SlideShare uma empresa Scribd logo
1 de 15
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛУУД

Эрдэнэбатын Солонго
Монгол улс, ШУТИС-КтМС, Мэдээллийн Системийн Менежмент
Soko_0208@yahoo.com

Хураангуй
Мэдээллийн технологийн гэх тодотголтой эрин зуунд амьдарч буй бидний хувьд өдөр
тутмын амьдрал үүнээс бүрэн хамааралтай болсон гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
Гар утас, компьютер, интернет ... гээд хүний үйл ажиллагаа, харилцаа холбооны
асуудлыг хөнгөвчилж, бүрэн шийдэж чадсан, цаашид ч улам хөгжсөөр байгаа салбар.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд зориулсан тэдний нөхцөл байдалд
тохирсон мэдээллийн технологийн бүтээгдэхүүн монголд хэр байдаг юм бол? Дэлхий
дээр ойролцоогоо 70 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн тоо гарчээ. Жил бүр
энэ тоо нэмэгдсээр байдаг. Хөгжингүй улс орнуудын хувьд эдгээр хүмүүст зориулсан
сургалтын бодлого, арга, хэрэгсэл, техник технологи улам хөгжсөөр л байна.
Монгол улс 2 сая 800 мянга гаруй хүн амтай. Үүний тодорхой хувийг хөгжлийн
бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Хүн бүр нийгмийн аливаа үйл ажиллагаанд тэгш
эрхтэйгээр оролцох ѐстой бөгөөд энэхүү илтгэл маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
нийгмийн асуудлууд, ялангуяа тэдний боловсролын асуудалд тулгарч буй хүндрэл
бэрхшээлийг судлах, цаашилбал Мэдээлэл Харилцаа Холбооны Технологийг боловсрол
эзэмшихэд нь хэрхэн туслах арга, хэрэгсэл байдлаар нэвтрүүлж хэрэглэх боломж
бололцоог нээн илрүүлэхэд оршино.
Түлхүүр үг: Мобайл сургалт, Мобайл технологи, Тусгай хэрэгцээт боловсрол, Харааны
бэрхшээл, Сонсголын бэрхшээл
Оршил
МХХТ-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд хэрхэн үр ашигтайгээр
нэвтрүүлэх вэ гэдэг асуудал ихэнх улс орнуудын хувьд өндөр ач холбогдол бүхий
асуудал болоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хэрэгцээ
шаардлага их өөр. Иймээс ч тэдэнд тусгай бодлого, тусгай арга зүй, тусгай технологи
хэрэгтэй. Харин МХХТ нь сургах болон суралцах үйл явцад орж ирснээр харилцаа
холбооны олон талт арга замыг бий болгож, боловсролд илүү хялбар замаар хандах,
сурах хүсэл эрмэлзлэлийг бий болгох зэрэг маш олон давуу талыг бий болгож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах үйл явцад цаг хугацаа, орон зайн асуудлыг
шийдэж, хүний чадварыг хөгжүүлэн, дэмжих , эдгээр хүмүүсийн сургалтын үйл явцыг
илүү үр өгөөжтэй болгож чадаж байгааг бусад улс орнуудын олон жишээн дээрээс харж
болох юм.
МОНГОЛ
УЛС
ДАХЬ
ХӨГЖЛИЙН
БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ

БЭРХШЭЭЛТЭЙ

ИРГЭДИЙН

Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг
зохицуулсан хууль тогтоомж цөөхөн , тэр дундаа хүүхдийг онцолсон зүйл, заалт
тогтолцоо байхгүй юм байна. Эрх зүйн баримт бичгүүдэд заагдсан олон эрх амьдрал
дээр биелэлээ олж чадахгүй байгаа нь харагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
сургалтын үйл явц сайнгүй байгаагийн үндсэн шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн сурах орчинг бүрдүүлж өгөөгүй тэдэнтэй ажиллах багш нарыг бэлтгээгүй,
асаргаа сувилгааны асуудлыг шийдээгүй, ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг
дутуу чадвартай, тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүс гэсэн буруу ойлголт хандлагаас
үүдэлтэй.
Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүн амьдарч байна вэ гэдэг
баталгаатай тоо баримт байхгүй бөгөөд бүгд хоорондоо зөрүүтэй байна. Гэхдээ
ойролцоогоор авч үзвэл дараах тоо баримт байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо
138071

93507

100000

79000

2008 он

2009 он

2010 он

2012 он

1 дүгээр зураг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд жил бүр асар зөрүүтэй тоо гардаг боловч
сүүлийн байдлаар авч үзвэл ойролцоогоор 30000 гаруй хүүхэд байна гэсэн албан бус тоо
гарсан байна.
Улаанбаатар хотод сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тус
бүр нэг, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дөрвөн сургууль байдаг.
Үүнд:
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 29-р сургууль
Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль
63 дугаар сургууль
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 116-р сургууль
БГД-ийн 70-р тусгай сургууль
25 дугаар сургууль
Өнөөдрийн байдлаар зохих хууль тогтоомжид брайль үсэг, ярьдаг ном, дохионы хэлийг
заах, сургах явдлыг дэмжих талаар зохицуулаагүй байна. Нөгөө талаас, ХБИ-д
зориулсан ном, сурах бичиг хэвлүүлэх, бусад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан
авах төсөв нь хүрэлцээ муутай бөгөөд гадаадын хандивлагч байгууллагын төсөл,
тусламжийн хүрээнд цөөн тоогоор хэвлүүлж, худалдан авдаг учир тэдгээр нь улсын
хэмжээнд төдийлөн хүрэлцэхгүй, ялангуяа хөдөө орон нутагт ном, сурах бичгээр
гачигдсан байдал ажиглагдсаар байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
сургуульд хамрагдах байдал
5%

2010 хөгжлийн бэрхшээлтэй
хүүхэд
Сургуульд суралцдаг

95%

2 дугаар зураг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургуульд хамрагдах байдал
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, сургуульд суралцаж
эхэлдэг ч анги дэвших тусам цөөрсөөр маш цөөн хувь нь л үлддэг. Өнөөдрийн байдлаар
тусгай сургуулиудад нийт 1670 хүүхэд суралцаж байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ
ҮҮСДЭГ ХҮНДРЭЛҮҮД

ИРГЭДИЙН

АНГИЛАЛ

,

СУРАЛЦАХАД

Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн талаас дээш хувь буюу 70000 гаруй нь олдмол,
ямар нэгэн осол гэмтлээс үүдэлтэй байдаг нь тогтоогдсон байна. Тэдгээрийн боловсрол
эзэмшихэд нөлөөлдөг хүндрэл бэрхшээлүүд ч янз бүр байх бөгөөд дараах ангилалуудад
хуваагдаж байна.
Хөгжлийн
Сурах үйл явцад саад болдог хүндрэлүүд
бэрхшээл
Физик буюу бие Биеийн байрлал болон тэнцвэрээ олоход хүндрэлтэй
эрхтний доголдол Өөрийн дураар чөлөөтэй хөдлөх , байрлалаа өөрчлөх чадвар
дутмаг
Гар болон хөлний оролцоо дутмаг
Булчин болон хөдөлгөөнтэй холбоотой мэдрэмж муу
Өвчин болон дололдлоосоо болж ойлгоц муудсан
Хөдөлгөөний хязгаарлагдмал байдал болон хөдөлгөөний хүч
хийгээд эзэлхүүн бага
Амархан сульдаж ядардаг
Гэрэл , хэлбэр хэмжээ, дүрс , өнгө зэргийг ялгахад хүндрэлтэй
Дуу чимээ муу сонсдог эсвэл сонсдоггүй, дуу чимээний чанар
чанга сулыг ялгахад хүндрэлтэй.
Танин мэдэхүйн Ерөнхий хүндрэлүүд:
Цаг хугацаа, газар орон зай хийгээд хүмүүсийг таних хийгээд
доголдол
хүрээлэн буй орчиндоо зүг чигээ олох чадвар муу.
Эрч хүч дутмаг, хянах болон анхаарал төвлөрүүлэхэд хэцүү.
Тодорхой хүндрэлүүд
Анхаарал сул
Мэдээллийг цээжлэх буюу ой ухаандаа тогтоож авах чадвар муу
Таньж мэдэх болон түүнийгээ илэрхийлэх чадвар дутмаг
Шийдвэр гаргах, хийсвэрлэн бодох, төлөвлөх түүнийгээ
хэрэгжүүлэх, нөхцөл байдалдаа тааруулж ямар зан араншин яаж
биеэ авч явах талаар дутагдалтай.
Тэмдэг тэмдэглэгээг таньж ойлгох ялгах чадвар муу
Ойлголт бий болоход хамаарах хүчин зүйлсийн замбараагүй
байдал
Сэтгэл хөдлөлтэй холбоотой хүчин зүйлсийн замбараагүй байдал
Хэл яриа болон Ярианы чадварын дутмагшил болон хязгаарлагдмал байдал
Хэл яриа дуудлагын болон авиа зүйн тод ойлгомжтой байдлаар
хэлний
илэрхийлэх үеий хүндрэл болон энэ хоѐрын хосолсон хүндрэл.
бэрхшээлтэй
Чөлөөтэй ярих болон түүний хэмнэл хурд, дуу хойлооны өнгө
зэргийн замбараагүй байдал
Үгийн утга зүйг ойлгох эсвэл ашиглах чадварын асуудалтай
Үг зүйн дүрмийг ойлгож эсвэл хэрэглэх чадварын асуудалтай
Сургалтын тусгай Ямар нэгэн чадвар эзэмших болон зохион байгуулах тодорхой
арга
нөхцөл мэдээллийг ойлгоход хүндрэлтэй байдаг.
Үг үсэг, захиа бичиг түүнийг зөв таньж унших ойлгоход
шаарддаг
хүндрэлтэй байдаг.
бэрхшээлүүд
Тоог таньж мэдэхэд хүндрэлтэй байдаг.
Зөв бичих болон үгийг үсгээр нь дуудахад асуудалтай.
Тооцоолол хийхэд хүндрэлтэй
Төвлөрч чаддаггүй.
1 дүгээр хүснэгт. ХБИ-ийн суралцахад үүсдэг хүндрэлүүд
Мэдрэхүйн
доголдол

Дээрх хүндрэлүүдээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмзэг байдал нь дотроо
маш олон төрөлд ангилагдаж байна. Гэвч энэхүү илтгэлийн хүрээнд зөвхөн сонсгол
болон харааны бэрхшээлтэй иргэдийн асуудлыг судлахыг зорив.
Харааны бэрхшээл :
Хамгийн түгээмэл хөгжлийн бэрхшээл бол харааны бэрхшээл юм. Өдөр тутмын
амьдралдаа болон боловсрол олж авах үйл явцдаа илүү болгоомжтой байх шаардлагатай
байдаг учраас тэдэнд туслах техник технологи зайлшгүй хэрэг болдог.
Харааны дараах төрлийн бэрхшээлүүд байж болно. Үүнд: харааны бэрхшээлийн
хурцадмал үе, харааны бэрхшээлийн хэлбэлзэлтэй байдал, харааны тусгаарлагчийн
гэмтэл, харааны дүрсний ялгаралт алдагдах гэх мэт.
Хараагүй болох болон бусад харааны бэрхшээл нь янз бүрийн учир шалтгаанаас бий
болсон байж болно. Ямар нэгэн өвчний уршгаар, сэтгэл хөөрөл буюу шоконд орсны
улмаас мөн төрөх үеийн хүндрэл зэрэг нь хараанд нөлөөлдөг байна.
Яагаад энэ бүхнийг ярьж байна вэ гэхээр өөрт хэрэгтэй туслах технологийг сонгохдоо
харааны бэрхшээлийн зэргээс шалтгаалж өөр өөр байдаг. Жишээ нь бүрэн хараагүй
болсон хүнд илүү боловсронгуй , өндөр түвшний иж бүрэн технологи л уншиж бичих,
хөдөлгөөтэй байдалд нь тус болж чаддаг.Харааны бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд
ихээхэн төвөгтэй бөгөөд харааны бэрхшээлийн түвшин, нас, юунаас болж хараагүй
болсон зэрэг бүх зүйлийг тооцож үзэх шаардлагатай байдаг бөгөөд эс бөгөөс хүүхдийн
бие даах чадварт муугаар нөлөөлдөг байна.
Ерөнхийдөө хүний мэдээлэл олж авах , боловсрол эзэмшихэд шаардагддаг хамгийн
эхний мэдрэмж бол харааны мэдрэмж гэж үздэг. Ийм учраас харааны бэрхшээлтэй
хүүхдүүдийн сонсгол болон хурууны мэдрэмж илүү хөгжиж үүнийгээ боловсрол олж
авах үйл явцдаа ашигладаг байна. Ердийн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл
явуулахад харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү тусламж болон тоног төхөөрөмж
зайлшгүй шаардлагатай.
Сонсголын бэрхшээл:
Сонсох эрхтний алдагдал нь нь мөн олон янз байдаг бөгөөд нэг чих дүлийрэх болон
хоѐулаа сонсох чадвараа алдах зэрэг байж болно. Мөн сонсголын түвшин хэр байгаагаас
хамааран бага, дунд зэргийн, ноцтой, маш гүнзгий зэргээр ангилж авч үздэг байна.
Дамжуулах эдийн гэмтэлээс үүдсэн сонсголын бэрхшээлийн үед ярилцагчийн хэлсэн
үгний зарим үгийг сонсохгүй байх заримыг нь сонсох зэрэг байдал илэрдэг бөгөөд
өөрөөр хэлбэл сонсголын байдал нь орж гардаг гэсэн үг. Энэ үед хиймэл эрхтний
технологийг ашиглах буюу дотоод чихэндээ дижитал сонсголын төхөөрөмж ашиглах нь
үр дүнтэй байдаг. Энэ нь “…” хэлбэрийн чимээ буюу сарнисан мэдээллийг цуглуулж
(…) хэлбэрт оруулснаар дуу чимээ мэдээллийг хүлээн авах боломжтой болдог байна.
Иймээс сонсголын бэрхшээлийн энэ үед өндөр хүчин чадалтай сонсголын элдэв
технологи шаардлагагүй.
Сонсох эрхтний бэрхшээл нь хоѐр янзын нөлөөллийг бий болгодог. Үүнд:
Мэдээлэл хүлээж авах чадваргүй болох
Хүнд өөрийн яриагаа илэрхийлж чадахгүй болох
Сүүлийн нөхцөл нь ярилцах үед илэрдэг. Сонсголын бэрхшээл нэлээн ноцтой шатанд
байгаа ялангуяа хүүхдүүдийн хувьд сурах үйл явц нь нэлээн хүндрэлтэй байдаг байна.
Энэхүү бэрхшээлүүд нь ярианы хэрэглээгээр зуучлагдах логикийн болон асуудал
шийдвэрлэх үйл ажиллагааны үед саад болдог байна. Иймээс сургалтын үйл явцад
дохионы хэлийг ашиглах нь түгээмэл байдаг. Энэ нь суралцах үйл явцыг дэмждэг сайн
талтай. Мөн аман харилцааг сайжруулах дэмжихийн тулд дэлгэцэн дээр хадмал
орчуулга болон үндэснийхээ дохионы хэлрүү хөрвүүлж байх хэрэгтэй.
Дуу хоолойг таньдаг автомат систем нь багш нарыг аудио болон дүрстэй материалгыг
хадмал үгтэй болгох боломжийг олгодог бөгөөд зарим нэг төхөөрөмжүүд нь ярьж
байхад зэрэг бичгээр дэлгэцэнд гаргаж байдаг. Ийм учраас багш нарын лекц болон хэл
яриагаар илэрхийлэгдэх хичээлүүдийг зэрэг бичгэн хэлбэрт оруулж байдаг техник,
технологи шаардалагтай байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МХХТ-ИЙН ҮҮРЭГ
РОЛЬ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хэрэгцээ, болон боловсрол олж авах арга
хэлбэр нь жирийн хүмүүсийнхээс эрс ялгаатай. Өөрөөр хэлвэл тэдний хязгаарлагдмал
чадварын хүрээ нь жирийн стандрарт боловсролын арга хэлбэрт хүрч чаддаггүй. Иймээс
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өндөр чанартай боловсрол олгоход Мэдээлэл, Харилцаа
холбооны Технологи нь голлох үүргийг гүйцэтгэж байна. МХХТ нь сурах болон сургах
процест орж ирснээр сургалтын чанар сайжрах, сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтийг
дэмжих болон шинэ суралцах арга барил дадлыг бий болгож байгаа юм. Энэхүү давуу
талууд тусгай боловсролд ч өөрийн үр өгөөжөө өгч байна. МХХТ-ийн тусгай
хэрэгцээнд зориулсан аппликэйшн нь маш олон төрөл байдаг боловч дараах үндсэн
төрлүүдэд ангилагдана: Үүнд
Орлуулах хэрэгцээнд
Сурган хүмүүжүүлэх хэрэгцээнд
Харилцаа холбооны хэрэгцээнд
Орлуулах хэрэгцээнд зориулсан МХХТ
Энэ нь ямар нэг шинэ технологийг өөрийн техник туслах болгон ашиглах явдал юм. Энэ
нь тусгай хэрэгцээт иргэдийн харилцаа холбоо болон харилцан үйлчлэлийн салшгүй
нэгэн хэсэг нь болж чаддаг. Жишээ нь хөдөлгөх хүч буюу хөдөлгөх булчингийн
бэрхшээлтэй хүнд бичихэд нь туслах техник, харааны бэрхшээлтэй хүний унших үйл
явцад туслах техник гэх мэт байж болно. Үүнээс үзэхэд МХХТ нь сурагчдын хүрээлэн
байгаа орчноо хянах чадварыг хөгжлүүлэх, хүссэн зүйлээ хийхэд нь сонголтуудыг бий
болгож өгөх, асуудал шийдэх үйл явцыг нь дэмжих гэх мэт олон боломжуудыг бий
болгож чадсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн чадварын дутмаг байдлыг технологи орлож
чадаж байна гэсэн үг юм.
Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд зориулсан МХХТ
МХХТ нь сургалтын хэрэгсэл болон ашиглагддаг бөгөөд заах аргын шинэ боломж
хийгээд өөр өөр төрлийн боловсролын хэрэгцээтэй сурагчдад зориулсан үнэлгээний
стратегийг бий болгож өгдөг. Зөвхөн тусгай боловсролд ч гэлтгүй бүх төрлийн
боловсролын үйл ажиллагаанд сургалтын хэрэгсэл болгон ашиглах нь нэн тохиромжтой
байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хувь хүнийг хөгжүүлэх хийгээд боловсролын бүхий л
төрлийн сургалтын төлөвлөгөө нь хувь хүн бүрийн өөр өөр хэрэгцээ шаардлага,
чадвартай бүрэн зохицож чаддагүй учраас үүнийг дэмжих зохистой арга хэлбэрийг
сонгох нь чухал болсон Иймээс мэдээллийн технологи нь үүнийг хангаж чадах үнэ
цэнэтэй нөөц бололцоо болоод байна.
Харилцаа холбооны үйл ажиллагаанд зориулсан МХХТ
Технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн харилцаа холбооны зуучлах хэрэгсэл
болж байгаа бөгөөд туслах технологи болон програмууд нь өөр өөр төрлийн хөгжлийн
бэрхшээлүүдэд тулгардаг харилцаа холбооны хүндрэлүүдтэй нүүр тулгарч байна.
Иймээс тооцоолон бодох хэрэгслүүд нь харилцаа холбоог хялбар хийгээд боломжтой
болгож харилцаа холбоонд оролцоход хүндрэлтэй хүмүүсийг илүү ая тухтай арга
хэлбэрээр чадвараа харуулах өөрийгөө ойлгуулах боломжийг бий болгож байгаа.
Цаашлаад тусгай боловсролын багш нар газар зүйн хувьд алслагдсан хөгжлийн
бэрхшээлтэй сурагчид болон мэргэжил нэгт багш нартай холбогдон туршлага мэдээлэл
солилцох боломжийг ч бий болгож байгаа билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад бүгдэд нь зэрэг тохирох туслах техник , төхөөрөмж
олдох нь тун ховор , бараг л байхгүй гэж хэлж болно. Тэдгээрийн онцгой нөхцөл
байдалд тохирсон зөв технологийг сонгохын тулд эдгээр сурагчдын өвчны төрөл байдал
, хүнд хөнгөн байдлыг зөв тогтоох нь чухал юм.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ
НЭВТРҮҮЛЭХ ҮЕ ШАТУУД

ИРГЭДИЙН

БОЛОВСРОЛД

МХХТ-ИЙГ

Аливаа улс орны хөгжил болоод Мэдээлэл Харилцаа Холбооны технологийн хөгжил
хэр байгаагаас шалтгаалан боловсролын салбарт МХХТ-ийг нэвтрүүэх арга барил өөр
өөр байна.Гэвч хоѐр төрлийн стратегийг баримтлан ажиллах хандлага байгаа. Үүнд:
Улс орнуудын боломж бололцоогоос шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн боловсролд Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг үр дүнтэйгээр
ашиглахын тулд ямар нэгэн нөөц эсвэл техник технологид хүчээр хамруулах бус
аль болох чөлөөтэй орчин нөхцлийг бүрдүүлэх.
2006 оны ЮНЕСКО-гийн Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг
боловсролд ашиглахтай холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн
ээлжит
хуралдаанаар
МХХТ-ийг
нэвтрүүлэх
түлхүүр
5
саналыг
тодохойлсон.Үүнд:
ХБИ-ийн боловсролд
МХХТ-ийг нэвтрүүлэх

1.Бүх
түвшний
насан
туршын
суралцах
үйл
явцад
боловсролын
боломж нөхцлийг
хүн бүрт тэгш
эрхтэй
нээлтэй
байх
явдлыг
таниулан
сурталчилах

2.Зохимжтой
Мэдээлэл Харилцаа
Холбооны
технологийг
тэр
дундаа
хөгжлийн
бэрхшээлтэй
иргэдийн чадварыг
бүрэн нээхэд туслах
технологийг
ашиглах
боломж
бололцоог
бий
болгох.

3.Боловсролын
нөхцөл
байдал
дахь
Мэдээлэл
Харилцаа
Холбооны
технологийн
хэрэглээг
бий
болгоход хэрэгтэй
сургагч
ажилтнуудыг
бэлдэж гаргах.

4.Мэдээлэл
Харилцаа
Холбооны
технологийн
хэрэглээ болоод
ашиг тусын талаар
судалгаа
хийх
хөгжүүлэх
үйл
явцыг
сурталчилан
таниулах.

5.Мэдээлэл
Харилцаа
Холбооны
технологийг
хөгжлийн
бэрхшээлтэй
иргэдийн
боловсролд
нэвтрүүлэхтэй
холбогдолтой
стандартын
хэрэгжилтэнд
хяналт
тавих
болон
эдгээр
хүмүүсийг таньж
мэдэх
өгөгдлүүдийг
системтэйгээр
цуглуулах

3 дугаар зураг. МХХТ-ийг нэвтрүүлэх үе шат
БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖ НӨХЦӨЛИЙГ ХҮН БҮРТ ТЭГШ ЭРХТЭЙ
НЭЭЛТЭЙ БАЙХ ЯВДЛЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧИЛАХ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн ЮНЕСКО-гийн 2006 оны ээлжит
хуралдаанаар гаргасан эхний санал нь эдгээр хүмүүсийн боловсролд Мэдээлэл
Харилцаа Холбооны технологийн хэрэглээний хамгийн гол зорилго нь ямар нэг
технологи нэвтрүүлээд орхихдоо бус хувь хүн бүрийн сурах боломж бололцоог
дэмжихэд оршино гэж тодорхойлсон. Энэ нь цаашилсаар бүх нийтийн боловсрол буюу
ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй эсвэл жирийн гэж ялгалгүй тэдний боловсролын
хэрэгцээ шаардлага ижил бодлого зохицуулалт, тохиргооны дор явагдах ѐстой гэсэн үг
юм. Үүний зорилго нь бүхий л суралцагчдын оролцоо болон боломж бололцоог нээн
илрүүлж тэдний өөрсдийн бүрэн чадварыг таньж мэдрүүлэх, ойлгуулахад оршино.
(Европын холбоо, 2009)

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеэ даасан байдал болон амьдралын бүхий л үйл
ажиллагаанд оролцох боломж бололцоогоор хангах. Жирийн хүмүүсийн адил тэгш
эрхтэй байх бөгөөд хот хөдөө гэлтгүй тэдний физик орчин, тээврийн хэрэгслийн
асуудал, мэдээлэл болон харилцаа холбооны технологи, систем түүнчлэн бусад
төхөөрөмжүүд болон үйлчилгээг нээлттэйгээр хүргэх эсвэл хангах хэрэгтэй.

Мөн энэ ойлголт нь цаанаа ижил боломж буюу боловсролын ямар ч үйл ажиллагаанд
хүн бүр тэгш эрхтэйгээр оролцохыг сануулсан явдал юм.
Дээрх дүгнэлт нь олон улс орнуудын бодит жишээн дээрээс үнэн болох нь батлагдсаар
байна. Мэдээлэл Харилцаа Холбооны технологи нь боловсролын оролцоонд бие даан
суралцах, хандах үйл явцаар хангах төдийгүй дэмжиж чадаж байгаа нь харагдаж байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЧАДВАРЫГ
БҮРЭН НЭЭХЭД ТУСЛАХ ЗОРИЛГООР МХХТ-ИЙГ АШИГЛАХ БОЛОМЖИЙГ
СУДЛАХ
Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг ашиглах боломжит хэрэглээ нь асар их.
Тусгай хэрэгцээ буюу хөгжлийн бэрхшээлийн төрөл хүндрэлээс хамааран ямар төрлийн
Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг ашиглах вэ гэдэг нь янз бүр байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх олон улсын МХХТ-ийн бодлого:

ЮНЕСКО-гийн дэргэдэх Боловсролын Мэдээллийн Технологийн институтын
мэдэгдсэнээр төрөл бүрийн боловсролын хүрээний орчин нөхцөлд, тохирсон Мэдээлэл
Харилцаа Холбооны технологийг нэвтрүүлэлгүйгээр амжилттай байж чадахгүй.
Тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжинд суурилсан хөгжлийн бэрхшээлтэй
сурагчдын боловсролын оролцоо идэвх сайжирна. (2006)

МХХТ гэдэг нь маш өргөн хүрээг хамарсан ойлголт. Бидний өдөр тутмын амьдралдаа
өргөнөөр ашиглаж дадсан жирийн компьютераас эхлээд гар утас гэх мэт техник
технологиудыг хамардаг . Иймээс энэхүү илтгэлийнхээ хүрээнд боловсролын салбарт
шинэ сургалтын арга болон гарч ирж буй мобайл сургалтын талаар танилцуулж байна.
ХБИ-ийн боловсролд мобайл технологийг хэрэглэх давуу тал, үр өгөөж
Мэдлэг, мэдээлэл, боловсрол эзэмшихийг хүсэж буй хэн ч байсан өөрийн гар дээрээс
хэзээч хаанаас ч интернетэд холбогдон, бичлэг хийн зураг авч , PowerPoint дээр илтгэл
бэлдэж, дижитал номын санд хандаж электрон хэлбэрээр номоо уншиж, идэвхтэй санал
асуулгад оролцон ер нь юу хийхийг хүссэн тэр болгоноо хийж өөрийн сурах үйл явцдаа
ашиглаж болно . Энэ бол Мобайл сургалтын ертөнц. Өөрөөр хэлбэл Мобайл сургалт нь
таны бие даан суралцах үйл ажиллагааг маш их дэмжиж өгдөг. Тоо бодох сэтгэлгээний
чадвараа хөгжүүлэхээс гадна уран зохиол, жолооны дүрэм, эрүүл мэнд, бизнес гээд
бүхий л төрлийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломжтой. Харин суралцагчдын хувьд
онлайнаар суралцах, хамтран ажиллах, санаа бодлоо хуваалцах , мэдээллийн эх
үүсвэрийг мобайл сургалт бий болгож чадна.
Мобайл сургалт гэдэг нь хөдөлгөөнт технологийн тусламжтай өөрийн суралцах
хэрэгцээг хангах урлаг юм.
-Мобайл сургалтын институти
Заах болон суралцах үйл явцад туслах, дэмжих , сайжруулах, дэлгэрүүлэх зорилгоор
дэлхий дээр өргөн тархсан авсаархан техник технологи, утасгүй болон гар утасны
сүлжээг ашиглах явдал юм.
-MoLeNet (Мобайл сургалтын сүлжээ)
Мобайл сургалт буюу М-сургалт гэдэг нь боловсролын ямар ч үйл ажиллагааг мобайл
техник технологи ашиглан байршил үл харгалзан суралцагчдад хүргэх явдал юм.
- EDUCAUSE ELI
Ерөнхийдөө мобайл сургалт нь шинэ сургалтын арга барилыг, шинэ технологийн
шийдэлтэй хослуулсан явдал юм.
Сургалтын арга барил
Биеэ даасан
Суралцагч төвтэй
Нөхцөл байдалд тааруулсан
Хамтын үйл ажиллагааг дэмжсэн
Хаанаас ч хандах боломжтой
Амьдралынхаа туршид

Шинэ технологи
Хувийн
Хэрэглэгч төвтэй
Хөдөлгөөнт буюу зөөврийн, авсаархан
Сүлжээнд холбогдсон
Хаанаас ч хандах боломжтой
Удаан эдэлгээтэй

2 дугаар хүснэгт. Мобайл сургалт
Мобайл сургалтанд ашиглагдах төхөөрөмжүүд нь хөдөлгөөнт буюу хаана ч аваад явах
боломжтой, авсаархан хэрэглэхэд амар байх шаардлагатай. Үүнд:
Мобайл сургалтанд ашиглагдах
техник технологиуд

Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн сургалтанд
ашиглагдах мобайл
техник технологиуд

Тайлбар

Хараагүй болон
харааны
хүнд
төрлийн
бэрхшээлтэй хүнд
зориулсан
дуу
чимээ
гаргадаг
зөөврийн
компьютер
Зөөврийн
компьютерБрайл гартай
Брайл шугамтай
Дуу
гаргадаг
програмтай

Брайл гар, брайл
шугам болон дуу
чимээ
гаргадаг
нөүтбүүк
Брайл гар болон
брайл шугамтай,
өөрийн
програмтайгаа ,
дуу
чимээ
гаргадаг нөүтбүүк
компьютер.
Жирийн
компьютерийн
гар болон брайл
компьютерийн
гарыг сонголтоор
авч болно
Сонсголын
бэрхшээлтэй
хүмүүст
зориулсан
харилцаа
холбооны туслах
технологи юм.
Системийн
өөрийн
тохиргоогоор
болон өөрийн
хувийн
хэрэгцээнд
тааруулан нэмэлт
програм зэргийг
хасч нэмэх
боломжтой.
4 дүгээр зураг. Сургалтанд ашиглагдах мобайл технологиуд
Бий болох давуу талууд:
Ерөхний МХХТ-ийн бий болгох давуу тал:
Сурагчид маш их биеэ даасан байдалтай болно
Харилцаа холбооны хүндрэлээс болоод илэрч чадаагүй нөөц бололцоонууд нь
илэрч гарч ирнэ.
Уламжлалт сургалтын аргаар илэрч гарч ирээгүй гүйцэтгэл үр дүнг харуулж
чадна.
Хувь хүн бүрийн авъяас чадварт нь тааруулж ажил үүрэг өгөх боломжийг
бүрдүүлж өгдөг.
Техник технологийн сурагчдад бий болгох давуу талууд:
Сурагчид компьютерийг боловсрол олж авах үйл явцдаа биеэ даан ашиглаж
чаддаг болно.
Тусгай хэрэгцээт сургуулийн сурагчид өөрсдийн алхам хурд хүчээр ажлыг
гүйцэтгэнэ.
Харааны бэрхшээлтэй сурагчид харааны бэрхшээлээ үл харгалзан интернет
ашиглан мэдээлэл олж авч чадна.
Сурах бэрхшээлтэй сурагчид харилцаа холбоонд илүү хялбар оролцож чаддаг
болно.
Дуу хоолойны туслах хэрэгсэл ашигладаг сурагчид нь сургууль болон нийгмийн
харилцаанд оролцохдоо өөртөө итгэх итгэлийг олж авна.
Гэртээ интернет ашиглан гэрийн даалгавраа хийх чөлөөт цагаа өнгөрүүлэх зэрэг
нь сурагчдын идэвхийг нэмэгдүүлдэг.
Техник технологийн багш болон сургуулийн удирдах албан тушаалтнуудад бий болгох
давуу талууд
Тусгай боловсролын салбарт ажилладаг багш нар нь электрон хэлбэрээр хамтран
ажиллагсадтайгаа харилцах нь тэдний тусгаарлагдсан байдлыг багасгана.
Онлайн харилцаа холбоогоор дамжуулан мэргэжлийн дадлага туршлага олж авах
үйл явцыг дэмжинэ.
Ажилчдын чадвар нэмэгдэх ба сурагчдад технологийг ашиглалуулснаар ямар их
үр ашигтай болохыг таньж мэддэг болно.
Электрон хэлбэрээр байгаа материалыг (Интернетээс авч болно) өөрсдийн
шаардлаганд нийцүүлэх буюу том үсгээр хэвлэх , Брайл хэлбэрт шилжүүлэх
зэргээр хялбар ашиглаж болно.
Техник технологийг боловсролын хэрэгцээнд ашиглах нь олон боломжийг бий болгож
байгаа боловч үүний хажуугаар хүндрэл бэрхшээлүүд бас байна. Шинэ технологи нь
сургалтын шинэ хэлбэрийг авчирдаг боловч энэ нь боловсролын системийн уламжлалт
шаталсан зохион байгуулалтыг эвддэг, тааруулж тохируулахад ихээхэн хүч хөдөлмөр
хугацаа шаарддаг ажил юм. Гэхдээ энэ нь шинэ технологийн дагаж мөрдөх зарчим
болон оролцоо, хариуцлага зэргийн зарчмыг тодорхойлоогүй нэвтрүүлсэн үед л
иймэрхүү хүндрэлүүд сөрөг талууд ажиглагдаж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.
ХБИ-ИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХОД ХЭРЭГТЭЙ СУРГАГЧ
АЖИЛТНУУДЫГ БЭЛДЭЖ ГАРГАХ
Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд багшлах гэдэг нэг чадвар. Үүний
дээр МХХТ-ийг зөв чиглүүлэн дадлагажуулах гэдэг бас нэг чадвар. Ийм учраас энэ хоѐр
чадварыг хослуулж чадсан боловсон хүчнийг бэлтгэх нь чухал юм.
Монгол улсад ХБИ-тэй ажиллах багш нар хангалттай бэлтгэгдээгүй, одоо ажиллаж буй
цөөн нь зохих төвшинд хүртэл ур чадвар эзэмшээгүй байна. Багш нарын ХБИ –тэй
харилцах ур чадвар хангалттай биш учраас эдгээр иргэдийг тусгай сургуульд очиж
суралцсан нь дээр гэж зөвлөх, тэгш хамруулан сургахын эсрэг байх зэрэг хандлагууд
ажиглагдаж байна. Одоогоор багш бэлтгэж буй их дээд сургуулийн боловсролын
стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээний талаар, тэдгээр хүүхдүүдтэй
харилцах харилцааны ур чадварын талаар сургалтын хөтөлбөр байхгүй тул шинээр
бэлтгэгдэж буй боловсон хүчнүүд энэ талаар ямар ч мэдлэг ойлголтгүй төгсөж байна.
Энэ нь тэднийг ХБИ-тэй ажиллах арга дүйгээ олохгүй, улмаар тэднээс татгалзахад
хүргэдэг. Иймээс юуны өмнө багш нарт ХБИ-тэй ажиллах мэргэжил, аргазүйн
туслалцаа үзүүлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэн, аргазүйн цуврал сургалт зохион
байгуулах, гарын авлага боловсруулж хүргэх, багш бэлтгэдэг их, дээд сургуульд
хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга барил эзэмшүүлэх, дохионы хэл сургах
арга хэмжээг авах хэрэгцээ байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд МХХТ-ийг амжилттай нэвтрүүлэхэд багш
нарын асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа нь илэрхий байна. Гэхдээ техник
технологийн энгийн, ашиглахад хялбар болон хөгжиж буй нь энэ талаар мэдлэгтэй багш
бэлтгэхэд нааштай нөлөө үзүүлж байгаа билээ. Багш, сургагч нарын хувьд дараах
төрлийн мэдлэг, туршлагатай байх хэрэгтэй.
Боловсрол болон сурган хүмүүжүүлэх арга ухаан
Олон янзын хэрэгцээтэй сурагч нартай ажиллаж байсан буюу дэмжих чадвартай
Боловсролтой холбоотой МХХТ-г ашигладаг
Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан МХХТ-г
ашигладаг
МХХТ-ийг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах үйл явцыг дэмжихийн
тулд энэ бүхний талаар тодорхой ойлгоц, мэдлэгтэйн дээр дадлага туршлагатай байх
хэрэгтэй.
ХБИ-ИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ
БОЛООД АШИГ ТУСЫН ТАЛААР СУДАЛГАА ХИЙХ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ
ЯВЦЫГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ
ЮНЕСКО-гийн 2006 оны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх ээлжит
хуралдааны үеэр гаргасан ерөнхий үүргийн нэг бол:
Ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж болон хэрэгслүүдийн судалгаа
шинжилгээ, хөгжүүлэлтийн талаарх аливаа асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн хамгийн бага үнээр, хялбаршуулсан байдлаар
хийхийг сурталчилан таниулах болон хэрэглээний боломж , олон янзын хэлбэр дизайн,
тэдгээрийн заавар , стандартыг хөгжүүлэх үйл явцыг дэмжин сайшаах нь бидний
үүрэг юм.
Судлаач болон хөгжүүлэгчид нь дараах 2 янзаар үйл ажиллагаанд оролцож болно. Үүнд:
МХХТ-ийн хэрэглээний шинэ арга замыг илрүүлэх
Шинээр МХХТ-ийг хөгжүүлэх
Дээрх хоѐрын аль нь ч байсан боловсролд зориулсан энэхүү үйл ажиллагаанд хамтын
ажиллагаа хийгээд түншлэл маш чухал үүрэгтэй юм. Шинийг санаачлагч энэхүү хүмүүс
нь судлаачид ч байж болно, хөгжүүлэгчид ч байж болно. Гэхдээ одоогоор эдгээр хүмүүс
нь ихэнхдээ МХХТ-ийн салбарт ажиллаж байсан мэргэжлийн сурган хүмүүжүүлэгчид
байх нь элбэг байдаг. Эдгээр туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар тэдэнд түшиглэн
МХХТ-ийг өөрчлөн найруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд
нийцүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамтран ажиллагсадаа уриалж, гүйцэтгүүлж чаддаг
байна.
Эдгээр судлаач хөгжүүлэгчдийн баг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын
амьдрал болоод сурах үйл явцад нь туслах МХХТ-ийн энгийн шийдлийг санаачилдаг.
Олон жишээнээс харахад өндөр түвшний гэхээсээ илүү энгийн хялбар технологиуд
боловсролын сайн шийдлүүд болж чаддаг нь харагдаж байна.
Техник, технологийн эцсийн хэрэглэгч болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон
тэдний гэр бүл , асран хамгаалагчидад зориулж загвар дизайныг тодорхойлох,
хөгжлүүлэх шаардлагатай. Эдгээр хүмүүст одоо байгаа технологийг илүү
хялбаршуулсан, тэдний онцлогт тохируулсан байх нь хамгийн эхний шаардлага юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмшихэд МХХТ-ийг нэвтрүүлэхэд
холбоотой бүх л хүмүүс дэмжиж ажиллах хэрэгтэй. Харилцан туслалцах, туршлага
солилцох гэх мэт үйл ажиллагааны үндсэн дээр хамтарч ажиллахаас гадна МХХТ-ийн
дизайныг зохион байгуулах буюу хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаарч загварчлах
нь энэхүү үе шатын хамгийн шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал болоод байна.
Судалгаа шинжилгээ, хөгжлүүлэх аль ч үе шатанд боловсролд ашиг тустай технологийн
хэрэгсэл бий болгохын тулд үүнд хамааралтай бодлогын баримт бичиг, бэлтгэн
нийлүүлэх дэд бүтэц зэргийн уялдаа холбоог сайжруулах ѐстой.
ХБИ-ИЙН ТАЛААР ӨГӨГДӨЛ ЦУГЛУУЛАХ БОЛОН ХЯНАЛТ ТАВИХ
Цаашлаад стратегийн түвшинд авч үзэхэд тусгай зориулалтын боловсролыг МХХТ-оор
хангахад эдгээр хүмүүсийн тоо, хүн амд эзлэх хувь зэрэг үзүүлэлтүүд хэрэгтэй.
Ялангуяа МХХТ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтын бодлого,
бүсийн болон үндэсний хэмжээн дэх бодлого зохицуулалтыг тооцоолохын тулд эхлээд
эдгээр хүмүүсийн бүртгэл судалгаа, тоо баримт зайлшгүй шаардлагатай юм.
Энэ тал дээр бодлогын баримт бичиг байддаггүйгээс болж хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн нэгдсэн тоо, хяналт байхгүй байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
төрснийг улсын бүртгэлд тусгайлан бүртэгдэггүй юм байна.
Дээрхээс харахад Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэд байгаа нь
тодорхойгүй бөгөөд өөр өөр зөрүүтэй мэдээллээс шалтгаалан аливаа арга хэмжээ, үйл
ажиллагаанд тэднийг бүрэн хамруулж чаддаггүй нь харагдаж байна.
Албан болон албан бус аль ч сургалтын үед тэдний нөхцөл байдалд нийцсэн бодлогын
хүрээнд МХХТ-ийн дэд бүтцийг бүхий л түвшинд нэвт уялдаа холбоотойгоор
хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд үнэн бодит мэдээлэл, өгөгдөл , тоо баримт
зэргийг авч цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө , шийдвэр зэргийг гаргахад
дөхөм болох юм. ХБИ-ийн боловсрол эзэмшихэд МХХТ-ийг зүй зохистой ашиглах
талаар бодлогын баримт бичгийг гарган, үүний хэрэгжилтэнд хяналт тавих, эргэх
холбоог сайжруулах явдал чухал билээ.
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог гаргах, тэдгээрийн хөгжлийн
бэрхшээлийн хүнд хөнгөн байдлыг тодорхойлдог төв байгуулан ажиллаж болох юм.
Мөн боловсролын хүрээнд гарч ирсэн төрөл бүрийн бодлогын баримт бичгийн
хэрэгжилтэнд хяналт тавидаг, хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэж үзэж байна.
Дүгнэлт
Боловсролын байгууллага тэр дундаа тусгай боловсролын салбарт суралцаж байгаа
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчин, тэдгээрийг дэмжсэн бодлого, туслах
техник технологи Монгол улсын хэмжээнд нэлээн учир дутагдалтай байна.
Төрөлхийн, олдмол гээд янз бүрийн учир шалтгааны улмаас бий болсон ямар нэгэн
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хүн амын тодорхой хувь хэмжээг эзэлж
байгаагийн хувьд тэдний сурч боловсрох, ажиллаж амьдрах зэргийг нь дэмжиж тэдний
цаана нуугдаж байгаа нөөц бололцоог улс эх орон, нийгмийн сайн сайхны төлөө хувь
нэмэр оруулах үйл явцад чиглүүлэх нь зүйтэй.
Хөгжлийн бэрхшээлийн төрөл, тэдгээрт тулгардаг хүндрэл бэрхшээл, тэдэнд туслах
төрөл бүрийн технологиуд маш ихээр бий болсон учраас энэхүү илтгэлийн хүрээнд
зөвхөн харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн сурч боловсроход туслах
техник технологийг судлах, үүнийг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөө давуу талыг
олж харахыг хичээсэн. Тэр дундаа дэлхий дахины сургалтын шинэ арга барил болоод
буй мобайл сургалтыг энэхүү тусгай боловсролын салбарт нэвтрүүлэх чиглэлийг
баримталж ажилласан болно. Цаашилбал эдгээр хүмүүсийн сурч боловсрох эрхийн
хүрээнд, тэдгээрийн тусгай хэрэгцээнд нийцсан МХХТ-ийг нэвтрүүлэхээс эхлээд “ХБИийн Мэдээллийн Технологийн төв” –ийг байгуулан багш нарын сургалт, семинар
явуулах, энэ талаар судалгаа хийх, хөгжүүлэх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих , техник
технологиор хангах зэрэг үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой юм.
Ашигласан материал
http://www.eastin.info/
www.mlearning.com
www.iite.unesco.org/publications/
http://www.upr-mongolia.mn/images/xupld/CompUPR.pdf
http://www.brighthub.com/education/special/articles/74539.aspx
http://elearnqueen.blogspot.com/2010/09/mobile-learning-is-it-doing-what-its.html
http://www.blindcitizens.org/assistive_tech.htm
http://cc.mlearnopedia.com/mobile-learning/
http://www.learningtechnologies.ac.uk/molenet_media.asp?NavID=38&k=&s=0&z=0&Page=
17
http://www.niace.org.uk/current-work/area/disabled-learners
UNESCO, ICTs in Education for People with Disabilities ном
Зохиогчийн тухай
Эрдэнэбатын Солонго, Мэдээллийн Системийн Менежментийн ангид 4-дөх жилдээ
суралцаж байна.
Удирдагч багш: Доктор, дэд профессор Цс. Ганбат

Mais conteúdo relacionado

Mais procurados

төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.аGoddemii Godii
 
8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)Zaya Zaya
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааchuluunbaatargankhuu
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварTemuulen Nyamdorj
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргаbayaraatugsuu
 
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл AltantuyaBuyanjargal_b
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загварZaya G
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлDashlhvndev Galbadrah
 
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihГүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihGantulga Dashdondov
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварMONKEY D
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм МонголдJvk Law
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3E-Gazarchin Online University
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 
тест боловсруулах
тест боловсруулахтест боловсруулах
тест боловсруулахayur
 

Mais procurados (20)

төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.а
 
улс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцооулс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцоо
 
8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загвар
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол арга
 
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвар
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэл
 
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihГүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
 
захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
тест боловсруулах
тест боловсруулахтест боловсруулах
тест боловсруулах
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 

Semelhante a Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛУУД

саранцацрал
саранцацралсаранцацрал
саранцацралtsatsraletka
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdfAltantuya9915
 
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдалСургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдалNandia Nandia Ganbold
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...ᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 33-B
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэгbaynaa82
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014Odon Ch
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014Odon Ch
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltBayarmaa Anu
 
Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Bayarmaa Anu
 
менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2Bayarmaa Anu
 

Semelhante a Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛУУД (20)

саранцацрал
саранцацралсаранцацрал
саранцацрал
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
 
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдалСургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээгүй байдал
 
Uilchilgee
UilchilgeeUilchilgee
Uilchilgee
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
 
сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
 
эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэг
 
Orchin
OrchinOrchin
Orchin
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
 
бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
 
Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2
 
менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
ний
нийний
ний
 

Mais de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Mais de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛУУД

  • 1. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛУУД Эрдэнэбатын Солонго Монгол улс, ШУТИС-КтМС, Мэдээллийн Системийн Менежмент Soko_0208@yahoo.com Хураангуй Мэдээллийн технологийн гэх тодотголтой эрин зуунд амьдарч буй бидний хувьд өдөр тутмын амьдрал үүнээс бүрэн хамааралтай болсон гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Гар утас, компьютер, интернет ... гээд хүний үйл ажиллагаа, харилцаа холбооны асуудлыг хөнгөвчилж, бүрэн шийдэж чадсан, цаашид ч улам хөгжсөөр байгаа салбар. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд зориулсан тэдний нөхцөл байдалд тохирсон мэдээллийн технологийн бүтээгдэхүүн монголд хэр байдаг юм бол? Дэлхий дээр ойролцоогоо 70 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн тоо гарчээ. Жил бүр энэ тоо нэмэгдсээр байдаг. Хөгжингүй улс орнуудын хувьд эдгээр хүмүүст зориулсан сургалтын бодлого, арга, хэрэгсэл, техник технологи улам хөгжсөөр л байна. Монгол улс 2 сая 800 мянга гаруй хүн амтай. Үүний тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Хүн бүр нийгмийн аливаа үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох ѐстой бөгөөд энэхүү илтгэл маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлууд, ялангуяа тэдний боловсролын асуудалд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, цаашилбал Мэдээлэл Харилцаа Холбооны Технологийг боловсрол эзэмшихэд нь хэрхэн туслах арга, хэрэгсэл байдлаар нэвтрүүлж хэрэглэх боломж бололцоог нээн илрүүлэхэд оршино. Түлхүүр үг: Мобайл сургалт, Мобайл технологи, Тусгай хэрэгцээт боловсрол, Харааны бэрхшээл, Сонсголын бэрхшээл Оршил МХХТ-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд хэрхэн үр ашигтайгээр нэвтрүүлэх вэ гэдэг асуудал ихэнх улс орнуудын хувьд өндөр ач холбогдол бүхий асуудал болоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хэрэгцээ шаардлага их өөр. Иймээс ч тэдэнд тусгай бодлого, тусгай арга зүй, тусгай технологи хэрэгтэй. Харин МХХТ нь сургах болон суралцах үйл явцад орж ирснээр харилцаа холбооны олон талт арга замыг бий болгож, боловсролд илүү хялбар замаар хандах, сурах хүсэл эрмэлзлэлийг бий болгох зэрэг маш олон давуу талыг бий болгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах үйл явцад цаг хугацаа, орон зайн асуудлыг шийдэж, хүний чадварыг хөгжүүлэн, дэмжих , эдгээр хүмүүсийн сургалтын үйл явцыг илүү үр өгөөжтэй болгож чадаж байгааг бусад улс орнуудын олон жишээн дээрээс харж болох юм.
  • 2. МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг зохицуулсан хууль тогтоомж цөөхөн , тэр дундаа хүүхдийг онцолсон зүйл, заалт тогтолцоо байхгүй юм байна. Эрх зүйн баримт бичгүүдэд заагдсан олон эрх амьдрал дээр биелэлээ олж чадахгүй байгаа нь харагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын үйл явц сайнгүй байгаагийн үндсэн шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчинг бүрдүүлж өгөөгүй тэдэнтэй ажиллах багш нарыг бэлтгээгүй, асаргаа сувилгааны асуудлыг шийдээгүй, ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дутуу чадвартай, тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүс гэсэн буруу ойлголт хандлагаас үүдэлтэй. Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүн амьдарч байна вэ гэдэг баталгаатай тоо баримт байхгүй бөгөөд бүгд хоорондоо зөрүүтэй байна. Гэхдээ ойролцоогоор авч үзвэл дараах тоо баримт байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 138071 93507 100000 79000 2008 он 2009 он 2010 он 2012 он 1 дүгээр зураг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд жил бүр асар зөрүүтэй тоо гардаг боловч сүүлийн байдлаар авч үзвэл ойролцоогоор 30000 гаруй хүүхэд байна гэсэн албан бус тоо гарсан байна. Улаанбаатар хотод сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тус бүр нэг, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дөрвөн сургууль байдаг. Үүнд: Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 29-р сургууль Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль 63 дугаар сургууль Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 116-р сургууль БГД-ийн 70-р тусгай сургууль 25 дугаар сургууль
  • 3. Өнөөдрийн байдлаар зохих хууль тогтоомжид брайль үсэг, ярьдаг ном, дохионы хэлийг заах, сургах явдлыг дэмжих талаар зохицуулаагүй байна. Нөгөө талаас, ХБИ-д зориулсан ном, сурах бичиг хэвлүүлэх, бусад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах төсөв нь хүрэлцээ муутай бөгөөд гадаадын хандивлагч байгууллагын төсөл, тусламжийн хүрээнд цөөн тоогоор хэвлүүлж, худалдан авдаг учир тэдгээр нь улсын хэмжээнд төдийлөн хүрэлцэхгүй, ялангуяа хөдөө орон нутагт ном, сурах бичгээр гачигдсан байдал ажиглагдсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургуульд хамрагдах байдал 5% 2010 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Сургуульд суралцдаг 95% 2 дугаар зураг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургуульд хамрагдах байдал Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, сургуульд суралцаж эхэлдэг ч анги дэвших тусам цөөрсөөр маш цөөн хувь нь л үлддэг. Өнөөдрийн байдлаар тусгай сургуулиудад нийт 1670 хүүхэд суралцаж байна. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ҮҮСДЭГ ХҮНДРЭЛҮҮД ИРГЭДИЙН АНГИЛАЛ , СУРАЛЦАХАД Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн талаас дээш хувь буюу 70000 гаруй нь олдмол, ямар нэгэн осол гэмтлээс үүдэлтэй байдаг нь тогтоогдсон байна. Тэдгээрийн боловсрол эзэмшихэд нөлөөлдөг хүндрэл бэрхшээлүүд ч янз бүр байх бөгөөд дараах ангилалуудад хуваагдаж байна. Хөгжлийн Сурах үйл явцад саад болдог хүндрэлүүд бэрхшээл Физик буюу бие Биеийн байрлал болон тэнцвэрээ олоход хүндрэлтэй эрхтний доголдол Өөрийн дураар чөлөөтэй хөдлөх , байрлалаа өөрчлөх чадвар дутмаг Гар болон хөлний оролцоо дутмаг Булчин болон хөдөлгөөнтэй холбоотой мэдрэмж муу Өвчин болон дололдлоосоо болж ойлгоц муудсан
  • 4. Хөдөлгөөний хязгаарлагдмал байдал болон хөдөлгөөний хүч хийгээд эзэлхүүн бага Амархан сульдаж ядардаг Гэрэл , хэлбэр хэмжээ, дүрс , өнгө зэргийг ялгахад хүндрэлтэй Дуу чимээ муу сонсдог эсвэл сонсдоггүй, дуу чимээний чанар чанга сулыг ялгахад хүндрэлтэй. Танин мэдэхүйн Ерөнхий хүндрэлүүд: Цаг хугацаа, газар орон зай хийгээд хүмүүсийг таних хийгээд доголдол хүрээлэн буй орчиндоо зүг чигээ олох чадвар муу. Эрч хүч дутмаг, хянах болон анхаарал төвлөрүүлэхэд хэцүү. Тодорхой хүндрэлүүд Анхаарал сул Мэдээллийг цээжлэх буюу ой ухаандаа тогтоож авах чадвар муу Таньж мэдэх болон түүнийгээ илэрхийлэх чадвар дутмаг Шийдвэр гаргах, хийсвэрлэн бодох, төлөвлөх түүнийгээ хэрэгжүүлэх, нөхцөл байдалдаа тааруулж ямар зан араншин яаж биеэ авч явах талаар дутагдалтай. Тэмдэг тэмдэглэгээг таньж ойлгох ялгах чадвар муу Ойлголт бий болоход хамаарах хүчин зүйлсийн замбараагүй байдал Сэтгэл хөдлөлтэй холбоотой хүчин зүйлсийн замбараагүй байдал Хэл яриа болон Ярианы чадварын дутмагшил болон хязгаарлагдмал байдал Хэл яриа дуудлагын болон авиа зүйн тод ойлгомжтой байдлаар хэлний илэрхийлэх үеий хүндрэл болон энэ хоѐрын хосолсон хүндрэл. бэрхшээлтэй Чөлөөтэй ярих болон түүний хэмнэл хурд, дуу хойлооны өнгө зэргийн замбараагүй байдал Үгийн утга зүйг ойлгох эсвэл ашиглах чадварын асуудалтай Үг зүйн дүрмийг ойлгож эсвэл хэрэглэх чадварын асуудалтай Сургалтын тусгай Ямар нэгэн чадвар эзэмших болон зохион байгуулах тодорхой арга нөхцөл мэдээллийг ойлгоход хүндрэлтэй байдаг. Үг үсэг, захиа бичиг түүнийг зөв таньж унших ойлгоход шаарддаг хүндрэлтэй байдаг. бэрхшээлүүд Тоог таньж мэдэхэд хүндрэлтэй байдаг. Зөв бичих болон үгийг үсгээр нь дуудахад асуудалтай. Тооцоолол хийхэд хүндрэлтэй Төвлөрч чаддаггүй. 1 дүгээр хүснэгт. ХБИ-ийн суралцахад үүсдэг хүндрэлүүд Мэдрэхүйн доголдол Дээрх хүндрэлүүдээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмзэг байдал нь дотроо маш олон төрөлд ангилагдаж байна. Гэвч энэхүү илтгэлийн хүрээнд зөвхөн сонсгол болон харааны бэрхшээлтэй иргэдийн асуудлыг судлахыг зорив. Харааны бэрхшээл : Хамгийн түгээмэл хөгжлийн бэрхшээл бол харааны бэрхшээл юм. Өдөр тутмын амьдралдаа болон боловсрол олж авах үйл явцдаа илүү болгоомжтой байх шаардлагатай байдаг учраас тэдэнд туслах техник технологи зайлшгүй хэрэг болдог.
  • 5. Харааны дараах төрлийн бэрхшээлүүд байж болно. Үүнд: харааны бэрхшээлийн хурцадмал үе, харааны бэрхшээлийн хэлбэлзэлтэй байдал, харааны тусгаарлагчийн гэмтэл, харааны дүрсний ялгаралт алдагдах гэх мэт. Хараагүй болох болон бусад харааны бэрхшээл нь янз бүрийн учир шалтгаанаас бий болсон байж болно. Ямар нэгэн өвчний уршгаар, сэтгэл хөөрөл буюу шоконд орсны улмаас мөн төрөх үеийн хүндрэл зэрэг нь хараанд нөлөөлдөг байна. Яагаад энэ бүхнийг ярьж байна вэ гэхээр өөрт хэрэгтэй туслах технологийг сонгохдоо харааны бэрхшээлийн зэргээс шалтгаалж өөр өөр байдаг. Жишээ нь бүрэн хараагүй болсон хүнд илүү боловсронгуй , өндөр түвшний иж бүрэн технологи л уншиж бичих, хөдөлгөөтэй байдалд нь тус болж чаддаг.Харааны бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд ихээхэн төвөгтэй бөгөөд харааны бэрхшээлийн түвшин, нас, юунаас болж хараагүй болсон зэрэг бүх зүйлийг тооцож үзэх шаардлагатай байдаг бөгөөд эс бөгөөс хүүхдийн бие даах чадварт муугаар нөлөөлдөг байна. Ерөнхийдөө хүний мэдээлэл олж авах , боловсрол эзэмшихэд шаардагддаг хамгийн эхний мэдрэмж бол харааны мэдрэмж гэж үздэг. Ийм учраас харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сонсгол болон хурууны мэдрэмж илүү хөгжиж үүнийгээ боловсрол олж авах үйл явцдаа ашигладаг байна. Ердийн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл явуулахад харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү тусламж болон тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Сонсголын бэрхшээл: Сонсох эрхтний алдагдал нь нь мөн олон янз байдаг бөгөөд нэг чих дүлийрэх болон хоѐулаа сонсох чадвараа алдах зэрэг байж болно. Мөн сонсголын түвшин хэр байгаагаас хамааран бага, дунд зэргийн, ноцтой, маш гүнзгий зэргээр ангилж авч үздэг байна. Дамжуулах эдийн гэмтэлээс үүдсэн сонсголын бэрхшээлийн үед ярилцагчийн хэлсэн үгний зарим үгийг сонсохгүй байх заримыг нь сонсох зэрэг байдал илэрдэг бөгөөд өөрөөр хэлбэл сонсголын байдал нь орж гардаг гэсэн үг. Энэ үед хиймэл эрхтний технологийг ашиглах буюу дотоод чихэндээ дижитал сонсголын төхөөрөмж ашиглах нь үр дүнтэй байдаг. Энэ нь “…” хэлбэрийн чимээ буюу сарнисан мэдээллийг цуглуулж (…) хэлбэрт оруулснаар дуу чимээ мэдээллийг хүлээн авах боломжтой болдог байна. Иймээс сонсголын бэрхшээлийн энэ үед өндөр хүчин чадалтай сонсголын элдэв технологи шаардлагагүй. Сонсох эрхтний бэрхшээл нь хоѐр янзын нөлөөллийг бий болгодог. Үүнд: Мэдээлэл хүлээж авах чадваргүй болох Хүнд өөрийн яриагаа илэрхийлж чадахгүй болох Сүүлийн нөхцөл нь ярилцах үед илэрдэг. Сонсголын бэрхшээл нэлээн ноцтой шатанд байгаа ялангуяа хүүхдүүдийн хувьд сурах үйл явц нь нэлээн хүндрэлтэй байдаг байна. Энэхүү бэрхшээлүүд нь ярианы хэрэглээгээр зуучлагдах логикийн болон асуудал шийдвэрлэх үйл ажиллагааны үед саад болдог байна. Иймээс сургалтын үйл явцад дохионы хэлийг ашиглах нь түгээмэл байдаг. Энэ нь суралцах үйл явцыг дэмждэг сайн талтай. Мөн аман харилцааг сайжруулах дэмжихийн тулд дэлгэцэн дээр хадмал орчуулга болон үндэснийхээ дохионы хэлрүү хөрвүүлж байх хэрэгтэй. Дуу хоолойг таньдаг автомат систем нь багш нарыг аудио болон дүрстэй материалгыг хадмал үгтэй болгох боломжийг олгодог бөгөөд зарим нэг төхөөрөмжүүд нь ярьж байхад зэрэг бичгээр дэлгэцэнд гаргаж байдаг. Ийм учраас багш нарын лекц болон хэл яриагаар илэрхийлэгдэх хичээлүүдийг зэрэг бичгэн хэлбэрт оруулж байдаг техник, технологи шаардалагтай байна.
  • 6. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МХХТ-ИЙН ҮҮРЭГ РОЛЬ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хэрэгцээ, болон боловсрол олж авах арга хэлбэр нь жирийн хүмүүсийнхээс эрс ялгаатай. Өөрөөр хэлвэл тэдний хязгаарлагдмал чадварын хүрээ нь жирийн стандрарт боловсролын арга хэлбэрт хүрч чаддаггүй. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өндөр чанартай боловсрол олгоход Мэдээлэл, Харилцаа холбооны Технологи нь голлох үүргийг гүйцэтгэж байна. МХХТ нь сурах болон сургах процест орж ирснээр сургалтын чанар сайжрах, сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтийг дэмжих болон шинэ суралцах арга барил дадлыг бий болгож байгаа юм. Энэхүү давуу талууд тусгай боловсролд ч өөрийн үр өгөөжөө өгч байна. МХХТ-ийн тусгай хэрэгцээнд зориулсан аппликэйшн нь маш олон төрөл байдаг боловч дараах үндсэн төрлүүдэд ангилагдана: Үүнд Орлуулах хэрэгцээнд Сурган хүмүүжүүлэх хэрэгцээнд Харилцаа холбооны хэрэгцээнд Орлуулах хэрэгцээнд зориулсан МХХТ Энэ нь ямар нэг шинэ технологийг өөрийн техник туслах болгон ашиглах явдал юм. Энэ нь тусгай хэрэгцээт иргэдийн харилцаа холбоо болон харилцан үйлчлэлийн салшгүй нэгэн хэсэг нь болж чаддаг. Жишээ нь хөдөлгөх хүч буюу хөдөлгөх булчингийн бэрхшээлтэй хүнд бичихэд нь туслах техник, харааны бэрхшээлтэй хүний унших үйл явцад туслах техник гэх мэт байж болно. Үүнээс үзэхэд МХХТ нь сурагчдын хүрээлэн байгаа орчноо хянах чадварыг хөгжлүүлэх, хүссэн зүйлээ хийхэд нь сонголтуудыг бий болгож өгөх, асуудал шийдэх үйл явцыг нь дэмжих гэх мэт олон боломжуудыг бий болгож чадсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн чадварын дутмаг байдлыг технологи орлож чадаж байна гэсэн үг юм. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд зориулсан МХХТ МХХТ нь сургалтын хэрэгсэл болон ашиглагддаг бөгөөд заах аргын шинэ боломж хийгээд өөр өөр төрлийн боловсролын хэрэгцээтэй сурагчдад зориулсан үнэлгээний стратегийг бий болгож өгдөг. Зөвхөн тусгай боловсролд ч гэлтгүй бүх төрлийн боловсролын үйл ажиллагаанд сургалтын хэрэгсэл болгон ашиглах нь нэн тохиромжтой байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хувь хүнийг хөгжүүлэх хийгээд боловсролын бүхий л төрлийн сургалтын төлөвлөгөө нь хувь хүн бүрийн өөр өөр хэрэгцээ шаардлага, чадвартай бүрэн зохицож чаддагүй учраас үүнийг дэмжих зохистой арга хэлбэрийг сонгох нь чухал болсон Иймээс мэдээллийн технологи нь үүнийг хангаж чадах үнэ цэнэтэй нөөц бололцоо болоод байна. Харилцаа холбооны үйл ажиллагаанд зориулсан МХХТ Технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн харилцаа холбооны зуучлах хэрэгсэл болж байгаа бөгөөд туслах технологи болон програмууд нь өөр өөр төрлийн хөгжлийн бэрхшээлүүдэд тулгардаг харилцаа холбооны хүндрэлүүдтэй нүүр тулгарч байна. Иймээс тооцоолон бодох хэрэгслүүд нь харилцаа холбоог хялбар хийгээд боломжтой болгож харилцаа холбоонд оролцоход хүндрэлтэй хүмүүсийг илүү ая тухтай арга хэлбэрээр чадвараа харуулах өөрийгөө ойлгуулах боломжийг бий болгож байгаа. Цаашлаад тусгай боловсролын багш нар газар зүйн хувьд алслагдсан хөгжлийн бэрхшээлтэй сурагчид болон мэргэжил нэгт багш нартай холбогдон туршлага мэдээлэл солилцох боломжийг ч бий болгож байгаа билээ.
  • 7. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад бүгдэд нь зэрэг тохирох туслах техник , төхөөрөмж олдох нь тун ховор , бараг л байхгүй гэж хэлж болно. Тэдгээрийн онцгой нөхцөл байдалд тохирсон зөв технологийг сонгохын тулд эдгээр сурагчдын өвчны төрөл байдал , хүнд хөнгөн байдлыг зөв тогтоох нь чухал юм. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ НЭВТРҮҮЛЭХ ҮЕ ШАТУУД ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МХХТ-ИЙГ Аливаа улс орны хөгжил болоод Мэдээлэл Харилцаа Холбооны технологийн хөгжил хэр байгаагаас шалтгаалан боловсролын салбарт МХХТ-ийг нэвтрүүэх арга барил өөр өөр байна.Гэвч хоѐр төрлийн стратегийг баримтлан ажиллах хандлага байгаа. Үүнд: Улс орнуудын боломж бололцоогоос шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг үр дүнтэйгээр ашиглахын тулд ямар нэгэн нөөц эсвэл техник технологид хүчээр хамруулах бус аль болох чөлөөтэй орчин нөхцлийг бүрдүүлэх. 2006 оны ЮНЕСКО-гийн Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг боловсролд ашиглахтай холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн ээлжит хуралдаанаар МХХТ-ийг нэвтрүүлэх түлхүүр 5 саналыг тодохойлсон.Үүнд: ХБИ-ийн боловсролд МХХТ-ийг нэвтрүүлэх 1.Бүх түвшний насан туршын суралцах үйл явцад боловсролын боломж нөхцлийг хүн бүрт тэгш эрхтэй нээлтэй байх явдлыг таниулан сурталчилах 2.Зохимжтой Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадварыг бүрэн нээхэд туслах технологийг ашиглах боломж бололцоог бий болгох. 3.Боловсролын нөхцөл байдал дахь Мэдээлэл Харилцаа Холбооны технологийн хэрэглээг бий болгоход хэрэгтэй сургагч ажилтнуудыг бэлдэж гаргах. 4.Мэдээлэл Харилцаа Холбооны технологийн хэрэглээ болоод ашиг тусын талаар судалгаа хийх хөгжүүлэх үйл явцыг сурталчилан таниулах. 5.Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд нэвтрүүлэхтэй холбогдолтой стандартын хэрэгжилтэнд хяналт тавих болон эдгээр хүмүүсийг таньж мэдэх өгөгдлүүдийг системтэйгээр цуглуулах 3 дугаар зураг. МХХТ-ийг нэвтрүүлэх үе шат БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖ НӨХЦӨЛИЙГ ХҮН БҮРТ ТЭГШ ЭРХТЭЙ НЭЭЛТЭЙ БАЙХ ЯВДЛЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧИЛАХ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн ЮНЕСКО-гийн 2006 оны ээлжит хуралдаанаар гаргасан эхний санал нь эдгээр хүмүүсийн боловсролд Мэдээлэл Харилцаа Холбооны технологийн хэрэглээний хамгийн гол зорилго нь ямар нэг технологи нэвтрүүлээд орхихдоо бус хувь хүн бүрийн сурах боломж бололцоог
  • 8. дэмжихэд оршино гэж тодорхойлсон. Энэ нь цаашилсаар бүх нийтийн боловсрол буюу ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй эсвэл жирийн гэж ялгалгүй тэдний боловсролын хэрэгцээ шаардлага ижил бодлого зохицуулалт, тохиргооны дор явагдах ѐстой гэсэн үг юм. Үүний зорилго нь бүхий л суралцагчдын оролцоо болон боломж бололцоог нээн илрүүлж тэдний өөрсдийн бүрэн чадварыг таньж мэдрүүлэх, ойлгуулахад оршино. (Европын холбоо, 2009) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеэ даасан байдал болон амьдралын бүхий л үйл ажиллагаанд оролцох боломж бололцоогоор хангах. Жирийн хүмүүсийн адил тэгш эрхтэй байх бөгөөд хот хөдөө гэлтгүй тэдний физик орчин, тээврийн хэрэгслийн асуудал, мэдээлэл болон харилцаа холбооны технологи, систем түүнчлэн бусад төхөөрөмжүүд болон үйлчилгээг нээлттэйгээр хүргэх эсвэл хангах хэрэгтэй. Мөн энэ ойлголт нь цаанаа ижил боломж буюу боловсролын ямар ч үйл ажиллагаанд хүн бүр тэгш эрхтэйгээр оролцохыг сануулсан явдал юм. Дээрх дүгнэлт нь олон улс орнуудын бодит жишээн дээрээс үнэн болох нь батлагдсаар байна. Мэдээлэл Харилцаа Холбооны технологи нь боловсролын оролцоонд бие даан суралцах, хандах үйл явцаар хангах төдийгүй дэмжиж чадаж байгаа нь харагдаж байна. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЧАДВАРЫГ БҮРЭН НЭЭХЭД ТУСЛАХ ЗОРИЛГООР МХХТ-ИЙГ АШИГЛАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг ашиглах боломжит хэрэглээ нь асар их. Тусгай хэрэгцээ буюу хөгжлийн бэрхшээлийн төрөл хүндрэлээс хамааран ямар төрлийн Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг ашиглах вэ гэдэг нь янз бүр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх олон улсын МХХТ-ийн бодлого: ЮНЕСКО-гийн дэргэдэх Боловсролын Мэдээллийн Технологийн институтын мэдэгдсэнээр төрөл бүрийн боловсролын хүрээний орчин нөхцөлд, тохирсон Мэдээлэл Харилцаа Холбооны технологийг нэвтрүүлэлгүйгээр амжилттай байж чадахгүй. Тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжинд суурилсан хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын боловсролын оролцоо идэвх сайжирна. (2006) МХХТ гэдэг нь маш өргөн хүрээг хамарсан ойлголт. Бидний өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашиглаж дадсан жирийн компьютераас эхлээд гар утас гэх мэт техник технологиудыг хамардаг . Иймээс энэхүү илтгэлийнхээ хүрээнд боловсролын салбарт шинэ сургалтын арга болон гарч ирж буй мобайл сургалтын талаар танилцуулж байна.
  • 9. ХБИ-ийн боловсролд мобайл технологийг хэрэглэх давуу тал, үр өгөөж Мэдлэг, мэдээлэл, боловсрол эзэмшихийг хүсэж буй хэн ч байсан өөрийн гар дээрээс хэзээч хаанаас ч интернетэд холбогдон, бичлэг хийн зураг авч , PowerPoint дээр илтгэл бэлдэж, дижитал номын санд хандаж электрон хэлбэрээр номоо уншиж, идэвхтэй санал асуулгад оролцон ер нь юу хийхийг хүссэн тэр болгоноо хийж өөрийн сурах үйл явцдаа ашиглаж болно . Энэ бол Мобайл сургалтын ертөнц. Өөрөөр хэлбэл Мобайл сургалт нь таны бие даан суралцах үйл ажиллагааг маш их дэмжиж өгдөг. Тоо бодох сэтгэлгээний чадвараа хөгжүүлэхээс гадна уран зохиол, жолооны дүрэм, эрүүл мэнд, бизнес гээд бүхий л төрлийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломжтой. Харин суралцагчдын хувьд онлайнаар суралцах, хамтран ажиллах, санаа бодлоо хуваалцах , мэдээллийн эх үүсвэрийг мобайл сургалт бий болгож чадна. Мобайл сургалт гэдэг нь хөдөлгөөнт технологийн тусламжтай өөрийн суралцах хэрэгцээг хангах урлаг юм. -Мобайл сургалтын институти Заах болон суралцах үйл явцад туслах, дэмжих , сайжруулах, дэлгэрүүлэх зорилгоор дэлхий дээр өргөн тархсан авсаархан техник технологи, утасгүй болон гар утасны сүлжээг ашиглах явдал юм. -MoLeNet (Мобайл сургалтын сүлжээ) Мобайл сургалт буюу М-сургалт гэдэг нь боловсролын ямар ч үйл ажиллагааг мобайл техник технологи ашиглан байршил үл харгалзан суралцагчдад хүргэх явдал юм. - EDUCAUSE ELI Ерөнхийдөө мобайл сургалт нь шинэ сургалтын арга барилыг, шинэ технологийн шийдэлтэй хослуулсан явдал юм. Сургалтын арга барил Биеэ даасан Суралцагч төвтэй Нөхцөл байдалд тааруулсан Хамтын үйл ажиллагааг дэмжсэн Хаанаас ч хандах боломжтой Амьдралынхаа туршид Шинэ технологи Хувийн Хэрэглэгч төвтэй Хөдөлгөөнт буюу зөөврийн, авсаархан Сүлжээнд холбогдсон Хаанаас ч хандах боломжтой Удаан эдэлгээтэй 2 дугаар хүснэгт. Мобайл сургалт Мобайл сургалтанд ашиглагдах төхөөрөмжүүд нь хөдөлгөөнт буюу хаана ч аваад явах боломжтой, авсаархан хэрэглэхэд амар байх шаардлагатай. Үүнд:
  • 10. Мобайл сургалтанд ашиглагдах техник технологиуд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтанд ашиглагдах мобайл техник технологиуд Тайлбар Хараагүй болон харааны хүнд төрлийн бэрхшээлтэй хүнд зориулсан дуу чимээ гаргадаг зөөврийн компьютер Зөөврийн компьютерБрайл гартай Брайл шугамтай Дуу гаргадаг програмтай Брайл гар, брайл шугам болон дуу чимээ гаргадаг нөүтбүүк
  • 11. Брайл гар болон брайл шугамтай, өөрийн програмтайгаа , дуу чимээ гаргадаг нөүтбүүк компьютер. Жирийн компьютерийн гар болон брайл компьютерийн гарыг сонголтоор авч болно Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан харилцаа холбооны туслах технологи юм. Системийн өөрийн тохиргоогоор болон өөрийн хувийн хэрэгцээнд тааруулан нэмэлт програм зэргийг хасч нэмэх боломжтой. 4 дүгээр зураг. Сургалтанд ашиглагдах мобайл технологиуд Бий болох давуу талууд: Ерөхний МХХТ-ийн бий болгох давуу тал: Сурагчид маш их биеэ даасан байдалтай болно Харилцаа холбооны хүндрэлээс болоод илэрч чадаагүй нөөц бололцоонууд нь илэрч гарч ирнэ. Уламжлалт сургалтын аргаар илэрч гарч ирээгүй гүйцэтгэл үр дүнг харуулж чадна. Хувь хүн бүрийн авъяас чадварт нь тааруулж ажил үүрэг өгөх боломжийг бүрдүүлж өгдөг. Техник технологийн сурагчдад бий болгох давуу талууд: Сурагчид компьютерийг боловсрол олж авах үйл явцдаа биеэ даан ашиглаж чаддаг болно. Тусгай хэрэгцээт сургуулийн сурагчид өөрсдийн алхам хурд хүчээр ажлыг гүйцэтгэнэ.
  • 12. Харааны бэрхшээлтэй сурагчид харааны бэрхшээлээ үл харгалзан интернет ашиглан мэдээлэл олж авч чадна. Сурах бэрхшээлтэй сурагчид харилцаа холбоонд илүү хялбар оролцож чаддаг болно. Дуу хоолойны туслах хэрэгсэл ашигладаг сурагчид нь сургууль болон нийгмийн харилцаанд оролцохдоо өөртөө итгэх итгэлийг олж авна. Гэртээ интернет ашиглан гэрийн даалгавраа хийх чөлөөт цагаа өнгөрүүлэх зэрэг нь сурагчдын идэвхийг нэмэгдүүлдэг. Техник технологийн багш болон сургуулийн удирдах албан тушаалтнуудад бий болгох давуу талууд Тусгай боловсролын салбарт ажилладаг багш нар нь электрон хэлбэрээр хамтран ажиллагсадтайгаа харилцах нь тэдний тусгаарлагдсан байдлыг багасгана. Онлайн харилцаа холбоогоор дамжуулан мэргэжлийн дадлага туршлага олж авах үйл явцыг дэмжинэ. Ажилчдын чадвар нэмэгдэх ба сурагчдад технологийг ашиглалуулснаар ямар их үр ашигтай болохыг таньж мэддэг болно. Электрон хэлбэрээр байгаа материалыг (Интернетээс авч болно) өөрсдийн шаардлаганд нийцүүлэх буюу том үсгээр хэвлэх , Брайл хэлбэрт шилжүүлэх зэргээр хялбар ашиглаж болно. Техник технологийг боловсролын хэрэгцээнд ашиглах нь олон боломжийг бий болгож байгаа боловч үүний хажуугаар хүндрэл бэрхшээлүүд бас байна. Шинэ технологи нь сургалтын шинэ хэлбэрийг авчирдаг боловч энэ нь боловсролын системийн уламжлалт шаталсан зохион байгуулалтыг эвддэг, тааруулж тохируулахад ихээхэн хүч хөдөлмөр хугацаа шаарддаг ажил юм. Гэхдээ энэ нь шинэ технологийн дагаж мөрдөх зарчим болон оролцоо, хариуцлага зэргийн зарчмыг тодорхойлоогүй нэвтрүүлсэн үед л иймэрхүү хүндрэлүүд сөрөг талууд ажиглагдаж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. ХБИ-ИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХОД ХЭРЭГТЭЙ СУРГАГЧ АЖИЛТНУУДЫГ БЭЛДЭЖ ГАРГАХ Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд багшлах гэдэг нэг чадвар. Үүний дээр МХХТ-ийг зөв чиглүүлэн дадлагажуулах гэдэг бас нэг чадвар. Ийм учраас энэ хоѐр чадварыг хослуулж чадсан боловсон хүчнийг бэлтгэх нь чухал юм. Монгол улсад ХБИ-тэй ажиллах багш нар хангалттай бэлтгэгдээгүй, одоо ажиллаж буй цөөн нь зохих төвшинд хүртэл ур чадвар эзэмшээгүй байна. Багш нарын ХБИ –тэй харилцах ур чадвар хангалттай биш учраас эдгээр иргэдийг тусгай сургуульд очиж суралцсан нь дээр гэж зөвлөх, тэгш хамруулан сургахын эсрэг байх зэрэг хандлагууд ажиглагдаж байна. Одоогоор багш бэлтгэж буй их дээд сургуулийн боловсролын стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээний талаар, тэдгээр хүүхдүүдтэй харилцах харилцааны ур чадварын талаар сургалтын хөтөлбөр байхгүй тул шинээр бэлтгэгдэж буй боловсон хүчнүүд энэ талаар ямар ч мэдлэг ойлголтгүй төгсөж байна. Энэ нь тэднийг ХБИ-тэй ажиллах арга дүйгээ олохгүй, улмаар тэднээс татгалзахад хүргэдэг. Иймээс юуны өмнө багш нарт ХБИ-тэй ажиллах мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэн, аргазүйн цуврал сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулж хүргэх, багш бэлтгэдэг их, дээд сургуульд
  • 13. хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга барил эзэмшүүлэх, дохионы хэл сургах арга хэмжээг авах хэрэгцээ байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд МХХТ-ийг амжилттай нэвтрүүлэхэд багш нарын асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа нь илэрхий байна. Гэхдээ техник технологийн энгийн, ашиглахад хялбар болон хөгжиж буй нь энэ талаар мэдлэгтэй багш бэлтгэхэд нааштай нөлөө үзүүлж байгаа билээ. Багш, сургагч нарын хувьд дараах төрлийн мэдлэг, туршлагатай байх хэрэгтэй. Боловсрол болон сурган хүмүүжүүлэх арга ухаан Олон янзын хэрэгцээтэй сурагч нартай ажиллаж байсан буюу дэмжих чадвартай Боловсролтой холбоотой МХХТ-г ашигладаг Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан МХХТ-г ашигладаг МХХТ-ийг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах үйл явцыг дэмжихийн тулд энэ бүхний талаар тодорхой ойлгоц, мэдлэгтэйн дээр дадлага туршлагатай байх хэрэгтэй. ХБИ-ИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ БОЛООД АШИГ ТУСЫН ТАЛААР СУДАЛГАА ХИЙХ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ ЮНЕСКО-гийн 2006 оны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх ээлжит хуралдааны үеэр гаргасан ерөнхий үүргийн нэг бол: Ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж болон хэрэгслүүдийн судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн талаарх аливаа асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн хамгийн бага үнээр, хялбаршуулсан байдлаар хийхийг сурталчилан таниулах болон хэрэглээний боломж , олон янзын хэлбэр дизайн, тэдгээрийн заавар , стандартыг хөгжүүлэх үйл явцыг дэмжин сайшаах нь бидний үүрэг юм. Судлаач болон хөгжүүлэгчид нь дараах 2 янзаар үйл ажиллагаанд оролцож болно. Үүнд: МХХТ-ийн хэрэглээний шинэ арга замыг илрүүлэх Шинээр МХХТ-ийг хөгжүүлэх Дээрх хоѐрын аль нь ч байсан боловсролд зориулсан энэхүү үйл ажиллагаанд хамтын ажиллагаа хийгээд түншлэл маш чухал үүрэгтэй юм. Шинийг санаачлагч энэхүү хүмүүс нь судлаачид ч байж болно, хөгжүүлэгчид ч байж болно. Гэхдээ одоогоор эдгээр хүмүүс нь ихэнхдээ МХХТ-ийн салбарт ажиллаж байсан мэргэжлийн сурган хүмүүжүүлэгчид байх нь элбэг байдаг. Эдгээр туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар тэдэнд түшиглэн МХХТ-ийг өөрчлөн найруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамтран ажиллагсадаа уриалж, гүйцэтгүүлж чаддаг байна. Эдгээр судлаач хөгжүүлэгчдийн баг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдрал болоод сурах үйл явцад нь туслах МХХТ-ийн энгийн шийдлийг санаачилдаг.
  • 14. Олон жишээнээс харахад өндөр түвшний гэхээсээ илүү энгийн хялбар технологиуд боловсролын сайн шийдлүүд болж чаддаг нь харагдаж байна. Техник, технологийн эцсийн хэрэглэгч болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүл , асран хамгаалагчидад зориулж загвар дизайныг тодорхойлох, хөгжлүүлэх шаардлагатай. Эдгээр хүмүүст одоо байгаа технологийг илүү хялбаршуулсан, тэдний онцлогт тохируулсан байх нь хамгийн эхний шаардлага юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмшихэд МХХТ-ийг нэвтрүүлэхэд холбоотой бүх л хүмүүс дэмжиж ажиллах хэрэгтэй. Харилцан туслалцах, туршлага солилцох гэх мэт үйл ажиллагааны үндсэн дээр хамтарч ажиллахаас гадна МХХТ-ийн дизайныг зохион байгуулах буюу хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаарч загварчлах нь энэхүү үе шатын хамгийн шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал болоод байна. Судалгаа шинжилгээ, хөгжлүүлэх аль ч үе шатанд боловсролд ашиг тустай технологийн хэрэгсэл бий болгохын тулд үүнд хамааралтай бодлогын баримт бичиг, бэлтгэн нийлүүлэх дэд бүтэц зэргийн уялдаа холбоог сайжруулах ѐстой. ХБИ-ИЙН ТАЛААР ӨГӨГДӨЛ ЦУГЛУУЛАХ БОЛОН ХЯНАЛТ ТАВИХ Цаашлаад стратегийн түвшинд авч үзэхэд тусгай зориулалтын боловсролыг МХХТ-оор хангахад эдгээр хүмүүсийн тоо, хүн амд эзлэх хувь зэрэг үзүүлэлтүүд хэрэгтэй. Ялангуяа МХХТ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтын бодлого, бүсийн болон үндэсний хэмжээн дэх бодлого зохицуулалтыг тооцоолохын тулд эхлээд эдгээр хүмүүсийн бүртгэл судалгаа, тоо баримт зайлшгүй шаардлагатай юм. Энэ тал дээр бодлогын баримт бичиг байддаггүйгээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн тоо, хяналт байхгүй байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрснийг улсын бүртгэлд тусгайлан бүртэгдэггүй юм байна. Дээрхээс харахад Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэд байгаа нь тодорхойгүй бөгөөд өөр өөр зөрүүтэй мэдээллээс шалтгаалан аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд тэднийг бүрэн хамруулж чаддаггүй нь харагдаж байна. Албан болон албан бус аль ч сургалтын үед тэдний нөхцөл байдалд нийцсэн бодлогын хүрээнд МХХТ-ийн дэд бүтцийг бүхий л түвшинд нэвт уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд үнэн бодит мэдээлэл, өгөгдөл , тоо баримт зэргийг авч цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө , шийдвэр зэргийг гаргахад дөхөм болох юм. ХБИ-ийн боловсрол эзэмшихэд МХХТ-ийг зүй зохистой ашиглах талаар бодлогын баримт бичгийг гарган, үүний хэрэгжилтэнд хяналт тавих, эргэх холбоог сайжруулах явдал чухал билээ. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог гаргах, тэдгээрийн хөгжлийн бэрхшээлийн хүнд хөнгөн байдлыг тодорхойлдог төв байгуулан ажиллаж болох юм. Мөн боловсролын хүрээнд гарч ирсэн төрөл бүрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд хяналт тавидаг, хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэж үзэж байна.
  • 15. Дүгнэлт Боловсролын байгууллага тэр дундаа тусгай боловсролын салбарт суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчин, тэдгээрийг дэмжсэн бодлого, туслах техник технологи Монгол улсын хэмжээнд нэлээн учир дутагдалтай байна. Төрөлхийн, олдмол гээд янз бүрийн учир шалтгааны улмаас бий болсон ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хүн амын тодорхой хувь хэмжээг эзэлж байгаагийн хувьд тэдний сурч боловсрох, ажиллаж амьдрах зэргийг нь дэмжиж тэдний цаана нуугдаж байгаа нөөц бололцоог улс эх орон, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах үйл явцад чиглүүлэх нь зүйтэй. Хөгжлийн бэрхшээлийн төрөл, тэдгээрт тулгардаг хүндрэл бэрхшээл, тэдэнд туслах төрөл бүрийн технологиуд маш ихээр бий болсон учраас энэхүү илтгэлийн хүрээнд зөвхөн харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн сурч боловсроход туслах техник технологийг судлах, үүнийг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөө давуу талыг олж харахыг хичээсэн. Тэр дундаа дэлхий дахины сургалтын шинэ арга барил болоод буй мобайл сургалтыг энэхүү тусгай боловсролын салбарт нэвтрүүлэх чиглэлийг баримталж ажилласан болно. Цаашилбал эдгээр хүмүүсийн сурч боловсрох эрхийн хүрээнд, тэдгээрийн тусгай хэрэгцээнд нийцсан МХХТ-ийг нэвтрүүлэхээс эхлээд “ХБИийн Мэдээллийн Технологийн төв” –ийг байгуулан багш нарын сургалт, семинар явуулах, энэ талаар судалгаа хийх, хөгжүүлэх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих , техник технологиор хангах зэрэг үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой юм. Ашигласан материал http://www.eastin.info/ www.mlearning.com www.iite.unesco.org/publications/ http://www.upr-mongolia.mn/images/xupld/CompUPR.pdf http://www.brighthub.com/education/special/articles/74539.aspx http://elearnqueen.blogspot.com/2010/09/mobile-learning-is-it-doing-what-its.html http://www.blindcitizens.org/assistive_tech.htm http://cc.mlearnopedia.com/mobile-learning/ http://www.learningtechnologies.ac.uk/molenet_media.asp?NavID=38&k=&s=0&z=0&Page= 17 http://www.niace.org.uk/current-work/area/disabled-learners UNESCO, ICTs in Education for People with Disabilities ном Зохиогчийн тухай Эрдэнэбатын Солонго, Мэдээллийн Системийн Менежментийн ангид 4-дөх жилдээ суралцаж байна. Удирдагч багш: Доктор, дэд профессор Цс. Ганбат