүүлэх;
        6.3.8.6 Үндсэн нэгжийг төлөөлж, гадаад, дотоодын байгууллагатай
                 хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг
                 хөгжүүлэх,
        6.3.8.7 Үндсэн нэгжийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш, ажилтан,
                 суралцагчдын ажиллах, суралцах таатай орчин, хэвийн нөхцлийг
                 хангах,
        6.3.8.8 Ажил олгогчоос эрх шилжүүлснээр багш, ажилтантай
                 хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээ цуцлах саналыг МУИС-ийн
                 захиралд уламжлах,
        6.3.8.9 Суралцагчтай сургалтын гэрээ байгуулах,
        6.3.8.10 Батлагдсан төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах,
                 ил тод мэдээлэх;
        6.3.8.11 Бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх,
                 удирдлагыг    томилуулах    саналыг    МУИС-ийн     захиралд
                 танилцуулах;
        6.3.8.12 Үндсэн нэгжийн эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах,
                 сургалт-судалгааны ажлын нэгдлийг хангах;
        6.3.8.13 Сургууль ба нийгмийн харилцаа холбоог хөгжүүлэх, төгсөгчдийг
                 ажлын байраар хангах, мэргэжил дээшлүүлэх боломж олгох,
                 сургуулийг хөгжүүлэхэд төгсөгч дэмжигчдийн татан оролцуулах
                                                                             7
механизм бий болгож хэрэгжүүлэх;
          6.3.8.14 Үндсэн нэгжийн сургалтын туслах ажилтныг сонгон шалгаруулах;
6.4 Захирал/деканыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад нь зөвлөх,
    захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй
    Захиргааны зөвлөлийг ажиллуулна.
                      Долоо. Үндсэн нэгжийн бүтэц, зохион байгуулалт
7.1 Бүрэлдэхүүний сургууль нь бүтцийн нэгжүүдээс гадна сургалтын чанарын
    удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй Сургалтын албатай байна. Албаны үйл
    ажиллагааг тусгай журмаар зохицуулна
7.2 Бүтцийн нэгжийн орон тоог нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны чиглэл бүрээр
    ялгавартайгаар үндсэн нэгжийн эрдмийн зөвлөл тогтооно.
7.3 Бүтцийн нэгжийн эрхлэгч нь шинжлэх ухааны тухайн салбараар мэргэшсэн, их,
    дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил
    ажилласан, докторын зэрэгтэй эрдэмтэн байна.
7.4 Бүтцийн нэгжийн эрхлэгчийг тухайн хамт олны саналыг үндэслэн,
    захирал/деканы санал болгосоноор 3 жилийн хугацаагаар МУИС-ийн захирал
    томилно.
7.5 Бүтцийн нэгжийн эрхлэгч жил бүр тайлан тавьж, хамт олноор үнэлүүлнэ. Хамт
    олны ердийн олонх хангалтгүй гэж үнэлсэн, МУИС болон үндсэн нэгжийн
    захиргааны өмнө хүлээсэн үүргээ зохих ѐсоор гүйцэтгээгүй эрхлэгчийг өөрчлөх
    саналыг захирал/декан МУИС-ийн захиралд тавина. Энэ нөхцөлд захирал
    ажлын тав хоногт багтаан хариу өгөх эсвэл эрхлэгчийг ажлаас чөлөөлнө.
7.6 Тэнхим/лабораторийн хэрэгжүүлэх чиг үүрэг:
    7.6.1 Холбогдох мэргэжлээр шаталсан (бакалавр, магистр, доктор) сургалтын
          хөтөлбөрийг боловсруулан, гүйцэтгэлийг          хариуцан хэрэгжүүлж,
          хөтөлбөрийн үр дүн, чанар байдалд байнгын дүн шинжилгээ, өөрийн
          үнэлгээ хийж, магадлан итгэмжлүүлэх;
    7.6.2 Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, нийгмийн захиалга, мэргэжлийн
          хөгжлийн чиг хандлагын дагуу сургалтын хөтөлбөрийг боловсронгуй
          болгох, зохих журамд нийцсэн сургалтын агуулга, стандартыг
          боловсруулах;
    7.6.3 Мэргэжлийн ном, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага,
          аргачилсан заавар боловсруулах, суралцагчдыг үзүүлэн таниулах болон
          суралцах материалаар бүрэн хангах ажлыг зохион байгуулж, багш
          нарынхаа мэргэжлийн сургалт, заах аргын ажлыг нэгдсэн удирдлагаар
          хангах;
    7.6.4 Үйлдвэрлэл, багшлах болон танилцах дадлага, бие даах ажил, ангийн
          ажил (төсөл), бакалаврын болон магистрын төгсөлтийн ажил, диссертаци
          удирдах, суралцагчийн мэдлэг чадварыг улирлын явц, эцэст дүгнэх,
          төгсөлтийн шалгалтыг зохистой арга хэлбэрээр зохион байгуулах;
    7.6.5 Сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах, судалгааны үр дүнг
          үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн
          мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх;
    7.6.6 Багшлах бүрэлдэхүүнийг эрдэмжүүлэх, мэргэжлийн мэдлэг, багшлах ур
          чадварыг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын үр бүтээлийг нь
          үнэлэн дүгнэх;
    7.6.7 Багш, эрдэм шинжилгээний болон туслах ажилтны            ажил үүргийн
          хуваарь, албан тушаалын зэрэглэл, цагийн ачааллыг гаргах, гүйцэтгэлийг
          хянах, багш ажилтны ѐс зүйд хяналт тавих;
    7.6.8 Сургалт, эрдэм шинжилгээний ажлын орчин нөхцлийг сайжруулах,
          мэргэжлийн эрдэм судлалын ажлын тэргүүлэх чиглэлийг тогтоох,
          судалгааны төсөл боловсруулах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эрдэм
                                                                              8
шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэр олох, төсөл хэрэгжүүлэх,
            тэнхим/лабораторийн орлогыг нэмэгдүүлэхэд санаачлага гаргах;
     7.6.9 Тэнхим/лабораторийн эрдэм шинжилгээний семинарыг судалгааны
            чиглэлээр тогтмол явуулах, мэргэжлийн сургалт-заах арга, онол
            практикийн хурал зохион байгуулах, судалгааны үр дүнг хэвлэн
            нийтлүүлэх;
     7.6.10 Мэргэжлийн салбарын суралцагчдыг эрдэм шинжилгээний ажлын арга
            барилд сургах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, иргэний соѐл
            төлөвшүүлэх;
     7.6.11 Төгсөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх, тэдэнтэй тогтвортой хамтран
            ажиллах механизм бүрдүүлэх, төгсөгчдийн мэргэжлийн чадвар болон
            сургалтын хөтөлбөрт үнэлгээ авах зэргээр ажил олгогчидтой хамтран
            ажиллах;
     7.6.12 Тэнхим/лабораторийн хөгжлийн чиг хандлага, үнэт зүйл, зорилго,
            зорилтыг урт ба дунд хугацаагаар төлөвлөх, хэрэгжилтийг үе шаттайгаар
            зохион байгуулах;
     7.6.13 Гадаад харилцааг өргөжүүлэх, төрийн болоод холбогдох мэргэжлийн
            байгууллага, гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн тэнхим,
            эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллагатай түншлэл, хамтын
            ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэх;
     7.6.14 МУИС-ийн дүрэм журамд заасан бусад чиг үүрэг;
7.7 Профессорын багийн хэрэгжүүлэх чиг үүрэг:
     7.7.1. Судалгааны төсөл боловсруулан эрдэм шинжилгээний ажлын
            санхүүжилтийн эх үүсвэр олох;
     7.7.2. Сургалтын багц цагийн хэмжээнд мэргэжлийн хичээлүүдийг заах, ахисан
            түвшний сургалтын чанарыг сайжруулах;
     7.7.3. Сургалт судалгааны ажлын нэгдлийг хангах;
     7.7.4. Мэргэжлийн чиглэлийн дагуу эрдэм шинжилгээний хурал, семинар,
            симпозиум, түр сургалт зохион байгуулах, мэргэжлээ сурталчлах;
     7.7.5. Суралцагчдыг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах, авьяас
            чадварыг нээн хөгжүүлэх;
     7.7.6. Судалгааны чиглэлийн дагуу сургууль, орон нутаг, улсын түвшинд олон
            нийтийн үйлчилгээ үзүүлэх;
     7.7.7. Судалгааны ажлын онолын түвшинг тасралтгүй дээшлүүлэх зарчим
            баримтлан ажиллах;
     7.7.8. Судалгааны ажлын үр дүнгийн нийгэм, эдийн засгийн үр нөлөөг
            дээшлүүлэх, хэрэгжүүлэхийн тулд санаачлага гаргах;
     7.7.9. МУИС-ийн дүрэм, журамд заасан бусад чиг үүрэг;
7.8. Үндсэн болон бүтцийн нэгжийн дэргэд шинжлэх ухааны тодорхой чиглэлээр
     эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг судалгааны төв байгуулж болно.
     7.8.1. Судалгааны төвийн бүтэц, ажиллах журмыг үндсэн нэгжийн эрдмийн
            зөвлөлийн хурлаар хэлэлцэн батална.
     7.8.2. Судалгааны төв нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах бөгөөд
            орлогын тодорхой хувийг үндсэн буюу бүтцийн нэгжид хуваарилах үүрэг
            хүлээнэ.
                           Найм. Багш, ажилтны эрх зүйн байдал
8.1 Багш, эрдэм шинжилгээний ажилтны эрх зүйн байдал
    8.1.1 Багш, эрдэм шинжилгээний ажилтан нь Монгол Улсын хөдөлмөрийн
          хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаал (ажлын байрны
          тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон
          этгээдтэй байгуулсан хедөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр
          гүйцэтгэнэ.
                                                                              9
8.1.2 Багш, эрдэм шинжилгээний ажилтан яс үндэс, гарал үүсэл, шашин
       шүтлэг, хүйс, улс төрийн үзэл бодол, гэр бүлийн байдал зэрэг ямар нэгэн
       ялгаварлал, давуу тал, гадуурхлаас ангид зөвхөн мэргэжлийн чадварт
       тулгуурлан ажил эрхэлнэ.
8.1.3 МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан нар тухайн салбараар
       мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй байна.
8.1.4 МУИС-ийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах
       багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлтэй байна.
8.1.5 Багшийн ажлын сул орон тоог нийтэд зарлаж, сонгон шалгаруулж авах ба
       мэргэжлийн салбартаа тэргүүлэх эрдэмтнийг урилгаар авч ажиллуулж
       болно.
8.1.6 Бүтцийн нэгжүүдэд ажиллах багшийн орон тоог сургалтын хөтөлбөр дэх
       багц цагийн хэмжээг багшийн гүйцэтгэх нормтой харьцуулж тогтооно.
       Эрдэм шинжилгээний ажилтны орон тоог санхүүгийн эх үүсвэрээс
       хамааруулан сургууль/факультет тогтооно.
8.1.7 Багш, эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтыг үндсэн
       болон бүтцийн нэгжийн саналыг үндэслэн зарлана. Сонгон
       шалгаруулалтын дүнгээр болзол хангасан нэр дэвшигчийг үндсэн
       нэгжийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, нууц санал хураалтаар дийлэнх
       олонхийн санал авсан нөхцөлд МУИС-ийн захирлын тушаалаар ажилд
       томилно.
8.1.8 Багш, эрдэм шинжилгээний ажилтны албан тушаал, мэргэжлийн
       үнэлэмжийг сургалт, судалгаа, нийгмийн болон инновацийн үйл
       ажиллагаанд оруулсан хувь нэмрээр тодорхойлно.
8.1.9 МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан бүр Үндсэн хууль болон
       бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдлэхээс гадна:
       8.1.9.1 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сэдэв, арга зүй, хэлбэрийг
               сонгох;
       8.1.9.2 Эрдэм шинжилгээний бүтээлээ дотоод, гадаадын шинжлэх
               ухааны хэвлэлд нийтлүүлэх;
       8.1.9.3 МУИС-ийн мэдээллийн болон материалын нөөцийг албан
               зориулалтаар ашиглах;
       8.1.9.4 Хамтын хөдөлмөрийн гэрээнд заасан зохих нөхцөл, журмын дагуу
               цалинтай бүтээлийн чөлөө авах, ажлаас түр чөлөөлөгдөх,
       8.1.9.5 МУИС-ийн дэмжлэгтэйгээр боловсрол, мэргэшлээ дээшлүүлэх;
       8.1.9.6 МУИС-ийн удирдах байгууллагад сонгогдох, сонгох;
       8.1.9.7 Дотоод, гадаадын мэргэжлийн ба уран бүтээлийн бусад
               байгууллагад элсэх;
       8.1.9.8 МУИС-ийн үйл ажиллагааны талаар санал дүгнэлт гаргах,
               холбогдох байгууллагад тавих;
       8.1.9.9 Өөрийн ажил, албан тушаалын байдлын талаар хэлэлцэж буй
               хуралд оролцох эрхтэй.
8.1.10. Багш, эрдэм шинжилгээний ажилтан хууль тогтоомжид заасан үүрэг
       хүлээхээс гадна:
       8.1.10.1.Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн
                үүргээ чанартай, бүтээлчээр гүйцэтгэх;
       8.1.10.2.Хамт ажиллагчид болон суралцагчидтай хүндэтгэлтэй, чин
                шудрага, ѐс зүйтэй хандах;
       8.1.10.3.МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ѐс зүйн дүрмийг сахин
                биелүүлэх;
       8.1.10.4.МУИС-ийн сургалт, судалгааны хүч хөрөнгөөр бий болсон оюуны
                бүтээлийг бусдад зүй бусаар ашиглуулахгүй байх үүрэгтэй.

                                                                           10
8.1.11. Багшийн албан тушаалд тавигдах шаардлага, сургалт, судалгаа,
             нийгэмд үйлчлэх ажлын ачааллын хэмжээ ба түүнийг тооцох журмыг
             МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.
     8.1.12. МУИС-ийн багшийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарт дүн
             шинжилгээ хийх, түүнийг дээшлүүлэхэд түлхэц өгөх, багшлах болон
             эрдэм шинжилгээний ажилтны нөөцийн сонголт, хөгжил, түвшинг
             сайжруулах, идэвх чармайлт, бүтээлч байдлыг өрнүүлэх, чадавхигүй
             хэсгийг чөлөөлөх зорилгоор 3 жил тутамд аттестатчилна. Энэ зорилгод
             нийцүүлэн аттестатчилал явуулах журмыг захирлын тушаалаар батална.
     8.1.13. Багш МУИС-д ажилласан эхний 15 жилд 3 жил тутамд, 15-аас дээш жилд
             5 жил тутамд энэ журмын дагуу ажлаа үнэлүүлэх ба ажлын нэгдсэн
             үнэлгээ нь тухайн багшийн албан тушаалын зэрэглэл, цалингийн
             шатлалыг ахиулах/бууруулах, хөдөлмөрийн гэрээг сунгах/цуцлах,
             урамшуулах, шагналд дэвшүүлэх зэрэгт голлох үндэслэл болно. Нэгдсэн
             үнэлгээнд МУИС-ийн бүх багш хамрагдана. Дадлагажигч багш ажлаа
             үнэлүүлэн жинхэнэ багшаар томилогдсоныг аттестатчилалд орсонд
             тооцно.
     8.1.14. Захиргаа, аж ахуй, инженер-техник, үйлдвэрлэл, үйлчилгээний болон
             сургалт, судалгааны туслах ажилтан, бусад ажилтны эрх үүргийг Монгол
             Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, МУИС-ийн хөдөлмөрийн
             дотоод журам, албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтоор
             тогтооно.
     8.1.15. МУИС-д олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтанд “Хүндэт
             профессор” цол олгож, Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулж,
             сургуулийн бусад шагналаар шагнаж, мөнгөн шагнал, урамшуулал,
             тэтгэмж олгож болно.
     8.1.16. МУИС-ийн шагналыг үндсэн нэгжийн саналыг үндэслэн Захирлын
             шийдвэрээр олгоно.
     8.1.17. Шинжлэх ухааны тодорхой салбарт болон боловсрол, соѐлын хөгжилд
             онцгой амжилт гаргасан, сургуулийн гадаад хамтын ажиллагаанд
             дорвитой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын иргэнд
             үндсэн нэгжийн Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн, Эрдмийн
             зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол
             хүртээнэ.
     8.1.18. МУИС тэтгэвэрт гарсан багш, ажилтнуудаа халамж үзүүлнэ.
8.2. Сургалтын ажилтны эрх зүйн байдал
     8.2.10. МУИС сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хэвийн явуулахад үйлчлэн
             тусалдаг албан хаагч, туслах ажилтантай (цаашид “ажилтан” гэнэ)
             байна. Ажилтан нь МУИС-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан захиргаа,
             тэнхим, лаборатори болон бусад нэгжид ажиллаж буй албан хаагч (алба,
             нэгжийн дарга, эрхлэгч), мэргэжилтэн мөн.
     8.2.11. Ажилтны орон тоо, албан тушаалд тавих шаардлагыг ажлын байрны
             тодорхойлолтоор тогтооно.
     8.2.12. Ажилтантай үүсгэх хөдөлмөрийн харилцааг МУИС-ийн хөдөлмөрийн
             дотоод журмаар зохицуулна.
     8.2.13. Ажилтан Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан эрхийг
             эдлэхээс гадна:
             8.2.13.1.МУИС-ийн мэдээллийн болон материаллаг нөөцийг албан
                      хэрэгцээнд ашиглах;
             8.2.13.2.Эрхэлж буй ажил, мэргэжлээрээ мэргэшил, боловсролоо
                      дээшлүүлэхэд МУИС-аас тусламж авах;
             8.2.13.3.Ажил мэргэжлээрээ албан тушаалаа ахиулах;

                                                                               11
8.2.13.4.Өөрийнх нь ажил, албан тушаалтай холбоотой аливаа асуудлыг
                     хэлэлцэхэд оролцох;
            8.2.13.5.МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтны нэгэн адил
                     шагнал урамшуулал авах эрхтэй.
    8.2.14. Ажилтан хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг
           хүлээхээс гадна:
            8.2.14.1.Ажил, мэргэжлийн үүргээ чанартай, бүтээлч, чин шударгаар
                     гүйцэтгэх;
            8.2.14.2.МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ѐсзүйн дүрмийг сахин
                     биелүүлэх үүрэгтэй.
                                Ес. МУИС-ийн суралцагчид
9.1 МУИС нь Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг яс үндэс,
    гарал үүсэл, хүйс, шашин шүтлэг, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр зөвхөн
    элсэн суралцах нийтлэг шаардлагыг хангасан нөхцлөөр чөлөөтэй суралцуулна.
9.2 Оюутан (бакалаврын болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн), магистрант,
    докторант (цаашид „суралцагчид” гэнэ)-ыг элсүүлэх, сургах, төгсгөх асуудлыг
    боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон
    нийтлэг журмыг үндэслэн захирлын баталсан журмаар зохицуулна.
9.3 Суралцагчид нь Монгол Улсын боловсролын хууль болон бусад хууль тогтоомж,
    МУИС-ийн дүрэм, журмын дагуу мэдээллээр хангагдах, сургуулийн удирдах
    зөвлөлд төлөөлөлтэй байх, сургалтын төлөвлөгөөний хүрээнд хичээлийг сонгон
    судлах, амжилттай суралцсаны тэтгэлэг, дэмжлэг авах, өөрийн ахуй амьдрал,
    сургалттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагад санал хүсэлт тавьж
    шийдвэрлүүлэх эрхтэй.
9.4 МУИС-ийн сургалт төлбөртэй байх ба суралцагчид зохих журмын дагуу
    сургалтын төлбөрийн тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх эрхтэй.
9.5 МУИС-д шилжин сурах оюутны багц цагийг хүлээн зөвшөөрөх асуудлыг
    холбогдох журмаар зохицуулна.
9.6 Суралцагч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдлэхээс
    гадна:
    9.6.1 Суралцаж байхдаа МУИС-ийн материаллаг болон мэдээллийн нөөцийг
           сургалт, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглах;
    9.6.2 Шинжлэх ухааны салбарын орчин үеийн ололтоос суралцах;
    9.6.3 Тухайн мэргэжлээр суралцах хөтөлбөрт заасан бүх хичээлийг судлах;
    9.6.4 Хичээл болон багшийг чөлөөтэй сонгох;
    9.6.5 Шинжлэх ухааны мэдлэг эзэмших зорилгоор профессор, багш нараас
           тусламж авах;
    9.6.6 Эрдэм шинжилгээний ажилд оролцох;
    9.6.7 МУИС-ийн үйлчилгээний нэгжүүдээс зохих журам, нөхцлийн дагуу
           үйлчилгээ авах;
    9.6.8 Сургалтын чанарын талаар саналаа илэрхийлэх;
    9.6.9 Хууль тогтоомж болон сургуулийн дүрэм, журмын дагуу сургуулийн
           удирдах байгууллагад сонгогдох, сонгох;
    9.6.10 Сурлагын дүнгээс бусад эрхийг тэгш эдлэх;
    9.6.11 Хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулах эрхтэй.
9.7 Суралцагч дараах үүрэгтэй:
    9.7.1 Сургалтын хөтөлбөрт заасан сургалтын бүх хэлбэрийн үйл ажиллагаанд
           идэвхтэй, тогтмол оролцох;
    9.7.2 Тогтоосон хугацаанд шалгалтыг өгч сургалтын бусад даалгаварыг
           гүйцэтгэх;
    9.7.3 МУИС-д хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм, журмыг баримтлах;
    9.7.4 Багш, ажилтан, бусад суралцагчдад хүндэтгэлтэй хандаж, харилцах;
                                                                             12
9.7.5 Сайн иргэн, чанартай мэргэжилтэн болохын төлөө өөрийгөө дайчилж,
           МУИС-ийн эрдмийн нэр хүндийг ямагт хүндэтгэх;
     9.7.6 МУИС-ийн нутаг дэвсгэрт эрдмийн ѐс зүй, эерэг зан үйлийг чандлан
           сахих;
     9.7.7 МУИС-ийн дүрэм, журмаар тодорхойлсон үүрэг, хариуцлагаа биелүүлэх;
9.8 Сургалт, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт үзүүлсэн, иргэний идэвх,
     санаачилга гаргаж, манлайлсан суралцагчийг шагнаж урамшуулна.
9.9 МУИС-ийн дүрэм, журмыг зөрчин буруутай нь тогтоогдсон суралцагчийг
     сануулах, сургуулиас хөөхөөр сануулах, сургуулиас хөөх зэрэг арга хэмжээг
     сургууль/факультетийн захирал/деканы саналаар сургуулийн Захирал авна.
9.10 Сахилгын арга хэмжээг зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор авна.
                Арав. Багш, ажилтан, оюутны байгууллага
10.1 МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, суралцагчдын эрх ашгийг
     хамгаалах зорилготой, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллага
     өөрийн удирдлагын зарчимд тулгуурлан ажиллаж болно.
10.2 Багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутны байгууллага нь зөвхөн МУИС-ийн
     багш, ажилтан, суралцагчдын төлөөллөөс бүрэлдэнэ.
10.3 МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутны төв байгууллага нь
     төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар байгуулагдаж, үйл ажиллагаа
     явуулна.
10.4 Сургууль/факультетийн дэргэдэх багш, ажилтан, оюутны байгууллагын
     ажиллах журмыг МУИС-ийн багш, ажилтан, оюутны төв байгууллага батална.
10.5 Багш, ажилтан, оюутны байгууллагын ажиллах журам энэ дүрэм болон
     холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.
                                   Арван нэг. Номын сан
11.1 МУИС-ийн номын сан нь сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийг хадгалж,
     арвижуулж байхын зэрэгцээ ном зүй, номын сан судлалын чиглэлээр судалгаа
     хийдэг эрдэм шинжилгээ-үйлчилгээний нэгж мөн. Номын сангийн үйл
     ажиллагааг журмаар зохицуулна.
11.2 МУИС-ийн номын сан төв, бүрэлдэхүүний болон салбар нэгжийн номын сангаас
     бүрдэнэ.
11.3 Номын сангийн удирдах дээд байгууллага нь номын сангийн зөвлөл (цаашид
     зөвлөл гэх) байна. Зөвлөл 9 гишүүнтэй байна. Зөвлөлийн гишүүдийг МУИС-ийн
     Эрдмийн зөвлөлөөс 6 жилийн хугацаагаар сонгоно. Зөвлөлийн даргыг гишүүд
     дундаас ил санал хураалтаар 3 жилийн хугацаагаар сонгоно.
11.4 Зөвлөлийн саналыг үндэслэн номын сангийн захирлыг 5 жилийн хугацаагаар
     МУИС-ийн захирал томилно. Номын сангийн захирал нь МУИС-ийн номын санг
     удирдаж, төлөөлнө.
11.5 Номын сан бие даасан төсөвтэй байна.
11.6 Зөвлөл номын сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж, захирлын тайланг жил
     бүр хэлэлцэж, төсөв, түүний хэрэгжилт, үр дүн, орон тоо, бүтэц зохион
     байгуулалт, үйлчилгээний хүртээмж, чанарын талаар санал дүгнэлт гаргаж,
     МУИС-ийн Эрдмийн зөвлөл болон захиралд танилцуулж, шийдвэрлэх асуудлыг
     оруулах эрхтэй.
11.7 Номын сан нь сургалт, эрдэм шинжилгээ, соѐлын үйл ажиллагааг мэдээллээр
     хангах, ном зүй, номын сан судлалаар судалгаа хийж, үйлчлүүлэгчдэд стандарт
     нөхцөл бүрдүүлэх, номын сангийн фондыг ямагт баяжуулж, олон улсын номын
     солилцоонд оролцох, бүрэлдэхүүний болон салбарын нэгжийн номын санд
     мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй.
11.8 Бүрэлдэхүүний болон салбарын нэгжийн номын сангийн ажиллах журам,
     нөхцлийг МУИС-ийн номын сангийн удирдлага тухайн бүрэлдэхүүний болон
                                                                              13
салбарын нэгжийн удирдлагатай зөвшилцөн тодорхойлно.
                            Арван хоѐр. МУИС-ийг хөгжүүлэх сан
12.1. Боловсролын тухай хуулийн 39.11-д зааснаар МУИС өөрийгөө хөгжүүлэх
      сантай байна. Энэ санг “МУИС-ийг хөгжүүлэх сан” (Цаашид “сан” гэнэ) гэж
      нэрлэнэ.
12.2. Сангийн үйл ажиллагааг зохицуулсан журамтай байна. Журмыг МУИС-ийн
      захиргааны зөвлөлөөр хэлэлцэн захирал батална.
12.3. Сангийн удирдах зөвлөл 9, хяналтын зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
      Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг Хамт олны зөвлөлөөс сонгоно.
12.4. МУИС-ийн захирал сангийн удирдах зөвлөлд албан тушаалаар орж, санг
      тэргүүлнэ.
12.5. Удирдах болон хяналтын зөвлөл тайлангаа жил бүр Хамт олны зөвлөлийн
      хурлаар хэлэлцүүлнэ.
12.6. Сангийн хөрөнгийг сургуулийн нэгдсэн санхүүгийн тайлан балансад тусгана.
                                Арван гурав. Хөрөнгө, санхүү
13.1. МУИС-ийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд дараах зарчмыг
       баримтлан ажиллана:
       13.1.1. Төсвийг байгууллагын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан урт
               хугацааны зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд төлөвлөнө.
               Хөрөнгө нөөцийг нэн тэргүүнд сургалт, эрдэм шинжилгээний үйл
               ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангахад зориулна.
       13.1.2. Үндсэн нэгжүүд      өөрийгөө санхүүжүүлэх зарчимд тулгуурлан
               ажиллана.
       13.1.3. Урт хугацаанд үр ашгаа өгч чадах стратегийн ач холбогдолтой, үндсэн
               нэгжүүдэд зайлшгүй шаардлагатай барилга объект, үйл ажиллагаанд
               зохих судалгааны үндсэн дээр МУИС-аас нэгдсэн журмаар хөрөнгө
               оруулалт хийж санхүүжүүлж болно.
       13.1.4. Үндсэн нэгжүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангахын зэрэгцээ
               санхүүгийн аливаа үйл ажиллагааг ил тод, нээлттэй байх зарчимд
               тулгуурлан явуулна.
13.2. МУИС өөрийн өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүний дотор
       барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хогшил, газар, патент, лиценз
       болон бусад оюуны өмч, сургуулийн лого зэргийг холбогдох хууль тогтоомжид
       заасны дагуу эзэмших, захиран зарцуулах эрхтэй.
13.3. МУИС-ийн үйл ажиллагааг дараах эх үүсвэрүүдээс санхүүжүүлж болно.
       13.3.1. Улсын төсөв
       13.3.2. Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт болон захиалгат судалгааны
               ажлын санхүүжилт
       13.3.3. Сургалтын төлбөр,
       13.3.4. Аж ахуйн үйл ажиллагааны орлого
       13.3.5. Зохих журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн
               хандив тусламж
       13.3.6. Зээл
       13.3.7. Лицензийн болон патентийн төлбөр,
       13.3.8. Хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдлийн хүү,
       13.3.9. Түрээсийн төлбөр
       13.3.10.     Санхүүгийн бусад эх үүсвэр
13.4. МУИС нь үүсгэн байгуулагчаас нийлүүлсэн болон үйл ажиллагааныхаа явцад
      бий болгосон хандив, зээл тусламжаар авсан хөрөнгийг сургуулийн үндсэн
      зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн
      зориулалтын дагуу үр ашигтай зарцуулна.
                                                                                 14
13.5. МУИС-ийн эдийн засаг, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг сургуулийн
      захирал, эрхэлсэн дэд захирал, үндсэн нэгжүүдийн удирдлага, санхүүгийн
      ажилтнууд хариуцан гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа хамтын удирдлагын
      болон төвлөрлийг сааруулах зарчмыг баримтлан хариуцлага, санаачлагатай
      ажиллана.
13.6. Сургуулийн хөрөнгө, санхүүгийн нөөцийг зөвхөн төсвөөр дамжуулан хуваарилж,
      зарцуулах бөгөөд удирдах зөвлөлөөс баталсан төсвийг зарцуулах эрхийг
      хуульд заасны дагуу төсвийг ерөнхийлөн захирагч эдэлнэ.        Ерөнхийлөн
      захирагч төсвийг захиран зарцуулах эрх мэдлээ гэрээний үндсэн дээр
      холбогдох нэгжүүдийн удирдлагад шилжүүлж, хамтын удирдлагын зарчимд
      тулгуурлан ажиллана.
13.7. Тэнхмийн төсвийг төлөвлөх үүргийг тэнхмийн эрхлэгч нар, факультет,
      сургуулийн төсвийг захирал/деканууд холбогдох тэнхим, лабораторийн эрхлэгч
      нарын хамт, МУИС-ийн нэгдсэн төсвийг сургуулийн захирал, эрхэлсэн захирал
      нар нэгжийн удирдлагуудын хамт хүлээнэ.
13.8. Санхүүгийн удирдлагыг хариуцан ажиллаж буй нэгж, ажилтнууд үйл
      ажиллагаагаа нээлттэй, ил тод байдлаар явуулж, сургууль болон түүний
      нэгжүүдийн санхүүгийн тайлан, түүнд хийсэн эдийн засгийн шинжилгээг жил бүр
      сургуулийн цахим хуудсанд шинэчлэн байрлуулах үүрэг хүлээнэ.
13.9. МУИС-ын санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн стратеги төлөвлөгөөг
      хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан санхүүгийн урт хугацааны төлөвлөгөө, жил
      бүрийн төсөв, хөрөнгийн болон эрсдлийн менежментийн бодлогод тулгуурлан
      явуулна.
13.10. Санхүүгийн удирдлагын нэгжүүд сургуулийн хөрөнгийг үр ашигтайгаар
      байршуулах, эрсдлээс сэргийлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөр боловсруулж,
      удирдах зөвлөлөөр батлуулж ажиллана.
13.11. МУИС-ийн санхүүгийн бодлого, стратегийн хэрэгжилт, төсвийн орлогын
      бүрдэлт, зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий 3 гишүүний бүрэлдэхүүнтэй
      орон тооны бус дотоодын аудитын хороог Удирдах зөвлөлөөс томилж
      ажиллуулна. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагын туслалцаа авч
      болно.




                                                                              15

Mais conteúdo relacionado

Mais procurados

Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөн
Psychology Psy
 
лекц № 6.
лекц № 6.лекц № 6.
лекц № 6.
giimaabn
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
anaranar
 
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
Bach Baach
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидал
BMunguntuul
 

Mais procurados (20)

хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөн
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалал
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Aanoat 180502
Aanoat 180502Aanoat 180502
Aanoat 180502
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
лекц № 6.
лекц № 6.лекц № 6.
лекц № 6.
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
 
Үнэт зүйл
Үнэт зүйлҮнэт зүйл
Үнэт зүйл
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj
 
төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидал
 
18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal
 
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
 

Semelhante a 1 муис ийн дүрэм

Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
nasaa99
 
оюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмоюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэм
Dagvadorj Munkhbaatar
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
mecss
 
сургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэмсургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэм
Dagvadorj Munkhbaatar
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
naranbatn
 
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
uundram20
 
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdfЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
MugiMugi18
 

Semelhante a 1 муис ийн дүрэм (20)

Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
 
оюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмоюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэм
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
 
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
Монголын Үндэсний Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн дагаж мөрдөх ...
 
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
 
сургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэмсургуулийн ёс зүйн дүрэм
сургуулийн ёс зүйн дүрэм
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
 
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
 
63462565831654durem 1
63462565831654durem 163462565831654durem 1
63462565831654durem 1
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэлШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл
 
9. bagshiin hogjil
9. bagshiin hogjil9. bagshiin hogjil
9. bagshiin hogjil
 
Dept of education
Dept of educationDept of education
Dept of education
 
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdfЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
 
сба 2013-2014
сба 2013-2014сба 2013-2014
сба 2013-2014
 

Mais de Баянтөр Дэлгэр

Mais de Баянтөр Дэлгэр (20)

Sul ajliin bair
Sul ajliin bairSul ajliin bair
Sul ajliin bair
 
Sedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toimSedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toim
 
Sedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toimSedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toim
 
Sedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toimSedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toim
 
Sedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toimSedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toim
 
11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan
 
11.1 st n butets
11.1 st n butets11.1 st n butets
11.1 st n butets
 
10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax
 
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
 
10.4 ax dtshb
10.4 ax dtshb10.4 ax dtshb
10.4 ax dtshb
 
10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih
 
10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans
 
10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans
 
9.4 dewter t dans
9.4 dewter t dans9.4 dewter t dans
9.4 dewter t dans
 
9.5 dansnii code
9.5 dansnii code9.5 dansnii code
9.5 dansnii code
 
9.3 dewter
9.3 dewter9.3 dewter
9.3 dewter
 
9.2 jurnal
9.2 jurnal9.2 jurnal
9.2 jurnal
 
9.1 ugugdul
9.1 ugugdul9.1 ugugdul
9.1 ugugdul
 
Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2
 
Sedev 7 unshih
Sedev 7 unshihSedev 7 unshih
Sedev 7 unshih
 

1 муис ийн дүрэм

  • 1. МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2011 оны 01-р сарын 10-ны өдрийн 11/02 тоот тогтоолын 1-р хавсралт МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Монгол Улсын Их Сургууль (цаашид МУИС гэнэ)-ийн үндсэн үйл ажиллагааг бүтээмжтэй, үр нөлөөтэй, ил тод, хууль ѐсны дагуу хэрэгжүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино. Хуулиар тусгайлан зохицуулаагүй харилцааг энэхүү дүрмээр зохицуулна. 1.2 МУИС нь хамтын болон өөрийн удирдлагатай, нийтийн өмчид суурилсан, 1942 онд байгуулагдсан хуулийн этгээд мөн. 1.3 МУИС-ийн захиргаа нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана. МУИС-ийн хууль ѐсны хаяг нь “Монгол Улс, Улаанбаатар хот, 210646, Монгол Улсын Их Сургууль (The National University of Mongolia), Их сургуулийн гудамж- 1”, цахим хуудас нь www.num.edu.mn болно. 1.4 МУИС тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, өөрийн бэлгэдэл (эмблем, туг)-тэй байна. Хоѐр. МУИС-ийн үйл ажилллагааны зарчим 2.1 МУИС үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. 2.1.1 Хууль ѐсыг дээдлэх, Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж, хууль дээдлэх ѐсыг хэрэгжүүлнэ. 2.1.2 Эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх, 2.1.2.1 Эрдэмтдийн судалгааны үр дүн, баримталсан онол, арга зүй, хандлагыг улс үндэстний эрх ашиг, хүнлэг ѐсонд харшилснаас бусад тохиолдолд хүндэтгэх; 2.1.2.2 Сургалтын төлөвлөгөө болон эрдэм шинжилгээний төслүүдийг бие даан сонгох, хэрэгжүүлэх; 2.1.2.3 Төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах, онолын болон хэрэглээний судалгаа хийх чиглэлээ бие даан тодорхойлох; 2.1.2.4 Шаталсан сургалтын (бакалавр, магистр, доктор) үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бүхэлд нь хариуцаж, хариуцлага хүлээх эрхийг эдлэх; 2.1.3 Бие даасан байдлыг хангах, 2.1.3.1 МУИС-ийн бие даасан байдалд хууль бусаар оролцох, халдахыг үл зөвшөөрөх; 2.1.3.2 Дотоод, гадаадын байгууллага, иргэдтэй гэрээ, хэлцэл хийх, хамтран ажиллах арга, хэлбэрээ бие даан сонгох; 2.1.3.3 Олон улсын байгууллагад элсэх эрхээ бие даан хэрэгжүүлэх; 2.1.3.4 Боловсролын үйлчилгээний хөлсийг зардал, эрсдэл, хөгжлийн шаардлагыг тооцон өөрөө тогтоох; 2.1.3.5 Үндсэн болон бүтцийн нэгжийн бие даасан байдлыг хангах, хариуцлага хүлээх боломж, чадварыг нэмэгдүүлэх; 2.1.3.6 Багш, эрдэм шинжилгээний ажилтныг сонгон шалгаруулж авахдаа сургалт, эрдэм шинжилгээний ажлын эрх ашгийн үүднээс зохих болзол тавих; 2.1.3.7 Эзэмшиж буй эд хөрөнгийг ашиглах, хуульд заасны дагуу захиран зарцуулах; 2.1.4 МУИС-ийн нутаг дэвсгэрийн халдашгүй байдлыг хамгаалах, 1
  • 2. МУИС-ийн захиргаа нутаг дэвсгэрийн халдашгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд МУИС-ийн нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг хориглоно. 2.1.4.1 МУИС-ийн байгууламж, түүний эзэмшил нутаг дэвсгэрт гадны байгууллага, хувь хүн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах; 2.1.4.2 МУИС-ийн нутаг дэвсгэрт шашны болон улс төрийн нам, түүний байгууллага байрлах; 2.1.4.3 МУИС-ийн байр, байгууламжийг улс төрийн нам, шашны байгууллага үйл ажиллагаандаа ашиглах; Гурав. МУИС-ийн үндсэн чиг үүрэг 3.1 Шинжлэх ухаан, технологийн ололт, сургалтын нэгдсэн (улсын) стандарт, нийгмийн эрэлтэд тулгуурлан бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхэлж, мэргэжлийн болон иргэний өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэх; 3.2 Шинжлэх ухааны онолын болон хэрэглээний судалгаа явуулж, шинэ мэдлэг бүтээж, сургалт, судлагааны эргэлтэд оруулах, инновацийн бодлого хэрэгжүүлэх; 3.3 Монголын түүх, хэл, соѐл, уламжлалт мэдлэг ухааныг судлах, түгээн дэлгэрүүлэх замаар монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаачдыг бэлтгэх; 3.4 Үндэсний эрдэмтдийн халааг шавь сургалтаар бэлтгэх, профессор, багш нарын чадварлаг нөөцийг бүрдүүлэх; 3.5 Сургалт, эрдэм шинжилгээний ажлын таатай орчин бий болгох, тасралтгүй шинэчлэн хөгжүүлэх; 3.6 Эзэмшилдээ байгаа эд хөрөнгийг хамгаалах, зохистой ашиглах, үйл ажиллагаандаа шаардлагатай орлогыг бүрдүүлэх, оновчтой зарцуулах; 3.7 Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн МУИС-д үйлчлэх дүрэм, журмыг боловсруулан мөрдөх, боловсронгуй болгох; 3.8 Багш, ажилтан, суралцагчдын эрхийг хамгаалах, ажиллах, амьдрах, суралцах хэвийн нөхцлийг бүрдүүлэх; 3.9 Гадаад, дотоодын боловсрол, шинжлэх ухааны болон бусад байгууллагатай үр ашигтай хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх; 3.10 Ажиллагсад болон суралцагчдад үндсэн үйл ажиллагааны дагуу үйлчилгээ үзүүлэх; 3.11 Төгсөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургалтыг зохион байгуулах; Дөрөв. МУИС-ийн удирдлагын тогтолцоо 4.1 МУИС хуульд заасны дагуу үүсгэн байгуулагч, багш, төгсөгч, суралцагчийн төлөөлөл бүхий Удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөл нь бүрэлдэхүүний шинж чанараараа Хамтын удирдлагын байгууллага мөн. 4.1.1 МУИС-ийн Удирдах зөвлөл нь 25 гишүүнтэй байна. Түүний 13 нь үүсгэн байгуулагчийн, 5 нь багш, эрдэм шинжилгээний ажилтны, 5 нь төгсөгчийн, 2 нь суралцагчийн төлөөлөл байна. 4.1.2 МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаатай томилох ба сонгоно. Удирдах зөвлөлд сонгогдох багш нарыг МУИС-ийн багш нарын нийт төлөөллөөс сонгоно. 4.1.3 Суралцагчийн төлөөллийг МУИС-ийн оюутны эрх, ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллагуудын гишүүдээс сонгоно. 4.1.4 Төгсөгчдийн төлөөллийн байгууллагуудаас нэр дэвшүүлсэн хүнийг МУИС- ийн Төгсөгчдийн холбооны хурлаас сонгоно. 4.1.5 МУИС-ийн Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дундаас ил санал хураалтаар олонхийн саналаар сонгоно. 4.1.6 МУИС-ийн Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг гишүүдийн дундаас олонхийн саналаар сонгоно. 2
  • 3. 4.1.7 МУИС-ийн Удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 4.1.7.1 МУИС-ийн дүрэм, хөгжлийн бодлого, стратегийг батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах; 4.1.7.2 Хөрөнгө оруулалт, төсвийг батлах, зарцуулалтанд хяналт тавих; 4.1.7.3 Сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох; 4.1.7.4 МУИС-ийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх; 4.1.7.5 МУИС-ийн үндсэн нэгжийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай Эрдмийн зөвлөлийн саналыг хэлэлцэж шийдвэрлэх; 4.1.7.6 Харьяа дээд сургууль, коллеж, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн саналыг хэлэлцэн эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; 4.1.7.7 МУИС-ийн захирлын ажлын байрны тодорхойлолтын талаар санал боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; 4.2 МУИС эрдэмтдийн төлөөлөл бүхий Эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөл нь МУИС-ийн өөрийн удирдлагын байгууллага мөн. 4.2.1 Эрдмийн зөвлөлийн гишүүнийг факультет/сургуулийн бүх багш, эрдэм шинжилгээний ажилтны дийлэнх олонхийн буюу гуравны хоѐроос доошгүй ирцтэй хурлаас нууц санал хураалтаар олонхиор сонгоно. МУИС-ийн захирал, дэд захирлууд Эрдмийн зөвлөлийн гишүүн байна. 4.2.2 Эрдмийн зөвлөлийн гишүүн докторын зэрэгтэй байна. 4.2.3 Эрдмийн зөвлөлийн нийт гишүүдийн тоо 81 байна. 4.2.4 Эрдмийн зөвлөлд сонгох гишүүний тоо нь бүрэлдэхүүний факультет/сургууль бүрт тогтмол 3 орон тоо, тухайн эрдмийн хамт олны доторх эрдмийн зэрэгтэй багш, эрдэм шинжилгээний ажилтны тоонд нийцүүлэн жишсэн нэмэлт орон тооноос тус тус бүрдэнэ. 4.2.5 Эрдмийн зөвлөлийн гишүүний сонгуулийг 3 жил тутамд явуулна. Орон гарч гишүүдийн тоо 3/4-аас доош орсон тохиолдолд нөхөн сонгууль хийнэ. 4.2.6 Эрдмийн зөвлөл нь дарга, тэргүүлэгчид, эрдэмтэн нарийн бичгийн дарга, төрөлжсөн хороодтой байна. 4.2.7 Эрдмийн зөвлөлийн дарга нь МУИС-ийн захирал байна. 4.2.8 Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид нь эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, төрөлжсөн хороодын дарга нараас бүрдэнэ. 4.2.9 Эрдмийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 4.2.9.1. МУИС-ийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэлэлцэх; 4.2.9.2. МУИС-ийн гадаад болон дотоод хамтын ажиллагааны бодлого, түүний хэрэгжилтийг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх; 4.2.9.3. МУИС-ийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Удирдах зөвлөлийн хуралд оруулах; 4.2.9.4. МУИС-д нийтлэг үйлчлэх журмуудыг хэлэлцэж, хэрэгжилтэд хяналт тавих; 4.2.9.5. МУИС-ийн профессор, дэд профессор цолыг Эрдмийн зөвлөлийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн олгох, МУИС-ийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол олгох; 4.2.9.6. МУИС-ийн хөгжлийн бодлого, стратегийн хэрэгжилтийг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгч, үр дүнг Удирдах зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах; 3
  • 4. 4.2.9.7. Сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож, Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэх; 4.2.9.8. МУИС-ийн үндсэн нэгж байгуулах, өөрчлөх, татан буулгах саналыг хэлэлцэж, дүгнэлт гаргах; 4.2.9.9. МУИС-ийн захирал албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл түүнийг чөлөөлөх саналыг Удирдах зөвлөлд гаргах; 4.2.9.10.МУИС-ийн захирлын тухайн хичээлийн жилийн ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх; 4.2.9.11.Харьяа дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар санал гаргах; 4.3 МУИС нь профессор багш, ажилтны төлөөлөл бүхий Хамт олны зөвлөлтэй байна. 4.3.1 Хамт олны зөвлөлд багш, ажилтны төлөөлөл 2:1 харьцаатай байх ба гишүүдийн тоо 60-аас хэтрэхгүй байна. 4.3.2 Хамт олны зөвлөлд бүрэлдэхүүний болон салбар нэгжийн төлөөлөл тэгш орно. 4.3.3 Хамт олны зөвлөлийн гишүүний сонгуулийг 3 жил тутамд явуулах бөгөөд тухайн нэгжийн хамт олны хурлаас нууц санал хураалтаар сонгоно. 4.3.4 Хамт олны зөвлөл нь бүрэлдэхүүний болон салбар нэгжийн төлөөллөөс бүрдсэн тэргүүлэгч гишүүдтэй байна. Зөвлөлийн тэргүүнийг тэргүүлэгч гишүүдийн хурлаас нууц санал хураалтаар сонгоно. 4.3.5 Хамт олны зөвлөл үйл ажиллагааны журамтай байна. 4.3.6 Хамт олны зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 4.3.6.1 Багш, ажилтан, суралцагчдын ажиллах, суралцах, амьдрах таатай орчин, хэвийн нөхцлийг бүрдүүлэх талаар санал дэвшүүлэх; 4.3.6.2 Хамт олны нийгмийн асуудлыг судалж, санал боловсруулан холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх; 4.3.6.3 МУИС-д мөрдөх дүрэм, журмыг өөрчлөх, шинэчлэх чиглэлээр санал оруулах; 4.3.6.4 Төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавих, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх шийдвэр гаргах; 4.3.6.5 МУИС-ийг хөгжүүлэх сангийн тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих; 4.3.6.6 Байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох; 4.3.6.7 МУИС-ийн үйл ажиллагаанд нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тухай шийдвэр гаргах; 4.4 МУИС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Захирал удирдана. 4.4.1 МУИС-ийн захирлыг Боловсролын тухай болон бусад хуулийг баримтлан боловсролын асуудал эрхэлсэн сайд 5 жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүнг харгалзан энэ хугацааг дахин нэг удаа сунгаж болно. 4.4.2 МУИС-ийн захирлын албан тушаалд тавих шаардлагыг Боловсролын тухай хуулийн 28.1.19 дэх заалтын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан ажлын байрны тодорхойлолтоор тогтооно. 4.4.3 МУИС үндсэн үйл ажиллагааны чиглэлээр дэд захирлуудтай байна. Дэд захирлуудыг захирал томилж, албан тушаалд тавих шаардлага, ажлын байрны тодорхойлолтыг батална. 4.4.4 Захирал сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ. 4
  • 5. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг дэд захиралд түр орлуулна. Түр орлосон этгээдийн гаргасан шийдвэрийн хариуцлагыг захирал хүлээнэ. 4.4.5 Захирал МУИС-ийг төлөөлнө. 4.4.6 МУИС-ийн захирлын эрх, үүрэг: 4.4.6.1 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, ерөнхий менежерийн бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлэх; 4.4.6.2 Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн талаарх төрийн бодлогод нийцүүлэн сургуулийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах; 4.4.6.3 МУИС-ийг гадаад харилцаанд төлөөлж, бусад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон бусад байгууллага, иргэдтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх; 4.4.6.4 Үндсэн болон харъяаллын, үйлчилгээний нэгж байгуулах, татан буулгах, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх саналаа удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, хамт олны зөвлөл, үүсгэн байгуулагчид тавьж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх; 4.4.6.5 Багш, удирдах болон гүйцэтгэх ажилтны ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелэлтийг дүгнэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах; 4.4.6.6 Үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцүүлж, үнэлэлт дүгнэлт гаргуулах; 4.4.6.7 Багш, ажилтан, суралцагчдын ажиллах, суралцах, амьдрах таатай орчин, хэвийн нөхцлийг бүрдүүлэх; 4.4.6.8 Суралцагчдад тэтгэлэг олох ажлыг зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангахад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх; 4.4.6.9 Сургуулийг хөгжүүлэх хөрөнгө босгох, сургуулийн санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх; 4.4.6.10 Сургуулийг хөгжүүлэхэд төгсөгч, дэмжигчдийг татан оролцуулах хөшүүрэг, механизм бий болгож хэрэгжүүлэх; 4.4.6.11 МУИС-ийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 4.4.6.12 Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг. 4.4.7 Захирлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад нь зөвлөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Захиргааны зөвлөлийг ажиллуулна. Тав. МУИС-ийн бүтэц 5.1 МУИС-ийн бүтэц нь үндсэн болон үйлчилгээний нэгжээс бүрдэнэ. Үндсэн нэгж нь бүрэлдэхүүний (сургууль/факультет, төгсөлтийн дараах сургууль (Graduate School), эрдэм шинжилгээний хүрээлэн) болон салбар нэгж (сургууль/факультет, төгсөлтийн дараах сургууль (Graduate School), эрдэм шинжилгээний хүрээлэн)-ээс бүрдэнэ. Үндсэн нэгж эрдмийн зөвлөлтэй байна. 5.2 Салбар нэгж нь Монгол Улсын Иргэний хуулийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд МУИС-ийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэнэ. Салбар нэгжийн эрх зүйн байдал нь бүрэлдэхүүний нэгжтэй ижил байна. 5.3 Үндсэн нэгж нь тэнхим, судалгааны лаборатори, профессорын багаас бүрдэх ба эдгээрийг бүтцийн нэгж гэнэ. Бүтцийн нэгжийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг үндсэн нэгжийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн МУИС-ийн захирал шийдвэрлэнэ. Профессорын багийн үйл ажиллагааг журмаар зохицуулна. 5
  • 6. 5.4 МУИС-ийн үйлчилгээний нэгж нь номын сан, хэвлэх үйлдвэр, сургуулийн эмнэлэг, шинжлэх ухаан-технологийн парк, судалгааны музей, мэдээлэл, технологи дамжуулах, зохион бүтээх, туршилт-үйлдвэрлэлийн төв, дадлагын бааз зэргээс бүрдэнэ. Үйлчилгээний нэгж байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг хамт олны зөвлөлийн саналыг үндэслэн Захирал шийдвэрлэнэ. 5.5 МУИС харьяалалдаа дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах асуудлыг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. 5.6 МУИС үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажлын алба, хэлтэстэй байна. Эдгээрийн тоо, бүтэц, орон тоог Захиргааны зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална. Алба, хэлтсийн даргыг эрхэлсэн дэд захирлын саналыг үндэслэн Захирал томилно. Зургаа. Үндсэн нэгжийн удирдлага 6.1 Үндсэн нэгжийн удирдах дээд байгууллага нь Эрдмийн зөвлөл мөн. 6.1.1 Эрдмийн зөвлөл үндсэн нэгжийн эрдмийн зэрэгтэй багш, эрдэм шинжилгээний ажилтан (гэрээт багш, гэрээт эрдэм шинжилгээний ажилтан орохгүй) нараас бүрдэнэ. 6.1.2 Эрдмийн зөвлөлийн даргыг эрдмийн зөвлөлөөс сонгоно. 6.1.3 Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргыг гишүүдийн дотроос эрдмийн зөвлөлийн дарга томилно. 6.2 Эрдмийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 6.2.1 Үндсэн нэгжийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг хэлэлцэх, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох; 6.2.2 Үндсэн нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, шинээр бий болгох асуудлыг өөрийн болон захирал/деканы санаачилгаар хэлэлцэх, санал дүгнэлт гаргах; 6.2.3 Үндсэн нэгжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн явц, тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх; 6.2.4 Үндсэн нэгжийн эрдэмтдийн боловсруулсан эрдэм шинжилгээний төсөл, суурь судалгааны талаар дүгнэлт гаргах; 6.2.5 Захирал/деканыг сонгон шалгаруулалтыг явуулах ажлын хэсэг гаргах, хамт олны саналыг авах ажлыг зохион байгуулах; 6.2.6 Багшаар ажиллуулах хүний эрдэм шинжилгээний бүтээл, ажлын туршлагатай танилцаж, багшаар ажиллуулах эсэхийг нууц санал хураалтаар дийлэнх олонхиор шийдвэрлэж, дүнг МУИС-ийн захиралд ажлын 5 хоногт багтаан хүргүүлэх; 6.2.7 Багш ажилтны аттестатчиллын дүнд үндэслэн авах арга хэмжээг тодорхойлж, захирал/деканд чиглэл өгөх; 6.2.8 Багш ажилтныг цол, шагналд нэр дэвшүүлэх; факультет/сургуулийн хүндэт цол олгох асуудлаар шийдвэр гаргах; 6.2.9 Факультет/сургуулийн нийт профессор багш нарын албан тушаалын зэрэглэлийг хэлэлцэж, санал оруулах; 6.2.10 Багш нарт бүтээлийн чөлөө олгох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргуулах, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах; 6.3 Үндсэн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал/декан удирдана. 6.3.1 Захирал/декан нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, докторын зэрэгтэй эрдэмтэн байна. Захирал/деканыг үндсэн нэгжийн хамт олны саналыг үндэслэн МУИС-ийн захирал 3 жилийн хугацаагаар томилно. 6.3.2 Ажлын хэсэг захирал/деканд нэр дэвшигчийн ирүүлсэн материал, 6
  • 7. хөтөлбөртэй танилцаж, шаардлага хангасан нэр дэвшигчдийг хамт олны хуралд оруулж хэлэлцүүлнэ. 6.3.3 Хамт олны хурлыг ажлын хэсэг зохион байгуулж, удирдана. Хуралд үндсэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, сургалтын туслах ажилтан орно. Хамт олны хурлын нууц санал хураалтаар 40-өөс дээш хувийн дэмжлэг авсан 2 хүртэл хүнийг МУИС-ийн захиралд захирал/деканаар томилуулахаар танилцуулна. 6.3.4 Захирал/декан бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө ажлын тайлангаа хамт олны хуралд хэлэлцүүлнэ. Хамт олон захирал/деканы ажлыг нууц санал хураалтаар үнэлнэ. Хуралдаанд оролцсон хамт олны олонх нь захирал/деканы ажлыг хангалттай гэж үнэлбэл нэг удаа улираан ажиллуулах саналыг үндсэн нэгжийн эрдмийн зөвлөл МУИС-ийн захиралд танилцуулна. 6.3.5 Хэрэв хамт олны хурлаас захирал/деканы ажлыг хангалтгүй гэж үнэлсэн эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаандаа тайлангаа тавиагүй нөхцөлд үүрэгт ажлаас чөлөөлнө. 6.3.6 Захирал/декан хичээлийн жил бүр ажлын төлөвлөгөө боловсруулан мөрдөж, биелэлтийг хамт олны хуралд тайлагнана. 6.3.7 Ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа захирал/деканыг хугацаанаас өмнө өөрчлөх саналыг хамт олны гишүүн гаргах эрхтэй. Уг саналыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн тохиолдолд хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 6.3.8 Захирал/деканы эрх, үүрэг: 6.3.8.1 МУИС-ийн нэгдсэн бодлого, стратегийн хүрээнд үндсэн нэгжийн үйл ажиллагааг удирдах; 6.3.8.2 Үндсэн нэгжийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулан мөрдөж ажиллах; 6.3.8.3 Шаталсан сургалтын (бакалавр, магистр, доктор) хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, магадлан итгэмжлүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах; 6.3.8.4 Хүний нөөцийн бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх; 6.3.8.5 Үндсэн нэгжийн оюутныг шилжүүлэх, улираах, хасах асуудлыг МУИС-ийн захиргаанд уламжлан шийдвэрлүүлэх; 6.3.8.6 Үндсэн нэгжийг төлөөлж, гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 6.3.8.7 Үндсэн нэгжийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш, ажилтан, суралцагчдын ажиллах, суралцах таатай орчин, хэвийн нөхцлийг хангах, 6.3.8.8 Ажил олгогчоос эрх шилжүүлснээр багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээ цуцлах саналыг МУИС-ийн захиралд уламжлах, 6.3.8.9 Суралцагчтай сургалтын гэрээ байгуулах, 6.3.8.10 Батлагдсан төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, ил тод мэдээлэх; 6.3.8.11 Бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, удирдлагыг томилуулах саналыг МУИС-ийн захиралд танилцуулах; 6.3.8.12 Үндсэн нэгжийн эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, сургалт-судалгааны ажлын нэгдлийг хангах; 6.3.8.13 Сургууль ба нийгмийн харилцаа холбоог хөгжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, мэргэжил дээшлүүлэх боломж олгох, сургуулийг хөгжүүлэхэд төгсөгч дэмжигчдийн татан оролцуулах 7
  • 8. механизм бий болгож хэрэгжүүлэх; 6.3.8.14 Үндсэн нэгжийн сургалтын туслах ажилтныг сонгон шалгаруулах; 6.4 Захирал/деканыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад нь зөвлөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Захиргааны зөвлөлийг ажиллуулна. Долоо. Үндсэн нэгжийн бүтэц, зохион байгуулалт 7.1 Бүрэлдэхүүний сургууль нь бүтцийн нэгжүүдээс гадна сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй Сургалтын албатай байна. Албаны үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулна 7.2 Бүтцийн нэгжийн орон тоог нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны чиглэл бүрээр ялгавартайгаар үндсэн нэгжийн эрдмийн зөвлөл тогтооно. 7.3 Бүтцийн нэгжийн эрхлэгч нь шинжлэх ухааны тухайн салбараар мэргэшсэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, докторын зэрэгтэй эрдэмтэн байна. 7.4 Бүтцийн нэгжийн эрхлэгчийг тухайн хамт олны саналыг үндэслэн, захирал/деканы санал болгосоноор 3 жилийн хугацаагаар МУИС-ийн захирал томилно. 7.5 Бүтцийн нэгжийн эрхлэгч жил бүр тайлан тавьж, хамт олноор үнэлүүлнэ. Хамт олны ердийн олонх хангалтгүй гэж үнэлсэн, МУИС болон үндсэн нэгжийн захиргааны өмнө хүлээсэн үүргээ зохих ѐсоор гүйцэтгээгүй эрхлэгчийг өөрчлөх саналыг захирал/декан МУИС-ийн захиралд тавина. Энэ нөхцөлд захирал ажлын тав хоногт багтаан хариу өгөх эсвэл эрхлэгчийг ажлаас чөлөөлнө. 7.6 Тэнхим/лабораторийн хэрэгжүүлэх чиг үүрэг: 7.6.1 Холбогдох мэргэжлээр шаталсан (бакалавр, магистр, доктор) сургалтын хөтөлбөрийг боловсруулан, гүйцэтгэлийг хариуцан хэрэгжүүлж, хөтөлбөрийн үр дүн, чанар байдалд байнгын дүн шинжилгээ, өөрийн үнэлгээ хийж, магадлан итгэмжлүүлэх; 7.6.2 Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, нийгмийн захиалга, мэргэжлийн хөгжлийн чиг хандлагын дагуу сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, зохих журамд нийцсэн сургалтын агуулга, стандартыг боловсруулах; 7.6.3 Мэргэжлийн ном, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, аргачилсан заавар боловсруулах, суралцагчдыг үзүүлэн таниулах болон суралцах материалаар бүрэн хангах ажлыг зохион байгуулж, багш нарынхаа мэргэжлийн сургалт, заах аргын ажлыг нэгдсэн удирдлагаар хангах; 7.6.4 Үйлдвэрлэл, багшлах болон танилцах дадлага, бие даах ажил, ангийн ажил (төсөл), бакалаврын болон магистрын төгсөлтийн ажил, диссертаци удирдах, суралцагчийн мэдлэг чадварыг улирлын явц, эцэст дүгнэх, төгсөлтийн шалгалтыг зохистой арга хэлбэрээр зохион байгуулах; 7.6.5 Сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх; 7.6.6 Багшлах бүрэлдэхүүнийг эрдэмжүүлэх, мэргэжлийн мэдлэг, багшлах ур чадварыг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын үр бүтээлийг нь үнэлэн дүгнэх; 7.6.7 Багш, эрдэм шинжилгээний болон туслах ажилтны ажил үүргийн хуваарь, албан тушаалын зэрэглэл, цагийн ачааллыг гаргах, гүйцэтгэлийг хянах, багш ажилтны ѐс зүйд хяналт тавих; 7.6.8 Сургалт, эрдэм шинжилгээний ажлын орчин нөхцлийг сайжруулах, мэргэжлийн эрдэм судлалын ажлын тэргүүлэх чиглэлийг тогтоох, судалгааны төсөл боловсруулах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эрдэм 8
  • 9. шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэр олох, төсөл хэрэгжүүлэх, тэнхим/лабораторийн орлогыг нэмэгдүүлэхэд санаачлага гаргах; 7.6.9 Тэнхим/лабораторийн эрдэм шинжилгээний семинарыг судалгааны чиглэлээр тогтмол явуулах, мэргэжлийн сургалт-заах арга, онол практикийн хурал зохион байгуулах, судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлэх; 7.6.10 Мэргэжлийн салбарын суралцагчдыг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, иргэний соѐл төлөвшүүлэх; 7.6.11 Төгсөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх, тэдэнтэй тогтвортой хамтран ажиллах механизм бүрдүүлэх, төгсөгчдийн мэргэжлийн чадвар болон сургалтын хөтөлбөрт үнэлгээ авах зэргээр ажил олгогчидтой хамтран ажиллах; 7.6.12 Тэнхим/лабораторийн хөгжлийн чиг хандлага, үнэт зүйл, зорилго, зорилтыг урт ба дунд хугацаагаар төлөвлөх, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулах; 7.6.13 Гадаад харилцааг өргөжүүлэх, төрийн болоод холбогдох мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн тэнхим, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллагатай түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэх; 7.6.14 МУИС-ийн дүрэм журамд заасан бусад чиг үүрэг; 7.7 Профессорын багийн хэрэгжүүлэх чиг үүрэг: 7.7.1. Судалгааны төсөл боловсруулан эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэр олох; 7.7.2. Сургалтын багц цагийн хэмжээнд мэргэжлийн хичээлүүдийг заах, ахисан түвшний сургалтын чанарыг сайжруулах; 7.7.3. Сургалт судалгааны ажлын нэгдлийг хангах; 7.7.4. Мэргэжлийн чиглэлийн дагуу эрдэм шинжилгээний хурал, семинар, симпозиум, түр сургалт зохион байгуулах, мэргэжлээ сурталчлах; 7.7.5. Суралцагчдыг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх; 7.7.6. Судалгааны чиглэлийн дагуу сургууль, орон нутаг, улсын түвшинд олон нийтийн үйлчилгээ үзүүлэх; 7.7.7. Судалгааны ажлын онолын түвшинг тасралтгүй дээшлүүлэх зарчим баримтлан ажиллах; 7.7.8. Судалгааны ажлын үр дүнгийн нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, хэрэгжүүлэхийн тулд санаачлага гаргах; 7.7.9. МУИС-ийн дүрэм, журамд заасан бусад чиг үүрэг; 7.8. Үндсэн болон бүтцийн нэгжийн дэргэд шинжлэх ухааны тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг судалгааны төв байгуулж болно. 7.8.1. Судалгааны төвийн бүтэц, ажиллах журмыг үндсэн нэгжийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн батална. 7.8.2. Судалгааны төв нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах бөгөөд орлогын тодорхой хувийг үндсэн буюу бүтцийн нэгжид хуваарилах үүрэг хүлээнэ. Найм. Багш, ажилтны эрх зүйн байдал 8.1 Багш, эрдэм шинжилгээний ажилтны эрх зүйн байдал 8.1.1 Багш, эрдэм шинжилгээний ажилтан нь Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хедөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр гүйцэтгэнэ. 9
  • 10. 8.1.2 Багш, эрдэм шинжилгээний ажилтан яс үндэс, гарал үүсэл, шашин шүтлэг, хүйс, улс төрийн үзэл бодол, гэр бүлийн байдал зэрэг ямар нэгэн ялгаварлал, давуу тал, гадуурхлаас ангид зөвхөн мэргэжлийн чадварт тулгуурлан ажил эрхэлнэ. 8.1.3 МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан нар тухайн салбараар мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй байна. 8.1.4 МУИС-ийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлтэй байна. 8.1.5 Багшийн ажлын сул орон тоог нийтэд зарлаж, сонгон шалгаруулж авах ба мэргэжлийн салбартаа тэргүүлэх эрдэмтнийг урилгаар авч ажиллуулж болно. 8.1.6 Бүтцийн нэгжүүдэд ажиллах багшийн орон тоог сургалтын хөтөлбөр дэх багц цагийн хэмжээг багшийн гүйцэтгэх нормтой харьцуулж тогтооно. Эрдэм шинжилгээний ажилтны орон тоог санхүүгийн эх үүсвэрээс хамааруулан сургууль/факультет тогтооно. 8.1.7 Багш, эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтыг үндсэн болон бүтцийн нэгжийн саналыг үндэслэн зарлана. Сонгон шалгаруулалтын дүнгээр болзол хангасан нэр дэвшигчийг үндсэн нэгжийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, нууц санал хураалтаар дийлэнх олонхийн санал авсан нөхцөлд МУИС-ийн захирлын тушаалаар ажилд томилно. 8.1.8 Багш, эрдэм шинжилгээний ажилтны албан тушаал, мэргэжлийн үнэлэмжийг сургалт, судалгаа, нийгмийн болон инновацийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрээр тодорхойлно. 8.1.9 МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан бүр Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдлэхээс гадна: 8.1.9.1 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сэдэв, арга зүй, хэлбэрийг сонгох; 8.1.9.2 Эрдэм шинжилгээний бүтээлээ дотоод, гадаадын шинжлэх ухааны хэвлэлд нийтлүүлэх; 8.1.9.3 МУИС-ийн мэдээллийн болон материалын нөөцийг албан зориулалтаар ашиглах; 8.1.9.4 Хамтын хөдөлмөрийн гэрээнд заасан зохих нөхцөл, журмын дагуу цалинтай бүтээлийн чөлөө авах, ажлаас түр чөлөөлөгдөх, 8.1.9.5 МУИС-ийн дэмжлэгтэйгээр боловсрол, мэргэшлээ дээшлүүлэх; 8.1.9.6 МУИС-ийн удирдах байгууллагад сонгогдох, сонгох; 8.1.9.7 Дотоод, гадаадын мэргэжлийн ба уран бүтээлийн бусад байгууллагад элсэх; 8.1.9.8 МУИС-ийн үйл ажиллагааны талаар санал дүгнэлт гаргах, холбогдох байгууллагад тавих; 8.1.9.9 Өөрийн ажил, албан тушаалын байдлын талаар хэлэлцэж буй хуралд оролцох эрхтэй. 8.1.10. Багш, эрдэм шинжилгээний ажилтан хууль тогтоомжид заасан үүрэг хүлээхээс гадна: 8.1.10.1.Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай, бүтээлчээр гүйцэтгэх; 8.1.10.2.Хамт ажиллагчид болон суралцагчидтай хүндэтгэлтэй, чин шудрага, ѐс зүйтэй хандах; 8.1.10.3.МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ѐс зүйн дүрмийг сахин биелүүлэх; 8.1.10.4.МУИС-ийн сургалт, судалгааны хүч хөрөнгөөр бий болсон оюуны бүтээлийг бусдад зүй бусаар ашиглуулахгүй байх үүрэгтэй. 10
  • 11. 8.1.11. Багшийн албан тушаалд тавигдах шаардлага, сургалт, судалгаа, нийгэмд үйлчлэх ажлын ачааллын хэмжээ ба түүнийг тооцох журмыг МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно. 8.1.12. МУИС-ийн багшийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарт дүн шинжилгээ хийх, түүнийг дээшлүүлэхэд түлхэц өгөх, багшлах болон эрдэм шинжилгээний ажилтны нөөцийн сонголт, хөгжил, түвшинг сайжруулах, идэвх чармайлт, бүтээлч байдлыг өрнүүлэх, чадавхигүй хэсгийг чөлөөлөх зорилгоор 3 жил тутамд аттестатчилна. Энэ зорилгод нийцүүлэн аттестатчилал явуулах журмыг захирлын тушаалаар батална. 8.1.13. Багш МУИС-д ажилласан эхний 15 жилд 3 жил тутамд, 15-аас дээш жилд 5 жил тутамд энэ журмын дагуу ажлаа үнэлүүлэх ба ажлын нэгдсэн үнэлгээ нь тухайн багшийн албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулах/бууруулах, хөдөлмөрийн гэрээг сунгах/цуцлах, урамшуулах, шагналд дэвшүүлэх зэрэгт голлох үндэслэл болно. Нэгдсэн үнэлгээнд МУИС-ийн бүх багш хамрагдана. Дадлагажигч багш ажлаа үнэлүүлэн жинхэнэ багшаар томилогдсоныг аттестатчилалд орсонд тооцно. 8.1.14. Захиргаа, аж ахуй, инженер-техник, үйлдвэрлэл, үйлчилгээний болон сургалт, судалгааны туслах ажилтан, бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтоор тогтооно. 8.1.15. МУИС-д олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтанд “Хүндэт профессор” цол олгож, Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулж, сургуулийн бусад шагналаар шагнаж, мөнгөн шагнал, урамшуулал, тэтгэмж олгож болно. 8.1.16. МУИС-ийн шагналыг үндсэн нэгжийн саналыг үндэслэн Захирлын шийдвэрээр олгоно. 8.1.17. Шинжлэх ухааны тодорхой салбарт болон боловсрол, соѐлын хөгжилд онцгой амжилт гаргасан, сургуулийн гадаад хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын иргэнд үндсэн нэгжийн Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн, Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол хүртээнэ. 8.1.18. МУИС тэтгэвэрт гарсан багш, ажилтнуудаа халамж үзүүлнэ. 8.2. Сургалтын ажилтны эрх зүйн байдал 8.2.10. МУИС сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хэвийн явуулахад үйлчлэн тусалдаг албан хаагч, туслах ажилтантай (цаашид “ажилтан” гэнэ) байна. Ажилтан нь МУИС-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан захиргаа, тэнхим, лаборатори болон бусад нэгжид ажиллаж буй албан хаагч (алба, нэгжийн дарга, эрхлэгч), мэргэжилтэн мөн. 8.2.11. Ажилтны орон тоо, албан тушаалд тавих шаардлагыг ажлын байрны тодорхойлолтоор тогтооно. 8.2.12. Ажилтантай үүсгэх хөдөлмөрийн харилцааг МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна. 8.2.13. Ажилтан Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан эрхийг эдлэхээс гадна: 8.2.13.1.МУИС-ийн мэдээллийн болон материаллаг нөөцийг албан хэрэгцээнд ашиглах; 8.2.13.2.Эрхэлж буй ажил, мэргэжлээрээ мэргэшил, боловсролоо дээшлүүлэхэд МУИС-аас тусламж авах; 8.2.13.3.Ажил мэргэжлээрээ албан тушаалаа ахиулах; 11
  • 12. 8.2.13.4.Өөрийнх нь ажил, албан тушаалтай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэхэд оролцох; 8.2.13.5.МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтны нэгэн адил шагнал урамшуулал авах эрхтэй. 8.2.14. Ажилтан хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг хүлээхээс гадна: 8.2.14.1.Ажил, мэргэжлийн үүргээ чанартай, бүтээлч, чин шударгаар гүйцэтгэх; 8.2.14.2.МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ѐсзүйн дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй. Ес. МУИС-ийн суралцагчид 9.1 МУИС нь Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг яс үндэс, гарал үүсэл, хүйс, шашин шүтлэг, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр зөвхөн элсэн суралцах нийтлэг шаардлагыг хангасан нөхцлөөр чөлөөтэй суралцуулна. 9.2 Оюутан (бакалаврын болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн), магистрант, докторант (цаашид „суралцагчид” гэнэ)-ыг элсүүлэх, сургах, төгсгөх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн захирлын баталсан журмаар зохицуулна. 9.3 Суралцагчид нь Монгол Улсын боловсролын хууль болон бусад хууль тогтоомж, МУИС-ийн дүрэм, журмын дагуу мэдээллээр хангагдах, сургуулийн удирдах зөвлөлд төлөөлөлтэй байх, сургалтын төлөвлөгөөний хүрээнд хичээлийг сонгон судлах, амжилттай суралцсаны тэтгэлэг, дэмжлэг авах, өөрийн ахуй амьдрал, сургалттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй. 9.4 МУИС-ийн сургалт төлбөртэй байх ба суралцагчид зохих журмын дагуу сургалтын төлбөрийн тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх эрхтэй. 9.5 МУИС-д шилжин сурах оюутны багц цагийг хүлээн зөвшөөрөх асуудлыг холбогдох журмаар зохицуулна. 9.6 Суралцагч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдлэхээс гадна: 9.6.1 Суралцаж байхдаа МУИС-ийн материаллаг болон мэдээллийн нөөцийг сургалт, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглах; 9.6.2 Шинжлэх ухааны салбарын орчин үеийн ололтоос суралцах; 9.6.3 Тухайн мэргэжлээр суралцах хөтөлбөрт заасан бүх хичээлийг судлах; 9.6.4 Хичээл болон багшийг чөлөөтэй сонгох; 9.6.5 Шинжлэх ухааны мэдлэг эзэмших зорилгоор профессор, багш нараас тусламж авах; 9.6.6 Эрдэм шинжилгээний ажилд оролцох; 9.6.7 МУИС-ийн үйлчилгээний нэгжүүдээс зохих журам, нөхцлийн дагуу үйлчилгээ авах; 9.6.8 Сургалтын чанарын талаар саналаа илэрхийлэх; 9.6.9 Хууль тогтоомж болон сургуулийн дүрэм, журмын дагуу сургуулийн удирдах байгууллагад сонгогдох, сонгох; 9.6.10 Сурлагын дүнгээс бусад эрхийг тэгш эдлэх; 9.6.11 Хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулах эрхтэй. 9.7 Суралцагч дараах үүрэгтэй: 9.7.1 Сургалтын хөтөлбөрт заасан сургалтын бүх хэлбэрийн үйл ажиллагаанд идэвхтэй, тогтмол оролцох; 9.7.2 Тогтоосон хугацаанд шалгалтыг өгч сургалтын бусад даалгаварыг гүйцэтгэх; 9.7.3 МУИС-д хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм, журмыг баримтлах; 9.7.4 Багш, ажилтан, бусад суралцагчдад хүндэтгэлтэй хандаж, харилцах; 12
  • 13. 9.7.5 Сайн иргэн, чанартай мэргэжилтэн болохын төлөө өөрийгөө дайчилж, МУИС-ийн эрдмийн нэр хүндийг ямагт хүндэтгэх; 9.7.6 МУИС-ийн нутаг дэвсгэрт эрдмийн ѐс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих; 9.7.7 МУИС-ийн дүрэм, журмаар тодорхойлсон үүрэг, хариуцлагаа биелүүлэх; 9.8 Сургалт, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт үзүүлсэн, иргэний идэвх, санаачилга гаргаж, манлайлсан суралцагчийг шагнаж урамшуулна. 9.9 МУИС-ийн дүрэм, журмыг зөрчин буруутай нь тогтоогдсон суралцагчийг сануулах, сургуулиас хөөхөөр сануулах, сургуулиас хөөх зэрэг арга хэмжээг сургууль/факультетийн захирал/деканы саналаар сургуулийн Захирал авна. 9.10 Сахилгын арга хэмжээг зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор авна. Арав. Багш, ажилтан, оюутны байгууллага 10.1 МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, суралцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллага өөрийн удирдлагын зарчимд тулгуурлан ажиллаж болно. 10.2 Багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутны байгууллага нь зөвхөн МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдын төлөөллөөс бүрэлдэнэ. 10.3 МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутны төв байгууллага нь төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар байгуулагдаж, үйл ажиллагаа явуулна. 10.4 Сургууль/факультетийн дэргэдэх багш, ажилтан, оюутны байгууллагын ажиллах журмыг МУИС-ийн багш, ажилтан, оюутны төв байгууллага батална. 10.5 Багш, ажилтан, оюутны байгууллагын ажиллах журам энэ дүрэм болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна. Арван нэг. Номын сан 11.1 МУИС-ийн номын сан нь сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийг хадгалж, арвижуулж байхын зэрэгцээ ном зүй, номын сан судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээ-үйлчилгээний нэгж мөн. Номын сангийн үйл ажиллагааг журмаар зохицуулна. 11.2 МУИС-ийн номын сан төв, бүрэлдэхүүний болон салбар нэгжийн номын сангаас бүрдэнэ. 11.3 Номын сангийн удирдах дээд байгууллага нь номын сангийн зөвлөл (цаашид зөвлөл гэх) байна. Зөвлөл 9 гишүүнтэй байна. Зөвлөлийн гишүүдийг МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс 6 жилийн хугацаагаар сонгоно. Зөвлөлийн даргыг гишүүд дундаас ил санал хураалтаар 3 жилийн хугацаагаар сонгоно. 11.4 Зөвлөлийн саналыг үндэслэн номын сангийн захирлыг 5 жилийн хугацаагаар МУИС-ийн захирал томилно. Номын сангийн захирал нь МУИС-ийн номын санг удирдаж, төлөөлнө. 11.5 Номын сан бие даасан төсөвтэй байна. 11.6 Зөвлөл номын сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж, захирлын тайланг жил бүр хэлэлцэж, төсөв, түүний хэрэгжилт, үр дүн, орон тоо, бүтэц зохион байгуулалт, үйлчилгээний хүртээмж, чанарын талаар санал дүгнэлт гаргаж, МУИС-ийн Эрдмийн зөвлөл болон захиралд танилцуулж, шийдвэрлэх асуудлыг оруулах эрхтэй. 11.7 Номын сан нь сургалт, эрдэм шинжилгээ, соѐлын үйл ажиллагааг мэдээллээр хангах, ном зүй, номын сан судлалаар судалгаа хийж, үйлчлүүлэгчдэд стандарт нөхцөл бүрдүүлэх, номын сангийн фондыг ямагт баяжуулж, олон улсын номын солилцоонд оролцох, бүрэлдэхүүний болон салбарын нэгжийн номын санд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй. 11.8 Бүрэлдэхүүний болон салбарын нэгжийн номын сангийн ажиллах журам, нөхцлийг МУИС-ийн номын сангийн удирдлага тухайн бүрэлдэхүүний болон 13
  • 14. салбарын нэгжийн удирдлагатай зөвшилцөн тодорхойлно. Арван хоѐр. МУИС-ийг хөгжүүлэх сан 12.1. Боловсролын тухай хуулийн 39.11-д зааснаар МУИС өөрийгөө хөгжүүлэх сантай байна. Энэ санг “МУИС-ийг хөгжүүлэх сан” (Цаашид “сан” гэнэ) гэж нэрлэнэ. 12.2. Сангийн үйл ажиллагааг зохицуулсан журамтай байна. Журмыг МУИС-ийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэн захирал батална. 12.3. Сангийн удирдах зөвлөл 9, хяналтын зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг Хамт олны зөвлөлөөс сонгоно. 12.4. МУИС-ийн захирал сангийн удирдах зөвлөлд албан тушаалаар орж, санг тэргүүлнэ. 12.5. Удирдах болон хяналтын зөвлөл тайлангаа жил бүр Хамт олны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. 12.6. Сангийн хөрөнгийг сургуулийн нэгдсэн санхүүгийн тайлан балансад тусгана. Арван гурав. Хөрөнгө, санхүү 13.1. МУИС-ийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтлан ажиллана: 13.1.1. Төсвийг байгууллагын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан урт хугацааны зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд төлөвлөнө. Хөрөнгө нөөцийг нэн тэргүүнд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангахад зориулна. 13.1.2. Үндсэн нэгжүүд өөрийгөө санхүүжүүлэх зарчимд тулгуурлан ажиллана. 13.1.3. Урт хугацаанд үр ашгаа өгч чадах стратегийн ач холбогдолтой, үндсэн нэгжүүдэд зайлшгүй шаардлагатай барилга объект, үйл ажиллагаанд зохих судалгааны үндсэн дээр МУИС-аас нэгдсэн журмаар хөрөнгө оруулалт хийж санхүүжүүлж болно. 13.1.4. Үндсэн нэгжүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангахын зэрэгцээ санхүүгийн аливаа үйл ажиллагааг ил тод, нээлттэй байх зарчимд тулгуурлан явуулна. 13.2. МУИС өөрийн өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүний дотор барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хогшил, газар, патент, лиценз болон бусад оюуны өмч, сургуулийн лого зэргийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, захиран зарцуулах эрхтэй. 13.3. МУИС-ийн үйл ажиллагааг дараах эх үүсвэрүүдээс санхүүжүүлж болно. 13.3.1. Улсын төсөв 13.3.2. Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт болон захиалгат судалгааны ажлын санхүүжилт 13.3.3. Сургалтын төлбөр, 13.3.4. Аж ахуйн үйл ажиллагааны орлого 13.3.5. Зохих журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн хандив тусламж 13.3.6. Зээл 13.3.7. Лицензийн болон патентийн төлбөр, 13.3.8. Хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдлийн хүү, 13.3.9. Түрээсийн төлбөр 13.3.10. Санхүүгийн бусад эх үүсвэр 13.4. МУИС нь үүсгэн байгуулагчаас нийлүүлсэн болон үйл ажиллагааныхаа явцад бий болгосон хандив, зээл тусламжаар авсан хөрөнгийг сургуулийн үндсэн зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулна. 14
  • 15. 13.5. МУИС-ийн эдийн засаг, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг сургуулийн захирал, эрхэлсэн дэд захирал, үндсэн нэгжүүдийн удирдлага, санхүүгийн ажилтнууд хариуцан гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа хамтын удирдлагын болон төвлөрлийг сааруулах зарчмыг баримтлан хариуцлага, санаачлагатай ажиллана. 13.6. Сургуулийн хөрөнгө, санхүүгийн нөөцийг зөвхөн төсвөөр дамжуулан хуваарилж, зарцуулах бөгөөд удирдах зөвлөлөөс баталсан төсвийг зарцуулах эрхийг хуульд заасны дагуу төсвийг ерөнхийлөн захирагч эдэлнэ. Ерөнхийлөн захирагч төсвийг захиран зарцуулах эрх мэдлээ гэрээний үндсэн дээр холбогдох нэгжүүдийн удирдлагад шилжүүлж, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан ажиллана. 13.7. Тэнхмийн төсвийг төлөвлөх үүргийг тэнхмийн эрхлэгч нар, факультет, сургуулийн төсвийг захирал/деканууд холбогдох тэнхим, лабораторийн эрхлэгч нарын хамт, МУИС-ийн нэгдсэн төсвийг сургуулийн захирал, эрхэлсэн захирал нар нэгжийн удирдлагуудын хамт хүлээнэ. 13.8. Санхүүгийн удирдлагыг хариуцан ажиллаж буй нэгж, ажилтнууд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байдлаар явуулж, сургууль болон түүний нэгжүүдийн санхүүгийн тайлан, түүнд хийсэн эдийн засгийн шинжилгээг жил бүр сургуулийн цахим хуудсанд шинэчлэн байрлуулах үүрэг хүлээнэ. 13.9. МУИС-ын санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан санхүүгийн урт хугацааны төлөвлөгөө, жил бүрийн төсөв, хөрөнгийн болон эрсдлийн менежментийн бодлогод тулгуурлан явуулна. 13.10. Санхүүгийн удирдлагын нэгжүүд сургуулийн хөрөнгийг үр ашигтайгаар байршуулах, эрсдлээс сэргийлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөр боловсруулж, удирдах зөвлөлөөр батлуулж ажиллана. 13.11. МУИС-ийн санхүүгийн бодлого, стратегийн хэрэгжилт, төсвийн орлогын бүрдэлт, зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий 3 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус дотоодын аудитын хороог Удирдах зөвлөлөөс томилж ажиллуулна. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно. 15