SlideShare uma empresa Scribd logo
1 de 15
БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛД
ОРОЛЦОХ НЬ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг
ШУТИС-ийн Компьютерийн Техник, Менежментийн Сургуулийн
Жижиг дунд үйлдвэрлэлийн удирдлагын оюутан
e-mail: moodoo_9@yahoo.com, enkhzorig08@yahoo.com
Хураангуй
Монгол орны өнөөгийн хөгжлийн стратеги нь уул уурхайн салбарын хөгжил,
хөдөө орон нутгийг хоттой холбох бодлогын асуудлаар илрэн гарч байгаа юм.
Эдгээр бодлогын асуудалд дэд бүтцийн хөгжил чухал үүрэгтэй. Дэд бүтцийн
хөгжил муутай манай орны хувьд Төр хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан их
хэмжээний санхүүжилт шаардсан томоохон төслүүдэд хувийн хэвшлийг татан
оролцуулах явдал төр болоод хувийн хэвшилд олон талын ач холбогдолтой. ТХХТ-ийг
хэрэгжүүлэх үндэс нь нэг талаас хувийн хэвшлийн оролцоо нөгөө талаас төр нь
хувийн хэвшлийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах явдал юм.
Ингэснээр төрийн ачаалал багасах, хувийн хэвшил хэрэгжүүлсэн төслөөсөө ашиг
олох боломж бүрдэхээс гадна, тухайн төслийг түргэн шуурхай, чанартай хийж
гүйцэтгэдэгээрээ онцлог юм. Илтгэлд гадаадын улс орны Төр хувийн хэвшлийн
түншлэлийг хэрэгжүүлсэн туршлага, Монгол улсад өнгөрсөн таван жилийн
хугацаанд дэд бүтцийн салбарт хэрэгжүүлсэн амжилт муутай төслүүдийн талаар
судалж, эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэх загварыг боловсруулсан.
Түлхүүр үг; Концесс, компани, тендер, төсөл
Оршил
Өнөө үед манай оронд дэд бүтцийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын
ажиллагааг дэмжин хөгжүүлэх нь тулгамдсан зорилт болж байна. Үүнд ихээхэн
хөрөнгө оруулалт шаардагдах нь мэдээж юм.
Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн хувийн хэвшлийг
хөгжүүлэхэд түлхүү анхаарч ирсэн. Эдүгээ хувийн хэвшил ДНБ-ний 80 орчим хувийг
бүрдүүлж, нийт ажиллагсдын 88 хувийг ажлын байраар хангаж байна. Шилжилтийн
эхний үеэс төрийн өмчийг хувьд шилжүүлэх, түрээслэх, худалдах зэрэг арга
хэмжээнүүдийг авсан.
Хувийн хэвшил нь материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт төдийгүй
боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг нийгмийн салбаруудыг хамрах болсон.
Харин дэд бүтцийн салбарт хувийн хэвшил төдийлөн нөлөөлж чадахгүй байна. Энэ
нь тус салбар дахь хувийн хэвшлийн оролцооны эрх зүйн орчин бүрхэг, хуримтлал
бий болоогүй, үнэ тарифыг боловсронгүй болгохтой холбоотой юм. Мөн Монгол
оронд ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглахтай холбогдсон дэд бүтцийг
хөгжүүлэх шаардлага тавигдаж байна.
Хувийн хэвшлийн оролцоог дэмжих үүднээс нийгмийн ач холбогдолтой
хийгээд алслагдсан бүс нутгийн эрчим хүч, зам, усан хангамж зэрэг суурь
салбаруудад хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх, зохих татаасыг
тодорхой хугацаагаар олгох, гэрээ, түрээсээр эзэмшүүлэх, төрийн зарим ажил
үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зэрэг олон хэлбэрийг ашиглах боломжтой
юм. Төрөөс хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн шууд үр
өгөөжөөс гадна төрийн ачааллыг хөнгөлж, нийгэмд үзүүлэх шууд бус үр ашгийг
тооцон нийтэд мэдээлж ойлгуулах нь нийгмийн зөвшилд хүрэх ач холбогдолтой гэж
үзэж байна.
1. ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Төр хувийн хэвшлийн түншлэл (цаашид ТХХТ) гэдэг нь төрийн агентлаг,
хувийн хэвшлийн хооронд гэрээ байгуулсны үндсэн дээр хувийн хэвшлийн нэгж нь
төсөлд оролцох, засгийн газрын үйлчилгээг түүний нэрийн өмнөөс гүйцэтгэх
боломжоор хангагдах үйл ажиллагааг хэлнэ. Жишээлбэл: Салхин цахилгаан станцыг
барихын тулд хувийн хэвшил өөрийн хөрөнгө болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл
зэргээр санхүүжиж, станцын үйл ажиллагааны хүрээнд олсон орлогын урсгалаар
хөрөнгө оруулалтаа нөхөх, эзэмших, гэрээний дагуу тодорхой хугацааны дараа
засгийн газарт шилжүүлэх процесс юм. Төр дараах схемийн дагуу түншилнэ.
Схем 1. Төр хувийн хэвшлийн түншлэлийн загвар
Засгийн газрын
санхүүжүүлэгч

Хувийн
хэвшил

Үр дүнгийн шалгуур үзүүлалт

Хувийн хэвшил
ажлаа сайн хийх

Төр газрын онцгой эрх, концессын
гэрээ,
шаардлагатай
бол нэмэлт
санхүүжилт, орлогыг нөхөн олгох,
зээлийн баталгаа гаргах зэрэг дээр
түншилнэ.

Засгийн
газар

Үүний үр дүнд нэг талаас төр өөрийн онцгой эрхийн хүрээнд хувийн хэвшлийг
шаардлагатай нөөц бололцоогоор хангах замаар ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх буюу
дэд бүтцийг бий болгох, өөрийн ачааллыг багасгах нөгөө талаас хувийн хэвшил
хөрөнгө оруулалтаа оновчтой төсөлд оруулан ашигаа хүртэх боломж бүрдэх юм.
1.1 ТХХТ-ийг хэрэгжүүлсний ач холбогдол
Төр хувийн хэвшил түншилснээр төр, хувийн хэвшил харилцан ашигтай байх
ѐстой. Хувийн компани тухайн төслийн хэрэгжүүлснээр хэрэглэгчээс ирэх орлогын
урсгалаас хөрөнгө оруулалтаа нөхөж ашигаа бий болгох нөгөө талаас төрд чанартай
дэд бүтцийг хувийн хэвшлээс шилжүүлэн авах юм. Энэ нь дараах ач холбогдолтой.
1. Өрсөлдөөнт худалдан авалт. Ашигаа өөрийн үйл ажиллагаагаар олох учир
авилгал, хүнд суртал бага.
2. Засгийн газрын төсвийн дарамт бага байх. Учир нь төслийн компани нь
өөрийн санхүүжилтээр бүтээн байгуулалт хийдэг.
3. Ажил үйлчилгээний илүү хүртээмжтэй байдал, илүү чанар. Хувийн хэвшил
өөрөө төслийн үр дүнгээс шалтгаалж ашиг олох учир, тухайн төслийг
чанартай түргэн шуурхай хийдэг. /засвар, эвдрэлийн нэмэлт зардлыг төлөхийг
хүсэхгүй/
4. Нээлттэй, ил тод байдал. Нээлттэй байснаар нэг талаас таниулга, нөгөө
талаас хариуцлагаа ухамсарлах юм.
5. Монгол улсад цэвэр өгөөж өгөх үр ашиг. Дэд бүтэц болоод томоохон төслөө
хувийн хэвшлээр түргэн шуурхай, чанар хүртээмжтэй хийлгэж байгаа юм.
1.2 ТХХТ-ийн хэлбэрүүд
ТХХТ-ийг хэрэгжүүлэх нэг хэлбэр нь Концессын гэрээ бөгөөд төр, хувийн
хэвшлийн хоорондын харилцааг зохицуулахад чиглэнэ. Гэрээнд төслийн хугацаа,
хөрөнгө оруулалт, төлбөрийн нөхцөл, нөхөн олговор зэрэг тусгагдах бөгөөд
ингэснээр эрсдлийг хуваарилах болон хувийн хэвшилд тулгарч болзошгүй
санхүүгийн асуудлыг шийдэж өгч байгаа юм.
Төслийн
компани

Санхүүгээ
р хангах

Эзэмших,
ашиглах
гэрээ

Схем 2. Концессын гэрээ

Орлого

Концессын
гэрээ

Төсөл

Санхүүгийн
эх үүсвэр

Орлогыг ашиглан
санхүүгийн
баталгаатай болно

Концессын
гэрээ

Засгийн газар

1.3 Концесс
Монгол улсын хуулиар Концесс гэж нэршсэн ТХХТ гэдэг нь хувийн хэвшлээс
олон нийтийн үйлчилгээ үзүүлэхээр заасан Засгийн газар болон хувийн хэвшлийн
нэгж хооронд байгуулсан урт хугацааны гэрээ юм. Концессын дараах төрлүүд байна.
Эдгээр нь төслийн онцлогоос шалтгаалж хугацаа нь харилцан адилгүй байдаг.
Концессын төрлүүд
Барих-Шилжүүлэх
(Build–Transfer BT)
Барих-Түрээслүүлэх-Шилжүүлэх
(Build-Lease-Transfer BLT )
Барих-Ашиглах-Шилжүүлэх
(Build-Operate-Transfer BOT)
Барих-Эзэмших-Ашиглах
(Build-Own-Operate BOO)
Барих-Эзэмших-Ашиглах-Шилжүүлэх
(Build-Own-Operate-Transfer BOOT)
Сэргээн засварлах-Ашиглах-Шилжүүлэх (Renovate-Operate-Transfer ROT)
Сэргээн засварлах-Эзэмших-Ашиглах
(Renovate-Own-Operate ROO)
Зохиох-Барих-Санхүүжүүлэх-Ашиглах
(Design-Build-Finance-Operate DBFO)
Дээрх төрлөөс уламжлалт тендер Барих-Шилжүүлэх буюу ВТ зарчмаар явагддаг
бөгөөд бусад нь ТХХТ-г хэрэгжүүлэхэд түгээмэл ашигладаг төрлүүд юм. Жишээлбэл
Барих-Ашиглах-Шилжүүлэх (BOT) төрөл нь хувийн хэвшил төслийг гүйцэтгэж,
түүнийг ашиглах хугацаандаа ашигаа бий болгож, төрд шилжүүлнэ гэсэн үг.
Солонгос, Малайз зэрэг улсууд энэ аргаар хурдны замын төслүүдээ хийлгэдэг. Хувийн
хэвшил замын хураамж, нөхөн олговороор хангалттай ашиг олон, өөрийн хөрөнгө
оруулалтаа нөхөх бөгөөд 15-30 жилийн дараа гэрээний дагуу төрд шилжүүлдэг.
Барих-Эзэмших-Ашиглах (BOO) арга нь өөрөө тухайн төслөө эзэмшиж хувьдаа авах
гэх мэт аргууд байдаг. Төрөөс батлан даалтууд гаргаж, зээлийн баталгаа, газар зэрэг
онцгой эрхүүдийг олгож өгдөг.
ТХХТ-д Концессын гэрээг хэрэгжүүлэхэд төслийн компани гэсэн ойлголт гарч
ирдэг. Төслийн компани гэдэг нь тухайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор албан ѐсоор
бүртгүүлсэн хуулийн этгээд байх бөгөөд хувийн хэвшлүүд хувь нийлүүлэх зарчмаар
хамтарч байгуулдаг.
Хувийн компани, Засгийн газар хооронд байгуулах дан гэрээ нь ТХХТ
хэлцлийн үндсэн тулгуур нь боловч хэлцлийг гүйцэтгэхийн тулд олон тооны гэрээ
шаардлагатай болдог. Төслийн компани нь барилга угсралт, санхүүжилт, ашиглалт
болон засвар үйлчилгээгээр хангадаг бусад компаниудтай гэрээ байгуулдаг. Хэрэв
хувийн компани ажил үйлчилгээг хэрэглэгчдэд шууд хүргэж байгаа бол (жишээлбэл,
ус болон цахилгаан эрчим хүчний үйлчилгээ) энд мөн хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ
хийх хэрэгтэй болно.
Схем 3. ТХХТ-д төслийн компаний бүтэц
Хөрөнгө
оруулагч 1

Хөрөнгө
оруулагч 1

Зээлдэгч

Хувь нийлүүлэгчдийн гэрээ

Засгийн
газрын нэгж

Ажил үйлчилгээний
гэрээ

ТХХТ гэрээ ба
батлан даалтууд

Хэрэглэгч

Төслийн компани
Ашиглалт, үйл
ажиллагааны гэрээ

Барилгын
компани

EPC гэрээ

Даатгалын
компани

Үйлчилгээний
компани 1

Үйлчилгээний
компани 2

Төслийн компани тухайн төслийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдах бөгөөд
төслийг гүйцэтгээд гэрээний хугацаа дуусахад татан буугдаж болно. Концессд
төслийн компанитай холбоотой дараах ойлголтууд байдаг.
A. Хувийн хэвшлийг үнэлэх
Төслийн компанид хувийн хэвшилээс оролцох сонирхогч талуудыг үнэлдэг.
Сонирхогч тал болгоныг төслийн үр дүнд нөлөөлж чадах эрх мэдлийн болон
сонирхлын түвшингээр нь ангилах шаардлагатай. Дараах матрицын аргаар үнэлнэ.
Их

Схем 4. Сонирхогч талуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх загвар
Сэтгэл
ханамжийг
хадгалах

Эрх
мэдэл

Бага

Илүү тулж
ажиллах

Хяналт,
шалгалт

Мэдээллээр
хангах

Бага

Сонирхол

Их

Сонирхогч талуудын хүснэгтэд эзэлж буй байраар нь эрх бүхий байгууллага
болон эдгээрийн зөвлөхүүд нь тухайн талуудтай ямар үйл ажиллгаануудыг
төлөвлөхийг харуулна.
 Их эрх мэдэлтэй – их сонирхолтой: Сэтгэл ханамжийг өндөр байлгахын
тулд хамгийн их хичээх хэрэгтэй
 Их эрх мэдэлтэй – бага сонирхолтой: Тэдний эрх мэдлийг ашиглахын тулд
татахыг эрмэлздэг.
 Бага эрх мэдэлтэй – их сонирхолтой: Хангалттай мэдээлэл өгөх.
 Бага эрх мэдэлтэй – бага сонирхолтой: Ажиглах хэрэгтэй харин хэтэрхий
их холбоо тогтоохоос зайлсхийх хэрэгтэй.
B. Төлбөрийн хэлбэр
ТХХТ-д хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нөхөх төлбөрийн дараах гурван
хэлбэр байдаг.
Схем 5. Төлбөрийн түгээмэл хэлбэрүүд
Хэрэгжүүлэгч
агентлаг

Хувийн компани
Тариф,
хийсэн
төлбөр

Үйлчилгээ

Үйлчилгээ
бэлэн үед
хийсэн
төлбөр

Эцсийн хэрэглэгч

Хэрэгжүүлэгч
агентлаг

Үйлчилгээ
бэлэн
болох

Хувийн
компани

Татаас

Хувийн
компани
Тариф, хийсэн
төлбөр

Үйлчилгээ

Эцсийн
хэрэглэгч

Эцсийн хэрэглэгч төлөх. Хувийн компаний үзүүлсэн үйлчилгээний хариуд
эцсийн хэрэглэгч тариф, жижиг төлбөр хэлбэрээр төлбөр хийхийг энд багтааж
ойлгоно. Эдгээр төлбөрөөр бүтээн босголт, засвар үйлчилгээ, үйл
ажиллагаанд зориулж зарцуулсан хувийн хэвшлийн зардлыг нөхөх боломж
бүрдсэн байдаг.
Худалдан авагч засгийн газар. Энд засгийн газар үзүүлсэн үйлчилгээний
зардлыг бүрэн нөхөх төлбөрийг төлөх хэлбэр орно. Үүний нэг тод жишээ нь
цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч бие даасан компаниуд болон төрийн өмчит
цахилгаан шугам сүлжээний компаниудын хооронд цахилгаан эрчим хүч
худалдан авах хэлэлцээр юм. Төлбөр нь тогтмол сараар эсвэл жилээр (хүчин
чадлын) мөн үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээгээр гэхчлэн хийгддэг.
Засгийн газрын холимог төлбөр. Эцсийн хэрэглэгч бүх зардлыг төлөх
хэмжээнээс багаар тогтсон тариф төлөх ба ашиг, эцсийн хэрэглэгчийн
төлбөрийн нийлбэрээс давж гарсан зардлыг татаас хэлбэрээр нөхөн олгохыг
засгийн газрын холимог төлбөрийн хэлбэр гэнэ.
C. Хамрах Секторууд
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого болон Концессын
тухай хуулиар ТХХТ-ийг дараах секторт хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг.
Нийгмийн секторт
 Эрүүл мэнд
 Боловсрол
 Урлаг ба соѐл
 Шинжлэх ухаан
 Бусад нийгмийн сектор









Дэд бүтцийн секторт
Эрчим хүч (сэргээгдэх эрчим хүч)
Халаалт, дулаан
Мэдээлэл ба харилцаа холбоо
Ус хангамж ба цэвэрлэлт
Нийтийн тээвэр, зам
Барилга орон сууц
Бусад дэд бүтцийн сектор
2. МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Монгол улс 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 627.7 тэрбум
төгрөг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-аар батлагдсан. Улсын төсвийн
нийт хөрөнгө оруулалтаас авто зам, эрчим хүч цахилгаан дулаан, барилга хот
байгуулалт зэрэг дэд бүтцэд 276,8 тэрбум, боловсрол соѐл шинжлэх ухаанд 87,3
тэрбум, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд 62,8 тэрбум, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрлэлд 66,5 тэрбум, хууль хяналтын байгууллагуудад 22,6 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтын зардалд тус тус зарцуулахаар эх үүсвэр батлагдсан байна.
Зураг 1 Улсын төсвийн хөрөнгө оруулалт (тэр бум төгрөг) салбараар 2011 он
Дэд бүтэц

4%

13%

БСШУ

12%
54%
17%

Эрүүл мэнд, нийгмийн
хамгаалал

Хүнс ХАА, хөнгөн үйлдвэр
Хууль хяналтын
байгууллага

Дээрх графикаас харахад Монгол улсын 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтаас
дэд бүтцэд зарцуулах хувь хэмжээ өндөр байна. Өмнөх 5 жилийн буюу 2005-2010
онд дэд бүтцэд хуваарилагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг судлахад:
Зураг 2. Улсын төсвийн хөрөнгө оруулалт (тэр бум төгрөгөөр) 2005-2010 он
Дэд бүтэц

Төсвийн хөрөнгө оруулалт
284.7

2010 он
178.8

2008 он
101.85

2007 он

78.6

2006 он
2005 он

447.8

193.7

2009 он

421.2
369.7

169.7
142.3

33.554.6

Жил бүр улсын төсвөөс дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ
өндөр байна.
Нийт хөрөнгө оруулалтад дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эзлэх хувийн
жингийн дундаж 0,66
Хөрөнгө оруулалт шинээр баригдах зам болон дэд станцуудад хуваарилагдаж
байна
Иймд нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувийн жин өндөртэй дэд бүтцийн
салбарын төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийг судлах шаардлагатай байна. Үүний
хүрээнд дэд бүтэц болон зам тээврийн төсөл, түүний хэрэгжилт, оролцогч талууд,
гүйцэтгэлийн түвшинг судалж үзье.
1. Сумын төвүүдийг эрчим хүчээр хангах салхин болон нарны энергийг
хуримтлуулах цахилгаан станцуудын талаарх судалгаа.
Төслийн танилцуулга
1990 оноос хойш хөдөө орон нутгийн сумдыг цахилгаанаар хангах асуудал ихээр
яригдах болсон. Үүний үр дүнд 2007 оноос сумдыг эрчим хүчээр хангах дэд
станцуудын тендерийг ихээр зарлаж байна.
Нийт зарлагдсан төсөл 18
Нийт санхүүжилт 18. 714 тэрбум төгрөг
Нэг станц байгуулах дундаж зардал нэг тэрбум төгрөг
№
1
2
3
4
5
6
7

Хүснэгт 1. Нийт зарлагдсан төслөөс Эвдрэл гэмтэл ихтэй цахилгаан станцууд
Тодорхойлолт
(төрөл,
Үр дүн, одоогийн байдал
хүчин чадал, төсөвт өртөг)
Баянхонгор аймгийн Баян- 150 кВт-ын хүчин чадалтай. 12 сэнснээс 9 сэнс ажиллагаагүй. 2
Өндөр сум
920 сая төгрөг.
нарны дэлгэц хагарсан.
Баянхонгор
аймгийн 150 кВт-ын чадалтай. 920 12 сэнснээс 8 сэнс ажиллагаагүйн дээр
Баянцагаан сум
сая төгрөг.
нарны станцын контроллер шатсан.
Баянхонгор
аймгийн 150 кВт-ын чадалтай. 920 12 сэнснээс 7 нь ажиллахгүй.
Шинэжинст сум
сая төгрөг.
Говь-Алтай аймгийн Цээл 150 кВт-ын чадалтай. 960 Ердөө 2 сэнс бүрэн ажиллагаатай.
сум
сая төгрөг.
Батарей цэнэглэлт хангалтгүй.
Дорнод аймгийн Матад 120 квт-ын хүчин чадалтай. 9 сэнснээс 6 нь ажиллагаагүй. 97 сая
сумын төв
890 сая төгрөг.
төгрөгийн санхүүжилт дутуу байв
Өвөрхангай аймгийн Богд 80 кВт-ын хvчин чадалтай. Огт ажиллахгүй байгаа.
суманд
557.5 сая төгрөг.
Сүхбаатар
аймгийн 100 кВт-ын хүчин чадалтай. 2008 онд тус сумыг зүүн бүсийн эрчим
Эрдэнэцагаан сум
Тодорхойгүй.
хүчний сүлжээнд холбосноор энэ
станцыг ердөө 3 жил ашигласан байна.
Одоо тодорхойгүй.
Эх сурвалж: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Аймаг, сум

Нийт зарлагдсан 18 төслийг 10 компани хэрэгжүүлснээс 12 нь гэмтэл согогтой,
нэг станц ор ажиллагаагүй байна. Нэг станц байгуулахад дунджаар нэг тэрбум төгрөг
зарцуулсан гэвэл ажиллахгүй байгаа нэг станц тутам тэрбумын алдагдал хүлээлгэж
байгаа юм. Эдгээр төслөөс есөн төслийг ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй
шууд гэрээ байгуулан эрхийг нь өгсөн.
Зураг 3. Дэд станцуудын талаарх мэдээлэл

Гэрээний хэлбэр

Гэмтэл засварын мэдээлэл

28%
72%

Хэвийн
ажиллагаат
ай станц
Эвдрэлтэй
цахилгаан
станц

50%

50%

Уралдаант
шалгаруулал
т явуулсан
Шууд гэрээ
байгуулсан
Төслийн хэрэгжүүлэлтийн процесс.
Тендер шалгаруулалтаар төслийг хэрэгжүүлэх загварт захиалагч буюу төрийн
субъект, гүйцэтгэгч буюу нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч оролцдог. Энэ нь ТХХТийн барих шилжүүлэх (BT) төрөл бөгөөд төслийг гүйцэтгэсний дараа станцыг шууд
төрийн мэдэлд шилжүүлдэг.
Захиалагч
(Сэргээгдэх эрчим
хүчний үндэсний төв)

Засгийн газрын
санхүүжилт

Гүйцэтгэгч

Барих
шилжүүлэх
(BT)

-Нийлүүлэгч
-Туслан гүйцэтгэгч

Дээрх загвараар хэрэгжсэн станцын төслүүдийн хувьд дараах давуу болон сул
тал ажиглагдаж байна. Жагсаавал;
Давуу тал
Хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт шаардахгүй
Хувийн хэвшил гэрээний дагуу төсөл гүйцэтгэсэн, ашгаа олсон
Сул тал
Төрөөс хөрөнгө оруулсан төсвийн хэмжээ хязгаарлагдмал
Буцах холбоогүй буюу эргээд хариуцлага тооцоход хүндрэлтэй
Эвдрэл гэмтэл их, дахин засварлах зардалтай
Хугацааны хувьд алдагдалдтай
Мэргэжлийн хяналт сул, мониторинг байхгүй
Хувийн хэвшилд үлдэх менежментийн ач холбогдол тааруу
Чанарын шаардлага хангаагүй
Хүчин чадал муу төлөвлөсөн хүчин чадалд хүрээгүй
2. Монгол улсын авто зам
Монгол улсын замын сүлжээ нь нийт 49000 км үүний 11000 км нь улсын зам
бөгөөд Зам Тээвэр Барилга Хот байгуулалтын яамны мэдэлд байдаг бол бусад замыг
орон нутгийн удирдлага хянадаг. Улсын зам нь аймгуудын төвийг хооронд нь, улсын
нийслэлийг аймгуудын төвтэй холбодог. Улсын замын 5000 км нь хатуу хучилттай
бөгөөд түүний 60% нь муу нөхцөлтэй, үлдсэн 40% сайн буюу боломжийн нөхцөлтэй
замууд байна.
Нөхцөл
Сайн
Боломжийн
Муу
Нийт

Хүснэгт 2 Улсын хэмжээний хатуу хучилттай замын нөхцөл
Урт (Км)
Нийт ангилсан замд эзлэх
хувь (%)
864,4
17
1209,6
24
2925,9
59
4999,9
100
Эх сурвалж; Замын газар
Улсын хэмжээнд хатуу хучилттай замын нөхцөл муу гэсэн үзүүлэлттэй нь нийт
замын 59 хувийг буюу талаас илүү хувийг эзэлсэн байна. Замын төсөл уламжлалт
тендерээр явагддаг бөгөөд станцын төслийн нэгэн адил төслийг гүйцэтгээд төрд
шилжүүлэн өгдөг. Тендерээр хэрэгжүүлсэн муу нөхцөлтэй замуудаас УлаанбаатарЛүнгийн чиглэлийн хатуу хучилттай замыг сонгон авч судаллаа.
Лүнгийн зам дээр хийсэн судалгаа
Төслийн танилцуулга
Хэрэгжиж эхлэсэн он
Замын урт
Нийт хөрөнгө оруулалт

2006
106,2 км
21 тэрбум төгрөг

Ашиглалтанд оруулах хугацаа 2008 он
Чиглэл
Улаанбаатар-ЛҮН
Гүйцэтгэгч “Очир төв” Орхон аймаг

Төслийн явцад нийтдээ 34 тэрбум төгрөгөөр ашиглалтанд орж дуусч байгаа
буюу анх төсөвлөсөн 21 тэрбум төгрөгөөс даруй 13 тэрбумаар илүү зардал гаргасан
байна. Замын ажлын гүйцэтгэл хангалтгүй, байгаль орчинд асар их хохирол учруулж
газрыг эвдэж байгаа нь Улаанбаатар-Лүнг холбосон 106 км замын ашиглалтаас
харагдаж байна. Энэ төслийг олон улсын тендерээр барих шилжүүлэх хэлбэрийг
ашигласан бөгөөд төслийн бүтцийг дараах хэлбэрээр тодорхойлж болно.
Захиалагч
(ЗТБХБЯ)

ОУ-н тендерээр
шалгаруулсан

Барих шилжүүлэх
(BT)

Гүйцэтгэгч
(Очир төв ХХК)

Дээрх загвараар баригдсан УБ-Лүнгийн замын давуу болон сул талыг
тодорхойлбол
Давуу тал
Олон улсын нээлттэй тендер зарласан, дотоодын компанийг дэмжсэн
Сул тал
Төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хариуцлагагүй зарцуулсан
Гэрээний санхүүжилтээс 1,6 дахин илүү зардал гаргасан
Зардлаа хэмнэн чанарын хувьд шаардлага хангахгүй, маш муу зам барьсан
Гэрээ тодорхой бус байгаагаас цаг хугацааны алдагдалтай
Замын чанар муугаас шалтгаалж байгаль орчинд их хэмжээний хор хөнөөл
учруулж, газрын эвдрэл их гарсан
Хувийн хэвшил, төр, ард иргэдэд харилцан ашигтай нөхцөл байдал бий
болохгүй байна
Дээрх судалгаанд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг
эзэлдэг дэд бүтцийн буюу тодруулбал зам, дэд станцын төслүүдийн хэрэгжилт, үр
дүн хангалтгүй байгаа дараах шалтгаануудыг тодорхойлсон болно.
1. Тухайн тендерт оролцогч хувийн хэвшил төсвийн хөрөнгө оруулалтаар
төслийг хэрэгжүүлэн, төсөл дуусмагц засгийн газарт шилжүүлэн өгч түүний
үүрэг дуусгавар болсноор эргээд хариуцлага тооцоход түвэгтэй болдог.
2. Төсвийн хөрөнгийн санхүүжилт хязгаарлагдмал байдал буюу хүрэлцээгүй
байдлаас шалтгаалан түүхий эд материалын чанарт бус өртөгт тулгуурлан
сонголт хийдэг нь ашиглалтын хугацааг багасгаж байна.
3. Хувийн хэвшлийн дэмжлэг оролцоо бага, хөрөнгө оруулалтын нөхцөл
тодорхойгүй, мэдээлэл хүргэх боломж тааруу гэх мэт шалтгааны улмаас
хувийн хэвшилд ашигтай төслийг санал болгож чадахгүй байна.
Цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэн одоогийн тендер шалгаруулалтын тогтолцоог
боловсронгуй болгох, харилцан ашигтай гэрээ байгуулах, төслийн хэрэгжилтийн
хяналтыг сайжруулах шаардлагатай байна.
ТХХТ-ийг амжилттай хэрэгжүүлсэн олон улсын туршлага
Дэлхий нийтэд ТХХТ –ийн үндэс тавигдаад даруй 20 гаруй жил болж байгаа
бөгөөд анх Англид хэрэгжүүлж эхлэсэн. Англи жилд 400-500 төслийг ТХХТ-ээр
хэрэгжүүлдэг ба хамгийн алдартай нь Channel Tunnel юм. Харин Азийн хувьд
Солонгос, Африкт ӨАБНУ-ууд ТХХТ-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа улс
орнуудын тоонд ордог.
ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд эрсдэл, менежментээ сайн тооцох шаардлагатай
бөгөөд үүнийг тооцоогүйн улмаас амжилтгүй болох тохиолдол гардаг. Жишээлбэл
Энэтхэг, Сингапур, Индонез зэрэг улсууд ТХХТ-ийг амжилт муутай хэрэгжүүлж
байгаа улсуудын тоонд ордог бөгөөд Энэтхэгийн хувьд амжилтгүй болсон шалтгаан
нь жижиг төслийг алгасаж том төслөөс эхэлсэн явдал юм. Манай орны хувьд ТХХТийг амжилттай хэрэглэж байгаа эдгээр улсуудын туршлагаас суралцаж, алдааг
давтахгүй амжилттай хэрэгжүүлэх боломж байгаа нь давуу тал юм.
Олон улсын туршлага 1. Сингапурын спорт цогцолбор
Сингапурын спорт цогцолборын төслийн компанид оролцогчид

Засгийн газар, шаардлагатай зөвшөөрөл, зээлийн баталгаа зэрэг онцгой
эрхүүдийг төслийн компанид олгодог. Схемээс харахад төрийн зүгээс Спорт
залуучуудын яам, Сингапурын спортын зөвлөл, Концессын газрууд оролцсон байна.
Шараар тэмдэглэсэн 7 компани хувь нийлүүлэх зарчмаар Спорт Цогцолбор Pte Ltd
төслийн компанийг байгуулж өөрсдийн чиг үүргүүдийг хэрэгжүүлсэн байна. Төр
“хамгаалалтын багц гэрээ”-г хийх нь байгууллагыг тулгарч болзошгүй эрсдлээс
хамгаалж байгаа явдал юм. Жишээлбэл байгууллага төслийн гүйцэтгэлийг
амжилттай хийсэн боловч хөрөнгө оруулалтаа нөхөх ашгаа олох боломжгүй бол
засгийн газраас гэрээний дагуу нөхөн төлбөрийг буцаан олгох гэх мэт. Цэнхрээр
тэмдэглэсэн хэсэгт төслийн компанид хөрөнгө оруулагч этгээдүүдийг харуулсан
байна.
Эцэст нь төслийн явц дуусахад хувийн хэвшлүүд спорт цогцолборыг
ажиллуулан ашиг олж, 15-30 жилийн дараа төрд шилжүүлнэ. Энэ нь концессын BOT
арга юм.
Олон улсын туршлага 2. Англи Францыг холбосон туннел (Channel tunnel)
“The Channel tunnel” буюу Англи Францыг холбосон туннел нь Англид ТХХТийг амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн сонгодог жишээ юм. Уг төсөл нь 7 жилийн
турш хэрэгжин 1994 онд дууссан. Далай доогуур 38 км үргэлжилсэн уг туннелийн
нийт урт 50 км бөгөөд дэлхий дахинд далай доогуур явдаг хамгийн урт туннел юм.
Англи Европыг холбосон Чаннел туннелын ТХХТ-ын бүтэц

Францын төмөр
замын компани

Францын
засгийн
газар

Английн
засгийн газар

Английн төмөр
замын компани

Концессын гэрээ

Банкууд (215
Банкны нэгдэл )

Төмөр зам ашиглах гэрээ

Зээл

Euro tunnel
компани
(Эзэмшигч)
Барилга байгууламжийн гэрээ

Төслийн
консорциум

Хувь нийлүүлэгчид

10 гэрээлэгч
компаниуд

Англи, Франц 2 улсын хооронд байгуулсан олон улсын гэрээнд тулгуурлан
Концессын гэрээг төслийг санаачлагч буюу эзэмшигч “Евро туннел” тэй байгуулсан.
Санхүүжүүлэх зээлийн эх үүсвэрийг 215 банкны нэгдлээс авсан. Хувийн хэвшлүүд
хувь нийлүүлэн оролцох бөгөөд эдгээр хувийн хэвшлүүдийн нэгдэл буюу
Консерциум барилгын гэрээг төслийг эзэмшигчтэй байгуулна.
Ингэж түншлэлийн хэлбэрээр хамтарч оролцсон хувийн хэвшлүүд өөр
хоорондоо туршлага солилцох боломжтой бөгөөд их хэмжээний зээлийн хөрөнгө
оруулалтыг банкнаас авч байгаа тул тухайн банк нь хувийн хэвшлийн санхүүгийн
баримт бичигт өндөр шаардлага тавина. Ингэснээр байгууллагын санхүүгийн
мэдээлэл үнэн зөв, ил тод байх боломж бүрдэх юм.
3. ТХХТ-ИЙГ АШИГЛАН ТӨСЛИЙГ ҮР АШИГТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ
Уламжлалт тендерийн сул талыг тодруулан түүнийг багасгах, ТХХТ-ийг
амжилттай хэрэгжүүлсэн олон улсын туршлагаас суралцах, төслийг төр, ард иргэд,
хувийн хэвшилд харилцан ашигтай байлгах зорилгоор уг загварыг боловсруулсан.
Загварыг боловсруулахдаа тендерийн шалгаруулалтаар өндөр хөрөнгө оруулалтаар
баригдсан боловч ашиглалтын үр дүн багатай, эвдрэл гэмтэлийн зардал их байгаа
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нар, салхин дэд станцын жишээнд
тулгуурласан болно.
Захиалагч
Сэргээгдэх эрчим
хүчний үндэсний төв

Концессын газар
(концессын гэрээ)

Барих ашиглах
шилжүүлэх
(BOT)
Барих эзэмших
ашиглах (BOO)

Төслийн
компани

Хөрөнгө

(Хувь нийлүүлэгчид)

Барилгын компани
(Баян констракшн
ХХК)
Зээл (ОУ-н
хөгжлийн
агентлаг)

Хөрөнгө
оруулагч 1

Хувьцаа
эзэмшигчид

Үйлчилгээний
компани (Үүрэг
трейд ХХК)
Нийлүүлэгч
компани (Leonics
Co.Ltd)

Хамгаа
лалтын
багц
гэрээ
(Санхүү)

Даатгалын компани

Уг төсөлд Баян констракшн, Үүрэг трейд, нийлүүлэгч компани болон
даатгалын компани гэх 4 хувийн хэвшил өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэн төслийн
компанийг байгуулж, төслийг гүйцэтгэнэ. Нөгөө талаас эдгээр хувийн хэвшлээс
гадна хөрөнгө оруулагчид болон зээлээр санхүүжүүлэгч хувь нийлүүлэх хэлбэрээр
оролцоно.
Төрийн зүгээс хувийн хэвшлүүдэд хамгаалалтын багц гэрээ байгуулах замаар
онцгой эрхүүдийг олгоно. Төслийн компани төртэй концессын гэрээг байгуулж,
төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Уламжлалт тендер шалгаруулалтаас ялгаатай нь төслийн компани төслийг
хэрэгжүүлж дуусмагцаа тухайн объектоо ашиглах, түрээслэх, эзэмших замаар
оруулсан хөрөнгөө олох болон хувь нийлүүлэгчдэд ашиг хүртээх боломжтой юм.
Энэ хугацаанд тухайн объект хувийн хэвшлийн мэдэлд байх учир үйл ажиллагаагаа
хэвийн явуулж орлогын урсгалыг бий болгохын тулд чанар, ашиглалтанд илүү
анхаардаг. Ингэснээр хэрэглэгчдэд найдвартай үйлчилгээг үзүүлэх бөгөөд тухайн
гүйцэтгэгч компани хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Концессын гэрээний
хугацаа дуусмагц төрд хүлээлгэн өгнө.
ТХХТ-ийг Концессоор хэрэгжүүлэх нь дараах ач холбогдолтой юм.
1. Хувийн хэвшлийн хувьд
Олон компани оролцох боломжтой
тул харилцан туршлага солилцох,
өсч дэвших боломж бүрдэнэ
Ашигтай төсөлд хөрөнгө оруулах,
хөрөнгө оруулалтаа нөхөх, ашиг
хүртэх
Тогтвортой үйл ажиллагаа явуулна
Шинэ
салбарт
хүчээ
үзэх
боломжийг бий болгоно
Өөрийн санаачилсан төслийг бусад
компанитай хамтарч хэрэгжүүлэх
боломжтой
Эрсдлийг хуваарилах боломжтой
Компаний санхүүгийн чадавхи
нэмэгдэнэ, илүү нээлттэй ил тод
байх боломжтой
Гадаад дотоолын бага хүүтэй, их
хэмжээний
зээл
тусламжинд
засгийн газрын баталгаатайгаар
хамрагдах боломж
Байгууллагын нэр хүнд өснө
Өрсөлдөх чадвартай болно

2. Төрийн хувьд
Шаардлагатай хөрөнгө оруулалтыг
хувийн
хэвшлээс
төвлөрүүлж
чадна
Хувийн
хэвшил
хоорондын
харилцан
хянах
тогтолцоо,
мониторинг
Чанартай, найдвартай дэд бүтцийг
хүлээн авах
Төсвийн хязгаарлалт үгүй болно
Эрсдлийг хуваарилна
Төрийн ачаалал багасна

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
1. Дэлхий дахинд дэд бүтцийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог
нэмэгдүүлэх, ТХХТ-ийг ашиглах нь үр дүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд
байна. Үүнийг дагаад манай улс уламжлалт тендерийн тогтолцоог
боловсронгуй болгож төрийн ачааллыг бууруулах, хувийн хэвшилд ашигтай
санал тавьж хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ТХХТ-ийн эрх зүйн орчныг
бүрдүүлээд байна.
2. Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаас дэд бүтцийн салбарт
хуваарилагдаж байгаа хөрөнгийн үр өгөөж муу байгаа нь замын болон дэд
станцын төслийн хэрэгжилтээс харагдаж байна.
3. Олон улсын туршлагаас харахад ТХХТ-д төслийн компанид оролцсон хувийн
хэвшлийн хувьд олон талын ач холбогдолтой бөгөөд тухайн төсөлд
санхүүгийн чадамж, өрсөлдөх чадварын хувьд харилцан адилгүй олон
компани оролцох боломжтой. Жижиг байгууллагын хувьд туршлага
солилцох, дараагийн төсөлд хамрагдах боломж бүрдэж байна.
4. Хувийн хэвшил өөрийнхөө хөрөнгийг оруулсны хувьд цаашид ашиглан
хөрөнгө оруулалтаа нөхөх учраас дэд бүтцийн найдвартай байдлыг хангаж,
тухайн хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нөхцлийг
хангах болно. Ингэснээр эвдрэл гэмтлийн зардал бага байлгах, ашиглалтын
хугацаа уртасгах, хариуцах эзэнтэй, тасралтгүй сайжруулах үүргийг хувийн
хэвшил хүлээнэ.
5. Жижиг байгууллагын хувьд төслийн компанид хувь нийлүүлэх, эсвэл ажлын
нэг чиг үүргийг хариуцах зарчмаар оролцох боломжийг олгож байгаагаараа
уламжлалт тендерийн тогтолцооноос давуу талтай юм.
6. Тендерийн шалгаруулалтаар хэрэгжсэн төслийн гүйцэтгэл муу байгаа нь
засгийн газар хувийн хэвшилд ашигтай төслийг санал болгож чадахгүй
байгаатай холбоотой бөгөөд цаашид хувийн хэвшилд тендерийг ил тод
зарлах, ашигтай санал тавих нь зүйтэй юм.
7. Монгол улсад ТХХТ-ийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд дараах асуудлыг
анхаарах зүйтэй гэж үзэж байна.
Төр засгийн хувьд
Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийг үнэлэх үнэлгээний аргыг
боловсруулах нэгдсэн аргачлалтай болох
Хувийн хэвшлийг татан оролцуулах, тэдэнд шаардлагатай мэдээллийг хүргэх,
сургалт семинарыг зохион байгуулах
Төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага хувийн хэвшлийн
хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог өөрийн орны онцлогт
нийцүүлэн хөгжүүлж төлөвшүүлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжсэн
төрийн бодлого, үйл ажиллагааг оновчтой болгох, ялангуяа Засгийн газар,
хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга механизмыг боловсронгуй
болгон үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, ил тод нээлттэй байлгах нь чухал юм
Хувийн хэвшлийн хувьд
Төслийг хэрэгжүүлэх, түүнийг гүцэтгэх явцдаа олон нийтийн эрх ашгийг
хүндэтгэх, төрөөс зарласан аливаа тендерт үнэлэлт хийн ашигтай тендерт
хөрөнгө оруулах, эдийн засгийн тайтай орчинг бүрдүүлэх
Дэвшилтэт шинэ технологи, чанартай түүхий эд материалыг нэвтрүүлж
хөрөнгө оруулалтаа нөхөх дээд зэргийн үйлчилгээг холбогдох этгээдэд
хүргэх(хэрэглэгч, төр)
Томоохон төслийн санал санаачлагыг гаргаж, концессын газраар дамжуулан
тухайн төслөө дэмжүүлэх ажлыг зохион байгуулах
АШИГЛАСАН НОМ, МАТЕРИАЛ
I.

Монгол хэл дээр
1. Нийслэлийн өмчийн харилцааны газар, Өмчийн харилцаатай
холбоотой хууль эрх зүйн зохицуулалтууд, 2011 он
2. Төрийн өмчийн хороо, ТХХТ-ийг нэвтрүүлэх хэрэгжүүлэх гарын
авлага, 2011 он
3. MercyCorps, Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд худалдан авалтыг
нээлттэй, ил тод болгосон туршлага, 2011

II.

Англи хэл дээр
1. Asian Development Bank, Discount Rate in Public Private Partnership,
2010
2. A Legal Perspective of Public Private Partnerships, United Nations
Economic and Social Commission for Asia and the Pacific, 2008
3. European Commission, Resource book on PPP case studies, 2004

III.

Мэдээ мэдээлэл
1. Онол практикийн бага хурал, Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгарч
байгаа асуудлууд, Дархан хот 2011 он
2. Концессын газар, ТХХТ-ийг концессын хуулиар хэрэгжүүлэх нь
сургалт семинар, 2011 он
3. Концессын тухай хууль, Засгийн газрын худалдан авалтын тухай хууль

IV.

Зөвлөгөө авсан гадаад эх үүсвэр
1. Концессын газрын дарга, Б. Заяабал
2. Концессын газрын мэргэжилтэн, ТХХТ-ийн дэд бүтцийн салбарыг
хариуцагч Түвшинтөгс
3. Сангийн яамны мэргэжилтэн, Б.Намжилмаа

V.

Вэб хуудсууд
1. www.tusuv.mn
2. www.spc.gov.mn
3. www.e-procurement.mn
4. www.hm-treasury.gov.uk/documents/public_private_partnership
5. www.ppp.cov.zz

Mais conteúdo relacionado

Mais procurados

Stat bolovsruulalt1
Stat bolovsruulalt1Stat bolovsruulalt1
Stat bolovsruulalt1Akhyt
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааchuluunbaatargankhuu
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
үнэлэмжийн философи
үнэлэмжийн философиүнэлэмжийн философи
үнэлэмжийн философиznandia
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгааTumendemberel Buyanjargal
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАMr Nyak
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйE-Gazarchin Online University
 
гадаад бодлогын хэв шинж ба хувилбар
гадаад бодлогын хэв шинж ба хувилбаргадаад бодлогын хэв шинж ба хувилбар
гадаад бодлогын хэв шинж ба хувилбарBatkhishig Batjargal
 
даатгалын зах зээлийн хөгжил монголд
даатгалын зах зээлийн хөгжил монголддаатгалын зах зээлийн хөгжил монголд
даатгалын зах зээлийн хөгжил монголдBilgee Zaya
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулахNomuuntk
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
ангилсан асуултууд
ангилсан асуултуудангилсан асуултууд
ангилсан асуултуудNomun Bukh-Ochir
 
философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 

Mais procurados (20)

Stat bolovsruulalt1
Stat bolovsruulalt1Stat bolovsruulalt1
Stat bolovsruulalt1
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
үнэлэмжийн философи
үнэлэмжийн философиүнэлэмжийн философи
үнэлэмжийн философи
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаа
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
 
дипломын ажил 1-1
дипломын ажил 1-1дипломын ажил 1-1
дипломын ажил 1-1
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
гадаад бодлогын хэв шинж ба хувилбар
гадаад бодлогын хэв шинж ба хувилбаргадаад бодлогын хэв шинж ба хувилбар
гадаад бодлогын хэв шинж ба хувилбар
 
даатгалын зах зээлийн хөгжил монголд
даатгалын зах зээлийн хөгжил монголддаатгалын зах зээлийн хөгжил монголд
даатгалын зах зээлийн хөгжил монголд
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
 
Niigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogoNiigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogo
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
ангилсан асуултууд
ангилсан асуултуудангилсан асуултууд
ангилсан асуултууд
 
философи 1
философи 1философи 1
философи 1
 

Semelhante a Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛД ОРОЛЦОХ НЬ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлогоАлтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлогоbatnasanb
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...batnasanb
 
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТ.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖbatnasanb
 
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...batnasanb
 
Доржсүрэнгийн Цэндсүрэн - ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Доржсүрэнгийн Цэндсүрэн - ДААТГАЛЫН  МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬДоржсүрэнгийн Цэндсүрэн - ДААТГАЛЫН  МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Доржсүрэнгийн Цэндсүрэн - ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
Niitiin teewer
Niitiin teewerNiitiin teewer
Niitiin teewerBuka King
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016The Business Council of Mongolia
 
Presentation 2019,09,05
Presentation 2019,09,05Presentation 2019,09,05
Presentation 2019,09,05MNCA2019
 
2016.02.25 Bcm energy&environment working group session
2016.02.25 Bcm energy&environment working group session2016.02.25 Bcm energy&environment working group session
2016.02.25 Bcm energy&environment working group sessionThe Business Council of Mongolia
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих зааварgalsan Lkhanaa
 
Fr chapter 3 racb 24 nov 2013
Fr chapter 3 racb 24 nov 2013Fr chapter 3 racb 24 nov 2013
Fr chapter 3 racb 24 nov 2013Bayar Tsend
 
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster ProtectionBCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster ProtectionThe Business Council of Mongolia
 

Semelhante a Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛД ОРОЛЦОХ НЬ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ (20)

"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлогоАлтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
 
оуб лекц №11
оуб   лекц №11оуб   лекц №11
оуб лекц №11
 
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТ.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
 
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
 
СТОУС 11
СТОУС 11СТОУС 11
СТОУС 11
 
Доржсүрэнгийн Цэндсүрэн - ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Доржсүрэнгийн Цэндсүрэн - ДААТГАЛЫН  МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬДоржсүрэнгийн Цэндсүрэн - ДААТГАЛЫН  МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Доржсүрэнгийн Цэндсүрэн - ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Insurance RDBMS
Insurance RDBMSInsurance RDBMS
Insurance RDBMS
 
Niitiin teewer
Niitiin teewerNiitiin teewer
Niitiin teewer
 
Daatgal
DaatgalDaatgal
Daatgal
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
 
Presentation 2019,09,05
Presentation 2019,09,05Presentation 2019,09,05
Presentation 2019,09,05
 
2016.02.25 Bcm energy&environment working group session
2016.02.25 Bcm energy&environment working group session2016.02.25 Bcm energy&environment working group session
2016.02.25 Bcm energy&environment working group session
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
мишээл
мишээлмишээл
мишээл
 
Fr chapter 3 racb 24 nov 2013
Fr chapter 3 racb 24 nov 2013Fr chapter 3 racb 24 nov 2013
Fr chapter 3 racb 24 nov 2013
 
Лекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчинЛекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчин
 
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster ProtectionBCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection
 

Mais de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Mais de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛД ОРОЛЦОХ НЬ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

  • 1. БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛД ОРОЛЦОХ НЬ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг ШУТИС-ийн Компьютерийн Техник, Менежментийн Сургуулийн Жижиг дунд үйлдвэрлэлийн удирдлагын оюутан e-mail: moodoo_9@yahoo.com, enkhzorig08@yahoo.com Хураангуй Монгол орны өнөөгийн хөгжлийн стратеги нь уул уурхайн салбарын хөгжил, хөдөө орон нутгийг хоттой холбох бодлогын асуудлаар илрэн гарч байгаа юм. Эдгээр бодлогын асуудалд дэд бүтцийн хөгжил чухал үүрэгтэй. Дэд бүтцийн хөгжил муутай манай орны хувьд Төр хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан их хэмжээний санхүүжилт шаардсан томоохон төслүүдэд хувийн хэвшлийг татан оролцуулах явдал төр болоод хувийн хэвшилд олон талын ач холбогдолтой. ТХХТ-ийг хэрэгжүүлэх үндэс нь нэг талаас хувийн хэвшлийн оролцоо нөгөө талаас төр нь хувийн хэвшлийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах явдал юм. Ингэснээр төрийн ачаалал багасах, хувийн хэвшил хэрэгжүүлсэн төслөөсөө ашиг олох боломж бүрдэхээс гадна, тухайн төслийг түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэдэгээрээ онцлог юм. Илтгэлд гадаадын улс орны Төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлсэн туршлага, Монгол улсад өнгөрсөн таван жилийн хугацаанд дэд бүтцийн салбарт хэрэгжүүлсэн амжилт муутай төслүүдийн талаар судалж, эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэх загварыг боловсруулсан. Түлхүүр үг; Концесс, компани, тендер, төсөл Оршил Өнөө үед манай оронд дэд бүтцийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх нь тулгамдсан зорилт болж байна. Үүнд ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдах нь мэдээж юм. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн хувийн хэвшлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ирсэн. Эдүгээ хувийн хэвшил ДНБ-ний 80 орчим хувийг бүрдүүлж, нийт ажиллагсдын 88 хувийг ажлын байраар хангаж байна. Шилжилтийн эхний үеэс төрийн өмчийг хувьд шилжүүлэх, түрээслэх, худалдах зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Хувийн хэвшил нь материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт төдийгүй боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг нийгмийн салбаруудыг хамрах болсон. Харин дэд бүтцийн салбарт хувийн хэвшил төдийлөн нөлөөлж чадахгүй байна. Энэ нь тус салбар дахь хувийн хэвшлийн оролцооны эрх зүйн орчин бүрхэг, хуримтлал бий болоогүй, үнэ тарифыг боловсронгүй болгохтой холбоотой юм. Мөн Монгол оронд ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага тавигдаж байна. Хувийн хэвшлийн оролцоог дэмжих үүднээс нийгмийн ач холбогдолтой хийгээд алслагдсан бүс нутгийн эрчим хүч, зам, усан хангамж зэрэг суурь салбаруудад хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх, зохих татаасыг тодорхой хугацаагаар олгох, гэрээ, түрээсээр эзэмшүүлэх, төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зэрэг олон хэлбэрийг ашиглах боломжтой юм. Төрөөс хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн шууд үр өгөөжөөс гадна төрийн ачааллыг хөнгөлж, нийгэмд үзүүлэх шууд бус үр ашгийг тооцон нийтэд мэдээлж ойлгуулах нь нийгмийн зөвшилд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
  • 2. 1. ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Төр хувийн хэвшлийн түншлэл (цаашид ТХХТ) гэдэг нь төрийн агентлаг, хувийн хэвшлийн хооронд гэрээ байгуулсны үндсэн дээр хувийн хэвшлийн нэгж нь төсөлд оролцох, засгийн газрын үйлчилгээг түүний нэрийн өмнөөс гүйцэтгэх боломжоор хангагдах үйл ажиллагааг хэлнэ. Жишээлбэл: Салхин цахилгаан станцыг барихын тулд хувийн хэвшил өөрийн хөрөнгө болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл зэргээр санхүүжиж, станцын үйл ажиллагааны хүрээнд олсон орлогын урсгалаар хөрөнгө оруулалтаа нөхөх, эзэмших, гэрээний дагуу тодорхой хугацааны дараа засгийн газарт шилжүүлэх процесс юм. Төр дараах схемийн дагуу түншилнэ. Схем 1. Төр хувийн хэвшлийн түншлэлийн загвар Засгийн газрын санхүүжүүлэгч Хувийн хэвшил Үр дүнгийн шалгуур үзүүлалт Хувийн хэвшил ажлаа сайн хийх Төр газрын онцгой эрх, концессын гэрээ, шаардлагатай бол нэмэлт санхүүжилт, орлогыг нөхөн олгох, зээлийн баталгаа гаргах зэрэг дээр түншилнэ. Засгийн газар Үүний үр дүнд нэг талаас төр өөрийн онцгой эрхийн хүрээнд хувийн хэвшлийг шаардлагатай нөөц бололцоогоор хангах замаар ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх буюу дэд бүтцийг бий болгох, өөрийн ачааллыг багасгах нөгөө талаас хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа оновчтой төсөлд оруулан ашигаа хүртэх боломж бүрдэх юм. 1.1 ТХХТ-ийг хэрэгжүүлсний ач холбогдол Төр хувийн хэвшил түншилснээр төр, хувийн хэвшил харилцан ашигтай байх ѐстой. Хувийн компани тухайн төслийн хэрэгжүүлснээр хэрэглэгчээс ирэх орлогын урсгалаас хөрөнгө оруулалтаа нөхөж ашигаа бий болгох нөгөө талаас төрд чанартай дэд бүтцийг хувийн хэвшлээс шилжүүлэн авах юм. Энэ нь дараах ач холбогдолтой. 1. Өрсөлдөөнт худалдан авалт. Ашигаа өөрийн үйл ажиллагаагаар олох учир авилгал, хүнд суртал бага. 2. Засгийн газрын төсвийн дарамт бага байх. Учир нь төслийн компани нь өөрийн санхүүжилтээр бүтээн байгуулалт хийдэг. 3. Ажил үйлчилгээний илүү хүртээмжтэй байдал, илүү чанар. Хувийн хэвшил өөрөө төслийн үр дүнгээс шалтгаалж ашиг олох учир, тухайн төслийг чанартай түргэн шуурхай хийдэг. /засвар, эвдрэлийн нэмэлт зардлыг төлөхийг хүсэхгүй/ 4. Нээлттэй, ил тод байдал. Нээлттэй байснаар нэг талаас таниулга, нөгөө талаас хариуцлагаа ухамсарлах юм. 5. Монгол улсад цэвэр өгөөж өгөх үр ашиг. Дэд бүтэц болоод томоохон төслөө хувийн хэвшлээр түргэн шуурхай, чанар хүртээмжтэй хийлгэж байгаа юм. 1.2 ТХХТ-ийн хэлбэрүүд ТХХТ-ийг хэрэгжүүлэх нэг хэлбэр нь Концессын гэрээ бөгөөд төр, хувийн хэвшлийн хоорондын харилцааг зохицуулахад чиглэнэ. Гэрээнд төслийн хугацаа, хөрөнгө оруулалт, төлбөрийн нөхцөл, нөхөн олговор зэрэг тусгагдах бөгөөд ингэснээр эрсдлийг хуваарилах болон хувийн хэвшилд тулгарч болзошгүй санхүүгийн асуудлыг шийдэж өгч байгаа юм.
  • 3. Төслийн компани Санхүүгээ р хангах Эзэмших, ашиглах гэрээ Схем 2. Концессын гэрээ Орлого Концессын гэрээ Төсөл Санхүүгийн эх үүсвэр Орлогыг ашиглан санхүүгийн баталгаатай болно Концессын гэрээ Засгийн газар 1.3 Концесс Монгол улсын хуулиар Концесс гэж нэршсэн ТХХТ гэдэг нь хувийн хэвшлээс олон нийтийн үйлчилгээ үзүүлэхээр заасан Засгийн газар болон хувийн хэвшлийн нэгж хооронд байгуулсан урт хугацааны гэрээ юм. Концессын дараах төрлүүд байна. Эдгээр нь төслийн онцлогоос шалтгаалж хугацаа нь харилцан адилгүй байдаг. Концессын төрлүүд Барих-Шилжүүлэх (Build–Transfer BT) Барих-Түрээслүүлэх-Шилжүүлэх (Build-Lease-Transfer BLT ) Барих-Ашиглах-Шилжүүлэх (Build-Operate-Transfer BOT) Барих-Эзэмших-Ашиглах (Build-Own-Operate BOO) Барих-Эзэмших-Ашиглах-Шилжүүлэх (Build-Own-Operate-Transfer BOOT) Сэргээн засварлах-Ашиглах-Шилжүүлэх (Renovate-Operate-Transfer ROT) Сэргээн засварлах-Эзэмших-Ашиглах (Renovate-Own-Operate ROO) Зохиох-Барих-Санхүүжүүлэх-Ашиглах (Design-Build-Finance-Operate DBFO) Дээрх төрлөөс уламжлалт тендер Барих-Шилжүүлэх буюу ВТ зарчмаар явагддаг бөгөөд бусад нь ТХХТ-г хэрэгжүүлэхэд түгээмэл ашигладаг төрлүүд юм. Жишээлбэл Барих-Ашиглах-Шилжүүлэх (BOT) төрөл нь хувийн хэвшил төслийг гүйцэтгэж, түүнийг ашиглах хугацаандаа ашигаа бий болгож, төрд шилжүүлнэ гэсэн үг. Солонгос, Малайз зэрэг улсууд энэ аргаар хурдны замын төслүүдээ хийлгэдэг. Хувийн хэвшил замын хураамж, нөхөн олговороор хангалттай ашиг олон, өөрийн хөрөнгө оруулалтаа нөхөх бөгөөд 15-30 жилийн дараа гэрээний дагуу төрд шилжүүлдэг. Барих-Эзэмших-Ашиглах (BOO) арга нь өөрөө тухайн төслөө эзэмшиж хувьдаа авах гэх мэт аргууд байдаг. Төрөөс батлан даалтууд гаргаж, зээлийн баталгаа, газар зэрэг онцгой эрхүүдийг олгож өгдөг. ТХХТ-д Концессын гэрээг хэрэгжүүлэхэд төслийн компани гэсэн ойлголт гарч ирдэг. Төслийн компани гэдэг нь тухайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор албан ѐсоор бүртгүүлсэн хуулийн этгээд байх бөгөөд хувийн хэвшлүүд хувь нийлүүлэх зарчмаар хамтарч байгуулдаг.
  • 4. Хувийн компани, Засгийн газар хооронд байгуулах дан гэрээ нь ТХХТ хэлцлийн үндсэн тулгуур нь боловч хэлцлийг гүйцэтгэхийн тулд олон тооны гэрээ шаардлагатай болдог. Төслийн компани нь барилга угсралт, санхүүжилт, ашиглалт болон засвар үйлчилгээгээр хангадаг бусад компаниудтай гэрээ байгуулдаг. Хэрэв хувийн компани ажил үйлчилгээг хэрэглэгчдэд шууд хүргэж байгаа бол (жишээлбэл, ус болон цахилгаан эрчим хүчний үйлчилгээ) энд мөн хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ хийх хэрэгтэй болно. Схем 3. ТХХТ-д төслийн компаний бүтэц Хөрөнгө оруулагч 1 Хөрөнгө оруулагч 1 Зээлдэгч Хувь нийлүүлэгчдийн гэрээ Засгийн газрын нэгж Ажил үйлчилгээний гэрээ ТХХТ гэрээ ба батлан даалтууд Хэрэглэгч Төслийн компани Ашиглалт, үйл ажиллагааны гэрээ Барилгын компани EPC гэрээ Даатгалын компани Үйлчилгээний компани 1 Үйлчилгээний компани 2 Төслийн компани тухайн төслийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдах бөгөөд төслийг гүйцэтгээд гэрээний хугацаа дуусахад татан буугдаж болно. Концессд төслийн компанитай холбоотой дараах ойлголтууд байдаг. A. Хувийн хэвшлийг үнэлэх Төслийн компанид хувийн хэвшилээс оролцох сонирхогч талуудыг үнэлдэг. Сонирхогч тал болгоныг төслийн үр дүнд нөлөөлж чадах эрх мэдлийн болон сонирхлын түвшингээр нь ангилах шаардлагатай. Дараах матрицын аргаар үнэлнэ. Их Схем 4. Сонирхогч талуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх загвар Сэтгэл ханамжийг хадгалах Эрх мэдэл Бага Илүү тулж ажиллах Хяналт, шалгалт Мэдээллээр хангах Бага Сонирхол Их Сонирхогч талуудын хүснэгтэд эзэлж буй байраар нь эрх бүхий байгууллага болон эдгээрийн зөвлөхүүд нь тухайн талуудтай ямар үйл ажиллгаануудыг төлөвлөхийг харуулна.  Их эрх мэдэлтэй – их сонирхолтой: Сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд хамгийн их хичээх хэрэгтэй
  • 5.  Их эрх мэдэлтэй – бага сонирхолтой: Тэдний эрх мэдлийг ашиглахын тулд татахыг эрмэлздэг.  Бага эрх мэдэлтэй – их сонирхолтой: Хангалттай мэдээлэл өгөх.  Бага эрх мэдэлтэй – бага сонирхолтой: Ажиглах хэрэгтэй харин хэтэрхий их холбоо тогтоохоос зайлсхийх хэрэгтэй. B. Төлбөрийн хэлбэр ТХХТ-д хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нөхөх төлбөрийн дараах гурван хэлбэр байдаг. Схем 5. Төлбөрийн түгээмэл хэлбэрүүд Хэрэгжүүлэгч агентлаг Хувийн компани Тариф, хийсэн төлбөр Үйлчилгээ Үйлчилгээ бэлэн үед хийсэн төлбөр Эцсийн хэрэглэгч Хэрэгжүүлэгч агентлаг Үйлчилгээ бэлэн болох Хувийн компани Татаас Хувийн компани Тариф, хийсэн төлбөр Үйлчилгээ Эцсийн хэрэглэгч Эцсийн хэрэглэгч төлөх. Хувийн компаний үзүүлсэн үйлчилгээний хариуд эцсийн хэрэглэгч тариф, жижиг төлбөр хэлбэрээр төлбөр хийхийг энд багтааж ойлгоно. Эдгээр төлбөрөөр бүтээн босголт, засвар үйлчилгээ, үйл ажиллагаанд зориулж зарцуулсан хувийн хэвшлийн зардлыг нөхөх боломж бүрдсэн байдаг. Худалдан авагч засгийн газар. Энд засгийн газар үзүүлсэн үйлчилгээний зардлыг бүрэн нөхөх төлбөрийг төлөх хэлбэр орно. Үүний нэг тод жишээ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч бие даасан компаниуд болон төрийн өмчит цахилгаан шугам сүлжээний компаниудын хооронд цахилгаан эрчим хүч худалдан авах хэлэлцээр юм. Төлбөр нь тогтмол сараар эсвэл жилээр (хүчин чадлын) мөн үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээгээр гэхчлэн хийгддэг. Засгийн газрын холимог төлбөр. Эцсийн хэрэглэгч бүх зардлыг төлөх хэмжээнээс багаар тогтсон тариф төлөх ба ашиг, эцсийн хэрэглэгчийн төлбөрийн нийлбэрээс давж гарсан зардлыг татаас хэлбэрээр нөхөн олгохыг засгийн газрын холимог төлбөрийн хэлбэр гэнэ. C. Хамрах Секторууд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого болон Концессын тухай хуулиар ТХХТ-ийг дараах секторт хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг. Нийгмийн секторт  Эрүүл мэнд  Боловсрол  Урлаг ба соѐл  Шинжлэх ухаан  Бусад нийгмийн сектор        Дэд бүтцийн секторт Эрчим хүч (сэргээгдэх эрчим хүч) Халаалт, дулаан Мэдээлэл ба харилцаа холбоо Ус хангамж ба цэвэрлэлт Нийтийн тээвэр, зам Барилга орон сууц Бусад дэд бүтцийн сектор
  • 6. 2. МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Монгол улс 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 627.7 тэрбум төгрөг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-аар батлагдсан. Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтаас авто зам, эрчим хүч цахилгаан дулаан, барилга хот байгуулалт зэрэг дэд бүтцэд 276,8 тэрбум, боловсрол соѐл шинжлэх ухаанд 87,3 тэрбум, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд 62,8 тэрбум, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд 66,5 тэрбум, хууль хяналтын байгууллагуудад 22,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардалд тус тус зарцуулахаар эх үүсвэр батлагдсан байна. Зураг 1 Улсын төсвийн хөрөнгө оруулалт (тэр бум төгрөг) салбараар 2011 он Дэд бүтэц 4% 13% БСШУ 12% 54% 17% Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал Хүнс ХАА, хөнгөн үйлдвэр Хууль хяналтын байгууллага Дээрх графикаас харахад Монгол улсын 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтаас дэд бүтцэд зарцуулах хувь хэмжээ өндөр байна. Өмнөх 5 жилийн буюу 2005-2010 онд дэд бүтцэд хуваарилагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг судлахад: Зураг 2. Улсын төсвийн хөрөнгө оруулалт (тэр бум төгрөгөөр) 2005-2010 он Дэд бүтэц Төсвийн хөрөнгө оруулалт 284.7 2010 он 178.8 2008 он 101.85 2007 он 78.6 2006 он 2005 он 447.8 193.7 2009 он 421.2 369.7 169.7 142.3 33.554.6 Жил бүр улсын төсвөөс дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байна. Нийт хөрөнгө оруулалтад дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эзлэх хувийн жингийн дундаж 0,66 Хөрөнгө оруулалт шинээр баригдах зам болон дэд станцуудад хуваарилагдаж байна
  • 7. Иймд нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувийн жин өндөртэй дэд бүтцийн салбарын төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийг судлах шаардлагатай байна. Үүний хүрээнд дэд бүтэц болон зам тээврийн төсөл, түүний хэрэгжилт, оролцогч талууд, гүйцэтгэлийн түвшинг судалж үзье. 1. Сумын төвүүдийг эрчим хүчээр хангах салхин болон нарны энергийг хуримтлуулах цахилгаан станцуудын талаарх судалгаа. Төслийн танилцуулга 1990 оноос хойш хөдөө орон нутгийн сумдыг цахилгаанаар хангах асуудал ихээр яригдах болсон. Үүний үр дүнд 2007 оноос сумдыг эрчим хүчээр хангах дэд станцуудын тендерийг ихээр зарлаж байна. Нийт зарлагдсан төсөл 18 Нийт санхүүжилт 18. 714 тэрбум төгрөг Нэг станц байгуулах дундаж зардал нэг тэрбум төгрөг № 1 2 3 4 5 6 7 Хүснэгт 1. Нийт зарлагдсан төслөөс Эвдрэл гэмтэл ихтэй цахилгаан станцууд Тодорхойлолт (төрөл, Үр дүн, одоогийн байдал хүчин чадал, төсөвт өртөг) Баянхонгор аймгийн Баян- 150 кВт-ын хүчин чадалтай. 12 сэнснээс 9 сэнс ажиллагаагүй. 2 Өндөр сум 920 сая төгрөг. нарны дэлгэц хагарсан. Баянхонгор аймгийн 150 кВт-ын чадалтай. 920 12 сэнснээс 8 сэнс ажиллагаагүйн дээр Баянцагаан сум сая төгрөг. нарны станцын контроллер шатсан. Баянхонгор аймгийн 150 кВт-ын чадалтай. 920 12 сэнснээс 7 нь ажиллахгүй. Шинэжинст сум сая төгрөг. Говь-Алтай аймгийн Цээл 150 кВт-ын чадалтай. 960 Ердөө 2 сэнс бүрэн ажиллагаатай. сум сая төгрөг. Батарей цэнэглэлт хангалтгүй. Дорнод аймгийн Матад 120 квт-ын хүчин чадалтай. 9 сэнснээс 6 нь ажиллагаагүй. 97 сая сумын төв 890 сая төгрөг. төгрөгийн санхүүжилт дутуу байв Өвөрхангай аймгийн Богд 80 кВт-ын хvчин чадалтай. Огт ажиллахгүй байгаа. суманд 557.5 сая төгрөг. Сүхбаатар аймгийн 100 кВт-ын хүчин чадалтай. 2008 онд тус сумыг зүүн бүсийн эрчим Эрдэнэцагаан сум Тодорхойгүй. хүчний сүлжээнд холбосноор энэ станцыг ердөө 3 жил ашигласан байна. Одоо тодорхойгүй. Эх сурвалж: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв Аймаг, сум Нийт зарлагдсан 18 төслийг 10 компани хэрэгжүүлснээс 12 нь гэмтэл согогтой, нэг станц ор ажиллагаагүй байна. Нэг станц байгуулахад дунджаар нэг тэрбум төгрөг зарцуулсан гэвэл ажиллахгүй байгаа нэг станц тутам тэрбумын алдагдал хүлээлгэж байгаа юм. Эдгээр төслөөс есөн төслийг ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй шууд гэрээ байгуулан эрхийг нь өгсөн. Зураг 3. Дэд станцуудын талаарх мэдээлэл Гэрээний хэлбэр Гэмтэл засварын мэдээлэл 28% 72% Хэвийн ажиллагаат ай станц Эвдрэлтэй цахилгаан станц 50% 50% Уралдаант шалгаруулал т явуулсан Шууд гэрээ байгуулсан
  • 8. Төслийн хэрэгжүүлэлтийн процесс. Тендер шалгаруулалтаар төслийг хэрэгжүүлэх загварт захиалагч буюу төрийн субъект, гүйцэтгэгч буюу нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч оролцдог. Энэ нь ТХХТийн барих шилжүүлэх (BT) төрөл бөгөөд төслийг гүйцэтгэсний дараа станцыг шууд төрийн мэдэлд шилжүүлдэг. Захиалагч (Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв) Засгийн газрын санхүүжилт Гүйцэтгэгч Барих шилжүүлэх (BT) -Нийлүүлэгч -Туслан гүйцэтгэгч Дээрх загвараар хэрэгжсэн станцын төслүүдийн хувьд дараах давуу болон сул тал ажиглагдаж байна. Жагсаавал; Давуу тал Хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт шаардахгүй Хувийн хэвшил гэрээний дагуу төсөл гүйцэтгэсэн, ашгаа олсон Сул тал Төрөөс хөрөнгө оруулсан төсвийн хэмжээ хязгаарлагдмал Буцах холбоогүй буюу эргээд хариуцлага тооцоход хүндрэлтэй Эвдрэл гэмтэл их, дахин засварлах зардалтай Хугацааны хувьд алдагдалдтай Мэргэжлийн хяналт сул, мониторинг байхгүй Хувийн хэвшилд үлдэх менежментийн ач холбогдол тааруу Чанарын шаардлага хангаагүй Хүчин чадал муу төлөвлөсөн хүчин чадалд хүрээгүй 2. Монгол улсын авто зам Монгол улсын замын сүлжээ нь нийт 49000 км үүний 11000 км нь улсын зам бөгөөд Зам Тээвэр Барилга Хот байгуулалтын яамны мэдэлд байдаг бол бусад замыг орон нутгийн удирдлага хянадаг. Улсын зам нь аймгуудын төвийг хооронд нь, улсын нийслэлийг аймгуудын төвтэй холбодог. Улсын замын 5000 км нь хатуу хучилттай бөгөөд түүний 60% нь муу нөхцөлтэй, үлдсэн 40% сайн буюу боломжийн нөхцөлтэй замууд байна. Нөхцөл Сайн Боломжийн Муу Нийт Хүснэгт 2 Улсын хэмжээний хатуу хучилттай замын нөхцөл Урт (Км) Нийт ангилсан замд эзлэх хувь (%) 864,4 17 1209,6 24 2925,9 59 4999,9 100 Эх сурвалж; Замын газар
  • 9. Улсын хэмжээнд хатуу хучилттай замын нөхцөл муу гэсэн үзүүлэлттэй нь нийт замын 59 хувийг буюу талаас илүү хувийг эзэлсэн байна. Замын төсөл уламжлалт тендерээр явагддаг бөгөөд станцын төслийн нэгэн адил төслийг гүйцэтгээд төрд шилжүүлэн өгдөг. Тендерээр хэрэгжүүлсэн муу нөхцөлтэй замуудаас УлаанбаатарЛүнгийн чиглэлийн хатуу хучилттай замыг сонгон авч судаллаа. Лүнгийн зам дээр хийсэн судалгаа Төслийн танилцуулга Хэрэгжиж эхлэсэн он Замын урт Нийт хөрөнгө оруулалт 2006 106,2 км 21 тэрбум төгрөг Ашиглалтанд оруулах хугацаа 2008 он Чиглэл Улаанбаатар-ЛҮН Гүйцэтгэгч “Очир төв” Орхон аймаг Төслийн явцад нийтдээ 34 тэрбум төгрөгөөр ашиглалтанд орж дуусч байгаа буюу анх төсөвлөсөн 21 тэрбум төгрөгөөс даруй 13 тэрбумаар илүү зардал гаргасан байна. Замын ажлын гүйцэтгэл хангалтгүй, байгаль орчинд асар их хохирол учруулж газрыг эвдэж байгаа нь Улаанбаатар-Лүнг холбосон 106 км замын ашиглалтаас харагдаж байна. Энэ төслийг олон улсын тендерээр барих шилжүүлэх хэлбэрийг ашигласан бөгөөд төслийн бүтцийг дараах хэлбэрээр тодорхойлж болно. Захиалагч (ЗТБХБЯ) ОУ-н тендерээр шалгаруулсан Барих шилжүүлэх (BT) Гүйцэтгэгч (Очир төв ХХК) Дээрх загвараар баригдсан УБ-Лүнгийн замын давуу болон сул талыг тодорхойлбол Давуу тал Олон улсын нээлттэй тендер зарласан, дотоодын компанийг дэмжсэн Сул тал Төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хариуцлагагүй зарцуулсан Гэрээний санхүүжилтээс 1,6 дахин илүү зардал гаргасан Зардлаа хэмнэн чанарын хувьд шаардлага хангахгүй, маш муу зам барьсан Гэрээ тодорхой бус байгаагаас цаг хугацааны алдагдалтай Замын чанар муугаас шалтгаалж байгаль орчинд их хэмжээний хор хөнөөл учруулж, газрын эвдрэл их гарсан Хувийн хэвшил, төр, ард иргэдэд харилцан ашигтай нөхцөл байдал бий болохгүй байна Дээрх судалгаанд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзэлдэг дэд бүтцийн буюу тодруулбал зам, дэд станцын төслүүдийн хэрэгжилт, үр дүн хангалтгүй байгаа дараах шалтгаануудыг тодорхойлсон болно. 1. Тухайн тендерт оролцогч хувийн хэвшил төсвийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэн, төсөл дуусмагц засгийн газарт шилжүүлэн өгч түүний үүрэг дуусгавар болсноор эргээд хариуцлага тооцоход түвэгтэй болдог.
  • 10. 2. Төсвийн хөрөнгийн санхүүжилт хязгаарлагдмал байдал буюу хүрэлцээгүй байдлаас шалтгаалан түүхий эд материалын чанарт бус өртөгт тулгуурлан сонголт хийдэг нь ашиглалтын хугацааг багасгаж байна. 3. Хувийн хэвшлийн дэмжлэг оролцоо бага, хөрөнгө оруулалтын нөхцөл тодорхойгүй, мэдээлэл хүргэх боломж тааруу гэх мэт шалтгааны улмаас хувийн хэвшилд ашигтай төслийг санал болгож чадахгүй байна. Цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэн одоогийн тендер шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгох, харилцан ашигтай гэрээ байгуулах, төслийн хэрэгжилтийн хяналтыг сайжруулах шаардлагатай байна. ТХХТ-ийг амжилттай хэрэгжүүлсэн олон улсын туршлага Дэлхий нийтэд ТХХТ –ийн үндэс тавигдаад даруй 20 гаруй жил болж байгаа бөгөөд анх Англид хэрэгжүүлж эхлэсэн. Англи жилд 400-500 төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлдэг ба хамгийн алдартай нь Channel Tunnel юм. Харин Азийн хувьд Солонгос, Африкт ӨАБНУ-ууд ТХХТ-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнуудын тоонд ордог. ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд эрсдэл, менежментээ сайн тооцох шаардлагатай бөгөөд үүнийг тооцоогүйн улмаас амжилтгүй болох тохиолдол гардаг. Жишээлбэл Энэтхэг, Сингапур, Индонез зэрэг улсууд ТХХТ-ийг амжилт муутай хэрэгжүүлж байгаа улсуудын тоонд ордог бөгөөд Энэтхэгийн хувьд амжилтгүй болсон шалтгаан нь жижиг төслийг алгасаж том төслөөс эхэлсэн явдал юм. Манай орны хувьд ТХХТийг амжилттай хэрэглэж байгаа эдгээр улсуудын туршлагаас суралцаж, алдааг давтахгүй амжилттай хэрэгжүүлэх боломж байгаа нь давуу тал юм. Олон улсын туршлага 1. Сингапурын спорт цогцолбор Сингапурын спорт цогцолборын төслийн компанид оролцогчид Засгийн газар, шаардлагатай зөвшөөрөл, зээлийн баталгаа зэрэг онцгой эрхүүдийг төслийн компанид олгодог. Схемээс харахад төрийн зүгээс Спорт залуучуудын яам, Сингапурын спортын зөвлөл, Концессын газрууд оролцсон байна. Шараар тэмдэглэсэн 7 компани хувь нийлүүлэх зарчмаар Спорт Цогцолбор Pte Ltd төслийн компанийг байгуулж өөрсдийн чиг үүргүүдийг хэрэгжүүлсэн байна. Төр
  • 11. “хамгаалалтын багц гэрээ”-г хийх нь байгууллагыг тулгарч болзошгүй эрсдлээс хамгаалж байгаа явдал юм. Жишээлбэл байгууллага төслийн гүйцэтгэлийг амжилттай хийсэн боловч хөрөнгө оруулалтаа нөхөх ашгаа олох боломжгүй бол засгийн газраас гэрээний дагуу нөхөн төлбөрийг буцаан олгох гэх мэт. Цэнхрээр тэмдэглэсэн хэсэгт төслийн компанид хөрөнгө оруулагч этгээдүүдийг харуулсан байна. Эцэст нь төслийн явц дуусахад хувийн хэвшлүүд спорт цогцолборыг ажиллуулан ашиг олж, 15-30 жилийн дараа төрд шилжүүлнэ. Энэ нь концессын BOT арга юм. Олон улсын туршлага 2. Англи Францыг холбосон туннел (Channel tunnel) “The Channel tunnel” буюу Англи Францыг холбосон туннел нь Англид ТХХТийг амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн сонгодог жишээ юм. Уг төсөл нь 7 жилийн турш хэрэгжин 1994 онд дууссан. Далай доогуур 38 км үргэлжилсэн уг туннелийн нийт урт 50 км бөгөөд дэлхий дахинд далай доогуур явдаг хамгийн урт туннел юм. Англи Европыг холбосон Чаннел туннелын ТХХТ-ын бүтэц Францын төмөр замын компани Францын засгийн газар Английн засгийн газар Английн төмөр замын компани Концессын гэрээ Банкууд (215 Банкны нэгдэл ) Төмөр зам ашиглах гэрээ Зээл Euro tunnel компани (Эзэмшигч) Барилга байгууламжийн гэрээ Төслийн консорциум Хувь нийлүүлэгчид 10 гэрээлэгч компаниуд Англи, Франц 2 улсын хооронд байгуулсан олон улсын гэрээнд тулгуурлан Концессын гэрээг төслийг санаачлагч буюу эзэмшигч “Евро туннел” тэй байгуулсан. Санхүүжүүлэх зээлийн эх үүсвэрийг 215 банкны нэгдлээс авсан. Хувийн хэвшлүүд хувь нийлүүлэн оролцох бөгөөд эдгээр хувийн хэвшлүүдийн нэгдэл буюу Консерциум барилгын гэрээг төслийг эзэмшигчтэй байгуулна. Ингэж түншлэлийн хэлбэрээр хамтарч оролцсон хувийн хэвшлүүд өөр хоорондоо туршлага солилцох боломжтой бөгөөд их хэмжээний зээлийн хөрөнгө оруулалтыг банкнаас авч байгаа тул тухайн банк нь хувийн хэвшлийн санхүүгийн баримт бичигт өндөр шаардлага тавина. Ингэснээр байгууллагын санхүүгийн мэдээлэл үнэн зөв, ил тод байх боломж бүрдэх юм.
  • 12. 3. ТХХТ-ИЙГ АШИГЛАН ТӨСЛИЙГ ҮР АШИГТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ Уламжлалт тендерийн сул талыг тодруулан түүнийг багасгах, ТХХТ-ийг амжилттай хэрэгжүүлсэн олон улсын туршлагаас суралцах, төслийг төр, ард иргэд, хувийн хэвшилд харилцан ашигтай байлгах зорилгоор уг загварыг боловсруулсан. Загварыг боловсруулахдаа тендерийн шалгаруулалтаар өндөр хөрөнгө оруулалтаар баригдсан боловч ашиглалтын үр дүн багатай, эвдрэл гэмтэлийн зардал их байгаа Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нар, салхин дэд станцын жишээнд тулгуурласан болно. Захиалагч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв Концессын газар (концессын гэрээ) Барих ашиглах шилжүүлэх (BOT) Барих эзэмших ашиглах (BOO) Төслийн компани Хөрөнгө (Хувь нийлүүлэгчид) Барилгын компани (Баян констракшн ХХК) Зээл (ОУ-н хөгжлийн агентлаг) Хөрөнгө оруулагч 1 Хувьцаа эзэмшигчид Үйлчилгээний компани (Үүрэг трейд ХХК) Нийлүүлэгч компани (Leonics Co.Ltd) Хамгаа лалтын багц гэрээ (Санхүү) Даатгалын компани Уг төсөлд Баян констракшн, Үүрэг трейд, нийлүүлэгч компани болон даатгалын компани гэх 4 хувийн хэвшил өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэн төслийн компанийг байгуулж, төслийг гүйцэтгэнэ. Нөгөө талаас эдгээр хувийн хэвшлээс гадна хөрөнгө оруулагчид болон зээлээр санхүүжүүлэгч хувь нийлүүлэх хэлбэрээр оролцоно. Төрийн зүгээс хувийн хэвшлүүдэд хамгаалалтын багц гэрээ байгуулах замаар онцгой эрхүүдийг олгоно. Төслийн компани төртэй концессын гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Уламжлалт тендер шалгаруулалтаас ялгаатай нь төслийн компани төслийг хэрэгжүүлж дуусмагцаа тухайн объектоо ашиглах, түрээслэх, эзэмших замаар оруулсан хөрөнгөө олох болон хувь нийлүүлэгчдэд ашиг хүртээх боломжтой юм. Энэ хугацаанд тухайн объект хувийн хэвшлийн мэдэлд байх учир үйл ажиллагаагаа хэвийн явуулж орлогын урсгалыг бий болгохын тулд чанар, ашиглалтанд илүү анхаардаг. Ингэснээр хэрэглэгчдэд найдвартай үйлчилгээг үзүүлэх бөгөөд тухайн
  • 13. гүйцэтгэгч компани хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Концессын гэрээний хугацаа дуусмагц төрд хүлээлгэн өгнө. ТХХТ-ийг Концессоор хэрэгжүүлэх нь дараах ач холбогдолтой юм. 1. Хувийн хэвшлийн хувьд Олон компани оролцох боломжтой тул харилцан туршлага солилцох, өсч дэвших боломж бүрдэнэ Ашигтай төсөлд хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа нөхөх, ашиг хүртэх Тогтвортой үйл ажиллагаа явуулна Шинэ салбарт хүчээ үзэх боломжийг бий болгоно Өөрийн санаачилсан төслийг бусад компанитай хамтарч хэрэгжүүлэх боломжтой Эрсдлийг хуваарилах боломжтой Компаний санхүүгийн чадавхи нэмэгдэнэ, илүү нээлттэй ил тод байх боломжтой Гадаад дотоолын бага хүүтэй, их хэмжээний зээл тусламжинд засгийн газрын баталгаатайгаар хамрагдах боломж Байгууллагын нэр хүнд өснө Өрсөлдөх чадвартай болно 2. Төрийн хувьд Шаардлагатай хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээс төвлөрүүлж чадна Хувийн хэвшил хоорондын харилцан хянах тогтолцоо, мониторинг Чанартай, найдвартай дэд бүтцийг хүлээн авах Төсвийн хязгаарлалт үгүй болно Эрсдлийг хуваарилна Төрийн ачаалал багасна ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ 1. Дэлхий дахинд дэд бүтцийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ТХХТ-ийг ашиглах нь үр дүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Үүнийг дагаад манай улс уламжлалт тендерийн тогтолцоог боловсронгуй болгож төрийн ачааллыг бууруулах, хувийн хэвшилд ашигтай санал тавьж хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ТХХТ-ийн эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. 2. Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаас дэд бүтцийн салбарт хуваарилагдаж байгаа хөрөнгийн үр өгөөж муу байгаа нь замын болон дэд станцын төслийн хэрэгжилтээс харагдаж байна. 3. Олон улсын туршлагаас харахад ТХХТ-д төслийн компанид оролцсон хувийн хэвшлийн хувьд олон талын ач холбогдолтой бөгөөд тухайн төсөлд санхүүгийн чадамж, өрсөлдөх чадварын хувьд харилцан адилгүй олон компани оролцох боломжтой. Жижиг байгууллагын хувьд туршлага солилцох, дараагийн төсөлд хамрагдах боломж бүрдэж байна. 4. Хувийн хэвшил өөрийнхөө хөрөнгийг оруулсны хувьд цаашид ашиглан хөрөнгө оруулалтаа нөхөх учраас дэд бүтцийн найдвартай байдлыг хангаж, тухайн хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нөхцлийг хангах болно. Ингэснээр эвдрэл гэмтлийн зардал бага байлгах, ашиглалтын
  • 14. хугацаа уртасгах, хариуцах эзэнтэй, тасралтгүй сайжруулах үүргийг хувийн хэвшил хүлээнэ. 5. Жижиг байгууллагын хувьд төслийн компанид хувь нийлүүлэх, эсвэл ажлын нэг чиг үүргийг хариуцах зарчмаар оролцох боломжийг олгож байгаагаараа уламжлалт тендерийн тогтолцооноос давуу талтай юм. 6. Тендерийн шалгаруулалтаар хэрэгжсэн төслийн гүйцэтгэл муу байгаа нь засгийн газар хувийн хэвшилд ашигтай төслийг санал болгож чадахгүй байгаатай холбоотой бөгөөд цаашид хувийн хэвшилд тендерийг ил тод зарлах, ашигтай санал тавих нь зүйтэй юм. 7. Монгол улсад ТХХТ-ийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд дараах асуудлыг анхаарах зүйтэй гэж үзэж байна. Төр засгийн хувьд Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийг үнэлэх үнэлгээний аргыг боловсруулах нэгдсэн аргачлалтай болох Хувийн хэвшлийг татан оролцуулах, тэдэнд шаардлагатай мэдээллийг хүргэх, сургалт семинарыг зохион байгуулах Төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага хувийн хэвшлийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог өөрийн орны онцлогт нийцүүлэн хөгжүүлж төлөвшүүлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжсэн төрийн бодлого, үйл ажиллагааг оновчтой болгох, ялангуяа Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга механизмыг боловсронгуй болгон үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, ил тод нээлттэй байлгах нь чухал юм Хувийн хэвшлийн хувьд Төслийг хэрэгжүүлэх, түүнийг гүцэтгэх явцдаа олон нийтийн эрх ашгийг хүндэтгэх, төрөөс зарласан аливаа тендерт үнэлэлт хийн ашигтай тендерт хөрөнгө оруулах, эдийн засгийн тайтай орчинг бүрдүүлэх Дэвшилтэт шинэ технологи, чанартай түүхий эд материалыг нэвтрүүлж хөрөнгө оруулалтаа нөхөх дээд зэргийн үйлчилгээг холбогдох этгээдэд хүргэх(хэрэглэгч, төр) Томоохон төслийн санал санаачлагыг гаргаж, концессын газраар дамжуулан тухайн төслөө дэмжүүлэх ажлыг зохион байгуулах
  • 15. АШИГЛАСАН НОМ, МАТЕРИАЛ I. Монгол хэл дээр 1. Нийслэлийн өмчийн харилцааны газар, Өмчийн харилцаатай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтууд, 2011 он 2. Төрийн өмчийн хороо, ТХХТ-ийг нэвтрүүлэх хэрэгжүүлэх гарын авлага, 2011 он 3. MercyCorps, Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд худалдан авалтыг нээлттэй, ил тод болгосон туршлага, 2011 II. Англи хэл дээр 1. Asian Development Bank, Discount Rate in Public Private Partnership, 2010 2. A Legal Perspective of Public Private Partnerships, United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific, 2008 3. European Commission, Resource book on PPP case studies, 2004 III. Мэдээ мэдээлэл 1. Онол практикийн бага хурал, Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгарч байгаа асуудлууд, Дархан хот 2011 он 2. Концессын газар, ТХХТ-ийг концессын хуулиар хэрэгжүүлэх нь сургалт семинар, 2011 он 3. Концессын тухай хууль, Засгийн газрын худалдан авалтын тухай хууль IV. Зөвлөгөө авсан гадаад эх үүсвэр 1. Концессын газрын дарга, Б. Заяабал 2. Концессын газрын мэргэжилтэн, ТХХТ-ийн дэд бүтцийн салбарыг хариуцагч Түвшинтөгс 3. Сангийн яамны мэргэжилтэн, Б.Намжилмаа V. Вэб хуудсууд 1. www.tusuv.mn 2. www.spc.gov.mn 3. www.e-procurement.mn 4. www.hm-treasury.gov.uk/documents/public_private_partnership 5. www.ppp.cov.zz