O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн байдалд хийсэн судалгаа

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio

Confira estes a seguir

1 de 8 Anúncio

Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн байдалд хийсэн судалгаа

Baixar para ler offline

Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн байдалд хийсэн судалгаа /Оюунбаяр.Х/

Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн байдалд хийсэн судалгаа /Оюунбаяр.Х/

Anúncio
Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Quem viu também gostou (17)

Semelhante a Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн байдалд хийсэн судалгаа (20)

Anúncio

Mais de Ankhbileg Luvsan (11)

Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн байдалд хийсэн судалгаа

  1. 1. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЭМҮҮДЭЭР ҮЙЛЧИЛСЭН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА Оюунбаяр.Х1 , Алтанзул.Э1 1,3 АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС Э-шуудан: oyunbayar@mnums.ede.mn Удиртгал Монгол Улсад 1990 оноос өмнө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрөөс нийт хүн амд тэгш, хүртээмжтэй, үнэ төлбөргүй хүргэж, эрүүл мэндийн салбарын зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцан санхүүжүүлж байсан. 1994 оноос эрүүл мэндийн салбарт зарцуулах улсын төсвийн зардлыг оновчтой байлгах, хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс иргэдийг хамгаалах, тэдэнд тусламж, үйлчилгээг тэгш хүргэх зорилгоор эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлжээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас аймаг, дүүргийн ба төв эмнэлгийн амбулатори, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, аймаг, дүүргийн эмнэлгийн өдрийн эмчилгээ, уламжлалт анагаахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, рашаан сувилалын нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардал болон өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлтийг санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2011 оны 9-р сард батлагдсан 03 тоот тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэн батлан мөрдөж байна. Энэ журмын дагуу даатгуулагч нь өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор нэг удаад 5 хүртэлх хоногийн тунгаар 3-аас илүүгүй нэр төрлийн эмийг даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Энэхүү жагсаалтанд орсон эмүүдийн хэрэглээ зарцуулалтын байдал ямар түвшинд байгаа нь бидний сонирхлыг татаж энэхүү судалгааг хийлээ.
  2. 2. Судалгааны ажлын зорилго Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт олгох жагсаалтанд орсон эмүүдийн олгогдож буй байдал, санхүүжилтэнд эзлэх хувийг сумын түвшинд тодорхойлох Судалгааны ажлын зорилт 1. Эмийн үнийн хөнгөлөлт олгосон эмийн нэр төрлийн бүтцийг тодорхойлох 2. Эмийн үнийн хөнгөлөлт олгосон эмүүдийн санхүүжилтэд эзлэх хувийг тодорхойлох Судалгааны обьект, хамрах хүрээ Судалгаанд Эм найруулагчийн ангийн оюутнуудын төгсөлтийн өмнөх үйлдвэрлэлийн дадлагаа хийсэн, төвийн бүсэд хамаарагдах, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Ачит тун”, Өвөрхангай аймгийн Есэн зүйл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын эмийн эргэлтийн сангуудыг хамруулав. Судалгааны арга, аргачлал Судалгаанд дээрх эмийн сангуудын 2014 оны 10 ба 7 дугаар сарын Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн үнийн хөнгөлөлтийн тайланд агшингийн судалгааны аргаар үнийн ба нэр төрлийн бүтцийн анализ шинжилгээ хийх аргыг ашиглав. Судалгааны ажлын үр дүн Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн (НДҮЗ) 2013 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндиийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээ”-г баримтлан сумдаас ЭМДаатгалаар иргэдэд олгосон эмийн байдалд судалгаа хийж үзлээ. Хүснэгт 1. Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгосон эмийн нэр төрлийн бүтцэд хийсэн шинжилгээ
  3. 3. Жагсаалтын ангилалын бүлэг Жагсаалтанд байгаа эмийн нэр төрөл ЭМДаатгалаар олгох эмийн жагсаалтын ангилалд байгаа эмүүд 19 бүлэг (100%) 134 нэрийн эм (100%) Судалгаанд хамрагдсан эмийн сангуудаас ЭМДаатгалаар олгосон эмүүд 6 (31.5%) 47(35%) Сумдын эмийн сангаас жагсаалтад орсон бүлгийн 6 буюу 36,8%, эмийн нэр төрлийн 47 буюу 35% нь олгогдож байгаа нь ажиглагдлаа. Хүснэгт 2. Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгосон дээрх 6 бүлэгт багтах эм бэлдмэлийн нэр төрлийн байдлыг ангилж авч үзвэл: Бүлгийн нэр Бүлгий н дугаар Тухайн бүлэгт байгаа эмийн нэр төрлийн тоо Үүнээс сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгогдсон эмийн нэр төрлийн тоо Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, стеройд бус эм I 24 7 Харшил ба анафилаксийн эсрэг эм II 5 2 Уналт, таталтын эсрэг эм IY 3 2 Халдварын эсрэг бэлдмэл Y 21 8 Зүрх, судасны эм бэлдмэл X 15 13 Ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм XY 11 4 Бусад 55 11
  4. 4. Нийт дүн 19 134 47 (35%) Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгож байгаа эмүүдийн нэр төрөлд жагсаалтын бүлгийн I, Y,XY бүлгийн эмүүд зонхилж байгаа нь ажиглагдлаа. Зураг 1. Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгосон эмүүдийн санхүүжилтийн бүтцийг жагсаалтын бүлгээр нь тодорхойлсон байдал. Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгосон эмүүдийн санхүүжилтэд эзлэх хувийг жагсаалтын бүлгээр ангилан авч үзэхэд Зүрх судасны эм бэлдмэлийн бүлгийн эмүүд 64,9%, Халдварын эсрэг бэлдмэл бүлгийн эмүүд 13,9% эзэлж (нийлбэр-78,8%), бусад бүлгийн эмүүд огт олгогдоогүй эсвэл маш бага хэмжээтэй олгогдсон байдал ажиглагдлаа. Хүснэгт 3. Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгосон зүрх судасны эм бэлдмэлийн санхүүжилтийн байдал /мян.төг/ 2014 оны 7 сард ЭМД-аар олгосон 2014 оны 10 сард ЭМД-аар олгосон Эмийн нэр Алтан булаг Шарын гол Есөн зүйл Алтан булаг Шарын гол Есөн зүйл Атенолол- 50мг 11.0 (13%) 0.65 (0.3%) 4.55 (2.2%) 1.3 (0.5%) Нифедипин- 2.72 (1.5) 12.0 12.2 6.1 15.3
  5. 5. 10мг (5.7%) (6.1%) (2.6%) (19.5) Нормодипин 5мг 5.0 (2.9) 16.0 (7.6%) 13.3 (6.6%) 20.0 (25.5) Рибоксин- 200мг 8.0 (9.5%) 1.5 (0.8%) 4.5 (2.1%) 1.5 (0.7%) 4.5 (1.9%) 0.9 (1.1%) Амлодипин- 5мг 26.7 (15.4%) 10.0 (4.9%) 3.3 (1.4%) Амлодипин- 10мг 43.2 (51.4%) 80.0 (46.3%) 154.0 (73.6%) 6.8 (3.3%) 127.2 (55.7%) 32.0 (40.9%) Лозартан 9.0 (4.4%) Диритон-5мг 3.0 (1.7%) диритон- 10мг 5.0 (2.9%) 15.0 (7.4%) 8.6 (3.7%) Эналаприл- 5мг 2.0 (1.1%) 44.0 (21.8%) 8.0 (3.5%) Эналаприл- 10мг 21.0 (25%) 42.0 (24.3%) 22.0 (10.5%) 46.0 (22.8%) 48.0 (21.02%) 10.0 (12.7%) Эналаприл- 20мг 4.0 (2.3%) 12.0 (5.2%) Симва-Денк 36.0 (17.8%) 6.0 (2.6%) Пропраноло л 1.7 (0.8%) Лансорбид- 5мг 0.8 (0.9%) 0.55 (0.3%) 1.1 (0.5%) Нийт дүн 84.0 (100%) 172.4 (100%) 209.2 (100%) 201.3 (100%) 228.3 (100%) 78.2 (100%) Хүснэгт 4. Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгосон халдварын эсрэг
  6. 6. эм бэлдмэлийн санхүүжилтийн байдал /мян.төг/ Эмийн нэр 2014 оны 7 сард ЭМД-аар олгосон 2014 оны 10 сард ЭМД-аар олгосон Алтан булаг Шарын гол Есөн зүйл Алтан булаг Шарын гол Есөн зүйл Амоксициллин- 250мг 5.6 (35.6%) 1.5 (2.5%) 34.0 (35.2%) 2.5 (6%) Амоксициллин- 125мг 0.7 (5.9%) 5.1 (5.2%) 14.0 (33.8%) Амоксициллин- 500мг 3.0 (5.1%) 1.0 (1.05%) Метронидазол- 250мг 0.3 (1.9%) 0.6 (1%) 0.6 (0.6%) 0.6 (1.4%) Метронидазол- 500мг 5.0 (5.2%) Хлорамфеникол 500мг 2.2 (14%) 1.4 (2.4%) 2.1 (2.1%) 2.8 (6.7%) Ципрофлоксацин -250мг 7.2 (45.8%) 1.0 (1.7%) 10000 (85.4%) 46.0 (47.6%) 5000 (12.1%) Ципрофлоксацин -500мг 1.0 (33.3%) Нистатин 500 000 ЕД 0.7 (0.7%) 1.4 (3.3%) Вермокс-100мг 2.0 (2%) Кларитромицин- 250мг 34.3 (58.9%) кларитромицин- 500мг 15.0 (25.7%) 15.0 (36.8%) Ампициллин- 0.5мг 1.0 (8.5%) 2.0 (66.7%)
  7. 7. Нийт санхүүжилтийн дүн 15.7 (100%) 58.2 (100%) 11.7 (100%) 96.5 (100%) 41.3 (100%) 3.0 (100%) Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгосон зүрх судасны болон халдварын эсрэг эмийн бэлдмэлүүд дотор цөөн нэрийн эмүүд давтамж өндөртэй байгаа нь ажиглагдлаа Судалгааны ажлын үр дүнгийн хэлцэмж 2013 онд Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр хийгдсэн “Эрүүл мэндийн даатгалын сангаас Эмийн үнийн хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ” –ний тайланд: Эмийн үнийн хөнгөлөлтөд 2010 онд худалдааны нэршлээр 370 нэр төрлийн, 2011-2012 онд худалдааны нэршлээр 339 нэр төрлийн, ерөнхий нэршлээр 132 нэр төрлийн, 2013 оноос мөрдөж буй одоогийн журмаар худалдааны нэршлээр 390, ерөнхий нэршлээр 134 нэр төрлийн эм хамрагдаж байна. Хэдийгээр ийм олон нэр төрлийн эм хамрагддаг боловч 2012 оны байдлаар хамгийн их жор бичигдсэн 10 нэр төрлийн (худалдааны нэршлээр) эмэнд нийт хөнгөлөлтийн 61%, харин үлдэж буй 329 нэр төрлийн эмэнд нийт хөнгөлөлтийн 39% нь ногдож байна гэжээ 1 . Манай судалгаагаар үндсэн 6 бүлгийн 47 (35%) эм нийт санхүүжилтийн 78,8% хувийг эзэлж байгаа нь дүйж байна. Мөн уг тайланд үнийн хөнгөлөлт олгох жагсаалтад орсон эмүүдээс жор бичигдсэн тоо, эмийн хэрэглээ нь зонхилон тохиолдох өвчний өвчлөлийн статистиктай нийцэхгүй байна. Тухайлбал зонхилон тохиолдох өвчний статистикаар зүрх судасны өвчин нийт өвчлөлийн 18 хувийг эзэлдэг бол, бичигдсэн жорын 35% нь зүрх судасны эмүүдэд, хоол боловсруулах тогтолцооны өвчин нийт өвчлөлийн 24 хувийг эзэлдэг бол бичигдсэн жорын 8 хувь нь энэ төрлийн өвчний эмчлэх эмүүдэд бичигдсэн байна гэж үзсэнтэй манай судалгаа дүйж байна. (Хүснэгт 1, Зураг 1) Дүгнэлт
  8. 8. 1. Сумдын эмийн сангийн ЭМДаатгалаар олгосон эмийн нэр төрөл нь НДҮЗөвлөлөөс баталсан жагсаалтын 35% хувийг хамарч байгаа нь хангалтгүй байгаа бөгөөд уг жагсаалт нь өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэх тал нь дутагдалтай байгааг харуулж байна. 2. Сумдын эмийн сангаас ЭМДаатгалаар олгосон эмийн санхүүжилтийн дийлэнх хувийг цөөн нэр төрлийн эм эзэлж байгаа нь цаашид эмийн үнийн хөнгөлөлт олгох бодлогыг боловсронгуй болгох судалгаа хийх шаардлагатай байгааг харуулж байна. Ном зүй 1. Эрүүл мэндийн даатгалын сангаас Эмийн үнийн хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ. РИСӨРЧ ПАРТНЕРС ХХК, Улаанбаатар 2013 он 2. Монгол улсын хууль. Нийгмийн даатгалын тухай. http://www.legalinfo.mn/law/details/390?lawid=390 3. Монгол улсын хууль. Эрүүл мэндийн даатгалын тухай. http://www.legalinfo.mn/law/details/10922?lawid=10922 4. НДҮЗ-ийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2011 оны 03 тоот тогтоол. “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”. Нийгмийн даатгалын ерөнхий газрын веб сайт. http://www.ndaatgal.mn/ 5. НДҮЗ-ийн 2013 оны 28-р тогтоол. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нэр төрөл, хөнгөлөх хувь, хэмжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын веб сайт. http://www.ndaatgal.mn/

×