SlideShare uma empresa Scribd logo
1 de 11
Baixar para ler offline
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
1
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр
тогтоолоор батлав.
1. Хамрах хүрээ
Энэ стандартаар төрийн байгууллагуудын Вэб сайтад тавих шаардагыг тогтооно. Дараах
хүрээнд авч үзнэ. Үүнд:
a) Вэб сайтын агуулгын ил тод байдал
b) Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал
c) Вэб сайтын агуулгын хэлбэр
d) Ашиглахад хялбар Вэб сайт хийх
e) Вэб сайтын ашиглахад хялбар байдлыг шалгах
f) Вэб сайтын агуулгыг батлах болон хянах
2. Нэр томьёо, тодорхойлолт
Энэ стандартад дараах нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ.
2.1. мета өгөгдөл
өгөгдлийн бүтцийн дизайн болон тодорхойлолт /өөрөөр хэлбэл өгөгдлийг агуулагчийн талаарх
мэдээлэл/
2.2. вэб браузэр
дэлхий нийтийн сүлжээ буюу www -ээс мэдээллийн эх сурвалжийг сэргээх, дамжуулах,
нэвтрүүлэх програм хангамж
2.3. хайпертэкст (hypertext)
компьютер болон бусад электрон төхөөрөмж д ээрх холбоос бүхий текст бөгөөд тухайн
холбоос дээр хулганаар дарах эсвэл гарын товчлууртай хослуулан дарахад цааш холбогддог
текст
2.4. мультмедиа
текст, дуу авиа, хөдөлгөөнт дүрс, видио, зэрэ г өөр өөр агуулгын хэлбэрүүдийг хосломол
байдлаар ашигладаг медиа болон агуулга
2.5. ALT атрибут (ALT attribute)
HTML болон XHTML баримтуудад ашигладаг ба элементийгүзүүлж чадахгүй байгаа үед
тухайн элемэнтийг хувилбарт текстээр илэрхийлдэг.
2.6. Longdesc атрибут (Longdesc attribute)
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
2
дүрс (image) болон хүрээ (frame, iframe) элементүүдэд ашиглагддаг ба тухай зураг, хүрээний
талаарх дэлгэрэнгүй тайлбарыг илэрхийлдэг.
2.7. тохиргоот загварын хуудас (Cascading Style Sheets)
хуудасны загварын хэл бөгөөд HTML элементүүд дэлгэцэн дээр хэрхэн харагдахыг
тодорхойлдог.
2.8. курсор
байрлал тодорхойлогч заагч эсвэл хөдлөж буй байрлуулагч
2.9. Lynx браузер
Lynx нь текстэд суурилсан вэб браузер
2.10. юникод
компьютерийн системд дэлхий дээрх бүх үсэг , тэмдэгт болон тэмдэглэгээг 16 битийн тоон
кодоор дүрсэлсэн кодчилолын стандарт
3. Товчлол
Энэ стандартад дараах товчлолыг хэрэглэнэ.
CAPTCHA /Completely Automated Public Turing test to tell Computers and Humans Apart/ (Хүн
ба компьютерийг ялгах бүрэн автомат нээлттэй түүринг тест)
RSS /Really Simple Syndication/ (Маш энгийн синдикаци)
CSS /Cascading Style Sheets / (Тохиргоот загварын хуудас)
PDF /Portable document format/ (Зөөврийн баримт бичгийн хэлбэр)
4. Вэб сайтын агуулгын ил тод байдал
4.1 Төрийн байгууллагууд Вэб сайтад дараах мэдээллийг байршуулан, тогтмол шинэчилж
байна. Үүнд:
• Байгууллагын нэр, лого;
А) Байгууллагатай холбоотой мэдээлэл:
• Байгууллагын эрхэм зорилго,үйл ажилла гааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх
чиглэл;
• Байгууллагын бүтэц, зохион байгуулалт;
• Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам,
заавар;
• Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан тогтоол, шийдвэр;
• Төсвийн гүйцэтгэлийн биелэлт;
• Хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан;
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
3
• Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт;
• Тендер шалгаруулалтыг явуулах журам болон тендерийн урилга;
• Төрийн үйлчилгээ авахтай холбоотой материалын жагсаалт;
• Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд;
• Шинэ мэдээ, мэдээлэл
• Харъяа газар, агентлагууд, тэдгээрийн холбоос;
• Холбоо барих;
• Хаяг, байршил;
• Улирал, жилийн тайлан,
• Статистик мэдээ, мэдээлэл
• Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах;
• Сул орон тооны зар;
• Вэб сайтын тухай / бүтэц;
В) Вэб сайттай холбоотой мэдээлэл:
• Байнга асуудаг асуултууд;
• Хамгийн их уншсан мэдээ;
• Тусламж;
• Холбогдох холбоос;
• Вики ашиглах зарчмаар нэр, томъёо, хуулийн төслийг олон нийтэд хүргүүлэх санал
авах;
• Е-мэйл лист бий болгох;
• Олон нийтийн сүлжээ ашиглан мэдээлэл хүргэх /twitter,facebook, youtube гэх мэт/;
• Зургийн цомог;
5. Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал
Вэб сайтыг ашиглахад хялбар, ойлгомжтой байхаар хөгжүүлэх нь бүх хэрэглэгчид
болон хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчид ч ашиглах боломж олгодог давуу талтай. Ингэснээр
бүх хэрэглэгчид тухайн Вэб сайтаас мэдээллийг адил тэнцүү хэмжээнд олж авч чадна.
Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал гэдэг нь бүх давхаргын иргэдэд
агуулгыг ашиглахад хялбар болгох баүүнд : хараа муутай, сонсгол муутай, сонсголын
бэрхшээлтэй, хөдөлгөөний бэрх шээлтэй, гэрэлд мэдрэмтгий, хэт мэдрэг хүмүүс болон бүх
насны жирийн иргэдэд ч мөн адил Вэб сайтын агуулгыг ашиглахад хялбар, боловсролын
түвшингээс үл хамааран хүртээмжтэй байдлаар зохион байгуулахад оршино.
Агуулгын ашиглахад хялбар байдалд дараах ойлголтуудыг хамруулан авчүзнэ.
5.1 Мэдэгдэхүйц байх – мэдээлэл болон хэрэглэгчтэй харилцах хэсгийн бүрэлдэхүүн хэсгүүд
нь хэрэглэгчдэд ойлгогдохоор байх шаардлагатай.
5.1.1 Текстэн хувилбар: текстэн бус агуулгыг текстэн хувилбараар хангах, улмаар энэ нь
хүмүүст хэрэгтэй өөр хэлбэрт шилжиж чадна. Тухайлбал, томоор хэвлэх, брайлын үсэг, хэллэг,
тэмдэгт эсвэл энгийн хэл зэрэг.
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
4
• Текстэн бус агуулга: Бүх текстэн бус агуулга нь хэрэглэгчдэд текстэн хувилбартай,
ижил зорилготой хүрэх хэрэгтэй;
• Удирдлага, оролт: Хэрэв текстэн бус агуулга нь хэрэглэгчээс оролт авдаг, удирддаг бол
түүний зорилгыг тайлбарласан нэртэй байна;
• CAPTCHA: CAPTCHA ашиглан веб сайт/системд гаднаас автомат програмууд хандаж
ачаалал үүсгэх юм уу, автоматаар хуурамч мэдээлэл түгээх явдлаас сэргийлэх хэрэгтэй.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэдэд зориулан аудио хэлбэрээр давхар
байршуулах шаардлагатай;
• Чимэглэлгүй байна;
5.1.2 Цагт суурилсан медиа: Хэрэв текстэн бус агуулга нь хугацаанд суурилсан медиа бол
тухайн текстэн бус агуулгыг тайлбарласан текстэн хувилбараар хангана.
• Аудио болон видео: Урьдчилан бичигдсэн видео болон аудио нь текстэн тайлбартай
байна;
• Аудио болон видео файлуудыг хэрхэн татаж авах, файлын хэмжээ болон төрлийг зааж
өгсөн байна;
• Нэмэлт програм хангамж шаардлагатай бол түүнийг хавсаргана;
• Вэб сайтад нэг төрлийн аудио/видео файлын төрөл ашиглана;
• Аливаа хөдөлгөөнт мэдээлэл нь автоматаар эхэлдэг байх, бусад агуулгатай зэрэгцэн
орших бөгөөд хэрэглэгчийн зүгээс түр зогсоох, унтраах, нуух зэрэг үйлдлийг хийх
боломжтой байна;
5.1.3 Зохицохуйц байх: Агуулга нь мэдээлэл болон бүтцээ алдалгүй өөр б айдлаар үзүүлж
болохоор байна.
5.1.4 Ялгагдахуйц байх: Хэрэглэгчдэд агуулгыг суурь болон дэвсгэрээс ялган харах болон
сонсоход хялбар байхаар зохион байгуулах.
• Өнгөтэй дамжуулж буй бүх мэдээлэл нь өнгөгүйгээр ч гэсэн ашиглагдах боломжтой
байна;
• Цагаан өнгийн текстийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Хэрэв Вэб сайтын арын
дэвсгэр өнгө нь гарч ирэхгүй бол цагаан өнгийн текстийг болгоомжтой хэрэглэнэ;
• Дэвсгэрийн өнгийг текстийн өнгөтэй нь сайтар зохицуулах хэрэгтэй. Текстийг уншихад
хэцүү болгож байгаа хээтэй болон хурц өнгөтөй дэвсгэрээс зайлс хийнэ;
5.2 Ажилладаг байх: Хэрэглэгчтэй харилцах хэсгийн агуулга болон хөтөч нь ажилладаг байх
шаардлагатай.
5.2.1 Ашиглахад хялбар байх: компьютерийн гараас бүх боломжит функцуудийг ашиглаж
болдог байх.
5.2.2 Хангалттай цагтай байх: Хэрэглэгчдэд агуулгыг унших болон агуулгыг ашиглах
хангалттай цагаар хангах.
5.2.3 Гацалт: Агуулгын дизайныг хийхдээ гацахгүй байхыг анхаарах шаардлагатай. Вэб сайт
дахь ямар ч хөдөлгөөнт дүрс нь нэг секундэд гурваас илүү анивчих буюу гэрэлтэх ёсгүй;
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
5
5.2.4 Удирдах: Хэрэглэгчдийг агуулгыг хайж олох, хаана байгаагаа тогтооход туслах арга
замаар хангах.
• Вэб хуудсууд нь тухайн хуудасны зорилго болон сэдвийг агуулсан гарчигтай байна;
• Аливаа холбоосуудын зорилго нь текстээр тодорхойлогдсон байна;
• Агуулгыг толгой текст ашиглан зохион байгуулна;
5.3 Ойлгомжтой байх: мэдээлэл болон хэрэглэгчтэй харилцах хэсгийнүйл ажиллагаа
ойлгомжтой байх шаардлагатай.
5.3.1 Уншигдахуйц байх: Текстэн агуулга нь уншигдахуйц, ойлгомжтой байна.
• Тухайн текст нь нарийн мэргэжлийнүг хэллэгээр бичигдсэн тохиолдолд хэрэглэгчид
зориулан энгийн үгээр бичсэн нэмэлт тайлбарыг оруулна;
• Товчлолыг задаргаатай нь бичнэ;
5.3.2 Оролтод туслалцаа үзүүлэх: Хэрэглэгчдийг буруу болон алдаатай мэдээлэл оруулахаас
сэргийлэх, засах боломжоор хангах.
• Хэрэв хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд алдаа илэрсэн бол алдааг текстэн хэлбэрээр
хэрэглэгчид мэдээлэх;
5.4 Өгүүлбэр зүй, хэл зүйн хувьд зөв бичлэгтэй байх: Туслах програмууд ашиглахад тэдгээр
програмууд нь таньж чадахуйц зөв бүтэцтэй байх.
6. Вэб сайтын агуулгын хэлбэр
6.1 Зохион байгуулалт
• Хуудасны зохион байгуулалт нь бүх л хуудсуудад ижил буюу агуулга болон
бүрэлдэхүүнүүд жигд, нэг хэвийн байна.
• Хамгийн чухал гэсэн элементүүд эхний дэлгэцэнд байрлах ба дээш доош гүйлгэх явцад
байрлал нь солигдохгүй байх.
• Мэдээллийг хэр чухлаас хамааран дээрээс доош нь түвшингүүдэд ангилах.
• Чухал болон цааш холбогдох боломжтой утгуудыг нэг дор, Вэб сайтын дээд хэсэгт
байрлуулах. Тухайлбал цэс.
• Мэдээлэл хайж олоход дөхөм байлгах үүднээс мэдээллийг хэтэрхий бөөгнөрүүлэхгүй
байх.
• Нүүр хуудсыг аль болох богино байлгах ба хуудсууд нь хурдан ачаалагддаг байх
хэрэгтэй. Урт хуудас ашиглах бол:
(1) тасалдалгүй уншигдах боломжтой байх
(2) хуудаснуудын бүтцийг ижил байлгах
(3) хуудсууд нь хялбар байдлаар татагдах болон хэвлэгддэг байх.
• Элементүүд (агуулга) бүрэлдэхүүнүүдийг хөндлөн болон босоо байдлаар зэрэгцүүлж,
уншихад хялбар болгох.
• Вэб сайтын бүхий л хуудсанд текстийн зэрэгцүүлэлтийг ашиглах.
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
6
• Унших хурдыг нэмэгдүүлэхийн тулд мөрийн уртыг нэмэгдүүлэх (нэг мөрөнд 75 -100
тэмдэгт). Хамгийн багадаа нэг мөрөнд 50 тэмдэгт ашиглах.
• Хэрэглэгчийг төөрөгдүүлэх текст болон агуулга ашиглахгүй байх.
• Хуудасны хоосон зайг хязгаарлах.
6.2 Харагдах байдал
• Вэб сайтын агуулга нь уншигдаж болохуйц стандарт фонттой байна.
• Дэлгэцийн нягтаршил ямар байхаасүл хамааран дэлгэцийн бүтэц (layout) -ийн хэмжээг
хувиар тодорхойлно.
• Гар утас дээр харагдах байдал мөн смартфон дээр харагдах байдлын Мobile view болон
RSS тохиргоо хийх хэрэгтэй. Мөн RSS буюу Feed дэмждэг байх ёстой.
• Хамгийн багадаа 12 пиксель үсгийн хэмжээ ашиглана.
• Italic фонтыг жижиг фонтын хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй. Аль болох бүх үсгийг
томоор бичихгүй, italic фонтыг ашиглахгүй байх нь зүйтэй.
• Гарчиг болон текстүүдийн хэмжээг өөрчлөх боломжтой байна.
• Бүх агуулга нь электрон болон хэвлэх форматаар хоёулангаар нь уншигдах боломжтой
байх ба хуудас нь А4 хэмжээтэй цаасан дээр зөв хэвлэгддэг байх шаардлагатай.
• Төрийн байгууллагууд Вэб сайтад байгаа бүх агуулгыг хүлээн зөвшөөрсөн шалгалт
явуулсан байх шаардлагатай.
6.3 Хэл: Төрийн байгууллага нь Вэб сайт дахь агуулгыг монгол, англи хэлээр байршуулах
хэрэгтэй. Үүнд:
• Төрийн байгууллагын Вэб сайтын үндсэн хэл нь монгол хэл байна.
• Бүх агуулга монгол, англи хэл дээр байна.
• Ямар нэгэн үг, үсгийн болон дүрмийн алдаагүй байна.
• Ойлгоход хялбар байдлаар бичнэ.
• Нүүр хуудсанд хэлний сонголтын товч байх ба тэдгээр нь монгол, англи байна.
• Хэлний сонголт нь Вэб сайтын нүүр хуудасны баруун дээд буланд байрлана.
• Юникод ашиглана.
• Монгол хэл дээрх агуулга шинэчлэгдсэн бол англи хэл дээрх агуулгыг давхар
шинэчилж байна.
• Батлагдсан толь бичгийн дагуу тохирох үгсийг ашиглана.
• Татах боложтой файлуудийг мөн хоёр хэл дээр байршуулна.
6.4 Олон улсын конвенц
• Мөнгөн тэмдэгт: Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөг (₮)-ийг ашиглана.
• Цаг: GMT (Greenwich Mean Time) ашиглана.
• Утасны дугаар: +улсын код-бүсийн код-утасны дугаар гэсэн хэлбэрээр бичнэ. Жишээ
нь: +976-11-331621.
• Огноо: он-сар-өдөр гэсэн хэлбэрээр бичнэ. Жишээ нь: 2011-12-01
• Баяр ёслолын өдөр: Баяр ёслолын өдөр болон ажлын цагийг мэдээлнэ.
• Дүрс тэмдэг: аль болох нийтлэг ашигладаг дүрс тэмдэг ашиглана.
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
7
• Хаяг: Байгууллагын хаягийг “Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага”
MNS 6275:2011стандартын дагуу бичнэ.
6.5 Дүрс, зураг
• Зураг нь ачаалах хурдыг багасгах, харагдах байдлыг нэмэгдүүлэхүйц тохирсон формат
(GIF, JPEG болон PNG)-тай байна.
• Зургийн хэмжээг аль болох бага байлгана.
• Том хэмжээтэй зурагны жижигрүүлсэн хувилбарыг байршуулж, томруулсан байдлаар
харж болох холбоостой холбож өгнө.
• Зурган элементүүдийг текстээр илэрхийлсэн нэ мэлт тайлбаруудаар хангана
(Жишээлбэл: “alt”, “longdesc”,).
• Вэб браузер дээрх тухайн зурагны урт,өргөний хэмжээ тохирч байх ёстой ба дүрс
ачаалахаас өмнө тухайн зурагны тухай текст нь эхэлж харагдах хэрэгтэй.
• Longdesc атрибут ашиглан тухайн зурагтай холбоотой Вэб сайт руу холбогдоно.
6.6 Хөтөч
• Вэб сайтын аль ч хуудаснаас нүүр хуудас руу шилжих боломжтой байна.
• Хөтөч нь бүх л Вэб сайтын хүрээнд тогтмол байрлана.
• Ижил төрлийн хөтчүүд нь ижилхэн харагддаг байна.
6.7 Вэб сайтад хайлт хийх
• Веб сайтыг хайлтын системтэй зохицтой, нийцтэй ажиллах боломжоор хангах.
• Вэб сайт нь “хайлт”-ын хайрцагтай эсвэл хайлт хийх хуудастай холбогдсон байх ёстой.
Тэдгээрийн өмнө “Хайлт” гэсэн үгийг бичих ёстой.
• Хайлтын хэрэгсэл хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байх.
• Хайлтын үр дүн нь уншихад хялбар байдлаар харагдах хэрэгтэй бөгөөд хайсан үгийг
ялгагдах байдлаар тодруулж харуулсан байх.
• Агуулгыг индексжүүлэх, шинээр нэмэгдсэн болон шинэчлэх үйл ажиллагааг аль болох
ойрхон давтамжтай байлгах.
• Тухайн Вэб сайтаас хамгийн түгээмэл ашиглагддаг хайлтын сэдвийг тодорхойлж тэр
талаарх мэдээллээр Вэб сайтыг баяжуулах нь сайтыг өндөр үнэлэмжтэй болгож өгнө.
• Хэрхэн хайлт хийх талаар дэлгэрэнгүй заавар, тусламжийг агуулсан байна.
6.8 Хүрээ
• Хүрээг ямар ч тохиолдолд хэрэглэхгүй.
• iFrames хэрэглэж болох боловч CSS хэрэглэх нь зүйтэй.
• iFrames хэрэглэгдэх шаардлагатай бол дотоод агуулгын iFrame-ыг дүрслэн үзүүлэх
хэрэгтэй.
6.9 Хуудас сэргээх
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
8
• Тухайн вэб хуудсыг зайлшгүй автоматаар дахин дууда ж байх шаардлагатай бол тухайн
хуудас бүр дээр 5 минутын хугацаагаар автоматаар дахин дууддаг байхаар тохируулбал
тухайн хэрэглэгчид ашиглахад хялбар байна.
6.10 Хүснэгт
• Хүснэгтийн <TH> элементийг <TD> элементийн оронд хэрэглэх. CSS нь толгойн
мөрөөр тэмдэглэгдсэн хүснэгтэн дэх текстийн зэрэгцүүлэлт болон хараглах байдлыг
тодорхойлоход хэрэглэгддэг.
• Хэв загварт хүснэгт хэрэглэхгүй, CSS-ийг хэрэглэнэ.
• Хүснэгт нь хуудасны баруун ба зүүн талаар элементийг тусад нь байрлуулахад тус
болох ч, эдгээр нь бүх вэб браузер болон зарим хүснэгтийн нэмэлт төхөөрөмжгүйгээр
бүрэн найдвартай ажиллахгүй байх тохиолдол байна.
6.11 Баримт бичиг
• Вэб сайт дэх баримт бичгийн холбоос нь баримт бичгийн хэмжээ, тухайн холбоос
болон гарчигт агуулагдаж байх ёстойөргөтгөлийг хамгийн бага тэмдэгтээр
илэрхийлсэн байна.
• Баримт бичгийн хувилбар болон бусад элементүүд нь тухайн баримт бичигтэй хамт
байх хэрэгтэй. Том хэмжээний файлуудыг жижиг хэсгүүдэд хуваах буюу олон жижиг
файлуудыг нэгтгэнэ.
• Хэрэглэгч Вэб сайтад тавигдсан тухайн баримт бичиг, програм хангамж болон
мультмедиа файлуудын хэмжээ, татаж авах боломжтой эсэх, татаж авсан тохиолдолд
түүнийг ашиглах боломжтой эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Тухайн файлын хэмжээний
талаарх мэдээллийг харуулжөгснөөр хэрэглэгчдэд уг файл ыг татаж авах эсэх шийдвэр
гаргахад хялбар болно.
• Хэрэглэгчид тухайн файлыг татаж авахаас татгалзаж болох боломжоор хангана.
6.12 PDF баримт бичгийн хэрэглээ
Тус формат нь хэдийгээр засвар хийх боломжгүй формат боловч ийм файл зайлшгүй Вэб
сайтад тавих шаардлагатай бол дараах зүйлсийг заавал байлгах ёстой. Үүнд:
 ашиглагдсан PDF–ийн хувилбарыг мэдээлнэ.
 Хэрвээ PDF 8 болон түүнээс хойшх хувилбараар тавьж байвал ашиглах удирдамжийг
мөрдөнө.
6.13 Файлын нэршил
• Файл болон хавтасны нэршилд дараах зүйлүүдийг анхаарна. Үүнд:
• Хавтас болон файлын нэрийг байнга жижиг үсгээр бичнэ.
• Тодорхой утга илэрхийлнэ.
• Хэт урт биш, хоорондоо зай аваагүй нэршилтэй байна.
• Хэрвээ файлын нэр огноо агуулж байгаа бол он-сар-өдөр гэсэн дараалалтай байна.
6.14 Зохиогчийн эрх
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
9
• Зохиогчийн эрхийн тухай мэдээллийг төрийн байгууллагууд Вэб сайтдаа байршуулсан
байх ёстой. Зохиогчийн эрхийн мэдээлэл нь цахим хуудасны метаөгөгдөлд мөн байх
хэрэгтэй.
6.15 График /товч/ тэмдэг
• Монгол Улсын төрийн сүлд, далбаа зэргийг ашиглаж байгаа үед тэдгээр нь зөв харьцаа
болон өнгөтэй байна.
• Айкон (Icon) буюу дүрс тэмдэг зэрэг нь ямар утга илэрхийлж байгааг шууд харуулж
байх.
• Фавайкон (Favicon) буюу Вэб сайтын үндсэн дүрс тэмдэг нь 16*16 pixels хэмжээтэй
байх ба ICO файл байна.
• Графикан мэдээлэл ашиглаж байгааүед ‘alt text’ буюу тайлбар тексттэй байх. Мөн их
хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийх, зөвхөн текст уншдаг вэб браузеруудад энэ нь
шаардлага хангахгүй.
• Тэмдэг болон товчлуурууд ньөндөр нягтралтай дэлгэцэнд ялгарч харагдахуйц том байх
хэрэгтэй.
7. Ашиглахад хялбар Вэб сайт хийх
• Зураг болон хөдөлгөөнт дүрс: “ALT” атрибутыг бүх визуаль функцуудэд ашиглах.
• Зурган тайлбар: Хэрэглэгчид зориулан зурган дээрх биетүүдийг текст ашиглан
тайлбарлах.
• Мультмедиа: Аудио болон видео дүрсийн тайлбар болон бичлэгийг байршуулах.
• Хайпертекст (Hypertext) холбоос: Хэрэглэгч тухайн мэдээллийн талаар дэлгэрэнгүй
үзэх боломжтой текстэн холбоос байрлуулах. Жишээлбэл, “энд дарна уу”.
• Хуудасны зохион байгуулалт: Толгой, жагсаалт зэрэг дараалсан бүтцийг ашиглах. CSS-
ийг ашиглан дизайн гаргах.
• График болон диаграм: Нэгтгэн дүгнэгдсэн эсвэл “longdesc” атрибут ашиглан график
болон диаграмийг тайлбарласан байх.
• Залгаас програмууд: Хэрэв тухайн хэрэглэгчээс хамааран мэдээлэл авахад нэмэлт
програм шаардлагатай бол тухайн програмуудыг холбож өгөх.
• Хүрээ: Хүрээгүй элемент болон утга бүхий гарчиг ашиглах.
• Хүснэгт: Мөр мөрөөр унших боломжтой байх. Нэгтгэн дүгнэсэн байх.
• Ажлаа эргэн шалгах.
8. Вэб сайтын ашиглахад хялбар байдлыг шалгах
8.1 Зурган мэдээллийн тайлбарыг шалгах
Зурган мэдээлэл дээгүүр курсор өнгөрөх үед туха йн зураг болон түүний холбоосын талаарх
мэдээлэл гарч ирэх. Жишээлбэл, байгууллагын логон дээр курсор очиход хажууд нь тухайн
логоны талаарх тайлбарыгүзүүлнэ. Хэрэв хэрэглэгчийн вэб браузер тухайн зургийг танихгүй
бол тухайн тайлбар нь хэрэглэгчид зургийн талаарх ойлголтыг өгнө.
8.2 Чимэглэлийн зурагны тайлбар текст
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
10
Чимэглэлийн зурган дээгүүр курсор өнгөрөх үед тухайн чимэглэлийн зураг цаанаа функц
агуулаагүй бол тайлбар гарч ирэхгүй.
8.3 Аудио болон Видео агуулгыг ‘сонсох’ боломж
Вэб сайтад тавигдсан аудио болон видео файлууд нь сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчид
зориулан тайлбар бичигтэй байна.
8.4 Маягт (form) хэрэглэхэд хялбар эсэхийг шалгах
Хэрэв маягтад ‘нэр’, ’и-мэйл’ болон ’саналүлдээх’ зэрэг сануулах текст багтсан бол
тэдгээрийн хажууд хэрэглэгч мэдээлэл оруулах талбар байна. Хэрэглэгч сануулах текстэн дээр
дарахад, мэдээлэл оруулах талбар дээр курсор анивчиж байх хэрэгтэй.
8.5 Текст болон бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ өөрчлөгддөг байх
Вэб сайтын фонтын хэмжээ болон бүрэлдэхүүн нь тохируулах боломжтой байх хэрэгтэй.
Хэмжээ өөрчлөгч нь 3 үндсэн бүрэлдэхүүнтэй байна: хэмжээг ихэсгэх, хэвэнд нь оруулах,
багасгах. Шалгах аргууд: Internet Explorer-ийн хувьд ‘View > Text size > Largest’ FireFox-ийн
хувьдTools > Options > Content > Font & Colors. Вэб сайтын агуулгыг ихэсгэжүзэхийн тулд
хулгана ашиглан дугуйг дээш доош нь гүйлгэж харна.
8.6 Lynx браузер дээр Вэб сайтыг шалгах
Тус браузер нь зөвхөн текст унших ба хэрвээ тухайн Вэб сайт Lynx браузер дээр ачаалж чадаж
байвал Вэб сайтын хэрэглэхэд тухтай байдлын удирдамжийн ихэнхийг биелүүлж байна гэсэн
үг.
8.7 Хулгана ашиглахгүйгээр Вэб сайтын бүхий л талбарт хандаж болж байгаа эсэхийг шалгах
Вэб сайт нь tab, shift-tab болон return товчлууруудыг дэмждэг байна.
8.8 Холбоосын текст нь тухайн холбоосоо илэрхийлэхүйц байх ‘энд дарна уу’ болон
‘дэлгэрэнгүй’ гэсэн хоёр холбоос нь утга илэрхийлдэггүй түгээмэл холбоос бөгөөд энэ нь Вэб
сайтын хэрэглэхэд таатай байдлыг үүсгэдэггүй. Иймд холбоос бүхий текст нь товч утга санааг
илэрхийлсэн байна.
8.9 Вэб сайтыг автомат програм ашиглан шалгах Вэб сайтын хэрэглэхэд тухтай байдлыг
автомат програмуудыг ашиглан шалгаж болно. Тухайлбал WebXACT12 болон Wave13 зэрэг
програмууд интернэтэд үнэ төлбөргүй байдаг.
9. Агуулгыг батлах болон хянах
9.1 Төрийн байгууллагуудын Вэб сайтын агуулга ньүнэн зөв, хүлээн зөвшөөрөгдсөн гэдэгт
баталгаа өгөх хариуцсан мэргэжилтэнтэй байх ба нийтлэлдээ байнга хяналт тавьж ажиллана.
Төрийн байгууллага нь мэдээллээр тасралтгүй хангана.
МОНГОЛ УЛСЫН
СТАНДАРТ
[ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА
MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites]
11
• Мэдээллийг хамгийн багадаа 3 сард нэг удаа хянаж байна. Өөрчлөлт хийх шаардлагагүй
ч тухайн агуулгыг хянасан гэдгийг илэрхийлэхийн тулдөөрчлөлт хийсэн өдрийг байнга
шинэчилж байх ёстой.
• Засгийн Газрын бодлого чиглэлд нийцүүлэн Вэб сайтыг хөгжүүлнэ.
• Хэтрүүлсэн, нуршуу болон эргэлзээтэй мэдээллээс зайлсхийнэ.
9.2 Үүрэг хариуцлага
• Төрийн байгууллага
- Мэдээллээр хангах, хянах болон баталгаажуулах үйл явцыг өөрөө удирдана.
- Вэб сайтыг үнэн зөв, тогтмол мэдээллээр хангах, агуулгыг ашигла хад хялбар,
хүртээмжтэй байдлаар зохион байгуулна.
- Байгууллагын чухал цагийн хуваарь болон хэтийн төлөвлөгөөг мэдээлнэ.
- Агуулгыг монгол, англи хэлээр тогтмол нийтлэнэ.
• Хөгжүүлэгч
- Засгийн Газрын бодлого болон энэ стандартад тулгуурлан цогц Вэб сайтыг
хөгжүүлэнэ.
- Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох болон тохиромжтой хувилбарын
шаардлагыг хангана.
ТӨГСӨВ.

Mais conteúdo relacionado

Mais procurados

өгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсөгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсБямбаа Авирмэд
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаNational of University Mongolia
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10Etugen
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцLkhamaa Emma
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягтөвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягyivo1004
 
Цахим сургалт гэж юу вэ
Цахим сургалт гэж юу вэЦахим сургалт гэж юу вэ
Цахим сургалт гэж юу вэoyunerdene_gansukh
 
Салаалсан алгоритмын бодлогууд
Салаалсан алгоритмын бодлогуудСалаалсан алгоритмын бодлогууд
Салаалсан алгоритмын бодлогуудБаярсайхан Л
 
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГСАЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГСUmguullin Mongol Umguulugch
 
хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудTsetsenkhuu Otgonbayar
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАJavkhlan Odkhuu
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5Sainbuyn Baagii
 
U.cs101 алгоритм программчлал-1(1)
U.cs101   алгоритм программчлал-1(1)U.cs101   алгоритм программчлал-1(1)
U.cs101 алгоритм программчлал-1(1)Badral Khurelbaatar
 
цэс командууд
цэс командуудцэс командууд
цэс командуудhenjii
 

Mais procurados (20)

өгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэсөгөгдлийн сангийн системийн үндэс
өгөгдлийн сангийн системийн үндэс
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
It101 10
It101 10It101 10
It101 10
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маягтөвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
төвлөрлийг сааруулах үйл явц, түүний хэв маяг
 
Цахим сургалт гэж юу вэ
Цахим сургалт гэж юу вэЦахим сургалт гэж юу вэ
Цахим сургалт гэж юу вэ
 
Салаалсан алгоритмын бодлогууд
Салаалсан алгоритмын бодлогуудСалаалсан алгоритмын бодлогууд
Салаалсан алгоритмын бодлогууд
 
12-LESSON-01-2021.09C
12-LESSON-01-2021.09C12-LESSON-01-2021.09C
12-LESSON-01-2021.09C
 
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГСАЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС
 
хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмууд
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
 
Html хичээл
Html хичээлHtml хичээл
Html хичээл
 
төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]
 
U.cs101 алгоритм программчлал-1(1)
U.cs101   алгоритм программчлал-1(1)U.cs101   алгоритм программчлал-1(1)
U.cs101 алгоритм программчлал-1(1)
 
цэс командууд
цэс командуудцэс командууд
цэс командууд
 

Destaque

вэб сайт тайлан
вэб сайт тайланвэб сайт тайлан
вэб сайт тайланtamara0314
 
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдалтөрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдалBilguun Jargalsaikhan
 
Motherboard буюу эх хавтан гэж юу вэ
Motherboard буюу эх хавтан гэж юу вэMotherboard буюу эх хавтан гэж юу вэ
Motherboard буюу эх хавтан гэж юу вэKisoGaki
 
Tohijilt tailan.
Tohijilt tailan.Tohijilt tailan.
Tohijilt tailan.admiral_mgl
 

Destaque (8)

вэб сайт тайлан
вэб сайт тайланвэб сайт тайлан
вэб сайт тайлан
 
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдалтөрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
 
Motherboard буюу эх хавтан гэж юу вэ
Motherboard буюу эх хавтан гэж юу вэMotherboard буюу эх хавтан гэж юу вэ
Motherboard буюу эх хавтан гэж юу вэ
 
Tohijilt tailan.
Tohijilt tailan.Tohijilt tailan.
Tohijilt tailan.
 
вэб дизайн - хичээл 1
вэб дизайн  -  хичээл 1вэб дизайн  -  хичээл 1
вэб дизайн - хичээл 1
 
User requirements
User requirementsUser requirements
User requirements
 
Uran zohiolin dur
Uran zohiolin durUran zohiolin dur
Uran zohiolin dur
 
It101 lect9
It101 lect9It101 lect9
It101 lect9
 

Semelhante a төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага стандарт

Draft2_ЦАХИМ СУРАХ БИЧГИЙН ШААРДЛАГА
Draft2_ЦАХИМ СУРАХ БИЧГИЙН ШААРДЛАГАDraft2_ЦАХИМ СУРАХ БИЧГИЙН ШААРДЛАГА
Draft2_ЦАХИМ СУРАХ БИЧГИЙН ШААРДЛАГАYondonsambuu Buyanbileg
 
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМөнхжаргал Пүрэвдорж
 
Цахим хуудас хөгжүүлэхэд анхаарах зүйлс
Цахим хуудас хөгжүүлэхэд анхаарах зүйлсЦахим хуудас хөгжүүлэхэд анхаарах зүйлс
Цахим хуудас хөгжүүлэхэд анхаарах зүйлсBattushig Namsraidorj
 
8 distribution information
8 distribution information8 distribution information
8 distribution informationaltanaa
 
Internet
InternetInternet
InternetAkhyt
 
Мэдээлэл түгээх аргууд
Мэдээлэл түгээх аргуудМэдээлэл түгээх аргууд
Мэдээлэл түгээх аргуудAmgaa Amka
 
Nomyn sang electron helbert shiljuuleh ni
Nomyn sang electron helbert shiljuuleh niNomyn sang electron helbert shiljuuleh ni
Nomyn sang electron helbert shiljuuleh niNakei Nana
 
номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.
номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.
номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.Nakei Nana
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтbyamb
 
ихзасаг их сургуулийн эрх зүйн магистрантын 1
ихзасаг их сургуулийн эрх зүйн магистрантын  1ихзасаг их сургуулийн эрх зүйн магистрантын  1
ихзасаг их сургуулийн эрх зүйн магистрантын 1Byambatugs Purew
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorerorgil
 
Lecture 1. introduction
Lecture 1. introductionLecture 1. introduction
Lecture 1. introductionKhangal Jargal
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3oz
 
9 rangi barimt bichgiin file format1
9 rangi barimt bichgiin file format19 rangi barimt bichgiin file format1
9 rangi barimt bichgiin file format1Sodgerel Luvsan
 

Semelhante a төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага стандарт (20)

Draft2_ЦАХИМ СУРАХ БИЧГИЙН ШААРДЛАГА
Draft2_ЦАХИМ СУРАХ БИЧГИЙН ШААРДЛАГАDraft2_ЦАХИМ СУРАХ БИЧГИЙН ШААРДЛАГА
Draft2_ЦАХИМ СУРАХ БИЧГИЙН ШААРДЛАГА
 
Internet
InternetInternet
Internet
 
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
 
Цахим хуудас хөгжүүлэхэд анхаарах зүйлс
Цахим хуудас хөгжүүлэхэд анхаарах зүйлсЦахим хуудас хөгжүүлэхэд анхаарах зүйлс
Цахим хуудас хөгжүүлэхэд анхаарах зүйлс
 
8 distribution information
8 distribution information8 distribution information
8 distribution information
 
Internet
InternetInternet
Internet
 
Мэдээлэл түгээх аргууд
Мэдээлэл түгээх аргуудМэдээлэл түгээх аргууд
Мэдээлэл түгээх аргууд
 
индекс
индексиндекс
индекс
 
Nomyn sang electron helbert shiljuuleh ni
Nomyn sang electron helbert shiljuuleh niNomyn sang electron helbert shiljuuleh ni
Nomyn sang electron helbert shiljuuleh ni
 
номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.
номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.
номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Don't work hard, work intelligent
Don't work hard, work intelligentDon't work hard, work intelligent
Don't work hard, work intelligent
 
ихзасаг их сургуулийн эрх зүйн магистрантын 1
ихзасаг их сургуулийн эрх зүйн магистрантын  1ихзасаг их сургуулийн эрх зүйн магистрантын  1
ихзасаг их сургуулийн эрх зүйн магистрантын 1
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorer
 
Vpi bie daalt
Vpi bie daaltVpi bie daalt
Vpi bie daalt
 
Веб технологи
Веб технологиВеб технологи
Веб технологи
 
Lecture 1. introduction
Lecture 1. introductionLecture 1. introduction
Lecture 1. introduction
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3
 
9 rangi barimt bichgiin file format1
9 rangi barimt bichgiin file format19 rangi barimt bichgiin file format1
9 rangi barimt bichgiin file format1
 

төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага стандарт

  • 1. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 1 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав. 1. Хамрах хүрээ Энэ стандартаар төрийн байгууллагуудын Вэб сайтад тавих шаардагыг тогтооно. Дараах хүрээнд авч үзнэ. Үүнд: a) Вэб сайтын агуулгын ил тод байдал b) Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал c) Вэб сайтын агуулгын хэлбэр d) Ашиглахад хялбар Вэб сайт хийх e) Вэб сайтын ашиглахад хялбар байдлыг шалгах f) Вэб сайтын агуулгыг батлах болон хянах 2. Нэр томьёо, тодорхойлолт Энэ стандартад дараах нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ. 2.1. мета өгөгдөл өгөгдлийн бүтцийн дизайн болон тодорхойлолт /өөрөөр хэлбэл өгөгдлийг агуулагчийн талаарх мэдээлэл/ 2.2. вэб браузэр дэлхий нийтийн сүлжээ буюу www -ээс мэдээллийн эх сурвалжийг сэргээх, дамжуулах, нэвтрүүлэх програм хангамж 2.3. хайпертэкст (hypertext) компьютер болон бусад электрон төхөөрөмж д ээрх холбоос бүхий текст бөгөөд тухайн холбоос дээр хулганаар дарах эсвэл гарын товчлууртай хослуулан дарахад цааш холбогддог текст 2.4. мультмедиа текст, дуу авиа, хөдөлгөөнт дүрс, видио, зэрэ г өөр өөр агуулгын хэлбэрүүдийг хосломол байдлаар ашигладаг медиа болон агуулга 2.5. ALT атрибут (ALT attribute) HTML болон XHTML баримтуудад ашигладаг ба элементийгүзүүлж чадахгүй байгаа үед тухайн элемэнтийг хувилбарт текстээр илэрхийлдэг. 2.6. Longdesc атрибут (Longdesc attribute)
  • 2. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 2 дүрс (image) болон хүрээ (frame, iframe) элементүүдэд ашиглагддаг ба тухай зураг, хүрээний талаарх дэлгэрэнгүй тайлбарыг илэрхийлдэг. 2.7. тохиргоот загварын хуудас (Cascading Style Sheets) хуудасны загварын хэл бөгөөд HTML элементүүд дэлгэцэн дээр хэрхэн харагдахыг тодорхойлдог. 2.8. курсор байрлал тодорхойлогч заагч эсвэл хөдлөж буй байрлуулагч 2.9. Lynx браузер Lynx нь текстэд суурилсан вэб браузер 2.10. юникод компьютерийн системд дэлхий дээрх бүх үсэг , тэмдэгт болон тэмдэглэгээг 16 битийн тоон кодоор дүрсэлсэн кодчилолын стандарт 3. Товчлол Энэ стандартад дараах товчлолыг хэрэглэнэ. CAPTCHA /Completely Automated Public Turing test to tell Computers and Humans Apart/ (Хүн ба компьютерийг ялгах бүрэн автомат нээлттэй түүринг тест) RSS /Really Simple Syndication/ (Маш энгийн синдикаци) CSS /Cascading Style Sheets / (Тохиргоот загварын хуудас) PDF /Portable document format/ (Зөөврийн баримт бичгийн хэлбэр) 4. Вэб сайтын агуулгын ил тод байдал 4.1 Төрийн байгууллагууд Вэб сайтад дараах мэдээллийг байршуулан, тогтмол шинэчилж байна. Үүнд: • Байгууллагын нэр, лого; А) Байгууллагатай холбоотой мэдээлэл: • Байгууллагын эрхэм зорилго,үйл ажилла гааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл; • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт; • Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар; • Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан тогтоол, шийдвэр; • Төсвийн гүйцэтгэлийн биелэлт; • Хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан;
  • 3. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 3 • Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт; • Тендер шалгаруулалтыг явуулах журам болон тендерийн урилга; • Төрийн үйлчилгээ авахтай холбоотой материалын жагсаалт; • Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд; • Шинэ мэдээ, мэдээлэл • Харъяа газар, агентлагууд, тэдгээрийн холбоос; • Холбоо барих; • Хаяг, байршил; • Улирал, жилийн тайлан, • Статистик мэдээ, мэдээлэл • Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах; • Сул орон тооны зар; • Вэб сайтын тухай / бүтэц; В) Вэб сайттай холбоотой мэдээлэл: • Байнга асуудаг асуултууд; • Хамгийн их уншсан мэдээ; • Тусламж; • Холбогдох холбоос; • Вики ашиглах зарчмаар нэр, томъёо, хуулийн төслийг олон нийтэд хүргүүлэх санал авах; • Е-мэйл лист бий болгох; • Олон нийтийн сүлжээ ашиглан мэдээлэл хүргэх /twitter,facebook, youtube гэх мэт/; • Зургийн цомог; 5. Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал Вэб сайтыг ашиглахад хялбар, ойлгомжтой байхаар хөгжүүлэх нь бүх хэрэглэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчид ч ашиглах боломж олгодог давуу талтай. Ингэснээр бүх хэрэглэгчид тухайн Вэб сайтаас мэдээллийг адил тэнцүү хэмжээнд олж авч чадна. Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал гэдэг нь бүх давхаргын иргэдэд агуулгыг ашиглахад хялбар болгох баүүнд : хараа муутай, сонсгол муутай, сонсголын бэрхшээлтэй, хөдөлгөөний бэрх шээлтэй, гэрэлд мэдрэмтгий, хэт мэдрэг хүмүүс болон бүх насны жирийн иргэдэд ч мөн адил Вэб сайтын агуулгыг ашиглахад хялбар, боловсролын түвшингээс үл хамааран хүртээмжтэй байдлаар зохион байгуулахад оршино. Агуулгын ашиглахад хялбар байдалд дараах ойлголтуудыг хамруулан авчүзнэ. 5.1 Мэдэгдэхүйц байх – мэдээлэл болон хэрэглэгчтэй харилцах хэсгийн бүрэлдэхүүн хэсгүүд нь хэрэглэгчдэд ойлгогдохоор байх шаардлагатай. 5.1.1 Текстэн хувилбар: текстэн бус агуулгыг текстэн хувилбараар хангах, улмаар энэ нь хүмүүст хэрэгтэй өөр хэлбэрт шилжиж чадна. Тухайлбал, томоор хэвлэх, брайлын үсэг, хэллэг, тэмдэгт эсвэл энгийн хэл зэрэг.
  • 4. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 4 • Текстэн бус агуулга: Бүх текстэн бус агуулга нь хэрэглэгчдэд текстэн хувилбартай, ижил зорилготой хүрэх хэрэгтэй; • Удирдлага, оролт: Хэрэв текстэн бус агуулга нь хэрэглэгчээс оролт авдаг, удирддаг бол түүний зорилгыг тайлбарласан нэртэй байна; • CAPTCHA: CAPTCHA ашиглан веб сайт/системд гаднаас автомат програмууд хандаж ачаалал үүсгэх юм уу, автоматаар хуурамч мэдээлэл түгээх явдлаас сэргийлэх хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэдэд зориулан аудио хэлбэрээр давхар байршуулах шаардлагатай; • Чимэглэлгүй байна; 5.1.2 Цагт суурилсан медиа: Хэрэв текстэн бус агуулга нь хугацаанд суурилсан медиа бол тухайн текстэн бус агуулгыг тайлбарласан текстэн хувилбараар хангана. • Аудио болон видео: Урьдчилан бичигдсэн видео болон аудио нь текстэн тайлбартай байна; • Аудио болон видео файлуудыг хэрхэн татаж авах, файлын хэмжээ болон төрлийг зааж өгсөн байна; • Нэмэлт програм хангамж шаардлагатай бол түүнийг хавсаргана; • Вэб сайтад нэг төрлийн аудио/видео файлын төрөл ашиглана; • Аливаа хөдөлгөөнт мэдээлэл нь автоматаар эхэлдэг байх, бусад агуулгатай зэрэгцэн орших бөгөөд хэрэглэгчийн зүгээс түр зогсоох, унтраах, нуух зэрэг үйлдлийг хийх боломжтой байна; 5.1.3 Зохицохуйц байх: Агуулга нь мэдээлэл болон бүтцээ алдалгүй өөр б айдлаар үзүүлж болохоор байна. 5.1.4 Ялгагдахуйц байх: Хэрэглэгчдэд агуулгыг суурь болон дэвсгэрээс ялган харах болон сонсоход хялбар байхаар зохион байгуулах. • Өнгөтэй дамжуулж буй бүх мэдээлэл нь өнгөгүйгээр ч гэсэн ашиглагдах боломжтой байна; • Цагаан өнгийн текстийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Хэрэв Вэб сайтын арын дэвсгэр өнгө нь гарч ирэхгүй бол цагаан өнгийн текстийг болгоомжтой хэрэглэнэ; • Дэвсгэрийн өнгийг текстийн өнгөтэй нь сайтар зохицуулах хэрэгтэй. Текстийг уншихад хэцүү болгож байгаа хээтэй болон хурц өнгөтөй дэвсгэрээс зайлс хийнэ; 5.2 Ажилладаг байх: Хэрэглэгчтэй харилцах хэсгийн агуулга болон хөтөч нь ажилладаг байх шаардлагатай. 5.2.1 Ашиглахад хялбар байх: компьютерийн гараас бүх боломжит функцуудийг ашиглаж болдог байх. 5.2.2 Хангалттай цагтай байх: Хэрэглэгчдэд агуулгыг унших болон агуулгыг ашиглах хангалттай цагаар хангах. 5.2.3 Гацалт: Агуулгын дизайныг хийхдээ гацахгүй байхыг анхаарах шаардлагатай. Вэб сайт дахь ямар ч хөдөлгөөнт дүрс нь нэг секундэд гурваас илүү анивчих буюу гэрэлтэх ёсгүй;
  • 5. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 5 5.2.4 Удирдах: Хэрэглэгчдийг агуулгыг хайж олох, хаана байгаагаа тогтооход туслах арга замаар хангах. • Вэб хуудсууд нь тухайн хуудасны зорилго болон сэдвийг агуулсан гарчигтай байна; • Аливаа холбоосуудын зорилго нь текстээр тодорхойлогдсон байна; • Агуулгыг толгой текст ашиглан зохион байгуулна; 5.3 Ойлгомжтой байх: мэдээлэл болон хэрэглэгчтэй харилцах хэсгийнүйл ажиллагаа ойлгомжтой байх шаардлагатай. 5.3.1 Уншигдахуйц байх: Текстэн агуулга нь уншигдахуйц, ойлгомжтой байна. • Тухайн текст нь нарийн мэргэжлийнүг хэллэгээр бичигдсэн тохиолдолд хэрэглэгчид зориулан энгийн үгээр бичсэн нэмэлт тайлбарыг оруулна; • Товчлолыг задаргаатай нь бичнэ; 5.3.2 Оролтод туслалцаа үзүүлэх: Хэрэглэгчдийг буруу болон алдаатай мэдээлэл оруулахаас сэргийлэх, засах боломжоор хангах. • Хэрэв хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд алдаа илэрсэн бол алдааг текстэн хэлбэрээр хэрэглэгчид мэдээлэх; 5.4 Өгүүлбэр зүй, хэл зүйн хувьд зөв бичлэгтэй байх: Туслах програмууд ашиглахад тэдгээр програмууд нь таньж чадахуйц зөв бүтэцтэй байх. 6. Вэб сайтын агуулгын хэлбэр 6.1 Зохион байгуулалт • Хуудасны зохион байгуулалт нь бүх л хуудсуудад ижил буюу агуулга болон бүрэлдэхүүнүүд жигд, нэг хэвийн байна. • Хамгийн чухал гэсэн элементүүд эхний дэлгэцэнд байрлах ба дээш доош гүйлгэх явцад байрлал нь солигдохгүй байх. • Мэдээллийг хэр чухлаас хамааран дээрээс доош нь түвшингүүдэд ангилах. • Чухал болон цааш холбогдох боломжтой утгуудыг нэг дор, Вэб сайтын дээд хэсэгт байрлуулах. Тухайлбал цэс. • Мэдээлэл хайж олоход дөхөм байлгах үүднээс мэдээллийг хэтэрхий бөөгнөрүүлэхгүй байх. • Нүүр хуудсыг аль болох богино байлгах ба хуудсууд нь хурдан ачаалагддаг байх хэрэгтэй. Урт хуудас ашиглах бол: (1) тасалдалгүй уншигдах боломжтой байх (2) хуудаснуудын бүтцийг ижил байлгах (3) хуудсууд нь хялбар байдлаар татагдах болон хэвлэгддэг байх. • Элементүүд (агуулга) бүрэлдэхүүнүүдийг хөндлөн болон босоо байдлаар зэрэгцүүлж, уншихад хялбар болгох. • Вэб сайтын бүхий л хуудсанд текстийн зэрэгцүүлэлтийг ашиглах.
  • 6. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 6 • Унших хурдыг нэмэгдүүлэхийн тулд мөрийн уртыг нэмэгдүүлэх (нэг мөрөнд 75 -100 тэмдэгт). Хамгийн багадаа нэг мөрөнд 50 тэмдэгт ашиглах. • Хэрэглэгчийг төөрөгдүүлэх текст болон агуулга ашиглахгүй байх. • Хуудасны хоосон зайг хязгаарлах. 6.2 Харагдах байдал • Вэб сайтын агуулга нь уншигдаж болохуйц стандарт фонттой байна. • Дэлгэцийн нягтаршил ямар байхаасүл хамааран дэлгэцийн бүтэц (layout) -ийн хэмжээг хувиар тодорхойлно. • Гар утас дээр харагдах байдал мөн смартфон дээр харагдах байдлын Мobile view болон RSS тохиргоо хийх хэрэгтэй. Мөн RSS буюу Feed дэмждэг байх ёстой. • Хамгийн багадаа 12 пиксель үсгийн хэмжээ ашиглана. • Italic фонтыг жижиг фонтын хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй. Аль болох бүх үсгийг томоор бичихгүй, italic фонтыг ашиглахгүй байх нь зүйтэй. • Гарчиг болон текстүүдийн хэмжээг өөрчлөх боломжтой байна. • Бүх агуулга нь электрон болон хэвлэх форматаар хоёулангаар нь уншигдах боломжтой байх ба хуудас нь А4 хэмжээтэй цаасан дээр зөв хэвлэгддэг байх шаардлагатай. • Төрийн байгууллагууд Вэб сайтад байгаа бүх агуулгыг хүлээн зөвшөөрсөн шалгалт явуулсан байх шаардлагатай. 6.3 Хэл: Төрийн байгууллага нь Вэб сайт дахь агуулгыг монгол, англи хэлээр байршуулах хэрэгтэй. Үүнд: • Төрийн байгууллагын Вэб сайтын үндсэн хэл нь монгол хэл байна. • Бүх агуулга монгол, англи хэл дээр байна. • Ямар нэгэн үг, үсгийн болон дүрмийн алдаагүй байна. • Ойлгоход хялбар байдлаар бичнэ. • Нүүр хуудсанд хэлний сонголтын товч байх ба тэдгээр нь монгол, англи байна. • Хэлний сонголт нь Вэб сайтын нүүр хуудасны баруун дээд буланд байрлана. • Юникод ашиглана. • Монгол хэл дээрх агуулга шинэчлэгдсэн бол англи хэл дээрх агуулгыг давхар шинэчилж байна. • Батлагдсан толь бичгийн дагуу тохирох үгсийг ашиглана. • Татах боложтой файлуудийг мөн хоёр хэл дээр байршуулна. 6.4 Олон улсын конвенц • Мөнгөн тэмдэгт: Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөг (₮)-ийг ашиглана. • Цаг: GMT (Greenwich Mean Time) ашиглана. • Утасны дугаар: +улсын код-бүсийн код-утасны дугаар гэсэн хэлбэрээр бичнэ. Жишээ нь: +976-11-331621. • Огноо: он-сар-өдөр гэсэн хэлбэрээр бичнэ. Жишээ нь: 2011-12-01 • Баяр ёслолын өдөр: Баяр ёслолын өдөр болон ажлын цагийг мэдээлнэ. • Дүрс тэмдэг: аль болох нийтлэг ашигладаг дүрс тэмдэг ашиглана.
  • 7. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 7 • Хаяг: Байгууллагын хаягийг “Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага” MNS 6275:2011стандартын дагуу бичнэ. 6.5 Дүрс, зураг • Зураг нь ачаалах хурдыг багасгах, харагдах байдлыг нэмэгдүүлэхүйц тохирсон формат (GIF, JPEG болон PNG)-тай байна. • Зургийн хэмжээг аль болох бага байлгана. • Том хэмжээтэй зурагны жижигрүүлсэн хувилбарыг байршуулж, томруулсан байдлаар харж болох холбоостой холбож өгнө. • Зурган элементүүдийг текстээр илэрхийлсэн нэ мэлт тайлбаруудаар хангана (Жишээлбэл: “alt”, “longdesc”,). • Вэб браузер дээрх тухайн зурагны урт,өргөний хэмжээ тохирч байх ёстой ба дүрс ачаалахаас өмнө тухайн зурагны тухай текст нь эхэлж харагдах хэрэгтэй. • Longdesc атрибут ашиглан тухайн зурагтай холбоотой Вэб сайт руу холбогдоно. 6.6 Хөтөч • Вэб сайтын аль ч хуудаснаас нүүр хуудас руу шилжих боломжтой байна. • Хөтөч нь бүх л Вэб сайтын хүрээнд тогтмол байрлана. • Ижил төрлийн хөтчүүд нь ижилхэн харагддаг байна. 6.7 Вэб сайтад хайлт хийх • Веб сайтыг хайлтын системтэй зохицтой, нийцтэй ажиллах боломжоор хангах. • Вэб сайт нь “хайлт”-ын хайрцагтай эсвэл хайлт хийх хуудастай холбогдсон байх ёстой. Тэдгээрийн өмнө “Хайлт” гэсэн үгийг бичих ёстой. • Хайлтын хэрэгсэл хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байх. • Хайлтын үр дүн нь уншихад хялбар байдлаар харагдах хэрэгтэй бөгөөд хайсан үгийг ялгагдах байдлаар тодруулж харуулсан байх. • Агуулгыг индексжүүлэх, шинээр нэмэгдсэн болон шинэчлэх үйл ажиллагааг аль болох ойрхон давтамжтай байлгах. • Тухайн Вэб сайтаас хамгийн түгээмэл ашиглагддаг хайлтын сэдвийг тодорхойлж тэр талаарх мэдээллээр Вэб сайтыг баяжуулах нь сайтыг өндөр үнэлэмжтэй болгож өгнө. • Хэрхэн хайлт хийх талаар дэлгэрэнгүй заавар, тусламжийг агуулсан байна. 6.8 Хүрээ • Хүрээг ямар ч тохиолдолд хэрэглэхгүй. • iFrames хэрэглэж болох боловч CSS хэрэглэх нь зүйтэй. • iFrames хэрэглэгдэх шаардлагатай бол дотоод агуулгын iFrame-ыг дүрслэн үзүүлэх хэрэгтэй. 6.9 Хуудас сэргээх
  • 8. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 8 • Тухайн вэб хуудсыг зайлшгүй автоматаар дахин дууда ж байх шаардлагатай бол тухайн хуудас бүр дээр 5 минутын хугацаагаар автоматаар дахин дууддаг байхаар тохируулбал тухайн хэрэглэгчид ашиглахад хялбар байна. 6.10 Хүснэгт • Хүснэгтийн <TH> элементийг <TD> элементийн оронд хэрэглэх. CSS нь толгойн мөрөөр тэмдэглэгдсэн хүснэгтэн дэх текстийн зэрэгцүүлэлт болон хараглах байдлыг тодорхойлоход хэрэглэгддэг. • Хэв загварт хүснэгт хэрэглэхгүй, CSS-ийг хэрэглэнэ. • Хүснэгт нь хуудасны баруун ба зүүн талаар элементийг тусад нь байрлуулахад тус болох ч, эдгээр нь бүх вэб браузер болон зарим хүснэгтийн нэмэлт төхөөрөмжгүйгээр бүрэн найдвартай ажиллахгүй байх тохиолдол байна. 6.11 Баримт бичиг • Вэб сайт дэх баримт бичгийн холбоос нь баримт бичгийн хэмжээ, тухайн холбоос болон гарчигт агуулагдаж байх ёстойөргөтгөлийг хамгийн бага тэмдэгтээр илэрхийлсэн байна. • Баримт бичгийн хувилбар болон бусад элементүүд нь тухайн баримт бичигтэй хамт байх хэрэгтэй. Том хэмжээний файлуудыг жижиг хэсгүүдэд хуваах буюу олон жижиг файлуудыг нэгтгэнэ. • Хэрэглэгч Вэб сайтад тавигдсан тухайн баримт бичиг, програм хангамж болон мультмедиа файлуудын хэмжээ, татаж авах боломжтой эсэх, татаж авсан тохиолдолд түүнийг ашиглах боломжтой эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Тухайн файлын хэмжээний талаарх мэдээллийг харуулжөгснөөр хэрэглэгчдэд уг файл ыг татаж авах эсэх шийдвэр гаргахад хялбар болно. • Хэрэглэгчид тухайн файлыг татаж авахаас татгалзаж болох боломжоор хангана. 6.12 PDF баримт бичгийн хэрэглээ Тус формат нь хэдийгээр засвар хийх боломжгүй формат боловч ийм файл зайлшгүй Вэб сайтад тавих шаардлагатай бол дараах зүйлсийг заавал байлгах ёстой. Үүнд:  ашиглагдсан PDF–ийн хувилбарыг мэдээлнэ.  Хэрвээ PDF 8 болон түүнээс хойшх хувилбараар тавьж байвал ашиглах удирдамжийг мөрдөнө. 6.13 Файлын нэршил • Файл болон хавтасны нэршилд дараах зүйлүүдийг анхаарна. Үүнд: • Хавтас болон файлын нэрийг байнга жижиг үсгээр бичнэ. • Тодорхой утга илэрхийлнэ. • Хэт урт биш, хоорондоо зай аваагүй нэршилтэй байна. • Хэрвээ файлын нэр огноо агуулж байгаа бол он-сар-өдөр гэсэн дараалалтай байна. 6.14 Зохиогчийн эрх
  • 9. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 9 • Зохиогчийн эрхийн тухай мэдээллийг төрийн байгууллагууд Вэб сайтдаа байршуулсан байх ёстой. Зохиогчийн эрхийн мэдээлэл нь цахим хуудасны метаөгөгдөлд мөн байх хэрэгтэй. 6.15 График /товч/ тэмдэг • Монгол Улсын төрийн сүлд, далбаа зэргийг ашиглаж байгаа үед тэдгээр нь зөв харьцаа болон өнгөтэй байна. • Айкон (Icon) буюу дүрс тэмдэг зэрэг нь ямар утга илэрхийлж байгааг шууд харуулж байх. • Фавайкон (Favicon) буюу Вэб сайтын үндсэн дүрс тэмдэг нь 16*16 pixels хэмжээтэй байх ба ICO файл байна. • Графикан мэдээлэл ашиглаж байгааүед ‘alt text’ буюу тайлбар тексттэй байх. Мөн их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийх, зөвхөн текст уншдаг вэб браузеруудад энэ нь шаардлага хангахгүй. • Тэмдэг болон товчлуурууд ньөндөр нягтралтай дэлгэцэнд ялгарч харагдахуйц том байх хэрэгтэй. 7. Ашиглахад хялбар Вэб сайт хийх • Зураг болон хөдөлгөөнт дүрс: “ALT” атрибутыг бүх визуаль функцуудэд ашиглах. • Зурган тайлбар: Хэрэглэгчид зориулан зурган дээрх биетүүдийг текст ашиглан тайлбарлах. • Мультмедиа: Аудио болон видео дүрсийн тайлбар болон бичлэгийг байршуулах. • Хайпертекст (Hypertext) холбоос: Хэрэглэгч тухайн мэдээллийн талаар дэлгэрэнгүй үзэх боломжтой текстэн холбоос байрлуулах. Жишээлбэл, “энд дарна уу”. • Хуудасны зохион байгуулалт: Толгой, жагсаалт зэрэг дараалсан бүтцийг ашиглах. CSS- ийг ашиглан дизайн гаргах. • График болон диаграм: Нэгтгэн дүгнэгдсэн эсвэл “longdesc” атрибут ашиглан график болон диаграмийг тайлбарласан байх. • Залгаас програмууд: Хэрэв тухайн хэрэглэгчээс хамааран мэдээлэл авахад нэмэлт програм шаардлагатай бол тухайн програмуудыг холбож өгөх. • Хүрээ: Хүрээгүй элемент болон утга бүхий гарчиг ашиглах. • Хүснэгт: Мөр мөрөөр унших боломжтой байх. Нэгтгэн дүгнэсэн байх. • Ажлаа эргэн шалгах. 8. Вэб сайтын ашиглахад хялбар байдлыг шалгах 8.1 Зурган мэдээллийн тайлбарыг шалгах Зурган мэдээлэл дээгүүр курсор өнгөрөх үед туха йн зураг болон түүний холбоосын талаарх мэдээлэл гарч ирэх. Жишээлбэл, байгууллагын логон дээр курсор очиход хажууд нь тухайн логоны талаарх тайлбарыгүзүүлнэ. Хэрэв хэрэглэгчийн вэб браузер тухайн зургийг танихгүй бол тухайн тайлбар нь хэрэглэгчид зургийн талаарх ойлголтыг өгнө. 8.2 Чимэглэлийн зурагны тайлбар текст
  • 10. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 10 Чимэглэлийн зурган дээгүүр курсор өнгөрөх үед тухайн чимэглэлийн зураг цаанаа функц агуулаагүй бол тайлбар гарч ирэхгүй. 8.3 Аудио болон Видео агуулгыг ‘сонсох’ боломж Вэб сайтад тавигдсан аудио болон видео файлууд нь сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчид зориулан тайлбар бичигтэй байна. 8.4 Маягт (form) хэрэглэхэд хялбар эсэхийг шалгах Хэрэв маягтад ‘нэр’, ’и-мэйл’ болон ’саналүлдээх’ зэрэг сануулах текст багтсан бол тэдгээрийн хажууд хэрэглэгч мэдээлэл оруулах талбар байна. Хэрэглэгч сануулах текстэн дээр дарахад, мэдээлэл оруулах талбар дээр курсор анивчиж байх хэрэгтэй. 8.5 Текст болон бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ өөрчлөгддөг байх Вэб сайтын фонтын хэмжээ болон бүрэлдэхүүн нь тохируулах боломжтой байх хэрэгтэй. Хэмжээ өөрчлөгч нь 3 үндсэн бүрэлдэхүүнтэй байна: хэмжээг ихэсгэх, хэвэнд нь оруулах, багасгах. Шалгах аргууд: Internet Explorer-ийн хувьд ‘View > Text size > Largest’ FireFox-ийн хувьдTools > Options > Content > Font & Colors. Вэб сайтын агуулгыг ихэсгэжүзэхийн тулд хулгана ашиглан дугуйг дээш доош нь гүйлгэж харна. 8.6 Lynx браузер дээр Вэб сайтыг шалгах Тус браузер нь зөвхөн текст унших ба хэрвээ тухайн Вэб сайт Lynx браузер дээр ачаалж чадаж байвал Вэб сайтын хэрэглэхэд тухтай байдлын удирдамжийн ихэнхийг биелүүлж байна гэсэн үг. 8.7 Хулгана ашиглахгүйгээр Вэб сайтын бүхий л талбарт хандаж болж байгаа эсэхийг шалгах Вэб сайт нь tab, shift-tab болон return товчлууруудыг дэмждэг байна. 8.8 Холбоосын текст нь тухайн холбоосоо илэрхийлэхүйц байх ‘энд дарна уу’ болон ‘дэлгэрэнгүй’ гэсэн хоёр холбоос нь утга илэрхийлдэггүй түгээмэл холбоос бөгөөд энэ нь Вэб сайтын хэрэглэхэд таатай байдлыг үүсгэдэггүй. Иймд холбоос бүхий текст нь товч утга санааг илэрхийлсэн байна. 8.9 Вэб сайтыг автомат програм ашиглан шалгах Вэб сайтын хэрэглэхэд тухтай байдлыг автомат програмуудыг ашиглан шалгаж болно. Тухайлбал WebXACT12 болон Wave13 зэрэг програмууд интернэтэд үнэ төлбөргүй байдаг. 9. Агуулгыг батлах болон хянах 9.1 Төрийн байгууллагуудын Вэб сайтын агуулга ньүнэн зөв, хүлээн зөвшөөрөгдсөн гэдэгт баталгаа өгөх хариуцсан мэргэжилтэнтэй байх ба нийтлэлдээ байнга хяналт тавьж ажиллана. Төрийн байгууллага нь мэдээллээр тасралтгүй хангана.
  • 11. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ [ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБ САЙТАД ТАВИХ ШААРДЛАГА MNS 6285 : 2011 Requirements for the governmental organization’s websites] 11 • Мэдээллийг хамгийн багадаа 3 сард нэг удаа хянаж байна. Өөрчлөлт хийх шаардлагагүй ч тухайн агуулгыг хянасан гэдгийг илэрхийлэхийн тулдөөрчлөлт хийсэн өдрийг байнга шинэчилж байх ёстой. • Засгийн Газрын бодлого чиглэлд нийцүүлэн Вэб сайтыг хөгжүүлнэ. • Хэтрүүлсэн, нуршуу болон эргэлзээтэй мэдээллээс зайлсхийнэ. 9.2 Үүрэг хариуцлага • Төрийн байгууллага - Мэдээллээр хангах, хянах болон баталгаажуулах үйл явцыг өөрөө удирдана. - Вэб сайтыг үнэн зөв, тогтмол мэдээллээр хангах, агуулгыг ашигла хад хялбар, хүртээмжтэй байдлаар зохион байгуулна. - Байгууллагын чухал цагийн хуваарь болон хэтийн төлөвлөгөөг мэдээлнэ. - Агуулгыг монгол, англи хэлээр тогтмол нийтлэнэ. • Хөгжүүлэгч - Засгийн Газрын бодлого болон энэ стандартад тулгуурлан цогц Вэб сайтыг хөгжүүлэнэ. - Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох болон тохиромжтой хувилбарын шаардлагыг хангана. ТӨГСӨВ.