SlideShare a Scribd company logo
1 of 18
Download to read offline
СТРАТЕГИЙН МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА
АЛЕКСАНДР ЧЕРНЕВ
Келлогийн нэрэмжит менежментийн сургууль
Нортвестернийн их сургууль
ЕС ДЭХ ХЭВЛЭЛ
Энэхүү номын аль ч хэсгийг эрхлэн хэвлэгч Cerebellum Press, Inc компаниас урьдчилан зөвшөөрөл
авалгүйгээр, АНУ-ын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 107, 108 дахь хэсэгт зөвшөөрөгдсөнөөс бусад
арга хэлбэр буюу цахим, механик, фото хуулбар, бичлэг, зургийн хуулбар зэргээр бичлэг хийх, хуулах,
хадгалах, дамжуулахыг хориглоно. Зохиогчийн эрхийн зөвшөөрлийн талаар холбогдохыг хүсвэл Cere-
bellum Press, Inc компанийн sales@cerebellumpress.com хаягаар хандана уу. Монгол орчуулгын эрхийг
Аксиом Инк ХХК эзэмших бөгөөд та бүхэн info@axiominc.mn хаягаар хандана уу.
Номонд ашиглагдсан бүх худалдааны тэмдэг болон нэрс нь тухайн эзэмшигчийн өмч мөн. Эрхлэн
хэвлэгч болон зохиогч энэхүү номыг бүтээхэд бүхнээ дайчилж, сайн бүтээл гаргахыг хичээсэн ч уг
номын агуулга бүрэн гүйцэд, туйлын зөв гэсэн баталгааг өгөхгүй болно.
Номын агуулгад багтсан зөвлөгөө, стратегиуд нь тухайн тохиолдолд тохирохгүй байж болох бөгөөд
шаардлагатай тохиолдолд та мэргэжлийн хүнтэй зөвлөлдөнө үү. Номонд тусгагдсан санаануудаас болж
ашиг орлого буурах, худалдааны нэр хүндээ алдах гэх мэтчилэн хохирсон асуудалд эрхлэн хэвлэгч,
зохиогч хариуцлага хүлээхгүй болно.
Стратегийн Маркетингийн Удирдлага
Ес дэх хэвлэл, 2018 оны нэгдүгээр сар
ISBN: 978-1-936572-50-2 (Зөөлөн хавтастай)
ISBN: 978-1-936572-51-9 (Хатуу хавтастай)
Зохиогчийн эрх © 2002-2018 Александр Чернев
www.chernev.com
Эрхлэн хэвлүүлэгч: Cerebellum Press, USA
Mongolian translation right @2021 Axiom Inc LLC. This translation is published under the license with the
original publisher Cerebellum Press.
Монгол орчуулгын эрх ©2021Аксиом Инк ХХК
Александр Чернев: Стратегийн маркетингийн удирдлага
Ес дэх хэвлэл
Англи хэлнээс орчуулсан: 	 Д.Баярмаа (Ph.D)
				О.Гомбожав				
				Б.Жаргал
				Б.Цолмон
				Ж.Энхболд (Ph.D)
				Э.Одонтамир
Редакцийн зөвлөл: 		 Б.Нандин-Эрдэнэ
				Д.Баярмаа (Ph.D)
				Ш.Эрдэнэбуян
				Т.Алтангэрэл
				Г.Нарантунгалаг 				
Менежер: 			 О.Алтанцаг 		
Хүснэгт, график бэлтгэсэн: 	 Т.Гаамаа
Харьцуулсан уншлага: 		 Г.Индра
Индекс, нэрс шивсэн: 		 Б.Хос-Уянга
ISBN: 978-9919-25-462-9 (Монгол орчуулга)
Имэйл: info@axiominc.mn
Утас: 976-75111111
ТОВЧ АГУУЛГА
ӨМНӨХ ҮГ
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: ЕРӨНХИЙ ТОЙМ 1
Нэгдүгээр бүлэг
Хоёрдугаар бүлэг
Гуравдугаар бүлэг
Маркетинг бизнесийн салбар ухаан болох нь
Маркетингийн стратеги болон тактикууд
Маркетингийн төлөвлөгөө
	
3
9
25
ХОЁРДУГААР ХЭСЭГ: МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ 35
Дөрөвдүгээр бүлэг Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох нь: сегментчлэл ба зорилтот
зах зээлээ сонгох шинжилгээ
39
Тавдугаар бүлэг Хэрэглэгчийн үнэ цэнийг бүтээхүй: Үнэ цэний амлалт болон
өрсөлдөөний байршлыг тодорхойлох
59
Зургаадугаар бүлэг Компанийн үнэ цэнийг бүтээхүй: Орлого, зардал ба ашгийг
удирдах нь
79
Долоодугаар бүлэг Хамтрагчийн үнэ цэнийг бүтээхүй: Байгууллагын зах зээлийг
удирдах нь
91
ГУРАВДУГААР ХЭСЭГ: МАРКЕТИНГИЙН ТАКТИКУУД 99
Наймдугаар бүлэг
Есдүгээр бүлэг
Аравдугаар бүлэг
Арван нэгдүгээр бүлэг
Арван хоёрдугаар бүлэг
Арван гуравдугаар бүлэг	
Бүтээгдэхүүн, үйлчилгээний удирдлага
Брэндийг удирдах нь	
Үнийн удирдлага
Урамшууллын удирдлага
Харилцааны удирдлага
Түгээлтийн удирдлага
103
111
127
135
143
157
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: ӨСӨЛТИЙГ УДИРДАХ НЬ 165
Арван дөрөвдүгээр бүлэг
Арван тавдугаар бүлэг
Арван зургаадугаар бүлэг
Арван долоодугаар бүлэг
Зах зээлд байр суурь олж авах ба түүнийг хадгалах
Борлуулалтын өсөлтийг удирдах нь
Шинэ саналуудыг удирдах нь	
Бүтээгдэхүүний шугамыг удирдах нь	
169
181
193
215
ТАВДУГААР ХЭСЭГ: СТРАТЕГИЙН МАРКЕТИНГИЙН АЖЛЫН ХҮСНЭГТҮҮД 225
Арван наймдугаар бүлэг
Арван есдүгээр бүлэг
Хорьдугаар бүлэг
Сегментчлэл болон зорилтот зах зээл сонголтын дасгал ажил
Бизнес модель бүтээх дасгал ажил
Байршуулалтын мэдэгдлийн дасгал ажил
229
239
257
ИНДЕКС 263
ТАЛАРХАЛ
Нортвестерн Их Сургуулийн Келлогийн нэрэмжит Менежментийн сургуульд одоо ажиллаж байгаа
болон өмнө нь ажиллаж байсан хүмүүс, тухайлбал: Ниди Агравал, Эрик Андерсон, Жим Андерсон,
Роберт Блатберг, Ульф Бөкенхольт, Ананд Бодапати, Мигель Брэндл, Бобби Кальдер, Тим Калкинс,
Грегори Карпентер, Моран Серф, Юшин Чэн,  Аннэ Коуглан, Патрик Дупаркью, Дэвид Гаал, Келли
Голдсмит, Кент Грэйсон, Сачин Гупта, Карстэн Хансэн, Жулли Хеннеси, Даун Иакобуччи, Дипак Жайн,
Роберт Козинетс, Апарна Лабро, Лакшман Кришнамурти, Эрик Лейнингер, Анжела Ли, Сидней Леви,
Михал Маймаран, Прашант Малавия, Эяал Маоз, Блэйк МакШэйн, Викас Миттал, Винсент Нижс,
Кристи Нордхэйлм, Мэри Перлмэн, Юү Чиан, Нийл Рөүсэ, Дерэк Ракер, Мохан Савни, Жон Шерри,
Жр.Луйс Стэрн, Брайн Стернталь, Рима Тур-Тиллери, Анна Тукмэн,  Алис Тибуа, Рик Вильсон, Сон
Яао, Филипп Зеррилло, Флориан Зеттельмейер, Андрис Золтнерс зэрэг хамтран зүтгэгчдийн мэргэн
ухааны үр шимийг энэхүү номондоо шингээлээ. 
Номын агуулгыг нягтлан, үнэлж баршгүй зөвлөгөө өгсөн Андреа Бонеззи (Нью Иорк их сургууль)
Аарон Броу (Юта Мужийн их сургууль), Пьер Чандон (INSEAD), Акиф Ифран (Голдман Сакс), Кевин
Келлер (Дартмоут их сургууль), Мэтью Исаак (Сиэтлийн их сургууль), Райн Хамильтон  (Эмори их
сургууль), Ажай Кохли (Жеоржиа Технологийн институт), Жэйя Сах (Голдман Сакс) нартаа гүн
талархал илэрхийлье. 
Гүн гүнзгий ойлголт өгдөг бүтээлүүдээрээ маркетингийг сонирхох очийг бадраасан тэргүүлэх
сэтгэгчдийн нэг Филипп Котлерт гүнээ талархаж байна. Эрдэм шинжилгээний салбарт зам мөрөө
олоход минь тусалж, зөвлөж ирсэн Дюкийн их сургуулийн Фукуагийн нэрэмжит бизнесийн сургуулийн
Жим Беттман, Жули Эделл Бриттон, Иоел Хубер, Жон Линч, Жон Пэйн, Рик Стэлин нартаа гүн талархал
илэрхийлье. 
Энэхүү номыг бичих урам зориг өгч, агуулгыг нь цогцлооход хувь нэмрээ оруулсан Келлогийн
нэрэмжит менежментийн сургуулийн MBA болон удирдах ажилтнуудад зориулсан MBA хөтөлбөрийн
оюутнууддаа тусгайлан талархал илэрхийлье. Түүнчлэн уг номыг хянан тохиолдуулсан Жоанна
Фриймэнд талархаж байна.   
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ
Александр Чернев нь Нортвестерн их (Northwestern University) сургуулийн Келлогийн нэрэмжит
менежментийн сургуулийн маркетингийн профессор юм. Тэрээр сэтгэл судлалын шинжлэх ухааны
докторын зэрэгтэй бөгөөд хоёр дахь докторын зэргээ бизнесийн удирдлагын чиглэлээр Дюкийн их
сургуульд хамгаалсан.
Доктор Чернев бизнесийн стратеги, брэндийн удирдлага, хэрэглэгчийн зан төлөв, маркетингийн
төлөвлөлтийн чиглэлээр олон эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Түүний судалгаанууд
маркетингийн голлох сэтгүүлүүд, бизнес болон олон нийтэд зориулсан The Wall Street Journal, Financial
Times, The New York Times, The Washington Post, Harvard Business Review, Scientific American, Associ-
ated Press, Forbes, Business Week зэрэг сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг. Түүнийг Journal of Mar-
keting сэтгүүл Маркетингийн шилдэг арван эрдэмтний нэгээр, Journal of Marketing Education сэтгүүл
олон улсын Маркетингийн багш нараас авсан судалгааны дүнд хэрэглэгчийн зан төлөвийн чиглэлээрх
шилдэг таван судлаачийн нэгээр тус тус нэрлэсэн байдаг. 
Доктор Черневийн “Стратегийн маркетингийн удирдлага”, “Стратегийн брэндийн удирдлага”,
“Маркетингийн төлөвлөгөө боловсруулах гарын авлага”, “Бизнес Модель: Шинэ бүтээгдэхүүн
хөгжүүлэх, зах зээлийн үнэ цэн үүсгэх, өрсөлдөөнийг үл тоомсорлох аргазүй” зэрэг номууд нь олон хэл
дээр орчуулагдсан байдаг. Түүний бүтээлүүдийг дэлхий даяар бизнесийн шилдэг их, дээд сургуулиуд
болон маркетингийн мэргэжилтнүүд өргөнөөр ашиглаж байна.
Тэрээр Journal of Marketing сэтгүүлийн салбарын эрхлэгчээр, Journal of Marketing Research, Journal of
Consumer Research, Journal of Consumer Psychology, Journal of the Academy of Marketing Science, Jour-
nal of Marketing Behavior зэрэг тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн эрхлэгчдийн зөвлөлд
ажилладаг.
Доктор Чернев Келлогийн нэрэмжит менежментийн сургуулийн магистр, докторын хөтөлбөр болон
удирдах ажилтнуудыг хөгжүүлэх хөтөлбөрт “Mаркетингийн стратеги, “Брэндийн удирдлага”,
“Зан төлөвийн шийдвэр гаргалтын онол” зэрэг хичээлүүд, Франц, Сингапурт байрлах INSEAD,
Швейцарийн IMD, Хонг-Конгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль зэрэг сургуулиудын
удирдах ажилтнуудын хөтөлбөрт хичээл заадаг. Тэрээр “Захирлын нэрэмжит суурь хичээлийн шилдэг
багш”, “Факультетын нөлөө бүхий багш” зэрэг шагнал авснаас гадна  Келлогийн сургуулийн “Удирдах
ажилтнуудын магистрын хөтөлбөрийн шилдэг багш” шагналыг есөн удаа хүртжээ. 
Доктор Чернев багшлах, судалгаа хийхээс гадна Маркетингийн шинжлэх ухааны Институтийн (Market-
ingScienceInstitute)Эрдмийнзөвлөлдажилладагбөгөөдолонорныкомпаниудадмаркетингийнстратеги,
брэндийн удирдлага, хэрэглэгчийн зан төлөв, үнэ тогтоох, стратеги төлөвлөлт, шинэ бүтээгдэхүүн
хөгжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгдөг. Тэрээр Fortune 500-ийн компаниудад бизнесийн загвараа өөрчлөх,
шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, өрсөлдөөний давуу тал олж авахад нь хамтран ажилласаар байна.
Түүнчлэн хөгжлийн эхэн үедээ яваа гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд гарааны
олон компанид зах зээлийн шинэ боломжийг нээх, бизнес загвараа хөгжүүлэх, зах зээлд гарах стратегиа
хэрэгжүүлэхэд нь зөвлөж ирсэн билээ.
ӨМНӨХ ҮГ
Маркетинг бол нэг талаас урлаг, нөгөө талаас шинжлэх ухаан юм. Маркетингийн салбарт тэр дундаа зар
сурталчилгаа болон борлуулалтынхны хувьд зөн совин ба бүтээлч сэтгэлгээ голлох үүрэг гүйцэтгэдэг
гэж үзэх нь түгээмэл. Гэтэл зөн совин ба бүтээлч сэтгэлгээ давамгайлсан маркетингийн төлөвлөгөө
компанийн дээд удирдлага, оролцогч болон хамтрагч талуудын дэмжлэгийг авч, үр дүнтэйд тооцогдох
эсэх нь тун эргэлзээтэй. Иймд шинжлэх ухааны болон судалгаа шинжилгээний олон төрлийн арга
хэрэгсэл ашиглах нь маркетингийн нэр хүнд, нөлөөллийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм.
Өнгөрсөн хэдэн арван жилийн турш маркетингийн талбарт зорилго ба зорилтот зах зээлээ
тодорхойлох, өрсөлдөөний байршлаа сонгох, ялгарал бий болгох болон брэнд бүтээх үйл явцад олон
төрлийн арга хэрэгслүүдийг ашиглах туршлагууд хуримтлагдсаар байна. Эдгээр арга хэрэгслүүд
маркетингийн сурах бичгүүдэд тодорхой хэмжээнд тусгагддаг ч цогц байдлаар системчлэгдэж
ирсэнгүй. Үүнд л Стратегийн Маркетингийн Удирдлага-ын оруулах онцгой хувь нэмэр оршиж байна.
Энэхүү номд маркетингийн төлөвлөлт, хяналттай холбоотой голлох арга хэрэгсэл, шийдвэр гаргах үйл
явцуудыг хураангуйлан танилцуулжээ.
Энэхүү номд тусгагдсан онол нь гурван үндсэн үзэл санаан дээр тулгуурласан болно.
Нэгдүгээрт, аливаа бүтээгдэхүүний амжилт нь бизнес загварын түлхүүр 5 бүрэлдэхүүн хэсэг болох
зорилго (goal), стратеги (strategy), тактик (tactics), хэрэгжилт (implementation) болон хяналт (control)
гэсэн G-STIC зарчмын хүрээнд тодорхойлогддог гэсэн үзэл санаа. Ингэж зарчмын хүрээгээ тоймлосноор
компанийн хувьд маркетингийн төлөвлөлтийн нэгдсэн хандлагыг бий болгоод зогсохгүй маркетингийн
шинжилгээг голдиролд нь оруулах давуу талтай юм.
Хоёрдугаарт, компани нь бүтээгдэхүүний саналаа зах зээлийн үндсэн 3 оролцогч болох зорилтот
хэрэглэгчид, компани, хамтрагчдын аль алинд нь үнэ цэн бий болгохоор боловсруулах ёстой гэсэн
санаа. Тиймээс үнэ цэний санал нь зорилтот хэрэглэгчдэд дээд зэргийн үнэ цэнийг хүргэснээр компани
болон хамтрагчид нь стратегийн зорилгодоо хүрч байхаар томьёологдох ёстой. Ийнхүү үнэ цэнийг
хэрэглэгчийн үнэ цэн (customer value), хамтрагчийн үнэ цэн (collaborator value) болон компанийн үнэ
цэн (company value) гэж гурвалсан хүрээ (3-V framework)-нд авч үзэх нь стратегийн маркетингийн
шинжилгээний үндэс суурь нь болно.
Онолын 3 дах үзэл санаа нь үнэ цэнийг загварчлах (designing), харилцах (communicating) болон
хүргэх (delivering) үйл явцаар компанийн маркетингийн үйл ажиллагааг төсөөлөхөд оршино. Ийнхүү
менежментийн үйл явцын динамик шинж чанарыг ашиглах нь уламжлалт 4-P аргачлалыг цоо шинээр
тайлбарлах боломжийг олгож байна.
Борлуулалтын орлого, ашгаа өсгөх, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг
нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний багцыг удирдах зэрэг бизнесийн бодит асуудлуудыг шийдвэрлэхэд дээрх
гурван үзэл санааг ашиглах нь Стратегийн Маркетингийн Удирдлага юм.
Энэхүү ном нь компанийн зах зээл дээрх ололт амжилтыг баталгаажуулах үүднээс бизнесийн
асуудлуудыг шийдвэрлэх цогц аргачлалуудыг дэс дараалалтай хүргэж, онолыг хэрэглээтэй хослуулахад
хувь нэмэр оруулна. Үүнийг маркетингийн кэйсүүд дээр шинжилгээ хийхэд ихээхэн тус нэмэр болдог
тухай оюутнуудын сэтгэгдлүүд нотолж байна.
	 Түүнчлэн маркетингийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд менежерүүдэд ч ач тусаа өгөх
болно. Миний бие энэхүү номыг маркетингийн сайн төлөвлөлт, шинжилгээнд юу хэрэгтэй болох талаарх
өөрсдийн мэдлэг, ойлголтоо дээшлүүлэхийг хүссэн компанийн дээд түвшний удирдлага, менежерүүдэд
ч санал болгоно.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ
8
	 Хэрэглэгч, компани болон хамтрагчдадаа хүргэх үнэ цэнийг дээд зэргээр өсгөх нь компанийн үндсэн
зорилго билээ. Энэхүү номд тусгасан стратегийн маркетингийн зарчмын хүрээг хэрэгжүүлснээр дээрх
зорилгодоо хүрч болох юм.
Филип Котлер
Нортвестерн Их сургуулийн
Келлогийн нэрэмжит Менежментийн сургуулийн
Олон улсын Маркетингийн С. К Жонсоны нэрэмжит хүндэт профессор
БҮЛЭГ 1 МАРКEТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ 9
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ:
ЕРӨНХИЙ ТОЙМ
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ
10
БҮЛЭГ 1 МАРКEТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ 3
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МАРКЕТИНГ БИЗНЕСИЙН
САЛБАР УХААН БОЛОХ НЬ
Маркетинг нь бизнесийг эцсийн үр
дүнгийн өнцгөөс буюу хэрэглэгчийн өнцгөөс харах үйл явц юм.
- Питер Дракер, Орчин үеийн менежментийн онолыг үндэслэгч
мар төрлийн ажил эрхлэхээс үл хамаараад ихэнх хүмүүст маркетингийн талаар тогтсон өөрийн
ойлголт байдаг. Зарим хүмүүс маркетингийг бизнесийн шийдвэрийг илүү оновчтой болгох эерэг
хүч гэж хардаг байхад, зарим нь хэрэглэгчдийг хүсээгүй зүйлээ худалдан авахад хүргэдэг арга заль гэж
ойлгох нь бий. Хүмүүс маркетингийн талаар эерэг, сөрөг янз бүрийн ойлголттой, маркетингийн мөн
чанар ба түүний байгууллагад гүйцэтгэх үүргийг бүрэн гүйцэд ойлгоогүй байх нь элбэг. Ийм учраас
энэхүү бүлэгт бизнесийн салбар ухаан болох маркетингийн мөн чанар, байгууллагын өсөлт хөгжилд
маркетингийн гүйцэтгэх үүргийг авч үзнэ.
Маркетингийн Мөн Чанар
Маркетингийн мөн чанарын талаар нэлээдгүй төөрөгдөл байсаар байна. Энэхүү төөрөгдөл нь маркетинг
нь бизнесийн салбар ухаан мөн эсэх талаарх ташаа ойлголтоос үүдэлтэй. Менежерүүд маркетингийг
тактикийн түвшинд борлуулалт, зар сурталчилгаа болон идэвхжүүлэлтийн өдөр тутмын ажиллагаа
хэмээн ойлгох нь бий. Маш олон байгууллага дотор маркетингийг борлуулалтын үйл ажиллагааг
дэмжин туслах үйл ажиллагаа гэж үзсээр байна.
Ялангуяа үндсэн үйл ажиллагаа нь бэлэн бараа, бүтээгдэхүүнийг зарж борлуулахад чиглэсэн
компаниудын хувьд маркетингийг борлуулалтыг дэмжих үйл ажиллагаагаар хязгаарлаж ойлгох нь
нийтлэг. Эдгээр компаниудын хувьд маркетинг бол бараа, бүтээгдэхүүнийг илүү их хэмжээгээр, илүү
олон хүнд, илүү их давтамжтайгаар, илүү их мөнгөөр зарах л зорилго юм. Ихэнх менежерүүдийн хувьд
маркетингийн талаар энэ ойлголт нь хялбар бөгөөд ойлгомжтой санагддаг. Гэтэл тэдний энэ ойлголт
нь маркетингийг бус зөвхөн түүнтэй уялдах бизнесийн үйл ажиллагааны нэг болох “борлуулалт”-ыг
илэрхийлж байгаад л асуудлын гол нь оршино. Ийм учраас борлуулалт болон маркетингийн заагийг
тодорхойлох нь маш чухал ач холбогдолтой.
Бизнесийн салбар ухаан болох маркетинг нь борлуулалтаас хавьгүй өргөн хүрээний ойлголт
бөгөөд борлуулах гэж буй саналыг хөгжүүлэхтэй холбоотой бүхий л асуудлуудыг хамруулан авч үздэг.
Маркетингийн зорилго нь бүтээгдэхүүнийг борлуулах явдал биш харин борлуулагдах бүтээгдэхүүнийг
бүтээхэд оршино. Мэдээж маркетинг нь борлуулалтыг дэмжих ч энэ нь чиг үүргийнх нь нэгээхэн л
хэсэг. Орчин үеийн менежментийн шинжлэх ухааныг үндэслэгч Питер Дракер “Маркетинг тодорхой
чиглэлээр дагнасан үйл ажиллагаа огтхон ч биш, борлуулалтаас хамаагүй өргөн хүрээний ойлголт”
бөгөөд “Маркетинг нь бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь хамрах ба маркетингийн зорилго нь
борлуулалтын функцийг шаардлагагүй функц болгоход оршино” гэж үзсэн байдаг.
Олон компани маркетингийг зар сурталчилгаа ба борлуулалтын урамшуулалтай адилтган авч үздэг.
Ингэхдээ маркетингийг “бүтээгдэхүүний үнэ цэний талаар зорилтот хэрэглэгчидтэй харилцах үйл явц”
гэж ойлгодог. Гэвч маркетингийн харилцаа нь маркетингийн ердөө нэг хэсэг нь, тэр дундаа нүдэнд
Я
3
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ
4
хамгийн ил тусдаг хэсэг нь юм. Угтаа маркетингийн үйл ажиллагаа нь зар сурталчилгаа хийгдэхээс
өмнө буюу бүтээгдэхүүний санааг боловсруулахаас эхэлдэг.
Түүнчлэн маркетингийг үнийн хямдрал, купон, буцаан олголт гэх зэрэг борлуулалтын урамшуулал
төдийхнөөр хязгаарлаж ойлгох нь бас бий. Үнэндээ хэрэглэгчид компанийн санал болгосон
бүтээгдэхүүнийг худалдан авахад түлхэц болохуйц борлуулалтын урамшуулал нь мөн л маркетингийн
үйл ажиллагааны нэгээхэн хэсэг. Ийнхүү зөвхөн зах зээлд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үйл
ажиллагаагаар хязгаарлаж ойлгох нь бүтээгдэхүүнийг бий болгоход гүйцэтгэх маркетингийн үүргийг
үл ойшоож байгаа хэрэг гэлтэй.
Мөн өөр нэг эндүүрэл нь борлуулалт, зар сурталчилгаа болон борлуулалтын урамшуулал зэрэг
тактикийн үйл ажиллагааны хүрээнд маркетингийн авч үзэх явдал юм. Ингэж тактикийн хэрэгслийн
түвшинд мэдээлэл хүргэх, хэрэглэгчдийн худалдан авах сэдлийг өдөөх, борлуулалтыг идэвхжүүлэх
төдийгөөр хязгаарлах харалган үзэл нь бизнесийн цогц стратегийг боловсруулах маркетингийн
чадамжийг олж харахад саад учруулдаг.
Ингэж маркетингийг тактикийн түвшинд авч үзэх нь борлуулалт, зар сурталчилгаа, борлуулалтын
идэвхжүүлэлтньхоорондоохэрхэнуялдахвэ?тактикийнбусадхэрэгсэлболохбүтээгдэхүүнхөгжүүлэлт,
үнэ бүрдүүлэлт, түгээлт зэрэгтэй хэрхэн холбогдох вэ? маркетингийн үйл ажиллагааг хөдөлгөх логик
хаанаас үүдэлтэй болох вэ? эдгээр олон үйл ажиллагааг хэрхэн нэгтгэж чиглүүлэх вэ? хэрэглэгчдэд,
компанид мөн хамтрагчдад үнэ цэн бүхий саналыг яаж боловсруулах вэ? зэрэг олон асуултуудад
хариулт олох боломжийг орхигдуулдаг. Маркетинг нь тактикаас хавьгүй илүү өргөн хүрээний ойлголт
юм. Борлуулалт, зар сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлт зэрэг тодорхой чиглэлээр дагнасан
хэрэгслүүдийн амжилтын үндсийг тавих стратегийн шинжилгээ, төлөвлөлтийг өөртөө агуулдаг.
Бизнесийн салбар ухааны хувьд Маркетинг нь нэн тэргүүнд үнэ цэнийг бүтээхэд чиглэнэ.
Борлуулалт, зар сурталчилгаа болон идэвхжүүлэлт зэрэг нь компани үнэ цэнийг бүтээх зорилгодоо
хүрэхийн тулд ашиглаж буй маркетингийн тактикууд юм. Үнэ цэнийг бүтээдэг учраас маркетинг нь
компанийн үйл ажиллагаа бүрд шингэсэн байх ёстой бизнесийн үндсэн функц юм. Ийнхүү маркетингийг
бизнесийн ухааны үндсэн суурь болгож үзэх үзэл нь уг номд тусгагдсан стратегийн маркетингийн
онолын үндэс болно.
Маркетинг үнэ цэнийг бүтээх үйл явц болох нь
Бизнесийн салбар ухааны хувьд маркетингийн гүйцэтгэх үүргийг өөр өөр өнцгөөс тусгасан олон
тодорхойлолт байдаг. Зарим хүмүүс маркетингийг компанийн санхүү, нягтлан бодох бүртгэл,
үйлдвэрлэл зэрэгтэй адил бизнесийн нэг чиг үүрэг л гэж тодорхойлдог. Нөгөө хэсэг нь маркетингийг
хэрэглэгч төвтэй бизнесийн философи буюу бараа үйлчилгээг бүтээхээс эхлэн хэрэглэгчдэд бодитоор
хүргэх үйл явц гэж тайлбарладаг. Түүнчлэн маркетеруудын өдөр тутам хийж гүйцэтгэдэг ажлын
хүрээнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үнэ тогтоох, идэвхжүүлэх ба түгээх үйл ажиллагаануудын цогц ч
гэж тодорхойлдог. Тэгвэл заримынх нь хувьд маркетинг нь ердөө л компанийн зохион байгуулалтын
бүтцийн нэг нэгж хэмээн ойлгодог.
Маркетингийн тухай дээрх ялгаатай тодорхойлолтууд нь гүйцэтгэж буй олон чиг үүргийг нь
илтгэж буй хэрэг юм. Энэ утгаараа маркетинг нь нэгэн зэрэг бизнесийн салбар ухаан, бизнесийн
функциональ хэсэг, бизнесийн үйл ажиллагаануудын цогц, бизнесийн философи, компанийн бүтэц
зохион байгуулалтын нэгж болж байна. Хэдийгээр ялгаатай ч маркетингийн тухай эдгээр ойлголтууд
нь зарчмын хувьд хоорондоо холбогдоно. Бизнесийн салбар ухаан болохын хувьд маркетинг нь
“маркетингийн албаны удирдан, зохион байгуулдаг цогц үйл ажиллагаануудыг чиглүүлэх бизнесийн
философи” юм. Тиймээс маркетингийг тодорхойлохын тулд түүний үндсэн чиг үүргийг тодорхой
болгох хэрэгтэй бөгөөд энэ нь маркетингийн менежментэд хамаарах үйл явц ба үйл ажиллагаануудыг
томьёолоход тусална.
БҮЛЭГ 1 МАРКEТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ 5
Бизнесийн ухаан болохын хувьд маркетинг нь менежерийн шийдвэр гаргалтын үндсэн зарчим
болдог. Учир нь маркетинг нь хэрэглэгчийн болон бизнесийн зах зээл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ,
санааны солилцоо, зах зээл дэх үйл ажиллагааг судалдаг. Тэр дундаа солилцооны гол хөдөлгөгч хүч
болох үнэ цэний тухай ойлголт, түүнийг бүтээх үйл явц нь маркетингийн үндсэн ойлголт юм. Ийнхүү
зах зээлийн оролцогч талуудад зориулан үнэ цэнийг бий болгоход чиглэгдэх солилцооны үйл явц болох
маркетингийг бизнесийн салбар ухааны хувьд дараах байдлаар тодорхойлж болно:
Маркетинг бол үнэ цэний амжилттай солилцоог загварчлан удирдах урлаг болон шинжлэх ухаан юм.
Маркетинг нь менежерийн бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж дээр дөрөөлдөг учраас урлаг юм.
Тухайлбал Хэнри Форд, Кинг Жилетт, Рэй Крок, Хэнри Нэслэ зэрэг гайхамшигт маркетерууд нь албан
ёсоор маркетингийн ухаанд суралцаагүй хүмүүс байв. Тэдний маркетерийн ур чадвар нь төрөлхийн
авьяас билгээрээ хэрэглэгчдийн хангагдаагүй эрэлт хэрэгцээг олж харан, тэрхүү хэрэгцээг хангах
бүтээгдэхүүнийг бий болгож чадсанаар илэрсэн байдаг.
Нөгөө талаас үнэ цэнийг бий болгох цэгцтэй мэдлэгийг цогцлоох маркетинг нь шинжлэх ухаан
юм. Өнгөрсөн цаг хугацааны туршид компаниудын ололт амжилт болон сүйрэл, уналтыг судлан
шинжилснээр маркетингийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг томьёолсон байдаг. Үнэ цэнийг бий
болгох, түүнийг удирдах үйл явцын цаад логикийг тунгаах, түүнд маркетингийн шинжлэх ухааныг
тусгахад энэхүү номын утга учир орших болно.
Учир нь солилцооны гол чиг үүрэг нь үнэ цэнийг бий болгох явдал бөгөөд үнэ цэний тухай ойлголт
нь маркетингийн цөмд оршино. Үнэ цэн бол стратегийн ухагдахуун бөгөөд зах зээлийн солилцоонд
оролцогч талуудын олж авах ашиг тусыг илэрхийлдэг. Зорилтот үйлчлүүлэгчид болон хамтрагчдад
хүргэх үнэ цэний оновчлол нь удирдлагын шийдвэр гаргалтыг чиглүүлж маркетингийн бүхий л үйл
ажиллагааны үндэс суурь болно.
Маркетинг нь амжилтыг илүү өргөн хүрээтэй, зах зээлд бий үнэ цэнийг зөвхөн мөнгөөр
хэмжигдэх үр дүнгээр хязгаарлалгүйгээр бүхий л хэлбэрүүдийг томьёолдог. Үнэн хэрэгтээ цэвэр ашиг,
хөрөнгө оруулалтын өгөөж, зах зээлд эзлэх хувь хэмжээ зэрэг мөнгөн хэмжүүр ч амжилтыг бүрэн
илэрхийлэхгүй. Ихэнх байгууллагуудын хувьд амжилт нь технологийн манлайлал, хэрэглэгчийн сэтгэл
ханамж, нийгмийн сайн сайхан аж байдал зэрэг мөнгөн бус үр дүнгээр тодорхойлогддог. Ийм учраас
маркетингийн зорилго нь оролцогч талуудын хувьд мөнгөн болон мөнгөн бус байдлаар амжилттайд
тооцогдох солилцоог бий болгох явдал юм.
Маркетинг нь зорилтот хэрэглэгчдэд дээд зэргийн үнэ цэнийг хүргэх замаар
компани болон хамтрагчдад нь зорилгодоо хүрэх боломжийг олгоход чиглэдэг.
Маркетинг байгууллагын өсөлт хөгжлийн хөдөлгүүр болох нь
Өсөн дэвжих нь ямар ч бизнесийн чин эрмэлзэл бөгөөд түүнийг удирдах нь аливаа байгууллагын үндсэн
чиг үүрэг юм. Өсөлтийн стратегиа тодорхой болгоогүй компани зах зээлд эзлэх байр сууриа алдаж,
өрсөлдөгчдөдөө залгиулах нь гарцаагүй. Амжилтад хүрнэ гэдэг нь компанийн хувьд одоогийн зах
зээлээ өргөтгөж, шинэ зах зээлийг хөгжүүлэхийг хэлнэ. Тиймээс маркетинг нь байгууллагын өсөлтийг
удирдах бизнесийн ухаан юм.
Маркетинг нь байгууллагыг жолоодох гол чиг үүрэг гэдгийг Питер Дракерын “Бизнесийн зорилго
нь хэрэглэгчидтэй болоход орших тул бизнест ердөө хоёр л үндсэн чиг үүрэг байна тэр нь маркетинг
ба инновац юм. Маркетинг нь бизнесийг онцгойруулж ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг” гэх эшлэлээс
харж болно.
Маркетинг болон инновац нь харилцан хамааралтай, шүтэн барилдлагатай ойлголтууд юм. Инновац
нь маркетинг хийх боломжийг олгож, маркетинг нь эргээд инновац хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
Инновац нь хэрэглэгчийн хэрэгцээг хангах болон зах зээлийн үнэ цэнийг бүрдүүлэх шинэ арга замыг
маркетингд нээж өгдөг. Маркетинг нь шинэ технологи ба нээлтийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд
нийцүүлж, инновацыг зах зээлд нэвтрүүлэх ач холбогдолтой байдаг. Маркетинг болон инновац нь хүч
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ
6
хавсарснаар өсөлтийг бий болгоно. Маркетинг нь одоогийн зах зээлийн өсөлтөөр хязгаарлагдах бус
шинэ зах зээлийг бий болгоход чиглэж байдаг. Орчин үеийн маркетингийн онолыг үндэслэгч Филипп
Котлер “Сайн компаниуд хэрэглэгчийнхээ хэрэгцээг хангадаг бол аугаа компаниуд шинэ зах зээлийг бий
болгодог” гэж хэлсэн. Үнэ цэнийг бий болгох зорилготой маркетинг нь зах зээлд эзлэх байр сууриа олж
авах, түүнийгээ хамгаалах компанийн чадамж гэхээс илүүтэй шинэ зах зээлийг хөгжүүлэх хөдөлгүүр
нь болдог.
Маркетинг нь компаниудад шинэ боломжийг олж харах, шинэ зах зээлийг нээх, хэрэглэгчийн шинэ
хэрэгцээг тодорхойлоход туслахын зэрэгцээ эдгээр боломжуудыг ашиглах, шинэ зах зээлд нэвтрэх,
хэрэглэгчийн далд хэрэгцээг хангах стратегиудыг боловсруулахад түлхэц болно. Түүнчлэн компанийн
зах зээлд эзлэх одоогийн байр суурийг бэхжүүлэхэд шинэ санал боловсруулж хэрэглэгч, хамтрагч болон
өөртөө үнэ цэнийг бүтээж, түүнийгээ хүргэх шинэлэг аргуудыг олж нээснээр дэмжлэг үзүүлж байдаг.
Зах зээлд солилцооны гол оролцогч талууд болох хэрэглэгч, компани, хамтрагчдад үнэ цэнийг бий
болгож, түүнийгээ хамгаалахыг зорилготой маркетинг нь ямар ч байгууллагын хувьд чиглүүлэх үүргийг
гүйцэтгэдэг. Тиймээс маркетинг нь байгууллагын зөвхөн нэг нэгжид хамаарах үйл ажиллагаа бус бүх
нэгжийг хамарсан оролцоог нь шаарддаг. Hewlett-Packard-ийг үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Паккард:
“Маркетинг нь ганц маркетингийн хэлтэст даатгаж боломгүй гэмээр маш чухал зүйл. Үнэхээрийн
маркетинг сайтай байгууллагад хэн нь маркетингийн хэлтэст ажилладаг гэдгийг ялгах боломжгүй.
Байгууллагын ажилтан бүр хэрэглэгчдэд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргагчид байдаг” гэж хэлжээ.
Маркетингийн менежментийн системчилсэн хандлагыг хөгжүүлэхүй
Технологийн инновацын хурдацтай өсөлт, өргөжин тэлэх даяаршил, шинэчлэгдэн өөрчлөгдөх бизнесийн
загварууд нь өнөөгийн зах зээлийг улам бүр динамик, урьдчилан таамаглахын аргагүй, харилцан
хамааралтай болгож байна. Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа эрхэлж буй орчин улам бүр
ярвигтай болж байгаа өнөө үед маркетингийн шинжилгээ, төлөвлөлт, удирдлагыг системтэйгээр,
өөрөөр хэлбэл дэс дараалал бүхий загварын хүрээнд хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.
Системчлэгдсэн загварын хүрээнд маркетингийг хэрэгжүүлэх нь шийдвэр гаргах үйл явцад олон
талаар дэмжлэг үзүүлдэг. Загвар нь асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг тунгаан бодох боломжийг
менежерүүдэд олгож, шийдвэрлэх гэж буй асуудлыг илүү гүн гүнзгий ойлгоход нь тусална. Ингэж
асуудлыг ойлгоход туслахаас гадна шийдлийн хувилбаруудыг тодорхойлох ерөнхий зарчмыг нь ч зааж
өгдөг. Цаашлаад асуудлыг хэлэлцэх нэгдсэн хэллэг хэрэглэснээр шийдвэр гаргах үйл явцыг дэмжиж,
маркетингийн үйл явцад оролцогч талууд хоорондын харилцааны урсгалыг зүгшрүүлэх болно.
Загвар нь нийтлэг ерөнхий шинжтэй болохоос маркетингийн тодорхой асуудалд шийдэл санал
болгохгүй. Гагцхүү менежерүүдэд тухайн асуудалд оновчтой шийдлийг олоход туслах үндсэн арга
замыг зааж өгдөг. Маркетингийн үйл ажиллагаанд загварыг ашигласнаар асуудлын мөн чанарыг
тунгаан ялгаж, улмаар тогтсон шийдлийг санал болгох ерөнхий зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэх
боломжтой.
Ингэж загварт цэгцлэгдсэн онолын мэдлэгт суурилснаар менежерүүд шууд туршиж алдаанаасаа
суралцахаас зайлсхийж, харин илүү үр ашигтай байдлаар шийдэлд хүрэх боломжийг олгоно.
Зураг 1: Загвар ашиглан шийдвэр гаргахуй
Загвар
Жиших Буулгаж хөрвүүлэх
Туршиж алдаанаасаа суралцах
Жишиг асуудал
Тодорхой шийдэл
Жишиг шийдэл
Тодорхой асуудал
БҮЛЭГ 1 МАРКEТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ 7
Бизнесийн удирдлагад загвар хэрэглэхийн ач холбогдлыг дараах жишээнүүдээр харуулж болно.
Үр тариа үйлдвэрлэдэг нэгэн үйлчлүүлэгч тань танаас шинэ бүтээгдэхүүнийхээ үнийг хэрхэн тогтоох
талаар зөвлөгөө хүссэн гэж бодъё. Та салбарын хөгжил, нөхцөл байдлыг шинжилсний үндсэн дээр энэ
бүтээгдэхүүний үнийг тогтооход зайлшгүй анхаарах хэрэгтэй 5 түлхүүр хүчин зүйлсийг тодорхойлжээ.
Үүнд нь хэрэглэгчийн шинэ бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн байдал, өрсөлдөгчдийн бүтээгдэхүүний
хүртээмжтэй байдал ба үнийн бодлого, компанийн зардлын бүтэц ба ашгийн зорилго төлөвлөгөө,
нийлүүлэгч ба дистрибьютерийн хүсэмжлэх ашгийн хувь, мөн эдийн засгийн өнөөгийн орчин, хэрэглээ
(эрүүл мэнд, хоол хүнсний дэглэм) –ний чиг хандлага, үнэ тогтоолтыг зохицуулах эрх зүйн зэрэг орчны
ерөнхий хүчин зүйл оржээ.
Сарын дараа авсан таны ажлын захиалга бол хий дамжуулах хоолой үйлдвэрлэгч нэгэн
үйлчлүүлэгчээс шинэ бүтээгдэхүүн болох даралтын хавхалгандаа үнэ тогтоох ажил байлаа. Та салбарын
нөхцөл байдлыг хичээнгүйлэн шинжлээд өнөөх 5 хүчин зүйл болох худалдан авахад бэлэн байдал,
өрсөлдөгчийн үнэ бүрдүүлэлт, компанийн зардал ба ашгийн зорилтууд, хамтрагчийн хүсэмжлэх хувь
болон орчны хүчин зүйлсийг авч үзсэний үндсэн дээр үнэ тогтоох санал тавьснаар даалгавар дуусгавар
болно.
Дараагийн сард нь харилцаа холбооны компаниас шинэ гар утсанд нь үнэ тогтоох хүсэлт ирсэн.
Ингээд таны сүүлийн 3 захиалга гурвуулаа шинэ бүтээгдэхүүний үнийг тогтоох ижил даалгавар
байсныг ухаарах болно. Түүнчлэн та эдгээр 3 даалгаварт гурвууланд нь үнийг тогтоохдоо өнөөх л
хэрэглэгчийн худалдан авалт хийхэд бэлэн байгаа байдал, өрсөлдөгчийн үнийн бодлого, компанийн
зорилго ба зардлын бүтэц, хамтрагчдын үнэ ба ашгийн хувь, түүнчлэн компанийн үйл ажиллагаа явуулж
буй эдийн засаг, хууль эрх зүй, технологийн орчны нөхцөл гэсэн 5 хүчин зүйлсийг шинжлэн дүгнэлт
хийдэг болохыг мөн л ойлгох болно. (Эдгээр 5 хүчин зүйлсийг 5-Си –ийн загвар гэж нэрлэх ба энэ тухай
дараагийн бүлэгт хэлэлцэх болно).
Эдгээр жишээнүүдэд дурдагдсан маркетингийн загвар нь компанийн өнөөг хүртэл хуримтлагдаж
ирсэн мэдлэг дээр тулгуурлан бий болж, ирээдүйд гаргах шийдвэрүүдэд дэмжлэг үзүүлж буйг харуулж
байна. Ийнхүү компанийн өдөр тутам тулгарах асуудлуудыг ерөнхий загварт нэгтгэж, ирээдүйд гарах
асуудлыг шийдвэрлэхэд жишиг болгон хэрэглэх боломжтой. Загвар нь асуудал шийдвэрлэх хэрэгсэл
болохыг Францын гүн ухаантан Ренэ Декарт “Миний бодсон бодлого бүр дараагийн бодлогыг бодох
дүрэм болдог” хэмээн илэрхийлсэн байдаг.
Удирдлагын асуудал шийдвэрлэх хэрэгсэл болох маркетингийн загварыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь
дараах 3 алхмаас бүрддэг. Үүнд: Нэгдүгээрт, менежер тулгараад байгаа тодорхой асуудлыг (жишээ нь
шинээр үйлдвэрлэсэн гар утсанд үнэ тогтоох асуудлыг) ерөнхийлөх замаар ямар загварыг ашиглахыг
(жишээ нь шинэ бүтээгдэхүүний үнэ тогтоох загвар) тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт, менежер
тухайн асуудлыг шийдэх загвар (жишээ нь 5-Cи-ийн загвар)-г ашиглан ерөнхий шийдлийг гаргаж авах
шаардлагатай. Гуравдугаарт, менежер нь загвараас гарах ерөнхий жишиг шийдлийг тодорхой асуудлын
нөхцөлд буулгаж хэрэглэнэ. Ингэж загварыг мөрдсөнөөр менежерүүд бизнесийн аливаа асуудлыг
шийдвэрлэхэд шууд туршиж алдахаас зайлсхийх боломжтой болдог.
Загваруудньхоорондооялгаатай,олонтөрөлбайжболно.Заримньзорилтотхэрэглэгчээтодорхойлох,
тэдэнд зориулсан үнэ цэний амлалтыг боловсруулах зэрэг стратегийн шинжтэй суурь асуудлуудыг авч
үздэг бол зарим нь бүтээгдэхүүнийг боловсруулах, брэнд бүтээх, үнэ тогтоох, идэвхжүүлэх, түгээх г.м.
илүү нарийвчилсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Хэдийгээр стратегийн болон тактикийн загварууд олон
байдаг ч стратеги ба тактикийн хоорондын холбоос алдагдсанаас компанийн зорилгодоо хүрэх зам нь
тодорхойгүй болдог. Маркетингийн менежментийн үүднээс загвар нь компанийн баримтлах стратегийн
түлхүүр бүрэлдэхүүн хэсгүүдийг томьёолох, улмаар компанийн үйл ажиллагааг чиглүүлэх тактикийн
тодорхой шийдвэрүүдийн багц болгож хөрвүүлэх ач тустай байдаг.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ
8
Дараагийн бүлгүүдэд маркетингийн асуудлыг тодорхойлох, шинжлэх ба шийдвэрлэхэд ашиглагдах
загваруудыг маркетингийн менежментийн стратегийн болон тактикийн түвшинд авч үзнэ. Ийнхүү
маркетингийн үндсэн ойлголтуудыг загваруудтай нэгтгэн үзсэнээр маркетингийн шинжилгээ,
төлөвлөлт, удирдлагыг дэс дараалалтайгаар цэгцтэй байдлаар хэрэгжүүлэх аргачлалыг эзэмшүүлэх нь
энэхүү номын зорилго.
НЭМЭЛТ УНШИХ МАТЕРИАЛ
Drucker, Peter (1954), The Practice of Management. New York, NY: HarperCollins.
Kotler, Philip (1999), Kotler on Marketing: How to Create, Win, and Dominate Markets. New York, NY:
Free Press.
Tybout, Alice and Bobby Calder (2010), Kellog on Marketing. New York, NY: John Wiley & Sons.
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл

More Related Content

What's hot

Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтchemistry teacher
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.PptxI Student
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйBachkana Enhbat
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргахPugoo Pugo
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааБизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааГончигжавын Болдбаатар
 
Хэрэглэгчийн худалдан авах процесс
Хэрэглэгчийн худалдан авах процессХэрэглэгчийн худалдан авах процесс
Хэрэглэгчийн худалдан авах процессUnuRuu Smile
 
маркетингийн төлөвлөгөөний бүтэц
маркетингийн төлөвлөгөөний бүтэцмаркетингийн төлөвлөгөөний бүтэц
маркетингийн төлөвлөгөөний бүтэцT.Gankhuu /Ghana/ IZOUI
 
Маркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудМаркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудBilegtsaikhan Batjargal
 
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй Copy
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй   Copyбайгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй   Copy
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй CopyErdenezul Purevnanzad
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулахNomuuntk
 
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетингgrane09
 
Маркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсМаркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсUudus Enkhtuyagerel
 

What's hot (20)

Харилцааны стратеги
Харилцааны стратегиХарилцааны стратеги
Харилцааны стратеги
 
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээшинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
 
Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа
 
Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголт
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүй
 
ажлын амжилт ба харилцаа
ажлын амжилт ба харилцааажлын амжилт ба харилцаа
ажлын амжилт ба харилцаа
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргах
 
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэгмаркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
 
Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааБизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
 
Хэрэглэгчийн худалдан авах процесс
Хэрэглэгчийн худалдан авах процессХэрэглэгчийн худалдан авах процесс
Хэрэглэгчийн худалдан авах процесс
 
Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа
 
маркетингийн төлөвлөгөөний бүтэц
маркетингийн төлөвлөгөөний бүтэцмаркетингийн төлөвлөгөөний бүтэц
маркетингийн төлөвлөгөөний бүтэц
 
Маркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудМаркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалууд
 
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратегизорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
 
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй Copy
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй   Copyбайгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй   Copy
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй Copy
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
 
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
 
Маркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсМаркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэс
 

Similar to стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл

Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГbatnasanb
 
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАbatnasanb
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... batnasanb
 
Marketingiin undes2013
Marketingiin undes2013Marketingiin undes2013
Marketingiin undes2013Chinggis khaan
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньbatnasanb
 
П.Бэрцэцэг Л.Гэрэлтуяа М.Ундрал Ц.Цэлмэг - Брэндийн хөгжөөн дэмжигчидийн үнэ ...
П.Бэрцэцэг Л.Гэрэлтуяа М.Ундрал Ц.Цэлмэг - Брэндийн хөгжөөн дэмжигчидийн үнэ ...П.Бэрцэцэг Л.Гэрэлтуяа М.Ундрал Ц.Цэлмэг - Брэндийн хөгжөөн дэмжигчидийн үнэ ...
П.Бэрцэцэг Л.Гэрэлтуяа М.Ундрал Ц.Цэлмэг - Брэндийн хөгжөөн дэмжигчидийн үнэ ...batnasanb
 
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭБилэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
зар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарзар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарBattsetseg Sh
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжилMr Nyak
 
Strategic Management - Lecture 1
Strategic Management - Lecture 1Strategic Management - Lecture 1
Strategic Management - Lecture 1Энхтамир Ш
 
Presentation unitel oyunlag oyutan 2010 batjaa_sh_mkt_goyo
Presentation unitel oyunlag oyutan 2010 batjaa_sh_mkt_goyoPresentation unitel oyunlag oyutan 2010 batjaa_sh_mkt_goyo
Presentation unitel oyunlag oyutan 2010 batjaa_sh_mkt_goyoiDbyUnitel
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэсIkhzasag SEZS
 
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...batnasanb
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургаальbatnasanb
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоBatmunkh Oyuntsetseg
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоbatsuda
 
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...batnasanb
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикE-Gazarchin Online University
 

Similar to стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл (20)

Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
 
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
 
Marketingiin undes2013
Marketingiin undes2013Marketingiin undes2013
Marketingiin undes2013
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
 
П.Бэрцэцэг Л.Гэрэлтуяа М.Ундрал Ц.Цэлмэг - Брэндийн хөгжөөн дэмжигчидийн үнэ ...
П.Бэрцэцэг Л.Гэрэлтуяа М.Ундрал Ц.Цэлмэг - Брэндийн хөгжөөн дэмжигчидийн үнэ ...П.Бэрцэцэг Л.Гэрэлтуяа М.Ундрал Ц.Цэлмэг - Брэндийн хөгжөөн дэмжигчидийн үнэ ...
П.Бэрцэцэг Л.Гэрэлтуяа М.Ундрал Ц.Цэлмэг - Брэндийн хөгжөөн дэмжигчидийн үнэ ...
 
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭБилэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
 
зар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарзар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаар
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
 
маркетингийн судалгааны үндсэн чиглэл
маркетингийн судалгааны үндсэн чиглэл маркетингийн судалгааны үндсэн чиглэл
маркетингийн судалгааны үндсэн чиглэл
 
Strategic Management - Lecture 1
Strategic Management - Lecture 1Strategic Management - Lecture 1
Strategic Management - Lecture 1
 
Presentation unitel oyunlag oyutan 2010 batjaa_sh_mkt_goyo
Presentation unitel oyunlag oyutan 2010 batjaa_sh_mkt_goyoPresentation unitel oyunlag oyutan 2010 batjaa_sh_mkt_goyo
Presentation unitel oyunlag oyutan 2010 batjaa_sh_mkt_goyo
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэс
 
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёо
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёо
 
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
 

More from Mr Nyak

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Mr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfMr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfMr Nyak
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfMr Nyak
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.docMr Nyak
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMr Nyak
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfMr Nyak
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lessonMr Nyak
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mr Nyak
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdfMr Nyak
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdfMr Nyak
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022Mr Nyak
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNMr Nyak
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaMr Nyak
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааMr Nyak
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Mr Nyak
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomMr Nyak
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongoliaMr Nyak
 
Монголын Телевизийн Салбарын 2020 оны тайлан
Монголын Телевизийн Салбарын 2020  оны тайланМонголын Телевизийн Салбарын 2020  оны тайлан
Монголын Телевизийн Салбарын 2020 оны тайланMr Nyak
 

More from Mr Nyak (20)

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdf
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lesson
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMN
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by Mobicom
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 
Монголын Телевизийн Салбарын 2020 оны тайлан
Монголын Телевизийн Салбарын 2020  оны тайланМонголын Телевизийн Салбарын 2020  оны тайлан
Монголын Телевизийн Салбарын 2020 оны тайлан
 

стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл

  • 1.
  • 2. СТРАТЕГИЙН МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА АЛЕКСАНДР ЧЕРНЕВ Келлогийн нэрэмжит менежментийн сургууль Нортвестернийн их сургууль ЕС ДЭХ ХЭВЛЭЛ
  • 3. Энэхүү номын аль ч хэсгийг эрхлэн хэвлэгч Cerebellum Press, Inc компаниас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр, АНУ-ын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 107, 108 дахь хэсэгт зөвшөөрөгдсөнөөс бусад арга хэлбэр буюу цахим, механик, фото хуулбар, бичлэг, зургийн хуулбар зэргээр бичлэг хийх, хуулах, хадгалах, дамжуулахыг хориглоно. Зохиогчийн эрхийн зөвшөөрлийн талаар холбогдохыг хүсвэл Cere- bellum Press, Inc компанийн sales@cerebellumpress.com хаягаар хандана уу. Монгол орчуулгын эрхийг Аксиом Инк ХХК эзэмших бөгөөд та бүхэн info@axiominc.mn хаягаар хандана уу. Номонд ашиглагдсан бүх худалдааны тэмдэг болон нэрс нь тухайн эзэмшигчийн өмч мөн. Эрхлэн хэвлэгч болон зохиогч энэхүү номыг бүтээхэд бүхнээ дайчилж, сайн бүтээл гаргахыг хичээсэн ч уг номын агуулга бүрэн гүйцэд, туйлын зөв гэсэн баталгааг өгөхгүй болно. Номын агуулгад багтсан зөвлөгөө, стратегиуд нь тухайн тохиолдолд тохирохгүй байж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд та мэргэжлийн хүнтэй зөвлөлдөнө үү. Номонд тусгагдсан санаануудаас болж ашиг орлого буурах, худалдааны нэр хүндээ алдах гэх мэтчилэн хохирсон асуудалд эрхлэн хэвлэгч, зохиогч хариуцлага хүлээхгүй болно. Стратегийн Маркетингийн Удирдлага Ес дэх хэвлэл, 2018 оны нэгдүгээр сар ISBN: 978-1-936572-50-2 (Зөөлөн хавтастай) ISBN: 978-1-936572-51-9 (Хатуу хавтастай) Зохиогчийн эрх © 2002-2018 Александр Чернев www.chernev.com Эрхлэн хэвлүүлэгч: Cerebellum Press, USA Mongolian translation right @2021 Axiom Inc LLC. This translation is published under the license with the original publisher Cerebellum Press. Монгол орчуулгын эрх ©2021Аксиом Инк ХХК Александр Чернев: Стратегийн маркетингийн удирдлага Ес дэх хэвлэл Англи хэлнээс орчуулсан: Д.Баярмаа (Ph.D) О.Гомбожав Б.Жаргал Б.Цолмон Ж.Энхболд (Ph.D) Э.Одонтамир Редакцийн зөвлөл: Б.Нандин-Эрдэнэ Д.Баярмаа (Ph.D) Ш.Эрдэнэбуян Т.Алтангэрэл Г.Нарантунгалаг Менежер: О.Алтанцаг Хүснэгт, график бэлтгэсэн: Т.Гаамаа Харьцуулсан уншлага: Г.Индра Индекс, нэрс шивсэн: Б.Хос-Уянга ISBN: 978-9919-25-462-9 (Монгол орчуулга) Имэйл: info@axiominc.mn Утас: 976-75111111
  • 4. ТОВЧ АГУУЛГА ӨМНӨХ ҮГ НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: ЕРӨНХИЙ ТОЙМ 1 Нэгдүгээр бүлэг Хоёрдугаар бүлэг Гуравдугаар бүлэг Маркетинг бизнесийн салбар ухаан болох нь Маркетингийн стратеги болон тактикууд Маркетингийн төлөвлөгөө 3 9 25 ХОЁРДУГААР ХЭСЭГ: МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ 35 Дөрөвдүгээр бүлэг Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох нь: сегментчлэл ба зорилтот зах зээлээ сонгох шинжилгээ 39 Тавдугаар бүлэг Хэрэглэгчийн үнэ цэнийг бүтээхүй: Үнэ цэний амлалт болон өрсөлдөөний байршлыг тодорхойлох 59 Зургаадугаар бүлэг Компанийн үнэ цэнийг бүтээхүй: Орлого, зардал ба ашгийг удирдах нь 79 Долоодугаар бүлэг Хамтрагчийн үнэ цэнийг бүтээхүй: Байгууллагын зах зээлийг удирдах нь 91 ГУРАВДУГААР ХЭСЭГ: МАРКЕТИНГИЙН ТАКТИКУУД 99 Наймдугаар бүлэг Есдүгээр бүлэг Аравдугаар бүлэг Арван нэгдүгээр бүлэг Арван хоёрдугаар бүлэг Арван гуравдугаар бүлэг Бүтээгдэхүүн, үйлчилгээний удирдлага Брэндийг удирдах нь Үнийн удирдлага Урамшууллын удирдлага Харилцааны удирдлага Түгээлтийн удирдлага 103 111 127 135 143 157 ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: ӨСӨЛТИЙГ УДИРДАХ НЬ 165 Арван дөрөвдүгээр бүлэг Арван тавдугаар бүлэг Арван зургаадугаар бүлэг Арван долоодугаар бүлэг Зах зээлд байр суурь олж авах ба түүнийг хадгалах Борлуулалтын өсөлтийг удирдах нь Шинэ саналуудыг удирдах нь Бүтээгдэхүүний шугамыг удирдах нь 169 181 193 215 ТАВДУГААР ХЭСЭГ: СТРАТЕГИЙН МАРКЕТИНГИЙН АЖЛЫН ХҮСНЭГТҮҮД 225 Арван наймдугаар бүлэг Арван есдүгээр бүлэг Хорьдугаар бүлэг Сегментчлэл болон зорилтот зах зээл сонголтын дасгал ажил Бизнес модель бүтээх дасгал ажил Байршуулалтын мэдэгдлийн дасгал ажил 229 239 257 ИНДЕКС 263
  • 5.
  • 6. ТАЛАРХАЛ Нортвестерн Их Сургуулийн Келлогийн нэрэмжит Менежментийн сургуульд одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хүмүүс, тухайлбал: Ниди Агравал, Эрик Андерсон, Жим Андерсон, Роберт Блатберг, Ульф Бөкенхольт, Ананд Бодапати, Мигель Брэндл, Бобби Кальдер, Тим Калкинс, Грегори Карпентер, Моран Серф, Юшин Чэн,  Аннэ Коуглан, Патрик Дупаркью, Дэвид Гаал, Келли Голдсмит, Кент Грэйсон, Сачин Гупта, Карстэн Хансэн, Жулли Хеннеси, Даун Иакобуччи, Дипак Жайн, Роберт Козинетс, Апарна Лабро, Лакшман Кришнамурти, Эрик Лейнингер, Анжела Ли, Сидней Леви, Михал Маймаран, Прашант Малавия, Эяал Маоз, Блэйк МакШэйн, Викас Миттал, Винсент Нижс, Кристи Нордхэйлм, Мэри Перлмэн, Юү Чиан, Нийл Рөүсэ, Дерэк Ракер, Мохан Савни, Жон Шерри, Жр.Луйс Стэрн, Брайн Стернталь, Рима Тур-Тиллери, Анна Тукмэн,  Алис Тибуа, Рик Вильсон, Сон Яао, Филипп Зеррилло, Флориан Зеттельмейер, Андрис Золтнерс зэрэг хамтран зүтгэгчдийн мэргэн ухааны үр шимийг энэхүү номондоо шингээлээ.  Номын агуулгыг нягтлан, үнэлж баршгүй зөвлөгөө өгсөн Андреа Бонеззи (Нью Иорк их сургууль) Аарон Броу (Юта Мужийн их сургууль), Пьер Чандон (INSEAD), Акиф Ифран (Голдман Сакс), Кевин Келлер (Дартмоут их сургууль), Мэтью Исаак (Сиэтлийн их сургууль), Райн Хамильтон  (Эмори их сургууль), Ажай Кохли (Жеоржиа Технологийн институт), Жэйя Сах (Голдман Сакс) нартаа гүн талархал илэрхийлье.  Гүн гүнзгий ойлголт өгдөг бүтээлүүдээрээ маркетингийг сонирхох очийг бадраасан тэргүүлэх сэтгэгчдийн нэг Филипп Котлерт гүнээ талархаж байна. Эрдэм шинжилгээний салбарт зам мөрөө олоход минь тусалж, зөвлөж ирсэн Дюкийн их сургуулийн Фукуагийн нэрэмжит бизнесийн сургуулийн Жим Беттман, Жули Эделл Бриттон, Иоел Хубер, Жон Линч, Жон Пэйн, Рик Стэлин нартаа гүн талархал илэрхийлье.  Энэхүү номыг бичих урам зориг өгч, агуулгыг нь цогцлооход хувь нэмрээ оруулсан Келлогийн нэрэмжит менежментийн сургуулийн MBA болон удирдах ажилтнуудад зориулсан MBA хөтөлбөрийн оюутнууддаа тусгайлан талархал илэрхийлье. Түүнчлэн уг номыг хянан тохиолдуулсан Жоанна Фриймэнд талархаж байна.   
  • 7. ЗОХИОГЧИЙН ТУХАЙ Александр Чернев нь Нортвестерн их (Northwestern University) сургуулийн Келлогийн нэрэмжит менежментийн сургуулийн маркетингийн профессор юм. Тэрээр сэтгэл судлалын шинжлэх ухааны докторын зэрэгтэй бөгөөд хоёр дахь докторын зэргээ бизнесийн удирдлагын чиглэлээр Дюкийн их сургуульд хамгаалсан. Доктор Чернев бизнесийн стратеги, брэндийн удирдлага, хэрэглэгчийн зан төлөв, маркетингийн төлөвлөлтийн чиглэлээр олон эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Түүний судалгаанууд маркетингийн голлох сэтгүүлүүд, бизнес болон олон нийтэд зориулсан The Wall Street Journal, Financial Times, The New York Times, The Washington Post, Harvard Business Review, Scientific American, Associ- ated Press, Forbes, Business Week зэрэг сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг. Түүнийг Journal of Mar- keting сэтгүүл Маркетингийн шилдэг арван эрдэмтний нэгээр, Journal of Marketing Education сэтгүүл олон улсын Маркетингийн багш нараас авсан судалгааны дүнд хэрэглэгчийн зан төлөвийн чиглэлээрх шилдэг таван судлаачийн нэгээр тус тус нэрлэсэн байдаг.  Доктор Черневийн “Стратегийн маркетингийн удирдлага”, “Стратегийн брэндийн удирдлага”, “Маркетингийн төлөвлөгөө боловсруулах гарын авлага”, “Бизнес Модель: Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, зах зээлийн үнэ цэн үүсгэх, өрсөлдөөнийг үл тоомсорлох аргазүй” зэрэг номууд нь олон хэл дээр орчуулагдсан байдаг. Түүний бүтээлүүдийг дэлхий даяар бизнесийн шилдэг их, дээд сургуулиуд болон маркетингийн мэргэжилтнүүд өргөнөөр ашиглаж байна. Тэрээр Journal of Marketing сэтгүүлийн салбарын эрхлэгчээр, Journal of Marketing Research, Journal of Consumer Research, Journal of Consumer Psychology, Journal of the Academy of Marketing Science, Jour- nal of Marketing Behavior зэрэг тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн эрхлэгчдийн зөвлөлд ажилладаг. Доктор Чернев Келлогийн нэрэмжит менежментийн сургуулийн магистр, докторын хөтөлбөр болон удирдах ажилтнуудыг хөгжүүлэх хөтөлбөрт “Mаркетингийн стратеги, “Брэндийн удирдлага”, “Зан төлөвийн шийдвэр гаргалтын онол” зэрэг хичээлүүд, Франц, Сингапурт байрлах INSEAD, Швейцарийн IMD, Хонг-Конгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль зэрэг сургуулиудын удирдах ажилтнуудын хөтөлбөрт хичээл заадаг. Тэрээр “Захирлын нэрэмжит суурь хичээлийн шилдэг багш”, “Факультетын нөлөө бүхий багш” зэрэг шагнал авснаас гадна  Келлогийн сургуулийн “Удирдах ажилтнуудын магистрын хөтөлбөрийн шилдэг багш” шагналыг есөн удаа хүртжээ.  Доктор Чернев багшлах, судалгаа хийхээс гадна Маркетингийн шинжлэх ухааны Институтийн (Market- ingScienceInstitute)Эрдмийнзөвлөлдажилладагбөгөөдолонорныкомпаниудадмаркетингийнстратеги, брэндийн удирдлага, хэрэглэгчийн зан төлөв, үнэ тогтоох, стратеги төлөвлөлт, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгдөг. Тэрээр Fortune 500-ийн компаниудад бизнесийн загвараа өөрчлөх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, өрсөлдөөний давуу тал олж авахад нь хамтран ажилласаар байна. Түүнчлэн хөгжлийн эхэн үедээ яваа гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд гарааны олон компанид зах зээлийн шинэ боломжийг нээх, бизнес загвараа хөгжүүлэх, зах зээлд гарах стратегиа хэрэгжүүлэхэд нь зөвлөж ирсэн билээ.
  • 8. ӨМНӨХ ҮГ Маркетинг бол нэг талаас урлаг, нөгөө талаас шинжлэх ухаан юм. Маркетингийн салбарт тэр дундаа зар сурталчилгаа болон борлуулалтынхны хувьд зөн совин ба бүтээлч сэтгэлгээ голлох үүрэг гүйцэтгэдэг гэж үзэх нь түгээмэл. Гэтэл зөн совин ба бүтээлч сэтгэлгээ давамгайлсан маркетингийн төлөвлөгөө компанийн дээд удирдлага, оролцогч болон хамтрагч талуудын дэмжлэгийг авч, үр дүнтэйд тооцогдох эсэх нь тун эргэлзээтэй. Иймд шинжлэх ухааны болон судалгаа шинжилгээний олон төрлийн арга хэрэгсэл ашиглах нь маркетингийн нэр хүнд, нөлөөллийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм. Өнгөрсөн хэдэн арван жилийн турш маркетингийн талбарт зорилго ба зорилтот зах зээлээ тодорхойлох, өрсөлдөөний байршлаа сонгох, ялгарал бий болгох болон брэнд бүтээх үйл явцад олон төрлийн арга хэрэгслүүдийг ашиглах туршлагууд хуримтлагдсаар байна. Эдгээр арга хэрэгслүүд маркетингийн сурах бичгүүдэд тодорхой хэмжээнд тусгагддаг ч цогц байдлаар системчлэгдэж ирсэнгүй. Үүнд л Стратегийн Маркетингийн Удирдлага-ын оруулах онцгой хувь нэмэр оршиж байна. Энэхүү номд маркетингийн төлөвлөлт, хяналттай холбоотой голлох арга хэрэгсэл, шийдвэр гаргах үйл явцуудыг хураангуйлан танилцуулжээ. Энэхүү номд тусгагдсан онол нь гурван үндсэн үзэл санаан дээр тулгуурласан болно. Нэгдүгээрт, аливаа бүтээгдэхүүний амжилт нь бизнес загварын түлхүүр 5 бүрэлдэхүүн хэсэг болох зорилго (goal), стратеги (strategy), тактик (tactics), хэрэгжилт (implementation) болон хяналт (control) гэсэн G-STIC зарчмын хүрээнд тодорхойлогддог гэсэн үзэл санаа. Ингэж зарчмын хүрээгээ тоймлосноор компанийн хувьд маркетингийн төлөвлөлтийн нэгдсэн хандлагыг бий болгоод зогсохгүй маркетингийн шинжилгээг голдиролд нь оруулах давуу талтай юм. Хоёрдугаарт, компани нь бүтээгдэхүүний саналаа зах зээлийн үндсэн 3 оролцогч болох зорилтот хэрэглэгчид, компани, хамтрагчдын аль алинд нь үнэ цэн бий болгохоор боловсруулах ёстой гэсэн санаа. Тиймээс үнэ цэний санал нь зорилтот хэрэглэгчдэд дээд зэргийн үнэ цэнийг хүргэснээр компани болон хамтрагчид нь стратегийн зорилгодоо хүрч байхаар томьёологдох ёстой. Ийнхүү үнэ цэнийг хэрэглэгчийн үнэ цэн (customer value), хамтрагчийн үнэ цэн (collaborator value) болон компанийн үнэ цэн (company value) гэж гурвалсан хүрээ (3-V framework)-нд авч үзэх нь стратегийн маркетингийн шинжилгээний үндэс суурь нь болно. Онолын 3 дах үзэл санаа нь үнэ цэнийг загварчлах (designing), харилцах (communicating) болон хүргэх (delivering) үйл явцаар компанийн маркетингийн үйл ажиллагааг төсөөлөхөд оршино. Ийнхүү менежментийн үйл явцын динамик шинж чанарыг ашиглах нь уламжлалт 4-P аргачлалыг цоо шинээр тайлбарлах боломжийг олгож байна. Борлуулалтын орлого, ашгаа өсгөх, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний багцыг удирдах зэрэг бизнесийн бодит асуудлуудыг шийдвэрлэхэд дээрх гурван үзэл санааг ашиглах нь Стратегийн Маркетингийн Удирдлага юм. Энэхүү ном нь компанийн зах зээл дээрх ололт амжилтыг баталгаажуулах үүднээс бизнесийн асуудлуудыг шийдвэрлэх цогц аргачлалуудыг дэс дараалалтай хүргэж, онолыг хэрэглээтэй хослуулахад хувь нэмэр оруулна. Үүнийг маркетингийн кэйсүүд дээр шинжилгээ хийхэд ихээхэн тус нэмэр болдог тухай оюутнуудын сэтгэгдлүүд нотолж байна. Түүнчлэн маркетингийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд менежерүүдэд ч ач тусаа өгөх болно. Миний бие энэхүү номыг маркетингийн сайн төлөвлөлт, шинжилгээнд юу хэрэгтэй болох талаарх өөрсдийн мэдлэг, ойлголтоо дээшлүүлэхийг хүссэн компанийн дээд түвшний удирдлага, менежерүүдэд ч санал болгоно.
  • 9. НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ 8 Хэрэглэгч, компани болон хамтрагчдадаа хүргэх үнэ цэнийг дээд зэргээр өсгөх нь компанийн үндсэн зорилго билээ. Энэхүү номд тусгасан стратегийн маркетингийн зарчмын хүрээг хэрэгжүүлснээр дээрх зорилгодоо хүрч болох юм. Филип Котлер Нортвестерн Их сургуулийн Келлогийн нэрэмжит Менежментийн сургуулийн Олон улсын Маркетингийн С. К Жонсоны нэрэмжит хүндэт профессор
  • 10. БҮЛЭГ 1 МАРКEТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ 9 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: ЕРӨНХИЙ ТОЙМ
  • 12. БҮЛЭГ 1 МАРКEТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ 3 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ МАРКЕТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ Маркетинг нь бизнесийг эцсийн үр дүнгийн өнцгөөс буюу хэрэглэгчийн өнцгөөс харах үйл явц юм. - Питер Дракер, Орчин үеийн менежментийн онолыг үндэслэгч мар төрлийн ажил эрхлэхээс үл хамаараад ихэнх хүмүүст маркетингийн талаар тогтсон өөрийн ойлголт байдаг. Зарим хүмүүс маркетингийг бизнесийн шийдвэрийг илүү оновчтой болгох эерэг хүч гэж хардаг байхад, зарим нь хэрэглэгчдийг хүсээгүй зүйлээ худалдан авахад хүргэдэг арга заль гэж ойлгох нь бий. Хүмүүс маркетингийн талаар эерэг, сөрөг янз бүрийн ойлголттой, маркетингийн мөн чанар ба түүний байгууллагад гүйцэтгэх үүргийг бүрэн гүйцэд ойлгоогүй байх нь элбэг. Ийм учраас энэхүү бүлэгт бизнесийн салбар ухаан болох маркетингийн мөн чанар, байгууллагын өсөлт хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүргийг авч үзнэ. Маркетингийн Мөн Чанар Маркетингийн мөн чанарын талаар нэлээдгүй төөрөгдөл байсаар байна. Энэхүү төөрөгдөл нь маркетинг нь бизнесийн салбар ухаан мөн эсэх талаарх ташаа ойлголтоос үүдэлтэй. Менежерүүд маркетингийг тактикийн түвшинд борлуулалт, зар сурталчилгаа болон идэвхжүүлэлтийн өдөр тутмын ажиллагаа хэмээн ойлгох нь бий. Маш олон байгууллага дотор маркетингийг борлуулалтын үйл ажиллагааг дэмжин туслах үйл ажиллагаа гэж үзсээр байна. Ялангуяа үндсэн үйл ажиллагаа нь бэлэн бараа, бүтээгдэхүүнийг зарж борлуулахад чиглэсэн компаниудын хувьд маркетингийг борлуулалтыг дэмжих үйл ажиллагаагаар хязгаарлаж ойлгох нь нийтлэг. Эдгээр компаниудын хувьд маркетинг бол бараа, бүтээгдэхүүнийг илүү их хэмжээгээр, илүү олон хүнд, илүү их давтамжтайгаар, илүү их мөнгөөр зарах л зорилго юм. Ихэнх менежерүүдийн хувьд маркетингийн талаар энэ ойлголт нь хялбар бөгөөд ойлгомжтой санагддаг. Гэтэл тэдний энэ ойлголт нь маркетингийг бус зөвхөн түүнтэй уялдах бизнесийн үйл ажиллагааны нэг болох “борлуулалт”-ыг илэрхийлж байгаад л асуудлын гол нь оршино. Ийм учраас борлуулалт болон маркетингийн заагийг тодорхойлох нь маш чухал ач холбогдолтой. Бизнесийн салбар ухаан болох маркетинг нь борлуулалтаас хавьгүй өргөн хүрээний ойлголт бөгөөд борлуулах гэж буй саналыг хөгжүүлэхтэй холбоотой бүхий л асуудлуудыг хамруулан авч үздэг. Маркетингийн зорилго нь бүтээгдэхүүнийг борлуулах явдал биш харин борлуулагдах бүтээгдэхүүнийг бүтээхэд оршино. Мэдээж маркетинг нь борлуулалтыг дэмжих ч энэ нь чиг үүргийнх нь нэгээхэн л хэсэг. Орчин үеийн менежментийн шинжлэх ухааныг үндэслэгч Питер Дракер “Маркетинг тодорхой чиглэлээр дагнасан үйл ажиллагаа огтхон ч биш, борлуулалтаас хамаагүй өргөн хүрээний ойлголт” бөгөөд “Маркетинг нь бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь хамрах ба маркетингийн зорилго нь борлуулалтын функцийг шаардлагагүй функц болгоход оршино” гэж үзсэн байдаг. Олон компани маркетингийг зар сурталчилгаа ба борлуулалтын урамшуулалтай адилтган авч үздэг. Ингэхдээ маркетингийг “бүтээгдэхүүний үнэ цэний талаар зорилтот хэрэглэгчидтэй харилцах үйл явц” гэж ойлгодог. Гэвч маркетингийн харилцаа нь маркетингийн ердөө нэг хэсэг нь, тэр дундаа нүдэнд Я 3
  • 13. НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ 4 хамгийн ил тусдаг хэсэг нь юм. Угтаа маркетингийн үйл ажиллагаа нь зар сурталчилгаа хийгдэхээс өмнө буюу бүтээгдэхүүний санааг боловсруулахаас эхэлдэг. Түүнчлэн маркетингийг үнийн хямдрал, купон, буцаан олголт гэх зэрэг борлуулалтын урамшуулал төдийхнөөр хязгаарлаж ойлгох нь бас бий. Үнэндээ хэрэглэгчид компанийн санал болгосон бүтээгдэхүүнийг худалдан авахад түлхэц болохуйц борлуулалтын урамшуулал нь мөн л маркетингийн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг. Ийнхүү зөвхөн зах зээлд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үйл ажиллагаагаар хязгаарлаж ойлгох нь бүтээгдэхүүнийг бий болгоход гүйцэтгэх маркетингийн үүргийг үл ойшоож байгаа хэрэг гэлтэй. Мөн өөр нэг эндүүрэл нь борлуулалт, зар сурталчилгаа болон борлуулалтын урамшуулал зэрэг тактикийн үйл ажиллагааны хүрээнд маркетингийн авч үзэх явдал юм. Ингэж тактикийн хэрэгслийн түвшинд мэдээлэл хүргэх, хэрэглэгчдийн худалдан авах сэдлийг өдөөх, борлуулалтыг идэвхжүүлэх төдийгөөр хязгаарлах харалган үзэл нь бизнесийн цогц стратегийг боловсруулах маркетингийн чадамжийг олж харахад саад учруулдаг. Ингэж маркетингийг тактикийн түвшинд авч үзэх нь борлуулалт, зар сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлтньхоорондоохэрхэнуялдахвэ?тактикийнбусадхэрэгсэлболохбүтээгдэхүүнхөгжүүлэлт, үнэ бүрдүүлэлт, түгээлт зэрэгтэй хэрхэн холбогдох вэ? маркетингийн үйл ажиллагааг хөдөлгөх логик хаанаас үүдэлтэй болох вэ? эдгээр олон үйл ажиллагааг хэрхэн нэгтгэж чиглүүлэх вэ? хэрэглэгчдэд, компанид мөн хамтрагчдад үнэ цэн бүхий саналыг яаж боловсруулах вэ? зэрэг олон асуултуудад хариулт олох боломжийг орхигдуулдаг. Маркетинг нь тактикаас хавьгүй илүү өргөн хүрээний ойлголт юм. Борлуулалт, зар сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлт зэрэг тодорхой чиглэлээр дагнасан хэрэгслүүдийн амжилтын үндсийг тавих стратегийн шинжилгээ, төлөвлөлтийг өөртөө агуулдаг. Бизнесийн салбар ухааны хувьд Маркетинг нь нэн тэргүүнд үнэ цэнийг бүтээхэд чиглэнэ. Борлуулалт, зар сурталчилгаа болон идэвхжүүлэлт зэрэг нь компани үнэ цэнийг бүтээх зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж буй маркетингийн тактикууд юм. Үнэ цэнийг бүтээдэг учраас маркетинг нь компанийн үйл ажиллагаа бүрд шингэсэн байх ёстой бизнесийн үндсэн функц юм. Ийнхүү маркетингийг бизнесийн ухааны үндсэн суурь болгож үзэх үзэл нь уг номд тусгагдсан стратегийн маркетингийн онолын үндэс болно. Маркетинг үнэ цэнийг бүтээх үйл явц болох нь Бизнесийн салбар ухааны хувьд маркетингийн гүйцэтгэх үүргийг өөр өөр өнцгөөс тусгасан олон тодорхойлолт байдаг. Зарим хүмүүс маркетингийг компанийн санхүү, нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэл зэрэгтэй адил бизнесийн нэг чиг үүрэг л гэж тодорхойлдог. Нөгөө хэсэг нь маркетингийг хэрэглэгч төвтэй бизнесийн философи буюу бараа үйлчилгээг бүтээхээс эхлэн хэрэглэгчдэд бодитоор хүргэх үйл явц гэж тайлбарладаг. Түүнчлэн маркетеруудын өдөр тутам хийж гүйцэтгэдэг ажлын хүрээнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үнэ тогтоох, идэвхжүүлэх ба түгээх үйл ажиллагаануудын цогц ч гэж тодорхойлдог. Тэгвэл заримынх нь хувьд маркетинг нь ердөө л компанийн зохион байгуулалтын бүтцийн нэг нэгж хэмээн ойлгодог. Маркетингийн тухай дээрх ялгаатай тодорхойлолтууд нь гүйцэтгэж буй олон чиг үүргийг нь илтгэж буй хэрэг юм. Энэ утгаараа маркетинг нь нэгэн зэрэг бизнесийн салбар ухаан, бизнесийн функциональ хэсэг, бизнесийн үйл ажиллагаануудын цогц, бизнесийн философи, компанийн бүтэц зохион байгуулалтын нэгж болж байна. Хэдийгээр ялгаатай ч маркетингийн тухай эдгээр ойлголтууд нь зарчмын хувьд хоорондоо холбогдоно. Бизнесийн салбар ухаан болохын хувьд маркетинг нь “маркетингийн албаны удирдан, зохион байгуулдаг цогц үйл ажиллагаануудыг чиглүүлэх бизнесийн философи” юм. Тиймээс маркетингийг тодорхойлохын тулд түүний үндсэн чиг үүргийг тодорхой болгох хэрэгтэй бөгөөд энэ нь маркетингийн менежментэд хамаарах үйл явц ба үйл ажиллагаануудыг томьёолоход тусална.
  • 14. БҮЛЭГ 1 МАРКEТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ 5 Бизнесийн ухаан болохын хувьд маркетинг нь менежерийн шийдвэр гаргалтын үндсэн зарчим болдог. Учир нь маркетинг нь хэрэглэгчийн болон бизнесийн зах зээл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, санааны солилцоо, зах зээл дэх үйл ажиллагааг судалдаг. Тэр дундаа солилцооны гол хөдөлгөгч хүч болох үнэ цэний тухай ойлголт, түүнийг бүтээх үйл явц нь маркетингийн үндсэн ойлголт юм. Ийнхүү зах зээлийн оролцогч талуудад зориулан үнэ цэнийг бий болгоход чиглэгдэх солилцооны үйл явц болох маркетингийг бизнесийн салбар ухааны хувьд дараах байдлаар тодорхойлж болно: Маркетинг бол үнэ цэний амжилттай солилцоог загварчлан удирдах урлаг болон шинжлэх ухаан юм. Маркетинг нь менежерийн бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж дээр дөрөөлдөг учраас урлаг юм. Тухайлбал Хэнри Форд, Кинг Жилетт, Рэй Крок, Хэнри Нэслэ зэрэг гайхамшигт маркетерууд нь албан ёсоор маркетингийн ухаанд суралцаагүй хүмүүс байв. Тэдний маркетерийн ур чадвар нь төрөлхийн авьяас билгээрээ хэрэглэгчдийн хангагдаагүй эрэлт хэрэгцээг олж харан, тэрхүү хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг бий болгож чадсанаар илэрсэн байдаг. Нөгөө талаас үнэ цэнийг бий болгох цэгцтэй мэдлэгийг цогцлоох маркетинг нь шинжлэх ухаан юм. Өнгөрсөн цаг хугацааны туршид компаниудын ололт амжилт болон сүйрэл, уналтыг судлан шинжилснээр маркетингийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг томьёолсон байдаг. Үнэ цэнийг бий болгох, түүнийг удирдах үйл явцын цаад логикийг тунгаах, түүнд маркетингийн шинжлэх ухааныг тусгахад энэхүү номын утга учир орших болно. Учир нь солилцооны гол чиг үүрэг нь үнэ цэнийг бий болгох явдал бөгөөд үнэ цэний тухай ойлголт нь маркетингийн цөмд оршино. Үнэ цэн бол стратегийн ухагдахуун бөгөөд зах зээлийн солилцоонд оролцогч талуудын олж авах ашиг тусыг илэрхийлдэг. Зорилтот үйлчлүүлэгчид болон хамтрагчдад хүргэх үнэ цэний оновчлол нь удирдлагын шийдвэр гаргалтыг чиглүүлж маркетингийн бүхий л үйл ажиллагааны үндэс суурь болно. Маркетинг нь амжилтыг илүү өргөн хүрээтэй, зах зээлд бий үнэ цэнийг зөвхөн мөнгөөр хэмжигдэх үр дүнгээр хязгаарлалгүйгээр бүхий л хэлбэрүүдийг томьёолдог. Үнэн хэрэгтээ цэвэр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж, зах зээлд эзлэх хувь хэмжээ зэрэг мөнгөн хэмжүүр ч амжилтыг бүрэн илэрхийлэхгүй. Ихэнх байгууллагуудын хувьд амжилт нь технологийн манлайлал, хэрэглэгчийн сэтгэл ханамж, нийгмийн сайн сайхан аж байдал зэрэг мөнгөн бус үр дүнгээр тодорхойлогддог. Ийм учраас маркетингийн зорилго нь оролцогч талуудын хувьд мөнгөн болон мөнгөн бус байдлаар амжилттайд тооцогдох солилцоог бий болгох явдал юм. Маркетинг нь зорилтот хэрэглэгчдэд дээд зэргийн үнэ цэнийг хүргэх замаар компани болон хамтрагчдад нь зорилгодоо хүрэх боломжийг олгоход чиглэдэг. Маркетинг байгууллагын өсөлт хөгжлийн хөдөлгүүр болох нь Өсөн дэвжих нь ямар ч бизнесийн чин эрмэлзэл бөгөөд түүнийг удирдах нь аливаа байгууллагын үндсэн чиг үүрэг юм. Өсөлтийн стратегиа тодорхой болгоогүй компани зах зээлд эзлэх байр сууриа алдаж, өрсөлдөгчдөдөө залгиулах нь гарцаагүй. Амжилтад хүрнэ гэдэг нь компанийн хувьд одоогийн зах зээлээ өргөтгөж, шинэ зах зээлийг хөгжүүлэхийг хэлнэ. Тиймээс маркетинг нь байгууллагын өсөлтийг удирдах бизнесийн ухаан юм. Маркетинг нь байгууллагыг жолоодох гол чиг үүрэг гэдгийг Питер Дракерын “Бизнесийн зорилго нь хэрэглэгчидтэй болоход орших тул бизнест ердөө хоёр л үндсэн чиг үүрэг байна тэр нь маркетинг ба инновац юм. Маркетинг нь бизнесийг онцгойруулж ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг” гэх эшлэлээс харж болно. Маркетинг болон инновац нь харилцан хамааралтай, шүтэн барилдлагатай ойлголтууд юм. Инновац нь маркетинг хийх боломжийг олгож, маркетинг нь эргээд инновац хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Инновац нь хэрэглэгчийн хэрэгцээг хангах болон зах зээлийн үнэ цэнийг бүрдүүлэх шинэ арга замыг маркетингд нээж өгдөг. Маркетинг нь шинэ технологи ба нээлтийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, инновацыг зах зээлд нэвтрүүлэх ач холбогдолтой байдаг. Маркетинг болон инновац нь хүч
  • 15. НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ 6 хавсарснаар өсөлтийг бий болгоно. Маркетинг нь одоогийн зах зээлийн өсөлтөөр хязгаарлагдах бус шинэ зах зээлийг бий болгоход чиглэж байдаг. Орчин үеийн маркетингийн онолыг үндэслэгч Филипп Котлер “Сайн компаниуд хэрэглэгчийнхээ хэрэгцээг хангадаг бол аугаа компаниуд шинэ зах зээлийг бий болгодог” гэж хэлсэн. Үнэ цэнийг бий болгох зорилготой маркетинг нь зах зээлд эзлэх байр сууриа олж авах, түүнийгээ хамгаалах компанийн чадамж гэхээс илүүтэй шинэ зах зээлийг хөгжүүлэх хөдөлгүүр нь болдог. Маркетинг нь компаниудад шинэ боломжийг олж харах, шинэ зах зээлийг нээх, хэрэглэгчийн шинэ хэрэгцээг тодорхойлоход туслахын зэрэгцээ эдгээр боломжуудыг ашиглах, шинэ зах зээлд нэвтрэх, хэрэглэгчийн далд хэрэгцээг хангах стратегиудыг боловсруулахад түлхэц болно. Түүнчлэн компанийн зах зээлд эзлэх одоогийн байр суурийг бэхжүүлэхэд шинэ санал боловсруулж хэрэглэгч, хамтрагч болон өөртөө үнэ цэнийг бүтээж, түүнийгээ хүргэх шинэлэг аргуудыг олж нээснээр дэмжлэг үзүүлж байдаг. Зах зээлд солилцооны гол оролцогч талууд болох хэрэглэгч, компани, хамтрагчдад үнэ цэнийг бий болгож, түүнийгээ хамгаалахыг зорилготой маркетинг нь ямар ч байгууллагын хувьд чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс маркетинг нь байгууллагын зөвхөн нэг нэгжид хамаарах үйл ажиллагаа бус бүх нэгжийг хамарсан оролцоог нь шаарддаг. Hewlett-Packard-ийг үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Паккард: “Маркетинг нь ганц маркетингийн хэлтэст даатгаж боломгүй гэмээр маш чухал зүйл. Үнэхээрийн маркетинг сайтай байгууллагад хэн нь маркетингийн хэлтэст ажилладаг гэдгийг ялгах боломжгүй. Байгууллагын ажилтан бүр хэрэглэгчдэд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргагчид байдаг” гэж хэлжээ. Маркетингийн менежментийн системчилсэн хандлагыг хөгжүүлэхүй Технологийн инновацын хурдацтай өсөлт, өргөжин тэлэх даяаршил, шинэчлэгдэн өөрчлөгдөх бизнесийн загварууд нь өнөөгийн зах зээлийг улам бүр динамик, урьдчилан таамаглахын аргагүй, харилцан хамааралтай болгож байна. Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа эрхэлж буй орчин улам бүр ярвигтай болж байгаа өнөө үед маркетингийн шинжилгээ, төлөвлөлт, удирдлагыг системтэйгээр, өөрөөр хэлбэл дэс дараалал бүхий загварын хүрээнд хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна. Системчлэгдсэн загварын хүрээнд маркетингийг хэрэгжүүлэх нь шийдвэр гаргах үйл явцад олон талаар дэмжлэг үзүүлдэг. Загвар нь асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг тунгаан бодох боломжийг менежерүүдэд олгож, шийдвэрлэх гэж буй асуудлыг илүү гүн гүнзгий ойлгоход нь тусална. Ингэж асуудлыг ойлгоход туслахаас гадна шийдлийн хувилбаруудыг тодорхойлох ерөнхий зарчмыг нь ч зааж өгдөг. Цаашлаад асуудлыг хэлэлцэх нэгдсэн хэллэг хэрэглэснээр шийдвэр гаргах үйл явцыг дэмжиж, маркетингийн үйл явцад оролцогч талууд хоорондын харилцааны урсгалыг зүгшрүүлэх болно. Загвар нь нийтлэг ерөнхий шинжтэй болохоос маркетингийн тодорхой асуудалд шийдэл санал болгохгүй. Гагцхүү менежерүүдэд тухайн асуудалд оновчтой шийдлийг олоход туслах үндсэн арга замыг зааж өгдөг. Маркетингийн үйл ажиллагаанд загварыг ашигласнаар асуудлын мөн чанарыг тунгаан ялгаж, улмаар тогтсон шийдлийг санал болгох ерөнхий зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ингэж загварт цэгцлэгдсэн онолын мэдлэгт суурилснаар менежерүүд шууд туршиж алдаанаасаа суралцахаас зайлсхийж, харин илүү үр ашигтай байдлаар шийдэлд хүрэх боломжийг олгоно. Зураг 1: Загвар ашиглан шийдвэр гаргахуй Загвар Жиших Буулгаж хөрвүүлэх Туршиж алдаанаасаа суралцах Жишиг асуудал Тодорхой шийдэл Жишиг шийдэл Тодорхой асуудал
  • 16. БҮЛЭГ 1 МАРКEТИНГ БИЗНЕСИЙН САЛБАР УХААН БОЛОХ НЬ 7 Бизнесийн удирдлагад загвар хэрэглэхийн ач холбогдлыг дараах жишээнүүдээр харуулж болно. Үр тариа үйлдвэрлэдэг нэгэн үйлчлүүлэгч тань танаас шинэ бүтээгдэхүүнийхээ үнийг хэрхэн тогтоох талаар зөвлөгөө хүссэн гэж бодъё. Та салбарын хөгжил, нөхцөл байдлыг шинжилсний үндсэн дээр энэ бүтээгдэхүүний үнийг тогтооход зайлшгүй анхаарах хэрэгтэй 5 түлхүүр хүчин зүйлсийг тодорхойлжээ. Үүнд нь хэрэглэгчийн шинэ бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн байдал, өрсөлдөгчдийн бүтээгдэхүүний хүртээмжтэй байдал ба үнийн бодлого, компанийн зардлын бүтэц ба ашгийн зорилго төлөвлөгөө, нийлүүлэгч ба дистрибьютерийн хүсэмжлэх ашгийн хувь, мөн эдийн засгийн өнөөгийн орчин, хэрэглээ (эрүүл мэнд, хоол хүнсний дэглэм) –ний чиг хандлага, үнэ тогтоолтыг зохицуулах эрх зүйн зэрэг орчны ерөнхий хүчин зүйл оржээ. Сарын дараа авсан таны ажлын захиалга бол хий дамжуулах хоолой үйлдвэрлэгч нэгэн үйлчлүүлэгчээс шинэ бүтээгдэхүүн болох даралтын хавхалгандаа үнэ тогтоох ажил байлаа. Та салбарын нөхцөл байдлыг хичээнгүйлэн шинжлээд өнөөх 5 хүчин зүйл болох худалдан авахад бэлэн байдал, өрсөлдөгчийн үнэ бүрдүүлэлт, компанийн зардал ба ашгийн зорилтууд, хамтрагчийн хүсэмжлэх хувь болон орчны хүчин зүйлсийг авч үзсэний үндсэн дээр үнэ тогтоох санал тавьснаар даалгавар дуусгавар болно. Дараагийн сард нь харилцаа холбооны компаниас шинэ гар утсанд нь үнэ тогтоох хүсэлт ирсэн. Ингээд таны сүүлийн 3 захиалга гурвуулаа шинэ бүтээгдэхүүний үнийг тогтоох ижил даалгавар байсныг ухаарах болно. Түүнчлэн та эдгээр 3 даалгаварт гурвууланд нь үнийг тогтоохдоо өнөөх л хэрэглэгчийн худалдан авалт хийхэд бэлэн байгаа байдал, өрсөлдөгчийн үнийн бодлого, компанийн зорилго ба зардлын бүтэц, хамтрагчдын үнэ ба ашгийн хувь, түүнчлэн компанийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засаг, хууль эрх зүй, технологийн орчны нөхцөл гэсэн 5 хүчин зүйлсийг шинжлэн дүгнэлт хийдэг болохыг мөн л ойлгох болно. (Эдгээр 5 хүчин зүйлсийг 5-Си –ийн загвар гэж нэрлэх ба энэ тухай дараагийн бүлэгт хэлэлцэх болно). Эдгээр жишээнүүдэд дурдагдсан маркетингийн загвар нь компанийн өнөөг хүртэл хуримтлагдаж ирсэн мэдлэг дээр тулгуурлан бий болж, ирээдүйд гаргах шийдвэрүүдэд дэмжлэг үзүүлж буйг харуулж байна. Ийнхүү компанийн өдөр тутам тулгарах асуудлуудыг ерөнхий загварт нэгтгэж, ирээдүйд гарах асуудлыг шийдвэрлэхэд жишиг болгон хэрэглэх боломжтой. Загвар нь асуудал шийдвэрлэх хэрэгсэл болохыг Францын гүн ухаантан Ренэ Декарт “Миний бодсон бодлого бүр дараагийн бодлогыг бодох дүрэм болдог” хэмээн илэрхийлсэн байдаг. Удирдлагын асуудал шийдвэрлэх хэрэгсэл болох маркетингийн загварыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь дараах 3 алхмаас бүрддэг. Үүнд: Нэгдүгээрт, менежер тулгараад байгаа тодорхой асуудлыг (жишээ нь шинээр үйлдвэрлэсэн гар утсанд үнэ тогтоох асуудлыг) ерөнхийлөх замаар ямар загварыг ашиглахыг (жишээ нь шинэ бүтээгдэхүүний үнэ тогтоох загвар) тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт, менежер тухайн асуудлыг шийдэх загвар (жишээ нь 5-Cи-ийн загвар)-г ашиглан ерөнхий шийдлийг гаргаж авах шаардлагатай. Гуравдугаарт, менежер нь загвараас гарах ерөнхий жишиг шийдлийг тодорхой асуудлын нөхцөлд буулгаж хэрэглэнэ. Ингэж загварыг мөрдсөнөөр менежерүүд бизнесийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд шууд туршиж алдахаас зайлсхийх боломжтой болдог. Загваруудньхоорондооялгаатай,олонтөрөлбайжболно.Заримньзорилтотхэрэглэгчээтодорхойлох, тэдэнд зориулсан үнэ цэний амлалтыг боловсруулах зэрэг стратегийн шинжтэй суурь асуудлуудыг авч үздэг бол зарим нь бүтээгдэхүүнийг боловсруулах, брэнд бүтээх, үнэ тогтоох, идэвхжүүлэх, түгээх г.м. илүү нарийвчилсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Хэдийгээр стратегийн болон тактикийн загварууд олон байдаг ч стратеги ба тактикийн хоорондын холбоос алдагдсанаас компанийн зорилгодоо хүрэх зам нь тодорхойгүй болдог. Маркетингийн менежментийн үүднээс загвар нь компанийн баримтлах стратегийн түлхүүр бүрэлдэхүүн хэсгүүдийг томьёолох, улмаар компанийн үйл ажиллагааг чиглүүлэх тактикийн тодорхой шийдвэрүүдийн багц болгож хөрвүүлэх ач тустай байдаг.
  • 17. НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЕРӨНХИЙ ТОЙМ 8 Дараагийн бүлгүүдэд маркетингийн асуудлыг тодорхойлох, шинжлэх ба шийдвэрлэхэд ашиглагдах загваруудыг маркетингийн менежментийн стратегийн болон тактикийн түвшинд авч үзнэ. Ийнхүү маркетингийн үндсэн ойлголтуудыг загваруудтай нэгтгэн үзсэнээр маркетингийн шинжилгээ, төлөвлөлт, удирдлагыг дэс дараалалтайгаар цэгцтэй байдлаар хэрэгжүүлэх аргачлалыг эзэмшүүлэх нь энэхүү номын зорилго. НЭМЭЛТ УНШИХ МАТЕРИАЛ Drucker, Peter (1954), The Practice of Management. New York, NY: HarperCollins. Kotler, Philip (1999), Kotler on Marketing: How to Create, Win, and Dominate Markets. New York, NY: Free Press. Tybout, Alice and Bobby Calder (2010), Kellog on Marketing. New York, NY: John Wiley & Sons.