SlideShare a Scribd company logo
1 of 113
Download to read offline
НЭЭЛТТЭЙ
БОЛОВСРОЛ 2018
Улаанбаатар
2018 он
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн эмхэтгэл
ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ
2018 îí
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн эмхэтгэл
НЭЭЛТТЭЙ
БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
DDC
370'015
H-905
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
Ýрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
© 2018 Çîõèîã÷èéí ýðõ õàìãààëàãäñàí.
"Íýýëòòýé áîëîâñðîë 2018" ÝØÕ çîõèîí áàéãóóëàõ õîðîî
Äàðãà: 		 À.Àìàðçàÿà (МУИС, ШУС, Математикийн тэнхим, доктор)
Íàðèéí áè÷èã: 	Ö.Íàâ÷àà (ÌÓÈÑ, ØÓÑ, Ìàòåìàòèêèéí òýíõèì, магистр)
Ãèø¿¿ä: 	 Ä.Ò¿ìýíáàÿð (ÌÓÈÑ, ØÓÑ, Ìàòåìàòèêèéí òýíõèì, äîêòîð)
		Т.Уранчимэг (ШУТИС, ЭХС; ХБНГУ-ын Кемницийн Технологийн
				 Их Сургуулийн зочин профессор, ш.у. доктор)
		А.Эрдэнэбаатар (ШУТИС, МХТС, Компьютерын ухааны салбар,
								 äîêòîð)
		Д.Цэдэвсүрэн (МУБИС, МБУС, Мэдээлэл зүйн тэнхим, доктор)
		Л.Мөнхтуяа (МУБИС, Мэдээллийн технологи,
						 зайн сургалтын алба, доктор)
		 С.Санжаабадам (БХ, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор)
		 П.Зохихсүрэн (БМДИ, Цахим сургалтын алба, магистр)
Âýá: www.one.mn
http://news.num.edu.mn/?p=46367
ISBN 978-99973-0-845-0
http://news.num.edu.mn/?p=46367 3
ÀÃÓÓËÃÀ
ªìíºх үг ............................................................................................................................. 4
Э.Уранбилэг. 	 “МОНГОЛ ХЭЛНИЙ ВИКИТОЛЬ”-ИЙГ МУИС-ИЙН БАГШ,
	 ОЮУТНУУДЫН ОРОЛЦООТОЙ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ........................................ 6
Ц.Навчаа. 	 ОЮУТНУУДЫН ХАН АКАДЕМИЙГ ХҮЛЭЭН АВАХ 
	 БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ ...........................................................................13
Т.Уранчимэг. 	 МАГИСТРЫН НАНО ЗЭРЭГ ОЛГОХ ОНЛАЙН СУРГАЛТ: 
	 ЮДАСИТИ ОНЛАЙН ИХ СУРГУУЛИЙН ТУРШЛАГА .....................................

Ч..Даариймаа, Д.Биндиряа. ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД ЦАХИМ
	 БОЛОВСРОЛЫГ ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ХҮРГЭХ НЬ .....................................31

Б.Түмэнцэцэг.	 БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛД ХАНДАХ ХАНДЛАГАД
	 СУРГАЛТЫН ЦАХИМ ТОГЛООМЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ ................................43
Ankhtuya Ochirbat, Timothy K.Shih. Skill-based Occupation Recommendation ............53
М.Оюунчимэг.	 ЦАХИМ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН АШИГЛАН ОЛОН УЛСЫН
	 МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ
	 ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГА, ҮР ДҮН .........................................................60
Б.Уугангэрэл.	 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ДАХЬ СОШИАЛ МЕДИА
	 ХЭРЭГЛЭЭГ СУДАЛСАН НЬ .....................................................................68
Б.Батшагай, Б.Пүрэвжал.	 ЦАХИМ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ .............77
Г.Жаргалтуяа. 	 СУРАГЧИЙГ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛ БҮР ДЭЭР ҮНЭЛЭХ
	 БОЛОМЖИЙН НЭГЭН СУДАЛГАА, ҮР ДҮН ................................................83
Д.Мөнхцэцэг, Г.Оюунсайхан. Математикийн хичээлд цахим
	хэрэглэгдэхүүн хэрэглэх боломж, арга зам ................................89

М.Дэлгэрмаа.	 “ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ”-ЫГ АШИГЛАН
	 ТЕСТЭНД ҮНЭЛГЭЭ ХИЙХ НЬ ...................................................................93
Б.Ариунзул.	ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТЫН АРГА ............................................................98
http://news.num.edu.mn/?p=463674
ªìíºх үг
МУИС-ийн Математикийн тэнхим болон “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-
гаас санаачлан Нээлттэй боловсрол” эрдэм шинжилгээний хурлыг сүүлийн
гурван жил дараалан МУБИС, ШУТИС, БХ, БМДИ байгууллагуудтай хамтран
зохион байгуулж байна.
Энэхүү хурал нь боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг боловсролд хэрэглэх
онол, арга зүй, судалгааны үр дүнг танилцуулж хэлэлцүүлэх болон эдгээрийг
бүх түвшний сургалтад ашиглах боломж; шилдэг туршлагыг танилцуулж, түгээн
дэлгэрүүлэх зорилготой.
Хурлын зохион байгуулагчдын зүгээс Монгол улсад боловсрол судлал тэр
дундаа нээлттэй боловсролыг хөгжүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачдын
ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэн дэмжих үүднээс жил бүр
тогтмол зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна.
Илтгэлүүдэд тогтоосон шалгуурын дагуу хоёр үе шаттай хянан магадлагаа
хийж, сайжруулсан өгүүллүүдийг эмхэтгэн хэвлэснийг та бүхэнд толилуулж байна.
“Нээлттэй боловсрол 2018” ЭШХ
зохион байгуулах хороо
http://news.num.edu.mn/?p=46367
Эрдэм шинжилгээний
ªÃ¯¯Ë˯¯Ä
эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
НЭЭЛТТЭЙ
БОЛОВСРОЛ 2018
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
6
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
“МОНГОЛ ХЭЛНИЙ ВИКИТОЛЬ”-ИЙГ МУИС-ИЙН БАГШ,
ОЮУТНУУДЫН ОРОЛЦООТОЙ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Э.Уранбилэг
МУИС, Монгол судлалын хүрээлэн
uranbileg@one.mn
Хураангуй
Дэлхийн 270 гаруй орон олон улсын нээлттэй, өргөн оролцооны википедиа
толийн технологид суурилсан викитоль бичигт нэгдэж үндэснийхээ хэлний
тайлбар толийг бүтээхэд хамтран оролцож, олон мянган эрдэмтэн,
мэргэжилтэн, сонирхогчдын хүч, чармайлтыг нэгтгэн ажиллаж байна.
Монгол улсын хувьд 2014 оноос Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны
захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Cан нь нээлттэй боловсролын
НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд 50 мянга орчим үг, хэллэгийн
дэлгэрэнгүй тайлбар бүхий монгол хэлний онлайн тайлбар толь бичгийг бүтээн
хөгжүүлж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс их дээд сургуулиудын мэргэжлийн багш
нар, салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс өргөнөөр, нээлттэйгээр
оролцох боломжийг бүрдүүлсэн билээ.
Ингэснээр монгол хэлний тайлбар толийг хүн бүр нээлттэйгээр сургалт
судалгаандаа ашиглах, толь бичиг зохиоход оролцох, шинэ үг хэллэгээр нэмэн
баяжуулах, өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах боломж нээлттэй болсон
юм. Уг викитоль бичгийг хөгжүүлэхэд их дээд сургуулийн оюутнуудыг татан
оролцуулах нь энэхүү толийн тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааг хангахын
зэрэгцээ монгол хэлний үгийн сан, хэрэглээний хүрээг тэлэн хөгжүүлэх чухал
ач холбогдолтой гэж үзсэнээр 2017 оноос МУИС-ийн багш, оюутнуудын
оролцоотой хөгжүүлж эхлээд байна.
Энэхүү өгүүлэлдээ 2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улиралд МУИС-ийн
ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, оюутнуудын
оролцоотой хөгжүүлсэн туршлагыг хуваалцаж, хүрсэн үр дүн болон цаашид
хөгжүүлэх шинэ санааг дэвшүүлэхийг зорилоо.
Түлхүүр үг: монгол хэл, нээлттэй боловсрол, толь бичиг, оролцоо
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
7http://news.num.edu.mn/?p=46367
Удиртгал
Монгол хэлний викитоль нь олон улсын википедиа толийн технологид
суурилан бүтээсэн монгол хэлний үгийн утгын дэлгэрэнгүй тайлбар бүхий
нээлттэй цахим толь бичиг юм. Викитоль хэмээх үг нь англи хэлний “wiktionary”
хэмээх үгийн орчуулга буюу wiki гэдэг нь хавай хэлний “хурдан” гэсэн үгээс
гаралтай олон хүний хамтарч бүтээдэг вэб, dictionary буюу толь бичиг гэсэн
үгсийн нийлэмжээр бүтсэн шинэ нэр томьёо болно.
Викитоль нь чөлөөт нэвтэрхий толь википедиагийн салбар төсөл бөгөөд
эдгээр төслийг Америкийн Викимедиа сан түүний үүсгэн байгуулагч Жимми
Уэйлс анх санаачлан үүсгэжээ. Анхны викитоль 2002 оны 12 дугаар сарын
12-нд онлайн болж ажиллаж эхэлсэн байна. Үүний дараа 2004 оны 3-р сард
Франц, Польш хэлний викитоль нээгджээ. Үүнээс хойш олон хэлний викитоль
нээгдэж 2009 он гэхэд 272 хэлээр 5 сая бичвэр мэдээлэл бичигдсэн байна.
2017 оны үзүүлэлтээр энэ тоо хэд дахиж өсөж 15 саяд хүрсэн ба хамгийн их
бичвэртэй нь Англи хэлний викитоль 4,5 сая, Франц хэлний викитоль 2,8 сая
бичвэртэй болсон байна.
Монгол хэлний викитоль нь 2014 оноос http://mn.wiktionary.org холбоосоор
ажиллаж эхэлсэн ба монгол хэлний үгийн дуудлагын толь, этгээд үг, товчилсон
үг, хэвшмэл хэлц, өвөрмөц хэлц, кирил бичгийн зөв бичих зүй, монгол бичгийн
зөв бичих зүйн толиудыг системчлэн нэгтгэсэн монголын анхны “Оюуны бүтээлч
хамтын өмч” (Creative Commons)-ийн лиценз бүхий бүтээл юм.
Эх хэлний тайлбар толь бичгийн зорилго бол эрчтэй хөгжиж буй мэдлэгийн
салбарын үг болон нэр ухагдахуунуудыг албан ёсны болгож түүнийгээ хэрхэн
ойлгож, мөн хэрхэн хэрэглэх талаар нийт олонд танилцуулахад оршдог. Ямар
ч сайн тайлбар толь бичиг байсан шинжлэх ухаан, нийгэм хөгжихийн хэрээр
засварлагдаж шинэчлэгддэг нь жам ёс, нийгмийн хууль аж. XXI зууны Монгол
улс дэлхийн бүхий л оронтой эн тэнцүү харьцаж, олон орны мэдлэг боловсрол
эзэмшсэн залуу боловсон хүчин эх орныхоо мэдлэгийн салбаруудыг тэсрэлт
мэтээр баяжуулсан явдал нь нэг талаар оюуны их баялгийг бий болгосон хэдий
ч нөгөө талаар нэр томьёоны хэт замбараагүйтлийг үүсгэж, түүнийг эдүгээ
даруй цэгцлэх шаардлага гарч байна.
Монгол хэлнийхээ хөгжлийн энэ бартааг цэгцэлж, эх хэлээ боловсронгуй
болгон хөгжүүлж, олон улсын нэр томьёог зөв хэрэглэж сурах явдал эн
тэргүүнд боловсролын системд хамааралтай тул улсын тэргүүлэх их дээд
сургуульд түшиглэн хөгжүүлэх нь олон талын ач холбогдолтой хэмээн үзэж
2016 оны 12 сарын 9-нд Монгол хэлний викитолийг хөгжүүлэх ажлыг МУИС-ийн
Монгол судлалын хүрээлэнд албан ёсоор хүлээлгэн өгснөөр МУИС-ийн багш,
оюутнуудын оролцоотой хөгжүүлэх боломж нөхцөл нээгдсэн юм.
1. Арга зүй
Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг
дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад
нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш,
ажилтан, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв билээ. Иймд
монгол хэлний викитолийг хөгжүүлэх тасралтгүй үйл ажиллагааг үргэлжлүүлэн
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
8
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
сургалт, эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөртөө багтааж оюутан, багш,
дотоод, гадаадын судлаачдын өргөн оролцоотойгоор хөгжүүлэх нөөц бололцоо
хангалттай бий гэж үзэж байна.
Энэхүү ажлын эхлэл болгож 2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улиралд
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар
(ХУС)-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, оюутнуудын оролцоотой
хөгжүүлсэн туршлага, үр дүнг хуваалцъя.
Багш нарын оролцоо:
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш
нартай хамтран “Монгол хэлний викитоль хөгжүүлэх аргазүй” сэдэвт хэлэлцүүлэг
зохион байгуулав. Тус хэлэлцүүлгээр эх хэлний цахим тайлбар толь бичгийг
хөгжүүлэхэд баримтлах зарчим, толгой үгийг тайлбарлах ерөнхий бүтэц, толь
бичгийг хөгжүүлэх нэгдсэн аргазүйн талаар хэлэлцэж хэлэлцүүлэгт оролцсон 8
багшийн саналыг амаар авч, оролцоогүй 12 багшийн саналыг бичгээр авав.
Оюутнуудын оролцоо:
	 МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл шинжлэлийн салбарын
оюутнуудад “Монгол хэлний викитоль, түүнийг хөгжүүлэх тухай” танилцуулга лекц
2 удаа зохион байгуулж нийт 412 оюутан хамрагдав.
Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн Монгол судлалын ангийн
оюутнууд дадлага ажлынхаа хүрээнд монгол бичгээр бичсэн үгсийг хянан
засварлах, монгол хэлэнд хятад хэлнээс орж ирсэн үгсийн гарлыг тэмдэглэж
ханзаар бичих зэрэг ажлыг хийж гүйцэтгэв.
Багш, оюутнуудын хамтын оролцоо:
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл шинжлэлийн салбарын 2, 3-р ангийн
62 оюутан “Монгол хэлний бүтээвэр судлал” (LANG241 - 3 кр) хичээлийнхээ
хүрээнд монгол хэлний үгийн сан, бүтээвэр зүйн холбогдолт хэл шинжлэлийн нэр
томьёо болон өөрсдийн судалж буй үг хэллэгийн тайлбарыг викитольд оруулж
хувь нэмрээ оруулав. Үүнд багш, оюутан болон викитоль хөгжүүлэхэд туслах
мэргэжилтэн дараах үүрэгтэй оролцов.
Багш: Сургалтын хөтөлбөрт туссан агуулгын дагуу өөрийн зааж буй
хичээлд холбогдох сэдэв боловсруулж оюутнуудад даалгавар өгнө.
Оюутны хийсэн даалгаврын чанарыг шалгаж, дүгнэнэ.
Оюутан: Багшийн өгсөн үүрэг даалгаврын дагуу судалж буй хичээлтэйгээ
холбогдох үгийн утга, тайлбарын судалгааг хийж, үр дүн, холбогдох
тайлбарыг викитольд оруулна.
Мэргэжилтэн: Оюутнуудад викитольд хэрхэн бүртгүүлэх, засвар оруулах
тухай техникийн болон арга зүйн заавар зөвлөмжийг өгнө. Багш, оюутныг
холбож викитоль хөгжүүлэлтийн ерөнхий үйл явцыг зохион байгуулж
ажиллана.
Эдгээр үүрэг оролцооны дагуу дараах үе шаттайгаар викитоль хөгжүүлэх
ажилд хамтран оролцов.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
9http://news.num.edu.mn/?p=46367
Нэгдүгээр алхам:
Оюутнууд өөрийн нэрээр бүртгэл үүсгэж хэрэглэгч болов.
Зураг 1. Бүртгэл
Хоёрдугаар алхам:
Өөрсдийн нэвтрэх эрхээр викитольд нэвтэрч багшийн өгсөн даалгаврын
дагуу үгийн тайлбар шинээр нэмж оруулав. Багшийн зүгээс нэг оюутанд хэл
шинжлэлийн 5 нэр томьёо болон энгийн үг, нутгийн аялгууны үг хэллэг 5-ыг нийт
10 бичвэр бичиж викитольд оруулах даалгавар өгсөн.
Зураг 2. Оюутны шинээр үүсгэсэн бичвэр
Гуравдугаар алхам:
Оюутны шинээр оруулсан бичвэрийг агуулга талаас зөв эсэхийг багш
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
10
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
хянаж, теникийн үүднээс хэрхэн оруулсныг мэргэжилтэн шалгаж хянав.
Зураг 3. Багшийн хяналтын тэмдэглэгээ
Дөрөвдүгээр алхам:
Багш болон мэргэжилтний хянасныг оюутнууд засаж оруулах бөгөөд түүнийг
нь эцсийн байдлаар шалгаснаар үнэлгээ өглөө. Оюутнуудын хийсэн ажлын
гүйцэтгэлээс хамаарч тус бүр 1-10 оноог өгч улирлын эцсийн дүнд урамшуулал
оноо болгон нэмэв.
2. Үр дүн
1.	 2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улирал буюу 2017 оны 4, 5-р сард
нийт 62 оюутан хэрэглэгчээр бүртгүүлж тус бүр 8-10 бичвэр викитольд
шинээр оруулав.
2.	Викитоль бичгийн толгой үгийн тоо 650 орчим шинэ бичвэрээр
нэмэгдсэн. Үүнээс хэл шинжлэлийн нэр томьёо 268, нийлмэл үг 112,
энгийн үг хэллэг 184, нутгийн аялгууны үг 86 орчим байв.
Үгийн сан
Хэл шинжлэлийн нэр томьёо 	
Холбоо үг
Энгийн үг			
Нутгийн аялгууны үг
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
11http://news.num.edu.mn/?p=46367
3.	Викитоль бичгийн нийт статистик үзүүлэлтийг өмнөх оны үзүүлэлттэй
харьцуулж үзвэл дараах байдлаар өөрчлөгдсөнийг графикаар үзүүлэв.
	 Толгой үгийн тоо 2381, бүртгэгдсэн хэрэглэгчдийн тоо 670, нэр томьёо
380-аар тус тус нэмэгдсэн байна.
Монгол хэлний викитоль статистик үзүүлэлт
2016 2018
5000
4000
3000
2000
1000
0
Толгой үг Хэрэглэгч Нэр томьёо
4.	Хэл шинжлэлийн нэр томьёо цэсийг mn.wiktionary.org толь бичгийн
нүүр хуудасд нэмж байршуулав. Ингэснээр багш, оюутнууд цаашид
үргэлжлүүлэн баяжуулах боломжтойгоос гадна мэргэжлийн ангийн бусад
оюутнууд сургалт судалгаандаа ашиглах боломжийг бүрдүүлсэн.
5.	Оюутнууд өөрсдийн оруулсан хувь нэмрээ сошиал сүлжээгээр
хуваалцаж олон нийтэд түгээсэн.
Дүгнэлт ба хэлэлцүүлэг
Монгол хэлний викитоль хөгжүүлэх арга зүй, бүтэц стандарт нь хэл
шинжлэлийн мэргэжлийн судлаачдын оролцоотой хөгжих тул МУИС-ийн ШУС-
ийн ХУС-ын Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш, оюутнуудын үүрэг
оролцоо голлох үүрэгтэй байх нь дээрх судалгаанаас харагдаж байна.
Багш нарын хувьд викитоль хөгжүүлэх чимхлүүр ажилд оролцох цаг зав бага
тул оюутнууддаа үүрэг даалгавар өгөх замаар дам оролцох, хяналт тавих,
зөвлөмж өгөх зэргээр оролцох боломжтой байна.
Оюутнуудын хувьд викитольд нэгдсэнээр өөрийн сурсан мэдсэнээ бататгаж,
түүнийгээ бусадтай хуваалцан, багаар ажиллаж нэг нэгээсээ суралцахаас
гадна интернэтийн орчинд ажиллах чадвараа нэмэгдүүлж, улмаар олон улсны
онлайн тайлбар толийг хөгжүүлэх чадварыг эзэмших юм.
МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Бизнесийн сургууль, Олон улсын
харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургууль, Хэрэглээний
шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургууль зэрэг
бүрэлдэхүүн сургуулиуд нь чиглэл тус бүртээ холбогдох шинжлэх ухааны нэр
томьёоны тайлбаруудыг багш, оюутнуудынхаа оролцоотойгоор викитольд
оруулснаар тухайн салбарын нэр томьёоны тайлбарыг олон нийтэд түгээн,
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
12
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой тул энэ ажлыг эхлүүлэхэд дээрх судалгаа
туршлага болно гэж үзэж байна.
МУИС нь сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм - эдийн засгийн эргэлтэд
оруулж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны их сургууль болгох
зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын нэгээхэн хэсэг
нь эх хэлнийхээ цахим тайлбар толийг багш, оюутнуудынхаа оролцоотой
хөгжүүлэх явдал бөгөөд, цаашид сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд албан ёсоор
оруулах, салбар сургуулиудад хариуцсан мэргэжилтэн ажиллуулах зэргээр үе
шаттайгаар, өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна.
Ашигласан ном, хэвлэл
1.	www.wikitoli.mn
2.	 Уранбилэг. Э, (2015), Монгол хэлний викитоль, түүний хэрэглээ, ач
холбогдол, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн
эрдэм шинжилгээний бичиг – IX, 57-60.
3.	 Нээлттэй мэдлэг боловсролын сан. (2016), Нээлттэй боловсрол эрдэм
шинжилгээний хурлын эмхэтгэл, 113
4.	https://en.wikipedia.org/wiki/Wiktionary
5.	http://one.mn/creative-commons/
6.	Andrew Lih, (2009), The Wikipedia revolution; how a bunch of nobodies created
the world’s greatest encyclopedia, USA, 114 fifth Avenue, New York, 10011.
7.	 Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургууль, (2015), Монгол
хэлний викитолийг хийх аргачлал, Эрдэм шинжилгээний бичиг – IX, 61-71.
8.	https://mn.wiktionary.org
9.	http://news.num.edu.mn/?p=38577
10.	http://www.num.edu.mn/
11.	 John Broughton, Wikipedia: The Missing Manual, USA, O’Reilly Media, Inc.
12.	 Robert. E, Cummings and Matt Barton (2011), Wikis in the classroom, Wiki
	 writing, The University of Michigan press and The University of Michigan library.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
13http://news.num.edu.mn/?p=46367
ОЮУТНУУДЫН ХАН АКАДЕМИЙГ ХҮЛЭЭН АВАХ
БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Навчаа
МУИС, ШУС-ийн БУС-ын Математикийн тэнхим
navchaa@smcs.num.edu.mn
Хураангуй
Хан академийн сургалтын системд Математикийн хичээл сургуулийн өмнөх
боловсролоос эхлээд их сургуулийн математик хүртэлх өргөн сэдвээр богино
хэмжээний бичлэгүүд болон дадлага ажлууд байх бөгөөд багш, суралцагчдын
үйл ажиллагааг үнэлж дүгнэх цогц систем билээ. Багш өөрийн ангийг үүсгэн
оюутнууддаа даалгавар илгээх хэрэгслээр 2017 оны зун Хан Академийн
сургалтын систем шинэчлэгдэн ашиглалтад оруулсан. МУИС-ийн ерөнхий
суурийн Математик 1А болон Математик 1Б хичээлийн агуулга Хан академийн
Математикийн хичээлүүдэд агуулагддаг. 2017-2018 оны хичээлийн жилийн
намрын улиралд Математик 1А хичээлийг судалсан 80, Математик 1Б хичээлийг
судалсан 86 нийт 166 оюутныг Хан Академийн сургалтын системд хэрэглэгчээр
бүртгүүлэн нэвтрэх эрхээрээ уг хичээлийн тухайн долоо хоногт үзсэн сэдвийн
даалгавруудыг Багшаасаа хүлээн авч гүйцэтгэх үйл ажиллагаа улирлын турш
явагдсан.
Энэхүү илтгэлээр Хан Академийн сургалтын систем дээр суралцсан
оюутнуудаас асуулгад оролцохыг урьснаас 91 оюутны Хан Академийн
сургалтын системийг хүлээн авах байдлыг хэмжих асуулга судалгааны үр
дүнг толилуулж байна. Үүнд: оюутны хувийн шинж чанарын 11 асуулт, агуулгын
чанарын 6; субьектийн нормын 5; хэрэглэхэд хялбар байдлын 5; ашигтай
байдлын 5; цаашид хэрэглэх зорилгын 4; бодит хэрэглээний 4 асуулт багтсан.
Сайжруулсан фактор шинжилгээгээр: KMO (Kaiser-Meyer Olkin Measure)
коэффициент .922; Bartlett-ийн шинжүүрээр Chi-square = 2600.612,  = 276,
p  .001 дэд хэсгүүд хооронд холбоо хамааралтай, өндөр найдвартай байв.
Засан сайжруулсны дараа Хэрэглэхэд хялбар байдал, Ашигтай байдал,
Агуулгын чанар, Цаашид хэрэглэх зорилго гэсэн 4 далд хувьсагч бүтэцтэй
хэмжилтийн загварыг үнэлэх тохирох индексүүд:  = 1.195  3, Goodness-
of-Fit Index (GFI) 0.910.9, Adjusted Goodness-of-Fit Index (AGFI) 0.8540.85,
Root Mean Square Approach Error (RMSEA) 0.0470.5, Comparative Fit Index (CFI)
0.9930.95 зөвшөөрөгдөх сайн хэмжээнд гарч загвар тохироцтой болохыг
харуулав.
Түлхүүр үг: Хэрэглэхэд хялбар байдал, Ашигтай байдал, агуулгын чанар, хэрэглэх
зорилго, Технологи хүлээн авах загвар, фактор сорих шинжилгээ, фактор
батлах шинжилгээ
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
14
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
1. Удиртгал
Сал Хан 2006 онд эх орондоо байсан ах дүүсээ сургахын тулд
математикийн сэдвээр видео бичлэг хийн YouTube дээр байршуулдаг байсан
нь сар бүр 10 сая хэрэглэгчээр нэмэгдсээр Хан Академийн онлайн сургалтын
систем рүү шилжих болсон байна. Хан Академийн вэбсайт гарч ирснээр
бичлэгүүдийг нь 365 сая гаруй үзэж, математикийн дасгалуудыг нь 1.8 тэрбум
гаруй ажиллажээ. Хан Академийн бий болгосон интернетийн урсгалын огцом
хэмжээ нь бага, дунд түвшний математикийн онлайн зааварчилгааны чанарын,
дэлхий дахины ангаж цангасан байдлын баримт болдог бөгөөд Хан Академийн
хэрэглэгчид суралцагчийн дадлага, сурлагын амжилтыг тайлагнадаг видеонд
суурилсан лекцийг санал болгосныг хүлээн авсан явдал юм. Дэлхий даяар багш
нар Хан Академи зэрэг урьд өмнө байгаагүй олон онлайн нөөцүүдийг ашиглах
боломжтой болсон төдийгүй Хан академи нь захиалгад суурилсан онлайн
математикийн K-12 сургалтын олон нийтэд чиглэсэн боловсролын нээлттэй
нөөцийн сүүлийн үеийн тархац болж байна. Боловсролын удирдлагууд, багш
нарт Хан академийн янз бүрийн оюутнуудад зориулсан харьцангуй ашиг тус,
сургуульд илүү үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлдэг хүчин зүйлүүд, тэдний
хэрэглэж буй болон бусад хувилбаруудтай харьцуулахтай холбоотой мэдээлэл
хомс байна. (Murphy, Gallagher, Krumm, Mislevy,  Hafter, 2014)
Хан академийн сургалтын систем (ХАСС)-д Математикийн хичээл сургуулийн
өмнөх боловсролоос эхлээд их сургуулийн математик хүртэлх өргөн сэдвийг
хамардаг бөгөөд багш өөрийн ангийг үүсгэн оюутнууддаа даалгавар илгээх
хэрэгслээр 2017 оны зун ХАСС шинэчлэгдэн ашиглалтад оруулсан. МУИС-ийн
ерөнхий суурийн Математик 1А болон Математик 1Б хичээлийн агуулга Хан
академийн Математикийн хичээлүүдэд агуулагддаг.
Технологийг хүлээн зөвшөөрөх загвар (TAM) технологийг хүлээн авах болон
батлан тайлбарлахад хамгийн олон удаа иш татагдсан бөгөөд нөлөө бүхий
загвар юм (Davis, 1989). Дэвисийн Технологийг хүлээн зөвшөөрөх загвар
(Technology Acceptance Model (TAM)) дээр үндэслэсэн энэхүү судалгааны
гол зорилго нь онлайн сургалтын технологийг тэр дундаа Хан академийг
нэвтрүүлэхэд оюутнуудын уг системийг хэрэглэхэд хялбар байдал, ашигтай
байдал, агуулгын чанар, субьектийн норм, цаашид хэрэглэх зорилго, бодит
хэрэглээ зэрэг шинж чанаруудыг хэмжих загвар нь хүлээн зөвшөөрөгдөх
найдвартай, тохирцтой эсэхийг шалгах явдал юм.
МУИС-ийн ерөнхий суурийн Математик 1А болон Математик 1Б хичээлийг
судалж буй оюутнуудыг оролцуулсан асуулга судалгааг 2017-2018 оны
хичээлийн жилийн намрын улирлын төгсгөл үед авсан. Судалгаа нь оюутнуудын
ХАСС дээр суралцахад дээр дурдсан шинж чанаруудыг илрүүлэн хэмжиж
фактор сорих болон фактор батлах шинжилгээний үр дүнг энэхүү өгүүллээр
авч үзнэ. Иймд судалгааны ажлын зорилгоос дараах асуулт гарч ирж байна.
Үүнд:
•	 Хан Академийг хүлээн авах хэмжилтийн загвар хүлээн зөвшөөрөгдөхүйц
найдвартай юу?
•	 Хан академийг хүлээн авах хэмжилтийн загвар хүлээн зөвшөөрөгдөхүйц
тохироцтой юу?
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
15http://news.num.edu.mn/?p=46367
2. Сэдвийн судлагдсан байдал
Энэ судалгаагаар Дэвис (1989)-ийн санал болгосон Технологи хүлээн
загвар нь цаашид хэрэглэх зорилго (BI), ашигтай байдал (PU), хэрэглэхэд хялбар
байдал (PEU) гэсэн онолын гурван шинж чанарт суурилсан хэрэглэгчийн төлөв
байдлыг тодорхойлох, тайлбарлах хүчирхэг загвар юм. TAM-д PU ба PEU хоёулаа
цаашид хэрэглэх зорилго (BI)-ыг шууд тодорхойлж байсан.
2.1. Ашигтай байдал болон хэрэглэхэд хялбар байдал
Дэвис (1989)-ийн авч үзснээр Хэрэглэхэд хялбар байдал (Perceived Ease
of Use (PEU))-ыг Хүн тухайн системийг ашиглан бие махбодийн болон сэтгэл
санааны хүчин чармайлт гаргахгүй гэсэн итгэл үнэмшлийн зэрэг; Ашигтай
байдал (Perceived Usefulness (PU)) нь “Хүн тухайн системийг ашиглаж байгаа нь
түүний ажлын гүйцэтгэлийг дээшлүүлнэ гэдэгт итгэдэг түвшин гэж тодорхойлдог.
TAM-д PU ба PEU хоёулаа зан үйлийн зорилго (Behavioral Intention (BI))-ыг
шууд тодорхойлж, хоорондын харилцаа, учир шалтгаан нь нэлээд хэдэн
судалгаагаар дэмжигдэж, цахим сургалтын судалгааны хүрээнд батлагдсан
байна. BI-ийг урьдчилан таамаглахад PEU ба PU чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг
технологийн хэрэглээний талаарх оюутны ойлголттой холбоотой судалгаануудад
авч үзсэн бөгөөд судалгаануудын хооронд тодорхойлогдсон холбоо хамаарал
нэлээд ялгаатай байсан. Эдгээр ялгаанууд нь судалгааны талбар, түүврийн
хэмжээ, дүн шинжилгээ хийх аргууд зэрэг асуудлуудыг хөндөж болно. (Tarhini,
Hone,  Liu, 2014)
Өмнөх дүгнэлтүүдэд тулгуурлан суралцагчдад Вэбэд суурилсан сургалтын
систем ашигтай, хэрэглэхэд хялбар гэж үзвэл тэд системийг үр дүнтэй ашиглах
боломжтой, харин ашиглахад хэцүү, ашиггүй гэж үзвэл технологийг эсэргүүцэж
хүлээн авахгүй гэж таамаглаж байна.
2.2. Цаашид хэрэглэх зорилго
TAM-н гол хувьсагч болох цаашид хэрэглэх зорилго нь тухайн хүн системийг
ашиглах цаашид ашиглах магадлалтай гэсэн үг юм. Технологийг бодитоор
ашиглахад хэрэглэх зорилго нь чухал үүрэг гүйцэтгэдэг (Davis, 1989). Ихэнх
эмпирик судалгаанууд хялбаршуулсан ТАМ-г ашигласан бөгөөд зан үйлийн
итгэл үнэмшил (behavior beliefs), зан үйлийн зорилго (behavior intentions)
хоорондын ялгаагүй тохиолдлуудыг олж илрүүлсэн (Tarhini, Hone,  Liu, 2014).
Иймд энэ судалгаанд зан үйлийн зорилго, хэрэглэх зорилго (intention to use)-
ыг ялгаагүй гэж авч үзсэн болно. Хүлээн зөвшөөрөх талбарт зарим судлаачид
цахим суралцах орчинд хэрэглэх зорилго, бодит хэрэглээний хоорондын
харилцааг судалсан байдаг (Mohammadi, 2015).
2.3. Агуулгын чанар
Мэдээллийн системийн гарцын шаардлагатай шинж чанарыг агуулга,
мэдээллийн чанар илэрхийлдэг (Petter  McLean, 2009). Энэ нь системийг
бий болгож буй мэдээллийн чанар, хэрэглэгчийн ашигтай тал дээр анхаарч
ажилладаг арга хэмжээнүүдийг багтаадаг. Мэдээллийн чанар нь хэрэглэгчдийн
сэтгэл ханамжийг хангах (Roca, Chiu,  Martinez, 2006; Mohammadi, 2015),
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
16
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
цахим сургалтын системийн хэрэглэх зорилгыг хангах гол түлхүүр юм.
Ерөнхийдөө, судалгаа ХАСС оюутнуудын математикийн хичээлийн агуулгын
шаардлагыг хангаж буйг харуулахад чиглэн энэхүү загвар нь TAM-г Агуулгын
чанар (CQ)-ыг гадаад нэмэлт хувьсагч болгон оруулж өргөтгөсөн.
2.4. Субьектив норм
Нийгмийн хэм хэмжээ гэж нэрлэгддэг субьектив норм нь Хэн нэгний хувьд
чухал байдаг хүмүүсийн ихэнх нь түүнийг тухайн зан үйлийг хийх ёстой эсвэл
ёсгүй гэж бодох түүний ойлголт” гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл,
Субьектив норм (Subjective norm (SN)) гэж тодорхой ажил үүрэгт холбогдох хувь
хүний ойлголт болон зан үйлд нөлөөлж болох тэднийг тойрон хүрээлсэн гадаад
орчноос ирж буй нийгмийн дарамт шахалтыг хэлнэ. SN нь үндэслэлтэй үйл
ажиллагааны онол (TRA), төлөвлөсөн зан үйлийн онол (TPB) зэрэг олон онолд
орсон бөгөөд зан үйлийн хүсэл зорилго болон хэрэглээтэй шууд болон нилээн
холбоотой (Ajzen, 1991).
Венкатеш, Дэвис (2000) нар SN-н үр нөлөө зөвхөн албадан орчинд л
тохиолддог бөгөөд сайн дурын орчинд үр дүнгийн хоорондох өөрчлөлтийг
тайлбарлаж болох наад захын бага нөлөө үзүүлдэг гэж үздэг. (Tarhini, Hone, 
Liu, 2014)
Судалгаанд оюутнууд ХАСС-ийг хэрэглэхэд Субьектив нормын нөлөө буй
эсэхийг шалгахын тулд энэ удаагийн судалгаанд TAM-г энэхүү гадаад нэмэлт
хувьсагчаар өргөтгөсөн.
2.5. Бодит хэрэглээ
Бодит хэрэглээ (Actual Use (AU)) гэдэг нь хувь хүний үйлдэл бодит байдалд
нийцэх зан үйлийн хариу үйлдэл гэж тодорхойлсон байдаг (Davis, 1989). TAM-н
дагуу бодит зан үйлийн хэрэглээ (AU) гэдэг нь гаралтын хувьсагч бөгөөд зан
үйлийн зорилгын шууд чиг үүргийг хэлнэ. ТАМ-д хэн нэгэн технологийг ашиглах
эерэг зорилготой л бол тэр технологийг ашиглах болно гэж үзнэ.
3. Арга зүй
Бид энэхүү судалгаандаа SPSS 21.0, AMOS 21.0 програмуудыг ашиглан
оюутнуудын “Технологи хүлээн авах” байдлыг асуулгын аргаар хэмжих
хэрэгслийн нийцтэй (найдвар) байдлыг тогтоох зорилгоор фактор сорих
шинжилгээ, хүчин төгөлдөр (тохирц) байдлыг тогтоох зорилгоор фактор батлах
шинжилгээ тус тус хийсэн.
3.1. Нөхцөл байдал, оролцогчид ба цуглуулсан мэдээлэл
Судалгааг 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд Математик 1А
хичээлийг судалсан 80, Математик 1Б хичээлийг судалсан 86 нийт 166 оюутныг
Хан Академийн сургалтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн нэвтрэх эрхээрээ
уг хичээлийн тухайн долоо хоногт үзсэн сэдвийн даалгавруудыг Багшаасаа
хүлээн авч гүйцэтгэх үйл ажиллагаа улирлын турш явагдсан. Багшийн санал
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
17http://news.num.edu.mn/?p=46367
болгосон долоо хоног тутам өгөх даалгаврууд: Математик 1А хичээлийн хувьд
дийлэнх нь монгол хэл дээр орчуулагдсан 99 даалгаврыг санал болгосон бөгөөд
даалгаврыг гүйцэтгэх нь сайн дурын байсан бол харин Математик 1Б хичээлийн
хувьд дийлэнх нь англи хэл дээр 210 дааалгаврыг санал болгон илгээн, заавал
гүйцэтгэх ёстой буюу сурлагын амжилтын үнэлгээнд тодорхой хувийг эзлэхээр
улирлын эхэнд тогтсон болно.
Google Form ашиглан оюутнуудын Хан Академи дээр суралцсан байдлын
талаарх мэдээллийг онлайнаар 96 оюутны мэдүүлгийг цуглуулснаас 91 мэдүүлэг
дээр боловсруулалт хийсэн. Ерөнхий мэдээллийн 5 асуулттай, оюутнуудын
26.4% нь эрэгтэй, 73.6% нь эмэгтэй байв.
1-р хүснэгт
Ерөнхий мэдээллийн статистик
Хувьсагч Ангилал Тоо Эзлэх хувь (%)
Хүйс Эрэгтэй
Эмэгтэй
24
67
26.4%
73.6%
Хичээл Математик 1А
Математик 1Б
45
46
49.5%
50.5%
Төхөөрөмжтэй
эсэх
Суурин компьютер
Нөөтбүүк
Ухаалаг утас
36
66
82
39.6%
72.6%
90.1%
Харъяалал Хөдөө орон нутаг
Улаанбаатар
50
41
54.9%
45.1%
3.2. Асуулга хэрэгсэл
Судалгаанд ашигласан “Технологи хүлээн авах” асуулга хэрэгсэл нь
субьектив норм, хэрэглэхэд хялбар байдал, ашигтай байдал, цаашид хэрэглэх
зорилго, бодит хэрэглээ, агуулгын чанар гэсэн 6 дэд хэсгээс бүрдэх бөгөөд дэд
хэсгийн тодорхойлолт, асуулгын тоо, авч ашигласан эх үүсвэрийг 2-р хүснэгтэд
харуулав. Энэ тест нь 5 алхамт лэйкерт скэйл бүхий 29 асуулгатай.
2-р хүснэгт
Шинж чанарын мэдээлэл
Дэд хэсэг
Асуул-
гын
тоо
Тодорхойлолт Эх үүсвэр
Субьектив норм 5 Хэн нэгний хувьд чухал
байдаг хүмүүсийн ихэнх
нь түүнийг тухайн зан
үйлийг хийх ёстой эсвэл
ёсгүй гэж бодох түүний
ойлголт
(Ajzen, 1991)
(Tarhini, Hone, 
Liu, 2014)
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
18
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
Хэрэглэхэд хялбар
байдал
5 Хэрэглэгч тухайн
системийг ашиглахад
хүчин чармайлт
гаргахгүй гэдэгт итгэх
хэмжээ
(Davis, 1989)
Ашигтай байдал 5 Хэрэглэгч тухайн
системийг
ашигласнаар ажлын
гүйцэтгэлийг нь
дээшлүүлнэ гэдэгт итгэх
хэмжээ
(Davis, 1989)
Цаашид хэрэглэх
зорилго
4 Ирээдүйд ямар нэгэн
тодорхой үйлдлийг хийх
эсвэл хийхгүй байх хувь
хүний ухамсартайгаар
төлөвлөж боловсруулах
хэмжээ
(Davis, 1989)
Агуулгын чанар 6 Системийн суралцах
агуулга ба гаралтын
зохимжтой шинж
чанар, онцлог
(Mohammadi,
2015)
Бодит хэрэглээ 4 Системийн хэрэглээний
давтамж болон хэмжээ
(Malhotra, 1999),
(Fathema, 2013)
3.3. Фактор сорих шинжилгээ
Фактор сорих шинжилгээ (Exploratory Factor Analysis (EFA)) нь өгөгдлийн
олонлогийн дэд хэсгүүдийн (шинж чанар)-уудын корреляцийг тодорхойлох
статистик арга юм. Найдвартай байдал нь олон дэд хэсгүүдийн хэмжилтийн
хувьсагчдын хоорондох нийцэмжийн түвшинг үнэлэх явдал буюу хэмжилтийн
дотоод тогтвортой байдлыг илэрхийлдэг. Дотоод нийцтэй байдал нь Кронбах
альфа-ийн утга 0.9-өөс их байвал маш сайн бөгөөд 0.7-оос багагүй байвал
хүлээн зөвшөөрөгддөг (Blunch, 2008). Фактор бүр нь хамгийн багаар бодоход
3 хувьсагч хэмжилттэй ёстой бөгөөд 2 хувьсагч хэмжилт нь заримдаа
зөвшөөрөгддөг. (Навчаа  Түмэнбаяр, 2017)
3.4. Фактор батлах шинжилгээ
Хэмжилтийн загвар доторх өөр далд хувьсагч (шинж чанар)-уудын хоорондох
холбоо хамаарлыг судлахын тулд энэхүү судалгаанд AMOS 21.0 дээр суурилсан
фактор батлах шинжилгээ (Confirmatory Factor Analyses (CFA)) хэрэглэсэн (By-
rne, 2010). Бид хэмжилтийн загварын параметрүүдийг тооцоолохдоо хамгийн их
магадлалын (maximum-likelihood) аргыг ашиглан вариац, ковариацын матриц
дээр бүх дүн шинжилгээг хийсэн (Joseph F. Hair, Black, Babin,  Anderson, 2010).
Загварын сайн чанарыг үнэлэхийн тулд зарим тохирох индексийг авч
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
19http://news.num.edu.mn/?p=46367
үзэх хэрэгтэй Нэгдүгээрт, үүнийг функцийн хамгийн бага тохирох утгыг
ашиглан тодорхойлдог. Гэвч нь түүврийн хэмжээнд хэт мэдрэг (Hu  Bentler,
1999) тул -г түүний чөлөөний зэрэгт харьцуулсан харьцаа -г ашигладаг
бөгөөд 3-аас бага утганд зөвшөөрөгдөх боломжтой (Carmines  McIver, 1981).
Дараагийн тохирох индексүүдээр Goodness-of-Fit Index (GFI), Adjusted Good-
ness-of-Fit Index (AGFI), Root Mean Square Approach Error (RMSEA), Comparative
Fit Index (CFI) эдгээрийг авч үзнэ. Сайн хэмжилтийн загвар байх зөвшөөрөгдөх
утгуудыг 3-р хүснэгтийн хоёрдугаар багананд харуулав. (Навчаа  Түмэнбаяр,
2018)
4. Үр дүн
4.1. Найдвартай байдал
Бид дэд хэсгүүдийг тодорхойлохын тулд varimax эргүүлэлттэй үндсэн
бүрэлдэхүүн хэсэг шинжилгээг ашиглан фактор сорих шинжилгээ (Exploratory
factor analysis) хийсэн. Оюутнуудын “Технологи хүлээн авах” асуулгыг бүрдүүлж
буй 29 асуулга үл хамаарах хэдэн дэд хэсэгт хуваагдахыг илрүүлэх зорилгоор
фактор анализ хийн КМО (Kaiser Mayer Olkin Measure) коэффициент нь 0.922
гарсан. Bartlett-ийн шинжүүрээр (Chi-Square=2600.612, =276, p0.001)
хувьсагч хооронд холбоо хамаарал байгааг харуулж байна.
Хувийн утга 1-ээс дээш байх тохиолдолд үл хамаарах дэд хэсэг гэж үзэж
болдог (3-р хүснэгтийн 5-р багана). Асуулга хэрэгслийн найдвартай байдлыг
үнэлэхийн тулд Кронбах альфа шинжүүрийг ашигласан бөгөөд дэд хэсэг тус
бүрийн найдварын коэффициентийг 3-р хүснэгтийн 4-р баганаар үзүүлэв.
Сайжруулсан дэд хэсгүүдийн үр дүнд асуулга хэрэгсэл 24 асуулга зургаан
дэд хэсэгт хуваагдсан ба дэд хэсэг бүрийн хувийн утга, тестийн найдварын
коэффициент болон харгалзах асуулгын код, фактор коэффициентийг 3-р
хүснэгтэд харуулав.
3-р хүснэгт
Дэд хэсгүүдийн үндсэн статистик
Дэд хэсэг
Код
Асуул-
гын код
Фактор
коэф.
Кронбах
альфа
Хувийн утга
Хэрэглэхэд хялбар
байдал
(PEU)
PUE1
PUE2
PUE3
PUE4
PUE5
.795
.690
.739
.815
.819
.962 14.234
Ашигтай байдал
(PU)
PU1
PU2
PU3
PU4
PU5
.729
.781
.791
.683
.672
.972 2.182
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
20
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
Цаашид хэрэглэх
зорилго
(BI)
BI1
BI2
BI3
BI4
.689
.830
.720
.762
.944 1.578
Агуулгын чанар
(CQ)
CQ1
CQ2
CQ3
CQ4
.700
.721
.621
.639
.940 1.223
Бодит хэрэглээ
(AU)
AU1
AU3
AU4
.838
.901
.862
.878 .784
Субьектийн норм
(SN)
SN2
SN3
SN4
.823
.895
.631
.808 .758
4.2. Тохироцтой байдал
Зураг 1. TAM-н 6 шинж чанарын Фактор сорих шинжилгээ
	 а) эхний, б) сайжруулсан
а)					б)
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
21http://news.num.edu.mn/?p=46367
4-р хүснэгт
Хэмжилтийн загварын зөвшөөрөгдөх утга болон үр дүн
Тохирох индекс Зөвшөөрөгдөх утга Эхний үр дүн
Сайжруулсан
үр дүн
(cmin/ )  3 сайн,
 5 зарим үед
зөвшөөрнө
1.875 1.195
Загварын p-утга  .05 .000 .167
CFI  0.95 үнэхээр сайн;
 .90 сайн;
 .80 зарим үед
зөвшөөрнө
.92 .993
GFI  .90 .725 .91
AGFI  .85 .651 .854
RMSEA  .05 сайн;
.05 – .10 дунд;
.10 муу
.099 .047
PCLOSE  .50 .000 .522
Субьектив норм, Бодит хэрэглээ дэд хэсгүүдийн хувийн утга нэгээс бага
.758, .784 байсан ба хэмжилтийн загварыг сайржуулахад харгалзах ил
хувьсагчдын тоо 3-аас багассан тул эдгээр дэд хэсгийг бүхэлд нь хассан.
PEU2 (e2), PEU5 (e5), PU1 (e6), PU5 (e10), BI1 (e11), CQ3 (e17) кодтой асуулгууд
бусад асуулгуудтай үүсгэх алдааны хэлбэлзэл ихтэй байсан тул хасч тохирох
индексүүдийг сайжруулсан. Сайжруулсан индексүүдийг 4-р хүснэгтийн 4-р
багананд үзүүлэв.
ТАМ-н дөрвөн далд хувьсагчийн фактор ачааллах утгууд: Хэрэглэхэд хялбар
байдал (.878-аас .952 хүртэл), Ашигтай байдал (.931-ээс .962 хүртэл), Цаашид
хэрэглэх зорилго (.866-аас .948 хүртэл), Агуулгын чанар (.850-аас .923 хүртэл)
тус тус байгааг 5-р хүснэгтэд харуулав.
5-р хүснэгт
Хэмжилтийн загварын зөвшөөрөгдөх утга болон үр дүн
Асуулга
Далд
хувьсагч
Unstandardized
Estimate
S.E C.R
Standardized
Estimate
PEU1 --- PEU 1.000 0.878 *
PEU3 --- PEU 1.049 *** 0.075 14 0.952 *
PEU4 --- PEU 0.929 *** 0.078 12 0.883 *
PU2 --- PU 1.000 0.962 *
PU3 --- PU 0.998 *** 0.049 20.5 0.947 *
PU4 --- PU 0.964 *** 0.051 18.9 0.931 *
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
22
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
BI2 --- BI 1.000 0.866 *
BI3 --- BI 1.049 *** 0.078 13.5 0.944 *
BI4 --- BI 1.119 *** 0.082 13.6 0.948 *
CQ1 --- CQ 1.000 0.850 *
CQ2 --- CQ 1.041 *** 0.087 11.9 0.923 *
CQ4 --- CQ 0.991 *** 0.088 11.3 0.895 *
Тэмдэглэл: *** p0.001; ** p0.01; * p0.05
5. Дүгнэлт
Оюутнуудын “Хан Акаедмийг хүлээн авах“ асуулга хэрэгслийн дэд
хэсгүүдийн хувийн утга нь харгалзан “хэрэглэхэд хялбар байдал” 14.234,
“ашигтай байдал” 2.182, “цаашид хэрэглэх зорилго” 1.578, харин гадаад
хувьсагч “агуулгын чанар” 1.223 нь нэгээс их тул үл хамаарах дөрвөн дэд хэсэгт
хуваагдсан гэж үзэж байна. “Хэрэглэх зорилго” дэд хэсгийн хувьд  = 0.944,
“хэрэглэхэд хялбар байдал”  = 0.962, “ашигтай байдал”  = 0.972, “агуулгын
чанар”  = 0.94 байгаа нь эдгээр дэд хэсгүүд өндөр найдвартай байгаа
харуулж байна.
Засан сайжруулсны дараа Хэрэглэхэд хялбар байдал, Ашигтай байдал,
Агуулгын чанар, Цаашид хэрэглэх зорилго гэсэн 4 далд хувьсагчтай хэмжилтийн
загварыг үнэлэх тохирох индексүүд: =1.1953, Goodness-of-Fit Index (GFI)
0.910.9, Adjusted Goodness-of-Fit Index (AGFI) 0.8540.85, Root Mean Square
Approach Error (RMSEA) 0.0470.5, Comparative Fit Index (CFI) 0.9930.95
зөвшөөрөгдөх сайн хэмжээнд гарч загвар тохироцтой болохыг харуулав.
Энэ нь Технологи хүлээн авах загвараар оюутнуудын ХАСС-ийг хүлээн авч
зөвшөөрч байгаа эсэхийг хэмжиж хариулт өгөх боломжтой болсноор загварт
оролцсон шинж чанарууд хоорондын нөлөөллийг тайлбарлах юм.
Оюутнуудын ХАСС-ийн хэрэглээний хувьд Субьектив норм дэд хэсэг болж
чадаагүй нь ХАСС нь англи хэл дээр ашиглагддаг, манай орны их сургуулийн
сургалтад шинээр санал болгосон хэрэглээ тул оюутнуудад чухал хүмүүст
энэ талаарх мэдээлэл одоогоор хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж
болох юм. Мөн Бодит хэрэглээ дэд хэсэг болж чадахгүй байгааг түүнийг
хэмжих асуулгууд, түүний хэмжээсийн хуваарь сонголтыг эргэн харж үзэх
шаардлагатайг харууллаа. Нөгөө талаас ХАСС-ийн хувьд хэрэглэгчдийн
бодит хэрэглээг хэмжих тайлангуудыг хугацааны тодорхой завсраар гаргах
боломжтой тул түүнтэй холбоотой шинжилгээг цаашид хийх хэрэгтэй.
6. Хэлэлцүүлэг
Энэ судалгаанд оюутнуудын Хан Академийг хүлээн авах байдлыг илрүүлэх
асуулгыг боловсруулж хэмжилтийн загварын фактор сорих болон батлах
шинжилгээг хийж хэмжилтийн хэрэгсэл ажиллаж байгааг тогтоолоо. Харин
хэмжилтийн далд хувьсагч хооорондын нөлөөллийг үргэлжлүүлэн судлах болно.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
23http://news.num.edu.mn/?p=46367
Ашигласан ном, хэвлэл
1.	Ajzen, I. (1991). The theory of planned behavior. Organizational Behavior and Human
Decision Processes, 50, 179-211.
2.	Bandura, A. (1997). Self-Efficacy: The Exercise of Control. New York.
3.	Byrne, B. M. (2010). Structural equation modeling with AMOS (Second хян.).
4.	Compeau, D. R.,  Higgins, C. A. (1995). Computer Self-Efficacy: Development of a
Measure and Initial Test. MIS Quarterly, 19(2), 189-211.
5.	Davis, F. D. (1989). Perceived Usefulness, Perceived Ease of Use, and User Acceptance
of Information Technology (Б. 13). MIS Quarterly. http://www.jstor.org/stable/249008 -ээс
гаргасан
6.	 Fathema, N. (2013). Structural Equation Modeling (SEM) of an Extended Technology Ac-
ceptance Model (TAM) to Report Web Technology Adoption Behavior in Higher Educa-
tion Institutions.
7.	 Joseph F. Hair, J., Black, W. C., Babin, B. J.,  Anderson, R. E. (2010). Multivariate data
analysis (Seventh хян.).
8.	Lim, B., Hong, K. S.,  Tan, K. (2008). Acceptance of e-learning among distance learn-
ers: A Malaysian perspective. Hello! Where are you in the landscape of educational
technology? Proceedings ascilite Melbourne 2008.
9.	Malhotra, Y. . (1999). Extending the technology acceptance model to account for so-
cial influence: theoretical bases and empirical validation. Proceedings of the Thirty-Sec-
ond Annual Hawaii International Conference on System Sciences, (хууд. 1-14).
10.	Mohammadi, H. (2015). Investigating users perspectives on e-learning: An integration of TAM
and IS success model. Computers in Human Behavior, 45, 359–374.
11.	Murphy, R., Gallagher, L., Krumm, A., Mislevy, J.,  Hafter, A. (2014). Research on the
Use of Khan Academy in Schools. Menlo Park, CA: SRI Education.
12.	Navchaa, T., Uranchimeg, T.,  Ariane Heller, G. (2013). Integration of Learning Man-
agement System into University-level Teaching and Learning. Chemnitz.
13.	Petter, S.,  McLean, E. (2009). A meta-analytic assessment of the DeLone and McLean
IS success model: an examination of IS success at the individual level. Inf. Manage, 46,
159-166.
14.	 Roca, J. C., Chiu, C. M.,  Martinez, F. J. (2006). Understanding e-learning continuance
intention: An extension of the technology acceptance model. International Journal of
Human-Computer Studies, 64(8), 683-696.
15.	 Selim, H. M. (2007). Critical success factors for e-learning acceptance: Confirmatory
factor models. Com-puters and Education(49), 396–413.
16.	 Siragusa, L.,  Dixon, K. (2008). Planned behaviour: Student attitudes towards the use of
ICT interactions in higher education. Hello! Where are you in the landscape of educa-
tional technology? Proceedings ascilite Melbourne 2008.
17.	 Sweeney, T.,  R., G. (2010). Student capabilities and attitudes towards ICT in the early
years. Austra-lian Educational Computing, 25 (2010), 18-24.
18.	Tarhini, A., Hone, K.,  Liu, X. (2014). Measuring the Moderating Effect of Gender and
Age on E-Learning Acceptance in England: A Structural Equation Modeling Approach
for an Extended Technology Acceptance Model. Journal of Educational Computing Re-
search.
19.	 Навчаа, Ц.,  Түмэнбаяр, Д. (2017). Технологи хүлээн авах хэмжилтийн загварын
фактор сорих шинжилгээ. Боловсрол судлал, 20(480), 27-33.
20.	 Навчаа, Ц.,  Түмэнбаяр, Д. (2018). Технологи хүлээн авах хэмжилтийн загварын
тохирцын шинжилгээ. Боловсролын Нийгэм Зүйн Эрдэм Шинжилгээний Хурал, 4, 14-21.
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
24
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
МАГИСТРЫН НАНО ЗЭРЭГ ОЛГОХ ОНЛАЙН СУРГАЛТ:
ЮДАСИТИ ОНЛАЙН ИХ СУРГУУЛИЙН ТУРШЛАГА
Т.Уранчимэг
Кемницийн Техникийн Их Сургууль, Компьютерийн Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Эрчим Хүчний Сургууль
uranchimeg.tudevdagva@informatik.tu-chemnitz.de
Хураангуй
Нээлттэй боловсролын мөн чанар нь хүн бүхэнд хүртээмжтэй байх билээ.
Энэ утгаараа цахим хэлбэрийн сургалт нь яах аргагүй нээлттэй боловсролын
хамгийн чухал хэлбэрүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогдоно. Интернэтийн
холболтын үнэ өртөг буурч, хурд нэмэгдэх тусам цахим болоод зайн сургалтад
хамрагдах сонирхолтой хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд улам бүр нэмэгдсээр
байна. Орон зай цаг хугацаанаас хамаарахгүйгээр өөрийн хүссэн
боловсролыг эзэмших боломж улам бүр нээлттэй болж байна. Чанартай
боловсрол тэр тусмаа чанартай дээд боловсрол эзэмшихийн тулд заавал өртөг
өндөртэй гадаад оронд өөрийн биеэр очиж суралцах шаардлагагүй болж
байгаагийн нэгэн илрэл болох цахим их сургуулийн тухай энд өгүүлэх болно.
Юдасити нь ажлын өргөн туршлагатай, нэр хүнд бүхий их сургуулийн
профессорын үүсгэн байгуулсан иж бүрэн онлайн их сургууль бөгөөд
дэвшилтэт технологийн олон чиглэлийн магистрын зэргийг зайн сургалтаар
санал болгодгоороо онцлогтой. Энэхүү сургуулийн сургалтад үнэ төлбөргүй
хамрагдах боломжтой бөгөөд магистрын нано зэргийг хүртэх тохиолдолд л зохих
хэмжээний төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Бие даасан хичээлүүдийг авахад
ямар ч төлбөргүй бөгөөд олон нийтэд нээлттэй юм.
Тус сургуулийн сургалтад хамрагдсанаар дэлхийн шилдэг профессороос
чанартай сайн сургалтыг авах боломжтой бөгөөд сургалтыг цахим хэлбэрээр
хүргэх болон зохиомжлох олон зүйлийг суралцах боломжтой.
Түлхүүр үг: Дээд боловсрол, цахим сургалт, насан туршийн суралцагч, давхар
мэргэжил, цахим их сургууль
1. Удиртгал
Цахим сургалтын талаар яригдсаар багагүй хугацаа өнгөрчээ. Цахим
сургалт, зайн сургалт гэх ойлголтуудыг хольж хутгадаг байсан үе нэгэнт ард
үлджээ. Эдгээр ойлголтууд нь тодорхойлолтын хувьд ч, хэрэгжүүлэлт хэрэглээний
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
25http://news.num.edu.mn/?p=46367
хувьд ч хоорондоо эрс ялгаатай болохыг бид одоо мэддэг болсон.
Цахим сургалт дотроо олон хэлбэртэй. Түүний нэг хэлбэр нь онлайн сургалт
юм. Онлайн сургалтын гол онцлог интернэтийн холболт шаарддагт оршино.
Өөрөөр хэлбэл сургалтын материалуудыг онлайн хэлбэрээр хүлээн авах нь энэ
сургалтын мөн чанар байдаг. Онлайн байгаа сургалтын материалыг суралцагч
өөртөө хуулбарлаж татаж авах боломжтой байх эсэх нь тухайн сургалтын
байгууллагын шийдвэр, шийдлээс хамаарч харилцан адилгүй байж болно.
Энэ өгүүллээр танилцуулж байгаа сургалт нь бүрэн цахим хэлбэрээр
явагддаг сургалт бөгөөд хэлхээ курсүүдээс бүрдсэн сургалтыг авснаар
магистрын шинэ зэрэг авах боломжтой байдгаараа бусдаас ялгаатай юм.
Ихэнх цахим сургалтууд сургалтад хамрагдсан гэрчилгээ өгснөөр сургалтыг
дуусгадаг бол энэ сургалтад хамрагдсанаар тодорхой мэргэжлийн магистрын
зэргийг хүртэх боломжтой. Бүрэн цахим хэлбэрээр суралцаж төгсөөд авах
энэ магистрын зэргийг “нано” зэрэг хэмээн нэрлэсэн нь бас учиртай.
Тухайн зэргийг авах сонирхолтой хүмүүсийн биелүүлэх ёстой нэг урьдчилсан
нөхцөл бол өөр ямар нэгэн мэргэжлийн магистрын зэрэгтэй байх гэсэн
шаардлага юм. Тухайн хүний дурын мэргэжлээр авсан магистрын зэрэг нь
тэр хүн дараагийн магистрын зэргээ бүрэн цахим хэлбэрээр суралцаж авах
чадвартай нэгэн гэсэн баталгаа болж байгаад энэ шаардлагын утга оршино.
2. Udacity – цахим их сургууль
Стэнфордын их сургуулийн Профессор асан Сибастиан Трун (Sebas-
tian Thrun) өөрийн эзэмшсэн мэргэжил болох компьютерийн шинжлэх ухааны
тусламжтайгаар хүн төрөлхтөн буюу нийгэмд ихийг хийж бүтээхийг мөрөөддөг
нэгэн юм [1]. Тэрээр энэ мөрөөдлөө биелүүлэх эхний алхам болгож өөрийн
заадаг “Хиймэл оюуны тухай үндсэн ойлголт” хичээлийг 2012 онд анх удаа
цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй заахаар болжээ. Эхний дуудлагаар
160 000 гаран суралцагч дэлхийн өнцөг бүрээс энэ хичээлд суралцахаар
бүртгүүлсэн байна. Энэ курсийн дараагаар тэрээр Стэнфордын их сургуулийн
Профессорын ажлаасаа сайн дураараа татгалзаж, интернэтийн холболттой
хүн бүрт их сургуулийн боловсролыг хамгийн хямд өртөгөөр хүргэх шинэ
компани байгуулахаар сэтгэл шулууджээ.
Гүүгл (Google) компаний өөрөө явагч машины төсөл дээр ажиллаж байсан,
Стэнфордын их сургуулийн профессорын энэ шийдвэр олон хүний хувьд
санаанд оромгүй зүйл болсон тухай Ройтерс (Reuters) мэдээллийн агентлаг
хүртэл тухайн үеийн онцгой мэдээ болгон бичиж байлаа [2].
2012 оны 1-р сарын 23-24-д ХБНГУ-н Мюнхэн хотноо болсон Цахим
амьдралын загварчлал (Digital Life Design) олон улсын хурал дээр профессор
Сибастиан Трун шийдвэрээ хэлж шинэ санааныхаа дагуу “Udacity” нэртэй
стартап компани байгуулахаар болсноо мэдэгдсэн юм.
160 000 оюутанд цахимаар хичээл заасныхаа дараагаар тэрээр, “... энэ
бүхний дараа би 20-н оюутантай уламжлалт танхимд хичээл зааж чадахгүй
нь ээ” хэмээн хэлжээ. Тэрээр өөрийн тайлбартаа Хан академийг үүсгэсэн
Салман Ханы (Salman Khan) тухай дурдсан байдаг. Өөрийн зээ охиндоо
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
26
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
зориулан математикийн хичээлийн анхны дүрс бичлэгээ бэлтгэж байсан Хан
одоо дэлхийн олон оронд өргөнөөр амжилттай ашиглагдаж байгаа сургалтын
олон тооны агуулгуудыг бэлтгэн хүргэдэг Хан Академийг байгуулсан билээ.
Юдасити (Udacity) их сургууль анх, “Хайлтын систем байгуулах” (Building
a Search Engine) болон “Робот машиныг програмчлах” (Programming a Robot-
ic Car) гэсэн хоёр төрлийн курсээр сургалт явуулж эхэлжээ. “Хайлтын систем
байгуулах” курсыг Виржинийн их сургуулийн профессор Девид Эван (David
Evan) удирдаж харин хоёр курсыг Сибастиан Трун өөрөө удирдан явуулж байв.
Түүний сургалтуудад багшилж байсан Стэнфордын их сургуулийн оюутнуудаас
ч олон тоогоороо хамрагдаж байсан нь огт бодолцоогүй үр дүн байсан тухай
тэр тэмдэглэжээ. Жилдээ 30 000 түүнээс дээш долларын төлбөр төлж, дэлхийн
шилдэг их сургуулиудын танхимд, сор болсон профессоруудын лекцийг сонсож
байгаа оюутнууд ч гэсэн онлайн сургалтын дүрс бичлэгийг анхааран судалж
байгаа нь түүнд хачирхалтай санагдсаныг онцгойлон тэмдэглэжээ.
3. Вэб сайтын бүтэц зохион байгуулалт
Юдасити онлайн их сургууль нь сургалтаа вэбэд суурилан нийтэд хүргэдэг
(Зураг 1).
Зураг 1. Үндсэн хуудасны толгой хэсэг
Nanodegrees (Нано зэрэг) гэсэн холбоосоор дамжин нано зэрэг авч болох
сургалтын ангилал, нэрс зэрэг мэдээлэл бүхий дэлгэц рүү шилжинэ (Зураг 2).
Зураг 2. Nanodegrees холбоосын дэлгэц
Аль хэдий нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн ч хүссэн компанидаа эсвэл
хүссэн цалинтай ажилдаа орж чадахгүй байгаа хүмүүст орчин үеийн хамгийн
дэвшилтэт технологиудыг богино хугацаанд эзэмших, ойлгох, сурах, тэрчлэн
програмчлалын олон төрлийн хэлүүдийг суралцах боломжийг энэхүү нано
зэргээр олгодог.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
27http://news.num.edu.mn/?p=46367
Сургалтын хөтөлбөр бүр суралцагч нарынхаа үндсэн зорилгыг
биелүүлэхээр, тэдний ажлын байрны хөгжлийг хангах зорилгоор
боловсруулагддаг. Өөрөөр хэлбэл суралцагсад өөртөө бий болгохыг хүссэн
чадвараа эсвэл суралцахыг хүссэн технологи чиглэлээ сурах зорилгоо
тодорхой болгосны дагуу сургалтын хөтөлбөрөө сонгох боломжтой байхаар
зохион байгуулагдсан байдаг.
Жишээлбэл, гар утасны Андройд (Android) үйлдлийн систем дээр ажилладаг
програм бичиж сурахыг хүсч байгаа бол Андройд хөгжүүлэгч хөтөлбөрийг (An-
droid Developer program) сонгон суралцах хэрэгтэй. Тэрчлэн хэрэв өөрийнхөө
чадварт итгэлгүй хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол сургалтыг дэмжих
хэсэг рүү цахим шуудангаар холбогдон (support@udacity.com) харилцаж,
өөрийн тухай мэдээллээ өгснөөр Юдасити сургууль суралцагчид өөрт нь
тохирсон хөтөлбөрийг санал болгох боломжтой.
Аливаа вэбэд суурилсан програмын адил Юдасити их сургуулийн оюутан
болохын тулд суралцагч бүртгүүлж нэвтрэх болоод нууц үг авах шаардлагатай.
Эрх нээлгэх нь үнэ төлбөргүй. Нэгэнт эрхээ нээсэн бол өөрийн эрх, нууц үгээр
нэвтрэн орж суралцагчийн орчинд орно (Зураг 3). Суралцагчийн дэлгэцийн зүүн
талд үндсэн цонх болоод нийт санал болгож байгаа сургалтын хөтөлбөр болоод
хичээлүүдийн жагсаалтыг харуулах товчлуурууд байрлана. Дэлгэцийн баруун
хэсэгт тухайн суралцагчийн сонгон суралцаж байгаа курсүүд харагдана.
Зураг 3. Суралцагчийн эрхээр харах дэлгэц
Жишээлбэл, Зураг 3 дээрээс харахад суралцагч, Компьютерийн архитектур,
Зэрэгцээ програмчлал, Сургалтын технологи бас Өндөр хурдны тооцоолол
гэсэн дөрвөн хичээлийг судалж байгааг харж болно.
Юдасити цахим их сургуулийн нэгэн том онцлог бол хичээлүүдийн бичлэгийн
үргэлжлэх хугацаа маш богино байдагт оршино. 1-5 хүртэлх минутын
урттай олон тооны бичлэгүүдээс хичээлүүд бүрдэнэ (Зураг 4). Зураг 4 дээр
Компьютерийн архитектур курсийн 2-р хичээлийг харуулжээ. Дэлгэцийн
зүүн дээд буланд хэддүгээр хичээл явагдаж байгааг харж болно. Түүний дор
тухайн хичээлийг бүрдүүлэгч богино хэмжээний дүрс бичлэгүүдийн нэрсийн
жагсаалт харагдаж байна. Дэлгэцийн баруун талд хичээлийн бичлэг харагдана.
Хичээлийг интерактив хэлбэрээр буюу багш суралцагсдад тэнхимд самбарт
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
28
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
тайлбарлаж байгаа байдлаар зохиомжлон харуулдаг.
Зураг 4. Хичээлийн дэлгэц
Энэхүү сургуулийн вэб сайтын зохиомжинд дүн шинжилгээ хийвэл дараах
хэд хэдэн онцлогууд ажиглагдсан. Үүнд:
•	 Өнгөний шийдэл маш зөв, энгийн боловч албан ёсны болж чадсан, хурц
нүд ядраахгүй
•	 Хэрэглэгчийн холбоосын шийдэл маш сайн, хэрэглэхэд энгийн хялбар,
товчлууруудын байршил зөв бөгөөд богино хугацааны дотор вэб сайтны
үйл ажиллагааг ойлгох боломжтой
•	 Ямар нэгэн тусгай багш эсвэл компьютерийн өргөн мэдлэг
шаардахгүйгээр вэб сайттай ажиллах боломж бүрэн бүрдсэн
•	 Ачааллын хурд маш сайн. Ширээний компьютер, зөөврийн компьютер
болон гар утаснаас ороход ч ачааллын хурд буурахгүй байгаа нь
ажиглагдсан
•	 Дэлгэцийн хэмжээ ашиглаж байгаа төхөөрөөмжөөс хамааран зохицох
чадвартай
зэрэг байв.
4. Юдасити сургуулийн онцлог ба давуу талууд
Ажлын өргөн туршлагатай, нэр хүнд бүхий их сургуулийн профессор
өөрийн хөрөнгөөр байгуулсан анхны иж бүрэн цахим сургууль гэдгээрээ
онцлогтой. Бусад төрлийн цахим сургалтуудаас ялгаатай нь их сургуулийн
бүтэц зохион байгуулалттайгаар сургалтуудаа зохиомжлон хүргэдэг. Сургалтын
агуулга маш өндөр чанартай буюу ихэнхдээ асар туршлагатай их сургуулийн
профессоруудаар курс бэлтгүүлдэг. 2014 онд Жиоржагийн технологийн их
сургуультай (Georgia Institute of Technology) хамтран компьютерийн ухааны
магистрын хөтөлбөрүүдийг санал болгож эхэлсэн. Танхимын сургалтаар өртөг
өндөртэй байдаг магистрын зэргийг энэ сургалтаар 7 000 долларын дотор авах
боломжтой.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
29http://news.num.edu.mn/?p=46367
Давуу талууд гэвэл:
•	 Хамгийн шинэлэг технологийн чиглэлийн сургалтууд санал болгодог.
•	 Олон тооны компьютерийн сургалтууд санал болгодог
•	 Сургалтын дүрс бичлэгүүдийн чанар маш сайн
•	 Дүрс бичлэгийн үргэжлэх хугацаа богино
•	 Хичээлүүдийг бичлэг хэлбэрээр эсвэл текст хэлбэрээр татаж авах
боломжтой
•	 Олон тооны жишээ дасгалуудыг хичээлийн агуулгат багтаасан байдаг
•	 Лекцийн яриа дүрс бичлэг дээр текстээр давхар харах боломжтой
•	 Суралцагч суралцах цагаа өөрөө удирдах бүрэн боломжтой
•	 Сургалтын амжилтаа хянах, харах энгийн хялбар системтэй
5. Дүгнэлт ба хэлэлцүүлэг
Боловсрол нь орчин цагийн дэлхий иргэний эрүүл мэндтэй зэрэгцэж
очихуйц чухал эрэлт хэрэгцээний нэг болсон тийм цаг үед бид амьдарч байна.
Даяарчлалын давуу тал болох ажил мэргэжлийнхээ дагуу дэлхийн аль ч өнцөг
буланд ажиллаж амьдрах боломжтой болсон өнөө үед дээд боловсролын эрэлт
хэрэгцээ, дэвшилтэт технологитой ажиллах чадвар улам бүр нэмэгдсээр байна.
Үүнтэй уялдаатайгаар гарч ирж байгаа онцлог бол насан туршийн боловсрол
буюу тасралтгүй суралцах чиг хандлага юм. Дэвшилтэт технологийн зогсолтгүй
хурдацтай хөгжиж байгаа чиг хандлага нь шинэ эриний иргэдээс улам бүр
өндөр боловсрол, богино хугацаанд шинэ технологийг ойлгож сурах, ашиглаж
хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байгаа нь хүмүүс зогсолтгүй суралцах тогтмол
эрэлтийг бий болгож байна.
Үүнийг дэмжих зорилгоор дэлхийн шилдэг их дээд сургуулиудаас олон нийтэд
хандсан нээлттэй, үнэ төлбөргүй сургалтыг цахим хэлбэрээр түгээж эхэлснийг
MOOС хэмээн нэрлэж байна. Ийм чиглэлийн сургалтууд дээр суурилсан анхны
их сургуулиудын нэг болох Юдасити их сургуулийн тухай энд өгүүллээ.
Энэхүү өгүүллийн гол зорилго нь: орон зай цаг хугацаанаас
хамаарахгүйгээр хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг цахим хэлбэрээр авах
боломж бүрэн нээгдсэнийг нотлон харуулах, улмаар дэвшилтэт технологи болон
мэдээллийн технологийн хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийг
цахим хэлбэрээр эзэмшиж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын
гэрчилгээ авах боломж бүрэн бүрдсэн байгааг нийтэд түгээх байв.
Манай эх орон шиг оюуны нөөц боломж өндөртэй залуу хүн амтай орны
ирээдүйн хөгжлийн нэгэн чиг хандлага нь өндөр боловсролтой чадварлаг
боловсон хүчнийг бэлтгэн дэлхийн зах зээлд дээд боловсролтой иргэдээрээ
өрсөлддөг энэ чиглэлээр аутсорсин хийдэг боломж байгааг олж харах цаг
болжээ хэмээн дүгнэх байна. Дээд боловсролын чанарыг эрс дээшлүүлэхэд
Юдасити мэтийн нээлттэй цахим сургуулиудын туршлагаас суралцах, улмаар
дунд боловсролд мэдээллийн технологийн мэдлэгийг гадаад хэлний мэдлэгтэй
хавсран системтэйгээр түлхүү оруулж сайн суурь тавьж өгөх нь маш чухал
байгааг дурдмаар байна.
Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
30
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
http://news.num.edu.mn/?p=46367
Мэргэн уншигчид болон манай багш судлаач нар энэхүү нэгэн жишээ
сургуулийн талаар болон энэ мэт сургуулиудын жишгээр олон нийтийн нээлттэй
боловсролыг хөгжүүлэх сургууль дундын цахим сургуулиудын талаар өөрсдийн
бодол саналаа хуваалцана гэж итгэж байна.
Ашигласан ном, хэвлэл
1.	Thrun, Sebastian. Sebastian Thrun's Homepage. Retrieved 6 January 2013.
2.	 Professor leaving Stanford for online education startup. MSNBC. 25 January
2012. Retrieved 25 January 2012.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë
31http://news.num.edu.mn/?p=46367
ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД ЦАХИМ
БОЛОВСРОЛЫГ ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ХҮРГЭХ НЬ
Ч.Даариймаа1
, Д.Биндиряа2
1, 2
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, БАТС,
Нийгмийн Ухааны Тэнхим
1
Ch_daariimaa@yahoo.com,
2
Binderya_mswl@yahoo.com.au
Хураангуй
Боловсрол эзэмших нь ганц хувь хүний зорилго, эрмэлзлэлээс хамаарахгүй,
харин үүнд боловсролын байгууллагын нээлттэй бодлого, таатай орчин
зайлшгүй чухал билээ. Харааны бэрхшээлтэй залуучуудын эрхийг хангах,
тулгарч буй бэрхшээлийг бууруулах, тэдний талаар нийгмийн сөрөг хандлагыг
арилгах, тэднийг нийгэм хамт олны дунд нийгэмшүүлэх замаар нийгмийн
идэвхитэй гишүүн болгоход боловсролын системд анхаарч, энэ талаар
үйлчилгээг жигд хүртээхэд төр голлох үүрэгтэй.
Харааны бэрхшээлтэй залуучуудын боловсролыг дээшлүүлэх, хамт олонд нь
тулгуурлан хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, амьдралын баталгаатай болоход
нь олон улс орнууд анхаарлаа тавьсаар байна.
Манай ихэнх их, дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг сургах
тусгай хөтөлбөр байдаггүйгээс болж Монголын Хараагүйчүүдийн Үндэсний
Холбооны 2015 оны судалгаагаар харааны бэрхшээлтэй 19-26 насны
залуучуудын 20 орчим хувь нь их, дээд сургуульд хамрагдсан байдалтай байна.
Тусгай орчин нөхцөл шаардлагатай залуучууд энгийн сургуульд суралцахад
бэрхшээл ихээхэн тулгардаг тул өндөр хөгжилтэй орнууд тэдний онцлог чадварт
нь тулгуурласан техник технологийг ашиглаж цахим сургалтыг хөгжүүлсээр байна.
Иймээс харааны бэрхшээлтэй иргэдэд цахим сургалтын үйлчилгээ үзүүлснээр
танхимын сургалтын зэрэгцээ суралцагчдын мэдлэг, ур чадвар, чадамжийг нь
нэмэгдүүлэхэд тус нэмэр болох юм.
Судалгаанд хоёрдогч мэдээллийн эх үүсвэрийг ашиглаж дүгнэлт хийснээс гадна
харааны бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн
байгууллагын ажилтантай ярилцлага хийн харааны бэрхшээлтэй иргэдийн
бие, сэтгэлзүйн онцлог, тэдний талаар судалгаа явуулахад анхаарвал зохих
асуудлын талаар мэдээлэл цуглуулсан. Үүний дараа харааны бэрхшээлтэй
залуучуудаас авсан асуулгын үр дүнд тэдгээр иргэдийн боловсрол эзэмшиж
буй өнөөгийн байдлыг тодорхойлж, цахим сургалтыг оновчтой хүргэх арга зам,
шаардлагатай технологийн загварыг боловсрууллаа.
Түлхүүр үг: Харааны бэрхшээл, боловсролын үйлчилгээ, мэдээллийн технологи,
цахим сургалт
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink

More Related Content

What's hot

амьсгалын эрхтний тогтолцоо1
амьсгалын эрхтний тогтолцоо1амьсгалын эрхтний тогтолцоо1
амьсгалын эрхтний тогтолцоо1nayna-1
 
Адууны хачгийн халуун
Адууны хачгийн халуунАдууны хачгийн халуун
Адууны хачгийн халуунchemkab
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1Geepilmaa Monhbat
 
Эсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцооЭсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцооBilguun Ochirbat
 
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэстресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэFacebook
 
Designing kpi's on the process /HR event 2015/
Designing kpi's on the process /HR event 2015/Designing kpi's on the process /HR event 2015/
Designing kpi's on the process /HR event 2015/Ulzii ganbat
 
амьд биеийн амьсгал
амьд биеийн амьсгаламьд биеийн амьсгал
амьд биеийн амьсгалSugar Gonchigdanzan
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч зааварolziibuyn
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамbachkajoy
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4azora14
 
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03Mtuya.hsum
 
нүүрс ус
нүүрс уснүүрс ус
нүүрс усdavaa627
 
хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3tsewegmed
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэлNaranjargal_Z
 

What's hot (20)

амьсгалын эрхтний тогтолцоо1
амьсгалын эрхтний тогтолцоо1амьсгалын эрхтний тогтолцоо1
амьсгалын эрхтний тогтолцоо1
 
Адууны хачгийн халуун
Адууны хачгийн халуунАдууны хачгийн халуун
Адууны хачгийн халуун
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Компани байгуулах
Компани байгуулахКомпани байгуулах
Компани байгуулах
 
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
 
Magadlal магадлал
Magadlal магадлалMagadlal магадлал
Magadlal магадлал
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
Эсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцооЭсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцоо
 
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэстресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
 
Designing kpi's on the process /HR event 2015/
Designing kpi's on the process /HR event 2015/Designing kpi's on the process /HR event 2015/
Designing kpi's on the process /HR event 2015/
 
Monitorng hiih
Monitorng hiihMonitorng hiih
Monitorng hiih
 
амьд биеийн амьсгал
амьд биеийн амьсгаламьд биеийн амьсгал
амьд биеийн амьсгал
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журам
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
 
нүүрс ус
нүүрс уснүүрс ус
нүүрс ус
 
хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэл
 

Similar to Neelttei bolowsrol 2018 withlink

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...Ochiroo ITPD
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1tungalag
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2tungalag
 
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалдИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалдT.Gankhuu /Ghana/ IZOUI
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэйKocmoc Umbrella
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013mecss
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 
Zorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGZorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGMbg Muugii
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 

Similar to Neelttei bolowsrol 2018 withlink (20)

Master plan
Master plan Master plan
Master plan
 
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
 
Tusliin taniltsuulga
Tusliin taniltsuulgaTusliin taniltsuulga
Tusliin taniltsuulga
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2
 
Economiksiin undes
Economiksiin undesEconomiksiin undes
Economiksiin undes
 
Economiksiin undes
Economiksiin undesEconomiksiin undes
Economiksiin undes
 
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалдИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
 
ACM Annual Report 2019 mon
ACM Annual Report 2019 monACM Annual Report 2019 mon
ACM Annual Report 2019 mon
 
ACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-monACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-mon
 
Top ajil 2013
Top  ajil 2013Top  ajil 2013
Top ajil 2013
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013
 
Mongolian royal academy
Mongolian royal academyMongolian royal academy
Mongolian royal academy
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
Zorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGZorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBG
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
мэдээлэл боловсруулах технологи
мэдээлэл боловсруулах технологимэдээлэл боловсруулах технологи
мэдээлэл боловсруулах технологи
 

Neelttei bolowsrol 2018 withlink

  • 1. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Улаанбаатар 2018 он Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн эмхэтгэл
  • 2. ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ 2018 îí Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн эмхэтгэл НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
  • 3. http://news.num.edu.mn/?p=46367 DDC 370'015 H-905 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Ýрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë © 2018 Çîõèîã÷èéí ýðõ õàìãààëàãäñàí. "Íýýëòòýé áîëîâñðîë 2018" ÝØÕ çîõèîí áàéãóóëàõ õîðîî Äàðãà: À.Àìàðçàÿà (МУИС, ШУС, Математикийн тэнхим, доктор) Íàðèéí áè÷èã: Ö.Íàâ÷àà (ÌÓÈÑ, ØÓÑ, Ìàòåìàòèêèéí òýíõèì, магистр) Ãèø¿¿ä: Ä.Ò¿ìýíáàÿð (ÌÓÈÑ, ØÓÑ, Ìàòåìàòèêèéí òýíõèì, äîêòîð) Т.Уранчимэг (ШУТИС, ЭХС; ХБНГУ-ын Кемницийн Технологийн Их Сургуулийн зочин профессор, ш.у. доктор) А.Эрдэнэбаатар (ШУТИС, МХТС, Компьютерын ухааны салбар, äîêòîð) Д.Цэдэвсүрэн (МУБИС, МБУС, Мэдээлэл зүйн тэнхим, доктор) Л.Мөнхтуяа (МУБИС, Мэдээллийн технологи, зайн сургалтын алба, доктор) С.Санжаабадам (БХ, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор) П.Зохихсүрэн (БМДИ, Цахим сургалтын алба, магистр) Âýá: www.one.mn http://news.num.edu.mn/?p=46367 ISBN 978-99973-0-845-0
  • 4. http://news.num.edu.mn/?p=46367 3 ÀÃÓÓËÃÀ ªìíºх үг ............................................................................................................................. 4 Э.Уранбилэг. “МОНГОЛ ХЭЛНИЙ ВИКИТОЛЬ”-ИЙГ МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУДЫН ОРОЛЦООТОЙ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ........................................ 6 Ц.Навчаа. ОЮУТНУУДЫН ХАН АКАДЕМИЙГ ХҮЛЭЭН АВАХ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ ...........................................................................13 Т.Уранчимэг. МАГИСТРЫН НАНО ЗЭРЭГ ОЛГОХ ОНЛАЙН СУРГАЛТ: ЮДАСИТИ ОНЛАЙН ИХ СУРГУУЛИЙН ТУРШЛАГА ..................................... Ч..Даариймаа, Д.Биндиряа. ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД ЦАХИМ БОЛОВСРОЛЫГ ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ХҮРГЭХ НЬ .....................................31 Б.Түмэнцэцэг. БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛД ХАНДАХ ХАНДЛАГАД СУРГАЛТЫН ЦАХИМ ТОГЛООМЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ ................................43 Ankhtuya Ochirbat, Timothy K.Shih. Skill-based Occupation Recommendation ............53 М.Оюунчимэг. ЦАХИМ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН АШИГЛАН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГА, ҮР ДҮН .........................................................60 Б.Уугангэрэл. ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ДАХЬ СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭГ СУДАЛСАН НЬ .....................................................................68 Б.Батшагай, Б.Пүрэвжал. ЦАХИМ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ .............77 Г.Жаргалтуяа. СУРАГЧИЙГ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛ БҮР ДЭЭР ҮНЭЛЭХ БОЛОМЖИЙН НЭГЭН СУДАЛГАА, ҮР ДҮН ................................................83 Д.Мөнхцэцэг, Г.Оюунсайхан. Математикийн хичээлд цахим хэрэглэгдэхүүн хэрэглэх боломж, арга зам ................................89 М.Дэлгэрмаа. “ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ”-ЫГ АШИГЛАН ТЕСТЭНД ҮНЭЛГЭЭ ХИЙХ НЬ ...................................................................93 Б.Ариунзул. ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТЫН АРГА ............................................................98
  • 5. http://news.num.edu.mn/?p=463674 ªìíºх үг МУИС-ийн Математикийн тэнхим болон “Нээлттэй мэдлэг боловсролын сан”- гаас санаачлан Нээлттэй боловсрол” эрдэм шинжилгээний хурлыг сүүлийн гурван жил дараалан МУБИС, ШУТИС, БХ, БМДИ байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү хурал нь боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг боловсролд хэрэглэх онол, арга зүй, судалгааны үр дүнг танилцуулж хэлэлцүүлэх болон эдгээрийг бүх түвшний сургалтад ашиглах боломж; шилдэг туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Хурлын зохион байгуулагчдын зүгээс Монгол улсад боловсрол судлал тэр дундаа нээлттэй боловсролыг хөгжүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэн дэмжих үүднээс жил бүр тогтмол зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна. Илтгэлүүдэд тогтоосон шалгуурын дагуу хоёр үе шаттай хянан магадлагаа хийж, сайжруулсан өгүүллүүдийг эмхэтгэн хэвлэснийг та бүхэнд толилуулж байна. “Нээлттэй боловсрол 2018” ЭШХ зохион байгуулах хороо
  • 6. http://news.num.edu.mn/?p=46367 Эрдэм шинжилгээний ªÃ¯¯Ë˯¯Ä эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018
  • 7. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 6 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 “МОНГОЛ ХЭЛНИЙ ВИКИТОЛЬ”-ИЙГ МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУДЫН ОРОЛЦООТОЙ ХӨГЖҮҮЛЭХ НЬ Э.Уранбилэг МУИС, Монгол судлалын хүрээлэн uranbileg@one.mn Хураангуй Дэлхийн 270 гаруй орон олон улсын нээлттэй, өргөн оролцооны википедиа толийн технологид суурилсан викитоль бичигт нэгдэж үндэснийхээ хэлний тайлбар толийг бүтээхэд хамтран оролцож, олон мянган эрдэмтэн, мэргэжилтэн, сонирхогчдын хүч, чармайлтыг нэгтгэн ажиллаж байна. Монгол улсын хувьд 2014 оноос Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Cан нь нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд 50 мянга орчим үг, хэллэгийн дэлгэрэнгүй тайлбар бүхий монгол хэлний онлайн тайлбар толь бичгийг бүтээн хөгжүүлж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс их дээд сургуулиудын мэргэжлийн багш нар, салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс өргөнөөр, нээлттэйгээр оролцох боломжийг бүрдүүлсэн билээ. Ингэснээр монгол хэлний тайлбар толийг хүн бүр нээлттэйгээр сургалт судалгаандаа ашиглах, толь бичиг зохиоход оролцох, шинэ үг хэллэгээр нэмэн баяжуулах, өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах боломж нээлттэй болсон юм. Уг викитоль бичгийг хөгжүүлэхэд их дээд сургуулийн оюутнуудыг татан оролцуулах нь энэхүү толийн тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааг хангахын зэрэгцээ монгол хэлний үгийн сан, хэрэглээний хүрээг тэлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой гэж үзсэнээр 2017 оноос МУИС-ийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлж эхлээд байна. Энэхүү өгүүлэлдээ 2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улиралд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлсэн туршлагыг хуваалцаж, хүрсэн үр дүн болон цаашид хөгжүүлэх шинэ санааг дэвшүүлэхийг зорилоо. Түлхүүр үг: монгол хэл, нээлттэй боловсрол, толь бичиг, оролцоо
  • 8. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 7http://news.num.edu.mn/?p=46367 Удиртгал Монгол хэлний викитоль нь олон улсын википедиа толийн технологид суурилан бүтээсэн монгол хэлний үгийн утгын дэлгэрэнгүй тайлбар бүхий нээлттэй цахим толь бичиг юм. Викитоль хэмээх үг нь англи хэлний “wiktionary” хэмээх үгийн орчуулга буюу wiki гэдэг нь хавай хэлний “хурдан” гэсэн үгээс гаралтай олон хүний хамтарч бүтээдэг вэб, dictionary буюу толь бичиг гэсэн үгсийн нийлэмжээр бүтсэн шинэ нэр томьёо болно. Викитоль нь чөлөөт нэвтэрхий толь википедиагийн салбар төсөл бөгөөд эдгээр төслийг Америкийн Викимедиа сан түүний үүсгэн байгуулагч Жимми Уэйлс анх санаачлан үүсгэжээ. Анхны викитоль 2002 оны 12 дугаар сарын 12-нд онлайн болж ажиллаж эхэлсэн байна. Үүний дараа 2004 оны 3-р сард Франц, Польш хэлний викитоль нээгджээ. Үүнээс хойш олон хэлний викитоль нээгдэж 2009 он гэхэд 272 хэлээр 5 сая бичвэр мэдээлэл бичигдсэн байна. 2017 оны үзүүлэлтээр энэ тоо хэд дахиж өсөж 15 саяд хүрсэн ба хамгийн их бичвэртэй нь Англи хэлний викитоль 4,5 сая, Франц хэлний викитоль 2,8 сая бичвэртэй болсон байна. Монгол хэлний викитоль нь 2014 оноос http://mn.wiktionary.org холбоосоор ажиллаж эхэлсэн ба монгол хэлний үгийн дуудлагын толь, этгээд үг, товчилсон үг, хэвшмэл хэлц, өвөрмөц хэлц, кирил бичгийн зөв бичих зүй, монгол бичгийн зөв бичих зүйн толиудыг системчлэн нэгтгэсэн монголын анхны “Оюуны бүтээлч хамтын өмч” (Creative Commons)-ийн лиценз бүхий бүтээл юм. Эх хэлний тайлбар толь бичгийн зорилго бол эрчтэй хөгжиж буй мэдлэгийн салбарын үг болон нэр ухагдахуунуудыг албан ёсны болгож түүнийгээ хэрхэн ойлгож, мөн хэрхэн хэрэглэх талаар нийт олонд танилцуулахад оршдог. Ямар ч сайн тайлбар толь бичиг байсан шинжлэх ухаан, нийгэм хөгжихийн хэрээр засварлагдаж шинэчлэгддэг нь жам ёс, нийгмийн хууль аж. XXI зууны Монгол улс дэлхийн бүхий л оронтой эн тэнцүү харьцаж, олон орны мэдлэг боловсрол эзэмшсэн залуу боловсон хүчин эх орныхоо мэдлэгийн салбаруудыг тэсрэлт мэтээр баяжуулсан явдал нь нэг талаар оюуны их баялгийг бий болгосон хэдий ч нөгөө талаар нэр томьёоны хэт замбараагүйтлийг үүсгэж, түүнийг эдүгээ даруй цэгцлэх шаардлага гарч байна. Монгол хэлнийхээ хөгжлийн энэ бартааг цэгцэлж, эх хэлээ боловсронгуй болгон хөгжүүлж, олон улсын нэр томьёог зөв хэрэглэж сурах явдал эн тэргүүнд боловсролын системд хамааралтай тул улсын тэргүүлэх их дээд сургуульд түшиглэн хөгжүүлэх нь олон талын ач холбогдолтой хэмээн үзэж 2016 оны 12 сарын 9-нд Монгол хэлний викитолийг хөгжүүлэх ажлыг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд албан ёсоор хүлээлгэн өгснөөр МУИС-ийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх боломж нөхцөл нээгдсэн юм. 1. Арга зүй Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилтан, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв билээ. Иймд монгол хэлний викитолийг хөгжүүлэх тасралтгүй үйл ажиллагааг үргэлжлүүлэн
  • 9. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 8 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 сургалт, эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөртөө багтааж оюутан, багш, дотоод, гадаадын судлаачдын өргөн оролцоотойгоор хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай бий гэж үзэж байна. Энэхүү ажлын эхлэл болгож 2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улиралд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар (ХУС)-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлсэн туршлага, үр дүнг хуваалцъя. Багш нарын оролцоо: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нартай хамтран “Монгол хэлний викитоль хөгжүүлэх аргазүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус хэлэлцүүлгээр эх хэлний цахим тайлбар толь бичгийг хөгжүүлэхэд баримтлах зарчим, толгой үгийг тайлбарлах ерөнхий бүтэц, толь бичгийг хөгжүүлэх нэгдсэн аргазүйн талаар хэлэлцэж хэлэлцүүлэгт оролцсон 8 багшийн саналыг амаар авч, оролцоогүй 12 багшийн саналыг бичгээр авав. Оюутнуудын оролцоо: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл шинжлэлийн салбарын оюутнуудад “Монгол хэлний викитоль, түүнийг хөгжүүлэх тухай” танилцуулга лекц 2 удаа зохион байгуулж нийт 412 оюутан хамрагдав. Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн Монгол судлалын ангийн оюутнууд дадлага ажлынхаа хүрээнд монгол бичгээр бичсэн үгсийг хянан засварлах, монгол хэлэнд хятад хэлнээс орж ирсэн үгсийн гарлыг тэмдэглэж ханзаар бичих зэрэг ажлыг хийж гүйцэтгэв. Багш, оюутнуудын хамтын оролцоо: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл шинжлэлийн салбарын 2, 3-р ангийн 62 оюутан “Монгол хэлний бүтээвэр судлал” (LANG241 - 3 кр) хичээлийнхээ хүрээнд монгол хэлний үгийн сан, бүтээвэр зүйн холбогдолт хэл шинжлэлийн нэр томьёо болон өөрсдийн судалж буй үг хэллэгийн тайлбарыг викитольд оруулж хувь нэмрээ оруулав. Үүнд багш, оюутан болон викитоль хөгжүүлэхэд туслах мэргэжилтэн дараах үүрэгтэй оролцов. Багш: Сургалтын хөтөлбөрт туссан агуулгын дагуу өөрийн зааж буй хичээлд холбогдох сэдэв боловсруулж оюутнуудад даалгавар өгнө. Оюутны хийсэн даалгаврын чанарыг шалгаж, дүгнэнэ. Оюутан: Багшийн өгсөн үүрэг даалгаврын дагуу судалж буй хичээлтэйгээ холбогдох үгийн утга, тайлбарын судалгааг хийж, үр дүн, холбогдох тайлбарыг викитольд оруулна. Мэргэжилтэн: Оюутнуудад викитольд хэрхэн бүртгүүлэх, засвар оруулах тухай техникийн болон арга зүйн заавар зөвлөмжийг өгнө. Багш, оюутныг холбож викитоль хөгжүүлэлтийн ерөнхий үйл явцыг зохион байгуулж ажиллана. Эдгээр үүрэг оролцооны дагуу дараах үе шаттайгаар викитоль хөгжүүлэх ажилд хамтран оролцов.
  • 10. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 9http://news.num.edu.mn/?p=46367 Нэгдүгээр алхам: Оюутнууд өөрийн нэрээр бүртгэл үүсгэж хэрэглэгч болов. Зураг 1. Бүртгэл Хоёрдугаар алхам: Өөрсдийн нэвтрэх эрхээр викитольд нэвтэрч багшийн өгсөн даалгаврын дагуу үгийн тайлбар шинээр нэмж оруулав. Багшийн зүгээс нэг оюутанд хэл шинжлэлийн 5 нэр томьёо болон энгийн үг, нутгийн аялгууны үг хэллэг 5-ыг нийт 10 бичвэр бичиж викитольд оруулах даалгавар өгсөн. Зураг 2. Оюутны шинээр үүсгэсэн бичвэр Гуравдугаар алхам: Оюутны шинээр оруулсан бичвэрийг агуулга талаас зөв эсэхийг багш
  • 11. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 10 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 хянаж, теникийн үүднээс хэрхэн оруулсныг мэргэжилтэн шалгаж хянав. Зураг 3. Багшийн хяналтын тэмдэглэгээ Дөрөвдүгээр алхам: Багш болон мэргэжилтний хянасныг оюутнууд засаж оруулах бөгөөд түүнийг нь эцсийн байдлаар шалгаснаар үнэлгээ өглөө. Оюутнуудын хийсэн ажлын гүйцэтгэлээс хамаарч тус бүр 1-10 оноог өгч улирлын эцсийн дүнд урамшуулал оноо болгон нэмэв. 2. Үр дүн 1. 2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улирал буюу 2017 оны 4, 5-р сард нийт 62 оюутан хэрэглэгчээр бүртгүүлж тус бүр 8-10 бичвэр викитольд шинээр оруулав. 2. Викитоль бичгийн толгой үгийн тоо 650 орчим шинэ бичвэрээр нэмэгдсэн. Үүнээс хэл шинжлэлийн нэр томьёо 268, нийлмэл үг 112, энгийн үг хэллэг 184, нутгийн аялгууны үг 86 орчим байв. Үгийн сан Хэл шинжлэлийн нэр томьёо Холбоо үг Энгийн үг Нутгийн аялгууны үг
  • 12. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 11http://news.num.edu.mn/?p=46367 3. Викитоль бичгийн нийт статистик үзүүлэлтийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулж үзвэл дараах байдлаар өөрчлөгдсөнийг графикаар үзүүлэв. Толгой үгийн тоо 2381, бүртгэгдсэн хэрэглэгчдийн тоо 670, нэр томьёо 380-аар тус тус нэмэгдсэн байна. Монгол хэлний викитоль статистик үзүүлэлт 2016 2018 5000 4000 3000 2000 1000 0 Толгой үг Хэрэглэгч Нэр томьёо 4. Хэл шинжлэлийн нэр томьёо цэсийг mn.wiktionary.org толь бичгийн нүүр хуудасд нэмж байршуулав. Ингэснээр багш, оюутнууд цаашид үргэлжлүүлэн баяжуулах боломжтойгоос гадна мэргэжлийн ангийн бусад оюутнууд сургалт судалгаандаа ашиглах боломжийг бүрдүүлсэн. 5. Оюутнууд өөрсдийн оруулсан хувь нэмрээ сошиал сүлжээгээр хуваалцаж олон нийтэд түгээсэн. Дүгнэлт ба хэлэлцүүлэг Монгол хэлний викитоль хөгжүүлэх арга зүй, бүтэц стандарт нь хэл шинжлэлийн мэргэжлийн судлаачдын оролцоотой хөгжих тул МУИС-ийн ШУС- ийн ХУС-ын Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш, оюутнуудын үүрэг оролцоо голлох үүрэгтэй байх нь дээрх судалгаанаас харагдаж байна. Багш нарын хувьд викитоль хөгжүүлэх чимхлүүр ажилд оролцох цаг зав бага тул оюутнууддаа үүрэг даалгавар өгөх замаар дам оролцох, хяналт тавих, зөвлөмж өгөх зэргээр оролцох боломжтой байна. Оюутнуудын хувьд викитольд нэгдсэнээр өөрийн сурсан мэдсэнээ бататгаж, түүнийгээ бусадтай хуваалцан, багаар ажиллаж нэг нэгээсээ суралцахаас гадна интернэтийн орчинд ажиллах чадвараа нэмэгдүүлж, улмаар олон улсны онлайн тайлбар толийг хөгжүүлэх чадварыг эзэмших юм. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулиуд нь чиглэл тус бүртээ холбогдох шинжлэх ухааны нэр томьёоны тайлбаруудыг багш, оюутнуудынхаа оролцоотойгоор викитольд оруулснаар тухайн салбарын нэр томьёоны тайлбарыг олон нийтэд түгээн,
  • 13. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 12 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой тул энэ ажлыг эхлүүлэхэд дээрх судалгаа туршлага болно гэж үзэж байна. МУИС нь сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм - эдийн засгийн эргэлтэд оруулж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны их сургууль болгох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын нэгээхэн хэсэг нь эх хэлнийхээ цахим тайлбар толийг багш, оюутнуудынхаа оролцоотой хөгжүүлэх явдал бөгөөд, цаашид сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд албан ёсоор оруулах, салбар сургуулиудад хариуцсан мэргэжилтэн ажиллуулах зэргээр үе шаттайгаар, өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна. Ашигласан ном, хэвлэл 1. www.wikitoli.mn 2. Уранбилэг. Э, (2015), Монгол хэлний викитоль, түүний хэрэглээ, ач холбогдол, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг – IX, 57-60. 3. Нээлттэй мэдлэг боловсролын сан. (2016), Нээлттэй боловсрол эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 113 4. https://en.wikipedia.org/wiki/Wiktionary 5. http://one.mn/creative-commons/ 6. Andrew Lih, (2009), The Wikipedia revolution; how a bunch of nobodies created the world’s greatest encyclopedia, USA, 114 fifth Avenue, New York, 10011. 7. Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургууль, (2015), Монгол хэлний викитолийг хийх аргачлал, Эрдэм шинжилгээний бичиг – IX, 61-71. 8. https://mn.wiktionary.org 9. http://news.num.edu.mn/?p=38577 10. http://www.num.edu.mn/ 11. John Broughton, Wikipedia: The Missing Manual, USA, O’Reilly Media, Inc. 12. Robert. E, Cummings and Matt Barton (2011), Wikis in the classroom, Wiki writing, The University of Michigan press and The University of Michigan library.
  • 14. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 13http://news.num.edu.mn/?p=46367 ОЮУТНУУДЫН ХАН АКАДЕМИЙГ ХҮЛЭЭН АВАХ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ Ц.Навчаа МУИС, ШУС-ийн БУС-ын Математикийн тэнхим navchaa@smcs.num.edu.mn Хураангуй Хан академийн сургалтын системд Математикийн хичээл сургуулийн өмнөх боловсролоос эхлээд их сургуулийн математик хүртэлх өргөн сэдвээр богино хэмжээний бичлэгүүд болон дадлага ажлууд байх бөгөөд багш, суралцагчдын үйл ажиллагааг үнэлж дүгнэх цогц систем билээ. Багш өөрийн ангийг үүсгэн оюутнууддаа даалгавар илгээх хэрэгслээр 2017 оны зун Хан Академийн сургалтын систем шинэчлэгдэн ашиглалтад оруулсан. МУИС-ийн ерөнхий суурийн Математик 1А болон Математик 1Б хичээлийн агуулга Хан академийн Математикийн хичээлүүдэд агуулагддаг. 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд Математик 1А хичээлийг судалсан 80, Математик 1Б хичээлийг судалсан 86 нийт 166 оюутныг Хан Академийн сургалтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн нэвтрэх эрхээрээ уг хичээлийн тухайн долоо хоногт үзсэн сэдвийн даалгавруудыг Багшаасаа хүлээн авч гүйцэтгэх үйл ажиллагаа улирлын турш явагдсан. Энэхүү илтгэлээр Хан Академийн сургалтын систем дээр суралцсан оюутнуудаас асуулгад оролцохыг урьснаас 91 оюутны Хан Академийн сургалтын системийг хүлээн авах байдлыг хэмжих асуулга судалгааны үр дүнг толилуулж байна. Үүнд: оюутны хувийн шинж чанарын 11 асуулт, агуулгын чанарын 6; субьектийн нормын 5; хэрэглэхэд хялбар байдлын 5; ашигтай байдлын 5; цаашид хэрэглэх зорилгын 4; бодит хэрэглээний 4 асуулт багтсан. Сайжруулсан фактор шинжилгээгээр: KMO (Kaiser-Meyer Olkin Measure) коэффициент .922; Bartlett-ийн шинжүүрээр Chi-square = 2600.612,  = 276, p  .001 дэд хэсгүүд хооронд холбоо хамааралтай, өндөр найдвартай байв. Засан сайжруулсны дараа Хэрэглэхэд хялбар байдал, Ашигтай байдал, Агуулгын чанар, Цаашид хэрэглэх зорилго гэсэн 4 далд хувьсагч бүтэцтэй хэмжилтийн загварыг үнэлэх тохирох индексүүд:  = 1.195  3, Goodness- of-Fit Index (GFI) 0.910.9, Adjusted Goodness-of-Fit Index (AGFI) 0.8540.85, Root Mean Square Approach Error (RMSEA) 0.0470.5, Comparative Fit Index (CFI) 0.9930.95 зөвшөөрөгдөх сайн хэмжээнд гарч загвар тохироцтой болохыг харуулав. Түлхүүр үг: Хэрэглэхэд хялбар байдал, Ашигтай байдал, агуулгын чанар, хэрэглэх зорилго, Технологи хүлээн авах загвар, фактор сорих шинжилгээ, фактор батлах шинжилгээ
  • 15. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 14 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 1. Удиртгал Сал Хан 2006 онд эх орондоо байсан ах дүүсээ сургахын тулд математикийн сэдвээр видео бичлэг хийн YouTube дээр байршуулдаг байсан нь сар бүр 10 сая хэрэглэгчээр нэмэгдсээр Хан Академийн онлайн сургалтын систем рүү шилжих болсон байна. Хан Академийн вэбсайт гарч ирснээр бичлэгүүдийг нь 365 сая гаруй үзэж, математикийн дасгалуудыг нь 1.8 тэрбум гаруй ажиллажээ. Хан Академийн бий болгосон интернетийн урсгалын огцом хэмжээ нь бага, дунд түвшний математикийн онлайн зааварчилгааны чанарын, дэлхий дахины ангаж цангасан байдлын баримт болдог бөгөөд Хан Академийн хэрэглэгчид суралцагчийн дадлага, сурлагын амжилтыг тайлагнадаг видеонд суурилсан лекцийг санал болгосныг хүлээн авсан явдал юм. Дэлхий даяар багш нар Хан Академи зэрэг урьд өмнө байгаагүй олон онлайн нөөцүүдийг ашиглах боломжтой болсон төдийгүй Хан академи нь захиалгад суурилсан онлайн математикийн K-12 сургалтын олон нийтэд чиглэсэн боловсролын нээлттэй нөөцийн сүүлийн үеийн тархац болж байна. Боловсролын удирдлагууд, багш нарт Хан академийн янз бүрийн оюутнуудад зориулсан харьцангуй ашиг тус, сургуульд илүү үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлдэг хүчин зүйлүүд, тэдний хэрэглэж буй болон бусад хувилбаруудтай харьцуулахтай холбоотой мэдээлэл хомс байна. (Murphy, Gallagher, Krumm, Mislevy, Hafter, 2014) Хан академийн сургалтын систем (ХАСС)-д Математикийн хичээл сургуулийн өмнөх боловсролоос эхлээд их сургуулийн математик хүртэлх өргөн сэдвийг хамардаг бөгөөд багш өөрийн ангийг үүсгэн оюутнууддаа даалгавар илгээх хэрэгслээр 2017 оны зун ХАСС шинэчлэгдэн ашиглалтад оруулсан. МУИС-ийн ерөнхий суурийн Математик 1А болон Математик 1Б хичээлийн агуулга Хан академийн Математикийн хичээлүүдэд агуулагддаг. Технологийг хүлээн зөвшөөрөх загвар (TAM) технологийг хүлээн авах болон батлан тайлбарлахад хамгийн олон удаа иш татагдсан бөгөөд нөлөө бүхий загвар юм (Davis, 1989). Дэвисийн Технологийг хүлээн зөвшөөрөх загвар (Technology Acceptance Model (TAM)) дээр үндэслэсэн энэхүү судалгааны гол зорилго нь онлайн сургалтын технологийг тэр дундаа Хан академийг нэвтрүүлэхэд оюутнуудын уг системийг хэрэглэхэд хялбар байдал, ашигтай байдал, агуулгын чанар, субьектийн норм, цаашид хэрэглэх зорилго, бодит хэрэглээ зэрэг шинж чанаруудыг хэмжих загвар нь хүлээн зөвшөөрөгдөх найдвартай, тохирцтой эсэхийг шалгах явдал юм. МУИС-ийн ерөнхий суурийн Математик 1А болон Математик 1Б хичээлийг судалж буй оюутнуудыг оролцуулсан асуулга судалгааг 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсгөл үед авсан. Судалгаа нь оюутнуудын ХАСС дээр суралцахад дээр дурдсан шинж чанаруудыг илрүүлэн хэмжиж фактор сорих болон фактор батлах шинжилгээний үр дүнг энэхүү өгүүллээр авч үзнэ. Иймд судалгааны ажлын зорилгоос дараах асуулт гарч ирж байна. Үүнд: • Хан Академийг хүлээн авах хэмжилтийн загвар хүлээн зөвшөөрөгдөхүйц найдвартай юу? • Хан академийг хүлээн авах хэмжилтийн загвар хүлээн зөвшөөрөгдөхүйц тохироцтой юу?
  • 16. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 15http://news.num.edu.mn/?p=46367 2. Сэдвийн судлагдсан байдал Энэ судалгаагаар Дэвис (1989)-ийн санал болгосон Технологи хүлээн загвар нь цаашид хэрэглэх зорилго (BI), ашигтай байдал (PU), хэрэглэхэд хялбар байдал (PEU) гэсэн онолын гурван шинж чанарт суурилсан хэрэглэгчийн төлөв байдлыг тодорхойлох, тайлбарлах хүчирхэг загвар юм. TAM-д PU ба PEU хоёулаа цаашид хэрэглэх зорилго (BI)-ыг шууд тодорхойлж байсан. 2.1. Ашигтай байдал болон хэрэглэхэд хялбар байдал Дэвис (1989)-ийн авч үзснээр Хэрэглэхэд хялбар байдал (Perceived Ease of Use (PEU))-ыг Хүн тухайн системийг ашиглан бие махбодийн болон сэтгэл санааны хүчин чармайлт гаргахгүй гэсэн итгэл үнэмшлийн зэрэг; Ашигтай байдал (Perceived Usefulness (PU)) нь “Хүн тухайн системийг ашиглаж байгаа нь түүний ажлын гүйцэтгэлийг дээшлүүлнэ гэдэгт итгэдэг түвшин гэж тодорхойлдог. TAM-д PU ба PEU хоёулаа зан үйлийн зорилго (Behavioral Intention (BI))-ыг шууд тодорхойлж, хоорондын харилцаа, учир шалтгаан нь нэлээд хэдэн судалгаагаар дэмжигдэж, цахим сургалтын судалгааны хүрээнд батлагдсан байна. BI-ийг урьдчилан таамаглахад PEU ба PU чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг технологийн хэрэглээний талаарх оюутны ойлголттой холбоотой судалгаануудад авч үзсэн бөгөөд судалгаануудын хооронд тодорхойлогдсон холбоо хамаарал нэлээд ялгаатай байсан. Эдгээр ялгаанууд нь судалгааны талбар, түүврийн хэмжээ, дүн шинжилгээ хийх аргууд зэрэг асуудлуудыг хөндөж болно. (Tarhini, Hone, Liu, 2014) Өмнөх дүгнэлтүүдэд тулгуурлан суралцагчдад Вэбэд суурилсан сургалтын систем ашигтай, хэрэглэхэд хялбар гэж үзвэл тэд системийг үр дүнтэй ашиглах боломжтой, харин ашиглахад хэцүү, ашиггүй гэж үзвэл технологийг эсэргүүцэж хүлээн авахгүй гэж таамаглаж байна. 2.2. Цаашид хэрэглэх зорилго TAM-н гол хувьсагч болох цаашид хэрэглэх зорилго нь тухайн хүн системийг ашиглах цаашид ашиглах магадлалтай гэсэн үг юм. Технологийг бодитоор ашиглахад хэрэглэх зорилго нь чухал үүрэг гүйцэтгэдэг (Davis, 1989). Ихэнх эмпирик судалгаанууд хялбаршуулсан ТАМ-г ашигласан бөгөөд зан үйлийн итгэл үнэмшил (behavior beliefs), зан үйлийн зорилго (behavior intentions) хоорондын ялгаагүй тохиолдлуудыг олж илрүүлсэн (Tarhini, Hone, Liu, 2014). Иймд энэ судалгаанд зан үйлийн зорилго, хэрэглэх зорилго (intention to use)- ыг ялгаагүй гэж авч үзсэн болно. Хүлээн зөвшөөрөх талбарт зарим судлаачид цахим суралцах орчинд хэрэглэх зорилго, бодит хэрэглээний хоорондын харилцааг судалсан байдаг (Mohammadi, 2015). 2.3. Агуулгын чанар Мэдээллийн системийн гарцын шаардлагатай шинж чанарыг агуулга, мэдээллийн чанар илэрхийлдэг (Petter McLean, 2009). Энэ нь системийг бий болгож буй мэдээллийн чанар, хэрэглэгчийн ашигтай тал дээр анхаарч ажилладаг арга хэмжээнүүдийг багтаадаг. Мэдээллийн чанар нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангах (Roca, Chiu, Martinez, 2006; Mohammadi, 2015),
  • 17. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 16 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 цахим сургалтын системийн хэрэглэх зорилгыг хангах гол түлхүүр юм. Ерөнхийдөө, судалгаа ХАСС оюутнуудын математикийн хичээлийн агуулгын шаардлагыг хангаж буйг харуулахад чиглэн энэхүү загвар нь TAM-г Агуулгын чанар (CQ)-ыг гадаад нэмэлт хувьсагч болгон оруулж өргөтгөсөн. 2.4. Субьектив норм Нийгмийн хэм хэмжээ гэж нэрлэгддэг субьектив норм нь Хэн нэгний хувьд чухал байдаг хүмүүсийн ихэнх нь түүнийг тухайн зан үйлийг хийх ёстой эсвэл ёсгүй гэж бодох түүний ойлголт” гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Субьектив норм (Subjective norm (SN)) гэж тодорхой ажил үүрэгт холбогдох хувь хүний ойлголт болон зан үйлд нөлөөлж болох тэднийг тойрон хүрээлсэн гадаад орчноос ирж буй нийгмийн дарамт шахалтыг хэлнэ. SN нь үндэслэлтэй үйл ажиллагааны онол (TRA), төлөвлөсөн зан үйлийн онол (TPB) зэрэг олон онолд орсон бөгөөд зан үйлийн хүсэл зорилго болон хэрэглээтэй шууд болон нилээн холбоотой (Ajzen, 1991). Венкатеш, Дэвис (2000) нар SN-н үр нөлөө зөвхөн албадан орчинд л тохиолддог бөгөөд сайн дурын орчинд үр дүнгийн хоорондох өөрчлөлтийг тайлбарлаж болох наад захын бага нөлөө үзүүлдэг гэж үздэг. (Tarhini, Hone, Liu, 2014) Судалгаанд оюутнууд ХАСС-ийг хэрэглэхэд Субьектив нормын нөлөө буй эсэхийг шалгахын тулд энэ удаагийн судалгаанд TAM-г энэхүү гадаад нэмэлт хувьсагчаар өргөтгөсөн. 2.5. Бодит хэрэглээ Бодит хэрэглээ (Actual Use (AU)) гэдэг нь хувь хүний үйлдэл бодит байдалд нийцэх зан үйлийн хариу үйлдэл гэж тодорхойлсон байдаг (Davis, 1989). TAM-н дагуу бодит зан үйлийн хэрэглээ (AU) гэдэг нь гаралтын хувьсагч бөгөөд зан үйлийн зорилгын шууд чиг үүргийг хэлнэ. ТАМ-д хэн нэгэн технологийг ашиглах эерэг зорилготой л бол тэр технологийг ашиглах болно гэж үзнэ. 3. Арга зүй Бид энэхүү судалгаандаа SPSS 21.0, AMOS 21.0 програмуудыг ашиглан оюутнуудын “Технологи хүлээн авах” байдлыг асуулгын аргаар хэмжих хэрэгслийн нийцтэй (найдвар) байдлыг тогтоох зорилгоор фактор сорих шинжилгээ, хүчин төгөлдөр (тохирц) байдлыг тогтоох зорилгоор фактор батлах шинжилгээ тус тус хийсэн. 3.1. Нөхцөл байдал, оролцогчид ба цуглуулсан мэдээлэл Судалгааг 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд Математик 1А хичээлийг судалсан 80, Математик 1Б хичээлийг судалсан 86 нийт 166 оюутныг Хан Академийн сургалтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн нэвтрэх эрхээрээ уг хичээлийн тухайн долоо хоногт үзсэн сэдвийн даалгавруудыг Багшаасаа хүлээн авч гүйцэтгэх үйл ажиллагаа улирлын турш явагдсан. Багшийн санал
  • 18. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 17http://news.num.edu.mn/?p=46367 болгосон долоо хоног тутам өгөх даалгаврууд: Математик 1А хичээлийн хувьд дийлэнх нь монгол хэл дээр орчуулагдсан 99 даалгаврыг санал болгосон бөгөөд даалгаврыг гүйцэтгэх нь сайн дурын байсан бол харин Математик 1Б хичээлийн хувьд дийлэнх нь англи хэл дээр 210 дааалгаврыг санал болгон илгээн, заавал гүйцэтгэх ёстой буюу сурлагын амжилтын үнэлгээнд тодорхой хувийг эзлэхээр улирлын эхэнд тогтсон болно. Google Form ашиглан оюутнуудын Хан Академи дээр суралцсан байдлын талаарх мэдээллийг онлайнаар 96 оюутны мэдүүлгийг цуглуулснаас 91 мэдүүлэг дээр боловсруулалт хийсэн. Ерөнхий мэдээллийн 5 асуулттай, оюутнуудын 26.4% нь эрэгтэй, 73.6% нь эмэгтэй байв. 1-р хүснэгт Ерөнхий мэдээллийн статистик Хувьсагч Ангилал Тоо Эзлэх хувь (%) Хүйс Эрэгтэй Эмэгтэй 24 67 26.4% 73.6% Хичээл Математик 1А Математик 1Б 45 46 49.5% 50.5% Төхөөрөмжтэй эсэх Суурин компьютер Нөөтбүүк Ухаалаг утас 36 66 82 39.6% 72.6% 90.1% Харъяалал Хөдөө орон нутаг Улаанбаатар 50 41 54.9% 45.1% 3.2. Асуулга хэрэгсэл Судалгаанд ашигласан “Технологи хүлээн авах” асуулга хэрэгсэл нь субьектив норм, хэрэглэхэд хялбар байдал, ашигтай байдал, цаашид хэрэглэх зорилго, бодит хэрэглээ, агуулгын чанар гэсэн 6 дэд хэсгээс бүрдэх бөгөөд дэд хэсгийн тодорхойлолт, асуулгын тоо, авч ашигласан эх үүсвэрийг 2-р хүснэгтэд харуулав. Энэ тест нь 5 алхамт лэйкерт скэйл бүхий 29 асуулгатай. 2-р хүснэгт Шинж чанарын мэдээлэл Дэд хэсэг Асуул- гын тоо Тодорхойлолт Эх үүсвэр Субьектив норм 5 Хэн нэгний хувьд чухал байдаг хүмүүсийн ихэнх нь түүнийг тухайн зан үйлийг хийх ёстой эсвэл ёсгүй гэж бодох түүний ойлголт (Ajzen, 1991) (Tarhini, Hone, Liu, 2014)
  • 19. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 18 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 Хэрэглэхэд хялбар байдал 5 Хэрэглэгч тухайн системийг ашиглахад хүчин чармайлт гаргахгүй гэдэгт итгэх хэмжээ (Davis, 1989) Ашигтай байдал 5 Хэрэглэгч тухайн системийг ашигласнаар ажлын гүйцэтгэлийг нь дээшлүүлнэ гэдэгт итгэх хэмжээ (Davis, 1989) Цаашид хэрэглэх зорилго 4 Ирээдүйд ямар нэгэн тодорхой үйлдлийг хийх эсвэл хийхгүй байх хувь хүний ухамсартайгаар төлөвлөж боловсруулах хэмжээ (Davis, 1989) Агуулгын чанар 6 Системийн суралцах агуулга ба гаралтын зохимжтой шинж чанар, онцлог (Mohammadi, 2015) Бодит хэрэглээ 4 Системийн хэрэглээний давтамж болон хэмжээ (Malhotra, 1999), (Fathema, 2013) 3.3. Фактор сорих шинжилгээ Фактор сорих шинжилгээ (Exploratory Factor Analysis (EFA)) нь өгөгдлийн олонлогийн дэд хэсгүүдийн (шинж чанар)-уудын корреляцийг тодорхойлох статистик арга юм. Найдвартай байдал нь олон дэд хэсгүүдийн хэмжилтийн хувьсагчдын хоорондох нийцэмжийн түвшинг үнэлэх явдал буюу хэмжилтийн дотоод тогтвортой байдлыг илэрхийлдэг. Дотоод нийцтэй байдал нь Кронбах альфа-ийн утга 0.9-өөс их байвал маш сайн бөгөөд 0.7-оос багагүй байвал хүлээн зөвшөөрөгддөг (Blunch, 2008). Фактор бүр нь хамгийн багаар бодоход 3 хувьсагч хэмжилттэй ёстой бөгөөд 2 хувьсагч хэмжилт нь заримдаа зөвшөөрөгддөг. (Навчаа Түмэнбаяр, 2017) 3.4. Фактор батлах шинжилгээ Хэмжилтийн загвар доторх өөр далд хувьсагч (шинж чанар)-уудын хоорондох холбоо хамаарлыг судлахын тулд энэхүү судалгаанд AMOS 21.0 дээр суурилсан фактор батлах шинжилгээ (Confirmatory Factor Analyses (CFA)) хэрэглэсэн (By- rne, 2010). Бид хэмжилтийн загварын параметрүүдийг тооцоолохдоо хамгийн их магадлалын (maximum-likelihood) аргыг ашиглан вариац, ковариацын матриц дээр бүх дүн шинжилгээг хийсэн (Joseph F. Hair, Black, Babin, Anderson, 2010). Загварын сайн чанарыг үнэлэхийн тулд зарим тохирох индексийг авч
  • 20. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 19http://news.num.edu.mn/?p=46367 үзэх хэрэгтэй Нэгдүгээрт, үүнийг функцийн хамгийн бага тохирох утгыг ашиглан тодорхойлдог. Гэвч нь түүврийн хэмжээнд хэт мэдрэг (Hu Bentler, 1999) тул -г түүний чөлөөний зэрэгт харьцуулсан харьцаа -г ашигладаг бөгөөд 3-аас бага утганд зөвшөөрөгдөх боломжтой (Carmines McIver, 1981). Дараагийн тохирох индексүүдээр Goodness-of-Fit Index (GFI), Adjusted Good- ness-of-Fit Index (AGFI), Root Mean Square Approach Error (RMSEA), Comparative Fit Index (CFI) эдгээрийг авч үзнэ. Сайн хэмжилтийн загвар байх зөвшөөрөгдөх утгуудыг 3-р хүснэгтийн хоёрдугаар багананд харуулав. (Навчаа Түмэнбаяр, 2018) 4. Үр дүн 4.1. Найдвартай байдал Бид дэд хэсгүүдийг тодорхойлохын тулд varimax эргүүлэлттэй үндсэн бүрэлдэхүүн хэсэг шинжилгээг ашиглан фактор сорих шинжилгээ (Exploratory factor analysis) хийсэн. Оюутнуудын “Технологи хүлээн авах” асуулгыг бүрдүүлж буй 29 асуулга үл хамаарах хэдэн дэд хэсэгт хуваагдахыг илрүүлэх зорилгоор фактор анализ хийн КМО (Kaiser Mayer Olkin Measure) коэффициент нь 0.922 гарсан. Bartlett-ийн шинжүүрээр (Chi-Square=2600.612, =276, p0.001) хувьсагч хооронд холбоо хамаарал байгааг харуулж байна. Хувийн утга 1-ээс дээш байх тохиолдолд үл хамаарах дэд хэсэг гэж үзэж болдог (3-р хүснэгтийн 5-р багана). Асуулга хэрэгслийн найдвартай байдлыг үнэлэхийн тулд Кронбах альфа шинжүүрийг ашигласан бөгөөд дэд хэсэг тус бүрийн найдварын коэффициентийг 3-р хүснэгтийн 4-р баганаар үзүүлэв. Сайжруулсан дэд хэсгүүдийн үр дүнд асуулга хэрэгсэл 24 асуулга зургаан дэд хэсэгт хуваагдсан ба дэд хэсэг бүрийн хувийн утга, тестийн найдварын коэффициент болон харгалзах асуулгын код, фактор коэффициентийг 3-р хүснэгтэд харуулав. 3-р хүснэгт Дэд хэсгүүдийн үндсэн статистик Дэд хэсэг Код Асуул- гын код Фактор коэф. Кронбах альфа Хувийн утга Хэрэглэхэд хялбар байдал (PEU) PUE1 PUE2 PUE3 PUE4 PUE5 .795 .690 .739 .815 .819 .962 14.234 Ашигтай байдал (PU) PU1 PU2 PU3 PU4 PU5 .729 .781 .791 .683 .672 .972 2.182
  • 21. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 20 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 Цаашид хэрэглэх зорилго (BI) BI1 BI2 BI3 BI4 .689 .830 .720 .762 .944 1.578 Агуулгын чанар (CQ) CQ1 CQ2 CQ3 CQ4 .700 .721 .621 .639 .940 1.223 Бодит хэрэглээ (AU) AU1 AU3 AU4 .838 .901 .862 .878 .784 Субьектийн норм (SN) SN2 SN3 SN4 .823 .895 .631 .808 .758 4.2. Тохироцтой байдал Зураг 1. TAM-н 6 шинж чанарын Фактор сорих шинжилгээ а) эхний, б) сайжруулсан а) б)
  • 22. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 21http://news.num.edu.mn/?p=46367 4-р хүснэгт Хэмжилтийн загварын зөвшөөрөгдөх утга болон үр дүн Тохирох индекс Зөвшөөрөгдөх утга Эхний үр дүн Сайжруулсан үр дүн (cmin/ ) 3 сайн, 5 зарим үед зөвшөөрнө 1.875 1.195 Загварын p-утга .05 .000 .167 CFI 0.95 үнэхээр сайн; .90 сайн; .80 зарим үед зөвшөөрнө .92 .993 GFI .90 .725 .91 AGFI .85 .651 .854 RMSEA .05 сайн; .05 – .10 дунд; .10 муу .099 .047 PCLOSE .50 .000 .522 Субьектив норм, Бодит хэрэглээ дэд хэсгүүдийн хувийн утга нэгээс бага .758, .784 байсан ба хэмжилтийн загварыг сайржуулахад харгалзах ил хувьсагчдын тоо 3-аас багассан тул эдгээр дэд хэсгийг бүхэлд нь хассан. PEU2 (e2), PEU5 (e5), PU1 (e6), PU5 (e10), BI1 (e11), CQ3 (e17) кодтой асуулгууд бусад асуулгуудтай үүсгэх алдааны хэлбэлзэл ихтэй байсан тул хасч тохирох индексүүдийг сайжруулсан. Сайжруулсан индексүүдийг 4-р хүснэгтийн 4-р багананд үзүүлэв. ТАМ-н дөрвөн далд хувьсагчийн фактор ачааллах утгууд: Хэрэглэхэд хялбар байдал (.878-аас .952 хүртэл), Ашигтай байдал (.931-ээс .962 хүртэл), Цаашид хэрэглэх зорилго (.866-аас .948 хүртэл), Агуулгын чанар (.850-аас .923 хүртэл) тус тус байгааг 5-р хүснэгтэд харуулав. 5-р хүснэгт Хэмжилтийн загварын зөвшөөрөгдөх утга болон үр дүн Асуулга Далд хувьсагч Unstandardized Estimate S.E C.R Standardized Estimate PEU1 --- PEU 1.000 0.878 * PEU3 --- PEU 1.049 *** 0.075 14 0.952 * PEU4 --- PEU 0.929 *** 0.078 12 0.883 * PU2 --- PU 1.000 0.962 * PU3 --- PU 0.998 *** 0.049 20.5 0.947 * PU4 --- PU 0.964 *** 0.051 18.9 0.931 *
  • 23. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 22 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 BI2 --- BI 1.000 0.866 * BI3 --- BI 1.049 *** 0.078 13.5 0.944 * BI4 --- BI 1.119 *** 0.082 13.6 0.948 * CQ1 --- CQ 1.000 0.850 * CQ2 --- CQ 1.041 *** 0.087 11.9 0.923 * CQ4 --- CQ 0.991 *** 0.088 11.3 0.895 * Тэмдэглэл: *** p0.001; ** p0.01; * p0.05 5. Дүгнэлт Оюутнуудын “Хан Акаедмийг хүлээн авах“ асуулга хэрэгслийн дэд хэсгүүдийн хувийн утга нь харгалзан “хэрэглэхэд хялбар байдал” 14.234, “ашигтай байдал” 2.182, “цаашид хэрэглэх зорилго” 1.578, харин гадаад хувьсагч “агуулгын чанар” 1.223 нь нэгээс их тул үл хамаарах дөрвөн дэд хэсэгт хуваагдсан гэж үзэж байна. “Хэрэглэх зорилго” дэд хэсгийн хувьд  = 0.944, “хэрэглэхэд хялбар байдал”  = 0.962, “ашигтай байдал”  = 0.972, “агуулгын чанар”  = 0.94 байгаа нь эдгээр дэд хэсгүүд өндөр найдвартай байгаа харуулж байна. Засан сайжруулсны дараа Хэрэглэхэд хялбар байдал, Ашигтай байдал, Агуулгын чанар, Цаашид хэрэглэх зорилго гэсэн 4 далд хувьсагчтай хэмжилтийн загварыг үнэлэх тохирох индексүүд: =1.1953, Goodness-of-Fit Index (GFI) 0.910.9, Adjusted Goodness-of-Fit Index (AGFI) 0.8540.85, Root Mean Square Approach Error (RMSEA) 0.0470.5, Comparative Fit Index (CFI) 0.9930.95 зөвшөөрөгдөх сайн хэмжээнд гарч загвар тохироцтой болохыг харуулав. Энэ нь Технологи хүлээн авах загвараар оюутнуудын ХАСС-ийг хүлээн авч зөвшөөрч байгаа эсэхийг хэмжиж хариулт өгөх боломжтой болсноор загварт оролцсон шинж чанарууд хоорондын нөлөөллийг тайлбарлах юм. Оюутнуудын ХАСС-ийн хэрэглээний хувьд Субьектив норм дэд хэсэг болж чадаагүй нь ХАСС нь англи хэл дээр ашиглагддаг, манай орны их сургуулийн сургалтад шинээр санал болгосон хэрэглээ тул оюутнуудад чухал хүмүүст энэ талаарх мэдээлэл одоогоор хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж болох юм. Мөн Бодит хэрэглээ дэд хэсэг болж чадахгүй байгааг түүнийг хэмжих асуулгууд, түүний хэмжээсийн хуваарь сонголтыг эргэн харж үзэх шаардлагатайг харууллаа. Нөгөө талаас ХАСС-ийн хувьд хэрэглэгчдийн бодит хэрэглээг хэмжих тайлангуудыг хугацааны тодорхой завсраар гаргах боломжтой тул түүнтэй холбоотой шинжилгээг цаашид хийх хэрэгтэй. 6. Хэлэлцүүлэг Энэ судалгаанд оюутнуудын Хан Академийг хүлээн авах байдлыг илрүүлэх асуулгыг боловсруулж хэмжилтийн загварын фактор сорих болон батлах шинжилгээг хийж хэмжилтийн хэрэгсэл ажиллаж байгааг тогтоолоо. Харин хэмжилтийн далд хувьсагч хооорондын нөлөөллийг үргэлжлүүлэн судлах болно.
  • 24. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 23http://news.num.edu.mn/?p=46367 Ашигласан ном, хэвлэл 1. Ajzen, I. (1991). The theory of planned behavior. Organizational Behavior and Human Decision Processes, 50, 179-211. 2. Bandura, A. (1997). Self-Efficacy: The Exercise of Control. New York. 3. Byrne, B. M. (2010). Structural equation modeling with AMOS (Second хян.). 4. Compeau, D. R., Higgins, C. A. (1995). Computer Self-Efficacy: Development of a Measure and Initial Test. MIS Quarterly, 19(2), 189-211. 5. Davis, F. D. (1989). Perceived Usefulness, Perceived Ease of Use, and User Acceptance of Information Technology (Б. 13). MIS Quarterly. http://www.jstor.org/stable/249008 -ээс гаргасан 6. Fathema, N. (2013). Structural Equation Modeling (SEM) of an Extended Technology Ac- ceptance Model (TAM) to Report Web Technology Adoption Behavior in Higher Educa- tion Institutions. 7. Joseph F. Hair, J., Black, W. C., Babin, B. J., Anderson, R. E. (2010). Multivariate data analysis (Seventh хян.). 8. Lim, B., Hong, K. S., Tan, K. (2008). Acceptance of e-learning among distance learn- ers: A Malaysian perspective. Hello! Where are you in the landscape of educational technology? Proceedings ascilite Melbourne 2008. 9. Malhotra, Y. . (1999). Extending the technology acceptance model to account for so- cial influence: theoretical bases and empirical validation. Proceedings of the Thirty-Sec- ond Annual Hawaii International Conference on System Sciences, (хууд. 1-14). 10. Mohammadi, H. (2015). Investigating users perspectives on e-learning: An integration of TAM and IS success model. Computers in Human Behavior, 45, 359–374. 11. Murphy, R., Gallagher, L., Krumm, A., Mislevy, J., Hafter, A. (2014). Research on the Use of Khan Academy in Schools. Menlo Park, CA: SRI Education. 12. Navchaa, T., Uranchimeg, T., Ariane Heller, G. (2013). Integration of Learning Man- agement System into University-level Teaching and Learning. Chemnitz. 13. Petter, S., McLean, E. (2009). A meta-analytic assessment of the DeLone and McLean IS success model: an examination of IS success at the individual level. Inf. Manage, 46, 159-166. 14. Roca, J. C., Chiu, C. M., Martinez, F. J. (2006). Understanding e-learning continuance intention: An extension of the technology acceptance model. International Journal of Human-Computer Studies, 64(8), 683-696. 15. Selim, H. M. (2007). Critical success factors for e-learning acceptance: Confirmatory factor models. Com-puters and Education(49), 396–413. 16. Siragusa, L., Dixon, K. (2008). Planned behaviour: Student attitudes towards the use of ICT interactions in higher education. Hello! Where are you in the landscape of educa- tional technology? Proceedings ascilite Melbourne 2008. 17. Sweeney, T., R., G. (2010). Student capabilities and attitudes towards ICT in the early years. Austra-lian Educational Computing, 25 (2010), 18-24. 18. Tarhini, A., Hone, K., Liu, X. (2014). Measuring the Moderating Effect of Gender and Age on E-Learning Acceptance in England: A Structural Equation Modeling Approach for an Extended Technology Acceptance Model. Journal of Educational Computing Re- search. 19. Навчаа, Ц., Түмэнбаяр, Д. (2017). Технологи хүлээн авах хэмжилтийн загварын фактор сорих шинжилгээ. Боловсрол судлал, 20(480), 27-33. 20. Навчаа, Ц., Түмэнбаяр, Д. (2018). Технологи хүлээн авах хэмжилтийн загварын тохирцын шинжилгээ. Боловсролын Нийгэм Зүйн Эрдэм Шинжилгээний Хурал, 4, 14-21.
  • 25. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 24 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 МАГИСТРЫН НАНО ЗЭРЭГ ОЛГОХ ОНЛАЙН СУРГАЛТ: ЮДАСИТИ ОНЛАЙН ИХ СУРГУУЛИЙН ТУРШЛАГА Т.Уранчимэг Кемницийн Техникийн Их Сургууль, Компьютерийн Сургууль Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Эрчим Хүчний Сургууль uranchimeg.tudevdagva@informatik.tu-chemnitz.de Хураангуй Нээлттэй боловсролын мөн чанар нь хүн бүхэнд хүртээмжтэй байх билээ. Энэ утгаараа цахим хэлбэрийн сургалт нь яах аргагүй нээлттэй боловсролын хамгийн чухал хэлбэрүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогдоно. Интернэтийн холболтын үнэ өртөг буурч, хурд нэмэгдэх тусам цахим болоод зайн сургалтад хамрагдах сонирхолтой хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд улам бүр нэмэгдсээр байна. Орон зай цаг хугацаанаас хамаарахгүйгээр өөрийн хүссэн боловсролыг эзэмших боломж улам бүр нээлттэй болж байна. Чанартай боловсрол тэр тусмаа чанартай дээд боловсрол эзэмшихийн тулд заавал өртөг өндөртэй гадаад оронд өөрийн биеэр очиж суралцах шаардлагагүй болж байгаагийн нэгэн илрэл болох цахим их сургуулийн тухай энд өгүүлэх болно. Юдасити нь ажлын өргөн туршлагатай, нэр хүнд бүхий их сургуулийн профессорын үүсгэн байгуулсан иж бүрэн онлайн их сургууль бөгөөд дэвшилтэт технологийн олон чиглэлийн магистрын зэргийг зайн сургалтаар санал болгодгоороо онцлогтой. Энэхүү сургуулийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд магистрын нано зэргийг хүртэх тохиолдолд л зохих хэмжээний төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Бие даасан хичээлүүдийг авахад ямар ч төлбөргүй бөгөөд олон нийтэд нээлттэй юм. Тус сургуулийн сургалтад хамрагдсанаар дэлхийн шилдэг профессороос чанартай сайн сургалтыг авах боломжтой бөгөөд сургалтыг цахим хэлбэрээр хүргэх болон зохиомжлох олон зүйлийг суралцах боломжтой. Түлхүүр үг: Дээд боловсрол, цахим сургалт, насан туршийн суралцагч, давхар мэргэжил, цахим их сургууль 1. Удиртгал Цахим сургалтын талаар яригдсаар багагүй хугацаа өнгөрчээ. Цахим сургалт, зайн сургалт гэх ойлголтуудыг хольж хутгадаг байсан үе нэгэнт ард үлджээ. Эдгээр ойлголтууд нь тодорхойлолтын хувьд ч, хэрэгжүүлэлт хэрэглээний
  • 26. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 25http://news.num.edu.mn/?p=46367 хувьд ч хоорондоо эрс ялгаатай болохыг бид одоо мэддэг болсон. Цахим сургалт дотроо олон хэлбэртэй. Түүний нэг хэлбэр нь онлайн сургалт юм. Онлайн сургалтын гол онцлог интернэтийн холболт шаарддагт оршино. Өөрөөр хэлбэл сургалтын материалуудыг онлайн хэлбэрээр хүлээн авах нь энэ сургалтын мөн чанар байдаг. Онлайн байгаа сургалтын материалыг суралцагч өөртөө хуулбарлаж татаж авах боломжтой байх эсэх нь тухайн сургалтын байгууллагын шийдвэр, шийдлээс хамаарч харилцан адилгүй байж болно. Энэ өгүүллээр танилцуулж байгаа сургалт нь бүрэн цахим хэлбэрээр явагддаг сургалт бөгөөд хэлхээ курсүүдээс бүрдсэн сургалтыг авснаар магистрын шинэ зэрэг авах боломжтой байдгаараа бусдаас ялгаатай юм. Ихэнх цахим сургалтууд сургалтад хамрагдсан гэрчилгээ өгснөөр сургалтыг дуусгадаг бол энэ сургалтад хамрагдсанаар тодорхой мэргэжлийн магистрын зэргийг хүртэх боломжтой. Бүрэн цахим хэлбэрээр суралцаж төгсөөд авах энэ магистрын зэргийг “нано” зэрэг хэмээн нэрлэсэн нь бас учиртай. Тухайн зэргийг авах сонирхолтой хүмүүсийн биелүүлэх ёстой нэг урьдчилсан нөхцөл бол өөр ямар нэгэн мэргэжлийн магистрын зэрэгтэй байх гэсэн шаардлага юм. Тухайн хүний дурын мэргэжлээр авсан магистрын зэрэг нь тэр хүн дараагийн магистрын зэргээ бүрэн цахим хэлбэрээр суралцаж авах чадвартай нэгэн гэсэн баталгаа болж байгаад энэ шаардлагын утга оршино. 2. Udacity – цахим их сургууль Стэнфордын их сургуулийн Профессор асан Сибастиан Трун (Sebas- tian Thrun) өөрийн эзэмшсэн мэргэжил болох компьютерийн шинжлэх ухааны тусламжтайгаар хүн төрөлхтөн буюу нийгэмд ихийг хийж бүтээхийг мөрөөддөг нэгэн юм [1]. Тэрээр энэ мөрөөдлөө биелүүлэх эхний алхам болгож өөрийн заадаг “Хиймэл оюуны тухай үндсэн ойлголт” хичээлийг 2012 онд анх удаа цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй заахаар болжээ. Эхний дуудлагаар 160 000 гаран суралцагч дэлхийн өнцөг бүрээс энэ хичээлд суралцахаар бүртгүүлсэн байна. Энэ курсийн дараагаар тэрээр Стэнфордын их сургуулийн Профессорын ажлаасаа сайн дураараа татгалзаж, интернэтийн холболттой хүн бүрт их сургуулийн боловсролыг хамгийн хямд өртөгөөр хүргэх шинэ компани байгуулахаар сэтгэл шулууджээ. Гүүгл (Google) компаний өөрөө явагч машины төсөл дээр ажиллаж байсан, Стэнфордын их сургуулийн профессорын энэ шийдвэр олон хүний хувьд санаанд оромгүй зүйл болсон тухай Ройтерс (Reuters) мэдээллийн агентлаг хүртэл тухайн үеийн онцгой мэдээ болгон бичиж байлаа [2]. 2012 оны 1-р сарын 23-24-д ХБНГУ-н Мюнхэн хотноо болсон Цахим амьдралын загварчлал (Digital Life Design) олон улсын хурал дээр профессор Сибастиан Трун шийдвэрээ хэлж шинэ санааныхаа дагуу “Udacity” нэртэй стартап компани байгуулахаар болсноо мэдэгдсэн юм. 160 000 оюутанд цахимаар хичээл заасныхаа дараагаар тэрээр, “... энэ бүхний дараа би 20-н оюутантай уламжлалт танхимд хичээл зааж чадахгүй нь ээ” хэмээн хэлжээ. Тэрээр өөрийн тайлбартаа Хан академийг үүсгэсэн Салман Ханы (Salman Khan) тухай дурдсан байдаг. Өөрийн зээ охиндоо
  • 27. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 26 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 зориулан математикийн хичээлийн анхны дүрс бичлэгээ бэлтгэж байсан Хан одоо дэлхийн олон оронд өргөнөөр амжилттай ашиглагдаж байгаа сургалтын олон тооны агуулгуудыг бэлтгэн хүргэдэг Хан Академийг байгуулсан билээ. Юдасити (Udacity) их сургууль анх, “Хайлтын систем байгуулах” (Building a Search Engine) болон “Робот машиныг програмчлах” (Programming a Robot- ic Car) гэсэн хоёр төрлийн курсээр сургалт явуулж эхэлжээ. “Хайлтын систем байгуулах” курсыг Виржинийн их сургуулийн профессор Девид Эван (David Evan) удирдаж харин хоёр курсыг Сибастиан Трун өөрөө удирдан явуулж байв. Түүний сургалтуудад багшилж байсан Стэнфордын их сургуулийн оюутнуудаас ч олон тоогоороо хамрагдаж байсан нь огт бодолцоогүй үр дүн байсан тухай тэр тэмдэглэжээ. Жилдээ 30 000 түүнээс дээш долларын төлбөр төлж, дэлхийн шилдэг их сургуулиудын танхимд, сор болсон профессоруудын лекцийг сонсож байгаа оюутнууд ч гэсэн онлайн сургалтын дүрс бичлэгийг анхааран судалж байгаа нь түүнд хачирхалтай санагдсаныг онцгойлон тэмдэглэжээ. 3. Вэб сайтын бүтэц зохион байгуулалт Юдасити онлайн их сургууль нь сургалтаа вэбэд суурилан нийтэд хүргэдэг (Зураг 1). Зураг 1. Үндсэн хуудасны толгой хэсэг Nanodegrees (Нано зэрэг) гэсэн холбоосоор дамжин нано зэрэг авч болох сургалтын ангилал, нэрс зэрэг мэдээлэл бүхий дэлгэц рүү шилжинэ (Зураг 2). Зураг 2. Nanodegrees холбоосын дэлгэц Аль хэдий нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн ч хүссэн компанидаа эсвэл хүссэн цалинтай ажилдаа орж чадахгүй байгаа хүмүүст орчин үеийн хамгийн дэвшилтэт технологиудыг богино хугацаанд эзэмших, ойлгох, сурах, тэрчлэн програмчлалын олон төрлийн хэлүүдийг суралцах боломжийг энэхүү нано зэргээр олгодог.
  • 28. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 27http://news.num.edu.mn/?p=46367 Сургалтын хөтөлбөр бүр суралцагч нарынхаа үндсэн зорилгыг биелүүлэхээр, тэдний ажлын байрны хөгжлийг хангах зорилгоор боловсруулагддаг. Өөрөөр хэлбэл суралцагсад өөртөө бий болгохыг хүссэн чадвараа эсвэл суралцахыг хүссэн технологи чиглэлээ сурах зорилгоо тодорхой болгосны дагуу сургалтын хөтөлбөрөө сонгох боломжтой байхаар зохион байгуулагдсан байдаг. Жишээлбэл, гар утасны Андройд (Android) үйлдлийн систем дээр ажилладаг програм бичиж сурахыг хүсч байгаа бол Андройд хөгжүүлэгч хөтөлбөрийг (An- droid Developer program) сонгон суралцах хэрэгтэй. Тэрчлэн хэрэв өөрийнхөө чадварт итгэлгүй хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол сургалтыг дэмжих хэсэг рүү цахим шуудангаар холбогдон (support@udacity.com) харилцаж, өөрийн тухай мэдээллээ өгснөөр Юдасити сургууль суралцагчид өөрт нь тохирсон хөтөлбөрийг санал болгох боломжтой. Аливаа вэбэд суурилсан програмын адил Юдасити их сургуулийн оюутан болохын тулд суралцагч бүртгүүлж нэвтрэх болоод нууц үг авах шаардлагатай. Эрх нээлгэх нь үнэ төлбөргүй. Нэгэнт эрхээ нээсэн бол өөрийн эрх, нууц үгээр нэвтрэн орж суралцагчийн орчинд орно (Зураг 3). Суралцагчийн дэлгэцийн зүүн талд үндсэн цонх болоод нийт санал болгож байгаа сургалтын хөтөлбөр болоод хичээлүүдийн жагсаалтыг харуулах товчлуурууд байрлана. Дэлгэцийн баруун хэсэгт тухайн суралцагчийн сонгон суралцаж байгаа курсүүд харагдана. Зураг 3. Суралцагчийн эрхээр харах дэлгэц Жишээлбэл, Зураг 3 дээрээс харахад суралцагч, Компьютерийн архитектур, Зэрэгцээ програмчлал, Сургалтын технологи бас Өндөр хурдны тооцоолол гэсэн дөрвөн хичээлийг судалж байгааг харж болно. Юдасити цахим их сургуулийн нэгэн том онцлог бол хичээлүүдийн бичлэгийн үргэлжлэх хугацаа маш богино байдагт оршино. 1-5 хүртэлх минутын урттай олон тооны бичлэгүүдээс хичээлүүд бүрдэнэ (Зураг 4). Зураг 4 дээр Компьютерийн архитектур курсийн 2-р хичээлийг харуулжээ. Дэлгэцийн зүүн дээд буланд хэддүгээр хичээл явагдаж байгааг харж болно. Түүний дор тухайн хичээлийг бүрдүүлэгч богино хэмжээний дүрс бичлэгүүдийн нэрсийн жагсаалт харагдаж байна. Дэлгэцийн баруун талд хичээлийн бичлэг харагдана. Хичээлийг интерактив хэлбэрээр буюу багш суралцагсдад тэнхимд самбарт
  • 29. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 28 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 тайлбарлаж байгаа байдлаар зохиомжлон харуулдаг. Зураг 4. Хичээлийн дэлгэц Энэхүү сургуулийн вэб сайтын зохиомжинд дүн шинжилгээ хийвэл дараах хэд хэдэн онцлогууд ажиглагдсан. Үүнд: • Өнгөний шийдэл маш зөв, энгийн боловч албан ёсны болж чадсан, хурц нүд ядраахгүй • Хэрэглэгчийн холбоосын шийдэл маш сайн, хэрэглэхэд энгийн хялбар, товчлууруудын байршил зөв бөгөөд богино хугацааны дотор вэб сайтны үйл ажиллагааг ойлгох боломжтой • Ямар нэгэн тусгай багш эсвэл компьютерийн өргөн мэдлэг шаардахгүйгээр вэб сайттай ажиллах боломж бүрэн бүрдсэн • Ачааллын хурд маш сайн. Ширээний компьютер, зөөврийн компьютер болон гар утаснаас ороход ч ачааллын хурд буурахгүй байгаа нь ажиглагдсан • Дэлгэцийн хэмжээ ашиглаж байгаа төхөөрөөмжөөс хамааран зохицох чадвартай зэрэг байв. 4. Юдасити сургуулийн онцлог ба давуу талууд Ажлын өргөн туршлагатай, нэр хүнд бүхий их сургуулийн профессор өөрийн хөрөнгөөр байгуулсан анхны иж бүрэн цахим сургууль гэдгээрээ онцлогтой. Бусад төрлийн цахим сургалтуудаас ялгаатай нь их сургуулийн бүтэц зохион байгуулалттайгаар сургалтуудаа зохиомжлон хүргэдэг. Сургалтын агуулга маш өндөр чанартай буюу ихэнхдээ асар туршлагатай их сургуулийн профессоруудаар курс бэлтгүүлдэг. 2014 онд Жиоржагийн технологийн их сургуультай (Georgia Institute of Technology) хамтран компьютерийн ухааны магистрын хөтөлбөрүүдийг санал болгож эхэлсэн. Танхимын сургалтаар өртөг өндөртэй байдаг магистрын зэргийг энэ сургалтаар 7 000 долларын дотор авах боломжтой.
  • 30. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 29http://news.num.edu.mn/?p=46367 Давуу талууд гэвэл: • Хамгийн шинэлэг технологийн чиглэлийн сургалтууд санал болгодог. • Олон тооны компьютерийн сургалтууд санал болгодог • Сургалтын дүрс бичлэгүүдийн чанар маш сайн • Дүрс бичлэгийн үргэжлэх хугацаа богино • Хичээлүүдийг бичлэг хэлбэрээр эсвэл текст хэлбэрээр татаж авах боломжтой • Олон тооны жишээ дасгалуудыг хичээлийн агуулгат багтаасан байдаг • Лекцийн яриа дүрс бичлэг дээр текстээр давхар харах боломжтой • Суралцагч суралцах цагаа өөрөө удирдах бүрэн боломжтой • Сургалтын амжилтаа хянах, харах энгийн хялбар системтэй 5. Дүгнэлт ба хэлэлцүүлэг Боловсрол нь орчин цагийн дэлхий иргэний эрүүл мэндтэй зэрэгцэж очихуйц чухал эрэлт хэрэгцээний нэг болсон тийм цаг үед бид амьдарч байна. Даяарчлалын давуу тал болох ажил мэргэжлийнхээ дагуу дэлхийн аль ч өнцөг буланд ажиллаж амьдрах боломжтой болсон өнөө үед дээд боловсролын эрэлт хэрэгцээ, дэвшилтэт технологитой ажиллах чадвар улам бүр нэмэгдсээр байна. Үүнтэй уялдаатайгаар гарч ирж байгаа онцлог бол насан туршийн боловсрол буюу тасралтгүй суралцах чиг хандлага юм. Дэвшилтэт технологийн зогсолтгүй хурдацтай хөгжиж байгаа чиг хандлага нь шинэ эриний иргэдээс улам бүр өндөр боловсрол, богино хугацаанд шинэ технологийг ойлгож сурах, ашиглаж хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байгаа нь хүмүүс зогсолтгүй суралцах тогтмол эрэлтийг бий болгож байна. Үүнийг дэмжих зорилгоор дэлхийн шилдэг их дээд сургуулиудаас олон нийтэд хандсан нээлттэй, үнэ төлбөргүй сургалтыг цахим хэлбэрээр түгээж эхэлснийг MOOС хэмээн нэрлэж байна. Ийм чиглэлийн сургалтууд дээр суурилсан анхны их сургуулиудын нэг болох Юдасити их сургуулийн тухай энд өгүүллээ. Энэхүү өгүүллийн гол зорилго нь: орон зай цаг хугацаанаас хамаарахгүйгээр хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг цахим хэлбэрээр авах боломж бүрэн нээгдсэнийг нотлон харуулах, улмаар дэвшилтэт технологи болон мэдээллийн технологийн хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийг цахим хэлбэрээр эзэмшиж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын гэрчилгээ авах боломж бүрэн бүрдсэн байгааг нийтэд түгээх байв. Манай эх орон шиг оюуны нөөц боломж өндөртэй залуу хүн амтай орны ирээдүйн хөгжлийн нэгэн чиг хандлага нь өндөр боловсролтой чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн дэлхийн зах зээлд дээд боловсролтой иргэдээрээ өрсөлддөг энэ чиглэлээр аутсорсин хийдэг боломж байгааг олж харах цаг болжээ хэмээн дүгнэх байна. Дээд боловсролын чанарыг эрс дээшлүүлэхэд Юдасити мэтийн нээлттэй цахим сургуулиудын туршлагаас суралцах, улмаар дунд боловсролд мэдээллийн технологийн мэдлэгийг гадаад хэлний мэдлэгтэй хавсран системтэйгээр түлхүү оруулж сайн суурь тавьж өгөх нь маш чухал байгааг дурдмаар байна.
  • 31. Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 30 НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 http://news.num.edu.mn/?p=46367 Мэргэн уншигчид болон манай багш судлаач нар энэхүү нэгэн жишээ сургуулийн талаар болон энэ мэт сургуулиудын жишгээр олон нийтийн нээлттэй боловсролыг хөгжүүлэх сургууль дундын цахим сургуулиудын талаар өөрсдийн бодол саналаа хуваалцана гэж итгэж байна. Ашигласан ном, хэвлэл 1. Thrun, Sebastian. Sebastian Thrun's Homepage. Retrieved 6 January 2013. 2. Professor leaving Stanford for online education startup. MSNBC. 25 January 2012. Retrieved 25 January 2012.
  • 32. НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2018 Эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн ýìõýòãýë 31http://news.num.edu.mn/?p=46367 ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД ЦАХИМ БОЛОВСРОЛЫГ ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ХҮРГЭХ НЬ Ч.Даариймаа1 , Д.Биндиряа2 1, 2 Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, БАТС, Нийгмийн Ухааны Тэнхим 1 Ch_daariimaa@yahoo.com, 2 Binderya_mswl@yahoo.com.au Хураангуй Боловсрол эзэмших нь ганц хувь хүний зорилго, эрмэлзлэлээс хамаарахгүй, харин үүнд боловсролын байгууллагын нээлттэй бодлого, таатай орчин зайлшгүй чухал билээ. Харааны бэрхшээлтэй залуучуудын эрхийг хангах, тулгарч буй бэрхшээлийг бууруулах, тэдний талаар нийгмийн сөрөг хандлагыг арилгах, тэднийг нийгэм хамт олны дунд нийгэмшүүлэх замаар нийгмийн идэвхитэй гишүүн болгоход боловсролын системд анхаарч, энэ талаар үйлчилгээг жигд хүртээхэд төр голлох үүрэгтэй. Харааны бэрхшээлтэй залуучуудын боловсролыг дээшлүүлэх, хамт олонд нь тулгуурлан хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, амьдралын баталгаатай болоход нь олон улс орнууд анхаарлаа тавьсаар байна. Манай ихэнх их, дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг сургах тусгай хөтөлбөр байдаггүйгээс болж Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны 2015 оны судалгаагаар харааны бэрхшээлтэй 19-26 насны залуучуудын 20 орчим хувь нь их, дээд сургуульд хамрагдсан байдалтай байна. Тусгай орчин нөхцөл шаардлагатай залуучууд энгийн сургуульд суралцахад бэрхшээл ихээхэн тулгардаг тул өндөр хөгжилтэй орнууд тэдний онцлог чадварт нь тулгуурласан техник технологийг ашиглаж цахим сургалтыг хөгжүүлсээр байна. Иймээс харааны бэрхшээлтэй иргэдэд цахим сургалтын үйлчилгээ үзүүлснээр танхимын сургалтын зэрэгцээ суралцагчдын мэдлэг, ур чадвар, чадамжийг нь нэмэгдүүлэхэд тус нэмэр болох юм. Судалгаанд хоёрдогч мэдээллийн эх үүсвэрийг ашиглаж дүгнэлт хийснээс гадна харааны бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын ажилтантай ярилцлага хийн харааны бэрхшээлтэй иргэдийн бие, сэтгэлзүйн онцлог, тэдний талаар судалгаа явуулахад анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл цуглуулсан. Үүний дараа харааны бэрхшээлтэй залуучуудаас авсан асуулгын үр дүнд тэдгээр иргэдийн боловсрол эзэмшиж буй өнөөгийн байдлыг тодорхойлж, цахим сургалтыг оновчтой хүргэх арга зам, шаардлагатай технологийн загварыг боловсрууллаа. Түлхүүр үг: Харааны бэрхшээл, боловсролын үйлчилгээ, мэдээллийн технологи, цахим сургалт