SlideShare uma empresa Scribd logo
1 de 17
С.Довчингийн нэрэмжит Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн
Одонт Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль,
Экономикс, Эконометриксийн тэнхим

МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ
ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ
МУШУТИС-аас зохион байгуулж буй “Эрдмийн шувуу" оюутны эрдэм
шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд
Удирдсан:

Ц.Батсүх
СЭЗДС-н Экономик, Эконометриксийн
тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)

С.Эрдэнэ
СЭЗДС-н Санхүүгийн Удирдлагын
тэнхимийн багш, дэд профессор,
MBA
Боловсруулсан:

Д.Даваадорж
СЭЗДС, Бизнесийн Эдийн Засаг-3
davaa_1203@yahoo.com

С.Золжаргал
СЭЗДС, Бизнесийн Эдийн Засаг-3
zoogii62@yahoo.com

УЛААНБААТАР 2011
МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ
ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ
Д.Даваадорж, С.Золжаргал
ТАЛАРХАЛ
Тус судалгааг хийхэд удирдан чиглүүлж, ажилласан СЭЗДС-н СУ-ын тэнхимийн
багш С.Эрдэнэ (Дэд профессор,MBA), мөн эконометриксийн арга, аргачлалыг зааж
сургасан эрхэм багш, СЭЗДС-н ЭЭТ-н эрхлэгч Ц.Батсүх (Ph.d) нарт гүнээ талархал
илэрхийлье.
ХУРААНГУЙ
Энэхүү судалгааны ажлаараа санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн
засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн
үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэдгийг Монгол улсын нөхцөлд тодорхойлохыг
зорилоо. Дээрх зорилгын хүрээнд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь
тогтвортой арилжаалагдаж байсан TOP-20 хувьцаат компанийг төлөөлөл болгон авч
2006-2010 оны хоорондох нийт 5 жилийн панел өгөгдлийг ашигласан. Нөгөө талаас
КЗ-г хэмжихдээ үндсэн 6 шаардлагыг тухайн компани хангаж буй эсэхээс
хамааруулан, түүвэр судалгаа авч Монголд анх удаа КЗ-н индексийг тооцсон.
Улмаар КЗ-н индекс болон компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийн хоорондын
хамаарлыг эконометриксийн арга аргачлалыг ашиглан гүйцэтгэсэн болно.
Түлхүүр үгс: компанийн засаглал, санхүүгийн үзүүлэлт, засаглалын индекс
I.

ОРШИЛ

2010 оны намар Монгол улсын Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой”
компанийн хувьцааг иргэн бүрд хуваарилах тогтоол гарсан. Монгол улсын иргэн бүр
хувьцаа эзэмшигчид болно гэсэн үг. Иймд хүн бүр Хөрөнгийн бирж, хувьцаат
компани, брокер дилерийн компани зэрэг хөрөнгийн зах зээлийн талаар сонирхож
эхэлсэн билээ. Хөрөнгийн зах зээлтэй салшгүй холбоотой ойлголт нь компанийн
засаглал юм. Сайн компанийн засаглал нь компанийн үзүүлэлттэй холбоотой байдаг.
Иймд өнөөгийн монголын нийгэмд хамгийн ихээр анхаарал татаж буй сэдэв болох
Компанийн засаглал, түүний санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийн талаар
эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр зориглосон билээ.
Компани гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, түгээх мөн хөрөнгө
оруулалт хийх үйл ажиллагаанд зориулж капиталыг цуглуулан нэгтгэх арга зэмсэг
юм.1 Бизнесийн ертөнц дэх компанийн гол үндсэн хууль бол компани нь өөрийн
үүргийн дагуу дээрх үйл ажиллагааг нэгтгэн зангидахдаа ашгийг нэмэгдүүлэх,
хувьцаа эзэмшигчдийн ашгийг өсгөхөд чиглэсэн сайжруулалтыг хийхийг зорих
ѐстой байдаг. Хөрөнгө оруулагчид нь компанийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр
ашгийг бий болгох, түүнээс хүртэх боломжтой байдаг бол харин нөгөө талд
менежментийн баг нь хувийн хөрөнгө мөнгөө оруулахгүйгээр зөвхөн компанийг
удирдан авч явах үүрэг хүлээдэг. Энэхүү хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх
удирдлагын хооронд үүсэх харилцаа буюу агентийн зөрчлийг зөв удирдан
чиглүүлэхэд бидэнд компанийн засаглал тусалдаг юм. Компанийн засаглал сэдвийн
хүрээнд судлаачдын дунд үндсэн 2 асуудал урган гарч ирсэн. 1рт, компанийн
засаглал хөгжсөнөөр агентийн асуудлыг шийдэж, түүнээс учирч болох хохирлыг
багасгаж чадах уу?, 2рт, бизнесийн байгууллагын санхүүгийн чадавхийн ялгаатай
байдал нь компанийн засаглалаас хамаардаг уу? гэсэн асуултууд юм. Hermalin,
Weisbach (2003) нар судалгааны ажилдаа компанийн үзүүлэлт нь түүний засаглалтай
хамааралтай бол “тэнцвэрт бус үзэгдэл” гэж үзээд компанийн засаглалаа өөрчлөх
замаар, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой, харин санхүүгийн
үзүүлэлт нь засаглалтай хамааралгүй бол “тэнцвэрт үзэгдэл” гэж үзээд компанийн
засаглалыг өөрчлөөд санхүүгийн үзүүлэлтээ өөрчлөх боломжгүй гэж үзсэн. Энэхүү 2
төрлийн компани буюу үзэл баримтлал байдаг гэдгийг олон судлаачид судалгааны
ажлаараа нотолсон байдаг бөгөөд Morck, Schleifer, Vishney (1988), McConnell,
Servaes (1988), Core, Larcker (2002) нар засаглалын бүтэц нь компанийн үзүүлэлтэд
нөлөөлнө гэсэн дүгнэлтэд хүрсэн бол, Demsetz, Lehn (1985), Agrawal, Knoeber (1996)
нар компанийн засаглал сайтай байснаар тухайн компанийн үнэ цэнэ өсөх боловч
санхүүгийн үзүүлэлтэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Бид энэхүү судалгааны ажлаараа санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн
засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн
үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэдгийг Монгол улсын нөхцөлд тодорхойлохыг
зорилоо.
Өөрөөр хэлбэл, К3-г айл өрхийн гол баганатай адилтгавал, компанийн
санхүүгийн үзүүлэлтүүдийг төр засагтай зүйрлэн “Гэрээ засаад төрөө засах уу, төрөө
засаад гэрээ засах уу” гэдгийг олж тогтоох зорилготой билээ.

1

Мерлин Арон Эйзэнбэрг
ОНОЛЫН ХЭСЭГ
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ
Компанийн засаглал гэдгийг хатуу тодорхойлон хэлэх нь зохисгүй бөгөөд улс
орон болон байгууллагын онцлогоос шалтгаалаад энэ тодорхойлолт харилцан
адилгүй байдаг тул хамгийн оновчтой, энгийнээр “Компанийн засаглал нь
компанийн удирдлага, түүний ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон оролцогч талуудын
харилцаа холбоо болон тэдгээрийн сүлжээний цогц юм.” хэмээн тодорхойлох
боломжтой. Тодруулбал, компанийн засаглал гэдэг нь аливаа байгууллага,
компанийг удирдах, чиглүүлэх, хянах үйл ажиллагаанд нөлөөлөх үйл явц, дэг жаяг,
бодлого, хууль дүрэм болон институтын бүрдэл юм.
Компанийн засаглалын гол асуудлуудыг багцалж үзвэл дараах 3 хэсэгт хуваагдана.
1. Стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх – Компанийн хөгжлийн хандлагыг урт
хугацааны хүрээнд буюу хэтийн ирээдүйд нь тодорхойлох шийдвэр гаргах
2. Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, стратегийн
төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах
3. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хоорондын уялдаа холбоо,
эрх ашиг, үүрэг хариуцлагыг нарийн тодорхойлох
Компанийн засаглалд оролцогч талуудыг Үндсэн оролцогч талууд /Хувьцаа
эзэмшигчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлага/, Бусад оролцогч талууд /Удирдах
ажилтнууд, үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид, олон нийт, Засгийн газар,
санхүүгийн зах зээл, байгаль орчин-экологи/ гэсэн 2 бүлэгт хуваадаг.
Компанийн засаглалын тулгуур зарчмууд
1. Ил тод байдал. Оролцогч талуудыг үнэн зөв мэдээллээр цаг тухайд нь
хангах, санхүү, гүйцэтгэл, өмчлөл засаглалтай холбоотой мэдээллүүд нийтэд
нээлттэй байх, мэдээллийн тэнцвэргүй байдлаас урьдчилан сэргийлэх гэх
зэрэг ухагдахуунууд нь дээрх зарчимд хамаарна.
2. Хариуцан тайлагнах. Гүйцэтгэх захирал нь компанитай холбоотой
мэдээллийг цаг тухай бүрд нь ТУЗ-д үнэн бодитойгоор тайлагнах
хариуцлагыг хүлээнэ.
3. Шударга байдал. Том, жижиг бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш хандах.
Хэрэв хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах
арга хэмжээг авах.
4. Үүргээ хариуцах. Бүх хувьцаа эзэмшигчдийн хууль ѐсны эрхийг анхаарч
үзэх, компани болон оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих.
Сайн компанийн засаглалын ач тус
ТУЗ-н гишүүдийн ихэнх нь гадны гишүүд байдаг, Гадны гишүүдийн ихэнх нь
хараат бус, Гүйцэтгэх удирдлагын ажлын хөлсний ихэнх нь хувьцаа ба опционоор
хийгддэг, Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний албан ѐсны
системтэй, Хөрөнгө оруулагчдын мэдээллийн лавлагааг идэвхитэй хүлээн авдаг гэх
шинж чанарууд нь сайн засаглалын шинж тэмдэг байдаг.
Тухайн компани нь сайн засаглалтай байснаараа баялаг бүтээх, хөрөнгө, орлого
ашгийн хуримтлал баталгаажин, өрсөлдөх чадвар сайжирч, олон нийтэд эерэгээр
танигдсанаараа санхүүжилт олж авах боломж бололцоо нэмэгдэн, хөрөнгийн зардал
буурна. Улмаар компанийн нэр хүнд зэх зээл дээр өсөх болно.
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Компанийн засаглал хэмээх ойлголт хөгжсөнөөр түүнийг хэмжих зайлшгүй
шаардлага гарч ирсэн. Ихэнх судлаачдын судалгаа шинжилгээндээ ашигладаг,
дэлхий дахинд хамгийн өргөн тархсан, үр ашиг сайтай арга нь засаглалын индексийг
тооцох явдал бөгөөд томоохон үнэлгээний байгууллагуудаас олон төрлийн индекс
гаргасан байдаг ба үүнээс заримыг дурдвал, FTSE группээс гаргасан ISS /Institutional
Shareholder Services/ индекс, ISE Corporate Governance Index /Stanbul Stock
Exchange/, Governance Metrics International-с гаргасан GMI индекс зэрэг болно. GMIс гаргасан индекс нь дэлхийд анхдагч бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг учраас
бид энэхүү индексийг ашиглан Монгол улсын ХЗЗ-н ТОП-20 компанийг
индексжүүлсэн, эрэмбэлсэн болно.
GMI индекс нь тухайн байгууллагын компанийн засаглалыг хэмжихдээ 6 шалгуур
тавьдаг. Үүнд:
1. Удирдлагын хариуцлага
Энэхүү шалгуурт ТУЗ-н нийт гишүүдийн дотор бие даасан буюу хараат бус
гишүүдийн тоо, хувь нийлүүлэгчдийн гүйцэтгэх удирдлагыг сонгох хурал хийх
давтамж, гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийн төлөө ажиллаж
байгаа эсэх зэрэг багтдаг.
Нийт ТУЗ-н гишүүдийн дотор хараат бус гишүүдийн эзлэх хувийн жинг тооцох
байдлаар индексжүүлсэн.
2. Санхүүгийн хяналт
Удирдлага хэрхэн хянагддаг байдал, олон улсын стандартын дагуу санхүүгийн
тайлангаа гаргадаг эсэх, аудитын шалгалтад тогтмол ордог эсэх, хувьцаа
эзэмшигчдэд санхүүгийн тайлан дээр шинжилгээ хийх боломжоор хангасан эсэх
зэрэг шалгуурууд багтана.
Санхүүгийн тайлангаа тогтмол брокер дилерийн компанид тайлагнадаг эсэх, олон
нийтэд санхүүгийн тайлан нь ил тод байдаг эсэхээр тус тус индексжүүлсэн
3. Хувьцаа эзэмшигчийн эрх
Тухайн байгууллага хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрхэн хамгаалж байна, тогтмол
хувь нийлүүлэгчдийн хурал зарладаг эсэх, ногдол ашиг тогтмол олгодог эсэх зэрэг
шалгуурууд багтана.
Ногдол ашиг тухайн жилд олгосон эсэхээр индексжүүлсэн.
4. Урамшууллын тогтолцоо
Компани тусгай, биеэ даасан урамшууллын хэлтэстэй эсэх, хувь нийлүүлэгчид,
гүйцэтгэх удирдлагын ажлыг хэрхэн үнэлэх, зэрэг шалгуурууд багтана.
5. Удирдлагын тогтолцоо
Хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх захирал, ТУЗ-н даргыг хэрхэн сонгож байгаа байдал
хамаарна.
6. Компанийн зан төлөв
Компани нь жижиг хувьцаа эзэмшигч нартаа эрх тэгш хандаж байгаа байдал,
нийгэмд тустай үйл хийж байгаа эсэх буюу нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж
байгаа байдал зэрэг шалгуурууд хамаарна.
Нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагаар нь индексжүүлсэн.
GMI индексээс гадна тухайн компанийн хувьцааны дийлэнх хэсэг хэдэн хүн дээр
төвлөрч байгаагаас хамаарсан *нягтралын индекс”-г тооцсон бөгөөд энэхүү үзүүлэлт
нь нэг хувьцаа эзэмшигч дангаар дийлэнх хувьцааны багцыг эзэмшиж байвал 0, цөөн
хувийг эзэмшиж байвал 1 гэсэн тоог авах боломжтойгоор хийсэн болно.
6 шалгуурын тус бүрийг тухайн компани хангаж байвал 1, хангахгүй тохиолдолд 0
гэсэн үнэлгээг өгөх замаар хамгийн сайн компанийн засаглалтай компани 6, хамгийн
муу засаглалтай компани 0 гэсэн үнэлгээг авах боломжтой. Засаглалын индексийг
[0;1] завсарт тооцохын тулд доорх томьѐогоор тооцож, эцсийн КЗ-н индексийг
гаргасан. /Хавсралт хэсгээс 2006 оны КЗ-н индексийн дэлгэрэнгүйг харна уу/

Ix= Тухайн компанийн засаглалын индекс
X= тухайн компанийн 6 шалгуураас авсан нийт оноо
Xmax= 6 шалгуураас хамгийн өндөр оноо авсан компани
Xmin= 6 шалгуураас хамгийн бага оноо авсан компани
a= Энэхүү индексийн хувьд тогтмол 1-тэй тэнцүү
b= Энэхүү индексийн хувьд тогтмол 0-тэй тэнцүү
ЭКОНОМЕТРИКСИЙН АРГА АРГАЧЛАЛ, ЗАГВАРЫН ТАВИЛ
Судалгааны ажлын зорилго болох санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн
засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн
үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэх зорилгынхоо хүрээнд 2 төрлийн тэгшитгэл авч
үзсэн болно.
(1) тэгшитгэл: Morck, Schleifer, Vishney (1988), McConnell, Servaes (1988), Core,
Larcker (2002) нарын судалгааны ажлын онолын таамаглалаас харахад Компанийн
засаглалын индекс (CGI) -нь компанийн санхүүгийн харьцаа үзүүлэлтээс дараах
хамааралтай байдаг.
Өр, эздийн өмчийн харьцаа (DEBEQ)-аас сөрөг, өрийн харьцаа (DT)-с сөрөг, нэгж
хувьцаанд ногдох ашгийн хэмжээнээс (EPS) эерэг, нийт ахиуц ашиг (GM)-с эерэг,
цэвэр ахиуц ашиг (NM)-с эерэг, хөрөнгө оруулалтын өгөөж (ROA)-с эерэг, хувьцаат
капиталын өгөөж (ROE)-с эерэг хамаарна.
(2)-с (8) тэгшитгэл: Харин санхүүгийн үзүүлэлтүүд нь компанийн засаглалын
индексээс доорхи байдлаар хамаарна.
КЗ-н индексээс нэгж хувьцаанд ногдох боломжит ашгийн хэмжээ (EPS), нийт ахиуц
ашиг (GM), цэвэр ахиуц ашиг (NM), хөрөнгө оруулалтын өгөөж (ROA), хувьцаат
капиталын өгөөж (ROE) нь тус тус эерэг хамааралтай бол Өр, эздийн өмчийн
харьцаа (DEBEQ), өрийн харьцаа (DT) нь сөрөг хамааралтай байна.
КЗ-н индекс нь 0-с 1-н хооронд утгаа авах тул загварт логарифм хэлбэртэй оруулж
өгсөн. Өөрөөр хэлбэл КЗ-н индекс 1%-р өөрчлөгдөхөд санхүүгийн үзүүлэлтүүд
хэдэн хувиар /нэгжээр/ өөрчлөгдөхийг заана.
Харьцаа үзүүлэлтүүдээс Компанийн засаглалын индекс хамаарах тэгшитгэл:
(1)
Харьцаа үзүүлэлт тус бүр Компанийн засаглалын индекс болон бусад харьцаа
үзүүлэлтүүдээс хамаарах тэгшитгэл:
(2)
(3)
(4)
(5)
(6)
(7)
(8)

Хүснэгт1: Загварын хувьсагчдын утга
Үзүүлэлтүүд

Харьцаа

Өр, эздийн
өмчийн харьцаа

Өрийн харьцаа

Нэгж хувьцаанд
ногдох ашиг

EPS=

Хөрөнгө
оруулалтын
өгөөж

ROA=

Цэвэр ахиуц
ашиг

ЦАА=

Нийт ахиуц
ашиг

НАА=

Тайлбар
Нийт өр төлбөр ба
эздийн өмчийн
хоорондын харьцаа
Нийт хөрөнгийн
дотор зээлдийн эх
үүсвэрээр
санхүүжигдэж байгаа
хэсгийн хувь хэмжээ
Нэгж хувьцаанд
ногдож буй цэвэр
ашгийн хэмжээ
Нийт хөрөнгийн нэг
төгрөг тутамд ногдож
буй ашгийн хэмжээ
Цэвэр ахиуц ашиг нь
татварын дараах
борлуулалтын
орлогыг харуулна.
Ахиуц нийт ашиг нь
өндөр байвал
борлуулсан
бүтээгдэхүүний өртөг
бага байгааг илтгэнэ.
СУДАЛГААНЫ ХЭСЭГ
СУДЛАГДСАН БАЙДАЛ
Дэлхий дахинд Компанийн засаглал хэмээх нэр томьѐо хэрэглэгдээд удаж буй
боловч Jensen, Meckling2 нар 1976 онд Компанийн засаглалын талаарх судалгааны
ажлыг анхлан хийж, түүнээс хойш энэхүү салбарын судалгааны ажил дэлхий дахинд
ихээр хийгдэх болсон.
1994 онд Short “Компанийн эзэмшигчийн болон удирдлагын бүтэц нь компанийн
санхүүгийн үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлөх вэ”3 сэдэвт судалгааны ажлаараа ямар
нэгэн бодитой үр дүнд хүрч чадаагүй байна. Гэвч 1996 онд судлаач Mayer4 түүний
хийсэн судалгааны ажлыг хөгжүүлэн компанийн засаглал нь тохиромжтой
хэмжээндээ байгаа компанийн санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирдаг бөгөөд, харин
хувьцаа эзэмшигчид удирдлагыг хэтэрхий ихээр хяналтдаа авбал “хувийн эрх
ашгийн төлөө” үр ашиг үүсдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
1997 онд Shleifer, Vishney нар хийсэн ажлаараа агентийн зөрчил нь үнэхээр компани
дотор үүсдэг юм байна гэдгийг баталсан. Мөн агентийн зардал нь маш чухал бөгөөд
компанийн засаглалын механизмаар дамжуулан үүнийг зохицуулж болно гэж үзжээ.
Монгол улсын хувьд компанийн засаглал хэмээх ойлголт нь шинэлэг зүйл бөгөөд
энэ сэдвээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудад СЭЗДС-ийн багш, эдийн
засгийн магистр Түвшинтөрийн Цэнд-Аюушийн “Компанийн засаглалын нээлттэй
байдал” судалгааны ажил байна. Энэхүү судалгаанд Монголын хүрээнд нээлттэй
байдал хэрхэн байгаа эсэх талаар судалсан ба дүгнэлт нь мэдээллийн нээлттэй
байдал тун хангалтгүй байна гэж гарсан бөгөөд үүнийг хангах эрхзүйн орчин дутмаг
байгаагаас шалтгаалсан гэж үзжээ. Нөгөө талаас оролцогч талуудын мэдлэг ойлголт
хангалттай бус байна гэж үзжээ. Мөн СЭЗДС-ийн багш, БУ-ын магистр Зоригтын
Оюунцацралын “Банкин дах корпорацийн засаглалын онол арга зүйн асуудлууд”
сэдэвтэй эрдэм шинжилгээний ажил ба үүний хүрээнд аль нэг банкны засаглалын
асуудал бусад байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар судалсан
байдаг.
МОНГОЛ ДАХЬ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
2009 оны 8 сарын 31-нд Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ болон УИХ-н
эдийн засгийн байнгын хороо Компанийн засаглал төслийг хэрэгжүүлэх харилцан
тохиролцох гэрээнд гарын үсэг зурснаар Монгол улсад Компанийн засаглалыг төр
засгаас дэмжиж ажиллах бодлого эхэлсэн юм.
Энэхүү төслийг Нидерландын Вант Улс, ОУСК-ийн тvншлэлийн хєтєлбєрєєр
дамжуулан санхvvжvvлдэг бөгөөд Компанийн засаглалыг бэхжvvлэхтэй холбогдсон
хууль тогтоомж болон эрх зvйн бусад зохицуулалтыг боловсронгvй болгох талаар
ОУСК-ийн Тєслийн баг Монгол Улсын тєр засгийн байгууллагуудтай нягт хамтран
ажиллан, компанийн засаглалын асуудлаар сургалт явуулах, зєвлєгєє єгєх чадавхийг
бий болгохын тулд монголын сургалтын болон боловсролын байгууллагуудтай мєн
хамтран ажиллах ерөнхий зорилготой төсөл юм.
Төр засаг, улс төрийн орчноос компанийн засаглалыг сайжруулах тал дээр байнга
анзаарч ажиллах болсны хүрээнд 2007 оны 12 сард Санхүүгийн зохицуулах
2

Jensen, M. and W. Meckling, “The Theory of the Firm: Managerial Behavior, Agency Costs, and
Ownership Structure,” Journal of Financial Economics, October 1976, 3 (4), 305-360.
3
SHORT, H. (1994): Ownership, Control, Financial Structure, and the Performance of Firms,
Journal of Economic Surveys 8, 203-249.
4
MAYER, C. (1996): Corporate Governance, Competition, and Performance, ECD Economic
Studies 27, 7-34.
хорооноос хувьцаат компаниудын “үндсэн хууль” болох Компанийн засаглалын
кодексыг баталсан юм. Ингэснээр компаниуд сайн компанийн засаглалтай байхын
тулд юу юуг анхаарах, цаашид яах ѐстой зэрэг үндсэн мэдээлэл, дүрэм журмыг танин
мэдэх боломжтой болсон билээ.
Компанийн засаглалын хөгжлийн төв нь 2009 оны 6 сарын 2-нд анх байгуулагдсан
шинэхэн төрийн бус байгууллага юм. КЗКТ-н эрхэм зорилго нь “Компанийн
Засаглалын Хөгжлийн Төв нь Монгол Улсад компанийн засаглалыг хөгжүүлэх
үйлсэд манлайлагч байгууллага байх болно.” Мөн тухайн байгууллагын үйл
ажиллагааны зорилтууд нь
Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, бизнес,
боловсрол болон улсын салбарын удирдлагад зориулсан компанийн
засаглалын сургалтуудыг чанартай зохион байгуулж, түүнийг олон улсын
түвшинд хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах
Монгол улсад компанийн засаглалын салбар дахь шинжилгээ, судалгааны
чадавхийг дэмжих, бизнес байгууллагын мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх
Засаглалын туршлагыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар ойлголт, ач
холбогдлыг олон нийтэд сурталчлах
зэрэг юм. Дээрх зорилго, зорилтуудынхаа хүрээнд 2008 оны 10 сард Компанийн
засаглалын I форум, 2009 оны 4 сард Компанийн засаглалын II форумыг тус тус
зохион байгуулж, 2010 оны 5 сарын 27-нд төр, хувийн хэвшлийн 130 гаруй
төлөөлөгчид оролцсон Компанийн засаглалын III форумыг зохион байгуулсан юм.
2007 онд Компанийн засаглалын кодексийг нийтэлснээс хойш гаргасан
амжилтуудыг онцлон заасан, стандарт, зарчмуудын биелэлтийн Монголын
компанийн засаглалын Дэлхийн банкны 2009 оны тайланг форумын эхний
хуралдаанаар авч хэлэлцсэн юм.
РЕГРЕССИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
Компанийн засаглалын индексийг санхүүгийн үзүүлэлтүүд тайлбарлах нь:
TOP-20 компанийн 2006-2011 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд буюу нийт
100 ширхэг панел өгөгдөл дээр энэхүү шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тухайн
компанийн санхүүгийн үзүүлэлтүүд буюу харьцаа нь компанийн засаглалаас хэрхэн
хамаарч байгааг үнэлэхэд:
(1)

LOG(CGI) = 0.17*LOG(DEBEQ) - 0.05*LOG(DT) - 0.01*LOG(EPS) +
0.09*LOG(GM) + 0.05*LOG(NM) + 0.28*LOG(ROA) - 0.23*LOG(ROE)
R2= 0.13
DW=2.17
Энэхүү үнэлгээний R квадрат буюу тайлбарлах чадварын коэффициент нь 0,13
гарсан нь КЗ-д компанийн үзүүлэлтүүдээс гадна улс төр эдийн засгийн болон хууль
эрх зүйн хүчин зүйлс ихээр хамааралтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрч байна. Нөгөө
талаар тэгшитгэлийн параметрүүд нь статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан нь
санхүүгийн үзүүлэлтүүд нь компанийн засаглалын тайлбарлагч үзүүлэлт болохгүй
гэдгийг харуулж байгаа нь Hermalin, Weisbach нарын 2003 оны судалгааны ажлын
дүгнэлттэй таарч байгаа ба тэрхүү судалгааны дүгнэлт нь компанийн засаглалаа
өөрчлөх замаар, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой, харин
санхүүгийн үзүүлэлт нь засаглалтай хамааралгүй гэж гарсан ба үүнийг “тэнцвэрт бус
үзэгдэл” хэмээн тэмдэглэсэн байдаг.
LOG(CGI) = -0.56 + 0.12*LOG(GM)
R2=0.13 DW=2.25
Статистикийн хувьд ач холбогдолгүй коэффициентүүдийг хассаны дараа дээрх
тэгшитгэл гарсан бөгөөд дан ганц ахиуц ашиг нь ач холбогдол өндөртэйгөөс гадна
тэгшитгэлийн тайлбарлах чадвараа алдаагүй байдал ажиглагдлаа. Тодруулбал,
компаниуд өндөр ашиг орлоготой ажиллаж байгааг засаглал 13%-тай тайлбарлаж
чадаж байгаа бөгөөд ашиг орлогоороо тэргүүлэгч компаниуд менежмент буюу
өөрөөр хэлбэл засаглал сайтай байдаг гэдгийг илтгэж байна.
Санхүүгийн үзүүлэлтүүдээр Компанийн засаглалын индексийг тайлбарлах нь:
DEBEQ = 82.46*GM - 18.47*ROE + 51.28*LOG(CGI)
R2=0.11 DW=1.98
Үнэлгээний тайлбарлах чадвар сул гарсан ч тайлбарлагч үзүүлэлтүүд нь
статистикийн хувьд өндөр ач холбогдолтой гарснаас үзэхэд өр хувьцаат капиталын
харьцаа болон КЗ-н индексийн хооронд хамаарал байгааг харуулж байна. Харин
онолын хэсэгт таамагласан энэхүү 2 үзүүлэлтийн хооронд сөрөг хамаарал байна
гэснийг зөрчиж байгаа нь 1рт, Монгол улсад КЗ сонгодог утгаараа хараахан
хөгжөөгүй байгааг, 2рт компанийн эх үүсвэрээ бүрдүүлэх гол арга зам нь өр зээл
болохыг тус тус илтгэж байна.
Параметрүүдийг тайлбарлахад:
Нийт ахиуц ашиг 1нэгжээр нэмэгдэхэд өр капиталын харьцаа 82.46 нэгжээр
өснө
Хувьцаат капиталын өгөөж 1 нэгжээр нэмэгдэхэд өр капиталын харьцаа 18.47
нэгжээр буурна
КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд өр капиталын харьцаа 51.28 нэгжээр
нэмэгдэнэ
DT = 0.60- 0.54*GM - 0.51*ROA - 0.23*LOG(CGI)
R2=0.57 DW=1.70
Параметрүүдийг тайлбарлахад:
Нийт ахиуц ашиг 1 нэгжээр нэмэгдэхэд өрийн харьцаа 0.54 нэгжээр буурна.
Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр нэмэгдэхэд өрийн харьцаа 0,51 нэгжээр
буурдаг.
КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд өрийн харьцаа 0,23 нэгжээр өсдөг.
LOG(EPS) = 5.77- 2.51*GM + 10.82*ROA + 2.01*LOG(CGI)
R2=0.50 DW=1.86
Параметрүүдийг тайлбарлахад:
Нийт ахиуц ашиг 1 нэгжээр нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох боломжит
ашиг 2.51 хувиар буурдаг.
Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох
боломжит ашиг 10.28 хувиар өсдөг.
КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох боломжит ашиг
2,01 хувиар өсдөг.
LOG(GM) = -0.81 - 0.005*DEBEQ - 1.71*DT + 0.11*NM + 0.51*CGI
R2=0.54 DW=2.16
Параметрүүдийг тайлбарлахад:
Өр хувьцаат капиталын харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 0.81
хувиар буурдаг
Өрийн харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 1.71 хувиар буурна
КЗ-н индекс 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 0.51 хувиар өснө
LOG(NM) = -3.26*DT + 2.09*LOG(CGI) + 1.12*ROE
R2=0.40 DW=2.21
Параметрүүдийг тайлбарлахад:
Өрийн харьцаа 1 нэгжээр буурахад цэвэр ахиуц ашиг 1 хувиар өснө
КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд цэвэр ахиуц ашиг 2.09 хувиар өснө.
Хувьцаат капиталын өгөөж 1 нэгжээр нэмэгдэхэд цэвэр ахиуц ашиг 1.12
хувиар буурна.
LOG(ROA) = -0.02*DEBEQ - 4.31*DT - 2.66*GM + 3.01*ROE + 1.41*LOG(CGI)
R2=0.57 DW=2.24
Параметрүүдийг тайлбарлахад:
Өр хувьцаат капиталын харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд хөрөнгө оруулалтын
өгөөж 0.02 хувиар буурдаг.
Өрийн харьцаа нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 4.31 хувиар
буурдаг.
Нийт ахиуц ашиг нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 2.66 хувиар
буурдаг.
Хувьцаат капиталын өгөөж нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 3,01
хувиар өсдөг.
КЗ-ын индекс 1 хувиар өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 1,41 хувиар өсдөг.
LOG(ROE) = -3.46 + 2.48*DT - 1.06*GM + 6.04*ROA + 0.61*LOG(CGI)
R2=0.37 DW=2.03
Параметрүүдийг тайлбарлахад:
Өрийн харьцаа нэгжээр өсөхөд хувьцаат капиталын өгөөж 2,48 хувиар өсдөг.
Нийт ахиуц ашиг нэгжээр өсөхөд хувьцаат капиталын өгөөж 1.06 хувиар
буурдаг
Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр өсөхөд Хувьцаат капиталын өгөөж 6.04
хувиар өсдөг
КЗ-ын индекс 1 хувиар өсөхөд хувьцаат капиталын өгөөж 0,61 хувиар өсдөг.
ДҮГНЭЛТ
Тус судалгаанд тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхийн тулд хийсэн онолын
судалгаа болон тоон шинжилгээний үр дүнд бид дараах дүгнэлтүүдийг хийж байна.
Дэлхийн олон улсад Компанийн засаглалын талаарх кодекс, зарчим батлагдан
гарч, хурдацтай хөгжиж буй боловч Монгол улсын хувьд компанийн
засаглалын талаарх ойлголт хөгжөөгүй, байгууллагуудын удирдлага түүний
үр ашгийг төдийлөн мэддэггүй байдал ажиглагдсан болно.
Компанийн засаглалын гол зарчим болох ил тод байдал нь Монгол улсын
байгууллагуудад хангалттай бус байгаа нь судалгааны өгөгдөл цуглуулах
явцад харагдсан бөгөөд энэхүү дүгнэлт нь СЭЗДС-н багш Т.Цэнд-Аюушийн
“Компанийн засаглалын нээлттэй байдал” судалгааны ажлын дүгнэлттэй
нийцсэн юм.
Санхүүгийн үзүүлэлт сайн байснаар тухайн компанийн засаглал сайн болно
гэсэн үзэл баримтлал регрессийн тэгшитгэлээр няцаагдсан нь Монгол улсын
компаниуд санхүүгийн үзүүлэлтүүдээ нэмэгдүүлэх замаар КЗ-г сайжруулах
боломжгүй гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн харьцаа
үзүүлэлтүүд КЗ-н учир шалтгаан болдоггүй.
Эсрэгээрээ тухайн компани засаглалаа сайжруулснаар санхүүгийн
үзүүлэлтүүдээ нэмэгдүүлэх боломжтой гэдгийг регрессийн тэгшитгэлийн
үнэлгээнээс гаргаж ирсэн нь тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт сайн
байхын учир шалтгаан нь КЗ гэсэн онолын өөр нэгэн үзэл баримтлалыг
Монгол улсын хувьд баталсан болно. Эндээс гэрээ засаад төрөө засах
хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
Компани өөрийн гол зорилгуудын нэг ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл
өөрийн КЗ-г эхлээд зайлшгүй сайжруулах ѐстой гэсэн “зарчим”-г Монгол
улсын нөхцөлд гаргаж ирлээ.
САНАЛ ЗӨВЛӨМЖ
Аливаа компанийн засаглал сайн байснаар ашигт ажиллагаа сайжран, хөрөнгө
оруулагчдын дунд болон нийт нийгэм дэх нэр хүнд нь өснө гэдгийг ойлгон,
ухамсарлаж, сайн компанийн засаглалыг цогцлоохын тулд компани бүр
ажиллах
КЗХТ-с үндсэн үйл ажиллагааны чиглэл болох компаниудад засаглалын
туршлагыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар ойлголт, ач холбогдлыг
олон нийтэд сурталчлах гэсэн зорилтоо жил болгон, тогтмол шинэчлэн
гаргаж байх. Ингэснээр ард иргэд хийгээд хөрөнгө оруулагчдын мэдээлэл
сайжирч, улмаар тухайн компанид итгэх итгэл дээшилснээр санхүүгийн зах
зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлнө.
КЗХТ Засгийн газартай хамтран жил бүр сайн Компанийн засаглалтай
байгууллагуудыг идэвхижүүлж, урамшуулах зорилгоор шилдэг байгууллагыг
шалгаруулж, олон нийтэд мэдээллэж байх
Компаниудын ил тод байдлыг сайжруулахын тулд томоохон, тэргүүлэгч
байгууллагуудыг КЗХТ-т гишүүнээр элсүүлж, тэдний тайлан, удирдлагын
мэдээллийг ил тод байлгаж, бусад компаниудад үлгэр дууриал үзүүлэх
Монголын хувьд “Standard&Poors” болон “Moody’s” гэх мэт гадаадын
жишгээр хувийн байгууллагаас компанид итгэх итгэлийн индекс тооцон жил
бүр рейтинг тогтоодог байх
Компанийн засаглалыг хөгжихөд эдийн засаг, зах зээлийн эрүүл орчинг
шаарддаг тул Засгийн газраас эрүүл зах зээлийг цогцлоон бүрдүүлэхэд хууль
эрх зүйн талаас нь дэмжих.
Компаниудын санхүүгийн тайлангууд нь үнэн зөв гэдэгт итгэлтэй байхын
тулд Монгол улсын томоохон аудитын байгууллагуудыг тодруулан, эдгээр
аудитын байгууллагуудаар хянагдсан санхүүгийн тайлангаа олон нийтэд
гаргаж байх
НОМ ЗҮЙ
Б.Бүжинлхам “Санхүүгийн удирдлага” Улаанбаатар, 2008 он
Д.Анхтуяа, Ч.Наранчимэг “E-Views програм ашиглах гарын авлага” Улаанбаатар,
2005
Зоригтын Оюунцацрал /БУ-н магистр/ “Банкин дахь корпорацийн засаглалын онол,
арга зүйн асуудлууд” Улаанбаатар, 2009 он
Компанийн засаглалын хөгжлийн төв www.cgdc.org.mn
Монгол улсын санхүүгийн зохицуулах хороо “Монголын компанийн засаглалын
кодекс” Улаанбаатар, 2007 он
Монголын хөрөнгийн бирж www.mse.mn
Монголын хөрөнгийн бирж “Үнэт цаас гаргагчийн мэдээлэл судалгаа” 2006-2009
Санхүүгийн зохицуулах хороо www.frc.mn
СЭЗДС, эрдэм шинжилгээ судалгаа, докторантурын алба “Багш нарын эрдэм
шинжилгээний бага хурал” Улаанбаатар, 2010
Т.Цэнд-Аюуш “Компанийн засаглал” Улаанбаатар, 2010 он
Т.Цэнд-Аюуш “Компанийн засаглалын нээлттэй байдал” Улаанбаатар, 2009 он
Jensen, M. and W.Meckling “The Theory of the Firm: Managerial Behavior, Agency
Costs, and Ownership Structure”, Journal of Financial Economics, 1976 он
L.J. Gitman Managerial Finance
Rob Bauer, Bart Frijns The Impact of Corporate Governance on Corporate Performance,
2008.
Short, H Ownership, Control, Financial Structure, and the Performance of Firms, 1994.
Scott Moore, Gary E. Porter, An Examination of the Relationship between Corporate
Governance Regime and Corporate Performance, 2007
ХАВСРАЛТ
2006 оны ТОП-20 компанийн засаглалын индекс тооцсон аргачлал

Ил тод
байдал
АПУ
1
Сүү
1
Гов ь
1
УБ ЗБ
1
Баянгол ЗБ
1
Талх чихэр
0
СББ
1
Ээрмэл
1
Мах-импекс
0
МЦХ
1
Шарын гол
0
Материал импекс
0
Багануур
0
Тав антолгой
1
Шив ээ-Ов оо
1
УИ Д
0
Ж ТБюро
1
БиДиСек
1
Монинжбар
0

Ногдол
ашиг
олгосон
эсэх
1
0
0
1
1
1
1
1
1
1
0
0
0
1
0
1
0
1
1

Хараат
гишүүн
харьцаа
0.3333
0.3000
0.3636
0.3333
0.4000
0.2222
0.3333
0.4444
0.5556
0.3333
0.2222
0.2222
0.3333
0.2222
0.5556
0.4444
0.5000
0.3333
0.2222

Санхүү
тайлан
ХУВЬЦАА
үнэн зөв Нийгмийн НЯГТРАЛ
байдал харицлага ИНДЕКС КЗ индекс
1.00
1.0
0.7499316 0.8472108
0.00
0.5
0.7419307 0.4236551
0.00
0.5
0.7848405 0.4414128
1.00
0.5
0.9198274 0.7921934
1.00
0.3
0.6486367 0.7247728
0.00
0.3
0.2363617 0.2930973
0.00
1.0
0.6486367 0.6636617
1.00
0.3
0.7973471 0.7569653
0.00
0.5
0.8425729 0.4830214
0.00
0.3
0.9198274 0.5921934
1.00
0.1
0.92531 0.3745887
1.00
0.5
0.8678808 0.4316838
1.00
0.4
0.5771344 0.385078
0.00
0.9
0.847226 0.6615747
0.00
0.3
0
0.3092593
0.00
0.6
0.8584061 0.4838084
1.00
0.5
0.9902306 0.6650384
1.00
0.3
0.9008527 0.7556977
0.00
0.2
0.9117802 0.3890004
Dependent Variable: LOG(CGI)

Dependent Variable: DEBEQ

Method: Least Squares

Method: Least Squares

Date: 03/03/11 Time: 17:46

Date: 03/02/11 Time: 19:57

Sample: 1 100

Sample: 1 100

Included observations: 76

Included observations: 99

Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

LOG(DEBEQ)

0.174302

LOG(DT)

-0.050888

LOG(EPS)
LOG(GM)
LOG(NM)

0.250886

0.694745

0.4895

0.255089

-0.199491

0.8425

-0.011378

0.013329

-0.853679

0.3962

LOG(CGI)

0.088165

0.074214

1.187980

0.2389

0.054738

0.039519

1.385101

0.1705

R-squared

0.106828

Mean dependent var -18.53899

LOG(ROA)

0.277141

0.250176

1.107782

0.2718

Adjusted R-squared

0.088221

S.D. dependent var

171.4910

LOG(ROE)

-0.234156

0.250563

-0.934522

0.3533

S.E. of regression

163.7518

Akaike info criterion

13.06442

Sum squared resid

2574208.

Schwarz criterion

13.14306

Durbin-Watson stat

1.979441

R-squared

0.136354

Mean dependent var -0.652221

Adjusted R-squared

0.061255

S.D. dependent var

0.326839

Akaike info criterion

7.370836

Schwarz criterion

GM

82.46376

ROE

-18.44772
51.28556

Prob.

42.76991

1.928079

0.0568

8.497891

-2.170859

0.0324

26.20142

1.957358

0.0532

2.172830

Log likelihood

-19.17764

Log likelihood

t-Statistic

0.903558

Durbin-Watson stat

Std. Error

0.688885

Sum squared resid

Coefficient

0.337334

S.E. of regression

Variable

-643.6886

Dependent Variable: LOG(EPS)

Dependent Variable: DT

Method: Least Squares
Date: 03/02/11 Time: 19:47

Method: Least Squares
Date: 03/02/11 Time: 19:45

Sample: 1 100

Sample: 1 100

Included observations: 78

Included observations: 99
Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.
Variable

C

5.773448

0.824229

7.004668

-2.519315

0.980658

-2.569004

0.0122

t-Statistic

Prob.

0.0000

GM

Coefficient Std. Error

10.81777

1.340874

8.067702

0.0000

LOG(CGI)

2.007186

0.874549

2.295109

0.0246

R-squared

0.512411
0.492644

S.D. dependent var

0.073875

8.194988

0.0000

0.084509

-6.379624

0.0000

ROA

-0.505779

0.125536

-4.028955

0.0001

-0.232194

0.079172

-2.932779

0.0042

Mean dependent var 4.939015

Adjusted R-squared

0.605407
-0.539139

LOG(CGI)

ROA

C
GM

3.536434

S.E. of regression

2.518963

Akaike info criterion 4.735492

Sum squared resid

469.5431

Schwarz criterion

Log likelihood
Durbin-Watson stat

-180.6842
1.158713

F-statistic
Prob(F-statistic)

4.856349
25.92243
0.000000

R-squared

0.567260

Mean dependent var 0.542233

Adjusted R-squared

0.553594

S.D. dependent var

S.E. of regression

0.248854

Akaike info criterion 0.095665

Sum squared resid

5.883195

Schwarz criterion

0.200519

F-statistic

41.51041

Prob(F-statistic)

0.000000

Log likelihood
Durbin-Watson stat

-0.735432
1.693725

0.372460
Dependent Variable: LOG(GM)

Dependent Variable: LOG(NM)

Method: Least Squares

Method: Least Squares

Date: 03/02/11 Time: 19:59

Date: 03/02/11 Time: 19:52

Sample: 1 100

Sample: 1 100

Included observations: 92

Included observations: 79

Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

C

-0.805306

0.296252

-2.718313

0.0079

DT

-3.256874

0.481176

-6.768571

0.0000

DEBEQ

-0.005150

0.002928

-1.758763

0.0821

LOG(CGI)

2.092610

0.356586

5.868458

0.0000

DT

-1.706842

0.213169

-8.006997

0.0000

ROE

1.115955

0.396096

2.817382

0.0062

NM

0.112597

0.053079

2.121301

0.0367

CGI

0.514607

0.438837

1.172663

0.2441

R-squared

0.408793

Mean dependent var -2.701735

Adjusted R-squared 0.393235

S.D. dependent var

1.720253

R-squared

0.542379

Mean dependent var -1.386454

S.E. of regression

1.339994

Akaike info criterion

3.460442

Adjusted R-squared

0.521339

S.D. dependent var

0.964422

Sum squared resid

136.4643

Schwarz criterion

3.550421

S.E. of regression

0.667239

Akaike info criterion

2.081477

Log likelihood

Durbin-Watson stat

2.212468

Sum squared resid

38.73304

Schwarz criterion

2.218531

F-statistic

25.77837

Prob(F-statistic)

0.000000

Log likelihood
Durbin-Watson stat

-90.74795
2.167443

-133.6874

Dependent Variable: LOG(ROE)
Dependent Variable: LOG(ROA)

Method: Least Squares

Method: Least Squares
Date: 03/02/11 Time: 19:59
Date: 03/02/11 Time: 19:53

Sample: 1 100

Sample: 1 100

Included observations: 88

Included observations: 78
Variable
Coefficient

Std. Error

t-Statistic

-0.016248

0.006702

-2.424484

0.0178

DT

-4.308807

0.495652

-8.693219

0.0000

GM

-2.655901

0.413087

-6.429403

Std. Error

t-Statistic

Prob.

-3.460364

0.745889

-4.639250

0.0000

Prob.

DEBEQ

Coefficient

C

Variable

0.0000

3.006469

0.435365

6.905625

0.0000

LOG(CGI)

1.405308

0.419779

3.347731

2.479217

0.768180

3.227392

0.0018

-1.058371

0.751791

-1.407798

0.1629

ROA
ROE

DT
GM

6.039032

0.939822

6.425717

0.0000

LOG(CGI)

0.611081

0.555578

1.099901

0.2746

0.0013
R-squared

0.566553
0.542802

S.D. dependent var

1.963462

S.E. of regression

1.327622

Akaike info criterion

128.6684

Schwarz criterion

0.341667

S.D. dependent var

1.994592

S.E. of regression

1.618366

Akaike info criterion

3.855851

217.3860

Schwarz criterion

3.996609

F-statistic

12.28799

Prob(F-statistic)

0.000000

3.466612

Sum squared resid

Mean dependent var -2.270730

Mean dependent var -3.330484

Adjusted R-squared

0.371935

Adjusted R-squared

R-squared

3.617683

Sum squared resid
Log likelihood
Log likelihood

-130.1979

Durbin-Watson stat

2.246891

Durbin-Watson stat

-164.6575
2.038700

Mais conteúdo relacionado

Mais procurados

удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
Lkhamaa Emma
 
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
Byambadrj Myagmar
 
дотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагадотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлага
Byambadrj Myagmar
 
аудитийн мэргэжлийн стандартууд
аудитийн мэргэжлийн стандартуудаудитийн мэргэжлийн стандартууд
аудитийн мэргэжлийн стандартууд
Byambadrj Myagmar
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
Shunkhlai Group LLC
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Adilbishiin Gelegjamts
 
Г. Мөнхчимэг - Компанийн удирдлага
Г. Мөнхчимэг - Компанийн удирдлагаГ. Мөнхчимэг - Компанийн удирдлага
Г. Мөнхчимэг - Компанийн удирдлага
batnasanb
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
ariunubu
 

Mais procurados (20)

удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа
 
A.pa631
A.pa631A.pa631
A.pa631
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
Monitorng hiih
Monitorng hiihMonitorng hiih
Monitorng hiih
 
Хувьцаа, хувьцааны үнэлгээ
Хувьцаа, хувьцааны үнэлгээХувьцаа, хувьцааны үнэлгээ
Хувьцаа, хувьцааны үнэлгээ
 
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
 
дотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагадотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлага
 
аудитийн мэргэжлийн стандартууд
аудитийн мэргэжлийн стандартуудаудитийн мэргэжлийн стандартууд
аудитийн мэргэжлийн стандартууд
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
 
Байгууллагад KPI-ыг нэвтэрүүлэх нь
Байгууллагад KPI-ыг нэвтэрүүлэх ньБайгууллагад KPI-ыг нэвтэрүүлэх нь
Байгууллагад KPI-ыг нэвтэрүүлэх нь
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
 
Lecture №4
Lecture №4Lecture №4
Lecture №4
 
Г. Мөнхчимэг - Компанийн удирдлага
Г. Мөнхчимэг - Компанийн удирдлагаГ. Мөнхчимэг - Компанийн удирдлага
Г. Мөнхчимэг - Компанийн удирдлага
 
Audit gariin avlaga
Audit gariin avlagaAudit gariin avlaga
Audit gariin avlaga
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
 
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
 

Destaque

Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Bayar Be
 
монгол улсын хууль компаний тухай
монгол  улсын  хууль компаний тухаймонгол  улсын  хууль компаний тухай
монгол улсын хууль компаний тухай
Gunsen Mongolia
 
E-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
E-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛE-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
E-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
batnasanb
 
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
batnasanb
 
Ч.Должинсүрэн - ЭНГИЙН ХУВЬЦААГ ЛОГИСТИКООР УДИРДАХ НЬ
Ч.Должинсүрэн - ЭНГИЙН ХУВЬЦААГ ЛОГИСТИКООР УДИРДАХ НЬЧ.Должинсүрэн - ЭНГИЙН ХУВЬЦААГ ЛОГИСТИКООР УДИРДАХ НЬ
Ч.Должинсүрэн - ЭНГИЙН ХУВЬЦААГ ЛОГИСТИКООР УДИРДАХ НЬ
batnasanb
 
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
batnasanb
 
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлтГ.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
batnasanb
 
П.Түвшинжаргал - Нолуурын зах зээлийг хөгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргалты...
П.Түвшинжаргал - Нолуурын зах зээлийг хөгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргалты...П.Түвшинжаргал - Нолуурын зах зээлийг хөгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргалты...
П.Түвшинжаргал - Нолуурын зах зээлийг хөгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргалты...
batnasanb
 
LLDC things to know
LLDC things to knowLLDC things to know
LLDC things to know
batnasanb
 
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТ.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
batnasanb
 
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
batnasanb
 
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬВ.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
batnasanb
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
batnasanb
 

Destaque (20)

Компаний засаглал-Мэдээллийн ил тод байдал
Компаний засаглал-Мэдээллийн ил тод байдалКомпаний засаглал-Мэдээллийн ил тод байдал
Компаний засаглал-Мэдээллийн ил тод байдал
 
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
 
Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан - 2015
Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан - 2015Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан - 2015
Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан - 2015
 
Төрийн өмчит компаний засаглал
Төрийн өмчит компаний засаглал Төрийн өмчит компаний засаглал
Төрийн өмчит компаний засаглал
 
компаний үйл ажиллагаа нээлттэй ил тод байхын ач холбогдол
компаний үйл ажиллагаа нээлттэй ил тод байхын ач холбогдолкомпаний үйл ажиллагаа нээлттэй ил тод байхын ач холбогдол
компаний үйл ажиллагаа нээлттэй ил тод байхын ач холбогдол
 
Компанийн засаглалын үндэсний зөвлөл
Компанийн засаглалын үндэсний зөвлөлКомпанийн засаглалын үндэсний зөвлөл
Компанийн засаглалын үндэсний зөвлөл
 
монгол улсын хууль компаний тухай
монгол  улсын  хууль компаний тухаймонгол  улсын  хууль компаний тухай
монгол улсын хууль компаний тухай
 
компанийн тухай
компанийн тухайкомпанийн тухай
компанийн тухай
 
E-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
E-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛE-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
E-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
 
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
З.Итгэл - ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ЗАР...
 
Ч.Должинсүрэн - ЭНГИЙН ХУВЬЦААГ ЛОГИСТИКООР УДИРДАХ НЬ
Ч.Должинсүрэн - ЭНГИЙН ХУВЬЦААГ ЛОГИСТИКООР УДИРДАХ НЬЧ.Должинсүрэн - ЭНГИЙН ХУВЬЦААГ ЛОГИСТИКООР УДИРДАХ НЬ
Ч.Должинсүрэн - ЭНГИЙН ХУВЬЦААГ ЛОГИСТИКООР УДИРДАХ НЬ
 
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
 
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлтГ.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
 
П.Түвшинжаргал - Нолуурын зах зээлийг хөгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргалты...
П.Түвшинжаргал - Нолуурын зах зээлийг хөгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргалты...П.Түвшинжаргал - Нолуурын зах зээлийг хөгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргалты...
П.Түвшинжаргал - Нолуурын зах зээлийг хөгжүүлэхэд удирдлагын шийдвэр гаргалты...
 
LLDC things to know
LLDC things to knowLLDC things to know
LLDC things to know
 
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТ.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
 
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
 
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬВ.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
 
Almaty
AlmatyAlmaty
Almaty
 

Semelhante a Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ

Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
batnasanb
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
batnasanb
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
Bbujee
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
Bbujee
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
Bbujee
 
Б.Жавзандулам, П.Энхманлай, Э.Энхбаясгалан - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭН ДЭХ ...
Б.Жавзандулам, П.Энхманлай, Э.Энхбаясгалан - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭН ДЭХ ...Б.Жавзандулам, П.Энхманлай, Э.Энхбаясгалан - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭН ДЭХ ...
Б.Жавзандулам, П.Энхманлай, Э.Энхбаясгалан - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭН ДЭХ ...
batnasanb
 
компанийн засаглалын тайлан 2013 02
компанийн засаглалын тайлан 2013  02компанийн засаглалын тайлан 2013  02
компанийн засаглалын тайлан 2013 02
Marta Mara
 
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
batnasanb
 
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвалПитер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
Оюуны чадварын-IQ төв
 
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬМ.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
batnasanb
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
Bbujee
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
batnasanb
 
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
Д.Батцэнгэл  Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...Д.Батцэнгэл  Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
batnasanb
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
Bbujee
 
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
стратегийн удирдлага   нэгдсэн сургуульстратегийн удирдлага   нэгдсэн сургууль
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
Buka King
 
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬС.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
batnasanb
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Adilbishiin Gelegjamts
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
Bbujee
 

Semelhante a Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ (20)

Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
 
Б.Жавзандулам, П.Энхманлай, Э.Энхбаясгалан - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭН ДЭХ ...
Б.Жавзандулам, П.Энхманлай, Э.Энхбаясгалан - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭН ДЭХ ...Б.Жавзандулам, П.Энхманлай, Э.Энхбаясгалан - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭН ДЭХ ...
Б.Жавзандулам, П.Энхманлай, Э.Энхбаясгалан - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭН ДЭХ ...
 
компанийн засаглалын тайлан 2013 02
компанийн засаглалын тайлан 2013  02компанийн засаглалын тайлан 2013  02
компанийн засаглалын тайлан 2013 02
 
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
 
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвалПитер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
 
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬМ.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
 
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
Д.Батцэнгэл  Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...Д.Батцэнгэл  Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
 
Лекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчинЛекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчин
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
mngment
mngmentmngment
mngment
 
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
стратегийн удирдлага   нэгдсэн сургуульстратегийн удирдлага   нэгдсэн сургууль
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
 
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬС.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 

Mais de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
batnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
batnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
batnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
batnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
batnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
batnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
batnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
batnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
batnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
batnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
batnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
batnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
batnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
batnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
batnasanb
 

Mais de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ

  • 1. С.Довчингийн нэрэмжит Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн Одонт Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Экономикс, Эконометриксийн тэнхим МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ МУШУТИС-аас зохион байгуулж буй “Эрдмийн шувуу" оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд Удирдсан: Ц.Батсүх СЭЗДС-н Экономик, Эконометриксийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) С.Эрдэнэ СЭЗДС-н Санхүүгийн Удирдлагын тэнхимийн багш, дэд профессор, MBA Боловсруулсан: Д.Даваадорж СЭЗДС, Бизнесийн Эдийн Засаг-3 davaa_1203@yahoo.com С.Золжаргал СЭЗДС, Бизнесийн Эдийн Засаг-3 zoogii62@yahoo.com УЛААНБААТАР 2011
  • 2. МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАСАХ УУ, ТӨРӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСАХ УУ Д.Даваадорж, С.Золжаргал ТАЛАРХАЛ Тус судалгааг хийхэд удирдан чиглүүлж, ажилласан СЭЗДС-н СУ-ын тэнхимийн багш С.Эрдэнэ (Дэд профессор,MBA), мөн эконометриксийн арга, аргачлалыг зааж сургасан эрхэм багш, СЭЗДС-н ЭЭТ-н эрхлэгч Ц.Батсүх (Ph.d) нарт гүнээ талархал илэрхийлье. ХУРААНГУЙ Энэхүү судалгааны ажлаараа санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэдгийг Монгол улсын нөхцөлд тодорхойлохыг зорилоо. Дээрх зорилгын хүрээнд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь тогтвортой арилжаалагдаж байсан TOP-20 хувьцаат компанийг төлөөлөл болгон авч 2006-2010 оны хоорондох нийт 5 жилийн панел өгөгдлийг ашигласан. Нөгөө талаас КЗ-г хэмжихдээ үндсэн 6 шаардлагыг тухайн компани хангаж буй эсэхээс хамааруулан, түүвэр судалгаа авч Монголд анх удаа КЗ-н индексийг тооцсон. Улмаар КЗ-н индекс болон компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг эконометриксийн арга аргачлалыг ашиглан гүйцэтгэсэн болно. Түлхүүр үгс: компанийн засаглал, санхүүгийн үзүүлэлт, засаглалын индекс
  • 3. I. ОРШИЛ 2010 оны намар Монгол улсын Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг иргэн бүрд хуваарилах тогтоол гарсан. Монгол улсын иргэн бүр хувьцаа эзэмшигчид болно гэсэн үг. Иймд хүн бүр Хөрөнгийн бирж, хувьцаат компани, брокер дилерийн компани зэрэг хөрөнгийн зах зээлийн талаар сонирхож эхэлсэн билээ. Хөрөнгийн зах зээлтэй салшгүй холбоотой ойлголт нь компанийн засаглал юм. Сайн компанийн засаглал нь компанийн үзүүлэлттэй холбоотой байдаг. Иймд өнөөгийн монголын нийгэмд хамгийн ихээр анхаарал татаж буй сэдэв болох Компанийн засаглал, түүний санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр зориглосон билээ. Компани гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, түгээх мөн хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаанд зориулж капиталыг цуглуулан нэгтгэх арга зэмсэг юм.1 Бизнесийн ертөнц дэх компанийн гол үндсэн хууль бол компани нь өөрийн үүргийн дагуу дээрх үйл ажиллагааг нэгтгэн зангидахдаа ашгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн ашгийг өсгөхөд чиглэсэн сайжруулалтыг хийхийг зорих ѐстой байдаг. Хөрөнгө оруулагчид нь компанийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр ашгийг бий болгох, түүнээс хүртэх боломжтой байдаг бол харин нөгөө талд менежментийн баг нь хувийн хөрөнгө мөнгөө оруулахгүйгээр зөвхөн компанийг удирдан авч явах үүрэг хүлээдэг. Энэхүү хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх удирдлагын хооронд үүсэх харилцаа буюу агентийн зөрчлийг зөв удирдан чиглүүлэхэд бидэнд компанийн засаглал тусалдаг юм. Компанийн засаглал сэдвийн хүрээнд судлаачдын дунд үндсэн 2 асуудал урган гарч ирсэн. 1рт, компанийн засаглал хөгжсөнөөр агентийн асуудлыг шийдэж, түүнээс учирч болох хохирлыг багасгаж чадах уу?, 2рт, бизнесийн байгууллагын санхүүгийн чадавхийн ялгаатай байдал нь компанийн засаглалаас хамаардаг уу? гэсэн асуултууд юм. Hermalin, Weisbach (2003) нар судалгааны ажилдаа компанийн үзүүлэлт нь түүний засаглалтай хамааралтай бол “тэнцвэрт бус үзэгдэл” гэж үзээд компанийн засаглалаа өөрчлөх замаар, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой, харин санхүүгийн үзүүлэлт нь засаглалтай хамааралгүй бол “тэнцвэрт үзэгдэл” гэж үзээд компанийн засаглалыг өөрчлөөд санхүүгийн үзүүлэлтээ өөрчлөх боломжгүй гэж үзсэн. Энэхүү 2 төрлийн компани буюу үзэл баримтлал байдаг гэдгийг олон судлаачид судалгааны ажлаараа нотолсон байдаг бөгөөд Morck, Schleifer, Vishney (1988), McConnell, Servaes (1988), Core, Larcker (2002) нар засаглалын бүтэц нь компанийн үзүүлэлтэд нөлөөлнө гэсэн дүгнэлтэд хүрсэн бол, Demsetz, Lehn (1985), Agrawal, Knoeber (1996) нар компанийн засаглал сайтай байснаар тухайн компанийн үнэ цэнэ өсөх боловч санхүүгийн үзүүлэлтэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид энэхүү судалгааны ажлаараа санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэдгийг Монгол улсын нөхцөлд тодорхойлохыг зорилоо. Өөрөөр хэлбэл, К3-г айл өрхийн гол баганатай адилтгавал, компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг төр засагтай зүйрлэн “Гэрээ засаад төрөө засах уу, төрөө засаад гэрээ засах уу” гэдгийг олж тогтоох зорилготой билээ. 1 Мерлин Арон Эйзэнбэрг
  • 4. ОНОЛЫН ХЭСЭГ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ Компанийн засаглал гэдгийг хатуу тодорхойлон хэлэх нь зохисгүй бөгөөд улс орон болон байгууллагын онцлогоос шалтгаалаад энэ тодорхойлолт харилцан адилгүй байдаг тул хамгийн оновчтой, энгийнээр “Компанийн засаглал нь компанийн удирдлага, түүний ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон оролцогч талуудын харилцаа холбоо болон тэдгээрийн сүлжээний цогц юм.” хэмээн тодорхойлох боломжтой. Тодруулбал, компанийн засаглал гэдэг нь аливаа байгууллага, компанийг удирдах, чиглүүлэх, хянах үйл ажиллагаанд нөлөөлөх үйл явц, дэг жаяг, бодлого, хууль дүрэм болон институтын бүрдэл юм. Компанийн засаглалын гол асуудлуудыг багцалж үзвэл дараах 3 хэсэгт хуваагдана. 1. Стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх – Компанийн хөгжлийн хандлагыг урт хугацааны хүрээнд буюу хэтийн ирээдүйд нь тодорхойлох шийдвэр гаргах 2. Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах 3. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хоорондын уялдаа холбоо, эрх ашиг, үүрэг хариуцлагыг нарийн тодорхойлох Компанийн засаглалд оролцогч талуудыг Үндсэн оролцогч талууд /Хувьцаа эзэмшигчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлага/, Бусад оролцогч талууд /Удирдах ажилтнууд, үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид, олон нийт, Засгийн газар, санхүүгийн зах зээл, байгаль орчин-экологи/ гэсэн 2 бүлэгт хуваадаг. Компанийн засаглалын тулгуур зарчмууд 1. Ил тод байдал. Оролцогч талуудыг үнэн зөв мэдээллээр цаг тухайд нь хангах, санхүү, гүйцэтгэл, өмчлөл засаглалтай холбоотой мэдээллүүд нийтэд нээлттэй байх, мэдээллийн тэнцвэргүй байдлаас урьдчилан сэргийлэх гэх зэрэг ухагдахуунууд нь дээрх зарчимд хамаарна. 2. Хариуцан тайлагнах. Гүйцэтгэх захирал нь компанитай холбоотой мэдээллийг цаг тухай бүрд нь ТУЗ-д үнэн бодитойгоор тайлагнах хариуцлагыг хүлээнэ. 3. Шударга байдал. Том, жижиг бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш хандах. Хэрэв хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга хэмжээг авах. 4. Үүргээ хариуцах. Бүх хувьцаа эзэмшигчдийн хууль ѐсны эрхийг анхаарч үзэх, компани болон оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих. Сайн компанийн засаглалын ач тус ТУЗ-н гишүүдийн ихэнх нь гадны гишүүд байдаг, Гадны гишүүдийн ихэнх нь хараат бус, Гүйцэтгэх удирдлагын ажлын хөлсний ихэнх нь хувьцаа ба опционоор хийгддэг, Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний албан ѐсны системтэй, Хөрөнгө оруулагчдын мэдээллийн лавлагааг идэвхитэй хүлээн авдаг гэх шинж чанарууд нь сайн засаглалын шинж тэмдэг байдаг. Тухайн компани нь сайн засаглалтай байснаараа баялаг бүтээх, хөрөнгө, орлого ашгийн хуримтлал баталгаажин, өрсөлдөх чадвар сайжирч, олон нийтэд эерэгээр танигдсанаараа санхүүжилт олж авах боломж бололцоо нэмэгдэн, хөрөнгийн зардал буурна. Улмаар компанийн нэр хүнд зэх зээл дээр өсөх болно.
  • 5. КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ Компанийн засаглал хэмээх ойлголт хөгжсөнөөр түүнийг хэмжих зайлшгүй шаардлага гарч ирсэн. Ихэнх судлаачдын судалгаа шинжилгээндээ ашигладаг, дэлхий дахинд хамгийн өргөн тархсан, үр ашиг сайтай арга нь засаглалын индексийг тооцох явдал бөгөөд томоохон үнэлгээний байгууллагуудаас олон төрлийн индекс гаргасан байдаг ба үүнээс заримыг дурдвал, FTSE группээс гаргасан ISS /Institutional Shareholder Services/ индекс, ISE Corporate Governance Index /Stanbul Stock Exchange/, Governance Metrics International-с гаргасан GMI индекс зэрэг болно. GMIс гаргасан индекс нь дэлхийд анхдагч бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг учраас бид энэхүү индексийг ашиглан Монгол улсын ХЗЗ-н ТОП-20 компанийг индексжүүлсэн, эрэмбэлсэн болно. GMI индекс нь тухайн байгууллагын компанийн засаглалыг хэмжихдээ 6 шалгуур тавьдаг. Үүнд: 1. Удирдлагын хариуцлага Энэхүү шалгуурт ТУЗ-н нийт гишүүдийн дотор бие даасан буюу хараат бус гишүүдийн тоо, хувь нийлүүлэгчдийн гүйцэтгэх удирдлагыг сонгох хурал хийх давтамж, гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа эсэх зэрэг багтдаг. Нийт ТУЗ-н гишүүдийн дотор хараат бус гишүүдийн эзлэх хувийн жинг тооцох байдлаар индексжүүлсэн. 2. Санхүүгийн хяналт Удирдлага хэрхэн хянагддаг байдал, олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлангаа гаргадаг эсэх, аудитын шалгалтад тогтмол ордог эсэх, хувьцаа эзэмшигчдэд санхүүгийн тайлан дээр шинжилгээ хийх боломжоор хангасан эсэх зэрэг шалгуурууд багтана. Санхүүгийн тайлангаа тогтмол брокер дилерийн компанид тайлагнадаг эсэх, олон нийтэд санхүүгийн тайлан нь ил тод байдаг эсэхээр тус тус индексжүүлсэн 3. Хувьцаа эзэмшигчийн эрх Тухайн байгууллага хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрхэн хамгаалж байна, тогтмол хувь нийлүүлэгчдийн хурал зарладаг эсэх, ногдол ашиг тогтмол олгодог эсэх зэрэг шалгуурууд багтана. Ногдол ашиг тухайн жилд олгосон эсэхээр индексжүүлсэн. 4. Урамшууллын тогтолцоо Компани тусгай, биеэ даасан урамшууллын хэлтэстэй эсэх, хувь нийлүүлэгчид, гүйцэтгэх удирдлагын ажлыг хэрхэн үнэлэх, зэрэг шалгуурууд багтана. 5. Удирдлагын тогтолцоо Хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх захирал, ТУЗ-н даргыг хэрхэн сонгож байгаа байдал хамаарна. 6. Компанийн зан төлөв Компани нь жижиг хувьцаа эзэмшигч нартаа эрх тэгш хандаж байгаа байдал, нийгэмд тустай үйл хийж байгаа эсэх буюу нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа байдал зэрэг шалгуурууд хамаарна. Нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагаар нь индексжүүлсэн. GMI индексээс гадна тухайн компанийн хувьцааны дийлэнх хэсэг хэдэн хүн дээр төвлөрч байгаагаас хамаарсан *нягтралын индекс”-г тооцсон бөгөөд энэхүү үзүүлэлт нь нэг хувьцаа эзэмшигч дангаар дийлэнх хувьцааны багцыг эзэмшиж байвал 0, цөөн хувийг эзэмшиж байвал 1 гэсэн тоог авах боломжтойгоор хийсэн болно. 6 шалгуурын тус бүрийг тухайн компани хангаж байвал 1, хангахгүй тохиолдолд 0 гэсэн үнэлгээг өгөх замаар хамгийн сайн компанийн засаглалтай компани 6, хамгийн муу засаглалтай компани 0 гэсэн үнэлгээг авах боломжтой. Засаглалын индексийг
  • 6. [0;1] завсарт тооцохын тулд доорх томьѐогоор тооцож, эцсийн КЗ-н индексийг гаргасан. /Хавсралт хэсгээс 2006 оны КЗ-н индексийн дэлгэрэнгүйг харна уу/ Ix= Тухайн компанийн засаглалын индекс X= тухайн компанийн 6 шалгуураас авсан нийт оноо Xmax= 6 шалгуураас хамгийн өндөр оноо авсан компани Xmin= 6 шалгуураас хамгийн бага оноо авсан компани a= Энэхүү индексийн хувьд тогтмол 1-тэй тэнцүү b= Энэхүү индексийн хувьд тогтмол 0-тэй тэнцүү ЭКОНОМЕТРИКСИЙН АРГА АРГАЧЛАЛ, ЗАГВАРЫН ТАВИЛ Судалгааны ажлын зорилго болох санхүүгийн үзүүлэлт сайн байснаар компанийн засаглал хөгждөг үү?, эсвэл тухайн компанийн засаглал хөгжсөнөөр санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирдаг уу гэх зорилгынхоо хүрээнд 2 төрлийн тэгшитгэл авч үзсэн болно. (1) тэгшитгэл: Morck, Schleifer, Vishney (1988), McConnell, Servaes (1988), Core, Larcker (2002) нарын судалгааны ажлын онолын таамаглалаас харахад Компанийн засаглалын индекс (CGI) -нь компанийн санхүүгийн харьцаа үзүүлэлтээс дараах хамааралтай байдаг. Өр, эздийн өмчийн харьцаа (DEBEQ)-аас сөрөг, өрийн харьцаа (DT)-с сөрөг, нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээнээс (EPS) эерэг, нийт ахиуц ашиг (GM)-с эерэг, цэвэр ахиуц ашиг (NM)-с эерэг, хөрөнгө оруулалтын өгөөж (ROA)-с эерэг, хувьцаат капиталын өгөөж (ROE)-с эерэг хамаарна. (2)-с (8) тэгшитгэл: Харин санхүүгийн үзүүлэлтүүд нь компанийн засаглалын индексээс доорхи байдлаар хамаарна. КЗ-н индексээс нэгж хувьцаанд ногдох боломжит ашгийн хэмжээ (EPS), нийт ахиуц ашиг (GM), цэвэр ахиуц ашиг (NM), хөрөнгө оруулалтын өгөөж (ROA), хувьцаат капиталын өгөөж (ROE) нь тус тус эерэг хамааралтай бол Өр, эздийн өмчийн харьцаа (DEBEQ), өрийн харьцаа (DT) нь сөрөг хамааралтай байна. КЗ-н индекс нь 0-с 1-н хооронд утгаа авах тул загварт логарифм хэлбэртэй оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл КЗ-н индекс 1%-р өөрчлөгдөхөд санхүүгийн үзүүлэлтүүд хэдэн хувиар /нэгжээр/ өөрчлөгдөхийг заана. Харьцаа үзүүлэлтүүдээс Компанийн засаглалын индекс хамаарах тэгшитгэл: (1) Харьцаа үзүүлэлт тус бүр Компанийн засаглалын индекс болон бусад харьцаа үзүүлэлтүүдээс хамаарах тэгшитгэл:
  • 7. (2) (3) (4) (5) (6) (7) (8) Хүснэгт1: Загварын хувьсагчдын утга Үзүүлэлтүүд Харьцаа Өр, эздийн өмчийн харьцаа Өрийн харьцаа Нэгж хувьцаанд ногдох ашиг EPS= Хөрөнгө оруулалтын өгөөж ROA= Цэвэр ахиуц ашиг ЦАА= Нийт ахиуц ашиг НАА= Тайлбар Нийт өр төлбөр ба эздийн өмчийн хоорондын харьцаа Нийт хөрөнгийн дотор зээлдийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа хэсгийн хувь хэмжээ Нэгж хувьцаанд ногдож буй цэвэр ашгийн хэмжээ Нийт хөрөнгийн нэг төгрөг тутамд ногдож буй ашгийн хэмжээ Цэвэр ахиуц ашиг нь татварын дараах борлуулалтын орлогыг харуулна. Ахиуц нийт ашиг нь өндөр байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг бага байгааг илтгэнэ.
  • 8. СУДАЛГААНЫ ХЭСЭГ СУДЛАГДСАН БАЙДАЛ Дэлхий дахинд Компанийн засаглал хэмээх нэр томьѐо хэрэглэгдээд удаж буй боловч Jensen, Meckling2 нар 1976 онд Компанийн засаглалын талаарх судалгааны ажлыг анхлан хийж, түүнээс хойш энэхүү салбарын судалгааны ажил дэлхий дахинд ихээр хийгдэх болсон. 1994 онд Short “Компанийн эзэмшигчийн болон удирдлагын бүтэц нь компанийн санхүүгийн үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлөх вэ”3 сэдэвт судалгааны ажлаараа ямар нэгэн бодитой үр дүнд хүрч чадаагүй байна. Гэвч 1996 онд судлаач Mayer4 түүний хийсэн судалгааны ажлыг хөгжүүлэн компанийн засаглал нь тохиромжтой хэмжээндээ байгаа компанийн санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирдаг бөгөөд, харин хувьцаа эзэмшигчид удирдлагыг хэтэрхий ихээр хяналтдаа авбал “хувийн эрх ашгийн төлөө” үр ашиг үүсдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. 1997 онд Shleifer, Vishney нар хийсэн ажлаараа агентийн зөрчил нь үнэхээр компани дотор үүсдэг юм байна гэдгийг баталсан. Мөн агентийн зардал нь маш чухал бөгөөд компанийн засаглалын механизмаар дамжуулан үүнийг зохицуулж болно гэж үзжээ. Монгол улсын хувьд компанийн засаглал хэмээх ойлголт нь шинэлэг зүйл бөгөөд энэ сэдвээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудад СЭЗДС-ийн багш, эдийн засгийн магистр Түвшинтөрийн Цэнд-Аюушийн “Компанийн засаглалын нээлттэй байдал” судалгааны ажил байна. Энэхүү судалгаанд Монголын хүрээнд нээлттэй байдал хэрхэн байгаа эсэх талаар судалсан ба дүгнэлт нь мэдээллийн нээлттэй байдал тун хангалтгүй байна гэж гарсан бөгөөд үүнийг хангах эрхзүйн орчин дутмаг байгаагаас шалтгаалсан гэж үзжээ. Нөгөө талаас оролцогч талуудын мэдлэг ойлголт хангалттай бус байна гэж үзжээ. Мөн СЭЗДС-ийн багш, БУ-ын магистр Зоригтын Оюунцацралын “Банкин дах корпорацийн засаглалын онол арга зүйн асуудлууд” сэдэвтэй эрдэм шинжилгээний ажил ба үүний хүрээнд аль нэг банкны засаглалын асуудал бусад байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар судалсан байдаг. МОНГОЛ ДАХЬ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ 2009 оны 8 сарын 31-нд Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ болон УИХ-н эдийн засгийн байнгын хороо Компанийн засаглал төслийг хэрэгжүүлэх харилцан тохиролцох гэрээнд гарын үсэг зурснаар Монгол улсад Компанийн засаглалыг төр засгаас дэмжиж ажиллах бодлого эхэлсэн юм. Энэхүү төслийг Нидерландын Вант Улс, ОУСК-ийн тvншлэлийн хєтєлбєрєєр дамжуулан санхvvжvvлдэг бөгөөд Компанийн засаглалыг бэхжvvлэхтэй холбогдсон хууль тогтоомж болон эрх зvйн бусад зохицуулалтыг боловсронгvй болгох талаар ОУСК-ийн Тєслийн баг Монгол Улсын тєр засгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллан, компанийн засаглалын асуудлаар сургалт явуулах, зєвлєгєє єгєх чадавхийг бий болгохын тулд монголын сургалтын болон боловсролын байгууллагуудтай мєн хамтран ажиллах ерөнхий зорилготой төсөл юм. Төр засаг, улс төрийн орчноос компанийн засаглалыг сайжруулах тал дээр байнга анзаарч ажиллах болсны хүрээнд 2007 оны 12 сард Санхүүгийн зохицуулах 2 Jensen, M. and W. Meckling, “The Theory of the Firm: Managerial Behavior, Agency Costs, and Ownership Structure,” Journal of Financial Economics, October 1976, 3 (4), 305-360. 3 SHORT, H. (1994): Ownership, Control, Financial Structure, and the Performance of Firms, Journal of Economic Surveys 8, 203-249. 4 MAYER, C. (1996): Corporate Governance, Competition, and Performance, ECD Economic Studies 27, 7-34.
  • 9. хорооноос хувьцаат компаниудын “үндсэн хууль” болох Компанийн засаглалын кодексыг баталсан юм. Ингэснээр компаниуд сайн компанийн засаглалтай байхын тулд юу юуг анхаарах, цаашид яах ѐстой зэрэг үндсэн мэдээлэл, дүрэм журмыг танин мэдэх боломжтой болсон билээ. Компанийн засаглалын хөгжлийн төв нь 2009 оны 6 сарын 2-нд анх байгуулагдсан шинэхэн төрийн бус байгууллага юм. КЗКТ-н эрхэм зорилго нь “Компанийн Засаглалын Хөгжлийн Төв нь Монгол Улсад компанийн засаглалыг хөгжүүлэх үйлсэд манлайлагч байгууллага байх болно.” Мөн тухайн байгууллагын үйл ажиллагааны зорилтууд нь Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, бизнес, боловсрол болон улсын салбарын удирдлагад зориулсан компанийн засаглалын сургалтуудыг чанартай зохион байгуулж, түүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах Монгол улсад компанийн засаглалын салбар дахь шинжилгээ, судалгааны чадавхийг дэмжих, бизнес байгууллагын мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх Засаглалын туршлагыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар ойлголт, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зэрэг юм. Дээрх зорилго, зорилтуудынхаа хүрээнд 2008 оны 10 сард Компанийн засаглалын I форум, 2009 оны 4 сард Компанийн засаглалын II форумыг тус тус зохион байгуулж, 2010 оны 5 сарын 27-нд төр, хувийн хэвшлийн 130 гаруй төлөөлөгчид оролцсон Компанийн засаглалын III форумыг зохион байгуулсан юм. 2007 онд Компанийн засаглалын кодексийг нийтэлснээс хойш гаргасан амжилтуудыг онцлон заасан, стандарт, зарчмуудын биелэлтийн Монголын компанийн засаглалын Дэлхийн банкны 2009 оны тайланг форумын эхний хуралдаанаар авч хэлэлцсэн юм. РЕГРЕССИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН Компанийн засаглалын индексийг санхүүгийн үзүүлэлтүүд тайлбарлах нь: TOP-20 компанийн 2006-2011 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд буюу нийт 100 ширхэг панел өгөгдөл дээр энэхүү шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тухайн компанийн санхүүгийн үзүүлэлтүүд буюу харьцаа нь компанийн засаглалаас хэрхэн хамаарч байгааг үнэлэхэд: (1) LOG(CGI) = 0.17*LOG(DEBEQ) - 0.05*LOG(DT) - 0.01*LOG(EPS) + 0.09*LOG(GM) + 0.05*LOG(NM) + 0.28*LOG(ROA) - 0.23*LOG(ROE) R2= 0.13 DW=2.17 Энэхүү үнэлгээний R квадрат буюу тайлбарлах чадварын коэффициент нь 0,13 гарсан нь КЗ-д компанийн үзүүлэлтүүдээс гадна улс төр эдийн засгийн болон хууль эрх зүйн хүчин зүйлс ихээр хамааралтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрч байна. Нөгөө талаар тэгшитгэлийн параметрүүд нь статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан нь санхүүгийн үзүүлэлтүүд нь компанийн засаглалын тайлбарлагч үзүүлэлт болохгүй гэдгийг харуулж байгаа нь Hermalin, Weisbach нарын 2003 оны судалгааны ажлын дүгнэлттэй таарч байгаа ба тэрхүү судалгааны дүгнэлт нь компанийн засаглалаа өөрчлөх замаар, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой, харин санхүүгийн үзүүлэлт нь засаглалтай хамааралгүй гэж гарсан ба үүнийг “тэнцвэрт бус үзэгдэл” хэмээн тэмдэглэсэн байдаг. LOG(CGI) = -0.56 + 0.12*LOG(GM) R2=0.13 DW=2.25
  • 10. Статистикийн хувьд ач холбогдолгүй коэффициентүүдийг хассаны дараа дээрх тэгшитгэл гарсан бөгөөд дан ганц ахиуц ашиг нь ач холбогдол өндөртэйгөөс гадна тэгшитгэлийн тайлбарлах чадвараа алдаагүй байдал ажиглагдлаа. Тодруулбал, компаниуд өндөр ашиг орлоготой ажиллаж байгааг засаглал 13%-тай тайлбарлаж чадаж байгаа бөгөөд ашиг орлогоороо тэргүүлэгч компаниуд менежмент буюу өөрөөр хэлбэл засаглал сайтай байдаг гэдгийг илтгэж байна. Санхүүгийн үзүүлэлтүүдээр Компанийн засаглалын индексийг тайлбарлах нь: DEBEQ = 82.46*GM - 18.47*ROE + 51.28*LOG(CGI) R2=0.11 DW=1.98 Үнэлгээний тайлбарлах чадвар сул гарсан ч тайлбарлагч үзүүлэлтүүд нь статистикийн хувьд өндөр ач холбогдолтой гарснаас үзэхэд өр хувьцаат капиталын харьцаа болон КЗ-н индексийн хооронд хамаарал байгааг харуулж байна. Харин онолын хэсэгт таамагласан энэхүү 2 үзүүлэлтийн хооронд сөрөг хамаарал байна гэснийг зөрчиж байгаа нь 1рт, Монгол улсад КЗ сонгодог утгаараа хараахан хөгжөөгүй байгааг, 2рт компанийн эх үүсвэрээ бүрдүүлэх гол арга зам нь өр зээл болохыг тус тус илтгэж байна. Параметрүүдийг тайлбарлахад: Нийт ахиуц ашиг 1нэгжээр нэмэгдэхэд өр капиталын харьцаа 82.46 нэгжээр өснө Хувьцаат капиталын өгөөж 1 нэгжээр нэмэгдэхэд өр капиталын харьцаа 18.47 нэгжээр буурна КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд өр капиталын харьцаа 51.28 нэгжээр нэмэгдэнэ DT = 0.60- 0.54*GM - 0.51*ROA - 0.23*LOG(CGI) R2=0.57 DW=1.70 Параметрүүдийг тайлбарлахад: Нийт ахиуц ашиг 1 нэгжээр нэмэгдэхэд өрийн харьцаа 0.54 нэгжээр буурна. Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр нэмэгдэхэд өрийн харьцаа 0,51 нэгжээр буурдаг. КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд өрийн харьцаа 0,23 нэгжээр өсдөг. LOG(EPS) = 5.77- 2.51*GM + 10.82*ROA + 2.01*LOG(CGI) R2=0.50 DW=1.86 Параметрүүдийг тайлбарлахад: Нийт ахиуц ашиг 1 нэгжээр нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох боломжит ашиг 2.51 хувиар буурдаг. Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох боломжит ашиг 10.28 хувиар өсдөг. КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд нэгж хувьцаанд ногдох боломжит ашиг 2,01 хувиар өсдөг. LOG(GM) = -0.81 - 0.005*DEBEQ - 1.71*DT + 0.11*NM + 0.51*CGI R2=0.54 DW=2.16 Параметрүүдийг тайлбарлахад: Өр хувьцаат капиталын харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 0.81 хувиар буурдаг Өрийн харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 1.71 хувиар буурна КЗ-н индекс 1 нэгжээр нэмэгдэхэд нийт ахиуц ашиг 0.51 хувиар өснө
  • 11. LOG(NM) = -3.26*DT + 2.09*LOG(CGI) + 1.12*ROE R2=0.40 DW=2.21 Параметрүүдийг тайлбарлахад: Өрийн харьцаа 1 нэгжээр буурахад цэвэр ахиуц ашиг 1 хувиар өснө КЗ-н индекс 1 хувиар нэмэгдэхэд цэвэр ахиуц ашиг 2.09 хувиар өснө. Хувьцаат капиталын өгөөж 1 нэгжээр нэмэгдэхэд цэвэр ахиуц ашиг 1.12 хувиар буурна. LOG(ROA) = -0.02*DEBEQ - 4.31*DT - 2.66*GM + 3.01*ROE + 1.41*LOG(CGI) R2=0.57 DW=2.24 Параметрүүдийг тайлбарлахад: Өр хувьцаат капиталын харьцаа 1 нэгжээр нэмэгдэхэд хөрөнгө оруулалтын өгөөж 0.02 хувиар буурдаг. Өрийн харьцаа нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 4.31 хувиар буурдаг. Нийт ахиуц ашиг нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 2.66 хувиар буурдаг. Хувьцаат капиталын өгөөж нэгжээр өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 3,01 хувиар өсдөг. КЗ-ын индекс 1 хувиар өсөхөд хөрөнгө оруулалтын өгөөж 1,41 хувиар өсдөг. LOG(ROE) = -3.46 + 2.48*DT - 1.06*GM + 6.04*ROA + 0.61*LOG(CGI) R2=0.37 DW=2.03 Параметрүүдийг тайлбарлахад: Өрийн харьцаа нэгжээр өсөхөд хувьцаат капиталын өгөөж 2,48 хувиар өсдөг. Нийт ахиуц ашиг нэгжээр өсөхөд хувьцаат капиталын өгөөж 1.06 хувиар буурдаг Хөрөнгө оруулалтын өгөөж нэгжээр өсөхөд Хувьцаат капиталын өгөөж 6.04 хувиар өсдөг КЗ-ын индекс 1 хувиар өсөхөд хувьцаат капиталын өгөөж 0,61 хувиар өсдөг.
  • 12. ДҮГНЭЛТ Тус судалгаанд тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхийн тулд хийсэн онолын судалгаа болон тоон шинжилгээний үр дүнд бид дараах дүгнэлтүүдийг хийж байна. Дэлхийн олон улсад Компанийн засаглалын талаарх кодекс, зарчим батлагдан гарч, хурдацтай хөгжиж буй боловч Монгол улсын хувьд компанийн засаглалын талаарх ойлголт хөгжөөгүй, байгууллагуудын удирдлага түүний үр ашгийг төдийлөн мэддэггүй байдал ажиглагдсан болно. Компанийн засаглалын гол зарчим болох ил тод байдал нь Монгол улсын байгууллагуудад хангалттай бус байгаа нь судалгааны өгөгдөл цуглуулах явцад харагдсан бөгөөд энэхүү дүгнэлт нь СЭЗДС-н багш Т.Цэнд-Аюушийн “Компанийн засаглалын нээлттэй байдал” судалгааны ажлын дүгнэлттэй нийцсэн юм. Санхүүгийн үзүүлэлт сайн байснаар тухайн компанийн засаглал сайн болно гэсэн үзэл баримтлал регрессийн тэгшитгэлээр няцаагдсан нь Монгол улсын компаниуд санхүүгийн үзүүлэлтүүдээ нэмэгдүүлэх замаар КЗ-г сайжруулах боломжгүй гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд КЗ-н учир шалтгаан болдоггүй. Эсрэгээрээ тухайн компани засаглалаа сайжруулснаар санхүүгийн үзүүлэлтүүдээ нэмэгдүүлэх боломжтой гэдгийг регрессийн тэгшитгэлийн үнэлгээнээс гаргаж ирсэн нь тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт сайн байхын учир шалтгаан нь КЗ гэсэн онолын өөр нэгэн үзэл баримтлалыг Монгол улсын хувьд баталсан болно. Эндээс гэрээ засаад төрөө засах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Компани өөрийн гол зорилгуудын нэг ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл өөрийн КЗ-г эхлээд зайлшгүй сайжруулах ѐстой гэсэн “зарчим”-г Монгол улсын нөхцөлд гаргаж ирлээ.
  • 13. САНАЛ ЗӨВЛӨМЖ Аливаа компанийн засаглал сайн байснаар ашигт ажиллагаа сайжран, хөрөнгө оруулагчдын дунд болон нийт нийгэм дэх нэр хүнд нь өснө гэдгийг ойлгон, ухамсарлаж, сайн компанийн засаглалыг цогцлоохын тулд компани бүр ажиллах КЗХТ-с үндсэн үйл ажиллагааны чиглэл болох компаниудад засаглалын туршлагыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар ойлголт, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах гэсэн зорилтоо жил болгон, тогтмол шинэчлэн гаргаж байх. Ингэснээр ард иргэд хийгээд хөрөнгө оруулагчдын мэдээлэл сайжирч, улмаар тухайн компанид итгэх итгэл дээшилснээр санхүүгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлнө. КЗХТ Засгийн газартай хамтран жил бүр сайн Компанийн засаглалтай байгууллагуудыг идэвхижүүлж, урамшуулах зорилгоор шилдэг байгууллагыг шалгаруулж, олон нийтэд мэдээллэж байх Компаниудын ил тод байдлыг сайжруулахын тулд томоохон, тэргүүлэгч байгууллагуудыг КЗХТ-т гишүүнээр элсүүлж, тэдний тайлан, удирдлагын мэдээллийг ил тод байлгаж, бусад компаниудад үлгэр дууриал үзүүлэх Монголын хувьд “Standard&Poors” болон “Moody’s” гэх мэт гадаадын жишгээр хувийн байгууллагаас компанид итгэх итгэлийн индекс тооцон жил бүр рейтинг тогтоодог байх Компанийн засаглалыг хөгжихөд эдийн засаг, зах зээлийн эрүүл орчинг шаарддаг тул Засгийн газраас эрүүл зах зээлийг цогцлоон бүрдүүлэхэд хууль эрх зүйн талаас нь дэмжих. Компаниудын санхүүгийн тайлангууд нь үнэн зөв гэдэгт итгэлтэй байхын тулд Монгол улсын томоохон аудитын байгууллагуудыг тодруулан, эдгээр аудитын байгууллагуудаар хянагдсан санхүүгийн тайлангаа олон нийтэд гаргаж байх
  • 14. НОМ ЗҮЙ Б.Бүжинлхам “Санхүүгийн удирдлага” Улаанбаатар, 2008 он Д.Анхтуяа, Ч.Наранчимэг “E-Views програм ашиглах гарын авлага” Улаанбаатар, 2005 Зоригтын Оюунцацрал /БУ-н магистр/ “Банкин дахь корпорацийн засаглалын онол, арга зүйн асуудлууд” Улаанбаатар, 2009 он Компанийн засаглалын хөгжлийн төв www.cgdc.org.mn Монгол улсын санхүүгийн зохицуулах хороо “Монголын компанийн засаглалын кодекс” Улаанбаатар, 2007 он Монголын хөрөнгийн бирж www.mse.mn Монголын хөрөнгийн бирж “Үнэт цаас гаргагчийн мэдээлэл судалгаа” 2006-2009 Санхүүгийн зохицуулах хороо www.frc.mn СЭЗДС, эрдэм шинжилгээ судалгаа, докторантурын алба “Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал” Улаанбаатар, 2010 Т.Цэнд-Аюуш “Компанийн засаглал” Улаанбаатар, 2010 он Т.Цэнд-Аюуш “Компанийн засаглалын нээлттэй байдал” Улаанбаатар, 2009 он Jensen, M. and W.Meckling “The Theory of the Firm: Managerial Behavior, Agency Costs, and Ownership Structure”, Journal of Financial Economics, 1976 он L.J. Gitman Managerial Finance Rob Bauer, Bart Frijns The Impact of Corporate Governance on Corporate Performance, 2008. Short, H Ownership, Control, Financial Structure, and the Performance of Firms, 1994. Scott Moore, Gary E. Porter, An Examination of the Relationship between Corporate Governance Regime and Corporate Performance, 2007
  • 15. ХАВСРАЛТ 2006 оны ТОП-20 компанийн засаглалын индекс тооцсон аргачлал Ил тод байдал АПУ 1 Сүү 1 Гов ь 1 УБ ЗБ 1 Баянгол ЗБ 1 Талх чихэр 0 СББ 1 Ээрмэл 1 Мах-импекс 0 МЦХ 1 Шарын гол 0 Материал импекс 0 Багануур 0 Тав антолгой 1 Шив ээ-Ов оо 1 УИ Д 0 Ж ТБюро 1 БиДиСек 1 Монинжбар 0 Ногдол ашиг олгосон эсэх 1 0 0 1 1 1 1 1 1 1 0 0 0 1 0 1 0 1 1 Хараат гишүүн харьцаа 0.3333 0.3000 0.3636 0.3333 0.4000 0.2222 0.3333 0.4444 0.5556 0.3333 0.2222 0.2222 0.3333 0.2222 0.5556 0.4444 0.5000 0.3333 0.2222 Санхүү тайлан ХУВЬЦАА үнэн зөв Нийгмийн НЯГТРАЛ байдал харицлага ИНДЕКС КЗ индекс 1.00 1.0 0.7499316 0.8472108 0.00 0.5 0.7419307 0.4236551 0.00 0.5 0.7848405 0.4414128 1.00 0.5 0.9198274 0.7921934 1.00 0.3 0.6486367 0.7247728 0.00 0.3 0.2363617 0.2930973 0.00 1.0 0.6486367 0.6636617 1.00 0.3 0.7973471 0.7569653 0.00 0.5 0.8425729 0.4830214 0.00 0.3 0.9198274 0.5921934 1.00 0.1 0.92531 0.3745887 1.00 0.5 0.8678808 0.4316838 1.00 0.4 0.5771344 0.385078 0.00 0.9 0.847226 0.6615747 0.00 0.3 0 0.3092593 0.00 0.6 0.8584061 0.4838084 1.00 0.5 0.9902306 0.6650384 1.00 0.3 0.9008527 0.7556977 0.00 0.2 0.9117802 0.3890004
  • 16. Dependent Variable: LOG(CGI) Dependent Variable: DEBEQ Method: Least Squares Method: Least Squares Date: 03/03/11 Time: 17:46 Date: 03/02/11 Time: 19:57 Sample: 1 100 Sample: 1 100 Included observations: 76 Included observations: 99 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. LOG(DEBEQ) 0.174302 LOG(DT) -0.050888 LOG(EPS) LOG(GM) LOG(NM) 0.250886 0.694745 0.4895 0.255089 -0.199491 0.8425 -0.011378 0.013329 -0.853679 0.3962 LOG(CGI) 0.088165 0.074214 1.187980 0.2389 0.054738 0.039519 1.385101 0.1705 R-squared 0.106828 Mean dependent var -18.53899 LOG(ROA) 0.277141 0.250176 1.107782 0.2718 Adjusted R-squared 0.088221 S.D. dependent var 171.4910 LOG(ROE) -0.234156 0.250563 -0.934522 0.3533 S.E. of regression 163.7518 Akaike info criterion 13.06442 Sum squared resid 2574208. Schwarz criterion 13.14306 Durbin-Watson stat 1.979441 R-squared 0.136354 Mean dependent var -0.652221 Adjusted R-squared 0.061255 S.D. dependent var 0.326839 Akaike info criterion 7.370836 Schwarz criterion GM 82.46376 ROE -18.44772 51.28556 Prob. 42.76991 1.928079 0.0568 8.497891 -2.170859 0.0324 26.20142 1.957358 0.0532 2.172830 Log likelihood -19.17764 Log likelihood t-Statistic 0.903558 Durbin-Watson stat Std. Error 0.688885 Sum squared resid Coefficient 0.337334 S.E. of regression Variable -643.6886 Dependent Variable: LOG(EPS) Dependent Variable: DT Method: Least Squares Date: 03/02/11 Time: 19:47 Method: Least Squares Date: 03/02/11 Time: 19:45 Sample: 1 100 Sample: 1 100 Included observations: 78 Included observations: 99 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. Variable C 5.773448 0.824229 7.004668 -2.519315 0.980658 -2.569004 0.0122 t-Statistic Prob. 0.0000 GM Coefficient Std. Error 10.81777 1.340874 8.067702 0.0000 LOG(CGI) 2.007186 0.874549 2.295109 0.0246 R-squared 0.512411 0.492644 S.D. dependent var 0.073875 8.194988 0.0000 0.084509 -6.379624 0.0000 ROA -0.505779 0.125536 -4.028955 0.0001 -0.232194 0.079172 -2.932779 0.0042 Mean dependent var 4.939015 Adjusted R-squared 0.605407 -0.539139 LOG(CGI) ROA C GM 3.536434 S.E. of regression 2.518963 Akaike info criterion 4.735492 Sum squared resid 469.5431 Schwarz criterion Log likelihood Durbin-Watson stat -180.6842 1.158713 F-statistic Prob(F-statistic) 4.856349 25.92243 0.000000 R-squared 0.567260 Mean dependent var 0.542233 Adjusted R-squared 0.553594 S.D. dependent var S.E. of regression 0.248854 Akaike info criterion 0.095665 Sum squared resid 5.883195 Schwarz criterion 0.200519 F-statistic 41.51041 Prob(F-statistic) 0.000000 Log likelihood Durbin-Watson stat -0.735432 1.693725 0.372460
  • 17. Dependent Variable: LOG(GM) Dependent Variable: LOG(NM) Method: Least Squares Method: Least Squares Date: 03/02/11 Time: 19:59 Date: 03/02/11 Time: 19:52 Sample: 1 100 Sample: 1 100 Included observations: 92 Included observations: 79 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C -0.805306 0.296252 -2.718313 0.0079 DT -3.256874 0.481176 -6.768571 0.0000 DEBEQ -0.005150 0.002928 -1.758763 0.0821 LOG(CGI) 2.092610 0.356586 5.868458 0.0000 DT -1.706842 0.213169 -8.006997 0.0000 ROE 1.115955 0.396096 2.817382 0.0062 NM 0.112597 0.053079 2.121301 0.0367 CGI 0.514607 0.438837 1.172663 0.2441 R-squared 0.408793 Mean dependent var -2.701735 Adjusted R-squared 0.393235 S.D. dependent var 1.720253 R-squared 0.542379 Mean dependent var -1.386454 S.E. of regression 1.339994 Akaike info criterion 3.460442 Adjusted R-squared 0.521339 S.D. dependent var 0.964422 Sum squared resid 136.4643 Schwarz criterion 3.550421 S.E. of regression 0.667239 Akaike info criterion 2.081477 Log likelihood Durbin-Watson stat 2.212468 Sum squared resid 38.73304 Schwarz criterion 2.218531 F-statistic 25.77837 Prob(F-statistic) 0.000000 Log likelihood Durbin-Watson stat -90.74795 2.167443 -133.6874 Dependent Variable: LOG(ROE) Dependent Variable: LOG(ROA) Method: Least Squares Method: Least Squares Date: 03/02/11 Time: 19:59 Date: 03/02/11 Time: 19:53 Sample: 1 100 Sample: 1 100 Included observations: 88 Included observations: 78 Variable Coefficient Std. Error t-Statistic -0.016248 0.006702 -2.424484 0.0178 DT -4.308807 0.495652 -8.693219 0.0000 GM -2.655901 0.413087 -6.429403 Std. Error t-Statistic Prob. -3.460364 0.745889 -4.639250 0.0000 Prob. DEBEQ Coefficient C Variable 0.0000 3.006469 0.435365 6.905625 0.0000 LOG(CGI) 1.405308 0.419779 3.347731 2.479217 0.768180 3.227392 0.0018 -1.058371 0.751791 -1.407798 0.1629 ROA ROE DT GM 6.039032 0.939822 6.425717 0.0000 LOG(CGI) 0.611081 0.555578 1.099901 0.2746 0.0013 R-squared 0.566553 0.542802 S.D. dependent var 1.963462 S.E. of regression 1.327622 Akaike info criterion 128.6684 Schwarz criterion 0.341667 S.D. dependent var 1.994592 S.E. of regression 1.618366 Akaike info criterion 3.855851 217.3860 Schwarz criterion 3.996609 F-statistic 12.28799 Prob(F-statistic) 0.000000 3.466612 Sum squared resid Mean dependent var -2.270730 Mean dependent var -3.330484 Adjusted R-squared 0.371935 Adjusted R-squared R-squared 3.617683 Sum squared resid Log likelihood Log likelihood -130.1979 Durbin-Watson stat 2.246891 Durbin-Watson stat -164.6575 2.038700