Anúncio

Соёлын довтолгоо.pptx

19 de Dec de 2022
Anúncio

Mais conteúdo relacionado

Similar a Соёлын довтолгоо.pptx(18)

Último(20)

Anúncio

Соёлын довтолгоо.pptx

  1. Социалист реализм 22B1NUM7568 Б.Отгонжаргал
  2. Соёлын довтолгоо 1959 оны МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 7-р сарын 13-ны өдрийн хурлаар “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргасан.
  3. Соёлын хувьсгалын хүрээнд хэд хэдэн зорилт тавьсан эхний алхам болгож Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтан явуулах соёлын довтолгооны хоёр жилд дор дурдсан гурван асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн. 1.Хүн бүрийн хувийн ба үйлдвэрлэлийн ариун цэврийг нарийн чанд сахих. 2.Хүн бүр ерөнхий боловсролын талаар шат ахина. 3.Хүн бүр нийгмийн хэв журмыг нарийн чанд сахиж, нийгмийг хүндэтгэнэ. Хүн бүр хувцсаа угааж, цэвэр боловсон өмсөх, халуун усанд тогтмол орж байх, гэр орон, албан газар, хот суурин, бэлчээр нутгаа үргэлж ариун цэвэр байлгах Бичиг үсэггүй хүн бичиг үсэг мэддэг болох, бага мэддэг нь сайн мэддэг болох, анхан шатны боловсролтой болох, анхан шатны боловсролтой нь дунд боловсролтой, дунд нь бүрэн бус дээд боловсролтой болохын тулд ахиц гаргах Хүн бүр боловсон зан суртахууныг эзэмшиж, архи ууж агсам тавих, бусдыг доромжлох, хулгай хийх мэхлэх зэрэг үл бүтэх явдлуудыг үзэн ядаж тэмцэх, хэв журам, хууль дүрмийг хатуу биелүүлэх
  4. XX зууны хоёрдугаар хагаст өрнөсөн “Соёлын довтолгоо” нь өмнөө тавьсан тодорхой зорилго бүхий хоёр үе шаттай хэрэгжсэн • Эхний үе буюу 1959-1966 оны соёлын довтолгоо нь хүн ардын аж ахуй байдлыг соёлжуулах төрийн бодлогын хүрээнд явагдсан. • Энэхүү нийтийг хамарсан хөдөлгөөнд хамрагдаагүй хот, аймаг, сум, суурин, хөдөө аж ахуйн нэгдэл, үйлдвэр албан газрууд, бүх шатны сургууль, урлагийн болон олон нийтийн байгууллага, айл өрх, иргэн үлдээгүй юм. • Дараах үе нь 1966-1975 оны соёлжилтын хөдөлгөөн юм. • Хөдөлмөрчдийн ерөнхий боловсрол, техникийн мэдлэгийн түвшнийг дээшлүүлэх, соёлжилтын түвшнийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулжээ.
  5. Соёлын довтолгооны үр дүн 1960 оны Улаанбаатар 1980 оны Улаанбаатар
  6. Соёлын довтолгооны үйл явц • Тэр үед соёлын довтолгоог явуулахад залуучуудын байгууллага, Эвлэлийн төв хороо, эвлэлийн хорооны ажилтнууд айл, өрх албан байгууллагуудаар явж, хог новшоо цэвэрлээгүй айл, албан газрын үүдэнд том гахай, зараа зурж өлгөдөг. Хогоо цэвэрлэж дуусах хүртэл мөнөөх гахай, зарааны зургаа авахгүй, гудамжаар яваа хүмүүс шоолдог байсан учир иргэд ч хог, тоосоо бушуухан цэвэрлэж, тэр гахай зараанаас салахын түүс болдог байсан. • Эсвэл олон нийтэд дэлгэн харуулж тухайн үеийн сонин сэтгүүл бичсэнээр хүмүүсийг нэг талаар айлгаж, ичээх замаар ухааруулж байлаа.
  7. Дүгнэлт • Энэхүү компанит ажил явагдсанаар Монголчууд нөгөө л нэг хуучинсаг мухар сүсэг, дам ярианаас салж орчин үеийн шинжлэх ухаанч сэтгэлгээнд хөл тавих суурь болсон. Соёлын довтолгоо явагдсанаар өнөөгийн бидний энгийн мэт боловч тухайн үед огт байгаагүй соёлыг Монголчуудад мэдрүүлсэн билээ. Хэрвээ энэхүү ажил явагдаагүй бол өнөөгийн нийгэм ямар байхыг таашгүй билээ.
  8. ЭХ СУРВАЛЖ: • https://gogo.mn/r/j2v4v • https://mongoltoli.mn/history/h/660 • https://esan.mn/search?query=1961&t ab=0&p=1
  9. Анхаарал Хандуулсанд Баярлалаа
Anúncio