SlideShare uma empresa Scribd logo
1 de 13
Baixar para ler offline
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
2
Монгол Улсын нийгэм,
эдийн засгийн байдал
(2015 оны эхний 5 сарын байдлаар)
I. Нийгмийн үзүүлэлт
I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад
бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015
оны 5 дугаар сарын эцэст 48.1 мянга болсны
24.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр
бүртгүүлсэн ажил хайгчдын 32.0 мянга нь
ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн
үеийнхээс 5.9 мян.хүн буюу 15.7 хувиар,
өмнөх сарынхаас 1.9 мян.хүн буюу 5.5 хувиар
буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн
16.8 мянга буюу 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж,
өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр буурчээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн
байгууллагад 2015 оны эхний 5 сард ажилгүй
46.1 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй
байсан 6.5 мян.иргэн ажилд зуучлагдан орж,
51.1 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа
шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Çóðàã I.1
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр
бүртгүүлсэн болон ажилд зуучлагдан орсон иргэд,
жил бүрийн эхний 5 сарын байдлаар
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.5 хувийг
бүрэн дунд, 28.0 хувийг дипломын дээд болон
бакалаврын, 7.2 хувийг тусгай мэргэжлийн
дунд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн,
6.9 хувийг суурь, 2.4 хувийг бага, 1.0 хувийг
магистр, доктор, 0.8 хувийг боловсролгүй иргэд
эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй
иргэдийн 60.0 хувийг 15-34 насны залуучууд
эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь,
Говь-Алтай, Сүхбаатар, Хөвсгөл, Орхон, Увс,
Төв, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Дундговь,
Архангай, Баянхонгор, Хэнтий, Завхан аймагт
улсын дунджаас 0.4-12.9 пунктээр илүү байна.
I.2 Дундаж цалин
2014 оноос өмнө ажиллагчдын сарын
дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол
явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас
түүвэрлэн тооцож байсныг өөрчилж, 2014 оны
1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын
ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан
нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж
ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргаж
байна.
Ингэснээр ажиллагчдын сарын дундаж
цалинг аж ахуйн нэгж, байгууллагын
ажиллагчдын тооны 2 бүлгээр тооцож байсныг
5 бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж
бүрдсэн.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн
тайланд 2015 оны 1 дүгээр улиралд нийт
35.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага
хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагын
ажиллагчдын сарын дундаж цалин 851.4 мян.
төг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.1 мян.төг,
эрэгтэйчүүдийнх 923.1 мян.төг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх
оны мөн үеийнхээс 88.5 мян.төг буюу 11.6
хувиар нэмэгдсэн байна.
Çóðàã I.2
Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр,
2015 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар, хувиар
Эх үүсвэр: Хөдөлмөрийн яамны сар бүрийн мэдээ
40843
33605
46124
18058
10890
6463
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Шинээр бүртгүүлсэн иргэд Ажилд зуучлагдан орсон иргэд
0.8
1.0
2.4
6.9
7.2
7.2
28.0
46.5
Боловсролгүй
Магистр, доктор
Бага
Суурь
Техникийн болон мэргэжлийн
Тусгай мэргэжлийн дунд
Дипломын дээд болон
бакалаврын
Бүрэн дунд
Ажиллагчдын сарын дундаж цалин, бүсээр,
2015 оны 1 дүгээр улирлын байдлаар, мян.төг
Çóðàã I.3
851.4
622.4
649.9
749.0
817.9
925.3
Улсын
дундаж
Баруун Зүүн Төвийн Хангайн Улаанбаатар
3
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын
ажиллагчдын тооны бүлгээр, 2015 оны 1 дүгээр
улирлын байдлаар, мян.төг
Çóðàã I.4
Эх үүсвэр: * - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын 	
ерөнхий газрын улирлын мэдээ
Ажиллагчдын сарын дундаж цалинг
эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны
салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай,
олборлолтын салбарт ажиллагчдын сарын
дундаж цалин хамгийн их буюу 1785.7 мян.төг,
харин зочид буудал, байр, сууц болон нийтийн
хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага
буюу 569.2 мян.төг байна.
Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-
ын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд
1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын
сарын дундаж цалин 568.5 мян.төг, 10-
49 ажиллагчтайнх 709.8 мян.төг, 50-
99 ажиллагчтайнх 778.6 мян.төг, 100-199
ажиллагчтайнх 894.2 мян.төг, харин 200,
түүнээс дээш ажиллагчтайнх 1180.5 мян.төг
байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил,
мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2015 оны 1
дүгээр улирлын байдлаар менежерийн сарын
дундаж цалин хамгийн өндөр буюу 1006.8 мян.
төг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн
ажилтных 439.0 мян.төг буюу хамгийн бага
байна.
I.3 Нийгмийн даатгал, халамж
Нийгмийн даатгал
Нийгмийн даатгалын сангийн орлого
2015 оны эхний 5 сард 539.0 тэрбум төг,
зарлага 631.5 тэрбум төг болж, өмнөх оны
мөн үеийнхээс орлого 8.2 тэрбум төг буюу
1.5 хувь, зарлага 113.4 тэрбум төг буюу 21.9
хувиар өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого
2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн
үеийнхээс 8.2 тэрбум төгрөгөөр өсөхөд
эрүүл мэндийн даатгалын сангийн орлого
2.2 тэрбум төг буюу 2.7 хувиар буурсан хэдий
ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 7.0
тэрбум төг буюу 1.9 хувь, үйлдвэрлэлийн
осол мэргэжлээс шалтгаалах өвчний
даатгалын сангийн орлого 1.4 тэрбум төг
буюу 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн
байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага
2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн
үеийнхээс 113.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд
тэтгэврийн даатгалын сангийн зарлага 80.7
тэрбум төг буюу 20.1 хувь, эрүүл мэндийн
даатгалын сангийн зарлага 23.2 тэрбум төг
буюу 34.1 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.
Нийгмийн халамж
Нийгмийн халамжийн сангаас 2015
оны эхний 5 сард 192.0 мян.хүнд 60.2
тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон
бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн
халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 28.3
мянга буюу 17.3 хувь, олгосон тэтгэврийн
хэмжээ 0.8 тэрбум төг буюу 1.5 хувиар өсчээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2015 оны
эхний 5 сард 63.1 мян.хүн хамрагдсан
нь өмнөх оны мөн үеийнхээс 8.2 мянга буюу
15.0 хувь өсч, олгосон тэтгэврийн хэмжээ
1.3 тэрбум төг буюу 4.0 хувиар нэмэгджээ.
568.5
709.8
778.6
894.2
1 180.5
0.0 200.0 400.0 600.0 800.0 1000.0 1200.0 1400.0
1-9
10-49
50-99
100-199
200, түүнээс дээш
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр
авч үзвэл 192.0 мян.төг хүртэлх цалинтай
ажиллагчид нийт ажиллагчдын 5.3 хувийг,
192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай нь 10.7
хувийг, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай
нь 18.4 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн
цалинтай нь 37.9 хувийг эзэлж, xарин 1500.0
мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид
нийт ажиллагчдын 9.0 хувийг эзэлж байна.
Õ¿ñíýãò I.1
ААНБ-ын ажиллагчдын бүлэглэлт, цалин
хөлсний бүлэг, дүнд эзлэх хувиар,
2015 оны I улиралд
Цалин хөлсний бүлэг Дүнд эзлэх хувь
192 001 төгрөг хүртэл 5.3
192 001 - 300 000 10.7
300 001-500 000 18.4
500 001-700 000 21.0
700 001-900 000 16.9
900 001-1 100 000 9.9
1 100 001- 1 300 000 5.4
1 300 001- 1 500 000 3.4
1 500 001 төгрөгөөс дээш 9.0
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
4
Çóðàã I.7
10 000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчид,
жил бүрийн эхний 5 сарын байдлаар
Çóðàã I.6
Эндсэн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар
Нялхсын эндэгдэл энэ оны 5 дугаар сард
127 болж, өмнөх оны мөн үеийнхээс 27 хүүхэд
буюу 27.0 хувиар, 5 хүртэлх насандаа 142
хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 21
буюу 17.4 хувиар өссөн байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын
эндэгдэл 2015 оны эхний 5 сард 16 болж,
өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд, тав
хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж,
өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр буурсан
байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын
эндэгдэл энэ оны 5 дугаар сард 18 болж, өмнөх
оны мөн үеийнхээс 4 хүүхдээр, тав хүртэлх
насны хүүхдийн эндэгдэл 20 болж, өмнөх оны
мөн үеийнхээс 3 хүүхдээр өсчээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2015
оны эхний 5 сард 20462 болж, өмнөх оны мөн
үеийнхээс 6265 буюу 44.1 хувиар нэмэгдэхэд
вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 138 буюу
25.9 хувь, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 223
буюу 79.6 хувиар буурсан хэдий ч , сүрьеэгээр
өвчлөгчдийн тоо 154 буюу 8.1 хувь, гонококкт
халдвараар өвчлөгчдийн тоо 328 буюу 17.2
хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 532 буюу
18.2 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо
637 буюу 24.1 хувиар өссөний зэрэгцээ улаан
бурхан өвчнөөр 4665 хүн өвчилсөн нь голлон
нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар
сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2 гарч, улсын
хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт
тохиолдол 187 боллоо.
Çóðàã I.5
Амаржсан эх, амьд төрсөн хүүхэд, жил бүрийн эхний
5 сарын байдлаар
I.4 Эрүүл мэнд
Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард
33281 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн
тоо 33493 болж, өмнөх оны мөн үеийнхээс
амаржсан эхийн тоо 90 буюу 0.3 хувиар,
хүүхдийн тоо 107 буюу 0.3 хувиар буурсан
байна. Энэ оны 5 дугаар сард 6883 эх
амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6932
болж, амаржсан эхийн тоо өмнөх оны мөн
үеийнхтэй ижил түвшинд, хүүхдийн тоо 1-ээр
нэмэгдсэн.
Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2015
оны эхний 5 сард 537 болж, өмнөх оны мөн
үеийнхээс 3 хүүхэд буюу 0.6 хувиар өсч, 5
хүртэлх насандаа 618 хүүхэд эндэж, өмнөх оны
мөн үеийнхээс 19 буюу 3.0 хувиар буурчээ.
32 208
33 371 33 281
32 365
33 600
33 493
2013 I- V 2014 I-V 2015 I-V
Амаржсан эх, амьд төрсөн хүүхэд, жил бүрийн эхний 5
сарын байдлаар
Амаржсан эх Амьд төрсөн хүүхэд
492
534 537
605
637 618
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Эндсэн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар
Нялхсын эндэгдэл 5 хүртэлх насандаа эндсэн хүүхэд
67
50
69
2013 I-V 2014 I-V 2015 I-V
10 000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчид, жил
бүрийн эхний 5 сарын байдлаар
Нийгмийн халамжийн үйлчилгээ,
хөнгөлөлтөд 310.2 мян.хүн хамрагдсаны
72.7 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт,
нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан
иргэд, 22.1 хувь нь ахмад настан, 3.1 хувь
нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.2
хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд
хамрагдсан иргэд, 0.9 хувь нь алдар цолтой
ахмад настай иргэд байна.
“Хүний хөгжил” сангаас 2015 оны эхний 5
сард 18 хүртэлх насны 1010.0 мянган хүүхдэд
101.7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд
олгожээ.
5
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
I.5 Байгаль орчин
Цаг уур, агаарын бохирдол
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн
хүрээлэнгийн мэдээгээр 2015 оны 5 дугаар
сард цасан бүрхүүлийн хамгийн их зузаан
Өвөрхангай аймгийн Хужирт суманд 20 см-т,
хамгийн их хур тунадас Говь-Алтай аймгийн
Бугат суманд 40.9 мм-т хүрсэн байна. Дархан-
Уул аймгийн Дархан, Сэлэнгэ аймгийн Ерөө,
Орхонтуул, Өмнөговь аймгийн Ханбогд,
Дорноговь аймгийн Сайншанд, Хөвсгөл сумдад
хамгийнихтемператур34.0хэм,Завханаймгийн
Цэцэн-Уул, Отгон сум, Хөвсгөл аймгийн Хатгал
тосгонд хамгийн бага температур -11.0 хэм
байлаа. Салхины хамгийн их хурд Говь-Алтай
аймгийн Алтай, Бугат сумдад 24 м/с байв.
Аймгийн төв, нийслэлд агаарын дундаж
хэм 2015 оны 5 дугаар сард олон жилийн
дунджаас 0.6 хэмээр дулаан, өмнөх оны мөн
үеийнхээс 0.6 хэмээр хүйтэн байлаа.
Çóðàã I.8
Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн
агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3
0.000
0.020
0.040
0.060
0.080
0.100
I II III IV V VI VII VIII IX X XI XII
Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж, эхний 8
харуулын дундаж, сараар, (мг/м3)
2013 2014 2015
Çóðàã I.9
Çóðàã I.10
Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн
агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)
Улаанбаатар хотын агаар дахь 10 микроноос бага
хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын
дундаж, сараар, (мг/м3)
Азотын давхар ислийн хоногийн дундаж
агууламж 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар
хотын 13-р хороолол орчимд 31 удаа, Баруун
4 зам орчимд 28 удаа, 100 айл орчимд 3 удаа;
хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж
Амгалан орчимд 17 удаа, Баруун 4 зам орчимд
8 удаа, Толгойт орчимд 6 удаа; 10 микроноос
бага хэмжээтэй тоосны агууламж Нисэх болон
Толгойт орчимд тус бүр 20 удаа, 100 айл орчимд
19 удаа; 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны
агууламж Толгойт орчимд 9 удаа, Нисэх орчимд
5 удаа, 13-р хороолол орчимд 4 удаа агаарын
чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс
давсан нь хамгийн өндөр үзүүлэлт байна.
0.000
0.040
0.080
0.120
I II III IV V VI VII VIII IX X XI XII
Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн агууламж,
эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)
2013 2014 2015
Çóðàã I.11
Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага
хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын
дундаж, сараар, (мг/м3)
0.000
0.100
0.200
0.300
0.400
0.500
I II III IV V VI VII VIII IX X XI XII
Улаанбаатар хотын агаар дахь 10 микроноос бага хэмжээтэй
тоосны агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)
2013 2014 2015
0.000
0.050
0.100
0.150
0.200
0.250
I II III IV V VI VII VIII IX X XI XII
Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй
тоосны агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3)
2013 2014 2015
Аюулт үзэгдэл, осол
Аюулт үзэгдэл, осол 2015 онû эхний 5
сард 2699 удаа гарч, 51 хүн амь насаа алдаж,
131.5 мян.толгой мал, амьтан хорогджээ. Õàðèí
объектын түймэр 2325 удаа, мал, амьтны
халдварт галзуу өвчин 123 удаа бүртгэгджээ.
Аюулт үзэгдэл, осол, жил бүрийн эхний
5 сарын байдлаар*
Үзүүлэлт
2013
I-V
2014
I-V
2015
I-V
2015 I-V
2014 I-V
Аюулт үзэгдэл, ослын
тохиолдлын тоо 2 238 2 152 2 699 125.4
Аюулт үзэгдэл, ослын
улмаас амь насаа
алдсан хүний тоо 57 46 51 110.9
Шатсан гэр, орон сууцны
тоо 858 1 063 852 80.2
Аюулт үзэгдлийн улмаас
хорогдсон, устгасан мал,
тэжээвэр амьтан 232 092 11 999 131 463 11.0**
Объектын түймрийн тоо 1 987 1 907 2 325 121.9
Учирсан хохирлын
хэмжээ, тэрбум төг 10.0 6.6 29.8 4.5**
%
* Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын 	
ерөнхий газрын мэдээлэл
** Дахин их
Õ¿ñíýãò I.2
Объектын түймрийн улмаас 5.3 тэрбум төг,
мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас
35.8 сая төгрөгийн хохирол учирч, аюулт
үзэгдэл, осолд нийт 378.6 сая төг зарцуулсан
байна.
Объектын түймрийн улмаас 28 хүн, усны
ослын улмаас 12 хүн, бичил уурхайн нурангины
ослын улмаас 6 хүн, их цас, хүчтэй салхи,
шуурганы улмаас 3 хүн, ой, хээрийн түймэр
болон сум, галт хэрэгслийн ослын улмаас тус
бүр 1 хүн амь насаа алджээ.
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
6
Çóðàã I.13
Бүртгэгдсэн гэмт хэрэг,
жил бүрийн эхний 5 сарын байдлаар
I.6 Гэмт хэрэг
Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард
12730 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн
үеийнхээс 1285 хэрэг буюу 11.2 хувиар өсчээ.
10803
11445
12730
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Бүртгэгдсэн гэмт хэрэг, жил бүрийн
эхний 5 сарын байдлаар
Çóðàã I.14
Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүн,
жил бүрийн эхний 5 сарын байдлаар
Çóðàã I.15
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ,
жил бүрийн эхний 5 сарын байдлаар, тэрбум төг
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн
тоо 2015 оны эхний 5 сард 12233 болж, 641
буюу 5.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 4823
буюу 39.4 хувь нь эмэгтэйчүүд байна.
Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард
42.5 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 7.0 мян.хүн
баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс
эрүүлжүүлэгдсэн хүний тоо 11.8 мянга буюу
21.7 хувь, баривчлагдсан хүний тоо 340 буюу
4.6 хувиар буурсан байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас
үйлдэгдсэн 487 гэмт хэрэг бүртгэгдсэн нь
өмнөх оны мөн үеийнхээс 185 хэрэг буюу 61.3
хувиар өссөн байна.
Малын хулгайн 661 гэмт хэрэг бүртгэгдсэн
нь нийт гэмт хэргийн 5.2 хувийг эзэлж, өмнөх
оны мөн үеийнхээс 20 хэрэг буюу 3.1 хувиар
нэмэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол
2015 оны эхний 5 сард 86.6 тэрбум төг, нөхөн
төлүүлсэн хохирлын хэмжээ 15.0 тэрбум төг
болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан
хохирлын хэмжээ 56.4 тэрбум төг буюу 2.9
дахин, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.7
тэрбум төг буюу 33.1 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт
хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн
эсрэг гэмт хэрэг (1092), тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын
журмын эсрэг (100), аж ахуйн эсрэг (193) зэрэг
гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.
Сэжигтэн нь тодорхойгүй байсан 6449
хэргийн 3676 буюу 57.0 хувийнх нь холбогдогч
нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт
хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны
мөн үеийнхээс 2.0 пункт, нийслэлийн хэмжээнд
1.0 пунктээр өссөн байна.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны
эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 10
буюу 2.2 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг
143 буюу 9.8 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн
үйлдэгдсэн хэрэг 95 буюу 8.1 хувь, согтуугаар
үйлдэгдсэн хэрэг 352 буюу 12.2 хувиар
буурчээ.
18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох
гэмт хэргийн тоо 2015 оны эхний 5 сард улсын
дунджаар 65 болж, өмнөх оны мөн үеийнхээс
5 буюу 8.3 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас 4714 хүн гэмтэж, 427
хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс
гэмтсэн хүний тоо 513 буюу 12.2 хувиар
нэмэгдэж, харин нас барсан хүний тоо 37 буюу
8.0 хувиар буурсан байна.
3 687
4 201
4 714
481 464 427
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан
хүн, жил бүрийн эхний 5 сарын байдлаар
Гэмтсэн Нас барсан
40.0
30.2
86.6
12.3 11.3 15.0
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын
хэмжээ, жил бүрийн эхний 5 сарын
байдлаар, тэрбум төг
Нийт хохирол Нөхөн төлүүлсэн
Хорогдсон, устгасан мал, тэжээвэр
амьтдын тоо 2015 оны эхний 5 сард өмнөх оны
мөн үеийнхээс 119.5 мян.толгойгоор нэмэгдсэн
байна. Нийт хорогдсон малын 99.1 хувь нь
гал түймэр, ус, цаг агаарын гаралтай аюулт
үзэгдлийн улмаас хорогдсон байна.
Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл,
ослын тохиолдол 547-оор нэмэгдэв.
7
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
II. Ýдийн засгийн үзүүлэлт
II.1 Мөнгө, зээл, үнэт цаас
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2015 оны 5
дугаар сарын эцэст 9.8 их наяд төг болж, өмнөх
сарынхаас 134.5 тэрбум төг буюу 1.4 хувиар
өсч, өмнөх оны мөн үеийнхээс 401.0 тэрбум
төг буюу 3.9 хувиар буурчээ .
̺íãºíèé çàðèì ¿íäñýí ¿ç¿¿ëýëò,
ñàðûí ýöýñò, òýðáóì òºã
Үзүүлэлт 2014 2015
V IV V
Мөнгөний нийлүүлэлт М2 10 240.5 9 705.0 9 839.5
Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны
мөн үе=100 29.5 - 4.9 - 3.9
Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх
сар=100 0.4 - 2.0 1.4
Нийт хадгаламж 7 137.8 7 203.4 7 116.5
Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны
мөн үе=100 38.9 0.1 - 0.3
Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх
сар=100 - 0.8 - 2.3 - 1.2
Төгрөгийн хадгаламж 5 733.1 5 115.1 5 198.2
Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны
мөн үе=100 45.2 - 10.9 - 9.3
Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх
сар=100 - 0.1 - 1.4 1.6
Валютын хадгаламж 1 404.7 2 088.3 1 918.3
Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны
мөн үе=100 18.0 43.7 36.6
Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх
сар=100 - 3.3 - 4.3 - 8.1
Õ¿ñíýãò II.1
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2015 оны
5 дугаар сарын эцэст 793.7 тэрбум төг болж,
өмнөх сарынхаас 58.8 тэрбум төг буюу 8.0
хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 69.3
тэрбум төг буюу 8.0 хувиар буурчээ.
Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох
банкуудын харилцах, хадгаламж 2015 оны 5
дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 145.8
тэрбум төг буюу 9.9 хувиар өсч, 1619.6 тэрбум
төгрөгт хүрсэн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд
олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны
5 дугаар сарын эцэст 12.2 их наяд төг болж,
өмнөх сарынхаас 126.9 тэрбум төг буюу 1.0
хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 104.9
тэрбум төг буюу 0.9 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл
2015 оны 5 дугаар сарын эцэст 600.6 тэрбум
төг болж, өмнөх сарынхаас 12.8 тэрбум төг
буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 219.4
тэрбум төг буюу 57.5 хувиар өсчээ. Хугацаа
хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн
өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх оны
мөн үеийнхээс 1.7 пунктээр нэмэгдсэн байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй
зээл 2015 оны 5 дугаар сарын эцэст 738.6
тэрбум төг болж, өмнөх сарынхаас 8.4 тэрбум
төг буюу 1.1 хувиар буурч, өмнөх оны мөн
үеийнхээс 118.8 тэрбум төг буюу 19.2 хувиар
өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн
өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх
оны мөн үеийнхээс 1.0 пунктээр өссөн байна.
Çóðàã II.1
Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төг
0
200
400
600
800
Чанаргүй зээл
Хувийн салбарын чанаргүй зээл
Иргэдийн чанаргүй зээл
Үнэт цаасны арилжаагаар 2015 оны эхний
5 сард 481.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж,
16.6 сая ш үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны
мөн үеийнхээс гүйлгээ 376.0 тэрбум төг буюу
4.6 дахин, арилжигдсан үнэт цаас 780.9 мян.ш
буюу 4.9 хувиар өссөн байна. Харин 2015 оны
5 дугаар сард 43.4 тэрбум төгрөгийн гүйлгээ
хийгдэж, 1.1 сая ш үнэт цаас арилжигдсан нь
өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 3.2 тэрбум
төг буюу 6.9 хувиар буурч, арилжигдсан үнэт
цаас 0.5 сая ш буюу 81.2 хувиар өссөн байна.
Çасгийн газрын үнэт цààñíû хоёрдогч зах
зээлийн àðèëæààãààð 2015 оны эхний 5 сард
286.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь
өмнөх оны мөн үеийнхээс 189.0 тэрбум төг
буюу 3.0 дахин өссөн байна.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг
илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2015 оны
5 дугаар сард 12805.2 болж, өмнөх сарынхаас
308.5 нэгжээр буурчээ.
Çóðàã II.2
ÒÎÏ-20 èíäåêñ, ñàðûí äóíäàæ, íýãæýýð
0
5000
10000
15000
20000
2013-I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
2014-I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
2015-I
II
III
IV
V
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа
явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт
цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2015 оны
5 дугаар сард 1.3 их наяд төг болж, өмнөх
сарынхаас 27.6 тэрбум төг буюу 2.2 хувиар
буурчээ.
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
8
Монголбанкны төгрөгийн ам.доллартай
харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 5
дугаар сард 1939.3 төг болж, өмнөх оны мөн
үеийнхээс 126.2 төг буюу 7.0 хувиар суларсан
байна. Төгрөгийн ам.доллартай харьцах
нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4 дүгээр сард
өмнөх сарынхаас 0.5 хувь, 2015 оны 5 дугаар
сард 1.8 хувиар чангарчээ.
Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн
дундаж ханш 2015 оны 5 дугаар сард 312.6 төг
болж, өмнөх оны мөн үеийнхээс 22 төг буюу 7.6
хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах
нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4 дүгээр сард
өмнөх сарынхаас 0.1 хувиар суларч, 2015 оны
5 дугаар сард 1.9 хувиар чангарсан байна.
Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн
дундаж ханш 2015 оны 5 дугаар сард 38.3 төг
болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.7 төг буюу
26.3 хувиар чангарчээ. Төгрөгийн рубльтэй
харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4
дүгээр сард өмнөх сарынхаас 13.2 хувь, 2015
оны 5 дугаар сард 2.6 хувиар суларсан байна.
Валютын ханш
Монголбанкны төгрөгийн валюттай харьцах
нэрлэсэн ханш, сарын дундаж, төг
Үзүүлэлт 2014 2015
V IV V
Ам. доллар 1 813.08 1 975.83 1 939.28
Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны
мөн үе=100 26.1 10.7 7.0
Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх
сар=100 1.6 - 0.5 - 1.8
Евро 2 492.43 2 132.42 2 165.39
Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны
мөн үе=100 33.4 - 13.5 - 13.1
Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх
сар=100 1.1 - 1.0 1.5
Юань 290.59 318.62 312.58
Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны
мөн үе=100 24.1 11.2 7.6
Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх
сар=100 1.4 0.1 - 1.9
Рубль 52.00 37.35 38.32
Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны
мөн үе=100 13.3 - 25.3 - 26.3
Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх
сар=100 4.0 13.2 2.6
Õ¿ñíýãò II.2
Çóðàã II.3
Óëñûí íýãäñýí òºñâèéí òýíöâýðæ¿¿ëñýí îðëîãî,
çàðëàãà, òýíöýë, æèë бүрийн эхний 5 сарын
áàéäëààð, òýðáóì òºã
II.2 Óëñûí íýãäñýí òºñºâ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн
орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны
эхний 5 сард 2097.9 тэрбум төг, зарлага,
эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ
2445.6 тэрбум төг болж, улсын нэгдсэн
төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 347.7
тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын
нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн
алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 240.7
тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь
орлогын өсөлтөөс 10.8 пунктээр илүү байгаа
нь нөлөөлжээ.
2011.4
2177.5
2097.9
1 872.1
2 284.5
2 445.6
139.3
-106.9
-347.7
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Óëñûí íýãäñýí òºñâèéí òýíöâýðæ¿¿ëñýí îðëîãî,
çàðëàãà, òýíöýë, æèë бүрийн эхний 5 сарын
áàéäëààð, òýðáóì òºã
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ
Нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл
Татварын нийт орлого өмнөх оны мөн
үеийнхээс 30.5 тэрбум төг буюу 1.6 хувиар
буурахад нийгмийн даатгалын орлого 46.9
тэрбум төг буюу 13.0 хувь, бусад татвар, төлбөр
хураамжийн орлого 46.1 тэрбум төг буюу 20.0
хувь, онцгой албан татварын орлого 39.0 тэрбум
төг буюу 22.1 хувиар өссөн хэдий ч нэмэгдсэн
өртгийн албан татвар 118.5 тэрбум төг буюу
22.8 хувь, орлогын албан татварын орлого
28.3 тэрбум төг буюу 6.8 хувь, гадаад үйл
ажиллагааны орлого 22.1 тэрбум төг буюу 15.7
хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 87.9
хувийг татварын орлого, 12.0 хувийг татварын
бус орлого, 0.1 хувийг тогтворжуулалтын
сангийн орлого эзэлж өмнөх оны мөн үеийнхээс
татварын бус орлогын эзлэх хувь 1.7 пункт,
9
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
II.3 Төлбөрийн тэнцэл
Төлбөрийн тэнцэл 2015 оны 1 дүгээр
улиралд 271.1 сая ам.долларын алдагдалтай
гарч, өмнөх оны мөн үеийнхээс 36.7 сая
ам.доллараар буурлаа.
Урсгал данс
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2015
оны 1 дүгээр улиралд 43.4 сая ам.долларын
алдагдалтай гарчээ. Үүнд үйлчилгээний тэнцэл
259.9 сая ам.доллар, орлогын данс 239.8 сая
ам.долларын алдагдалтай гарсан нь голлон
нөлөөлсөн байна.
Үйлчилгээний орлого 2015 оны 1 дүгээр
улиралд 109.8 сая ам.долл, зарлага 369.7
сая ам.долл, үйлчилгээний тэнцэл 259.9 сая
ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны
мөн үеийнхээс 202.7 сая ам.долл буюу 43.8
хувиар буурсан байна /Зураг 9.1/. Үүнд өмнөх
оны мөн үеийнхээс тээврийн үйлчилгээний
алдагдал 48.0 сая ам.долл буюу 44.4 хувь,
бусад үйлчилгээнийх 137.7 сая ам.долл буюу
56.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Орлогын дансны алдагдал 239.8 сая
ам.долл болж, өмнөх оны мөн үеийнхээс 68.8
сая ам.долл буюу 40.2 хувиар нэмэгдсэн байна.
Урсгал шилжүүлэг 12.8 сая ам.долларын
ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 30.9
сая ам.долл буюу 70.7 хувиар буурчээ.
Бараа, үйлчилгээний орлого, зарлага, жил бүрийн
эхний улирлын байдлаар, сая ам.доллараар
* Урьдчилсан гүйцэтгэл
Çóðàã II.4
Ажиллагчдын мөнгөн гуйвуулга 2015 оны
1 дүгээр улиралд 2.6 сая ам.долл болж, өмнөх
оны мөн үеийнхээс 8.6 сая ам.доллараар
буурчээ.
Хөрөнгө, санхүүгийн данс
Хөрөнгө, санхүүгийн данс 2014 оны
1 дүгээр улиралд 385.1 сая ам.долларын
ашигтай гарч байсан бол 2015 оны 1 дүгээр
улиралд 126.7 сая ам.долларын алдагдалтай
гарч, өмнөх оны мөн үеийнхээс 511.8 сая
ам.доллараар буурсан байна.
Монгол Улсад оруулсан гадаадын шууд
хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс
392.7 сая ам.доллараар буурчээ. Санхүүгийн
хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс
392.4 сая ам.доллараар буурсан байна.
809.2
107.7
987.7
109.4
1 077.7
109.8
1 044.5
487.9
915.4
572.0
634.2
369.7Бараа
Үйлчилгээ
Бараа
Үйлчилгээ
Бараа
Үйлчилгээ
2013 I-III 2014 I-III 2015 I-III *
Бараа, үйлчилгээний орлого, зарлага, жил
бүрийн эхний улирлын байдлаар,
сая ам.доллараар
Орлого Зарлага
тогтворжуулалтын сангийнх 0.7 пунктээр буурч,
харин татварын орлогынх 2.4 пунктээр өсчээ
(Хавсралт 8).
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж
төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2015 оны
эхний 5 сард 2445.6 тэрбум төг болж, өмнөх оны
мөн үеийнхээс 161.1 тэрбум төг буюу 7.1 хувиар
өсөхөд татаас 15.0 тэрбум төг буюу 17.5 хувиар
буурч, бараа, ажил үйлчилгээний зардал 81.3
тэрбум төг буюу 8.2 хувь, урсгал шилжүүлэг 47.0
тэрбум төг буюу 5.8 хувь, хөрөнгийн зардал 21.5
тэрбум төг буюу 8.1 хувь, хүүгийн зардал 20.2
тэрбум төг буюу 16.7 хувиар өссөн нь голлон
нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж
төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал
зардал 87.7 хувь, хөрөнгийн зардал 11.8 хувь,
эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.5
хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс урсгал
зардлын эзлэх хувь 0.4 пунктээр буурч, эргэж
төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийнх
болон хөрөнгийн зардлынх тус бүр 0.2 пунктээр
өсчээ (Хавсралт 8).
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
10
Çóðàã II.5
Гадаад худалдааны нийт бараа эргэлт, жил бүрийн
эхний 5 сарын байдлаар, сая ам.долл
II.3 Гадаад худалдаа
Монгол Улс 2015 оны эхний 5 сард
дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад
худалдааны нийт бараа эргэлт 3316.2 сая
ам.долл, үүнээс экспорт 1869.3 сая ам.долл,
импорт 1447.0 сая ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны
мөн үеийнхээс 700.9 сая ам.долл буюу 17.4
хувь, үүний дотор экспортын хэмжээ 52.0 сая
ам.долл буюу 2.7 хувь, импортын хэмжээ 648.9
сая ам.долл буюу 31.0 хувиар буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2014
оны эхний 5 сард 174.5 сая ам.долларын
алдагдалтай гарч байсан бол 2015 оны эхний
5 сард 422.3 сая ам.долларын ашигтай гарчээ.
Экспортын хэмжээ өмнөх оны мөн
үеийнхээс 52.0 сая ам.долл буюу 2.7 хувиар
буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 68.8
сая ам.долл, нэхмэл бүтээгдэхүүнийх 50.5 сая
ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн
байна. Харин үнэт чулуу, металл, алтных
43.7 сая ам.долл, төмөрлөг бүтээгдэхүүнийх
24.9 сая ам.долл, машин тоног төхөөрөмж,
цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн
экспорт 5.8 сая ам.доллараар өссөн байна.
Импортын хэмжээ өмнөх оны мөн
үеийнхээс 648.9 сая ам.долл буюу 31.0 хувиар
буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 199.4
сая ам.долл, машин, механик төхөөрөмж,
цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд
ангийнх 139.9 сая ам.долл, тээврийн хэрэгсэл,
тэдгээрийн эд ангийнх 169.4 сая ам долл,
үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 37.4 сая
ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт
чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт
экспортын 87.4 хувийг эзэлж байгаа бол
импортын 53.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн,
машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл,
тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн
импорт эзэлж байна.
Çóðàã II.6
Хэрэглээний үнийн улсын индекс
(өмнөх оны 12 сар =100)
II.4 Үнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
улсын хэмжээнд 2015 оны 5 дугаар сард өмнөх
сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 3.3 хувь, өмнөх
оны мөн үеийнхээс 8.0 хувиар өслөө.
Ерөнхий индекс 2015 оны 5 дугаар сард
өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд хүнсний
бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.8 хувь,
хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.5 хувиар
өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний үнийн улсын индекс, бүлгээр
õóâü
Бараа, үйлчилгээний бүлэг Жин
2015 V 2015 V 2014 V
2014 V 2014 XII 2014 IV
Ерөнхий индекс 100.0 108.0 103.3 100.4
Хүнсний бараа, ундаа, ус 29.3 104.2 108.1 100.8
Согтууруулах ундаа, тамхи 3.2 106.5 101.1 100.3
Хувцас, бөс бараа, гутал 16.1 111.7 103.0 100.5
Орон сууц, ус, цахилгаан, түлш 12.3 114.0 98.4 99.7
Гэр ахуйн тавилга, бараа 4.7 109.8 102.9 100.5
Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.6 108.3 101.9 100.4
Тээвэр 12.2 105.0 101.1 99.8
Холбооны хэрэгсэл, шуудангийн
үйлчилгээ
4.4 99.9 100.0 100.0
Амралт, чөлөөт цаг, соёлын
бараа, үйлчилгээ
2.8 108.9 102.3 100.4
Боловсролын үйлчилгээ 4.7 116.8 100.0 100.0
Зочид буудал, нийтийн хоол,
дотуур байрны үйлчилгээ
2.6 104.8 102.8 101.1
Бусад бараа, үйлчилгээ 4.1 107.7 102.6 100.8
Õ¿ñíýãò II.4
101.8
102.8
103.6
104.8
105.1
104.7 104.9
106.6
108.1
109.7
111.1
112.5
101.7 102.7
103.5
104.6
106.2
106.7
107.2 107.7
108.5
109.3
110.1
111.0
100.7 101.1
101.9
102.9 103.3
100
102
104
106
108
110
112
114
I I I I I I I V V V I V I I V I I I I X X XI XI I
Хэрэглээний үнийн улсын индекс
(өмнөх оны 12 сар =100)
2013 2014 2015
4 111.3 4 017.2
3 316.3
1 643.3
1921.3 1869.3
2 468.1
2095.8
1447.0
- 824.8
-174.5
422.3
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Гадаад худалдааны нийт бараа эргэлт, жил
бүрийн эхний 5 сарын байдлаар, сая
ам.долл
Нийт эргэлт Экспорт Импорт Тэнцэл
Экспортолсон зарим эрдэс бүтээгдэхүүн,
жил бүрийн эхний 5 сарын байдлаар, мян.т
2014 I-V 2015 I-V
2014 I-V
2015 I-V
Нүүрс 7 254.8 5 218.1 71.9
Зэсийн баяжмал 433.8 535.8 123.5
Төмрийн хүдэр 1 932.1 1 867.2 96.6
Боловсруулаагүй газрын тос,
мян.барр
2 609.7 3 163.5 121.2
Цайрын хүдэр, баяжмал 36.0 50.5 140.2
Боловсруулаагүй болон хагас
боловсруулсан алт, т
2.5 3.4 134.5
Õ¿ñíýãò II.3
%
11
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
Çóðàã II.7
Хэрэглээний үнийн индекс, хувь, аймгаар,
2015 оны 5 дугаар сард (өмнөх сар = 100%)
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015
оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар
өсөхөд 0.3 нэгж (64.3 хувь) нь хүнсний бараа,
ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан
байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015
оны 5 дугаар сард өмнөх сарынхаас Баян-Өлгий
аймагт 2.5 хувь, Орхон аймагт 0.3 хувиар буурч,
бусад аймагт 0.2-2.1 хувиар өсчээ. Өвөрхангай
аймагт хамгийн өндөр 2.1 хувийн өсөлттэй байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сард өмнөх
сарынхаас 0.1 хувь, оны эхнээс 2.5 хувь, өмнөх
оны мөн үеийнхээс 7.5 хувиар өслөө.
Улаанбаатар хотод хэрэглээний үнэ 2015 оны
5 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь өсөхөд
хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ
0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеийнхээс 7.5
хувь өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний
бүлгийн үнэ дүнгээрээ 18.9 хувь, хувцас, бөс
бараа, гутлын бүлгийнх 7.2 хувиар өссөн нь голлон
нөлөөлөв.
Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сард
өмнөх сарынхаас хэрэглээний сагсны 329 нэрийн
бараа, үйлчилгээний 17.9 хувийнх нь үнэ өсч, 4.9
хувийнх нь буурч, 77.2 хувийнх нь үнэ тогтвортой
байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн
барааны 47.3 хувь буюу 44 нэрийн барааны үнэ
нэмэгджээ.
97.5
99.7
100.2
100.3
100.3
100.3
100.4
100.4
100.5
100.6
100.6
100.7
100.9
101.0
101.0
101.1
101.3
101.9
101.9
102.0
102.1
БӨ ОР ХО ДА ДО УВ СҮ ДУ ӨМ ТӨ БХ ДД ЗА ХӨ БУ ГС ХЭ ГО АР СЭ ӨВ
óëñûí äóíäàæ 100.4
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015
оны 5 дугаар сард оны эхнээс 3.3 хувиар өсөхөд
2.4 нэгж (71.5 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны
бүлгийн үнийн өсөлтөөс, 0.6 нэгж (16.7 хувь) нь
хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс
шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015
оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.0
хувиар өсөхөд 2.1 нэгж (25.9 хувь) нь хувцас, бөс
бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс, 1.6 нэгж
(19.8 хувь) нь орон сууц, ус, цахилгаан, түлшний
бүлгийн өсөлтөөс, 1.3 нэгж (16.8) нь хүнсний
бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс
шалтгаалсан байна.
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
12
Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах
зээлийн дундаж үнэ
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн
үнийн судалгаагаар 2015 оны 5 дугаар сард
үхрийн 2 м-ээс дээш урттай ширний дундаж үнэ
Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл,
Дорнод аймагт хамгийн бага буюу 23.0-38.0
мян.төг, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв,
Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод хамгийн
их буюу 50.0-55.0 мян.төг байна. Адууны
ширний үнэ Дундговь, Өмнөговь, Баянхонгор,
Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 23.0-25.0
мян.төг, Дархан-Уул, Сүхбаатар, Архангай,
Орхон, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод
хамгийн их буюу 32.0-37.0 мян.төг, ямааны
цагаан ноолуурын 1 кг-ын үнэ Дорнод, Хэнтий,
Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 30.0-40.0
мян.төг, Завхан, Дорноговь, Дундговь, Булган,
Өмнөговь, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай,
Хөвсгөл, Баянхонгор аймагт хамгийн их буюу
49.0-56.0 мян.төг байна.
II.6 Мал аж ахуй
Óëñûí õýìæýýнд 2014 îíû ýöýñò òîîëîãäñîí
òºëëºõ íàñíû 22.2 ñàÿ хээлтэгч ìàëûí 18.5 ñàÿ
áóþó 83.2 õóâü íü 2015 îíû ýõíèé 5 сард òºëëºñºí
áàéíà. Эм хонины 87.0 хувь, эì ÿìààíû 83.9 õóâü,
үнээний 68.8 õóâü, гүүний 58.7 хувь, èíãýíèé 39.9
õóâü нь òºëëºæýý.
Ãàðñàí òºëèéí 97.3 хóâü áóþó 18054.9 ìÿíган
òºë áîéæèæ áàéãàà íü ºìíºõ îíû ìºí ¿åèéíõýýñ
2253.6 ìÿíãà áóþó 14.3 õóâèàð нэмэгдсэн áàéíà.
Төллөсөн хээлтэгч, аймаг, нийслэлээр,
2015 оны эхний 5 сард, мян.толгой
Зураг II.8
45.0
126.9
132.0
138.9
459.3
494.9
503.1
557.4
762.5
878.6
887.4
936.1
986.2
1 028.6
1 038.0
1 144.8
1 171.6
1 343.1
1 391.0
1 426.7
1 518.1
1 542.5
Орхон
Говьсүмбэр
Дархан-Уул
Улаанбаатар
Өмнөговь
Дорноговь
Дорнод
Сэлэнгэ
Баян-Өлгий
Дундговь
Говь-Алтай
Увс
Ховд
Сүхбаатар
Завхан
Булган
Баянхонгор
Хэнтий
Хөвсгөл
Өвөрхангай
Архангай
Төв
Газар тариалан
Улсын хэмжээнд 2015 оны 6 дугаар сарын
1-ний байдлаар 428.4 мян.га талбайд тариалалт
хийснээс үр тариа 356.4 мян.га-д, төмс 9.3 мян.га-
д, хүнсний ногоо 4.1 мян.га-д, тэжээлийн ургамал
9.9 мян.га-д, техникийн ургамал 48.7 мян.га, эмийн
ургамал 2.3 мян.га-д тариалсан байна.
Өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан
талбай 69.3 мян.га буюу 16.1 хувь, үүнээс үр
тарианых 71.2 мян.га буюу 25.0 хувиар, тэжээлийн
ургамлынх 5.3 мян.га буюу 2.1 дахин нэмэгдэж,
харин төмсний тариалсан талбай 0.5 мян.га буюу
4.7 хувь, хүнсний ногооных 1.9 мян.га буюу 31.5
хувиар буурсан байна.
II.6 Аж үйлдвэр
Ажүйлдвэрийнсалбарыннийтүйлдвэрлэл
2015 оны эхний 5 сарын байдлаар 3199.7
тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс
75.3 тэрбум төг буюу 2.3 хувиар буурлаа.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт
үйлдвэрлэл 2.8 тэрбум төг буюу 0.3 хувь,
цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл,
усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл
54.1 тэрбум төг буюу 19.6 хувиар өсч, харин
уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын
нийт үйлдвэрлэл 132.3 тэрбум төг буюу 6.1
хувиар буурсан байна.
Õ¿ñíýãò II.5
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт
үйлдвэрлэл, жил бүрийн эхний 5 сарын байдлаар
тэрбум төг
Аж үйлдвэрийн
салбар
2014 2015 2015 I-V
2014 I-VV I-V V I-V
Нийт дүн
859.4 3 275.0 731.9
3
199.7 97.7
Уул
уурхай,олборлох
аж үйлдвэр 575.8 2 177.4 490.6
2
045.1 93.9
Боловсруулах аж
үйлдвэр 238.2 821.3 185.7 824.1 100.3
Цахилгаан,
дулааны эрчим хүч
үйлдвэрлэл, усан
хангамж 45.3 276.3 55.6 330.4 119.6
%
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн
индекс (2010=100, улирлын нөлөөллийг
арилгасан туршилт тооцоо) 2015 оны 5
дугаар сард 2010 оныхоос 18.2 хувь, өмнөх
сарынхаас 5.3 хувиар өсч, харин өмнөх оны
мөн үеийнхээс 5.8 хувь, жилийн эцсийнхээс
11.1 хувиар буурчээ.
13
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
II.7 Тээвэр
Төмөр замын тээврээр 2015 оны эхний 5
сард 7340.7 мян.т ачаа, давхардсан тоогоор
1161.5 мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны
мөн үеийнхээс тээсэн ачаа 432.7 мян.т буюу
5.6 хувь, зорчигчид 205.9 мян.хүн буюу 15.1
хувиар буурчээ.
Çóðàã II.11
Төмөр замын тээврээр зорчигчид, тээсэн ачаа,
жил бүрийн эхний 5 сарын байдлаар
Çóðàã II.10
Аж үйлдвэрийн салбарын борлуулалт, дэд
салбараар, жил бүрийн эхний 5 сарын байдлаар,
дүнд эзлэх хувиар
8 208.1 7 773.4 7 340.7
1 540.3 1 367.4 1 161.5
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Тээсэн ачаа, мян.т Зорчигчид, мян.хүн
Төмөр замын тээврээр зорчигчид, тээсэн ачаа,
жил бүрийн эхний 5 сарын байдлаар
Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай,
олборлох аж үйлдвэрийн салбарт алт, газрын
тос, зэсийн баяжмал, молибдений баяжмал
зэрэг бүтээгдэхүүний олборлолт 11.7-32.0 хувь,
боловсруулах аж үйлдвэрийн салбарт сүлжмэл
эдлэл, талх, металл цувимал, металл бэлдэц,
цэвэр ус, малын тэжээл, гоо сайхны тос, шар
айраг, самнасан ноолуур, бууз, банш, вакуум
цонх, хаалга, хиаман төрлийн бүтээгдэхүүн,
катодын зэс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл
0.2 хувиас 7.7 дахин өссөн байна.
Харинуулуурхай,олборлохажүйлдвэрийн
салбарт цайрын баяжмал, нүүрс, хайлуур
жоншны баяжмал, төмрийн хүдэр, баяжмал
зэрэг бүтээгдэхүүний олборлолт 3.2-49.3 хувь,
боловсруулах аж үйлдвэрийн салбарт зүсмэл
материал, нарийн боов, шингэн сүү, шохой,
архи, хивс, ган төмөр хийц, жүүс, нэхий дээл,
тамхи, барилгын модон хаалга, цонх зэрэг гол
нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4-
66.2 хувиар буурсан байна.
Төмөр замын нийт тээсэн ачаанд 2015
оны эхний 5 сард дотоодын ачаа 50.2 хувийг
эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 пунктээр
буурахад цементийн тээвэрлэлт 147.5
мян.т буюу 31.9 хувиар буурсан нь голлон
нөлөөлжээ. Нийт тээсэн ачаанд экспортын
ачаа 26.2 хувь, импортынх болон дамжин
өнгөрсөн ачаа тус бүр 11.8 хувийг эзэлж,
өмнөх оны мөн үеийнхээс экспортын ачааных
1.8 пункт, импортынх 1.0 пунктээр нэмэгдэж,
харин дамжин өнгөрсөн ачааных 0.7 пунктээр
буурсан байна.
Төмөр замын тээврийн салбарын орлого
2015 оны эхний 5 сард 142.7 тэрбум төг болж,
өмнөх оны мөн үеийнхээс 16.1 тэрбум төг буюу
10.1 хувиар буурчээ.
Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2015
оны 5 дугаар сард 1681.1 мян.т болж, өмнөх
сарынхаас тээсэн ачаа 185.1 мян.т буюу 12.4
хувь, орлого 33.1 тэрбум төгрөг болж, 1.8
тэрбум төг буюу 5.8 хувь, зорчигчид 233.6 мян.
хүн болж, 11.7 мян.хүн буюу 5.3 хувиар өсчээ.
Харин өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа
30.1 мян.т буюу 1.8 хувь, орлого 3.5 тэрбум
төг буюу 9.7 хувь, зорчигчид 50.4 мян.хүн буюу
17.8 хувиар буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан
бүтээгдэхүүн 2015 оны эхний 5 сард 3819.2
тэрбум төг болж, 2619.6 тэрбум төг буюу 68.6
хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
9.4 7.2 8.6
34.0
24.7 20.8
56.6
68.1 70.6
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Уул уурхай, олборлох аж үйлдвэр
Боловсруулах аж үйлдвэр
Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж
Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü
14
Çóðàã II.12
Агаарын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил
бүрийн эхний 5 сарын байдлаар
Агаарын тээврээр 2015 оны эхний 5 сард
1028.9 т ачаа, давхардсан тоогоор 214.2
мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн
үеийнхээс тээсэн ачаа 303.5 т буюу 22.8 хувь,
зорчигчид 35.7 мян.хүн буюу 14.3 хувиар
буурчээ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ
СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА C.МЭНДСАЙХАН
2014 оны 06 дугаар сарын 11
1 495.2
1 332.4
1 028.9
274.5 249.9 214.2
2013 I-V 2014 I-V 2015 I-V
Тээсэн ачаа, т Зорчигчид, мян.хүн
Агаарын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил
бүрийн эхний 5 сарын байдлаар
Агаарын тээврээр 2015 оны эхний 5 сард
дотоодод зорчигчид 65.8 мян.хүн болж, өмнөх
оны мөн үеийнхээс 30.2 мян.хүн буюу 31.5
хувь, олон улсад зорчигчид 148.4 мян.хүн
болж, 5.5 мян.хүн буюу 3.5 хувиар буурчээ.
Агаарын тээврийн салбарын орлого 2015
оны эхний 5 сард 79.6 тэрбум төг болж, өмнөх
оны мөн үеийнхээс 2.1 тэрбум төг буюу 2.7
хувиар өсчээ.
Агаарын тээврээр зорчигчид 2015 оны
5 дугаар сард 47.0 мян.хүн болж, өмнөх
сарынхаас 7.4 мян.хүн буюу 18.6 хувь, тээсэн
ачаа 216.8 т болж, 45.8 т буюу 26.8 хувь,
орлого 15.4 тэрбум төг болж, 226.9 сая төг
буюу 1.5 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн
үеийнхээс тээсэн ачаа 34.0 т буюу 13.5 хувиар
буурч, зорчигчид 0.5 мян.хүн буюу 1.0 хувь,
орлого 457.2 сая төг буюу 3.1 хувиар өссөн
байна.

Mais conteúdo relacionado

Semelhante a Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

2015 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
2015 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал2015 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
2015 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалTuul Tuul
 
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндэх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндNaagii Naagii
 
Rev 2010 jun
Rev 2010 junRev 2010 jun
Rev 2010 junliodakis
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замUnuruu Dear
 
Hospital bed research report
Hospital bed research reportHospital bed research report
Hospital bed research reportGantulga Nyamdorj
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжbatnasanb
 
47р долоо хоног
47р долоо хоног 47р долоо хоног
47р долоо хоног Shijee Mtsbolor
 
Hevlel baga hural_2015.01.16
Hevlel baga hural_2015.01.16Hevlel baga hural_2015.01.16
Hevlel baga hural_2015.01.16Lhagvaa Bold
 
томуу 45р 7 хоног
томуу 45р 7 хоног томуу 45р 7 хоног
томуу 45р 7 хоног Shijee Mtsbolor
 
2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)Ukhnaa Tungalag
 

Semelhante a Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian) (20)

2015 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
2015 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал2015 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
2015 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
 
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндэх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
 
sudalgaa01
sudalgaa01 sudalgaa01
sudalgaa01
 
2019 je
2019 je2019 je
2019 je
 
Rev 2010 jun
Rev 2010 junRev 2010 jun
Rev 2010 jun
 
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
 
2019 6 saraar
2019 6 saraar2019 6 saraar
2019 6 saraar
 
02 r-doloo-honog
02 r-doloo-honog02 r-doloo-honog
02 r-doloo-honog
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
Ipotek
IpotekIpotek
Ipotek
 
Hospital bed research report
Hospital bed research reportHospital bed research report
Hospital bed research report
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
 
03 r-doloo-honog
03 r-doloo-honog03 r-doloo-honog
03 r-doloo-honog
 
47р долоо хоног
47р долоо хоног 47р долоо хоног
47р долоо хоног
 
2020 6 saraar
2020 6 saraar2020 6 saraar
2020 6 saraar
 
Hevlel baga hural_2015.01.16
Hevlel baga hural_2015.01.16Hevlel baga hural_2015.01.16
Hevlel baga hural_2015.01.16
 
томуу 45р 7 хоног
томуу 45р 7 хоног томуу 45р 7 хоног
томуу 45р 7 хоног
 
2015.7sar
2015.7sar2015.7sar
2015.7sar
 
2015.7sar
2015.7sar2015.7sar
2015.7sar
 
2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)
 

Mais de Serod Ichinkhorloo

Urban governance (asia foundation july 2015)
Urban governance (asia foundation july 2015)Urban governance (asia foundation july 2015)
Urban governance (asia foundation july 2015)Serod Ichinkhorloo
 
Assessment of health care providers (wb)
Assessment of health care providers (wb)Assessment of health care providers (wb)
Assessment of health care providers (wb)Serod Ichinkhorloo
 
Trade & investment roundtables
Trade & investment roundtablesTrade & investment roundtables
Trade & investment roundtablesSerod Ichinkhorloo
 
Spring session 2015 new laws of mongolia (by lex loci)
Spring session 2015   new laws of mongolia (by lex loci)Spring session 2015   new laws of mongolia (by lex loci)
Spring session 2015 new laws of mongolia (by lex loci)Serod Ichinkhorloo
 
авилгын судалгаа (азийн сан 2015 оны 4 сар)
авилгын судалгаа (азийн сан 2015 оны 4 сар)авилгын судалгаа (азийн сан 2015 оны 4 сар)
авилгын судалгаа (азийн сан 2015 оны 4 сар)Serod Ichinkhorloo
 
Survey on corruption (the asia foundation april 2015)
Survey on corruption (the asia foundation april 2015)Survey on corruption (the asia foundation april 2015)
Survey on corruption (the asia foundation april 2015)Serod Ichinkhorloo
 
Urban governance (asia foundation july 2015)
Urban governance (asia foundation july 2015)Urban governance (asia foundation july 2015)
Urban governance (asia foundation july 2015)Serod Ichinkhorloo
 
Doing business mongolia 2015 (world bank)
Doing business mongolia 2015 (world bank)Doing business mongolia 2015 (world bank)
Doing business mongolia 2015 (world bank)Serod Ichinkhorloo
 
Mongolian economic overview june 2015 (mongolian)
Mongolian economic overview june 2015 (mongolian)Mongolian economic overview june 2015 (mongolian)
Mongolian economic overview june 2015 (mongolian)Serod Ichinkhorloo
 
Mongolian economic overview june 2015
Mongolian economic overview june 2015Mongolian economic overview june 2015
Mongolian economic overview june 2015Serod Ichinkhorloo
 
Mongolian economy as of april 2015 (nso go m)
Mongolian economy as of april 2015 (nso go m)Mongolian economy as of april 2015 (nso go m)
Mongolian economy as of april 2015 (nso go m)Serod Ichinkhorloo
 
World investment report 2015 (unctad)
World investment report 2015 (unctad)World investment report 2015 (unctad)
World investment report 2015 (unctad)Serod Ichinkhorloo
 
Worldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianWorldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianSerod Ichinkhorloo
 
Oyu tolgoi underground mine developing and financing plan may 18.2015
Oyu tolgoi underground mine developing and financing plan may 18.2015Oyu tolgoi underground mine developing and financing plan may 18.2015
Oyu tolgoi underground mine developing and financing plan may 18.2015Serod Ichinkhorloo
 
Us embassy's investment climate statement 2015
Us embassy's investment climate statement 2015Us embassy's investment climate statement 2015
Us embassy's investment climate statement 2015Serod Ichinkhorloo
 
Worldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianWorldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianSerod Ichinkhorloo
 

Mais de Serod Ichinkhorloo (20)

Worldbank report may 2015
Worldbank report may 2015Worldbank report may 2015
Worldbank report may 2015
 
Minerals law
Minerals lawMinerals law
Minerals law
 
Urban governance (asia foundation july 2015)
Urban governance (asia foundation july 2015)Urban governance (asia foundation july 2015)
Urban governance (asia foundation july 2015)
 
Assessment of health care providers (wb)
Assessment of health care providers (wb)Assessment of health care providers (wb)
Assessment of health care providers (wb)
 
Trade & investment roundtables
Trade & investment roundtablesTrade & investment roundtables
Trade & investment roundtables
 
Spring session 2015 new laws of mongolia (by lex loci)
Spring session 2015   new laws of mongolia (by lex loci)Spring session 2015   new laws of mongolia (by lex loci)
Spring session 2015 new laws of mongolia (by lex loci)
 
авилгын судалгаа (азийн сан 2015 оны 4 сар)
авилгын судалгаа (азийн сан 2015 оны 4 сар)авилгын судалгаа (азийн сан 2015 оны 4 сар)
авилгын судалгаа (азийн сан 2015 оны 4 сар)
 
Survey on corruption (the asia foundation april 2015)
Survey on corruption (the asia foundation april 2015)Survey on corruption (the asia foundation april 2015)
Survey on corruption (the asia foundation april 2015)
 
Urban governance (asia foundation july 2015)
Urban governance (asia foundation july 2015)Urban governance (asia foundation july 2015)
Urban governance (asia foundation july 2015)
 
Doing business mongolia 2015 (world bank)
Doing business mongolia 2015 (world bank)Doing business mongolia 2015 (world bank)
Doing business mongolia 2015 (world bank)
 
Mongolian economic overview june 2015 (mongolian)
Mongolian economic overview june 2015 (mongolian)Mongolian economic overview june 2015 (mongolian)
Mongolian economic overview june 2015 (mongolian)
 
Mongolian economic overview june 2015
Mongolian economic overview june 2015Mongolian economic overview june 2015
Mongolian economic overview june 2015
 
Mongolian economy as of april 2015 (nso go m)
Mongolian economy as of april 2015 (nso go m)Mongolian economy as of april 2015 (nso go m)
Mongolian economy as of april 2015 (nso go m)
 
World investment report 2015 (unctad)
World investment report 2015 (unctad)World investment report 2015 (unctad)
World investment report 2015 (unctad)
 
Worldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianWorldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolian
 
Oyu tolgoi underground mine developing and financing plan may 18.2015
Oyu tolgoi underground mine developing and financing plan may 18.2015Oyu tolgoi underground mine developing and financing plan may 18.2015
Oyu tolgoi underground mine developing and financing plan may 18.2015
 
Us embassy's investment climate statement 2015
Us embassy's investment climate statement 2015Us embassy's investment climate statement 2015
Us embassy's investment climate statement 2015
 
Adb mongolia factsheet
Adb mongolia factsheetAdb mongolia factsheet
Adb mongolia factsheet
 
Worldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianWorldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolian
 
Worldbank report may 2015
Worldbank report may 2015Worldbank report may 2015
Worldbank report may 2015
 

Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)

  • 1. Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü 2 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2015 оны эхний 5 сарын байдлаар) I. Нийгмийн үзүүлэлт I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 5 дугаар сарын эцэст 48.1 мянга болсны 24.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 32.0 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 мян.хүн буюу 15.7 хувиар, өмнөх сарынхаас 1.9 мян.хүн буюу 5.5 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 16.8 мянга буюу 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр буурчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 5 сард ажилгүй 46.1 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 6.5 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 51.1 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Çóðàã I.1 Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн болон ажилд зуучлагдан орсон иргэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.5 хувийг бүрэн дунд, 28.0 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.9 хувийг суурь, 2.4 хувийг бага, 1.0 хувийг магистр, доктор, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Сүхбаатар, Хөвсгөл, Орхон, Увс, Төв, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Дундговь, Архангай, Баянхонгор, Хэнтий, Завхан аймагт улсын дунджаас 0.4-12.9 пунктээр илүү байна. I.2 Дундаж цалин 2014 оноос өмнө ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцож байсныг өөрчилж, 2014 оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргаж байна. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны 2 бүлгээр тооцож байсныг 5 бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрдсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны 1 дүгээр улиралд нийт 35.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 851.4 мян. төг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.1 мян.төг, эрэгтэйчүүдийнх 923.1 мян.төг байна. Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 88.5 мян.төг буюу 11.6 хувиар нэмэгдсэн байна. Çóðàã I.2 Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, 2015 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар, хувиар Эх үүсвэр: Хөдөлмөрийн яамны сар бүрийн мэдээ 40843 33605 46124 18058 10890 6463 2013 I-V 2014 I-V 2015 I-V Шинээр бүртгүүлсэн иргэд Ажилд зуучлагдан орсон иргэд 0.8 1.0 2.4 6.9 7.2 7.2 28.0 46.5 Боловсролгүй Магистр, доктор Бага Суурь Техникийн болон мэргэжлийн Тусгай мэргэжлийн дунд Дипломын дээд болон бакалаврын Бүрэн дунд Ажиллагчдын сарын дундаж цалин, бүсээр, 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар, мян.төг Çóðàã I.3 851.4 622.4 649.9 749.0 817.9 925.3 Улсын дундаж Баруун Зүүн Төвийн Хангайн Улаанбаатар
  • 2. 3 Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр, 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар, мян.төг Çóðàã I.4 Эх үүсвэр: * - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын улирлын мэдээ Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1785.7 мян.төг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 569.2 мян.төг байна. Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)- ын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 568.5 мян.төг, 10- 49 ажиллагчтайнх 709.8 мян.төг, 50- 99 ажиллагчтайнх 778.6 мян.төг, 100-199 ажиллагчтайнх 894.2 мян.төг, харин 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1180.5 мян.төг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1006.8 мян. төг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 439.0 мян.төг буюу хамгийн бага байна. I.3 Нийгмийн даатгал, халамж Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний 5 сард 539.0 тэрбум төг, зарлага 631.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 8.2 тэрбум төг буюу 1.5 хувь, зарлага 113.4 тэрбум төг буюу 21.9 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 8.2 тэрбум төгрөгөөр өсөхөд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2.2 тэрбум төг буюу 2.7 хувиар буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 7.0 тэрбум төг буюу 1.9 хувь, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 1.4 тэрбум төг буюу 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 113.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 80.7 тэрбум төг буюу 20.1 хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 23.2 тэрбум төг буюу 34.1 хувиар өссөн нь голлон нөлөөлөв. Нийгмийн халамж Нийгмийн халамжийн сангаас 2015 оны эхний 5 сард 192.0 мян.хүнд 60.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 28.3 мянга буюу 17.3 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 0.8 тэрбум төг буюу 1.5 хувиар өсчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2015 оны эхний 5 сард 63.1 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.2 мянга буюу 15.0 хувь өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 1.3 тэрбум төг буюу 4.0 хувиар нэмэгджээ. 568.5 709.8 778.6 894.2 1 180.5 0.0 200.0 400.0 600.0 800.0 1000.0 1200.0 1400.0 1-9 10-49 50-99 100-199 200, түүнээс дээш Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 192.0 мян.төг хүртэлх цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 5.3 хувийг, 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай нь 10.7 хувийг, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай нь 18.4 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай нь 37.9 хувийг эзэлж, xарин 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 9.0 хувийг эзэлж байна. Õ¿ñíýãò I.1 ААНБ-ын ажиллагчдын бүлэглэлт, цалин хөлсний бүлэг, дүнд эзлэх хувиар, 2015 оны I улиралд Цалин хөлсний бүлэг Дүнд эзлэх хувь 192 001 төгрөг хүртэл 5.3 192 001 - 300 000 10.7 300 001-500 000 18.4 500 001-700 000 21.0 700 001-900 000 16.9 900 001-1 100 000 9.9 1 100 001- 1 300 000 5.4 1 300 001- 1 500 000 3.4 1 500 001 төгрөгөөс дээш 9.0
  • 3. Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü 4 Çóðàã I.7 10 000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчид, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Çóðàã I.6 Эндсэн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Нялхсын эндэгдэл энэ оны 5 дугаар сард 127 болж, өмнөх оны мөн үеийнхээс 27 хүүхэд буюу 27.0 хувиар, 5 хүртэлх насандаа 142 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 21 буюу 17.4 хувиар өссөн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2015 оны эхний 5 сард 16 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны 5 дугаар сард 18 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхдээр өсчээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2015 оны эхний 5 сард 20462 болж, өмнөх оны мөн үеийнхээс 6265 буюу 44.1 хувиар нэмэгдэхэд вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 138 буюу 25.9 хувь, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 223 буюу 79.6 хувиар буурсан хэдий ч , сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 154 буюу 8.1 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 328 буюу 17.2 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 532 буюу 18.2 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 637 буюу 24.1 хувиар өссөний зэрэгцээ улаан бурхан өвчнөөр 4665 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2 гарч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 187 боллоо. Çóðàã I.5 Амаржсан эх, амьд төрсөн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар I.4 Эрүүл мэнд Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард 33281 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 33493 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 90 буюу 0.3 хувиар, хүүхдийн тоо 107 буюу 0.3 хувиар буурсан байна. Энэ оны 5 дугаар сард 6883 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6932 болж, амаржсан эхийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд, хүүхдийн тоо 1-ээр нэмэгдсэн. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2015 оны эхний 5 сард 537 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхэд буюу 0.6 хувиар өсч, 5 хүртэлх насандаа 618 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 19 буюу 3.0 хувиар буурчээ. 32 208 33 371 33 281 32 365 33 600 33 493 2013 I- V 2014 I-V 2015 I-V Амаржсан эх, амьд төрсөн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Амаржсан эх Амьд төрсөн хүүхэд 492 534 537 605 637 618 2013 I-V 2014 I-V 2015 I-V Эндсэн хүүхэд, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Нялхсын эндэгдэл 5 хүртэлх насандаа эндсэн хүүхэд 67 50 69 2013 I-V 2014 I-V 2015 I-V 10 000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчид, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 310.2 мян.хүн хамрагдсаны 72.7 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 22.1 хувь нь ахмад настан, 3.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, 0.9 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд байна. “Хүний хөгжил” сангаас 2015 оны эхний 5 сард 18 хүртэлх насны 1010.0 мянган хүүхдэд 101.7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.
  • 4. 5 Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü I.5 Байгаль орчин Цаг уур, агаарын бохирдол Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр 2015 оны 5 дугаар сард цасан бүрхүүлийн хамгийн их зузаан Өвөрхангай аймгийн Хужирт суманд 20 см-т, хамгийн их хур тунадас Говь-Алтай аймгийн Бугат суманд 40.9 мм-т хүрсэн байна. Дархан- Уул аймгийн Дархан, Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул, Өмнөговь аймгийн Ханбогд, Дорноговь аймгийн Сайншанд, Хөвсгөл сумдад хамгийнихтемператур34.0хэм,Завханаймгийн Цэцэн-Уул, Отгон сум, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хамгийн бага температур -11.0 хэм байлаа. Салхины хамгийн их хурд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдад 24 м/с байв. Аймгийн төв, нийслэлд агаарын дундаж хэм 2015 оны 5 дугаар сард олон жилийн дунджаас 0.6 хэмээр дулаан, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хэмээр хүйтэн байлаа. Çóðàã I.8 Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3 0.000 0.020 0.040 0.060 0.080 0.100 I II III IV V VI VII VIII IX X XI XII Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3) 2013 2014 2015 Çóðàã I.9 Çóðàã I.10 Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3) Улаанбаатар хотын агаар дахь 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3) Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 31 удаа, Баруун 4 зам орчимд 28 удаа, 100 айл орчимд 3 удаа; хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Амгалан орчимд 17 удаа, Баруун 4 зам орчимд 8 удаа, Толгойт орчимд 6 удаа; 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Нисэх болон Толгойт орчимд тус бүр 20 удаа, 100 айл орчимд 19 удаа; 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Толгойт орчимд 9 удаа, Нисэх орчимд 5 удаа, 13-р хороолол орчимд 4 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан нь хамгийн өндөр үзүүлэлт байна. 0.000 0.040 0.080 0.120 I II III IV V VI VII VIII IX X XI XII Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3) 2013 2014 2015 Çóðàã I.11 Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3) 0.000 0.100 0.200 0.300 0.400 0.500 I II III IV V VI VII VIII IX X XI XII Улаанбаатар хотын агаар дахь 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3) 2013 2014 2015 0.000 0.050 0.100 0.150 0.200 0.250 I II III IV V VI VII VIII IX X XI XII Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж, эхний 8 харуулын дундаж, сараар, (мг/м3) 2013 2014 2015 Аюулт үзэгдэл, осол Аюулт үзэгдэл, осол 2015 онû эхний 5 сард 2699 удаа гарч, 51 хүн амь насаа алдаж, 131.5 мян.толгой мал, амьтан хорогджээ. Õàðèí объектын түймэр 2325 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 123 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, осол, жил бүрийн эхний 5 сарын байдлаар* Үзүүлэлт 2013 I-V 2014 I-V 2015 I-V 2015 I-V 2014 I-V Аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 2 238 2 152 2 699 125.4 Аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан хүний тоо 57 46 51 110.9 Шатсан гэр, орон сууцны тоо 858 1 063 852 80.2 Аюулт үзэгдлийн улмаас хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтан 232 092 11 999 131 463 11.0** Объектын түймрийн тоо 1 987 1 907 2 325 121.9 Учирсан хохирлын хэмжээ, тэрбум төг 10.0 6.6 29.8 4.5** % * Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэл ** Дахин их Õ¿ñíýãò I.2 Объектын түймрийн улмаас 5.3 тэрбум төг, мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 35.8 сая төгрөгийн хохирол учирч, аюулт үзэгдэл, осолд нийт 378.6 сая төг зарцуулсан байна. Объектын түймрийн улмаас 28 хүн, усны ослын улмаас 12 хүн, бичил уурхайн нурангины ослын улмаас 6 хүн, их цас, хүчтэй салхи, шуурганы улмаас 3 хүн, ой, хээрийн түймэр болон сум, галт хэрэгслийн ослын улмаас тус бүр 1 хүн амь насаа алджээ.
  • 5. Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü 6 Çóðàã I.13 Бүртгэгдсэн гэмт хэрэг, жил бүрийн эхний 5 сарын байдлаар I.6 Гэмт хэрэг Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард 12730 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1285 хэрэг буюу 11.2 хувиар өсчээ. 10803 11445 12730 2013 I-V 2014 I-V 2015 I-V Бүртгэгдсэн гэмт хэрэг, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Çóðàã I.14 Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүн, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Çóðàã I.15 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, тэрбум төг Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2015 оны эхний 5 сард 12233 болж, 641 буюу 5.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 4823 буюу 39.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд 2015 оны эхний 5 сард 42.5 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 7.0 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 11.8 мянга буюу 21.7 хувь, баривчлагдсан хүний тоо 340 буюу 4.6 хувиар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 487 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 185 хэрэг буюу 61.3 хувиар өссөн байна. Малын хулгайн 661 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 20 хэрэг буюу 3.1 хувиар нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2015 оны эхний 5 сард 86.6 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 56.4 тэрбум төг буюу 2.9 дахин, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.7 тэрбум төг буюу 33.1 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1092), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (100), аж ахуйн эсрэг (193) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Сэжигтэн нь тодорхойгүй байсан 6449 хэргийн 3676 буюу 57.0 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 2.0 пункт, нийслэлийн хэмжээнд 1.0 пунктээр өссөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 10 буюу 2.2 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 143 буюу 9.8 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 95 буюу 8.1 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 352 буюу 12.2 хувиар буурчээ. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо 2015 оны эхний 5 сард улсын дунджаар 65 болж, өмнөх оны мөн үеийнхээс 5 буюу 8.3 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 4714 хүн гэмтэж, 427 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 513 буюу 12.2 хувиар нэмэгдэж, харин нас барсан хүний тоо 37 буюу 8.0 хувиар буурсан байна. 3 687 4 201 4 714 481 464 427 2013 I-V 2014 I-V 2015 I-V Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүн, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Гэмтсэн Нас барсан 40.0 30.2 86.6 12.3 11.3 15.0 2013 I-V 2014 I-V 2015 I-V Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, тэрбум төг Нийт хохирол Нөхөн төлүүлсэн Хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо 2015 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 119.5 мян.толгойгоор нэмэгдсэн байна. Нийт хорогдсон малын 99.1 хувь нь гал түймэр, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн улмаас хорогдсон байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 547-оор нэмэгдэв.
  • 6. 7 Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü II. Ýдийн засгийн үзүүлэлт II.1 Мөнгө, зээл, үнэт цаас Mөнгөний нийлүүлэлт (M2) 2015 оны 5 дугаар сарын эцэст 9.8 их наяд төг болж, өмнөх сарынхаас 134.5 тэрбум төг буюу 1.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 401.0 тэрбум төг буюу 3.9 хувиар буурчээ . ̺íãºíèé çàðèì ¿íäñýí ¿ç¿¿ëýëò, ñàðûí ýöýñò, òýðáóì òºã Үзүүлэлт 2014 2015 V IV V Мөнгөний нийлүүлэлт М2 10 240.5 9 705.0 9 839.5 Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 29.5 - 4.9 - 3.9 Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 0.4 - 2.0 1.4 Нийт хадгаламж 7 137.8 7 203.4 7 116.5 Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 38.9 0.1 - 0.3 Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 - 0.8 - 2.3 - 1.2 Төгрөгийн хадгаламж 5 733.1 5 115.1 5 198.2 Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 45.2 - 10.9 - 9.3 Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 - 0.1 - 1.4 1.6 Валютын хадгаламж 1 404.7 2 088.3 1 918.3 Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 18.0 43.7 36.6 Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 - 3.3 - 4.3 - 8.1 Õ¿ñíýãò II.1 Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2015 оны 5 дугаар сарын эцэст 793.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 58.8 тэрбум төг буюу 8.0 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төг буюу 8.0 хувиар буурчээ. Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж 2015 оны 5 дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 145.8 тэрбум төг буюу 9.9 хувиар өсч, 1619.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны 5 дугаар сарын эцэст 12.2 их наяд төг болж, өмнөх сарынхаас 126.9 тэрбум төг буюу 1.0 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 104.9 тэрбум төг буюу 0.9 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны 5 дугаар сарын эцэст 600.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 12.8 тэрбум төг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 219.4 тэрбум төг буюу 57.5 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 пунктээр нэмэгдсэн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2015 оны 5 дугаар сарын эцэст 738.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 8.4 тэрбум төг буюу 1.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 118.8 тэрбум төг буюу 19.2 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.0 пунктээр өссөн байна. Çóðàã II.1 Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төг 0 200 400 600 800 Чанаргүй зээл Хувийн салбарын чанаргүй зээл Иргэдийн чанаргүй зээл Үнэт цаасны арилжаагаар 2015 оны эхний 5 сард 481.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 16.6 сая ш үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 376.0 тэрбум төг буюу 4.6 дахин, арилжигдсан үнэт цаас 780.9 мян.ш буюу 4.9 хувиар өссөн байна. Харин 2015 оны 5 дугаар сард 43.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 1.1 сая ш үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 3.2 тэрбум төг буюу 6.9 хувиар буурч, арилжигдсан үнэт цаас 0.5 сая ш буюу 81.2 хувиар өссөн байна. Çасгийн газрын үнэт цààñíû хоёрдогч зах зээлийн àðèëæààãààð 2015 оны эхний 5 сард 286.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 189.0 тэрбум төг буюу 3.0 дахин өссөн байна. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2015 оны 5 дугаар сард 12805.2 болж, өмнөх сарынхаас 308.5 нэгжээр буурчээ. Çóðàã II.2 ÒÎÏ-20 èíäåêñ, ñàðûí äóíäàæ, íýãæýýð 0 5000 10000 15000 20000 2013-I II III IV V VI VII VIII IX X XI XII 2014-I II III IV V VI VII VIII IX X XI XII 2015-I II III IV V Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2015 оны 5 дугаар сард 1.3 их наяд төг болж, өмнөх сарынхаас 27.6 тэрбум төг буюу 2.2 хувиар буурчээ.
  • 7. Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü 8 Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 5 дугаар сард 1939.3 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 126.2 төг буюу 7.0 хувиар суларсан байна. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.5 хувь, 2015 оны 5 дугаар сард 1.8 хувиар чангарчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 5 дугаар сард 312.6 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 22 төг буюу 7.6 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.1 хувиар суларч, 2015 оны 5 дугаар сард 1.9 хувиар чангарсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 5 дугаар сард 38.3 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.7 төг буюу 26.3 хувиар чангарчээ. Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 13.2 хувь, 2015 оны 5 дугаар сард 2.6 хувиар суларсан байна. Валютын ханш Монголбанкны төгрөгийн валюттай харьцах нэрлэсэн ханш, сарын дундаж, төг Үзүүлэлт 2014 2015 V IV V Ам. доллар 1 813.08 1 975.83 1 939.28 Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 26.1 10.7 7.0 Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 1.6 - 0.5 - 1.8 Евро 2 492.43 2 132.42 2 165.39 Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 33.4 - 13.5 - 13.1 Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 1.1 - 1.0 1.5 Юань 290.59 318.62 312.58 Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 24.1 11.2 7.6 Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 1.4 0.1 - 1.9 Рубль 52.00 37.35 38.32 Жилийн өөрчлөлт, хувиар, өмнөх оны мөн үе=100 13.3 - 25.3 - 26.3 Сарын өөрчлөлт, хувиар, өмнөх сар=100 4.0 13.2 2.6 Õ¿ñíýãò II.2 Çóðàã II.3 Óëñûí íýãäñýí òºñâèéí òýíöâýðæ¿¿ëñýí îðëîãî, çàðëàãà, òýíöýë, æèë бүрийн эхний 5 сарын áàéäëààð, òýðáóì òºã II.2 Óëñûí íýãäñýí òºñºâ Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны эхний 5 сард 2097.9 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2445.6 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 347.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 240.7 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 10.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. 2011.4 2177.5 2097.9 1 872.1 2 284.5 2 445.6 139.3 -106.9 -347.7 2013 I-V 2014 I-V 2015 I-V Óëñûí íýãäñýí òºñâèéí òýíöâýðæ¿¿ëñýí îðëîãî, çàðëàãà, òýíöýë, æèë бүрийн эхний 5 сарын áàéäëààð, òýðáóì òºã Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ Нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 30.5 тэрбум төг буюу 1.6 хувиар буурахад нийгмийн даатгалын орлого 46.9 тэрбум төг буюу 13.0 хувь, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 46.1 тэрбум төг буюу 20.0 хувь, онцгой албан татварын орлого 39.0 тэрбум төг буюу 22.1 хувиар өссөн хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 118.5 тэрбум төг буюу 22.8 хувь, орлогын албан татварын орлого 28.3 тэрбум төг буюу 6.8 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 22.1 тэрбум төг буюу 15.7 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 87.9 хувийг татварын орлого, 12.0 хувийг татварын бус орлого, 0.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлогын эзлэх хувь 1.7 пункт,
  • 8. 9 Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü II.3 Төлбөрийн тэнцэл Төлбөрийн тэнцэл 2015 оны 1 дүгээр улиралд 271.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 36.7 сая ам.доллараар буурлаа. Урсгал данс Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2015 оны 1 дүгээр улиралд 43.4 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнд үйлчилгээний тэнцэл 259.9 сая ам.доллар, орлогын данс 239.8 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна. Үйлчилгээний орлого 2015 оны 1 дүгээр улиралд 109.8 сая ам.долл, зарлага 369.7 сая ам.долл, үйлчилгээний тэнцэл 259.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 202.7 сая ам.долл буюу 43.8 хувиар буурсан байна /Зураг 9.1/. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс тээврийн үйлчилгээний алдагдал 48.0 сая ам.долл буюу 44.4 хувь, бусад үйлчилгээнийх 137.7 сая ам.долл буюу 56.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Орлогын дансны алдагдал 239.8 сая ам.долл болж, өмнөх оны мөн үеийнхээс 68.8 сая ам.долл буюу 40.2 хувиар нэмэгдсэн байна. Урсгал шилжүүлэг 12.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 30.9 сая ам.долл буюу 70.7 хувиар буурчээ. Бараа, үйлчилгээний орлого, зарлага, жил бүрийн эхний улирлын байдлаар, сая ам.доллараар * Урьдчилсан гүйцэтгэл Çóðàã II.4 Ажиллагчдын мөнгөн гуйвуулга 2015 оны 1 дүгээр улиралд 2.6 сая ам.долл болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.6 сая ам.доллараар буурчээ. Хөрөнгө, санхүүгийн данс Хөрөнгө, санхүүгийн данс 2014 оны 1 дүгээр улиралд 385.1 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2015 оны 1 дүгээр улиралд 126.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 511.8 сая ам.доллараар буурсан байна. Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 392.7 сая ам.доллараар буурчээ. Санхүүгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 392.4 сая ам.доллараар буурсан байна. 809.2 107.7 987.7 109.4 1 077.7 109.8 1 044.5 487.9 915.4 572.0 634.2 369.7Бараа Үйлчилгээ Бараа Үйлчилгээ Бараа Үйлчилгээ 2013 I-III 2014 I-III 2015 I-III * Бараа, үйлчилгээний орлого, зарлага, жил бүрийн эхний улирлын байдлаар, сая ам.доллараар Орлого Зарлага тогтворжуулалтын сангийнх 0.7 пунктээр буурч, харин татварын орлогынх 2.4 пунктээр өсчээ (Хавсралт 8). Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2015 оны эхний 5 сард 2445.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 161.1 тэрбум төг буюу 7.1 хувиар өсөхөд татаас 15.0 тэрбум төг буюу 17.5 хувиар буурч, бараа, ажил үйлчилгээний зардал 81.3 тэрбум төг буюу 8.2 хувь, урсгал шилжүүлэг 47.0 тэрбум төг буюу 5.8 хувь, хөрөнгийн зардал 21.5 тэрбум төг буюу 8.1 хувь, хүүгийн зардал 20.2 тэрбум төг буюу 16.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 87.7 хувь, хөрөнгийн зардал 11.8 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлын эзлэх хувь 0.4 пунктээр буурч, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийнх болон хөрөнгийн зардлынх тус бүр 0.2 пунктээр өсчээ (Хавсралт 8).
  • 9. Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü 10 Çóðàã II.5 Гадаад худалдааны нийт бараа эргэлт, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, сая ам.долл II.3 Гадаад худалдаа Монгол Улс 2015 оны эхний 5 сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3316.2 сая ам.долл, үүнээс экспорт 1869.3 сая ам.долл, импорт 1447.0 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 700.9 сая ам.долл буюу 17.4 хувь, үүний дотор экспортын хэмжээ 52.0 сая ам.долл буюу 2.7 хувь, импортын хэмжээ 648.9 сая ам.долл буюу 31.0 хувиар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний 5 сард 174.5 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2015 оны эхний 5 сард 422.3 сая ам.долларын ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 52.0 сая ам.долл буюу 2.7 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 68.8 сая ам.долл, нэхмэл бүтээгдэхүүнийх 50.5 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үнэт чулуу, металл, алтных 43.7 сая ам.долл, төмөрлөг бүтээгдэхүүнийх 24.9 сая ам.долл, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн экспорт 5.8 сая ам.доллараар өссөн байна. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 648.9 сая ам.долл буюу 31.0 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 199.4 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 139.9 сая ам.долл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 169.4 сая ам долл, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 37.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 87.4 хувийг эзэлж байгаа бол импортын 53.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна. Çóðàã II.6 Хэрэглээний үнийн улсын индекс (өмнөх оны 12 сар =100) II.4 Үнэ Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар өслөө. Ерөнхий индекс 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний үнийн улсын индекс, бүлгээр õóâü Бараа, үйлчилгээний бүлэг Жин 2015 V 2015 V 2014 V 2014 V 2014 XII 2014 IV Ерөнхий индекс 100.0 108.0 103.3 100.4 Хүнсний бараа, ундаа, ус 29.3 104.2 108.1 100.8 Согтууруулах ундаа, тамхи 3.2 106.5 101.1 100.3 Хувцас, бөс бараа, гутал 16.1 111.7 103.0 100.5 Орон сууц, ус, цахилгаан, түлш 12.3 114.0 98.4 99.7 Гэр ахуйн тавилга, бараа 4.7 109.8 102.9 100.5 Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.6 108.3 101.9 100.4 Тээвэр 12.2 105.0 101.1 99.8 Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 4.4 99.9 100.0 100.0 Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 2.8 108.9 102.3 100.4 Боловсролын үйлчилгээ 4.7 116.8 100.0 100.0 Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 2.6 104.8 102.8 101.1 Бусад бараа, үйлчилгээ 4.1 107.7 102.6 100.8 Õ¿ñíýãò II.4 101.8 102.8 103.6 104.8 105.1 104.7 104.9 106.6 108.1 109.7 111.1 112.5 101.7 102.7 103.5 104.6 106.2 106.7 107.2 107.7 108.5 109.3 110.1 111.0 100.7 101.1 101.9 102.9 103.3 100 102 104 106 108 110 112 114 I I I I I I I V V V I V I I V I I I I X X XI XI I Хэрэглээний үнийн улсын индекс (өмнөх оны 12 сар =100) 2013 2014 2015 4 111.3 4 017.2 3 316.3 1 643.3 1921.3 1869.3 2 468.1 2095.8 1447.0 - 824.8 -174.5 422.3 2013 I-V 2014 I-V 2015 I-V Гадаад худалдааны нийт бараа эргэлт, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, сая ам.долл Нийт эргэлт Экспорт Импорт Тэнцэл Экспортолсон зарим эрдэс бүтээгдэхүүн, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, мян.т 2014 I-V 2015 I-V 2014 I-V 2015 I-V Нүүрс 7 254.8 5 218.1 71.9 Зэсийн баяжмал 433.8 535.8 123.5 Төмрийн хүдэр 1 932.1 1 867.2 96.6 Боловсруулаагүй газрын тос, мян.барр 2 609.7 3 163.5 121.2 Цайрын хүдэр, баяжмал 36.0 50.5 140.2 Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт, т 2.5 3.4 134.5 Õ¿ñíýãò II.3 %
  • 10. 11 Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü Çóðàã II.7 Хэрэглээний үнийн индекс, хувь, аймгаар, 2015 оны 5 дугаар сард (өмнөх сар = 100%) Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд 0.3 нэгж (64.3 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас Баян-Өлгий аймагт 2.5 хувь, Орхон аймагт 0.3 хувиар буурч, бусад аймагт 0.2-2.1 хувиар өсчээ. Өвөрхангай аймагт хамгийн өндөр 2.1 хувийн өсөлттэй байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь, оны эхнээс 2.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар өслөө. Улаанбаатар хотод хэрэглээний үнэ 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувь өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 18.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 7.2 хувиар өссөн нь голлон нөлөөлөв. Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 17.9 хувийнх нь үнэ өсч, 4.9 хувийнх нь буурч, 77.2 хувийнх нь үнэ тогтвортой байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 47.3 хувь буюу 44 нэрийн барааны үнэ нэмэгджээ. 97.5 99.7 100.2 100.3 100.3 100.3 100.4 100.4 100.5 100.6 100.6 100.7 100.9 101.0 101.0 101.1 101.3 101.9 101.9 102.0 102.1 БӨ ОР ХО ДА ДО УВ СҮ ДУ ӨМ ТӨ БХ ДД ЗА ХӨ БУ ГС ХЭ ГО АР СЭ ӨВ óëñûí äóíäàæ 100.4 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 5 дугаар сард оны эхнээс 3.3 хувиар өсөхөд 2.4 нэгж (71.5 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, 0.6 нэгж (16.7 хувь) нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар өсөхөд 2.1 нэгж (25.9 хувь) нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс, 1.6 нэгж (19.8 хувь) нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн өсөлтөөс, 1.3 нэгж (16.8) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
  • 11. Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü 12 Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар 2015 оны 5 дугаар сард үхрийн 2 м-ээс дээш урттай ширний дундаж үнэ Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн бага буюу 23.0-38.0 мян.төг, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 50.0-55.0 мян.төг байна. Адууны ширний үнэ Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 23.0-25.0 мян.төг, Дархан-Уул, Сүхбаатар, Архангай, Орхон, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 32.0-37.0 мян.төг, ямааны цагаан ноолуурын 1 кг-ын үнэ Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 30.0-40.0 мян.төг, Завхан, Дорноговь, Дундговь, Булган, Өмнөговь, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймагт хамгийн их буюу 49.0-56.0 мян.төг байна. II.6 Мал аж ахуй Óëñûí õýìæýýнд 2014 îíû ýöýñò òîîëîãäñîí òºëëºõ íàñíû 22.2 ñàÿ хээлтэгч ìàëûí 18.5 ñàÿ áóþó 83.2 õóâü íü 2015 îíû ýõíèé 5 сард òºëëºñºí áàéíà. Эм хонины 87.0 хувь, эì ÿìààíû 83.9 õóâü, үнээний 68.8 õóâü, гүүний 58.7 хувь, èíãýíèé 39.9 õóâü нь òºëëºæýý. Ãàðñàí òºëèéí 97.3 хóâü áóþó 18054.9 ìÿíган òºë áîéæèæ áàéãàà íü ºìíºõ îíû ìºí ¿åèéíõýýñ 2253.6 ìÿíãà áóþó 14.3 õóâèàð нэмэгдсэн áàéíà. Төллөсөн хээлтэгч, аймаг, нийслэлээр, 2015 оны эхний 5 сард, мян.толгой Зураг II.8 45.0 126.9 132.0 138.9 459.3 494.9 503.1 557.4 762.5 878.6 887.4 936.1 986.2 1 028.6 1 038.0 1 144.8 1 171.6 1 343.1 1 391.0 1 426.7 1 518.1 1 542.5 Орхон Говьсүмбэр Дархан-Уул Улаанбаатар Өмнөговь Дорноговь Дорнод Сэлэнгэ Баян-Өлгий Дундговь Говь-Алтай Увс Ховд Сүхбаатар Завхан Булган Баянхонгор Хэнтий Хөвсгөл Өвөрхангай Архангай Төв Газар тариалан Улсын хэмжээнд 2015 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 428.4 мян.га талбайд тариалалт хийснээс үр тариа 356.4 мян.га-д, төмс 9.3 мян.га- д, хүнсний ногоо 4.1 мян.га-д, тэжээлийн ургамал 9.9 мян.га-д, техникийн ургамал 48.7 мян.га, эмийн ургамал 2.3 мян.га-д тариалсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан талбай 69.3 мян.га буюу 16.1 хувь, үүнээс үр тарианых 71.2 мян.га буюу 25.0 хувиар, тэжээлийн ургамлынх 5.3 мян.га буюу 2.1 дахин нэмэгдэж, харин төмсний тариалсан талбай 0.5 мян.га буюу 4.7 хувь, хүнсний ногооных 1.9 мян.га буюу 31.5 хувиар буурсан байна. II.6 Аж үйлдвэр Ажүйлдвэрийнсалбарыннийтүйлдвэрлэл 2015 оны эхний 5 сарын байдлаар 3199.7 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.3 тэрбум төг буюу 2.3 хувиар буурлаа. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2.8 тэрбум төг буюу 0.3 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 54.1 тэрбум төг буюу 19.6 хувиар өсч, харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 132.3 тэрбум төг буюу 6.1 хувиар буурсан байна. Õ¿ñíýãò II.5 Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл, жил бүрийн эхний 5 сарын байдлаар тэрбум төг Аж үйлдвэрийн салбар 2014 2015 2015 I-V 2014 I-VV I-V V I-V Нийт дүн 859.4 3 275.0 731.9 3 199.7 97.7 Уул уурхай,олборлох аж үйлдвэр 575.8 2 177.4 490.6 2 045.1 93.9 Боловсруулах аж үйлдвэр 238.2 821.3 185.7 824.1 100.3 Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 45.3 276.3 55.6 330.4 119.6 % Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (2010=100, улирлын нөлөөллийг арилгасан туршилт тооцоо) 2015 оны 5 дугаар сард 2010 оныхоос 18.2 хувь, өмнөх сарынхаас 5.3 хувиар өсч, харин өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувь, жилийн эцсийнхээс 11.1 хувиар буурчээ.
  • 12. 13 Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü II.7 Тээвэр Төмөр замын тээврээр 2015 оны эхний 5 сард 7340.7 мян.т ачаа, давхардсан тоогоор 1161.5 мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 432.7 мян.т буюу 5.6 хувь, зорчигчид 205.9 мян.хүн буюу 15.1 хувиар буурчээ. Çóðàã II.11 Төмөр замын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Çóðàã II.10 Аж үйлдвэрийн салбарын борлуулалт, дэд салбараар, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, дүнд эзлэх хувиар 8 208.1 7 773.4 7 340.7 1 540.3 1 367.4 1 161.5 2013 I-V 2014 I-V 2015 I-V Тээсэн ачаа, мян.т Зорчигчид, мян.хүн Төмөр замын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, газрын тос, зэсийн баяжмал, молибдений баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 11.7-32.0 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт сүлжмэл эдлэл, талх, металл цувимал, металл бэлдэц, цэвэр ус, малын тэжээл, гоо сайхны тос, шар айраг, самнасан ноолуур, бууз, банш, вакуум цонх, хаалга, хиаман төрлийн бүтээгдэхүүн, катодын зэс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2 хувиас 7.7 дахин өссөн байна. Харинуулуурхай,олборлохажүйлдвэрийн салбарт цайрын баяжмал, нүүрс, хайлуур жоншны баяжмал, төмрийн хүдэр, баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 3.2-49.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт зүсмэл материал, нарийн боов, шингэн сүү, шохой, архи, хивс, ган төмөр хийц, жүүс, нэхий дээл, тамхи, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4- 66.2 хувиар буурсан байна. Төмөр замын нийт тээсэн ачаанд 2015 оны эхний 5 сард дотоодын ачаа 50.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 пунктээр буурахад цементийн тээвэрлэлт 147.5 мян.т буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт тээсэн ачаанд экспортын ачаа 26.2 хувь, импортынх болон дамжин өнгөрсөн ачаа тус бүр 11.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс экспортын ачааных 1.8 пункт, импортынх 1.0 пунктээр нэмэгдэж, харин дамжин өнгөрсөн ачааных 0.7 пунктээр буурсан байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 2015 оны эхний 5 сард 142.7 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.1 тэрбум төг буюу 10.1 хувиар буурчээ. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2015 оны 5 дугаар сард 1681.1 мян.т болж, өмнөх сарынхаас тээсэн ачаа 185.1 мян.т буюу 12.4 хувь, орлого 33.1 тэрбум төгрөг болж, 1.8 тэрбум төг буюу 5.8 хувь, зорчигчид 233.6 мян. хүн болж, 11.7 мян.хүн буюу 5.3 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 30.1 мян.т буюу 1.8 хувь, орлого 3.5 тэрбум төг буюу 9.7 хувь, зорчигчид 50.4 мян.хүн буюу 17.8 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2015 оны эхний 5 сард 3819.2 тэрбум төг болж, 2619.6 тэрбум төг буюу 68.6 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. 9.4 7.2 8.6 34.0 24.7 20.8 56.6 68.1 70.6 2013 I-V 2014 I-V 2015 I-V Уул уурхай, олборлох аж үйлдвэр Боловсруулах аж үйлдвэр Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж
  • 13. Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü 14 Çóðàã II.12 Агаарын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Агаарын тээврээр 2015 оны эхний 5 сард 1028.9 т ачаа, давхардсан тоогоор 214.2 мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 303.5 т буюу 22.8 хувь, зорчигчид 35.7 мян.хүн буюу 14.3 хувиар буурчээ. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА C.МЭНДСАЙХАН 2014 оны 06 дугаар сарын 11 1 495.2 1 332.4 1 028.9 274.5 249.9 214.2 2013 I-V 2014 I-V 2015 I-V Тээсэн ачаа, т Зорчигчид, мян.хүн Агаарын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил бүрийн эхний 5 сарын байдлаар Агаарын тээврээр 2015 оны эхний 5 сард дотоодод зорчигчид 65.8 мян.хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.2 мян.хүн буюу 31.5 хувь, олон улсад зорчигчид 148.4 мян.хүн болж, 5.5 мян.хүн буюу 3.5 хувиар буурчээ. Агаарын тээврийн салбарын орлого 2015 оны эхний 5 сард 79.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 тэрбум төг буюу 2.7 хувиар өсчээ. Агаарын тээврээр зорчигчид 2015 оны 5 дугаар сард 47.0 мян.хүн болж, өмнөх сарынхаас 7.4 мян.хүн буюу 18.6 хувь, тээсэн ачаа 216.8 т болж, 45.8 т буюу 26.8 хувь, орлого 15.4 тэрбум төг болж, 226.9 сая төг буюу 1.5 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 34.0 т буюу 13.5 хувиар буурч, зорчигчид 0.5 мян.хүн буюу 1.0 хувь, орлого 457.2 сая төг буюу 3.1 хувиар өссөн байна.