SlideShare uma empresa Scribd logo
1 de 37
Мал эмнэлгийн талаарх хууль тогтоомж
Лекц № 12 Багш: Н.Батсуурь Мал эмнэлгийн
ухааны доктор Ph.D
СЭДВИЙН ХҮРЭЭНД ӨГӨХ ОЙЛГОЛТ
 Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг
хангахтай холбоотой хуулиуд;
 Дээрх хуулиудаар зохицуулсан гол харилцаа;
 Эдгээр хуулийг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн
үйлчилгээний байгууллагын үүрэг;
 Дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад
эрх зүйн актууд.
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ
ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь мал, тэжээвэр амьтны удмын сан, эрүүл
мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж
 Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль
тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан
хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
 Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/
Хуулийн зорилт
 Энэ хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим
тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах,
хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх
харилцааг зохицуулахад оршино.
 Хүнсний тухай хууль тогтоомж
 Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,
Үндэсний аюулгүй байдлын тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй
байдлыг хангах тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн
гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
 Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ
Хуулийн зорилт
 Энэ хуулийн зорилт нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний
түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон
харилцааг зохицуулахад оршино.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль
тогтоомж
 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль
тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй
байдлын тухай, Хүнсний тухай, Усны тухай, Малын удмын сан,
эрүүл мэндийг хамгаалах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх
үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Тариалангийн
тухай, Ургамал хамгааллын тухай, Төрийн хяналт шалгалтын
тухай, Эрүүл ахуйн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий
эдийн биржийн тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн
гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
 Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ
ХУУЛЬ (Шинэчилсэн найруулга)
Хуулийн зорилт
 Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай
эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур, эмнэлгийн
хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,
импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах
үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж
 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын
Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Малын удмын сан, эрүүл
мэндийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй
нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
 Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд
зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж
мөрдөнө.
АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД,
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН
ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
 Энэ хуулийн зорилт нь амьтан, ургамал, тэдгээрийн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр
нэвтрүүлэх үед мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн
хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
 Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио
цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомж нь Монгол
Улсын Үндсэн хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай,
Хилийн тухай, Ургамал хамгааллын тухай, Малын удмын
сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, энэ хууль,
тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад
актаас бүрдэнэ.
 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас
өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж
мөрдөнө.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
 Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг
хэрэгжүүлэгч байгууллага
 Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл
ажиллагааг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, бүс, аймаг,
нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, орон нутгийн
үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лаборатори, Цөм сүргийн
үржлийн төв тус тус хэрэгжүүлнэ.
 Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн
захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн
дагуу Засгийн газар, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн
албыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг
дарга тус тус байгуулна.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
 Сум, дүүрэгт мал эмнэлэг, үржлийн
үйлчилгээний нэгж ажиллах бөгөөд нэгж нь
дараахь чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж
болно:
 5.3.1. мал эмнэлэг, үржлийн;
 5.3.2. мал эмнэлгийн;
 5.3.3. малын үржлийн.
 Мал эмнэлэг, үржлийн орон нутгийн
үйлчилгээний нэгжүүд нь өмчийн аль ч
хэлбэрийн хуулийн этгээд байж болно.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллагын эрх, үүрэг
 малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлын талаар жил бүр авах арга
хэмжээг төлөвлөх, төсөл боловсруулах, захиалга хэрэгжүүлэх,
анхан шатны мэдээ тайлан, акт баримтыг зааврын дагуу үнэн зөв
хөтлөх;
 мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт,
технологийг мөрдөж ажиллах;
 мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал
үүсэл, чанарыг тодорхойлж гэрчилгээ олгох;
 малын өвчний оношийг зохих журмын дагуу тогтоох;
 малын удмын сан, эрүүл мэндийн холбогдолтой мэдээ, судалгаа
гаргаж хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сургалт явуулах;
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллагын
эрх, үүрэг
 мал бүхий иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн
туслалцаа үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт
нэвтрүүлэх;
 малын эм, биобэлдмэл, омгийн хадгалалт, хамгаалалт,
тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангуулах;
 малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үржлийн
мал бойжуулах, борлуулах үйлчилгээ эрхлэх.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага дээр зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
 аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг мэргэжил, арга зүйн
удирдлагаар хангах;
 мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй болон лаборатори, малын
үржлийн ажил, маллагаа, тэжээллэг, эм, биобэлдмэлийн
үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналт болон бусад үйл
ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон дүрэм, журам,
норм, нормативын төсөл боловсруулж төрийн
захиргааны төв байгууллагаар хянуулан хөдөө аж ахуйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага дээр зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй
байна:
 малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрүүл
мэндийг хамгаалахтай холбогдол бүхий мэдээллийн
тогтолцоо бий болгож ажиллуулах;
 малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын
талаар жил бүр авах арга хэмжээний эдийн
засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх;
 төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор гадаад
орны мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, үржлийн
ажил, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ,
хэлцэл хийх.
Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, Цөм сүргийн
үржлийн төв нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх,
үүрэгтэй байна:
 орон нутгийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар
хангах;
 мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар аймаг, нийслэлийн
Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах;
 гадаад, дотоодын хэрэгцээнд бэлтгэгдсэн мал, тэдгээрийн гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан
шинжилгээ хийж баталгаажуулах;
 орон нутгийнхаа малд сайжруулагчаар ашиглах үүлдэр, омгийн цөм
сүргийг бүрдүүлэх, удмын санг хамгаалах;
 цөм сүргийн удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгох,
үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн
дагуу шаардагдах багаж хэрэгслээр орон нутгийн үйлчилгээний
нэгжийг хангах.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн 6.1-д
зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
 орон нутагтаа мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг
тогтмол эрхлэх;
 мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар сум,
дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч иргэн, хуулийн
этгээдтэй гэрээ байгуулж ажиллах;
 малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ,
тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт, ариутгал,
халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу
хэрэгжүүлэх;
 нийт мал сүрэгт үзлэг хийж цөм сүрэг, гойд ашиг шимт мал
сонгон шалгаруулах, малын чанар сайжруулах, удмын санг
хамга
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн
6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
 цөм сүрэг, хээлтүүлэгч, гойд ашиг шимт малыг
бүртгэлд авч гэрчилгээ олгон баталгаажуулах, ашиг
шимийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох;
 өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх,
шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах,
устгуулах үндэслэлээ сум, дүүргийн Засаг
даргад уламжлах;
 цөм сүргээс стандартын шаардлага хангасан
үржлийн мал бойжуулах, үржүүлгийн
бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчлэх.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
 Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дараах хяналт, удирдлагын
тогтолцоог хэрэгжүүлж болно:
 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн
7.3-т заасан аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт;
 хүнсний чанарын удирдлага;
 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын
удирдлага.
 Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны
дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн
бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал,
халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл
ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
17 дугаар зүйл.Баталгаажуулалт
 Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн
10.1.4, 10.2-т заасан зохистой дадал, хяналт,
удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ олон улсын
хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий
байгууллагаар баталгаажуулж болно.
 Энэ хуулийн 17.1-д заасан магадлан итгэмжлэгдсэн эрх
бүхий байгууллага болон баталгаажуулалт авсан
хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн
жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага гаргаж, нийтэд мэдээлнэ.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ
5 дугаар зүйл.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний
аюулгүй байдлыг хангах зарчим
 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг
баримтална:
 хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй
байдлыг хангах;
 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе
шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах;
 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого,
тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа,
баримтад тулгуурлан тодорхойлох;
 хяналт шалгалт нь эрсдэлд суурилсан байх;
 хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан, таримал ургамал эрүүл байх.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ТУХАЙ ХУУЛЬ
 7 дугаар зүйл.Хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах
арга, хэлбэр
 Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл
ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д
заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ:
 хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны
үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал;
 хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал;
 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд
үйлдвэрлэлийн зохистой дадал.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ТУХАЙ ХУУЛЬ
 Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, гарал үүсэл нь
тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ хуулийн
8.10-т заасан журмын дагуу устгана.
 Буцаан болон татан авсан хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүнийг мал, амьтны тэжээл, ургамлын бордооны
зориулалтаар энэ хуулийн 8.10-т заасан журмын дагуу
дахин боловсруулж болно.
 Энэ хуулийн 8.7-д заасны дагуу хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүнийг дахин боловсруулах тохиолдолд мал,
амьтны эрүүл мэндийн болон ургамал хамгааллын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл
авна.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ
 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг
нөлөөтэй гэж үзнэ:
 зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан;
 хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл, тоног
төхөөрөмж ашигласан;
 эрүүл ахуй, ариун цэврийн горим зөрчин хүнсний сүлжээний дараагийн үе шатанд
гаргасан;
 Монгол Улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй хувиргасан
амьд организмаас гарган авсан;
 Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдээгүй баяжуулагч бэлдмэл,
хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэсэн;
 олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн шаардлагад нийцсэн ионжуулагч цацрагийн
боловсруулалт хийснээс бусад цацрагаар бохирдсон;
 хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
ХУУЛЬ
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах
талаарх төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар
хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах
чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 хүнсний сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион
байгуулах;
 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, биобэлдмэлийн болон
пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын
стандартад нийцүүлэн тогтоох;
 мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар
тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд
тавих шаардлагыг тогтоох.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД,
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО
ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ(АУХЦХ)
 Импортын болон экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний
сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд эрсдэлд суурилсан хяналт
шалгалтыг хийнэ.
 Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт
Монгол Улсын болон олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн
зөвшөөрөгдсөн шаардлага хангасан байна.
 Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шошгон дээр нь заасан
нөхцөлийн дагуу хадгална.
 Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын
хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд
заасны дагуу импортлох болон экспортлох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн,
хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд холбогдох хяналт
шалгалт хийнэ.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
АУХЦХ
 Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүнийг импортлогч эхний удаа импортлох
тохиолдолд түүний нэр, төрөл, бүс нутаг, улс,
үйлдвэрлэгчийн нэрийг ачилт хийхээс 30-аас доошгүй
хоногийн өмнө хяналтын байгууллагад урьдчилан
мэдэгдэнэ.
 Хяналтын байгууллага энэ хуулийн 13.5-д заасан хүнсний
түүхий эд, бүтээгдэхүүнд импортын өмнөх эрсдэлийн
үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд ачилтын өмнөх
хяналт шалгалт хийнэ.
 Хяналтын байгууллага гадаадын зээл, тусламжаар авах
болон энэ хуулийн 6.5-д заасан өндөр эрсдэлтэй хүнсний
түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын өмнөх хяналт шалгалтыг
хийж болно.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
АУХЦХ 4 дүгээр зүйл. Хорио цээрийн хяналт, шалгалтад хамаарах зүйл
 Энэ хуулийн хүрээнд дор дурдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт,
шалгалтад хамруулна:
 бүх төрлийн сүүн тэжээлтэн тэжээвэр болон зэрлэг амьтан, хэвлээр явагч
усны амьтан, шувуу, зөгий, тэдгээрийн үр, хөврөл үр, үржлийн өндөг;
 мах, сүү, дайвар бүтээгдэхүүн, өөх, хүнсний өндөг, арьс, шир, яс, ноос,
ноолуур, үс, өлөн, эвэр, туурай, шувууны өд, сөд, сарвуу, чив, засаа,
залаа, цөс, булчирхай зэрэг амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн;
 байгалийн болон таримал дээд, доод ургамал, мод, тэдгээрийн үр,
суулгац, хэсэг;
 үр тариа, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээл, үрлэн кофе, хөнгөн болон
хүнсний үйлдвэрт хэрэглэгдэх ургамлын гаралтай бусад түүхий эд,
ургамлын хатаадас, цуглуулга, тасалбар, зүсмэл мод, түүний хэсэг, бүх
төрлийн жимс, жимсгэнэ, гурил, будаа, элсэн чихэр, амтлагч зэрэг
ургамлын гаралтай аливаа зүйлс;
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
АУХЦХ
 цус болон цусны ийлдэс, сийвэн;
 ангийн олзвор;
 төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой, шавьж, бичил
биетний өсгөвөр, биотехнологийн аргаар гарган авсан
хувиргасан амьд организм;
 амьтны хүүр, сэг, ялгадас, эмгэгт материал;
 хөрс, хүлэр, чулуу;
 тээврийн хэрэгсэл, чингэлэг, сав, баглаа
боодол, чигжээс, зөөлөвч, дэвсгэр, хашлага, хөвөнгийн
“хөөвөр”, амьтны тоног хэрэгсэл, уяа татлага.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
АУХЦХ 16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
 Улсын байцаагчийн хяналтын дор мэргэжлийн байгууллага,
мэргэжилтэн дараахь зүйлд эмчилгээ, ариутгал,
халдваргүйжүүлэлт хийнэ:
 амьтны гоц халдвартаас бусад халдвартай өвчин оношлогдсон
болон эерэг урвал үзүүлсэн амьтан;
 ургамлын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүн;
 энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хэрэглэсэн хашлага, тоног хэрэгсэл,
өвс, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр, сав, баглаа боодол, чигжээс,
тэдгээртэй адилтгах зүйлс;
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
АУХЦХ 16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
 энэ хуулийн 15.1.1, 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий
эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэдгээртэй
адилтгах бусад зүйлс;
 энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүн байсан байр, агуулах, талбай, халдвараар
бохирлогдсон байж болзошгүй орчны хөрс, барилга, байгууламж.
 Энэ хуулийн 16.1-д заасан амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, хашлага бусад зүйлд
холбогдох мэргэжлийн байгууллагаар эмчилгээ, ариутгал,
халдваргүйжүүлэлт хийлгүүлсэний үндсэн дээр хилээр
нэвтрүүлэхийг зөвшөөрнө.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
 Эмийн үндэсний бодлого нь эрүүл мэндийн байгууллага, мал
эмнэлэг, хүн амыг өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, эмийн
бүртгэлд бүртгэгдсэн эмээр тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах,
эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ.
 Мал эмнэлгийн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл
бүхий сургууль төгсөж, мэргэжлээрээ ажиллах итгэмжлэл
авсан малын эмч малын эм барих үйл ажиллагаа эрхэлнэ.
 Малын эмч нь эм хангамжийн байгууллагаас авсан малын эм,
эмнэлгийн хэрэгслээр мал, амьтан бүхий иргэнд үйлчилж болно.
 Эмийн мэргэжилтэн эмийн сангаас эм олгохдоо хэрэглэх арга,
хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар иргэдэд зөвлөгөө
өгнө.
 Малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай
зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага олгоно.
ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай
хэлэлцээр
 Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон
улсын худалдааны зохион байгуулалт-эрх зүйн
үндсийг бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээ,
оюуны өмчийн обьектын олон улсын худалдааны
дүрмийг тодорхойлон, хэрэгжилтийг хянадаг, олон
улсын эдийн засгийн хамгийн том байгууллага юм.
 ДХБ-ын баримт бичгүүд нь үндэсний хууль эрх
зүйн болон норматив баримт бичгүүдийг Засгийн
газар худалдааны хүрээнд хэрхэн хэрэглэх талаар
гэрээний гол үүргүүдийг тодорхойлдог
АЦУАЦ-ИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН СУУРЬ ЗАРЧМУУД
Олон улсын худалдаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг эрүүл
мэндийн болон аюулгүй байдлын стандартуудыг Үндэсний эрх бүхий
этгээдэс тогтоож, хүчин төгөлдөр болгох нөхцөлийг АЦУАЦ-ийн
хэлэлцээр зохицуулж өгдөг.
Ялангуяа, энэ нь:
 Хэрэглэгчийн болон амьтны эрүүл мэндийг хүнс, тэжээлээр дамжин
үүсдэг эрсдэлээс хамгаалах(хавсралт А-ийн 1 дэх хэсгийн В);
 Хэрэглэгч болон амьтан, ургамлыг өвчин-тахалтай холбоотой
эрсдэлээс хамгаалах(хавсралт А-ийн 1 дэх хэсгийн С ба D)зорилгоор
өвөрмөц хэлбэрийн аливаа арга хэмжээг батлан гаргахад
ашиглагддаг.
Хүнсний аюулгүй байдлын тухайд аваад үзэхэд АЦУАЦ-ийн хэлэлцээр
нь хүнсний нэмэлт, бохирдуулагч, хор токсин, эсвэл хүнсэн дэх өвчин
үүсгэгч организмаас үүдэлтэй эрсдэлд хэрэглэгддэг.
ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай
хэлэлцээр
ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код
 Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)
1924 онд байгууллагдсан, нийт 180 гишүүн оронтой.
 Дэлхийн худалдааны байгууллагын “SPS” буюу
худалдааны хэлэлцээрийн дагуу мал амьтан,
тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний худалдаанд
тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн
шаардлагыг боловсруулж гаргадаг.
 Улс орон, бүс нутгийг тодорхой өвчнөөр эрүүл
статусыг албан ёсоор баталгаажуулдаг олон улсын
байгууллага юм.
 Энэхүү байгууллагад нэгдсэн гишүүн орнууд “Хуурай газрын
мал амьтны эрүүл мэндийн код”-ын дагуу харилцан хэлэлцээр
хийж, тэгш эрхтэйгээр мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий
эд бүтээгдэхүүний худалдаа хийдэг.
 Бусад гишүүн орны мал эмнэлгийн байгууллагуудтай шууд
харилцаж хамтын ажиллагаа, худалдаанд тавигдах мал
эмнэлэг, ариун цэврийн шаардлагаа тохиролцдог.
 Олон улсын худалдаанд хорио цээр тавигддаг өвчнүүдээр
эрүүл статусыг тус байгууллагаас баталгаажуулдаг бөгөөд
эрүүл статус авсан үед дэлхийн зах зээлд мал амьтан,
тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн чөлөөтэй худалдаалагддаг.
 ДАЭМБ нь улс орнуудын мал эмнэлгийн чадавхийн үнэлгээ
хийж, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах талаар
зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлдэг.
ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код
 Хүнсний хууль эрх зүйн хорооны стандарт,
зөвлөмжүүд нь шинжлэх ухааны бодит үндэслэлтэй
байдгаараа онцлог бөгөөд тухайн стандартыг
боловсруулахад 5-6 жил зарцуулж, 6-8 шат
дамжлага бүхий цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
 ХХЭЗХ нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах 481
гаруй малын эмийн үлдэгдлийн хэмжээ, 3000 гаруй
пестицидийн үлдэгдэлийн дээд хэмжээ болон 1777
ГАРУЙ ХҮНСНИЙ НЭМЭЛТ, БОХИРДУУЛАГЧИЙН
ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООСОН.
ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ ЭРХ ЗҮЙН КОМИСС
ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ ЭРХ ЗҮЙН КОМИСС
1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан/Legalinfo.mn/;
2. ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай
хэлэлцээр;
3. ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн
код;
4. НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний эрх
зүйн комиссын баталсан Хүнсний код;
Ашигласан мэдээллийн эх сурвалж:

Mais conteúdo relacionado

Mais procurados

Лекц №1, 2 2016.09.03
Лекц №1, 2 2016.09.03Лекц №1, 2 2016.09.03
Лекц №1, 2 2016.09.03batsuuri nantsag
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааOyunsaikhan Tsagaankhuu
 
7 хоног нэгтгэл
7 хоног нэгтгэл7 хоног нэгтгэл
7 хоног нэгтгэлgalsan dorj
 
эмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймэмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймgalsan dorj
 
нэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногнэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногgalsan dorj
 
Eruul mend-tailan
Eruul mend-tailanEruul mend-tailan
Eruul mend-tailanAza Mongol
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамBayar Tsend
 
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаааймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааNaraa Bayarsaikhan
 
Food research theory
Food research theoryFood research theory
Food research theoryYaBayarkhuu
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhsdwdsadwd
 

Mais procurados (20)

Лекц №1, 2 2016.09.03
Лекц №1, 2 2016.09.03Лекц №1, 2 2016.09.03
Лекц №1, 2 2016.09.03
 
лекц № 1, 2
лекц № 1, 2 лекц № 1, 2
лекц № 1, 2
 
лекц № 14
лекц № 14лекц № 14
лекц № 14
 
лекц № 15
лекц № 15лекц № 15
лекц № 15
 
лекц № 11 (1)
лекц № 11  (1)лекц № 11  (1)
лекц № 11 (1)
 
Лекц № 6
Лекц № 6Лекц № 6
Лекц № 6
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
7 хоног нэгтгэл
7 хоног нэгтгэл7 хоног нэгтгэл
7 хоног нэгтгэл
 
эмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймэмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тойм
 
нэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногнэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоног
 
Unelgee
Unelgee Unelgee
Unelgee
 
Draft of law on health
Draft of law on healthDraft of law on health
Draft of law on health
 
Eruul mend-tailan
Eruul mend-tailanEruul mend-tailan
Eruul mend-tailan
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яам
 
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаааймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
 
2017.05.26
2017.05.262017.05.26
2017.05.26
 
Week, 09.29
Week, 09.29 Week, 09.29
Week, 09.29
 
Etu huuli2016
Etu huuli2016Etu huuli2016
Etu huuli2016
 
Food research theory
Food research theoryFood research theory
Food research theory
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
 

Destaque

Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Tuvshinsanaa Baasanjav
 
“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”
“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”
“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”ub_old
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanBuka King
 
хоол хадгалах
хоол хадгалаххоол хадгалах
хоол хадгалахPanju0511
 
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх 2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх The Business Council of Mongolia
 
WFM Bow ^0 Arrow Brand Information_executive summary
WFM Bow ^0 Arrow Brand Information_executive summaryWFM Bow ^0 Arrow Brand Information_executive summary
WFM Bow ^0 Arrow Brand Information_executive summaryGarrett Evans
 
24.12.2015 implementation of system certification standards and its benefits
24.12.2015 implementation of system certification standards and its benefits24.12.2015 implementation of system certification standards and its benefits
24.12.2015 implementation of system certification standards and its benefitsThe Business Council of Mongolia
 
Олон улсын эдийн засгийн байгууллагууд
Олон улсын эдийн засгийн байгууллагуудОлон улсын эдийн засгийн байгууллагууд
Олон улсын эдийн засгийн байгууллагуудE-Gazarchin Online University
 
байгаль орчин, ногоон хөгжлийн яам
байгаль орчин, ногоон хөгжлийн яамбайгаль орчин, ногоон хөгжлийн яам
байгаль орчин, ногоон хөгжлийн яамIdol_atena
 
E m.sp713, lesson 6
E m.sp713, lesson 6E m.sp713, lesson 6
E m.sp713, lesson 6davaa627
 
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1Freedom Billy
 
E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3davaa627
 
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuudByambadrj Myagmar
 
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд   04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд The Business Council of Mongolia
 

Destaque (18)

Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
 
“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”
“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”
“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”
 
реферат 2
реферат 2реферат 2
реферат 2
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaan
 
Lekts 8
Lekts  8Lekts  8
Lekts 8
 
хоол хадгалах
хоол хадгалаххоол хадгалах
хоол хадгалах
 
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх 2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
 
WFM Bow ^0 Arrow Brand Information_executive summary
WFM Bow ^0 Arrow Brand Information_executive summaryWFM Bow ^0 Arrow Brand Information_executive summary
WFM Bow ^0 Arrow Brand Information_executive summary
 
24.12.2015 implementation of system certification standards and its benefits
24.12.2015 implementation of system certification standards and its benefits24.12.2015 implementation of system certification standards and its benefits
24.12.2015 implementation of system certification standards and its benefits
 
Олон улсын эдийн засгийн байгууллагууд
Олон улсын эдийн засгийн байгууллагуудОлон улсын эдийн засгийн байгууллагууд
Олон улсын эдийн засгийн байгууллагууд
 
байгаль орчин, ногоон хөгжлийн яам
байгаль орчин, ногоон хөгжлийн яамбайгаль орчин, ногоон хөгжлийн яам
байгаль орчин, ногоон хөгжлийн яам
 
E m.sp713, lesson 6
E m.sp713, lesson 6E m.sp713, lesson 6
E m.sp713, lesson 6
 
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
 
HEON101 /2016-01-13/ Хичээл-1
HEON101 /2016-01-13/ Хичээл-1HEON101 /2016-01-13/ Хичээл-1
HEON101 /2016-01-13/ Хичээл-1
 
E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3
 
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
 
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд   04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
 
Haccp тогтолцоо
Haccp тогтолцооHaccp тогтолцоо
Haccp тогтолцоо
 

Semelhante a лекц № 12

ХЗ клиник бие даалт.pptx
ХЗ клиник бие даалт.pptxХЗ клиник бие даалт.pptx
ХЗ клиник бие даалт.pptxMaralErdeneMunkhbat
 
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...GreengoldMongolia
 
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайmgl_wolk
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfMr Nyak
 
Бат ирээдүй
Бат ирээдүйБат ирээдүй
Бат ирээдүйEruul2017
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамAsaa Tumee
 
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...Umguullin Mongol Umguulugch
 
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТSundui Batbold
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017batsuuri nantsag
 
Eruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huuliEruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huulirtumur
 

Semelhante a лекц № 12 (20)

Huuli
HuuliHuuli
Huuli
 
ХЗ клиник бие даалт.pptx
ХЗ клиник бие даалт.pptxХЗ клиник бие даалт.pptx
ХЗ клиник бие даалт.pptx
 
химийн хорт болон аюултай
химийн хорт болон аюултайхимийн хорт болон аюултай
химийн хорт болон аюултай
 
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
 
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
Darhlaajuulalt 1515
Darhlaajuulalt 1515Darhlaajuulalt 1515
Darhlaajuulalt 1515
 
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухай
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
 
Бат ирээдүй
Бат ирээдүйБат ирээдүй
Бат ирээдүй
 
улаан загалмай
улаан загалмайулаан загалмай
улаан загалмай
 
Nem
NemNem
Nem
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
нхх лекц №10
нхх лекц №10нхх лекц №10
нхх лекц №10
 
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ ТОГТООХ ТАЛААРХ ЗО...
 
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017
 
Eruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huuliEruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huuli
 

Mais de batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 

Mais de batsuuri nantsag (20)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 

лекц № 12

  • 1. Мал эмнэлгийн талаарх хууль тогтоомж Лекц № 12 Багш: Н.Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор Ph.D
  • 2. СЭДВИЙН ХҮРЭЭНД ӨГӨХ ОЙЛГОЛТ  Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиуд;  Дээрх хуулиудаар зохицуулсан гол харилцаа;  Эдгээр хуулийг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын үүрэг;  Дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад эрх зүйн актууд.
  • 3. МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь мал, тэжээвэр амьтны удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж  Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.  Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
  • 4. ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ Хуулийн зорилт  Энэ хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.  Хүнсний тухай хууль тогтоомж  Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.  Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
  • 5. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ Хуулийн зорилт  Энэ хуулийн зорилт нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Хүнсний тухай, Усны тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Тариалангийн тухай, Ургамал хамгааллын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл ахуйн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.  Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
  • 6. ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ (Шинэчилсэн найруулга) Хуулийн зорилт  Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.  Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
  • 7. АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ  Энэ хуулийн зорилт нь амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.  Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай, Хилийн тухай, Ургамал хамгааллын тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.  2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
  • 8. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ  Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага  Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, бүс, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, орон нутгийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лаборатори, Цөм сүргийн үржлийн төв тус тус хэрэгжүүлнэ.  Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус байгуулна.
  • 9. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг  Сум, дүүрэгт мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж ажиллах бөгөөд нэгж нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж болно:  5.3.1. мал эмнэлэг, үржлийн;  5.3.2. мал эмнэлгийн;  5.3.3. малын үржлийн.  Мал эмнэлэг, үржлийн орон нутгийн үйлчилгээний нэгжүүд нь өмчийн аль ч хэлбэрийн хуулийн этгээд байж болно.
  • 10. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллагын эрх, үүрэг  малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлын талаар жил бүр авах арга хэмжээг төлөвлөх, төсөл боловсруулах, захиалга хэрэгжүүлэх, анхан шатны мэдээ тайлан, акт баримтыг зааврын дагуу үнэн зөв хөтлөх;  мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллах;  мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал үүсэл, чанарыг тодорхойлж гэрчилгээ олгох;  малын өвчний оношийг зохих журмын дагуу тогтоох;  малын удмын сан, эрүүл мэндийн холбогдолтой мэдээ, судалгаа гаргаж хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сургалт явуулах;
  • 11. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллагын эрх, үүрэг  мал бүхий иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрүүлэх;  малын эм, биобэлдмэл, омгийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангуулах;  малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үржлийн мал бойжуулах, борлуулах үйлчилгээ эрхлэх.
  • 12. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дээр зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:  аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;  мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй болон лаборатори, малын үржлийн ажил, маллагаа, тэжээллэг, эм, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналт болон бусад үйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон дүрэм, журам, норм, нормативын төсөл боловсруулж төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;
  • 13. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дээр зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:  малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдол бүхий мэдээллийн тогтолцоо бий болгож ажиллуулах;  малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх;  төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор гадаад орны мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх.
  • 14. Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, Цөм сүргийн үржлийн төв нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:  орон нутгийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;  мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах;  гадаад, дотоодын хэрэгцээнд бэлтгэгдсэн мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаажуулах;  орон нутгийнхаа малд сайжруулагчаар ашиглах үүлдэр, омгийн цөм сүргийг бүрдүүлэх, удмын санг хамгаалах;  цөм сүргийн удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгох, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардагдах багаж хэрэгслээр орон нутгийн үйлчилгээний нэгжийг хангах. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 15. Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:  орон нутагтаа мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг тогтмол эрхлэх;  мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллах;  малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ, тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хэрэгжүүлэх;  нийт мал сүрэгт үзлэг хийж цөм сүрэг, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах, малын чанар сайжруулах, удмын санг хамга Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 16. Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:  цөм сүрэг, хээлтүүлэгч, гойд ашиг шимт малыг бүртгэлд авч гэрчилгээ олгон баталгаажуулах, ашиг шимийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох;  өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх, шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах, устгуулах үндэслэлээ сум, дүүргийн Засаг даргад уламжлах;  цөм сүргээс стандартын шаардлага хангасан үржлийн мал бойжуулах, үржүүлгийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчлэх. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 17. ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ  Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дараах хяналт, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж болно:  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.3-т заасан аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт;  хүнсний чанарын удирдлага;  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлага.  Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглоно. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 18. ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ 17 дугаар зүйл.Баталгаажуулалт  Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 10.1.4, 10.2-т заасан зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллагаар баталгаажуулж болно.  Энэ хуулийн 17.1-д заасан магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллага болон баталгаажуулалт авсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, нийтэд мэдээлнэ. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 19. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ 5 дугаар зүйл.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зарчим  Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:  хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;  хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах;  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, баримтад тулгуурлан тодорхойлох;  хяналт шалгалт нь эрсдэлд суурилсан байх;  хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан, таримал ургамал эрүүл байх. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 20. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ  7 дугаар зүйл.Хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах арга, хэлбэр  Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ:  хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал;  хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал;  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадал. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 21. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ  Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ хуулийн 8.10-т заасан журмын дагуу устгана.  Буцаан болон татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг мал, амьтны тэжээл, ургамлын бордооны зориулалтаар энэ хуулийн 8.10-т заасан журмын дагуу дахин боловсруулж болно.  Энэ хуулийн 8.7-д заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах тохиолдолд мал, амьтны эрүүл мэндийн болон ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 22. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ  Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ:  зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан;  хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласан;  эрүүл ахуй, ариун цэврийн горим зөрчин хүнсний сүлжээний дараагийн үе шатанд гаргасан;  Монгол Улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй хувиргасан амьд организмаас гарган авсан;  Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэсэн;  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн шаардлагад нийцсэн ионжуулагч цацрагийн боловсруулалт хийснээс бусад цацрагаар бохирдсон;  хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 23. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаарх төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг  Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:  хүнсний сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион байгуулах;  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, биобэлдмэлийн болон пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох;  мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлагыг тогтоох. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 24. АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ(АУХЦХ)  Импортын болон экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийнэ.  Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт Монгол Улсын болон олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлага хангасан байна.  Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шошгон дээр нь заасан нөхцөлийн дагуу хадгална.  Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу импортлох болон экспортлох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд холбогдох хяналт шалгалт хийнэ. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 25. АУХЦХ  Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлогч эхний удаа импортлох тохиолдолд түүний нэр, төрөл, бүс нутаг, улс, үйлдвэрлэгчийн нэрийг ачилт хийхээс 30-аас доошгүй хоногийн өмнө хяналтын байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.  Хяналтын байгууллага энэ хуулийн 13.5-д заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд импортын өмнөх эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд ачилтын өмнөх хяналт шалгалт хийнэ.  Хяналтын байгууллага гадаадын зээл, тусламжаар авах болон энэ хуулийн 6.5-д заасан өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын өмнөх хяналт шалгалтыг хийж болно. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 26. АУХЦХ 4 дүгээр зүйл. Хорио цээрийн хяналт, шалгалтад хамаарах зүйл  Энэ хуулийн хүрээнд дор дурдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтад хамруулна:  бүх төрлийн сүүн тэжээлтэн тэжээвэр болон зэрлэг амьтан, хэвлээр явагч усны амьтан, шувуу, зөгий, тэдгээрийн үр, хөврөл үр, үржлийн өндөг;  мах, сүү, дайвар бүтээгдэхүүн, өөх, хүнсний өндөг, арьс, шир, яс, ноос, ноолуур, үс, өлөн, эвэр, туурай, шувууны өд, сөд, сарвуу, чив, засаа, залаа, цөс, булчирхай зэрэг амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн;  байгалийн болон таримал дээд, доод ургамал, мод, тэдгээрийн үр, суулгац, хэсэг;  үр тариа, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээл, үрлэн кофе, хөнгөн болон хүнсний үйлдвэрт хэрэглэгдэх ургамлын гаралтай бусад түүхий эд, ургамлын хатаадас, цуглуулга, тасалбар, зүсмэл мод, түүний хэсэг, бүх төрлийн жимс, жимсгэнэ, гурил, будаа, элсэн чихэр, амтлагч зэрэг ургамлын гаралтай аливаа зүйлс; Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 27. АУХЦХ  цус болон цусны ийлдэс, сийвэн;  ангийн олзвор;  төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой, шавьж, бичил биетний өсгөвөр, биотехнологийн аргаар гарган авсан хувиргасан амьд организм;  амьтны хүүр, сэг, ялгадас, эмгэгт материал;  хөрс, хүлэр, чулуу;  тээврийн хэрэгсэл, чингэлэг, сав, баглаа боодол, чигжээс, зөөлөвч, дэвсгэр, хашлага, хөвөнгийн “хөөвөр”, амьтны тоног хэрэгсэл, уяа татлага. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 28. АУХЦХ 16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх  Улсын байцаагчийн хяналтын дор мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн дараахь зүйлд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ:  амьтны гоц халдвартаас бусад халдвартай өвчин оношлогдсон болон эерэг урвал үзүүлсэн амьтан;  ургамлын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн;  энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хэрэглэсэн хашлага, тоног хэрэгсэл, өвс, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр, сав, баглаа боодол, чигжээс, тэдгээртэй адилтгах зүйлс; Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 29. АУХЦХ 16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх  энэ хуулийн 15.1.1, 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэдгээртэй адилтгах бусад зүйлс;  энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн байсан байр, агуулах, талбай, халдвараар бохирлогдсон байж болзошгүй орчны хөрс, барилга, байгууламж.  Энэ хуулийн 16.1-д заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, хашлага бусад зүйлд холбогдох мэргэжлийн байгууллагаар эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгүүлсэний үндсэн дээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
  • 30. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ  Эмийн үндэсний бодлого нь эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмээр тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ.  Мал эмнэлгийн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, мэргэжлээрээ ажиллах итгэмжлэл авсан малын эмч малын эм барих үйл ажиллагаа эрхэлнэ.  Малын эмч нь эм хангамжийн байгууллагаас авсан малын эм, эмнэлгийн хэрэгслээр мал, амьтан бүхий иргэнд үйлчилж болно.  Эмийн мэргэжилтэн эмийн сангаас эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар иргэдэд зөвлөгөө өгнө.  Малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
  • 31. ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай хэлэлцээр  Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон улсын худалдааны зохион байгуулалт-эрх зүйн үндсийг бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, оюуны өмчийн обьектын олон улсын худалдааны дүрмийг тодорхойлон, хэрэгжилтийг хянадаг, олон улсын эдийн засгийн хамгийн том байгууллага юм.  ДХБ-ын баримт бичгүүд нь үндэсний хууль эрх зүйн болон норматив баримт бичгүүдийг Засгийн газар худалдааны хүрээнд хэрхэн хэрэглэх талаар гэрээний гол үүргүүдийг тодорхойлдог
  • 32. АЦУАЦ-ИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН СУУРЬ ЗАРЧМУУД Олон улсын худалдаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг эрүүл мэндийн болон аюулгүй байдлын стандартуудыг Үндэсний эрх бүхий этгээдэс тогтоож, хүчин төгөлдөр болгох нөхцөлийг АЦУАЦ-ийн хэлэлцээр зохицуулж өгдөг. Ялангуяа, энэ нь:  Хэрэглэгчийн болон амьтны эрүүл мэндийг хүнс, тэжээлээр дамжин үүсдэг эрсдэлээс хамгаалах(хавсралт А-ийн 1 дэх хэсгийн В);  Хэрэглэгч болон амьтан, ургамлыг өвчин-тахалтай холбоотой эрсдэлээс хамгаалах(хавсралт А-ийн 1 дэх хэсгийн С ба D)зорилгоор өвөрмөц хэлбэрийн аливаа арга хэмжээг батлан гаргахад ашиглагддаг. Хүнсний аюулгүй байдлын тухайд аваад үзэхэд АЦУАЦ-ийн хэлэлцээр нь хүнсний нэмэлт, бохирдуулагч, хор токсин, эсвэл хүнсэн дэх өвчин үүсгэгч организмаас үүдэлтэй эрсдэлд хэрэглэгддэг. ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай хэлэлцээр
  • 33. ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код  Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE) 1924 онд байгууллагдсан, нийт 180 гишүүн оронтой.  Дэлхийн худалдааны байгууллагын “SPS” буюу худалдааны хэлэлцээрийн дагуу мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний худалдаанд тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг боловсруулж гаргадаг.  Улс орон, бүс нутгийг тодорхой өвчнөөр эрүүл статусыг албан ёсоор баталгаажуулдаг олон улсын байгууллага юм.
  • 34.  Энэхүү байгууллагад нэгдсэн гишүүн орнууд “Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн код”-ын дагуу харилцан хэлэлцээр хийж, тэгш эрхтэйгээр мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа хийдэг.  Бусад гишүүн орны мал эмнэлгийн байгууллагуудтай шууд харилцаж хамтын ажиллагаа, худалдаанд тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагаа тохиролцдог.  Олон улсын худалдаанд хорио цээр тавигддаг өвчнүүдээр эрүүл статусыг тус байгууллагаас баталгаажуулдаг бөгөөд эрүүл статус авсан үед дэлхийн зах зээлд мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн чөлөөтэй худалдаалагддаг.  ДАЭМБ нь улс орнуудын мал эмнэлгийн чадавхийн үнэлгээ хийж, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах талаар зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлдэг. ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код
  • 35.  Хүнсний хууль эрх зүйн хорооны стандарт, зөвлөмжүүд нь шинжлэх ухааны бодит үндэслэлтэй байдгаараа онцлог бөгөөд тухайн стандартыг боловсруулахад 5-6 жил зарцуулж, 6-8 шат дамжлага бүхий цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.  ХХЭЗХ нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах 481 гаруй малын эмийн үлдэгдлийн хэмжээ, 3000 гаруй пестицидийн үлдэгдэлийн дээд хэмжээ болон 1777 ГАРУЙ ХҮНСНИЙ НЭМЭЛТ, БОХИРДУУЛАГЧИЙН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООСОН. ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ ЭРХ ЗҮЙН КОМИСС
  • 36. ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ ЭРХ ЗҮЙН КОМИСС
  • 37. 1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан/Legalinfo.mn/; 2. ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай хэлэлцээр; 3. ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код; 4. НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний эрх зүйн комиссын баталсан Хүнсний код; Ашигласан мэдээллийн эх сурвалж:

Notas do Editor

  1. Монгол улс ДАЭМБ-ын гишүүн орноор 1989 онд элссэн бөгөөд 1997 онд Дэлхийн худалдааны байгуулллагын гишүүн орон болсон.
  2. Codex standards ensure that food is safe and can be traded. The 188 Codex members have negotiated science based recommendations in all areas related to food safety and quality: food hygiene; maximum limits for food additives; residues of pesticides and veterinary drugs; and maximum limits and codes for the prevention of chemical and microbiological contamination. Codex food safety texts are a reference in WTO trade disputes
  3. The Codex Alimentarius or "Food Code" was established by FAO and the World Health Organization in 1963 to develop harmonised international food standards, which protect consumer health and promote fair practices in food trade. The Codex Alimentarius, or the food code, has become the global reference point for consumers, food producers and processors, national food control agencies and the international food trade. The code has had an enormous impact on the thinking of food producers and processors as well as on the awareness of the end users – the consumers.