Mais conteúdo relacionado
шүлэг
- 1. Миний аав
Аав минь
Ажлаасаа ирээд
Асуусан болгонд
хариулна
Аливаа шинийг мэдэх
гэж
Аавыгаа би хүлээнэ
Аав минь
Ажлаасаа ирээд духан
дээр үнсэнэ
Аавынхаа энэ шагналыг
Авах гэж дандаа
бодно...
(Ө. Гиваабалжир)
- 2. Миний ээж
Ээж минь
Эрээн алчууртай
Ногоон дээлтэй
Ээжийгээ
Эрээн алчууртай нь
Ногоон дээлтэй нь
Зурчихлаа би
Будчихлаа би
Ээж минь
Найрсаг зантай
Наддаа хайртай
Найрсаг зан
Нандин хайрыг
Хэрхэн зурах вэ?
Хэлж өгнө үү, та
(Ж. Дашдондог)