O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.
1
Газар доорх ус
Дэлхийн цэнгэг усны ¼ нь литосферт агуулагдах ба түүнийг газар доорхус буюу
гүний ус гэж нэрлэнэ. Газар д...
2
 Шүүрэл буюу инфильтраци - Ус дэлхийн гадаргаас хүндийн хүчний
нөлөөгөөр доошлон хөрс чулуугийн нүх сүвийг дүүргэн нэвч...
3
 Чулуугийн ус нэвчихчанар - Чулуугийн ус нэвчих чанар түүний сүвэрхэг
байдлаас хамаарахгүй. Эрдэс чулуулгийг устай харь...
4
1.Газар доорхусны хэлбэрүүд
1. Химийн холбоондоршихус: Энэ нь эрдэс чулуулгийн найрлаганд химийн
холбоо байдлаар байгаа ...
5
үүсгэж, налууг даган хөдөлгөөнд орно. Гравитацийн усны хөдөлгөөннь
ламинар шижтэй байдаг.
6. Хийн төлөвд оршихус: Чулуул...
6
2. Ул хөрсний ус
Газрын гадаргаас доош хамгийн эхний уст давхарад байгаа, ус үл
нэвчүүлэх давхаргаар хучигдаагүй усыг ул...
7
3. Давхарга хоорондын ус
Ус тогтоогч хоёрдавхаргын хооронд орших усыг хэлнэ. Энэ нь даралтгүй
ба даралтанд оршдог гэж хо...
8
хөрсийг мөнх цэвдэг нэлд хамарсан, ул хөрсний усны толь гадаргад ойр
оршино. Бага температурт химийн өргөшил удаан явагд...
9
Булаг дараах замаар үүсч болно:
a. Голдуу налуу хажуут уст давхаргын төгсгөлд
b. Голын хөндий, гуу жалганд
c. Зөрөгт-Уул...
10
5.Гейзер
Үелэг байдлаар оргилж байдаг халуун
булгийг гейзергэдэг. Гейзер гэдэг нь
оргилох буриглах гэсэн утгатай исланд...
11
6.Газар доорхус: Монгол улс
Монгол орны хойд талын уулархаг нутагт газар доорх усны ихэнх нь голмөрөнд
нийлдэг болөмнөд...
12
Далантvрvv, Ємнєговийн Хадат, Тєвийн Хундаган, Налайх, Бєєрєлжvvт,
Тєхєм, Дундговийн Олгой, Архангайн Цайдам эдгээр бол...
13
Агуулга
Газар доорх ус ............................................................. 1
Газар доорх усны хэлбэрүүд ........
Próximos SlideShares
Carregando em…5
×

газар доорх ус

8.486 visualizações

Publicada em

  • Dating for everyone is here: ❶❶❶ http://bit.ly/39mQKz3 ❶❶❶
       Responder 
    Tem certeza que deseja  Sim  Não
    Insira sua mensagem aqui
  • Dating direct: ❤❤❤ http://bit.ly/39mQKz3 ❤❤❤
       Responder 
    Tem certeza que deseja  Sim  Não
    Insira sua mensagem aqui

газар доорх ус

  1. 1. 1 Газар доорх ус Дэлхийн цэнгэг усны ¼ нь литосферт агуулагдах ба түүнийг газар доорхус буюу гүний ус гэж нэрлэнэ. Газар доорхусны нийт хэмжээ 60 сая км3 байдаг нь хуурай газрын усны төрлүүдээс хамгийн их юм. Газар доорхусны энэ их масс нь үндсэндээ агаарын тунадас болон голмөрөн, нуурын ус, газрын гүн рүү шүүрэн нэвчих замаар үүснэ. Иймд газар доорхусны ихэнх нь цэнгэг байдаг болно.
  2. 2. 2  Шүүрэл буюу инфильтраци - Ус дэлхийн гадаргаас хүндийн хүчний нөлөөгөөр доошлон хөрс чулуугийн нүх сүвийг дүүргэн нэвчих үзэгдэл юм. Хөрс чулуугийн зай завсар дахь агаарын чийг конденсацид орсоноор ч газар дооорх усны зарим хэсэг үүсдэг.  Ус нэвчихбайдал - Газрын гүн рүү ус шүүрэн нэвчих хурд хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна: 1. Хөрсний физик шинж чанар 2. Хөрсний чийгийн хангамж 3. Ургамлын бүрхэвч ба түүний хэв шинж 4. Гадаргын хажуу 5. Орох хур тундасны хэмжээ Хөрс нүх сүвэрхэг байх тусам ус сайн нэвчин.. Чийг ихтэй хөрсөнд ус нэвчих нь муу байдаг болхуурай хөрсөнд сайн нэвчинэ. Түүнчлэн ургамал ихтэй газар ус сайн нэвчинэ. Ойн хөрсөнд 100мм ус хоёрминутын доторнэвчдэгболмалын хөлд тахлагдсан билчээрт мөн хэмжээний ус нэвчихдээ 3 цаг зарцуулдаг.  Чулуугийн нүх сүв - Газар доорхусны хөдөлгөөний нөхцөл ба орших байдал нь чулуугийн нүх сүвэрхэг байдлаас хамаарна. Чулуугийн нүх сүвэрхэг байдлыг нүх сүв, хоосонзайн нийт эзэлхүүнийг чулуугийн нийт эзэлхүүнд харьцуулсан харьцаагаар n=Vn/V×100%гэж гаргадаг. Энэ нь чулуулгийг бүрэлдүүлэгч хэсгүүдийн хэмжээ ба байрлалаас хамаарна.
  3. 3. 3  Чулуугийн ус нэвчихчанар - Чулуугийн ус нэвчих чанар түүний сүвэрхэг байдлаас хамаарахгүй. Эрдэс чулуулгийг устай харьцах жинж чанараар нь 3 ангилна: 1. Усыг шингээдэг буюу ус нэвтрүүлдэг чулуулаг 2. Усыг тогтоон барьдаг буюуус үл нэвтрүүлдэг чулуулаг 3. Усанд уусдаг чулу
  4. 4. 4 1.Газар доорхусны хэлбэрүүд 1. Химийн холбоондоршихус: Энэ нь эрдэс чулуулгийн найрлаганд химийн холбоо байдлаар байгаа ус юм (гипс 55%, мираблит 20.3%-ийг ус эзэлнэ). Ийм хэлбэрийн ус газрын давхарганд маш их боловч ургамалд хүрэлцээгүй, эрдсийг яаж бутлаад ялган авч болохгүй. Зөвхөн маш их халааж 400˚C-аас дээш өндөртемпературт эрдэс бүрэн задрахад ялгаран гарна. 2. Гигроскоп буюучийг татлын ус : Чулуулаг агаараас усыг өөртөө татах чадвартай байдаг. Иймд чийг татлын усны үүсэлнь шүүрлийн замаар явагдахгүй. Гигроскоп ус ургамалд хүрэлцээгүй, зөвхөн их температурт л чулуулгаас тасрана. 3. Хальс хэлбэрт ус: Хөрс, чулуугийн хэсгүүдийг нимгэн хальс байдлаар хучин тогтох шингэн хэлбэртэй ус. Хальсан ус ургамалд бараг хүрэлцээгүй. 4. Капиллярбуюу хялгасан ус: Хөрс, ул хөрсний капилляр нүх сүвийг гадаргын таталцлын хүчний нөлөөгөөрдүүргэноршиж уст давхаргаас дээш өргөгдөжбайдаг усыг хэлнэ. Ус өргөгдөхөндөрнь капилляар диаметрээс хамаарна. Энэ нь чулуугийн нүх сүвэрхэг шинжтэй холбоотой. Хуурай уур амьсгалтай газар капилляр усны өргөгдлийн улмаас хөрс давсжиж хужирсах үзэгдэл бий. 5. Гравитацийн буюу хүндийн хүчний ус: Хүндийн хүчний нөлөөгөөрнүх сүв, ан цавуудад шингэн нэвчсэнусыг хэлнэ. Шингэн байдалтай учир ургамал чөлөөтэйхэрэглэнэ. Энэ ус нь ус тогтоохдавхаргын дээрх уст давхаргыг
  5. 5. 5 үүсгэж, налууг даган хөдөлгөөнд орно. Гравитацийн усны хөдөлгөөннь ламинар шижтэй байдаг. 6. Хийн төлөвд оршихус: Чулуулгийн усаар дүүрээгүй нүх сүвийг агаар, түүний доторусны уур эзэлнэ. Энэ усны уур нь агаараас нэвтрэх ба чулуугийн нүх сүвд буй усны ууршилтаас бас үүснэ. Хийн төлөвд орших ус нь агаарын циркуляцаас хамаарахгүй, усны уурын даралт болонүе давхаргын халах хөрөх байдлаас болж шилжиж байдаг. Өвөлусны уур дээш чиглэсэн, зуны цагт доош чиглэсэн хөдөлгөөнд орно. Заримдаа энэ усны уурын конденсацаас шингэн ус үүснэ. 7. Хатуу төлөвд оршихус: Үүний нэг хэлбэр нь хөрсний цэвдэг юм. 2.Газар доорхусны төрлүүд 1. Аэрацийн бүс дэх ус Газрын давхаргын дээд хэсгийн усаар хандаггүй бүсийг аэрацийнбүс буюу агааржих бүс гэнэ. Энэ нь гадаргаас доош ул хөрсний усны түвшин хүртэл үргэлжлэх ба энд хөрсний чийг болонөнгөний усорно. Агаар мандал ба ул хөрсний усны хоорондохчийгийн солилцоо нь аэрацийн бүсээрдамжин явагдана. Бороотойүед хөрснөөс ул хөрсний ус руу, хуурай үед ул хөрсний уснаас дээш хөрс рүү чиглэсэн чийгийн босоо хөдөлгөөнүүсч байдаг. Гадрага дээр орсрн тундас хөрсөнд нэвчиж хөрсний чийгийг үүсгэнэ. Хөрсний нүх, сүв, зай завсар нь агаар болон усны уураар дүүрэх ба хялгасан, хальсан, чийг татлын усыг агуулдаг. Заримдаа хүндийн хүчний ус бий болж өнгөний ус үүснэ. Ул хөрсний усны дээд хэсэгт их биш гүнд орших усан хуритлалыг өнгөний ус гэж нэрлэнэ. Энэ нь линз хэлбэртэй, бага талбай эзэлдэг. Хур тундас ихтэй үед хэмэгдэж, хуурай үед алга болохюмуу их доошлоно. Ихбохирдсан байдаг учир унданд хэрэглэхгүй, худаг гаргахад түүнийг шавхаж дуусахад тунгалаг ус гардаг. Аэрацийн бүсээс дүүш усаарханасан бүс үргэжилнэ. Энд чулуулгийн бүх нүх сүв усаар дүүрсэнбайдаг. Усаар ханасан давхаргын усыг ул хөрсний ус ба давхаргахоорондынус гэж ялгана.
  6. 6. 6 2. Ул хөрсний ус Газрын гадаргаас доош хамгийн эхний уст давхарад байгаа, ус үл нэвчүүлэх давхаргаар хучигдаагүй усыг ул хөрсны ус буюу грунтынус гэж нэрлэнэ. Ус тогтоогч эхний давхаргын дээр орших учир ул хөрсний ус нь артезийн ус шиг даралтанд оршихгүй. Түүний дээд гадаргыг ул хөрсний толь гэнэ. Энэ нь үндсэндээ усаар ханасан бүсийн дээд гадарга бөгөөд аэрацийн бүс бачийгээр ханасан бүсийн хоорондоххил зааг болжбайдаг. Гүний усны толь тухайн газрын хэлбэрээс хамаарна хотгор гүдгэрхэлбэртэй байхаас гадна хуурай, чийгтэй байхааас хамаарч түвшин нь өөрчлөгдөнө. Хуурай газар оронд гүний усны толь хэдэн зуун метр гүнд оршиж байхад чийглэг газар дээр оршдог. Хур бороо ихтэй жил түвшин нь дээшилдэг болхуурай гандуу үед их доошлохба хавтгай хэлбэртэй болодог. Усны толийн гадарга рельефийн хонхор тал руу налуу байдалтай байх ба тэр дагууд газар доорхурсац үүснэ.  Байнгийн түвшин: Хуурай улиралд ч устай байх хамгийн доод түвшинг байнгийнтүвшин гэнэ. Энэ түвшин хүртэл өрөмдвөлбайнга устай худаг гардаг.  Ул хөрсний усны түвшин дээшлэх: Их алгуур явагдана. Ойтой газар ууршилтаар чийгээ алдах нь бага, цас удаан хайлдаг тул чийг гүн рүү хэвчих усны түвшин нэлээд дээр оршдог.  Ул хөрсний усны ай сав: Хэрэв ус тогтоохдавхарга их талбай эзлэн доош суусан, ус үл нэвтрүүлэх давхарга гүнзгийрсэн байвал тэнд ул хөрсний усны ай сав үүснэ.  Газар доорхусны температур: Агаарын температураас хамаарч өөрчлөгдөхболовчус гүнд орших тутам үнэмлэхүй их ба бага утга нь төдийчинээ хожуу ажиглагдана. Гадрагад ойрхон ус өвлийн цагт хөлддөг.  Химийн найрлагабаэрдэсжилт: Хурдас чулуулаг, тэжээлийн шинж чанараас хамаарна. Мөн орших гүн, уур амьсгалын нөхцөл нөлөөлнө. Чийг ихтэй үэд ул хөрсний ус цэнгэг, эрдэсжилт бага, хуурай уур амьсгалтай газар өндөр байдаг. Жилийн тунадас ба ууршилтийн харилцан адилгүй байдлаас болж эрдэсжилт нь улиралын байдалтай байна.  Ул хөрсний усны горим, эрдэсжилт: Уурамьсгал, хөрсний шинж чанар, ургамлын бүрхэвчээс хамааран бүслэг байдалтай болно.
  7. 7. 7 3. Давхарга хоорондын ус Ус тогтоогч хоёрдавхаргын хооронд орших усыг хэлнэ. Энэ нь даралтгүй ба даралтанд оршдог гэж хоёр янз байна.даралтгүй ус нь уст давхаргыг дүүргэхгүй, чулуулаг давхаргын хазгайг даган урсана. Харин тал бүрээсээ их даралтанд орших ус нь артэзийнус юм. Артезийн уст үе нь дээд талаасаа асар зузаан ус үл нэвтрүүлэх давхаргаар хучигдана. Зөвхөн зөххаяа хэсэгээрээ гадаргын устай холбогдохболовч төв гүн хэсэгтээ гидравлик даралт үүсгэдэг. Дээд талыынх нь ус үл нэвтрүүлэх давхаргыг өрөмдөнцоолволдаралтанд оршиж байсан ус их хүчээр ориглон гарч артезийнхудаг үүснэ. Артезийн ус нь дараах хэд хэдэн онцлог шинжтэй:  Их гүнд орших ба тэнд газар доорхусны үндсэн масс хуримтлагддаг.  Их талбай эзлэн тодорхойгеологийн структурт орших ба хэдэн зуугаас хэдэн мянган км сунасан том ай савыг үүсгэнэ.  Маш зузаан уст давхарга нь ус тогтоохдавхаргын хооронд орших тул тэнд байх ус нь тал бүрээсээ гидравлик даралтанд оршино.  Улиралын цаг агаар болон уур амьсгалын олон жилийн хэлбэлзлээс ч хамаарахгүй.  Дөрөвдэгчийн өмнөх хурдсанд ялангуяа эртний тунамал хурдсанд оршино.  Химийн найрлагаар янз бүр. Артезийн ай савын гүн бүрт усны нас янз бүрбайна. Уст давхаргын үүсэл, цаг хугцаагаар эрдэсжилт нь хэмжигдэнэ. Устдавхаргын дээд хэсэгт нь ойролцоогоор 100м-600м гүнд цэнгэг, эрдэсжилт нь 1 г/л байхад дунд хэсэгтээ арай их, доод хэсэг нь эртний гарал үүсэлтэй учир эрдэсжилт бүр ихсэж 50 г/лхүрэх ба хлорлог болно. Температурын хувьд бас мөн ялгаатай, 20˚C хүртэл болхүйтэн, түүнээс дээш дулаан гэж ангилдаг. Зөвхөндээд хэсгээрээ хүйтэн боловч ихэнхдээ дулаан байдаг нь дэлхийн дотоод дулаанаас болж байгаа юм. 3.Газар доорхусны бүслэг 1. Тундрын бүсийн хэт цэнгэг ус: Энэ бүс нь чийгийн илүүдэлтэй, ихэнхдээ тэгш, нам хэлбэрийн гадаргатай учир газар доорхусны урсац удаан. Ул
  8. 8. 8 хөрсийг мөнх цэвдэг нэлд хамарсан, ул хөрсний усны толь гадаргад ойр оршино. Бага температурт химийн өргөшил удаан явагддаг тул ус нь хэт тунгалаг, задраагүй органик бодисыг ихээо агуулна. 2. Ойн бүсийн цэнгэг ус: Сэрүүнөргөгийн ойн бүс нь олон жилийн цэвдэгээс болоод чийгийн илүүдэлтэй, талархаг гадаргатай тул ул хөрсний толь өндөрт оршино. Борооныүед ул хөрсний ус нь өнгөний устай нийлнэ. 3. Ойт хээрийн бүс: Тунадас ба ууршилт тэнцүү тул усны шүүрэлсул, хөрснөөс давс шүлтжин ул хөрсний усанд шилждэгээр хязгаарлагдана.. 4. Хээрийн бүс: Хээрийн бүсэд ууршилт тунадаснаас авах тул шүлтжих процесс болон шүүрэлбагасна. Ус нь хлорлог ба хлорт сульфат байна. 5. Цөл ба хөгөс цөлийн бүс: Хуурай бүсэджилийн тундасны нийлбэр ууршилтын 30%-иас хэтрэхгүй. Иймд ууршилт арай бага, тэжээл хуримтлагддаг гүнд л ус хөрсний гүн оршино. Ул хөрсний томоохонай сав үүсэгдэггүй, алаг цоог тархана. Харин байглийн өөрнөхцөл бүхий газраас шилжин ирсэн урсац байдалтай учир хуурай газар байх олон мянган худгийн усны гол нөөц болдог. 6. Тропикийн хээр ба саванны бүс: Эрдэсжилт сул, их гүнд оршино. Гүний усны толь нь 15м-50м хүрдэг. 7. Экваторын ойн бүс: Агаарын чийг ба гадаргын урсац элбэг тул гүний усны толь өндөрт оршдог, цэнгэг устай. 4.Булаг Зарим газар ул хөрсний усны түвшин газрын гадаргад хүрч баянбүрд, намаг, хуур, булаг үүсгэдэг. Баянбүрд болцөл гөзөрорших усаар хангагдсан “арал” юм. Энэ тур зуурын урсац ба борооныусаар тэжээгдэнэ. Харин булаг голдуухөндий, уулын хажуугийн бэлд үүснэ. Гүний ус байглийн замаар газрын гадарга дээр ил гарч ирсэнийг булаг гэнэ. Булаг голдуу цэвэр тунгалаг устай байх ба энэ нь чулуугийн хүх сүвээрдамждаг тул шүүгдэжцэвэрлэгдэнэ. Гэвч булгийн усанд төрөл бүрийн давс, хий, металл, хүчлээс гадна цацраг идэвхт газрын ховор элемент ч агуулагдана. Эрдсийн бодисын агуулга ихтэй булгийг эмчилгээнд ашигладаг. Ийм төрлийн булгийн нэг хэлбэр нь рашаан юм. Рашаан химийн найрлагаараа янз бүр. Булгийг усзүйн горимоор нь тогтмол ба улиралын, температураар нь хүйтэн, дулаан, халуун гэхчлэн ангилна.
  9. 9. 9 Булаг дараах замаар үүсч болно: a. Голдуу налуу хажуут уст давхаргын төгсгөлд b. Голын хөндий, гуу жалганд c. Зөрөгт-Уулархаг газарт уст давхраа зөрснөөс d. Ан цавийн-Талст чулуулаг бүхий газар сэвсрэг хурдсууд ангалыг дүүргэн ус хурснаас e. Морены мужид үүсч болно
  10. 10. 10 5.Гейзер Үелэг байдлаар оргилж байдаг халуун булгийг гейзергэдэг. Гейзер гэдэг нь оргилох буриглах гэсэн утгатай исланд үг юм. Энэ өвөрмөцхалуун булаг нь галт уулшлын мужид магмын голомтгүн биш газар геотермийн болонгидрогеологийн нөхцөлд үүсдэг. Гейзернь газрын гүнээс гадарга руу гарсан сувагтай бөгөөд эргэн тойрных нь хүйтэн ус нэвчин аажмаар түүнийг дүүргэнэ. Доороос халуун ус өргөгдөн, хажуугаас нь хүйтэн ус нэвчих замаар гейзерын суваг дүүрэхүед гадрага дээрх усны температутр буцлах цэгээс арай бага. Суваг усаар бүрэн дүүрсний дараа гадаргын ус нь гадагш хальж, доороос халуун ус нэмэгдэх замаар усны бүс масс буцлах цэг хүртлээ хална. Дээд үе нь буцлаж уур болоход усны доод давхаргад даралт эрс багасаж асар их хүчээрцацагдан гардаг. Үүнийг гейзерийн ориглохүе гэнэ. Ийнхүү ориглолт болсныдараа сувгийн дээд хэсэгт хоосрон дахин усаар дүүрэххүртэл гейзер ориглохгүй. Ихэнх гейзерийн ориглох үе нь аажим холдож байдаг. Гейзерийн ийнхүү орилох үе нь гүний халсан ус ба ул хөрснй хүйтэн усны харьцаанаас хамаарна.
  11. 11. 11 6.Газар доорхус: Монгол улс Монгол орны хойд талын уулархаг нутагт газар доорх усны ихэнх нь голмөрөнд нийлдэг болөмнөдийн хээр цөлд хөрсний ан цав болон ургамалаар дамжин уурших явдал нилээн байна. Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр 608,000 сая шоо метрбаүүнд 34,600сая шоо метргол, мөрөн, 500,000 сая шоо метрнуур, 62,900сая шоо метрмөнхцас, мөсөнгол, 10,800 сая шоо метргазрын доорх усны нөөц тус тус багтана. Говь буюухээрийн бүсэд газар доорхусны томоохонсан оршдог . Харин янз бүрийн хүний биед сайн рашаан 300 гаруй рашаан, булаг шанд бий . Энэ нь газар доороос янз бүрийн химийн найрлагатай чулуу эрдэс бодисоор, давсыг уусган газрын гадарга дээр гарч ирдэг . Монгол улсад ч бас , Газрын гадаргын хөдөлгөөнбайгалын үзэгдэлболсонгазар ус хуралдан нуур бий болсон. Газар доорхус рашаан нь манай орны гол мөрдийн 25-40% бүрдүүлдэг. Монгол орны тухайд байгалийн рашаан усаар баялаг орон. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд судлагдсан 260 орчим рашаан байдаг бөгөөд дотроо халуун, хүйтэн рашаан хэмээн ангилагдсан байдаг. Рашаан нь найрлагандаа эрдэс бодис биологийн идэвхит бүрэлдэхүүнтэй микро элемент агуулсан байдаг учраас хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж өвчин анагаахад зохицдог байна. Эсгэлэн хvйтэн рашаан нь нvvрс хvчлийн хийтэй, эрдэсжил багатай, гидрокарбонат, кальци, магнит бvхий бєгєєд ийм рашаан Хэнтий, Дорнодоорголлонтархжээ. Эсгэлэн рашаанд Архангайн Бумбат хайрхан, Орхоны Үүрдийн тохой, Дорнодын Цагаан хєндий, Хэнтийн Батширээтийн Арангат, Хутаг уул, Бор хурга, Аварга, Төв аймгийн Бvрх, Дунд байдлиг, Жанчивлан орно. Эдгээр нь дэлхийд нэрд гарсан Нарзан, Карлова- Вар, Дарасум зэрэг рашаантай дуйцэхvйц сайн рашаанууд юм.  Халуун рашаан: Гидрокарбонат, натри, цахиурын хvчил, хvхэр устєрєгч бvхий эрдэсжилт багатай халуун рашаан нь Хангай, Алтай, Соёны нутгаар тархжээ. Ононгийн Их халуун рашаан, Ерєє, Естийн халуун, Галттайн хvйтэн рашаанууд энд орно. Мєн олонд алдаршсан ийм рашааны тоонд Хужирт, Могойт, Гятруун, Таац, Хvрэмт, Шаргалжуут, Отгонтэнгэр, Булган, Хулж, Хєнжилийн рашаан багтдаг ажээ. Халуун рашаан нь 20-100 градусын хэмжээнд хvрдэг.  Хvйтэн рашаан: Хлорид, сульфат, гидрокарбонат зэрэг найрлагатай, эрдэсжил ихтэй шорвогдуухvйтэн рашааны муж нь говь, Их нууруудын хотгор, Дорнод талын ємнєд зах, Алтайн Євєр говь, хээр талд элбэг. Vvнд, Сvхбаатар аймгийн Гашуун, Тал булаг, Хэнтийн Цачир, Дорноговийн
  12. 12. 12 Далантvрvv, Ємнєговийн Хадат, Тєвийн Хундаган, Налайх, Бєєрєлжvvт, Тєхєм, Дундговийн Олгой, Архангайн Цайдам эдгээр болой. Өвөрхангай аймаг Батөлзий суманд байдаг “ Хужиртийн рашаан энэ рашааны онцлог нь дэргэд нь зогсожисгэрвэл өөрөө оргилно. Хөвсгөл аймагт галтын халуун рашаан 90 хүртэл халдаг онцлоготой. Энэ халууны рашаан хүний доторэрхтэн хөл гард нэн тохиромжтой.  Артезийн ус: Монголын Дорнод тал, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий зэргээр маш өргөн тархсан байдалтай. Мөн Хангайн, Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнө, зүүн, зүүнөмнө тархана. Артезийн усны тархалтын хил нь Манай орны тектоник хилтэй тохирдог. Артезийн ус 0.4 сая км квадрат талбайг хамардаг. Монгол орны газар доорх усны нөөц, шоо км Аймгийн нэр Ул хөрсний Ашиглах боломжит Архангай Баян-Өлгий Баянхонгор Булган Говь-Алтай Дорноговь Дорнод Дундговь Завхан Өвөрхангай Өмнөговь Сүхбаатар Сэлэнгэ Төв Увс Ховд Хөвсгөл Хэнтий Улаанбаатар Орхон Дархан уул Говь Сүмбэр Бүгд 1.06 1.05 0.10 0.50 0.10 0.10 0.30 0.08 1.14 0.10 0.01 0.03 0.97 0.59 0.23 0.25 2.49 2.70 0.30 0.001 0.01 0.001 12.0 0.063 0.52 0.05 0.15 0.03 0.005 0.20 0.01 0.37 0.05 0.001 0.01 0.39 0.20 .08 0.06 1.95 0.80 0.10 0.0001 0.003 0.0001 5.60
  13. 13. 13 Агуулга Газар доорх ус ............................................................. 1 Газар доорх усны хэлбэрүүд ..................................... 4 Газар доорх усны төрлүүд ........................................ 5 Газар доорх усны бүслэг ........................................... 7 Булаг ............................................................................. 8 Гейзер .......................................................................... 10 Газар доорх ус: Монгол улс .................................... 11 Ашгилсан материал 1. Е.Батчулуун “Дэлхий судлал” 2012 он 2. http://mne.mn/v3/?p=1673#.UqFFPdIW2Sp 3. http://prezi.com/lcycosetg1v1/presentation/ 4. https://www.google.com/search?q=groundwater&source=ln ms&tbm=isch&sa=X&ei=jE2hUqGNNorWoASaloHYAw&v ed=0CAcQ_AUoAQ&biw=1366&bih=666

×