SlideShare a Scribd company logo
1 of 15
Манжийн байлдан дагуулагчид 1644 онд
Хятадыг эзлэн авсан нь түүний эдийн засаг, цэрэг
зэвсгийн их хүчийг Монголын эсрэг шууд дайчлан
хөдөлгөх боломжтой болжээ. Манж нар улс
төрийн элдэв луйвар аргаа цэрэг зэвсгийн давуу
байдалтай хослуулсаар 1636 онд Өвөр Монголыг,
1691 онд Халх Монголыг, XVIII зууны дундуур
Баруун Монгол (Ойрад)–ыг эрхэндээ оруулжээ.
Өөрөөр хэлбэл 1636 онд Алтан ургийн сүүлчийн
хаан Лигдэн өөд болсноор Өвөр Монголыг
эрхэндээ оруулж, 1691 онд Халхууд дагаар орсон
юм.
Ингэснээр Ойрадаас бусад Монголчууд Манж Чин
Улсын бүрэлдэхүүнд оржээ. 1696 онд Манжийн
түрэмгийлэлд Галдан хаан ялагдан нас барсан ч 1755
он хүртэл Зүүнгарын хаант улс тусгаар байсан.
Ихэнх түүхчид Монголчууд 1691 онд Манжийн
дарлалд орсон гэж үздэг боловч энэ нь эргэлзээтэй
ойлголт юм. Учир нь одоогийн баруун Монгол буюу
Ойрадууд тэр үед тусгаар улсын шинжээ хадгалж
оршин байсан бөгөөд 1758 онд хүртэл энэ байдлаа
хадгалж байсан гэж үзэж үндэстэй юм. 1636 онд Өвөр
Монгол, 1691 онд Ар Монгол, 1755 онд Баруун Монгол
Манжид эзлэгдсэн гэж үзвэл илүү зохистой юм.
Манжийн эрх баригчид Өвөр Монголыг эзлэхдээ эрх
баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох,
цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах,
айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн
туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн
хэрэглэснээр амжилт олсон юм.
Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд
довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул
нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний
богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн
хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын улмаас
хугацаа хожих зорилгоор Манжийн хаадтай найрамдалт
харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг эсэргүүцэх хүчин
бүрдүүлэх хариуцлага Халхын эрх баригчдад тулгарсан
ажээ.
Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар талаасаа
аюулгүй байх, нөгөө талаас Монголчууд нь болзошгүй
аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын
сонирхол нэгдэж, нийгмийн харилцаа хэсэг хугацаанд
намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй
холбоотой байв.Тухайн үед Монголын их хааны эрх
захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн
амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой,
Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм.
Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон
захирч байсан боловч Шолой Увашийн хөвгүүн
хэмээгдэх Алтан хан хэмээгдэх Омбо-Эрдэнийн эрх
нөлөө их байв. Алтан ханы эзэмшил нь баруун тийш
Алтайн Урианхай, Красноярскийн хязгаар, зүүн тийш
Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв.
Алтан хан Засагт хантай өрсөлдөн, бие даасан бодлого
явуулж байв. Хэдийгээр Монголд манжийн түрэмгийллийг
хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй
байсан ч харийн түрэмгийлэл илт нүүрлэсэн үед
Монголчууд удаа дараа нэгдэх оролдлого хийжээ.1970 онд
түүхч Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын
нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал
сурвалж болсон юм. XVI зууны сүүлч, XVII зууны эхээр
Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад
улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож
байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно. Үйсэн дээр
бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл
хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль
болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь “хан
хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд
мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж
байхаар заажээ.
Мөн 1640 онд Халх, Ойрадын ноёдууд Тарвагатайн
Улаан буурай гэдэг газар чуулган нийлж, цаг үеэ
дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн
түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан
тунхаглаж, тус чуулганаас Монгол Ойрдын Их цаазыг
баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ
нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа.
Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай,
Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан
аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх,
Тэнгэрэй тойн нарыг зэрэг Халх Ойрадын төр, шашны
зүтгэлтэн болон Хөх нуурын Монголчууд, Ижил
мөрний гол Торгуудын төлөөлөгчид бүгд 28 том ноёд
оролцжээ.
Тэдгээр ноёд нь тухайн үеийн Монгол улсын төрд
гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв.
Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг
давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн
дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт Монгол
угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад
оршиж байв.
Тийнхүү Халх,Ойрад хоёр нэгдэж, харийн
түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ явдал
удаан үргэлжилсэнгүй. Тухайн үеийн монгол төр
шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн
хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа
оролдсон боловч тэр үед Монгол улс төрийн бутралыг
даван туулах улс төр, эдийн засаг хараахан
бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.
Манжууд Монголыг эзлэн авсаны дараа ноёрхолоо
бэхжүүлэхийн тулд Монголын уламжлалт хууль, засаг
захиргааны зохион байгуулалтыг цөм хүчингүй болгон,
өөрсдийн харгис засаг захиргааг чандлан тогтоож,
Монголын ард түмнийг хүчээ нэгтгэн босч тэмцэхээс
болгоомжлон тэдний улс төрийн нэгдлийг бутаргаж,
хүчийг нь сарниулахад чиглэсэн олон арга хэмжээ
авчээ. Тухайлбал: Манж улс Монголчуудыг бослого
гаргахаас сэргийлж, төмрийн хэрэглээг хязгаарлан
тэргэндээ төмөр цөн хийдэг байсныг болиулсанаар
20-р зуун гэхэд Монголчууд дан модоор тэрэг хийдэг
болжээ. Ардууд Манж, Монгол эрх баригч, мөн тайж,
дээд лам нарт үг дуугүй захирагдаж, ондоо хошуунд
явахдаа ноёноосоо зөвшөөрөл авч, олон зүйлийн алба
татвар төлж байв.
Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд захирч,
Монголчуудаар өртөө, харуулын цэрэг, хүнд хүчир алба
даалгах, Манжийн хааны Монголоос дээрэмдэн авсан
олон зуун мянган малыг үнэ хөлсгүй хариулган
үржүүлэх, Ховдод байсан Манжийн цэргийн хүнсний
тариа тариулах, цэргийн албанд дайчлан мордуулах,
мөнгөн татвар авах зэргээр малчин ардын хөдөлмөрийг
үнэгүйдүүлж байв. Жишээлбэл: зөвхөн Манжийн элч,
төлөөлөгчид зорчиход зориулсан олон замын өртөөний
зардалд жил тутам саяас доошгүй мал албадан
гаргуулж байсны дотор гагцхүү зорчигчдын хүнсэнд
200,000 гаруй хонь хэрэглэж байжээ.
Манжийн эрх баригчид шашныг бүх талаар дэмжин
дэлгэрүүлж, түүний тусламжтайгаар ард олныг
мунхаруулан харанхуй бүдүүлэг хэвээр нь барьж,
номхон боол болгон дарлахыг хичээж байлаа.
Манж нар 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6
чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам
байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ.
Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын,
Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж,
эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад
Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан
нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур
(Урад), Ордос (Зуу-Уд), Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том
аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд
Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж,
Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу
Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ),
Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна.
Ордосчууд Шар мөрний урд эрэг буюу Ордосын тохойд Их
Зуугийн чуулганд байв. 1907 онд Манжийн засгийн газар
Ховдын хязгаарыг хоёр хуваан шинэ хязгаар байгуулсанаар
Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалагдах
болжээ.
Манж нар нь Монголд шууд өөрсдийн хууль цаазыг
явуулахаас болгоомжилж, Энх-Амгалан хаан шинэ
дагасан халх нарыг тэдний хууль ёсоор болтугай
хэмээн зарлиг буулгаж байсан байна. Удалгүй дээр
дурьдсан Халх журам хуулийг хэлэлцэн тотоосон
байна. Энэ хуулийг 1789 оноос дагаж мөрдөх нь
харьцангуй багасжээ. Учир нь Манж нар Гадаад
Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн
бичиг буюу дээр дурьдсан монгол цаазын бичгийг
зохион гаргасантай шууд уялдаатай билээ. Халх
журмыг халхын ноёдын оролцоотой баталсан учир
зохицуулалт сайн явагдаж байсан юм. Монгол цаазын
бичгийг зохион гаргасан нь Монголыг Манжийн эрх зүй
болон төрийн нөлөөнд бүрэн автуулах алхмуудын нэг
байлаа.
Манжийн эрх баригчдын шаардан тушаасан олон зүйлийн
бачим түргэн албыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд хошууны
тамгын газар, аймгийн чуулгад арга буюу шахагдан Хятад
пүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлдэн авч алба залгуулна.
Албаны энэ өрийг ч, харьяат ноёдынхоо Хятад худалдаачдад
тавьсан өрийг ч ардууд төлнө. Гэвч Монголын ард түмэн
гадаад, дотоодын давхар дарлалд дуугүй нухлагдан, ямагт
толгой гудайн хүлцэж явсангүй, эрэлхэгээр босон тэмцэж,
тэмцлийн туршлагаа баяжуулсаар байсан юм. Монголын ард
түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлээс хамгийн хүчтэй нь
Ойрадын Амарсанаа, Халхын Чингүнжав нарын удирдсан
1755-1758 оны зэвсэгт бослого юм.1755-1758 оны зэвсэгт
тэмцэл дарагдсан боловч Монголын ард түмний түүхэнд гүн
ул мөрөө үлдээн тэмцлийн сургамж дууриал болсон. Энэ
үеийн ард түмний тэмцэл нэг талаар Манжийн
түрэмгийлэгчид, Хятадын шунахай худалаачдын эсрэг, нөгөө
талаар нутгийн авилгач ноёдын эсрэг чиглэж байв.

More Related Content

What's hot

Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.tolya_08
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлtuul1420
 
Монгол хатад
Монгол хатадМонгол хатад
Монгол хатадUurtsaikh Uuje
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
манжийн засаг захиргаа
манжийн засаг захиргааманжийн засаг захиргаа
манжийн засаг захиргааnina_miigaa
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь П. Эрдэнэсайхан
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"surenee
 
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаанМонголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаанП. Эрдэнэсайхан
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаTergelOchir1
 
монголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестмонголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестerka0903
 
Алтан ордон улс
Алтан ордон улсАлтан ордон улс
Алтан ордон улсMaRaLaa
 
их монгол улс
их монгол улс их монгол улс
их монгол улс tuul1420
 

What's hot (20)

Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
Монгол хатад
Монгол хатадМонгол хатад
Монгол хатад
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
манжийн засаг захиргаа
манжийн засаг захиргааманжийн засаг захиргаа
манжийн засаг захиргаа
 
жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
Mongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuudMongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuud
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
 
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаанМонголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
 
монголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестмонголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тест
 
Алтан ордон улс
Алтан ордон улсАлтан ордон улс
Алтан ордон улс
 
их монгол улс
их монгол улс их монгол улс
их монгол улс
 

Similar to Mongolchuud manjiin erhsheeld orson ni

Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүйbatsuuri
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүйbatsuuri
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монголKun Martice
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.tolya_08
 
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogiiманжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogiimuujiismile
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektstulgaa14
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеDamdin Serdaram
 
Bayarchimeg
BayarchimegBayarchimeg
BayarchimegGanaa42
 
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголLekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголAriuntulga Byambadorj
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаbadmaa2013
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголtuul1420
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголtuul1420
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил gbd01
 

Similar to Mongolchuud manjiin erhsheeld orson ni (20)

Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
 
Internet48
Internet48Internet48
Internet48
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монгол
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogiiманжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
Moogii
MoogiiMoogii
Moogii
 
Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үе
 
Bayarchimeg
BayarchimegBayarchimeg
Bayarchimeg
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 
Mongol aimag khanliguud
Mongol aimag khanliguudMongol aimag khanliguud
Mongol aimag khanliguud
 
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголLekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монгол
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монгол
 
манж улс
манж улсманж улс
манж улс
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanП. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophyП. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philo
PhiloPhilo
Philo
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongoliin yuani uls
Mongoliin yuani ulsMongoliin yuani uls
Mongoliin yuani uls
 

Mongolchuud manjiin erhsheeld orson ni

  • 1.
  • 2. Манжийн байлдан дагуулагчид 1644 онд Хятадыг эзлэн авсан нь түүний эдийн засаг, цэрэг зэвсгийн их хүчийг Монголын эсрэг шууд дайчлан хөдөлгөх боломжтой болжээ. Манж нар улс төрийн элдэв луйвар аргаа цэрэг зэвсгийн давуу байдалтай хослуулсаар 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Халх Монголыг, XVIII зууны дундуур Баруун Монгол (Ойрад)–ыг эрхэндээ оруулжээ. Өөрөөр хэлбэл 1636 онд Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн өөд болсноор Өвөр Монголыг эрхэндээ оруулж, 1691 онд Халхууд дагаар орсон юм.
  • 3. Ингэснээр Ойрадаас бусад Монголчууд Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. 1696 онд Манжийн түрэмгийлэлд Галдан хаан ялагдан нас барсан ч 1755 он хүртэл Зүүнгарын хаант улс тусгаар байсан. Ихэнх түүхчид Монголчууд 1691 онд Манжийн дарлалд орсон гэж үздэг боловч энэ нь эргэлзээтэй ойлголт юм. Учир нь одоогийн баруун Монгол буюу Ойрадууд тэр үед тусгаар улсын шинжээ хадгалж оршин байсан бөгөөд 1758 онд хүртэл энэ байдлаа хадгалж байсан гэж үзэж үндэстэй юм. 1636 онд Өвөр Монгол, 1691 онд Ар Монгол, 1755 онд Баруун Монгол Манжид эзлэгдсэн гэж үзвэл илүү зохистой юм.
  • 4.
  • 5.
  • 6. Манжийн эрх баригчид Өвөр Монголыг эзлэхдээ эрх баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн хэрэглэснээр амжилт олсон юм. Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын улмаас хугацаа хожих зорилгоор Манжийн хаадтай найрамдалт харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага Халхын эрх баригчдад тулгарсан ажээ.
  • 7. Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар талаасаа аюулгүй байх, нөгөө талаас Монголчууд нь болзошгүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын сонирхол нэгдэж, нийгмийн харилцаа хэсэг хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй холбоотой байв.Тухайн үед Монголын их хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм. Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон захирч байсан боловч Шолой Увашийн хөвгүүн хэмээгдэх Алтан хан хэмээгдэх Омбо-Эрдэнийн эрх нөлөө их байв. Алтан ханы эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярскийн хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв.
  • 8. Алтан хан Засагт хантай өрсөлдөн, бие даасан бодлого явуулж байв. Хэдийгээр Монголд манжийн түрэмгийллийг хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй байсан ч харийн түрэмгийлэл илт нүүрлэсэн үед Монголчууд удаа дараа нэгдэх оролдлого хийжээ.1970 онд түүхч Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал сурвалж болсон юм. XVI зууны сүүлч, XVII зууны эхээр Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно. Үйсэн дээр бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь “хан хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж байхаар заажээ.
  • 9. Мөн 1640 онд Халх, Ойрадын ноёдууд Тарвагатайн Улаан буурай гэдэг газар чуулган нийлж, цаг үеэ дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас Монгол Ойрдын Их цаазыг баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа. Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай, Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх, Тэнгэрэй тойн нарыг зэрэг Халх Ойрадын төр, шашны зүтгэлтэн болон Хөх нуурын Монголчууд, Ижил мөрний гол Торгуудын төлөөлөгчид бүгд 28 том ноёд оролцжээ.
  • 10. Тэдгээр ноёд нь тухайн үеийн Монгол улсын төрд гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв. Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт Монгол угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад оршиж байв. Тийнхүү Халх,Ойрад хоёр нэгдэж, харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ явдал удаан үргэлжилсэнгүй. Тухайн үеийн монгол төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа оролдсон боловч тэр үед Монгол улс төрийн бутралыг даван туулах улс төр, эдийн засаг хараахан бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.
  • 11. Манжууд Монголыг эзлэн авсаны дараа ноёрхолоо бэхжүүлэхийн тулд Монголын уламжлалт хууль, засаг захиргааны зохион байгуулалтыг цөм хүчингүй болгон, өөрсдийн харгис засаг захиргааг чандлан тогтоож, Монголын ард түмнийг хүчээ нэгтгэн босч тэмцэхээс болгоомжлон тэдний улс төрийн нэгдлийг бутаргаж, хүчийг нь сарниулахад чиглэсэн олон арга хэмжээ авчээ. Тухайлбал: Манж улс Монголчуудыг бослого гаргахаас сэргийлж, төмрийн хэрэглээг хязгаарлан тэргэндээ төмөр цөн хийдэг байсныг болиулсанаар 20-р зуун гэхэд Монголчууд дан модоор тэрэг хийдэг болжээ. Ардууд Манж, Монгол эрх баригч, мөн тайж, дээд лам нарт үг дуугүй захирагдаж, ондоо хошуунд явахдаа ноёноосоо зөвшөөрөл авч, олон зүйлийн алба татвар төлж байв.
  • 12. Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд захирч, Монголчуудаар өртөө, харуулын цэрэг, хүнд хүчир алба даалгах, Манжийн хааны Монголоос дээрэмдэн авсан олон зуун мянган малыг үнэ хөлсгүй хариулган үржүүлэх, Ховдод байсан Манжийн цэргийн хүнсний тариа тариулах, цэргийн албанд дайчлан мордуулах, мөнгөн татвар авах зэргээр малчин ардын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байв. Жишээлбэл: зөвхөн Манжийн элч, төлөөлөгчид зорчиход зориулсан олон замын өртөөний зардалд жил тутам саяас доошгүй мал албадан гаргуулж байсны дотор гагцхүү зорчигчдын хүнсэнд 200,000 гаруй хонь хэрэглэж байжээ. Манжийн эрх баригчид шашныг бүх талаар дэмжин дэлгэрүүлж, түүний тусламжтайгаар ард олныг мунхаруулан харанхуй бүдүүлэг хэвээр нь барьж, номхон боол болгон дарлахыг хичээж байлаа.
  • 13. Манж нар 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуу-Уд), Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна. Ордосчууд Шар мөрний урд эрэг буюу Ордосын тохойд Их Зуугийн чуулганд байв. 1907 онд Манжийн засгийн газар Ховдын хязгаарыг хоёр хуваан шинэ хязгаар байгуулсанаар Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалагдах болжээ.
  • 14. Манж нар нь Монголд шууд өөрсдийн хууль цаазыг явуулахаас болгоомжилж, Энх-Амгалан хаан шинэ дагасан халх нарыг тэдний хууль ёсоор болтугай хэмээн зарлиг буулгаж байсан байна. Удалгүй дээр дурьдсан Халх журам хуулийг хэлэлцэн тотоосон байна. Энэ хуулийг 1789 оноос дагаж мөрдөх нь харьцангуй багасжээ. Учир нь Манж нар Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг буюу дээр дурьдсан монгол цаазын бичгийг зохион гаргасантай шууд уялдаатай билээ. Халх журмыг халхын ноёдын оролцоотой баталсан учир зохицуулалт сайн явагдаж байсан юм. Монгол цаазын бичгийг зохион гаргасан нь Монголыг Манжийн эрх зүй болон төрийн нөлөөнд бүрэн автуулах алхмуудын нэг байлаа.
  • 15. Манжийн эрх баригчдын шаардан тушаасан олон зүйлийн бачим түргэн албыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд хошууны тамгын газар, аймгийн чуулгад арга буюу шахагдан Хятад пүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлдэн авч алба залгуулна. Албаны энэ өрийг ч, харьяат ноёдынхоо Хятад худалдаачдад тавьсан өрийг ч ардууд төлнө. Гэвч Монголын ард түмэн гадаад, дотоодын давхар дарлалд дуугүй нухлагдан, ямагт толгой гудайн хүлцэж явсангүй, эрэлхэгээр босон тэмцэж, тэмцлийн туршлагаа баяжуулсаар байсан юм. Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлээс хамгийн хүчтэй нь Ойрадын Амарсанаа, Халхын Чингүнжав нарын удирдсан 1755-1758 оны зэвсэгт бослого юм.1755-1758 оны зэвсэгт тэмцэл дарагдсан боловч Монголын ард түмний түүхэнд гүн ул мөрөө үлдээн тэмцлийн сургамж дууриал болсон. Энэ үеийн ард түмний тэмцэл нэг талаар Манжийн түрэмгийлэгчид, Хятадын шунахай худалаачдын эсрэг, нөгөө талаар нутгийн авилгач ноёдын эсрэг чиглэж байв.