SlideShare uma empresa Scribd logo
1 de 6
Baixar para ler offline
Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ

1 of 6

file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl...

Bloodshed Dev C++ (Дев Си плас плас) орчинтой Товч танилцах
Сэдвүүд:
·
·
·
·
·
·
·
·
·

Системийг ачаалах
Шинэ файл үүсгэх
Код бичих
Файл хадгалах
Хөрвүүлэх ба Холбох (Compile and Link)
“Холбох” гэсэн нэр томъёоны талаар
Ажиллуулах (Run)
Хөрвүүлэлтийн алдаа (Error)
Хөрвүүлэлтийн сануулга (Warning)
Bloodshed Dev C++ нь C болон C++ хэл дээр програм бичихэд зориулагдсан, интернетэд (www.bloodshed.net) үнэгүй тараагддаг програмчлалын систем юм.
Windows XP үйлдлийн системд Guest группын (хязгаарлагдмал эрхтэй) хэрэглэгчээр нэвтрэхэд ч ямар нэг асуудалгүй ажилладаг нь энэ системийн давуу тал билээ
(Turbo/Borland C++ г.м. бусад системтэй харьцуулахад).

Системийг ачаалах
Манай сургуулийн компьютерын лабораторийн (анги №107) машинуудад Dev C++ орчин C:Dev-Cpp гэсэн хавтас үүсгэн суусан байх ёстой. Системийг идэвхжүүлэхийн тулд, энэ
хавтсанд байрлах devcpp.exe файлыг олж ачаалах хэрэгтэй. Файлыг хэд хэдэн янзаар дуудан ажиллуулж болно.
1. Зураг дээр тэмдэглэж үзүүлсэн дүрст товчийг дарах:

2.

Хэрэв ингэж боломжгүй байвал Start|Programs|Bloodshed Dev-C++|Dev-C++ гэсэн үйлдлийг хийх:

3.

Хэрэв ингэх боломжгүй байвал C:Dev-Cpp хавтсыг өөрөө биечлэн нээж, devcpp.exe файлыг ачаалах:

4.

Хэрэв ингээд ч болохгүй бол devcpp.exe файл ер нь компьютер дээр чинь байгаа эсэхийг хайж, олдвол түүнийг сонгож ачаалах:

Програмыг ачаалснаар дараах цонх дэлгэцэнд гарч ирнэ:

Энэ цонх бол бидний ажиллах орчин юм. Цонхны бүтцийг харцгаая (дээрх зураг). Windows орчны ихэнх програмын адилаар цонхны дээд талд гарчгийн мөр, үндсэн цэс,
хэрэгслийн мөрүүд байрласан байгаа.
Програмын эх кодыг бичиж , хөрвүүлж, ажиллуулахад шаардлагатай бүх л үйлдлүүд цэс ба хэрэгслийн мөрөнд байрлана.

Шинэ файл үүсгэх
Бид програмын кодыг файл дотор бичих ёстой. Үүний тулд шинээр файл үүсгэнэ. Яагаад заавал файл дотор бичих ёстой гэж?
Бид програмынхаа эх кодыг байнга хадгалж байхын тулд, хүссэн үедээ ашиглахын тулд компьютерын тогтмол санах ойд хадгалах хэрэгтэй биз дээ. Гэтэл аливаа мэдээлэл

2013-02-25 10:11
Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ

2 of 6

file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl...

тогтмол санах ойд яаж хадгалагддаг билээ? Файл хэлбэрээр хадгалагддаг.
Си-програмын эх кодыг агуулагч файлыг эх файл (Source file) гэдэг. Эх файл нь c эсвэл cpp гэсэн өргөтгөлтэй байна.
Dev C++ орчинд, шинэ эх файл үүсгэхдээ:
· File|New|Source File гэсэн үйлдлийг хийнэ,
· эсвэл хэрэгслийн мөрөөс харгалзах хэрэгслийг сонгоно,
· эсвэл гарын CTRL+N товчны хослолыг дарна:

Шинээр үүссэн эх файл автоматаар Untitled гэсэн нэрийг авна. Хэрэв системийг ачаалснаас хойш анх удаа шинэ файл үүсгэж буй бол 1 гэсэн дугаар (Untitled1), хоёр дахь
удаагаа шинэ файл үүсгэсэн бол 2 (Untitled2) гэсэн дугаартай г.м.-ээр үргэлжилдэг. Дараах зурагт, анх удаа шинээр үүссэн файлын цонхыг харуулав:

Код бичих
Одоо үүсгэсэн файл дотроо “Сайн уу” хэмээх жишээ програмыг бичье:

Си хэлний хөрвүүлэгч том, жижиг үсгийг ялгаатай гэж үздэг учраас энд текстийг дан жижгээр бичсэн байна. Түүнчлэн текстийн зарим үгнүүд, тухайлбал препроцессорын директив
ногоон өнгөөр, тэмдэгт мөр улаан өнгөөр ялгагджээ.
Програмын кодыг бичиж байхдаа текстийг нааш цааш хуулах, зөөх шаардлагууд гарч болно. Тийм тохиолдолд Edit цэсний Cut (CTRL+X), Copy (CTRL+C), Paste (CTRL+V) г.м.
командуудыг ашиглах нь тохиромжтой.
Хамгийн сүүлд хийсэн засвараа буцааж, хүчингүй болгоё гэвэл мөн Edit цэсний Undo (CTRL+Z) командыг ашиглах хэрэгтэй.

Файл хадгалах
·
·
·

Текстээ бичиж дуусаад файлаа хадгалах хэрэгтэй. Үүний тулд:
File|Save гэсэн үйлдлийг хийнэ,
эсвэл хэрэгслийн мөрөөс харгалзах хэрэгслийг сонгоно,
эсвэл гарын CTRL+S товчны хослолыг дарна:

2013-02-25 10:11
Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ

3 of 6

file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl...

Ингэхэд Save File гэсэн цонх гарч ирнэ. Энэ цонхны File Name талбарт хадгалах нэрээ бичиж өгөөд Save товчийг дардаг.
Файлууд автоматаар C:Dev-Cpp хавтсанд хадгалагддаг. Харин бид Dev-Cpp хавтсанд дахиад нэг Work гэсэн нэртэй шинэ хавтас үүсгэж, түүн дотор файлаа хадгалъя. Шинэ
хавтас хэрхэн үүсгэхийг дараах зурагт үзүүлэв:

Одоо үүсгэсэн хавтас руугаа нэвтэрч орох хэрэгтэй. Тэгээд файлынхаа нэрийг бичиж хадгална. Бид файлаа hello гэж нэрлэе. Харин өргөтгөлийг бичих шаардлагагүй. Систем
өөрөө автоматаар cpp гэсэн өргөтгөлийг нэрийн ардаас залгадаг:

2013-02-25 10:11
Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ

4 of 6

file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl...

Ингэснээр жишээ програм маань C:Dev-CppWork гэсэн замаар hello.cpp гэсэн файл болон хадгалагдаж байгаа юм.

Хөрвүүлэх ба Холбох (Compile and Link)
Одоо бид бичсэн эх кодоо хөрвүүлж объект код гаргаж авах хэрэгтэй. Текст маань эх файл дотор агуулагдаж байгаа учраас эх файлаа хөрвүүлнэ гэсэн үг. Хөрвүүлэхэд объект
файл (object file) үүсдэг. Дотроо объект кодыг агуулж байдаг файлыг объект файл гэнэ. Си-програмын объект файл нь obj гэсэн өргөтгөлтэй байдаг. Харин нэр нь хэвээрээ байна.
Хөрвүүлэх процессыг схемчлэн үзүүлбэл:
hello.cpp

Хөрвүүлэлт (Compile)

Hello.obj

Дараа нь, үүсгэсэн объект файлаасаа ажиллах модуль (execution module) буюу биелэх програмыг гаргаж авах ёстой. Энэ бол манай эцсийн “бүтээгдэхүүн” бөгөөд exe гэсэн
өргөтгөлтэй, адил нэртэй файл байдаг. Exe файл бол бидний анх бичсэн програмын 100% машины хэл дээрх хувилбар юм. Програмчлалын нэр томъёогоор, объект модулиас ажиллах
модуль үүсгэх энэ алхмыг холболт хийх (Link) гэж нэрийддэг. Холболтыг холбогч (linker) хэмээх програм гүйцэтгэдэг. Үүнийг схемчлэн үзүүлбэл:
Hello.obj

·
·
·

Холболт (Link)

Hello.exe

Тэгвэл Dev C++ орчинд Хөрвүүлэлт ба Холболтыг хэрхэн гүйцэтгэх вэ?
Ердөө л:
Execute|Compile гэсэн үйлдлийг хийнэ,
эсвэл хэрэгслийн самбараас харгалзах хэрэгслийг сонгоно,
эсвэл гарын CTRL+F9 товчны хослолыг дарах хэрэгтэй:

Ингэхэд систем өөрөө эхлээд Хөрвүүлэгчийг дуудаж, хэрэв хөрвүүлэлт амжилттай болвол Холбогчийг дуудаж ажиллуулаад, амжилттай болсон тохиолдолд hello.exe файлыг
үүсгэдэг байна. Мөн Хөрвүүлэлт ба Холболт амжилттай боллоо гэж мэдээлсэн цонх гарч ирдэг. Close товчийг даран уг цонхыг хаана:

Ө.х. завсрын бүтээгдэхүүн болох объект файлыг үүсгэлгүй шууд “эцсийн бүтээгдэхүүн”-ийг гаргадаг ажээ. Exe файл хатуу дискэнд, эх файл байрлах тэр хавтсанд үүснэ. Манай
тохиолдолд энэ нь C:Dev-CppWork хавтас юм:

“Холбох” гэсэн нэр томъёоны талаар
Яагаад “Холбох” гэсэн нэр томъёо хэрэглэгдэж байна вэ? Яагаад гэвэл энэ алхам нь объект файлд Си хэлний стандарт сангийн функцуудыг холбож өгдөг учраас тэр. Гэхдээ
препроцессорын үйлдлээс ялгаатай нь, зөвхөн програмд ашиглагдаж буй тэр функцуудын код объект файлд холбогдоно (нийлнэ). Тиймээс одоо бол эх кодоос биелэх програм гаргаж
авах хүртэлх бүх алхмыг дараах байдлаар нэгтгэн схемчилж болно:

2013-02-25 10:11
Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ

5 of 6

file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl...

Ажиллуулах (Run)
Эцэст нь бид үүсгэсэн exe файлаа ажиллуулах ёстой. Ингэснээр бидний бичсэн програмыг компьютер биелүүлж эхлэх юм. Үүний тулд Work хавтас руу орж, hello.exe файлыг
сонгон ачаалж болно.
Харин Dev C++ орчин бидэнд системээс гаралгүйгээр шууд exe файлаа дуудаж ажиллуулах боломжийг олгодог. Үүний тулд:
· Execute|Run үйлдлийг хийх,
· эсвэл хэрэгслийн мөрөөс хэрэгсэл сонгох,
· эсвэл гарын CTRL+F10 товчны хослолыг дарах
хэрэгтэй:

Тэгэхэд програм ажиллаж эхлэнэ.
Програм биелж эхлэхэд дэлгэцэнд юу гарахыг доорх зурагт үзүүлэв:

. Дэлгэцийг бүхэлд нь эзэлсэн хар дэвсгэртэй цонх гарч ирэх бөгөөд хамгийн дээд талын мөрөнд Sain uu! гэсэн мэндчилгээ хэвлэгджээ. Ингээд програм “пауз” авсан байна.
ENTER (эсвэл өөр нэг товч) дарвал програм төгсөж, буцаад Dev C++ орчны цонх гарч ирэх болно.

Хөрвүүлэлтийн алдаа (Error)
Ямар нэг шалтгаанаар эх кодонд дүрмийн алдаанууд (syntax errors) агуулагдаж байна гэе. Ийм тохиолдолд хөрвүүлэлт амжилттай болдоггүй. Ж.нь дараах зургийг харцгаая.

Одоо энэ кодыг хөрвүүлэх гэж үзье. Тэгвэл хөрвүүлэгч ажилласны дараа цонх дараах байдалтай болно:

Юу болсон байна вэ?
Файлын цонхонд, програмын текст доторх алдаатай мөрийг ялгаж харуулсан байна:

Файлын цонхны доод талд байрлах Compiler output талбарын Compiler самбар идэвхжин, хөрвүүлэгчийн өгч буй алдааны мессежийг хэвлэсэн байна. Энэ нь:
“hello.cpp файлын 6-р мөрөнд үл танигдах функц ашигласан байна”

2013-02-25 10:11
Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ

6 of 6

file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl...

гэсэн алдаа байна.
Учир нь бид printf() функцыг ашигласан боловч түүний тухай мэдээллийг агуулагч толгой файлыг програмд оруулж ирээгүй байна билээ. Тиймээс хөрвүүлэгч энэ функцыг таньж
чадахгүй байгаа юм.
Ингээд засвараа хийж (#include <stdio.h> гэсэн директивийг бичээд) дахин хөрвүүлбэл “бүх зүйл Окей” болно. Хөрвүүлэгчийн өөр нэгэн чухал үүрэг эндээс харагдаж байна.
Түүний тусламжтайгаар текстэнд агуулагдах аливаа алдааг илрүүлдэг юм. Ялангуяа том хэмжээний текстэнд энэ нь онцгой ач холбогдолтой.

Хөрвүүлэлтийн сануулга (Warning)
Заримдаа хөрвүүлэгч нь алдаа өгөхгүй боловч сануулга өгөх тохиолдлууд байж болно. Сануулга ба алдааны ялгаа нь, хэдийгээр сануулга өгөгдсөн ч бүтээгдэхүүн-файл үүсдэг.
Тэглээ гээд хөрвүүлэгчийн өгч буй сануулгуудыг тоолгүй орхиж болохгүй. Нэг сануулгаас болж програм буруу ажиллаад эхлэж магадгүй юм. Тиймээс гараад байгаа сануулгуудын
шалтгааныг олж засах хэрэгтэй. Програм зохиогчийн гол зорилго бол 0 сануулга, 0 алдаатай програм бичих явдал билээ.

2013-02-25 10:11

Mais conteúdo relacionado

Mais procurados

програм хангамж
програм хангамжпрограм хангамж
програм хангамж
Baaya Badrakh
 
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р ангимэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
janchiw
 
давталттай алгоритм
давталттай алгоритмдавталттай алгоритм
давталттай алгоритм
Enkh Gvnj
 
компьютеийн бүтэц
компьютеийн бүтэцкомпьютеийн бүтэц
компьютеийн бүтэц
Teacher's E-content
 
алгоритмын бодлогууд
алгоритмын бодлогуудалгоритмын бодлогууд
алгоритмын бодлогууд
Renchindorj Monkhzul
 
U.cs101 алгоритм программчлал-2
U.cs101   алгоритм программчлал-2U.cs101   алгоритм программчлал-2
U.cs101 алгоритм программчлал-2
Badral Khurelbaatar
 
u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1
u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1
u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1
Khuder Altangerel
 
11-р ангийн мэдээлэл зүйн тест
11-р ангийн мэдээлэл зүйн тест11-р ангийн мэдээлэл зүйн тест
11-р ангийн мэдээлэл зүйн тест
Dagii Dagii
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
E-Gazarchin Online University
 
Html хэлний хичээл
Html хэлний хичээлHtml хэлний хичээл
Html хэлний хичээл
Otgonzaya Maagshin
 
си хэлний ойлголт
си хэлний ойлголтси хэлний ойлголт
си хэлний ойлголт
badral_0430
 

Mais procurados (20)

алгоритм үндсэн ойлголт
алгоритм үндсэн ойлголталгоритм үндсэн ойлголт
алгоритм үндсэн ойлголт
 
бодлого C++
бодлого C++бодлого C++
бодлого C++
 
програм хангамж
програм хангамжпрограм хангамж
програм хангамж
 
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р ангимэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
 
давталттай алгоритм
давталттай алгоритмдавталттай алгоритм
давталттай алгоритм
 
компьютеийн бүтэц
компьютеийн бүтэцкомпьютеийн бүтэц
компьютеийн бүтэц
 
алгоритмын бодлогууд
алгоритмын бодлогуудалгоритмын бодлогууд
алгоритмын бодлогууд
 
Programchlaliin c hel
Programchlaliin c helProgramchlaliin c hel
Programchlaliin c hel
 
U.cs101 алгоритм программчлал-2
U.cs101   алгоритм программчлал-2U.cs101   алгоритм программчлал-2
U.cs101 алгоритм программчлал-2
 
Test
TestTest
Test
 
u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1
u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1
u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1
 
МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ-6
МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ-6МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ-6
МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ-6
 
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгжМэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
 
U.cs101 алгоритм программчлал-3
U.cs101   алгоритм программчлал-3U.cs101   алгоритм программчлал-3
U.cs101 алгоритм программчлал-3
 
6 shugaman
6 shugaman6 shugaman
6 shugaman
 
11-р ангийн мэдээлэл зүйн тест
11-р ангийн мэдээлэл зүйн тест11-р ангийн мэдээлэл зүйн тест
11-р ангийн мэдээлэл зүйн тест
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
C++
C++C++
C++
 
Html хэлний хичээл
Html хэлний хичээлHtml хэлний хичээл
Html хэлний хичээл
 
си хэлний ойлголт
си хэлний ойлголтси хэлний ойлголт
си хэлний ойлголт
 

Semelhante a Dev c хичээл (20)

C++ суулгах
C++ суулгахC++ суулгах
C++ суулгах
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Xp secret
Xp secretXp secret
Xp secret
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Windows 7 operation system
Windows 7 operation systemWindows 7 operation system
Windows 7 operation system
 
Test (2)
Test (2)Test (2)
Test (2)
 
Lab8 ubuntu terminal
Lab8 ubuntu terminalLab8 ubuntu terminal
Lab8 ubuntu terminal
 
Lekts4
Lekts4Lekts4
Lekts4
 
Lesson1
Lesson1Lesson1
Lesson1
 
IT-2
IT-2IT-2
IT-2
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
хичээл № 5 powerpoint
хичээл № 5 powerpointхичээл № 5 powerpoint
хичээл № 5 powerpoint
 
Windows7
Windows7Windows7
Windows7
 
лекц-2
лекц-2лекц-2
лекц-2
 
Lab1 hylbar program
Lab1 hylbar programLab1 hylbar program
Lab1 hylbar program
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
 
хэрэглээний програм
хэрэглээний програмхэрэглээний програм
хэрэглээний програм
 
Лекц 2
Лекц 2Лекц 2
Лекц 2
 
C++ vndsen oilgolt хичээл 1
C++ vndsen oilgolt хичээл 1C++ vndsen oilgolt хичээл 1
C++ vndsen oilgolt хичээл 1
 

Mais de Batzaya Dashdondog (16)

Google Form-д асуулт оруулах
Google Form-д асуулт оруулахGoogle Form-д асуулт оруулах
Google Form-д асуулт оруулах
 
Modul
ModulModul
Modul
 
Spssprogramm
SpssprogrammSpssprogramm
Spssprogramm
 
Excel12
Excel12Excel12
Excel12
 
Turshilt [autosaved]
Turshilt [autosaved]Turshilt [autosaved]
Turshilt [autosaved]
 
мабghg
мабghgмабghg
мабghg
 
Joomla25
Joomla25Joomla25
Joomla25
 
Faqmm
FaqmmFaqmm
Faqmm
 
Ubuntu
UbuntuUbuntu
Ubuntu
 
Internet
InternetInternet
Internet
 
Basic lecture
Basic lectureBasic lecture
Basic lecture
 
Оюуны өргөө 3-4
Оюуны өргөө 3-4Оюуны өргөө 3-4
Оюуны өргөө 3-4
 
Оюуны өргөө 1-2
Оюуны өргөө 1-2Оюуны өргөө 1-2
Оюуны өргөө 1-2
 
zurag
zuragzurag
zurag
 
Lecture 2 review of network technologies
Lecture 2 review of network technologiesLecture 2 review of network technologies
Lecture 2 review of network technologies
 
Duuniiug
DuuniiugDuuniiug
Duuniiug
 

Dev c хичээл

  • 1. Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ 1 of 6 file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl... Bloodshed Dev C++ (Дев Си плас плас) орчинтой Товч танилцах Сэдвүүд: · · · · · · · · · Системийг ачаалах Шинэ файл үүсгэх Код бичих Файл хадгалах Хөрвүүлэх ба Холбох (Compile and Link) “Холбох” гэсэн нэр томъёоны талаар Ажиллуулах (Run) Хөрвүүлэлтийн алдаа (Error) Хөрвүүлэлтийн сануулга (Warning) Bloodshed Dev C++ нь C болон C++ хэл дээр програм бичихэд зориулагдсан, интернетэд (www.bloodshed.net) үнэгүй тараагддаг програмчлалын систем юм. Windows XP үйлдлийн системд Guest группын (хязгаарлагдмал эрхтэй) хэрэглэгчээр нэвтрэхэд ч ямар нэг асуудалгүй ажилладаг нь энэ системийн давуу тал билээ (Turbo/Borland C++ г.м. бусад системтэй харьцуулахад). Системийг ачаалах Манай сургуулийн компьютерын лабораторийн (анги №107) машинуудад Dev C++ орчин C:Dev-Cpp гэсэн хавтас үүсгэн суусан байх ёстой. Системийг идэвхжүүлэхийн тулд, энэ хавтсанд байрлах devcpp.exe файлыг олж ачаалах хэрэгтэй. Файлыг хэд хэдэн янзаар дуудан ажиллуулж болно. 1. Зураг дээр тэмдэглэж үзүүлсэн дүрст товчийг дарах: 2. Хэрэв ингэж боломжгүй байвал Start|Programs|Bloodshed Dev-C++|Dev-C++ гэсэн үйлдлийг хийх: 3. Хэрэв ингэх боломжгүй байвал C:Dev-Cpp хавтсыг өөрөө биечлэн нээж, devcpp.exe файлыг ачаалах: 4. Хэрэв ингээд ч болохгүй бол devcpp.exe файл ер нь компьютер дээр чинь байгаа эсэхийг хайж, олдвол түүнийг сонгож ачаалах: Програмыг ачаалснаар дараах цонх дэлгэцэнд гарч ирнэ: Энэ цонх бол бидний ажиллах орчин юм. Цонхны бүтцийг харцгаая (дээрх зураг). Windows орчны ихэнх програмын адилаар цонхны дээд талд гарчгийн мөр, үндсэн цэс, хэрэгслийн мөрүүд байрласан байгаа. Програмын эх кодыг бичиж , хөрвүүлж, ажиллуулахад шаардлагатай бүх л үйлдлүүд цэс ба хэрэгслийн мөрөнд байрлана. Шинэ файл үүсгэх Бид програмын кодыг файл дотор бичих ёстой. Үүний тулд шинээр файл үүсгэнэ. Яагаад заавал файл дотор бичих ёстой гэж? Бид програмынхаа эх кодыг байнга хадгалж байхын тулд, хүссэн үедээ ашиглахын тулд компьютерын тогтмол санах ойд хадгалах хэрэгтэй биз дээ. Гэтэл аливаа мэдээлэл 2013-02-25 10:11
  • 2. Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ 2 of 6 file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl... тогтмол санах ойд яаж хадгалагддаг билээ? Файл хэлбэрээр хадгалагддаг. Си-програмын эх кодыг агуулагч файлыг эх файл (Source file) гэдэг. Эх файл нь c эсвэл cpp гэсэн өргөтгөлтэй байна. Dev C++ орчинд, шинэ эх файл үүсгэхдээ: · File|New|Source File гэсэн үйлдлийг хийнэ, · эсвэл хэрэгслийн мөрөөс харгалзах хэрэгслийг сонгоно, · эсвэл гарын CTRL+N товчны хослолыг дарна: Шинээр үүссэн эх файл автоматаар Untitled гэсэн нэрийг авна. Хэрэв системийг ачаалснаас хойш анх удаа шинэ файл үүсгэж буй бол 1 гэсэн дугаар (Untitled1), хоёр дахь удаагаа шинэ файл үүсгэсэн бол 2 (Untitled2) гэсэн дугаартай г.м.-ээр үргэлжилдэг. Дараах зурагт, анх удаа шинээр үүссэн файлын цонхыг харуулав: Код бичих Одоо үүсгэсэн файл дотроо “Сайн уу” хэмээх жишээ програмыг бичье: Си хэлний хөрвүүлэгч том, жижиг үсгийг ялгаатай гэж үздэг учраас энд текстийг дан жижгээр бичсэн байна. Түүнчлэн текстийн зарим үгнүүд, тухайлбал препроцессорын директив ногоон өнгөөр, тэмдэгт мөр улаан өнгөөр ялгагджээ. Програмын кодыг бичиж байхдаа текстийг нааш цааш хуулах, зөөх шаардлагууд гарч болно. Тийм тохиолдолд Edit цэсний Cut (CTRL+X), Copy (CTRL+C), Paste (CTRL+V) г.м. командуудыг ашиглах нь тохиромжтой. Хамгийн сүүлд хийсэн засвараа буцааж, хүчингүй болгоё гэвэл мөн Edit цэсний Undo (CTRL+Z) командыг ашиглах хэрэгтэй. Файл хадгалах · · · Текстээ бичиж дуусаад файлаа хадгалах хэрэгтэй. Үүний тулд: File|Save гэсэн үйлдлийг хийнэ, эсвэл хэрэгслийн мөрөөс харгалзах хэрэгслийг сонгоно, эсвэл гарын CTRL+S товчны хослолыг дарна: 2013-02-25 10:11
  • 3. Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ 3 of 6 file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl... Ингэхэд Save File гэсэн цонх гарч ирнэ. Энэ цонхны File Name талбарт хадгалах нэрээ бичиж өгөөд Save товчийг дардаг. Файлууд автоматаар C:Dev-Cpp хавтсанд хадгалагддаг. Харин бид Dev-Cpp хавтсанд дахиад нэг Work гэсэн нэртэй шинэ хавтас үүсгэж, түүн дотор файлаа хадгалъя. Шинэ хавтас хэрхэн үүсгэхийг дараах зурагт үзүүлэв: Одоо үүсгэсэн хавтас руугаа нэвтэрч орох хэрэгтэй. Тэгээд файлынхаа нэрийг бичиж хадгална. Бид файлаа hello гэж нэрлэе. Харин өргөтгөлийг бичих шаардлагагүй. Систем өөрөө автоматаар cpp гэсэн өргөтгөлийг нэрийн ардаас залгадаг: 2013-02-25 10:11
  • 4. Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ 4 of 6 file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl... Ингэснээр жишээ програм маань C:Dev-CppWork гэсэн замаар hello.cpp гэсэн файл болон хадгалагдаж байгаа юм. Хөрвүүлэх ба Холбох (Compile and Link) Одоо бид бичсэн эх кодоо хөрвүүлж объект код гаргаж авах хэрэгтэй. Текст маань эх файл дотор агуулагдаж байгаа учраас эх файлаа хөрвүүлнэ гэсэн үг. Хөрвүүлэхэд объект файл (object file) үүсдэг. Дотроо объект кодыг агуулж байдаг файлыг объект файл гэнэ. Си-програмын объект файл нь obj гэсэн өргөтгөлтэй байдаг. Харин нэр нь хэвээрээ байна. Хөрвүүлэх процессыг схемчлэн үзүүлбэл: hello.cpp Хөрвүүлэлт (Compile) Hello.obj Дараа нь, үүсгэсэн объект файлаасаа ажиллах модуль (execution module) буюу биелэх програмыг гаргаж авах ёстой. Энэ бол манай эцсийн “бүтээгдэхүүн” бөгөөд exe гэсэн өргөтгөлтэй, адил нэртэй файл байдаг. Exe файл бол бидний анх бичсэн програмын 100% машины хэл дээрх хувилбар юм. Програмчлалын нэр томъёогоор, объект модулиас ажиллах модуль үүсгэх энэ алхмыг холболт хийх (Link) гэж нэрийддэг. Холболтыг холбогч (linker) хэмээх програм гүйцэтгэдэг. Үүнийг схемчлэн үзүүлбэл: Hello.obj · · · Холболт (Link) Hello.exe Тэгвэл Dev C++ орчинд Хөрвүүлэлт ба Холболтыг хэрхэн гүйцэтгэх вэ? Ердөө л: Execute|Compile гэсэн үйлдлийг хийнэ, эсвэл хэрэгслийн самбараас харгалзах хэрэгслийг сонгоно, эсвэл гарын CTRL+F9 товчны хослолыг дарах хэрэгтэй: Ингэхэд систем өөрөө эхлээд Хөрвүүлэгчийг дуудаж, хэрэв хөрвүүлэлт амжилттай болвол Холбогчийг дуудаж ажиллуулаад, амжилттай болсон тохиолдолд hello.exe файлыг үүсгэдэг байна. Мөн Хөрвүүлэлт ба Холболт амжилттай боллоо гэж мэдээлсэн цонх гарч ирдэг. Close товчийг даран уг цонхыг хаана: Ө.х. завсрын бүтээгдэхүүн болох объект файлыг үүсгэлгүй шууд “эцсийн бүтээгдэхүүн”-ийг гаргадаг ажээ. Exe файл хатуу дискэнд, эх файл байрлах тэр хавтсанд үүснэ. Манай тохиолдолд энэ нь C:Dev-CppWork хавтас юм: “Холбох” гэсэн нэр томъёоны талаар Яагаад “Холбох” гэсэн нэр томъёо хэрэглэгдэж байна вэ? Яагаад гэвэл энэ алхам нь объект файлд Си хэлний стандарт сангийн функцуудыг холбож өгдөг учраас тэр. Гэхдээ препроцессорын үйлдлээс ялгаатай нь, зөвхөн програмд ашиглагдаж буй тэр функцуудын код объект файлд холбогдоно (нийлнэ). Тиймээс одоо бол эх кодоос биелэх програм гаргаж авах хүртэлх бүх алхмыг дараах байдлаар нэгтгэн схемчилж болно: 2013-02-25 10:11
  • 5. Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ 5 of 6 file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl... Ажиллуулах (Run) Эцэст нь бид үүсгэсэн exe файлаа ажиллуулах ёстой. Ингэснээр бидний бичсэн програмыг компьютер биелүүлж эхлэх юм. Үүний тулд Work хавтас руу орж, hello.exe файлыг сонгон ачаалж болно. Харин Dev C++ орчин бидэнд системээс гаралгүйгээр шууд exe файлаа дуудаж ажиллуулах боломжийг олгодог. Үүний тулд: · Execute|Run үйлдлийг хийх, · эсвэл хэрэгслийн мөрөөс хэрэгсэл сонгох, · эсвэл гарын CTRL+F10 товчны хослолыг дарах хэрэгтэй: Тэгэхэд програм ажиллаж эхлэнэ. Програм биелж эхлэхэд дэлгэцэнд юу гарахыг доорх зурагт үзүүлэв: . Дэлгэцийг бүхэлд нь эзэлсэн хар дэвсгэртэй цонх гарч ирэх бөгөөд хамгийн дээд талын мөрөнд Sain uu! гэсэн мэндчилгээ хэвлэгджээ. Ингээд програм “пауз” авсан байна. ENTER (эсвэл өөр нэг товч) дарвал програм төгсөж, буцаад Dev C++ орчны цонх гарч ирэх болно. Хөрвүүлэлтийн алдаа (Error) Ямар нэг шалтгаанаар эх кодонд дүрмийн алдаанууд (syntax errors) агуулагдаж байна гэе. Ийм тохиолдолд хөрвүүлэлт амжилттай болдоггүй. Ж.нь дараах зургийг харцгаая. Одоо энэ кодыг хөрвүүлэх гэж үзье. Тэгвэл хөрвүүлэгч ажилласны дараа цонх дараах байдалтай болно: Юу болсон байна вэ? Файлын цонхонд, програмын текст доторх алдаатай мөрийг ялгаж харуулсан байна: Файлын цонхны доод талд байрлах Compiler output талбарын Compiler самбар идэвхжин, хөрвүүлэгчийн өгч буй алдааны мессежийг хэвлэсэн байна. Энэ нь: “hello.cpp файлын 6-р мөрөнд үл танигдах функц ашигласан байна” 2013-02-25 10:11
  • 6. Bloodshed Dev C++ (Äåâ Ñè ïëàñ ïëàñ) îð÷èíòîé òàíèëöàõ 6 of 6 file:///C:/Users/Zaya-PC/Documents/Lesson2011-2012-2/1.Programchl... гэсэн алдаа байна. Учир нь бид printf() функцыг ашигласан боловч түүний тухай мэдээллийг агуулагч толгой файлыг програмд оруулж ирээгүй байна билээ. Тиймээс хөрвүүлэгч энэ функцыг таньж чадахгүй байгаа юм. Ингээд засвараа хийж (#include <stdio.h> гэсэн директивийг бичээд) дахин хөрвүүлбэл “бүх зүйл Окей” болно. Хөрвүүлэгчийн өөр нэгэн чухал үүрэг эндээс харагдаж байна. Түүний тусламжтайгаар текстэнд агуулагдах аливаа алдааг илрүүлдэг юм. Ялангуяа том хэмжээний текстэнд энэ нь онцгой ач холбогдолтой. Хөрвүүлэлтийн сануулга (Warning) Заримдаа хөрвүүлэгч нь алдаа өгөхгүй боловч сануулга өгөх тохиолдлууд байж болно. Сануулга ба алдааны ялгаа нь, хэдийгээр сануулга өгөгдсөн ч бүтээгдэхүүн-файл үүсдэг. Тэглээ гээд хөрвүүлэгчийн өгч буй сануулгуудыг тоолгүй орхиж болохгүй. Нэг сануулгаас болж програм буруу ажиллаад эхлэж магадгүй юм. Тиймээс гараад байгаа сануулгуудын шалтгааныг олж засах хэрэгтэй. Програм зохиогчийн гол зорилго бол 0 сануулга, 0 алдаатай програм бичих явдал билээ. 2013-02-25 10:11