O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
биосфер
биосфер
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 27 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Diapositivos para si (20)

Quem viu também gostou (20)

Anúncio

Semelhante a Lects5 (20)

Anúncio

Lects5

  1. 1. S.EG101 С.Сэлэнгэ Лекц №5
  2. 2. Биосферийн үндсэн гол бүрэлдэхүүн нь амьд биес юм. Амьд биет, амьдралын хөгжилт, биологийн ба биологийн бус гаралтай бодисуудад үзүүлэх биологи, геологийн харилцан үйлчилгээний үр дүнд дэлхийн бүтцийн шинэ бүрхэвч болох биосфер бүрэлдэн тогтжээ. Биосферийг нэг талаас амьдралын агуу том орчин, нөгөө талаас амьд биес, амьдралын үйл ажиллагааны үр дүн хэмээн үзэх учиртай. Тодорхой чиглэл бүхий эрчим хүчний урсгал, шилжилт, бодисийн биологийн эргэлт гэсэн 2 гол хүчин зүйлээр биосферийн үндсэн шинж чанар тодорхойлогддог. Биогеоценозын мөн чанар нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд болон тэдгээр хэсгүүд, хүрээлэн буй гадаад орчин хоорондын бодис энергийн харилцан солилцох үүрэгбайдаг. Иймээс биогеоценологи гэж нэрлэх бөгөөд түүний судалгааны гол агуулга нь ургамал, амьтны аймгийн бүтэц, тогтолцоо, хөрсийг иж бүрэн задлан шинжлэх, тэжээлийн түвшингүүдийг ялган тогтоох, биологийн бүтээмжийг тодорхойлох зэрэг болно. • Хураангуй:
  3. 3.  Түлхүүр үг: Биосфер, литосфер, гидросфер, атмосфер, амьд биет, экосистем, биоценоз, биогеоценоз,тогтолцоо,  Дэд сэдэв: 1. Биосферийн үндсэн шинж чанарууд, үүрэг, зориулалт 2. Газар мандал буюу литосфер 3. Усан мандал буюу гидросфер 4. Агаар мандал буюу атмосфер 5. Экосистемийн онцлог шинж чанар, гүйцэтгэх үүрэг 6. Эх газар далай тэнгисийн биогеоценоз 7. Анхдагч бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, түүний хэрэглээ
  4. 4. Биосфер буюу амь мандал гэдэг нэр томьёог Австрийн эрдэмтэн Эдуард Зюсс 1875 онд анх удаа шинжлэх ухаанд хэрэглэжээ. Э.Зюсс амьд биет оршин амьдарч буй дэлхийн агаар мандал, газар мандлын хэсгийг биосферт хамруулан ойлгож байсан юм. Оросын эрдэмтэн В.И. Вернадский 20 дугаар зууны эхээр дэлхийн гадаргуун хэсгийн химийн төлөв байдал нь амьд биесийн амьдралын үйл ажиллагаа, нөлөөллийн дор оршиж түүгээр тодорхойлогдож байдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнд химийн элементүүдийн даян дэлхийг хамарсан асар өргөн цар хүрээтэй эргэлт, шилжилт явагддаг болхыг анх илрүүлсэний үндсэнд биосферийн тухай сургаалийг шинэ агуулга үзэл санаагаар баяжуулжээ. Тэрээр биосфер хэмээх ойлголтонд дэлхийн геологийн мандлуудад амьд биет оршин амьдарч байгаа эсэх тухай асуудлын зэрэгцээ тэдгээрийн аугаа их хувирган өөрчлөгч хүчин чадлыг онцгойлон авч үзжээ.
  5. 5. Өөрөөр хэлбэл В.И.Вернадский энэ онолоороо зөвхөн биосферийн хүрээн дэх амьдралын зааг, хил хязгаарыг нарийвчлан авч үзсэн төдийгүй ерөөс даян дэлхийд амьд биетийн гүйцэтгэх үүрэг, түүний хувирган өөрчлөгч асар их хүч чадал, зүй тогтлыг шинжлэх ухаанд анх түрүүн нээсэн байна. Эрт эдүгээгийн амьд биет, амьдралын бүхий л ул мөр, үзэгдлийг агуулсан дэлхийн бөмбөрцгийн тодорхой зааг хязгаар бүхий орон зайг биосфер гэнэ. Биосфер бол амьд биес, амьд бодисоос цогцлон бүрдсэн, нарийн нийлмэл бүтэц бүхий эх дэлхийн амьдрал цэцэглэн хөгжсөн нимгэн бүрхэвч юм. Биосферийн амьд биесийн амьдралын үйл ажиллагааны цогц нийлэмж нь даян дэлхийг хамарсан биогеохимийн үйл явцын гол хүчин зүйл болдог байна. Өнөө бидний үед амьд биес оршин амьдарч буй дэлхийн бөмбөрцгийн тэр хэсгийг орчин үеийн биосфер буюу необиосфер, геологийн өнгөрсөн эрин галавын үеийн амьдралын ул мөрийг ямар нэг хэмжээгээр хадгалан хоцорсон биосферийн тэр хэсгийг палеобиосфер хэмээн нэрлэдэг.
  6. 6. Амьд бодис. Орчин үеийн бүх амьд организмийн нийт биомассыг хамруулдаг. Биоген бодисууд. Үүнд амьд организмаас шууд үүссэн биологийн гаралтай бодисууд хамаарна. Тухайлбал амьд биесийн бүх төрлийн ялгадас, хүлэр, нүүрс, нефть, биохий зэрэг нь биоген бодисууд болно. Амьд биесийн оролцоогүйгээр дэлхийн геологийн үйлчиллээр үүсч бүрэлдсэн уулын чулуулаг, эрдэс нэгдлүүд, хур тунадас зэрэг биологийн бус гаралтай бодисууд. Амьд биесийн амьдралын үйл ажиллагаа болон биологийн бус гаралтай бодисын харилцан үйлчиллийн үр дүнд үүссэн ус, хөрс, өгөршлийн давхарга зэрэг бодисууд. Цацраг идэвхт задралын үр дүнд үүссэн бодисууд Сансрын төрөл бүрийн цацраг, дэлхийн бөмбөрцгөөс сарнисан атомууд. Солир, тоосонцор зэрэг хэлбэрээр тохиолдох сансрын гаралтай бодисууд.
  7. 7. • Биосферийн үндсэн гол бүрэлдэхүүн нь амьд биес юм. Орчин үеийн шинжлэх ухааны тооцоолсоноор манай дэлхий нарны аймгийн нэгэн гариг болсоноор барагцаалбал 4,5-5 млрд жил оршин тогтнож байна. Дэлхийн байгалийн хөгжлийн тодорхой шатанд амьдрал бий болж шим ертөнц үүсчээ. Чулуулаг дээр үлдэж хоцорсон амьд бие махбодийн эртний ул мөрөөс үндэслэн дэлхий дээр анхын амьдралын хэлбэр үүссэнээс хойш 3,5млрд жил болжээ гэж үздэг. Тэдгээр нь өнөөгийн бидний үед энд тэндгүй тархсан хөх ногоон замаг, эгэл жирийн нянгууд юм. Эхний үед манай дэлхийд амьдрал аажим үүсэн бүрэлдэж хөгжиж байснаа яваандаа хурдассан байна. Нарийн бүтэцтэй бусад амьд биес манай гариг дээр олон сая жилийн дараа бий болжээ.
  8. 8. • Дэлхийн дүр төрх, орчны нөхцөл байдлын олон удаагийн хувьсал, хөгжлийн үр дүнд амьд бие, эрин галавууд ээлжлэн солигдсоор өнөөгийн амьтан, ургамал, бичил биетний олон зүйл үүсчээ. Эдүгээ 3 сая орчим зүйлийн амьд биет манай дэлхийд оршин амьдарч байна. Цаашдын судалгаагаар дэлхийн амьд биетийн зүйлийн бүрэлдэхүүний тоо олон дахин нэмэгдэх магадлалтай хэмээн эрдэмтэд үздэг. Учир нь тропикийн ой, далай тэнгисийн гүн зэрэг бага судлагдсан нутаг дэлхийн өнцөг булан бүрд байгаа бөгөөд ялангуяа эндхийн шавьж, бичил биетний зүйлийн бүрэлдэхүүн бага судлагдсан. Нөгөө талаар орчин үед дэлхий дээр оршин амьдарч буй амьд биетийн зүйлийн тоо биосферийн оршин тогтнож буй хугацаанд манай дэлхийд үүсч бүрэлдсэн амьд биетийн зүйлийн бүрэлдэхүүний өчүүхэн бага хэсэг юм.
  9. 9. Тухайн орчинд амьд бие оршин амьдрах нөхцөл, боломж байгаа эсэх, амьдралын ул мөр олдсон, эсэхээр биосферийн хил хязгаарыг тогтоодог. Ер нь биосферийн хил хязгаарт хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий, шингэн төлөв байдалтай усны хангамж, хэт өндөр болон хэт нам температур, эрдэс хооллолтын элемэнтүүд, эрдэсжилтийн өндөр агууламж зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Биосферийн амьдралын үйл ажиллагаа дэлхийн геологийн 3 мандлын тодорхой нөхцөл бүхий хязгаарлагдмал орон зайд явагддаг байна. • Биосферийн хил хязгаар
  10. 10. дэлхийн бөмбөрцгийн хатуу бүрхэвч. Энэ амьдарлын нөхцөл хязгаарлагдмал. Ялангуяа газрын гадаргаас дотогш гүнзгийрэх тутам дулааны горим эрс өөрчлөгдөж халуун болдог. Тухайлбал 1,5км-ийн гүнд +1000 хүрнэ. Одоогоор эрдэмтэд Кольскийн хойгт хийсэн гүн өрөмдлөгийн үйл ажиллагааны дүнд үндэслэн газар мандал дахь биосферийн хилийг 6км-ээр тогтоогоод байна. Гэхдээ газрын гадаргуугаас дотогш 3-4км-ийн гүн бол газар мандал дахь амьдралын хамгийн эгэл хэлбэрүүд оршин тогтнох боломжит зааг хязгаар болно. Литосферийн өнгөн хэсэг болох хөрсөнд амьд биес зүйлийн бүрэлдэхүүн, толгой, биомассын хувьд хамгийн өндөр нягтшилтайгаар оршин амьдардаг. Ийнхүү хөрс нэг төрлийн өвөрмөц амьдралын орчин болохын хувьд физик, химийн өвөрмөц шинж чанартай байна. Хөрсний физик шинж чанар нь түүний зохих хэмжээний хөвсгөр, ширхэглэг бүтэц, ус нэвтрүүлэх чадвар, агааржилт зэргээс тодорхойлогддог. • Газар мандал буюу литосфер
  11. 11. Хөрсний дээд өнгөн давхраанд ургамлын эрдэс хооллолтонд чухал ач холбогдолтой фосфор, натри, кали, кальци болон бусад химийн элементүүд их хэмжээгээр агуулагдана. Мөн хөрсөнд агуулагдаж буй чийгт их хэмжээний хий, төрөл бүрийн эрдэс давс, бусад шим тэжээлийн бодис, зарим тохиолдолд ургамлын амьдралд хор хөнөөлт үйлчилгээ үзүүлэгч химийн нэгдэл хүртэл ууссан байна. Иймд уусмалууд нь хүчиллэг, шүлтлэг юмуу, саармаг шинжтэй байна. Энэ бүхний цогц нийлэмж нь хөрсний химийн шинж чанарыг тодорхойлогч үндсэн хүчин зүйл болно. Хөрс нь амьд биеийн амьдрал, үйл ажиллагаатай нягт холбоотой байдгийн хувьд биологийн зохих онцлогтой. Тухайлбал хөрсний дээд давхаргад ургамлын үндэс асар нягтралтай оршдог. Тэдгээрийн өсөлт хөгжил, мөхөл задралын үр дүнд хөрс сийрэгжин, бүтэц нь байнга өөрчлөгдөн сайжирч байх тул бусад амьд биетийн амьдралд тааламжтай өвөрмөц орчин, нөхцөл үүсдэг.
  12. 12. Хөрсний физик химийн шинж чанар нь зөвхөн орчны уур амьсгал, цаг уурын хүчин зүйлээс хамаарах төдийгүй хөрсний организмууд түүнд чухал нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл тэнд оршин амьдрагч организмууд нь хөрсний механик болон химийн боловсруулалтыг хийж өөрсдийн хэвийн амьдрах нөхцөлөө бүрдүүлдэг ажээ. Организмын оролцоотойгоор хөрсөнд бодисын байнгын эргэлт, эрчим хүчний шилжилт явагдана. Хөрс бүрэлдэн тогтоход тухайн газар нутгийн хотгор, гүдгэрийн байдал онцгой үүрэгтэй. Ойролцоо настай, ижил тарлийн релефт ойролцоо юмуу магадгүй адил хэв шинжийн хөрс бүрэлдэн тогтсон байна. Гэтэл хотгор гүдгэрийн төлөв байдлаар хоорондоо ялгагдах газар нутагт хөрсний ус харилцан адилгүй түвшинд байрлахын зэрэгцээ цаг уур, дулааны горимын хувьд мөн хоорондоо ялгаатай болж ирнэ. Үүнтэй уялдан газрын гадаргуугаас ус чийгийн уурших хурд, хэмжээ унах хур тунадас бас өөр өөр байдалтай болно. Энэ бүгд нь хөрсний физик, химийн шинж чанар, ургамал, амьтны аймагт нөлөө үзүүлэх гол хүчин зүйл болдог.
  13. 13.  Дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн 71 орчим хувийг ус эзэлдэг ажээ. Дэлхий дээрх усны нийт эзэлхүүн 1370 сая км3 болно. Гидросферийн усны нөөцийн 98% далай тэнгист, 1,24% нь туйлын мөсөнд оногдох ба үлдэх хувийг цэнгэг уст гол горхи, нуурын ус эзэлдэг байна. Усан орчинд амьдардаг 150,000 гаруй зүйл амьтан, 10000 гаруй зүйл ургамлыг эрдэмтэд одоогоор судлан тогтоожээ. Бүх далай тэнгис, гол мөрөн, нуурын ус 2 сая жил тутамд биологийн эргэлтэнд бүрэн оролцдог болохыг эрдэмтэд тооцоолжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн усан мандал манай гаригийн амьд биетээр хэдэн зуун мянган удаа нэвтрэн эргэжээ хэмээн үзэж болно. • Усан мандал буюу гидросфер.
  14. 14.  Үүнээс үзвэл гидросфер бол орчин үеийн төдийгүй геологийн өнгөрсөн үеийн амьд биеийн амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн гэж үзэх нь илүү үнэнд нийцнэ. Эдүгээ бүх далай, тэнгис усан орчинд амьдрал түүний ул мөр илэрчээ. Эрдэмтэд зарим зүйл, сээр нуруугүйтнийг Номхон далайн хамгийн гүн цэг болох Марианы хонхорын 11022м-ийн гүнээс олзворлосон байна. Гэсэн хэдий ч далайн ёроолын хурдаст агуулагдаж буй амьд биетийн үлдэгдэл, ул мөрийг тооцох юм бол усан мандал дахь биосферийн хилийг дээр дурьдсанаас нилээд цаашлуулан авч үзэх нь ойлгомжтой.
  15. 15. Байгалийн аливаа усанд тодорхой хэмжээний агаар ууссан байх тул энд хүчилтөрөгчийн зохих горим үйлчилдэг.Усанд агуулагдах хүчилтөрөгчийн агууламж нь тэнд буй фотосинтез явуулагч ургамлын хэмжээ, фотосинтезийн эрчим, усны гүн, урсгалын хурд, органик бодисын задралын эрчим зэргээс хамаардаг. Усанд төрөл бүрийн эрдэс бодис ууссан байдаг. Эрдэсжилтийн байдлаар гидросфер нь далайн ба эх газрын гэсэн 2 үндсэн бүлэгт хуваагдана.Дэлхийн далайн усны дундаж эрдэсжилт мянганы 35% байдаг.Иймээс бүх далай тэнгист оршин амьдрагч организмууд нь харьцангуй давстай орчинд зохицон амьдрах чадвартай болсон байна. Усан орчинд хоол тэжээлийн зүйлс өвөрмөц, ихэвчлэн хөвөх маягаар агуулагдана.Иймээс усны олон зүйл организм усанд агуулагдах органик биетийг шүүх замаар хооллодог. • Усан орчны үндсэн онцлогууд гэвэл:
  16. 16. Гидросферийн өвөрмөц маягийн дулааны горим нь эндхийн амьдралд онцгой үүрэгтэй.Ер нь дэлхийн далайн усны температурын хэлбэлзэл их биш.Хамгийн нам нь -c, хамгийн өндөр нь байдаг.Гүн рүүгээ дулааны хэмжээ буурна. Усан орчны өөр нэг онцлог бол түүний гэрлийн горим, даралт нь босоо чиглэлд харилцан адилгүй эрс ялгавартай байна.Энэ байдлыг үндэслэн эндхийн организмуудыг өнгөн хэсгийн ба гүн усны организмууд хэмээн ангилдаг. Ус байнгын хөдөлгөөнд оршино.Гол мөрөн, булаг шанд, урсах, далай тэнгис давалгаалах, таталт түлхэлт болох, салхи температурын нөлөөгөөр нуурын ус долгиолох зэрэг нь бүгд л усны хөдөлгөөн юм.Энэхүү хөдөлгөөний үр дүнд усны организмууд хүчилтөрөгч, шим тэжээлийн бодисоор байнга хангагдахын зэрэгцээ усны бүх үе давхарга температурын ойролцоо горимтой байх боломж бүрддэг.
  17. 17.  Дэлхийн бөмбөрцгийг гадуур нь хүрээлэн орших хийн бүрхэвч.Нийт массын хэмжээ нь ойролцоогоор 5,9*1015байна. Дэлхий орчмын агаар мандал барагцаалбал 40 сая жилийн өмнө үүсч бүрэлдсэн гэж тооцдог. Түүний 78,8% нь азот, 20,95% нь хүчилтөрөгч, 0,93% нь аргон, 0,03% нь нүүрсхүчлийн хий, үлдэх 0,01%-ийг бусад хий тус тус эзэлдэг байна. Агаар мандлын энэ бүрэлдэхүүн 400- 600км хүртэлх давхраанд үндсэндээ хадгалагдах бөгөөд 1600км хүртэл гелий, түүнээс цааш устөрөгч тус тус зонхилдог. Амьдралын бусад орчинтой харьцуулахад агаар мандалд орчны чийгшилт, даралт, нягт ямагт бага, хүчилтөрөгчийн хангамж хамгийн өндөр байна. Атмосфер дэх амьдралын хязгаарыг далайн төвшнөөс дээш 45км-ээс дотогш тогтоодог. Учир нь нарны хэт ягаан туяанаас амьд биеийг хамгаалагч озоны давхраа энэ хязгаарт төгсдөг ажээ. Агаарт оршин амьдрагч организмуудыг атмобионтууд гэдэг. • Агаар мандал буюу атмосфер
  18. 18.  Агаар мандал нь хэд хэдэн давхаргаас тогтоно.Дэлхийн гадаргууд хамгийн ойр орших давхаргыг тропосфер гэдэг.Тропосферийн дулаан нь +40 хэмээс -50 хэм болтлоо буурдаг.Тропосферийн 9-10км-т агаар мандлын үзэгдлүүд явагддаг. Тропосферийн дээрх 40-50км хүртэлх агаарын давхрааг стратосфер гэдэг.Энд агаар нийлээд сийрэг, чийглэг багатай байна.30 хүртэлх температурт тогтмол -50 хэм байснаа нэмэгдсээр 50км-ийн орчимд +10хэм болдог.Энэ давхрааны дээд хэсэгт агаар мандлын озоны зонхилох хэсэг агуулагдах тул ийнхүү дулаардаг байна.Стратосферийн дээрх 50-80 км хүртлэх анаарын давхрааг мезосфер гэдэг.Энд агаарын дулаан дахин буурч 80км-ийн орчимд -70хэм болно.Мезосферээс цаашхи давхрааг термосфер гэх ба түүний дээд хил хязгаарыг тогтоох боломжгүй юм. • Агаар мандал буюу атмосфер
  19. 19.  Энд температур маш их нэмэгдэж 500-600км-ийн өндөрт +1600хэм болдог.Термосферээс цааш орших дэлхийгээс 800-1600км алслагдсан давхрааг экзосфер гэдэг.Энд хийн төлөв байдалтай бодис тааралдахын зэрэгцээ ихэвчлэн устөрөгч, гелийн атомууд сансрын орчимд тархан замхарч байдаг. Агааргүйгээр ногоон ургамал, аэроб бактерууд, хүчилтөрөгчөөр амьсгалагч бүх амьтан оршин тогтнох боломжгүй юм.Амьдарлын бусад орчинтой харьцуулахад агаар мандал орчны чийгшилт, даралт, нягт ямагт бага хүчилтөрөгчийн хангамж байнга өндөр байдаг.Мөн энд гэрэлтүүлгийн эрчим харьцангуй их, газарзүйн байрлалаас хамаарч дулаан чийгшилтийн горим нь улирал, хоногоор харьцангуй их хэлбэлздэг ажээ.Ер нь атмосфер дэх амьдралын хязгаарыг далайн төвшинөөс дээш 45км –ээс дотогш тогтоодог.Учир нь нарны хэт ягаан туяанаас амьд биеийг хамгаалагч озоны давхраа энэ хязгаарт төгсдөг байна. • Агаар мандал буюу атмосфер
  20. 20.  Дээр дурдсанаас үзэхэд биосфер бол дэлхий дээрх амьдрал, түүний ул мөрийг агуулсан 40км нимгэн давхрага болно. Биосферийн хүрээнд амьдрал хамгийн их нягтралтай байгаа тэр хэсгийг биогеосфер гэнэ. Хамтран амьдардаг янз бүрийн дүрсийн организмууд ба тэдгээрийн орших нөхцөл бие биетэйгээ харилцан зүй тогтолтой байвал экологийн систем буюу экосистем гэж нэрлэдэг.Жишээ нь нуга ой гэх мэт. Мөн үүний зэрэгцээ тодорхой нэг орчиныг зарим эрдэмтэд’’биогеоценоз’’гэдэг томёолол хэрэглэдэг. Үүнийг орчуулбал био-амьдрал, гео- газар, ценоз-бүлэглэл гэсэн үг. Экосистем биогеоценоз нь хоорондоо ойролцоо ойлголт боловч утга адил ойлголт биш. Экосистем өөртөө хэд хэдэн биогеоценозыг багтаана. Иймд’’экосистем’’гэдэг ойлголтыг биогеоценозоос өргөн хүрээтэй ба ямар ч биогеоценоз экосистем болох экосистем бүр биогеоценоз биш, ер нь биогеоценоз нь өөрийн тодорхой хязгаартай, цэвэр газрын гадаргууд бий болдог зүйл гэж ойлгож болно. • Агаар мандал буюу атмосфер
  21. 21.  В.НСукачёвын тодорхойлсоноор биогеоценоз нь маш олон амьд бие өвч цугалсан шим мандлын давхрааны нэгэн ургамал бүлгэмдэлд тусах эгэл хэсэг бөгөөд энэ хэсэг нь орон зайн хувьд хязгаарлагдмал, түүхэн урт хугацаанд бүрэлдсэн амьд биетүүд болон бодис, энергийн солилцоо байнга явуулдаг амьгүй орчин хоёрын хооронд нэгдмэл нэгэн жигд байгалийн тогтолцоо юм. Биогеоценозын мөн чанар нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд болон тэдгээр хэсгүүд, хүрээлэн буй гадаад орчин хоорондын бодис энергийн харилцан солилцох үүрэг байдаг. Иймээс биогеоценологи гэж нэрлэх бөгөөд түүний судалгааны гол агуулга нь ургамал, амьтны аймгийн бүтэц, тогтолцоо, хөрсийг иж бүрэн задлан шинжлэх, тэжээлийн түвшингүүдийг ялган тогтоох, биологийн бүтээмжийг тодорхойлох зэрэгболно.Биогеоценозод оролцож байгаа ургамлын бүлгэмдэл нь түүний гадаад төрх байдал, эзлэх талбай, дотоод уур амьсгал, хөрсний шинж чанар, амьтад бичил амьд биесийн бүрдэл, байршилийг тодорхойлдог. • Агаар мандал буюу атмосфер
  22. 22.  Биогеоценозын нэг онцлог шинж түүний бүх бүрдүүлэгчид нь хоорондоо харилцан холбоотой, бие биенээсээ хамаарч байдаг. Мэдээж, цаг уур хөрсний хүчин зүйлүүдийн горим, өөрчлөлтүүд, амьд организмуудын амьдрах орчинд бүхэлд нь нөлөөлдөг. Бүх амьд организмууд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг эсвэл идэш тэжээлийн эх булаг, эсвэл амьдрах орчин, эсвэл үхлийн шалтгаан болдог.  Байгалийн экологийн системүүд жишээ нь ой, тайга, усан сан зэрэг нь удаан хугацаагаар хэдэн арав, бүр хэдэн зуу, мянган жил тодорхой орон зай ба цаг хугацааны хувьд тогтвортой байдаг. Ийм тогтворыг хадгалахын тулд бүрдүүлэх эх үүсвэрүүд болох бодисын урсгал, эрчим хүч, организмууд ба хүрээлэх орчны хооронд бодисын солилцооны процесс зэрэгт тэнцвэр байх шаардлагатай. Мэдээж нэг ч экосистем туйлын хөдөлгөөнгүй тогтвортой байж чадахгүй. • Агаар мандал буюу атмосфер
  23. 23.  Экосистемийн хөдөлгөөнт тогтвортой тэнцвэрийн байдлыг гомеостаз гэж нэрлэдэг. Гомеостаз бүрийн бүлэглэлүүдийн шинж чанар ба зүй тогтол нь адил биш байдаг онцлогтой.Биогеоценозод амьтдын гүйцэтгэх үүрэг их байдаг. Амьтдын ялгагдас ч бас биогеоценозын бодисын эргэлтэнд оролцоно. Ус бол биогеоценоз тогтолцооны үндэс суурь болох ногоон ургамлын амьдралыг нэгтгэх гол хүчин зүйл бөгөөд бүх амьд биетийн амин хэрэгцээт бодис юм. Далай тэнгис, нуур, цөөрөм, гол мөрний ус бие даасан экосистем бүрдүүлдэг бөгөөд шим мандлын хүрээнд түгсэн байнга өөрчлөгдөн хувирч нэг нөхцлөөс нөгөөд шилжин үргэлжийн хөдөлгөөнд оршдог. Биогеоценоз нь амьгүй байгалийн бодис, энергийг ашиглан дамжуулж хувиргаж байдаг. Энд өөрөө хооллогч/автотроф/ буюу анхдагч үйлдвэрлэгчид, хэрэглэгчид буюу консумент, задлагч редуцент гэсэн 3 дамжлага байдаг. • Агаар мандал буюу атмосфер
  24. 24.  Үүнд байнгын, шууд, харьцаат тодорхой түр зуурын харилцаа орно. Тааламжтай нөхцөлд тогтворжсон биогеоценозын амьдрал, хувьсалын тэргүүлэх үүргийг шим ертөнц гүйцэтгэдэг. Биогеоценозын тогтолцооны хэвийн байдлын үйлдвэрлэгчдийн масс нь хэрэглэгчдийнхээсээ илүү их тохиолдолд үргэлжилнэ. Харин орчны тохиромжгүй нөхцөлд экосистемийн үйл ажиллагаанд амьгүй бүрэлдэхүүн хэсэг давамгай үүрэг гүйцэтгэдэг. Иймээс говь, хээрийн бүс дэх хүчтэй салхи, шороон шуурга, ихцас, үер, ган халуун, ургамал, амьтан хүний амьдрал, үйл ажиллагаанд хүндрэл учруулж байдаг. Аливаа нутгийн биогеоценозыг тодорхойлох од нарны цацрагийн жилийн дундаж хэмжээ, нар гийгүүлэх хугацаа, -ээс дээш нэмэх температуртай хугацаа/хоногоор/, түүний температурын нийлбэр • Агаар мандал буюу атмосфер
  25. 25.  градус, ургамлын ургах хугацаа, жилд буусан хур тунадас, цасан бүрхэвчийн хугацаа, зузаан, усны багтаамж, агаар болон хөрсний температурын хоногийн үзүүлэлт, агаарын чийг, ууршилт зэрэг үзүүлэлт шаарлагатай байдаг.Биогеоценозын амьгүй хэсэг нь түүний материал-энергийн суурь бөгөөд бодис энергийг өгчбайдаг. Энэ нь агаарын хий, ус, эрдэс бодис, нарны цацраг юм. Эдгээр нь биогеоценозод байхдаа янз бүрээр хувирч амьд биетийн органик бодисын найрлагад шууд оролцсон байдаг. Экосистемийн анхдагч бүтээмж гэдэг нь ногоон ургамлын фотосинтезийн явцад нарны энерги ямар хурдаар шингэж байгааг тодорхойлдог. • Агаар мандал буюу атмосфер
  26. 26. 1. Экосистем ба биогеоценоз хоёрын ялгаа 2. Тус бүрийн онцлог, тэжээлийн холбоог тайлбарла 3. Эх газрын экосистем далай тэнгисийн усан орчны экосистемийн ялгаа 4. Атмосферийн ач холбогдол, үүрэг, шинж чанаруудаас ярь 5. Гидросферийн ач холбогдол, үүрэг, шинж чанаруудыг тайлбарла. 6. Литосферийн ач холбогдол, үүрэг, шинж чанаруудыг тайлбарла 7. Биосферийн үндсэн тодорхойлолтыг гарга • Мэдлэг сорих асуултууд
  27. 27. • Анхаарал тавьсанд баярлалаа

×