Mais conteúdo relacionado
Semelhante a улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги (20)
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
- 1. “УЛААНБААТАР ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ”
ТАНИЛЦУУЛГА
Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил дэвшлийг залан чиглүүлж, эерэг өөрчлөлт
.иинэчлэлтийг авчрах шинэ зорилт, бодлого, хөтөлбөрийг дэвшүүлэх, хөгжлийг төлөвлөх,
шийдвэр гаргах удирдамжтай болох зорилгоор Нийслэлийн Засаг дарга эдийн засгийн
хөгжпийн стратөгийг боловсруулах ажлыг санаачилж, АНУ-ын Азийн Сан техник,
санхүүгийн туслалцаа үзүүлж, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар зохион
байгуулан ажилласан.
Эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах шаардлага дараах нөхцөл
байдлаас урган гарсан юм. Үүнд:
• Хотын Ерөнхий төлөвлөгөө хот төлөвлөлтийн асуудал давамгайлсан тул Эдийн
засгийн хөгжлийн асуудлуудыг нарийвчлан тусгах
• Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хангах төсвийн болон төсвийн
бус нэмэлт орлого олох
• Хотын хөгжлийг эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хүрээнд удаан хугацаанд
тогтвортой, тэнцвэртэй байдлаар төлөвлөх
• Нийтийн сайШ сайхан байдлыг хангасан хот нийтээрээ үр ашгийг нь хүртэж
болохуйц харилцан зөвшилцөлд суурилсан удирдамжтай байх
Уг стратегийг эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгон, хүрээлэн буй орчны
хариуцлагатай хөгжлийг ханган хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх
иорилгоор олон талт хамтын оролцоо, харилцан зөвшилцлийн зарчмыг баримтлан
боловсруулсан.
Дээрх ажпын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний
е»дрийн “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах ажлыг
хэрэгжүүлэх” тухай А/572 тоот захирамжийн дагуу Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх,
УИХ-ын гишүүд, Засгийн газрын 'холбогдох албан тушаалтнууд, Нийслэлийн удирдлагууд,
хувийн хэвшил, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын 160 гаруй гишүүдийн
т^лөөллөөс бүрдсэн асуудал эрхэлсэн 5 салбар хороод болон удирдах хороог байгуулан
с!жиллалаа. Хороодын нэрс:
• Удирдах хороо
• Хөгжил дэвшлийн асуудал эрхэлсэн салбар хороо
• Санхүү, татварын асуудал эрхэлсэн салбар хороо
• Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн
салбар хороо
• Дэд бүтэц, тээврийн асуудал эрхэлсэн салбар хороо
- 2. • Засаг захиргаа хоорондын асуудал эрхэлсэн салбар хороо
түүнчлэн хороодын ажлыг дэмжин ажиллах Нийслэлийн харъяа байгууллага,
агентлагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн 6 ажпын хэсгийг байгуулан ажилласан.
Удирдах хороо, салбар хороодын гишүүдийн 16 удаагийн уулзалтаар алсын хараа,
зфилго, хөгжлийн ч^г хандлагаа тодорхойлон хэлэлцэж зөвшилцөлд хүрсэн үйл явц
байлаа. Мөн стратегийн төслийг нийслэлийн гурван зуу гаруй иргэдийг оролцуулан
Нийслэлийн иргэний танхимаар хэлэлцүүлсэн. 2014 оны 06 дугаар сараас эхэлсэн
сгратеги боловсруулах ажил нь Улаанбаатар хотын төлөө зүрх сэтгэлээ зориулсан олон
зуун оршин суугчдын оролцоо, зөвлөлдөөний үр дүнд амжилттай хэрэгжиж дуусав.
Стратеги нь 3 үе шаттайгаар буюу урт хугацаанд 2030 он, дунд хугацаанд 2022 он,
богино хугацаанд 2017 он хүртэл төлөвлөгдсөн. Мөн Алсын хараа, Эрхэм зорилго, Урт
хмгацаа зорилт болон хөгжлийн чиглэл тус бүрээр боловсруулагдсан алсын хараа, дунд
болон богино хугацааны зорилт, хэрэгжүүлэх алхамуудаас бүрдэж байна.Үүнд:
• Нийтлэг алсын хараа
• 5 салбар тус бүрийн алсын хараа
• урт хугацааны зорилт
• дунд хугацааны зорилт
• богино хугацааны зорилт
• хэрэгжүүлэх алхам
Энэхүү стратеги нь хөгжил дэвшилд хүрэх, бизнесээ дэмжих, бүх нийтийн сайн
сайхан байдлыг хангах суурийг бэхжүүлэхэд харилцан уялдсан үйл ажиллагаанд иргэд ба
оролцогч бүх талуудын үүрэг оролцоог хөтлөх чиглэлийг гаргахад чухал үүрэг гүйцэтгэх ач
холбогдолтой.
Бидний боловсруулсан баримт бичгийн онцлог нь:
• Иргэд болон оролцогч талуудын хамтын ажиллагаа, харилцан зөвшилцлийн
зарчим дээр боловсруулсан нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт бичиг
• Хот нийтээрээ үр ашгийг нь хүртэж болохуйц урт, дунд, богино хугацаааны
зорилтуудыг хамруулсан ирээдүйн хөгжлийн чиг хандлага
• Орон зайн төлөвлөлт болон хөгжлийн бодлогуудтай уялдсан хотын
хөгжли^н тулгуур баримт бичиг
• Хөгжлийн төлөвлөлтийн оновчтой шийдвэр гаргах удирдамж
• Хөгжин цэцэглэсэн эдийн засагтай, амьдрахад таатай, сэтгэл татам хоттой
байх оршин суугчдын хүсэл эрмэлзлэл юм.
- 3. Төсөл
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН төлөөлөгчдийн
ХУРЛЫН тогтоол
Улаанбаатар хотын Эдийн засгийн
хөгжлийн стратеги баримт бичгийг батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 18 дуга^р зүйлийн 18.1.2 “е”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн
8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар
хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн
чиг хандлага”-ын баримт бичгийг баталсан 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. "Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг”-ийг
хавсралтаар баталсугай.
2. “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг”-ийг
хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.
2.1. (ртратеги баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл
ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулах;
2.2. Отратеги баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил
бүрийн улс, нийслэлийн төсөвт тусгах, хандивлагч орнуудын зээл, тусламжид
хамруулах, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан гадаад, дотоодын
хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулах;
2.3. Стратеги баримт бичгийн биелэлтийг жил бүр гаргаж Нийслэлийн
иргэдийн Тө|лөөлөгчдийн Хуралд танилцуулах.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАТТУЛГА