Mais conteúdo relacionado
Semelhante a Сартуул хонины танилцуулга (20)
Mais de GreengoldMongolia (20)
Сартуул хонины танилцуулга
- 1. САРТУУЛ ҮҮЛДРИЙН
ХОНЬ
Хаяг: “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо,
“Монголын Хөдөө Аж Ахуйн Үндэсний
Холбоо”-ны байр, 115 тоот
Утас: 976-98113747, 99060647
И-мэйл: nfpug.ngo@gmail.com
ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР - ЭРҮҮЛ ХҮНС - ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
- 2. 1
САРТУУЛ ҮҮЛДРИЙН ХОНЬ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сартуул хонинд 1960-аад оноос ахмад мал зүйч
С.Уртбаяр, Монгол Улсын гавьяат зоотехникч
Л.Лхаасүрэн нар анхны шилэн сонголтыг хийж, анги
чанараар ялган суурилж, үржлийн ажлын эхлэлийг
тавьсан.
Сартуул хонины улсын үржлийн ферм 1972 онд
байгуулагдсан ба Сартуул хонь 1976 онд омгоор
батлагдсан.
Энэ үед улсын үржлийн фермээс жил бүр 700-800
хуц бойжуулж, гадагш борлуулж байлаа.
Сартуул үүлдрийн 16,7 мянган хуцыг 18 аймгийн
60 гаруй суманд авч, хонин сүргийнхээ чанарыг
сайжруулжээ.
- 3. 2
МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
Мөн хөрш зэргэлдээ ОХУ-ын Тува, Казахстан,
Кыргыз зэрэг улс ч авч ашигласан.
Сартуул хонийг 2001 онд бие даасан үүлдэр болгон
баталсан.
Сартуул хонины зохион бүтээгчээр Монгол Улсын
гавьяат мал зүйч Л.Лхаасүрэн, Ахмад мал зүйч
С.Уртбаяр нараас гадна хонийг үүлдэр болгоход
хөдөлмөрийн баатар, гавьяат, улс, аймаг, сумын
аварга болон туршлагатай үе үеийн олон арван
малчид өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө оролцож
бүтээлцсэн түүхтэй.
Түүнчлэн үүлдрийн идэвхтэй оролцогчоор
Т.Буянжаргал, Д.Бямбасүрэн, Х.Сүхбаатар,
Б.Бямбаноров нарын мал зүйчид байдаг.
Сартуул хонины цөм сүргийг Завхан аймгийн
Эрдэнэхайрхан суманд үржүүлж байна.
- 4. 3
САРТУУЛ ҮҮЛДРИЙН ХОНЬ
Сартуул хонийг тус аймгийн 10 гаруй суманд
цэврээр үржүүлдэг бөгөөд үүлдэр болон үүлдрээр
сайжирсан хонь аймгийн нийт хонин сүргийн 60
гаруй хувийг эзлэж байна.
Сартуул хонь хангай, говь хосолсон экологийн
нөхцөлд зохицсон, чийрэг бие бялдартай,
харьцангуй тэсвэр сайтай, дунд зэргийн биетэй,
ноос урт бөгөөд бүдүүвтэр, ноосны чанар сайн,
хивс хийхэд нэн тохиромжтой юм. Сартуул омогт,
ихэвчлэн хар халзан, хар нүдэн, хар толгойтой зүс
зонхилдог.
Нас гүйцсэн хуц 65.0-95,0 кг, төлгөн хуц 38.0-62,0
кг, эм хонь 43.8-64,0 кг, охин төлөг 35.0-51,0 кг
жин татдаг. Нас гүйцсэн хуц 1.9-2,6 кг, төлгөн хуц
1.6-1,9 кг, эм хонь 1,7-2,2 кг, охин төлөг 1.5-1,8
кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 79.6-88,0
хувь нь ноолуур, 7.1 хувь нь завсрын үс, 6.3 хувь
нь сор, 6.7 хувь хялгас байдаг. Ноосны урт 18.8
см, ноолуурын урт 9.9 см, ноолуурын нарийн 20.7
мкм. Эр шүдлэн хонины жин 35.4 кг, гулуузны жин
15.4 кг, махны гарц 43.5 хувь.
Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо
болон ХХААГ-ын мал аж ахуйн алба нь Сартуул
хонины үүлдэрлэг чанарыг хадгалах, хамгаалах,
үржлийн үйлчилгээний загвар нэгж байгуулахаар
хамтын гэрээ байгуулан 2013 оноос хамтран
ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна.
Эрдэнэхайрхан суман дахь Сартуул үүлдрийн
хонины үржлийн ажлыг хариуцан эрхэлж байгаа
“Бэлчир Тээл” мал эмнэлэг үржлийн хоршоо нь
жил бүр гарал үүсэл тодорхой 200-250 сартуул
хуц шинээр тавин бойжуулдаг боллоо.
- 5. 4
МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
Стандарт шаардлага хангасан 150-200 хуцыг
өөрийн аймаг болон Говь-Алтай, Баянхонгор
зэрэг аймагт захиалгын дагуу нийлүүлж байна.
Сартуул цөм сүргийн хонины загвар аж ахуй бий
болгохоор Ногоон алт – Малын эрүүл мэнд төсөл
нь Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо
ТББ, Завхан аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн
албатай хамтран ажиллаж байна.
Бид сартуул хонины удмын санг хамгаалах,
сайжруулахад аймаг дотроосоо махлаг шинж
илүүтэй Тэсийн Нисэг, Отгоны Буянт, Тэлмэний
Нуур, Их-Уулын Хуягт зэрэг хонины давуу чанарыг
шингээн, Завхан аймгийнхаа малчдад гарал үүсэл
тодорхой шилмэл хээлтүүлэгчээр үйлчилгээ үзүүлж
байна.
- 6. 5
САРТУУЛ ҮҮЛДРИЙН ХОНЬ
ТӨРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХУУЛЬ,
ТОГТООМЖ, ШИЙДВЭРҮҮДЭЭС
• “Генетик нөөцийн тухай” /Малын удмын санг хамгаалах тухай / монгол улсын хууль 2017 он
УИХ-ын намрын чуулган
• Монгол мал үндэсний хөтөлбөрийн 2-р шат УИХ-ын 23 дугаар тогтоол 2016-2021 он
• Төрөөс малчдын талаар баримтлах бодлого УИХ-ын 39 дугаар тогтоол 2-р шат 2016-2021
он
• Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого УИХ-ын 104 дүгээр тогтоол 2016-
2025 он
• Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх, хүлээн авах заавар ХХААХҮ-ийн сайдын
тушаал А-171 2016 он
• Аймгийн “Сайн малчин” дэд хөтөлбөр 2017-2020 он
- 7. 6
МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
МАЛЧИД,МАЛ БҮХИЙ ИРГЭДЭД ЗӨВЛӨХ НЬ
• Хотноосоо хуц сонгон тавихаас татгалзаж, цус ойртолтоос сэргийлэх
• Мэргэжлийн ба уламжлалт шилэн сонголтоор гарал үүсэл тодорхой, шилмэл хээлтүүлэгчтэй
болцгооё.
• Хуц, ухныг 3-аас илүү жилээр үржилд ашиглахгүй байх
• Өсөх малын зүс нэг гэдэг ардын зүйр үгээр хонин сүрэгтээ элдэв өөр зүсний, шодон, ацан,
оодон сүүлтэй хуц ашиглахгүй байх.
• Зааз хуц, ухныг мэргэжилтнээр цаг алдалгүй хөнгөлүүлж, оронд нь залуу шилмэл хээлтүүлэгч
түрээсээр ашиглаж хэвших
• Хонин сүргийн амьдын жинг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах