SlideShare uma empresa Scribd logo
1 de 8
Baixar para ler offline
ДАРХАН-УУЛ АЙМАГТ УХААЛАГ АВТО ЗОГСООЛ БАЙГУУЛАХ ЗАГВАР
Тэмүүлэн.Ц, Пүрэвжав.Г
ЭБИ хүрээлэн
Хураангуй
Монгол улс ардчилсан нийгэмд шилжиж эхэлсэнээс хойш хүн бүр хувийн эд
хөрөнгөтөй, түүнийгээ захиран зарцуулах эрх нь нээлттэй сайхан цаг үетэй хөл
нийлүүлэн алхаж байна. Улс орон хөгжин дэвшихийн хирээр дэлхийн тэргүүлэх
томоохон хэмжээний пүүс, компаниудын салбар нэгжүүд манай улсад
байгуулагдан бид монголоосоо гадаадын бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах
боломжтой болсон билээ. Өнөөдөр хүн бүр ажил амьдралаа залгуулахын тулд хөл
дүүжлэх унаатай болж өдрөөс өдөрт манай улсын хилээр орж ирж байгаа
автомашины тоо нэмэгдсээр байгаа.
Өнөөдөр монгол улсад дэлхийн бүхий л улсын автомашин байгааг бид
бүхэн харж байгаа. Үүнийг дагаад манай хотуудын автозогсоолын дутмаг,
хуучинсаг байдлыг шинэчлэх нь зүйтэй ба шийдвэрлэх арга зам нь автомашины
зогсоолын ухаалаг шийдэл юм. Ухаалаг автозогсоолыг нэвтрүүлснээр нийгмийн
талаасаа маш олон ач холбогдолтой. Тиймээс ухаалаг автозогсоол нь Дархан хот
Монгол улсын жишиг ухаалаг хот болох төсөлт ажлын эхний эгнээнд багтаж
хэрэгжих байх гэдэгт итгэлтэй байна.
Түлхүүр үг: ХМТ – Хүн машин технологи
Оршил
ХXI зууны Монгол улсад олон тулгамдаж буй асуудлын нэг болох авто
зогсоолын дутмаг байдал, хүндрэл бэрхшээл нь манай Ухаалаг автозогсоол
хэрэгтэй, шаардлага байгааг харуулж байгаа юм. Авто зогсоол дутмаг байдгаас
хотуудад замын түгжрэл үүсэх, зөвшөөрөлгүй зам талбайд автомашин тавих, ил
зогсоолууд нь автомашины аюулгүй байдлыг хангаж чадахгүй зэрэг хүндрэл
бэрхшээлүүд гарч эдгээр бэрхшээлүүдийг шийдэх шаардлага бидний өмнө тулгарч
байна.
Тиймээс Дархан хотод шинэ байгуулалтын төлөвлөгөө дээрх хэрэгцээ
шаардлагуудыг хангаж чадахуйц төсөл төлөвлөгөө шаардаж байгааг Ухаалаг
автозогсоол бүрэн хангаж чадах юм.
1. Монгол улсын автозогсоолын өнөөгийн байдал
Манай оронд одоогийн ашиглагдаж байгаа авто машиний зогсоолууд нь зай
талбай их эзэлхээс гадна, зай талбай хайж цаг алдах, үүдний автоматжуулсан
бүртгэлийн системгүй учир оочир дараалал үүсэх, автомашиний аюулгүй байдлыг
бүрэн хангаж чададгүй гэх зэрэг олон бэрхшээлүүдээс гадна хамгийн гол нь
хүрэлцээ тун бага байдаг. Үүнээс үүдэн автомашин эзэмшигч нар зөвшөөрөлгүй,
хараа хяналтгүй газар автомашинаа байрлуулах, олон нийтийн зам талбайг бөглөх
зэрэг олон асуудлууд үүсгэдэг. Манай оронд одоогоор ашиглагдаж байгаа нийт 3
төрлийн авто машиний зогсоолууд байна.
Төлбөртэй зогсоол
1. Автомат бүртгэлийн системтэй
2. Ажлын цагаар ачаалал даадаггүй
3. Автомашиний аюулгүй байдлыг бүрэн хангадгүй
4. Автомашин замбраагүй байрлуулснаас болж паркинг
хийхэд хүндрэлтэй болдог
Барилга албан байгууллагын доод давхарын зогсоол:
5. Автомат бүртгэлийн систем байхгүй
6. Аюулгүй байдал, хамгаалалт хяналт сул
7. Автомашин байрлуулахад хамгийн хүндрэлтэй, маневр хийх зай талбай бага
8. Цөөн тооны автомашин байрлана.
9. Ихэвчлэн нийтэд нээлттэй биш, албан ѐсны эзэмшигч нар л ашиглах эрхтэй
Нийтийн эзэмшлийн гадаах авто зогсоол:
10. Зай талбай маш бага
11. Хараа хяналтгүй
12. Эрсдэл ихтэй
13. Замбраагүй эмх цэгцгүй байрлуулдаг
14. Сул зогсоол хайж цаг алддаг
15. Хүрэлцээгүй
Ухаалаг автозогсоол
Зорилго
Монгол улсад нэн тулгамдаад буй авто зогсоолын асуудлыг орчин цагын гипро
эдийн засаг буюу байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи
нэвтрүүлэн авто зогсоолыг байгуулах нь манай гол зорилго юм.
Зорилтууд:
1. Хотын авто зогсоолын хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдэх
1. Хотын агаарын бохирдлыг багасгах
2. Замын түгжрэлийг бууруулах
3. Зөвшөөрөлгүй зам талбайд авто машин байрлуулах явдлыг халах
4. Иргэдийн авто машины аюулгүй байдлыг бүрэн хангах
5. Газрыг зөв зохион байгуулалттай ашиглах
6. Орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологийг монгол улсад нэвтрүүлэх
7. Илүү аюулгүй найдвартай стандарт тогтоон нийтээр даган мөрдөх, журмыг
батлах
Манай энэхүү ухаалаг автозогсоол хэрэгжсэнээр дээрх бүхий л зорилтуудад
хүрэх бүрэн боломжтой ба цааш цаашдаа илүү олон эерэг үр дүнгүүд гарах юм.
Ач холбогдол
Дархан хот жишиг ухаалаг хот болох төсөвт ажлын хүрээнд хот байгуулалтын
төлөвлөгөөг ухаалаг автозогсоолын байгуулан технологиийн шинэ шйидлийг
хэрэгжүүлснээр дараахь ач холбогдолтой:
1. Хотын төв хэсэгт энэхүү ухаалаг зогсоол баригдах нь ойр орчмын бүсэд
баригдсан томоохон барилга байгууламжуудын авто зогсоолын асуудлыг
бүрэн шийдэх юм.
2. Ухаалаг автозогсоол баригдах нь автомашинуудын шаардлаггүй олон
удаагийн рэйс хийх явдлыг нэг мөсөн халах учраас ойр орчмын агаарын
бохирдлын бууралтанд ч тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлнэ. Мөн
өвлийн хүйтэнд машин халаахгүй байх нь ч нөлөөлөх юм.
3. Энэхүү Ухаалаг автозогсоол нь ашиглалтанд орсноор Дархан хотын
ирээдүйн бэрхшээлийн нэг болох замын түгжрэлийг бууруулахад ч гэсэн
тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах нь ойлгомжтой юм.
4. Ил задгай зогсоолд авто машинаа хараа хяналтгүй тавьсанаас Ухаалаг
автозогсоолд тавих нь хамгийн эхэнд хулгайчаас хамгаалахаас гадна
иргэдийн авто машиныг элэгдэж хуучрах болон гадны биетэд өртөж
гэмтэхээс сэргийлнэ.
5. Одоогийн энэ нөхцөл байдалд иргэдийн авто машины зогсоол дутмаг
байгаагаас шалтгаалан хүмүүс авто машинаа зөвшөөрөлгүй хашлага хайс
давуулан тавих мөн 1р эгнээнд машинаа тавьж замын түгжрэл үүсгэх зэрэг
нийтлэг зөрчлөөс гарах арга замыг бүрэн шийдэх юм.
6. Ухаалаг автозогсоол нь Дархан хотын хэмжээнд нэн түрүүнд тулгамдаад
буй газрын асуудлыг зөв зохистойгоор, иргэдэд хүртээмжтэй байдлаар
шийдэж олон нийтийн талархлыг хүлээсэн жишиг байгууламж болж
байгаагаараа онцлогтой.
7. Энэхүү Ухаалаг автозогсоол нь урьд өмнө Монгол улсад хийгдэж байгаагүй
бүтээн байгуулалтын ажил болох ба орчин үеийн шинэ дэвшилтэт техник
технологийг нэвтрүүлж цаашид энэ төрлийн барилга байгууламжуудын
баригдах эх суурийг тавьж байгаагаараа онцлог давуу талтай.
Хэрхэн ашигладаг вэ?
Машин зогсоолд байрлуулах
1. Машинаа автомат зогсоолын системийн барилгад аваачина. Ухаалаг
автозогсоолын систем нь сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхэд үргэлж
байна.
2. Машинаа зогсоолын хэсэгт байрлуулна. Энэ үед автомат мэдрэгч нь таны
машин зөв байрласан эсэхийг шалгана. Танд дээд зэргийг үйл ажиллагааг
санал болгоно.
3. Машинаасаа гарч түгжинэ. Сул зогсоол хайж тойрох шаардлагагүй.
4. Зогсоолын картаа зогсоолоос гарч болно. Танд ямар ч туслах, үйлчлэгч
шаардлагагүй.
5. Ухаалаг автозогсоол систем нь таны машиныг компьютероор тоноглогдсон
хамгаалалттай зогсоолд байрлуулсан болохоор та санаа амар ажилдаа орж
болно. Автомат зогсоолын систем нь цагийн дотор 30 машинд үйлчлэх
хүчин чадалтай.
Машинаа зогсоолоос авах
1. Системийн тавцанд ирж зогсоолын картаа уншуулна. Ухаалаг
автозогсоолын систем нь жолоочийн аюулгүй байдлыг дээд зэргээр
хангасан. Дэлгэцэнд систем таны машиныг өргөгч лифтээр авч ирж байгааг
харуулна. Манай систем нь 3 ба түүнээс бага минутын дотор машиныг
тавцанд байрлуулна.
2. Машиныг ямар ч өө сэв гэмтэлгүйгээр авч ирнэ.
3. Ингээд машинаа жолоодож зогсоолоос гарна. Зогсоолоос гарахад ямар ч
аюул учрахгүй.
4. Ингээд зогсоолоос гарсан болохоор машинаа өөрийн хүссэнээрээ жолоодож
болно. Ухаалаг автозогсоол систем нь танд аюулгүй, түргэн шуурхай
үйлчилгээ үзүүлнэ.
120 автомашин байрлах Ухаалаг автозогсоолын загвар зураг
1000 метр квадрат талбайн 120 метр квадрат талбайд нь 120 автомашин зогсох
Ухаалаг автозогсоолын барилга байгууламж байрлан үлдсэн 860 метр квадратад
ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой юм.
Үр ашгийн тооцоо
Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ
Борлуулалтын орлого
№
Үзүүлэлт ширхэг
Нэгжийн
үнэ
Нийт
борлуулалтын
орлого
1 Худалдах Ухаалаг автозогсоол 40 40,000,000 1,600,000,000
2
Түрээслэх Ухаалаг автозогсоол
/ тоо*нэгжийн үнэ*360 хоног
80 10,000 288,000,000
Мөнгөн урсгал
№ Үзүүлэлт
Мөнгөн хөрөнгийн
хэмжээ /төг/
1
Ухаалаг автозогсоолын барилга, байгууламж,
гаднах тохижилт болон тоног төхөөрөмж зэргийг
ашиглалтанд бэлэн болгох хүртэлх хийт хөрөнгө
оруулалтын хэмжээ
1,800,000,000
НИЙТ ДҮН 1,800,000,000
Дүгнэлт
Эцэст нь дүгнэн үзэхэд хот төлөвлөлтийг эхнээс нь Ухаалаг автозогсоолтой
уялдуулан хөгжүүлэх нь хотын өнгө үзэмж, зай ашиглалт, автомашины аюулгүй
байдал, нийгмийн асар их үнэтэй хөрөнгө оруулалт болох нь харагдаж байна.
Тиймээс Дархан хот монгол улсын жишиг ухаалаг хот болох зорилтын хүрээнд нэн
тэргүүнд хэрэгжүүлэх ажил нь Ухаалаг автозогсоол байх бүрэн боломжтой юм.

Mais conteúdo relacionado

Mais de Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

Mais de Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Дархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загвар

  • 1. ДАРХАН-УУЛ АЙМАГТ УХААЛАГ АВТО ЗОГСООЛ БАЙГУУЛАХ ЗАГВАР Тэмүүлэн.Ц, Пүрэвжав.Г ЭБИ хүрээлэн Хураангуй Монгол улс ардчилсан нийгэмд шилжиж эхэлсэнээс хойш хүн бүр хувийн эд хөрөнгөтөй, түүнийгээ захиран зарцуулах эрх нь нээлттэй сайхан цаг үетэй хөл нийлүүлэн алхаж байна. Улс орон хөгжин дэвшихийн хирээр дэлхийн тэргүүлэх томоохон хэмжээний пүүс, компаниудын салбар нэгжүүд манай улсад байгуулагдан бид монголоосоо гадаадын бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой болсон билээ. Өнөөдөр хүн бүр ажил амьдралаа залгуулахын тулд хөл дүүжлэх унаатай болж өдрөөс өдөрт манай улсын хилээр орж ирж байгаа автомашины тоо нэмэгдсээр байгаа. Өнөөдөр монгол улсад дэлхийн бүхий л улсын автомашин байгааг бид бүхэн харж байгаа. Үүнийг дагаад манай хотуудын автозогсоолын дутмаг, хуучинсаг байдлыг шинэчлэх нь зүйтэй ба шийдвэрлэх арга зам нь автомашины зогсоолын ухаалаг шийдэл юм. Ухаалаг автозогсоолыг нэвтрүүлснээр нийгмийн талаасаа маш олон ач холбогдолтой. Тиймээс ухаалаг автозогсоол нь Дархан хот Монгол улсын жишиг ухаалаг хот болох төсөлт ажлын эхний эгнээнд багтаж хэрэгжих байх гэдэгт итгэлтэй байна. Түлхүүр үг: ХМТ – Хүн машин технологи Оршил ХXI зууны Монгол улсад олон тулгамдаж буй асуудлын нэг болох авто зогсоолын дутмаг байдал, хүндрэл бэрхшээл нь манай Ухаалаг автозогсоол хэрэгтэй, шаардлага байгааг харуулж байгаа юм. Авто зогсоол дутмаг байдгаас хотуудад замын түгжрэл үүсэх, зөвшөөрөлгүй зам талбайд автомашин тавих, ил зогсоолууд нь автомашины аюулгүй байдлыг хангаж чадахгүй зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарч эдгээр бэрхшээлүүдийг шийдэх шаардлага бидний өмнө тулгарч байна.
  • 2. Тиймээс Дархан хотод шинэ байгуулалтын төлөвлөгөө дээрх хэрэгцээ шаардлагуудыг хангаж чадахуйц төсөл төлөвлөгөө шаардаж байгааг Ухаалаг автозогсоол бүрэн хангаж чадах юм. 1. Монгол улсын автозогсоолын өнөөгийн байдал Манай оронд одоогийн ашиглагдаж байгаа авто машиний зогсоолууд нь зай талбай их эзэлхээс гадна, зай талбай хайж цаг алдах, үүдний автоматжуулсан бүртгэлийн системгүй учир оочир дараалал үүсэх, автомашиний аюулгүй байдлыг бүрэн хангаж чададгүй гэх зэрэг олон бэрхшээлүүдээс гадна хамгийн гол нь хүрэлцээ тун бага байдаг. Үүнээс үүдэн автомашин эзэмшигч нар зөвшөөрөлгүй, хараа хяналтгүй газар автомашинаа байрлуулах, олон нийтийн зам талбайг бөглөх зэрэг олон асуудлууд үүсгэдэг. Манай оронд одоогоор ашиглагдаж байгаа нийт 3 төрлийн авто машиний зогсоолууд байна. Төлбөртэй зогсоол 1. Автомат бүртгэлийн системтэй 2. Ажлын цагаар ачаалал даадаггүй 3. Автомашиний аюулгүй байдлыг бүрэн хангадгүй 4. Автомашин замбраагүй байрлуулснаас болж паркинг хийхэд хүндрэлтэй болдог Барилга албан байгууллагын доод давхарын зогсоол: 5. Автомат бүртгэлийн систем байхгүй 6. Аюулгүй байдал, хамгаалалт хяналт сул 7. Автомашин байрлуулахад хамгийн хүндрэлтэй, маневр хийх зай талбай бага 8. Цөөн тооны автомашин байрлана. 9. Ихэвчлэн нийтэд нээлттэй биш, албан ѐсны эзэмшигч нар л ашиглах эрхтэй
  • 3. Нийтийн эзэмшлийн гадаах авто зогсоол: 10. Зай талбай маш бага 11. Хараа хяналтгүй 12. Эрсдэл ихтэй 13. Замбраагүй эмх цэгцгүй байрлуулдаг 14. Сул зогсоол хайж цаг алддаг 15. Хүрэлцээгүй Ухаалаг автозогсоол Зорилго Монгол улсад нэн тулгамдаад буй авто зогсоолын асуудлыг орчин цагын гипро эдийн засаг буюу байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи нэвтрүүлэн авто зогсоолыг байгуулах нь манай гол зорилго юм. Зорилтууд: 1. Хотын авто зогсоолын хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдэх 1. Хотын агаарын бохирдлыг багасгах 2. Замын түгжрэлийг бууруулах 3. Зөвшөөрөлгүй зам талбайд авто машин байрлуулах явдлыг халах 4. Иргэдийн авто машины аюулгүй байдлыг бүрэн хангах 5. Газрыг зөв зохион байгуулалттай ашиглах 6. Орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологийг монгол улсад нэвтрүүлэх 7. Илүү аюулгүй найдвартай стандарт тогтоон нийтээр даган мөрдөх, журмыг батлах Манай энэхүү ухаалаг автозогсоол хэрэгжсэнээр дээрх бүхий л зорилтуудад хүрэх бүрэн боломжтой ба цааш цаашдаа илүү олон эерэг үр дүнгүүд гарах юм. Ач холбогдол Дархан хот жишиг ухаалаг хот болох төсөвт ажлын хүрээнд хот байгуулалтын төлөвлөгөөг ухаалаг автозогсоолын байгуулан технологиийн шинэ шйидлийг хэрэгжүүлснээр дараахь ач холбогдолтой:
  • 4. 1. Хотын төв хэсэгт энэхүү ухаалаг зогсоол баригдах нь ойр орчмын бүсэд баригдсан томоохон барилга байгууламжуудын авто зогсоолын асуудлыг бүрэн шийдэх юм. 2. Ухаалаг автозогсоол баригдах нь автомашинуудын шаардлаггүй олон удаагийн рэйс хийх явдлыг нэг мөсөн халах учраас ойр орчмын агаарын бохирдлын бууралтанд ч тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлнэ. Мөн өвлийн хүйтэнд машин халаахгүй байх нь ч нөлөөлөх юм. 3. Энэхүү Ухаалаг автозогсоол нь ашиглалтанд орсноор Дархан хотын ирээдүйн бэрхшээлийн нэг болох замын түгжрэлийг бууруулахад ч гэсэн тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах нь ойлгомжтой юм. 4. Ил задгай зогсоолд авто машинаа хараа хяналтгүй тавьсанаас Ухаалаг автозогсоолд тавих нь хамгийн эхэнд хулгайчаас хамгаалахаас гадна иргэдийн авто машиныг элэгдэж хуучрах болон гадны биетэд өртөж гэмтэхээс сэргийлнэ. 5. Одоогийн энэ нөхцөл байдалд иргэдийн авто машины зогсоол дутмаг байгаагаас шалтгаалан хүмүүс авто машинаа зөвшөөрөлгүй хашлага хайс давуулан тавих мөн 1р эгнээнд машинаа тавьж замын түгжрэл үүсгэх зэрэг нийтлэг зөрчлөөс гарах арга замыг бүрэн шийдэх юм. 6. Ухаалаг автозогсоол нь Дархан хотын хэмжээнд нэн түрүүнд тулгамдаад буй газрын асуудлыг зөв зохистойгоор, иргэдэд хүртээмжтэй байдлаар шийдэж олон нийтийн талархлыг хүлээсэн жишиг байгууламж болж байгаагаараа онцлогтой. 7. Энэхүү Ухаалаг автозогсоол нь урьд өмнө Монгол улсад хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтын ажил болох ба орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж цаашид энэ төрлийн барилга байгууламжуудын баригдах эх суурийг тавьж байгаагаараа онцлог давуу талтай. Хэрхэн ашигладаг вэ? Машин зогсоолд байрлуулах
  • 5. 1. Машинаа автомат зогсоолын системийн барилгад аваачина. Ухаалаг автозогсоолын систем нь сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхэд үргэлж байна. 2. Машинаа зогсоолын хэсэгт байрлуулна. Энэ үед автомат мэдрэгч нь таны машин зөв байрласан эсэхийг шалгана. Танд дээд зэргийг үйл ажиллагааг санал болгоно. 3. Машинаасаа гарч түгжинэ. Сул зогсоол хайж тойрох шаардлагагүй. 4. Зогсоолын картаа зогсоолоос гарч болно. Танд ямар ч туслах, үйлчлэгч шаардлагагүй. 5. Ухаалаг автозогсоол систем нь таны машиныг компьютероор тоноглогдсон хамгаалалттай зогсоолд байрлуулсан болохоор та санаа амар ажилдаа орж болно. Автомат зогсоолын систем нь цагийн дотор 30 машинд үйлчлэх хүчин чадалтай. Машинаа зогсоолоос авах 1. Системийн тавцанд ирж зогсоолын картаа уншуулна. Ухаалаг автозогсоолын систем нь жолоочийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. Дэлгэцэнд систем таны машиныг өргөгч лифтээр авч ирж байгааг харуулна. Манай систем нь 3 ба түүнээс бага минутын дотор машиныг тавцанд байрлуулна. 2. Машиныг ямар ч өө сэв гэмтэлгүйгээр авч ирнэ. 3. Ингээд машинаа жолоодож зогсоолоос гарна. Зогсоолоос гарахад ямар ч аюул учрахгүй. 4. Ингээд зогсоолоос гарсан болохоор машинаа өөрийн хүссэнээрээ жолоодож болно. Ухаалаг автозогсоол систем нь танд аюулгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ. 120 автомашин байрлах Ухаалаг автозогсоолын загвар зураг 1000 метр квадрат талбайн 120 метр квадрат талбайд нь 120 автомашин зогсох Ухаалаг автозогсоолын барилга байгууламж байрлан үлдсэн 860 метр квадратад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой юм.
  • 6. Үр ашгийн тооцоо Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ
  • 7. Борлуулалтын орлого № Үзүүлэлт ширхэг Нэгжийн үнэ Нийт борлуулалтын орлого 1 Худалдах Ухаалаг автозогсоол 40 40,000,000 1,600,000,000 2 Түрээслэх Ухаалаг автозогсоол / тоо*нэгжийн үнэ*360 хоног 80 10,000 288,000,000 Мөнгөн урсгал № Үзүүлэлт Мөнгөн хөрөнгийн хэмжээ /төг/ 1 Ухаалаг автозогсоолын барилга, байгууламж, гаднах тохижилт болон тоног төхөөрөмж зэргийг ашиглалтанд бэлэн болгох хүртэлх хийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1,800,000,000 НИЙТ ДҮН 1,800,000,000
  • 8. Дүгнэлт Эцэст нь дүгнэн үзэхэд хот төлөвлөлтийг эхнээс нь Ухаалаг автозогсоолтой уялдуулан хөгжүүлэх нь хотын өнгө үзэмж, зай ашиглалт, автомашины аюулгүй байдал, нийгмийн асар их үнэтэй хөрөнгө оруулалт болох нь харагдаж байна. Тиймээс Дархан хот монгол улсын жишиг ухаалаг хот болох зорилтын хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил нь Ухаалаг автозогсоол байх бүрэн боломжтой юм.