O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.

Meningit

8.973 visualizações

Publicada em

Meningit

Publicada em: Saúde
  • Seja o primeiro a comentar

Meningit

  1. 1. Менингит СХСалбар –II ээлж Их эмч: У. Нарантуяа
  2. 2. Тархи нугасны бүрхэвчийн хурц үрэвсэлт өвчнийг менингит гэнэ. Клиникийн практикт менингит гэдэг нэрийн доор тархины зөөлөн бүрхэвчийн үрэвслийг авч үздэг. Тархины зөөлөн ба торлог бүрхэвчийн үрэвслийг лептоменингит,хатуу бүрхэвчийн үрэвслийг пахименингит гэнэ. Үрэвслийн процесст тархины эд хамрагдвал менингоэнцефалит гэж нэрлэнэ.
  3. 3. Үүсгэгч нь: • эмгэг төрөгч нян бактери • вирус мөөгөнцөр • бичил биетнүүд Ангилал: Үүсэх шалтгаанаар нь : • бактерит менингококк, • пневмококк • цус задлагч савханцар, • вируст херпес , коксаки, ЭСНО • мөөгөнцөрт үүсгэгч Үрэвслийн процессийн онцлогоор нь: а/ шүүдэст б/ идээт
  4. 4. Эмнэл зүйгээр нь: - цочмог - цочмогдуу - архаг Гарал үүслээр нь: а/ анхдагч : халдварын үүсгэгч шууд тархины бүрхэвчинд нэвтрэн орж үрэвсүүлнэ б/ Хоёрдогч : Биед байгаа голомтот халдварын хүндрэлээр үүсгэгдэнэ. /отит,синусит, ТВС, тархины гэмтэл, тэмбүү гм/ Байршлаар нь: түгмэл ба голомтот Илэрлийн зэргээр нь: хөнгөн , дунд, хүнд, нэн хүнд гэж ангилана.
  5. 5. Эмгэг жам /патогенез / Анхдагч: Эмгэг төрөгч нян нь агаар дуслаар, ахуй хавьтлаар , /шууд ба шууд бус замаар хоол ундаар/ дамжин шууд тархины бүрхүүлд орж үрэвсүүлнэ Хоёрдогч халдварын үед: Цус тунгалаг , мэдрэлийн замаар халдвар дамжина. Халдварын анхдагч голомт хамар дайврын хөндий, дунд чих эрүү нүүрний орчимд байрласан тохиолдолд өвчин үүсгэгч нян мэдрэлийн ширхэг тунгалагийн замаар, ерөнхий үжил халдварын үед цусны замаар /сепсис, эндокардит ,сальмолнеллёз/
  6. 6. • Гавал тархины гэмтлийн үед шууд хавьтлын замаар тархины бүрхэвчийн завсарт нэвтрэн орно. Эмгэг төрөгч нянгийн анхны үржил ихэвчлэн хамар залгиур мөгөөрсөн хоолой, ходоод гэдэсний салст бүрхэвчинд явагдах ба тодорхой нөхцөлд цус тунгалагийн замаар дамжин тархины ховдол, торлог бүрхэвчийн хөндийд нэвтрэн орж тархины бүрхэвчинд үрэвсэл үүсгэнэ.
  7. 7. Өвчин үүсгэгч нян нь цус тархины /барьер / хоригийг давснаар тархины бүрхэвч болон ховдлын судсан сүлжээг цочроож тархи нугасны шингэний үүсэлтийг ихэсгэнэ. Тархины эд бүрхэвчийн цусны эд хямарч тархи нугасны шингэний шимэгдэлт саатна. Тархины бүрхэвчийн хальсанд үрэвслийн процесс эрчимтэй явагдаж тархины эд хавагнаж, гавлын дотоод даралт ихсэн тархи нугасны мэдрэлийн ширхэгүүд цочроно .
  8. 8. • Эмнэл зүйн клиник: Үүсгэгчээс хамаарахгүйгээр - ерөнхий халдварын шинж - менингитийн хам шинж - тархи нугасны шингэний өөрчлөлт бүлэг хам шинжээс тогтоно. а/ ерөнхий халдварын шинжүүд. бие сулрах, жихүүдэс хүрэх, маш өндөр халууралт , нүүр улайх, булчин өвдөх заримдаа арьсан дээр тууралт гарах, захын цусанд үрэвслийн урвал илрэх /лейкоцитоз/
  9. 9. - Мэдрэлийн хам шинж: Тархины бүрхэвчийн цочрол болох толгой хүчтэй өвдөх, бөөлжих ,ухаан балартах, хөдөлгөөн ихсэх хэт цочромтгой болох булчин чангарах шинжүүд гарна. толгой өвдөх шинж нь өвчний эхлэлийг илтгэх бөгөөд цаг хугацаа өнгөрөх тутам өвдөлтийн эрчим нэмэгдэн толгой хүчтэй лугшин, тэлэгдэн өвдөлт шилэн хүзүү нуруу руу дамжин өвдөлт нэмэгдэхээр олон дахин бөөлжих шинж нэмэгдэнэ.
  10. 10. • Ерөнхий хөөрлийн шинж тэмдэг: Хараа сонсгол мэдрэхүй хэт ихсэх учир тод гэрэл дуу чимээг тэсвэрлэхгүй ,маш цочромтгой үзлэг шинжилгээг эсэргүүцэх царай нь хувиран өөдөөс зодолдох, үгээ солих, дэмийрэх хөдөлгөөн нь ихсэн эмх замраагүй болох зэрэг тохиромжгүй урвал үйлдлүүд ажиглагдана. Энэ нь ухаан балартал, сэтгэхүйн хөдөлгөөний хөөрөлтэй холбоотой. Хүнд явцтай менингийн үед гэнэт ухаан алдалт ,эпилепсийн уналт таталтын шинжүүд гарч болно.
  11. 11. Нугасны шингэнд гарах өөрчлөлт . Хавдарын буюу цус харвалтын үед шингэн шаргал туяатай уургийн хэмжээ нэмэгдсэнээс өтгөвтөр шаргал шингэн гарна .Шингэнд дан уургийн хэмжээ ихсэж эсийн тоо хэвийн байх үзэгдлийг *уураг эсийн зөрөө * гэж нэрлэх ба хавдрын үед ажиглагдана .Харин шингэнд эсийн, тоо уургийн хэмжээ нэгэн зэрэг ихсэх явдал төрөл бүрийн шалтгаант хурц менингоэнцефалитийн үед ажиглагдана.
  12. 12. Үзлэгээр илрүүлэх арга: • Толгой өвдөлтийн үед: Нүдний алим ба гурвалсан мэдрэлийн гарах салаа цэгүүд, толгойн оройн цэг, хацрын нумыг дагуулан тогшиход өвдөлт нэмэгдэнэ. • Булчин чангаралын үед: Хүзүү нуруу, мөрний булчингууд чангарах бөгөөд тархины бүрхэвч хальс, нугасны арын ёзоорын цочролтой холбоотой рефлексийн горимоор үүсэх өвдөлтйн урвал илэрнэ.
  13. 13. Булчин чангарлын шинжүүд: Регидности: Өвчтний толгойг бөхийлгөж эрүүг өвчүүний сэтэрхийд хүргэх оролдлого хийхэд эрүү өвчүүний сэтэрхийд хүрэхгүй.Эрүү өвчүүний хоорондхи зайг эмч хуруугаар хэмжиж илэрлийн зэргийг тодорхойлоно. Менингийн эхний шатанд илрэх нэн тогтвортой шинжид тооцно.
  14. 14. Кернигийн шинж: Өвчтөнийг нуруугаар нь хэвтүүлж нэг хөлийг нь өвдөг түнхний үеэр тэгш өнцгөөр нугалсан байрлалаас өвдөгний үеэр тэнийлгэх оролдлого хийхэд гуяны арын булчин чангарснаас хөл өвдөгний үеэр бүрэн тэнийхгүй өвдөлтийн урвал илэрнэ. Брудзинскийн шинжүүд: Дээд шинж: Өвчтний толгойг бөхийлгөх үед 2 хөл нь түнхний үеэр нугарна. Дунд шинж: умдагны дээр орчим дарахад 2 хөл дагаж нугарна. Доод шинж: Кернигтэй зэрэг шалгах бөгөөд нэг хөлийг түнхний үеэр нугалах хөдөлгөөн хийхэд нөгөө хөл нь дагаж нугарна.
  15. 15. Гийений шинж: нэг гуяны 4 толгойт булчин дээр дарахад нөгөө хөл нь өвдөг түнхий үеэр нугарна. Бектеревийн шинж: Хацрын нуман дээгүүр дагуулан тогшиход толгойн өвдөлт нэмэгдэн нүүрэнд өвдөлтийн урвал өгдөг. Лесажийн дүүжлэгдэх шинж: Бага насны хүүхдийн 2 суганаас нь дээш өргөхөд хөлөө нугалж гэдэс рүүгээ татдаг. Хүүхдийн зулай овойж чинэрсэн байх нь гавлын дотоод даралт ихсэлтийн сонгомол шинж.
  16. 16. • Менингиальная поза: Тархи нугасны бүрхэвч хальс , нугасны ёзоорын мэдрэл цочирсон үед үүсэх булчин чангаралын шинжийг харуулах өвөрмөц шинж бол Менингиальная поза юм. Энэ байрлалын үед : өвчтөн хажуугаараа хэвтсэн,толгойгоо арагш гэдийлгэж хоёр хөлөө хэвлийдээ тултал атийсан байна.
  17. 17. • Менингитийн хам шинж нь : өвчний хүнд хөнгөний зэргээс хамаарч харилцан адилгүй явагдана. Жишээ нь: нэн хүнд цахилгаан явцтай менингитийн үед мэнэнгийн хам шинж огт илрэхгүй буюу маш бүдэг илэрч болно.Үрэвслийн процесс тархины суурин хэсгийг зонхилон гэмтээвэл гавал тархины II.III YI . YII. YIII, мэдрэлүүд өртөгдөн , хараа буурах, нүд хялар болох, нүүрний булчин саажих , сонсгол сулрах зэрэг зэрэг голомтот өөрчлөлтүүд гарна.
  18. 18. • Тархины эдэд үрэвслийн процесс тархсан тохиолдолд менингоэнцефалитаар хүндэрч мэнэнгийн хам шинжээс гадна гар хөлд саа саажилт илрэн өвчний явц даамжирна.Тархи нугасны шингэнд гарах өөрчлөлт.
  19. 19. Ялган оношлогоо Менингитийг мэнэншлээс ялган оношлох шаардлагатай. Мэнэншилийн үед нугасны шингэнд өөрчлөлт гарахгүй мөртлөө менингийн хам шинж илрээд байдаг. Мэнэншил зарим үед ерөнхий халдвар хордлого, нарны цохилт, тархины торлог бүрхэвчийн цус харвалт, хордлого бүхий өвчний үед илрэх ба голдуу хүүхэд насанд их тохиолдоно.
  20. 20. Менингококкт менингит: • Шалтгаан нь грамм сөрөг диплококкоор үүсгэгдэнэ. Агаар дуслаар болон шууд хавьтлын замаар өвчтөний хэрэглэж байсан эд зүйлс ,хамар хөөмийн хэлбэрээр өвчлөгсөд эрүүл нян тээгчдээр дамжна.Нян орох эхний үүд нь хамар хөөмийн салст бүрхэвч болно. Халдвар голдуу хүүхэд насныханд өвөл хавар дэгдэх бөгөөд эмнэл зүйн хувьд назоафарангит 35%
  21. 21. • Артрит , пневмония, мененгит 30-32 % менингоэнцефалит 15% хэлбэрээр явагдана. Мененгококк нь амьсгалын дээд замд нэвтрэн орж хамар хөөмийн салст бүрхүүлийн үрэвсэл үүсгэн улмаар биеийн дархлаа сул хүмүүст цусаар дамжин бүх эрхтэн тогтолцоонд очин хүнд тохоилдолд менингококкеми үүсгэнэ
  22. 22. Менингококк халдвар • Морфлоги өөрчлөлт нь: тархины зөөлөн бүрхэвчинд идээт үрэвсэл явагдаж венийн судсууд тэлэгдэн судас дагасан идээт шингэн хуримтлагдана. Тархины гадар цусаар дүүрч хавагнахын зэрэгцээ үрэвслийн нэвчдэс тархины гүдгэр болон суурийн хэсгээр тархаж бичил буглаанууд үүсгэнэ.
  23. 23. Эмнэл зүйн оношлогоо: • Халдвар авснаас хойш нууц хугацаа 2-7 хоног.Өвчин цочмог гэнэт эхэлж жихүүдэс хүрч 39-40 хэм хүртлээ халуурна, толгой хүчтэй өвдөнө. • Толгой өвдөлт ихсэхийн хирээр олон дахин бөөлжиж хэт мэдрэмтгий шинжүүд илэрнэ. Хөдөлгөөн ихсэх орон цагийн баримжаа алдах, дэмийрэх ,татах, ухаан гүнзгий алдах шинжүүд үүсч болно. Өвчин илрэх үеэс мэнэнгийн шинжүүд илэрч 2-3 дахь өдрөөс тодорно.
  24. 24. Хүнд явцтай тохиолдолд: Бабинскийн шинж ажиглагдах, гавал тархины III, YIII –р мэдрэл гэмтнэ. Эмнэл зүйн нэг онцлог нь өвчин эхэлснээс 4-6-8 цагийн дотор цусархаг тууралт гарч өвчин хүндрэх тутам үхжилт тууралт болон хувирна. Халдвар авснаас хойш 2-5 дахь өдрөөс эхлэн уруул дээр цэврүүт тууралт гарах буюу гуя шилбэний гадна талаар од хэлбэрийн ганц хоёр цусархаг тууралт гарна.
  25. 25. Хүндрэл: Менингоэнцефалитийн үед гарах ноцтой хүндрэлүүд ховдолын үрэвсэл эпендиматит бөгөөд энэ үед хөл нь тэнийсэн гар нь нугарсан байрлалд хөшиж горметоник таталт өгнө. Эрт үеийн хүндрэлд тархины хурц хаван, халдвар хордлогын шок хамаарна. Хурц хавангийн үед гавлын дотоод даралт ихсэх ухаан алдах царай хүрэнтэж хөхрөх , хүүхэн хараа нарийсах, харааны хөхлөгт хаван үүсэх, шинжүүд гарна
  26. 26. Халдвар хордлогын шокийн эмнэл зүйн хувьд түгээмэл бүлэгнэлтийн шинжүүд ба бөөрний дээд булчирхайн дутагдал ,артерийн даралт унах ,судасны лугшилт хурдсах, тэмтрэгдэхгүй болох амьсгалын хэм алдах , шээсний гарц эрс багасах, цусархаг тууралт гарах, шинжүүд илэрнэ. Тавилан : эмчилгээг цаг алдалгүй эхэлсэн тохиолдолд тавилан сайтай.Хүнд явцтай тохиолдолд үлдэц шинжүүд тархи усжих, эпилепси уналт таталт зарим даа мэдрэлийн саа ,саажилтууд үлдэнэ.
  27. 27. Эмчилгээ: Гэрээр дуудлаганд очсон эмч менингококкт халдвар хүнд явцтай гэж оношлосон тохиолдолд антибиотик эмчилгээг яаран хийхгүй. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ, кортикостеройд гормон хийж яаралтай тусламж үзүүлнэ. Хөнгөн болон дунд явцтай үед анхны үзлэг хийж шууд эмнэлэгт хүргэнэ.
  28. 28. Гидрокортизон дексаметазоны аль нэгийг /насанд хүрэгчдэд 12.5 мг хүүхдэд 2-3мг/кг тооцож 1 удаагийн тунг шууд в/в хийнэ. Амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийж эмнэлэгт хүргэнэ. Маш хүнд гэж үнэлсэн тохиолдолд хамгийн ойрхон эмнэлэгт хүргэж тусгаарлах өрөөнд яаралтай тусламжийг үзүүлнэ.
  29. 29. • Менингококкийн эмнэл зүй эмчилгээ тус бүр ЭМСайдын 2008-37 тоот тушаалд дэлгэрэнгүй тусгасан. Менингококкт халдвар хордлогын шокийн эсрэг, цусны эргэлтйн хямралыг засах, зүрх судас дэмжих ба менингитийн үед нянгийн эсрэг эмчилгээг эхний ээлжинд сонгож тархины хаван буулгах таталтын эсрэг, хүнд хордлогоос гаргах эмчилгээг сонгож эмнэлэгт хүргэнэ.
  30. 30. Эмгэг жамийн эмчилгээ: Менингококкийн бактер хамар залгиурт байршиж тухайн хүний биеийн эсэргүүцэл сайн тохиолдолд хамар залгиурын салст бүрхүүлийн барьерыг давж чадалгүйгээр тодорхой хугацаанд тэндээ байж байгаад биеэс зайлуулагддаг. Зарим тохиолдолд хэсэг газрын үрэвсэл үүсгэж хамар залгиурын хөнгөн дунд хүнд хэлбэрээр илэрч болно
  31. 31. Менингококкийн тоо олон , хорын хэмжээ их, биеийн эсэргүүцэл сул үед менингококк цусанд нэвтрэн ороход цусны нян устгах чадавхи идэвхижин хорыг ялгаруулана. Цусаар эргэлдэж байгаа менингококк болон түүний хор эндотоксин нь:
  32. 32. Хүний мэдрэлийг хүчтэй хордуулах үйлчилгээ үзүүлдэг дан ганц уургаас тогтсон нейротоксиныг ялгаруулж ХХШок ийг үүсгэнэ. Судас болон цусны бүлэгнэлтэнд шууд үйлчлэн гемодинамикийн болон цус бүлэгнэлтийн хурц хямрал буюу /ДВС/ -д оруулахад хүргэдэг.
  33. 33. Менингококкийн хорын нөлөөгөөр үүсэх халдвар хордлогын шок /ХХШ/ нь ТМС ,гипоталамус –гипофиз, бөөрний дээд булчирхайг хамран үүссэн мэдрэл дааврын хүчтэй цочрол өгөх мөн судасны ханы гэмтлээс болж эргэлдэх цусны эргэлтийн өөрчлөлт зэргийн улмаас цусанд катехоламин, адреналин норадреналин ихсэж судсыг хүчтэй агшаана.Энэ үед артерийн даралт ихсэх ба үүнийг шокийн урьдал үе гэж үздэг.
  34. 34. Менингококкийн хорын нөлөөгөөр үүсэх халдвар хордлогын шок /ХХШ/ нь ,ТМС гипоталамус –гипофиз /бөөрний дээд булчирхайг хамран үүссэн мэдрэл дааврын хүчтэй цочрол мөн судасны ханы гэмтлээс эргэлдэх цусны эргэлтийн өөрчлөлт зэргийн улмаас цусанд катехол амин,адреналин норадреналин ихсэж судсыг хүчтэй агшаана.АД ихсэж шокийн урьдал үе болно.
  35. 35. • Хэсэг хугацааны дараа хүчтэй цочролын нөлөөгөөр мэдрэл дааврын туйлдал болсноос хүчтэй агшиж байсан судас гэнэт тавигдан суларч цусны эргэлтийн динамик огцом өөрчлөгдөж эхэлнэ.үүнийг шокийн гипердинамикийн үе гэнэ:Дараа нь судас агших чадвараа алдан тэлэгдэн цусны урсгал удаашран зогсонгоших хандлагатай болно.ДВС үүсч эхэлнэ.Судасны нэвчимтгий чанар ихсэн өтгөрсөн цусанд дүрст элментүүд наалдан бүлэн үүсгэж бодисын солилцооны дутуу исэлдэлтийг нэмэгдүүлнэ.
  36. 36. Цусны эргэлтийн энэ үеийг даван гарч ээнэгшүүлэхийн тулд организмын дотоод зохицуулалтын механизм үйлчилж магистрал судасны түгжрэн саатсан цус нь хүний цусны депо гэгдэх Дж.Баркровтын хэвлийн порта венийн сүлжээнд цуглан тэндээ бөөгнөрөн.нөөцлөгдөнө. Энэ нь урьд үүссэн цусны эргэлтийн хямралыг даамжруулж, төвийн венийн даралтыг огцом өсгөснөөр эргэлдэх цусны эзэлхүүн буурч зүрхэнд очих цусны хэмжээ багасна.Үүнээс зүрхний хэвийн үйл ажилагаа алдагдан цусны бичил эргэлт хямарч эд эсэд хүчилтөрөгчийн дутал үүснэ.
  37. 37. • Нейротоксины өөр нэг аюултай үйлдэл бол ТМС тогтолцоог шууд гэмтээж, тархины эд эсэд опойд төрлийн ветта – эндорфин ба энкефалин зэрэг мансууруулах үйлчилгээтэй бодисыг богино хугацаанд их хэмжээтэй ялгаруулана. Энэ нь шокоор хүндэрсэн өвчтөний ухаан алдан комд ороогүй үедээ ч ухаан санаа солигдон ой санамж нь алдагдан айж түгшсэн , алмайрсан ,дүйнгэ мэт болдог нь хорын нөлөө юм.
  38. 38. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

×