SlideShare uma empresa Scribd logo
1 de 1
Хэвлэлийн мэдээ
Ферростаал
Монголын хамгийн том салхин паркийг Ферростаал компани хөгжүүлж байна.
Сайншанд Салхин Паркийн Барилга угсралтын бэлтгэл
ажил 2015 оны 4-р сард эхлэнэ
2015 оны 3-р сарын 17-н Эссэн хот, ХБНГУ-ын Ферростаал Индустриал Прожектс
компани нь “Сайншанд” салхин парк төслийн гол хувьцаа эзэмшигч, мөн төсөл
хөгжүүлэгч бөгөөд энэ оны 4-р сард багтаан барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлэхээр
төлөвлөөд байна. Сайншанд салхин паркийн жилийн үйлдвэрлэлт 190 сая квт/цаг
бөгөөд үүгээрээ Монгол улсын хэмжээнд хамгийн том салхин парк болох юм. 2016 онд
багтаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдохоор төлөвлөн ажиллаж байна.
Ферростаал Индустриал Прожектс компани нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
ТӨХК-тай банк, санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн Цахилгаан Эрчим Хүч
Худалдах, Худалдан Авах гэрээг байгуулсан бөгөөд гүйцэтгэгч байгууллагатай
гэрээний урьдчилсан нөхцөлд гарын үсэг зураад байна. Бүтэн жилийн салхины
судалгааны үр дүнд салхин дундаж хурд 7,4 м/сек гарч Монгол улс салхины эрчим
хүчний гайхалтай нөөцтэйг баталгаажууллаа.
“Сайншанд” салхин паркийн төслийн хөрөнгө оруулалт ойролцоогоор №110 сая ам
доллар бөгөөд төслийн санхүүжилтийг олон улсын тэргүүлэх банк санхүүгийн
байгууллагууд хийх болно. Ферростаал Капитал компани нь төслийг ирэх сардаа
багтаан санхүүжилтэнд бэлэн болгох зорилт тавин ажиллаж байна.
2014 оны 2-р сард Ферростаал Индустриал Прожектс хувьцааны дийлэнх хувийг
худалдан авч энэхүү төслийг хөгжүүлж байна. “Сайншанд” салхин парк төсөл
хөгжлийн гол үндсэн ажлыг Монгол хамтрагч нар болон Ферростаал Монгол компани
хамтран гүйцэтгэсэн.
Нэмэлт мэдээллийг: www.ferrostaal-ip.com

Mais conteúdo relacionado

Destaque (8)

Album de vida eduardo
Album de vida eduardoAlbum de vida eduardo
Album de vida eduardo
 
Presentazione PAI ver. 3/2015
Presentazione PAI ver. 3/2015Presentazione PAI ver. 3/2015
Presentazione PAI ver. 3/2015
 
Federico García Lorca
Federico García LorcaFederico García Lorca
Federico García Lorca
 
Bowflex Blaze Workouts and Manual
Bowflex Blaze Workouts and ManualBowflex Blaze Workouts and Manual
Bowflex Blaze Workouts and Manual
 
英文 XJ Rubber PPT Presentation 2014
英文  XJ Rubber PPT Presentation 2014英文  XJ Rubber PPT Presentation 2014
英文 XJ Rubber PPT Presentation 2014
 
센드큐 서비스소개서(범용) 201503ver 원본_w
센드큐 서비스소개서(범용) 201503ver 원본_w센드큐 서비스소개서(범용) 201503ver 원본_w
센드큐 서비스소개서(범용) 201503ver 원본_w
 
pfSense Installation Slide
pfSense Installation SlidepfSense Installation Slide
pfSense Installation Slide
 
Instrucions receita
Instrucions receitaInstrucions receita
Instrucions receita
 

Монголын хамгийн том салхин паркийг Ферростаал компани хөгжүүлж байна.

  • 1. Хэвлэлийн мэдээ Ферростаал Монголын хамгийн том салхин паркийг Ферростаал компани хөгжүүлж байна. Сайншанд Салхин Паркийн Барилга угсралтын бэлтгэл ажил 2015 оны 4-р сард эхлэнэ 2015 оны 3-р сарын 17-н Эссэн хот, ХБНГУ-ын Ферростаал Индустриал Прожектс компани нь “Сайншанд” салхин парк төслийн гол хувьцаа эзэмшигч, мөн төсөл хөгжүүлэгч бөгөөд энэ оны 4-р сард багтаан барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлэхээр төлөвлөөд байна. Сайншанд салхин паркийн жилийн үйлдвэрлэлт 190 сая квт/цаг бөгөөд үүгээрээ Монгол улсын хэмжээнд хамгийн том салхин парк болох юм. 2016 онд багтаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдохоор төлөвлөн ажиллаж байна. Ферростаал Индустриал Прожектс компани нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай банк, санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн Цахилгаан Эрчим Хүч Худалдах, Худалдан Авах гэрээг байгуулсан бөгөөд гүйцэтгэгч байгууллагатай гэрээний урьдчилсан нөхцөлд гарын үсэг зураад байна. Бүтэн жилийн салхины судалгааны үр дүнд салхин дундаж хурд 7,4 м/сек гарч Монгол улс салхины эрчим хүчний гайхалтай нөөцтэйг баталгаажууллаа. “Сайншанд” салхин паркийн төслийн хөрөнгө оруулалт ойролцоогоор №110 сая ам доллар бөгөөд төслийн санхүүжилтийг олон улсын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагууд хийх болно. Ферростаал Капитал компани нь төслийг ирэх сардаа багтаан санхүүжилтэнд бэлэн болгох зорилт тавин ажиллаж байна. 2014 оны 2-р сард Ферростаал Индустриал Прожектс хувьцааны дийлэнх хувийг худалдан авч энэхүү төслийг хөгжүүлж байна. “Сайншанд” салхин парк төсөл хөгжлийн гол үндсэн ажлыг Монгол хамтрагч нар болон Ферростаал Монгол компани хамтран гүйцэтгэсэн. Нэмэлт мэдээллийг: www.ferrostaal-ip.com