77777
- 1. Эртний түүх
Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа
байдаг. Тийм боловч МЭӨ 3р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд
чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб
Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа
нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин
аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба
хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.
Хэдийгээр ийм тархай бутархай байсан ч зарим үе Хятад, Араб, Персийн орнуудад заналхийлсэн
хүчтэй нэгдлүүдийг бий болгож байв. Эдгээр нэгдлүүд нь амархан задарч үгүй болдог байсан ч
довтолсон орнуудынхаа хүмүүсийг тарааж, улс төрийг нь тасалдуулж байв. Монголын талын
нүүдэлчид нь голдуу ойр орших Хятадад анхаарлаа хандуулж байсан ба ийнхүү энэ хоёр тал нь
өвөр хоорондынхоо түүхэнд харилцан нөлөөлж байв.
Хүннү
Гол өгүүлэл: Хүннү гүрэн
МЭӨ III зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг
улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Түрэгстан, зүүн зүгт Ляо гол буюу
одоогийн Ордос, хойд зүгт Байгал нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг
эзлэж байжээ.
Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэжээ. Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд
эцгийгээ хөнөөж аймгуудыг нэгтгэж хүчирхэгжүүлжээ. Тэдгээр зүүн Монголд хамгийн хүчтэй
байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг
эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тянь энэ эзлүүлсэн газрыг эргүүлэн авчээ.
МЭӨ 200 оны үе, Хүннү улсын үе
Хүннүгийн дайчид
- 2. Гол өгүүлэл: Сүмбэ улс
Сүмбэ улсын үе, МЭ 200 оны үед
Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайгийн (141
181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Таньшихуай хааны үед Хүннүгийн захиргаанд
байсан газрыг эзэмших болжээ. Сүмбэ нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд
Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сүмбэгийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний
газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нь III зуунд бутарчээ.
Сүмбэ нарын нэгэн хэсэг болох Тоба аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий
болгожээ. Тоба Гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар
өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын Манжууд шиг Хятад үндэстэн рүү уусан алга болсон
ажээ. Тоба Вэй улс 581 онд бутарчээ.
Сүмбэ нарын гарал үүслийг Монгол гаралтай, Тунгус гаралтай, эсвэл энэ хоёр үндэстний аль
алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаг байдаг.
Сүмбэ бүсний горхи
Гол өгүүлэл: Нирун улс
Жоужань буюу Нирун улс нь 330555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Харшаараас
Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж
- 4. МЭ 600 оны үед, Түрэгийн үе
Гол өгүүлэл: Уйгурын хаант улс
Уйгур гүнжийн зураг
Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн
хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур
(747759)ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг
үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь
хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд
Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур
өгөх болжээ.
Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж согдтүрэгийн бичгийг сайжруулж
өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ.
Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод
Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.
Дэлхий 820 онд
Гол өгүүлэл: Хиргис
840 онд Енисейн хиргисүүд Уйгуруудыг хөөж богино хугацааны турш үргэлжилсэн хаант улсыг
одоогийн Монгол улсын нутагт тогтоожээ. 924 онд өөрсдөө кидан буюу хятан нарт дээд Енисей
хүртэл хөөгджээ. Хиргис нь Монгол нутагт ноёрхсон сүүлийн түрэг угсааны хүмүүс юм.
Гол өгүүлэл: Кидан улс
Кидан буюу Хятан нар нь 4, 5р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба
- 5. үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы
тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе
улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг
байгуулжээ.
Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч
байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзлэж эхлэснээр Ляо гүрэн хэмээн нэрийдэх болжээ. Кидан
улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй
эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа
наймаа өргөн хийдэг байжээ.
Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр
төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн
Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн)
уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө
мөргөлөөс арай холдож, буддизм шашинтай байжээ.
Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн гүрэнтэй Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн
турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ. Зүрчидэд цохиулж Бээжинг
булаалгасан киданчууд дүрвэсээр 1128 онд Кашкарт хүрч, тэндээ чухал үүрэг гүйцэтгэсэн Хар
Киданы хаант улсыг байгуулжээ.
Уйгур гүнжийн зураг
1025 онд, Киданы үед
- 6. монголын үе
12р зууны байдал
12, 13р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биентэйгээ өрсөлдөгч
олон биеэ даасан аймгууд оршин тогнож байжээ. Эдгээр нь гол төлөв Монгол, Түрэг, Манж
гаралтай байсан бөгөөд тоочвол:
•
Алтайн , Хангайн нурууны дунд Найман
• Хангайн, Хэнтийн нурууны дундуур ТуулОрхоны сав газарт Хэрэйд
•
Байгал нуурын урдуур Сэлэнгийн ай саваар Мэргид
•
Их Хянганы нуруугаар Буйр нуурын орчмоор Хонгирад
• Хэнтийн нуруунаас урагшаа Зүбү (Татар)
•
Их Говьд Онгуд
• Хэнтийн нуруунд Хамаг Монгол
• Мөн бусад газарт Олхонууд, Баяд, Ойн иргэн
тус тус байлаа.
Хожим нь эдгээрээс Хамаг Монгол давамгайлжээ.
Хамаг Монголын хаан Боржигин овгийн Хабул хан нэг хэсэг хүчирхэгжиж байснаа дараагийн
хэдэн үедээ дарагджээ. Түүний дараа Тайчуудын Амбагай хан цолыг авчээ. Амбагай хан охиноо
Татарт өгөхөөр явж байхдаа Татаруудад олзлогджээ. Тэдгээр нь Амбагайг зүрчидэд өгч
цаазалжээ. Энэ үеэс Татаруудад өш хонзонтой болж, Хабул хааны хүү Хутуг дараа нь Хамаг
Монголын ханд өргөмжлөгдөхөд Татарын эсрэг 13 удаа дайтжээ. Хутуг хааны хожмын
удирдагчид нь Хамаг Монголын хан цолгүй байсан нь хүч суларч байсны шинж болно. Хутулын
ач Есүхэй баатар нь 1171 онд Татаруудад хорлогдон нас баржээ. Энэ үед түүний хүү Тэмүжин 9
настай байсан ба Монголын эзэнт гүрнийг үндэслэгч болсон байна. Харин 1189 он хүртэл Хамаг
Монгол ямар ч удирдагчгүй, зохион байгуулалт байхгүй байлаа.
Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн гэгдэх газрын орчмын хөшөө
Есүхэй баатар Татаруудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний
хүү Тэмүжин нь хагас өнчин болж бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх
Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг
авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн бага насны анд
Жамухын тусламжтайгаар Мэргидийг сөнөөжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо
Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг
Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин,
Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд
хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна.
Чингис хаан нь 12061227 оны хооронд Тангууд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсыг
байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ.
Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь,
дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин
томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын
нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод
Персийг, Өгэдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар
язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.
- 8. Энэ үед Монголчууд ерөнхийдөө дөрвөн түмэн ойрд, халх гэж хоёр хуваагджээ. 1393 онд үхсэн
Ойрадын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд
захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь
туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа.
Их Монгол Улсын тэлэлт ба бутрал
Дөчин дөрвөн хоёр
Юан гүрэн зуу гаруй жилийн турш оршин тогтносоор 1368 онд Мин улсаар солигджээ. Ингэснээр
Монголчууд умард зүг рүү төрөлх нутаг руугаа зугтжээ. Мингийн арми тэдгээрийг хөөж
Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Каракорум
болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын олж авсан соёлын дэвшил
хөгжлийг устгаж, Монголчууд XVIXVII зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх
нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион
байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ.
Энэ үед Монголчууд ерөнхийдөө дөрвөн түмэн ойрд, халх гэж хоёр хуваагджээ. 1393 онд үхсэн
Ойрадын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд
захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь
туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа.
1418 онд Тогоон тайш гэгч ноён Ойрадыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж
Тайсуныг хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайши нь
хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд
алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455
онд бослого гаргагчдад алагджээ.
Монголыг дахин нэгтгэж чадсан бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Түүний өмнө
хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр
улсыг захирч байжээ. Мандухай нь Ойрадыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас
барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ.
XVI зууны үед Монгол нь Мандухай хатны үр удмууд дунд Халх, Цахар, Түмэд зэргээр
хуваагджээ. Даян хааны ач Алтан (15071582) жинхэнэ хааны хажууд өөрийгөө ханд
өргөмжилжээ. Тэрээр Хятад руу дайрч 1550 онд Бээжинд халдаж, Мин улстай найрамджээ. 1557
онд Хөх хотыг байгуулжээ. 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзаад
анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ цагаас Алтан нь Төвдийн Буддист болжээ. Энэ үед бас
Халхын Автай хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх
удирдагчид Буддистууд болжээ. Автай хан 1585 онд хуучнаар Каракорум хотын нутаг
- 9. дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ.
XV зууны дунд үе, XVI зууны үед Монголын соёл урлаг дахин хөгжих болжээ.
Манжийн дарлал
Гол өгүүлэл: Манж Чин улс
17р зууны үеэс Монголын хааны эрх мэдэл маш суларчээ. Сүүлийн хаан Лигдэн нь Цахарын
Лигдэн нэртэй болсон нь бүх Монголыг бус зөвхөн Цахарыг л удирдлага доороо байлгаж чадсаны
шинж юм. Ингэснээр Монгол нь олон ноёдын эзэмшил болон хувирч, цэргийн нэгдсэн хүч гаргаж
чадахгүй болжээ.
Энэ үеэс зүүн зүгт Манжууд хүчирхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монголыг эзэлжээ. 1691 онд
Халхыг 1750 онд Зүүнгарын хаант улсыг Манжууд буюу Манж Чин улсын захиргаан дор
оруулжээ. Ингэснээр Монгол нь 1911 он хүртэл дараагийн 220 жилийн турш Манж Чин улсын
дарлалд оржээ. 1755 онд бас Баруун буюу Ойрад Монголыг захиргаандаа авчээ.
Богд Хаант Монгол Улс
20р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх
бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба
хутагтад баторшил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн
монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант
Орос улсын СанктПетербург руу илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж
Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг
далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын
29нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар
тогтнолоо зарлажээ.
1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг
явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр цэргүүдээ татжээ. Иймд
Монгол нь тусгаар тогтнолоо зарласан ч гэсэн үнэн хэрэгтээ Хаант Орос, Дундад Иргэн Улсын
шахалтад байснаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улсыг ДИУын автономит болж
тусгаар тогтнол нь устжээ.
Харин Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд
Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам
(МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр Барон Унгерн
фон Штернберг Хүрээг эзлэж, 1921 оны 3 сард дахин Хятадаас тусгаарлаж 7 сарын 6нд хаант
засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6нд МАН, Зөвлөлтын
цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУын
нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26нд Бүгд Найрамдах
Монгол Ард Улсыг тунхаглажээ.
- 10. Бүгд Найрамдах Монгол Ард Улс
Богд хаан
Гол өгүүлэл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУтай маш нарийн харилцаатай байжээ. 1920 ба 30аад
оны үед Зөвлөлтын нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан
Догсомын Бодоо, Солийн Данзан нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ.
1928 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч болжээ. Тэрээр хувийн өмчийг хурааж, шашинд
дайсагнаж, 1937 оноос эхлүүлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн алагджээ.
БНМАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУд тусламж илгээж байсан ба 1939 оны Халх
голын дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы хүчинг дийлжээ. Энэ байлдааны үр дүнд
ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн
өдрүүдэд БНМАУ ЗХУтай хамт Японд дайн зарласан байна. 1945 онд Иосиф Сталин, Чан
Кайши нар Японы эсрэг хоорондоо холбоо тогтоож, энэ үед Бүгд Найрамдах Хятад Улс нь
Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс
байгуулагдахад 1949 оны 10 сарын 6нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
1952 оны 1 сарын 26нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн
Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ
ийн гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болжээ. Харин яг энэ үед
буюу 1960аад оноос ЗХУБНХАУ хоорондын харилцаа таслагдаж Монгол нь ЗХУтай нэг тал
болжээ. Ингэснээр ЗХУын нөлөө ихэссэн ч гэсэн Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж, бичиг
үсэг мэдэх байдал ихэсчээ. 1984 онд Цэдэнбал Москвад айлчилж байхад нь түүний өвчин Их
Хурлыг шинэ удирдагч Жамбын Батмөнхийг сонгоход хүргэжээ.
Ардчилал
Гол өгүүлэл: 1990 оны Монголын Ардчилсан хөдөлгөөн
1989 оны 12 сарын 10нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагснаар ардчилах хөдөлгөөн
- 11. эхэлжээ. Удалгүй Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын
Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон Нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрчдийн Нам гэсэн
ардчилсан намууд байгуулагджээ. 1990 оны 3 сарын 79ны хооронд Монголын Ардчилсан
Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХНын Төв хорооны улс төрийн товчоо огцорч
нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны 7 сард
Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг
баталжээ. 1993 оны 6 сарын 6нд анхны шууд ерөнхийлөгчийн сонгууль болжээ.
Алтан Орд нь Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны ач Бат хааны удирдлаган дор
Зүүн Европын Ижил мөрний сав газар буюу Кипчакт оршин тогтносон Монгол, Татарын улс юм.
Чингисийн залгамжлагч Өгэдэйн Орос руу илгээсэн гурван довтолгооны нэгийг 1235 онд Бат
хаан удирдан явсан юм. Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан төв Орост нэвтрээд Москва,
Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силез, Унгарт очиж
1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард
Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон.
Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог
торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Мускови (Москва)ийн бослогуудаас
болж сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц
Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагджээ. XV зууны сүүл, 1480аад онд III
Иван Василевич татвар төлөхөө больж эсэргүүцэл хурцадсанаар Монголчуудын ноёрхол оршин
тогтнохоо больсон байна.
Монголын түүхийн хичээлийн улирлын шалгалтын асуулт
АЖ1
20100419 13:35
Монголын түүхийн хичээлийн улирлын шалгалтын
асуулт АЖ1
1.Монголын түүхийн судлах зүйл, судалгааны арга
2.Монголын түүхийн үечлэл
3. Монголын түүхийн сурвалж
4.Монголын түүхийг судалсны ач холбогдол
5.Хуучин чулуун зэвсгийн үе
6. Дунд чулуун зэвсгийн үе
7.Шинэ чулуун зэвсгийн үе
8.Хүрэлийн үе
9.Төмөр зэвсгийн үе
10.Монгол нутаг дахь овог аймгууд
11.Хүннү улс
12.Сяньби улс
13.Нирун улс
14.Монголын эртний улсуудын угсаа гарвал соёл ахуйн залгамж чанар
15.Монголын нэгдсэн улс байгуулагдахын өмнөх үеийн Монгол улс ханлигууд
16.Хамаг Монголын ханлиг
17.Тэмүжин Их Монгол улсыг байгуулсан нь
- 14. хаан супер ген 47.Чингис хааны билиг сургааль 48.Монголын нууц товчоо түүхийн эх
сурвалж болох нь 49.Өүлэн үжин, Бөртэ хатны овог удам 50.“Их засаг” хууль 51.Нийтийн
тооллын өмнөх ба нийтийн тоолол учир 52.Төв Азид анхны хүн үүссэн нь
53.Монголчуудын их нүүдэл / америк, европ руу/ 54.Монголчуудын бичиг үсгийн үүсэл
55.Атилла хаан ба хүннү гүрэн 56.Шумер ба монголчуудын соёлын холбоо хамаарал
57.Монголчууд Энэтхэгийн харилцаа 58.Ацтек ба майягийн соёлын хамаарал 59.Монгол
хятадын харилцааны уламжлал 60.Дэлхийн өв соёлын хөгжилд монголчуудын гүйцэтгэсэн
үүрэгГазрын зурагт заах 1. Эртний хүмүүсийн ул мөрүүд хаана оршдог вэ? 2. Эртний
хүмүүсийн дархны газрууд 3. Эртний хүмүүсийн бүтээсэн хадны зургууд 4. Оршуулга
булш бунхан 5. Буган чулууны хөшөө
3. 6. Палеолитын үеийн дурсгал / чулуун дэвсэг7. Мезолитын үеийн дурсгалууд ан агнуур8.
Неолитын үеийн дурсгал / газар тариалан9. Амьтны загварт урлагийн дурсгал10.Эдлэг
соёлын дурсгалууд11.Хүннү гүрэн хил хязгаар12.Хэрэйд, найман, хамаг монгол, гурван
мэргэд ханлиг13.Хятан, сяньби, нирун,14.Түрэг угсааны төрт улсууд15.Гурван голын
монголчууд16.Монголын нэгдсэн улсууд17.Их монгол улсын бүрэлдүүн хил
хязгаар18.Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүн19.Алтан ордны улс хил
хязгаар20.Хүлэгийн улс21.Цагаадайн улс22.Монголын юань гүрэн23.Торгоны их
зам24.Бутралын үеийн монгол улс25.Монголчуудын гадаад харилцаатай улс
орнууд26.Ертөнцийн 9 гайхамшиг /эртний түүхийн27.Марко Поло, Плано Карпины нарын
аялал28.Дэлхийн түүхийн эртний ба дундад үеийн иргэншлийн төвүүд29.Перс, Балба,
Жагар, Еле, арслан хот, мисир30.Гуулин, сартуул, нанхиад, могул, хорезм
“Соёл” бүлэг сэдвийн хүрээний тест
,
1. ................ гэдэг нь хүмүүс бусад соёлыг өөрийнхөө соёлоор дамжуулан
үнэлдэг байр суурийг хэлнэ.
а. Этноцентризм б. Ревлятивизм в. Универсал г.
Плюрализм
2. Соёлын элементүүдийг нийгмийн үүрэгтэй нь зөв харгалзуул.
1. Үнэлэмж а. Өөрийн байр сууриа илэрхийлэх,
үзэл бодолдоо үнэнч байх чадвар төлөвшүүлэх тэмдэг 2. Билэг тэмдэг
б. Тухайн субъектын үйлдэлд хэм хэмжээ болох
3. Итгэл үнэмшил в. Соёлын элементүүдийг тэмдэглэж
хүмүүст утга санааг ойлгуулах
4. Уламжлал г. Соёлыг үеэс үед дамжуулан
эзэмшүүлэх
а. 1б2г3а4в б. 1б2в3а4г в. 1а2г3в4б г.
1а2в3б4г
3. Соёл нь:
а Удамшина б.Нийгмээр залгамжлагдана в. Хүнд төрөхөөс
заяадаг г. Бүгд зөв
4. Бүтээсэн эээн нь тодорхойгүй соёл аль нь вэ?.
- 15. а. Элитийн б. Ардын в.Зонхилох г. Ёс суртахуун д.
Эрх зүй
5. Буруу бодомж аль нь вэ?
а. Соёл бол нийгмийн үзэгдэл б. Нэг үндэстэн
олон соёлтой байж болно
в. Хэл бол соёлыг дамжуулах хэрэгслэл г. Нэг тивд нэг л
соёл байна
6. Үндэстэн, угсаатныг нэгтгэж нийгмийн болгож байгаа гол шинж аль нь
вэ?.
а. Мэдлэг б. Хэл в. Соёл урлаг г. Бичиг үсэг д.
Үнэлэмж
7. Аль нь нэгтгэгч маягийн тодорхойлолт вэ?
а. Соёл бол хүмүүний хүмүүнлэг чанар илрэн хэрэгжих түүхэн
тасралтгүй үйл явц мөн
б. Хүнтэй хамт үүссэн нийгмийн үзэгдэл, арга хэмжээ, нийгмийн
хяналт
в. Соёл бол байгалийн зүйлсийг нийгмийн зүйлс болгодог, улмаар
нэгэнт бүтээгдсэн
г. Нийгмийн зүйлсээ хүний үйл ажиллагааны бүх чиглэлээр улам
боловсронгуй болгодог
д. Зохистой арга хэмжээ, нийгмийн хяналт
8. Мэдлэг туршлага олгодог нь аль үүрэгт хамаарах вэ?
а. Мэдээллийн б. Танин мэдэхүйн в. Харилцааны г. Хэм
хэмжээний
9. Аливаа хэм хэмжээг биелүүлснийх нь төлөө урамшуулах үйл явцыг аль
өгөгдөл илэрхийлж байна вэ?
а.Санкци б. Дэмжих санкци в. Хэм хэмжээ г.
Зуршил
10. Бурхан тэнгэр байдаг гэдгийг үгүйсгэдэг үзэл аль нь вэ?
а. Атейзм б. Монотейзм в. Деизм г. Марксизм
11. ....................бол нийгэмшилтийн явцад хүмүүсийн эзэмшдэг зүйл.
а. Хэл б. Бичиг в. Мэдлэг г. Соёл
12. Нийгмийн хөгжлийг дагаад соёлын аль хэв маяг давамгайлах вэ?
а. Ардын б. Нийтийн в. Бүлгийн г. Сөрөг
- 17. 12. Арилжаа худалдааны үүсэл
13. Хүй элгэн болон овгийн байгуулал
14.Ураг төрлийн байгууллын үеийн соёл
15. Эдлэг соёл
16.Утга соёл
17.Монголын анхны төр улс Хүннү гүрэн
18.Сяньби
19. Жужаны хаант улс
20. Монгол нутагт дахь түрэг угсааны улсууд
21.Хятан гүрэн
22. Эртний улсуудын төр нийгмийн байгуулал
23. Эртний улсуудын аж ахуй
24. Монголын эртний улсуудын дэлхий дахины түүхэнд үзүүлсэн нөлөө
25. Монголчуудын гарал угсаа
26. Монгол нэрийн тухай
27.Монголчуудын ханлиг улсууд
28. Түрэг угсааны улсуудын үеийн Монголчууд
29. Их монгол улс түүхийн тавцанд гарч ирсэн нь
30. Их монгол улсын төрийн бодлого
31.Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
32. Чингисийг залгамжлагч хаадын үеийн Их монгол улс
33. Монголын эзэнт гүрэн
34. Монголын Юань улс
35. Монголын эзэнт гүрэн ба дэлхий дахин
36. Монголын эзэнт гүрэн ба аж ахуй
37.Монголын эзэнт гүрэн ба соёл
38. Улс төрийн бутрал
39. Улстөрийн бутралын шалтгаан, нөхцөл
40. Улс төрийн бутралын үеийн Монгол ба Мин улсын харилцаа
41.Монголчуудын нэгдмэл байдал түр сэргэсэн нь
42. Монголд бурхны шашин дэлгэрсэн шалтгаан
43. Монголд бурхны шашин дэлгэрсэн үр дагавар
44. ХҮХҮП зуны монголчуудын аж байдал
- 18. 45. Монголчуудын ХҮХҮП зууны үеийн утга соёл
46. Чингис хаан супер ген
47.Чингис хааны билиг сургааль
48. Монголын нууц товчоо түүхийн эх сурвалж болох нь
49. Өүлэн үжин, Бөртэ хатны овог удам
50. “Их засаг” хууль
51.Нийтийн тооллын өмнөх ба нийтийн тоолол учир
52. Төв Азид анхны хүн үүссэн нь
53. Монголчуудын их нүүдэл / америк, европ руу/
54. Монголчуудын бичиг үсгийн үүсэл
55. Атилла хаан ба хүннү гүрэн
56. Шумер ба монголчуудын соёлын холбоо хамаарал
57.Монголчууд Энэтхэгийн харилцаа
58. Ацтек ба майягийн соёлын хамаарал
59. Монгол хятадын харилцааны уламжлал
60. Дэлхийн өв соёлын хөгжилд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг
Газрын зурагт заах
1. Эртний хүмүүсийн ул мөрүүд хаана оршдог вэ?
2. Эртний хүмүүсийн дархны газрууд
3. Эртний хүмүүсийн бүтээсэн хадны зургууд
4. Оршуулга булш бунхан
5. Буган чулууны хөшөө
6. Палеолитын үеийн дурсгал / чулуун дэвсэг
7. Мезолитын үеийн дурсгалууд ан агнуур
8. Неолитын үеийн дурсгал / газар тариалан
9. Амьтны загварт урлагийн дурсгал
10. Эдлэг соёлын дурсгалууд
11.Хүннү гүрэн хил хязгаар
12. Хэрэйд, найман, хамаг монгол, гурван мэргэд ханлиг
13. Хятан, сяньби, нирун,
14.Түрэг угсааны төрт улсууд
15. Гурван голын монголчууд
- 19. 16.Монголын нэгдсэн улсууд
17.Их монгол улсын бүрэлдүүн хил хязгаар
18.Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүн
19. Алтан ордны улс хил хязгаар
20. Хүлэгийн улс
21.Цагаадайн улс
22. Монголын юань гүрэн
23. Торгоны их зам
24. Бутралын үеийн монгол улс
25. Монголчуудын гадаад харилцаатай улс орнууд
26. Ертөнцийн 9 гайхамшиг /эртний түүхийн
27.Марко Поло, Плано Карпины нарын аялал
28. Дэлхийн түүхийн эртний ба дундад үеийн иргэншлийн төвүүд
29. Перс, Балба, Жагар, Еле, арслан хот, мисир
30. Гуулин, сартуул, нанхиад, могул, хорезм
АШИГЛАХ МАТЕРИАЛ:
• Монголын түүхийн сурах бичиг , 2011 он
• “Түүх 3” монголын түүхийн сурах бичиг 2007, 2009
• ТНУ боловсролын стандарт, 2004 он
• Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7,8 дугаар ангийн шилжилтийн төлөвлөгөө,
хөтөлбөр, зөвлөмж, БСШУЯ, 2009, 2010 он
• Монголын түүхийн хичээлээр ажиллах тест даалгаврууд, УБ, 2010 он
• “Түүх 1” дадлага ажил 7р анги, УБ, 2010 он
• Нийгмийн ухааны үндсэн сурах бичиг, УБ, 2009 он
• Нийгмийн ухааны хичээлээр унших сэдвүүд, тест даалгаврууд 2010 он
19391990 онуудад БНМАУын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн түүхэн зүтгэлтэнг нэрлэж
сонирхсон хүний намтраа судалж ирээрэй
1.Ю Цэдэнбал
2.Х Чойбалсан
- 20. 3.Д Дамба
4.Г Бумцэнд
Хиагт ,Хөлөн буйр , Ховд, Улиастай ,Гилбэр харуулын нутаг ,Нийслэл хүрээ зэргийг газрын
зурагт зааж сурах мөн тухайн газар нутагт холбогдох түүхэн үйл явдлыг мэдэж ирэх
Батлав: ОУХТийн эрхлэгч …………………..... доктор профессор Б.Дашзэвэг
Олон улсын харилцааны
Тэнхимийн 2010 оны сарын ны
өдрийн хурлаар хэлэлцэн батлав.
“Олон улсын харилцааны түүх”хичээлийн
Улирал дундын шалгалтын асуулт
ГХА 227,228
1. Орчин үеийн үндэсний төрт улс бий болсон нь, төрт улсын тухай ойлголт
2. Вестфалын ОУын энх тайвны гэрээ үүсэх болсон шалтгаан, ач холбогдол
3. Вестфалын ОУын харилцааны системийн төгсгөл, үр дүн
4. 1815 оны Венийн конгресс
5. ОУХны Венийн систем, түүний үүсэх урьдчилсан нөхцөл бүрдсэн нь
6. ОУХны үе шатын тухай ойлголт, үе шатуудыг тайлбарлах
7. Хүчний төвийн тухай ойлголт
8. Наполеоны эсрэг хобоотнуудын Шомоны гэрээ, учир холбогдол
9. 1814 оны Парисын Парисын энх тайвны гэрээ, түүнд орсон заалтууд
10. Шомоны гэрээнд тусгагдсан заалтууд
11. 1815 оны Венийн нууц гэрээ, түүнийг байгуулах болсон шалтгаан
12. Венийн эрин үеийн хүчний төвүүд тэдгээрийн харилцаа
13. ОросТуркын дайн, үүсэл шалтгаан, үр дагавар
14. ОросТуркын дайнаар талуудын тохиролцсон зүйлүүд
15. Дэлхийн 1р дайны өмнөх ОУХны тойм, онцлох үйл явдлууд
16. Дэлхийн 1р дайны өмнөх алс дорнодын байдал
17. Орос Японы дайн, үүсэл шалтгаан, үр дагавар
18. Орос Японы дайнаар талуудын тохиролцсон зүйлүүд
19. АНТАНТын эвсэл байгуулагдсан нь, түүний тухай ойлголт
20. Дэлхийн 1р дайн, дайны үеийн ОУын харилцаа, онцлох үйл явдал
- 22. 8. Түрэмгийллийг тодорхойлох тухай НҮБ-ын тогтоол. 1974
9. Олон улсын гэрээг залгамжлах тухай Венийн Конвенц. 1978
10. Төрийн өмч, архив, өрийг улс залгамжлахтай холбоотой Венийн Конвенц. 1983
11. Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенц.1969
12. Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенц.1986
13. Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал. 1948
14. Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. 1966
15. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт. 1966
16. Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын I нэмэлт протокол. 1966
17. Цагаач ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай Олон улсын
конвенц. 1990
18. Дүрвэгсэдийн эрх зүйн байдлын тухай Конвенц. 1951
19. Харьяалалгүй хүмүүсийн эрх зүйн байдлын тухай Конвенц. 1954
20. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тухай Европын Конвенц. 1950
21. Улс төрийн орогнолын тухай тунхаглал. 1967
22. Эрүү шүүлт болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцан шийтгэхийн
эсрэг Конвенц. 1984
23. Дипломат харилцааны тухай Венийн конвенц. 1961
24. Консулын харилцааны тухай Венийн конвенц. 1963
25. Түгээмэл шинжтэй олон улсын байгууллагад улс төлөөлөгчөөр оролцох тухай Венийн
конвенц. 1975
26. Түр хугацааны төлөөлөгчийн тухай Конвенц. 1969
27. ТУХН-ын дүрэм.
28. Европын Зөвлөлийн дүрэм.
29. Арабын Орнуудын Холбооны Пакт.
30. Америкийн Орнуудын Байгууллагын Харти.
31. Африкийн Нэгдлийн байгууллагын Дүрэм.
32. Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба тийм гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ба тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх цээрлүүлэх тухай олон улсын
Конвенц.
Бүлэг: ОУЭЗн эх сурвалж, Уянга багш
« Заанаа, Амараа: Монгол Улс НҮБын гишүүн болсон нь Munkhjargal »
7 Responses to “Олон улсын нийтийн эрх зүйгээр заавал унших ёстой олон
улсын баримт бичгийн жагсаалт”
1. , 12 сар 19th, 2007 дээр 15:33 Хэлсэн:
peja
he he . bugdiig ni shalgaltiin umnu unshij sudlana gdeg ch khudlaa bh l daa.
2.
solko
, 1 сар 1st, 2008 дээр 15:07 Хэлсэн:
hi manaihaan goy shuu. bugdeeree shine onoo gogo ugtsan biz dee te
3.
densmaa
, 1 сар 3rd, 2008 дээр 13:41 Хэлсэн:
hi hi today manaihan shalgaltaa sain ogloo. minii huwid bvgd lag blaa. shine jiliin garaagaa
amjilttai nehellee goe shvv
- 23. 4.
densmaa
, 1 сар 3rd, 2008 дээр 13:42 Хэлсэн:
hey solko erka ta 2too vheheer bayarlasan shvv. nziigaa owdsn bhad ih setgeleer demjsen he he
he he
5.
densmaa
, 1 сар 3rd, 2008 дээр 13:43 Хэлсэн:
ouez deer edgeer olon barimt bichgiig unshij amjihgvi ee gehdee manaihan laaak bolohoor
bvgdeeree unshtsan ha hah ha
6.
densmaa
, 1 сар 3rd, 2008 дээр 13:45 Хэлсэн:
hey eh oronchiig haanaas olh be? unshij bwal haragdahyaar bai daa
7. Tsengess, 7 сар 20th, 2009 дээр 10:47 Хэлсэн:
Hard work, but i have one inquiry. Pls publish private law treaties and how to use it, particularly
Incoterms and UCP 600? goodluck for your research
Cэтгэгдэл
мэйлээр илгээх
Олон улсын нийтийн эрх зүйн бодлого бодох аргачлал
бичсэн: ouez2007 төрөл:
2В, Л. Галбаатар, 2007-11-9Олон улсын нийтийн эрх зүй. ( Бодлогын
хураамж). УБ., 2004. Хуудас 22. Бодлого 2.
БНСУ- ын иргэн Квон нь монголч эрдэмтэн бөгөөд тэрээр монголын ард
түмний ёс заншилыг сайн мэдэхийн зэрэгцээ монгол хэл судладаг нэгэн
билээ. Квон нь Монгол Улсад ганц удаа ирсэн хэдий ч монголын талаархи
олон бүтээл гаргаж, түүгээрээ бишгүй хөрөнгийг хуримтлуулжээ. Тэрээр
өөрийгөө монгол хүн хэмээн боддог бөгөөд Монгол Улсын иргэн болохыг
туйлаас хүсч, Монгол Улсын иргэний харъяаллыг түүнд олгохыг зохих
байгууллагад хандан хүсэлт гаргасан байна.Асуулт:1. Монгол Улсын
иргэний харъяат болоход ямар шаардлага тавьдаг вэ?2. БНСУ-ын иргэн
Квон шаардлагыг хангасан уу?3. БНСУ-ын иргэн Квон Монгол Улсын
харьяат болох хүсэлтээ ямар байгууллагад гаргаж, ямар хугацаанд
шийдвэрлүүлэх вэ?4. БНСУ-ын иргэн Квоны Монгол Улсын харьяат болох
хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх вэ? Бодолт: “ Монгол Улсын Харъяатын
тухай хууль “ 1995 (МУХТХ.)-ийн 9-р зүйлийн 3 дахь хэсэгт “ Монгол Улсын
төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай
мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой
- 24. амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын
Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2- т заасан заасан нөхцлийг үл
харгалзан Монгол Улсын харьяат болгож болно “ гэж заасан нь БНСУ-ын
иргэн Квоны Монгол Улсын харьяат болох хүсэлтийг шийдвэрлэх гол
үндэслэл бөгөөд
МУХТХ. 9 дүгээр зүйл. Монгол Улсын харьяат болох нөхцөл
- 25. 1. Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцлийг хангасан
байна:1/ амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;2/ Монголын ард
түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн
талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл
гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил
байнга оршин суусан байх гэдэг нь БНСУ-ын иргэн Квонд хамаарахгүй
(хөнгөлөлттэй нөхцөл)тул МУХТХ. 9.3-ийн дагуу монгол хэл судладаг
монголч эрдэмтнийг Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил
эзэмшсэнд тооцох эсэх талаарх зохицуулалтыг дараах эрх зүйн актуудад
авч үзлээ: 1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын
хууль. 19932. Иргэний бүртгэлийн тухай Монгол Улсын хууль. 19993.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль. 19934. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн тухай хууль. 19935. Захиргааны хариуцлагын тухай
Монгол Улсын хууль. 19936. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 71,
72 дугаар тогтоол.Эдгээр эрх зүйн актуудад монгол хэл судладаг монголч
эрдэмтнийг Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн
гэж үзэхгүй гэж заагаагүй нь БНСУ-ын иргэн Квон шаардлагыг хангасан гэж
үзэх үндэслэл болж байгаа тул тэрээр Монгол Улсын харьяат болох хүсэлтээ
ямар байгууллагад гаргаж, ямар хугацаанд шийдвэрлүүлэх вэ? гэдгийг
цааш нь авч үзье. Монгол Улсын харьяаллын асуудлаархи хүсэлтийг МУХТХ.
21.1, 21.2, 22.6- ийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах
бөгөөд шаардагдах бичиг баримтыг Гадаадын иргэн, харьяатын асуудал
эрхлэх албаны тогтоосноор бүрдүүлж өгнө. БНСУ-ын иргэн Квоны хүсэлтийг
МУХТХ. 22.5- ийн дагуу зургаан сарын дотор шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр
нь зөвшөөрлийг илэрхийлсэн бол МУХТХ. 24.1- ийн дагуу Ерөнхийлөгч
зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана. Ерөнхийлөгчийн шийдвэр
гарахтай холбогдуулж Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба
МУХТХ. 23-р зүйлийн дагуу дүгнэлт гаргах ба энэ нь хүсэлт гаргагчийн ашиг
сонирхол, улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, гаргасан өргөдлийн
агуулга, харьяатын асуудлаар бусад байгууллагаас гаргасан тодорхойлолт
болон санал, дүгнэлт түүнчлэн уг асуудлаар шийдвэр гаргахад ач холбогдол
бүхий бусад баримт бичгийг тал бүрээс нь нягтлан үзсэн байх ёстой. Мөн
- 26. Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, иргэний харьяалалыг
сэргээн тогтоох болон тэдгээрээс татгалзах үндэслэл, нөхцлийг тодорхой
зааж тусгахдаа шаардлагатай баримт бичгийг төр, олон нийт, аж ахуйн аль
ч байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авна. Эдгээр байгууллага,
албан тушаалтан холбогдох баримт бичгийг харьяатын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагад шаардсан хугацаанд нь гаргаж өгөх
үүрэгтэй. Иймд БНСУ-ын иргэн Квоны Монгол Улсын харьяат болох
хүсэлтийг зөвшөөрч Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах бөгөөд МУХТХ.
25.1-ийн дагуу энэхүү зарлиг гарсан өдрөөс БНСУ-ын иргэн Квоныг Монгол
Улсын харьяат болсонд тооцно.
ОУЭЗII Курс
“Олон Улсын Нийтийн эрх зүйн” хичээлийн улирлын шалгалтын асуулт
1. Олон Улсын Ниитийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга
2. Олон Улсын хэм хэмжээг хэрэглэх нөхцөл арга зам
3. Олон Улсын болон Үндэсний эрх зүйн уялдаа холбоо
4. Олон улсын нийтийн ба иргэний эрх зүй
5. Бүс нутгийн ба бүс нутгийн бус хэм хэмжээ
6. Диспозитив ба императив хэм хэмжээ
7. 3арчим ба хэм хэмжээний хоорондын харилцан холбоо
8. Олон Улсын эрх зүйн систем
9. Олон Улсын эрх зүй ба гадаад бодлого
10. Олон Улсын эрх зүй ба дипломат ажиллагаа
11. Олон Улсын эрх зуйн үүсэл хөгжил
12. Орчин үеийн олон улсын эрхзүйн хөгжил
13. Олон Улсын эрх зүйн харилцаа
14. Эх сурвалжийн тухай ойлголт
15. Олон улсын гэрээ
16. Олон улсын заншил
17. Шүүхийн шийдвэр эх сурвалж болох нь
18. Олон Улсын байгууллагын тогтоол эх сурвалж болох нь
19. Улс гүрний хууль тогтоомж ба шүүхийн шийдвэр эх сурвалж болох нь
20. Олон Улсын эрх зүйн номлол
21. Олон Улсын найрсаг ёс ба зан суртахуун
22. Улс гүрний бүрэн эрхийн зарчим
23. Тэгш эрхийн зарчим
- 27. 24. Улс гүрний нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх, хил халдашгүй дархан байх
зарчим
25. Олон Улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх зарчим
26. Хүч үл хэрэглэх .Хүчээр үл заналхийлэх зарчим
27. Улс гүрэн болон үндэстнүүд өөртөө засан тогтнох эрхийн зарчим
28. Хүний эрхийг нийтээр хүндэтгэх зарчим
29. Олон улсын үүргээ шударгаар биелүүлэх зарчим
30. Олон Улсын эрхзүйн субъектийн ойлголт
31. Улс олон улсын эрхзүйн субъект болох нь
32. Үндэстэн ард түмний эрх
33. Олон улсын байгууллагын эрхзүйн субъектийн байдал
34. Хувь хүн олон улсын эрхзүйн субъект болох нь
35. Хүлээн зөвшөөрөх тухай ойлголт
36. Хүлээн зөвшөөрөх объект
37. Хүлээн зөвшөөрөх хэлбэрүүд
38. Хүлээн зөвшөөрөх арга зам
39. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
40. Олон улсын гэрээний эрхзүйн тухай конвенц
41. Монгол улс дахь хүний эрхийн байдал
42. Хүчий эрхийн механизм
43. Олон улсын гэрээний объект ба ангилал
44. Опон улсын гэрээний хэлбэр бүтэц
45. Олон улсын гэрээг байгуулах журам, үе щат
46. Гэрээ байгуулах бүрэн эрх
47. Гэрээний эх бичвэрийг тохиролцох
48. Гэрээг даган биелүүлэх, зөвшөөрлөө илэрхийлэх арга
49. Гэрээг бүртгэх ба нийтлэх
50. Олон улсын гэрээ хүчингүй болох үндэслэл
51. Гэрээ үйлчлэх хугацаа орон зай
52. Олон улсын гэрээ, хүчинтэй болох гэрээний биелэлтийг хангах
53. Олон улсын гэрээг тайлбарлах
54. Гэрээнд засвар өөрчлөлт оруулах
55. Гэрээний төгсгөл
56. Гэрээний үйлчлэлийг түдгэлзүүлэх
57. Гадаад харилцаа эрхлэх байгууллагууд
58. Дипломат төлөөлөгчийн газар түүний ажилтны эрх дарх
59. Дипломат төлвөлөгчийн үйл ажиллагааны эхлэл ба төгсгөл
60. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн
61. Консулын харилцаа консулын байгууллага
62. Дипломат халдашгүй байдал ,эрх ямба
63. Консулын байгууллагын тэргүүн
64. Консулын халдашгүй байдал эрх ямба
- 28. 65. Олон улсын байгууллагын дэргэд дэх улс гүрний байнгын төлөөлөгчийн
газар
66. Дипломат проткол
67. Тусгай төлөөлөгч
68. НҮБ-ын зорилго зарчим
69. Ерөнхий ассамблей
70. Аюулгүйн зөвлөл
71. НҮБ-ЫН нарийн бичгийн даргын үйл ажиллагаа
72. Улс гүрний эрхзүйн зөвлөл
73. Улс гүрний нутаг дэвсгэр .түүний бүрэлдэхүүн хэсэг
74. Улс гүрний нутаг дэвсгэр өөрчлөгдөх
75. Улс гүрний хил
76. Улсын хил тогтоох аргууд, делимитац, демеркац
77. Олон улсын гол мөрөн
78. Цэрэг зэвсэггүй ба төвийг сахисан нутаг дэвсгэр
79. 3эвсэгт мөргөлдөөний үеийн эрхзүйн зохицуулалт
80. Дайны төрөл
81. Дайн үүсэхийн эрхзүйн үр дагавар
82. 3эвсэгт мөргөлдөөний үед хүний эрхийг хамгаалах
83. Дайны ажиллагааг явуулах хориотой арга хэрэгсэл
84. Дайны үед төвийг сахих
85. Дайны ажиллагаа зогсох
86. Дайн бүхий байдал дуусах
87. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай ойлголт
88. Иргэний харъяалалыг олж авах аргууд
89. Иргэний харъяалалаа алдах
90. Дүрвэгсэдийн эрх зүйн байдал
91. Олон улсын маргаан түүнийг эв зүйгээр шийдвэрлэх нь
92. ОУ-ын хэлэлцээ, түүнд тавигдах шаардлага
93. НҮБ-ЫН олон улсын шүүх
94. Далайн олон улсын эрхзүйн байдал
95. Опон улсын эрхзүйн зөрчилүүд
96. Олон улсын эрхзүйн хариуцлага
97. Олон улсын гэмт хэргийн төлөө улс болон хувь хүний хүлээх хариуцлага
98. Олон улсын аюулгүй байдлын эрх зүй
99. Бүс нутгийн аюулгүй байдлын механизм
100. Эвсэлд үл нэгдэх бодлого ба олон улсын аюулгүй байдал
101. Цөмийн дайныг сэргийлэх, улс гүрний итгэлцпийг бэхжүүлэх асуудал
102. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
103. Олон улсын хэлэлцээр дүүнд тавигдах шаардлага
104. Монгол улсын гадэад бодлогын үзэл баримтлал
105. Далайд гарцгүй орны эрхзүйн байдал