Mais conteúdo relacionado
Semelhante a Geo medeelel danzanchadav 2021 01-20 (20)
Geo medeelel danzanchadav 2021 01-20
- 1. АВАРГА ТОСОН НУУРЫН ГАЗРЫН БҮРХЭВЧИЙН
ӨӨРЧЛӨЛТ, ХҮНИЙ ЭРЧИМТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
НӨЛӨӨЛӨЛ
Г. Данзанчадав, М. Уртнасан (PhD)
2021.01.20
- 3. СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ
Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн эрчимтэй үйл ажиллагаа, хүн амын өсөлт
зэргээс улбаалж байгалийн нөөцийн зохисгүй хэрэглээнээс шалтгаалсан газрын бүрхэвч, газар
ашиглалтын өөрчлөлт нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болсоор байгаа бөгөөд Монголын
тэгш өндөрлөгийн бүс нутагт ч тодорхой хэмжээгээр илэрч байна (Nacun, B, 2018, Liu Y, 2013,
John R, Chen J, Lu N. 2009).
Эрт дээр үеэс хүн төрөлхтний хэрэглэж ирсэн байгалийн чухал хүчин зүйлийн нэг бол
эмчилгээний нуурууд юм. Дэлхийн улс орнууд өөрийн нутаг дэвсгэрт байгаа нууруудын
шаврыг судлан, тэдгээрийг аль болох зөв зохистой хаягдалгүй ашиглах, ашигласан шавраас
биологийн идэвхт бэлдмэл хийх зэрэг ажлуудыг судалгаа шинжилгээний өндөр түвшинд
явуулж иржээ (Г.Долмаа, УБ 2012).
Монгол улсад олон улсын үнэлэмж хангахуйц 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн
дотор халуун рашаан 42, нүүрс хүчлийн хийтэй хүйтэн рашааны орд 60 гаруй, байгалийн халуун
уур бүхий рашаан 1 байгаагаас гадна эмчилгээний лаг, наанги шавартай 40 гаруй нуур,
шаврын орд газар байна (Ж.Цэрэнсодном УБ. 2000, 141 х).
Газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт нь хүний үйл ажиллагаа болон хүрээлэн буй орчны
хоорондын харилцан үйлчлэлийн хамгийн чухал үзүүлэлт юм (Desta H, 2017).
- 6. СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ
Аварга тосон нуур нь 1970 оноос хойш өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж
байгаа эмчилгээний төрлийн экологийн үйлчилгээ үзүүлдэг.
Сүүлийн 20-оод жил жуулчны баазууд тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд 2005 онд
205 ААН байсан бол 2018 оны статистик тоо баримтад 250 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа
явуулах бүртгэлтэй бөгөөд 2019 онд уг нууранд 25000 үйлчлүүлэгч үйлчлүүлсэн байна. Үүнийг
даган нуур орчмын газар ашиглалт/газрын бүрхэвчид ихээхэн өөрчлөлт орж байна. Иймээс
шийдвэр гаргах түвшний байгууллагаас нуурын ашиглалтын менежментийг төлөвлөхөд суурь
судалгаа дутмаг учраас авч буй арга хэмжээ төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна.
Бидний энэхүү судалгаагаар Эмгүй эмчилгээг чухалчилж байгаа өнөө үед Монголд
төдийгүй олон улсад ховорт тооцогдож байгаа эмчилгээний нуурын байгаль орчны нөлөөллийн
судалгааг хийж ирээдүйд аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагаа тогтвортой явуулах,
байгалийн онцлог тэдгээрийг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, цаашлаад хүрээлэн буй
орчинд үүсгэж болзошгүй сөрөг нөлөөг багасгах аюулгүй ажиллагааны үндэс суурь болно.
- 7. Хүний үйл ажиллагаа, динамик нөлөөлөл, газар нутгийг ашиглах зэргээс үүдэлтэй газар
ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт хурдацтай явагдаж байгааг дэлхий даяар олон тооны
судалгаанд дэлгэрэнгүй танилцуулсан байдаг.
Аварга тосон нуурын экосистемийн тухай орон зай цаг хугацааны мэдээлэл, ялангуяа
хүний үйл ажиллагааны нөлөөлөлтэй холбоотой судалгаа шинжилгээний материал ховор байдаг
ба усны найрлага, шаврын эмчилгээ балньеологийн талаас нь судалсан судалгаа байдаг. Байгалийн
баялагийн ашиглалт нь газрын бүрхэвч өөрчлөгдөх үндсэн хүчин зүйл бөгөөд энэ нь суурьшил,
эдийн засгийн өсөлттэй нягт уялдаж ирсэн.
СУДЛАГДСАН БАЙДАЛ
- Доржсүрэн П. 1971 Аварга Тосон нуур судалгааны зарим үр дүн Улаанбаатар хот
- Намнандорж О, Цэрэн С, Нямдорж У. 1966. Монгол Улсын Рашаан Ус, Улаанбаатар,
- Ядамсүрэн Г, Цэвээндорж Д. 1980. Аварга Тосон нуурын шавраар эмчилсэн арьсны өвчний
хэмжээ; Арьс судлалын үндэсний төв: Улаанбаатар.
- Ш.Баранчулуун “Гадаргын болон гүний ус ашиглан Бүрд, Тосон нуурын түвшинг дээшлүүлж
тогтвортой байлгах боломж”, 2019, Дэлгэрхаан сум.
- 8. СУДЛАГДСАН БАЙДАЛ
Эмчилгээний онцгой ач холбогдол нь: Аваргын тосон нуурт байдаг шаврын орд нь байгальд
ховор тохиолдох өндөр эрдэсжилттэй наалдамхай чанартай хар, шар, саарал төрлийн маш
нарийн ширхэгтэй тосорхог лаг шавар байдаг. Эдгээр шаврын эмчилгээний анагаах эдгээх
чадвар нь 90-95% байдаг. Нуурын эрдэсжилт 9.52г/л , биокарбонат, карбонат ион зонхилж
карбонатын төрөлд багтдаг. Эдгээр нуурын эрэг дээр Аврага тосонгийн рашаан сувилал
ажилладаг. Рекреацийн асар их боломжтой.
Аварга тосон: Химийн үндсэн найрлага нь
гидрокарбонат натрийн шүлтлэг, мөн хүхрийн
хүчлээр баялаг бөгөөд 23.03г/л сульфат
хлорид, гидрокарбонат агуулдаг. Нуурын
цацраг нь 90-100 рентген цацраг. /Хануур
хорхоотой/
Бүрд нуур нь: Нуурт жижиг горхи цутгаж
Аваргын голын эх Бүрдийн горхи урсаж гардаг.
Нуурт Номхон далайн зарим загас, нүүдлийн
шувуудтай. Ан амьтдын усны эх үүсвэр болдог
цэнгэг устай нуур юм.
Нуурын усны найрлага
- 9. 1
2
3
4
1989-2018 ЛАНДСАТ хиймэл дагуулын мэдээг
боловсруулж дүн шинжилгээ хийх
Урт хугацааны газар ашиглалт, газрын
бүрхэвчийн өөрчлөлтийг илрүүлэх
NDVI, NDWI-ийг тооцож, хур тунадас,
температурын орон зай цаг хугацааны
өөрчлөлтийг гаргах
Нийгэм эдийн засгийн үр дүнтэй харьцуулан
нуурын талбай болон хүрээлэн буй орчинд
нөлөөлж байгаа бусад хүчин зүйлийг тооцох
ЗОРИЛГО
Аварга тосон нуурын 30 жилийн хугацаан дахь
газрын бүрхэвч, газар ашиглалтын
өөрчлөлтийг тодорхойлж, хүрээлэн буй
орчин болон хүний үйл ажиллагаанаас
шалтгаалсан өөрчлөлтийг илрүүлэх ирээдүйн
чиг хандлагыг тодорхойлох нь судалгааны гол
зорилго юм.
- 10. СУДАЛГААНЫ ТАЛБАЙ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Аварга
багийн нутагт орших Тосон нуур нь Хэнтий
нурууны урд үзүүр, Хэрлэн голын их
тахиралт, Монгол Дорнодын талархаг их
мужийн хойд хэсгээр, Улаанбаатар хотоос 232
км.
N 109◦05-109◦13;
E 47◦09-47◦12.
Д.т.д 1300 м оршдог,
Тосон нуур нь 300 м урт, 250 м өргөн.
- 11. СУДАЛГААНЫ МЭДЭЭ
1989-2018 оныг хамарсан Тосон,
Бүрд нуурын ойролцоох цаг уурын
станцаас авсан 5-р сараас 9-р сарын
дундаж температур, хур тунадасны
мэдээ
НИЙГЭМ, ЭДИЙН
ЗАСГИЙН МЭДЭЭ
Дэлгэрхаан сум Аварга тосон нуур
орчмын амралт, үйлчилгээний
газар, аж ахуй эрхэлж буй
иргэдийн тоо, 1989-2018 оны
хоорондох малын тоо толгойн
мэдээ, мөн иргэд, аж ахуй нэгжийг
оролцуулан асуулга судалгааны
мэдээ
ХИЙМЭЛ ДАГУУЛЫН
МЭДЭЭ
1989-2018 оныг урт хугацааны
Landsat TM Landsat 7, Landsat 8
хиймэл дагуулын мэдээ
ЦАГ УУРЫНМЭДЭЭ
- 12. 12
1989-2018 оныг хамарсан уур
амьсгалын мэдээ мэдээллийг /Цаг
уурын хүрээлэнгээс/
Нийгэм эдийн засгийн мэдээллийг
үндэсний болон орон нутгийн
статистикийн газраас цуглуулсан
Хээрийн судалгааны туршид 38 малчин
иргэд болон оршин суугчид мөн 14 аж
ахуй нэгжийг оролцуулан асуулга
судалгаа авсан
МЭДЭЭ МАТЕРИАЛ
- 13. АРГАЗҮЙ
Хиймэл дагуулын
мэдээ
Нийгэм эдийн
засгийн мэдээ
Уур амьсгалын мэдээ
Хээрийн хэмжилтийн
мэдээ
Мэдээ
Мэдээ
боловсруулалт,
дүн шинжилгээ
Газрын
бүрхэвчийн
ангилал
Нуурын талбайн
зураг
Статистик
боловсруулалт
NDVI, NDWI
Гадаргын усны
талбай
Нөлөөлөх хүчин
зүйл
Харьцуулсан
судалгаа
Орон зай, цаг
хугацааны
өөрчлөлтийн зураг
Агаарын зургийг
боловсруулж,
нийлүүлэх
Үр дүн
Сургалттай
ангилал
Landsat Хиймэл
дагуулын мэдээ
/1989-2018/
Асуулга судалгаа
Олон жилийн хур тунадас,
температурын мэдээ
UAV Агаарын зураг
Урт хугацааны
цуваа үүсгэх
Газар ашиглалтын
түүнд нөлөөлөх хүчин
зүйлийг илрүүлэх
- 15. ҮР ДҮН
1989-2018 оны хугацаан дах АВАРГА тосон нуур орчмын газар ашиглалт / бүрхэвч
41.6
41.2
45.8
52.2
70.0
82.3
92.7
1989
1993
1998
2003
2008
2013
2018
Суурин газрын талбай (га)
38.4
37.1
38.1
36.8
33.4
32.7
25.3
1989
1993
1998
2003
2008
2013
2018
Гадаргын усны талбай (га)
2.6
3.0
3.2
4.7
3.3
3.1
6.5
1989
1993
1998
2003
2008
2013
2018
Элсний талбай (га)
331.7
302.4
375.2
367.0
377.4
430.4
337.7
1989
1993
1998
2003
2008
2013
2018
Нүцгэн газрын талбай (га)
5833.2
5715.6
5760.6
5718.3
5737.9
5635.8
5682.9
1989
1993
1998
2003
2008
2013
2018
Бэлчээрийн талбай (га)
575.5
723.6
600.0
644.1
601.0
638.7
677.9
1989
1993
1998
2003
2008
2013
2018
Ус намгархаг газар (га)
1.4%
0.7%
85.4%
0.4%
83.4%
0.6%
0.1%
0.03%
- 16. 1989-2018 оны хугацаан дах 30 жилийн газар ашиглалт / бүрхэвчийн өөрчлөлтийн харьцуулалт
ҮР ДҮН
Өссөн
Элс 0.07%
Суурин газар 0.7%
Ус намгархаг 1.3%
Нүцгэн хөрс 0.1%
Буурсан
Ус бүхий газар 0.2%
Бэлчээр 2.0%
БЭЛЧЭЭР
УС БҮХИЙ
ГАЗАР
УС
НАМГАРХАГ
ГАЗАР
ЗҮЙ ТОГТОЛ
СУУРЬШИЛ
- 17. Тосон, Бүрд нуурын усны талбайн өөрчлөлт:
y = -0.1956x + 405.89
R² = 0.8866
y = -0.1856x + 392.66
R² = 0.5603
9
11
13
15
17
19
21
23
1985 1990 1995 2000 2005 2010 2015 2020
Нуурын
талбай
(га)
Тосон нуур (га) Бүрд нуур (га)
ҮР ДҮН
- 18. y = -0.0034x + 14.311
R² = 0.0066
y = -0.015x + 22.07
R² = 0.0914
5
7
9
11
13
15
17
19
21
23
25
0 50 100 150 200
Нуурын
талбай
(га)
Хур тунадас (мм)
Тосон нуур Бүрд нуур
y = -0.5071x + 23.871
R² = 0.1107
y = -0.0383x + 21.571
R² = 0.0004
5
7
9
11
13
15
17
19
21
23
25
17.0 18.0 19.0 20.0 21.0 22.0
Нуурын
талбай
(га)
Темпеартур (℃)
Тосон нуур Бүрд нуур
Нууруудын усны талбайн өөрчлөлтөнд нөлөөлөх хүчин зүйлс:
ҮР ДҮН
y = -0.0004x + 16.036
R² = 0.8927
9.0
11.0
13.0
15.0
17.0
19.0
21.0
23.0
25.0
0 5000 10000 15000
Тосон
нуурын
талбай
(га)
Жуулчдын тоо
y = -0.0305x + 25.328
R² = 0.7555
9
14
19
24
29
50.0 100.0 150.0 200.0 250.0 300.0
Бүрд
нуурын
талбай
(га)
Малын тоо (мян.толгой)
- 19. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
19
200 м
энгийн
хамгаалалтын
бүс
(100м)
5 км
6.15-8.15
онцгой
хамгаалалтын
бүс
Аварга Тосон нуурын бохирдуулагч эх
үүсвэрүүдэд:
- Хүн, мал, амьтны өтгөн, шингэн
бохирдол
- Хүний амьдрал, ахуй хоол
үйлдвэрлэлийн хэрэглээнээс бохирдсон
хатуу, шингэн хог хаягдлууд.
- Нуурын усаар янз бүрийн саван
хэрэглэж бие хувцасаа угаасан угаадас.
- Тээврийн хэрэгслэлээс ялгарсан хорт
утаа, тос, шатхууны хягдал.
- Эрүүл ахуй, экологийн шаардлага
хангаагүй хог хаягдлын цэг, нүхэн
жорлон, мал нядалгааны хаягдлын цэг
- Бохирдсон хөрснөөс урссан үерийн ус
гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байна.
- 20. Энэхүү судалгаа хийсний үр дүнд
нуурыг хамгаалах, экосистемийн
тогтвортой байдлыг хангах, шинжлэх
ухааны үндэстэй төлөвлөлт
хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж
үзэж байна.
Цаашид судалгааны талбайн
байгалийн онцлог, экологи,
геоэкологийн өнөөгийн ерөнхий төлөв
байдлыг илэрхийлэх геоэкологи,
гидрогеологийн чиглэлийн төрөлжсөн
судалгаа явуулж мэргэжлийн үнэлэлт
дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай. ОРОЛЦОГЧ ТАЛУУД БА ЧИГ ҮҮРЭГ
• Малчин, мал
бүхий иргэд
• Аж ахуй нэгж
• УИХ,
• ЗАСГИЙН
ГАЗАР
• БАЙГАЛЬ
ОРЧНЫ ЯАМ
• Орон нутаг
• ЗДТГ
• Судалгааны
байгууллага,
эрдэмтэд
ШУ-ны үр
дүн,
Эрдэм
шинжилгээ,
зөвлөмж
Шийдэл
менежмент
санхүүжилт,
оролцоо
Оролцоо
хариуцлага,
Сургалт
мэдлэг
Санхүүжилт
Эрхзүйн
зохицуулалт
Бодлогын
зөвлөмж
ШИЙДЭЛ
- 21. Судалгааны 30 жилийн хугацаанд суурьшлын бүс
97.5 хувиар нэмэгдэж, усан сан бүхий газар 34.1
хувиар багассан. Суурьшлын бүсийн тэлэлт нь 2003
оноос маш хурдацтай явагдсан бол ус бүхий талбай нь
2008 он хүртэл нэлээд хувиар буурсан байна.
ҮР ДҮН-2
Тосон нуурын талбайн хэмжээ 1998 оноос, Бүрд
нуурын талбайн хэмжээ 2003 оноос эхлэн
багассан үзэгдэл ажиглагдсан. Газар ашиглалт
газрын бүрхэвчийн орон зай, цаг хугацааны
өөрчлөлтийн хувьд бэлчээр бүхий талбай
суурьшлын бүс болж өөрчлөгдсөн бол ус бүхий
талбай нь багасаж нүцгэн хөрс болсон.
ҮР ДҮН-1
ДҮГНЭЛТ
Тосон нуурын усны талбайн хэмжээ үйлчлүүлэгчдийн
тооноос хамаарч, Бүрд нуураас ундаалдаг малын тоо нь
нуурын усны талбайн хэмжээг багасгаж байгаа нь
судалгаанаас ажиглагдсан.
ҮР ДҮН-3
Хүний үйл ажиллагаа нь тэр дундаа нийгэм эдийн
засгийн нөхцөл нь газар ашиглалтын өөрчлөлтөд
гол нөлөө үзүүлж байгаа бөгөөд газар ашиглалтын
тогтвортой, менежменттэй нөхцөлийг хангах газрын
нөөцийг хамгаалах зэрэг бодлогын түвшний үйл
ажиллагаа нэн шаардлагатай байна.
ҮР ДҮН-4
- 26. 2016 онд нуурын энгийн хамгаалалтын бүсийг (200м), онцгой хамгаалалтын
бүсийг (100м) тогтоож, зургаадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны
хооронд 5 км радиуст мал бэлчээрлүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
ТӨРИЙН
БОДЛОГО
СУМ ОРОН НУТГИЙН
УДИРДЛАГА
НӨХӨН СЭРГЭЭХ,
СЭРГИЙЛЭХ
СУДЛААЧИД
ААН, ИРГЭДИЙН
ОРОЛЦОО