SlideShare uma empresa Scribd logo
1 de 17
1
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
ЗЭРЭГ СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
СЭДЭВ:ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ,
АРГА ЗАМ
ИЛТГЭЛ БИЧСЭН: А.ТӨМӨРЧӨДӨР
Н.МӨНХБОЛОР
2016 ОН
2
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
ТОВЪЁОГ
1. Түлхүүр үг
2. Оршил
3. Үндэслэл
4. Үндсэн хэсэг
5. Судалгааны явц
6. Судалгааны үр дүн
7. Дүгнэлт
8. Хавсралт
9. Ашигласан материал
3
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
Нэг : ТҮЛХҮҮР ҮГ
 Төлөвшил
 Хүүхдийн хөгжил
 Хандлага
 Насны үечлэл
 Хүүхдийн төлөвшлийн чиг хандлага
 “Их мэдлэгтэй хүмүүжилгүйхүн төлөвшүүлснээс магадгүй нимгэн
мэдлэгтэй боловч хүн шиг хүн төлөвшүүлэх нь эх оронд хэрэгтэй”
 “Нартад эгнэшгүй нандин сайхан алба” Чехийн сурган
хүмүүжүүлэгч Я.А.Коменский
4
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
Хоёр : ОРШИЛ
Ирээдүй хойч үе маань эхийн хэвлийд бүрэлдэн бий болж анхны унаган
хүмүүжил, төлөвшлийг гэр бүлд олж авдаг учир айл өрхөөс зохих хүмүүжлийн ажил
тухайн хүүхэд ямар хүн болох анхны суурь нь болдог. Ингээд өөр өөр орчинд, өөр өөр
үзэл бодол хүмүүжилтэй гэр бүлд өсөж буй хүүхдүүдийг багш сургалтын байгуулага
бид хүлээн авч мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил үргэлжлүүлэн олгодог билээ.
Хүн нартад эхийн хэвлийгээс хүй тасран бодгаль хүн болж нэгэнтээ төрдөг бол
нийгмийн харилцаанд оролцон бие хүн болж хоёр дахь удаагаа “төрдөг” бөгөөд энэ
төрөлтийн эх нь багш юм. Ийм ч учраас багшийн ажлыг “Нартад эгнэшгүй нандин
сайхан алба” гэж Чехийн нэрт сурган хүмүүжүүлэгч Я.А.Коменский тодорхойлсон
байдаг.
Гурав: ҮНДЭСЛЭЛ
“Их мэдлэгтэй хүмүүжилгүй хүн төлөвшүүлснээс магадгүй нимгэн мэдлэгтэй
боловч хүн шиг хүн төлөвшүүлэх нь эх оронд хэрэгтэй”гэсэн үгийг үндэс болгоё.
Эцэг, эх үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв
төлөвшилттэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэх
үүрэгтэй. Харин сургалтын байгууллага нь хүүхэд багачууд өсвөр үеийг сурган
хүмүүжүүлэх бие хүн болгон хөгжүүлэн, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
Сурагчдын дунд хичээл сурлагадаа сайн ч ёс зүйн хувьд доголдолтой, хүмүүжил
төлөвшил муутай хүүхэд ч байсаар байна.
Хүүхдийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх үйл явц нь тэднийг байгаагаар нь хүлээн
зөвшөөрч алдааг нь бус амжилт, ахиц өөрчлөлт, эерэг хандлагыг нь урамшуулан
тэдний хөгжил, хүмүүжил төлөвшлийг цогц байдлаар үнэлэх явдал юм. Сургалтаар
дамжин хүүхэд нийгэмд ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшдөг.
Орчин цагт чанартай боловсролоор дамжуулан хүүхдийг өөртөө болон бусдын
өмнө хариуцлага хүлээж чаддаг, бие даасан бүтээлч соёлжсон иргэд болгон
төлөвшүүлэх явдал өнөөдөр тулгамдаад байна.
Иймд энэ асуудлыг багш бид өөрсдийн боломжийн хүрээнд, эцэг эх, гэр бүл,
сургуулийн орчинд хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлж “Хүүхдийн төлөвшил,
хандлагын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, арга зам” сэдвийг сонголоо.
5
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
Дөрөв : ҮНДСЭН ХЭСЭГ
4.1. Хүүхэд гэж хэн бэ?
Өнөө үе хүртэл хүүхэд гэж хэн болох тухай шинжлэх ухааны үндэстэй
тодорхойлолт байхгүй байсаар ирсэн.1989 оны НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай”
конвенцид “Насанд хүрэх насны хязгаарыг үндэсний хууль тогтоомжид 18-аас доогуур
тодорхойлоогүй нөхцөлд 18-аас доош насны хүнийг хүүхэд гэнэ” гэж зөвхөн насаар нь
тодорхойлсон байдаг. Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач эрдэмтэн хүүхэд ахуй
насыг тодорхой үе шат болгон хувааж ирсэн. Насны үечлэлийг янз бүрийн үзүүлэлтийн
үндсэн дээр тухайлбал хүүхдийн анатоми физиологийн хөгжил,психосексуаль (
бэлгийн зөн билэг З.Фрейд) хөгжил,психосоциаль (бие хүний нийгэмшил Э.Эриксон)
хөгжил, оюун ухааны хөгжил (Ж.Пиаже) хүүхдийн нийгэмд эзлэх байр суурь гол үйл
ажиллагаа ( Д.Б. Эльконин) үндэс болгон янз янзаар хувааж авч үзсэн байдаг.
Хүүхдийн хөгжил гэдэг нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн
хөгжлийг хамааруулан ойлгож болно. Хүүхдийн хөгжлийн энэхүү үндсэн бүрэлдэхүүн
хэсэгт бүгдэд хамаатай нийтлэг зүйл орших бөгөөд энэ нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн,
өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжил юм.
Хүүхдийн хөгжлийн үечлэл,нас насанд гарах зөрчлийг хэрхэн тодорхойлсныг авч
үзье.Хүүхдийн хөгжлийн үечлэл /Эрдэмтэн Э.Эриксоны бие хүний хөгжийн эго онолд
тодорхойлсоноор/
 Нялах нас/0-1/: Итгэх ба эс итгэхийн суурь мэдрэмжийн зөрчил.Энэ насны
зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд итгэл найдварын мэдрэмж
төлөвшинө.
 Балчир нас/1-3/: Тусгаар байдал ба ичих эргэлзэхийн зөрчил.Энэ насны
зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхэд чөлөөт сонголт, өөрийгөө
хязгаарлах хязгаарлалтаар илрэх эр зоригийн хүмүүжил болон өөрөөрөө
бахархах,бие даах чанар төлөвшинө.
 Тоглоомын нас /4-6/ Санаачлага ба буруугаа мэдрэхийн зөрчил. Энэ насны
зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд зорилготой
байх,зорилгодоо хүрэх шийдэмгий чанар төлөвшинө.
6
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
 Сургуулийн нас /6-12/ Хөдөлмөрлөх дур сонирхол ба дутуу дулимаг байдал
хоёрын хоорондын зөрчил.Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр
дүнд хүүхдэд өөрийн чадварт итгэлтэй байх чанар төлөвшинө.
 Залуу нас /12-19/: Эго –адилтгал ба үүргүүд холилдолтын хоорондын
зөрчил.Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхэд “Би”-
гийн адилтгал явагдаж, өөрийн тэмүүлэл,амлалтандаа үнэнч байх яадвар
төлөвшинө.
4.2.Хүүхдийн хөгжил төлөвшлийн чиг хандлага
Хүүхдийн хөгжил,төлөвшлийн чиг хандлагыг:
 Сэтгэл хөдлөл,зоригийн
 Мэдрэмжийн
 Итгэл үнэмшил,тэвчээр хатуужлын
 Баяр баясгалан,уытгар гуниг,хошин шогийн
 Сэтгэлийн таашаал,эерэг сэтгэл санааны
 Бие бялдрын
 Хөдөлгөөний эвсэл,уян хатан чанар,
 Хүч,тэнцвэр,хурдны
 Эрүүл мэндээ хамгаалах,чийрэгжүүлэх чадварын
 Оюун ухааны
 Мэдлэг ,чадвар,дадлын,
 Танин мэдэх үйл ажиллагааны анхаарал,хүртэхүй,ой,төсөөлөл,хэл
яриа
 Оюуны арга барилын ангилах,
ажиглах,харьцуулах,бүлэглэх,хийсвэрлэх
 Нийгэмшихүйн
 Сэтгэл санаагаа хуваалцах
 Бусдын санаа бодолд мэдрэмжтэй хандах
 Гарсан зөрчлийг шийдвэрлэх
 Харилцаа хандлагаа зохицуулах
 Үйл ажиллагаагаа төлөвлөх ,загварчлах
 Үнэт чанар,өөрийн үнэлгээ төлөвших гэж ангилдаг.
7
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
Тав: СУДАЛГААНЫ ЯВЦ
Судалгаандаа багш, сурагч, эцэг эх гэсэн 3 субъектийг сонгож, нийт 12 багш, 40
сурагч, 10 эцэг эхийг судалгаанд хамруулж, нээлттэй санал асуулгын хэлбэрээр,
түүврийн аргаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцох багш, сурагчдыг
тохиолдлоор түүвэрлээгүй, тодорхой хэдэн шалгуурыг баримталж сонголт хийсэн.
Багш нарын хувьд:
1. Багш нарын дадлага, туршлага нь ажилласан жилээрээ харилцан адилгүй
байдаг учраас түүнийг харгалзан үзэх.
2. Мэргэжил бүрээс багш хамруулах
3. Мөн анги удирдсан багш нарыг оролцуулах гэсэн шалгуурыг баримталсан.
Судалгаанд хамрагдсан багш нарын ажилласан жил:
Сурагчдын хувьд:
1. Сурагчдын хүйсийг анхаарч ижил тоогоор хамрагдсан байхаар сонгосон
2. Ахлах ангийн 11, 12-р анги тус бүрээс 20, 20 сурагчийг хамруулах
Эцэг эхчүүдийн хувьд:
1. Хүйсийг анхаарч тэнцүү тоогоор байлгах
2. Нас, насны төлөөллийг оролцуулах гэсэн шалгуурыг баримталсан.
1, 8%
4, 33%
5, 42%
2, 17%
СУДАЛГААНД ХАМРАГДСАН БАГШ НАРЫН АЖИЛЛАСАН
ЖИЛ
1-5 жил 6-10 жил 11-15 жил 20- дээш жил
8
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
Зургаа: СУДАЛГААНЫ ҮР ДҮН
 Багш нараас авсан судалгааны дүнг нэгтгэж үзвэл:
1. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг субъект аль нь вэ?
2. Таны даасан ангийн сурагчдын эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг
вэ?
3. Сурагчдын хөгжил төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр нөлөөлөх
вэ?
2, 17%
0, 0%
5, 41%
5, 42%
АСУУЛТ-1
Анги хамт олон Анги удирдсанбагш Найз нөхөд Гэр бүл
0, 0%
3, 25%
7, 58%
2, 17%
Асуулт-2
Маш сайн Сайн Хангалтгүй Ямар ч холбоогүй
5, 41%
5, 42%
2, 17%
0, 0%
АСУУЛТ-3
Маш сайн Сайн Ямар ч холбоогүй Дунд зэрэг
9
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
4. Хичээл заахад танд бэрхшээлтэй асуудал юу байна вэ?
 Сурагчдаас авсан судалгааны дүнг нэгтгэж үзвэл:
1.Чи хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ?
2.Танай эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг вэ?
0, 0%
5, 42%
7, 58%
0, 0%
АСУУЛТ-4
Сурагчдыноролцоо Хүмүүжил Хүүхдийн хандлага Бусад
7, 17%
16, 40%1, 3%
12, 30%
4, 10%
Асуулт-1
Гэрийн даалгавархийж
Зурагт үзэж, хөгжим сонсох, тоглох
Гадуур сэлгүүцэх
Цахим ертөнцөөр аялах
Ажил хийж
6, 15%
12, 30%
17, 42%
5, 13%
АСУУЛТ-2
Маш сайн Дунд зэрэг Муу Ямар ч холбогүй
10
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
3. Сурагчдын хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр нөлөөлөх вэ?
4.Чиний хүмүүжил төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл аль нь вэ?
 Эцэг эхээс авсан судалгааны дүнг нэгтгэж үзвэл:
1.Таны хүүхэд хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ?
14, 35%
8, 20%
12, 30%
6, 15%
АСУУЛТ-3
Хангалттай Тийм ч сайнбиш Дунд зэрэг Хангалттгүй
13, 32%
8, 20%
16, 40%
3, 8%
АСУУЛТ-4
Хангалттай Тийм ч сайнбиш Дунд зэрэг Хангалтгүй
1, 10%
5, 50%
2, 20%
2, 20%
0, 0%
АСУУЛТ-1
Гэрийн даалгавархийж Зурагт үзэж, хөгжим сонсох, тоглох
Гэадуур сэлгүүцэх Цахим ертөнцөөр аялах
Ажил хийлцэх
11
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
2.Танай гэр бүлийн хэн нь хүүхдийнхээ төлөө илүү анхаарал тавьдаг вэ?
3.Таны хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл аль нь
вэ?
4. Та хүүхдүүдийнхээ багш нартай хэр холбоотой ажилладаг вэ?
3, 30%
6, 60%
1, 10%
0, 0%
АСУУЛТ-2
Аав Ээж Хоюулаа Анхаарамжхаламжсул
4, 40%
2, 20%
0, 0%
4, 40%
АСУУЛТ-3
Гэр бүл Анги хамт олон Ангийн багш Найз нөхөд
0, 0%
6, 60%
4, 40%
0, 0%
АСУУЛТ-4
Маш сайн Дунд зэрэг Муу Ямар ч холбоогүй
12
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
Судалгааны дүгнэлт
Хүүхдийн хөгжил төлөвшилд
o Гэр бүлийн нөлөө хамгийн чухал
o Найз нөхөд
o Анги хамт олон
o Анги удирдсан багшийн нөлөө чухал нөлөө үзүүлнэ гэдэг нь судалгааны
дүнгээс харагдаж байна. Харин энэ оролцоог бүрэн ашиглаж, үр дүнтэй
ажиллахад дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг судалгааны
дүнгээс харж болно.Үүнд:
 Хүүхдийн хөгжил төлөвшилд анхаарсан сургалтаас гадуурх ажил зохион
байгуулахад багш нарын хувьд сургалтын цаг ихтэй учир бусад ажилд
зарцуулах цаг байдаггүй бөгөөд сурагчдад ийм төрлийн ажил илүү үгүйлэгдэж
байгаа нь харагдсан.
 Эцэг эхчүүд мэргэжлийн багш нартай хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийн
асуудлаар санал солилцож, хамтарч ажиллахад учир дутагдалтай байгаа нь
багш, сурагчдын өгсөн саналаас харагдаж байна. Тэднийг холбож ажиллахад
анги удирдсан багшийн үйл ажиллагаа шаардлагатай.
 Ихэнх ангийн ажлын төлөвлөгөөнд нэг загварынсурагчдын нас сэтгэхүйн онцлог
болон бусад сурган хүмүүжүүлэх ач холбогдолыг нарийн тооцоогүй, жил бүр
давтагддаг, ижил утга агуулгатай хэвшсэн, цөөн тооны ажил төлөвлөгдсөн
байдаг.
 Сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж хязгаарлагдмал, нэлээд
хэсэг нь зөвхөн сурлагандаа анхаарал тавьж хичээлээ хийдэг, гадуур
сургалтанд хамрагддаг боловч нэг хэсэг нь зурагт үзэж, хөгжим сонсож, тоглож
өнгөрүүлдэг гэснээс харвал тэдний үзэж, сонсож байгаа зүйл нь хөгжил,
төлөвшилд нь хэр сайн нөлөөтэй зүйл байж чадаж байна, хүүхдэд зориулагдсан
зурагт радиогийн нэвтрүүлэг хэр олон байна гэх мэт асуудлууд урган гарна.
Хүүхдийн хөгжил, төлөвшилд нөлөөлөн, хийх ажлууд
1. Даасан ангийн сурагчдын судалгааг олон хэлбэрээр нарийн гаргах.
13
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
2. Сургалтаас гадуур ангид зохион байгуулах ажлыг судалгааны дүнтэй уялдуулж,
сурагч эцэг эх, мэргэжлийн багш нарын санаа бодлыг тусган гарах үр дүн, ач
холбогдлыг нь чухалчилж төлөвлөх.
3. Төлөвлөсөн ажлаа хамт олноо бүрэн хамруулан идэвхтэй, бүтээлчээр зохион
байгуулах, зохион байгуулсан ажлынхаа үр дүнг хамт олноороо хэлэлцэн алдаа,
оноогоо ярьж дүгнэх.
4. Эцэг эхийн хурлыг зохион байгуулахдаа нэгэн хэвшсэн хэлбэрээс татгалзаж,
хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдэд болон хүүхдийн
хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн зөв
шийдэх талаар сурган хүмүүжүүлэх онолыг үндэстэй зөвлөгөө өгөх, мэдээлэл
солилцох зэрэг хэлбэрийг илүүд үзэж арга барилдаа өөрчлөлт гаргах.
5. Сургуулийн төлөвлөгөөнд хичээлэээс гадуурх ажлын төлөвлөгөөг СНА болон
ЗАН-аар дамжуулан маш сайн төлөвлөх
6. Гэр бүлийн харилцаа тал руу анхаарсан янз бүрийн уралдаан тэмцээн, санал
асуулга явуулах, гэр бүлийн амин чухал, дотно харилцаа бий болгох тал дээр
сургууль, хүн-эмнэлэг, соёл урлагийн салбар болон бүхий л талаар хамтран
ажиллах нь чухал юм.
14
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
Ашигласан материал
1.“Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” БСШУЯ, ЖАЙКА –ийн
хамтарсан төсөл. “Сорил туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүй” 2009 он
2. “Хүүхэд ба хууль ёс” УБ 2008 он
3. “Бага боловсролын сурган хүмүүжүүлэх зүй” УБ хот 2010 он
4. “Сурган хүмүүжүүлэх зүй” Н.Бор УБ 1984 он
5. GOOGLE.MN
6. ”Багш” сэтгүүл
7 . “Боловсрол судлал сэтгүүл” 2016 он
8. ”Багшид өгөх зуун зөвлөгөө” В.А.СУХОМЛИНСКИЙ
9. “Шилмэл зохиолууд” В.А.СУХОМЛИНСКИЙ
10. “Сэтгэл судлал” О.Мягмар
15
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
ХАВСРАЛТ
Сурагчдын судалгааны асуулга:
1. Чи хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ?
А.зурагт үзэх,тоглох,хөгжим сонсох г.м Б.цахим ертөнцөөр аялах В.гэрийн
даалгавраа хийх Г.дэмий сэлгүүцэх
2. Танай эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг вэ?
А: маш сайн Б.сайн В.ямарч холбоогүй Г.хангалтгүй
3. Сурагчдын хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр нөлөөлөх вэ?
А. Хангалттай Б.дунд зэрэг В.хангалтгүй Г.тийм ч чухал биш
4. Чиний хүмүүжил, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл аль нь вэ?
А.гэр бүл, Б.анги хамт олон В.ангийн багш Г.найз нөхөд
Багш нараас авах судалгааны асуулга:
1.Хичээл заахад танд бэрхшээлтэй асуудал юу байна вэ?
А.ангийн сурагчдын оролцоо Б. Хүүхдийн хүмүүжил В.хүүхдийн хандлага
Г.бусад
2. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг субъект аль нь вэ?
А.гэр бүл, Б.анги хамт олон В.ангийн багш Г.найз нөхөд
3. Таны даасан ангийн сурагчдын эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг вэ?
А: маш сайн Б.сайн В.ямарч холбоогүй Г.хангалтгүй
4. Сурагчдын хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр нөлөөлөх вэ?
А. Хангалттай Б.дунд зэрэг В.хангалтгүй Г.тийм ч чухал биш
Эцэг эхээс авах судалгааны асуулга:
1.Таны хүүхэд хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ?
А.зурагт үзэх,тоглох,хөгжим сонсох г.м Б.цахим ертөнцөөр аялах В.гэрийн
даалгавраа хийх Г.дэмий сэлгүүцэх Д.гэрийн ажил хийлцэх
2. Танай гэр бүлийн хэн нь хүүхдийнхээ төлөө илүү анхаарал тавьдаг вэ?
А.аав Б.ээж В.аль аль нь хоёулаа Г.анхаарал халамж сул
3.Таны хүүхдийн хүмүүжил,төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг субъект аль нь вэ?
А.гэр бүл, Б.анги хамт олон В.ангийн багш Г.найз нөхөд
4.Та хүүхдийнхээ багш нартай хэр холбоотой ажилладаг вэ?
А: маш сайн Б.сайн В.ямарч холбоогүй Г.хангалтгүй
16
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
17
ЗЭРЭГ СУМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ

Mais conteúdo relacionado

Mais procurados

Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгалulziimanlai
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил SumiyaBulgan Blg
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээNew Mongol College of Technology
 
нэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрнэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрTsoomoo Myagmar
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчulzii_od
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэChimeg Tsetseg
 
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөрСэтгэмж Цогцолбор Сургууль
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэTuru Turuu
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
механик ажил
механик ажилмеханик ажил
механик ажилnsuren1
 
м.х 2 р ангийн хөтөлбөр
м.х   2 р ангийн хөтөлбөрм.х   2 р ангийн хөтөлбөр
м.х 2 р ангийн хөтөлбөрtsewegmed
 

Mais procurados (20)

Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
 
нэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрнэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөр
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
механик ажил
механик ажилмеханик ажил
механик ажил
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
м.х 2 р ангийн хөтөлбөр
м.х   2 р ангийн хөтөлбөрм.х   2 р ангийн хөтөлбөр
м.х 2 р ангийн хөтөлбөр
 
үнэлгээ
үнэлгээүнэлгээ
үнэлгээ
 

Semelhante a илтгэл 2016

хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
хишгээ эгч
хишгээ эгчхишгээ эгч
хишгээ эгчsaruulkaa
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэлbatbayarD
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлbshur
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
Iltgel baagii
Iltgel baagiiIltgel baagii
Iltgel baagiibshur
 
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх нь 
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх  нь Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх  нь 
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх нь tumbur tumee
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoomomish_77
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнSGS
 
Iltgel 2010
Iltgel 2010Iltgel 2010
Iltgel 2010bshur
 
хөгжлийг хөтлөхүй
хөгжлийг хөтлөхүйхөгжлийг хөтлөхүй
хөгжлийг хөтлөхүйOyu Erdene
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdashka_1029
 
саранцацрал
саранцацралсаранцацрал
саранцацралtsatsraletka
 

Semelhante a илтгэл 2016 (20)

2015 uyanga
2015 uyanga2015 uyanga
2015 uyanga
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
хишгээ эгч
хишгээ эгчхишгээ эгч
хишгээ эгч
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
97 10d
97 10d97 10d
97 10d
 
TTMON402-Хичээл-9
TTMON402-Хичээл-9TTMON402-Хичээл-9
TTMON402-Хичээл-9
 
Iltgel baagii
Iltgel baagiiIltgel baagii
Iltgel baagii
 
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх нь 
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх  нь Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх  нь 
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх нь 
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoo
 
Khisigmaa84
Khisigmaa84Khisigmaa84
Khisigmaa84
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
Iltgel 2010
Iltgel 2010Iltgel 2010
Iltgel 2010
 
Nas zui
Nas zuiNas zui
Nas zui
 
хөгжлийг хөтлөхүй
хөгжлийг хөтлөхүйхөгжлийг хөтлөхүй
хөгжлийг хөтлөхүй
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
саранцацрал
саранцацралсаранцацрал
саранцацрал
 

илтгэл 2016

  • 1. 1 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ ЗЭРЭГ СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ СЭДЭВ:ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ ИЛТГЭЛ БИЧСЭН: А.ТӨМӨРЧӨДӨР Н.МӨНХБОЛОР 2016 ОН
  • 2. 2 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ ТОВЪЁОГ 1. Түлхүүр үг 2. Оршил 3. Үндэслэл 4. Үндсэн хэсэг 5. Судалгааны явц 6. Судалгааны үр дүн 7. Дүгнэлт 8. Хавсралт 9. Ашигласан материал
  • 3. 3 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ Нэг : ТҮЛХҮҮР ҮГ  Төлөвшил  Хүүхдийн хөгжил  Хандлага  Насны үечлэл  Хүүхдийн төлөвшлийн чиг хандлага  “Их мэдлэгтэй хүмүүжилгүйхүн төлөвшүүлснээс магадгүй нимгэн мэдлэгтэй боловч хүн шиг хүн төлөвшүүлэх нь эх оронд хэрэгтэй”  “Нартад эгнэшгүй нандин сайхан алба” Чехийн сурган хүмүүжүүлэгч Я.А.Коменский
  • 4. 4 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ Хоёр : ОРШИЛ Ирээдүй хойч үе маань эхийн хэвлийд бүрэлдэн бий болж анхны унаган хүмүүжил, төлөвшлийг гэр бүлд олж авдаг учир айл өрхөөс зохих хүмүүжлийн ажил тухайн хүүхэд ямар хүн болох анхны суурь нь болдог. Ингээд өөр өөр орчинд, өөр өөр үзэл бодол хүмүүжилтэй гэр бүлд өсөж буй хүүхдүүдийг багш сургалтын байгуулага бид хүлээн авч мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил үргэлжлүүлэн олгодог билээ. Хүн нартад эхийн хэвлийгээс хүй тасран бодгаль хүн болж нэгэнтээ төрдөг бол нийгмийн харилцаанд оролцон бие хүн болж хоёр дахь удаагаа “төрдөг” бөгөөд энэ төрөлтийн эх нь багш юм. Ийм ч учраас багшийн ажлыг “Нартад эгнэшгүй нандин сайхан алба” гэж Чехийн нэрт сурган хүмүүжүүлэгч Я.А.Коменский тодорхойлсон байдаг. Гурав: ҮНДЭСЛЭЛ “Их мэдлэгтэй хүмүүжилгүй хүн төлөвшүүлснээс магадгүй нимгэн мэдлэгтэй боловч хүн шиг хүн төлөвшүүлэх нь эх оронд хэрэгтэй”гэсэн үгийг үндэс болгоё. Эцэг, эх үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилттэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Харин сургалтын байгууллага нь хүүхэд багачууд өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх бие хүн болгон хөгжүүлэн, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Сурагчдын дунд хичээл сурлагадаа сайн ч ёс зүйн хувьд доголдолтой, хүмүүжил төлөвшил муутай хүүхэд ч байсаар байна. Хүүхдийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх үйл явц нь тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч алдааг нь бус амжилт, ахиц өөрчлөлт, эерэг хандлагыг нь урамшуулан тэдний хөгжил, хүмүүжил төлөвшлийг цогц байдлаар үнэлэх явдал юм. Сургалтаар дамжин хүүхэд нийгэмд ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшдөг. Орчин цагт чанартай боловсролоор дамжуулан хүүхдийг өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээж чаддаг, бие даасан бүтээлч соёлжсон иргэд болгон төлөвшүүлэх явдал өнөөдөр тулгамдаад байна. Иймд энэ асуудлыг багш бид өөрсдийн боломжийн хүрээнд, эцэг эх, гэр бүл, сургуулийн орчинд хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлж “Хүүхдийн төлөвшил, хандлагын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, арга зам” сэдвийг сонголоо.
  • 5. 5 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ Дөрөв : ҮНДСЭН ХЭСЭГ 4.1. Хүүхэд гэж хэн бэ? Өнөө үе хүртэл хүүхэд гэж хэн болох тухай шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт байхгүй байсаар ирсэн.1989 оны НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцид “Насанд хүрэх насны хязгаарыг үндэсний хууль тогтоомжид 18-аас доогуур тодорхойлоогүй нөхцөлд 18-аас доош насны хүнийг хүүхэд гэнэ” гэж зөвхөн насаар нь тодорхойлсон байдаг. Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач эрдэмтэн хүүхэд ахуй насыг тодорхой үе шат болгон хувааж ирсэн. Насны үечлэлийг янз бүрийн үзүүлэлтийн үндсэн дээр тухайлбал хүүхдийн анатоми физиологийн хөгжил,психосексуаль ( бэлгийн зөн билэг З.Фрейд) хөгжил,психосоциаль (бие хүний нийгэмшил Э.Эриксон) хөгжил, оюун ухааны хөгжил (Ж.Пиаже) хүүхдийн нийгэмд эзлэх байр суурь гол үйл ажиллагаа ( Д.Б. Эльконин) үндэс болгон янз янзаар хувааж авч үзсэн байдаг. Хүүхдийн хөгжил гэдэг нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хамааруулан ойлгож болно. Хүүхдийн хөгжлийн энэхүү үндсэн бүрэлдэхүүн хэсэгт бүгдэд хамаатай нийтлэг зүйл орших бөгөөд энэ нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн, өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжил юм. Хүүхдийн хөгжлийн үечлэл,нас насанд гарах зөрчлийг хэрхэн тодорхойлсныг авч үзье.Хүүхдийн хөгжлийн үечлэл /Эрдэмтэн Э.Эриксоны бие хүний хөгжийн эго онолд тодорхойлсоноор/  Нялах нас/0-1/: Итгэх ба эс итгэхийн суурь мэдрэмжийн зөрчил.Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд итгэл найдварын мэдрэмж төлөвшинө.  Балчир нас/1-3/: Тусгаар байдал ба ичих эргэлзэхийн зөрчил.Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхэд чөлөөт сонголт, өөрийгөө хязгаарлах хязгаарлалтаар илрэх эр зоригийн хүмүүжил болон өөрөөрөө бахархах,бие даах чанар төлөвшинө.  Тоглоомын нас /4-6/ Санаачлага ба буруугаа мэдрэхийн зөрчил. Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд зорилготой байх,зорилгодоо хүрэх шийдэмгий чанар төлөвшинө.
  • 6. 6 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ  Сургуулийн нас /6-12/ Хөдөлмөрлөх дур сонирхол ба дутуу дулимаг байдал хоёрын хоорондын зөрчил.Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд өөрийн чадварт итгэлтэй байх чанар төлөвшинө.  Залуу нас /12-19/: Эго –адилтгал ба үүргүүд холилдолтын хоорондын зөрчил.Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхэд “Би”- гийн адилтгал явагдаж, өөрийн тэмүүлэл,амлалтандаа үнэнч байх яадвар төлөвшинө. 4.2.Хүүхдийн хөгжил төлөвшлийн чиг хандлага Хүүхдийн хөгжил,төлөвшлийн чиг хандлагыг:  Сэтгэл хөдлөл,зоригийн  Мэдрэмжийн  Итгэл үнэмшил,тэвчээр хатуужлын  Баяр баясгалан,уытгар гуниг,хошин шогийн  Сэтгэлийн таашаал,эерэг сэтгэл санааны  Бие бялдрын  Хөдөлгөөний эвсэл,уян хатан чанар,  Хүч,тэнцвэр,хурдны  Эрүүл мэндээ хамгаалах,чийрэгжүүлэх чадварын  Оюун ухааны  Мэдлэг ,чадвар,дадлын,  Танин мэдэх үйл ажиллагааны анхаарал,хүртэхүй,ой,төсөөлөл,хэл яриа  Оюуны арга барилын ангилах, ажиглах,харьцуулах,бүлэглэх,хийсвэрлэх  Нийгэмшихүйн  Сэтгэл санаагаа хуваалцах  Бусдын санаа бодолд мэдрэмжтэй хандах  Гарсан зөрчлийг шийдвэрлэх  Харилцаа хандлагаа зохицуулах  Үйл ажиллагаагаа төлөвлөх ,загварчлах  Үнэт чанар,өөрийн үнэлгээ төлөвших гэж ангилдаг.
  • 7. 7 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ Тав: СУДАЛГААНЫ ЯВЦ Судалгаандаа багш, сурагч, эцэг эх гэсэн 3 субъектийг сонгож, нийт 12 багш, 40 сурагч, 10 эцэг эхийг судалгаанд хамруулж, нээлттэй санал асуулгын хэлбэрээр, түүврийн аргаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцох багш, сурагчдыг тохиолдлоор түүвэрлээгүй, тодорхой хэдэн шалгуурыг баримталж сонголт хийсэн. Багш нарын хувьд: 1. Багш нарын дадлага, туршлага нь ажилласан жилээрээ харилцан адилгүй байдаг учраас түүнийг харгалзан үзэх. 2. Мэргэжил бүрээс багш хамруулах 3. Мөн анги удирдсан багш нарыг оролцуулах гэсэн шалгуурыг баримталсан. Судалгаанд хамрагдсан багш нарын ажилласан жил: Сурагчдын хувьд: 1. Сурагчдын хүйсийг анхаарч ижил тоогоор хамрагдсан байхаар сонгосон 2. Ахлах ангийн 11, 12-р анги тус бүрээс 20, 20 сурагчийг хамруулах Эцэг эхчүүдийн хувьд: 1. Хүйсийг анхаарч тэнцүү тоогоор байлгах 2. Нас, насны төлөөллийг оролцуулах гэсэн шалгуурыг баримталсан. 1, 8% 4, 33% 5, 42% 2, 17% СУДАЛГААНД ХАМРАГДСАН БАГШ НАРЫН АЖИЛЛАСАН ЖИЛ 1-5 жил 6-10 жил 11-15 жил 20- дээш жил
  • 8. 8 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ Зургаа: СУДАЛГААНЫ ҮР ДҮН  Багш нараас авсан судалгааны дүнг нэгтгэж үзвэл: 1. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг субъект аль нь вэ? 2. Таны даасан ангийн сурагчдын эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг вэ? 3. Сурагчдын хөгжил төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр нөлөөлөх вэ? 2, 17% 0, 0% 5, 41% 5, 42% АСУУЛТ-1 Анги хамт олон Анги удирдсанбагш Найз нөхөд Гэр бүл 0, 0% 3, 25% 7, 58% 2, 17% Асуулт-2 Маш сайн Сайн Хангалтгүй Ямар ч холбоогүй 5, 41% 5, 42% 2, 17% 0, 0% АСУУЛТ-3 Маш сайн Сайн Ямар ч холбоогүй Дунд зэрэг
  • 9. 9 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ 4. Хичээл заахад танд бэрхшээлтэй асуудал юу байна вэ?  Сурагчдаас авсан судалгааны дүнг нэгтгэж үзвэл: 1.Чи хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ? 2.Танай эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг вэ? 0, 0% 5, 42% 7, 58% 0, 0% АСУУЛТ-4 Сурагчдыноролцоо Хүмүүжил Хүүхдийн хандлага Бусад 7, 17% 16, 40%1, 3% 12, 30% 4, 10% Асуулт-1 Гэрийн даалгавархийж Зурагт үзэж, хөгжим сонсох, тоглох Гадуур сэлгүүцэх Цахим ертөнцөөр аялах Ажил хийж 6, 15% 12, 30% 17, 42% 5, 13% АСУУЛТ-2 Маш сайн Дунд зэрэг Муу Ямар ч холбогүй
  • 10. 10 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ 3. Сурагчдын хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр нөлөөлөх вэ? 4.Чиний хүмүүжил төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл аль нь вэ?  Эцэг эхээс авсан судалгааны дүнг нэгтгэж үзвэл: 1.Таны хүүхэд хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ? 14, 35% 8, 20% 12, 30% 6, 15% АСУУЛТ-3 Хангалттай Тийм ч сайнбиш Дунд зэрэг Хангалттгүй 13, 32% 8, 20% 16, 40% 3, 8% АСУУЛТ-4 Хангалттай Тийм ч сайнбиш Дунд зэрэг Хангалтгүй 1, 10% 5, 50% 2, 20% 2, 20% 0, 0% АСУУЛТ-1 Гэрийн даалгавархийж Зурагт үзэж, хөгжим сонсох, тоглох Гэадуур сэлгүүцэх Цахим ертөнцөөр аялах Ажил хийлцэх
  • 11. 11 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ 2.Танай гэр бүлийн хэн нь хүүхдийнхээ төлөө илүү анхаарал тавьдаг вэ? 3.Таны хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл аль нь вэ? 4. Та хүүхдүүдийнхээ багш нартай хэр холбоотой ажилладаг вэ? 3, 30% 6, 60% 1, 10% 0, 0% АСУУЛТ-2 Аав Ээж Хоюулаа Анхаарамжхаламжсул 4, 40% 2, 20% 0, 0% 4, 40% АСУУЛТ-3 Гэр бүл Анги хамт олон Ангийн багш Найз нөхөд 0, 0% 6, 60% 4, 40% 0, 0% АСУУЛТ-4 Маш сайн Дунд зэрэг Муу Ямар ч холбоогүй
  • 12. 12 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ Судалгааны дүгнэлт Хүүхдийн хөгжил төлөвшилд o Гэр бүлийн нөлөө хамгийн чухал o Найз нөхөд o Анги хамт олон o Анги удирдсан багшийн нөлөө чухал нөлөө үзүүлнэ гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байна. Харин энэ оролцоог бүрэн ашиглаж, үр дүнтэй ажиллахад дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг судалгааны дүнгээс харж болно.Үүнд:  Хүүхдийн хөгжил төлөвшилд анхаарсан сургалтаас гадуурх ажил зохион байгуулахад багш нарын хувьд сургалтын цаг ихтэй учир бусад ажилд зарцуулах цаг байдаггүй бөгөөд сурагчдад ийм төрлийн ажил илүү үгүйлэгдэж байгаа нь харагдсан.  Эцэг эхчүүд мэргэжлийн багш нартай хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийн асуудлаар санал солилцож, хамтарч ажиллахад учир дутагдалтай байгаа нь багш, сурагчдын өгсөн саналаас харагдаж байна. Тэднийг холбож ажиллахад анги удирдсан багшийн үйл ажиллагаа шаардлагатай.  Ихэнх ангийн ажлын төлөвлөгөөнд нэг загварынсурагчдын нас сэтгэхүйн онцлог болон бусад сурган хүмүүжүүлэх ач холбогдолыг нарийн тооцоогүй, жил бүр давтагддаг, ижил утга агуулгатай хэвшсэн, цөөн тооны ажил төлөвлөгдсөн байдаг.  Сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж хязгаарлагдмал, нэлээд хэсэг нь зөвхөн сурлагандаа анхаарал тавьж хичээлээ хийдэг, гадуур сургалтанд хамрагддаг боловч нэг хэсэг нь зурагт үзэж, хөгжим сонсож, тоглож өнгөрүүлдэг гэснээс харвал тэдний үзэж, сонсож байгаа зүйл нь хөгжил, төлөвшилд нь хэр сайн нөлөөтэй зүйл байж чадаж байна, хүүхдэд зориулагдсан зурагт радиогийн нэвтрүүлэг хэр олон байна гэх мэт асуудлууд урган гарна. Хүүхдийн хөгжил, төлөвшилд нөлөөлөн, хийх ажлууд 1. Даасан ангийн сурагчдын судалгааг олон хэлбэрээр нарийн гаргах.
  • 13. 13 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ 2. Сургалтаас гадуур ангид зохион байгуулах ажлыг судалгааны дүнтэй уялдуулж, сурагч эцэг эх, мэргэжлийн багш нарын санаа бодлыг тусган гарах үр дүн, ач холбогдлыг нь чухалчилж төлөвлөх. 3. Төлөвлөсөн ажлаа хамт олноо бүрэн хамруулан идэвхтэй, бүтээлчээр зохион байгуулах, зохион байгуулсан ажлынхаа үр дүнг хамт олноороо хэлэлцэн алдаа, оноогоо ярьж дүгнэх. 4. Эцэг эхийн хурлыг зохион байгуулахдаа нэгэн хэвшсэн хэлбэрээс татгалзаж, хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдэд болон хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн зөв шийдэх талаар сурган хүмүүжүүлэх онолыг үндэстэй зөвлөгөө өгөх, мэдээлэл солилцох зэрэг хэлбэрийг илүүд үзэж арга барилдаа өөрчлөлт гаргах. 5. Сургуулийн төлөвлөгөөнд хичээлэээс гадуурх ажлын төлөвлөгөөг СНА болон ЗАН-аар дамжуулан маш сайн төлөвлөх 6. Гэр бүлийн харилцаа тал руу анхаарсан янз бүрийн уралдаан тэмцээн, санал асуулга явуулах, гэр бүлийн амин чухал, дотно харилцаа бий болгох тал дээр сургууль, хүн-эмнэлэг, соёл урлагийн салбар болон бүхий л талаар хамтран ажиллах нь чухал юм.
  • 14. 14 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ Ашигласан материал 1.“Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” БСШУЯ, ЖАЙКА –ийн хамтарсан төсөл. “Сорил туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүй” 2009 он 2. “Хүүхэд ба хууль ёс” УБ 2008 он 3. “Бага боловсролын сурган хүмүүжүүлэх зүй” УБ хот 2010 он 4. “Сурган хүмүүжүүлэх зүй” Н.Бор УБ 1984 он 5. GOOGLE.MN 6. ”Багш” сэтгүүл 7 . “Боловсрол судлал сэтгүүл” 2016 он 8. ”Багшид өгөх зуун зөвлөгөө” В.А.СУХОМЛИНСКИЙ 9. “Шилмэл зохиолууд” В.А.СУХОМЛИНСКИЙ 10. “Сэтгэл судлал” О.Мягмар
  • 15. 15 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ ХАВСРАЛТ Сурагчдын судалгааны асуулга: 1. Чи хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ? А.зурагт үзэх,тоглох,хөгжим сонсох г.м Б.цахим ертөнцөөр аялах В.гэрийн даалгавраа хийх Г.дэмий сэлгүүцэх 2. Танай эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг вэ? А: маш сайн Б.сайн В.ямарч холбоогүй Г.хангалтгүй 3. Сурагчдын хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр нөлөөлөх вэ? А. Хангалттай Б.дунд зэрэг В.хангалтгүй Г.тийм ч чухал биш 4. Чиний хүмүүжил, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл аль нь вэ? А.гэр бүл, Б.анги хамт олон В.ангийн багш Г.найз нөхөд Багш нараас авах судалгааны асуулга: 1.Хичээл заахад танд бэрхшээлтэй асуудал юу байна вэ? А.ангийн сурагчдын оролцоо Б. Хүүхдийн хүмүүжил В.хүүхдийн хандлага Г.бусад 2. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг субъект аль нь вэ? А.гэр бүл, Б.анги хамт олон В.ангийн багш Г.найз нөхөд 3. Таны даасан ангийн сурагчдын эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг вэ? А: маш сайн Б.сайн В.ямарч холбоогүй Г.хангалтгүй 4. Сурагчдын хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр нөлөөлөх вэ? А. Хангалттай Б.дунд зэрэг В.хангалтгүй Г.тийм ч чухал биш Эцэг эхээс авах судалгааны асуулга: 1.Таны хүүхэд хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ? А.зурагт үзэх,тоглох,хөгжим сонсох г.м Б.цахим ертөнцөөр аялах В.гэрийн даалгавраа хийх Г.дэмий сэлгүүцэх Д.гэрийн ажил хийлцэх 2. Танай гэр бүлийн хэн нь хүүхдийнхээ төлөө илүү анхаарал тавьдаг вэ? А.аав Б.ээж В.аль аль нь хоёулаа Г.анхаарал халамж сул 3.Таны хүүхдийн хүмүүжил,төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг субъект аль нь вэ? А.гэр бүл, Б.анги хамт олон В.ангийн багш Г.найз нөхөд 4.Та хүүхдийнхээ багш нартай хэр холбоотой ажилладаг вэ? А: маш сайн Б.сайн В.ямарч холбоогүй Г.хангалтгүй
  • 16. 16 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ
  • 17. 17 ЗЭРЭГ СУМ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ, АРГА ЗАМ