SlideShare uma empresa Scribd logo
1 de 9
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч
“Залуу хоршоологч клуб” ТББ
Хүлэмжийн хэмжээ: 6х20метр
Үйлдвэрийн үнэ: 700$
Тээврийн зардал: 167$
Үйл ажиллагааны зардал: 80,000 төгрөг
Гаал болон НӨАТ: 0 төгрөг (2016 он дуустал)
Нийт үнэ: 1,700,000 төгрөг (долларыг 1870-аар
тооцсон үнэ.)
Захиалга авах утас: 91990581
Засгийн газраас тогтоол гарч 2016 оныг дуустал ХАА-н тоног
төхөөрөмж болон ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гааль
болон НӨАТ-аас чөлөөлсөн байгаа билээ. Энэ боломжийг
бүрэн ашиглахын тулд тухайн тоног төхөөрөмж
үйлдвэрлэгчтэй нь шууд харьцах нь хамгийн ашигтай
хувилбар юм.
Иймээс “Залуу хоршоологч клуб” ТББ нь иргэд, жижиг дунд
үйлдвэр эрхлэгчдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж
материалыг дундын олон шат дамжлагагүйгээр
үйлдвэрлэгчтэй нь шууд холбох замаар дотоодын
үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, улмаар импортыг орлох
бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд туслах зорилготойгоор ажиллаж
байна.
Тус төрийн бус байгууллага нь 2010 онд байгуулагдсан
ашгийн бус байгууллага юм. Энэ удаад үйлдвэрийн үнээр
хүлэмж худалдан авах боломжийг танилцуулж байна.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хамгаалагдсан хөрсний
үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар импортлож буй хүнсний
ногоог дотооддоо үйлдвэрлэхийг дэмжсэн бодлого барьж
2007-2012 оны хооронд 1250 гаруй иргэн аж ахуйн нэгжид 50
хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж нийлүүлж байсан.
Иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж нийлүүлсэн
нь маш их эрэлт хэрэгцээтэй байсан бөгөөд одоог хүртэл
асууж сурагласаар байдаг. Харамсалтай нь энэхүү ажил одоо
зогссон, гэсэн хэдий ч “Залуу хоршоологч клуб” ТББ нь
хүлэмж үйлдвэрлэгч болон иргэдийг шууд холбох замаар
энэхүү ажлыг үргэлжлүүлж байна.
Өмнө нь 6х20 метр хэмжээтэй хүлэмжийн 50
хувь хөнгөлсөн үнэ 1.500.000 төгрөг байсан бол
долларын ханш 1350 төгрөгөөс 1870 болсонтой
холбоотойгоор одоо 1.700.000 төгрөг болж
байна.
Монгол орон нь эрс тэс уур амьсгалтай, өдөр шөнийн
температурын зөрөө их, вегетацийн хугацаа богино байдаг зэргээс
шалтгаалж зарим төрлийн хүнсний нарийн ногоог ил талбайд
тариалах бололцоогүй байдаг. Иймээс эдгээр сул талуудаа нөхөж
хүнсний нарийн ногоо тариалах зорилгоор хүлэмжийг өргөнөөр
ашигладаг. Хүлэмжийг зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй иргэд
өөрсдийн хашаа байшин, зуслангийн газартаа байрлуулан
ашиглаж байна.
Жишээ: 6х20 метр буюу 120м2 хэмжээтэй хүлэмжинд өргөст
хэмхийн 300 бут эсвэл улаан лоолийн 350 бут тариалах бөгөөд
өргөст хэмхийн нэг бутнаас 15кг буюу нийт 4500кг ургацыг 3
сарын туршид 7 хоногт 3 удаа цувуулан хурааж авна, 1кг өргөст
хэмхийн жижиглэнгийн үнэ 2500 төгрөг гэвэл 11 сая төгрөгийн
борлуулалт хийх боломжтой. Хашаа байшинд амьдарч байгаа
болон зусланд гардаг иргэдийн хувьд өөрийн ажлын хажуугаар
хүнсний нарийн ногоо тариалж хэрэгцээгээ хангах, өрхийн
орлогоо нэмэгдүүлэх нэмэлт эх үүсвэр болгох боломжтой.
Бид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж
нийлүүлэхээс гадна хүлэмжээ хэрхэн барих,
хөрсийг хэрхэн бэлтгэх, тариалалтаа төлөвлөх,
тариалах хүнсний ногооны сортыг сонгох, үрслэгээ
яаж бэлтгэх, хүнсний ногоог тариалах, арчлах,
хураах талаар сургалт, зөвлөгөөг өгч байнгын
хамтын ажиллагаатай ажиллана.
Хүлэмжийн материал үйлдвэрлэгчтэй шууд харьцан худалдан авалт
хийснээр дээрх 50 хувь хямд үнээр авах боломжтой. Гэвч иргэд, аж ахуйн
нэгжүүдийн хувьд гадны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчтэй харилцаа
холбоо тогтоох болон худалдан авалтын тоо хэмжээнээс шалтгаалж
үйлдвэрлэгчээс бөөний үнээр худалдан авах боломжгүй байдаг.
Бид энэ боломжийг бий болгож байгаа бөгөөд Хятадын хүлэмжийн
материал үйлдвэрлэгчтэй харилцаа тогтоож үнэ болон худалдан авалтын
доод хэмжээн дээр тохиролцоонд хүрсэн. Үнийн хувьд дээр дурдсан үнэ
байх бөгөөд худалдан авалтын доод хэмжээ 30 хүлэмж. Өөрөөр хэлбэл 30
иргэн, аж ахуйн нэгж нэгдэн захиалга өгсөнөөр дээрх үнээр худалдан авах
боломжтой болно.
Нэг удаад контэйнерээр тээвэрлэх дээд хэмжээ 40 хүлэмж бөгөөд захиалга
өгсөнөөс хойш 2 сарын дараа хүлээн авах боломжтой болдог.
Хавар эрт хүлэмжинд тариалалт хийхийн тулд өмнөх намар нь хүлэмжээ
суурилуулан, хөрсөө бэлтгэх нь шаардлагатай. Хэрэв 2015 оны хавар
тариалалт хийх бол 2014 оны 8-р сарын сүүл гэхэд захиалгаа өгсөн байх
хэрэгтэй болно.
Их бие (Краказ): Ган, хөнгөн цагааны хольц бүхий
материалыг цинкээр бүрж сайжруулсан.
Үйлдвэрлэгчээс 10 жилийн баталгаа олгодог.
Зузаан диаметр 32mm. Угсархад хялбар.
Плёнк: 150 micron зузаан бүхий плёнк, Нарны хэт ягаан
туяанаас хамгаалагдсан. Үйлдвэрлэгчээс 3 жилийн
баталгаа өгдөг бөгөөд 5 жилийн туршид ашиглах
боломжтой.
Агааржуулалт: Хүлэмжийн 2 талаар уртын дагуу 1.5m
өндөртэйгээр сөхөгддөг цонхтой.
Хэмжээ: Өргөн 6м, Урт 20м, Ханын өндөр 2м,
Хүлэмжний орой хүртэл 3 м.
34м/секунд хурдтай салхины хүчийг эсэргүүцэх
чадвартай
Бид байгууллагуудын захиалгаар хүлэмж зуучлан оруулж ирж
байсан туршлагатай бөгөөд эхний хүлэмжүүд Монголд 3 жил
туршигдан чанарын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон.

Mais conteúdo relacionado

Destaque

Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Applitools
 

Destaque (20)

Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 

Хүлэмжийн танилцуулга

  • 1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч “Залуу хоршоологч клуб” ТББ
  • 2. Хүлэмжийн хэмжээ: 6х20метр Үйлдвэрийн үнэ: 700$ Тээврийн зардал: 167$ Үйл ажиллагааны зардал: 80,000 төгрөг Гаал болон НӨАТ: 0 төгрөг (2016 он дуустал) Нийт үнэ: 1,700,000 төгрөг (долларыг 1870-аар тооцсон үнэ.) Захиалга авах утас: 91990581
  • 3. Засгийн газраас тогтоол гарч 2016 оныг дуустал ХАА-н тоног төхөөрөмж болон ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн байгаа билээ. Энэ боломжийг бүрэн ашиглахын тулд тухайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчтэй нь шууд харьцах нь хамгийн ашигтай хувилбар юм. Иймээс “Залуу хоршоологч клуб” ТББ нь иргэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж материалыг дундын олон шат дамжлагагүйгээр үйлдвэрлэгчтэй нь шууд холбох замаар дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, улмаар импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд туслах зорилготойгоор ажиллаж байна. Тус төрийн бус байгууллага нь 2010 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Энэ удаад үйлдвэрийн үнээр хүлэмж худалдан авах боломжийг танилцуулж байна.
  • 4. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар импортлож буй хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэхийг дэмжсэн бодлого барьж 2007-2012 оны хооронд 1250 гаруй иргэн аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж нийлүүлж байсан. Иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж нийлүүлсэн нь маш их эрэлт хэрэгцээтэй байсан бөгөөд одоог хүртэл асууж сурагласаар байдаг. Харамсалтай нь энэхүү ажил одоо зогссон, гэсэн хэдий ч “Залуу хоршоологч клуб” ТББ нь хүлэмж үйлдвэрлэгч болон иргэдийг шууд холбох замаар энэхүү ажлыг үргэлжлүүлж байна. Өмнө нь 6х20 метр хэмжээтэй хүлэмжийн 50 хувь хөнгөлсөн үнэ 1.500.000 төгрөг байсан бол долларын ханш 1350 төгрөгөөс 1870 болсонтой холбоотойгоор одоо 1.700.000 төгрөг болж байна.
  • 5. Монгол орон нь эрс тэс уур амьсгалтай, өдөр шөнийн температурын зөрөө их, вегетацийн хугацаа богино байдаг зэргээс шалтгаалж зарим төрлийн хүнсний нарийн ногоог ил талбайд тариалах бололцоогүй байдаг. Иймээс эдгээр сул талуудаа нөхөж хүнсний нарийн ногоо тариалах зорилгоор хүлэмжийг өргөнөөр ашигладаг. Хүлэмжийг зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй иргэд өөрсдийн хашаа байшин, зуслангийн газартаа байрлуулан ашиглаж байна. Жишээ: 6х20 метр буюу 120м2 хэмжээтэй хүлэмжинд өргөст хэмхийн 300 бут эсвэл улаан лоолийн 350 бут тариалах бөгөөд өргөст хэмхийн нэг бутнаас 15кг буюу нийт 4500кг ургацыг 3 сарын туршид 7 хоногт 3 удаа цувуулан хурааж авна, 1кг өргөст хэмхийн жижиглэнгийн үнэ 2500 төгрөг гэвэл 11 сая төгрөгийн борлуулалт хийх боломжтой. Хашаа байшинд амьдарч байгаа болон зусланд гардаг иргэдийн хувьд өөрийн ажлын хажуугаар хүнсний нарийн ногоо тариалж хэрэгцээгээ хангах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх нэмэлт эх үүсвэр болгох боломжтой.
  • 6. Бид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж нийлүүлэхээс гадна хүлэмжээ хэрхэн барих, хөрсийг хэрхэн бэлтгэх, тариалалтаа төлөвлөх, тариалах хүнсний ногооны сортыг сонгох, үрслэгээ яаж бэлтгэх, хүнсний ногоог тариалах, арчлах, хураах талаар сургалт, зөвлөгөөг өгч байнгын хамтын ажиллагаатай ажиллана.
  • 7. Хүлэмжийн материал үйлдвэрлэгчтэй шууд харьцан худалдан авалт хийснээр дээрх 50 хувь хямд үнээр авах боломжтой. Гэвч иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд гадны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчтэй харилцаа холбоо тогтоох болон худалдан авалтын тоо хэмжээнээс шалтгаалж үйлдвэрлэгчээс бөөний үнээр худалдан авах боломжгүй байдаг. Бид энэ боломжийг бий болгож байгаа бөгөөд Хятадын хүлэмжийн материал үйлдвэрлэгчтэй харилцаа тогтоож үнэ болон худалдан авалтын доод хэмжээн дээр тохиролцоонд хүрсэн. Үнийн хувьд дээр дурдсан үнэ байх бөгөөд худалдан авалтын доод хэмжээ 30 хүлэмж. Өөрөөр хэлбэл 30 иргэн, аж ахуйн нэгж нэгдэн захиалга өгсөнөөр дээрх үнээр худалдан авах боломжтой болно. Нэг удаад контэйнерээр тээвэрлэх дээд хэмжээ 40 хүлэмж бөгөөд захиалга өгсөнөөс хойш 2 сарын дараа хүлээн авах боломжтой болдог. Хавар эрт хүлэмжинд тариалалт хийхийн тулд өмнөх намар нь хүлэмжээ суурилуулан, хөрсөө бэлтгэх нь шаардлагатай. Хэрэв 2015 оны хавар тариалалт хийх бол 2014 оны 8-р сарын сүүл гэхэд захиалгаа өгсөн байх хэрэгтэй болно.
  • 8. Их бие (Краказ): Ган, хөнгөн цагааны хольц бүхий материалыг цинкээр бүрж сайжруулсан. Үйлдвэрлэгчээс 10 жилийн баталгаа олгодог. Зузаан диаметр 32mm. Угсархад хялбар. Плёнк: 150 micron зузаан бүхий плёнк, Нарны хэт ягаан туяанаас хамгаалагдсан. Үйлдвэрлэгчээс 3 жилийн баталгаа өгдөг бөгөөд 5 жилийн туршид ашиглах боломжтой. Агааржуулалт: Хүлэмжийн 2 талаар уртын дагуу 1.5m өндөртэйгээр сөхөгддөг цонхтой. Хэмжээ: Өргөн 6м, Урт 20м, Ханын өндөр 2м, Хүлэмжний орой хүртэл 3 м. 34м/секунд хурдтай салхины хүчийг эсэргүүцэх чадвартай
  • 9. Бид байгууллагуудын захиалгаар хүлэмж зуучлан оруулж ирж байсан туршлагатай бөгөөд эхний хүлэмжүүд Монголд 3 жил туршигдан чанарын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон.