Mais conteúdo relacionado
Semelhante a ESON101-Хичээл 7 /20190227/ (20)
Mais de E-Gazarchin Online University (12)
ESON101-Хичээл 7 /20190227/
- 2. Суралцагч төвтэй сургалтын гол үзэл
санаа:
Суралцагч төвтэй сургалт нь
дэвшилтэд боловсролын төлөөлөгчид
болох У.Прис, У.Джеймс нарын хүн
төрөлхтний бүх онол бол туршлагын
асуудлаа шийдвэрлэхийн тулд
ашигладаг багаж, онолыг үр
ашгийнх нь үүднээс үнэлэх ёстой,
прагматизм бол “арга”гэсэн үзэл
санаанд үндэслэгддэг.
- 3. Энэхүү сургалт нь олон зуун жилийн
түүхтэй, улс орон бүр өөр өөрийн
туршлагаар түүнийг хэрэгжүүлж
байна. Суралцагч төвтэй сургалтын
гол үзэл санаа:
Суралцагч нь сургах үйл
ажиллагааны гарааны цэг
Суралцагчийн одоогийн мэдлэг
ойлголт, үе шатны түвшинд
зохицуулан сургах
- 4. Хүүхэд бүр өөр өөр гэдгийг чухалд
үзэх
Хүүхдэд юу сургавал тэдний оюун
ухааныг нээж өдөр тутмын
амьдралаа зөв зохион байгуулахад
нь үр өгөөжтэй болох вэ?
Хүүхдийн бие дааж суралцах
чадварыг дээшлүүлж, тэдний бодит
үйл ажиллагаатай сургалтыг
уялдуулах
- 5. Хүүхдэд амьдрах дэвшилтэд арга
ухааны туршлага олгох
Сургалтанд хүүхэд өөрөө сүбъект
байх нь сурах, сургах үйл
ажиллагааг улам идэвхжүүлэн
баяжуулж байх
Хүүхдийн сурах хэрэгцээг үндэслэн
сургах
Мэдээллийг дамжуулж түүнийг
суралцагчаар тоть шиг давтуулахгүй
байх
- 6. Суралцагчид өөрсдийн туршилгад
дүгнэлт хийж, орчноосоо хэрэгтэй
зүйлээ сонгох журмаар сурах
Сургалтын процесст объект
сүбъектийн харьцааг тэнцвэртэй
байлгах сургалт нь суралцагч төвтэй
сургалт юм. Энэ сургалт нь хүүхэд
бүрийг үйл ажиллагаанд идэвхтэй
оролцуулж, авъяас билгийг нь нээн
багш суралцагчдын хооронд бүтээлч
харилцаа бий болгодог.
- 7. Суралцагч төвтэй сургалтын зарчмууд:
Суралцагчдын чадварын түвшинг
харгалзах
Суралцагчид өөрсдөө эрэл халт хийж
асуудал шийдвэрлэх
Суралцагчдын амьралын туршлагад
тулгуурлах
Сурагч эцэг эхчүүдийн санал бодлыг
харгалзах
- 8. Зохион бүтээх туршилт явуулах
Түүх соёл, эдийн засаг, улс төрийн
асуудалтай танилцуулах
Энэ зарчмаар сургалтыг хөтөлж явуулснаар
дараах үр дүнд хүрэх боломжтой
Суралцагчдад сурч танин мэдэх хэрэгцээ
төрүүлэх
Сурах сэдэл тэмүүлэл бий болгох
Байгаль нийгмийн үзэгдэлд зөв үнэлэмж өгч
сургах
Сурах үйл ажиллагааны чадвар дадал
эзэмшүүлэх
- 9. Нийгмийн амьдралын бүтээлч туршлагыг
эзэмших
Нийгмийн харилцаанд суралцах
Суралцагч төвтэй сургалтын цөм нь
хүүхэд юм.Хүний хөгжлийг урсгалаар
явуулахгүй, сурган хүмүүжүүлэх
тодорхой арга зарчмын дагуу
хөгжүүлнэ. Багш хүн хүүхэд болгоны
хувийн чанар хэрэгцээг нь олж
харах чадвартай байх ёстой.
- 10. Хувь хүнийг сэтгэлзүйн талаас нь авч үзнэ
гэдэг нь түүнийг оюуны хөгжил
ухамсрын түвшин талаас нь
хандахыг хэлнэ.Хүүхдийг
хөгжүүлэхэд тэдний амьдрах орчин
нийгэм соёлын факторууд ч чухал.
Нийгэмд ээлтэй нийгэм рүү хандсан
хүнийг сургах нь хүн ба нийгмийн
хоорондын харилцааны үр дүн
мөн.Энэ нь нийгэмзүйн талаас нь
хүүхдийг судлана гэсэн үг юм.
- 11. Нийгэмзүйн зарчимд хүүхдийн сурах
чадварыг түүнд нийгэм хэрхэн
нөлөөлсөн байдал, тухайн хүүхэд
нийгэм /орчны/ хоорондын
харьцаагаар
тодорхойлогддог.Õүүхдийн амьдрах
орчин соёл ахуйн нөхцөл байдал нь
түүний оюуны чадамж, хувийн зан
чанарын нөхцөлд яаж нөлөөлж байна
вэ? Гэдэг талаас нь авч үзнэ.
- 12. Нийгэм зүйн зарчмаар хүүхдийг авч
үзэх нь дидактик ач
холбогдолтой.Ñургалтын агуулга нь
хүүхдийн амьдрах орчин түүний
хэрэгцээ сонирхолоор тогтоогдоно.
Иймд агуулга нь тодорхой
хэмжээгээр чөлөөтэй байж,багш
өөрөө хүүхдийн өдөр тутмын амьдрал
ахуéí орчны талаар жишээ авна.
- 13. Хүүхдийг хөгжүүлэх үүднээс тухайн
хүүхдийн багш тухайн хүүхдийн
амьдралын асуудлыг сургалттай
холбож өгнө.Хүүхдийн зан чанар
оюуны онцлогийг харгалзан
сургалтыг хэрхэн явуулах вэ? Багш
хүүхдүүд өөрсдийн хөө амьдралын
туршлага үзэл бодлоо ярих, өөрийгөө
чөлөөтэй илэрхийлэх бололцоо
олгох хэрэгтэй.
- 14. Эсвэл эдгээр зүйлээ зурах бичих,
зурсан бүтээсэн зүйлээ тайлбарлах
зэрэг даалгавар өгч болно. Мөн
дуртай сэдвээрээ зохион бичлэг
хийх даалгавар өгнө. Энэ үеэр багш
хүүхэд юу сонирхож байна гэдгийг
мэдэж сургалтаа явуулж болно.
Суралцагч төвтэй сургалт нь
суралцагчдад өөрийн идэвхи
чармайлтын хүчээр сурах боломж
олгож чадвар суулгах арга зам мөн
- 15. Прогрессивèзмын онол, мөн сургалт
нь суралцагчдад зайлшгүй хэрэгтэй
чадварыг төлөвшүүлэх үйл явц байх
ёстой гэсэн когнитивист
үзэл,хүүхдийн хүсэл сонирхолд
үндэслэн сургалт хүмүүжлийн ажлыг
зохион байгуулах гэсэн прагматизмд
үндэслэн суралцагч төвтэй сургалтыг
зохион байгуулдаг. 2002 онд бага
дунд боловсролын агуулгын
стандарт шинэчлэгдэж, боловсролын
- 16. Агуулга, үнэлгээний стандартыг”Цогц”
чадамжид суурилуулж хийх болсон.
Үүнтэй уялдан стандартын бүтцийг 4
цогц чадамжаар тодорхойлсон юм.
/НҮБ-ын Юнескогийн суралцахуйн 4
багана/
К-1 мэдэхийн тулд суралцана.
Байгаль орчны тухай шинжлэх
ухааны суурь
Нийгмийн тухай шинжлэх ухааны
суурь
- 17. Орчин үеийн техник технологийн тухай
Түгээмэл гадаад хэлний зохих түвшин
Хүний хөгжлийн тухай
Хүмүүсийн харилцааны тухай
Түүхийн тухай
Өөртөө үйлчлэх болон ахуйн тухай
Ёс заншил соёлын тухай
Эрүүл мэндээ хамгаалах эрүүл аж төрөх
ёсны тухай
Нөхөн үржихүйн болон гэр бүлийн
амьдралын тухай
- 18. Амьдрал ахуйгаа хөтлөх арга ухааны тухай
мэдлэг
К-2 хийж бүтээхийн тулд:
Бие даан суралцах
Байгаль нийгмийн юмс үзэгдлийг
тайлбарлах
Асуудлаа шийдвэрлэх
Ажил үйлийг гүйцэтгэх
Бусдын хөдөлмөрийг хүндэтгэх
Өөртөө үйлчлэх биеэ авч явах
Эрүүл мэндээ хамгаалах хөгжүүлэх
чадварыг хийж бүтээх явцдаа олж авна.
- 19. К-3: Оршин байхын тулд:
Эх хэлээрээ ярих бичих,
Юмс үзэгдлийн сайхан муухайг ялгах
Авъяас чадвараа хөгжүүлэх
Шийдвэр гаргах хариуцлага хүлээх
Шударга энэрэнгүй байх
Бодолсанаагаа чөлөөтэй илэрхийлэх
Бусдын үзэл бодлыг хүндэтгэх чадваруудыг
бие дааж суралцахуйн үр дүнд эзэмших
К-4: Хамтран ажиллахын тулд:
Мэдээллийн эх үүсвэртэй харьцах оновчтой
шийдвэр гаргах
- 20. Компьютер хэрэглэх
Хууль дээдлэн сахих
Хүнийг хүндэтгэн сонсох
Иргэний эрх үүргээ ухамсарлан
хэрэгжүүлэх
Үндэсний болон хүн төрөлхтний дэвшилтэд
ёс заншлыг эрхэмлэн хүндэтгэх
Соёлын үнэт зүйлсийг хүндэтгэх
Асуудалд хүмүүнлэг шинжлэх ухаанч байр
суурьнаас хандах чадваруудыг нийгэмшин
амьдрах бусадтай хамтран ажиллаж
суралцахуйн үр дүнд эзэмшинэ.
- 21. Энэхүү чадамжиийг хөгжүүлэхийн тулд сурах
сургах үйл ажиллагааг удирдан хөтлөх
органик бүтэц бүхий уян хатан ерөнхий
төлөвлөгөө болох сургалтын киррикюлимыг
суралцагчдын боловсролын хэрэгцээнд
түшиглэн тодорхойлдог.1990 оноос хойш
сургалтын агуулгын чиглэл нь үндэсний
өвөрмөц онцлогийг тусган, орчин үеийн
шинжлэх ухаан технологийн түвшинд
нийцүүлэх олон улсын жишигт ойртуулах,
сургалтын агуулгыг өргөн утгаар нь авч
үзэж хºгжүүлэх боллоо.