SlideShare uma empresa Scribd logo
1 de 17
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ
ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН

А.Намуун
А.Намуун
ШУТИС, Компьютерийн техник Менежментийн Сургууль
Маркетингийн удирдлагын 3-р ангийн оюутан
e-mail : namuunaa_a2@yahoo.com
Удирдагч багш: Маркетинг, үйл ажиллагааны удирдлагын профессорын
багийн багш Д.Баярмаа
Хураангуй
Дэлхий дахинд даяарчилал болон техник технологийн хурдацтай
хөгжлийн нөлөөгөөр хэрэглэгчид хэдэн мянган бүтээгдэхүүн дундаас
сонголтоо хийх болсон байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа
өнөөгийн хэрэглэгч өдөр бүр байнга зар сурталчилгааны үйл
ажиллагааны бай болж дассанаар хэрэглэгчдийн зар сурталчилгааг
хүлээж авах байдал нь буурах хандлагатай болов. Үүнтэй уялдан
маркетеруудын зар сурталчилгаагаа хэрэглэгчдэд хүргэх арга хэлбэрүүд
улам нарийсан хөгжиж байна. Энэхүү өгүүлэлд зар сурталчилгааны орчин
үеийн чиг хандлагуудыг авч үзсэний үндсэн дээр Монгол улсын “Зар
сурталчилгааны тухай” хуулийн өнөөгийн бизнесийн харилцааг
зохицуулах чадамжийг судалсан болно.
Түлхүүр үг: Далд зар сурталчилгаа, харьцуулсан зар сурталчилгаа,
“Зар сурталчилгаа хийлгүйгээр бизнес эрхлэнэ
гэдэг тас харанхуйд таалагдсан охин руугаа
нүдээ ирмэхтэй ижил, чамаас өөр хэн ч дохиж
байгааг чинь мэдэхгүй”
Стюарт Бритт

Оршил
Маркетингийн орчин үеийн гол төлөөлөгч болох Эл Райс өөрийн
алдарт
“Брэндийн хөдлөшгүй 22 хууль” номондоо брэндийг оршин
тогтнуулахын тулд зар сурталчилгаагаар байнга тэтгэж өрсөлдөгчдөөс нь
хамгаалах хэрэгтэй хэмээн бичжээ.
Зар сурталчилгаа íü áèçíåñèéí өрсөлдөөнт ертөнцөд маш том байр
суурь эзэлсэн хэвээр байна. Зах зээлийн ширүүн өрсөлдөөнийг дагаж зар
сурталчилгааны олон шинэ хэлбэр гарч ирж байгаа áºãººä үүнийг дагаàä зар
сурталчилгааны зохицуулалтыг шинэчлэх хандлага зах зээлийн харилцаа
хөгжсөн орнуудад ажиглагдаж байна.
Монголын зар сурталчилгааны хөгжил нь дэлхийн өнөөгийн чиг
хандлагыг даган хувьсаж байгаа бизнесийн ертөнц дэх хэрэгцээ
шаардлагаас урган гарч ирсэн. Харин үүнд эрх зүйн орчин нийцэж байгаа
эсэхийг авч үзэх нь зайлшгүй асуудал болоод байна.

1. Зар сурталчилгааны хөгжлийн орчин үеийн хандлага
1.1. Зар сурталчилгааны мөн чанар ба үүсэл хөгжил
Ф.Котлер маркетингийг хэрэглэгчидтэй харилцаа тогтоох үйл явц гэж
тодорхойлсон байдаг. Харин зар сурталчилгаа гэдэг бол боломжит
хэрэглэгчиддээ өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар, тэдгээрийг
хэрхэн олж хэрэглэх талаар мэдээлэл өгөх зорилготой харилцааны нэг
хэлбэр юм.
Зар сурталчилгаа нь маркетингийн үндсэн хольцын 4
элементийн нэг болох идэвхжүүлэлтийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга
хэрэгсэл мөн. Компаниуд өөрийн брэндээ “тордох”, хэрэглэгчидтэйгээ
харилцаа холбоо тогтоох, имиджээ бүрдүүлэх, өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй
байх гэх мэт олон олон шаардлагын улмаас зар сурталчилгааг зайлшгүй
хийх хэрэгтэй болдог юм. Одоо үед маш олон зар сурталчилгаанууд
брэндэд үнэнч байдлыг бүрдүүлэх, брэндийн дүр төрхийг бий болгосноор
бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хэрэглээг өсгөх зорилгоор хийгдэж байна.
Зар сурталчилгааг хүргэж буй мэдээллийн хэрэгслээр нь телевизийн,
радиогийн, хэвлэмэл, гудамжны самбар хэлбэрийн гэх мэт олон янзаар
ангилдаг ба эдгээр нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой байдаг.
Бичмэл түүхийн хамгийн анхны баримтуудад зарлал чимэглэлийн
тухай өгүүлэгдсэн байдаг. Археологчид Газар дундын тэнгисийн орнуудын
нутагт малтлага хийж янз бүрийн үйл явц, дурдатгалуудыг илэрхийлсэн
өлгөцүүд олжээ. Римчүүд хананд гладиаторуудын тулалдааны тухай зарлал
бичсэн байхад, Финикийчүүдийн төрөл бүрийн цуваа явж өнгөрдөг
чиглэлийн дагуу хад цохионд өөрсдийн барааг янз бүрээр магтсан зураг
зурсан байна.
Энэ бүгд нь зар сурталчилгааны эхлэл байсан бөгөөд үүнээс хойш
1445 онд Иохани Гутенбург хэвлэлийн машин зохион бүтээснээр зар
сурталчилгаа хөгжлийн шинэ үе шатандаа гарсан ажээ.
Зарлалын самбар, гудамжны хэрэгслүүд дээрх сурталчилгаа, радио,
телевизийн зар сурталчилгаа, вэб баннерууд, утасны дэлгэц дээрх дүрс,
дэлгүүрийн карт, автобусны сандал, сонин, сэтгүүл, видое, плакат, тээврийн
хэрэгсэл дээрх сурталчилгаанууд үүнд хамаарагдана.
Телевизийн зар сурталчилгаа нь нийтийн маркетингийн хувьд
хамгийн үр ашигтай хэрэгсэл бөгөөд телевизийн нэвтрүүлэг, кинонуудын
дундуур нэвтрүүлдэг зар сурталчилгаа байдаг. Тухайлбал, Америкт Super
Bowl хөл бөмбөгийн тэмцээний дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэх нь
хамгийн их эрэлттэй, хамгийн их үнэтэй байдаг байна.
1.2. Зар сурталчилгааны орчин үеийн шинэ хандлагууд
Глобалчлал болон техник технологийн хурдацтай хөгжлийн
нөлөөгөөр хэрэглэгчид хэдэн мянган бүтээгдэхүүн дундаас сонголтоо хийх
болсон байна. Ингэж хэрэглэгчид маш олон зар сурталчилгаанд
“бөмбөгдүүлж” байгаагаас хэрэглэгчид зар сурталчилгаанд “дөжирч”, зар
сурталчилгааны үр ашиг буурах хандлагатай болсон байна. Тиймээс
маркетерууд зар сурталчилгаагаа хүмүүсийн анхааралд өртүүлэх, зар
сурталчилгааны үр ашгийг дээшлүүлэх янз бүрийн арга замуудыг хайж
эхэлснээр зар сурталчилгааг аль болох зар сурталчилгааны бус хэлбэрээр
хийх хандлагатай болжээ. Ийнхүү зар сурталчилгаа нь олон нийтийн
харилцаатай маш их төстэй болж, зарим талаар тэдгээрийг хооронд нь
ялгахад тун хүндрэлтэй болсон бөгөөд зар сурталчилгаа, олон нийтийн
харилцаа хоёрын ялгаа зааг нь улам бүр бүдгэрсээр байгаа юм. Дээрх бүгд
нь маркетеруудын зар сурталчилгаагаа хэрэглэгчдэд хүргэх арга хэлбэрүүд
улам нарийсч ирж байгааг харуулж байгаа юм.
Өнөө үед зар сурталчилгаа нь маш олон хэлбэртэй хийгдэж байна. Та
супермаркетийн тооцооны картнаас, нисэх онгоцны буудлын хүлээлгийн
танхимын ханан дээрээс, автобусны хажуу бөөрөн дээрээс, утасныхаа
мессежнээс ч зар сурталчилгааг хардаг. Зар сурталчилгаа бидний эргэн
тойронд, газар сайгүй тархсан байдаг. Энэ бүхэн нь одоогийн зар
сурталчилгаа маш олон хэлбэртэй болж буйг бэлэхнээ харуулж байна.
Зарим зар сурталчилгааны өнөөгийн гол төрлүүдийг дурдъя.
o Мэдээллийн технологи дээр суурилсан зар сурталчилгаанууд
Сүүлийн үед интернетийн хэрэглээ маш ихээр нэмэгдэж байгаатай
холбоотойгоор орчин үеийн мэдээлээллийн технологи ашигласан зар
сурталчилгаа телевизийн зар сурталчилгаатай зэрэгцэж ирсэн юм.
Эдгээрээс интернетийн зар сурталчилгаа голлох байр суурьтай болоод
байна.
o Бүтээгдэхүүний байршуулалт (Product placement- Covert
advertising)
Энэ нь бүтээгдэхүүн эсвэл брэндийг телевизийн нэвтрүүлэг, уран сайхны
кинонд санамсаргүй юм шиг харуулах, гол баатарт хэрэглүүлж байгаагаар
харуулах, сонингийн нийтлэлд санаандгүй юм шиг дурьдаж өгүүлэх явдал
юм. Тухайлбал, Minority Report кинонд алдарт жүжигчин Tom Cruise нь Nokia
гар утас хэрэглэж, Bulgari цаг зүүсэн байдаг байна. Үүнээс гадна “Би робот”
(I, Robot) кинонд жүжигчин Вилл Смит (Will Smith) Конверс (Converse)
брэндийн спорт гутал өмсөж, “Матрикс дахин ачаалагдсан нь” (The Matrix
Reloaded) кинонд Кадиллак (Cadillac) машиныг гаргасан байдаг.
o Амнаас ам дамжих яриа дэгдээх (Buzz marketing)
Хүмүүс уламжлалт зар сурталчилгаанаас илүү таньдаг хүнийхээ ярианд
илүү итгэдэг. Маркетерүүд ч үүнийг ашиглан хүмүүсийн дунд яриа хэлбэрээр
мэдээлэл тараадаг байна. Энэ нь хямд бөгөөд хурдан үр дүнтэй аргад
тооцогддог.
o Вирус зар сурталчилгаа (viral advertising)
Ялангуяа интернэт болон мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед, өөрөө
өөрөө тархах буюу вирус сурталчилгаа ашиглах нь түгээмэл болсон байна.
YouTube, Metacafe зэрэг вэб хуудаснаас хүн өөрийн сонирхолтой гэж үзсэн
бүгдийг чөлөөтэй татаж авах боломжтой. Ийм зар сурталчилгааны нэг
онцлог маш сонирхолтой хүний анхаарлыг татах хурц хэлбрээр хийхэд
оршино. Энэ арга нь мөн зардал багатай зар сурталчилгааны нэг хэлбэр
болоод байна.
Өнөөгийн өрсөлдөөнт нөхцөл байдлаас шалтгаалан далд сурталчилгаа
(subminal advertising), харьцуулсан зар сурталчилгаа нь үр ашигтайд
тооцогдох болжээ. Харьцуулсан зар сурталчилгаа нь хэрэглэгчдийн
анхаарлыг их татаж, үр дүнгээ сайн өгдөг байна. Мөн төлбөргүй зар
сурталчилгааны хэлбэрүүд болох ам дамжсан яриа буюу базз маркетинг ч
хөгжсөөр байна.
2. Зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалт ба түүнд хийсэн судалгаа
Хөгжингүй орнуудад зар сурталчилгааны хууль харьцангуй сайн
боловсруулагдсан, зар сурталчилгаа болон бизнесийн харилцааг
зохицуулах чадамжтай, уян
хатан байдаг. Харин Монгол улсын зар
сурталчилгааны тухай хууль дээрх шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь
амьдрал дээрх олон жишээнүүдээс харагдаж байдаг. Тухайлбал,
Б.Машбадрах, С.Төгсдэлгэр, Б.Хонгорзул, Б.Төмөрбат нар “Монгол улсын
үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцтэй
харьцуулсан судалгаа” хийжээ. Энэ судалгаагаараа тамхины зар
суртачилгаатай холбоотой хэвлэлийн тойм хийхэд тамхины сурталчилгааг
гурван хууль (Тамхины хяналтын тухай, Зар сурталчилгааны тухай, Олон
нийтийн радио 10 телевизийн тухай хууль)-иар хориглосон боловч тамхи
үйлдвэрлэгчид өөрсдийнбүтээгдэхүүнийг мэдээллийн бүхий л сувгаар
чөлөөтэй сурталчилж байгаа болох нь тогтоогджээ. Сонины 784 дугаарыг
тоймлон үзэхэд 52 дугаарт (6.7%) нь тамхины сурталчилгаа нийтлэгдсэн
байв. Энэ бол хууль хэрэгжихгүй байгааг баталж байгаа олон жишээнүүдийн
нэг юм.
Манай орны зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтын
дутагдалуудыг судлахдаа дараах баримтууд дээр тулгуурласан болно. Үүнд:
1. Гадаад орнуудын зар сурталчилгааны хуулиуд
2. Монголын Маркетингийн Холбоотой хамтран тус холбооны гишүүн
маркетерүүдээс авсан санал асуулга
2.1. Гадаад орнуудын зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтын
туршлага
Монгол улсын зар сурталчилгааны хуулийн алдаа оноог тунгаахын
тулд бусад орнуудын хууль тогтоомжийг авч үзэх шаардлаг тулгарав. Үүний
тулд манай орны хөршүүд болох ОХУ, БНХАУ гадна Австрали, Дани, Эстони
зэрэг орнуудын хуулиудыг авч үзлээ.
Зар сурталчилгааг зохицуулдаг хууль тогтоомжууд
Монголд

1. Зар сурталчилгааны
тухай хууль
2. Шударга
бус
өрсөлдөөнийг
хориглох тухай хууль
3. Патентийн
тухай
хууль

Америкт

1. Federal

Trade
Commission Act
2. Sherman Antitrust Act
3. Clayton Antitrust Act
4. Robinson-Patman Act
Rule of reason

Европт
1. European Community
competition law
2. Irish Competition Law
3. Competition Act 1998
(U.K.)

Зар сурталчилгааны тодорхойлолт
Монгол улсын “Зар сурталчилгааны тухай” хуульд:
“зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил,
үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх,
боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл
Харин гадаад орнуудад юу гэж заасан байдаг вэ?
Хятадын хуульд:
“зар сурталчилгаа” гэж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид, үйлчилгээг
үзүүлэгчид тодорхой медиа, эсвэл өөр хэлбэрээр, шууд болон шууд бусаар
өөрийн бүтээгдэхүүнээ борлуулах, үйлчилгээгээ нийлүүлэх зорилгоор
суртачлахыг хэлнэ гэж заасан.
Гэтэл монголын хуульд тодорхойлсныг харахад эргэлзээтэй асуудал гарч
ирж байна. Учир нь хуульд боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах
зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийг зар сурталчилгаа гэж
тодорхойлсон байна. Үнэндээ PR бол яах аргагүй хэрэглэгчдийн анхаарлыг
татахын төлөө хийгдэж байгаа мэдээлэл байдаг. Хуульд PR, зар
сурталчилгаа хоёрын ялгааг гаргаж өгөөгүйн улмаас элдэв асуудал үүсэх
хөрсийг бүрдүүлсэн байна.
Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих
байгууллагууд
Монголд
1. Оюуны өмчийн
улсын хяналтын
алба
2. Аймаг,
нийслэлийн
засаг
дарга,
түүний томилсон
байцаагч
3. Мэргэжлийн
хяналтын алба
4. Тусгай
зөвшөөрлйиг
олгосон
байгууллага

Америкт
1.Federal
Trade
Commission
2.Federal
Communications
Commission
3.Food and Drug
Administration
4. Patent and
Trademark Office
5. Better Business
Bureau
6.National
Advertising Review
Council

Европт
1. European Court
Justice
2. International
Competition
Network
3. List
of
Competition
regulators

Австралид
1. Australian
Competition
and
Consumer
Commission
2. Federal Court of
Australia
3. National
Competition
Council
Australian
Competition
Tribunal

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
“Зар сурталчилгааны тухай” хуульд хууль зөрчигчидэд зөвхөн мөнгөн
торгууль тавихаар заасан бөгөөд хүлээлгэх торгуулын хэмжээг иргэнийг
10000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 25000-60000 төгрөгөөр, аж ахайн
нэгж, байгууллагыг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгохоор заасан байдаг.
Хамгийн дээд торгууль буюу 250000 төгрөг нь ТВ-ээр уран сайхны зар
сурталчилгаа 7 хоногт 14 удаа явуулах зардлаас 4,5 дахин бага байгаа юм.
Энэ тоо баримт нь компаниудын зар сурталчилгаандаа зарцуулдаг
мөнгөн дүнгийн өчүүхэн хувьтай тэнцэх торгуулийн хэмжээ тогтоосныг
харуулж байна.
Харин гадаадын орнуудад энэ хэмжээ ямар байдаг вэ?
Тухайлбал Хятадад тамхийг сурталчилсан бол зар сурталчилгааг нь
зогсоох, хамгийн багадаа зар сурталчилгаандаа төлсөн төлбөрийн
хэмжээтэй тэнцүү эсвэл хамгийн ихдээ түүнээс 5 дахин их хэмжээний
төлбөрийг ноогдуулах эрхтэй байдаг байна.
Мөн хууль зөрчсөн үйлдэл нь харьцангуй ноцтой тохиолдолд 10000-100000
хүртэл RMB-ээр торгодог (1000RMB=121$), зар сурталчилгааны үйл
ажиллагааг нь зогсоох, нөхцөл байдал маш төвөгтэй бол зар
сурталчилгааны бизнесийг нь зогсоох хүртэл арга хэмжээнүүдийг авахаар
заасан байна.
Харьцуулсан зар сурталчилгаа
Харьцуулсан зар сурталчилгаа гэж шууд болон шууд бусаар
бүтээгдэхүүн үйлчилгээний хэсгийг өрсөлдөгчийн бүтээгдэхүүний тэр
хэсэгтэй харьцуулахыг хэлнэ. Энэ бол хэрэглэгчдийн худалдан авах
шийдвэрт үр дүнтэйгээр нөлөөлж чадах маркетингийн түгээмэл арга
хэрэгсэл юм.
Монголд энэ төрлийн зар сурталчилгааг үнэндээ хуулиар хориогүй
боловч ийм зар сурталчилгаа хийгддэггүй. “Зар сурталчилгааны тухай”
хуулийн 7.2.1-д, “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай” хуулийн 10.1.3д “өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчлахыг хориглосон байдаг.
Гэтэл энэ ижилсгэн гэдэг үг нь үнэндээ харьцуулах гэдэг ойлголтоос их
ялгаатай юм. Ижилсгэх гэдэг үгийн тайлбарыг харвал:
1
2

3

“Монгол хэлний товч тайлбар
толь” Цэвэл
1966 он
“Монгол хэлний дэлгэрэнгүй
тайлбар толь бичиг” I боть.
Ц.Дамбажав,
Д.Алтан-Од,
Д.Солонго 2006 он
“Монгол хэлний хэлзүйн толь
бичиг”

ИЖИЛСГЭХ ижилсүүлэх, ижил болгох, адил болгох
ИЖИЛСЭХ харилцан адил ижил болгох
ИЖИЛСГЭХ яг адил, ижил болгох: бид хоёр ээмэг,
бөгжөө ижилсгэж зүүв.
ИЖИЛСЭХ адил болох, ижил болох
ИЖИЛСГЭ- ижилсэхийн үйлдүүлэх хэв, ижилтэх
ИЖИЛСадил ижил болох

Дээрх хүснэгтээс харахад хуулинд заасан ижилсгэн сурталчилах гэдэг
нь харьцуулан сурталчилах гэдэг ойлголтоос ялгаатай нь харагдаж байна.
Харьцуулсан зар сурталчилгааны мөн чанар нь тухайн бүтээгдэхүүнийг
ижил биш, харин ямар нэг талаар давуутай гэж харуулах явдал байдаг.
Харин хуульд үнэхээр харьцуулсан зар сурталчилгааг хориглох тухай санаа
байгаа бол үүнийг ижилсгэх гэдэг үгээр илэрхийлж хэрхэвч болохгүй.
Гадаадын зарим улсуудад энэ хэлбэрийн зар сурталчилгааг хүлээн
зөвшөөрсөн байдаг. Харьцуулсан зар сурталчилгааг захиалахаар сонгосон
корпораци нь энэ харьцуулалт цэвэр, яг үнэн байдлыг илэрхийлсэн нарийн
үүрэг хариуцлага бүхий баталгаа гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Австрали,
Federal Court энэ төрлийн сурталчилгаанд хүлээх үүрэг хариуцлагыг өндөр
түвшинд тусгасан байна.
• Шигтгээ
Агаар цэвэрлэгч SC Johnson
2004 онд SC Johnson & Son Pty Ltd компани "Glade Clean & Pure" нэртэй агаар
цэвэршүүлэгч шүршигчийг зах зээлд танилцуулахдаа телевизийн харьцуулсан зар
сурталчилгааг ашигласан байна:
Бид Glen 20-ыг агаар цэвэршүүлэгч гэж бодсон……Яг үнэндээ Glen 20 нь гадаргуунд л
үйлчилдэг, гэхдээ агаарын бактерийг устгаж чаддаггүй. Зөвхөн Glade Clean & Pure л
агаар дахь бактерт нөлөөлж устгаж чадна. Glen 20-г үйлдвэрлэдэг Австралийн Reckitt
Benckiser Pty Ltd компани SC Johnson-ий эсрэг зарга үүсгэсэн бөгөөд энэ зар
сурталчилгаа TPA-ийн 52, 53-р бүлгийг зөрчсөн худал, төөрөгдүүлсэн байсан гэж үзсэн
байна. Эцсийн эцэст нь Reckitt амжилтгүй болсон юм. Federal Court энэ маргааны дүнд
Glade Clean&Pure-ийг агаар цэвэршүүлэгч анхилуун үнэртэн гэж шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр баталсан байна.

Дээрх баримтаас бид харьцуулсан зар сурталчилгаа нь хэрэглэгчдэд үнэ
цэнэтэй мэдээлэл өгөхөөс гадна хэрэглэгчдийг мөн төөрөгдүүлэх аюултайг
харж болно. Хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх нөхцөлийг хангахын тулд
харьцуулсан зар сурталчилгааг үнэн эсэх тал дээр маш хатуу хяналт тавих
ёстой юм
Далд зар сурталчилгаа
Шударга бус мэдээлэл, vйлдлийн нэг хэлбэр нь далд зар сурталчилгаа юм.
Энэ нь санамсаргvй бєгєєд санаатай (зориудын ) хэлбэрээр илэрдэг.
Ухамсарт бус сэтгэхүйд нөлөөлөх, нууцлагдмал хэлбэрээр хийгдсэн зар
сурталчилгааг далд зар сурталчилгаа гэж ойлгож байна. Энэ далд зар
сурталчилгааны талаарх асуудлууд ихээхэн маргаантай байдаг бөгөөд олон
янзаар хүмүүс ойлгодог. Тэгвэл дэлхий дахинд болон монголд үүнийг юу гэж
ойлгодог талаар болон хууль эрх зүйн актандаа юу гэж тусгасан байдаг
тухай авч үзье.
Монголд далд зар сурталчилгааг юу гэж ойлгож байна вэ?
Манай хуулиудад далд сурталчилгааны тодорхойлолт байхгvй. Харин
Зар сурталчилгааны хуульд " хууль бус зар сурталчилгаа" (Зvйл 7) гэсэн
ойлголт бий. Vvнд " зvй бус, бодит байдалд vл нийцсэн, ёс суртахуунд vл
нийцсэн, далд сурталчилгаа" хамаарагдана гэж заасан байдаг.
Глоб Интернэшнл төрийн бус байгууллагынхан далд сурталчилгааг
улс төрийн сонгуультай холбоотойгоор ингэж тодорхойлсон байна.
“Улс тєрийн нам буюу нэр дэвшигчийг сурталчилж байна гэдгээ ил тод
тайлбарлаж ойлгуулахгvйгээр сонин, сэтгvvл, радио, телевизээр нийтэлж,
нэвтрvvлэхийг далд сурталчилгаа гэнэ.” Харин PR-ийн номыг зохиогч,
монголд PR-ийг хөгжүүлэгч Б.Энхболд “сонинд ярилцлага өгч байхад
урьдаас бэлтгэсэн ярилцлага өгөгч хүний даваа талыг үзүүлэх асуулт
асуух”ыг PR гэж үзэж байна.
Дэлхийн олон оронд үүнийг PR зар сурталчилгаа хоёрын ялгаа,
заагийг эрх зүйн баримт бичгээрээ тогтоож өгсөн байдаг. Тухайлбал,
Америкийг авч үзье. Америкд хэрэглэгчийн ухамсарт бус сэтгэхүйд
нөлөөлөх зар суртачилгааг далд сурталчилгаа (subminal advertising) эж
үзээд хуулиар хориглосон байна.

Мөн хэрэглэгчдийн нүдэнд нь өөрийн мэдэлгүй хоногшуулах дүрс
зураг, чимээ зэргийг зориудаар тэдний ухамсарт бус сэтгэхүйд нөлөөлөхийн
тулд кодлон суулгахыг далд сурталчилгаа гэж үзэж хориглодог. Өөрөөр
хэлбэл далд зар сурталчилгааг сэтгэл зүйтэй холбож үздэг байна. Энэ
төрлийн сурталчилгааг илрүүлэх нь ихээхэн хүндрэлтэй байдаг.
Дүгнээд үзвэл Америк болон Европын зарим хөгжилтэй орнуудад
далд зар сурталчилгааг жинхэнэ мөн чанараар нь буюу шууд бусаар
ухамсарт нөлөөлөх хэлбэрээр нь ойлгож байхад, монголд аливаа зүйлийн
бодит дүрсийг нь гаргаагүй боловч утга санааг нь гаргасан байх тохиолдлыг
далд зар сурталчилгаа гэж ойлгож байна.
Дээр өгүүлсэн хууль зүйн орчны талаарх хоёрдогч мэдээллүүдийг
нэгтгэн дүгнэж үзвэл дараах байдалтай байна.
Д/д
1

Үзүүлэлт
Зар
сурталчилгаа
ны
тодорхойлолт
Харьцуулсан
зар
сурталчилгаа

Монголд
Хэт ерөнхий, олон нийтийн
харилцааг
зар
сурталчилгаанаас
ялгаж
өгөөгүй
Хуулинд
энэ
талаар
тодорхой заалт байхгүй

3

Далд
зар
сурталчилгаа

Хуулинд хориглосон байдаг.

4

Торгуулийн
хэмжээ

5

Хяналт

Байгууллагыг
50000250000₮
Иргэнийг 10000-50000₮
Албан тушаалтныг 2500060000₮
Өөр чиг үүрэг гүйцэтгэдэг
байгууллагууд
хяналт
тавихыг үүргийг давхар
гүйцэтгэдэг учраас хяналт
сул
Тбрийн бус байгууллагууд
албан
ёсоор
хяналт
тавьдаггүй

2

Гадаадын зарим оронд
Нарийн тодорхой заасан

Үнэн зөв харьцуулалт хийхийг хуулиар
зөвшөөрсөн. Энэ талаар хуулийн тусгай
нэг бүлэг эсвэл бүхэл бүтэн эрх зүйн
актууд байдаг
Зөвхөн ухамсарт бус сэтгэхүйд шууд
бусаар
нөлөөлөх
сурталчилгааг
хориглосон байдаг.
БНХАУ-д: 1210$-12100$
ОХУ-д: хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээнээс 5000 дахин их мөнгөн дүн хүртэл
Тусгай бие даасан байгууллагууд хяналт
тавьдаг. Зарим тохоилдолд
зар
сурталчилгаа хийлгэх захиалгаа өгөхөөс
эхлээд дуусан хүртэл явцыг нь бүрэн
хянадаг байна. (Тухайлбал, Хятад улсад)
Төрийн бус байгууллагуудын хяналт маш
хүчтэй

2.2 Зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтын талаар Монголын
маркетерүүдаас авсан санал асуулга
Зар сурталчилгааны тухай хуулийг Монголд хэрэгжихүйц болгон
бизнесийн харилцааг хаах бус харин зохицуулах чадамж бүхий илүү
боловсронгуй болгохын тулд маркетингийн мэргэжлийн хүмүүс болон
мэргэжлийн бус хүмүүсийн санал бодлыг таньж мэдэх зорилгоор нийт 61
хүнээс асуулга авсан юм.
Мэргэжлийн бус хүмүүсээс авсан санал асуулгын дүн
Судалгаанд нийт 40 хүн оролцсон бөгөөд үүнд 21 хүртэлх насны 14
хүн, 22-25 насны 15 хүн, 26-29 насны 5 хүн, 42-45 насны 4 хүн, 50-53 насны
нэг хүн байна.
Д/д

Асуулт

Хариулт

1

Монголын Зар
сурталчилгааны хуулийн
талаарх таны бодол

Одоогийн бизнесийн харилцааг
зохицуулах чадамж муу
Зар сурталчилгааны хуулийг уншиж
судалж байгаагүй

“Зар сурталчилгааны тухай
хууль”-ийн биелэлт ямар
түвшинд байна вэ?
Хуулийн биелэлтэнд төрийн
зүгээс хяналт тавьдаг
байгууллага
“Зар сурталчилгааны тухай
хууль”-ийн биелэлтэнд
хяналт тавьдаг тусдаа
байгууллага байвал
Үнэн бодит тохиолдолд
харьцуулсан зар
сурталчилгаа байж болно
Хууль зөрчигчид ноогдуулах
торгуулийн хэмжээ нь

2
3

4

5

6

7
8

9

10

11

12

Хууль бус зар сурталчилгаа
түгээсэн ОНМХ-үүд
хариуцлага хүлээх ёстой юу
Зар сурталчилгааны
агентлагууд хууль бус зар
сурталчилгаа бүтээснийхээ
төлөө хариуцлага хүлээх
ёстой юу
Ижилсгэн сурталчилах,
харьцуулан сурталчилах
гэсэн хоёр ойлголт адил
утгатай юу
Зар сурталчилгааны хөгжилд
хамгийн тулгамдаж байгаа
гол асуудал
Далд сурталчилгаа гэдгийг
алинтай нь илүү холбон
ойлгож байна.

Мэдээ сурвалжлагаар гарах,
тоймчийн нийтлэлд
бичигдэхийн тулд
байгууллагын зүгээс ОНМХ-д
төлбөр төлдөг үү.

Хүний
тоо
15

Хувиар

15

37,5%

Биелэлт муу

15

37,5%

Биелэлт дунд зэрэг

8

20%

Шударга бус өрсөлдөөнийг хянан
зохицуулах газар
Мэргэжлийн хяналтын алба

24

60%

13

32,5%

Санал нийлж байна

17

42,5%

Үгүй, гэхдээ байж болох л юм

12

30%

Санал нийлнэ

21

52,5%

Санал нийлэхгүй
Хуулийн хэрэгжилтийг хангахааргүй бага
хэмжээ
Хуулийн хэрэгжилтийг хангахааргүй хэт
бага хэмжээ
Тохирсон хэмжээ
Хариуцлага хүлээх ёстой
Тодорхой хэмжээгээр хүлээх хэрэгтэй

3
12

7.5%
30%

14

35%

8
30
9

20%
75%
22.5%

Ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх
ёстой

17

42.5%

Хариуцлага хүлээх ёсгүй

4

10%

Тийм

13

32.5

Үгүй

24

60

Хээл хахууль газар авсан
Бизнесийн эрүүл орчин, шударга
өрсөлдөөн дутагдаж байна.
Хууль эрх зүйн хязгаарлагдмал байдал
Кино, клип болон ТВ-ийн нэвтрүүлэг
зэрэгт бүтээгдэхүүнийг санамсаргүй
байдлаар харуулах
Компаниа сурталчилах эсвэл
харилцагчиддаа мэндчилгээ дэвшүүлэх
аргаар хуулиар хориглосон зүйлсийн
дүрс, зураг, нэр, лого зэргийг гарган
үзүүлэх
Төлдөг гэж хүлээн зөвшөөрсөн

1-р
2-р

37,5%

3-р
14

35%

8

20%

36

90%
Эндээс дүгнэж үзвэл:
o Нийт оролцогчдын 37,5 хувь нь зар сурталчилгааны тухай хуулийг
зарим нэг хуулийн цоорхойтой, одоогийн бизнесийн харилцааг
зохицуулах чадамж муу гэж үзсэн байна.
o Олонх нь Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг зар
сурталчилгааны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг байгууллага
гэж боддог аж. Гэхдээ энэ эрх мэдэл нь хараахан дээрх байгууллагад
шилжээгүй байгаа бөгөөд зар сурталчилгааны тухай хуулийг
шинэчлэх төслөөр дээрх байгууллагад шилжүүлэхээр тохирсон
байгаа юм.
o Зар сурталчилгааны хуулийн биелэлтийг хангах тусгай байгууллага
байх нь зүйтэй гэсэн хариултыг 72,5% нь өгсөн.
o 77,5% нь үнэн бодит харьцуулсан зар сурталчилгаа хийж болно
гэсэнтэй санал нийлсэн байна.
o Хууль бус зар сурталчилгаа түгээсэн ОНМХ болон уг сурталчилгааг
бүтээсэн агентлагууд хариуцлага хүлээх ёстой гэж 75% нь үзсэн.
Олонх хувь нь байгууллагууд мэдээгээр гарах, тоймчийн нийтлэлд
бичигдэх зэрэгт төлбөр төлдөг гэж боддог байна. Гэвч хуулинд
зааснаар бол энэ нь төлбөргүй байх ёстой юм.
o Далд зар сурталчилгаа гэдгийг ихэвчлэн кино, клип, нэвтрүүлэг зэрэгт
бүтээгдэхүүнээ харуулахыг ойлгодог нь харагдаж байна.
o Зар сурталчилгааны хөгжилд тулгамдаж байгаа гол асуудлыг 1.Хээл
хахууль авилга 2.Бизнесийн эрүүл орчин, шударга өрсөлдөөний
дутмаг байдал 3.Хууль эрхзүйн хязгаарлагдмал байдал гэж үзжээ.
Маркетингийн мэргэжлийн хүмүүсээс авсан санал асуулгын үр дүн
Судалгаанд нийт 21 хүн оролцсон бөгөөд үүнд 22-25 насны 14 хүн, 2629 насны 5 хүн, 30-33 насны 2 хүн байна.
Эдгээр 21 хүний 10 нь 1 жил хүртэлх, 3 нь 5-6 жилийн хугацаагаар
маркетинийн салбарт ажиллаж байгаа юм байна.
Юнител, Мобиком, Анунгоо, MCS, компанийн маркетингийн албаны
ажилтнууд болон Монголын маркетингийн холбооны гишүүдээс судалгаагаа
авсан болно.
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Монголын Зар
сурталчилгааны хуулийн
талаарх таны бодол

Одоогийн бизнесийн харилцааг
зохицуулах чадамж муу
Зарим нэг хуулийн цоорхой байдаг

11

52,4%

7

33,3%

“Зар сурталчилгааны
тухай хууль”-ийн биелэлт
ямар түвшинд байна вэ?

Биелэлт муу

17

81%

Биелэлт дунд зэрэг

2

9,5%

Хуулийн биелэлтэнд
төрийн зүгээс хяналт
тавьдаг байгууллага

Шударга бус өрсөлдөөнийг хянан
зохицуулах газар
Оюуны өмчийн улсын алба

18

85,7%

13

61,9%

“Зар сурталчилгааны
тухай хууль”-ийн
биелэлтэнд хяналт
тавьдаг тусдаа
байгууллага байвал
Үнэн бодит тохиолдолд
харьцуулсан зар
сурталчилгаа байж
болно
Хууль зөрчигчид
ноогдуулах торгуулийн
хэмжээ нь

Санал нийлж байна

7

33,3%

Тийм, гэхдээ сайн мэдэхгүй

4

19%

Санал нийлнэ

13

61,9%

Санал нийлэхгүй

1

4,8%

Хуулийн хэрэгжилтийг хангахааргүй бага
хэмжээ
Хуулийн хэрэгжилтийг хангахааргүй хэт
бага хэмжээ
Тохирсон хэмжээ
Хариуцлага хүлээх ёстой
Тодорхой хэмжээгээр хүлээх хэрэгтэй

7

33,3%

11

52,4%

2
17
2

9,5%
81%
9,5%

Ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх
ёстой

11

52,4%

0

0%

Тийм

17

81%

Үгүй

4

19%

Хээл хахууль газар авсан
Мэргэжлийн боловсон хүчний дутмаг
байдал
Хууль эрх зүйн хязгаарлагдмал байдал
Хэрэглэгчдийн ухамсарт нь нөлөөлж,
нүдэнд нь дасал болгож үлдээх зорилгоор
элдэв дүрс, зураг, үг хэллэг гэх мэтийг
шууд бус байдлаар (нуугдмал эсвэл ялгаж
харахад хэцүү байдлаар) сурталчилах
Кино, клип болон ТВ-ийн нэвтрүүлэг зэрэгт
бүтээгдэхүүнийг санамсаргүй байдлаар
харуулах
Бага зэрэг өндөр ч төлөөд байхаар
боломжийн
Боломжийн дундаж үнэтэй

1-р
2-р

Хууль бус зар
сурталчилгаа түгээсэн
ОНМХ-үүд хариуцлага
хүлээх ёстой юу
Зар сурталчилгааны
агентлагууд хууль бус
зар сурталчилгаа
бүтээснийхээ төлөө
хариуцлага хүлээх ёстой
юу
Ижилсгэн сурталчилах,
харьцуулан сурталчилах
гэсэн хоёр ойлголт адил
утгатай юу
Зар сурталчилгааны
хөгжилд хамгийн
тулгамдаж байгаа гол
асуудал
Далд сурталчилгаа
гэдгийг алинтай нь илүү
холбон ойлгож байна.

Мэдээ сурвалжлагаар
гарах, тоймчийн
нийтлэлд бичигдэхийн
тулд байгууллагын зүгээс
төлдөг төлбөр
ОНМХ-ийн зүгээс
тодорхой хэмжээний
мөнгөн дүнтэй тэнцэх зар
сурталчилгаа
байршуулахыг тулган
шаардах явдал гарч
байсан уу

Хариуцлага хүлээх ёсгүй

3-р
7

38%

6

33,3%

8

38%

5

23,8%

Байнга гардаг

6

28,6%

Ер нь их гардаг

5

23,8%

Огт гарч байгаагүй

4

19%
Дээрх хүснэгтийг дүгнэж үзвэл:
o Маркетеруудын талаас илүү хувь нь зар сурталчилгааны хуулийг
одоогийн бизнесийн харилцааг зохицуулах чадамж муу бөгөөд хууль
биелдэггүй гэж үзэж байна.
o Зар сурталчилгааны хөгжилд тулгамдаад байгаа гол 3 асуудлыг хээл
хахууль газар авсан байдал, мэргэжлийн боловсон хүчний дутмаг
байдал, хууль эрх зүйн хязгаарлагдмал байдал гэж үзжээ.
o Зар сурталчилгааны тухай хуульд “мэдээлэх хэрэгсэл ашиглан
сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны
бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө
төлбөр авахыг хориглоно” гэж заасан байдаг ч бодит амьдрал дээр
энэ заалт маш их зөрчигдөж байдаг нь харагдаж байна. Үүгээр ч
зогсохгүй ОНМХ-үүд ийм үйлдэл хийлгэхийг байгууллагуудаас байнга
тулган шаарддаг гэж судалгаанд оролцогч маркетеруудын 28,6% нь
хариулжээ.
Бүлэг тус бүрийн хариултуудыг харьцуулж үзвэл:
Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг
байгуулагуудын талаар маркетерууд илүү олон зав хариултыг сонгосон нь
тэд зар сурталчилгаа хийхээсээ өмнө хуулиа уншиж танилцдагтай
холбоотой.
“Зар сурталчилгааны тухай хууль”-ийн биелэлтэнд хяналт тавьдаг
тусдаа байгууллага байх нь илүү үр дүнтэй гэж маркетерууд мэргэжлийн бус
хүмүүсийг бодвол хавьгүй их хариулсан байна. Энэ нь үнэхээр ийм төрлийн
байгууллаг байх бодит хэрэгцээг харуулж байна.
Зар сурталчилгааны хөгжилд хамгийн тулгамдаж байгаа гол
асуудалын нэг бол мэргэжлийн боловсон хүчний дутмаг байдал гэж
маркетерууд үзэж байхад мэргэжлийн бус хүмүүс үүнийг гол асуудал биш
гэж үзжээ.Мөн хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хэмжээг мэргэжлийн
маркетерууд болон мэргэжлийн бус хүмүүс дараах байдлаар ялгаатай
үзэж байна.

Мэргэжлийн хүмүүс

Мэргэжлийн бус хүмүүс
Маркетерууд нь хэт бага гэж үздэггүй байна. Харин мэргэжлийн хүмүүс
хэт бага гэж 36% нь үзэж байна. Маркетеруудын хувьд өөрсдөө энэ
торгуулыг төлөх магадлалтай байдаг тул ингэж үзсэн байж болох юм.

Санал, дүгнэлт
Дээр бичигдсэн бүх зүйлээс дүгнээд үзвэл монголын зар
сурталчилгааны хууль өнөөгийн зар сурталчилгааны хөгжил, чиг хандлагыг
зохицуулж чадахгүй байгаа нь тод харагдаж байна.
Анхдагч болон хоёрдогч мэдээллүүлээс харахад одоо мөрдөгдөж
байгаа “Зар сурталчилгааны тухай” хууль өнөөгийн зар сурталчилгааны
хөгжил, орчин үеийн чиг хандлагыг зохицуулах чадамжгүй байгаа нь
илэрхий байна. Тиймээс хуулийг илүү боловсронгуй болгож, одоогийн
болон хэтийн хандлагуудыг зохицуулах чадамжтай болгохын тулд
дараах алхамуудыг хийх хэрэгтэй байна.
Хуулинд тусгах шаардлагатай зүйлс
 Зар сурталчилгааны тодорхойлолтыг PR-аас ялгаж өгөх. Одоогийн
зар сурталчилгааны тодорхойлолт нь хэтэрхий өргөн хүрээтэй
байна.
 Хууль бус зар сурталчилгаанд хүлээлгэх хариуцлагын гурван талт
зарчмыг тусгах
Энэ нь хууль бус зар сурталчилгаа олон нийтийн мэдээллийн
хэрэгсэлээр нэвтрүүлсэн тохиолдолд захиалагч, бүтээгч, түгээгч гурван
талууд гуравуулаа хариуцлага хүлээх ёстой.
Тухайлбал одоогийн хуулинд зар сурталчилгаа бүтээгч нь хуулийг
зөрчиж байгааг зөвхөн мэдэгдэх үүрэгтэй ба тэрхүү зар сурталчилгааг
бүтээхээс татгалзаагүй тохиолдолд ямар ч торгуульгүй байх жишээтэй.
 Далд сурталчилгаа гэдэг үгийг тодорхойлж байгаа ойлголт,
ухагдахууныг гаргаж ирэх
 Хүмүүсийн далд зар сурталчилгаа гэж бодож байгаа ойлголтуудын
чухам алийг нь хориод, алийг нь зөвшөөрөхийг тодорхойлох
 Хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хэмжээг хуулийн
хэрэгжилтийг хангахаар хэмжээг арай өөр хэлбэрээр тогтоох
Тухайлбал компаниудын зар сурталчилгаандаа зарцуулдаг мөнгөний
маш бага хувьтай тэнцэх хэмжээний торгууль үйлчилж байгаа
учраас торгуулийн хэмжээг хамгийн багадаа зар сурталчилгааг
бүтээж, түгээсэн зардалтай тэнцэхүйц хэмжээнд тогтоож болох
юм.
 ОНМХ-үүд аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөртэй зар
сурталчилгаа явуулахыг тулган шаардах эрхгүй гэдгийг тусгаж өгөх
Зар сурталчилгааг хянах, зохицуулах байгууллага
Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, зар
сурталчилгаатай холбогдон гарах бусад үйл ажиллагааг зохицуулах, хянах
үүрэг бүхий бие даасан байгууллага байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж
байна. Учир нь энэ үүргийг одоо гүйцэтгэж байгаа байгууллагууд үр
дүнтэй ажилаж чадахгүй байгаа юм. Тэгээд ч эдгээр байгууллагууд
гүйцэтгэдэг үндсэн ажил нь маш их байдаг.
Харьцуулсан зар сурталчилгаа болон далд зар сурталчилгааг
зохицуулах
Харьцуулсан зар сурталчилгааг хуулиар хориогүй бөгөөд судалгаанд
оролцогчидын ихэнх хэсэг нь үнэн бодит тохиолдолд үүнийг дэмжихээ
илэрхийлсэн байна. Үнэн бодит харьцуулсан зар сурталчилгааг
хэрэглэгчдэд бодит мэдээлэл өгдөг, өрсөлдөөнийг дэмждэг болохыг
дэлхийд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн хандлагыг дагаж энэ төрлийн зар
сурталчилгаа ирээдүйд монголд хийгдэх шаардлага гарч ирж болзошгүй тул
энэ талаар хуульд тусгаж өгөх хэрэгтэй байна.
Зар сурталчилгааг хянах, зохицуулах үүрэгтэй бие даасан байгууллага
байгуулагдаагүй цагт харьцуулсан зар сурталчилгааг монголд хийх нь
учир дутагдалтай гэж үзэж байна.
Далд зар сурталчилгааг хандах хүмүүсийн ойлгоцыг ялгаж салгаж
өгөх, ямар тохиолдолд зар сурталчилгаа, ямар тохиолдолд олон нийтийн
харилцаа (PR) гэж үзэхийг тусгах хэрэгтэй.

Ашигласан ном
1. Дэвид Огилви “Рекламны сэтгэл зүй” 2007 он
2. Филипп Котлер “Маркетингийн үндэс-1” 1991 он
3. Филипп Котлер “Маркетингийн үндэс-2” 1991 он
Вэб хаягууд
1. www.hg.org/articles/article_396.html
2. www.lawpublish.com/10-major-advertising-law-related-concepts.html
3. www.questia.com/PM.qst?a=o&d=80938188
4. en.wikipedia.org/wiki/Federal_Trade_Commission
5. www.pressreleasenetwork.com/pr-2002/apr/mainpr1169.htm
6. www.helium.com/tm/820343/subliminal-advertising-became-subject
7. www.casselsbrock.com/publicationdetail.asp?aid=586&pid=4
8. www.globeinter.org</title>
9. en.wikipedia.org/favicon.ico
10. www3.asuultserver.com/forum/viewtopic

Зохиогчийн тухай: Ариунсанаагийн Намуун. 2005 онд Нийслэлийн лаборатори 1-р дунд
сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн. 2005 онд ШУТИС-ийн Компьютерийн
техник Менежментийн Сургуульд Маркетингийн удирдлага мэргэжлээр элсэн орж, одоо 3
дахь жилдээ суралцаж байна.

Mais conteúdo relacionado

Mais procurados

маркетингийн төлөвлөгөөний бүтэц
маркетингийн төлөвлөгөөний бүтэцмаркетингийн төлөвлөгөөний бүтэц
маркетингийн төлөвлөгөөний бүтэцT.Gankhuu /Ghana/ IZOUI
 
Маркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсМаркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсUudus Enkhtuyagerel
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалнөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалE-Gazarchin Online University
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Adilbishiin Gelegjamts
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?Bilegtsaikhan Batjargal
 
porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee Mr Nyak
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Adilbishiin Gelegjamts
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Adilbishiin Gelegjamts
 
Менежерийн ур чадвар гэдэг бол хүний нөөцийг үр ашигтай удирдаж байгаагаар ил...
Менежерийн ур чадвар гэдэг бол хүний нөөцийг үр ашигтай удирдаж байгаагаар ил...Менежерийн ур чадвар гэдэг бол хүний нөөцийг үр ашигтай удирдаж байгаагаар ил...
Менежерийн ур чадвар гэдэг бол хүний нөөцийг үр ашигтай удирдаж байгаагаар ил...T.Gankhuu /Ghana/ IZOUI
 

Mais procurados (20)

маркетингийн төлөвлөгөөний бүтэц
маркетингийн төлөвлөгөөний бүтэцмаркетингийн төлөвлөгөөний бүтэц
маркетингийн төлөвлөгөөний бүтэц
 
зах зээл ба өрсөлдөөний талбар,
зах зээл ба өрсөлдөөний талбар,зах зээл ба өрсөлдөөний талбар,
зах зээл ба өрсөлдөөний талбар,
 
Маркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсМаркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэс
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалнөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
олон улсын маркетингийн орчин
олон улсын маркетингийн орчинолон улсын маркетингийн орчин
олон улсын маркетингийн орчин
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
маркетингийн идэвхижүүлэлт
маркетингийн идэвхижүүлэлтмаркетингийн идэвхижүүлэлт
маркетингийн идэвхижүүлэлт
 
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
 
porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee
 
Маркетингийн төлөвлөгөө
Маркетингийн төлөвлөгөөМаркетингийн төлөвлөгөө
Маркетингийн төлөвлөгөө
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
 
Менежерийн ур чадвар гэдэг бол хүний нөөцийг үр ашигтай удирдаж байгаагаар ил...
Менежерийн ур чадвар гэдэг бол хүний нөөцийг үр ашигтай удирдаж байгаагаар ил...Менежерийн ур чадвар гэдэг бол хүний нөөцийг үр ашигтай удирдаж байгаагаар ил...
Менежерийн ур чадвар гэдэг бол хүний нөөцийг үр ашигтай удирдаж байгаагаар ил...
 
маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги
 
Үйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетингҮйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетинг
 
хуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлогхуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлог
 
Tatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lektsTatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lekts
 

Destaque (6)

мультмедиа технологи
мультмедиа технологимультмедиа технологи
мультмедиа технологи
 
дипломZassan1
дипломZassan1дипломZassan1
дипломZassan1
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Diplomnii etsii huvilbar
Diplomnii etsii huvilbarDiplomnii etsii huvilbar
Diplomnii etsii huvilbar
 
Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлого
 

Semelhante a А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН

олон улсын маркетингийн харилцаа 13
олон улсын маркетингийн харилцаа 13олон улсын маркетингийн харилцаа 13
олон улсын маркетингийн харилцаа 13grane09
 
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...batnasanb
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньbatnasanb
 
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГbatnasanb
 
Интернэт маркетинг
Интернэт маркетингИнтернэт маркетинг
Интернэт маркетингZaya G
 
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...batnasanb
 
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...batnasanb
 
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетингgrane09
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикE-Gazarchin Online University
 
Г.Энхтөр - БРЭНД
Г.Энхтөр - БРЭНДГ.Энхтөр - БРЭНД
Г.Энхтөр - БРЭНДbatnasanb
 
олон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтолон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтgrane09
 
Ц. Бямба - Хотын түгээлтийн логистикийг боловсронгуй болгох асуудалд
Ц. Бямба - Хотын түгээлтийн логистикийг боловсронгуй болгох асуудалдЦ. Бямба - Хотын түгээлтийн логистикийг боловсронгуй болгох асуудалд
Ц. Бямба - Хотын түгээлтийн логистикийг боловсронгуй болгох асуудалдbatnasanb
 
онлайн реклам
онлайн рекламонлайн реклам
онлайн рекламKhulan Jugder
 
Мөнхзул - Телемаркетинг
Мөнхзул - ТелемаркетингМөнхзул - Телемаркетинг
Мөнхзул - Телемаркетингbatnasanb
 
глобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциглобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциgrane09
 
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлогОлон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлогKhulan Jugder
 
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...erdmiinshuvuu
 

Semelhante a А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН (20)

олон улсын маркетингийн харилцаа 13
олон улсын маркетингийн харилцаа 13олон улсын маркетингийн харилцаа 13
олон улсын маркетингийн харилцаа 13
 
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
 
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
 
Интернэт маркетинг
Интернэт маркетингИнтернэт маркетинг
Интернэт маркетинг
 
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
 
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
 
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
 
реклам
рекламреклам
реклам
 
Г.Энхтөр - БРЭНД
Г.Энхтөр - БРЭНДГ.Энхтөр - БРЭНД
Г.Энхтөр - БРЭНД
 
олон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтолон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалт
 
Ц. Бямба - Хотын түгээлтийн логистикийг боловсронгуй болгох асуудалд
Ц. Бямба - Хотын түгээлтийн логистикийг боловсронгуй болгох асуудалдЦ. Бямба - Хотын түгээлтийн логистикийг боловсронгуй болгох асуудалд
Ц. Бямба - Хотын түгээлтийн логистикийг боловсронгуй болгох асуудалд
 
онлайн реклам
онлайн рекламонлайн реклам
онлайн реклам
 
Мөнхзул - Телемаркетинг
Мөнхзул - ТелемаркетингМөнхзул - Телемаркетинг
Мөнхзул - Телемаркетинг
 
глобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциглобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепци
 
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлогОлон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
 
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
 
Lecture 7 12
Lecture 7 12Lecture 7 12
Lecture 7 12
 
Str mark promotion
Str mark promotionStr mark promotion
Str mark promotion
 

Mais de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Mais de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН

  • 1. ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН А.Намуун А.Намуун ШУТИС, Компьютерийн техник Менежментийн Сургууль Маркетингийн удирдлагын 3-р ангийн оюутан e-mail : namuunaa_a2@yahoo.com Удирдагч багш: Маркетинг, үйл ажиллагааны удирдлагын профессорын багийн багш Д.Баярмаа Хураангуй Дэлхий дахинд даяарчилал болон техник технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр хэрэглэгчид хэдэн мянган бүтээгдэхүүн дундаас сонголтоо хийх болсон байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөөгийн хэрэглэгч өдөр бүр байнга зар сурталчилгааны үйл ажиллагааны бай болж дассанаар хэрэглэгчдийн зар сурталчилгааг хүлээж авах байдал нь буурах хандлагатай болов. Үүнтэй уялдан маркетеруудын зар сурталчилгаагаа хэрэглэгчдэд хүргэх арга хэлбэрүүд улам нарийсан хөгжиж байна. Энэхүү өгүүлэлд зар сурталчилгааны орчин үеийн чиг хандлагуудыг авч үзсэний үндсэн дээр Монгол улсын “Зар сурталчилгааны тухай” хуулийн өнөөгийн бизнесийн харилцааг зохицуулах чадамжийг судалсан болно. Түлхүүр үг: Далд зар сурталчилгаа, харьцуулсан зар сурталчилгаа,
  • 2. “Зар сурталчилгаа хийлгүйгээр бизнес эрхлэнэ гэдэг тас харанхуйд таалагдсан охин руугаа нүдээ ирмэхтэй ижил, чамаас өөр хэн ч дохиж байгааг чинь мэдэхгүй” Стюарт Бритт Оршил Маркетингийн орчин үеийн гол төлөөлөгч болох Эл Райс өөрийн алдарт “Брэндийн хөдлөшгүй 22 хууль” номондоо брэндийг оршин тогтнуулахын тулд зар сурталчилгаагаар байнга тэтгэж өрсөлдөгчдөөс нь хамгаалах хэрэгтэй хэмээн бичжээ. Зар сурталчилгаа íü áèçíåñèéí өрсөлдөөнт ертөнцөд маш том байр суурь эзэлсэн хэвээр байна. Зах зээлийн ширүүн өрсөлдөөнийг дагаж зар сурталчилгааны олон шинэ хэлбэр гарч ирж байгаа áºãººä үүнийг дагаàä зар сурталчилгааны зохицуулалтыг шинэчлэх хандлага зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудад ажиглагдаж байна. Монголын зар сурталчилгааны хөгжил нь дэлхийн өнөөгийн чиг хандлагыг даган хувьсаж байгаа бизнесийн ертөнц дэх хэрэгцээ шаардлагаас урган гарч ирсэн. Харин үүнд эрх зүйн орчин нийцэж байгаа эсэхийг авч үзэх нь зайлшгүй асуудал болоод байна. 1. Зар сурталчилгааны хөгжлийн орчин үеийн хандлага 1.1. Зар сурталчилгааны мөн чанар ба үүсэл хөгжил Ф.Котлер маркетингийг хэрэглэгчидтэй харилцаа тогтоох үйл явц гэж тодорхойлсон байдаг. Харин зар сурталчилгаа гэдэг бол боломжит хэрэглэгчиддээ өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар, тэдгээрийг хэрхэн олж хэрэглэх талаар мэдээлэл өгөх зорилготой харилцааны нэг хэлбэр юм. Зар сурталчилгаа нь маркетингийн үндсэн хольцын 4 элементийн нэг болох идэвхжүүлэлтийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга хэрэгсэл мөн. Компаниуд өөрийн брэндээ “тордох”, хэрэглэгчидтэйгээ харилцаа холбоо тогтоох, имиджээ бүрдүүлэх, өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй байх гэх мэт олон олон шаардлагын улмаас зар сурталчилгааг зайлшгүй хийх хэрэгтэй болдог юм. Одоо үед маш олон зар сурталчилгаанууд брэндэд үнэнч байдлыг бүрдүүлэх, брэндийн дүр төрхийг бий болгосноор бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хэрэглээг өсгөх зорилгоор хийгдэж байна. Зар сурталчилгааг хүргэж буй мэдээллийн хэрэгслээр нь телевизийн, радиогийн, хэвлэмэл, гудамжны самбар хэлбэрийн гэх мэт олон янзаар ангилдаг ба эдгээр нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой байдаг. Бичмэл түүхийн хамгийн анхны баримтуудад зарлал чимэглэлийн тухай өгүүлэгдсэн байдаг. Археологчид Газар дундын тэнгисийн орнуудын нутагт малтлага хийж янз бүрийн үйл явц, дурдатгалуудыг илэрхийлсэн өлгөцүүд олжээ. Римчүүд хананд гладиаторуудын тулалдааны тухай зарлал
  • 3. бичсэн байхад, Финикийчүүдийн төрөл бүрийн цуваа явж өнгөрдөг чиглэлийн дагуу хад цохионд өөрсдийн барааг янз бүрээр магтсан зураг зурсан байна. Энэ бүгд нь зар сурталчилгааны эхлэл байсан бөгөөд үүнээс хойш 1445 онд Иохани Гутенбург хэвлэлийн машин зохион бүтээснээр зар сурталчилгаа хөгжлийн шинэ үе шатандаа гарсан ажээ. Зарлалын самбар, гудамжны хэрэгслүүд дээрх сурталчилгаа, радио, телевизийн зар сурталчилгаа, вэб баннерууд, утасны дэлгэц дээрх дүрс, дэлгүүрийн карт, автобусны сандал, сонин, сэтгүүл, видое, плакат, тээврийн хэрэгсэл дээрх сурталчилгаанууд үүнд хамаарагдана. Телевизийн зар сурталчилгаа нь нийтийн маркетингийн хувьд хамгийн үр ашигтай хэрэгсэл бөгөөд телевизийн нэвтрүүлэг, кинонуудын дундуур нэвтрүүлдэг зар сурталчилгаа байдаг. Тухайлбал, Америкт Super Bowl хөл бөмбөгийн тэмцээний дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэх нь хамгийн их эрэлттэй, хамгийн их үнэтэй байдаг байна. 1.2. Зар сурталчилгааны орчин үеийн шинэ хандлагууд Глобалчлал болон техник технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр хэрэглэгчид хэдэн мянган бүтээгдэхүүн дундаас сонголтоо хийх болсон байна. Ингэж хэрэглэгчид маш олон зар сурталчилгаанд “бөмбөгдүүлж” байгаагаас хэрэглэгчид зар сурталчилгаанд “дөжирч”, зар сурталчилгааны үр ашиг буурах хандлагатай болсон байна. Тиймээс маркетерууд зар сурталчилгаагаа хүмүүсийн анхааралд өртүүлэх, зар сурталчилгааны үр ашгийг дээшлүүлэх янз бүрийн арга замуудыг хайж эхэлснээр зар сурталчилгааг аль болох зар сурталчилгааны бус хэлбэрээр хийх хандлагатай болжээ. Ийнхүү зар сурталчилгаа нь олон нийтийн харилцаатай маш их төстэй болж, зарим талаар тэдгээрийг хооронд нь ялгахад тун хүндрэлтэй болсон бөгөөд зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа хоёрын ялгаа зааг нь улам бүр бүдгэрсээр байгаа юм. Дээрх бүгд нь маркетеруудын зар сурталчилгаагаа хэрэглэгчдэд хүргэх арга хэлбэрүүд улам нарийсч ирж байгааг харуулж байгаа юм. Өнөө үед зар сурталчилгаа нь маш олон хэлбэртэй хийгдэж байна. Та супермаркетийн тооцооны картнаас, нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимын ханан дээрээс, автобусны хажуу бөөрөн дээрээс, утасныхаа мессежнээс ч зар сурталчилгааг хардаг. Зар сурталчилгаа бидний эргэн тойронд, газар сайгүй тархсан байдаг. Энэ бүхэн нь одоогийн зар сурталчилгаа маш олон хэлбэртэй болж буйг бэлэхнээ харуулж байна. Зарим зар сурталчилгааны өнөөгийн гол төрлүүдийг дурдъя. o Мэдээллийн технологи дээр суурилсан зар сурталчилгаанууд Сүүлийн үед интернетийн хэрэглээ маш ихээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор орчин үеийн мэдээлээллийн технологи ашигласан зар сурталчилгаа телевизийн зар сурталчилгаатай зэрэгцэж ирсэн юм. Эдгээрээс интернетийн зар сурталчилгаа голлох байр суурьтай болоод байна.
  • 4. o Бүтээгдэхүүний байршуулалт (Product placement- Covert advertising) Энэ нь бүтээгдэхүүн эсвэл брэндийг телевизийн нэвтрүүлэг, уран сайхны кинонд санамсаргүй юм шиг харуулах, гол баатарт хэрэглүүлж байгаагаар харуулах, сонингийн нийтлэлд санаандгүй юм шиг дурьдаж өгүүлэх явдал юм. Тухайлбал, Minority Report кинонд алдарт жүжигчин Tom Cruise нь Nokia гар утас хэрэглэж, Bulgari цаг зүүсэн байдаг байна. Үүнээс гадна “Би робот” (I, Robot) кинонд жүжигчин Вилл Смит (Will Smith) Конверс (Converse) брэндийн спорт гутал өмсөж, “Матрикс дахин ачаалагдсан нь” (The Matrix Reloaded) кинонд Кадиллак (Cadillac) машиныг гаргасан байдаг. o Амнаас ам дамжих яриа дэгдээх (Buzz marketing) Хүмүүс уламжлалт зар сурталчилгаанаас илүү таньдаг хүнийхээ ярианд илүү итгэдэг. Маркетерүүд ч үүнийг ашиглан хүмүүсийн дунд яриа хэлбэрээр мэдээлэл тараадаг байна. Энэ нь хямд бөгөөд хурдан үр дүнтэй аргад тооцогддог. o Вирус зар сурталчилгаа (viral advertising) Ялангуяа интернэт болон мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед, өөрөө өөрөө тархах буюу вирус сурталчилгаа ашиглах нь түгээмэл болсон байна. YouTube, Metacafe зэрэг вэб хуудаснаас хүн өөрийн сонирхолтой гэж үзсэн бүгдийг чөлөөтэй татаж авах боломжтой. Ийм зар сурталчилгааны нэг онцлог маш сонирхолтой хүний анхаарлыг татах хурц хэлбрээр хийхэд оршино. Энэ арга нь мөн зардал багатай зар сурталчилгааны нэг хэлбэр болоод байна. Өнөөгийн өрсөлдөөнт нөхцөл байдлаас шалтгаалан далд сурталчилгаа (subminal advertising), харьцуулсан зар сурталчилгаа нь үр ашигтайд тооцогдох болжээ. Харьцуулсан зар сурталчилгаа нь хэрэглэгчдийн анхаарлыг их татаж, үр дүнгээ сайн өгдөг байна. Мөн төлбөргүй зар сурталчилгааны хэлбэрүүд болох ам дамжсан яриа буюу базз маркетинг ч хөгжсөөр байна. 2. Зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалт ба түүнд хийсэн судалгаа Хөгжингүй орнуудад зар сурталчилгааны хууль харьцангуй сайн боловсруулагдсан, зар сурталчилгаа болон бизнесийн харилцааг зохицуулах чадамжтай, уян хатан байдаг. Харин Монгол улсын зар сурталчилгааны тухай хууль дээрх шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь амьдрал дээрх олон жишээнүүдээс харагдаж байдаг. Тухайлбал, Б.Машбадрах, С.Төгсдэлгэр, Б.Хонгорзул, Б.Төмөрбат нар “Монгол улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцтэй харьцуулсан судалгаа” хийжээ. Энэ судалгаагаараа тамхины зар суртачилгаатай холбоотой хэвлэлийн тойм хийхэд тамхины сурталчилгааг гурван хууль (Тамхины хяналтын тухай, Зар сурталчилгааны тухай, Олон нийтийн радио 10 телевизийн тухай хууль)-иар хориглосон боловч тамхи үйлдвэрлэгчид өөрсдийнбүтээгдэхүүнийг мэдээллийн бүхий л сувгаар чөлөөтэй сурталчилж байгаа болох нь тогтоогджээ. Сонины 784 дугаарыг
  • 5. тоймлон үзэхэд 52 дугаарт (6.7%) нь тамхины сурталчилгаа нийтлэгдсэн байв. Энэ бол хууль хэрэгжихгүй байгааг баталж байгаа олон жишээнүүдийн нэг юм. Манай орны зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтын дутагдалуудыг судлахдаа дараах баримтууд дээр тулгуурласан болно. Үүнд: 1. Гадаад орнуудын зар сурталчилгааны хуулиуд 2. Монголын Маркетингийн Холбоотой хамтран тус холбооны гишүүн маркетерүүдээс авсан санал асуулга 2.1. Гадаад орнуудын зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтын туршлага Монгол улсын зар сурталчилгааны хуулийн алдаа оноог тунгаахын тулд бусад орнуудын хууль тогтоомжийг авч үзэх шаардлаг тулгарав. Үүний тулд манай орны хөршүүд болох ОХУ, БНХАУ гадна Австрали, Дани, Эстони зэрэг орнуудын хуулиудыг авч үзлээ. Зар сурталчилгааг зохицуулдаг хууль тогтоомжууд Монголд 1. Зар сурталчилгааны тухай хууль 2. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль 3. Патентийн тухай хууль Америкт 1. Federal Trade Commission Act 2. Sherman Antitrust Act 3. Clayton Antitrust Act 4. Robinson-Patman Act Rule of reason Европт 1. European Community competition law 2. Irish Competition Law 3. Competition Act 1998 (U.K.) Зар сурталчилгааны тодорхойлолт Монгол улсын “Зар сурталчилгааны тухай” хуульд: “зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл Харин гадаад орнуудад юу гэж заасан байдаг вэ? Хятадын хуульд: “зар сурталчилгаа” гэж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид, үйлчилгээг үзүүлэгчид тодорхой медиа, эсвэл өөр хэлбэрээр, шууд болон шууд бусаар өөрийн бүтээгдэхүүнээ борлуулах, үйлчилгээгээ нийлүүлэх зорилгоор суртачлахыг хэлнэ гэж заасан. Гэтэл монголын хуульд тодорхойлсныг харахад эргэлзээтэй асуудал гарч ирж байна. Учир нь хуульд боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийг зар сурталчилгаа гэж тодорхойлсон байна. Үнэндээ PR бол яах аргагүй хэрэглэгчдийн анхаарлыг татахын төлөө хийгдэж байгаа мэдээлэл байдаг. Хуульд PR, зар
  • 6. сурталчилгаа хоёрын ялгааг гаргаж өгөөгүйн улмаас элдэв асуудал үүсэх хөрсийг бүрдүүлсэн байна. Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих байгууллагууд Монголд 1. Оюуны өмчийн улсын хяналтын алба 2. Аймаг, нийслэлийн засаг дарга, түүний томилсон байцаагч 3. Мэргэжлийн хяналтын алба 4. Тусгай зөвшөөрлйиг олгосон байгууллага Америкт 1.Federal Trade Commission 2.Federal Communications Commission 3.Food and Drug Administration 4. Patent and Trademark Office 5. Better Business Bureau 6.National Advertising Review Council Европт 1. European Court Justice 2. International Competition Network 3. List of Competition regulators Австралид 1. Australian Competition and Consumer Commission 2. Federal Court of Australia 3. National Competition Council Australian Competition Tribunal Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага “Зар сурталчилгааны тухай” хуульд хууль зөрчигчидэд зөвхөн мөнгөн торгууль тавихаар заасан бөгөөд хүлээлгэх торгуулын хэмжээг иргэнийг 10000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 25000-60000 төгрөгөөр, аж ахайн нэгж, байгууллагыг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгохоор заасан байдаг. Хамгийн дээд торгууль буюу 250000 төгрөг нь ТВ-ээр уран сайхны зар сурталчилгаа 7 хоногт 14 удаа явуулах зардлаас 4,5 дахин бага байгаа юм. Энэ тоо баримт нь компаниудын зар сурталчилгаандаа зарцуулдаг мөнгөн дүнгийн өчүүхэн хувьтай тэнцэх торгуулийн хэмжээ тогтоосныг харуулж байна. Харин гадаадын орнуудад энэ хэмжээ ямар байдаг вэ? Тухайлбал Хятадад тамхийг сурталчилсан бол зар сурталчилгааг нь зогсоох, хамгийн багадаа зар сурталчилгаандаа төлсөн төлбөрийн хэмжээтэй тэнцүү эсвэл хамгийн ихдээ түүнээс 5 дахин их хэмжээний төлбөрийг ноогдуулах эрхтэй байдаг байна. Мөн хууль зөрчсөн үйлдэл нь харьцангуй ноцтой тохиолдолд 10000-100000 хүртэл RMB-ээр торгодог (1000RMB=121$), зар сурталчилгааны үйл ажиллагааг нь зогсоох, нөхцөл байдал маш төвөгтэй бол зар сурталчилгааны бизнесийг нь зогсоох хүртэл арга хэмжээнүүдийг авахаар заасан байна. Харьцуулсан зар сурталчилгаа Харьцуулсан зар сурталчилгаа гэж шууд болон шууд бусаар бүтээгдэхүүн үйлчилгээний хэсгийг өрсөлдөгчийн бүтээгдэхүүний тэр хэсэгтэй харьцуулахыг хэлнэ. Энэ бол хэрэглэгчдийн худалдан авах
  • 7. шийдвэрт үр дүнтэйгээр нөлөөлж чадах маркетингийн түгээмэл арга хэрэгсэл юм. Монголд энэ төрлийн зар сурталчилгааг үнэндээ хуулиар хориогүй боловч ийм зар сурталчилгаа хийгддэггүй. “Зар сурталчилгааны тухай” хуулийн 7.2.1-д, “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай” хуулийн 10.1.3д “өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчлахыг хориглосон байдаг. Гэтэл энэ ижилсгэн гэдэг үг нь үнэндээ харьцуулах гэдэг ойлголтоос их ялгаатай юм. Ижилсгэх гэдэг үгийн тайлбарыг харвал: 1 2 3 “Монгол хэлний товч тайлбар толь” Цэвэл 1966 он “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичиг” I боть. Ц.Дамбажав, Д.Алтан-Од, Д.Солонго 2006 он “Монгол хэлний хэлзүйн толь бичиг” ИЖИЛСГЭХ ижилсүүлэх, ижил болгох, адил болгох ИЖИЛСЭХ харилцан адил ижил болгох ИЖИЛСГЭХ яг адил, ижил болгох: бид хоёр ээмэг, бөгжөө ижилсгэж зүүв. ИЖИЛСЭХ адил болох, ижил болох ИЖИЛСГЭ- ижилсэхийн үйлдүүлэх хэв, ижилтэх ИЖИЛСадил ижил болох Дээрх хүснэгтээс харахад хуулинд заасан ижилсгэн сурталчилах гэдэг нь харьцуулан сурталчилах гэдэг ойлголтоос ялгаатай нь харагдаж байна. Харьцуулсан зар сурталчилгааны мөн чанар нь тухайн бүтээгдэхүүнийг ижил биш, харин ямар нэг талаар давуутай гэж харуулах явдал байдаг. Харин хуульд үнэхээр харьцуулсан зар сурталчилгааг хориглох тухай санаа байгаа бол үүнийг ижилсгэх гэдэг үгээр илэрхийлж хэрхэвч болохгүй. Гадаадын зарим улсуудад энэ хэлбэрийн зар сурталчилгааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харьцуулсан зар сурталчилгааг захиалахаар сонгосон корпораци нь энэ харьцуулалт цэвэр, яг үнэн байдлыг илэрхийлсэн нарийн үүрэг хариуцлага бүхий баталгаа гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Австрали, Federal Court энэ төрлийн сурталчилгаанд хүлээх үүрэг хариуцлагыг өндөр түвшинд тусгасан байна. • Шигтгээ Агаар цэвэрлэгч SC Johnson 2004 онд SC Johnson & Son Pty Ltd компани "Glade Clean & Pure" нэртэй агаар цэвэршүүлэгч шүршигчийг зах зээлд танилцуулахдаа телевизийн харьцуулсан зар сурталчилгааг ашигласан байна: Бид Glen 20-ыг агаар цэвэршүүлэгч гэж бодсон……Яг үнэндээ Glen 20 нь гадаргуунд л үйлчилдэг, гэхдээ агаарын бактерийг устгаж чаддаггүй. Зөвхөн Glade Clean & Pure л агаар дахь бактерт нөлөөлж устгаж чадна. Glen 20-г үйлдвэрлэдэг Австралийн Reckitt Benckiser Pty Ltd компани SC Johnson-ий эсрэг зарга үүсгэсэн бөгөөд энэ зар сурталчилгаа TPA-ийн 52, 53-р бүлгийг зөрчсөн худал, төөрөгдүүлсэн байсан гэж үзсэн байна. Эцсийн эцэст нь Reckitt амжилтгүй болсон юм. Federal Court энэ маргааны дүнд Glade Clean&Pure-ийг агаар цэвэршүүлэгч анхилуун үнэртэн гэж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан байна. Дээрх баримтаас бид харьцуулсан зар сурталчилгаа нь хэрэглэгчдэд үнэ цэнэтэй мэдээлэл өгөхөөс гадна хэрэглэгчдийг мөн төөрөгдүүлэх аюултайг харж болно. Хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх нөхцөлийг хангахын тулд харьцуулсан зар сурталчилгааг үнэн эсэх тал дээр маш хатуу хяналт тавих ёстой юм
  • 8. Далд зар сурталчилгаа Шударга бус мэдээлэл, vйлдлийн нэг хэлбэр нь далд зар сурталчилгаа юм. Энэ нь санамсаргvй бєгєєд санаатай (зориудын ) хэлбэрээр илэрдэг. Ухамсарт бус сэтгэхүйд нөлөөлөх, нууцлагдмал хэлбэрээр хийгдсэн зар сурталчилгааг далд зар сурталчилгаа гэж ойлгож байна. Энэ далд зар сурталчилгааны талаарх асуудлууд ихээхэн маргаантай байдаг бөгөөд олон янзаар хүмүүс ойлгодог. Тэгвэл дэлхий дахинд болон монголд үүнийг юу гэж ойлгодог талаар болон хууль эрх зүйн актандаа юу гэж тусгасан байдаг тухай авч үзье. Монголд далд зар сурталчилгааг юу гэж ойлгож байна вэ? Манай хуулиудад далд сурталчилгааны тодорхойлолт байхгvй. Харин Зар сурталчилгааны хуульд " хууль бус зар сурталчилгаа" (Зvйл 7) гэсэн ойлголт бий. Vvнд " зvй бус, бодит байдалд vл нийцсэн, ёс суртахуунд vл нийцсэн, далд сурталчилгаа" хамаарагдана гэж заасан байдаг. Глоб Интернэшнл төрийн бус байгууллагынхан далд сурталчилгааг улс төрийн сонгуультай холбоотойгоор ингэж тодорхойлсон байна. “Улс тєрийн нам буюу нэр дэвшигчийг сурталчилж байна гэдгээ ил тод тайлбарлаж ойлгуулахгvйгээр сонин, сэтгvvл, радио, телевизээр нийтэлж, нэвтрvvлэхийг далд сурталчилгаа гэнэ.” Харин PR-ийн номыг зохиогч, монголд PR-ийг хөгжүүлэгч Б.Энхболд “сонинд ярилцлага өгч байхад урьдаас бэлтгэсэн ярилцлага өгөгч хүний даваа талыг үзүүлэх асуулт асуух”ыг PR гэж үзэж байна. Дэлхийн олон оронд үүнийг PR зар сурталчилгаа хоёрын ялгаа, заагийг эрх зүйн баримт бичгээрээ тогтоож өгсөн байдаг. Тухайлбал, Америкийг авч үзье. Америкд хэрэглэгчийн ухамсарт бус сэтгэхүйд нөлөөлөх зар суртачилгааг далд сурталчилгаа (subminal advertising) эж үзээд хуулиар хориглосон байна. Мөн хэрэглэгчдийн нүдэнд нь өөрийн мэдэлгүй хоногшуулах дүрс зураг, чимээ зэргийг зориудаар тэдний ухамсарт бус сэтгэхүйд нөлөөлөхийн тулд кодлон суулгахыг далд сурталчилгаа гэж үзэж хориглодог. Өөрөөр хэлбэл далд зар сурталчилгааг сэтгэл зүйтэй холбож үздэг байна. Энэ төрлийн сурталчилгааг илрүүлэх нь ихээхэн хүндрэлтэй байдаг.
  • 9. Дүгнээд үзвэл Америк болон Европын зарим хөгжилтэй орнуудад далд зар сурталчилгааг жинхэнэ мөн чанараар нь буюу шууд бусаар ухамсарт нөлөөлөх хэлбэрээр нь ойлгож байхад, монголд аливаа зүйлийн бодит дүрсийг нь гаргаагүй боловч утга санааг нь гаргасан байх тохиолдлыг далд зар сурталчилгаа гэж ойлгож байна. Дээр өгүүлсэн хууль зүйн орчны талаарх хоёрдогч мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж үзвэл дараах байдалтай байна. Д/д 1 Үзүүлэлт Зар сурталчилгаа ны тодорхойлолт Харьцуулсан зар сурталчилгаа Монголд Хэт ерөнхий, олон нийтийн харилцааг зар сурталчилгаанаас ялгаж өгөөгүй Хуулинд энэ талаар тодорхой заалт байхгүй 3 Далд зар сурталчилгаа Хуулинд хориглосон байдаг. 4 Торгуулийн хэмжээ 5 Хяналт Байгууллагыг 50000250000₮ Иргэнийг 10000-50000₮ Албан тушаалтныг 2500060000₮ Өөр чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд хяналт тавихыг үүргийг давхар гүйцэтгэдэг учраас хяналт сул Тбрийн бус байгууллагууд албан ёсоор хяналт тавьдаггүй 2 Гадаадын зарим оронд Нарийн тодорхой заасан Үнэн зөв харьцуулалт хийхийг хуулиар зөвшөөрсөн. Энэ талаар хуулийн тусгай нэг бүлэг эсвэл бүхэл бүтэн эрх зүйн актууд байдаг Зөвхөн ухамсарт бус сэтгэхүйд шууд бусаар нөлөөлөх сурталчилгааг хориглосон байдаг. БНХАУ-д: 1210$-12100$ ОХУ-д: хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 5000 дахин их мөнгөн дүн хүртэл Тусгай бие даасан байгууллагууд хяналт тавьдаг. Зарим тохоилдолд зар сурталчилгаа хийлгэх захиалгаа өгөхөөс эхлээд дуусан хүртэл явцыг нь бүрэн хянадаг байна. (Тухайлбал, Хятад улсад) Төрийн бус байгууллагуудын хяналт маш хүчтэй 2.2 Зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтын талаар Монголын маркетерүүдаас авсан санал асуулга Зар сурталчилгааны тухай хуулийг Монголд хэрэгжихүйц болгон бизнесийн харилцааг хаах бус харин зохицуулах чадамж бүхий илүү боловсронгуй болгохын тулд маркетингийн мэргэжлийн хүмүүс болон мэргэжлийн бус хүмүүсийн санал бодлыг таньж мэдэх зорилгоор нийт 61 хүнээс асуулга авсан юм. Мэргэжлийн бус хүмүүсээс авсан санал асуулгын дүн Судалгаанд нийт 40 хүн оролцсон бөгөөд үүнд 21 хүртэлх насны 14 хүн, 22-25 насны 15 хүн, 26-29 насны 5 хүн, 42-45 насны 4 хүн, 50-53 насны нэг хүн байна.
  • 10. Д/д Асуулт Хариулт 1 Монголын Зар сурталчилгааны хуулийн талаарх таны бодол Одоогийн бизнесийн харилцааг зохицуулах чадамж муу Зар сурталчилгааны хуулийг уншиж судалж байгаагүй “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн биелэлт ямар түвшинд байна вэ? Хуулийн биелэлтэнд төрийн зүгээс хяналт тавьдаг байгууллага “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн биелэлтэнд хяналт тавьдаг тусдаа байгууллага байвал Үнэн бодит тохиолдолд харьцуулсан зар сурталчилгаа байж болно Хууль зөрчигчид ноогдуулах торгуулийн хэмжээ нь 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Хууль бус зар сурталчилгаа түгээсэн ОНМХ-үүд хариуцлага хүлээх ёстой юу Зар сурталчилгааны агентлагууд хууль бус зар сурталчилгаа бүтээснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой юу Ижилсгэн сурталчилах, харьцуулан сурталчилах гэсэн хоёр ойлголт адил утгатай юу Зар сурталчилгааны хөгжилд хамгийн тулгамдаж байгаа гол асуудал Далд сурталчилгаа гэдгийг алинтай нь илүү холбон ойлгож байна. Мэдээ сурвалжлагаар гарах, тоймчийн нийтлэлд бичигдэхийн тулд байгууллагын зүгээс ОНМХ-д төлбөр төлдөг үү. Хүний тоо 15 Хувиар 15 37,5% Биелэлт муу 15 37,5% Биелэлт дунд зэрэг 8 20% Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар Мэргэжлийн хяналтын алба 24 60% 13 32,5% Санал нийлж байна 17 42,5% Үгүй, гэхдээ байж болох л юм 12 30% Санал нийлнэ 21 52,5% Санал нийлэхгүй Хуулийн хэрэгжилтийг хангахааргүй бага хэмжээ Хуулийн хэрэгжилтийг хангахааргүй хэт бага хэмжээ Тохирсон хэмжээ Хариуцлага хүлээх ёстой Тодорхой хэмжээгээр хүлээх хэрэгтэй 3 12 7.5% 30% 14 35% 8 30 9 20% 75% 22.5% Ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх ёстой 17 42.5% Хариуцлага хүлээх ёсгүй 4 10% Тийм 13 32.5 Үгүй 24 60 Хээл хахууль газар авсан Бизнесийн эрүүл орчин, шударга өрсөлдөөн дутагдаж байна. Хууль эрх зүйн хязгаарлагдмал байдал Кино, клип болон ТВ-ийн нэвтрүүлэг зэрэгт бүтээгдэхүүнийг санамсаргүй байдлаар харуулах Компаниа сурталчилах эсвэл харилцагчиддаа мэндчилгээ дэвшүүлэх аргаар хуулиар хориглосон зүйлсийн дүрс, зураг, нэр, лого зэргийг гарган үзүүлэх Төлдөг гэж хүлээн зөвшөөрсөн 1-р 2-р 37,5% 3-р 14 35% 8 20% 36 90%
  • 11. Эндээс дүгнэж үзвэл: o Нийт оролцогчдын 37,5 хувь нь зар сурталчилгааны тухай хуулийг зарим нэг хуулийн цоорхойтой, одоогийн бизнесийн харилцааг зохицуулах чадамж муу гэж үзсэн байна. o Олонх нь Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг байгууллага гэж боддог аж. Гэхдээ энэ эрх мэдэл нь хараахан дээрх байгууллагад шилжээгүй байгаа бөгөөд зар сурталчилгааны тухай хуулийг шинэчлэх төслөөр дээрх байгууллагад шилжүүлэхээр тохирсон байгаа юм. o Зар сурталчилгааны хуулийн биелэлтийг хангах тусгай байгууллага байх нь зүйтэй гэсэн хариултыг 72,5% нь өгсөн. o 77,5% нь үнэн бодит харьцуулсан зар сурталчилгаа хийж болно гэсэнтэй санал нийлсэн байна. o Хууль бус зар сурталчилгаа түгээсэн ОНМХ болон уг сурталчилгааг бүтээсэн агентлагууд хариуцлага хүлээх ёстой гэж 75% нь үзсэн. Олонх хувь нь байгууллагууд мэдээгээр гарах, тоймчийн нийтлэлд бичигдэх зэрэгт төлбөр төлдөг гэж боддог байна. Гэвч хуулинд зааснаар бол энэ нь төлбөргүй байх ёстой юм. o Далд зар сурталчилгаа гэдгийг ихэвчлэн кино, клип, нэвтрүүлэг зэрэгт бүтээгдэхүүнээ харуулахыг ойлгодог нь харагдаж байна. o Зар сурталчилгааны хөгжилд тулгамдаж байгаа гол асуудлыг 1.Хээл хахууль авилга 2.Бизнесийн эрүүл орчин, шударга өрсөлдөөний дутмаг байдал 3.Хууль эрхзүйн хязгаарлагдмал байдал гэж үзжээ. Маркетингийн мэргэжлийн хүмүүсээс авсан санал асуулгын үр дүн Судалгаанд нийт 21 хүн оролцсон бөгөөд үүнд 22-25 насны 14 хүн, 2629 насны 5 хүн, 30-33 насны 2 хүн байна. Эдгээр 21 хүний 10 нь 1 жил хүртэлх, 3 нь 5-6 жилийн хугацаагаар маркетинийн салбарт ажиллаж байгаа юм байна. Юнител, Мобиком, Анунгоо, MCS, компанийн маркетингийн албаны ажилтнууд болон Монголын маркетингийн холбооны гишүүдээс судалгаагаа авсан болно.
  • 12.
  • 13. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Монголын Зар сурталчилгааны хуулийн талаарх таны бодол Одоогийн бизнесийн харилцааг зохицуулах чадамж муу Зарим нэг хуулийн цоорхой байдаг 11 52,4% 7 33,3% “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн биелэлт ямар түвшинд байна вэ? Биелэлт муу 17 81% Биелэлт дунд зэрэг 2 9,5% Хуулийн биелэлтэнд төрийн зүгээс хяналт тавьдаг байгууллага Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар Оюуны өмчийн улсын алба 18 85,7% 13 61,9% “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн биелэлтэнд хяналт тавьдаг тусдаа байгууллага байвал Үнэн бодит тохиолдолд харьцуулсан зар сурталчилгаа байж болно Хууль зөрчигчид ноогдуулах торгуулийн хэмжээ нь Санал нийлж байна 7 33,3% Тийм, гэхдээ сайн мэдэхгүй 4 19% Санал нийлнэ 13 61,9% Санал нийлэхгүй 1 4,8% Хуулийн хэрэгжилтийг хангахааргүй бага хэмжээ Хуулийн хэрэгжилтийг хангахааргүй хэт бага хэмжээ Тохирсон хэмжээ Хариуцлага хүлээх ёстой Тодорхой хэмжээгээр хүлээх хэрэгтэй 7 33,3% 11 52,4% 2 17 2 9,5% 81% 9,5% Ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх ёстой 11 52,4% 0 0% Тийм 17 81% Үгүй 4 19% Хээл хахууль газар авсан Мэргэжлийн боловсон хүчний дутмаг байдал Хууль эрх зүйн хязгаарлагдмал байдал Хэрэглэгчдийн ухамсарт нь нөлөөлж, нүдэнд нь дасал болгож үлдээх зорилгоор элдэв дүрс, зураг, үг хэллэг гэх мэтийг шууд бус байдлаар (нуугдмал эсвэл ялгаж харахад хэцүү байдлаар) сурталчилах Кино, клип болон ТВ-ийн нэвтрүүлэг зэрэгт бүтээгдэхүүнийг санамсаргүй байдлаар харуулах Бага зэрэг өндөр ч төлөөд байхаар боломжийн Боломжийн дундаж үнэтэй 1-р 2-р Хууль бус зар сурталчилгаа түгээсэн ОНМХ-үүд хариуцлага хүлээх ёстой юу Зар сурталчилгааны агентлагууд хууль бус зар сурталчилгаа бүтээснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой юу Ижилсгэн сурталчилах, харьцуулан сурталчилах гэсэн хоёр ойлголт адил утгатай юу Зар сурталчилгааны хөгжилд хамгийн тулгамдаж байгаа гол асуудал Далд сурталчилгаа гэдгийг алинтай нь илүү холбон ойлгож байна. Мэдээ сурвалжлагаар гарах, тоймчийн нийтлэлд бичигдэхийн тулд байгууллагын зүгээс төлдөг төлбөр ОНМХ-ийн зүгээс тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх зар сурталчилгаа байршуулахыг тулган шаардах явдал гарч байсан уу Хариуцлага хүлээх ёсгүй 3-р 7 38% 6 33,3% 8 38% 5 23,8% Байнга гардаг 6 28,6% Ер нь их гардаг 5 23,8% Огт гарч байгаагүй 4 19%
  • 14. Дээрх хүснэгтийг дүгнэж үзвэл: o Маркетеруудын талаас илүү хувь нь зар сурталчилгааны хуулийг одоогийн бизнесийн харилцааг зохицуулах чадамж муу бөгөөд хууль биелдэггүй гэж үзэж байна. o Зар сурталчилгааны хөгжилд тулгамдаад байгаа гол 3 асуудлыг хээл хахууль газар авсан байдал, мэргэжлийн боловсон хүчний дутмаг байдал, хууль эрх зүйн хязгаарлагдмал байдал гэж үзжээ. o Зар сурталчилгааны тухай хуульд “мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авахыг хориглоно” гэж заасан байдаг ч бодит амьдрал дээр энэ заалт маш их зөрчигдөж байдаг нь харагдаж байна. Үүгээр ч зогсохгүй ОНМХ-үүд ийм үйлдэл хийлгэхийг байгууллагуудаас байнга тулган шаарддаг гэж судалгаанд оролцогч маркетеруудын 28,6% нь хариулжээ. Бүлэг тус бүрийн хариултуудыг харьцуулж үзвэл: Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг байгуулагуудын талаар маркетерууд илүү олон зав хариултыг сонгосон нь тэд зар сурталчилгаа хийхээсээ өмнө хуулиа уншиж танилцдагтай холбоотой. “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн биелэлтэнд хяналт тавьдаг тусдаа байгууллага байх нь илүү үр дүнтэй гэж маркетерууд мэргэжлийн бус хүмүүсийг бодвол хавьгүй их хариулсан байна. Энэ нь үнэхээр ийм төрлийн байгууллаг байх бодит хэрэгцээг харуулж байна. Зар сурталчилгааны хөгжилд хамгийн тулгамдаж байгаа гол асуудалын нэг бол мэргэжлийн боловсон хүчний дутмаг байдал гэж маркетерууд үзэж байхад мэргэжлийн бус хүмүүс үүнийг гол асуудал биш гэж үзжээ.Мөн хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хэмжээг мэргэжлийн маркетерууд болон мэргэжлийн бус хүмүүс дараах байдлаар ялгаатай үзэж байна. Мэргэжлийн хүмүүс Мэргэжлийн бус хүмүүс
  • 15. Маркетерууд нь хэт бага гэж үздэггүй байна. Харин мэргэжлийн хүмүүс хэт бага гэж 36% нь үзэж байна. Маркетеруудын хувьд өөрсдөө энэ торгуулыг төлөх магадлалтай байдаг тул ингэж үзсэн байж болох юм. Санал, дүгнэлт Дээр бичигдсэн бүх зүйлээс дүгнээд үзвэл монголын зар сурталчилгааны хууль өнөөгийн зар сурталчилгааны хөгжил, чиг хандлагыг зохицуулж чадахгүй байгаа нь тод харагдаж байна. Анхдагч болон хоёрдогч мэдээллүүлээс харахад одоо мөрдөгдөж байгаа “Зар сурталчилгааны тухай” хууль өнөөгийн зар сурталчилгааны хөгжил, орчин үеийн чиг хандлагыг зохицуулах чадамжгүй байгаа нь илэрхий байна. Тиймээс хуулийг илүү боловсронгуй болгож, одоогийн болон хэтийн хандлагуудыг зохицуулах чадамжтай болгохын тулд дараах алхамуудыг хийх хэрэгтэй байна. Хуулинд тусгах шаардлагатай зүйлс  Зар сурталчилгааны тодорхойлолтыг PR-аас ялгаж өгөх. Одоогийн зар сурталчилгааны тодорхойлолт нь хэтэрхий өргөн хүрээтэй байна.  Хууль бус зар сурталчилгаанд хүлээлгэх хариуцлагын гурван талт зарчмыг тусгах Энэ нь хууль бус зар сурталчилгаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нэвтрүүлсэн тохиолдолд захиалагч, бүтээгч, түгээгч гурван талууд гуравуулаа хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал одоогийн хуулинд зар сурталчилгаа бүтээгч нь хуулийг зөрчиж байгааг зөвхөн мэдэгдэх үүрэгтэй ба тэрхүү зар сурталчилгааг бүтээхээс татгалзаагүй тохиолдолд ямар ч торгуульгүй байх жишээтэй.  Далд сурталчилгаа гэдэг үгийг тодорхойлж байгаа ойлголт, ухагдахууныг гаргаж ирэх  Хүмүүсийн далд зар сурталчилгаа гэж бодож байгаа ойлголтуудын чухам алийг нь хориод, алийг нь зөвшөөрөхийг тодорхойлох  Хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хэмжээг хуулийн хэрэгжилтийг хангахаар хэмжээг арай өөр хэлбэрээр тогтоох Тухайлбал компаниудын зар сурталчилгаандаа зарцуулдаг мөнгөний маш бага хувьтай тэнцэх хэмжээний торгууль үйлчилж байгаа учраас торгуулийн хэмжээг хамгийн багадаа зар сурталчилгааг бүтээж, түгээсэн зардалтай тэнцэхүйц хэмжээнд тогтоож болох юм.  ОНМХ-үүд аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөртэй зар сурталчилгаа явуулахыг тулган шаардах эрхгүй гэдгийг тусгаж өгөх Зар сурталчилгааг хянах, зохицуулах байгууллага
  • 16. Зар сурталчилгааны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, зар сурталчилгаатай холбогдон гарах бусад үйл ажиллагааг зохицуулах, хянах үүрэг бүхий бие даасан байгууллага байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Учир нь энэ үүргийг одоо гүйцэтгэж байгаа байгууллагууд үр дүнтэй ажилаж чадахгүй байгаа юм. Тэгээд ч эдгээр байгууллагууд гүйцэтгэдэг үндсэн ажил нь маш их байдаг. Харьцуулсан зар сурталчилгаа болон далд зар сурталчилгааг зохицуулах Харьцуулсан зар сурталчилгааг хуулиар хориогүй бөгөөд судалгаанд оролцогчидын ихэнх хэсэг нь үнэн бодит тохиолдолд үүнийг дэмжихээ илэрхийлсэн байна. Үнэн бодит харьцуулсан зар сурталчилгааг хэрэглэгчдэд бодит мэдээлэл өгдөг, өрсөлдөөнийг дэмждэг болохыг дэлхийд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн хандлагыг дагаж энэ төрлийн зар сурталчилгаа ирээдүйд монголд хийгдэх шаардлага гарч ирж болзошгүй тул энэ талаар хуульд тусгаж өгөх хэрэгтэй байна. Зар сурталчилгааг хянах, зохицуулах үүрэгтэй бие даасан байгууллага байгуулагдаагүй цагт харьцуулсан зар сурталчилгааг монголд хийх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Далд зар сурталчилгааг хандах хүмүүсийн ойлгоцыг ялгаж салгаж өгөх, ямар тохиолдолд зар сурталчилгаа, ямар тохиолдолд олон нийтийн харилцаа (PR) гэж үзэхийг тусгах хэрэгтэй. Ашигласан ном 1. Дэвид Огилви “Рекламны сэтгэл зүй” 2007 он 2. Филипп Котлер “Маркетингийн үндэс-1” 1991 он 3. Филипп Котлер “Маркетингийн үндэс-2” 1991 он Вэб хаягууд 1. www.hg.org/articles/article_396.html 2. www.lawpublish.com/10-major-advertising-law-related-concepts.html 3. www.questia.com/PM.qst?a=o&d=80938188 4. en.wikipedia.org/wiki/Federal_Trade_Commission
  • 17. 5. www.pressreleasenetwork.com/pr-2002/apr/mainpr1169.htm 6. www.helium.com/tm/820343/subliminal-advertising-became-subject 7. www.casselsbrock.com/publicationdetail.asp?aid=586&pid=4 8. www.globeinter.org</title> 9. en.wikipedia.org/favicon.ico 10. www3.asuultserver.com/forum/viewtopic Зохиогчийн тухай: Ариунсанаагийн Намуун. 2005 онд Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн. 2005 онд ШУТИС-ийн Компьютерийн техник Менежментийн Сургуульд Маркетингийн удирдлага мэргэжлээр элсэн орж, одоо 3 дахь жилдээ суралцаж байна.