SlideShare uma empresa Scribd logo
1 de 14
“Хүний хөгжил” хичээлийн стандарт
1. Индекс : HD101
2. Заагдах анги, улирал: 2
3. Кредит цаг: 2.0
4. Зорилго: Хүний нийгэм, сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийн асуудал, өсөлт,
хөгжилт, төлөвшилт, нийгэмшилт, боловсрол, бүтээлч чанар, чадварын асуудлын
талаарх онолын цогц мэдлэг олгох зорилготой.
5. Зорилт
1. Хүний үүсэл, өсөлт, хөгжилтийг тодорхойлох
2. Хүний нийгэмшил, төлөвшил, боловсрол, хөгжил, чадвар, дадлыг тодорхойлох
3. Хүний хөгжлийн түвшинг тодорхойлох арга, хэмжүүр үзүүлэлтийг тодорхойлох
4. Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж үзэх
5. Монгол улсын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж цаашдын чиг
хандлагыг тодорхойлох
6. Монгол улсын хүний хөгжлийн нөөц бололцоо, түүнийг хангах орчныг буй болгох
асуудлыг судалж дэвшүүлэх
7. Мэдлэг, чадвар, дадал
Мэдлэг: Сэтгэл судлал, боловсрол судлал, орчин үеийн техник
технологиор мэдээллийг мэдлэг болгон баяжуулж, өөрөө хөгжиж улмаар нийгмээ
хөгжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний шинжлэх ухааны онолын мэдлэг, сэтгэлгээний
хөгжил эзэмшүүлнэ.
Чадвар: Оюуны үйлийг олон дахин давтсаны эерэг үр дүн болох
чадвар олгоно. “100 хоолны нэр цээжлэхээр нэг хоол хийж сур” гэсэн японы прагматик
чиглэлийг сургалтандаа мөрдлөг болгож, өмнөх мэдлэгтээ тулгуурлан мэдээллээ
боловсруулж, мэдлэг бүтээж, бүтээлчээр сэтгэж, оюун ухаанаа дайчлан сурах үүргээ
ухамсарлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бие-
хүн болгон чадваржуулах.
Дадал : Хөгжил-төвшилийн хичээлээр хүнлэг энэрэнгүй, соёлтой,
нийтийн социоль эрх ашгийг эрхэмлэн, үнэт зүйлсийг дээдлэх, үргэлж хөгжихийг
эрмэлздэг ёс зүйн нандин чанарыг төлөвшүүлнэ.
8. Агуулгын стандарт
Хүний хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөв
Хүний хөгжлийн тухай ойлголт, хэмжүүр үзүүлэлт
Хүний хөгжлийн индекс:
• Дундаж наслалт, эрүүл мэнд
• Мэдлэг боловсрол чадвар
• Эдийн засгийн чадвахи
Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн байдал
Монгол улсын хүний хөгжлийн өнөөгийн байдал
Монгол улсын хүний хөгжлийн нөөц бололцоо, түүнийг хангах орчныг буй болгох
асуудал
Хүний хөгжил-төлөвшил түүний зорилго-мэдлэг,чадвар эзэмших онцлог арга
Бие хүний төлөвшлийн үе шатууд
Мэдлэг бүтээх, конструктувизмын зарчим
Сурах арга барилаа хөгжүүлэх арга аргачилал
Бие хүний хөгжил, сэтгэлгээ сэтгэцийн онцлог, эрүүл мэнд, Оюун сэтгэлгээний хөгжил
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх арга, аргачилалууд
Сэтгэлгээний төрөл: /визуал, каузал, латерал, вертикал/ онцлог
1
• Харилцааны писихотехник
• Харилцааны загварууд, харилцах соёл
• Харилцаанд баримтлах зарчим
Харилцагч хүмүүсийн сэтгэл зүйн онцлог
Зан үйлийн төлөвшлийн хэв шинж /Г.Юнг, Зегмунд Фрейд, Э.Фромм А. Адлер нарын
онол/
Ёс зүй, ёс суртахуун, зан үйлийн зөв төлөвшил, сайхан сэтгэл, зөв үзэл хандлагатай
болж төлөвших нь ,
Эх оронч үзэл
Эрүүл аж төрөх үнэдэс, зөв хооллолт, хувцаслалт, амьдралын зөв хэв маягыг
төлөвшүүлэх нь
Ертөнцийг үзэх үзлийн төлөвшил оюутны нийгэмших үйл явц, оюутны ёс зүйн дүрэм
- Арга зүйн стандарт
Хичээлийг :
- Сэргээн сануулах үе шат
- Утга санааг ойлгуулах үе шат
- Бататгах үе шат гэсэн гурамсан бүтэцтэйгээр зохион байгуулна.
- Хичээл нь 32 цагийн лекцийн хичээлийн агуулгаар хэрэгжих бөгөөд долоо хоногт
орох цаг 2/0 байна.
9. Үнэлгээний стандарт
1.Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ “УБДС”- ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг
баримтална.
2. Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно.
Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн
байдал, ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан,
түүндээ боловсруулалт хийн тайлан бичсэн, ном, сурах бичиг, хэвлэлийн материал
уншиж судалсан байдлыг харгалзаж, явц бие даалтын оноог тооцож үзнэ. Мөн
улирлын эцсийн шалгалтыг үнэлгээнд тооцно.
Үнэлгээнд нээлттэй, бодитой байх зарчмыг баримтална. Улирлын явцад авах хяналтын
ажил, бүлгийн болон бие даасан ажлын тайланг цаг тухайд нь дүгнэнэ. Улирлын
эцсийн шалгалтыг тус хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын
түвшингээр үнэлж дүгнэнэ
10. Сургалтын хэлбэр
Дээрх агуулга нь лекцийн хичээлийн хэлбэрээр хэрэгжинэ.
Лекцийн хичээлээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий
үнэдэслэлүүд, уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын
ерөнхий чиглэл, арга зүйн мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно .
11. Орчны стандарт
.А Багшид тавигдах шаардлага
 Тухайн зааж буй хичээлээр онол, практикийн өргөн мэдлэгтэй байх
 Хичээл хоорондын залгамж холбоог анхаарахын тулд нийгэм судлал,
философийн өргөн мэдлэгтэй байх.
 Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагуудыг
хангасан байх.
 Сургалтын шинэ бүтээлч, идэвхтэй аргуудыг уламжлалт аргатай хослуулж
хичээлийг үр дүнтэй явуулах
 Монгол улсын дээд боловсролын үндсэн шаардлагыг оновчтой, үр бүтээлтэй
хэрэгжүүлэгч байх
 Сургалт хүмүүжлийн ажлын ерөнхий зарчмыг мөрдөхийн зэрэгцээ багшийн ёс
зүйн дүрмийг сахин биелүүлэх
2
 Тухайн хичээлийн талаар гадаад, дотоодод хэвлэгдсэн ном, сурах бичиг,
матераилыг цаг алдалгүй уншиж өөрийгөө хөгжүүлэх
 Сургалтанд орчин үеийн дэвшилтэт техникийг ашиглах

Б. Сургалтын орчны стандарт
 Сургалтын орчин нь хичээлийг технологийн дагуу явагдах тоног төхөөрөмж, зай
талбай, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.
12.Сургалтын хэрэглэгдэхүүн
1. Сурах бичиг
2. Кодоскоп
3. Үзүүлэн таниулах материал, слайд, тест
4. LJD projector
5. Атлас, судалгааны схем, материалууд
6. Интернэт, вэб хуудасууд
“ХҮНИЙ ХӨГЖИЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
1 . Индекс : HD101
2. Кредит цаг : 2,0
3. Судлах улирал : 2
4. Залгамж холбоо : Соёл судлал, Ёс зүй, Философи
5. Заагдах анги: Гэр бүл судлал, англи хэлний багш, Монгол Солонгос хэл судлал,
Сувилахуй
6. Зорилго
Хүмүүнлэг ардчилсан, нийгэмд амьдарч хөдөлмөрлөх бүх талын бэлтгэлтэй,
идэвхтэй, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, өөрийн болон социол эрх ашгийг эрхэмлэн
дээдэлдэг, амьдрах ухаан, өрсөлдөх чадвар, нийгмийн статус төгс бие хүний
төлөвшүүлэхэд оршино.
7. :Зорилт
1. Хүний үүсэл, өсөлт, хөгжилтийг тодорхойлох
2. Хүний нийгэмшил, төлөвшил, боловсрол, хөгжил, чадвар, дадлыг тодорхойлох
3. Хүний хөгжлийн түвшинг тодорхойлох арга, хэмжүүр үзүүлэлтийг тодорхойлох
4. Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж үзэх
5. Монгол улсын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж цаашдын чиг
хандлагыг тодорхойлох
6. Монгол улсын хүний хөгжлийн нөөц бололцоо, түүнийг хангах орчныг буй болгох
асуудлыг судалж дэвшүүлэх
7. Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө:
№ Хичээлийн сэдэв цаг /х х
Нэгдүгээр бү .лэг сэдэв Хүний хөгжлийн үзэл баримтлал
1.
Хүний хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөв
Хүний хөгжлийн тухай ойлголт, хэмжүүр үзүүлэлт
Хүний хөгжлийн индекс:
• Дундаж наслалт, эрүүл мэнд
• Мэдлэг боловсрол чадвар
• Эдийн засгийн чадвахи
2 Лекц
2. Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн байдал 2 Лекц
Монгол улсын хүний хөгжлийн өнөөгийн байдал
3
3. Монгол улсын хүний хөгжлийн нөөц бололцоо, түүнийг
хангах орчныг буй болгох асуудал
2 Лекц
4.
Хүний хөгжил-төлөвшил түүний зорилго-мэдлэг,чадвар
эзэмших онцлог арга
Бие хүний төлөвшлийн үе шатууд
2 Лекц
Хоёрдугаар бү .лэг сэдэв Бие хүн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
5. Мэдлэг бүтээх, конструктувизмын зарчим 2 Лекц
6. Сурах арга барилаа хөгжүүлэх арга аргачилал 2 Лекц
7. Бие хүний хөгжил, сэтгэлгээ сэтгэцийн онцлог, эрүүл
мэнд, Оюун сэтгэлгээний хөгжил
2 Лекц
8. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх арга, аргачилалууд 2 Лекц
9. Сэтгэлгээний төрөл: /визуал, каузал, латерал, вертикал/
онцлог
2 Лекц
Гуравдугаар бү .лэг сэдэв Бие хү ,ний ёс суртахуун зан ү ,йл үзэл
хандлагын зөв төлөвшил
10. • Харилцааны писихотехник
• Харилцааны загварууд, харилцах соёл
• Харилцаанд баримтлах зарчим
2 Лекц
11. Харилцагч хүмүүсийн сэтгэл зүйн онцлог 2 Лекц
12. Зан үйлийн төлөвшлийн хэв шинж /Г.Юнг, Зегмунд
Фрейд, Э.Фромм А. Адлер нарын онол/
2 Лекц
13. Ёс зүй, ёс суртахуун, зан үйлийн зөв төлөвшил, сайхан
сэтгэл, зөв үзэл хандлагатай болж төлөвших нь , 2
Лекц
14. Эх оронч үзэл 2 Лекц
15. Эрүүл аж төрөх үнэдэс, зөв хооллолт, хувцаслалт,
амьдралын зөв хэв маягыг төлөвшүүлэх нь
2 Лекц
16. Ертөнцийг үзэх үзлийн төлөвшил оюутны нийгэмших үйл
явц, оюутны ёс зүйн дүрэм
2 Лекц
Нийт 32 цаг
9. Сэдвийн дэлгэрэнгү .й агуулга
Нэгдүгээр бү .лэг сэдэв Хүний хөгжлийн үзэл баримтлал
Хүний хөгжлийн үзэл баримтлал, хүний хөгжлийг хэмжихүй: Хөгжлийн үндсэн
Зорилго нь эрүүл саруул байж, урт удаан наслан, бүтээлчээр ажиллаж амьдрах таатай
орчин, нөхцлийг хүмүүст бүрдүүлж өгөх явдал юм.
Хүний хөгжил гэдэг нь хүмүүсийг хөгжүүлэх, хөгжлийг хүмүүст зориулах, хүмүүсийн
өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжлийг хангана гэсэн үг. Энэ сэдвийн хүрээнд хүний
хөгжлийн үзэл баримтлал, хүний эрх, хүний аюулгүй байдал, жендэрийн тэгш байдал,
хүрээлэн буй орчны тогтвортой байдал, мянганы хөгжлийн зорилтуудын талаар
дэлгэрэнгүй танилцахын зэрэгцээ хүний хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүд, тэдгээрийг
тооцоолох арга аргачлалд суралцана.
Саяхныг хүртэл хөгжил гэдэг нэр томъёо эдийн засгийн хөгжил гэдэг ойлголттой
нягт уялдаж, ихэвчлэн орлого гэдэг үзүүлэлтээр хэмжигддэг байлаа. Дэлхийн
хоёрдугаар дайнаас хойш хөгжлийг тодорхойлох буюу төлөвлөх дараах үндсэн үзэл
баримтлалуудыг дэлхийн улс орнууд хөгжлийн тулгуур зарчим болгож ирсэн. Үүнд:
4
• Эдийн засгийн өсөлтөд тулгуурласан хөгжлийн хандлага
• Хүн амын үндсэн хэрэгцээг хангахад чиглэгдсэн хөгжлийн хандлага
• Нийгмийн хэрэгцээ, хангалуун байдлыг хангахад чиглэсэн хөгжлийн хандлага
• Хүний нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлага
• Хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага
Эдийн засгийн өсөлтөнд тулгуурласан хөгжлийн хандлага: Үндэсний нийт
бүтээгдэхүүний /ҮНБ/ өсөлт нь нийгмийн хөгжлийг хангах гол хөшүүрэг, хүчин зүйл мөн.
Хөгжлийн талаарх энэ хандлага нь XX зууны түрүү хагасаас хөгжлийн үндсэн зарчим
болж байсан хэдий ч 1950-1960 онд буурай хөгжилтэй орнуудад бий болсон нөхцөл
байдал нь дан ганц эдийн засгийн өсөлтөөр хөгжлийг түргэтгэх боломжгүй болохыг
харуулжээ. Өөрөөр хэлбэл хөгжил нь дан ганц эдийн засгийн өсөлтөөс шалтгаалах үйл
явц биш болох нь тодорхой юм. Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт нь нийгмийн
хөгжилд зайлшгүй ач холбогдолтой боловч бүрэн хүрэлцэхгүй гэдгийг энэ хандлага ил
тавьж өгсөн. Зарим улс орнууд эдийн засаг, ҮНБ-ий өсөлтөө хангаж чадсан хэдий ч
нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийг чанаржуулах, иргэдийнхээ нийгмийн хэрэгцээг
хангах тал дээр бэрхшээлтэй тулгарч байв. Энэ нь нийгмийн тэгш хуваарилалтын
зарчим үйлчлэхгүй байсантай нэг талаар холбоотой боловч нөгөөтэйгүүр улс төрийн
тогтвортой байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний шалгуур зарчмууд бүрэн
үйлчлэхгүй байсантай шууд болон шууд бус холбоотой.
Хүн амын үндсэн хэрэгцээг хангахад чиглэгдсэн хөгжлийн хандлага: Хүн
амын наад захын үндсэн хэрэгцээг хангах явдал хөгжлийн үндсэн шалгуур байна. Үүнд:
хоол хүнс, орон, байр, хувцас, эрүүл мэнд, ундны ус гэх мэт. Энэ хандлага нь зөвхөн
хүн амын үндсэн хэрэгцээг хангах буюу хүмүүсийг дан ганц хэрэглэгчийн байр
сууринаас авч үзсэн, явцуу хандлага гэсэн шүүмжлэлд өртсөн түүхтэй. Ийм учраас
бодлого тодорхойлогчид, хөгжил судлаачдын анхаарлыг төдийлэн татаж чадсангүй.
Нийгмийн хэрэгцээ, хангалуун байдлыг хангахад чиглэсэн хөгжлийн
хандлага: Энэ хандлага нь үүнээс өмнөх хандлагын ялимгүй боловсронгуй болгосон
хувилбар байв. Нийгмийн тэгш хуваарилалтын зарчмаар хүн амын хэрэгцээг хангах,
нийгмийн баталгаа бий болгоход үндсэн зорилго нь чиглэгдэж байв. Хүн амыг хөгжлийн
үйл явцад оролцогч бус зөвхөн хөгжлийн үр дүнгээс хүртэгч болгох хандлагыг
илэрхийлж байгаа нь нэг талаар явцуу боловч хуучин социалист системийн орнууд
нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлогоо дээрх арга замаар тодорхойлж байсан гэсэн
дүгнэлтэд судлаачид хүрчээ.
Хүний нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлага: Эдийн засгийн өсөлтийг
хангах үндсэн арга зам нь төрөөс хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал
хандуулахад оршино. Үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхийн тулд тухайн
үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чадвартай хүний нөөцийг бүрдүүлнэ. Ажиллах хүчин нь
эдийн засгийн өсөлтийг хангах хэрэглэгдэхүүн болох учиртай. Энэ хандлага нь хүний
хөгжлийн тодорхой нэг бүрэлдэхүүн хэсгийг л авч үзсэн байна. Тухайлбал, хүн амд
зохих шатны боловсрол олгох, нийгэмд тодорхой мэргэжил, мэргэшилтэй боловсон
хүчин бэлтгэх замаар нийгмийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах зорилт тавьж байв.
Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага: 1990-ээд оноос хүний
хөгжлийг хангах тухай хөгжлийн стратегийн шинэ хандлагыг НҮБ боловсруулж,
хөгжлийг хэмжих, үнэлэх, дүгнэх, цааш нь хөтлөх үндсэн арга мөн хэмээн хүлээн
зөвшөөрсөн.
Дээрх загварууд НҮБ-аас баримтлах Олон Улсын Хөгжлийн Стратеги болсон.
Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлагын үндсэн зарчим нь хүмүүсийн сонголт
хийх боломжийг нэмэгдүүлэх, ингэснээрээ нийгмийн хөгжлийг түргэтгэх, хангах явдал
юм.
Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага: НҮБХХ-өөс 1990 онд анх
хэвлэн гаргасан “Хүний хөгжлийн илтгэл” нь хүний хөгжлийн үзэл баримтлалыг
танилцуулж, хүний хөгжлийг хэмжих шинэ үзүүлэлтийг дэвшүүлж, хүний хөгжлийн
5
төлөөх бодлогын учир холбогдлыг шүүн хэлэлцснээрээ Хүний хөгжлийн илтгэл нь
хөгжлийг үзэх үзэл, хөгжлийг бий болгох арга замыг өөрчилсөн юм. 1990 онд НҮБ-ын
Хөгжлийн Хөтөлбөрөөс өмнөх ололтууд дээр үндэслэн ядуурлыг бууруулах, хүний
оршин тогтнолыг нийтэд нь сайжруулах асуудалтай холбогдсон олон асуудлуудыг
хөндсөн хүний хөгжлийн тухай ойлголтыг гаргаж ирэв. Үүгээрээ хүний хөгжлийн өргөн
тодорхойлолтыг өгсөн ба тэгэхдээ хөгжлийг анх удаа хөгжлийн зүй тогтолд олгогдсон
холбогдох зүйлүүдийг хүнтэй холбон ашигласан тохиолдолд эдлэж болох боломжийн
сонголтуудыг сонгосон.
Анхны хүний хөгжлийн илтгэлд (1990 он) энэхүү нэр томъёог дараах үгээр
тодорхойлсон байдаг: Хүний хөгжил гэдэг бол хүмүүсийн хийх сонголтыг өргөжүүлэх
процесс юм. Зарчмын хувьд, эдгээр сонголт нь тоо тоймшгүй их байдаг бөгөөд цаг
хугацааны туршид өөрчлөгдөж байдаг. Гэвч хөгжлийн бүх л түвшинд хүнд урт бөгөөд
эрүүл энх амьдрах, эрдэм мэдлэг олж авах ба олигтойхон боломжийн амьдралын
түвшинд хүрэхэд шаардагдах баялгийг хүртэхэд хүргэдэг гурван чухал сонголт байдаг.
Хэрэв эдгээр сонголтыг хийх боломжгүй бол бусад олон сайхан боломжийг хүртэж
чадахгүй юм. Хүний хөгжил гэдэг нь хүний сонголтуудыг өргөжүүлэх үйл явц
хэмээн маш энгийнээр тодорхойлж болно1
. Хүн бүхэн өдөр тутам эдийн засгийн,
нийгмийн эсвэл улс төрийн гэх мэт олон янзын сонголт хийж байдаг. Иймд хөгжлийн
эцсийн зорилго нь улам их баялаг бүтээх эсвэл өндөр түвшинд хүргэхэд бус харин
сонголт хийх өргөн бололцоог хүн бүхэнд хүртээх явдал юм.
Хүний хөгжил бол үйл явц хийгээд үр дүн юм2
. Өөрөөр хэлбэл нэг талаас, хүний
хөгжил нь сонголтуудыг өргөжүүлэх үйл явц, нөгөө талаас тэрхүү сонголтуудыг
өргөжүүлснээр хүрэх үр дүн гэж ойлгож болно. Тиймээс хүний хөгжил нь энгийн ойлголт
атлаа алс хэтийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, хүмүүс илүү чадавхитай, энэ чадавхиа
ашиглах илүү өргөн бололцоотой байснаа тэдгээрийн сонголтууд нь өргөжин тэлнэ.
Хүний хөгжил нь эдгээр хоёр зүйлийн тэнцвэртэй харьцаанд тулгуурладаг бөгөөд энэ
харьцаа алдагдвал таагүй байдал ч үүсч болзошгүй юм. Хоёрдугаарт, хүний хөгжлийн
тухай үзэл баримтлал ёсоор эдийн засгийн өсөлт нь ердөө арга хэрэгсэл, гэхдээ чухал
арга хэрэгсэл, харин хөгжлийн эцсийн зорилго хараахан биш. Орлогын ашиг тус нь
хүний ахуй амьдралд нөлөөлснөөр сая чухал хувь нэмэр болох боловч орлогын өсөлт
өөрөө эцсийн зорилго биш бөгөөд хөгжил дэвшлийн анхаарлын төвд хүмүүс байх
ёстой. Гуравдугаарт, хүний хөгжил нь хүний сонголтуудыг анхаарч үздэг учраас
амьдрал ахуйд нь хамаатай аливаа үйл явцад хүмүүсийг өөрсдөө нөлөөлдөг байхыг
зайлшгүй шаарддаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс шийдвэр гаргах янз бүрийн үйл явц,
хийгээд эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд оролцож байх
ёстой.
Эндээс хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн хөгжил, хүний төлөөх хөгжил бөгөөд
хүмүүсийн өөрсдийнх нь бүтээн бий болгож буй хөгжил дэвшил гэж дүгнэж болно.
Хүмүүсийн хөгжил гэдэг бол хүний нөөцийг нь хөгжүүлэх замаар хүний чадавхийг бий
болгож, нэмэгдүүлнэ гэсэн үг. Хүний төлөөх хөгжил гэдэг нь эдийн засгийн өсөлтийн
ашиг тус хүмүүсийн амьдрал ахуйг өөд нь татаж байдаг үйл явц юм. Харин хүний
бүтээн бий болгож буй хөгжил гэдэг нь ахуй амьдралаа төлөвшүүлэх үйл явцад тэдэнд
нөлөөлж, тэднийг идэвхитэй оролцуулхыг хэлнэ.
Иймээс хүний хөгжлийн тухай ойлголт өмнө нь өгөгдөж байсан ойлголтуудаас
илүү өргөн бөгөөд гүн юм. Энэ нь гурван суурь сонголт дээр тогтдог: урт бөгөөд
эрүүл энх амьдрах боломж, боловсрол олох боломж болон бараа бүтээгдэхүүн,
баялгийг захиран зарцуулах боломж юм3
. Эдгээр сонголтгүйгээр хүн жишээлбэл,
найдвартай хүрээлэн буй орчин эсвэл улс төрийн
эрх чөлөө гэх мэт холбоотой бусад боломжийг
эдэлж чадахгүй юм.
1
С.Жахан, Я.Долгоржав, Б.Сувд нар. “Хүний хөгжил” сурах бичиг, хуудас 15, УБ 2006
2
С.Жахан, Я.Долгоржав, Б.Сувд нар. “Хүний хөгжил” сурах бичиг, хуудас 15-16, УБ 2006
3
Sabina Alkair. Human development paradigm, 2003
6
Хүний хөгжлийн хэмжүүр үзүүлэлт
Хүний хөгжлийн индекс нь хүний хөгжлийн хүрсэн
түвшинг тооцох нийлмэл хэмжүүр юм. Үүгээр тухайн
улсын суурь гурван хэмжүүрийн түвшинг тогтоодог.
• Эрүүл урт удаан амьдралын түвшинг дундаж наслалтаар тооцно.
• Боловсрол, мэдлэгийн түвшинг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт (2/3
жинтэй), анхан, дунд, дээд боловсролд хамрагдалтын хувь (1/3 жинтэй) гэсэн
үзүүлэлтээр тооцно.
• Амьжиргааны түвшинг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр (худалдан
авах чадварын тэнцлээр /ХАЧТ/ тооцсон) тус тус төлөөлүүлэн авч үзнэ4
.
Хэрэв тухайн өгөгдөхүүний хувьд аливаа улс орон хамгийн бага амжилт гаргасан
байвал хүний хөгжлийн индексийн утга нь 0, хамгийн их амжилт гаргасан бол 1-тэй
тэнцэнэ. ХХИ-ийг тооцоолох ерөнхий аргачлал дараах байдлаар тодорхойлогдоно.
Зураг 1.1. Хүний хөгжлийн индекс
Хүний хөгжлийн индексээр хүний хөгжлийн хүрсэн түвшинг хэмждэг бол хүний
ядуурлын индекс 1 (ХЯИ-1)-ээр хөгжиж буй орнуудад хүний хөгжлийн түвшин нь
хангагдаагүй хүн амын нийт хүн амд эзлэх хувийн жинг тооцдог. Хүний хөгжлийн индекс
нь хүний амьдралд гарсан ахиц дэвшлийг хэмждэг бол хүний ядууурлын индекс нь
хүний хөгжил дэх доройтлыг дор дурьдсан гурван үндсэн үзүүлэлтээр хэмждэг байна.
Үүнд:
• Эрүүл урт удаан амьдралыг 40 хүртэлх насандаа нас барах магадлалтай хүн
амын хувийг тооцох замаар харьцангуй залуу насандаа нас барах эмзэг байдлын
үзүүлэлтэд тулгуурлан хэмждэг.
• Мэдлэг боловсролын түвшинг хүний унших, харилцаа холбоонд оролцох
боломжид нь нөлөөлж, гадаад ертөнцөөс тусгаарлаж байдаг бичиг үсэгт
тайлагдаагүй хүн амын үзүүлэлтээр хэмжинэ.
• Амьжиргааны түвшинг эдийн засгийн хувьд хүрэлцээгүй байдалд амьдарч буйг
харуулах үзүүлэлтүүд болох цэвэр усаар дутагдаж буй хүн амын эзлэх хувийн
4
Хүний хөгжлийн хичээлд зориулсан нэмэлт унших материалууд,хуудас 81, УБ,2006 он
7
Хэмжүүр
Эрүүл
урт удаан
амьдрал
Амьжиргааны
түвшин
Мэдлэг
Дундаж
наслалт
Насанд
хүрэгчдийн
бичиг үсэг
тайлагдалт
Бүх шатны
сургуульд
хамрагдалт
Нэг хүнд
ногдох ДНБҮзүүлэлт
Хэмжүүрийн
индекс
Дундаж
наслалтын
индекс
Боловсролын индекс ДНБ-ний
индекс
Хүний хөгжлийн индекс
жин ба жин дутуу хүүхдийн эзлэх хувийн жин гэсэн хоёр үзүүлэлийн дунджаар
хэмждэг.
Ерөнхийдөө эрүүл мэндийн хүртээмжийн үзүүлэлтүүд хүний амьжиргааны түвшинг
хэмжиж буй үзүүлэлтэд тусгагдсан юм. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн
талаар хангалттай тоон мэдээлэл байдаггүй учраас сүүлийн хоёр үндсэн үзүүлэлтийг
ашиглаж жингийн дутагдалтай 5 хүртэлх настай хүүхдийн хувийн жин, ундны цэвэр
усны хэрэглээний дутагдалтай хүн амын хувийн жинг тус тус ашиглан тооцож болно.
Хүний ядуурлын индекс 2-ыг өндөр хөгжилтэй орнуудын хүний ядуурлын
түвшинг хэмжихэд ашигладаг. Энэхүү индексийг тооцох аргачлал нь ХЯИ-1-тэй ижил
боловч нийгмийн тусгаарлал гэсэн үзүүлэлтийг давхар тооцдог.
• Эрүүл, урт удаан амьдралыг 60 хүртэлх насандаа нас барах магадлалтай хүн
амын хувийн жинг тодорхойлох замаар тооцно.
• Мэдлэг боловсролыг бичиг үсгийн бүрэн чадвар эзэмшээгүй насанд хүрсэн хүн
амын хувиар тооцно.
• Амьжиргааны түвшинг ядуурлын шугамаас доогуур түвшинд аж төрж байгаа
хүмүүсийн нийт хүн амд эзлэх хувийн жингээр тооцно.
• Нийгмийн гадуурхлыг урт хугацаанд ажилгүйдэлд өртсөн хүн амын (12-оос дээш
сар) хувийн жингээр тус тус тооцно.
ХЯИ-ийн утга хэдийчинээ өндөр байна тухайн улсын хүний хөгжлийн орчин нөхцөл
хангалтгүй байгаа хүн амын хувь төдийчинээ өндөр байна гэсэн үг юм.
Хоёрдугаар бүлэг сэдэв. Бие хүн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
Хүний чадавх ба боломжууд: Хөгжлийн эцсийн зорилго нь илүү их баялаг бий
болгох бус, хүн бүрийн сонголтуудыг өргөжүүлэхэд оршдог. Хүний сонголтыг
хөгжүүлэхийн тулд чадавхийг бий болгож, сайжруулах шаардлагатай бөгөөд тэдгээрийн
хоорондын хамаарал, үр нөлөө чухал үүрэгтэй. Хүний чадавхийг бэхжүүлэхийн тулд
сайн хоол тэжээл, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ,сайн боловсрол, ур чадвар
ундны цэвэр усны хүртээмж болон бохир усныүйлчилгээний хүртээмж сайн байх ёстой.
Бүтээлч нөөцийн хүртээмж нь хүний чадавхийг хөгжүүлэн, ашиглах боломжийг бий
болгоход гол үүрэг гүйцэтгэдэг.
Бүтээлч нөөц маш олон төрөл байж болох боловч эдгээрээс газар, зээл болон
дэдбүтэц нь хамгийн чухал бөгөөд эдгээр нөөцийг хослуулснаар хүний чадавхийг
хамгийн оновчтойгоор ашиглах боломж бүрддэг. Нийгэмд хичнээн их чадавх бий болж,
боломж үүссэн ч үүнээс гадуур орхигддог хүмүүс байсаар л байдаг.
Өндөр настангууд, өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмзэг
бусад бүлгүүд нь өөрсдийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан бий болсон
боломжуудыг ашиглаж чаддаггүй. Тэдний сайн сайхан амьдралын төлөө
нийгмийн халамжийн сүлжээ үйлчилдэг. Энэ сэдвийн хүрээнд хүний чадавхийг бий
болгох, боломжуудыг нэмэгдүүлэх, асрамж, халамжийн эдийн засаг ба нийгмийн
хамгааллын асуудлуудыг тусгайлан авч үзнэ. Эдийн засгийн өсөлт ба хүний хөгжил:
Ард түмэн ядуурлын эрхшээлд ордог нь амьдралын хомсдол, гачигдлаас болдог. Хүн
шаардлагатай материаллаг эд зүйлсийн хомсдол төдийгүй сэтгэл хангалуун амьдрах
бололцоо дутагдсанаас ядуурч, амьдрал хатуу хөтүү, зүдгүүр шаналалтай болдог.
Сэдвийн хүрээнд хөгжлийн эцсийн зорилго нь юу вэ? Материаллаг баялаг уу эсвэл
хүний хөгжил үү, Эдийн засгийн өндөр өсөлт, хүний хөгжил хоёрын хооронд автомат
холбоо байдаг уу гэдэг асуултуудад хариулт өгч улмаар эдийн засгийн өсөлтийн дотоод
зөрчлүүдийг тайлбарлана. Эдийн засгийн өсөлт ба хүний хөгжлийн хоорондын
холбоосыг өөрийн болон бусад орнуудын жишээгээр бататган харуулна. Өсөлтийн олон
төрлийн хэлбэрүүд тэдгээрийн дотроос ядуурлыг бууруулахад чиглэсэн хүний төлөөх
өсөлтийг дэлгэрэнгүй тодорхойлж зөвхөн ядуурлыг бууруулахад чиглэсэн өсөлт тэдний
амьжиргааг сайжруулж, эрсдэл эмзэг байдлаас хамгаалах боломжтой, ядуу хүмүүсийн
8
эрхийг хамгаалснаараа тэд нийт сонголтуудыг өргөжүүлж тэгш байдлыг бий болгодог
гэдгийг онолын хувьд төдийгүй практик талаас нь бататган ойлгуулна.
Хүний хөгжлийн төлөөх бодлого ба институци: Хөгжил нь урсгалаараа өөрөө
явагддаг зүйл биш бөгөөд түүнийг үр дүнд хүргэхийн тулд хүний хөгжлийн төлөөх
бодлого, стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хүний хөгжил нь үйл явц хийгээд үр
дүн юм. Бодлогын тусламжтайгаар хүмүүсийн чадавх нэмэгдэх эсэх, хүмүүсийн
чадавхийг ашиглах илүү сайн боломжийг бүрдүүлж чадах эсэхийг шийдвэрлэдэг.
Гуравдугаар бүлэг сэдэв. Бие хүний ёс суртахуун, зан үйл, үзэл хандлагын
зөв төлөвшил
Нийтийн хэлээр этика, монголоор ёс зүй хэмээх энэ үг нь эртний Грекийн "еtos"
гэдэг үгнээс гаралтай. Эртний Грекийн философич Аристотель зан суртахууны үүрэгт
хамааруулан ачлалт буянт хүний тухай авч үзжээ. Энэ нь зан суртахуун бол буянт
сайн хүний шинж гэсэн үг. Аристотелийн хэрэглэсэн "этика" гэдэг үгийн үндэс этос нь
хэвшиж заншсан оршин суух орон байр, байршил, байдал гэсэн утгатай. Эртний үеийн
философид энэ нэр томьёо нь байгалийн тогтвортой байдал, физикийн ондоошил мөн
зан суртахууны, нийгмийн, урлагийн үзэгдлийг тэмдэглэсэн байдаг. Жишээ нь
Эмпедокл анхдагч элементийн этосын тухай, Гераклит хүний этосын тухай бичсэн
байна. Хожим хүний авир ааш, ёс заншил, зан чанар, зан төлөв, ёс суртахуун гэдэг
утгаар хэрэглэгдэх болсон. Цицерон Аристотелоос иш татан этостой адилхан moralis
гэдэг үг хэрэглэжээ. Ёс суртахууны гэсэн тэмдэг нэрээс ёс суртахуун буюу тоralitas
гэсэн жинхэнэ нэр үүссэн. Энэ нь латин хэлэнд этика гэсэнтэй адил утгатай, мөн mos-
ааш авир, заншил, зан чанар, гэдэг үг ч байдаг.1 Грек хэлэнд "этика", латин хэлэнд
"moralis", орос хэлнээ "нравственность", герман хэлэнд "sittlichkeit" гэж тэмдэглэдэг.
Ёс суртахуун, зан суртахууны аль алиныг судалдаг салбар ухааныг ёс суртахууны
философи, ёс зүй гэж нэрлэдэг. Ёс зүйн зорилгыг товчоор хэлэхэд хүний амьдралын ёс
суртахууны үйлдэл харилцааг онолын түвшинд ерөнхийлөн дүгнэх философийн
эргэцүүлэл мөн.
Ёс зүйн үүсэл эртний Грекийн софистуудын /НТӨ V зуун/ үзэлтэй салшгүй
холбоотой. Софистууд болон Сократын "Яриа" гэдэг зохиолд ёс суртахууны асуудлыг
анх удаа судалгааны обьект болгон үзжээ. Тэд янз бүрийн ард түмний ёс заншил, ёс,
хуулиудыг судалж байсан. Тэдгээр хууль, ёс нь жам ёсны болон хэв хуулийн шинжтэй
байжээ. Иймд янз бүрийн хууль, ёс заншлыг харьцуулах, тэдгээрээс сонгох
шаардлагатай бөгөөд ийм харьцуулалт, сонголтын шалгуур нь ёс суртахуун байна.
Тухайлбал: Сократ төгс хүний буянт үйл, мэдлэгийн хооронд адил шинж байна гэж
үзсэн. Түүний шавь Платон хууль, ёс заншил, хот улсын дэг журмыг шинээр авч
үзэхийн тулд буяны санааг зайлшгүй мэдэх ёстой гэсэн. Буяны тухай
мэдлэгийгэзэмшсэн, цэцэн мэргэн философич нийгмийн итгэмжит удирдлага мөн гэдэг
байр сууринаас хандсан. Платон философийнхоо системийг бүхэлд нь ёс суртахуунд
захируулан үзсэн бөгөөд ёс зүйн хэд хэдэн ухагдахууныг шинжлэх ухааны үүднээс
судалжээ.
Ёс зүй нь ёс суртахуун /зан суртахууны/тухай шинжлэх ухаан юм. Аристотель
"Никомаховын ёс зүй, Эведемовын ёс зүй, Их ёс зүй" нэртэй гурван бүтээл бичсэнээр
ёс зүйн салбарыг үндэслэсэн гэж үздэг. Хожмын философийн бүтээлүүдэд өргөн
тэмдэглэгдэх болжээ. Аристотель "Аналитик", "Улс төр", "Илтгэх урлаг" бүтээлүүддээ ёс
зүйн онолын, ном бүтээлийн, практик ёс зүйн тухай өгүүлжээ. Тэрбээр "Буянт үйлийг
шинжлэх ухаантай адилтгах нь буруу болно. Ёс зүй ёс суртахууны тухай мэдлэг биш,
хүний үйлдэл, гэхдээ өөрөө өөртөө буянгүй үйлдэл. Харин буяныг хэрэгжүүлэх ёстой.
Ёс зүй онолын философоос ялгаатай практик философи. Ёс зүйн эхлэх цэг нь зарчим
биш нийгмийн амьдралын туршлага" юм үзсэн. Учир нь тэрбээр математикийгтодорхой
зүйлд хүрч чадахгүй, үнэн нь түүний "барагцаалсан болон ерөнхий шугам дээр" тогтдог
гэдэгтэй харьцуулж ийм дүгнэлт хийжээ.
9
Зенон, Эпикур нар философийг логик, физик, ёс зүй гэж хуваасан2. Энэхүү
философийн гурвалын уламжлал Платоны академаас үүсэлтэй юм. Философи
байгууламжийг гурван анологиор авч үзжээ. Нэгдэх нь түүнийг/философийг/
цэцэрлэгтэй зүйрлэж, доторх ургамал нь физик, жимс нь ёс зүй, хашаа нь логик гэсэн
байна. Нөгөө нь философи өндөгтэй адил, өндөгний шар нь ёс зүй, цагаан нь физик,
хальс нь логик гэж гуравдах нь хүний биетэй зүйрлэж яс нь логик, булчин эд эс нь
физик, харин сэтгэл нь ёс зүй гэжээ. Декарт философийг модтой зүйрлэхдээ үндэс нь
метафизик, их бие нь физик, үр жимстэй салаа мөчир нь ёс зүй ангилжээ. Энэ бүх
тохиолдолд ёс зүй философи сэтгэлгээний төвд байгаа нь зөв амьдрахын тулд зөв
сэтгэж сур. Зөв сэтгээд зогсохгүй зөв амьдар гэдэг санааг илэрхийлдэг гэж судлаачид
тайлбарладаг. Үүнээс үзэхэд ёс зүй нь философийн салбаруудаас эхний байрт байх
үндэстэй аж. Зөвхөн Аристотелийн дараах үеийнхэн философи, байгалийн тухай
сургаал, физикт эдгээр гурвалын хоорондын хамаарлыг шийдвэрлэх гэж оролдсон.
Аристотель, Платон нарын үзлээр "ёс зүй улс төрөөс ангид, төгс төгөлдөр хүний зан
суртахуун төгс төгөлдөр нийгмийн амьдралаас хамаарахгүй" юм. Эпикур... Ёс зүйн
зорилго биеийн зовлон, сэтгэлийн зовлон үгүй байх, оюун ухааны гэгээрэл ба
таашаалаа зөв ойлгосны дараа зовлонгоос ангижрахад хүрэх явдал. Философи аз
жаргалын нэг хэрэгсэл юм. Философи хаана байна тэнд цэцэн мэргэн байна. Цэцэн
мэргэн нь ёс суртахууны үндэс болно. Цэцэн хүн ертөнцийн оюун ухааны үйл
ажиллагааг буянт үйлд хандуулна" гэж үзсэн. Эртнээс өдгөөг хүртэл ёс зүйн шинжлэх
ухааны судлах зүйл нь ямагт ёс суртахуун байлаа.
Орчин үед этизм хэмээх ухагдахууныг М.М.Бахтин шинжлэх ухааны эргэлтэнд
оруулж, түүгээр субьектээс зан суртахууны байр сууриндаа жинхэнэ итгэлтэй байхыг
илэрхийлжээ. Этизмийн тусламжтайгаар хүн өөрийнхөө болон бусдын үйлдэлд зан
суртахууны зөв үнэлгээ өгөх чадвартай болно. Этизмийн асуудал нь хүний амьдрал үйл
ажиллагааны зан суртахууны агуулга болдог байна.
Ёс зүйн ухааны өвөрмөц онцлог нь:
- Ёс суртахуун, түүний хэм хэмжээ, зарчим, мөн чанар, ерөнхий ойлголт нь ёс
зүйн судлагдахуун байдаг.
- Ёс суртахууны учир холбогдлыг философийн түүхийн үүднээс тайлбарладаг.
- Ёс зүй нь нийгэм, бүлэг, хүний өвөрмөц шинж, зан суртахууны мэдрэхүй,
хүсэл эрмэлзэл, үзэл бодол, итгэлийн олон талын нарийн холбоон дээр үндэслэж хүний
оюун ухаан, сэтгэлийн дотоод ертөнцийг судалдаг.
11. , ,Эзэмшвэл зохих мэдлэг чадвар дадал
Мэдлэг: Сэтгэл судлал, боловсрол судлал, орчин үеийн техник
технологиор мэдээллийг мэдлэг болгон баяжуулж, өөрөө хөгжиж улмаар нийгмээ
хөгжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний шинжлэх ухааны онолын мэдлэг, сэтгэлгээний
хөгжил эзэмшүүлнэ.
Чадвар: Оюуны үйлийг олон дахин давтсаны эерэг үр дүн болох
чадвар олгоно. “100 хоолны нэр цээжлэхээр нэг хоол хийж сур” гэсэн японы прагматик
чиглэлийг сургалтандаа мөрдлөг болгож, өмнөх мэдлэгтээ тулгуурлан мэдээллээ
боловсруулж, мэдлэг бүтээж, бүтээлчээр сэтгэж, оюун ухаанаа дайчлан сурах үүргээ
ухамсарлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, өрсөлдөх чадварбүхий мэргэжилтэн бие-
хүн болгон чадваржуулах.
Дадал .Хөгжил-төвшилийн хичээлээр хүнлиг энэрэнгүй, соёлтой,
нийтийн социоль эрх ашгийг эрхэмлэн, үнэт зүйлсийг дээдлэх, үргэлж хөгжихийг
эрмэлздэг ёс зүйн нандин чанарыг төлөвшүүлнэ.
12. Хөтөлбө ,рийн арга арга зүй
Лекцээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий үндэслэлүүд,
уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга
зүйн тухай мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно.
10
Лекцийн хичээл :
- Лекцийн гол санаа, дүгнэлтийг оюутнууд товч ойлгомжтой тэмдэглэж
авна.
- Хичээлийн технологийн сахилгыг сайн баримтална.
Бие даалтын ажил:
- Бие даалтын ажил нь оюутнуудаас бие даан ажиллах чадварыг ихээхэн
шаардана.
- Бие даалт нь оюутнууд лекцийн хичээлээр судалсан зүйлийг
нарийвчлан эзэмшихэд туслах бөгөөд тэдний ном бүтээл, эх сурвалжтай
бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судалгааны ажлын арга эзэмших,
шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, биеэ зөв авч явах, ёс суртахууны
болон гоо зүйн өндөр мэдрэмжтэй болоход тусална.
Оюутнуудын анхаарах зүйл:
- Бусад оюутнуудын хэлж, ярьж буй зүйлийг анхааралтай сонсон, тэд
нарын хэлсэн зүйлийг өөрийнхөө санаа бодолтой харьцуулах
- Хэлэлцүүлэгт аль болох идэвхтэй оролцох
- Өөрийн санал, дүгнэлт, үндэслэлээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх
- Шүүмжлэлээ үндэслэлтэй бүтээлч, соёлтойгоор тавих
- Хэлэлцсэн асуудлын эцсийн зөв хариултыг томъёолж байх нь чухал
13. Оюутныг үнэлэх ү :нэлгээ
А. Үнэлгээний хэлбэр:
Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ УБДС-ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг
баримтална. Үүнд :
• Ирц -10 оноо
• Идэвх -10 оноо
• Бие даалт -50 оноо
• Явцын шалгалт -30 оноо
Б. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
- Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно.
- Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн
байдал, ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан,
түүндээ боловсруулалт хийн тайлан бичсэн, ном хэвлэлийн материал уншиж судалсан
байдлыг харгалзаж, явц, бие даалтын оноог тооцож үзнэ.
- Тус хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын түвшингээр явцын
шалгалтыг үнэлж дүгнэнэ.
Үнэлгээнд нээлттэй, бодитой байх зарчмыг баримтална. Улирлын явцад авах хяналтын
ажил, бүлгийн болон бие даасан ажлын тайланг цаг тухайд нь дүгнэнэ.
14. Хөтөлбөрийн хүрээнд судлах ном зохиолын тойм
1. С.Жахан, Я.Долгоржав, Б.Сувд нар. “Хүний хөгжил” сурах бичиг. Улаанбаатар.
2006 он.
2. Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн онол, гол төлөөлөгчид. УБ., 2003
3. П.Увш, Н.Наранчимэг, Ч.Эрдэнэчимэг, С.Зульфикар. “Хүн ам хөгжил, жендер”
сурах бичиг. Улаанбаатар. 2005 он
4. Д.Оюунчимэг, С.Дуламсүрэн, Г.Цэцэгдарь. “Эрүүл мэндийг дэмжих үйл
ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” Нийгмийн эрүүл мэнд шинэ
мянганд, Эрүүл Мэндийн Яам. 2001 он.
5. И.М.Майский. “Орчин үеийн Монгол: Автономит Монгол XX зууны гараан дээр”.
2002 он.
11
6. Sabina Alkair. Human development paradigm, 2003
7. Монгол улсын Засгийн газар. “Үндэсний хөгжлийн цогц бодлого”. Улаанбаатар.
2008 он
8. Монгол улсын Засгийн газар, НҮБХХ. “Монголын хүний хөгжлийн илтгэл 1997”.
Улаанбаатар. 1997 он.
9. Монгол улсын Засгийн газар, НҮБХХ. “Монголын хүний хөгжлийн илтгэл 2000”.
Улаанбаатар. 2000 он.
10. Монгол улсын Засгийн газар, НҮБХХ. “Монголын хүний хөгжлийн илтгэл 2004”.
Улаанбаатар. 2004 он.
11. Монгол улсын Засгийн газар, НҮБХХ. “Монголын хүний хөгжлийн илтгэл 2007”.
Улаанбаатар. 2007 он.
12. Үндэсний Статистикийн Газар. “Монгол улс зах зээлд” статистикийн эмхтгэл.
Улаанбаатар. 2003 он.
13. Үндэсний Статистикийн Газар. “Монгол улсын статистикийн эхмтгэл - 2004”.
Улаанбаатар. 2005 он
14. Үндэсний Статистикийн Газар. “Монгол улсын статистикийн эхмтгэл - 2005”.
Улаанбаатар. 2006 он
15. Үндэсний Статистикийн Газар. “Монгол улсын статистикийн эхмтгэл - 2006”.
Улаанбаатар. 2007 он
16. Үндэсний Статистикийн Газар. “Хүний хөгжлийн индексийн тооцоолол”.
Улаанбаатар. 2002 он
17. Үндэсний Статистикийн Газар, НҮБХХ. “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны
түвшний түүвэр судалгааны үндсэн тайлан”. Улаанбаатар. 2004 он
18. Эрүүл Мэндийн Яам. “Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтүүд” Улаанбаатар.
2003, 2004 он.
19. Эрүүл Мэндийн Яам. “Монголын анагаах ухаан-80” эрдэм шинжилгээний бага
хурлын материал. Улаанбаатар. 2001 он.
20. UNDP. ”Human Development report 2007/2008, fithing climate change: human
solidarity in a divided world”. 2007
21. С.З.Османи. “Монголд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад
чиглэсэн хөгжлийн стратеги боловсруулах төлөв байдлын судалгаа”.
Улаанбаатар. 2006 он.
22. НҮБ-ын вэб сайт: http://hdr.undp.org/
23. Монголын Үндэсний Статистикийн Хорооны вэб сайт: http://www.nso.mn/
24. УИХ-ын дэргэдэх бодлогын шинжилгээний төвийн вэб сайт: http://www.pai.mn/
25. Улс орнуудын жагсаалт. вэб сайт: http://www.mn. wikipedia.org /
26. Сэтгэл зүйн фитнес. УБ.2011
27. Хувь хүний хөгжлийн сонжоо
ХҮНИЙ ХӨГЖИЛ ХИЧЭЭЛЭЭР ОЮУТНЫ БИЕ ДААН ХИЙХ АЖЛЫН
ХӨТӨЛБӨР
1. Бие даан гүйцэтгэх ажлын сэдэв
2. Сэтгэлгээгээ хөгжүүлэх асуудалд
3. Зохистой харилцааны хэлбэр
4. Оюутны ёс зүйн хэм хэмжээ
5. “Эрүүл аж төрөх ёс
6. Харилцааны зарчим, чанар
7. Сурах арга барилаа хөгжүүлэх
8. Мэдлэг бүтээх үе шат
9. Оюун сэтгэлгээний шинжлэх ухааны түвшний хөгжил
10.Сэтгэх чадвараа уралдуулах.
11.Бие бялдрын хөгжилтөд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөө
12
12.Латерал, вертикал сэтгэлгээний харьцуулалт
13.Сэтгэх чадварын хөгжлийн шалгуур
14.Харилцааны зөв зохистой хэлбэрүүд
15.Зан төлөвийн шинжүүд темпераментын хэв шинжүүд
16.Гоо сайхны хүмүүжил
17.Урлагийн гоо зүйн хүмүүжил
18.Ёс суртахуун, зан төлөвийн хүмүүжил
-
-
-
- -Судлах улирал 2
2. Гүйцэтгэх ажлын хэлбэр
1. Холбогдох номноос сонгосон сэдвийг уншиж судлах
2. Хүний хөгжлийн үзэл баримтлалын чиглэлээр 1 сэдэв сонгож илтгэл хэлэлцүүлэх
эсвэл эссэ бичих
3. Тодорхой сэдвээр реферат бичиж хамгаалах
- Гүйцэтгэх аргачлал
1. Сонгосон сэдвийн дагуу холбогдох номуудыг уншиж, сэдвийн талаарх суурь
мэдлэгийг олж авна. Үүний дараа сэдвийн дагуух бүтээлүүдэд харьцуулсан
анализ хийсний үндсэн дээр сэдвийн боловсруулалт хийнэ.
2. Оюутан хичээлийн дагуу өөрийн сонирхсон сэдвийг чөлөөтэй сонгож илтгэл
бичнэ. Бичихдээ илтгэл бичихэд тавигдах үндсэн шаардлагын дагуу бичнэ.
3. Хичээлийн сэдвийн дагуу тодорхой нарийвчилсан сэдвийг сонгон авч реферат
бичнэ. Реферат нь дунджаар 8 хуудастай байна.
3. Үнэлгээ:
• Хэлбэр
В - Бие даалтын үнэлгээ. Эссэ, ярилцлага, илтгэл, бие даалт зэргээр үнэлнэ.
 Шалгуур үзүүлэлтүүд
Эссэ: Эссэний ерөнхий бүтцийг баримтлах. Үүнд:
- Сэдэв нь агуулгатайгаа нийцэж байх
- Сонгосон сэдвийн хүрээнд баримт жишээн дээр тулгуурлан өөрийн үзэл
санааг тусгах, харьцуулах, олон талаас нь судлан дүгнэсэн байх
- А шигласан материалыг зайлшгүй тусгасан байх
- Ишлэл зүүлтийг тодорхой оруулсан байх гэх мэт
Холбогдох номноос тодорхой сэдвүүдийг уншиж судлах:
- Асуудлын хүрээнд 2 ба түүнээс дээш ном, сурах бичгийг уншиж судалсан
байх
- Тухайн асуудлыг оновчтой, тодорхой томъёолох
- Өөрийн үзэл санааг тусган илэрхийлэх
- Бусдын үзэл бодлыг хүндэтгэх, бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах
Реферат нь дараах шаардлагыг хангасан байх
- Судлах зүйлээ оновчтой томъёолох
- Сэдвийн зорилго, зорилтоо тодорхойлсон байх
- Реферат нь судалганы бүтэцийг хангасан байх болон дүгнэлтийг хийсэн байх
- Судалгааны материалыг хавсаргах
13
14

Mais conteúdo relacionado

Mais procurados

Surgan humuujuuleh zui 1
Surgan humuujuuleh zui 1Surgan humuujuuleh zui 1
Surgan humuujuuleh zui 1murun78
 
Power point
Power pointPower point
Power pointbaterden
 
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010T.Gankhuu /Ghana/ IZOUI
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
Лекц№ 8 Боловсролын агуулга
Лекц№ 8  Боловсролын агуулга Лекц№ 8  Боловсролын агуулга
Лекц№ 8 Боловсролын агуулга E-Gazarchin Online University
 
боловсрол
боловсролболовсрол
боловсролBayarmaa Anu
 
удирдагчийн шинж чанар, чадвар
удирдагчийн шинж чанар, чадварудирдагчийн шинж чанар, чадвар
удирдагчийн шинж чанар, чадварPsychology Psy
 
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛБ.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛbatnasanb
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалБагш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалСэтгэмж Цогцолбор Сургууль
 
Iltgel 2011 on 12
Iltgel 2011 on 12Iltgel 2011 on 12
Iltgel 2011 on 12zulushka_s
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5E-Gazarchin Online University
 

Mais procurados (20)

Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Surgan humuujuuleh zui 1
Surgan humuujuuleh zui 1Surgan humuujuuleh zui 1
Surgan humuujuuleh zui 1
 
Power point
Power pointPower point
Power point
 
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010
 
PDON303
PDON303PDON303
PDON303
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
Лекц№ 8 Боловсролын агуулга
Лекц№ 8  Боловсролын агуулга Лекц№ 8  Боловсролын агуулга
Лекц№ 8 Боловсролын агуулга
 
Hunii hugjliin s
Hunii hugjliin sHunii hugjliin s
Hunii hugjliin s
 
схүа
схүасхүа
схүа
 
Iltgeliin onol
Iltgeliin onolIltgeliin onol
Iltgeliin onol
 
боловсрол
боловсролболовсрол
боловсрол
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
удирдагчийн шинж чанар, чадвар
удирдагчийн шинж чанар, чадварудирдагчийн шинж чанар, чадвар
удирдагчийн шинж чанар, чадвар
 
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛБ.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
 
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалБагш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
 
Iltgel 2011 on 12
Iltgel 2011 on 12Iltgel 2011 on 12
Iltgel 2011 on 12
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
 
Comm
Comm Comm
Comm
 
Pedagogy 3
Pedagogy 3Pedagogy 3
Pedagogy 3
 

Destaque

эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)Munkhuu Emchbagsh
 
Эрүүл саруул амьдралыг өөрөө бий болгоё!
Эрүүл саруул амьдралыг өөрөө  бий болгоё!Эрүүл саруул амьдралыг өөрөө  бий болгоё!
Эрүүл саруул амьдралыг өөрөө бий болгоё!Munkhuu Emchbagsh
 
гоёо компань
гоёо компаньгоёо компань
гоёо компаньbadralzaya
 
Говь хувьцаад компани
Говь хувьцаад компаниГовь хувьцаад компани
Говь хувьцаад компаниsemjid
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1monhgerel
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгааЦ. Ариунболд
 

Destaque (8)

Sain energiin tuv
Sain energiin tuvSain energiin tuv
Sain energiin tuv
 
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
эрүүл энерги эрүүлжих ухаан (2)
 
Эрүүл саруул амьдралыг өөрөө бий болгоё!
Эрүүл саруул амьдралыг өөрөө  бий болгоё!Эрүүл саруул амьдралыг өөрөө  бий болгоё!
Эрүүл саруул амьдралыг өөрөө бий болгоё!
 
гоёо компань
гоёо компаньгоёо компань
гоёо компань
 
Говь хувьцаад компани
Говь хувьцаад компаниГовь хувьцаад компани
Говь хувьцаад компани
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Говь ХК
Говь ХКГовь ХК
Говь ХК
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа
 

Semelhante a Random 131018030611-phpapp01

сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөрсурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 
харилцааны сэтгэл судлалын хичээлийн стандарт
харилцааны сэтгэл судлалын хичээлийн стандартхарилцааны сэтгэл судлалын хичээлийн стандарт
харилцааны сэтгэл судлалын хичээлийн стандартmurun78
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтE-Gazarchin Online University
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 
Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1amartuvshind
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2tungalag
 

Semelhante a Random 131018030611-phpapp01 (20)

сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөрсурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
 
харилцааны сэтгэл судлалын хичээлийн стандарт
харилцааны сэтгэл судлалын хичээлийн стандартхарилцааны сэтгэл судлалын хичээлийн стандарт
харилцааны сэтгэл судлалын хичээлийн стандарт
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6TTMON402-Хичээл-6
TTMON402-Хичээл-6
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3PDON101-Хичээл-3
PDON101-Хичээл-3
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөрболовсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
 
Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2
 

Mais de E-Gazarchin Online University

Mais de E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 
ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/
 
KLON103-Хичээл-1 /20190111/
KLON103-Хичээл-1 /20190111/KLON103-Хичээл-1 /20190111/
KLON103-Хичээл-1 /20190111/
 
ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/
 

Random 131018030611-phpapp01

  • 1. “Хүний хөгжил” хичээлийн стандарт 1. Индекс : HD101 2. Заагдах анги, улирал: 2 3. Кредит цаг: 2.0 4. Зорилго: Хүний нийгэм, сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийн асуудал, өсөлт, хөгжилт, төлөвшилт, нийгэмшилт, боловсрол, бүтээлч чанар, чадварын асуудлын талаарх онолын цогц мэдлэг олгох зорилготой. 5. Зорилт 1. Хүний үүсэл, өсөлт, хөгжилтийг тодорхойлох 2. Хүний нийгэмшил, төлөвшил, боловсрол, хөгжил, чадвар, дадлыг тодорхойлох 3. Хүний хөгжлийн түвшинг тодорхойлох арга, хэмжүүр үзүүлэлтийг тодорхойлох 4. Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж үзэх 5. Монгол улсын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж цаашдын чиг хандлагыг тодорхойлох 6. Монгол улсын хүний хөгжлийн нөөц бололцоо, түүнийг хангах орчныг буй болгох асуудлыг судалж дэвшүүлэх 7. Мэдлэг, чадвар, дадал Мэдлэг: Сэтгэл судлал, боловсрол судлал, орчин үеийн техник технологиор мэдээллийг мэдлэг болгон баяжуулж, өөрөө хөгжиж улмаар нийгмээ хөгжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний шинжлэх ухааны онолын мэдлэг, сэтгэлгээний хөгжил эзэмшүүлнэ. Чадвар: Оюуны үйлийг олон дахин давтсаны эерэг үр дүн болох чадвар олгоно. “100 хоолны нэр цээжлэхээр нэг хоол хийж сур” гэсэн японы прагматик чиглэлийг сургалтандаа мөрдлөг болгож, өмнөх мэдлэгтээ тулгуурлан мэдээллээ боловсруулж, мэдлэг бүтээж, бүтээлчээр сэтгэж, оюун ухаанаа дайчлан сурах үүргээ ухамсарлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бие- хүн болгон чадваржуулах. Дадал : Хөгжил-төвшилийн хичээлээр хүнлэг энэрэнгүй, соёлтой, нийтийн социоль эрх ашгийг эрхэмлэн, үнэт зүйлсийг дээдлэх, үргэлж хөгжихийг эрмэлздэг ёс зүйн нандин чанарыг төлөвшүүлнэ. 8. Агуулгын стандарт Хүний хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөв Хүний хөгжлийн тухай ойлголт, хэмжүүр үзүүлэлт Хүний хөгжлийн индекс: • Дундаж наслалт, эрүүл мэнд • Мэдлэг боловсрол чадвар • Эдийн засгийн чадвахи Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн байдал Монгол улсын хүний хөгжлийн өнөөгийн байдал Монгол улсын хүний хөгжлийн нөөц бололцоо, түүнийг хангах орчныг буй болгох асуудал Хүний хөгжил-төлөвшил түүний зорилго-мэдлэг,чадвар эзэмших онцлог арга Бие хүний төлөвшлийн үе шатууд Мэдлэг бүтээх, конструктувизмын зарчим Сурах арга барилаа хөгжүүлэх арга аргачилал Бие хүний хөгжил, сэтгэлгээ сэтгэцийн онцлог, эрүүл мэнд, Оюун сэтгэлгээний хөгжил Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх арга, аргачилалууд Сэтгэлгээний төрөл: /визуал, каузал, латерал, вертикал/ онцлог 1
  • 2. • Харилцааны писихотехник • Харилцааны загварууд, харилцах соёл • Харилцаанд баримтлах зарчим Харилцагч хүмүүсийн сэтгэл зүйн онцлог Зан үйлийн төлөвшлийн хэв шинж /Г.Юнг, Зегмунд Фрейд, Э.Фромм А. Адлер нарын онол/ Ёс зүй, ёс суртахуун, зан үйлийн зөв төлөвшил, сайхан сэтгэл, зөв үзэл хандлагатай болж төлөвших нь , Эх оронч үзэл Эрүүл аж төрөх үнэдэс, зөв хооллолт, хувцаслалт, амьдралын зөв хэв маягыг төлөвшүүлэх нь Ертөнцийг үзэх үзлийн төлөвшил оюутны нийгэмших үйл явц, оюутны ёс зүйн дүрэм - Арга зүйн стандарт Хичээлийг : - Сэргээн сануулах үе шат - Утга санааг ойлгуулах үе шат - Бататгах үе шат гэсэн гурамсан бүтэцтэйгээр зохион байгуулна. - Хичээл нь 32 цагийн лекцийн хичээлийн агуулгаар хэрэгжих бөгөөд долоо хоногт орох цаг 2/0 байна. 9. Үнэлгээний стандарт 1.Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ “УБДС”- ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг баримтална. 2. Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно. Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн байдал, ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан, түүндээ боловсруулалт хийн тайлан бичсэн, ном, сурах бичиг, хэвлэлийн материал уншиж судалсан байдлыг харгалзаж, явц бие даалтын оноог тооцож үзнэ. Мөн улирлын эцсийн шалгалтыг үнэлгээнд тооцно. Үнэлгээнд нээлттэй, бодитой байх зарчмыг баримтална. Улирлын явцад авах хяналтын ажил, бүлгийн болон бие даасан ажлын тайланг цаг тухайд нь дүгнэнэ. Улирлын эцсийн шалгалтыг тус хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын түвшингээр үнэлж дүгнэнэ 10. Сургалтын хэлбэр Дээрх агуулга нь лекцийн хичээлийн хэлбэрээр хэрэгжинэ. Лекцийн хичээлээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий үнэдэслэлүүд, уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно . 11. Орчны стандарт .А Багшид тавигдах шаардлага  Тухайн зааж буй хичээлээр онол, практикийн өргөн мэдлэгтэй байх  Хичээл хоорондын залгамж холбоог анхаарахын тулд нийгэм судлал, философийн өргөн мэдлэгтэй байх.  Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байх.  Сургалтын шинэ бүтээлч, идэвхтэй аргуудыг уламжлалт аргатай хослуулж хичээлийг үр дүнтэй явуулах  Монгол улсын дээд боловсролын үндсэн шаардлагыг оновчтой, үр бүтээлтэй хэрэгжүүлэгч байх  Сургалт хүмүүжлийн ажлын ерөнхий зарчмыг мөрдөхийн зэрэгцээ багшийн ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх 2
  • 3.  Тухайн хичээлийн талаар гадаад, дотоодод хэвлэгдсэн ном, сурах бичиг, матераилыг цаг алдалгүй уншиж өөрийгөө хөгжүүлэх  Сургалтанд орчин үеийн дэвшилтэт техникийг ашиглах  Б. Сургалтын орчны стандарт  Сургалтын орчин нь хичээлийг технологийн дагуу явагдах тоног төхөөрөмж, зай талбай, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. 12.Сургалтын хэрэглэгдэхүүн 1. Сурах бичиг 2. Кодоскоп 3. Үзүүлэн таниулах материал, слайд, тест 4. LJD projector 5. Атлас, судалгааны схем, материалууд 6. Интернэт, вэб хуудасууд “ХҮНИЙ ХӨГЖИЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР 1 . Индекс : HD101 2. Кредит цаг : 2,0 3. Судлах улирал : 2 4. Залгамж холбоо : Соёл судлал, Ёс зүй, Философи 5. Заагдах анги: Гэр бүл судлал, англи хэлний багш, Монгол Солонгос хэл судлал, Сувилахуй 6. Зорилго Хүмүүнлэг ардчилсан, нийгэмд амьдарч хөдөлмөрлөх бүх талын бэлтгэлтэй, идэвхтэй, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, өөрийн болон социол эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, амьдрах ухаан, өрсөлдөх чадвар, нийгмийн статус төгс бие хүний төлөвшүүлэхэд оршино. 7. :Зорилт 1. Хүний үүсэл, өсөлт, хөгжилтийг тодорхойлох 2. Хүний нийгэмшил, төлөвшил, боловсрол, хөгжил, чадвар, дадлыг тодорхойлох 3. Хүний хөгжлийн түвшинг тодорхойлох арга, хэмжүүр үзүүлэлтийг тодорхойлох 4. Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж үзэх 5. Монгол улсын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж цаашдын чиг хандлагыг тодорхойлох 6. Монгол улсын хүний хөгжлийн нөөц бололцоо, түүнийг хангах орчныг буй болгох асуудлыг судалж дэвшүүлэх 7. Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө: № Хичээлийн сэдэв цаг /х х Нэгдүгээр бү .лэг сэдэв Хүний хөгжлийн үзэл баримтлал 1. Хүний хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөв Хүний хөгжлийн тухай ойлголт, хэмжүүр үзүүлэлт Хүний хөгжлийн индекс: • Дундаж наслалт, эрүүл мэнд • Мэдлэг боловсрол чадвар • Эдийн засгийн чадвахи 2 Лекц 2. Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн байдал 2 Лекц Монгол улсын хүний хөгжлийн өнөөгийн байдал 3
  • 4. 3. Монгол улсын хүний хөгжлийн нөөц бололцоо, түүнийг хангах орчныг буй болгох асуудал 2 Лекц 4. Хүний хөгжил-төлөвшил түүний зорилго-мэдлэг,чадвар эзэмших онцлог арга Бие хүний төлөвшлийн үе шатууд 2 Лекц Хоёрдугаар бү .лэг сэдэв Бие хүн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь 5. Мэдлэг бүтээх, конструктувизмын зарчим 2 Лекц 6. Сурах арга барилаа хөгжүүлэх арга аргачилал 2 Лекц 7. Бие хүний хөгжил, сэтгэлгээ сэтгэцийн онцлог, эрүүл мэнд, Оюун сэтгэлгээний хөгжил 2 Лекц 8. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх арга, аргачилалууд 2 Лекц 9. Сэтгэлгээний төрөл: /визуал, каузал, латерал, вертикал/ онцлог 2 Лекц Гуравдугаар бү .лэг сэдэв Бие хү ,ний ёс суртахуун зан ү ,йл үзэл хандлагын зөв төлөвшил 10. • Харилцааны писихотехник • Харилцааны загварууд, харилцах соёл • Харилцаанд баримтлах зарчим 2 Лекц 11. Харилцагч хүмүүсийн сэтгэл зүйн онцлог 2 Лекц 12. Зан үйлийн төлөвшлийн хэв шинж /Г.Юнг, Зегмунд Фрейд, Э.Фромм А. Адлер нарын онол/ 2 Лекц 13. Ёс зүй, ёс суртахуун, зан үйлийн зөв төлөвшил, сайхан сэтгэл, зөв үзэл хандлагатай болж төлөвших нь , 2 Лекц 14. Эх оронч үзэл 2 Лекц 15. Эрүүл аж төрөх үнэдэс, зөв хооллолт, хувцаслалт, амьдралын зөв хэв маягыг төлөвшүүлэх нь 2 Лекц 16. Ертөнцийг үзэх үзлийн төлөвшил оюутны нийгэмших үйл явц, оюутны ёс зүйн дүрэм 2 Лекц Нийт 32 цаг 9. Сэдвийн дэлгэрэнгү .й агуулга Нэгдүгээр бү .лэг сэдэв Хүний хөгжлийн үзэл баримтлал Хүний хөгжлийн үзэл баримтлал, хүний хөгжлийг хэмжихүй: Хөгжлийн үндсэн Зорилго нь эрүүл саруул байж, урт удаан наслан, бүтээлчээр ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг хүмүүст бүрдүүлж өгөх явдал юм. Хүний хөгжил гэдэг нь хүмүүсийг хөгжүүлэх, хөгжлийг хүмүүст зориулах, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжлийг хангана гэсэн үг. Энэ сэдвийн хүрээнд хүний хөгжлийн үзэл баримтлал, хүний эрх, хүний аюулгүй байдал, жендэрийн тэгш байдал, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, мянганы хөгжлийн зорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцахын зэрэгцээ хүний хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцоолох арга аргачлалд суралцана. Саяхныг хүртэл хөгжил гэдэг нэр томъёо эдийн засгийн хөгжил гэдэг ойлголттой нягт уялдаж, ихэвчлэн орлого гэдэг үзүүлэлтээр хэмжигддэг байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хөгжлийг тодорхойлох буюу төлөвлөх дараах үндсэн үзэл баримтлалуудыг дэлхийн улс орнууд хөгжлийн тулгуур зарчим болгож ирсэн. Үүнд: 4
  • 5. • Эдийн засгийн өсөлтөд тулгуурласан хөгжлийн хандлага • Хүн амын үндсэн хэрэгцээг хангахад чиглэгдсэн хөгжлийн хандлага • Нийгмийн хэрэгцээ, хангалуун байдлыг хангахад чиглэсэн хөгжлийн хандлага • Хүний нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлага • Хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага Эдийн засгийн өсөлтөнд тулгуурласан хөгжлийн хандлага: Үндэсний нийт бүтээгдэхүүний /ҮНБ/ өсөлт нь нийгмийн хөгжлийг хангах гол хөшүүрэг, хүчин зүйл мөн. Хөгжлийн талаарх энэ хандлага нь XX зууны түрүү хагасаас хөгжлийн үндсэн зарчим болж байсан хэдий ч 1950-1960 онд буурай хөгжилтэй орнуудад бий болсон нөхцөл байдал нь дан ганц эдийн засгийн өсөлтөөр хөгжлийг түргэтгэх боломжгүй болохыг харуулжээ. Өөрөөр хэлбэл хөгжил нь дан ганц эдийн засгийн өсөлтөөс шалтгаалах үйл явц биш болох нь тодорхой юм. Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт нь нийгмийн хөгжилд зайлшгүй ач холбогдолтой боловч бүрэн хүрэлцэхгүй гэдгийг энэ хандлага ил тавьж өгсөн. Зарим улс орнууд эдийн засаг, ҮНБ-ий өсөлтөө хангаж чадсан хэдий ч нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийг чанаржуулах, иргэдийнхээ нийгмийн хэрэгцээг хангах тал дээр бэрхшээлтэй тулгарч байв. Энэ нь нийгмийн тэгш хуваарилалтын зарчим үйлчлэхгүй байсантай нэг талаар холбоотой боловч нөгөөтэйгүүр улс төрийн тогтвортой байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний шалгуур зарчмууд бүрэн үйлчлэхгүй байсантай шууд болон шууд бус холбоотой. Хүн амын үндсэн хэрэгцээг хангахад чиглэгдсэн хөгжлийн хандлага: Хүн амын наад захын үндсэн хэрэгцээг хангах явдал хөгжлийн үндсэн шалгуур байна. Үүнд: хоол хүнс, орон, байр, хувцас, эрүүл мэнд, ундны ус гэх мэт. Энэ хандлага нь зөвхөн хүн амын үндсэн хэрэгцээг хангах буюу хүмүүсийг дан ганц хэрэглэгчийн байр сууринаас авч үзсэн, явцуу хандлага гэсэн шүүмжлэлд өртсөн түүхтэй. Ийм учраас бодлого тодорхойлогчид, хөгжил судлаачдын анхаарлыг төдийлэн татаж чадсангүй. Нийгмийн хэрэгцээ, хангалуун байдлыг хангахад чиглэсэн хөгжлийн хандлага: Энэ хандлага нь үүнээс өмнөх хандлагын ялимгүй боловсронгуй болгосон хувилбар байв. Нийгмийн тэгш хуваарилалтын зарчмаар хүн амын хэрэгцээг хангах, нийгмийн баталгаа бий болгоход үндсэн зорилго нь чиглэгдэж байв. Хүн амыг хөгжлийн үйл явцад оролцогч бус зөвхөн хөгжлийн үр дүнгээс хүртэгч болгох хандлагыг илэрхийлж байгаа нь нэг талаар явцуу боловч хуучин социалист системийн орнууд нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлогоо дээрх арга замаар тодорхойлж байсан гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ. Хүний нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлага: Эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн арга зам нь төрөөс хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулахад оршино. Үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхийн тулд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чадвартай хүний нөөцийг бүрдүүлнэ. Ажиллах хүчин нь эдийн засгийн өсөлтийг хангах хэрэглэгдэхүүн болох учиртай. Энэ хандлага нь хүний хөгжлийн тодорхой нэг бүрэлдэхүүн хэсгийг л авч үзсэн байна. Тухайлбал, хүн амд зохих шатны боловсрол олгох, нийгэмд тодорхой мэргэжил, мэргэшилтэй боловсон хүчин бэлтгэх замаар нийгмийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах зорилт тавьж байв. Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага: 1990-ээд оноос хүний хөгжлийг хангах тухай хөгжлийн стратегийн шинэ хандлагыг НҮБ боловсруулж, хөгжлийг хэмжих, үнэлэх, дүгнэх, цааш нь хөтлөх үндсэн арга мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн. Дээрх загварууд НҮБ-аас баримтлах Олон Улсын Хөгжлийн Стратеги болсон. Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлагын үндсэн зарчим нь хүмүүсийн сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх, ингэснээрээ нийгмийн хөгжлийг түргэтгэх, хангах явдал юм. Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага: НҮБХХ-өөс 1990 онд анх хэвлэн гаргасан “Хүний хөгжлийн илтгэл” нь хүний хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулж, хүний хөгжлийг хэмжих шинэ үзүүлэлтийг дэвшүүлж, хүний хөгжлийн 5
  • 6. төлөөх бодлогын учир холбогдлыг шүүн хэлэлцснээрээ Хүний хөгжлийн илтгэл нь хөгжлийг үзэх үзэл, хөгжлийг бий болгох арга замыг өөрчилсөн юм. 1990 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс өмнөх ололтууд дээр үндэслэн ядуурлыг бууруулах, хүний оршин тогтнолыг нийтэд нь сайжруулах асуудалтай холбогдсон олон асуудлуудыг хөндсөн хүний хөгжлийн тухай ойлголтыг гаргаж ирэв. Үүгээрээ хүний хөгжлийн өргөн тодорхойлолтыг өгсөн ба тэгэхдээ хөгжлийг анх удаа хөгжлийн зүй тогтолд олгогдсон холбогдох зүйлүүдийг хүнтэй холбон ашигласан тохиолдолд эдлэж болох боломжийн сонголтуудыг сонгосон. Анхны хүний хөгжлийн илтгэлд (1990 он) энэхүү нэр томъёог дараах үгээр тодорхойлсон байдаг: Хүний хөгжил гэдэг бол хүмүүсийн хийх сонголтыг өргөжүүлэх процесс юм. Зарчмын хувьд, эдгээр сонголт нь тоо тоймшгүй их байдаг бөгөөд цаг хугацааны туршид өөрчлөгдөж байдаг. Гэвч хөгжлийн бүх л түвшинд хүнд урт бөгөөд эрүүл энх амьдрах, эрдэм мэдлэг олж авах ба олигтойхон боломжийн амьдралын түвшинд хүрэхэд шаардагдах баялгийг хүртэхэд хүргэдэг гурван чухал сонголт байдаг. Хэрэв эдгээр сонголтыг хийх боломжгүй бол бусад олон сайхан боломжийг хүртэж чадахгүй юм. Хүний хөгжил гэдэг нь хүний сонголтуудыг өргөжүүлэх үйл явц хэмээн маш энгийнээр тодорхойлж болно1 . Хүн бүхэн өдөр тутам эдийн засгийн, нийгмийн эсвэл улс төрийн гэх мэт олон янзын сонголт хийж байдаг. Иймд хөгжлийн эцсийн зорилго нь улам их баялаг бүтээх эсвэл өндөр түвшинд хүргэхэд бус харин сонголт хийх өргөн бололцоог хүн бүхэнд хүртээх явдал юм. Хүний хөгжил бол үйл явц хийгээд үр дүн юм2 . Өөрөөр хэлбэл нэг талаас, хүний хөгжил нь сонголтуудыг өргөжүүлэх үйл явц, нөгөө талаас тэрхүү сонголтуудыг өргөжүүлснээр хүрэх үр дүн гэж ойлгож болно. Тиймээс хүний хөгжил нь энгийн ойлголт атлаа алс хэтийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, хүмүүс илүү чадавхитай, энэ чадавхиа ашиглах илүү өргөн бололцоотой байснаа тэдгээрийн сонголтууд нь өргөжин тэлнэ. Хүний хөгжил нь эдгээр хоёр зүйлийн тэнцвэртэй харьцаанд тулгуурладаг бөгөөд энэ харьцаа алдагдвал таагүй байдал ч үүсч болзошгүй юм. Хоёрдугаарт, хүний хөгжлийн тухай үзэл баримтлал ёсоор эдийн засгийн өсөлт нь ердөө арга хэрэгсэл, гэхдээ чухал арга хэрэгсэл, харин хөгжлийн эцсийн зорилго хараахан биш. Орлогын ашиг тус нь хүний ахуй амьдралд нөлөөлснөөр сая чухал хувь нэмэр болох боловч орлогын өсөлт өөрөө эцсийн зорилго биш бөгөөд хөгжил дэвшлийн анхаарлын төвд хүмүүс байх ёстой. Гуравдугаарт, хүний хөгжил нь хүний сонголтуудыг анхаарч үздэг учраас амьдрал ахуйд нь хамаатай аливаа үйл явцад хүмүүсийг өөрсдөө нөлөөлдөг байхыг зайлшгүй шаарддаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс шийдвэр гаргах янз бүрийн үйл явц, хийгээд эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд оролцож байх ёстой. Эндээс хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн хөгжил, хүний төлөөх хөгжил бөгөөд хүмүүсийн өөрсдийнх нь бүтээн бий болгож буй хөгжил дэвшил гэж дүгнэж болно. Хүмүүсийн хөгжил гэдэг бол хүний нөөцийг нь хөгжүүлэх замаар хүний чадавхийг бий болгож, нэмэгдүүлнэ гэсэн үг. Хүний төлөөх хөгжил гэдэг нь эдийн засгийн өсөлтийн ашиг тус хүмүүсийн амьдрал ахуйг өөд нь татаж байдаг үйл явц юм. Харин хүний бүтээн бий болгож буй хөгжил гэдэг нь ахуй амьдралаа төлөвшүүлэх үйл явцад тэдэнд нөлөөлж, тэднийг идэвхитэй оролцуулхыг хэлнэ. Иймээс хүний хөгжлийн тухай ойлголт өмнө нь өгөгдөж байсан ойлголтуудаас илүү өргөн бөгөөд гүн юм. Энэ нь гурван суурь сонголт дээр тогтдог: урт бөгөөд эрүүл энх амьдрах боломж, боловсрол олох боломж болон бараа бүтээгдэхүүн, баялгийг захиран зарцуулах боломж юм3 . Эдгээр сонголтгүйгээр хүн жишээлбэл, найдвартай хүрээлэн буй орчин эсвэл улс төрийн эрх чөлөө гэх мэт холбоотой бусад боломжийг эдэлж чадахгүй юм. 1 С.Жахан, Я.Долгоржав, Б.Сувд нар. “Хүний хөгжил” сурах бичиг, хуудас 15, УБ 2006 2 С.Жахан, Я.Долгоржав, Б.Сувд нар. “Хүний хөгжил” сурах бичиг, хуудас 15-16, УБ 2006 3 Sabina Alkair. Human development paradigm, 2003 6
  • 7. Хүний хөгжлийн хэмжүүр үзүүлэлт Хүний хөгжлийн индекс нь хүний хөгжлийн хүрсэн түвшинг тооцох нийлмэл хэмжүүр юм. Үүгээр тухайн улсын суурь гурван хэмжүүрийн түвшинг тогтоодог. • Эрүүл урт удаан амьдралын түвшинг дундаж наслалтаар тооцно. • Боловсрол, мэдлэгийн түвшинг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт (2/3 жинтэй), анхан, дунд, дээд боловсролд хамрагдалтын хувь (1/3 жинтэй) гэсэн үзүүлэлтээр тооцно. • Амьжиргааны түвшинг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр (худалдан авах чадварын тэнцлээр /ХАЧТ/ тооцсон) тус тус төлөөлүүлэн авч үзнэ4 . Хэрэв тухайн өгөгдөхүүний хувьд аливаа улс орон хамгийн бага амжилт гаргасан байвал хүний хөгжлийн индексийн утга нь 0, хамгийн их амжилт гаргасан бол 1-тэй тэнцэнэ. ХХИ-ийг тооцоолох ерөнхий аргачлал дараах байдлаар тодорхойлогдоно. Зураг 1.1. Хүний хөгжлийн индекс Хүний хөгжлийн индексээр хүний хөгжлийн хүрсэн түвшинг хэмждэг бол хүний ядуурлын индекс 1 (ХЯИ-1)-ээр хөгжиж буй орнуудад хүний хөгжлийн түвшин нь хангагдаагүй хүн амын нийт хүн амд эзлэх хувийн жинг тооцдог. Хүний хөгжлийн индекс нь хүний амьдралд гарсан ахиц дэвшлийг хэмждэг бол хүний ядууурлын индекс нь хүний хөгжил дэх доройтлыг дор дурьдсан гурван үндсэн үзүүлэлтээр хэмждэг байна. Үүнд: • Эрүүл урт удаан амьдралыг 40 хүртэлх насандаа нас барах магадлалтай хүн амын хувийг тооцох замаар харьцангуй залуу насандаа нас барах эмзэг байдлын үзүүлэлтэд тулгуурлан хэмждэг. • Мэдлэг боловсролын түвшинг хүний унших, харилцаа холбоонд оролцох боломжид нь нөлөөлж, гадаад ертөнцөөс тусгаарлаж байдаг бичиг үсэгт тайлагдаагүй хүн амын үзүүлэлтээр хэмжинэ. • Амьжиргааны түвшинг эдийн засгийн хувьд хүрэлцээгүй байдалд амьдарч буйг харуулах үзүүлэлтүүд болох цэвэр усаар дутагдаж буй хүн амын эзлэх хувийн 4 Хүний хөгжлийн хичээлд зориулсан нэмэлт унших материалууд,хуудас 81, УБ,2006 он 7 Хэмжүүр Эрүүл урт удаан амьдрал Амьжиргааны түвшин Мэдлэг Дундаж наслалт Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт Бүх шатны сургуульд хамрагдалт Нэг хүнд ногдох ДНБҮзүүлэлт Хэмжүүрийн индекс Дундаж наслалтын индекс Боловсролын индекс ДНБ-ний индекс Хүний хөгжлийн индекс
  • 8. жин ба жин дутуу хүүхдийн эзлэх хувийн жин гэсэн хоёр үзүүлэлийн дунджаар хэмждэг. Ерөнхийдөө эрүүл мэндийн хүртээмжийн үзүүлэлтүүд хүний амьжиргааны түвшинг хэмжиж буй үзүүлэлтэд тусгагдсан юм. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн талаар хангалттай тоон мэдээлэл байдаггүй учраас сүүлийн хоёр үндсэн үзүүлэлтийг ашиглаж жингийн дутагдалтай 5 хүртэлх настай хүүхдийн хувийн жин, ундны цэвэр усны хэрэглээний дутагдалтай хүн амын хувийн жинг тус тус ашиглан тооцож болно. Хүний ядуурлын индекс 2-ыг өндөр хөгжилтэй орнуудын хүний ядуурлын түвшинг хэмжихэд ашигладаг. Энэхүү индексийг тооцох аргачлал нь ХЯИ-1-тэй ижил боловч нийгмийн тусгаарлал гэсэн үзүүлэлтийг давхар тооцдог. • Эрүүл, урт удаан амьдралыг 60 хүртэлх насандаа нас барах магадлалтай хүн амын хувийн жинг тодорхойлох замаар тооцно. • Мэдлэг боловсролыг бичиг үсгийн бүрэн чадвар эзэмшээгүй насанд хүрсэн хүн амын хувиар тооцно. • Амьжиргааны түвшинг ядуурлын шугамаас доогуур түвшинд аж төрж байгаа хүмүүсийн нийт хүн амд эзлэх хувийн жингээр тооцно. • Нийгмийн гадуурхлыг урт хугацаанд ажилгүйдэлд өртсөн хүн амын (12-оос дээш сар) хувийн жингээр тус тус тооцно. ХЯИ-ийн утга хэдийчинээ өндөр байна тухайн улсын хүний хөгжлийн орчин нөхцөл хангалтгүй байгаа хүн амын хувь төдийчинээ өндөр байна гэсэн үг юм. Хоёрдугаар бүлэг сэдэв. Бие хүн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь Хүний чадавх ба боломжууд: Хөгжлийн эцсийн зорилго нь илүү их баялаг бий болгох бус, хүн бүрийн сонголтуудыг өргөжүүлэхэд оршдог. Хүний сонголтыг хөгжүүлэхийн тулд чадавхийг бий болгож, сайжруулах шаардлагатай бөгөөд тэдгээрийн хоорондын хамаарал, үр нөлөө чухал үүрэгтэй. Хүний чадавхийг бэхжүүлэхийн тулд сайн хоол тэжээл, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ,сайн боловсрол, ур чадвар ундны цэвэр усны хүртээмж болон бохир усныүйлчилгээний хүртээмж сайн байх ёстой. Бүтээлч нөөцийн хүртээмж нь хүний чадавхийг хөгжүүлэн, ашиглах боломжийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Бүтээлч нөөц маш олон төрөл байж болох боловч эдгээрээс газар, зээл болон дэдбүтэц нь хамгийн чухал бөгөөд эдгээр нөөцийг хослуулснаар хүний чадавхийг хамгийн оновчтойгоор ашиглах боломж бүрддэг. Нийгэмд хичнээн их чадавх бий болж, боломж үүссэн ч үүнээс гадуур орхигддог хүмүүс байсаар л байдаг. Өндөр настангууд, өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмзэг бусад бүлгүүд нь өөрсдийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан бий болсон боломжуудыг ашиглаж чаддаггүй. Тэдний сайн сайхан амьдралын төлөө нийгмийн халамжийн сүлжээ үйлчилдэг. Энэ сэдвийн хүрээнд хүний чадавхийг бий болгох, боломжуудыг нэмэгдүүлэх, асрамж, халамжийн эдийн засаг ба нийгмийн хамгааллын асуудлуудыг тусгайлан авч үзнэ. Эдийн засгийн өсөлт ба хүний хөгжил: Ард түмэн ядуурлын эрхшээлд ордог нь амьдралын хомсдол, гачигдлаас болдог. Хүн шаардлагатай материаллаг эд зүйлсийн хомсдол төдийгүй сэтгэл хангалуун амьдрах бололцоо дутагдсанаас ядуурч, амьдрал хатуу хөтүү, зүдгүүр шаналалтай болдог. Сэдвийн хүрээнд хөгжлийн эцсийн зорилго нь юу вэ? Материаллаг баялаг уу эсвэл хүний хөгжил үү, Эдийн засгийн өндөр өсөлт, хүний хөгжил хоёрын хооронд автомат холбоо байдаг уу гэдэг асуултуудад хариулт өгч улмаар эдийн засгийн өсөлтийн дотоод зөрчлүүдийг тайлбарлана. Эдийн засгийн өсөлт ба хүний хөгжлийн хоорондын холбоосыг өөрийн болон бусад орнуудын жишээгээр бататган харуулна. Өсөлтийн олон төрлийн хэлбэрүүд тэдгээрийн дотроос ядуурлыг бууруулахад чиглэсэн хүний төлөөх өсөлтийг дэлгэрэнгүй тодорхойлж зөвхөн ядуурлыг бууруулахад чиглэсэн өсөлт тэдний амьжиргааг сайжруулж, эрсдэл эмзэг байдлаас хамгаалах боломжтой, ядуу хүмүүсийн 8
  • 9. эрхийг хамгаалснаараа тэд нийт сонголтуудыг өргөжүүлж тэгш байдлыг бий болгодог гэдгийг онолын хувьд төдийгүй практик талаас нь бататган ойлгуулна. Хүний хөгжлийн төлөөх бодлого ба институци: Хөгжил нь урсгалаараа өөрөө явагддаг зүйл биш бөгөөд түүнийг үр дүнд хүргэхийн тулд хүний хөгжлийн төлөөх бодлого, стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хүний хөгжил нь үйл явц хийгээд үр дүн юм. Бодлогын тусламжтайгаар хүмүүсийн чадавх нэмэгдэх эсэх, хүмүүсийн чадавхийг ашиглах илүү сайн боломжийг бүрдүүлж чадах эсэхийг шийдвэрлэдэг. Гуравдугаар бүлэг сэдэв. Бие хүний ёс суртахуун, зан үйл, үзэл хандлагын зөв төлөвшил Нийтийн хэлээр этика, монголоор ёс зүй хэмээх энэ үг нь эртний Грекийн "еtos" гэдэг үгнээс гаралтай. Эртний Грекийн философич Аристотель зан суртахууны үүрэгт хамааруулан ачлалт буянт хүний тухай авч үзжээ. Энэ нь зан суртахуун бол буянт сайн хүний шинж гэсэн үг. Аристотелийн хэрэглэсэн "этика" гэдэг үгийн үндэс этос нь хэвшиж заншсан оршин суух орон байр, байршил, байдал гэсэн утгатай. Эртний үеийн философид энэ нэр томьёо нь байгалийн тогтвортой байдал, физикийн ондоошил мөн зан суртахууны, нийгмийн, урлагийн үзэгдлийг тэмдэглэсэн байдаг. Жишээ нь Эмпедокл анхдагч элементийн этосын тухай, Гераклит хүний этосын тухай бичсэн байна. Хожим хүний авир ааш, ёс заншил, зан чанар, зан төлөв, ёс суртахуун гэдэг утгаар хэрэглэгдэх болсон. Цицерон Аристотелоос иш татан этостой адилхан moralis гэдэг үг хэрэглэжээ. Ёс суртахууны гэсэн тэмдэг нэрээс ёс суртахуун буюу тоralitas гэсэн жинхэнэ нэр үүссэн. Энэ нь латин хэлэнд этика гэсэнтэй адил утгатай, мөн mos- ааш авир, заншил, зан чанар, гэдэг үг ч байдаг.1 Грек хэлэнд "этика", латин хэлэнд "moralis", орос хэлнээ "нравственность", герман хэлэнд "sittlichkeit" гэж тэмдэглэдэг. Ёс суртахуун, зан суртахууны аль алиныг судалдаг салбар ухааныг ёс суртахууны философи, ёс зүй гэж нэрлэдэг. Ёс зүйн зорилгыг товчоор хэлэхэд хүний амьдралын ёс суртахууны үйлдэл харилцааг онолын түвшинд ерөнхийлөн дүгнэх философийн эргэцүүлэл мөн. Ёс зүйн үүсэл эртний Грекийн софистуудын /НТӨ V зуун/ үзэлтэй салшгүй холбоотой. Софистууд болон Сократын "Яриа" гэдэг зохиолд ёс суртахууны асуудлыг анх удаа судалгааны обьект болгон үзжээ. Тэд янз бүрийн ард түмний ёс заншил, ёс, хуулиудыг судалж байсан. Тэдгээр хууль, ёс нь жам ёсны болон хэв хуулийн шинжтэй байжээ. Иймд янз бүрийн хууль, ёс заншлыг харьцуулах, тэдгээрээс сонгох шаардлагатай бөгөөд ийм харьцуулалт, сонголтын шалгуур нь ёс суртахуун байна. Тухайлбал: Сократ төгс хүний буянт үйл, мэдлэгийн хооронд адил шинж байна гэж үзсэн. Түүний шавь Платон хууль, ёс заншил, хот улсын дэг журмыг шинээр авч үзэхийн тулд буяны санааг зайлшгүй мэдэх ёстой гэсэн. Буяны тухай мэдлэгийгэзэмшсэн, цэцэн мэргэн философич нийгмийн итгэмжит удирдлага мөн гэдэг байр сууринаас хандсан. Платон философийнхоо системийг бүхэлд нь ёс суртахуунд захируулан үзсэн бөгөөд ёс зүйн хэд хэдэн ухагдахууныг шинжлэх ухааны үүднээс судалжээ. Ёс зүй нь ёс суртахуун /зан суртахууны/тухай шинжлэх ухаан юм. Аристотель "Никомаховын ёс зүй, Эведемовын ёс зүй, Их ёс зүй" нэртэй гурван бүтээл бичсэнээр ёс зүйн салбарыг үндэслэсэн гэж үздэг. Хожмын философийн бүтээлүүдэд өргөн тэмдэглэгдэх болжээ. Аристотель "Аналитик", "Улс төр", "Илтгэх урлаг" бүтээлүүддээ ёс зүйн онолын, ном бүтээлийн, практик ёс зүйн тухай өгүүлжээ. Тэрбээр "Буянт үйлийг шинжлэх ухаантай адилтгах нь буруу болно. Ёс зүй ёс суртахууны тухай мэдлэг биш, хүний үйлдэл, гэхдээ өөрөө өөртөө буянгүй үйлдэл. Харин буяныг хэрэгжүүлэх ёстой. Ёс зүй онолын философоос ялгаатай практик философи. Ёс зүйн эхлэх цэг нь зарчим биш нийгмийн амьдралын туршлага" юм үзсэн. Учир нь тэрбээр математикийгтодорхой зүйлд хүрч чадахгүй, үнэн нь түүний "барагцаалсан болон ерөнхий шугам дээр" тогтдог гэдэгтэй харьцуулж ийм дүгнэлт хийжээ. 9
  • 10. Зенон, Эпикур нар философийг логик, физик, ёс зүй гэж хуваасан2. Энэхүү философийн гурвалын уламжлал Платоны академаас үүсэлтэй юм. Философи байгууламжийг гурван анологиор авч үзжээ. Нэгдэх нь түүнийг/философийг/ цэцэрлэгтэй зүйрлэж, доторх ургамал нь физик, жимс нь ёс зүй, хашаа нь логик гэсэн байна. Нөгөө нь философи өндөгтэй адил, өндөгний шар нь ёс зүй, цагаан нь физик, хальс нь логик гэж гуравдах нь хүний биетэй зүйрлэж яс нь логик, булчин эд эс нь физик, харин сэтгэл нь ёс зүй гэжээ. Декарт философийг модтой зүйрлэхдээ үндэс нь метафизик, их бие нь физик, үр жимстэй салаа мөчир нь ёс зүй ангилжээ. Энэ бүх тохиолдолд ёс зүй философи сэтгэлгээний төвд байгаа нь зөв амьдрахын тулд зөв сэтгэж сур. Зөв сэтгээд зогсохгүй зөв амьдар гэдэг санааг илэрхийлдэг гэж судлаачид тайлбарладаг. Үүнээс үзэхэд ёс зүй нь философийн салбаруудаас эхний байрт байх үндэстэй аж. Зөвхөн Аристотелийн дараах үеийнхэн философи, байгалийн тухай сургаал, физикт эдгээр гурвалын хоорондын хамаарлыг шийдвэрлэх гэж оролдсон. Аристотель, Платон нарын үзлээр "ёс зүй улс төрөөс ангид, төгс төгөлдөр хүний зан суртахуун төгс төгөлдөр нийгмийн амьдралаас хамаарахгүй" юм. Эпикур... Ёс зүйн зорилго биеийн зовлон, сэтгэлийн зовлон үгүй байх, оюун ухааны гэгээрэл ба таашаалаа зөв ойлгосны дараа зовлонгоос ангижрахад хүрэх явдал. Философи аз жаргалын нэг хэрэгсэл юм. Философи хаана байна тэнд цэцэн мэргэн байна. Цэцэн мэргэн нь ёс суртахууны үндэс болно. Цэцэн хүн ертөнцийн оюун ухааны үйл ажиллагааг буянт үйлд хандуулна" гэж үзсэн. Эртнээс өдгөөг хүртэл ёс зүйн шинжлэх ухааны судлах зүйл нь ямагт ёс суртахуун байлаа. Орчин үед этизм хэмээх ухагдахууныг М.М.Бахтин шинжлэх ухааны эргэлтэнд оруулж, түүгээр субьектээс зан суртахууны байр сууриндаа жинхэнэ итгэлтэй байхыг илэрхийлжээ. Этизмийн тусламжтайгаар хүн өөрийнхөө болон бусдын үйлдэлд зан суртахууны зөв үнэлгээ өгөх чадвартай болно. Этизмийн асуудал нь хүний амьдрал үйл ажиллагааны зан суртахууны агуулга болдог байна. Ёс зүйн ухааны өвөрмөц онцлог нь: - Ёс суртахуун, түүний хэм хэмжээ, зарчим, мөн чанар, ерөнхий ойлголт нь ёс зүйн судлагдахуун байдаг. - Ёс суртахууны учир холбогдлыг философийн түүхийн үүднээс тайлбарладаг. - Ёс зүй нь нийгэм, бүлэг, хүний өвөрмөц шинж, зан суртахууны мэдрэхүй, хүсэл эрмэлзэл, үзэл бодол, итгэлийн олон талын нарийн холбоон дээр үндэслэж хүний оюун ухаан, сэтгэлийн дотоод ертөнцийг судалдаг. 11. , ,Эзэмшвэл зохих мэдлэг чадвар дадал Мэдлэг: Сэтгэл судлал, боловсрол судлал, орчин үеийн техник технологиор мэдээллийг мэдлэг болгон баяжуулж, өөрөө хөгжиж улмаар нийгмээ хөгжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний шинжлэх ухааны онолын мэдлэг, сэтгэлгээний хөгжил эзэмшүүлнэ. Чадвар: Оюуны үйлийг олон дахин давтсаны эерэг үр дүн болох чадвар олгоно. “100 хоолны нэр цээжлэхээр нэг хоол хийж сур” гэсэн японы прагматик чиглэлийг сургалтандаа мөрдлөг болгож, өмнөх мэдлэгтээ тулгуурлан мэдээллээ боловсруулж, мэдлэг бүтээж, бүтээлчээр сэтгэж, оюун ухаанаа дайчлан сурах үүргээ ухамсарлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, өрсөлдөх чадварбүхий мэргэжилтэн бие- хүн болгон чадваржуулах. Дадал .Хөгжил-төвшилийн хичээлээр хүнлиг энэрэнгүй, соёлтой, нийтийн социоль эрх ашгийг эрхэмлэн, үнэт зүйлсийг дээдлэх, үргэлж хөгжихийг эрмэлздэг ёс зүйн нандин чанарыг төлөвшүүлнэ. 12. Хөтөлбө ,рийн арга арга зүй Лекцээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий үндэслэлүүд, уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн тухай мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно. 10
  • 11. Лекцийн хичээл : - Лекцийн гол санаа, дүгнэлтийг оюутнууд товч ойлгомжтой тэмдэглэж авна. - Хичээлийн технологийн сахилгыг сайн баримтална. Бие даалтын ажил: - Бие даалтын ажил нь оюутнуудаас бие даан ажиллах чадварыг ихээхэн шаардана. - Бие даалт нь оюутнууд лекцийн хичээлээр судалсан зүйлийг нарийвчлан эзэмшихэд туслах бөгөөд тэдний ном бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судалгааны ажлын арга эзэмших, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, биеэ зөв авч явах, ёс суртахууны болон гоо зүйн өндөр мэдрэмжтэй болоход тусална. Оюутнуудын анхаарах зүйл: - Бусад оюутнуудын хэлж, ярьж буй зүйлийг анхааралтай сонсон, тэд нарын хэлсэн зүйлийг өөрийнхөө санаа бодолтой харьцуулах - Хэлэлцүүлэгт аль болох идэвхтэй оролцох - Өөрийн санал, дүгнэлт, үндэслэлээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх - Шүүмжлэлээ үндэслэлтэй бүтээлч, соёлтойгоор тавих - Хэлэлцсэн асуудлын эцсийн зөв хариултыг томъёолж байх нь чухал 13. Оюутныг үнэлэх ү :нэлгээ А. Үнэлгээний хэлбэр: Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ УБДС-ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг баримтална. Үүнд : • Ирц -10 оноо • Идэвх -10 оноо • Бие даалт -50 оноо • Явцын шалгалт -30 оноо Б. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд - Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно. - Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн байдал, ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан, түүндээ боловсруулалт хийн тайлан бичсэн, ном хэвлэлийн материал уншиж судалсан байдлыг харгалзаж, явц, бие даалтын оноог тооцож үзнэ. - Тус хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын түвшингээр явцын шалгалтыг үнэлж дүгнэнэ. Үнэлгээнд нээлттэй, бодитой байх зарчмыг баримтална. Улирлын явцад авах хяналтын ажил, бүлгийн болон бие даасан ажлын тайланг цаг тухайд нь дүгнэнэ. 14. Хөтөлбөрийн хүрээнд судлах ном зохиолын тойм 1. С.Жахан, Я.Долгоржав, Б.Сувд нар. “Хүний хөгжил” сурах бичиг. Улаанбаатар. 2006 он. 2. Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн онол, гол төлөөлөгчид. УБ., 2003 3. П.Увш, Н.Наранчимэг, Ч.Эрдэнэчимэг, С.Зульфикар. “Хүн ам хөгжил, жендер” сурах бичиг. Улаанбаатар. 2005 он 4. Д.Оюунчимэг, С.Дуламсүрэн, Г.Цэцэгдарь. “Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” Нийгмийн эрүүл мэнд шинэ мянганд, Эрүүл Мэндийн Яам. 2001 он. 5. И.М.Майский. “Орчин үеийн Монгол: Автономит Монгол XX зууны гараан дээр”. 2002 он. 11
  • 12. 6. Sabina Alkair. Human development paradigm, 2003 7. Монгол улсын Засгийн газар. “Үндэсний хөгжлийн цогц бодлого”. Улаанбаатар. 2008 он 8. Монгол улсын Засгийн газар, НҮБХХ. “Монголын хүний хөгжлийн илтгэл 1997”. Улаанбаатар. 1997 он. 9. Монгол улсын Засгийн газар, НҮБХХ. “Монголын хүний хөгжлийн илтгэл 2000”. Улаанбаатар. 2000 он. 10. Монгол улсын Засгийн газар, НҮБХХ. “Монголын хүний хөгжлийн илтгэл 2004”. Улаанбаатар. 2004 он. 11. Монгол улсын Засгийн газар, НҮБХХ. “Монголын хүний хөгжлийн илтгэл 2007”. Улаанбаатар. 2007 он. 12. Үндэсний Статистикийн Газар. “Монгол улс зах зээлд” статистикийн эмхтгэл. Улаанбаатар. 2003 он. 13. Үндэсний Статистикийн Газар. “Монгол улсын статистикийн эхмтгэл - 2004”. Улаанбаатар. 2005 он 14. Үндэсний Статистикийн Газар. “Монгол улсын статистикийн эхмтгэл - 2005”. Улаанбаатар. 2006 он 15. Үндэсний Статистикийн Газар. “Монгол улсын статистикийн эхмтгэл - 2006”. Улаанбаатар. 2007 он 16. Үндэсний Статистикийн Газар. “Хүний хөгжлийн индексийн тооцоолол”. Улаанбаатар. 2002 он 17. Үндэсний Статистикийн Газар, НҮБХХ. “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгааны үндсэн тайлан”. Улаанбаатар. 2004 он 18. Эрүүл Мэндийн Яам. “Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтүүд” Улаанбаатар. 2003, 2004 он. 19. Эрүүл Мэндийн Яам. “Монголын анагаах ухаан-80” эрдэм шинжилгээний бага хурлын материал. Улаанбаатар. 2001 он. 20. UNDP. ”Human Development report 2007/2008, fithing climate change: human solidarity in a divided world”. 2007 21. С.З.Османи. “Монголд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэсэн хөгжлийн стратеги боловсруулах төлөв байдлын судалгаа”. Улаанбаатар. 2006 он. 22. НҮБ-ын вэб сайт: http://hdr.undp.org/ 23. Монголын Үндэсний Статистикийн Хорооны вэб сайт: http://www.nso.mn/ 24. УИХ-ын дэргэдэх бодлогын шинжилгээний төвийн вэб сайт: http://www.pai.mn/ 25. Улс орнуудын жагсаалт. вэб сайт: http://www.mn. wikipedia.org / 26. Сэтгэл зүйн фитнес. УБ.2011 27. Хувь хүний хөгжлийн сонжоо ХҮНИЙ ХӨГЖИЛ ХИЧЭЭЛЭЭР ОЮУТНЫ БИЕ ДААН ХИЙХ АЖЛЫН ХӨТӨЛБӨР 1. Бие даан гүйцэтгэх ажлын сэдэв 2. Сэтгэлгээгээ хөгжүүлэх асуудалд 3. Зохистой харилцааны хэлбэр 4. Оюутны ёс зүйн хэм хэмжээ 5. “Эрүүл аж төрөх ёс 6. Харилцааны зарчим, чанар 7. Сурах арга барилаа хөгжүүлэх 8. Мэдлэг бүтээх үе шат 9. Оюун сэтгэлгээний шинжлэх ухааны түвшний хөгжил 10.Сэтгэх чадвараа уралдуулах. 11.Бие бялдрын хөгжилтөд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөө 12
  • 13. 12.Латерал, вертикал сэтгэлгээний харьцуулалт 13.Сэтгэх чадварын хөгжлийн шалгуур 14.Харилцааны зөв зохистой хэлбэрүүд 15.Зан төлөвийн шинжүүд темпераментын хэв шинжүүд 16.Гоо сайхны хүмүүжил 17.Урлагийн гоо зүйн хүмүүжил 18.Ёс суртахуун, зан төлөвийн хүмүүжил - - - - -Судлах улирал 2 2. Гүйцэтгэх ажлын хэлбэр 1. Холбогдох номноос сонгосон сэдвийг уншиж судлах 2. Хүний хөгжлийн үзэл баримтлалын чиглэлээр 1 сэдэв сонгож илтгэл хэлэлцүүлэх эсвэл эссэ бичих 3. Тодорхой сэдвээр реферат бичиж хамгаалах - Гүйцэтгэх аргачлал 1. Сонгосон сэдвийн дагуу холбогдох номуудыг уншиж, сэдвийн талаарх суурь мэдлэгийг олж авна. Үүний дараа сэдвийн дагуух бүтээлүүдэд харьцуулсан анализ хийсний үндсэн дээр сэдвийн боловсруулалт хийнэ. 2. Оюутан хичээлийн дагуу өөрийн сонирхсон сэдвийг чөлөөтэй сонгож илтгэл бичнэ. Бичихдээ илтгэл бичихэд тавигдах үндсэн шаардлагын дагуу бичнэ. 3. Хичээлийн сэдвийн дагуу тодорхой нарийвчилсан сэдвийг сонгон авч реферат бичнэ. Реферат нь дунджаар 8 хуудастай байна. 3. Үнэлгээ: • Хэлбэр В - Бие даалтын үнэлгээ. Эссэ, ярилцлага, илтгэл, бие даалт зэргээр үнэлнэ.  Шалгуур үзүүлэлтүүд Эссэ: Эссэний ерөнхий бүтцийг баримтлах. Үүнд: - Сэдэв нь агуулгатайгаа нийцэж байх - Сонгосон сэдвийн хүрээнд баримт жишээн дээр тулгуурлан өөрийн үзэл санааг тусгах, харьцуулах, олон талаас нь судлан дүгнэсэн байх - А шигласан материалыг зайлшгүй тусгасан байх - Ишлэл зүүлтийг тодорхой оруулсан байх гэх мэт Холбогдох номноос тодорхой сэдвүүдийг уншиж судлах: - Асуудлын хүрээнд 2 ба түүнээс дээш ном, сурах бичгийг уншиж судалсан байх - Тухайн асуудлыг оновчтой, тодорхой томъёолох - Өөрийн үзэл санааг тусган илэрхийлэх - Бусдын үзэл бодлыг хүндэтгэх, бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах Реферат нь дараах шаардлагыг хангасан байх - Судлах зүйлээ оновчтой томъёолох - Сэдвийн зорилго, зорилтоо тодорхойлсон байх - Реферат нь судалганы бүтэцийг хангасан байх болон дүгнэлтийг хийсэн байх - Судалгааны материалыг хавсаргах 13
  • 14. 14