Mais conteúdo relacionado
Semelhante a Lekts 11 (6)
Mais de Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)
Lekts 11
- 2. Дүүргийн цэцэгт байгууламж
Дүүргүүдийн байршил, онцлогоос хамаарч цэцэгт
байгууламжийг байгуулах ялгаа (тоос шороо
шингээх, утаа, дуу чимээ намжаах г.м)
Тарих ургамлын онцлог тэдгээрийн зүйлийн
бүрдэл
- 3.
Улаанбаатар хотын экосистемд явагдаж байдаг
олон олон үйл явцын нэг нь өвлийн улиралд агаарт
явагдаж байдаг нүүрстөрөгчийн дутуу исэл /со/ их
хэмжээгээр ялгарч хотын төв хэсгээр хуримтлагдан
удаан хугацаагаар хуран тогтож байгаа явдал.
Улаанбаатар хотын нэг хүнд дунджаар 70 кг агаар
бохирдуулагч бодис ноогдож , хотын төв хэсэг гүн
утаанд дарагдаж байна.
- 4.
Нэг га талбайд ургаж байгаа мод сөөг нь 18 сая
шоо метр агаарыг цэвэршүүлж утаа униарын 30-35
хувийг өөртөө шингээдэг. Мод ургамал нь өвлийн
улиралд навч шилмүүсгүй ч агаарын бохирдлыг 40
хувь хүртэл багасгаж ,дуу чимээг ихээхэн
бууруулдаг байна.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нэг хүнд
6.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ноогдаж байгаа
нь байвал зохих дундаж хэмжээнээс 2-3 дахин бага
байна.
- 5.
Улаанбаатар хот орчмын ургамлын төрөл
зүйлийн дотор хүмүүсийн эрүүл мэндэд харшил
өгөх 170 гаруй зүйл ургамал байдгийг эрдэмтэд
тогтоожээ Иймээс агаарын бохирдлыг тодорхой
хэмжээгээр бууруулах , нян бактер устгах чадалтай
ашигтай фитонцит ялгаруулдаг Монос
,Нарс, Нохойн хошуу зэрэг мод сөөгийг их
хэмжээгээр тарих нь чухал.