SlideShare uma empresa Scribd logo
1 de 29
Baixar para ler offline
Sant Maral Foundation
Бизнес эрхлэлтийн орчин
дахь авлигын нөхцөл
байдал
Монгол Улсад
Засаглал, ил тод
байдлыг дэмжих
төсөл
2013 оны 1 сар
| 2
Энэхүү судалгааг Америкийн ард түмэн, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА)
дэмжлэгтэйгээр хийв. Судалгаанд дурьдагдсан санал бодол нь АНУ-ын Засгийн Газар, ОУХА болон
АНУ-ын Азийн сангийн үзэл бодлыг илэрхийлээгүй, Сант Марал сангийн хариуцах асуудал болно.
Sant Maral Foundation
| 3
Гарчиг
I. Оршил...................................................................................................................................................4
II. Судалгааны зорилго............................................................................................................................4
III. Судалгааны арга зүй.............................................................................................................................5
1. Чанарын дүн шинжилгээ ................................................................................................................5
2. Тоон дүн шинжилгээ .......................................................................................................................6
IV. Судалгааны гол үр дүн.........................................................................................................................7
V. Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааны дүн...................................8
1. Судалгаанд хамрагдсан компаниуд........................................... Error! Bookmark not defined.
2. Бүтээмжид үзүүлэх нөлөөлөл.....................................................................................................9
3. Бизнесийн орчин, үйл ажиллагаа ...........................................................................................13
4. Төрийн байгууллага дахь авлига..............................................................................................16
5. Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх мэдлэг...................................................................19
6. Хувийн хэвшил дэх авлига.........................................................................................................22
7. Авлигын эсрэг үйл ажиллагаан дахь бизнес эрхлэгчдийн хандлага .....................................24
| 4
I. Оршил
Монгол Улсын эдийн засаг асар хурдацтайгаар өсч байна. Эдийн засгийн өсөлт нь дотоодын нийт
бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох, ядуурал буурах зэрэг
эдийн засгийн таатай шинэ боломж нөхцлийг бий болгодог.
Хэдийгээр энэ мэт тодорхой амжилтууд гарч байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлига байгааг
мэдээлсээр л. Ихэнхдээ төрийн албан хаагчид бизнес эрхлэгчдээс үйлчилгээ үзүүлснийхээ хариу
шанд тухайлбал бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл,
лиценз олголт, сунгалтын асуудал дээр урьдчилан шан харамж хүссэн тухай мэдээллүүд цацагдаж
байна.
Чиг үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө төрийн албан хаагчдад илүү мөнгө төлөх нь энгийн зүйл болж,
бизнес эрхлэгчид төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх замаар өөрсдөдөө ашигтай шийдвэрийг
гаргуулж байна. Энэ байдал эргээд нөгөө талдаа хүлээлтийг бий болгож, улмаар зах зээлийн эдийн
засгийг бүхэлд нь гажуудуулах үндэс суурь болдог. Өрсөлдөх талбаргүй бол зах зээлийн орц гарц
зогсолтонд орж, өрсөлдөөн үгүй болж, эдийн засаг гажуудан, хяналтаас гарч, цаашдын хөгжилд
сөргөөр нөлөөлнө.
II. Судалгааны зорилго
Төр болон бизнес эрхлэгчдийн хоорондох харилцаанд авлига хэрхэн нөлөөлж байгаа талаар ямар
нэгэн судалгаа, мэдээлэл өнөөг хүртэл Монгол Улсад хийгдээгүй иржээ. Энэхүү судалгаа бизнесийн
орчин дахь авлигын өнөөгийн дүр зургийг гаргах, түвшинг тогтоохдоо бизнес эрхлэгчдийн
туршлага дээр үндэслэн хийгдсэн болно.
Судалгааны хүрээнд жижиг, дунд болон том компаниудын төлөөллөөс ярилцлага авахдаа
компаниуд авлигын асуудалд ялгавартай аль эсвэл ижил байр сууринаас ханддаг эсэхийг, мөн
тухайн салбарын ололт амжилтад хэрхэн нөлөөлж байгаа зэрэг асуудалд анхаарлаа хандуулав.
Ингэхдээ авлига бизнест хэрхэн нөлөөлж, хэр зэрэг алдагдалд оруулж байгааг бус, харин тухайн
компаний удирдлага ажлын цаг, нөөцийнхөө хэдэн хувийг зарцуулдгийг тодорхойлохыг оролдлоо.
Судалгаа нэгдүгээрт, Монгол Улсад авлига нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал гэдэгт олон
нийтийн анхаарлыг хандуулах нэг арга болно. Засгийн газар болон хууль сахиулах байгууллагууд
авлигын асуудалд анхаарал хандуулах цаг болсныг судалгааны тоо, мэдээлэл харуулж байгаа.
Хоёрдугаарт, олон нийтэд судалгааны дүнг танилцуулснаар авлигатай тэмцэх хүчин чармайлтад
нэмэр болох юм.
| 5
Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын энэхүү судалгаа нь хоёр жилийн
хугацаанд хийгдэх дөрвөн судалгааны эхнийх бөгөөд судалгааг үе шаттай хийснээр бизнес
эрхлэгчдийн төсөөллөөр авлига хэрхэн өөрчлөгдөж байгааг тухай бүрт тогтоох боломжтой болох
юм.
Авлига нь аль нэг байгууллага дангаараа шийдвэрлэчихдэг асуудал биш, харин нийгмийн салбар
бүрийн хамтарсан хүчин чармайлтыг шаарддаг. Энэ судалгаа бизнес эрхлэгчдэд авлигын талаар
тодорхой мэдээлэл өгч, авлигын эсрэг тэдний оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Бизнес
эрхлэгчид авлигыг таслан зогсоох талаар өөрсдийн хөтөлбөр гарган, төр засгийн хэмжээнд
авлигын эсрэг хийж байгаа үйл ажиллагаатай уялдуулан хамтран ажиллах шаардлагатай байгаа
юм.
III. Судалгааны арга зүй
Судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) санхүүжилтээр АНУ-ын Азийн сангаас
хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд Сант Марал
сан хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээ, мэдээллийг 2012 оны 11 дүгээр сард гурван долоо
хоногийн хугацаанд цуглуулж, 12 дугаар сард мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ хийв.
Судалгааны үр дүнг тоон болон чанарын үнэлгээн дээр үндэслэн гаргасан.
Судалгааны аргачлалыг Монголын онцлог нөхцөл байдалд тохируулан боловсруулсан бөгөөд
компаниудын хэмжээг жижиг, дунд, том хэмээн тодорхойлохдоо жилийн эргэлтийн хөрөнгөөс
гадна нийт ажилчдынх нь тоог үндэслэсэн болно. Компаниудын жилийн эргэлтийн хөрөнгийг
тогтооход нилээд бэрхшээлтэй байсан.
Сант Марал сан бизнес эрхлэгчдийн талаарх мэдээллийн сан дээрээ үндэслэн судалгаанд
хамрагдах компаниудыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд тухайн компаниуд бүгд
Улаанбаатар хотод байршилтай.
1. Чанарын дүн шинжилгээ
Энэ судалгааны эхний хэсэгт 21 компани ярилцлагад орж, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч
байгаа бэрхшээлийн талаар мэдээлэл өгсөн. Ярилцлагыг төлөвлөлгүй, шууд хэлбэрээр 30-120
минутын хугацаанд хийв.
Ярилцлагад оролцсон компаниуд ихэнх нь үндэсний компаниуд байсан бөгөөд цөөн тооны
хувьцаат компаниуд хамрагдсан. Компаниудын дийлэнх нь дунд хэмжээний бизнес эрхэлдэг
бөгөөд жилийн нийт эргэлт нь 25 сая төгрөгөөс (ойролцоогоор 18 мянган ам.доллар) 5 тэрбум
төгрөг хүртэл (ойролцоогоор 3.6 сая ам.доллар) байсан бол нийт ажилчдын тоо 3-60 байв.
Ярилцлагад орсон компаниудыг салбараар нь ангилбал:
 Худалдаа
| 6
 Үйлчилгээ
 Уул уурхай
 Хөдөө аж ахуй
 Барилга угсралт
 Хэвлэл мэдээлэл
2. Тоон дүн шинжилгээ
Судалгааны дараагийн шатанд 330 компани хамрагдсан. Судалгаанд өөрөө бөглөх санал асуулгын
хуудсыг ашигласан бөгөөд нэг санал асуулгыг бөглөхөд 10-20 минут зарцуулсан.
Компаниудын 86 хувь нь жижиг, дунд, 14 хувь нь том компани. Оролцсон компаниуд 1921 to 2011
онд байгуулагдаж, бүртгэлд хамрагдсан бөгөөд 1-750 ажилчинтай, жилийн нийт эргэлт нь (тайланд
дурьдсанаар) 10 сая төгрөгөөс (ойролцоогоор 7 мянган ам.доллар) 20 тэрбум төгрөг хүртэл
(ойролцоогоор 14.5 сая ам.доллар) байлаа.
Судалгаанд хамрагдсан компаниудыг салбараар нь ангилбал:
 Худалдаа
 Үйлчилгээ
 Үйлдвэрлэл
 Уул уурхай
 Хөдөө аж ахуй
 Барилга угсралт
 Бусад: аялал жуулчлал, сургалт ба хэвлэл мэдээлэл
| 7
IV. Судалгааны гол үр дүн
 Авлигын эсрэг тэмцэх хамгийн шилдэг гурван аргаар “Шударга зарчмаар ажиллах”,
“Засгийн газрын үйл ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэгтэй байх” болон “Авлигач
улс төрчдийн эсрэг компанит арга хэмжээ явуулах” аргууд нэрлэгдсэн байна.
 Жижиг, дунд компаниудад авлига нь том компанитай харьцуулахад илүү хүндээр тусч,
бизнесийн үйл ажиллагаанд саад болж байна.
 Бизнесийн хөгжилд хамгийн ихээр тулгардаг саад бэрхшээлүүдэд татвар, зөвшөөрөл,
лиценз олголт болон сунгалт, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар хангалтгүй
зэрэг багтаж байна.
 Татвар, Мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллагууд бизнес эрхлэгчдэд хамгийн их
саад тотгор учруулж байна.
 Сүүлийн жилүүдэд, төрийн байгууллага дахь авлига хувийн хэвшилд ч тархах болжээ. Хууль
бус аргаар мөнгө олно гэдэг нь авлигад автсан төрийн албан хаагч тэднийг дэмжигч
бизнесийн байгууллагаар дамжуулан олон удаагийн давтамжтайгаар мөнгө олохыг хэлдэг.
 Жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй харьцуулахад том бизнес эрхлэгчид өөрсдийн нөөц
бололцооныхоо ихэнх хувийг үр ашиггүй, хүнд суртал бүхий үйл ажиллагаанд зарцуулдаг
ба том бизнес эрхлэгчдийн 17 хувь нь ажлын цагынхаа 50-аас дээш хувийг үйлдвэрлэлийн
бус саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд зарцуулдаг бол бусад бизнес эрхлэгчдийн хувьд
энэ нь дунджаар 12 хувь байв. Том компаниудын 15 хувь нь, жижиг компаниудын 8 хувь нь
нөөц бололцооныхоо 25-аас дээш хувийг үйлдвэрлэлийн бус асуудлыг шийдвэрлэхэд
зарцуулдаг гэжээ. Барилга угсралтын салбар бизнесийнхэн дундаа хамгийн их шүүмжлэлд
өртдөг. Барилгын компаниудын нэр хүнд төдийлөн сайн биш ч тухайн салбарыг бүхэлд нь
авч үзвэл тэдэнд учирдаг ихэнх бэрхшээл дарамт шахалт засгийн газрын агентлагуудын
зүгээс ирдэг байна. Тухайн салбарт явуулсан тоон болон чанарын судалгааны нэг хэсэг
болох тэдэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаарх мэдээллээс үүнийг харж болно. Уул
уурхайн салбарт явуулсан урьдчилсан судалгааны1
дүнгээс харахад энэ салбарт ч барилгын
салбарынхтай төстэй асуудлууд тулгардаг байна.
 Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаа, хүчин чармайлтын
талаар бизнес эрхлэгчдийн 44 хувь нь бага зэрэг мэддэг гэсэн бол 29 хувь нь бараг ямар ч
мэдээлэлгүй гэж хариулжээ.
1
Уул уурхайн салбарт явуулсан судалгааг загварчлал болон аргачлалын хязгаарлагдмал байдлаас болж энэхүү
судалгаанд хавсаргаагүй болно.
| 8
 Бизнес эрхлэгчдийн авлигатай тэмцэх эрмэлзэл бага байх тусам авлигын эсрэг тэмцэлд
оролцох оролцоо нь тэр хэмжээгээр сул байдаг. Оролцогчдын дөнгөж 12 хувь нь л авлигын
эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байжээ.
V. Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын
судалгааны дүн
1. Судалгаанд хамрагдсан компаниуд
Судалгаанд хамрагдсан компаниудийн дийлэнх нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилгын
салбарын үндэсний компаниуд бөгөөд хүснэгтээс харахад тооны хувьд цөөхөн ч (Монголын хувьд
хангалттай) хамрагдах ёстой бүхий л салбарыг хамруулсан. Компаниудыг жилийн эргэлтийн
хөрөнгө, ажилчдын тоо, хамрах хүрээ болон үл хөдлөх хөрөнгийх нь хэмжээгээр том, дунд, жижиг
хэмээн ангилсан болно.
График 1: Судалгаанд хамрагдсан компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр ангилбал:
| 9
График 2: Компаниудыг жилийн эргэлтийн хөрөнгөөр нь ангилбал:
46%
40%
14%
Жижиг (<150 сая)
Дунд (150-2000 сая)
Том(>2'000 сая)
2. Бүтээмжид үзүүлэх нөлөөлөл
Судалгаанд хамрагдсан нийт компаниудын удирдлагын 12 хувь нь ажлын цагийн талаас илүү
хувийг үйлдвэрлэлийн бус асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг бол 9 хувь нь огт зарцуулдаггүй гэж
хариулжээ. Ялангуяа том хэмжээний компаниудыг дунд болон бага хэмжээний компаниудтай
харьцуулахад илүү олон цагийг дээрх асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг байна.
Үүнтэй ижил хүснэгтийг тухайн компаний нөөцтэй холбогдуулан гаргасан. Оролцсон бизнес
эрхлэгч байгууллагуудыг үйл ажиллагааных нь чиглэлээр жагсаавал барилга угсралтын салбар
үйлдвэрлэлийн бус нөөцийн зарцуулалтаараа тэргүүлж байна. Энэ үзүүлэлт үйлдвэрлэлийн бус
асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг удирдлагын цагаас зөрж байгаа бөгөөд барилгын салбар
авлигад өртөх хамгийн их боломжтой эмзэг салбар болохыг харуулж байна.
| 10
График 3: Танай байгууллагын удирдлага үйлдвэрлэлийн бус асуудлуудыг жич: зөвшөөрөл, лиценз
шинэчлэх буюу шинээр авах, албан ёсны хариу хүлээх гэх мэт, шийдвэрлэхэд ажлын цагийн хэдэн
хувийг зарцуулдаг вэ?
9%
35%
27%
12%
17%
Огт үгүй
25% хүртэлх
25-50%
50%-иас их
Мэдэхгүй
График 4: Танай байгууллагын удирдлага үйлдвэрлэлийн бус асуудлуудыг жич: зөвшөөрөл, лиценз
шинэчлэх буюу шинээр авах, албан ёсны хариу хүлээх гэх мэт, шийдвэрлэхэд ажлын цагийн хэдэн
хувийг зарцуулдаг вэ? (Компаний хэмжээгээр)
| 11
График 5: Үйлдвэрлэлийн бус асуудлуудыг шийдвэрлэхэд байгууллагын нөөцийн хэдэн хувийг үр
ашиггүй зарцуулдаг вэ?
График 6: Үйлдвэрлэлийн бус асуудлуудыг шийдвэрлэхэд байгууллагын нөөцийн хэдэн хувийг үр
ашиггүй зарцуулдаг вэ? (Компаний хэмжээгээр)
| 12
График 7: Танай байгууллагын удирдлагууд ажлын цагийнхаа хэдэн хувийг үйлдвэрлэлийн бус
асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж байна вэ? (Салбараар)
График 8: Үйлдвэрлэлийн бус асуудлуудыг шийдвэрлэхэд байгууллагын нөөцийн хэдэн хувийг үр
ашиггүй зарцуулдаг вэ? (Салбараар)
| 13
3. Бизнесийн орчин үйл ажиллагаа
Судалгаанаас харахад бизнесийн орчны үнэлгээнд сөрөг үзүүлэлт давамгайлжээ. Нийт
оролцогчдын 66,3 хувь нь бизнес эрхлэх орчин муу гэж үзсэн бол дөнгөж 27,2 хувь нь эерэгээр
дүгнэсэн. Жижиг бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд хандах хандлага дунд болон том
хэмжээний бизнесийнхэнтэй харьцуулахад илүү тааруу байгаа юм.
Эндээс дүгнэхэд, тухайн компаний хэмжээ бизнесийн орчин болон үйл ажиллагаан дахь хөрөнгө
оруулалтын талаарх эерэг дүгнэлттэй дүйцэж байна. Том хэмжээний компаниудын 63,8 хувь нь
бизнесийн орчин дээшилж байна гэж үзсэн бол жижиг бизнес эрхлэгчдийн 26 хувь нь л үүнтэй
санал нэгджээ. Түүнчлэн том компаниудын 68,1 хувь нь, дунд хэмжээний компаниудын 61,7 хувь
нь жижиг бизнес эрхлэгчдийн 49,3 хувь нь ирэх хагас жилд хөрөнгө оруулалтын нөхцөл байдал
сайжирна гэж үзжээ.
Бизнес эрхлэгч байгууллагуудын хөгжилд саад болж буй үндсэн бэрхшээлийг үзүүлэлтээр нь
жагсаавал :
1. Өндөр татвар
2. Зөвшөөрөл, лицензээ сунгах, шинээр авах
3. Төрийн албан хаагчдын мэргэжлийн түвшин хангалтгүй.
Тулгарч байгаа бэрхшээлүүдээс харахад Засгийн газар бизнесийнхэнд үзүүлдэг тусламж дэмжлэгээ
тухайн байгууллагын хэмжээнд тохируулан ялгавартай болгох шаардлага байна. Жишээ нь
стандартчлал, мэргэжлийн бус байдал болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал том
компаниудын хувьд томоохон асуудал байдаг бол албан бус хураамж, зээл авах боломж зэрэг нь
бага болон дунд хэмжээний компаниудад хүндхэн сорилт болдог байна.
Бизнес эрхлэхэд хамгийн их саад тотгор учруулдаг агентлаг, байгууллага:
1. Татварын алба
2. Мэргэжлийн хяналтын газар
3. Гааль
Том, дунд болон жижиг бизнес эрхлэгчид бүгд л татварын албыг нэрлэсэн бол барилга угсралтын
салбарынхан мэргэжлийн хяналтын газрыг илүүтэй дурджээ. Ерөнхийд нь дүгнэвэл бизнесийн
орчинд саад учруулж байгаа гол байгууллагаар Мэргэжлийн хяналт гэж нийт оролцогчдын 27 хувь
нь, харин барилга угсралтын салбарын бизнес эрхлэгчдийн 63 хувь нь үзжээ. Мөн барилгын
салбарын хувьд газрын алба ч гэсэн голлох саад тотгор учруулагч байгууллагаар нэрлэгдсэн байна.
Хүснэгт 1: Та Монгол дахь бизнес эрхлэлтийн ерөнхий орчинд сэтгэл хангалуун байдаг уу?
Жижиг Дунд Том Нийт
Маш хангалуун 2.7% 1.5% 4.3% 2.4%
Харьцангуй хангалуун 18.0% 31.6% 27.7% 24.8%
Хангалуун биш 55.3% 47.4% 38.3% 49.7%
Огт хангалуун биш 19.3% 12.8% 25.5% 17.6%
Мэдэхгүй/ Хариулаагүй 4.7% 6.8% 4.3% 5.5%
| 14
Хүснэгт 2: Өнгөрсөн хагас жилд танай компаний үйл ажиллагаатай холбогдсон хөрөнгө
оруулалт ерөнхийдөө.....
Жижиг Дунд Том Нийт
Өссөн 26.0% 53.4% 63.8% 42.4%
Хэвээрээ 52.0% 33.8% 17.0% 39.7%
Багассан 15.3% 8.3% 10.6% 11.8%
Мэдэхгүй/Хариулаагүй 6.7% 4.5% 8.5% 6.1%
Хүснэгт 3: Та компаний үйл ажиллагааныхаа хөрөнгө оруулалтыг ирэх 6 сарын хугацаанд.....
Жижиг Дунд Том Нийт
Нэмнэ 49.3% 61.7% 68.1% 57.0%
Байгаа хэмжээнд нь
үлдээнэ
26.0% 12.0% 10.6% 18.2%
Багасгана 2.7% 3.8% 0 2.7%
Мэдэхгүй/Хариулаагүй 22.0% 22.6% 21.3% 22.1%
График 9: Бизнесийн үйл ажиллагаан дахь гол бэрхшээлүүд (Олон сонголттой)
| 15
Хүснэгт 4: Бизнесийн үйл ажиллагаан дахь гол бэрхшээлүүд (компаний хэмжээгээр; олон
сонголттой)
Жижиг Дунд Том
Өндөр татвар 61.3% 54.1% 59.6%
Албан хураамж 16.7% 16.5% 12.8%
Албан бус хураамж 21.3% 14.3% 10.6%
Түр зуурын хориг, саад 12.7% 17.3% 19.1%
Байнгын хориг, саад 9.3% 13.5% 8.5%
Мэдээллийн хүртээмж ба чанар 10.0% 9.8% 10.6%
Зөвшөөрөл, лиценз олголт ба сунгалт 34.7% 30.8% 38.3%
Ажиллах хүчний мэргэжлийн чадвар
хангалтгүй
17.3% 25.6% 36.2%
Тээврийн хүртээмж ба үнэ 10.0% 21.1% 2.1%
Өрсөлдөөн 8.0% 14.3% 12.8%
Стандартчлалын шаардлага 5.3% 5.3% 10.6%
Хөдөлмөрийн зах зээлийн
нөхцөл/хомсдолтой/
9.3% 9.0% 12.8%
Зээл авах боломж 29.3% 15.8% 12.8%
Менежментийн сургалт хангалттай бус 6.0% 2.3% 4.3%
Зах зээлийн судалгаа хангалттай бус 3.3% 5.3% 4.3%
Бусад 1.3% 1.5% 0
Бэрхшээл байхгүй 0 1.5% 0
Мэдэхгүй/ Хариулаагүй 2.7% 3.8% 0
График 10: Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн их саад учруулж байгаа байгууллагууд
| 16
Хүснэгт 5: Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн их саад учруулж байгаа төрийн байгууллагууд
(салбараар нь)
Нийт Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга
угсралт
Мэргэжлийн хяналтын газар 27.3% 18.7% 18.0% 35.4% 62.5%
Газар кадастарын алба 6.1% 4.4% 2.0% 6.3% 17.5%
Цагдаа 7.9% 13.2% 6.0% 6.3% 0
Татварын алба 34.5% 29.7% 44.0% 35.4% 25.0%
Гааль 14.8% 14.3% 29.0% 6.3% 7.5%
Хот тохижилтын алба 1.2% 1.1% 1.0% 4.2% 0
Ариун цэврийн алба 2.4% 1.1% 2.0% 6.3% 0
Орон нутгийн захиргаа 9.7% 11.0% 10.0% 8.3% 7.5%
Бусад 3.6% 8.8% 1.0% 4.2% 0
Мэдэхгүй/хариулаагүй 13.3% 22.0% 10.0% 10.4% 7.5%
4. Төрийн байгууллага дахь авлига
Оролцогчдын 42 хувь төрийн байгууллагад авлига их гэж үзсэнээс 16 хувь нь сүүлийн нэг сард ямар
нэг байдлаар авлига байгааг ажиглажээ. Ерөнхийдөө оролцогчдын 37 хувь нь сүүлийн хагас жилд
өөрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа салбартаа төр болон хувийн компаний харилцаанд авлигын
чанартай зүйл байгааг анзаарсан байна. Ялангуяа барилга угсралтын салбарынхан авлигын талаар
хамгийн их мэдээлэлтэй байв.
Оролцогчдын 75 хувь нь төрийн тендер болон гэрээ хэлэлцээнд авлига “байнга” болон “ихэнх
тохиолдолд” гардаг гэсэн бол 43 хувь нь төрийн байгууллага дахь авлига тэдний үйл ажиллагаанд
шууд нөлөөлдөг гэж үзсэн байна.
График 11: Төрийн байгууллага дахь авлиа
| 17
График 12: Танай салбар дахь төр болон хувийн компаний харилцаанд авлигын чанартай зүйл
байгааг та хамгийн сүүлд хэзээ ажигласан бэ?
Хүснэгт 6: Танай салбар дахь төр болон хувийн компаний харилцаанд авлигын чанартай зүйл
байгааг та хамгийн сүүлд хэзээ ажигласан бэ?
Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга
угсралт
Сүүлийн сард 14.9% 16.7% 6.3% 27.5%
Өнгөрсөн 2-3 сард 13.8% 7.8% 10.4% 20.0%
4-6 сарын өмнө 12.8% 5.9% 8.3% 5.0%
7-12 сарын өмнө 8.5% 12.7% 10.4% 7.5%
Жилийн өмнөөс илүү 12.8% 15.7% 16.7% 15.0%
Тийм тохиолдол хэзээ ч
гараагүй
17.0% 5.9% 8.3% 7.5%
Мэдэхгүй/Хариулаагүй 20.2% 35.3% 39.6% 17.5%
| 18
График 13: Төрийн тендерийн болон гэрээ байгуулах ажиллагаанд авлига хэр их байна гэж та
боддог вэ?
47%
28%
12%
1% 12%
Байнга
Нилээд
Хааяа
Хэзээ ч гардаггүй
Мэдэхгүй/ Хариулаагүй
График 14 а: Төрийн авлига танай бизнест
шууд нөлөөлж байна уу?
Тийм
43%
Үгүй
39%
Мэдэхгүй/
Хариулаагүй
18%
График 14б: Хэрвээ тийм бол хэр их?
| 19
5. Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх мэдлэг
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаа, хүчин чармайлтын талаар
бизнес эрхлэгчдийн 44 хувь нь бага зэрэг мэддэг гэсэн бол 29 хувь бараг ямар ч мэдээлэл байхгүй
гэж хариулжээ. Авлигын эсрэг хууль эрх зүйн орчинд хандах тэдний хандлага сөрөг буюу 60 орчим
хувь нь “Бараг үр дүнгүй” буюу “нөлөөгүй” гэсэн байна. Оролцогчдын 6 хувь нь авлига сүүлийн
хагас жилд нэмэгдсэн гэж хариулсан бол түүнээс арай их 9 хувь нь авлига буурч байгаа гэжээ.
Гэхдээ нийт оролцогчдын 56 хувь нь буюу дийлэнх олонх нь авлигын түвшин өөрчлөгдөөгүй,
хэвээрээ байгаа гэж дүгнэсэн байна. Ялангуяа барилга угсралтын салбарынхан сүүлийн зургаан
сард авлига нэмэгдсэн гэж хариулсан бол 78% нь авлига авдаг төрийн албан хаагчид “маш
цөөхөн” буюу “ бараг л” шийтгэл хүлээдэггүй гэж үзсэн байна.
График 15: Та одоогийн Засгийн газраас явуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны талаар
хэр сайн мэдэх вэ??
| 20
График 16: Таны бодлоор одоогийн үйлчилж байгаа авлигын эсрэг хууль тогтоомж бизнесийн
орчинг нээлттэй болон авлигагүй болгоход хэр нөлөөлж байна вэ?
График 17: Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг арга хэмжээ танай салбарт үр нөлөө
үзүүлсэн үү? Танай салбарын орчин өмнөх 6 сарын байдалтай харьцуулбал ямар болсон бэ?
| 21
Хүснэгт 7: Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг арга хэмжээний үр дүнд танай
салбарын орчин 6 сарын өмнөх байдалтай харьцуулбал ямар болсон бэ? (Салбараар нь)
Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга
угсралт
Авлига багассан 14.9% 9.8% 6.3% 2.5%
Хэвээрээ байна 55.3% 57.8% 45.8% 45.0%
Нэмэгдсэн байна 7.4% 4.9% 2.1% 12.5%
Мэдэхгүй/Хариулаагүй 22.3% 27.5% 45.8% 40.0%
График 18: Ерөнхийд нь авч үзвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг арга хэмжээнүүд
Монголыг авлигагүй болгоход хэр үр дүнтэй байна вэ?
| 22
График 19: Авлигад өртсөн албан тушаалтнуудыг Засгийн газар хариуцлагад татаж чадаж
байна уу?
6. Хувийн хэвшил дэх авлига
Судалгаанд оролцогчдын дөнгөж 16,1 хувь нь хувийн хэвшилд авлига байхгүй гэсэн бол 48,1 хувь
нь хувийн хэвшлийн тендер болон гэрээ байгуулах ажиллагаанд авлига “байнга” буюу “үргэлж”
байсаар ирсэн, 33 хувь нь үйл ажиллагаагаа явуулж байхдаа авлигатай “байнга” буюу “үргэлж”
тулгардаг гэж хариулжээ. “Байнга” тулгардаг гэж хариулагсдын дундаж хувь 11,5 хувь байсан бол
барилга угсралтын салбарт энэ үзүүлэлт өсч 27,5 хувьтай байна.
Авлигад хамгийн өртөмтгий эмзэг салбарыг судалгаанд хамрагсадын хариулснаар жагсаавал уул
уурхай, төрийн байгууллагын араас барилга угсралтын салбар оржээ. Барилгын салбарыг бүхэлд нь
авч үзвэл нэр хүнд нь төдийлөн сайн биш ч гэсэн тэдэнд учирдаг ихэнх бэрхшээл дарамт шахалт
засгийн газрын агентлагын зүгээс ирдэг байна.
| 23
График 20: Хувийн хэвшлийн салбарт авлига хэр их байна гэж та боддог вэ?
Хүснэгт 8: Хувийн хэвшлийн тендерийн болон гэрээ байгуулах ажиллагаанд авлига хэр их гардаг
вэ?
Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга
угсралт
Бүх компаниуд
Байнга 24.5% 23.5% 18.8% 32.5% 24.8%
Нилээд 21.3% 25.5% 25.0% 22.5% 23.6%
Бага зэрэг 22.3% 24.5% 29.2% 40.0% 26.7%
Байхгүй 10.6% 1.0% 0 0 3.3%
Мэдэхгүй
/Хариулаагүй
21.3% 25.5% 27.0% 5.0% 21.5%
Хүснэгт 9: Танай салбарт үйл ажиллагаа явуулахад авлига хэр их тохиолддог вэ?
Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга
угсралт
Бүх компаниуд
Байнга 9.6% 9.8% 6.3% 27.5% 11.5%
Нилээд 28.7% 17.6% 25.0% 20.0% 21.5%
Хааяа 33.0% 42.2% 43.8% 40.0% 38.8%
Never 14.9% 11.8% 6.3% 0 12.1%
Мэдэхгүй/
Хариулаагүй
13.8% 18.6% 18.8% 12.5% 16.1%
| 24
Хүснэгт 10: Танай салбарт хэр олон компани татвараа зохих ёсоор нь /хууль ёсны дагуу/
төлдөг вэ?
Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга
угсралт
Бүх компаниуд
Бүгдээрээ 17.4% 12.1% 18.8% 5.0% 15.1%
Дийлэнх нь 50.0% 37.4% 27.1% 12.5% 34.6%
Зарим хэд нь 18.5% 28.3% 35.4% 45.0% 27.2%
Цөөн хэд нь 6.5% 12.1% 12.5% 15.0% 11.1%
Номоор нь төлдөг
газар байхгүй
7.6% 10.1% 6.3% 22.5% 12.0%
График 21: Авлигад өртөмтгий салбарууд (Олон сонголттой)
7. Авлигын эсрэг үйл ажиллагаан дахь бизнес эрхлэгчдийн хандлага
Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн авлигын эсрэг үйл ажиллагаанд хандаж буй хандлагыг
тодорхойлов. Оролцогчдын дийлэнх нь төрийн болон хувийн хэвшлийн салбар дахь авлигын
талаар мэдээлэлтэй бөгөөд авлигад автсан албан хаагчдын зүгээс ямар нэгэн хариу үйлдэл ирж
болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Энд тэмдэглэж хэлэхэд, оролцогчдын 50 хувь нь төрийн байгууллага дахь авлига буурвал цэвэр
ашиг нь өснө гэж үзсэн байхад 26 хувь нь авлига буурвал ашиг нь мөн адил буурна гэжээ. Түүнчлэн
зарим оролцогчид ихэвчлэн зөвхөн төрөөс олж авдаг зарим нөөц боломжоо алдахаас эмээж
байгаагаа илэрхийлсэн.
Авлига буурвал барилга угсралтын салбарт орлого нэмэгдэнэ гэж зарим оролцогчид үзжээ.
Компаниудын хэмжээнээс нь харахад том хэмжээний компаниудын орлого нэмэгдэхээр харагдаж
байна.
| 25
Авлигын эсрэг хуулийг сайжруулах талаар ямар нэгэн нэгдмэл үзэл санал бизнес эрхлэгчдийн дунд
алга. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид хоёр хэсэгт хуваагдсан, үүнд нэг хэсэг нь хахууль
авсан төрийн албан хаагчдийг л яллах шаардлагатай гэсэн бол нөгөө хэсэг нь хахууль авсан, өгсөн
аль аль нь хэрэгт татагдах ёстой гэж үзсэн байна.
Авсан өгсөн аль алинд нь хариуцлага тооцох ёстой гэж үзсэн хүмүүс харьцангуй их байгаа бөгөөд
хувийн хэвшил өөрөө авлигад ихээр нэрвэгдсэн байдлаар тайлбарлаж болох юм. Зарим нэг
компаний хувьд авлига бусад өрсөлдөгчдөөс давж гарах (шударга бус) цорын ганц арга зам болдог
байна.
Бизнес эрхлэгчид авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл багатай байгаа бөгөөд авлигын эсрэг үйл
ажиллагаанд хамрагдах оролцоо нь ч мөн доогуур байгаа юм. Оролцогчдын дөнгөж 12 хувь нь л
авлигатай тэмцэх талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан бол 9 хувь нь л авлигатай
тэмцэх талаар байгууллагын дотоод дүрэм журамтай, гарын авлага, бодлогын баримт бичигтэй
байна. Томоохон хэмжээний компаниудад энэ талаар авч хэрэгжүүлсэн гавьтай томоохон үйл
ажиллагаа жижиг бизнесийнхэнтэйгээ харьцуулахад огт байхгүй байна.
Судалгаанд оролцогчдын нэрлэсэн авлигатай тэмцэх арга замуудаас хамгийн олон санал авсан
ТОП 3 арга замыг дурдвал: “Шударга зарчмаар ажиллах”(оролцогчдын бараг 63 хувь), “ Засгийн
газрын үйл ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэгтэй байх” болон “Авлигач улс төрчдийн
эсрэг компанит арга хэмжээ явуулах” (аль аль нь 40 хувь ) зэрэг байлаа. Гэсэн ч авлигач улс
төрчдийн эсрэг компанит арга хэмжээ явуулах нь эргээд улс төрийн тэмцэл хөдөлгөөн болон
хувирч болох, бизнесийнхний аль болох тойрч гарах арга зам юм.
| 26
График 22: Зарим хүмүүс хэрвээ авлигын эсрэг хуулинд зөвхөн авлига авсан хүнийг хариуцлагад
татах өөрчлөлт оруулбал засаглалд эерэг нөлөө үзүүлнэ гэж боддог. Зарим нь өгдөг, авдаг аль
алиныг нь хариуцлагад татах хэрэгтэй гэж үздэг. Таны бодлоор:
41%
47%
12%
Зөвхөн авдаг хүмүүс
хариуцлагад татагдах
ёстой
Аль алиныг нь
хариуцлагад татах ёстой
Мэдэхгүй/ Хариулаагүй
График 23: Хэрвээ төрийн авлига багасвал танай компаний нийт орлого нэмэгдэх үү, буурах уу,
хэвээрээ үлдэх үү?
| 27
Хүснэгт 11: Хэрвээ төрийн авлига багасвал танай компаний нийт орлого нэмэгдэх үү, буурах уу,
хэвээрээ үлдэх үү? (Салбараар нь)
Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга
угсралт
Нэмэгдэнэ 43.6% 49.0% 50.0% 65.0%
Буурна 33.0% 25.5% 16.7% 22.5%
Хэвээр үлдэнэ 2.1% 1.0% 0 2.5%
Мэдэхгүй/ Хариулаагүй 21.3% 24.5% 33.3% 10.0%
Хүснэгт 12: Хэрвээ төрийн авлига багасвал танай компаний нийт орлого нэмэгдэх үү, буурах уу,
хэвээрээ үлдэх үү? (Компаний хэмжээгээр нь)
Жижиг Дунд Том
Нэмэгдэнэ 48.0% 46.6% 66.0%
Буурна 25.3% 30.1% 19.1%
Хэвээр үлдэнэ 1.3% 1.5% 0
Мэдэхгүй/Хариулаагүй 25.3% 21.8% 14.9%
График 24: Танай компани авлигатай тэмцэх ямар нэгэн алхам хийсэн үү?
| 28
Хүснэгт 13: Танай компани авлигатай тэмцэх ямар нэгэн алхам хийсэн үү? (Компаний
хэмжээгээр нь)
Жижиг Дунд Том
Тийм 10.7% 11.3% 17.0%
Үгүй 74.7% 72.9% 57.4%
Мэдэхгүй/Хариулаагүй 14.7% 15.8% 25.5%
График 25: Та авлигын талаар мэдээлэл өгч байсан уу?
График 26: Танай байгууллагад авлигын эсрэг дотоод журам бий юү?
| 29
Хүснэгт 14: Танай байгууллагад авлигын эсрэг дотоод журам бий юү? (Компаний хэмжээгээр)
Жижиг Дунд Том
Тийм 10.0% 9.0% 10.6%
Үгүй 72.0% 78.9% 72.3%
Мэдэхгүй
/Хариулаагүй
18.0% 12.0% 17.0%
График 27: Авлигыг бууруулах арга зам (Олон сонголттой)

Mais conteúdo relacionado

Destaque

сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэлсонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
Bilguun Jargalsaikhan
 
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдалтөрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
Bilguun Jargalsaikhan
 

Destaque (20)

Klemike babaváró
Klemike babaváróKlemike babaváró
Klemike babaváró
 
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэлсонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
 
Los deportes
Los deportesLos deportes
Los deportes
 
Cancún
CancúnCancún
Cancún
 
kaone mpebe resume
kaone mpebe resumekaone mpebe resume
kaone mpebe resume
 
El sol
El solEl sol
El sol
 
Example of agreement
Example of agreementExample of agreement
Example of agreement
 
Realidad global
Realidad globalRealidad global
Realidad global
 
IMI Labs Semiconductor Applications
IMI Labs Semiconductor ApplicationsIMI Labs Semiconductor Applications
IMI Labs Semiconductor Applications
 
Tarjeta de interfaz de red
Tarjeta de interfaz de redTarjeta de interfaz de red
Tarjeta de interfaz de red
 
Example of contract (french)
Example of contract (french)Example of contract (french)
Example of contract (french)
 
Tulum
TulumTulum
Tulum
 
Survey application form
Survey application formSurvey application form
Survey application form
 
Materi Kuliah PBK Pertemuan 1
Materi Kuliah PBK Pertemuan 1Materi Kuliah PBK Pertemuan 1
Materi Kuliah PBK Pertemuan 1
 
Impacto ambiental
Impacto ambientalImpacto ambiental
Impacto ambiental
 
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдалтөрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
төрийн байгууллагын вэб сайтын ил тод байдал
 
Example of acceptance letter
Example of acceptance letterExample of acceptance letter
Example of acceptance letter
 
Teotihuacan
TeotihuacanTeotihuacan
Teotihuacan
 
Stefan.van.Rensburg - CV-v1
Stefan.van.Rensburg - CV-v1Stefan.van.Rensburg - CV-v1
Stefan.van.Rensburg - CV-v1
 
орчин үеийн бүтэц
орчин үеийн бүтэцорчин үеийн бүтэц
орчин үеийн бүтэц
 

Semelhante a бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа (2013 1)

Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
The Business Council of Mongolia
 
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
batnasanb
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
batnasanb
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
batnasanb
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
batnasanb
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
batnasanb
 
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
batnasanb
 

Semelhante a бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа (2013 1) (20)

Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
2013.12.31 Монголын гүйцэтгэх захирлуудын судалгаа 2013 он, ПрайсВотерхаусКүү...
2013.12.31 Монголын гүйцэтгэх захирлуудын судалгаа 2013 он, ПрайсВотерхаусКүү...2013.12.31 Монголын гүйцэтгэх захирлуудын судалгаа 2013 он, ПрайсВотерхаусКүү...
2013.12.31 Монголын гүйцэтгэх захирлуудын судалгаа 2013 он, ПрайсВотерхаусКүү...
 
П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...
П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...
П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...
 
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
 
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаМБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
 
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаМБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
 
Маркетингийн удирдлага
Маркетингийн удирдлагаМаркетингийн удирдлага
Маркетингийн удирдлага
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Sanhuu gej yu ve
Sanhuu gej yu veSanhuu gej yu ve
Sanhuu gej yu ve
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа
 
Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2
 
Ковид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайлан
Ковид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайланКовид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайлан
Ковид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайлан
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
 
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
 
Basic marketing lec3 new
Basic marketing lec3 newBasic marketing lec3 new
Basic marketing lec3 new
 

Mais de Bilguun Jargalsaikhan

Mais de Bilguun Jargalsaikhan (6)

Бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйБичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
 
Survey on perceptions and knowledge of corruption (jun 2014)
Survey on perceptions and knowledge of corruption (jun 2014)Survey on perceptions and knowledge of corruption (jun 2014)
Survey on perceptions and knowledge of corruption (jun 2014)
 
Study of private perceptions of corruption (jan 2013)
Study of private perceptions of corruption (jan 2013)Study of private perceptions of corruption (jan 2013)
Study of private perceptions of corruption (jan 2013)
 
бүгд найрамдах сингапур улсад зохион байгуулсан авлигатай тэмцэх ажлын туршла...
бүгд найрамдах сингапур улсад зохион байгуулсан авлигатай тэмцэх ажлын туршла...бүгд найрамдах сингапур улсад зохион байгуулсан авлигатай тэмцэх ажлын туршла...
бүгд найрамдах сингапур улсад зохион байгуулсан авлигатай тэмцэх ажлын туршла...
 
сайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлагасайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлага
 
License
LicenseLicense
License
 

бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа (2013 1)

  • 1. Sant Maral Foundation Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал Монгол Улсад Засаглал, ил тод байдлыг дэмжих төсөл 2013 оны 1 сар
  • 2. | 2 Энэхүү судалгааг Америкийн ард түмэн, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) дэмжлэгтэйгээр хийв. Судалгаанд дурьдагдсан санал бодол нь АНУ-ын Засгийн Газар, ОУХА болон АНУ-ын Азийн сангийн үзэл бодлыг илэрхийлээгүй, Сант Марал сангийн хариуцах асуудал болно. Sant Maral Foundation
  • 3. | 3 Гарчиг I. Оршил...................................................................................................................................................4 II. Судалгааны зорилго............................................................................................................................4 III. Судалгааны арга зүй.............................................................................................................................5 1. Чанарын дүн шинжилгээ ................................................................................................................5 2. Тоон дүн шинжилгээ .......................................................................................................................6 IV. Судалгааны гол үр дүн.........................................................................................................................7 V. Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааны дүн...................................8 1. Судалгаанд хамрагдсан компаниуд........................................... Error! Bookmark not defined. 2. Бүтээмжид үзүүлэх нөлөөлөл.....................................................................................................9 3. Бизнесийн орчин, үйл ажиллагаа ...........................................................................................13 4. Төрийн байгууллага дахь авлига..............................................................................................16 5. Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх мэдлэг...................................................................19 6. Хувийн хэвшил дэх авлига.........................................................................................................22 7. Авлигын эсрэг үйл ажиллагаан дахь бизнес эрхлэгчдийн хандлага .....................................24
  • 4. | 4 I. Оршил Монгол Улсын эдийн засаг асар хурдацтайгаар өсч байна. Эдийн засгийн өсөлт нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох, ядуурал буурах зэрэг эдийн засгийн таатай шинэ боломж нөхцлийг бий болгодог. Хэдийгээр энэ мэт тодорхой амжилтууд гарч байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлига байгааг мэдээлсээр л. Ихэнхдээ төрийн албан хаагчид бизнес эрхлэгчдээс үйлчилгээ үзүүлснийхээ хариу шанд тухайлбал бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл, лиценз олголт, сунгалтын асуудал дээр урьдчилан шан харамж хүссэн тухай мэдээллүүд цацагдаж байна. Чиг үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө төрийн албан хаагчдад илүү мөнгө төлөх нь энгийн зүйл болж, бизнес эрхлэгчид төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх замаар өөрсдөдөө ашигтай шийдвэрийг гаргуулж байна. Энэ байдал эргээд нөгөө талдаа хүлээлтийг бий болгож, улмаар зах зээлийн эдийн засгийг бүхэлд нь гажуудуулах үндэс суурь болдог. Өрсөлдөх талбаргүй бол зах зээлийн орц гарц зогсолтонд орж, өрсөлдөөн үгүй болж, эдийн засаг гажуудан, хяналтаас гарч, цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлнө. II. Судалгааны зорилго Төр болон бизнес эрхлэгчдийн хоорондох харилцаанд авлига хэрхэн нөлөөлж байгаа талаар ямар нэгэн судалгаа, мэдээлэл өнөөг хүртэл Монгол Улсад хийгдээгүй иржээ. Энэхүү судалгаа бизнесийн орчин дахь авлигын өнөөгийн дүр зургийг гаргах, түвшинг тогтоохдоо бизнес эрхлэгчдийн туршлага дээр үндэслэн хийгдсэн болно. Судалгааны хүрээнд жижиг, дунд болон том компаниудын төлөөллөөс ярилцлага авахдаа компаниуд авлигын асуудалд ялгавартай аль эсвэл ижил байр сууринаас ханддаг эсэхийг, мөн тухайн салбарын ололт амжилтад хэрхэн нөлөөлж байгаа зэрэг асуудалд анхаарлаа хандуулав. Ингэхдээ авлига бизнест хэрхэн нөлөөлж, хэр зэрэг алдагдалд оруулж байгааг бус, харин тухайн компаний удирдлага ажлын цаг, нөөцийнхөө хэдэн хувийг зарцуулдгийг тодорхойлохыг оролдлоо. Судалгаа нэгдүгээрт, Монгол Улсад авлига нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулах нэг арга болно. Засгийн газар болон хууль сахиулах байгууллагууд авлигын асуудалд анхаарал хандуулах цаг болсныг судалгааны тоо, мэдээлэл харуулж байгаа. Хоёрдугаарт, олон нийтэд судалгааны дүнг танилцуулснаар авлигатай тэмцэх хүчин чармайлтад нэмэр болох юм.
  • 5. | 5 Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын энэхүү судалгаа нь хоёр жилийн хугацаанд хийгдэх дөрвөн судалгааны эхнийх бөгөөд судалгааг үе шаттай хийснээр бизнес эрхлэгчдийн төсөөллөөр авлига хэрхэн өөрчлөгдөж байгааг тухай бүрт тогтоох боломжтой болох юм. Авлига нь аль нэг байгууллага дангаараа шийдвэрлэчихдэг асуудал биш, харин нийгмийн салбар бүрийн хамтарсан хүчин чармайлтыг шаарддаг. Энэ судалгаа бизнес эрхлэгчдэд авлигын талаар тодорхой мэдээлэл өгч, авлигын эсрэг тэдний оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Бизнес эрхлэгчид авлигыг таслан зогсоох талаар өөрсдийн хөтөлбөр гарган, төр засгийн хэмжээнд авлигын эсрэг хийж байгаа үйл ажиллагаатай уялдуулан хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. III. Судалгааны арга зүй Судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) санхүүжилтээр АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд Сант Марал сан хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээ, мэдээллийг 2012 оны 11 дүгээр сард гурван долоо хоногийн хугацаанд цуглуулж, 12 дугаар сард мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ хийв. Судалгааны үр дүнг тоон болон чанарын үнэлгээн дээр үндэслэн гаргасан. Судалгааны аргачлалыг Монголын онцлог нөхцөл байдалд тохируулан боловсруулсан бөгөөд компаниудын хэмжээг жижиг, дунд, том хэмээн тодорхойлохдоо жилийн эргэлтийн хөрөнгөөс гадна нийт ажилчдынх нь тоог үндэслэсэн болно. Компаниудын жилийн эргэлтийн хөрөнгийг тогтооход нилээд бэрхшээлтэй байсан. Сант Марал сан бизнес эрхлэгчдийн талаарх мэдээллийн сан дээрээ үндэслэн судалгаанд хамрагдах компаниудыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд тухайн компаниуд бүгд Улаанбаатар хотод байршилтай. 1. Чанарын дүн шинжилгээ Энэ судалгааны эхний хэсэгт 21 компани ярилцлагад орж, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээлийн талаар мэдээлэл өгсөн. Ярилцлагыг төлөвлөлгүй, шууд хэлбэрээр 30-120 минутын хугацаанд хийв. Ярилцлагад оролцсон компаниуд ихэнх нь үндэсний компаниуд байсан бөгөөд цөөн тооны хувьцаат компаниуд хамрагдсан. Компаниудын дийлэнх нь дунд хэмжээний бизнес эрхэлдэг бөгөөд жилийн нийт эргэлт нь 25 сая төгрөгөөс (ойролцоогоор 18 мянган ам.доллар) 5 тэрбум төгрөг хүртэл (ойролцоогоор 3.6 сая ам.доллар) байсан бол нийт ажилчдын тоо 3-60 байв. Ярилцлагад орсон компаниудыг салбараар нь ангилбал:  Худалдаа
  • 6. | 6  Үйлчилгээ  Уул уурхай  Хөдөө аж ахуй  Барилга угсралт  Хэвлэл мэдээлэл 2. Тоон дүн шинжилгээ Судалгааны дараагийн шатанд 330 компани хамрагдсан. Судалгаанд өөрөө бөглөх санал асуулгын хуудсыг ашигласан бөгөөд нэг санал асуулгыг бөглөхөд 10-20 минут зарцуулсан. Компаниудын 86 хувь нь жижиг, дунд, 14 хувь нь том компани. Оролцсон компаниуд 1921 to 2011 онд байгуулагдаж, бүртгэлд хамрагдсан бөгөөд 1-750 ажилчинтай, жилийн нийт эргэлт нь (тайланд дурьдсанаар) 10 сая төгрөгөөс (ойролцоогоор 7 мянган ам.доллар) 20 тэрбум төгрөг хүртэл (ойролцоогоор 14.5 сая ам.доллар) байлаа. Судалгаанд хамрагдсан компаниудыг салбараар нь ангилбал:  Худалдаа  Үйлчилгээ  Үйлдвэрлэл  Уул уурхай  Хөдөө аж ахуй  Барилга угсралт  Бусад: аялал жуулчлал, сургалт ба хэвлэл мэдээлэл
  • 7. | 7 IV. Судалгааны гол үр дүн  Авлигын эсрэг тэмцэх хамгийн шилдэг гурван аргаар “Шударга зарчмаар ажиллах”, “Засгийн газрын үйл ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэгтэй байх” болон “Авлигач улс төрчдийн эсрэг компанит арга хэмжээ явуулах” аргууд нэрлэгдсэн байна.  Жижиг, дунд компаниудад авлига нь том компанитай харьцуулахад илүү хүндээр тусч, бизнесийн үйл ажиллагаанд саад болж байна.  Бизнесийн хөгжилд хамгийн ихээр тулгардаг саад бэрхшээлүүдэд татвар, зөвшөөрөл, лиценз олголт болон сунгалт, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар хангалтгүй зэрэг багтаж байна.  Татвар, Мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллагууд бизнес эрхлэгчдэд хамгийн их саад тотгор учруулж байна.  Сүүлийн жилүүдэд, төрийн байгууллага дахь авлига хувийн хэвшилд ч тархах болжээ. Хууль бус аргаар мөнгө олно гэдэг нь авлигад автсан төрийн албан хаагч тэднийг дэмжигч бизнесийн байгууллагаар дамжуулан олон удаагийн давтамжтайгаар мөнгө олохыг хэлдэг.  Жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй харьцуулахад том бизнес эрхлэгчид өөрсдийн нөөц бололцооныхоо ихэнх хувийг үр ашиггүй, хүнд суртал бүхий үйл ажиллагаанд зарцуулдаг ба том бизнес эрхлэгчдийн 17 хувь нь ажлын цагынхаа 50-аас дээш хувийг үйлдвэрлэлийн бус саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд зарцуулдаг бол бусад бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь дунджаар 12 хувь байв. Том компаниудын 15 хувь нь, жижиг компаниудын 8 хувь нь нөөц бололцооныхоо 25-аас дээш хувийг үйлдвэрлэлийн бус асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг гэжээ. Барилга угсралтын салбар бизнесийнхэн дундаа хамгийн их шүүмжлэлд өртдөг. Барилгын компаниудын нэр хүнд төдийлөн сайн биш ч тухайн салбарыг бүхэлд нь авч үзвэл тэдэнд учирдаг ихэнх бэрхшээл дарамт шахалт засгийн газрын агентлагуудын зүгээс ирдэг байна. Тухайн салбарт явуулсан тоон болон чанарын судалгааны нэг хэсэг болох тэдэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаарх мэдээллээс үүнийг харж болно. Уул уурхайн салбарт явуулсан урьдчилсан судалгааны1 дүнгээс харахад энэ салбарт ч барилгын салбарынхтай төстэй асуудлууд тулгардаг байна.  Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаа, хүчин чармайлтын талаар бизнес эрхлэгчдийн 44 хувь нь бага зэрэг мэддэг гэсэн бол 29 хувь нь бараг ямар ч мэдээлэлгүй гэж хариулжээ. 1 Уул уурхайн салбарт явуулсан судалгааг загварчлал болон аргачлалын хязгаарлагдмал байдлаас болж энэхүү судалгаанд хавсаргаагүй болно.
  • 8. | 8  Бизнес эрхлэгчдийн авлигатай тэмцэх эрмэлзэл бага байх тусам авлигын эсрэг тэмцэлд оролцох оролцоо нь тэр хэмжээгээр сул байдаг. Оролцогчдын дөнгөж 12 хувь нь л авлигын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байжээ. V. Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааны дүн 1. Судалгаанд хамрагдсан компаниуд Судалгаанд хамрагдсан компаниудийн дийлэнх нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилгын салбарын үндэсний компаниуд бөгөөд хүснэгтээс харахад тооны хувьд цөөхөн ч (Монголын хувьд хангалттай) хамрагдах ёстой бүхий л салбарыг хамруулсан. Компаниудыг жилийн эргэлтийн хөрөнгө, ажилчдын тоо, хамрах хүрээ болон үл хөдлөх хөрөнгийх нь хэмжээгээр том, дунд, жижиг хэмээн ангилсан болно. График 1: Судалгаанд хамрагдсан компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр ангилбал:
  • 9. | 9 График 2: Компаниудыг жилийн эргэлтийн хөрөнгөөр нь ангилбал: 46% 40% 14% Жижиг (<150 сая) Дунд (150-2000 сая) Том(>2'000 сая) 2. Бүтээмжид үзүүлэх нөлөөлөл Судалгаанд хамрагдсан нийт компаниудын удирдлагын 12 хувь нь ажлын цагийн талаас илүү хувийг үйлдвэрлэлийн бус асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг бол 9 хувь нь огт зарцуулдаггүй гэж хариулжээ. Ялангуяа том хэмжээний компаниудыг дунд болон бага хэмжээний компаниудтай харьцуулахад илүү олон цагийг дээрх асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг байна. Үүнтэй ижил хүснэгтийг тухайн компаний нөөцтэй холбогдуулан гаргасан. Оролцсон бизнес эрхлэгч байгууллагуудыг үйл ажиллагааных нь чиглэлээр жагсаавал барилга угсралтын салбар үйлдвэрлэлийн бус нөөцийн зарцуулалтаараа тэргүүлж байна. Энэ үзүүлэлт үйлдвэрлэлийн бус асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг удирдлагын цагаас зөрж байгаа бөгөөд барилгын салбар авлигад өртөх хамгийн их боломжтой эмзэг салбар болохыг харуулж байна.
  • 10. | 10 График 3: Танай байгууллагын удирдлага үйлдвэрлэлийн бус асуудлуудыг жич: зөвшөөрөл, лиценз шинэчлэх буюу шинээр авах, албан ёсны хариу хүлээх гэх мэт, шийдвэрлэхэд ажлын цагийн хэдэн хувийг зарцуулдаг вэ? 9% 35% 27% 12% 17% Огт үгүй 25% хүртэлх 25-50% 50%-иас их Мэдэхгүй График 4: Танай байгууллагын удирдлага үйлдвэрлэлийн бус асуудлуудыг жич: зөвшөөрөл, лиценз шинэчлэх буюу шинээр авах, албан ёсны хариу хүлээх гэх мэт, шийдвэрлэхэд ажлын цагийн хэдэн хувийг зарцуулдаг вэ? (Компаний хэмжээгээр)
  • 11. | 11 График 5: Үйлдвэрлэлийн бус асуудлуудыг шийдвэрлэхэд байгууллагын нөөцийн хэдэн хувийг үр ашиггүй зарцуулдаг вэ? График 6: Үйлдвэрлэлийн бус асуудлуудыг шийдвэрлэхэд байгууллагын нөөцийн хэдэн хувийг үр ашиггүй зарцуулдаг вэ? (Компаний хэмжээгээр)
  • 12. | 12 График 7: Танай байгууллагын удирдлагууд ажлын цагийнхаа хэдэн хувийг үйлдвэрлэлийн бус асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж байна вэ? (Салбараар) График 8: Үйлдвэрлэлийн бус асуудлуудыг шийдвэрлэхэд байгууллагын нөөцийн хэдэн хувийг үр ашиггүй зарцуулдаг вэ? (Салбараар)
  • 13. | 13 3. Бизнесийн орчин үйл ажиллагаа Судалгаанаас харахад бизнесийн орчны үнэлгээнд сөрөг үзүүлэлт давамгайлжээ. Нийт оролцогчдын 66,3 хувь нь бизнес эрхлэх орчин муу гэж үзсэн бол дөнгөж 27,2 хувь нь эерэгээр дүгнэсэн. Жижиг бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд хандах хандлага дунд болон том хэмжээний бизнесийнхэнтэй харьцуулахад илүү тааруу байгаа юм. Эндээс дүгнэхэд, тухайн компаний хэмжээ бизнесийн орчин болон үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалтын талаарх эерэг дүгнэлттэй дүйцэж байна. Том хэмжээний компаниудын 63,8 хувь нь бизнесийн орчин дээшилж байна гэж үзсэн бол жижиг бизнес эрхлэгчдийн 26 хувь нь л үүнтэй санал нэгджээ. Түүнчлэн том компаниудын 68,1 хувь нь, дунд хэмжээний компаниудын 61,7 хувь нь жижиг бизнес эрхлэгчдийн 49,3 хувь нь ирэх хагас жилд хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сайжирна гэж үзжээ. Бизнес эрхлэгч байгууллагуудын хөгжилд саад болж буй үндсэн бэрхшээлийг үзүүлэлтээр нь жагсаавал : 1. Өндөр татвар 2. Зөвшөөрөл, лицензээ сунгах, шинээр авах 3. Төрийн албан хаагчдын мэргэжлийн түвшин хангалтгүй. Тулгарч байгаа бэрхшээлүүдээс харахад Засгийн газар бизнесийнхэнд үзүүлдэг тусламж дэмжлэгээ тухайн байгууллагын хэмжээнд тохируулан ялгавартай болгох шаардлага байна. Жишээ нь стандартчлал, мэргэжлийн бус байдал болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал том компаниудын хувьд томоохон асуудал байдаг бол албан бус хураамж, зээл авах боломж зэрэг нь бага болон дунд хэмжээний компаниудад хүндхэн сорилт болдог байна. Бизнес эрхлэхэд хамгийн их саад тотгор учруулдаг агентлаг, байгууллага: 1. Татварын алба 2. Мэргэжлийн хяналтын газар 3. Гааль Том, дунд болон жижиг бизнес эрхлэгчид бүгд л татварын албыг нэрлэсэн бол барилга угсралтын салбарынхан мэргэжлийн хяналтын газрыг илүүтэй дурджээ. Ерөнхийд нь дүгнэвэл бизнесийн орчинд саад учруулж байгаа гол байгууллагаар Мэргэжлийн хяналт гэж нийт оролцогчдын 27 хувь нь, харин барилга угсралтын салбарын бизнес эрхлэгчдийн 63 хувь нь үзжээ. Мөн барилгын салбарын хувьд газрын алба ч гэсэн голлох саад тотгор учруулагч байгууллагаар нэрлэгдсэн байна. Хүснэгт 1: Та Монгол дахь бизнес эрхлэлтийн ерөнхий орчинд сэтгэл хангалуун байдаг уу? Жижиг Дунд Том Нийт Маш хангалуун 2.7% 1.5% 4.3% 2.4% Харьцангуй хангалуун 18.0% 31.6% 27.7% 24.8% Хангалуун биш 55.3% 47.4% 38.3% 49.7% Огт хангалуун биш 19.3% 12.8% 25.5% 17.6% Мэдэхгүй/ Хариулаагүй 4.7% 6.8% 4.3% 5.5%
  • 14. | 14 Хүснэгт 2: Өнгөрсөн хагас жилд танай компаний үйл ажиллагаатай холбогдсон хөрөнгө оруулалт ерөнхийдөө..... Жижиг Дунд Том Нийт Өссөн 26.0% 53.4% 63.8% 42.4% Хэвээрээ 52.0% 33.8% 17.0% 39.7% Багассан 15.3% 8.3% 10.6% 11.8% Мэдэхгүй/Хариулаагүй 6.7% 4.5% 8.5% 6.1% Хүснэгт 3: Та компаний үйл ажиллагааныхаа хөрөнгө оруулалтыг ирэх 6 сарын хугацаанд..... Жижиг Дунд Том Нийт Нэмнэ 49.3% 61.7% 68.1% 57.0% Байгаа хэмжээнд нь үлдээнэ 26.0% 12.0% 10.6% 18.2% Багасгана 2.7% 3.8% 0 2.7% Мэдэхгүй/Хариулаагүй 22.0% 22.6% 21.3% 22.1% График 9: Бизнесийн үйл ажиллагаан дахь гол бэрхшээлүүд (Олон сонголттой)
  • 15. | 15 Хүснэгт 4: Бизнесийн үйл ажиллагаан дахь гол бэрхшээлүүд (компаний хэмжээгээр; олон сонголттой) Жижиг Дунд Том Өндөр татвар 61.3% 54.1% 59.6% Албан хураамж 16.7% 16.5% 12.8% Албан бус хураамж 21.3% 14.3% 10.6% Түр зуурын хориг, саад 12.7% 17.3% 19.1% Байнгын хориг, саад 9.3% 13.5% 8.5% Мэдээллийн хүртээмж ба чанар 10.0% 9.8% 10.6% Зөвшөөрөл, лиценз олголт ба сунгалт 34.7% 30.8% 38.3% Ажиллах хүчний мэргэжлийн чадвар хангалтгүй 17.3% 25.6% 36.2% Тээврийн хүртээмж ба үнэ 10.0% 21.1% 2.1% Өрсөлдөөн 8.0% 14.3% 12.8% Стандартчлалын шаардлага 5.3% 5.3% 10.6% Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл/хомсдолтой/ 9.3% 9.0% 12.8% Зээл авах боломж 29.3% 15.8% 12.8% Менежментийн сургалт хангалттай бус 6.0% 2.3% 4.3% Зах зээлийн судалгаа хангалттай бус 3.3% 5.3% 4.3% Бусад 1.3% 1.5% 0 Бэрхшээл байхгүй 0 1.5% 0 Мэдэхгүй/ Хариулаагүй 2.7% 3.8% 0 График 10: Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн их саад учруулж байгаа байгууллагууд
  • 16. | 16 Хүснэгт 5: Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн их саад учруулж байгаа төрийн байгууллагууд (салбараар нь) Нийт Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга угсралт Мэргэжлийн хяналтын газар 27.3% 18.7% 18.0% 35.4% 62.5% Газар кадастарын алба 6.1% 4.4% 2.0% 6.3% 17.5% Цагдаа 7.9% 13.2% 6.0% 6.3% 0 Татварын алба 34.5% 29.7% 44.0% 35.4% 25.0% Гааль 14.8% 14.3% 29.0% 6.3% 7.5% Хот тохижилтын алба 1.2% 1.1% 1.0% 4.2% 0 Ариун цэврийн алба 2.4% 1.1% 2.0% 6.3% 0 Орон нутгийн захиргаа 9.7% 11.0% 10.0% 8.3% 7.5% Бусад 3.6% 8.8% 1.0% 4.2% 0 Мэдэхгүй/хариулаагүй 13.3% 22.0% 10.0% 10.4% 7.5% 4. Төрийн байгууллага дахь авлига Оролцогчдын 42 хувь төрийн байгууллагад авлига их гэж үзсэнээс 16 хувь нь сүүлийн нэг сард ямар нэг байдлаар авлига байгааг ажиглажээ. Ерөнхийдөө оролцогчдын 37 хувь нь сүүлийн хагас жилд өөрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа салбартаа төр болон хувийн компаний харилцаанд авлигын чанартай зүйл байгааг анзаарсан байна. Ялангуяа барилга угсралтын салбарынхан авлигын талаар хамгийн их мэдээлэлтэй байв. Оролцогчдын 75 хувь нь төрийн тендер болон гэрээ хэлэлцээнд авлига “байнга” болон “ихэнх тохиолдолд” гардаг гэсэн бол 43 хувь нь төрийн байгууллага дахь авлига тэдний үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэж үзсэн байна. График 11: Төрийн байгууллага дахь авлиа
  • 17. | 17 График 12: Танай салбар дахь төр болон хувийн компаний харилцаанд авлигын чанартай зүйл байгааг та хамгийн сүүлд хэзээ ажигласан бэ? Хүснэгт 6: Танай салбар дахь төр болон хувийн компаний харилцаанд авлигын чанартай зүйл байгааг та хамгийн сүүлд хэзээ ажигласан бэ? Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга угсралт Сүүлийн сард 14.9% 16.7% 6.3% 27.5% Өнгөрсөн 2-3 сард 13.8% 7.8% 10.4% 20.0% 4-6 сарын өмнө 12.8% 5.9% 8.3% 5.0% 7-12 сарын өмнө 8.5% 12.7% 10.4% 7.5% Жилийн өмнөөс илүү 12.8% 15.7% 16.7% 15.0% Тийм тохиолдол хэзээ ч гараагүй 17.0% 5.9% 8.3% 7.5% Мэдэхгүй/Хариулаагүй 20.2% 35.3% 39.6% 17.5%
  • 18. | 18 График 13: Төрийн тендерийн болон гэрээ байгуулах ажиллагаанд авлига хэр их байна гэж та боддог вэ? 47% 28% 12% 1% 12% Байнга Нилээд Хааяа Хэзээ ч гардаггүй Мэдэхгүй/ Хариулаагүй График 14 а: Төрийн авлига танай бизнест шууд нөлөөлж байна уу? Тийм 43% Үгүй 39% Мэдэхгүй/ Хариулаагүй 18% График 14б: Хэрвээ тийм бол хэр их?
  • 19. | 19 5. Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх мэдлэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаа, хүчин чармайлтын талаар бизнес эрхлэгчдийн 44 хувь нь бага зэрэг мэддэг гэсэн бол 29 хувь бараг ямар ч мэдээлэл байхгүй гэж хариулжээ. Авлигын эсрэг хууль эрх зүйн орчинд хандах тэдний хандлага сөрөг буюу 60 орчим хувь нь “Бараг үр дүнгүй” буюу “нөлөөгүй” гэсэн байна. Оролцогчдын 6 хувь нь авлига сүүлийн хагас жилд нэмэгдсэн гэж хариулсан бол түүнээс арай их 9 хувь нь авлига буурч байгаа гэжээ. Гэхдээ нийт оролцогчдын 56 хувь нь буюу дийлэнх олонх нь авлигын түвшин өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа гэж дүгнэсэн байна. Ялангуяа барилга угсралтын салбарынхан сүүлийн зургаан сард авлига нэмэгдсэн гэж хариулсан бол 78% нь авлига авдаг төрийн албан хаагчид “маш цөөхөн” буюу “ бараг л” шийтгэл хүлээдэггүй гэж үзсэн байна. График 15: Та одоогийн Засгийн газраас явуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны талаар хэр сайн мэдэх вэ??
  • 20. | 20 График 16: Таны бодлоор одоогийн үйлчилж байгаа авлигын эсрэг хууль тогтоомж бизнесийн орчинг нээлттэй болон авлигагүй болгоход хэр нөлөөлж байна вэ? График 17: Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг арга хэмжээ танай салбарт үр нөлөө үзүүлсэн үү? Танай салбарын орчин өмнөх 6 сарын байдалтай харьцуулбал ямар болсон бэ?
  • 21. | 21 Хүснэгт 7: Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг арга хэмжээний үр дүнд танай салбарын орчин 6 сарын өмнөх байдалтай харьцуулбал ямар болсон бэ? (Салбараар нь) Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга угсралт Авлига багассан 14.9% 9.8% 6.3% 2.5% Хэвээрээ байна 55.3% 57.8% 45.8% 45.0% Нэмэгдсэн байна 7.4% 4.9% 2.1% 12.5% Мэдэхгүй/Хариулаагүй 22.3% 27.5% 45.8% 40.0% График 18: Ерөнхийд нь авч үзвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг арга хэмжээнүүд Монголыг авлигагүй болгоход хэр үр дүнтэй байна вэ?
  • 22. | 22 График 19: Авлигад өртсөн албан тушаалтнуудыг Засгийн газар хариуцлагад татаж чадаж байна уу? 6. Хувийн хэвшил дэх авлига Судалгаанд оролцогчдын дөнгөж 16,1 хувь нь хувийн хэвшилд авлига байхгүй гэсэн бол 48,1 хувь нь хувийн хэвшлийн тендер болон гэрээ байгуулах ажиллагаанд авлига “байнга” буюу “үргэлж” байсаар ирсэн, 33 хувь нь үйл ажиллагаагаа явуулж байхдаа авлигатай “байнга” буюу “үргэлж” тулгардаг гэж хариулжээ. “Байнга” тулгардаг гэж хариулагсдын дундаж хувь 11,5 хувь байсан бол барилга угсралтын салбарт энэ үзүүлэлт өсч 27,5 хувьтай байна. Авлигад хамгийн өртөмтгий эмзэг салбарыг судалгаанд хамрагсадын хариулснаар жагсаавал уул уурхай, төрийн байгууллагын араас барилга угсралтын салбар оржээ. Барилгын салбарыг бүхэлд нь авч үзвэл нэр хүнд нь төдийлөн сайн биш ч гэсэн тэдэнд учирдаг ихэнх бэрхшээл дарамт шахалт засгийн газрын агентлагын зүгээс ирдэг байна.
  • 23. | 23 График 20: Хувийн хэвшлийн салбарт авлига хэр их байна гэж та боддог вэ? Хүснэгт 8: Хувийн хэвшлийн тендерийн болон гэрээ байгуулах ажиллагаанд авлига хэр их гардаг вэ? Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга угсралт Бүх компаниуд Байнга 24.5% 23.5% 18.8% 32.5% 24.8% Нилээд 21.3% 25.5% 25.0% 22.5% 23.6% Бага зэрэг 22.3% 24.5% 29.2% 40.0% 26.7% Байхгүй 10.6% 1.0% 0 0 3.3% Мэдэхгүй /Хариулаагүй 21.3% 25.5% 27.0% 5.0% 21.5% Хүснэгт 9: Танай салбарт үйл ажиллагаа явуулахад авлига хэр их тохиолддог вэ? Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга угсралт Бүх компаниуд Байнга 9.6% 9.8% 6.3% 27.5% 11.5% Нилээд 28.7% 17.6% 25.0% 20.0% 21.5% Хааяа 33.0% 42.2% 43.8% 40.0% 38.8% Never 14.9% 11.8% 6.3% 0 12.1% Мэдэхгүй/ Хариулаагүй 13.8% 18.6% 18.8% 12.5% 16.1%
  • 24. | 24 Хүснэгт 10: Танай салбарт хэр олон компани татвараа зохих ёсоор нь /хууль ёсны дагуу/ төлдөг вэ? Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга угсралт Бүх компаниуд Бүгдээрээ 17.4% 12.1% 18.8% 5.0% 15.1% Дийлэнх нь 50.0% 37.4% 27.1% 12.5% 34.6% Зарим хэд нь 18.5% 28.3% 35.4% 45.0% 27.2% Цөөн хэд нь 6.5% 12.1% 12.5% 15.0% 11.1% Номоор нь төлдөг газар байхгүй 7.6% 10.1% 6.3% 22.5% 12.0% График 21: Авлигад өртөмтгий салбарууд (Олон сонголттой) 7. Авлигын эсрэг үйл ажиллагаан дахь бизнес эрхлэгчдийн хандлага Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн авлигын эсрэг үйл ажиллагаанд хандаж буй хандлагыг тодорхойлов. Оролцогчдын дийлэнх нь төрийн болон хувийн хэвшлийн салбар дахь авлигын талаар мэдээлэлтэй бөгөөд авлигад автсан албан хаагчдын зүгээс ямар нэгэн хариу үйлдэл ирж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энд тэмдэглэж хэлэхэд, оролцогчдын 50 хувь нь төрийн байгууллага дахь авлига буурвал цэвэр ашиг нь өснө гэж үзсэн байхад 26 хувь нь авлига буурвал ашиг нь мөн адил буурна гэжээ. Түүнчлэн зарим оролцогчид ихэвчлэн зөвхөн төрөөс олж авдаг зарим нөөц боломжоо алдахаас эмээж байгаагаа илэрхийлсэн. Авлига буурвал барилга угсралтын салбарт орлого нэмэгдэнэ гэж зарим оролцогчид үзжээ. Компаниудын хэмжээнээс нь харахад том хэмжээний компаниудын орлого нэмэгдэхээр харагдаж байна.
  • 25. | 25 Авлигын эсрэг хуулийг сайжруулах талаар ямар нэгэн нэгдмэл үзэл санал бизнес эрхлэгчдийн дунд алга. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид хоёр хэсэгт хуваагдсан, үүнд нэг хэсэг нь хахууль авсан төрийн албан хаагчдийг л яллах шаардлагатай гэсэн бол нөгөө хэсэг нь хахууль авсан, өгсөн аль аль нь хэрэгт татагдах ёстой гэж үзсэн байна. Авсан өгсөн аль алинд нь хариуцлага тооцох ёстой гэж үзсэн хүмүүс харьцангуй их байгаа бөгөөд хувийн хэвшил өөрөө авлигад ихээр нэрвэгдсэн байдлаар тайлбарлаж болох юм. Зарим нэг компаний хувьд авлига бусад өрсөлдөгчдөөс давж гарах (шударга бус) цорын ганц арга зам болдог байна. Бизнес эрхлэгчид авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл багатай байгаа бөгөөд авлигын эсрэг үйл ажиллагаанд хамрагдах оролцоо нь ч мөн доогуур байгаа юм. Оролцогчдын дөнгөж 12 хувь нь л авлигатай тэмцэх талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан бол 9 хувь нь л авлигатай тэмцэх талаар байгууллагын дотоод дүрэм журамтай, гарын авлага, бодлогын баримт бичигтэй байна. Томоохон хэмжээний компаниудад энэ талаар авч хэрэгжүүлсэн гавьтай томоохон үйл ажиллагаа жижиг бизнесийнхэнтэйгээ харьцуулахад огт байхгүй байна. Судалгаанд оролцогчдын нэрлэсэн авлигатай тэмцэх арга замуудаас хамгийн олон санал авсан ТОП 3 арга замыг дурдвал: “Шударга зарчмаар ажиллах”(оролцогчдын бараг 63 хувь), “ Засгийн газрын үйл ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэгтэй байх” болон “Авлигач улс төрчдийн эсрэг компанит арга хэмжээ явуулах” (аль аль нь 40 хувь ) зэрэг байлаа. Гэсэн ч авлигач улс төрчдийн эсрэг компанит арга хэмжээ явуулах нь эргээд улс төрийн тэмцэл хөдөлгөөн болон хувирч болох, бизнесийнхний аль болох тойрч гарах арга зам юм.
  • 26. | 26 График 22: Зарим хүмүүс хэрвээ авлигын эсрэг хуулинд зөвхөн авлига авсан хүнийг хариуцлагад татах өөрчлөлт оруулбал засаглалд эерэг нөлөө үзүүлнэ гэж боддог. Зарим нь өгдөг, авдаг аль алиныг нь хариуцлагад татах хэрэгтэй гэж үздэг. Таны бодлоор: 41% 47% 12% Зөвхөн авдаг хүмүүс хариуцлагад татагдах ёстой Аль алиныг нь хариуцлагад татах ёстой Мэдэхгүй/ Хариулаагүй График 23: Хэрвээ төрийн авлига багасвал танай компаний нийт орлого нэмэгдэх үү, буурах уу, хэвээрээ үлдэх үү?
  • 27. | 27 Хүснэгт 11: Хэрвээ төрийн авлига багасвал танай компаний нийт орлого нэмэгдэх үү, буурах уу, хэвээрээ үлдэх үү? (Салбараар нь) Үйлчилгээ Худалдаа Үйлдвэрлэл Барилга угсралт Нэмэгдэнэ 43.6% 49.0% 50.0% 65.0% Буурна 33.0% 25.5% 16.7% 22.5% Хэвээр үлдэнэ 2.1% 1.0% 0 2.5% Мэдэхгүй/ Хариулаагүй 21.3% 24.5% 33.3% 10.0% Хүснэгт 12: Хэрвээ төрийн авлига багасвал танай компаний нийт орлого нэмэгдэх үү, буурах уу, хэвээрээ үлдэх үү? (Компаний хэмжээгээр нь) Жижиг Дунд Том Нэмэгдэнэ 48.0% 46.6% 66.0% Буурна 25.3% 30.1% 19.1% Хэвээр үлдэнэ 1.3% 1.5% 0 Мэдэхгүй/Хариулаагүй 25.3% 21.8% 14.9% График 24: Танай компани авлигатай тэмцэх ямар нэгэн алхам хийсэн үү?
  • 28. | 28 Хүснэгт 13: Танай компани авлигатай тэмцэх ямар нэгэн алхам хийсэн үү? (Компаний хэмжээгээр нь) Жижиг Дунд Том Тийм 10.7% 11.3% 17.0% Үгүй 74.7% 72.9% 57.4% Мэдэхгүй/Хариулаагүй 14.7% 15.8% 25.5% График 25: Та авлигын талаар мэдээлэл өгч байсан уу? График 26: Танай байгууллагад авлигын эсрэг дотоод журам бий юү?
  • 29. | 29 Хүснэгт 14: Танай байгууллагад авлигын эсрэг дотоод журам бий юү? (Компаний хэмжээгээр) Жижиг Дунд Том Тийм 10.0% 9.0% 10.6% Үгүй 72.0% 78.9% 72.3% Мэдэхгүй /Хариулаагүй 18.0% 12.0% 17.0% График 27: Авлигыг бууруулах арга зам (Олон сонголттой)