Mais conteúdo relacionado
Semelhante a Хүүхдийн хөгжил төлөвшилд багш, сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга зам (20)
Mais de Сэтгэмж Цогцолбор Сургууль (20)
Хүүхдийн хөгжил төлөвшилд багш, сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга зам
- 1. Сэдэв: Хүүхдийн хөгжил төлөвшилд багш
сургалтын байгууллагын үүргийг
дээшлүүлэх арга зам
Боловсруулсан багш: Б. Содном
Улаанбаатар хот
- 2. Оршил
Манай ард түмэн эрт дээр үеэс хүүхдийг хүмүүжүүлж,
хөгжүүлэх, төлөвшүүлэх талаар олон сайхан арга
хэрэглэж ирсэн уламжлалтай билээ. Ардын тоглоом
наадгай, үгэн тоглоом, түргэн хэллэг, үлгэр, оньсого
зэргээр дамжуулан хүүхдээ хүмүүжүүлж байсан.
Хүүхэд хүмүүжүүлж, төлөвшүүлж, нийгэмшүүлнэ
гэдэг бол урт хугацааны шийдэл юм.
Ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалаар
дамжуулан хүмүүжүүлэх, төлөвшүүлэх мөн
сургалтын арга зүйд тусган өгөх нь зүйтэй.
Ардын сурган хүмүүжүүлэх өвд: оюун ухаан
хөгжүүлэх, ой тогтоолт бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх бие даах үйлийг дэмжсэн аргууд байдаг.
Мөн гэр бүлийн харилцаа нь хүүхдийн хүмүүжил,
төлөвшилд нөлөөлдөг.
- 3. Онолын хэсэг
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын зарчмууд:
Холын зорилгоо тодорхойлох
Элэгсэг дотно сэтгэлээр хандах
Асуудал шийдвэрлэх
Аливааг ойлгуулах, хүүхэд хэрхэн бодож
сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь:
Хүүхдийг аливаад суралцагчийн хувьд хүч үл
хэрэглэн хүндэтгэх арга зам юм. Энэ бол
хүүхдэд амжилт гаргахад тус нэмэр болох
түүнд хэрэгтэй мэдээлэл олж өгөх түүний
өсөлт хөгжилтийг дэмжих сургалтын арга юм.
Хүчирхийлэлгүй шийдвэрлэх арга замыг
чухалчилсан хүндэтгэл болон хүүхдийн
хөгжлийн зарчим дээр тулгуурласан байна.
- 4. Хүүхэд хүмүүжүүлж, төлөвшүүлж, нийгэмшүүлнэ
гэдэг бол:
Хүүхдийг хувийн сахилгатай болоход дэмжиж
туслах урт хугацааны шийдэл юм.
Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм
журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах эцэг
эхийн зөв тодорхой харилцааг хэлнэ.
Бие биенээ харилцан хүндэтгэсэн харилцааг
хүүхэдтэйгээ хамт бий болгох явдалюм.
Хүүхдэдээ насан туршдаа хэрэглэж үр шимийг
нь хүртэх боломж чадвар дадал эзэмшүүлэх арга
юм.
Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө
итгэлтэйгээр туулах чадварыг зааж сургах
тухай юм.
Хүүхдээ биеэ зөв авч явах бусдын санаа бодлыг
сонсож ойлгож хүлээн авах өөрийгөө хүндэтгэх
хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан
харилцаанд сургахыг хэлнэ.
- 5. Хэрвээ та:
Сонсож
Магтан урамшуулж
Тэднийг хүндэлж
Тэдэнд сонголт хийх боломж олгож
Асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг болчихвол
таны хүүхэд өөртөө итгэлтэй бие даасан
бусдыг хүндэлдэг хүн болон хүмүүжиж чадна.
Мэдрэмж гэдэг нь:
Хүн ямар нэг зүйлийг хүртэхүйн эрхтнүүдийн
тусламжтайгаар хүлээн авч тусгахыг хэлнэ.
Хүүхэд энэхүү мэдрэмжийнхээ тусгалыг таниад
сэтгэл хөдлөлөөрөө хариуг илэрхийлдэг. Уурлах,
уйтгарлах, баярлах, гомдох, бахархах, хайрлах,
эргэлзэх,...........
Хүн аливааг өөрийнхөөрөө мэдэрдэг.
Жишээ нь: надад таалагдахад найзад
таалагдахгүй байх үүнээс үзэхэд мэдрэмж эерэг,
- 6. сөрөг хоёр талтай. Сөрөг мэдрэмж нь хүүхдийн
хүмүүжил төлөвшилд муугаар нөлөөлдөг
Дүгнэлт:
Хүүхдээ зөв хүмүүжил төлөвшил олгохын тулд
багш эрт дээр үеэс ард түмэн хүүхдээ
хүмүүжүүлж ирсэн уламжлалт аргаас
сургалтандаа хэрэглэх, сургалтын орчин
бүрдүүлэх, үг хэллэг тогтоолгох, эцэг эх үр
хүүхэдтэйгээ зөв харилцах, хүүхэд хамт
олонтойгоо зөв харилцах, зөв дадал хэвшилд
сургах явдал юм. Мөн сургалтын арга зүйд эрт
дээр үеэс хүүхдээ хүмүүжүүлж ирсэн үг хэллэг,
тоглоом наадгай, тусгаж оруулж өгөх нь зүйтэй.
Тоглоом наадгай нь хүүхэд хөгжүүлэхээс гадна
хүмүүжүүлж сургах хамт олонч болгон
төлөвшүүлэх хамтарч ажиллах зэрэг ач
холбогдолтой.