SlideShare uma empresa Scribd logo
1 de 1
Baixar para ler offline
Англи хэл сурахад юунаас эхлэх вэ?




Өнөөдөр англи хэл сурах шаардлага эрмэлзэлтэй болох бодол төрөл бүрийн насны хүмүүсийн дунд төрж
байна. Энэ ч өөрсдийн ажил төрөл, аялал жуулчлал болон өөрсдийн ирээдүйд хэрэгтэй гэж уздэг. Гэвч яг
шийдээд сурах гэхээр түмэн асуултууд үүсдэг: хаана хэнтэй сурах, хаана хурдан бас хямд байна гэх мэт.
Нэг үгээр хэлхэд хаана яаж сурахаа мэдэхгүй байж зарим хүмүүс тодорхой хугацаагаар хойш тавидаг,
ихэнхдээ тэр чигээр нь орхидог байна. Юуны өмнө англи хэлийг сурахаасаа өмнө өөртөө яг яах талаараа
төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Үүнд зорилгоо тодорхойлох, сургалтын төлбөр болон цаг заваа тооцоолох
хэрэгтэй. Эд нарыг шийдсний дараа сурах үгүйгээ шийдэж болно.

Группээр болон хамт олноор суралцах
Маш олон гадаад хэлний сургууль болон сургалтын төвүүд өнөөдөр бидэнд санал тавьж, чанартай гэж
амлалт өгдөг. Сургалтын хөтөлбөрүүд сурагчдын түвшинг тогтоочихоод өөрсдийн сургалтаа эхэлдэг
байна. Хэлний түвшинг 5 төрөлөөр хуваадаг: анхан шат, дундажаас доогуур, дундаж, дундажаас дээгүүр,
дээд шат гэж ангилдаг байна. Үргэлжлэх хугацаа сургалтын граффикаас хамаарч 3 сараас 1 жилийн
хугацаатай байдаг. Уламжлалт арга болон багш нарын бодлоор бол хамгийн үр нөлөөтэй граффик бол 7
хоногт 3 удаа байдаг байна. Нэг анги дундажаар 10 хүнтэй. Зарим сургалтууд тусдаа ярианы хэлбэрээр
хөтөлбөр зохиодог. Жишээ нь сурагчдын дунд харилцан яриа. Харилцан ярианууд англи хэл дээр сэтгэн
бодох чадвар, үгийн запас нэмдэг мөн бидний хэлдгээр "би ойлгож байна, гэхдээ хэлж чадахгүй нь" гэдэг
ойлголтыг үгүй хийдэг байна.

Гэрийн багшаар тусдаа хичээл заалгах
Тусдаа хувийн багшаар заалгуулах бол өөрийн гэсэн онцлогтой, группээр сурснаас арай илүү үр дүнтэй
байдаг байна. Нэг дутагдалтай тал бол ярианы хэлбэрт хангалтгуй байж болзошгүй. Гэвч зөв бичгийн
дүрэм, хэлзүйн хувьд эрс сайжирдаг нь мэдрэгддэг. Үнийн хувьд гэрийн багш нар сургалтын т өв үүдээс
өөрсдийн онцлогоос хамаарч арай өндөр үнэтэй болдог. Гэрийн багшийг сонгохдоо өндөр үнэтэй нь сайн
гэсэн ойлголт байж болохгүй. Хичээлийн процессд яaж хандаж байгаа, мэдлэг боловсрол, арга барилыг
харж сонговол илүү үр дүнтэй. Яагаад гэвэл зарим тохиолдолд оютнууд гэрийн багш хийж явж байдаг.
Маш олон тохиолдолд багшийн харьцааны туршлагаас болж асуудал үүсч, тантай хамт зүгээр л "суух
ёстой цагаа" дуусгаж мөнгөө авaхыг боддог багш нараас болдог. Хэрэв таны өөрийн багшид иймэрхүү
зүйл ажилглагдвал аль болох хурдан солисон нь дээр. Тийм учраас та гэрийн багш сонгохдоо маш жижиг
зүйлийг хүртэл сайн анзаарч байх хэрэгтэй. Сонгохоосоо өмнө туршлагын хэдэн хичээл ч хийж болно.
Ямар ч гадаад хэл сурахад хамгийн гол зүйл бол мэдээж сэтгэл зүйн бэлтгэл болон сонирхол байх
шаардлагатай. Тэгэхээр та сурах үедээ ч юмуу уран зохиол уншиж байх, үгээ цээжлэх, гэрийн даалгавараа
хийж байх үед үргэлж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй гэдгийг мартуузай.

Mais conteúdo relacionado

Mais de Zoogii

Animalscan
AnimalscanAnimalscan
AnimalscanZoogii
 
Toxiruulax test
Toxiruulax testToxiruulax test
Toxiruulax testZoogii
 
Songox test
Songox testSongox test
Songox testZoogii
 
Bagsh naraas awsan sudalgaa
Bagsh naraas awsan sudalgaaBagsh naraas awsan sudalgaa
Bagsh naraas awsan sudalgaaZoogii
 
Suragchdaas awsan sudalgaa
Suragchdaas awsan sudalgaaSuragchdaas awsan sudalgaa
Suragchdaas awsan sudalgaaZoogii
 
The weather
The weatherThe weather
The weatherZoogii
 
New nature
New natureNew nature
New natureZoogii
 
New jobs
New jobsNew jobs
New jobsZoogii
 
New furnitures & rooms
New furnitures & roomsNew furnitures & rooms
New furnitures & roomsZoogii
 
New fruit
New fruitNew fruit
New fruitZoogii
 
New flags
New flagsNew flags
New flagsZoogii
 
New clothes
New clothesNew clothes
New clothesZoogii
 
New classroom
New classroomNew classroom
New classroomZoogii
 
New body
New bodyNew body
New bodyZoogii
 
New animals
New animalsNew animals
New animalsZoogii
 
New vegetables
New vegetablesNew vegetables
New vegetablesZoogii
 
хэрэгтэй англи хэлц үгс
хэрэгтэй англи хэлц үгсхэрэгтэй англи хэлц үгс
хэрэгтэй англи хэлц үгсZoogii
 
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдхамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдZoogii
 
англи хэл сурах 52 зөвлөгөө
англи хэл сурах 52 зөвлөгөөангли хэл сурах 52 зөвлөгөө
англи хэл сурах 52 зөвлөгөөZoogii
 

Mais de Zoogii (20)

Ican
IcanIcan
Ican
 
Animalscan
AnimalscanAnimalscan
Animalscan
 
Toxiruulax test
Toxiruulax testToxiruulax test
Toxiruulax test
 
Songox test
Songox testSongox test
Songox test
 
Bagsh naraas awsan sudalgaa
Bagsh naraas awsan sudalgaaBagsh naraas awsan sudalgaa
Bagsh naraas awsan sudalgaa
 
Suragchdaas awsan sudalgaa
Suragchdaas awsan sudalgaaSuragchdaas awsan sudalgaa
Suragchdaas awsan sudalgaa
 
The weather
The weatherThe weather
The weather
 
New nature
New natureNew nature
New nature
 
New jobs
New jobsNew jobs
New jobs
 
New furnitures & rooms
New furnitures & roomsNew furnitures & rooms
New furnitures & rooms
 
New fruit
New fruitNew fruit
New fruit
 
New flags
New flagsNew flags
New flags
 
New clothes
New clothesNew clothes
New clothes
 
New classroom
New classroomNew classroom
New classroom
 
New body
New bodyNew body
New body
 
New animals
New animalsNew animals
New animals
 
New vegetables
New vegetablesNew vegetables
New vegetables
 
хэрэгтэй англи хэлц үгс
хэрэгтэй англи хэлц үгсхэрэгтэй англи хэлц үгс
хэрэгтэй англи хэлц үгс
 
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдхамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
 
англи хэл сурах 52 зөвлөгөө
англи хэл сурах 52 зөвлөгөөангли хэл сурах 52 зөвлөгөө
англи хэл сурах 52 зөвлөгөө
 

англи хэл сурахад юунаас эхлэх вэ

  • 1. Англи хэл сурахад юунаас эхлэх вэ? Өнөөдөр англи хэл сурах шаардлага эрмэлзэлтэй болох бодол төрөл бүрийн насны хүмүүсийн дунд төрж байна. Энэ ч өөрсдийн ажил төрөл, аялал жуулчлал болон өөрсдийн ирээдүйд хэрэгтэй гэж уздэг. Гэвч яг шийдээд сурах гэхээр түмэн асуултууд үүсдэг: хаана хэнтэй сурах, хаана хурдан бас хямд байна гэх мэт. Нэг үгээр хэлхэд хаана яаж сурахаа мэдэхгүй байж зарим хүмүүс тодорхой хугацаагаар хойш тавидаг, ихэнхдээ тэр чигээр нь орхидог байна. Юуны өмнө англи хэлийг сурахаасаа өмнө өөртөө яг яах талаараа төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Үүнд зорилгоо тодорхойлох, сургалтын төлбөр болон цаг заваа тооцоолох хэрэгтэй. Эд нарыг шийдсний дараа сурах үгүйгээ шийдэж болно. Группээр болон хамт олноор суралцах Маш олон гадаад хэлний сургууль болон сургалтын төвүүд өнөөдөр бидэнд санал тавьж, чанартай гэж амлалт өгдөг. Сургалтын хөтөлбөрүүд сурагчдын түвшинг тогтоочихоод өөрсдийн сургалтаа эхэлдэг байна. Хэлний түвшинг 5 төрөлөөр хуваадаг: анхан шат, дундажаас доогуур, дундаж, дундажаас дээгүүр, дээд шат гэж ангилдаг байна. Үргэлжлэх хугацаа сургалтын граффикаас хамаарч 3 сараас 1 жилийн хугацаатай байдаг. Уламжлалт арга болон багш нарын бодлоор бол хамгийн үр нөлөөтэй граффик бол 7 хоногт 3 удаа байдаг байна. Нэг анги дундажаар 10 хүнтэй. Зарим сургалтууд тусдаа ярианы хэлбэрээр хөтөлбөр зохиодог. Жишээ нь сурагчдын дунд харилцан яриа. Харилцан ярианууд англи хэл дээр сэтгэн бодох чадвар, үгийн запас нэмдэг мөн бидний хэлдгээр "би ойлгож байна, гэхдээ хэлж чадахгүй нь" гэдэг ойлголтыг үгүй хийдэг байна. Гэрийн багшаар тусдаа хичээл заалгах Тусдаа хувийн багшаар заалгуулах бол өөрийн гэсэн онцлогтой, группээр сурснаас арай илүү үр дүнтэй байдаг байна. Нэг дутагдалтай тал бол ярианы хэлбэрт хангалтгуй байж болзошгүй. Гэвч зөв бичгийн дүрэм, хэлзүйн хувьд эрс сайжирдаг нь мэдрэгддэг. Үнийн хувьд гэрийн багш нар сургалтын т өв үүдээс өөрсдийн онцлогоос хамаарч арай өндөр үнэтэй болдог. Гэрийн багшийг сонгохдоо өндөр үнэтэй нь сайн гэсэн ойлголт байж болохгүй. Хичээлийн процессд яaж хандаж байгаа, мэдлэг боловсрол, арга барилыг харж сонговол илүү үр дүнтэй. Яагаад гэвэл зарим тохиолдолд оютнууд гэрийн багш хийж явж байдаг. Маш олон тохиолдолд багшийн харьцааны туршлагаас болж асуудал үүсч, тантай хамт зүгээр л "суух ёстой цагаа" дуусгаж мөнгөө авaхыг боддог багш нараас болдог. Хэрэв таны өөрийн багшид иймэрхүү зүйл ажилглагдвал аль болох хурдан солисон нь дээр. Тийм учраас та гэрийн багш сонгохдоо маш жижиг зүйлийг хүртэл сайн анзаарч байх хэрэгтэй. Сонгохоосоо өмнө туршлагын хэдэн хичээл ч хийж болно. Ямар ч гадаад хэл сурахад хамгийн гол зүйл бол мэдээж сэтгэл зүйн бэлтгэл болон сонирхол байх шаардлагатай. Тэгэхээр та сурах үедээ ч юмуу уран зохиол уншиж байх, үгээ цээжлэх, гэрийн даалгавараа хийж байх үед үргэлж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй гэдгийг мартуузай.