SlideShare uma empresa Scribd logo
1 de 30
Нийгмийн ухааны хичээл,сургалтын хэтийн зорилго бол
суралцагсдыг нийгмийн амьдралд хэрхэн биеэ зөв авч явах,
тэднийг нийгмийн аливаа үйл явцыг дүгнэж цэгнэж чаддаг болох,
ирээдүйн чадварлаг иргэн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд
оршдог. Энэ талаар түүх нийгмийн ухааны боловсролын
стандартад суралцагсдад цогц чадамжийг суулгах, эзэмшсэн
мэдлэгээ хэрэглээ болгох чадварт сургах талаар тусгажээ.[2.3]
Иймээс л суралцагч нэг бүрийг сургах, хандлага сэтгэлгээг нь
өөрчлөх ингэснээр төлөвшил бий болж нийгмийн ухааны
боловсролын үүрэг зорилго биелэгдэнэ. Ер нь нийгмийн ухааны
хичээлийн агуулгын зонхилох хувийг хэрэглээний мэдлэгүүд
эзэлдэг. Иймээс сургалтыг зохион байгуулж явуулахдаа прагматик
сургалтуудыг явуулах нь илүү зохимжтой юм. Өөрөөр хэлбэл
бүтээлч байдал, хандлага, сэтгэлгээг бий болгох, аливаа зүйлийг
хийж чаддаг, эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгож чаддаг хүнийг
бий болгох асуудал чухлаар тавигдаж байна.
Хүүхэд Сургалт нийгэмд ажиллаж амьдрах
төлөвшилтэй иргэн
Гэсэн хэдий ч багш бидний зааж сургаж буй мэдлэг
амьдралаас тасархай хол хөндий, хэрэглээ болж
чадахгүй, суралцагчдыг төлөвшүүлж чадахгүй байгаа нь
бодит байдал харуулж байна. Үүний нэг илрэл нь бодит
байдал дээр суралцагчдын хүмүүжил төлөвшил нэлээд
доройтсон, ядмаг, хүн сэтгэл муутай, хандлага
тааруухан байгаа нь ажиглагдаж байгаа юм.Иймээс
сурагч нэг бүрийг хөгжүүлэх төлөвшүүлэх талаар
дараах арга технологуудыг бүтээлдээ тусгахыг
эрмэлзлээ
1.Мэтгэлцээний арга зүй
2.Төлөвшлийн карт
3.Хөтөч багш
4.Үнэлгээний арга зүйг хослуулан
хэрэглэх
Түлхүүр үг: Хандлага,
төлөвшил, мэтгэлцээн,
сургалт,хөтөч багш,үнэлгээ
Монгол улсын засгийн газраас Монгол Улсын
боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер
төлөвлөгөөг баталж, түүнийг хэрэгжүүлэх
стратеги, бодлогын салшгүй нэг хэсэг бөгөөд
энэхүү төлөвлөгөөний туйлын зорилго нь хүний
хөгжлийг хангах,нийгмийн таатай орчинг
бүрдүүлэх үндсэн дээр иргэдийн амьдралын
түвшинг дээшлүүлэх,тогтвортой хөгжлийг
хангахад чиглэгддэг талаар заажээ.[7.1] Түүнчлэн
Монгол улсын шинэчлэлийн засгийн газраас
боловсролын салбарт 2012-2016 онд хүүхэд нэг
бүрийг хөгжүүлэх талаар эрдэм боловсролтой
монгол хүн хөтөлбөр боловсруулж үйл
ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа билээ.
Ер нь нийгэм оршин тогтнох, хөгжихийн тулд
чанартай мэдлэг чадвар, соёл бүхий иргэдээр
амьдралын бүх хүрээгээ нөхөн сэлбэхийг ямагт
эрмэлзэж байдаг. Ирээдүйн нийгэмд мэдлэгтэй,
чадвартай, өв тэгш хүн хэрэгтэй. Ийм хүнийг
бэлтгэдэгт л нийгмийн ухааны боловсролын
үнэ цэнэ, үр өгөөж оршдог бөгөөд үүнийг дагаад
нийгмийн ухааны багш нарт ихээхэн хариуцлага
бий болдог юм. Иймээс багш өөрийгөө
тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ
суралцагсдаа хөгжүүлэх, төлөвшүүлэх,
эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгох чадварт
суурилуулах арга замуудыг эрэлхийлэх
шаардлагатай юм.
1.1.Мэтгэлцээнийг сургалтанд үр дүнтэй хэрэглэх нь:
Бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх боловсролын зорилго
агуулгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн багш, суралцагчдын
хамтын үйл ажиллагааны эрэмбэлэгдсэн үйлийн нэгдлийг
сургалтын арга буюу технологи гэнэ.[11.5] Нөгөө талаар хүүхэд
нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи нь хүүхдүүдэд
сурахад тохиолдсон бэрхшээл, саадыг даван туулж өөрийгөө
тасралтгүй хөгжүүлэхэд нь хөтөч болно гэж ойлгож болох юм.
Бодит байдал дээр ажиглаж байхад зарим сурагч аливаа зүйлийг
заавал уншиж ойлгодог, зарим нь бусдаар тайлбарлуулж байж
ойлгодог, харин нэг хэсэг нь схем зурж байж учрыг олдог. Энэ нь
сурах аргаа олох гэж буй оролдлого тул багш түүнийг гярхай
ажиглан сурагч нэг бүрийн сурах аргыг залж жолоодох нь зүйтэй.
Иймээс суралцагсдын сурах арга зүй, багшийн сурах арга зүйн
бүтээлч нэгдэл нь сургалтын үйл ажиллагааг тодорхой зорилго
үр дүнд хүргэх сургалтын арга зүй болох нь тодорхой харагддаг.
Суралцагчдын хэрэгцээ сонирхлыг багш ямагт
мэдэрч сургалтаа зохион байгуулж явуулах нь илүү
оновчтой юм. Нийгмийн ухааны хичээлээр ихэнх
сурагчид ярих, хэлэлцүүлэг хийх, маргаантай
асуудлыг шийдвэрлэх, өөрийн үзэл бодлоо
илэрхийлэх, асуудал дэвшүүлээд батлах, нотлох
сонирхолтой байдаг. Тийм ч учраас сургах үндсэн
аргуудаас ихэвчлэн ярианы аргыг өргөн хэрэглэх нь
зүйтэй юм. Ярианы арга нь сурагчдын чадваруудыг
зэрэг хөгжүүлж байдаг онцлогтой. Тухайлбал
ярихын тулд бичнэ, бусдыг сонсох, сайтар нягтлах,
эрэл хайгуул хийх, дүн шинжилгээ хийх гээд л олон
чадварыг хөгжүүлэх шаардлагатай болдог.
Нөгөө талаас нийгмийн ухааны хичээлийн агуулга нь байгалийн
ухааны хичээлийн агуулгыг бодвол хувьсаж өөрчлөгддөг, хоёрдмол
утгыг агуулсан байдгаараа онцлог юм. Иймээс асуудлыг маргаан
мэтгэлцээний аргыг оновчой ашиглаж асуудлыг олон талаас нь
судлан авч үзсэнээр сая нийгмийн ухааны хичээлийн зорилго биелэгдэх
боломжтой юм.Ийм ч учраас багш миний бие нийгмийн ухааны хичээл
дээр сурагч нэг бүрийг хөгжүүлэх ямар боломж байгааг олон жилийн
туршлага дээрээ тулгуурлан бичиж хүртээхийг эрмэлзлээ.
Мэтгэлцээнийг зохион байгуулж явуулахдаа тухайн ангийн сурагчдыг
3 багт хуваана.Улмаар тодорхой нэг шийдэл өгч 1 баг нь хөндлөнгийн
үнэлгээ хийх, нөгөө хоёр баг нь нотлох болон няцаах үүрэгтэйгээр
оролцоно.Өгсөн шийдэл нь хичээлийн агуулгын цөм хэсэг байх ба
хичээлийн үе шат болгонд мэтгэлцүүлж асуудлыг шийдвэрлүүлж
болно.Ингэхийн тулд сурагчдад өмнөх хичээл дээр нь мэдээлэл
цуглуулах даалгавар өгч болно.Ийм тохиолдолд сурагч бүр илүү
бүтээлч хандлагатай хичээлд оролцдог. Аль эсвэл халз мэтгэлцээнд
урьж оролцуулж болно.
Мэтгэлцэх шалтгаан
Мэтгэлцээн нь биднийг нийгэмд болж буй үйл
явдалд шүүмжлэлтэй хандаж, асуудлыг олон талаас нь
харж, өөрийн байр сууриа жишээ баримттай,
үндэслэлтэй нотолгоонуудаар илэрхийлж сургадаг.
Үүний зэрэгцээ мэтгэлцэгч нь бусад өөрийн санаа
бодлыг ойлгуулах ёстой. Үүний тулд бодол санаагаа
итгэл үнэмшилтэй, үр нөлөөтэй, тодорхой илэрхийлэх
хэрэгтэй. Боловсрол болон ажил мэргэжлийн хүрээнд
амжилт олохын тулд бусдад өөрийн санаа бодлыг
ойлгуулах аргыг эзэмших нь зайлшгүй хэрэгтэй.
Ардчиллын нөхцөлд мэтгэлцээн нь улс төрийн үйл
явцыг ойлгож, өөрийн үзэл бодлоо хамгаалах арга
хэрэгсэл болно.
Мэтгэлцээнээр олж
авах чадварууд
Сонсох болон
тэмдэглэл
хөтлөх чадвар
Судалгаа хийх
чадвар
Илтгэх чадвар
Бүтээлч
сэтгэлгээний
чадвар
Бүтээлч сэтгэлгээний чадвар
Мэтгэлцээнд хамгийн чухал чадвар бол бүтээлч
сэтгэлгээний чадвар юм. Бүтээлч сэтгэлгээний
чадвар нь мэтгэлцээний үе шат бүрд ач
холбогдолтой. Эхлээд шийдлийн дагуу судалгаа
хийхийн тулд сэдвийг дотор нь задлах хэрэгтэй.
Бүтээлч сэтгэлгээний чадвар нь үндэслэл
сайтай нотолгоо дэвшүүлэхэд ач холбогдол
бүхий юм.
Хийвсэр санаа бодол болон бодит үнэний
хоорондох уялдаа холбоог гаргаж бусдын үзэл
бодолд анализ хийж сурахад тусална.
Санаа бодлоо илэрхийлж, бусдын санаа бодлыг
сонсож, нээлттэй шүүн хэлэлцэж сурснаар энэ
чадварыг эзэмшинэ.
Судалгаа хийх чадвар
Нотологоог энгийн логик холбоогоор эсвэл
нийтлэг жишээгээр дэмжих нь байдаг ч
асуудлыг уншиж судлан өөрийн дэвшүүлж буй
нотолгоондоо дэмжлэг болохуйц жишээ тоо
баримт, эшлэл олж авах нь зайлшгүй чухал.
Ингэсэн тохиолдолд таны дэвшүүлсэн нотолгоо
үнэмшилтэй болно.
Илтгэх чадвар
Мэтгэлцээний үед таны илтгэл дэс
дараалалтай, эмх цэгцтэй байх нь чухал юм.
Хэрэв та уншиж байгаа зүйлээ ойлгоогүй бол
эргэн харж болох ба харин мэтгэлцээний үед
ингэх боломжгүй юм.
Сонсох болон тэмдэглэл хөтлөх чадвар
Мэтгэлцээнд ярих болон сонсох чадвар нь
адилхан үүрэгтэй. Хэрэв эсрэг талаа бүрэн
сонсож ойлгохгүй бол тэдний дэвшүүлсэн
нотолгоонуудыг нь хэрхэн няцаах билээ.
1.2.Төлөвшлийн картыг сургалтанд хэрэглэх нь:
Ээлжит хичээлийн явцад сурагчдын хандлага сэтгэлгээг
бий болгох, төлөвшлийг бий болгоход анхаарч
ажилласан.Тухайлбал:Сурагчдын хандлага идэвх оролцоог
сайжруулах, сэтгэл ханамжийг тандах үүднээс төлөвшлийн картыг
хичээл дээр зориуд сурагчдаар өөрсдөөр нь ажиллуулах нь
сурагчдыг бүтээлчээр аливаа зүйлд хандуулах, нөгөө талаас
тэднийг идэвхжүүлэх үүднээс үнэлгээгээр дамжуулан хөгжүүлэхэд
оршиж байгаа юм.Төлөвшлийн картыг ажиллуулахад сурагчид
өөртөө итгэлтэй, хүлээцтэй, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар нь богино
хугацаанд сайжирдагийг дурьдмаар байна.Энэхүү карт нь нэг
талаас үнэлэх нөгөө талаас сурагчид өөрөө өөртөө тавих хяналтыг
сайжруулж өгч байдгийг хэлмээр байна.Төлөвшлийн картыг
ажиллуулснаар сурагчдын хичээлд оролцох оролцоо богино
хугацаанд өөрчлөгдөж байсныг дурьдмаар байна.
Төлөвшлийн картанд оролцоо, хандлага, дадал хэвшил
зэргийг багтааж оруулж өгсөн.Тухайлбал оролцоон дээр
10-11-р ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн
уралдаан зарлахад бүгд оролцож байна уу, үгүй юу
гэдгийг судалсан. Харин дадал хэвшлийг тооцохдоо тус
хичээлээр үзсэн агуулгын хүрээнд нэр томъёоны дэвтэр
дээр 3-5 үг бичиж орчуулгыг нь хийсэн эсэх, багшийн
зааж буй хичээлд хир зэрэг хандаж оролцож байна гэх
зэрэг асуулгын хүрээнд эхлээд сурагч өөрөө дараа нь
багш өөрийн тэмдэглэл дээр тулгуурлан картыг бөглөж
харьцуулалтыг гаргана. Төлөвшлийн картыг
ажиллуулснаар сурагчдын оролцоо нэмэгдэхийн
зэрэгцээ бие дааж бүтээлчээр ажиллах хандлага ахиж
байсныг дурьдмаар байна.
Нийгмийндавхраажилт/8цаг/
Ээлжит
хичээлийн
сэдвүүд
Төлөвшил Сэтгэл
ханамж
Өөрийн
үнэлгээ
Төлөвшил
Багши
йн
үнэлгэ
э
Ахиц
Хуг
аца
а
Эзэ
мш
сэн
чад
вар
Ид
эвх
оро
лцо
о
ир
ц
Хан
дла
га
Ид
эвх
оро
лцо
о
Ир
ц
Хан
дла
га
Нийгмийн
давхраажи
лт гэж юу
вэ?
Нийгмийн
давхраажи
лтын
хэмжигдэхү
үн
Давхраажи
лтын хэв
маяг
Ангийн
тухай
ойлголт
Монголын
нийгмийн
давхраажи
лт
Монголын
нийгмийг
социологич
ид
ангилсан нь
Америкийн
нийгмийн
давхраажи
лтыг
монголын
нийгэмтэй
харьцуулах
нь
Давтлага
хичээл
 Ирцийг дүгнэхдээ ирсэн бол-1, ирээгүй бол-0 оноогоор бөглөнө.Хандлага ,идэвхийг тус бүр 0-4 оноогоор дүгнэнэ. Маш сайн-4, боломжийн-2-3 оноо, хангалтгүй-1 оноо, огт
оролцоогүй-0, тасалсан тохиолдолд оролцоогүйд тооцно. Өвчтэй чөлөөтэй тохиолдолд өнгөөр ялган будна.
 Сэтгэл ханамжийг өнгөөр ялган будна. Маш сайн-улаан, боломжийн-хөх, тааруу-ногоон, огт сонирхолгүй-хар /хичээлд өгөх үнэлгээ/
Нийгмийн ухааны багш...................................Х.Нямсүрэн
1.3.Хөтөч багшийг бэлтгэх нь
Нийгмийн ухааны хичээл нь сурагчдын идэвхи оролцоонд
тулгуурлаж явагддаг. Иймээс идэвхи санаачилгатай сурагчдыг
сургалтанд татан оролцуулах нь хичээлийг үр өгөөжтэй зохион
байгуулахад түлхэц болох юм.Өөрөөр хэлбэл нийгмийн ухааны
хичээлийг сонгон судалж буй сурагчид харилцан нэг нэгэндээ
нийгмийн ухааны ойлголт мэдлэгүүдийг заах, нэг нэгнээсээ
суралцах боломжийг олгох явдал юм.Энэхүү үйл ажиллагааг аль
болох сонгон судлах хичээлд нь тулгуурлаж зохион байгуулах нь
илүү үр дүнтэй юм.Сүүлийн жилүүдэд энэхүү үйл ажиллагааг
туршин хэрэглэсэн билээ.Хөтөч багшийг бэлтгэхийн тулд
хичээлийн явцад хос хосоороо сурагчид хоорондоо ярилцаад аль
сурагч нь хичээлийг түлхүү ойлгосон сурагч нь нөгөө сурагчдаа
ярьж зөвлөх байдлаар явагдана. Энэхүү үйл ажиллагаа нь илүү үр
дүнтэй байгаа нь сургалтын үр дүн харуулж байсан.
1.4.Үнэлгээний олон арга хэлбэрүүдийг хослуулах
нь:
Үнэлгээ нь багш тухайн судлагдахууны стандартын
ямар ай, мэдлэг, ямар чадамжийн хувьд илүү ололттой,
илүү доголдолтой ажиллаж байна, түүний учир
шалтгаан нь багшийн ур чадвар, арга барилтай хэрхэн
холбогдож байгааг тодруулах боломжийг олгоно.[3.5]
Иймд суралцагчийн цогц чадамжийн төлөв байдал,
түвшинг тогтоох нь зөвхөн суралцагчдад хамаатай
төдийгүй багш нарын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт
өгч буй хэрэг юм. Нэг хэлбэрээр байнга үнэлэх нь
суралцагчдыг идэвхжүүлж чаддаггүй, залхааж,
хөгжлийн ерөнхий түвшин, ямар зүйлд ололттой хийгээд
алдаж байгааг тогтоож чаддаггүй.
Түүнчлэн энэ нь зөвхөн дүн тавих зорилго тавьж буй
хэрэг болж байгаагаас бус хөгжүүлэх, хичээнгүйлэн
шамдан суралцах сэдлийг төрүүлж чадахгүй юм. Иймд
үнэлгээ нь олон янзын хувилбар, арга хэлбэрүүдийг
хослуулан ашигласнаар суралцагчийн олон талт оюуны
чадамжийг тодорхойлж, аль чадамжийг цаашид
анхааран хөгжүүлбэл зүйтэй болохыг тодруулж өгнө.
Мөн олон хувилбаруудыг зэрэгцүүлэн ашиглаж байгаа
нь суралцагчдын бүтээлч үйлийг дэмжих чухал хэрэгсэл
болдог. Учир нь үнэлгээний нэг арга нь суралцагчийн юу
мэдсэнийг нь таних боломжийг олгож байхад өөр нэг нь
мэдлэгээ хэрэглэж байгаа эсэхийг, бусад нь юу чадаж
байгааг, үлдсэн нь үнэлүүлэх явцдаа суралцах
боломжийг олгоно.
Үнэлгээний арга хэлбэрүүдийг хослуулах талаарх санал:
Үнэлгээний хэлбэрүүдийг хослуулахдаа тодорхой хугацаанд
/улирал тутам/ суралцагсдын эзэмшсэн мэдлэг чадвар, идэвх
оролцоо, хариуцлага, бүтээлч байдал, хандлага зэргийг
харгалзан үзэж цогц байдлаар үнэлэх боломжтой
юм.Тухайлбал:
Сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэхдээ жишиг
даалгаврыг оновчтой боловсруулах /түвшингээр нь үнэлэх/.
Түвшинд нь тохирсон даалгавар боловсруулж үнэлэх улмаар
ахицийг нь тооцох
Сурагчдын бүтээлч хандлагыг хөгжүүлэх үүднээс бүтээлийн
сан хийлгэх, мэтгэлцээний кейс боловсруулах, төсөлт ажил
хийлгэх байдлаар үнэлэх
Хичээлийн явцыг үнэлэх чиглэлээр сурагчдын идэвх
оролцоо, цаг ашиглалтыг харгалзан үзэж үнэлгээ өгөх
Нэгж хичээлийн явцад сурагчдыг
үнэлэхдээ дээрх зүйлүүдийг хамтатган
оруулж үнэлэх боломжтой юм. Ингэж
хослуулж дүгнэх нь сурагчдын мэдлэг
чадвар, авьяасыг нээж илрүүлэх,
бодитой үнэлэхэд дорвитой ахиц гарах
боломжтой юм.
Үнэлгээний арга зүйг хослуулан хэрэглэсний давуу
талыг тооцож үзвэл /нэгж сэдвийн хүрээнд/
Ангибүлэг
Нэгжсэдэв
Үнэлсэнхэлбэр
Сурагчийнтоо
амжилт
Ахицөсөлтийнхувь
Дундаж
Өсөлтхувь
Чанар
Ахицнөсөлт
Дундаж
Багш
Хөндлөн
Багш
Хөндлөн
10г Нийгмийн
давхраажи
лт гэж юу
вэ?
Үнэлгээг
хослуулан
хэрэглэсэн
31 80% 87% 8% 4% 48% 53% 9.4% 4.7%
10г Соёлын
хэлбэрүүд,
элементүү
д
Үнэлгээг
хослуулан
хэрэглэсэн
31 91% 95% 4.2 2.1 52% 63% 17.4% 8.7%
Дээрх арга технологийг хэрэглэсний дараа
сурагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч
дүгнэхэд дараах үр дүн гарч байна.
Хичээлүүд
сонирхолтой
байсан
Үнэлгээнд
өгөх сэтгэл
ханамж
Багшийн
хичээл зааж
буй байдал
Бүтээлийн
санд өгөх
сэтгэл
ханамж
Сурах
идэвхийг
өрнүүлж
байгаа
Бүтээлч
сэтгэлгээг
хөгжүүлэх
93%
100% 100%
90%
87%
93%
Дээрх арга технологуудыг хэрэгжүүлэх
явцад гарч буй ахиц амжилтын
өөрчлөлтийг графикаар дүрслэн үзүүллээ.
460
480
500
520
540
560
580
600
620
2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014
525
531
575
602 600
618
I байр
I байр
II байр
II байр
II байр2
I байр2
Дүгнэлт
1.Нийгмийн ухааны хичээл нь ирээдүйн
чадварлаг,хүмүүншсэн, зөв төлөвшилтэй иргэнийг
бэлтгэхэд оршдог. Ийм учраас багшаас олон талын
мэдлэг арга ухаан шаарддаг учир хичээлийн онцлогт
тохирсон арга технологийг боловсруулах нь нэн
шаардлагатай юм.
2.Хүүхдийг яриа хийгээд бичгийн, сэтгэлгээний
чадварт суралцуулах гол арга зүй нь мэтгэлцээний
арга зүй юм.
3.Төлөвшлийн картыг хэрэглэснээр хүүхэд өөрийгөө
үнэлэх, тэдний оролцоо хандлага, мэдлэг чадварын
баримжаалал тогтооход чухал түлхэц болно.
4. Анги дүүргэлт их үед хүүхэд бүхэнтэй хүрч ажиллах
боломж хомс байдаг. Иймээс багш өөрийн найдаж
итгэдэг сурагчдыг зөвхөн өөрөө хөгждөг бус бусад
сурагчдыгаа хөгжүүлдэг хандлага сэтгэлгээтэй
болгох,түүнчлэн урамшууллын хөшүүрэг болох
үнэлгээгээр дамжуулж хүрч ажиллах боломжтой юм.
5. Үнэлгээний арга зүйг хослуулан хэрэглэснээр
сурагчдын идэвхи оролцоог дээшлүүлэх дан ялангуяа
хүүхдийг түвшингээр үнэлж ахицийг нь тооцдог байх
нь чухал юм.
Ном зүй
1. Боловсрол судлал 2002, 2006, 2007,2013
2. Боловсролын стандарт /түүх нийгмийн ухаан/ 2008 он
3. Болормаа.Д, Түмэндэлгэр.С,Бямбажав.Д.,”Сургалтын үнэлгээний
олон хувилбарууд” 2006 он
4. БСШУЯ-ны сайдын тушаал. 361. 2010 он
5. Дэлгэржав.Мөнхнасангийн “Багшийн мэргэжил дээшлүүлэх
асуудалд”. 2006 он
6. Б.Жадамба, Ц.Чимэдлхам “Сургалтын явцад хийх хяналт
шинжилгээ” УБ.,2002 он
7. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер
төлөвлөгөө 2007
8. Д.Монхор, Г.Батболд “Суралцагчдын сурлагын амжилтыг
үнэлэх арга зүй 2011 он
9. Мягмар.О.”Харилцааны сэтгэл зүй” 2007 он
10.Сургалтын технологи 2006 он
11.Сурлагын үнэлгээний хөгжлийн асуудлууд 2008 он
12.Сургуулийн хүүхдэд ээлтэй байдлыг үнэлэх асуулга 2007 он
13.Ц.Чимэдлхам “Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх
судалгаа, түүний арга зүй” УБ.,2008 он
14.Ц.Чимэдлхам “Цогц чадамжийг үнэлэх арга зүй” УБ., 2006 он
15.Интернет мэдээлэл
Nu

Mais conteúdo relacionado

Mais procurados

соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
Gahain Tuulai
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
Nergui Oyunchinmeg
 
хавтгайн байршил
хавтгайн байршилхавтгайн байршил
хавтгайн байршил
tnrngrl
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
А. Итгэл
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
Adilbishiin Gelegjamts
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
nayna-1
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
Ariuntulga Byambadorj
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
khongoroo_38
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээл
Altantuya33
 

Mais procurados (20)

соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
хавтгайн байршил
хавтгайн байршилхавтгайн байршил
хавтгайн байршил
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
 
лекц 1
лекц  1лекц  1
лекц 1
 
Orchin
OrchinOrchin
Orchin
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээл
 
Uran zohiolin dur
Uran zohiolin durUran zohiolin dur
Uran zohiolin dur
 
Chimeg
ChimegChimeg
Chimeg
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 

Semelhante a Nu

сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
Tsekeel Tsekee
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
oyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
oyunbileg08
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
urangua85
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
tungalag
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
batbayarD
 

Semelhante a Nu (20)

мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээнмэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
илтгэл1122
илтгэл1122илтгэл1122
илтгэл1122
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
сайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  ньсайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  нь
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
 
TTMON402
TTMON402TTMON402
TTMON402
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
БАГА БОЛОВСРОЛ - ХӨГЖИМ
БАГА БОЛОВСРОЛ - ХӨГЖИМБАГА БОЛОВСРОЛ - ХӨГЖИМ
БАГА БОЛОВСРОЛ - ХӨГЖИМ
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3
 

Mais de Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Mais de Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (20)

Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
 
Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
Daalgavar
DaalgavarDaalgavar
Daalgavar
 
Spank out day 2019 ppt
Spank out day 2019 pptSpank out day 2019 ppt
Spank out day 2019 ppt
 
Sb
SbSb
Sb
 
Zorilt
ZoriltZorilt
Zorilt
 
Монгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэмМонгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэм
 
Hjb
HjbHjb
Hjb
 
№6
№6№6
№6
 
Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5
 
Zorilt 2017-2018
Zorilt 2017-2018Zorilt 2017-2018
Zorilt 2017-2018
 
Setguul4
Setguul4Setguul4
Setguul4
 
Learners handout bagshiin campus
Learners handout bagshiin campusLearners handout bagshiin campus
Learners handout bagshiin campus
 
Bk setguul
Bk setguulBk setguul
Bk setguul
 
Zorilt2016 2017
Zorilt2016 2017Zorilt2016 2017
Zorilt2016 2017
 
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлагаОюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
 
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
Харилцаа сургалтад нөлөөлөх ньХарилцаа сургалтад нөлөөлөх нь
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
 
Bagshiin hugjil №2
Bagshiin hugjil №2Bagshiin hugjil №2
Bagshiin hugjil №2
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 

Nu

  • 1.
  • 2. Нийгмийн ухааны хичээл,сургалтын хэтийн зорилго бол суралцагсдыг нийгмийн амьдралд хэрхэн биеэ зөв авч явах, тэднийг нийгмийн аливаа үйл явцыг дүгнэж цэгнэж чаддаг болох, ирээдүйн чадварлаг иргэн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд оршдог. Энэ талаар түүх нийгмийн ухааны боловсролын стандартад суралцагсдад цогц чадамжийг суулгах, эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгох чадварт сургах талаар тусгажээ.[2.3] Иймээс л суралцагч нэг бүрийг сургах, хандлага сэтгэлгээг нь өөрчлөх ингэснээр төлөвшил бий болж нийгмийн ухааны боловсролын үүрэг зорилго биелэгдэнэ. Ер нь нийгмийн ухааны хичээлийн агуулгын зонхилох хувийг хэрэглээний мэдлэгүүд эзэлдэг. Иймээс сургалтыг зохион байгуулж явуулахдаа прагматик сургалтуудыг явуулах нь илүү зохимжтой юм. Өөрөөр хэлбэл бүтээлч байдал, хандлага, сэтгэлгээг бий болгох, аливаа зүйлийг хийж чаддаг, эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгож чаддаг хүнийг бий болгох асуудал чухлаар тавигдаж байна.
  • 3. Хүүхэд Сургалт нийгэмд ажиллаж амьдрах төлөвшилтэй иргэн Гэсэн хэдий ч багш бидний зааж сургаж буй мэдлэг амьдралаас тасархай хол хөндий, хэрэглээ болж чадахгүй, суралцагчдыг төлөвшүүлж чадахгүй байгаа нь бодит байдал харуулж байна. Үүний нэг илрэл нь бодит байдал дээр суралцагчдын хүмүүжил төлөвшил нэлээд доройтсон, ядмаг, хүн сэтгэл муутай, хандлага тааруухан байгаа нь ажиглагдаж байгаа юм.Иймээс сурагч нэг бүрийг хөгжүүлэх төлөвшүүлэх талаар дараах арга технологуудыг бүтээлдээ тусгахыг эрмэлзлээ
  • 4. 1.Мэтгэлцээний арга зүй 2.Төлөвшлийн карт 3.Хөтөч багш 4.Үнэлгээний арга зүйг хослуулан хэрэглэх
  • 5. Түлхүүр үг: Хандлага, төлөвшил, мэтгэлцээн, сургалт,хөтөч багш,үнэлгээ
  • 6. Монгол улсын засгийн газраас Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг баталж, түүнийг хэрэгжүүлэх стратеги, бодлогын салшгүй нэг хэсэг бөгөөд энэхүү төлөвлөгөөний туйлын зорилго нь хүний хөгжлийг хангах,нийгмийн таатай орчинг бүрдүүлэх үндсэн дээр иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх,тогтвортой хөгжлийг хангахад чиглэгддэг талаар заажээ.[7.1] Түүнчлэн Монгол улсын шинэчлэлийн засгийн газраас боловсролын салбарт 2012-2016 онд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх талаар эрдэм боловсролтой монгол хүн хөтөлбөр боловсруулж үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа билээ.
  • 7. Ер нь нийгэм оршин тогтнох, хөгжихийн тулд чанартай мэдлэг чадвар, соёл бүхий иргэдээр амьдралын бүх хүрээгээ нөхөн сэлбэхийг ямагт эрмэлзэж байдаг. Ирээдүйн нийгэмд мэдлэгтэй, чадвартай, өв тэгш хүн хэрэгтэй. Ийм хүнийг бэлтгэдэгт л нийгмийн ухааны боловсролын үнэ цэнэ, үр өгөөж оршдог бөгөөд үүнийг дагаад нийгмийн ухааны багш нарт ихээхэн хариуцлага бий болдог юм. Иймээс багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ суралцагсдаа хөгжүүлэх, төлөвшүүлэх, эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгох чадварт суурилуулах арга замуудыг эрэлхийлэх шаардлагатай юм.
  • 8. 1.1.Мэтгэлцээнийг сургалтанд үр дүнтэй хэрэглэх нь: Бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх боловсролын зорилго агуулгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн багш, суралцагчдын хамтын үйл ажиллагааны эрэмбэлэгдсэн үйлийн нэгдлийг сургалтын арга буюу технологи гэнэ.[11.5] Нөгөө талаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи нь хүүхдүүдэд сурахад тохиолдсон бэрхшээл, саадыг даван туулж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхэд нь хөтөч болно гэж ойлгож болох юм. Бодит байдал дээр ажиглаж байхад зарим сурагч аливаа зүйлийг заавал уншиж ойлгодог, зарим нь бусдаар тайлбарлуулж байж ойлгодог, харин нэг хэсэг нь схем зурж байж учрыг олдог. Энэ нь сурах аргаа олох гэж буй оролдлого тул багш түүнийг гярхай ажиглан сурагч нэг бүрийн сурах аргыг залж жолоодох нь зүйтэй. Иймээс суралцагсдын сурах арга зүй, багшийн сурах арга зүйн бүтээлч нэгдэл нь сургалтын үйл ажиллагааг тодорхой зорилго үр дүнд хүргэх сургалтын арга зүй болох нь тодорхой харагддаг.
  • 9. Суралцагчдын хэрэгцээ сонирхлыг багш ямагт мэдэрч сургалтаа зохион байгуулж явуулах нь илүү оновчтой юм. Нийгмийн ухааны хичээлээр ихэнх сурагчид ярих, хэлэлцүүлэг хийх, маргаантай асуудлыг шийдвэрлэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, асуудал дэвшүүлээд батлах, нотлох сонирхолтой байдаг. Тийм ч учраас сургах үндсэн аргуудаас ихэвчлэн ярианы аргыг өргөн хэрэглэх нь зүйтэй юм. Ярианы арга нь сурагчдын чадваруудыг зэрэг хөгжүүлж байдаг онцлогтой. Тухайлбал ярихын тулд бичнэ, бусдыг сонсох, сайтар нягтлах, эрэл хайгуул хийх, дүн шинжилгээ хийх гээд л олон чадварыг хөгжүүлэх шаардлагатай болдог.
  • 10. Нөгөө талаас нийгмийн ухааны хичээлийн агуулга нь байгалийн ухааны хичээлийн агуулгыг бодвол хувьсаж өөрчлөгддөг, хоёрдмол утгыг агуулсан байдгаараа онцлог юм. Иймээс асуудлыг маргаан мэтгэлцээний аргыг оновчой ашиглаж асуудлыг олон талаас нь судлан авч үзсэнээр сая нийгмийн ухааны хичээлийн зорилго биелэгдэх боломжтой юм.Ийм ч учраас багш миний бие нийгмийн ухааны хичээл дээр сурагч нэг бүрийг хөгжүүлэх ямар боломж байгааг олон жилийн туршлага дээрээ тулгуурлан бичиж хүртээхийг эрмэлзлээ. Мэтгэлцээнийг зохион байгуулж явуулахдаа тухайн ангийн сурагчдыг 3 багт хуваана.Улмаар тодорхой нэг шийдэл өгч 1 баг нь хөндлөнгийн үнэлгээ хийх, нөгөө хоёр баг нь нотлох болон няцаах үүрэгтэйгээр оролцоно.Өгсөн шийдэл нь хичээлийн агуулгын цөм хэсэг байх ба хичээлийн үе шат болгонд мэтгэлцүүлж асуудлыг шийдвэрлүүлж болно.Ингэхийн тулд сурагчдад өмнөх хичээл дээр нь мэдээлэл цуглуулах даалгавар өгч болно.Ийм тохиолдолд сурагч бүр илүү бүтээлч хандлагатай хичээлд оролцдог. Аль эсвэл халз мэтгэлцээнд урьж оролцуулж болно.
  • 11. Мэтгэлцэх шалтгаан Мэтгэлцээн нь биднийг нийгэмд болж буй үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, асуудлыг олон талаас нь харж, өөрийн байр сууриа жишээ баримттай, үндэслэлтэй нотолгоонуудаар илэрхийлж сургадаг. Үүний зэрэгцээ мэтгэлцэгч нь бусад өөрийн санаа бодлыг ойлгуулах ёстой. Үүний тулд бодол санаагаа итгэл үнэмшилтэй, үр нөлөөтэй, тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Боловсрол болон ажил мэргэжлийн хүрээнд амжилт олохын тулд бусдад өөрийн санаа бодлыг ойлгуулах аргыг эзэмших нь зайлшгүй хэрэгтэй. Ардчиллын нөхцөлд мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, өөрийн үзэл бодлоо хамгаалах арга хэрэгсэл болно.
  • 12. Мэтгэлцээнээр олж авах чадварууд Сонсох болон тэмдэглэл хөтлөх чадвар Судалгаа хийх чадвар Илтгэх чадвар Бүтээлч сэтгэлгээний чадвар
  • 13. Бүтээлч сэтгэлгээний чадвар Мэтгэлцээнд хамгийн чухал чадвар бол бүтээлч сэтгэлгээний чадвар юм. Бүтээлч сэтгэлгээний чадвар нь мэтгэлцээний үе шат бүрд ач холбогдолтой. Эхлээд шийдлийн дагуу судалгаа хийхийн тулд сэдвийг дотор нь задлах хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээний чадвар нь үндэслэл сайтай нотолгоо дэвшүүлэхэд ач холбогдол бүхий юм. Хийвсэр санаа бодол болон бодит үнэний хоорондох уялдаа холбоог гаргаж бусдын үзэл бодолд анализ хийж сурахад тусална. Санаа бодлоо илэрхийлж, бусдын санаа бодлыг сонсож, нээлттэй шүүн хэлэлцэж сурснаар энэ чадварыг эзэмшинэ.
  • 14. Судалгаа хийх чадвар Нотологоог энгийн логик холбоогоор эсвэл нийтлэг жишээгээр дэмжих нь байдаг ч асуудлыг уншиж судлан өөрийн дэвшүүлж буй нотолгоондоо дэмжлэг болохуйц жишээ тоо баримт, эшлэл олж авах нь зайлшгүй чухал. Ингэсэн тохиолдолд таны дэвшүүлсэн нотолгоо үнэмшилтэй болно. Илтгэх чадвар Мэтгэлцээний үед таны илтгэл дэс дараалалтай, эмх цэгцтэй байх нь чухал юм. Хэрэв та уншиж байгаа зүйлээ ойлгоогүй бол эргэн харж болох ба харин мэтгэлцээний үед ингэх боломжгүй юм.
  • 15. Сонсох болон тэмдэглэл хөтлөх чадвар Мэтгэлцээнд ярих болон сонсох чадвар нь адилхан үүрэгтэй. Хэрэв эсрэг талаа бүрэн сонсож ойлгохгүй бол тэдний дэвшүүлсэн нотолгоонуудыг нь хэрхэн няцаах билээ.
  • 16. 1.2.Төлөвшлийн картыг сургалтанд хэрэглэх нь: Ээлжит хичээлийн явцад сурагчдын хандлага сэтгэлгээг бий болгох, төлөвшлийг бий болгоход анхаарч ажилласан.Тухайлбал:Сурагчдын хандлага идэвх оролцоог сайжруулах, сэтгэл ханамжийг тандах үүднээс төлөвшлийн картыг хичээл дээр зориуд сурагчдаар өөрсдөөр нь ажиллуулах нь сурагчдыг бүтээлчээр аливаа зүйлд хандуулах, нөгөө талаас тэднийг идэвхжүүлэх үүднээс үнэлгээгээр дамжуулан хөгжүүлэхэд оршиж байгаа юм.Төлөвшлийн картыг ажиллуулахад сурагчид өөртөө итгэлтэй, хүлээцтэй, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар нь богино хугацаанд сайжирдагийг дурьдмаар байна.Энэхүү карт нь нэг талаас үнэлэх нөгөө талаас сурагчид өөрөө өөртөө тавих хяналтыг сайжруулж өгч байдгийг хэлмээр байна.Төлөвшлийн картыг ажиллуулснаар сурагчдын хичээлд оролцох оролцоо богино хугацаанд өөрчлөгдөж байсныг дурьдмаар байна.
  • 17. Төлөвшлийн картанд оролцоо, хандлага, дадал хэвшил зэргийг багтааж оруулж өгсөн.Тухайлбал оролцоон дээр 10-11-р ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан зарлахад бүгд оролцож байна уу, үгүй юу гэдгийг судалсан. Харин дадал хэвшлийг тооцохдоо тус хичээлээр үзсэн агуулгын хүрээнд нэр томъёоны дэвтэр дээр 3-5 үг бичиж орчуулгыг нь хийсэн эсэх, багшийн зааж буй хичээлд хир зэрэг хандаж оролцож байна гэх зэрэг асуулгын хүрээнд эхлээд сурагч өөрөө дараа нь багш өөрийн тэмдэглэл дээр тулгуурлан картыг бөглөж харьцуулалтыг гаргана. Төлөвшлийн картыг ажиллуулснаар сурагчдын оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ бие дааж бүтээлчээр ажиллах хандлага ахиж байсныг дурьдмаар байна.
  • 18. Нийгмийндавхраажилт/8цаг/ Ээлжит хичээлийн сэдвүүд Төлөвшил Сэтгэл ханамж Өөрийн үнэлгээ Төлөвшил Багши йн үнэлгэ э Ахиц Хуг аца а Эзэ мш сэн чад вар Ид эвх оро лцо о ир ц Хан дла га Ид эвх оро лцо о Ир ц Хан дла га Нийгмийн давхраажи лт гэж юу вэ? Нийгмийн давхраажи лтын хэмжигдэхү үн Давхраажи лтын хэв маяг Ангийн тухай ойлголт Монголын нийгмийн давхраажи лт Монголын нийгмийг социологич ид ангилсан нь Америкийн нийгмийн давхраажи лтыг монголын нийгэмтэй харьцуулах нь Давтлага хичээл  Ирцийг дүгнэхдээ ирсэн бол-1, ирээгүй бол-0 оноогоор бөглөнө.Хандлага ,идэвхийг тус бүр 0-4 оноогоор дүгнэнэ. Маш сайн-4, боломжийн-2-3 оноо, хангалтгүй-1 оноо, огт оролцоогүй-0, тасалсан тохиолдолд оролцоогүйд тооцно. Өвчтэй чөлөөтэй тохиолдолд өнгөөр ялган будна.  Сэтгэл ханамжийг өнгөөр ялган будна. Маш сайн-улаан, боломжийн-хөх, тааруу-ногоон, огт сонирхолгүй-хар /хичээлд өгөх үнэлгээ/ Нийгмийн ухааны багш...................................Х.Нямсүрэн
  • 19. 1.3.Хөтөч багшийг бэлтгэх нь Нийгмийн ухааны хичээл нь сурагчдын идэвхи оролцоонд тулгуурлаж явагддаг. Иймээс идэвхи санаачилгатай сурагчдыг сургалтанд татан оролцуулах нь хичээлийг үр өгөөжтэй зохион байгуулахад түлхэц болох юм.Өөрөөр хэлбэл нийгмийн ухааны хичээлийг сонгон судалж буй сурагчид харилцан нэг нэгэндээ нийгмийн ухааны ойлголт мэдлэгүүдийг заах, нэг нэгнээсээ суралцах боломжийг олгох явдал юм.Энэхүү үйл ажиллагааг аль болох сонгон судлах хичээлд нь тулгуурлаж зохион байгуулах нь илүү үр дүнтэй юм.Сүүлийн жилүүдэд энэхүү үйл ажиллагааг туршин хэрэглэсэн билээ.Хөтөч багшийг бэлтгэхийн тулд хичээлийн явцад хос хосоороо сурагчид хоорондоо ярилцаад аль сурагч нь хичээлийг түлхүү ойлгосон сурагч нь нөгөө сурагчдаа ярьж зөвлөх байдлаар явагдана. Энэхүү үйл ажиллагаа нь илүү үр дүнтэй байгаа нь сургалтын үр дүн харуулж байсан.
  • 20. 1.4.Үнэлгээний олон арга хэлбэрүүдийг хослуулах нь: Үнэлгээ нь багш тухайн судлагдахууны стандартын ямар ай, мэдлэг, ямар чадамжийн хувьд илүү ололттой, илүү доголдолтой ажиллаж байна, түүний учир шалтгаан нь багшийн ур чадвар, арга барилтай хэрхэн холбогдож байгааг тодруулах боломжийг олгоно.[3.5] Иймд суралцагчийн цогц чадамжийн төлөв байдал, түвшинг тогтоох нь зөвхөн суралцагчдад хамаатай төдийгүй багш нарын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч буй хэрэг юм. Нэг хэлбэрээр байнга үнэлэх нь суралцагчдыг идэвхжүүлж чаддаггүй, залхааж, хөгжлийн ерөнхий түвшин, ямар зүйлд ололттой хийгээд алдаж байгааг тогтоож чаддаггүй.
  • 21. Түүнчлэн энэ нь зөвхөн дүн тавих зорилго тавьж буй хэрэг болж байгаагаас бус хөгжүүлэх, хичээнгүйлэн шамдан суралцах сэдлийг төрүүлж чадахгүй юм. Иймд үнэлгээ нь олон янзын хувилбар, арга хэлбэрүүдийг хослуулан ашигласнаар суралцагчийн олон талт оюуны чадамжийг тодорхойлж, аль чадамжийг цаашид анхааран хөгжүүлбэл зүйтэй болохыг тодруулж өгнө. Мөн олон хувилбаруудыг зэрэгцүүлэн ашиглаж байгаа нь суралцагчдын бүтээлч үйлийг дэмжих чухал хэрэгсэл болдог. Учир нь үнэлгээний нэг арга нь суралцагчийн юу мэдсэнийг нь таних боломжийг олгож байхад өөр нэг нь мэдлэгээ хэрэглэж байгаа эсэхийг, бусад нь юу чадаж байгааг, үлдсэн нь үнэлүүлэх явцдаа суралцах боломжийг олгоно.
  • 22. Үнэлгээний арга хэлбэрүүдийг хослуулах талаарх санал: Үнэлгээний хэлбэрүүдийг хослуулахдаа тодорхой хугацаанд /улирал тутам/ суралцагсдын эзэмшсэн мэдлэг чадвар, идэвх оролцоо, хариуцлага, бүтээлч байдал, хандлага зэргийг харгалзан үзэж цогц байдлаар үнэлэх боломжтой юм.Тухайлбал: Сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэхдээ жишиг даалгаврыг оновчтой боловсруулах /түвшингээр нь үнэлэх/. Түвшинд нь тохирсон даалгавар боловсруулж үнэлэх улмаар ахицийг нь тооцох Сурагчдын бүтээлч хандлагыг хөгжүүлэх үүднээс бүтээлийн сан хийлгэх, мэтгэлцээний кейс боловсруулах, төсөлт ажил хийлгэх байдлаар үнэлэх Хичээлийн явцыг үнэлэх чиглэлээр сурагчдын идэвх оролцоо, цаг ашиглалтыг харгалзан үзэж үнэлгээ өгөх
  • 23. Нэгж хичээлийн явцад сурагчдыг үнэлэхдээ дээрх зүйлүүдийг хамтатган оруулж үнэлэх боломжтой юм. Ингэж хослуулж дүгнэх нь сурагчдын мэдлэг чадвар, авьяасыг нээж илрүүлэх, бодитой үнэлэхэд дорвитой ахиц гарах боломжтой юм.
  • 24. Үнэлгээний арга зүйг хослуулан хэрэглэсний давуу талыг тооцож үзвэл /нэгж сэдвийн хүрээнд/ Ангибүлэг Нэгжсэдэв Үнэлсэнхэлбэр Сурагчийнтоо амжилт Ахицөсөлтийнхувь Дундаж Өсөлтхувь Чанар Ахицнөсөлт Дундаж Багш Хөндлөн Багш Хөндлөн 10г Нийгмийн давхраажи лт гэж юу вэ? Үнэлгээг хослуулан хэрэглэсэн 31 80% 87% 8% 4% 48% 53% 9.4% 4.7% 10г Соёлын хэлбэрүүд, элементүү д Үнэлгээг хослуулан хэрэглэсэн 31 91% 95% 4.2 2.1 52% 63% 17.4% 8.7%
  • 25. Дээрх арга технологийг хэрэглэсний дараа сурагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэхэд дараах үр дүн гарч байна. Хичээлүүд сонирхолтой байсан Үнэлгээнд өгөх сэтгэл ханамж Багшийн хичээл зааж буй байдал Бүтээлийн санд өгөх сэтгэл ханамж Сурах идэвхийг өрнүүлж байгаа Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 93% 100% 100% 90% 87% 93%
  • 26. Дээрх арга технологуудыг хэрэгжүүлэх явцад гарч буй ахиц амжилтын өөрчлөлтийг графикаар дүрслэн үзүүллээ. 460 480 500 520 540 560 580 600 620 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 525 531 575 602 600 618 I байр I байр II байр II байр II байр2 I байр2
  • 27. Дүгнэлт 1.Нийгмийн ухааны хичээл нь ирээдүйн чадварлаг,хүмүүншсэн, зөв төлөвшилтэй иргэнийг бэлтгэхэд оршдог. Ийм учраас багшаас олон талын мэдлэг арга ухаан шаарддаг учир хичээлийн онцлогт тохирсон арга технологийг боловсруулах нь нэн шаардлагатай юм. 2.Хүүхдийг яриа хийгээд бичгийн, сэтгэлгээний чадварт суралцуулах гол арга зүй нь мэтгэлцээний арга зүй юм. 3.Төлөвшлийн картыг хэрэглэснээр хүүхэд өөрийгөө үнэлэх, тэдний оролцоо хандлага, мэдлэг чадварын баримжаалал тогтооход чухал түлхэц болно.
  • 28. 4. Анги дүүргэлт их үед хүүхэд бүхэнтэй хүрч ажиллах боломж хомс байдаг. Иймээс багш өөрийн найдаж итгэдэг сурагчдыг зөвхөн өөрөө хөгждөг бус бусад сурагчдыгаа хөгжүүлдэг хандлага сэтгэлгээтэй болгох,түүнчлэн урамшууллын хөшүүрэг болох үнэлгээгээр дамжуулж хүрч ажиллах боломжтой юм. 5. Үнэлгээний арга зүйг хослуулан хэрэглэснээр сурагчдын идэвхи оролцоог дээшлүүлэх дан ялангуяа хүүхдийг түвшингээр үнэлж ахицийг нь тооцдог байх нь чухал юм.
  • 29. Ном зүй 1. Боловсрол судлал 2002, 2006, 2007,2013 2. Боловсролын стандарт /түүх нийгмийн ухаан/ 2008 он 3. Болормаа.Д, Түмэндэлгэр.С,Бямбажав.Д.,”Сургалтын үнэлгээний олон хувилбарууд” 2006 он 4. БСШУЯ-ны сайдын тушаал. 361. 2010 он 5. Дэлгэржав.Мөнхнасангийн “Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд”. 2006 он 6. Б.Жадамба, Ц.Чимэдлхам “Сургалтын явцад хийх хяналт шинжилгээ” УБ.,2002 он 7. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө 2007 8. Д.Монхор, Г.Батболд “Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх арга зүй 2011 он 9. Мягмар.О.”Харилцааны сэтгэл зүй” 2007 он 10.Сургалтын технологи 2006 он 11.Сурлагын үнэлгээний хөгжлийн асуудлууд 2008 он 12.Сургуулийн хүүхдэд ээлтэй байдлыг үнэлэх асуулга 2007 он 13.Ц.Чимэдлхам “Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх судалгаа, түүний арга зүй” УБ.,2008 он 14.Ц.Чимэдлхам “Цогц чадамжийг үнэлэх арга зүй” УБ., 2006 он 15.Интернет мэдээлэл