SlideShare uma empresa Scribd logo
1 de 8
1
ҮНДЭСНИЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2014
ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ
НҮБ-ЫН БАЙР, 6-Р ДАВХРЫН ХУРЛЫН ТАНХИМ
2013 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР
10:00-12:30 ЦАГ
УУЛЗАЛТЫН ТАЙЛАН
Зөвшилцөх уулзалтыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу
даргалж явуулав. Уулзалтын хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.
Уулзалтаар хэлэлцэгдсэн асуудлуудыг дараах байдлаар ангилж байна.
А. Үндэсний Хүний Хөгжлийн Илтгэл (ҮХХИ)
Үндэсний хүний хөгжлийн илтгэл нь
 Хүний хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, тодорхой сэдвийн
хүрээнд хийгдэх бодлогын хэлэлцүүлгүүдэд хувь нэмрээ оруулах,
 Бие даасан судлаачдын үзэл бодлыг тусгасан илтгэл болох бөгөөд энэ нь
 Төр, засгийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран бэлтгэн гаргаж байгаа
хэдий ч аль алиных нь илтгэл биш,
 Үндэсний хэмжээний асуудлууд, тэдгээрийн хэтийн төлөвийг тусгасан үндэсний
хэмжээний илтгэл болох юм.
ҮХХИ нь үндэсний хэмжээний илтгэл гэдэг утгаараа Зөвлөлдөх хороо (ЗХ)-ны бүрэлдэхүүнийг их
өргөн хүрээтэйгээр, ялангуяа залуучуудын болон иргэний нийгмийн байгууллагуудын
төлөөллийг олноор оролцуулж байгуулсан.
Дээр дурдсанчлан, энэхүү илтгэл нь бие даасан илтгэл болох бөгөөд Зөвлөлдөх хороо бол
зөвхөн зөвлөх л үүрэгтэй оролцоно. ЗХ-ны ажлын удирдамжийг хавсралтаас үзнэ үү. ҮХХИ
бэлтгэх зааварчилгааг Хүний хөгжлийн илтгэл хариуцсан албаны веб (www.hdro.org) хуудаснаас
үзэх боломжтой. Зааварчилгааг орчуулан хорооны гишүүдэд хүргүүлэх болно.
Б. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн гүйцэтгэх үүрэг
ҮХХИ-ийг бэлтгэх үйл явцад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн зүгээс дараах зүйлсийг хангаж
ажиллах үүргийг хүлээнэ. Үүнд:
 Хүний хөгжлийн илтгэлийг бэлтгэхдээ ҮХХИ-д тавигддаг шалгуур стандартыг чанд
баримталж бэлтгэх тал дээр анхаарах. Үүний тулд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Нью-
Йорк дахь Хүний хөгжлийн илтгэл хариуцсан албанаас дэмжлэг авах
 Илтгэл бэлтгэх үйл явцад бүх талын жигд оролцоог хангаж ажиллах
 Илтгэл төлөвлөсөн хугацаандаа бэлтгэгдэж гарах
2
В. Илтгэлийн агуулга, бүтэц
Угтвар нөхцөл – Залуучуудын асуудлаар бэлтгэх үндэсний хүний хөгжлийн илтгэл нь
Залуучуудыг өөрийн гэсэн өвөрмөц хэрэгцээ шаардлагатай, хүн амын тусгай нэг бүлэг бөгөөд
тэд зөвхөн баялгийг хүртэгчид төдий биш, өөрсдийн хөгжилд өөрсдөө хувь нэмрээ оруулж
чадах, өөрчлөлтийг бий болгогч хүчин зүйл гэж авч үздэг. Нэг талаас залуучуудад тулгамдсан
асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, нөгөө талаас залуучууд өөрсдөө,
өөрсдийнхөө хөгжилд хувь нэмрээ оруулах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна. Энэ
талаар Төр, засгаас ямар бодлого авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгөхийг ХАХНХ
яаманд хандаж хүсэлт тавьсан. Гэхдээ Төр, засаг дангаараа бүх асуудлыг шийдвэрлэх
боломжгүй учраас залуучуудын хөгжлийн асуудалд гэр бүл, хамт олон гэх мэт бусад бүхий л
талын оролцоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болно.
Асуудал – Залуучууд гэдэг бол дотроо өөр өөр хэрэгцээ шаардлагатай хүн амын бүлгүүд болох
залуу эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, хот хөдөөгийн залуучууд, хөдөөнөөс
шилжин ирэгсэд, угсаатны цөөнх, бэлгийн цөөнх, оюутан залуучууд, залуу гэр бүл гэх мэт
бүлгээс бүрдсэн ерөнхий бүлэг юм. Тэдэнд тулгамдаж буй асуудал бэрхшээл нь ч бас өөр
хоорондоо ялгаатай, тухайлбал, эдийн засгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, орон
байр гэх мэт. Эдгээр бүлэг бүрийн тухай болон тэдэнд тулгамдаж буй асуудал бүрийг ганцхан
илтгэлд ийм шахуу хугацаанд багтаах боломжгүй юм.
Илтгэлээр өгөх гол мессеж – Үндэсний хүний хөгжлийн илтгэл бол хүний хөгжлийн хэтийн
төлөвийн үүднээс залуучуудад холбоотой асуудал бэрхшээлийг тодорхойлон гаргаж ирэх
зорилготой илтгэл. Энэ бол зөвхөн залуучуудын бүхий л асуудлыг хамарсан залуучуудын илтгэл
төдий биш, нотолгоонд тулгуурласан дүн шинжилгээ, анализ болох учраас уг илтгэлээр
анхаарал хандуулахуйц, бодлогын шинжтэй мессеж илэрхийлэх нь зүйтэй. Залуучуудын дэд
бүлэг бүрийг тус тусад нь бүлэг болгож оруулбал асуудлын гол чиг шугамаа алдах, сарних
магадлалтай.
Илтгэл бэлтгэх арга зүйн хүрээ – Залуучуудад тулгамдаж буй асуудлуудаа жагсааж байгаад ач
холбогдлоор нь эрэмбэлсний дараа илтгэлээр өгөх гол мессежийн агуулга ямар байх вэ гэдгээ
шийднэ. Ингэснээр илтгэлийн агуулга, бүтцийг тодорхойлоход хялбар болох юм. Илтгэлийг
бэлтгэх арга зүйн хүрээ, илтгэлийн агуулга, суурь болон нэмэлт судалгааны сэдвийн төслийг
зөвшилцөх уулзалтанд танилцуулсан ба авч үзүүштэй зарчмын саналууд нилээд гарч ирсэн тул
дахин хэлэлцэх шаардлагатай.
Суурь болон нэмэлт судалгаа – Илтгэлийн агуулга, бүлгүүдийн сэдэв нь суурь болон нэмэлт
судалгаан дээр үндэслэж гарч ирэх юм. Суурь судалгаанууд нь тэр чигтээ илтгэлийн бүлэг болж
орохгүй, зөвхөн тэдгээрийг бүрдүүлэгч хэсэг болж явах ба судалгаа хийх үндэсний судлаачдыг
сонгох, үүний тулд судлаачдын ажлын удирдамжийн төслийг хорооны гишүүдээр хэлэлцүүлж
санал авах ажил хийгдэнэ.
Тоон мэдээлэл – Үндэсний хүний хөгжлийн илтгэл нь холбогдох тоон мэдээллийг дүн
шинжилгээндээ ашиглах бөгөөд ихэнх тоон мэдээллийг ҮСХ-ноос авах юм. Өсвөр үе, залуучууд
гэдэг насны ангиллыг ҮСХ-ны тайланд 15-24 насныхан гэж авч үздэг нь 15-34 насныхныг
залуучууд гэдэг ангилалд багтаадаг уламжлалт сэтгэхүйгээс ялгаатай байна. Иймд насны
ангиллыг нэг мөр шийдэж нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй байна.
3
Бусад орны туршлага – Сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн 20 орон хүний хөгжлийн
илтгэлээ залуучуудын асуудлаар бэлтгэн гаргасан байна. Залуучуудын асуудал гэх мэт өргөн
хүрээтэй асуудлыг хүний хөгжилтэй хэрхэн яаж холбож гаргаж ирснийг тэдний туршлага
харуулдаг. Зарим нэг орны хүний хөгжлийн илтгэлийн хураангуй хэлбэрийг орчуулан гишүүдэд
хүргүүлнэ.
Г. Хэлэлцүүлэг
Хүний хөгжлийн илтгэлд өсвөр үе, залуучуудын санал тэр бүр тусгагдахгүй байдаг талтай тул
үүнийг хэрхэн тусгах вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Иймд өсвөр үе, залуучуудын янз бүрийн бүлгийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан гол дүгнэлт
зөвлөмжөө илтгэл бичих багийнханд хүргүүлэх ажлыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн
дэмжлэгтэйгээр МЗХ эсвэл НҮБ-ын ЗЗХ-г зохион байгуулахыг санал болгосон.
Илтгэлийн агуулга, чанарын асуудлаарх эцсийн дүгнэлтийг ЗХ гаргах, үүний тулд илтгэлийн
агуулга, бүтцийг тогтох шаардлагатай байна. Хэрвээ залуучуудын байгууллагын төлөөлөл
өөрсдийн саналаа бүрэн тусгагдаагүй байна гэж үзвэл тусдаа илтгэл (“shadow” report) бичих
боломжтой.
Д. Зохион байгуулалтын бүтэц
Дэд хороод – дараах асуудлыг хариуцах хоёр дэд хороо байгуулахаар тогтсон. Үүнд:
 Залуучуудын хэлэлцүүлэг зохион байгуулах
 Илтгэлийн агуулга, бүтцийг тодорхойлох
Шүүмж өгөх баг – Илтгэлийг бүхэлд нь болон суурь, нэмэлт судалгаануудыг хянаж, шүүмж өгөх
баг (ШӨБ)-ийг Зөвлөлдөх хороо томилж байгуулах ба энэхүү баг нь илтгэл бичих багийг
мэргэжлийн удирдлагаар хангахын зэрэгцээ илтгэлийн агуулга, чанарыг мэргэжлийн үүднээс
батламжилсан зөвлөмжийг Удирдах зөвлөлд гаргаж өгөх үүрэгтэй. Түүнчлэн илтгэлийн чанарын
асуудлаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Нью-Йорк дахь ХХИ-ийн албаны Ази, Номхон далайн
бүсийн төв, Нью-Дели дэх Хүний хөгжлийн Олон улсын төвөөс дэмжлэг үзүүлнэ.
Мэдээлэл солилцох нэгдсэн цахим сүлжээ (platform) – Олон нийт, оролцогч талууд, өсвөр үе
залуучуудын саналыг авах тусгай веб хуудастай болох, дараах зорилгоор нийгмийн мэдээллийн
сүлжээг ашиглан и-коммунити бий болгох
 Хэлэлцүүлэг өрнүүлэх
 Үйл явцын талаар мэдээлэл авах
 Бичиг баримтаа харилцан солилцох
 Саналаа илэрхийлэх
Е. Дараагийн хийх ажил
 ҮХХИ-ийн УЗ, ЗХ-ны гишүүд болон зочдод зориулсан мэдээллийн баазтай болох
 Харилцан мэдээлэл солилцох нэгдсэн цахим сүлжээтэй болох асуудлыг судалж үзэх
 Илтгэлийн агуулга, бүтэц дээр ажиллах, залуучуудын хэлэлцүүлэг зохион байгуулах дэд
хороо байгуулах
 Нийтлэг нэр томъёог тогтох ажлыг эхлүүлэх
 Зөвлөлдөх хорооны тогтмол уулзалтуудыг зохион байгуулах
4
ҮНДЭСНИЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2014
ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ
НҮБ-ЫН БАЙР, 6-Р ДАВХРЫН ХУРЛЫН ТАНХИМ
2013 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР
10:00-13:30 ЦАГ
УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР
Хурлын дарга: Сезин Синаноглу
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч
Хугацаа Хэлэлцэх асуудал Илтгэгч Товч агуулга
10.00-10.10
НҮБ-ын Хөгжлийн
Хөтөлбөрийн Суурин
төлөөлөгч нээж үг
хэлнэ
Сезин Синаноглу
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
Суурин төлөөлөгч
Хүний хөгжлийн үзэл баримтлал,
ҮХХИ нь үндэсний хэмжээний
хөгжлийн гол асуудлаарх бодлогын
хэлэлцүүлгүүдэд хэрхэн тусгалаа
олдог талаар товч танилцуулна.
10.10-10.20
ХҮХНХ яамны Төрийн
нарийн бичгийн дарга
нээж үг хэлнэ
Б.Отгонжаргал
ХҮХНХ яамны Төрийн нарийн
бичгийн дарга бөгөөд ҮХХИ-ийн
Удирдах зөвлөлийн дарга
Өсвөр үе, залуучуудын хөгжлийн
асуудлаарх яамны явуулж буй
бодлого, Зөвлөлдөх Хорооны
гишүүдэд хандаж товч танилцуулга
хийнэ.
10.20-10.35
Монгол улсад ҮХХИ-ийг
бэлтгэж ирсэн талаарх
товч мэдээлэл
Ж.Долгормаа
ХАХНХ яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч
бөгөөд ҮХХИ-ийн Зөвлөлдөх
Хорооны дарга
П.Цэцгээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
ажилтан
ҮХХИ-ийг бэлтгэж ирсэн туршлага,
ҮХХИ-ийн үндэсний хөгжлийн
бодлогын хэлэлцүүлэгт оруулж
байсан хувь нэмэр
10.35-11.05
2014 оны ҮХХИ-ийг
бэлтгэх зохион
байгуулалтын бүтэц,
ажлын төлөвлөгөө
ҮХХИ-ийг бэлтгэх зохион
байгуулалтын бүтэц, ажлын
төлөвлөгөөг танилцуулна.
11.05-11.15 Хэлэлцүүлэг Хурлын дарга
11.15-11.30 Завсарлага
11.30-12.00
Илтгэлийг бэлтгэх арга
зүйн хүрээ, илтгэлийн
агуулгын төсөл
Ц.Даваадорж
МУИС-ийн Эдийн засгийн
сургуулийн захирал бөгөөд ҮХХИ-
ийн Зөвлөлдөх Хорооны дарга
Саураб Синха
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
Ахлах эдийн засагч
ҮХХИ-ийг бэлтгэх арга зүйн хүрээ,
илтгэлийн агуулгын төсөл, суурь
судалгаануудын урьдчилсан
жагсаалтын төслийг танилцуулна.
12.00-12.30
Хэлэлцүүлэг, цаашид
авах арга хэмжээ,
дүгнэлт
Хурлын дарга
12.30-13.30 Хөнгөн зууш
5
ҮНДЭСНИЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2014
ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ
НҮБ-ЫН БАЙР, 6-Р ДАВХРЫН ХУРЛЫН ТАНХИМ
2013 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР
10:00-12:30 ЦАГ
УУЛЗАЛТАНД ОРОЛЦОГСДЫН ЖАГСААЛТ
Удирдах зөвлөл
Б.Отгонжаргал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн
бичгийн дарга
С.Болорцэцэг Монголын Залуучуудын Холбооны Бодлого, төлөвлөлтийн газрын
дарга (МЗХ-ны Ерөнхийлөгчийг төлөөлөн)
О.Идшинрэнжин Эдийн засгийн хөгжлийн яамны Нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн
ахлах мэргэжилтэн (ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг
төлөөлөн)
Зөвлөлдөх хороо
Дарга
Ц.Даваадорж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал
Ж.Долгормаа ХАХНХ яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч
Гишүүд
Ц.Амартөгс Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг
дэмжих хэлтсийн дарга
Г.Соёлгэрэл Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Д. Оросоо Баянгол дүүргийн Засаг дарга
М.Болормаа Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга
Д.Баатаржав Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч
Д.Баяржаргал Монголын Скаутын холбооны гүйцэтгэх захирал
Х.Батсайхан Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч
Ч.Ариунтунгалаг Монголын Байгаль Орчны Иргэний зөвлөлийн Ажлын албаны
дарга, (МБОИЗ-ийн тэргүүнийг төлөөлөн)
Б.Баярбаатар НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зохицуулагч
С.Золзаяа НҮБ-ын Залуучуудын асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн
бичгийн дарга
Ц.Даваадулам НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч
Б.Дэмбэрэл JCI Монгол байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга
Хүндэт зочин
Б.Мөнгөнтуул Шатрын их мастер
Гэрэлээ МонФемНет ТББ-ын менежер (МонФемНет ТББ-ын тэргүүнийг
төлөөлөн)
6
Нарийн бичгийн алба
Очирпүрэв ХАХНХ яамны Залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
П.Цэцгээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан
С.Саран Төслийн зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч
Бусад оролцогсод
Мягмарсүрэн ХАХНХ яамны Залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
Г.Дэлгэрмаа МУХБТТБ төслийн Захиргаа, санхүүгийн ажилтан
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
Сезин Синаноглу НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч
Саураб Синха НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Ахлах эдийн засагч
Хүндэтгэх шалтгааны улмаас оролцож амжаагүй гишүүд
Удирдах зөвлөл
Томас Эрикссон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч
Б.Эрдэнэсүрэн Үндэсний Статистикийн Хорооны Дэд дарга
Зөвлөлдөх хороо
Д.Оюунчимэг ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга
Р.Амаржаргал УИХ-ын гишүүн
С.Эрдэнэ ХАХНХ-ын сайд
Н.Түвшинбаяр Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат
тамирчин
Б.Насанбаяр Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын дарга
Р.Нарангэрэл Иргэний боловсрол төвийн тэргүүн
Д.Оюунчимэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн продюсер
Б.Оюун Мобиком корпорацийн Хүний нөөцийн менежер
7
АЖЛЫН УДИРДАМЖ
ҮХХИ-ийн Зөвлөлдөх Хороо
ҮНДЭСНИЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2014
Зорилго
Үндэсний Хүний хөгжлийн илтгэлийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын чанар, мэдээллийн
үнэн зөв байдал, зөвлөмжийн үндэслэл зэрэгт мэргэжлийн зөвлөмж өгч ажиллана.
Бүрэлдэхүүн
Зөвлөлдөх хороо нь хоёр дарга, 17 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлдөх хороо нь төр
засаг, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, хэвлэл мэдээлэл, хувийн салбар, өсвөр
үе, залуучуудын байгууллагын болон НҮБ-ын төлөөллөөс бүрдэнэ. Мөн нэр хүнд бүхий таван
хүндэт зочныг урилгаар оролцуулна.
Тайлагнал
Зөвлөлдөх Хороо нь Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.
Гүйцэтгэх үүрэг
Зөвлөлдөх Хороо нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
 Илтгэлийг бэлтгэх удирдамж, цаг хугацааг хэлэлцэж батлах,
 Суурь судалгааны сэдвүүдийг хянаж батлах,
 Илтгэлийг болон суурь, нэмэлт судалгаануудыг хянаж шүүмж өгөх баг (ШӨБ)-ийг
томилох,
 Илтгэлийн төсөл, суурь судалгаануудыг хэлэлцэх үндэсний болон орон нутгийн
уулзалтуудыг зохион байгуулах,
 Хүний хөгжлийн үзэл баримтлал болон Хүний хөгжлийн индексүүд, залуучуудын
асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэхэд манлайлах,
 Илтгэлийн эцсийн төслийн агуулга, чанарыг мэргэжлийн түвшинд дэмжсэн тохиолдолд
Удирдах зөвлөлд хэвлэн нийтлэх зөвлөмж гаргах
Хурал
Зөвлөлдөх Хороо хоёр сар тутам буюу шаардлагатай тохиолдолд хуралдана. Зөвлөлдөх хорооны
хуралд шаардлагатай гэж үзсэн хэнийг ч болов урьж оролцуулж болно.
Зөвлөлдөх Хороонд үзүүлэх нарийн бичгийн албаны дэмжлэг
ҮХХИ-ийн Төслийн үндэсний зохицуулагч нь Зөвлөлдөх Хороонд нарийн бичгийн албаны
дэмжлэг үзүүлнэ. Төслийн үндэсний зохицуулагч нь хүний хөгжлийн илтгэлийн хүрээнд
бэлтгэгдэж байгаа материалуудыг цаг хугацаанд нь Зөвлөлдөх Хорооны гишүүдэд хүргэх,
тэдний саналыг түргэн шуурхай авч илтгэл бичих багт хүргүүлэх, Зөвлөлдөх Хорооны
шийдвэрийг Удирдах зөвлөлийн гишүүдэд цаг тухайд нь хүргэх, Илтгэлийг бичих баг, Зөвлөлдөх
Хороо, Удирдах зөвлөлийн хоорондын идэвхтэй гүүр болж ажиллана. Түүнчлэн илтгэл бичих
ажлын хүрээнд хийгдэж байгаа орчуулгын ажлыг шуурхай, чанартай зохион байгуулах, төслийн
хэрэгжилтийг үр ашигтай явуулахад шаардагдах ажлуудыг цаг тухайд нь шуурхай зохион
байгуулна.
8
ҮХХИ-ийн ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО
Дарга (2)
 Ц.Даваадорж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал
 Ж.Долгормаа ХАХНХ яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Гишүүд (17)
 Б.Насанбаяр Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн
бодлого, төлөвлөлтийн газрын дарга
 Ц.Амартөгс Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн зах зээл, ажлын
байрыг дэмжих хэлтсийн дарга
 Г.Соёлгэрэл Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
 Д.Оюунчимэг ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга
 Д. Оросоо Баянгол дүүргийн Засаг дарга
 М.Болормаа Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга
 Д.Баатаржав Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны
ерөнхийлөгч
 Р.Нарангэрэл Иргэний боловсрол төвийн тэргүүн
 Д.Баяржаргал Монголын Скаутын холбооны гүйцэтгэх захирал
 Х.Батсайхан Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч
 З.Болдбаатар Монголын Байгаль Орчны Иргэний зөвлөлийн тэргүүн
 Д.Оюунчимэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн продюсер
 Б.Оюун Мобиком корпорацийн Хүний нөөцийн менежер
 Б.Баярбаатар НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зохицуулагч
 С.Золзаяа НҮБ-ын Залуучуудын асуудал хариуцсан ажлын хэсгийн
нарийн бичгийн дарга
 Ц.Даваадулам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч
 Б.Дэмбэрэл JCI Монгол байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга
Хүндэт зочин (5)
 Р.Амаржаргал УИХ-ын гишүүн
 С.Эрдэнэ ХАХНХ-ын сайд
 Н.Түвшинбаяр Хөдөлмөрийн баатар, Олимпын алт, мөнгөн медальт,
гавьяат тамирчин
 Б.Мөнгөнтуул Шатрын их мастер
 Т.Ундаряа МонФемНет ТББ-ын тэргүүн
Нарийн бичгийн алба
 Б.Мишээл ХАХНХ яамны Хүн амын бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
 П.Цэцгээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан
 С.Саран Төслийн зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч

Mais conteúdo relacionado

Destaque

Portfólio Agogô 2015
Portfólio Agogô 2015 Portfólio Agogô 2015
Portfólio Agogô 2015 agogomkt
 
leadgener8r-info
leadgener8r-infoleadgener8r-info
leadgener8r-infoFarah Seyu
 
Merci de
Merci deMerci de
Merci deCele Ko
 
Zilele Biz 2015 - CSR - Claudiu Butacu, Solar Decatlon
Zilele Biz 2015 - CSR - Claudiu Butacu, Solar DecatlonZilele Biz 2015 - CSR - Claudiu Butacu, Solar Decatlon
Zilele Biz 2015 - CSR - Claudiu Butacu, Solar DecatlonGabriel Barliga
 
Mpg Club Specialities | Holiday Resort in Mahabaleshwar
Mpg Club Specialities | Holiday Resort in MahabaleshwarMpg Club Specialities | Holiday Resort in Mahabaleshwar
Mpg Club Specialities | Holiday Resort in MahabaleshwarThe MPG Club & Spa Resort
 

Destaque (8)

Arquitetura
ArquiteturaArquitetura
Arquitetura
 
Portfólio Agogô 2015
Portfólio Agogô 2015 Portfólio Agogô 2015
Portfólio Agogô 2015
 
leadgener8r-info
leadgener8r-infoleadgener8r-info
leadgener8r-info
 
Merci de
Merci deMerci de
Merci de
 
Tema 4 2
Tema 4 2Tema 4 2
Tema 4 2
 
Zilele Biz 2015 - CSR - Claudiu Butacu, Solar Decatlon
Zilele Biz 2015 - CSR - Claudiu Butacu, Solar DecatlonZilele Biz 2015 - CSR - Claudiu Butacu, Solar Decatlon
Zilele Biz 2015 - CSR - Claudiu Butacu, Solar Decatlon
 
Simulación #3
Simulación #3Simulación #3
Simulación #3
 
Mpg Club Specialities | Holiday Resort in Mahabaleshwar
Mpg Club Specialities | Holiday Resort in MahabaleshwarMpg Club Specialities | Holiday Resort in Mahabaleshwar
Mpg Club Specialities | Holiday Resort in Mahabaleshwar
 

Semelhante a 18 sept meeting notes mon

МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайланМонголын Залуучуудын Холбоо
 
Sustainable developement
Sustainable developementSustainable developement
Sustainable developementSky Allax
 
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021Mr Nyak
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохИргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохГанцоож Цэрэннадмид
 
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явц4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явцAfsdfa Asdfasdfad
 
To rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalTo rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalBaterdene Batchuluun
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨМОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨМонголын Залуучуудын Холбоо
 
Dos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoiloltDos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoiloltBMunguntuul
 
Dos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoiloltDos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoiloltBMunguntuul
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайланBayar Tsend
 
Гадаад Харилцаа тайлан 2012-2014
Гадаад Харилцаа тайлан 2012-2014Гадаад Харилцаа тайлан 2012-2014
Гадаад Харилцаа тайлан 2012-2014Эрдэнэ Билэг
 

Semelhante a 18 sept meeting notes mon (20)

МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
 
Sustainable developement
Sustainable developementSustainable developement
Sustainable developement
 
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
 
Social Entrepreneur and CDD
Social Entrepreneur and CDDSocial Entrepreneur and CDD
Social Entrepreneur and CDD
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгохИргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох
 
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөөмонголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
 
Hunii hugjliin s
Hunii hugjliin sHunii hugjliin s
Hunii hugjliin s
 
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явц4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
 
Random 131018030611-phpapp01
Random 131018030611-phpapp01Random 131018030611-phpapp01
Random 131018030611-phpapp01
 
To rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalTo rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_final
 
Num
NumNum
Num
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨМОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Dos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoiloltDos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoilolt
 
Dos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoiloltDos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoilolt
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан
 
Гадаад Харилцаа тайлан 2012-2014
Гадаад Харилцаа тайлан 2012-2014Гадаад Харилцаа тайлан 2012-2014
Гадаад Харилцаа тайлан 2012-2014
 
Suragch hutulbur
Suragch hutulburSuragch hutulbur
Suragch hutulbur
 

Mais de E-Gazarchin Online University

Mais de E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

18 sept meeting notes mon

  • 1. 1 ҮНДЭСНИЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2014 ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ НҮБ-ЫН БАЙР, 6-Р ДАВХРЫН ХУРЛЫН ТАНХИМ 2013 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР 10:00-12:30 ЦАГ УУЛЗАЛТЫН ТАЙЛАН Зөвшилцөх уулзалтыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу даргалж явуулав. Уулзалтын хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү. Уулзалтаар хэлэлцэгдсэн асуудлуудыг дараах байдлаар ангилж байна. А. Үндэсний Хүний Хөгжлийн Илтгэл (ҮХХИ) Үндэсний хүний хөгжлийн илтгэл нь  Хүний хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, тодорхой сэдвийн хүрээнд хийгдэх бодлогын хэлэлцүүлгүүдэд хувь нэмрээ оруулах,  Бие даасан судлаачдын үзэл бодлыг тусгасан илтгэл болох бөгөөд энэ нь  Төр, засгийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран бэлтгэн гаргаж байгаа хэдий ч аль алиных нь илтгэл биш,  Үндэсний хэмжээний асуудлууд, тэдгээрийн хэтийн төлөвийг тусгасан үндэсний хэмжээний илтгэл болох юм. ҮХХИ нь үндэсний хэмжээний илтгэл гэдэг утгаараа Зөвлөлдөх хороо (ЗХ)-ны бүрэлдэхүүнийг их өргөн хүрээтэйгээр, ялангуяа залуучуудын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг олноор оролцуулж байгуулсан. Дээр дурдсанчлан, энэхүү илтгэл нь бие даасан илтгэл болох бөгөөд Зөвлөлдөх хороо бол зөвхөн зөвлөх л үүрэгтэй оролцоно. ЗХ-ны ажлын удирдамжийг хавсралтаас үзнэ үү. ҮХХИ бэлтгэх зааварчилгааг Хүний хөгжлийн илтгэл хариуцсан албаны веб (www.hdro.org) хуудаснаас үзэх боломжтой. Зааварчилгааг орчуулан хорооны гишүүдэд хүргүүлэх болно. Б. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн гүйцэтгэх үүрэг ҮХХИ-ийг бэлтгэх үйл явцад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн зүгээс дараах зүйлсийг хангаж ажиллах үүргийг хүлээнэ. Үүнд:  Хүний хөгжлийн илтгэлийг бэлтгэхдээ ҮХХИ-д тавигддаг шалгуур стандартыг чанд баримталж бэлтгэх тал дээр анхаарах. Үүний тулд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Нью- Йорк дахь Хүний хөгжлийн илтгэл хариуцсан албанаас дэмжлэг авах  Илтгэл бэлтгэх үйл явцад бүх талын жигд оролцоог хангаж ажиллах  Илтгэл төлөвлөсөн хугацаандаа бэлтгэгдэж гарах
  • 2. 2 В. Илтгэлийн агуулга, бүтэц Угтвар нөхцөл – Залуучуудын асуудлаар бэлтгэх үндэсний хүний хөгжлийн илтгэл нь Залуучуудыг өөрийн гэсэн өвөрмөц хэрэгцээ шаардлагатай, хүн амын тусгай нэг бүлэг бөгөөд тэд зөвхөн баялгийг хүртэгчид төдий биш, өөрсдийн хөгжилд өөрсдөө хувь нэмрээ оруулж чадах, өөрчлөлтийг бий болгогч хүчин зүйл гэж авч үздэг. Нэг талаас залуучуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, нөгөө талаас залуучууд өөрсдөө, өөрсдийнхөө хөгжилд хувь нэмрээ оруулах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна. Энэ талаар Төр, засгаас ямар бодлого авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгөхийг ХАХНХ яаманд хандаж хүсэлт тавьсан. Гэхдээ Төр, засаг дангаараа бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас залуучуудын хөгжлийн асуудалд гэр бүл, хамт олон гэх мэт бусад бүхий л талын оролцоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болно. Асуудал – Залуучууд гэдэг бол дотроо өөр өөр хэрэгцээ шаардлагатай хүн амын бүлгүүд болох залуу эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, хот хөдөөгийн залуучууд, хөдөөнөөс шилжин ирэгсэд, угсаатны цөөнх, бэлгийн цөөнх, оюутан залуучууд, залуу гэр бүл гэх мэт бүлгээс бүрдсэн ерөнхий бүлэг юм. Тэдэнд тулгамдаж буй асуудал бэрхшээл нь ч бас өөр хоорондоо ялгаатай, тухайлбал, эдийн засгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, орон байр гэх мэт. Эдгээр бүлэг бүрийн тухай болон тэдэнд тулгамдаж буй асуудал бүрийг ганцхан илтгэлд ийм шахуу хугацаанд багтаах боломжгүй юм. Илтгэлээр өгөх гол мессеж – Үндэсний хүний хөгжлийн илтгэл бол хүний хөгжлийн хэтийн төлөвийн үүднээс залуучуудад холбоотой асуудал бэрхшээлийг тодорхойлон гаргаж ирэх зорилготой илтгэл. Энэ бол зөвхөн залуучуудын бүхий л асуудлыг хамарсан залуучуудын илтгэл төдий биш, нотолгоонд тулгуурласан дүн шинжилгээ, анализ болох учраас уг илтгэлээр анхаарал хандуулахуйц, бодлогын шинжтэй мессеж илэрхийлэх нь зүйтэй. Залуучуудын дэд бүлэг бүрийг тус тусад нь бүлэг болгож оруулбал асуудлын гол чиг шугамаа алдах, сарних магадлалтай. Илтгэл бэлтгэх арга зүйн хүрээ – Залуучуудад тулгамдаж буй асуудлуудаа жагсааж байгаад ач холбогдлоор нь эрэмбэлсний дараа илтгэлээр өгөх гол мессежийн агуулга ямар байх вэ гэдгээ шийднэ. Ингэснээр илтгэлийн агуулга, бүтцийг тодорхойлоход хялбар болох юм. Илтгэлийг бэлтгэх арга зүйн хүрээ, илтгэлийн агуулга, суурь болон нэмэлт судалгааны сэдвийн төслийг зөвшилцөх уулзалтанд танилцуулсан ба авч үзүүштэй зарчмын саналууд нилээд гарч ирсэн тул дахин хэлэлцэх шаардлагатай. Суурь болон нэмэлт судалгаа – Илтгэлийн агуулга, бүлгүүдийн сэдэв нь суурь болон нэмэлт судалгаан дээр үндэслэж гарч ирэх юм. Суурь судалгаанууд нь тэр чигтээ илтгэлийн бүлэг болж орохгүй, зөвхөн тэдгээрийг бүрдүүлэгч хэсэг болж явах ба судалгаа хийх үндэсний судлаачдыг сонгох, үүний тулд судлаачдын ажлын удирдамжийн төслийг хорооны гишүүдээр хэлэлцүүлж санал авах ажил хийгдэнэ. Тоон мэдээлэл – Үндэсний хүний хөгжлийн илтгэл нь холбогдох тоон мэдээллийг дүн шинжилгээндээ ашиглах бөгөөд ихэнх тоон мэдээллийг ҮСХ-ноос авах юм. Өсвөр үе, залуучууд гэдэг насны ангиллыг ҮСХ-ны тайланд 15-24 насныхан гэж авч үздэг нь 15-34 насныхныг залуучууд гэдэг ангилалд багтаадаг уламжлалт сэтгэхүйгээс ялгаатай байна. Иймд насны ангиллыг нэг мөр шийдэж нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй байна.
  • 3. 3 Бусад орны туршлага – Сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн 20 орон хүний хөгжлийн илтгэлээ залуучуудын асуудлаар бэлтгэн гаргасан байна. Залуучуудын асуудал гэх мэт өргөн хүрээтэй асуудлыг хүний хөгжилтэй хэрхэн яаж холбож гаргаж ирснийг тэдний туршлага харуулдаг. Зарим нэг орны хүний хөгжлийн илтгэлийн хураангуй хэлбэрийг орчуулан гишүүдэд хүргүүлнэ. Г. Хэлэлцүүлэг Хүний хөгжлийн илтгэлд өсвөр үе, залуучуудын санал тэр бүр тусгагдахгүй байдаг талтай тул үүнийг хэрхэн тусгах вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Иймд өсвөр үе, залуучуудын янз бүрийн бүлгийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан гол дүгнэлт зөвлөмжөө илтгэл бичих багийнханд хүргүүлэх ажлыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр МЗХ эсвэл НҮБ-ын ЗЗХ-г зохион байгуулахыг санал болгосон. Илтгэлийн агуулга, чанарын асуудлаарх эцсийн дүгнэлтийг ЗХ гаргах, үүний тулд илтгэлийн агуулга, бүтцийг тогтох шаардлагатай байна. Хэрвээ залуучуудын байгууллагын төлөөлөл өөрсдийн саналаа бүрэн тусгагдаагүй байна гэж үзвэл тусдаа илтгэл (“shadow” report) бичих боломжтой. Д. Зохион байгуулалтын бүтэц Дэд хороод – дараах асуудлыг хариуцах хоёр дэд хороо байгуулахаар тогтсон. Үүнд:  Залуучуудын хэлэлцүүлэг зохион байгуулах  Илтгэлийн агуулга, бүтцийг тодорхойлох Шүүмж өгөх баг – Илтгэлийг бүхэлд нь болон суурь, нэмэлт судалгаануудыг хянаж, шүүмж өгөх баг (ШӨБ)-ийг Зөвлөлдөх хороо томилж байгуулах ба энэхүү баг нь илтгэл бичих багийг мэргэжлийн удирдлагаар хангахын зэрэгцээ илтгэлийн агуулга, чанарыг мэргэжлийн үүднээс батламжилсан зөвлөмжийг Удирдах зөвлөлд гаргаж өгөх үүрэгтэй. Түүнчлэн илтгэлийн чанарын асуудлаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Нью-Йорк дахь ХХИ-ийн албаны Ази, Номхон далайн бүсийн төв, Нью-Дели дэх Хүний хөгжлийн Олон улсын төвөөс дэмжлэг үзүүлнэ. Мэдээлэл солилцох нэгдсэн цахим сүлжээ (platform) – Олон нийт, оролцогч талууд, өсвөр үе залуучуудын саналыг авах тусгай веб хуудастай болох, дараах зорилгоор нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглан и-коммунити бий болгох  Хэлэлцүүлэг өрнүүлэх  Үйл явцын талаар мэдээлэл авах  Бичиг баримтаа харилцан солилцох  Саналаа илэрхийлэх Е. Дараагийн хийх ажил  ҮХХИ-ийн УЗ, ЗХ-ны гишүүд болон зочдод зориулсан мэдээллийн баазтай болох  Харилцан мэдээлэл солилцох нэгдсэн цахим сүлжээтэй болох асуудлыг судалж үзэх  Илтгэлийн агуулга, бүтэц дээр ажиллах, залуучуудын хэлэлцүүлэг зохион байгуулах дэд хороо байгуулах  Нийтлэг нэр томъёог тогтох ажлыг эхлүүлэх  Зөвлөлдөх хорооны тогтмол уулзалтуудыг зохион байгуулах
  • 4. 4 ҮНДЭСНИЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2014 ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ НҮБ-ЫН БАЙР, 6-Р ДАВХРЫН ХУРЛЫН ТАНХИМ 2013 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР 10:00-13:30 ЦАГ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР Хурлын дарга: Сезин Синаноглу НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хугацаа Хэлэлцэх асуудал Илтгэгч Товч агуулга 10.00-10.10 НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч нээж үг хэлнэ Сезин Синаноглу НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хүний хөгжлийн үзэл баримтлал, ҮХХИ нь үндэсний хэмжээний хөгжлийн гол асуудлаарх бодлогын хэлэлцүүлгүүдэд хэрхэн тусгалаа олдог талаар товч танилцуулна. 10.10-10.20 ХҮХНХ яамны Төрийн нарийн бичгийн дарга нээж үг хэлнэ Б.Отгонжаргал ХҮХНХ яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд ҮХХИ-ийн Удирдах зөвлөлийн дарга Өсвөр үе, залуучуудын хөгжлийн асуудлаарх яамны явуулж буй бодлого, Зөвлөлдөх Хорооны гишүүдэд хандаж товч танилцуулга хийнэ. 10.20-10.35 Монгол улсад ҮХХИ-ийг бэлтгэж ирсэн талаарх товч мэдээлэл Ж.Долгормаа ХАХНХ яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ҮХХИ-ийн Зөвлөлдөх Хорооны дарга П.Цэцгээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан ҮХХИ-ийг бэлтгэж ирсэн туршлага, ҮХХИ-ийн үндэсний хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт оруулж байсан хувь нэмэр 10.35-11.05 2014 оны ҮХХИ-ийг бэлтгэх зохион байгуулалтын бүтэц, ажлын төлөвлөгөө ҮХХИ-ийг бэлтгэх зохион байгуулалтын бүтэц, ажлын төлөвлөгөөг танилцуулна. 11.05-11.15 Хэлэлцүүлэг Хурлын дарга 11.15-11.30 Завсарлага 11.30-12.00 Илтгэлийг бэлтгэх арга зүйн хүрээ, илтгэлийн агуулгын төсөл Ц.Даваадорж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал бөгөөд ҮХХИ- ийн Зөвлөлдөх Хорооны дарга Саураб Синха НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ахлах эдийн засагч ҮХХИ-ийг бэлтгэх арга зүйн хүрээ, илтгэлийн агуулгын төсөл, суурь судалгаануудын урьдчилсан жагсаалтын төслийг танилцуулна. 12.00-12.30 Хэлэлцүүлэг, цаашид авах арга хэмжээ, дүгнэлт Хурлын дарга 12.30-13.30 Хөнгөн зууш
  • 5. 5 ҮНДЭСНИЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2014 ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ НҮБ-ЫН БАЙР, 6-Р ДАВХРЫН ХУРЛЫН ТАНХИМ 2013 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР 10:00-12:30 ЦАГ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОГСДЫН ЖАГСААЛТ Удирдах зөвлөл Б.Отгонжаргал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Болорцэцэг Монголын Залуучуудын Холбооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга (МЗХ-ны Ерөнхийлөгчийг төлөөлөн) О.Идшинрэнжин Эдийн засгийн хөгжлийн яамны Нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн (ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг төлөөлөн) Зөвлөлдөх хороо Дарга Ц.Даваадорж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ж.Долгормаа ХАХНХ яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Гишүүд Ц.Амартөгс Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Г.Соёлгэрэл Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Оросоо Баянгол дүүргийн Засаг дарга М.Болормаа Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Д.Баатаржав Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баяржаргал Монголын Скаутын холбооны гүйцэтгэх захирал Х.Батсайхан Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Ч.Ариунтунгалаг Монголын Байгаль Орчны Иргэний зөвлөлийн Ажлын албаны дарга, (МБОИЗ-ийн тэргүүнийг төлөөлөн) Б.Баярбаатар НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зохицуулагч С.Золзаяа НҮБ-ын Залуучуудын асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Даваадулам НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Б.Дэмбэрэл JCI Монгол байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хүндэт зочин Б.Мөнгөнтуул Шатрын их мастер Гэрэлээ МонФемНет ТББ-ын менежер (МонФемНет ТББ-ын тэргүүнийг төлөөлөн)
  • 6. 6 Нарийн бичгийн алба Очирпүрэв ХАХНХ яамны Залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн П.Цэцгээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан С.Саран Төслийн зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Бусад оролцогсод Мягмарсүрэн ХАХНХ яамны Залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлгэрмаа МУХБТТБ төслийн Захиргаа, санхүүгийн ажилтан НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Сезин Синаноглу НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Саураб Синха НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Ахлах эдийн засагч Хүндэтгэх шалтгааны улмаас оролцож амжаагүй гишүүд Удирдах зөвлөл Томас Эрикссон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн Үндэсний Статистикийн Хорооны Дэд дарга Зөвлөлдөх хороо Д.Оюунчимэг ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Р.Амаржаргал УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ХАХНХ-ын сайд Н.Түвшинбаяр Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Насанбаяр Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Нарангэрэл Иргэний боловсрол төвийн тэргүүн Д.Оюунчимэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн продюсер Б.Оюун Мобиком корпорацийн Хүний нөөцийн менежер
  • 7. 7 АЖЛЫН УДИРДАМЖ ҮХХИ-ийн Зөвлөлдөх Хороо ҮНДЭСНИЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2014 Зорилго Үндэсний Хүний хөгжлийн илтгэлийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын чанар, мэдээллийн үнэн зөв байдал, зөвлөмжийн үндэслэл зэрэгт мэргэжлийн зөвлөмж өгч ажиллана. Бүрэлдэхүүн Зөвлөлдөх хороо нь хоёр дарга, 17 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлдөх хороо нь төр засаг, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, хэвлэл мэдээлэл, хувийн салбар, өсвөр үе, залуучуудын байгууллагын болон НҮБ-ын төлөөллөөс бүрдэнэ. Мөн нэр хүнд бүхий таван хүндэт зочныг урилгаар оролцуулна. Тайлагнал Зөвлөлдөх Хороо нь Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана. Гүйцэтгэх үүрэг Зөвлөлдөх Хороо нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:  Илтгэлийг бэлтгэх удирдамж, цаг хугацааг хэлэлцэж батлах,  Суурь судалгааны сэдвүүдийг хянаж батлах,  Илтгэлийг болон суурь, нэмэлт судалгаануудыг хянаж шүүмж өгөх баг (ШӨБ)-ийг томилох,  Илтгэлийн төсөл, суурь судалгаануудыг хэлэлцэх үндэсний болон орон нутгийн уулзалтуудыг зохион байгуулах,  Хүний хөгжлийн үзэл баримтлал болон Хүний хөгжлийн индексүүд, залуучуудын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэхэд манлайлах,  Илтгэлийн эцсийн төслийн агуулга, чанарыг мэргэжлийн түвшинд дэмжсэн тохиолдолд Удирдах зөвлөлд хэвлэн нийтлэх зөвлөмж гаргах Хурал Зөвлөлдөх Хороо хоёр сар тутам буюу шаардлагатай тохиолдолд хуралдана. Зөвлөлдөх хорооны хуралд шаардлагатай гэж үзсэн хэнийг ч болов урьж оролцуулж болно. Зөвлөлдөх Хороонд үзүүлэх нарийн бичгийн албаны дэмжлэг ҮХХИ-ийн Төслийн үндэсний зохицуулагч нь Зөвлөлдөх Хороонд нарийн бичгийн албаны дэмжлэг үзүүлнэ. Төслийн үндэсний зохицуулагч нь хүний хөгжлийн илтгэлийн хүрээнд бэлтгэгдэж байгаа материалуудыг цаг хугацаанд нь Зөвлөлдөх Хорооны гишүүдэд хүргэх, тэдний саналыг түргэн шуурхай авч илтгэл бичих багт хүргүүлэх, Зөвлөлдөх Хорооны шийдвэрийг Удирдах зөвлөлийн гишүүдэд цаг тухайд нь хүргэх, Илтгэлийг бичих баг, Зөвлөлдөх Хороо, Удирдах зөвлөлийн хоорондын идэвхтэй гүүр болж ажиллана. Түүнчлэн илтгэл бичих ажлын хүрээнд хийгдэж байгаа орчуулгын ажлыг шуурхай, чанартай зохион байгуулах, төслийн хэрэгжилтийг үр ашигтай явуулахад шаардагдах ажлуудыг цаг тухайд нь шуурхай зохион байгуулна.
  • 8. 8 ҮХХИ-ийн ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО Дарга (2)  Ц.Даваадорж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал  Ж.Долгормаа ХАХНХ яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Гишүүд (17)  Б.Насанбаяр Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга  Ц.Амартөгс Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга  Г.Соёлгэрэл Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Д.Оюунчимэг ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга  Д. Оросоо Баянгол дүүргийн Засаг дарга  М.Болормаа Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга  Д.Баатаржав Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч  Р.Нарангэрэл Иргэний боловсрол төвийн тэргүүн  Д.Баяржаргал Монголын Скаутын холбооны гүйцэтгэх захирал  Х.Батсайхан Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч  З.Болдбаатар Монголын Байгаль Орчны Иргэний зөвлөлийн тэргүүн  Д.Оюунчимэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн продюсер  Б.Оюун Мобиком корпорацийн Хүний нөөцийн менежер  Б.Баярбаатар НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зохицуулагч  С.Золзаяа НҮБ-ын Залуучуудын асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  Ц.Даваадулам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч  Б.Дэмбэрэл JCI Монгол байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хүндэт зочин (5)  Р.Амаржаргал УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ ХАХНХ-ын сайд  Н.Түвшинбаяр Хөдөлмөрийн баатар, Олимпын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин  Б.Мөнгөнтуул Шатрын их мастер  Т.Ундаряа МонФемНет ТББ-ын тэргүүн Нарийн бичгийн алба  Б.Мишээл ХАХНХ яамны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга  П.Цэцгээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан  С.Саран Төслийн зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч