O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

хөрс үүсвэрийн хүчин зүйл 3

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
экосистем
экосистем
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 12 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Diapositivos para si (20)

Quem viu também gostou (20)

Anúncio

Semelhante a хөрс үүсвэрийн хүчин зүйл 3 (20)

Mais de otgooPhh (20)

Anúncio

хөрс үүсвэрийн хүчин зүйл 3

  1. 1. •Лекц3 •Хичээлийн агуулга •Хөрсний тухайд •Хөрс үүсэх үйл явц •Хөрс үүсэхэд нөлөөлах хүчин зүйлс ХӨРС ҮҮСВЭРИЙН ХҮЧИН ЗҮЙЛ
  2. 2. ХӨРСНИЙ ТУХАЙД          Хөрс уулын чулуулаг 2 хоорондоо эрс ялгаатай Ургамал ургахад шаардлагатай бүх нөхцөлийг биедээ агуулсан хуурай газрын гадаргуугийн хөвсгөр хэсгийг хөрс гэнэ. Үржил шимтэй хөрс нь ургамлын өсөлт хөгжилтөнд шаардагдах тэжээлийн бодис, ус, чийгээр бүрэн хүрэлцэхүйц хэмжээгээр хангагдсан байх ѐстой. Ургамлын амьдралд зайлшгүй шаардлагатай ус ба тэжээлийн бодисуудыг нэгэн зэрэг зохих хэмжээгээр хангаж чадах хөрсний чадварыг хөрсний үржил шим буюу тамир гэж нэрлэнэ. Үүгээрээ хөрс нь байгаль дээр орших бусад амьгүй бодис болон уулын чулуулгаас ялгаатай юм. Ус тэжээлийн бодисууд нь ургамлын амьдрах үндсэн нөхцөл болдог. Хөрсний үржил шимийг байгалийн ба зохиомол гэж ангилна. Хөрс үүсгэвэр нь газар бүхэнд харилцан адилгүй явагдана. Энэ нь хөрсний үржил шимээсээ болно. Хүний хөдөлмөр ороогүй байгалийн янзаараа байгаа атар нутагын газарын хөрсний үржил шимийг байгалийн гэж үзнэ. Хөрсийг агротехникийн зөв зохистой аргаар хагалан, услах, бордох хүний хөдөлмөрийн тусламжаар үржил шимийг нь сайжруулан ашиглахыг зохиомол үржил шим гэнэ.
  3. 3. ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС
  4. 4. УУЛЫН ЧУЛУУЛАГ, ХӨРС БОЛЖ ХУВИРАХ      Уулын чулуулаг ямар нөхцөлүүдийн нөлөөн дор хөрс болон хувирдаг вэ? Энэ нь уулын чулуулгийн эдэгдэл ба хөрс үүсвэрийн явц 2ын хамтын нөлөөний доор хөрс бий болно. Уулын чулуулаг нь хөрс болон хувирахын тулд хөрсний үржил шимийг бүрдүүлж чадах 2шинэ шинж чанартай болох хэрэгтэй. 1нь ургамлын хөгжилд хэрэглэгдэх усыг бий болгож хадгалах, 2дахь нь тэжээлийн ба азотын зүйлийг хуримтлуулах чадвар. Ингэж хуримтлагдан ашиглагдах усны эх үүсвэр нь агаарын тундас болох бөгөөд, түүнийг уулын чулуулаг өөртөө нэвтрүүлэн, тогтоох чадалтай байх хэрэгтэй.
  5. 5. УУЛЫН ЧУЛУУЛАГЫН ЭЛЭГДЭЛИЙН ЯВЦ     Хөвсгөр чулуулаг үүсэх : Дэлхийн гүнээс түрэгдсэн халуун хайлмаг газрын гадаргуу дээр ил гарсан цагаас эхлэн бутарч өөрчилөгдөн янз бүрийн хэлбэр дүрс бүхий хөвсгөр чулуулагийг бий болгоно. Дэлхийн бөмбөрцөг дээр элэгдэл өгөршилийн явц ямар нэгэн хэлбэрээр явагдаагүй буюу явагдахгүй нөхцөл бүрдсэн өнцөг булан байхгүй. Ямар нэгэн чулуулагын эвдрэх, элэгдэх, өгөрших явцад юу ч саад хийж чадахгүй. Түүний үүсэх нөхцөлийг физик, химийн, биологийн өгөршил гэж ангилна.
  6. 6. ХӨРСНИЙ ХҮЧИН ЗҮЙЛД НӨЛӨӨЛӨХ ӨГӨРШИЛҮҮД          Физикийн өгөршил нь: Уулын чулуун үе давхарга жижигрэн бутар ч хөвсгөр, чулуулаг болох үзэгдэлийн хэлнээ. Энэ өгөршлийг ус салхи зэрэг нөхцөлүүд бүрдүүлнэ. Уулын чулуулаг нарны илчинд халах үедээ хаграх бутрах зэргээр өөр хоорондоо тасархай жижиг хөвсгөр хэсгүүд болон хувирна. Энэ хэсэгүүд нарны илчийн нөлөөнд улам жижгэрэг бутарна. Уулын чулуулагын тогтоц нэгэн жигд биш, янз бүрийн эрдэс чулуулгууд оролцсон байдаг. Тийм учираас нарны элчийг харилцан адилгүй шигээнэ. Ингэж тэнцвэргүй халсанаар уулын чулуулаг харилцан адилгүй тэлж өөрийн эзлэх эзэлхүүнээ өөрчилөх үзэгдэл богино хугацааны дотор олон дахин давтагдсанаар уулын чулуулагт ан цав гардаг. Энэ үзэгдэл говьд их тодорхой илэрнэ. Хуурай уур амьсгалтай нутагт газрын гадаргуу
  7. 7. ХИМИЙН ӨГӨРШИЛ:         Уулын чулуулаг байгаль дээр физикийн нөлөөгөөр өгөршиж элэгдэхрээс гадна бас химийн өгөршил элэгдэлийг үзнэ. Химийн урвалын нөлөөнд уулын чулуулаг өгөршин элэгдэж эвдэрэн өөрчилөгдөх химийн өгөршил гэнэ. Химийн өгөршил бусдаасаа ялгаатай онцгой ялгаатай тал нь энэ өгөршилийн явцад шинж чанар, бүрэлдхүүнээрээ эрс өөр шинэ бүтээгдэхүүн гшардагаараа эрс ялгаатай. Химийн өгөршил явагдах нөхцөлийг ус, нүүрс хүчилийн хий агаарын хүчилтөрөгч зэрэг бүрдүүлнэ. Ус хамгийн чухал нь. Учир нь усанд уусахгүй уулын чулуулаг байхгүй. Үл мэдэг хэжээгээр заавал уусгана. Эрдэс чулууг уусгах усны халууны хэмжээ зээшилэх дутамд уусах чадвар нэмэгдэнэ. Хөрс үүсгэвийн явцад ордог чулуулагийн ихэнх нь уулын чулуулагын өгөршил элэгдэлийн үд дүнд бий болсон хөвөсгөр зүйлүүд юм. Уулын чулуулагын химийн өгөршилийн явц түргэн ба аажимаар явагдах явдалд уулын
  8. 8. БИОЛОГИЙН ӨГӨРШИЛ, ЭЛЭГДЭЛ       Хөрс үүсгэврийн явцад биологийн элэгдэл их ач холбогдолтой. Энэ нь ургамал амьтан, нян хорхойны нөлөөн дор явагдана. Амьтан ургамлын үлдэгдэлүүд газрийн хөрсөнд ялзарахдаа үе давхарааны янз бүрийн эрдэс чулуулгийн зүйлүүдийг уусган задалж хүчтэй шим хүчилийн нэгдэлийн уусмалуудыг ялгаруулна. Янз бүрийн өт чийгийн улаан хорхой болон бусад мэрэгч амьтад оршиж байгаа нян хорхойнууд биологийн элэгдэлд нэмэр үзүүлж уулын чулуулагийн өгөршил элэгдэлийн явцыг түргэсгэнэ. Ургамал амьтаны амьдрал, хөнжилд зайлашгүй шаалдагдах тэжээлийн бодисууд хөрсний үржил шимийн үндсэн нөхцөлүүдийн нэг хэсэг нь юм. Ямар ч ургамал тэжээлийн бодисуудыг хөрс агаараас авч хэргэлнэ.

×